Үргэлжлэл: 47:36 мин
Дүрүүд:
Эр:
Саша
Валера
Лобода
Рудольф
Петя
Андрей
Митя
Леонид Маркович
Эм:
Ника
Инга
Катя сэтгүүлч
Лина 9 настай охин
Надя мураниин хатан хаан
+Айжан
--------------------------------------------------------------------------------
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
--------------------------------------------------------------------------------
Инга: Сарын өмнө Москвад үл мэдэгдэх өвчнөөс 100% үхэлд хүргэдэг халдвар тархсан.
Эр: Биднийг энд нь үхэг гээд орхисон.
Вал: Танайд байгаа нэг мутант надад хэрэгтэй.
Инга: Айжан Истынбаева, энэ үү? Танд тэр ямар хэрэгтэй?
Бр: Танд 144-ыг алах яагаад тийм чухал юм?
Вал: Би түүнд амласан.
Бр: Хэрэв та надад тусалбал би 144-р төрөл зүйл цаашдын судалгаанд сонирхол татахгүй гэж хэлнэ.
--------------------------------------------------------------------------------
Саша: Тэгэхээр цаг бага байгаа. Намайг сонс. Одоо чиний ой санамжийг арчиж, чиний тусламжтайгаар Айжаныг сургах гэж байна. Чамд хоёр минут байна.
Вал: Харин Айжан яасан?
Саша: Тэр машинд байгаа. Болгоомжтой яваарай.
Надя: Бид дахиж ингэмээргүй байна.
Митя: Чи одоо тэгэхгүй. Яасан бэ?
Надя: Энд хэн нэгэн байна.
Лина: Би буцаж явахгүй, тиймээ?
Настя: Харамсалтай байна.
--------------------------------------------------------------------------------
Настя: Залуус аа, та нар Линаг харсан уу?
Лина: Би ээжийгээ хайж байна.
Эм: Ороорой. Гэртээ юм шиг бай.
--------------------------------------------------------------------------------
Эм: Бид чамд сайхныг л хүсдэг. Чи аль болох хурдан муу бүхнийг мартах хэрэгтэй. Бас чамд өөр нэр хэрэгтэй. Бид чамайг Алиса гэж нэрлэнэ.
--------------------------------------------------------------------------------
Саша: Манай баазад “Оргил”-ын цохтой харх байна.
Петя: Залуус аа, та нар бүгдийг сайн ойлгохгүй байна. Би ердөө л Лободаг барьж өгөх гэсэн. Түүнд итгэж болохгүй, ойлгож байна уу?
Вал: Нэг бол та нар хүүхнээ хуваалцаж чадаагүй юу?
Лоб: Төрөл зүйл, 24 настай. Эхний өдөр.
Павел: Настя тэсээрэй. Энэ чи юу, а? Чамаас болж тэр энд хэвтэж байна.
Лоб: Зогс! Зогсооч! Настя! Чи намайг сонсох ёстой! Зогс!
--------------------------------------------------------------------------------
ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 9 – Р АНГИ
--------------------------------------------------------------------------------
Анд: Чи... чи юу хийчихэв ээ?
Лоб: Үгүй ээ, үгүй! Би хүсээгүй. Настя хувирчихсан. Петя над руу дайрч... Би... би хүс... би хүсээгүй. Би зүгээр л айсан. Би....
Ника: Чи хэнээс айсан юм? Мэс заслын хутагтай жаалаас уу?
Лоб: Тэр өөрийн ухаангүй байсан. Над руу дайрч, ална гэсэн. Арай алчихаагүй, би...
Ника: Чамд хаанаас буу байдаг юм?
Лоб: Линагийн эцэг нь өгсөн. Костя. Би хэлээгүй юм, та нар авчих байсан.
Анд: Чи Настягийн шинж тэмдэгийг нь яаж мэдсэн юм?
Лоб: Вирус хувирдаг. Би ойлгож чадаагүй.
