Выжить после S2 10

Дараа нь амьд үлдэх – 2-10

Үргэлжлэл:      47:36 мин

Дүрүүд:

Эр:

Саша                

Валера

Лобода

Рудольф   

Петя

Андрей

Митя

Леонид Маркович

 

Эм:      

Ника           

Инга

Катя            сэтгүүлч    

Лина            9 настай охин

Надя           мураниин хатан хаан

+Айжан

--------------------------------------------------------------------------------

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН

--------------------------------------------------------------------------------

ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 10 – Р АНГИ

--------------------------------------------------------------------------------

Митя:   Тэд чамайг яасан бэ?

Надя:   Намайг уу? Магадгүй би тэднийг.  

Митя:   Чи зүгээр үү?

Надя:   Дүүрэн. Яг шинээр төрсөн юм шиг. Би бүгдийг санаж байна.

Митя:   Чи юу санасан гэж?

Надя:   Тэдний нүд, үнэрийг нь. Эрчүүд өөрсдийнхөө үхлийг мэдрэхээр яг хүүхнүүд шиг чарладаг юм байна.

Митя:   Бурхан өршөөг.

Надя:   Тэр дүрэмт хувцастайгаа, тэр зэвсэгтэйгээ буудсаар байна гэж итгэсээр. Нэг нь машиндаа орчихсон, яг гэр нь аятай. Би шилийг нь хагалаад түүний хумснуудыг нь хуу татсан.

Митя:   Тэр чи биш байх.

Надя:   Үгүй ээ, энэ би байсан. Тэгээд надад энэ маш их таалагдсан. Намайг алаач.

--------------------------------------------------------------------------------

Катя: Хариу.

Эр:    Юун наргиан бэ? Чи хаана байна?

Катя: Би хажууханд. Чи надад санаа зоволтгүй.

Эр:    Харин би чамд санаа зовоогүй. Би өөртөө санаа зовж байна.

Катя: Яагаад тэр вэ?

Эр:    Манайд шалгалт ид явагдаж байна. Гэтэл чи хамгаалалтгүй радио давтамжаар секс хийлээ.

Катя: Чи миний хэлснийг хийсэн үү?

Эр:    Тиймээ, флашийг дамжуулсан. Захиагаа авах уу?

Катя: Тэр ямаршуу хүн байна?

Эр:    Хэн?       

Катя: Редактор.

Эр:    Ямар аа? Байдаг л нэг хослолтой тоншуул. Би одоо чиний эрчүүдийг ажиглах ёстой юу?

Катя: Тэр флашийг үзсэн үү?  Тэр юу гэсэн бэ?

Эр:    Чамайг ирж шагналаа ав гэсэн. Тоглосон юм. Олон юм асуусан, ялангуяа нөгөө залуусын талаар. Гараад ир, тайван ярилцъя.

Катя: Чи хэнд ч юу ч өгөөгүй, тийм үү?

Эр:    Мөн ярив аа. Чиний даргын захиа энэ байна.

Катя: Наадахаа үлдээгээд яв.

Эр:    Сонс, нэг ажил байна. Тулж байгаад ярилцъя.

Катя: Харин чи бид хоёр цааш зам нийлэхгүй.

Эр:    Үгүй ээ, янзтай санал байгаа. Яг чамд таарсан. Харин чи ганцаараа үгүйг би мэдэхгүй.

Катя: Тэгэхээр ийм байна. Нэг бол ярь, эсвэл яв. Хэрэв болбол зарлалаа өлгөөрэй.

Эр:    Тэгж таарахгүй. Гараад ир, сайхан ярилцъя.

Катя: Чи муухан хэлэлцэгч юм байна гэдгээ дамжуулаарай.

Эр:    За яахав, мэдчихлээ. Энд нэг хүн чамтай ярилцахыг хүсч байна.

Катя: Тонил цаашаа. Түргэлцгээ! Тэр тэнд байна. Би харж байна!

Эр:    Муу новш, зугтаачихлаа! Юундаа зогссон юм? Түгшүүр зарла! Энэ газрыг бүслэн хаа! Нохой, нисдэг тэрэг дууд!

--------------------------------------------------------------------------------

Айжан: Бид яагаад энд байгаа юм.

Вал:  Аан гээч, ингэх хэрэгтэй. Энэ удахгүй.

Айжан: Дараа нь юу болсныг надад яриач. Чи уйлж байсныг би санадаг, цааш нь би...

Вал:  Чи хувирч...

Айжан:       Тэгээд чи буудаагүй. Чадаагүй.

Вал:  Ямар ялгаа байна аа? Одоо бүх юм сайхан байна.

Айжан: Эсвэл эндээс явцгаая л даа. Би одоо эрүүл.     

Вал:  Айжан...

Айжан: Валера.

Вал:  Юу? Яасан? Юу?

Айжан: Намайг битгий орхиоч, Валера.