Анд: Чи хаана сурсан бэ?
Лоб: Юу?
Анд: Шууд зүрхэнд нь!
Ника: Чи энэ сүүлчийн сумыг өөртөө үлдээсэн гэж найдъя.
Анд: Бид явах боллоо.
Ника: Бид Валераг хүлээж байгаа.
--------------------------------------------------------------------------------
“ОРГИЛ” ТӨВИЙН СУДАЛГААНЫ ТӨВ
--------------------------------------------------------------------------------
Бр: Ойлгохгүй байна.
Сум: Дотоод аюулгүй байдлын мөрдөгч Суменко. Бид хөндлөнгийн хүнгүйгээр ярилцаж болох уу?
Бр: Валерий Сычёв оргосон тухайд, би өөрийнхөө тайланд маш тодорхой бичсэн байгаа.
Сум: Надад тэр зохиолын унших аз тохиосон. Та тайландаа алга болсон мунтантыг гэсэн Валерий Сычёвын сэтгэлд ихээхэн анхаарал хандуулсан байсан. Та түүний сэтгэл зовинолыг маш дэлгэрэнгүй бичсэн байна лээ. Та түүнийг өрөвдөж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн.
Бр: Аан гээч, энэ орголтыг зохион байгуулсан тэр хүний сэдэл ойлгомжтой байхын тулд би энэ бүхнийг тодорхой бичсэн юм.
Сум: Би таныг гонсойлгохыг хүсч байна. Сүүлчийн тохиолдолд, та миний сэжигтний жагсаалтанд байдаг. Та миний сонирхолыг ихээр татаж байгаа.
Бр: Би юу? Яагаад?
Сум: Миний мэдэхийн, ямар төрөл зүйл лабораториос гарахад бэлэн гэдэг нь чухам танаас шалтгаалдаг.
Бр: Тиймээ, тэгдэг. Харин 144-р төрөл зүйлийн хувьд би түүнийг гаргах ямар ч бодолгүй байсан. Хамгийн сүүлийн мөчид хэн нэгэн түүнийг жагсаалтанд оруулсан.
Сум: Энэ анхны удаа биш. Би шилжүүлэх хуваарийг судалж үзээд нэг хачирхалтай зүй тогтолыг анзаарсан. Та мутантуудын зарим группт сүүлчийн мөчид дахиад нэг төрөл зүйл оруулдаг байж.
Бр: Тэгээд юу гэж? Энэ байдаг л зүйл. Магадгүй, та анзаараагүй байх, гэвч бид амьд организмуудтай ажилладаг. Манайд хором бүрт бүх юм өөрчлөгддөг.
Сум: Танд бусад ажилтнуудтай адил гадаад ертөнцтэй харилцаа байхгүй юу?
Бр: Мэдээж.
Сум: Хэл дээ, мутантуудыг шилжүүлэхээс өмнө нэгждэг үү?
Бр: Та юу ярина вэ? За... сонс, би энэ яриаг үргэлжүүлэх бодолгүй байна. Би таны юу яриад байгааг ердөө ч ойлгохгүй байна. Танд ямар нэг тодорхой юм гарвал тэр үед нь ирээрэй. Харин одоо та... та надад ажиллахад саад болж байна.
--------------------------------------------------------------------------------
Анд: Тэр хаана ч алга.
Настя: Бас түүний юмнууд нь алга.
Анд: Зугтаачихаж. Чи түүнд буу дэмий өгсөн юм. За, за явцгаая.
Настя: Настятай салах ёс хийе.
Анд: Тэд салах ёс хийж амжихгүй. Эргүүлүүд ойртож байна. Арын хаалгаар гарцгаая.
Ника: Тэр хаана байгааг чи мэдэх юм уу?
Анд: Чи надад эргэлзэж байна уу?
--------------------------------------------------------------------------------
Катя: Хөөе! Сайн уу. Зогс, зогс, зогс. Би энд ганцаараа биш, тиймээс асуудал хэрэггүй.