Вал:  Тайван, тайван, бүх юм зүгээр.

Айжан: Намайг битгий орхиоч.

Вал.  Сонс, би энд байна, би чамтай хамт.

Айжан: Чи хаашаа ч юм явмаар санагддаг юм шиг яагаад надад цаг үргэлж санагддаг юм бэ?

Вал:  Би хаашаа ч явахгүй. Би энд чамтай байна, ойлгов уу? Санаа зоволтгүй.

Айжан: Намайг үнсээч. Би чамд хайртай. Энд хэн нэгэн байна.

Вал:  Юу?

Айжан: Өөр хэн нэгэн.

Вал:  Айжан, бүх юм зүгээр.

Айжан: Тэр маш ойрхон байна, бас аюултай.

Вал:  Энд хэн ч чамаар оролдохгүй. Чи аюулгүй. Энд аюулгүй. Айжан, Айжан. Аяар, аяар. Боллоо, боллоо, болсон, болсон. Явцгаая, явцгаая, явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Чи үхсэнээ хийж нуугдаж байсан юм?

Лоб:  Би нуугдаагүй, би ажиглаж байсан. Энэ туршилтын бас нэг хэсэг.

Вал:  Энэ чиний гуйсан түүний цус. Түүнд энэ бүхэн таалагдахгүй байна.

Лоб:  Түүнд мурании байх бас л таалагддаггүй юм шиг надад санагддаг, тиймээс зүгээр ээ, тэвчинэ. Чи түүний дэргэд нь байх ёстой.

Вал:  Сонс, одоо хэрэггүй. Тэр амарч байг.

Лоб:  Харин чамд түүнтэй байх таалагддаг гэж би бодсон.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Тийм ээ, энэ бол тэр, Андрей Рогожин.

Инга: Таны мэргэжлийн бахархлын энэ шарх хараахан эдгээгүй байгааг би харж байна. Хэдэн жил өнгөрсөн бэ?

Эр:    Хоёр жил. Түүнийг гэрчийг хамгаалах хөтөлбөрийн дагуу зайлуулсан гэж би бодсон.

Инга: Юу ярина вэ? Ийм тоглогч нар талбайгаас амархан явдаггүй юм.

Эр:    Би мэдээлэл тараая. 

Инга: Хэрэг байна уу? Хэрэв тэр хамгаалалтын даргыг хүртэл хүүхэд хуурдаг шиг хуурсан бол. Энд арай өөрөөр хөдлөх хэрэгтэй. Илүү нарийн, эсвэл эсрэгээрээ илүү бүдүүлэгээр. Тэгэхээр ингэнэ. Би нарийн зүйлсийг зохицуулна, харин та ердийнхөөрөө хүндийг нь үүр.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Алив ээ, яв, яв. Чи хаана байсан юм бэ?

Катя: Би ганцаараа баймаар санагдаад.

Вал:  Байв уу?

Катя: Сонс, би... би баяртай гэж хэлэхээр ирлээ.

Вал:  Толя чамаас хүссэн үү?

Катя: Намайг энд байхаар түүнд хэцүү байдаг. Харин би та хоёрын бүх зүйл бүтээсэй гэж хүсч байна.

Вал:  За яахав, би нэгэн юм бодож олъё.

Катя: Чи түүнийг эдгээхийг хүсч байна уу?

Вал:  Чи аюулгүй байгааг би мэдэхийг хүсдэг.

Катя: Би хичээнэ. Сонс, би энэ нөхцөлд өөрөөр яах ёстойг үнэхээр мэдэхгүй байгаа. Чи өөрийн зорилготой, би өөрийн зорилготой. Энэ бол бидний зам салсан үг, ийм юм байдаг.

Вал:  Тийм ээ. Чи юу хийх гэж байна?

Катя: Мэдэхгүй ээ. Би хүрээний гадна сурважлагаа дамжуулахыг хичээнэ. Би энэ бүхний ард хэн байгаа учрыг нь олохыг хүсч байна. Би Андрейг хайна.

Вал:  Түүнтэй зууралдах хэрэггүй.

Катя: Би чамд хэлсэн ш дээ. Надад одоогоор өөр сонголт алга. Тэр хаана байгааг чи мэдэхгүй биз?

Вал:  Чамд газрын зураг байна уу?

Катя: Тийм ээ.

Вал:  Хэрэв Андрей үнэхээр л Никатай хамт байгаа бол Скат тэднийг хайх байх.

Катя: Ингэхэд Скатыг хаанаас олох вэ?    

Вал:  Гүүр энэ байна. Хоёр дахь эгнээ рүү гараарай. Тэнд хашлагад саваа зоосон байгаа. Түүнд ямар нэгэн зүйл бэхэл, гялгар уут, эсвэл тод өнгийн юу ч юм. Магадгүй Скат чамайг харах байх.

Катя: Баярлалаа. За, за, өөрийгөө бодож байгаарай.

--------------------------------------------------------------------------------

Инга: Тэр хуурамч үнэмлэхтэй хотод нэвтэрсэн. Тэр таныг лабораторид хүргэж өгөөч гэсэн. Гэвч тэр очоогүй. Та яагаад энэ тухай мэдээлээгүй юм бэ?

Эр:    Би хууль бусаар хүмүүс тээвэрлэж байсан болохоор нэг их юм ярьж болдоггүй.

Инга: Би танд ойлгуулмаар байна. Энэ хүн “Оргил” корпорацид бодит аюул учруулж буй хүмүүсийн маш богино жагсаалтыг тэргүүлдэг. Хэрэв танд ямар нэгэн мэдээлэл байгаа бол...

Эр:    Бодох юм суулгасан, дараа нь толгой руугаа дэлсүүлсэн. Тийм ээ, бид хоёр танилын харилцаа ингээд л болсон.

Инга: Би танд итгэж байна.

Эр:    Хөөе, миний нэрний хажууд чагт битгий тавиарай. Би тэр сэтгүүлчийг танд авчир өгнө. Магадгүй би түүнийг алах хэрэгтэй юу? Та нэрэлхэх хэрэггүй.

--------------------------------------------------------------------------------

Инга: Энэ жолоочийг санациар оруул.

Эр:    Мэдлээ. Гэхдээ бас нэг юм байна.

Инга: Хэрэв танд муу мэдээтэй бол одоо цаг нь биш.

Эр:    Энэ Черкассов, түүний альфа эмэгчинг барих ажиллагаатай холбоотой.

Инга: Тэднийг дахин алдчихсан гэж надад битгий хэлээрэй.

Эр:    Үгүй ээ, тэд байшиндаа хэвээрээ, харин хэтэрхий олон мутантууд байна. Тэд биднийг нэвтрэхэд саад болж байна.

Инга: Тэгвэл танай хүмүүст яах гэж зэвсэг байдаг юм? Саажуулдаг сумнууд бүр ихээр ашиглахыг бод.

Эр:    Хэргийн учир нь тэд дахиж үйлчлэхээ больсон.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Алив, гар. Яв, яв. Наана чинь яасан?

Эр1:  Бусад нь одоохондоо тэвчиж байна. Санацийг санахгүй байна. Сонсооч, тэр одоо бүх гэдэс дотроо зам дээр үлдээх нь.

Эр:    Тиймээ, энэ 2-р ээлжийнх. Тэдэнд оператор Артамонов байгаа. Түүний тухай сонссон уу?

Эр1:  Үгүй ээ.

Эр:    Дүүрсэн тэнэг гэцгээдэг. Тэр хамаг юм балласан гэсэн. Яасан, болсон уу?  

Эр1:  Тэгвэл Артамоновыг хуваариас хазайсан гэж торгоно биз. Юунд биднийг гэж? Хаачих гээв? Машиндаа суу. Эмч нар удахгүй ирнэ. Машиндаа сууцгаа. Машинаас гарахыг хориглоно. Зааврын дагуу машинаас гарахыг хориглоно.

Эр:    Миний нэр хэн бэ? Чи мэдэхгүй биз?

Катя: Үгүй ээ. Тэд чамайг яасан юм бэ?

Эр:    “Чөлөөлөлт” төсөл. Та бүхэн хүрээнээс гарах боломж. Санаци өвдөлт байхгүй. Маягтад гарын үсгээ зураарай. Намайг хэн гэдэг вэ? Чи мэдэхгүй биз?

Эр:    Яваарай.

--------------------------------------------------------------------------------

Ника: Өө, за. Чи хуучны машинуудад дуртай юу? Эсвэл хоёулаа арай шинэ, явдаг юм хулгайлах юм уу?

Анд:  Чи дүрэмт хувцастай эрчүүдэд дуртай юу?

Ника: Юу?

Анд:  Одоо харна.

Ника: Чи үүнийг хаанаас авсан бэ?

Анд:  Би энийг “Оргил”-оо зээлсэн юм. За сүртэй гэж, би ичихгүй байхад.

Ника: Хэн эргэлзэх юм. Харин одоо өмсөх арай эрт биш үү?

Анд:  Өмсөж үзэх хэрэгтэй. Хэрэв хэмжээ таарахгүй байгааг анзаарчихвал шалгаагаад байж мэднэ. Миний хувцасны шүүгээ жижиг байсан нь чамд аз.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Сонс, тэр буцаж ирдэггүй ээ.

Лоб:  Чи хэний тухай?

Вал:  Хэнийг чи бодож байна? Айжан. Тэр ухаан орохгүй байна.

Лоб:  Одоохон. Түрхэн хүлээ, би дуусгаадахъя.

Вал:  Энэ чинь юу вэ? Үнэн үү?