Эр: Юу хүссэн юм?
Катя: Буцаад хүрээнээс гармаар байна.
Эр: Мөн ярив аа! Үнэн үү?
Катя: Тиймээ.
Эр: Зоригтой эхлэлд чинь амжилт хүсье. Биднийг гарахад шалгаж байгаа. Машины эрэг шураг бүгдийг, бидний бандаашийг хүртэл. Шалгалтаас өмнө нэг архичин хүүхнийг тэгж зөөдөг байсан. Харин тэр арай ухаантай, гар татдаггүй байсан. Үнэт чулуунууд, гоёл гээд. Одоо халтуурны бидэнд ямар боломж байхгүй болсон. Ийшээ заан чирээд ирсэн ч болно, буцах бол уучлаарай.
Катя: Тэгвэл чи биднийг энд нь орхино гэдгээ бүр анхнаасаа мэдэж байжээ? Тэгээд, үүний дараа чамд сайхан байна уу?
Эр: Тиймээ, бүр илүү. Та нар өөрсдөө л үргэлж зүтгэдэг байсан болохоос би ятгаагүй.
Катя: За, чи ч ойлгомжтой байна. Харин чи энгийг гаргаж чадах уу?
Эр: Ямар зорилгоор?
Катя: Зорилго нь, хэрэв чи үүнийг хийхгүй бол би даргад чинь Москвад моод болсон янз бүрийн секс аялалын талаар ярихаас араггүй болно. Түүнд таалагдана гэж бодохгүй байна.
Эр: Удирдлагад хэлэх зүрх чинь хүрэхгүй.
Катя: Шалгаж үзмээр байна уу?
Эр: Ядаж энд юу байгаа юм?
Катя: Энэ хаяг нь. Ерөнхий редактор Сокольскийд өөрийн биеэр дамжуулаарай. Гэхдээ хэрэв хичээвэл нэмээд мөнгө олж болно.
Эр: Хэрэв үгүй бол?
Катя: Хэрэв үгүй бол гутарсандаа чамайг барьж өгөхөөс. Надад л сайхан болно. 2-3 хоногийн дараа би ийшээ буцаж ирээд чамтай холбоо барина. Чи ерөнхий редакцаас захиа авчрах ёстой.
Эр: Юун захиа?
Катя: Тэр өөрийн биеэр бичсэн захиа. Тэр энийг авсан гэдгийг.
--------------------------------------------------------------------------------
Эр: Амьд хүмүүсийг хайж байна. Одоохондоо энд хоёр үхсэн хүн байна. Мэдээлэгч, бас зэрлэг мутант. Галт зэвсгээр толгойд нь.
Эр: Таныг ойлголоо.
Эр: Сонсох төхөөрөмжийг салгаж. Энэ байна.
Эр: Мэдээлэгчийг илрүүлсэн байна. Баривчлагаа болохыг мэдэж байж.
--------------------------------------------------------------------------------
Вал: Нааш ир. Сүүл байхгүй юу?
Лоб: Муу мэдээтэй.
Вал: Юу болсон юм?
Лоб: Настя өвдөж мурании болсон. Андрей түүнийг буудсан, дараа нь Петяг.
Вал: Хараал ид.
Лоб: Петя улайран дайрч, харин тэр эргэлзээгүй. Андрей буудчихсан.
Вал: Алив хүлээ, Катя яасан?
Лоб: Тэр гурав хоног баазад байхгүй байгаа. Реалист байх хэрэгтэй, Валер. Хотод... Хотод тэр амьд гарахгүй.
Вал: Тиймээ, амьд гарна. Чи түүнийг муухан мэднэ. Ника яасан?
Лоб: Андрейтэй хамт явсан. Тэдэнд хамтын төлөвлөгөө байгаа. Сонс. Бидний талд одоо хэн ч байхгүй. Бид зөвхөн бие биедээ итгэж болно.
Вал: Чи Настяг эмчилж байсан.
Лоб: Вирус хувирдаг. Чи ийм нөхцөлд баталгаа хүсч байна уу?
Вал: За яахав. Тэгвэл надад ганцхан асуултанд хариул. Тийм үү, үгүй юу? Айжаныг эмчилж чадах уу?
Лоб: Би түүнд үзлэг хийж, түүний шинжилгээнүүдийг шалгах хэрэгтэй.
Вал: Дахиад ямар ч туршилт байхгүй, чи ойлгов уу? Хэрэв юу ч бүтэхгүй байгааг би ойлговол буудна.
Лоб: Чи түүнийг хэлсэн гэж найдъя. Бид тийшээ юу?
--------------------------------------------------------------------------------
Эр: Юу болоод байгаа юм?
Эр: Суу.
Эр: Би шалгасан илтгэлд гарын үсэг зурсан, ачаанд сонирхолтой юу ч байхгүй. Залуус аа, хэрэв та нар эрүүл ахуйн тухайд бол би үүнд хамаагүй. Харин та нар нийлүүлэгчдээс яагаад муудсан хиам та нарт илгээдэгийг асуух хэрэгтэй. Чөтгөр гэж, эрчүүд ээ, та нар яагаад ийм албархуу байгаа юм?
Эр: Лабораторийн туршилтанд оролцогчид зугтсан. Хэн нэгэн дотроос тусалсан. Бид бүгдийг нь шалгаж байгаа.
Эр: Ойлгомжтой. Би үүнд ямар хамаатай гэж? Би хоолны жигүүрт ч очдоггүй.
Сум: Та хүнсний хангамжийн үйлчилгээний хүргэгч Олег Митрофанов.
Эр: Би байна.
Сум: Өдрийн мэнд.
Эр: Мэнд.
Сум: Өнгөрсөн долоо хоногт та хуваараас хоёр цаг хоцорсон. Юу болсон бэ?
Эр: Олигтой машин өгдөггүй. Харин энэ эвдэрвэл нэг юм бодох биз.
Сум: Тэр өдөр та дагзандаа гэмтэлтэй анхны тусламжийн газарт очсон байна.
Эр: Тэгвэл та капот доор засвар хийх амархан гэж бодож байна уу?
Сум: Сонирхолтой юм.
Эр: Юу?
Сум: Шалган нэвтрүүлэх өнгөрөгүүт таны машинд суулгасан хачирхалтай зорчигчийн тухай ярианаас та зайлсхийхийг хичээж байгаа нь сонирхолтой.
Эр: Би жолооч. Би удирдлагын өмнө хариуцлага хүлээдэг. Юу ачна, тэрийг л зөөдөн.
Сум: Энэ явдлын талаар таны тайланд нэг ч үг байгаагүй. Биед нь үзлэг хий.
Эр: Бос.
Эр: Үгүй ээ, залуус аа, та нар яаж байна аа?
Эр: Гараа.
Эр: Аяар.
--------------------------------------------------------------------------------
2: Өглөөний мэнд. Тэнэгхэн минь, чи юундаа айсан юм бэ?
Лина: Би алиалагчдад дургүй.
Эм: Яагаад тэр вэ? Алиалагчгүй ямар төрсөн өдөр байх юм?
Лина: Хэний төрсөн өдөр вэ?
Эм: Чинийх.
Эр: Чинийх.
Эм: Бид жинхэнэ баяр зохионо. Би юу олсоныг хар даа.. Бид чамайг жинхэнэ үзэсгэлэнтэй гүнж болгоно. Тиймээс чи, босоод нүүр гараа угаачих. Харин бид чиний өрөөг чимэглэнэ.
Лина: Нэгэнт миний төрсөн өдөр болохоор би хүссэн зүйлээ хүсч болох уу?
Эм: Өө, мэдээж.