Лоб:  Энэ бол миний хамгийн шилдэг онол.

Вал:  Катя хэлсэн байх, тийм үү?

Лоб:  Хэлээгүй, зүгээр л чалчсан. Магадгүй Катя чинийы Айжаныг ч эдгээх байлгүй.

Вал:  За битгий уурсаад бай. Чи энэ юу болохыг тайлбарлаж болох уу?

Лоб:  Гол нь хайр бол химийн урвал. Энэ нь допамин, окситоцин, эндорфин зэрэг дааврын ялгаралтыг өдөөдөг. Эдгээр нь тархины чухал хэсгүүдийг өдөөж, вирусын эсрэг дархлаатай болгодог. Дааварууд нь тархины хэсгүүдийг мутацид орохоос сэргийлнэ. Хайрд мутаци үйлчилдэггүй. Энэ нь Айжан яагаад бие хүн гэдгээ хадгалж, чухам чамтай холбоотой дурсамжуудаа хадгалж үлдсэнээр тайлбарлагдаж байна. Бид Надя, Митя хоёр дээр адилхан ийм үзэгдлийг харсан.

Вал:  Тийм байж. Чи шалтгааныг нь ойлгосон гэж бодъё. Чи үүнийгээ ямар нэгэн байдлаар хэрэгжүүлж чадах уу?

Лоб:  Бид одоо үүнийг туршиж үзнэ. Айжанд илүү эелдэг байгаарай. Түүний сэтгэл хөдлөлийг өдөөхийг хичээ.

Вал:  Ямар утгаар?

Лоб:  Зөвхөн та хоёрыг холбодог ямар нэгэн сэтгэл хөдлөм зүйлийг сана.

Вал:  Хөөе, зөвлөгөө хэрэггүй, би өөрөө учрыг нь олно.

Лоб:  Хүлээ, энийг тарьчих.

Вал:  Энэ юу вэ?

Лоб:  Зүгээр ээ, энэ глюкоз. Жаахан сэргэнэ.   

--------------------------------------------------------------------------------

Инга: Таны химийн эмчилгээ тэдэнд дахиад үйлчлэхээ больж. Саажуулагч үйлчлэхгүй байна.

Бр:    Вирус нь мутантуудын биеийг аливаа сөрөг нөлөөнд дасан зохицуулдаг. Энэ нь хурдасгасан хувьсал шиг зүйл.

Инга:    Явж болно. Ноён Хаусхофер хоёр хоногийн дараа Москвад ирнэ, гэтэл бидэнд үхсэн эргүүлийн багаас өөр түүнд үзүүлэх юм алга.

Эр:    Инга Анатольевна, дөнгөж сая төв шалган нэвтрүүлэх цэгээс өнөө өглөө дээд удирдлага ирнэ гэж мэдээлсэн.

Инга: Тусгай ажиллагааны үр дүнгийн талаар илтгэ. Та нар альфа эмэгчинг барьсан уу?

Эр:    Би хүмүүсээ буцаахаас аргагүй болсон. Хэн нэгэн дээд удирдлагыг хүрээн дотор дагалдан явах ёстой. Бас нэг юм, Андрей Рогожин Москвад байгааг ноён Хаусхофер хэдийн мэдсэн байна.

Инга: Хуягласан машин бэлд. Би өөрөө явна.

Эр:    Энэ маш аюултай.

Инга: Гүйцэтгэ.

--------------------------------------------------------------------------------

Айжан: Сайн уу.

Вал:  Сайн уу. Аан гээч, бид  ямар нэгэн зүйлийг санах хэрэгтэй гэж Толя хэлсэн, бидэнд байсан зүйлийг...  Өөрөөр бидэнд байгаа зүйлийг. Чи эхлээд нэг юм хэлээч.

Айжан: Надад аймаар байна. Гэхдээ өөрийнхөө төлөө биш, харин чиний төлөө.

Вал:  Надад юу тохиолдох бол гэж санаа зовох хэрэггүй. Чи ямаршуу байна?

Айжан: Тэнхээ тамиргүй. Би чамайг бараг мэдрэхгүй байна.

Вал:  Сонс. Чи туслах ёстой гэж Толя хэлсэн.

Айжан: Тус болохгүй.

Вал:  Айжан, Айжан, тайван, тайван, тайван, тайван, тайван, тайван, тайван, тайван, тайван.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Чи тэнд хүссэнээрээ хэвтэж болно. Би яадаг ч байсан чамайг алахгүй. Чи яг хогон дунд хэвтсэн засаршгүй хар тамхичин шиг аашилж байна.

Надя:   Чамд хоёр сонголт байна. Чи намайг ал, эсвэл би илүү олон хүнийг ална.

Митя:   Надад хүмүүс хамаагүй. Би чамд л хайртай. Ингээд л болоо.

Надя:   Хэн нэгэн ойртож байна. Хүчтэй эмэгтэй.

Митя:   Тайвшир.

Надя:   Харин би чадахгүй.

Митя:   Чи амьдралдаа ядаж ганц удаа сэтгэлийн тэнхээ гэж юмыг сонсч байсан уу?

Инга: Дмитрий, Надежда, та нар намайг сонсож байгааг би мэдэж байна. Би энд ганцаараа ирсэн. Яриа байна.

Митя:   Суу. Энэ эмэгтэй биднийг мэддэг бололтой.

Инга: Миний санал та нарын сонирхолыг татна.

Митя:   Юу гэж бодож байна? Тэр үнэхээр ганцаараа юу?

Надя:   Тийм ээ, тэр худлаа хэлээгүй, тэр ганцаараа.

Митя:   Би явж түүнтэй ярилцъя.

Надя:   Би чамтай хамт.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Чшшш, Надюша.

Инга: Өдрийн мэнд. Инга Белова, “Оргил” корпораци, инновацийн хөгжлийн хэлтэс.

Митя:   Нэр нь танил ч итгэл төрүүлэхгүй байна. Тэгээд цааш нь?

Инга: Корпораци та нарт тусалж чадна. Бидэнд таны боломж, ер бусын чадвар сэтгэгдэл төрүүлсэн. Хэрэв та шинжлүүлэхийг зөвшөөрвөл бид та нарын ямар ч нөхцөлийг биелүүлэх болно.

Митя:   Бид яагаад танд итгэх ёстой гэж?

Инга: Хэрэв би мутантуудын эсрэг байлдааны сум ашиглахыг хориглосон учраас л тэр. Тэд та нарыг хүчээр барьж авч болох байсан ч би зөвшөөрөөгүй.

Надя:   Биднийг хүчээр барих аа?

Митя:   Аяар, Надя.

Инга: Надя, чи вакцин бүтээх түлхүүр. Чи эдгээр бүх бүсгүйчүүдийг аварч чадна, бас өөрийгөө.

Надя:   Намайг туршилтанд оруулахыг хүсээд байгаа юм уу?

Митя:   Инга Белова, би танд юу гэж зөвлөхийг мэдэх үү? Машиндаа суугаад, ухрах араандаа залгаад эндээс хурдхан яв.

Инга: “Оргил” яагаад Москвад хэнийг ч оруулахгүй байгааг та нар мэдэх үү? Бас хэрэв ойрын өдрүүдэд вакцин бүтээхгүй бол юу болох вэ?

Митя:   Танд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль ногдуулах нь гарцаагүй.

Инга: Байнгын арми, эсвэл зүгээр л хөлсний цэргүүд хот руу орно. Мутантуудыг хэдэн арван, хэдэн зуугаараа ална. Та нар амьд үлдэнэ гэдгийг би мэднэ, гэхдээ өөр хэн ч ийм азтай байхгүй. Хэнд нь ч тэр.

--------------------------------------------------------------------------------

Эм:    Анхаар, Улаан Код 2. Давтан хэлье. Улаан Код 2. Лабораторийн бүх ажилтнуудыг нүүлгэн шилжүүл.

Митя:   Реалити шоу. Оргилд хүрэх зам уу?

Инга: Орцгооно уу. Шил нь сум нэвтэрдэггүй, дуу чимээ нэвтэрдэггүй.

Надя:   Энэ удахгүй та нарт туслахаа болино.

Инга: Яагаад?

Митя:   Тэд хурдан суралцдаг юм.

Надя:   Амьд үлдэх, алахад.

Митя:   Ядаж л ор нь хоёр хүнийх.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  За яасан?

Вал:  Тэр тариа хийлгэхийг зөвшөөрсөнгүй, буцаад нөгөө байдалдаа орчихлоо.

Лоб:  Зүгээр, би шинэ тун хийе.

Вал:  Тэр чинь тус болохгүй гэсэн.

Лоб:  Тэр хаанаас мэдэх юм? "Оргилд"-д бүгд л глюкоз хийлгэдэг. Бас хооллох хэрэгтэй, энерги хэмнэлтийн хуулийг хэн ч өөрчлөөгүй байгаа.

Вал:  Тэгэхээр, тэр өлссөнөөс болж энэ бүхэн болж байгаа юм уу?

Лоб:  Хамгийн магадлалтай шалтгаан. Мартсанаас, түүнийг бэхлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Гаваар бэхлэнэ. Би өөрөө хэдэн туршилт хийх хэрэгтэй байна.

Вал:  Сонс, надад энэ огтхон ч таалагдахгүй байна.

Лоб:  Тэгвэл чамд юу таалагддаг юм? Тэр яаж зовж байгааг хараад учрыг нь мэдэхгүй байх уу? Би ойлгож байна, гэхдээ надад итгэ, би үүнийг түүний сайн сайхны төлөө хийж байна.