Лина. Тэгвэл бүгдээрээ ээжийг хайхаар явцгаая. Тэг л дээ. Явах уу
Эм: Юу гээч, Алиса?
Лина: Би Алиса биш, би Лина.
Эм: Алиса Линагаас дээр.
Эр: Тийм ээ. Тийм.
Эм: Тиймээс, хэрэв чи үнэхээр, үнэхээр маш их л хүсч байвал бид мэдээж чамд үүнийг хориглож чадахгүй. Тийм учраас өнөөдөр бид хамтдаа ээжийг чинь хайхаар явна.
Лина: Ура! Баярлалаа! Ура! Баярлалаа! Ура!
Эм: Мөн бид бүгд хамт үхэх нь харамсалтай. Өнгөрсөн шөнө би цонхоор байлаа. Тэгээд аавтайгаа хөтлөлцөн явж байгаа жаалхүүг харсан. Харин мутантууд яагаад ч юм тэднийг өнгөрүүлээд байсан.
Лина: Яагаад?
Эм: Би ч гэсэн яагаад гэж бодсон Би ч бас яагаад гэдгийг нь гайхаж байлаа. Тэгээд би хүүг аавтай нь хамт урихаар шийдтэл мутантууд гэнэт хашхирч, тэдний нүднээс хар цус урсаж эхэлсэн.
Лина: Яаж тэр вэ?
Эм: Яг л цоргоноос юм шиг. Тэд бүх цусыг нь гартал орилж, дараа нь тэд үхэцгээсэн.
Лина: Тийм байх ёсгүй.
Эм: Тэгвэл хар нүдтэй аймшигтай эгч нар байдаг уу? Урд нь чи тэдэнд итгэдэггүй байсан. Би юу бодсоныг чи мэдэх үү? Сайн ээж гудамжинд аймшиг байгааг мэддэг болохоор өөрийнхөө охиныг яасан ч гаргахгүй байх байсан. Харин чи сайн ээжтэй тийм үү?
--------------------------------------------------------------------------------
Вал: Энд намайг хүлээж бай. Би чамайг тэнд хүлээж бай гээд байхад.
Лоб: Чи түүнтэй асуудалгүй байх нь.
Вал: Үзлэг хийхийн тулд чамд юу хэрэгтэйг хурдхан хэл.
Лоб: Би хэдийн эхэлүүлсэн гэж тооц. Чи түүнийг хэзээ хооллосон бэ?
Вал: Чи тэнэг юм уу? Би түүнд хэнийг ч алуулахаар өгөхгүй.
Лоб: Тэгэх ч хэрэггүй. Тэд цусаар хооллодоггүй. Тэдэнд глюкоз хэрэгтэй. Май, түүнийг хоолло. Яг тэжээмэл.
Вал: Нааш ир. Ир ээ, ир. Юу гэсэн бэ, давтаадах.
Лоб: Юу?
Вал: Тэжээмэл гэсэн үү?
Лоб: Тэр догшин зангүйд нь би баяртай байна. Юуны түрүүнд энэ чамд л сайн.
Вал: Надад тэгсэн ч сайнгүй байгаа. Над руу хар. Нэг бол чи түүнийг эмчилнэ, эсвэл би амласан тэр зүйлээ хийнэ. Ойлгов уу?
Лоб: Тиймээ, ойлгосон. Гэхдээ эмчилгээнд хугацаа хэрэгтэй.
Вал: Хугацаа чамд бага байх болно. Ажилла. Би удахгүй буцаад ирнэ.
--------------------------------------------------------------------------------
Эм: Чамд таалагдаж байна уу? Гоё байна уу?
Лина: Тиймээ, маш гоё. Энэ зураг дээрх хэн бэ?
Эм: Энэ маш эелдэг, бас маш дуулгавартай нэг охины зураг. За алив, эргэлдээрэй. Ой, ямар ухаантай, сайн охин бэ?