Вал:  Үгүй ээ, тийм зүйл болохгүй. Ойлгов юу? Энэ талаар бодох ч хэрэггүй.     

--------------------------------------------------------------------------------

Анд:  Лаборатори энд байна. Гарааш руу орох энд. Би яг ийшээ  яаж ийж  ороод машинд суугаад гарна.

Ника: Тэгээд цааш нь?

Анд:  Тэгээд цааш нь бидэнд хүлээх аюулгүй газар хэрэгтэй болно, дараа нь гарна.

Ника: Тэр хаана байна? Энэ тал дээр ямар ч зааварчилгаа ирээгүй.

Ник:  Чиний инсайдерын хэлсэн бүх юм энэ үү?

Анд:  Сонс, чи юундаа сандарсан юм? Бүгд түүний хяналтанд байгаа. Хэрэв надад зөвхөн ийм зааварчилгаа байгаа бол бүх зүйл бусдаар бүх юм зүгээр.

Ник:  Тагнуул чинь жолоо барихыг ч мэдэхгүй.

Анд:  Түүнд энэ хэрэггүй. Түүнд дүрэмт хувцастай жолооч хэрэгтэй, ойлгов уу?

Ник:  За. Миний ажил.

Анд:  Чи харуулуудын анхаарлыг сарниулж, тэдэнд хэдэн тэсрэх бодис шидээд, ой руу уулзалтын цэг рүү гүйнэ.

Ник:  Тэгвэл би явган явахгүй гэдгээс эхэлье.

Анд:  Тээвэрийн хэрэгсэл анхаарал татна.

Ник:  Энэ ямар тээвэрийн хэрэгсэл гэдгээс болно. Зогс.

Анд:  Наана чинь юу байгаа юм?

Ника: Би нэг газрыг мэднэ. Байгууллагын аюулгүй байдал.

Эм:    Москва руу вирусын халдлага зохион байгуулахад оролцсон гэж сэжиглэгдсэн энэ хүнийг эрэн сурвалжилж байна. Түүний байгаа газрыг мэдэж байгаа хэн бүхэн “Оргил” эргүүлийн ямар ч төлөөлөгчдөд мэдэгдэж болно.

Ника: Харав уу? Одоо надад эрх чөлөөнд гарах ирээдүйтэй өөр зам байна.

Анд:  Урагшаа.

Ника: Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Эм:    Корпорацийн санацийн ажиллагаа 24 цагийн турш явагдаж байна. Санаци хийлгэхэд бүрэн аюулгүй. Санаци хийлгэсэн хүн бүр хорио цээрийн бүсээс тэр өдөртөө гарах боломжтой. Хэдэн зуун хүн аль хэдийн мэргэшсэн.

Эр:    Тэдний оператор нь Артамонов. Чи түүний тухай сонссон уу? Тэр төвтэй холбогдсон хүмүүсийг....

Катя: Сайн уу.

Саша:   Сайн уу. Валера хаана байна?

Катя: Тэр баазад Лободатай хамт байгаа. Би чамайг хайсан юм. Чамайг харах сайхан байна.

Саша:   Би ч гэсэн.

Катя: Чи юу хийж байна аа?

Саша:   Аюулгүйн үүднээс. Мутантууд чихэр дээр гүйгээд ирнэ. Нэг газраа байсан нь дээр.

Катя: Би чамаас асуух гээд, Ника, Андрей хоёр хаана байгааг чи мэдэхгүй биз?

Саша:   Тэр Андрейтэй хамт юм уу?

Катя: Нэг тиймэрхүү, тиймээ. Тэр Валерагаас хайрцгийг хулгайлж Андрейд өгчихсөн. Тиймээс, миний бодлоор тэр хоёр бас л хамтдаа баазаас явсан байх.

Саша:   Тэд чамд ямар хэрэгтэй?

Катя: Эндээс яаж гарахыг Андрей мэдэж магадгүй.    

Саша:   Вражскийн 2-р нарийн гудамж. Тэнд гаражтай Ника мотоциклоо хадгалдаг байсан. Андрейтэй зууралдахгүй байсан нь дээр, нээрэн шүү.

Катя: Баярлалаа.

Саша:   Болгоомжтой байгаарай. Төвд аюулгүй байдлыг чангатгасан. “Оргил”ын гол хүн ирж байгаа.

Катя: Хаусхофер уу? Тэр хэзээ Москвад ирэх вэ?

Саша:   Чи хэн гэдгийг нь мэддэг үү?

Катя: Тиймээ.

Саша:   Өнөөдөр, маргаашийн хэн ч тодорхой мэдэхгүй.

Катя: Чи тэдний тухай өөр юм мэдэх үү?

Саша:   Тэднийд уржигдараас шалгалт эхэлсэн. Тэд зөвхөн санаци, дотоод аюулгүйн албаны хүмүүсээс айдаг. Гүйцээ.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Энэ Алиса, шинэ жилээр өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа нь. Чи Санта Клауст дуртай юу? Энэ бид  хэрэмнүүдийг хооллохоор цэцэрлэгт хүрээлэнд очсон өдөр.

Лина:   Намайг явуулчихаач.

Эр:    Юу? Чамайг яаж явуулах юм? Ээж бид хоёр чинь чамд хайртай:

Лина:   Миний ээж тэнд байгаа. Бид яагаад түүнийг хайхгүй байгаа юм бэ?

Эр:    За яахав. Бид яг одоо яваад ээжийг чинь хайж болно.

Лина:   Нээрэн үү?

Эр:    Тийм ээ. Өмсөөрэй. Бид нэг удахгүй холгүйхэн зугаалж, эргэн тойрноо харж болно.

Лина:   Бид түүнийг тэгж олохгүй.

Эр:    Алив, чи явмаар байна уу, явмааргүй байна уу?

Лина:   Тийм ээ, хүсэж байна.

Эр:    За, тэгвэл явцгаая. За, явцгаая. Бид гадуур жаахан салхилж, алхая гэж шийдээд.

Эм:    Галзуурчихсан юм уу? Чамд буу ч байхгүй.

Эр:    Гэхдээ энэ.

Эм:    Чамд хичнээн удаан хэлдэг юм,  буу, гар буу, автомат энэ чинь зэвсэг. Чи өөрөө үхнэ, хүүхдээ ч ална. Өрөөнд ор.

--------------------------------------------------------------------------------

Эм:    “Оргил” корпорацийн санацийн төв 24 цагийн турш ажилласаар байна. Санаци огтхон ч аюулгүй. Санаци хийлгэсэн бүх хүмүүс хорио цээрийн бүсээс тэр өдөртөө гарах боломжтой. Хэдэн зуун хүн “Оргил”-ын мэргэжилтнүүдээс мэргэшсэн тусламж аваад байна. Санацийн төвтэй холбогдсон хүмүүс одоо хорио цээрийн бүсээс гадуур хайртай хүмүүстэйгээ хамт байгаа. Хэрэв та бүхэнд ямар нэг асуудал гарсан бол санацийн төвд эсвэл дурын ажилтантай холбогдоно уу.    

--------------------------------------------------------------------------------

Надя:   Би тэдэнд итгэхгүй байна.

Митя:   Би ч гэсэн. Ингэхэд, тэд үнэхээр бидэнд тусалж чадвал яах вэ? Тэд чамайг ер бусын өвөрмөц гэж хэлдэг. Би өмнө нь чамайг мэддэг байсан, гэвч  дараа нь...  Яагаад болохгүй гэж? Тэртээ тэргүй бид байна.

Эм:    Би танаас цусыг шинжилгээ авах хэрэгтэй байна.

Надя:   Ав. Эсвэл би өөрөө очих ёстой юу?

Эм:    Үгүй ээ, мэдээж, уучлаарай.

Надя:   Алив. Өөртөө үлдээ.

Витя: Тэд чамаас айж байна.

Надя:   Би мэдлээ. Тэд бидний хүслийг биелүүлнэ гэж амласан. Жишээлбэл, чи юу хүсч байна? Чи тоглоом хүсч байна уу? Миний санахын чиний хуучин цуглуулга ямар нэгэн байдлаар...

Надя:   Тэд юу хүсээд байна?

Митя:   Тэд ямар нэг тоглолт хүсч байна. Чи мурании болж хувираад, дараа нь дахиад хүн ​​​​дүрдээ орохыг чинь.

Надя:   Ойлголоо.

Эр:    Хар даа. Тэр өөрчлөгдөж байна уу?

Эр:    Тийм бололтой.

Эм:    Профессор Брылийг дуудах хэрэгтэй.

--------------------------------------------------------------------------------

Инга: ФСБ-ын ажилтан Рогожингийн тухайд бие бүрэлдэхүүнд чиглэл өгсөн. Эрэн сурвалжиж байгаа.

Руд:  Түргэд. Цаг хугацаа бидний эсрэг байна.

Инга: Хэрэв тэр одоо ч амьд бол үхсэн байх болно.

Руд:  Би түүнийг биш харин судалгааг илүү сонирхож байна. Энэ туйлын чухал.

Инга: Мэдээж. Та орно уу. Энэ төрөл зүйл ойролцоогоор зургаан долоо хоногийн өмнө халдвар авсан. Энэ бүх хугацаанд хотод байсан юм. Бидэнд саяхнаас ирсэн.

Руд:  Тэр түүн рүү дайрдаггүй юм уу?

Инга: Тийм ээ. Бид түүний догшин занг хэсэгчлэн хяналтандаа авч чадсан.

Руд:  Хэсэгчлэн? Тодорхой хэлээдэх.

Инга: Тэр бидэн рүү бол ухаангүй дайрна.