Эр: Үнэхээр мундаг. Түүнд сюрприз хэрэгтэй гэж бодож байна.
Эм: Мэдээж, алив, бэлд.
Эр: За...
Лина: Та гадагшаа гарах юм уу? Та тэнд аймшигтай мангас байдаг гэсэн.
Эм: Бидний хайртай охины төлөө аав нь юунд ч бэлэн. Тийм үү, аав аа?
Эр: Мэдээж, мэдээж, мэдээж.
Эм: Бид мөрөөдөл биелэх ёстой гэж шийдсэн. Тиймээс нүдээ сайн аньж байгаад хамгийн нандин хүслээ хэлээрэй.
Эр: Тиймээ, тийм.
Лина: Олоод...
Эм: Чшш. Юу ч битгий ярь, тэгэхгүй бол хүсэл биелэхгүй. Харин бид таах гээж үзье.
--------------------------------------------------------------------------------
Митя: Надь, энэ дахиад л чи юу?
Надя: Би энд байна.
Митя: Ойлгосонгүй? Чи дөнгөж сая хашхирсан.
Надя: Хүн болсноос мутант болох нь амархан юм.
Митя: Тэгээд чамд таалагдсан гэж хэлэх гээд байна уу?
Надя: Би тэднийгээ дуудсан юм.
Митя: Тэднийгээ? Чи одоо тэднийг тэгж нэрлэдэг юм уу?
Надя: Би тэднийг өдөр шөнөгүй мэдэрдэг.
Митя: Надюш, энэ чинь дэмийрэл.
Надя: Энэ дэмийрэл биш. Тэдний хэн нэг нь хэзээ алахыг би сайн мэддэг. Ингэхэд, би тэднийг зогсоож чадвал яахав? Би тэднийг хэрхэн цуглуулахаа мэднэ.
Митя: Тийм ээ. Чи тэдэнд өөрийгөө хянах сургалт зохион байгуулах уу?
Надя: Тэд надад хэр дуулгавартай байхыг би мэдэх ёстой. Эхлэл болгож хотод аллаггүй нэг өдөр болог.
Митя: Амралтын өдөр болгох нь уу?
Надя: Нэг тиймэрхүү юм.
Митя: Тэгээд чи тэднийгээ хаана цуглуулах вэ?
Надя: Энд. За, тайвшир, хөгжилтэй байх болно.
Митя: Хөөе, тэгж яривал энэ миний гэр. Новш гэж.
--------------------------------------------------------------------------------
Ника: Тэгээд бид ямар төлөвлөгөөтэй вэ?
Анд: Бид лабораториос мэндчилгээ хүлээж байна.
Ника: Чиний матаачаас уу?
Анд: Миний мэдээлэгчээс.
Ника: Тэр Москвагаас яаж гаргахыг мэддэг юм уу?
Анд: Тэр цаг, газрыг нь мэднэ. Хамгийн гол нь тэр "Оргил"-оос маш цэвэрхэн мултрах ёстой. Бусад нь хэдхэн хоромын асуудал. Мартсанаас, бид Валера, Скат, Лобода нарыг авч явах ёстой.
Ника: Юу, тэдэнгүйгээр биднийг гаргахгүй юу?
Анд: Сонс, надад тушаал байгаа.
Ника: Танил тоглоом.
Анд: Чиний эксийн чинь бэлэг.
Ника: Гэхдээ чамд илүү зохиж байна. Харуулчих.
Анд: Сонс, чи гар буугүй ганцаардаж байгааг би ойлгож байна, гэхдээ чи тэвч.
Ника: Дотоодын хамгаалахынханы хямдхан арга. Чи ингэж хүн бүрийн аргыг олдог уу?
Анд: Мэдээж, гэхдээ бүгдийнх нь биш. Надад зохиж байна уу?
Ника: Үгүй. Харин чи өөрөө ямар вэ?
Анд: Ямар утгаар?
Ника: Жинхэнэ утгаар.