Руд:  Харин тэр?

Инга: Туршилтанд оролцогч нь халдвар авахаас өмнө түүний найз нь байсан, бид ажиллаж, тэр энэ залуугаа таньдаг болгож чадсан юм.

Руд:  Энэ бүхэн маш сонирхолтой боловч энэ миний харахыг хүссэн зүйл биш.

Инга: Мэдээж.

Митя:   Надюша, нааш ир. Над руу хар. Би чамаас гуйя, чи одоо миний төлөө хүн болох маш хэрэгтэй байна. Одоо чи кофе уух хэрэгтэй.

Надя:   Яах гэж?

Митя:   Үүнийг уучих. Ингэх хэрэгтэй.

Руд:  Гайхалтай! Супер боломжуудтай хүн.

Инга: Манай лабораторид шилдэг мэргэжилтнүүдийн баг ажилладаг, тийм болоод бид мутацийг түр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж чадсан.

Бр:    Бид түүний нөхөн төлжих чадварыг хадгалахын зэрэгцээ вирусыг дарангуйлах эсвэл түүний нөлөөллийг багасгах замаар түүний биеийн байдлыг тогтворжуулж чадна гэдэгт итгэж байгаа.

Руд:  Та намайг гайхшрууллаа, Инга. Та ямар ч түвшинд миний дэмжлэгт найдаж болно.

Инга: Энэ бидэнд үхэшгүй мөнхийн замыг нээнэ.

--------------------------------------------------------------------------------

Эм:    Хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй гэж би чамд хэдэн удаа хэлсэн бэ? Харин одоо чи энэ учиртайг надад хэлээдэх.

Лина:   Би гарч салхилмаар байна.

Эм:    Салхинд гарах а? Шөнөөр үү? Чи салхинд гарахыг хүссэн үү? Чи хаашаа салхилахыг хүссэн бэ? А? Эсвэл чи зугтаахыг хүссэн үү?

Лина:   Намайг явуулаач дээ.

Эм:    Талархалгүй гэдэг нь. Булан руу.

--------------------------------------------------------------------------------

Вал:  За тэгээд? Энэ одоо үнэхээр шаардлагатай юу?

Лоб:  Аюулгүй байдал нэгдүгээрт.

Вал:  Чи тэгээд төлөвлөгөөгөө, эсвэл мэдэхгүй юм, юу хийх гэж байгаагаа хуваалцахгүй юм уу?

Лоб:  Би хэд хэдэн туршилт хийгээд хариу үйлдэлийг нь харна.

Вал:  Би ойлгосонгүй, чи түүн дээр туршилт хийх гэж байна уу?

Лоб:  Өөр сонголт байна уу? Чи түүнийг хоёр дахь, гурав дахь удаагаа, хүссэнээрээ алж болно. Би чамд туслахыг чи хүсэхгүй байна. Усыг чинь авъя.

Вал:  Юу?

Лоб:  Та нарын хайр гэж нэрлэдэг юм чинь харилцааны баригдашгүй хими. Магадгүй чи түүнд хайртайг мэдэрсэн үедээ ухаан орсон байх. Харин чи түүнийг хайрлахаа больсон гэдгийг мэдээд больсон байх. Феромонууд, үнэр, судасны цохилт. Тэр энэ бүхнийг алсаас, мэдэрдэг, ядаж л чамаас.

Вал:  За, мэдэхгүй юм. Өө. Би үүнийг л туршиж үзэхийг хүсч байна. 

Лоб:  Харин би үүнийг шалгамаар байна.

--------------------------------------------------------------------------------

Эм:    “Оргил”    корпорацийн санацийн төвд тавтай морилно уу. Бүртгэлийн ширээнд хандаарай, манай ажилтнууд танд шаардлагатай бүх тусламжийг үзүүлэх болно. Санаци огтхон ч аюулгүй. Санаци хийлгэсэн бүх хүмүүс хорио цээрийн бүсээс тэр өдөртөө гарах боломжтой. Хэдэн зуун хүн “Оргил”-ын мэргэжилтнүүдээс мэргэшсэн тусламж аваад байна. Санацийн төвтэй холбогдсон хүмүүс одоо хорио цээрийн бүсээс гадуур хайртай хүмүүстэйгээ хамт байгаа. Хэрэв та бүхэнд ямар нэг асуудал гарсан бол санацийн төвд эсвэл дурын ажилтантай холбогдоно уу.

Катя: Сайн уу.

Эр:    Сайн уу.

Катя: Би санацид ирлээ.

Эм:    Леонид Маркович. Альфа эмэгчний шинжилгээний хариу ирлээ. Надежда Голдман.

Бр:    Ойлголоо, ойлголоо. Ямар нэг өөрчлөлт байна уу?

Эм:    Тиймээ, тэр жирэмсэн. 

--------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

 

 

 

Back to episodes Go home