Анд: Жинхэнэ утгаар?
Ника: Тийм ээ. Гэхдээ одоо би чиний энэ аргыг мэддэг болохоор чи жаахан л оролдвол яг алиалагч шиг харагдах болно.
Анд: Нээрэн үү?
--------------------------------------------------------------------------------
Вал: Чимээгүй, чимээгүй, чимээгүй. Энэ би. Нааш ир. Явцгаая.
Катя: Юу болсон юм бэ?
Вал: Баазыг илрүүлчихсэн.
Катя: Бусад нь хаана байна?
Вал: Настя, Петя хоёрыг алсан.
Катя: Хэн?
Вал: Андрей. Тэр тийм ч жир биш байж. Бас Ника түүнтэй хамт явчихсан. Лобода надтай хамт явсан.
Катя: Харин чи энд юунд ирээв?
Вал: Чамайг хайсан.
Катя: Чи "Оргил"-д байсан уу?
Вал: Тийм.
Катя: Олсон уу?
Вал: Тиймээ.
Катя: Тэгээд?
--------------------------------------------------------------------------------
Эм: Леонид Маркович.
Бр: Харж байна. Лабораторийн төрөл зүйлүүд аль хэдийн мэдрэлийн саажилттай дасан зохицжээ. Зэрлэг төрөл зүйлүүд бас адилхан гэхээс эмээж байна. Түүнийг буудаад удаж байна уу?
Эм: Аа, хагас цагийн өмнө.
Бр: Мөөн, залуус удахгүй буудах юмгүй болно. Лабораторид яг ийм саажилтанд тэсвэртэй олон төрөл зүйлүүд байгаа. Хяналтын групп ээ. Эднийг шилжүүлэхэд бэлтгэ. Бид тэднийг 27к хавтгайд буулгах хэрэгтэй. Набережнаяд. Тэд усны ойролцоо хэрхэн биеэ авч явахыг нь харцгаая.
Эм: За.
Бр: Группыг илгээхээс өмнө нэг төрөл зүйлийг хяналтын шинжилгээнд зориулж заавал авчир.
Эм: Урдын адил.
Бр: Зэрлэгийг аваарай.
--------------------------------------------------------------------------------
Митя: За. За, ингээд сайхан бүсгүйчүүд ээ... Тэднийг удирдаж сурах уу? Ингээд үзэсгэлэнт бүсгүйчүүдийг удирдах туршилт нэг. 1-р загвар. Сайхан бүсгүй Анфиса шоколад идэж байна. Шоколад аа боль. Шоколад аа боль. Орхиоч!
Надя: Чамд туслах уу?
Митя: Хэрэггүй ээ, би өөрөө, тэгэх үү. Би үнэхээр хүсч байна. Чи үүнийг ямар нэг аргаар хийдэг. Харж бай. Гараа өргө. Дээш нь. Гар аа... Чи харав уу... зальдах хэрэггүй ш дээ. Чи яаж байна аа? Уйтгартай юмаа. Би... би яах гэж ирсэн юм? Миний гэр, миний цайз... миний лаунж...
--------------------------------------------------------------------------------
Эм: Леонид Маркович. Төрөл зүйлийн шинэ бөөгнөрөл илэрлээ.
Бр: Хаана?
Эм: Энд, хар даа.
Бр: Энэ зөвхөн чиптэйнүүд нь байна. Тэнд тэд хэдүүлээ байна аа? 23 ю хавтгай руу хүмүүс ээ илгээ.
Эр: Хэний тушаал вэ?
Бр: Леонид Брыль.
Эр: Сычёв болон 144-р төрөл зүйл оргосонтой холбогдуулан мөрдөн шалгах явцад таны бүрэн эрх хязгаарлагдсан.
Бр: Сонс, бидэнд мутантуудын бөөгнөрөл байна. Бүрэн эрхийн тухайд бид тантай дараа нь учраа олно.
Эр: Зөвшөөрөхгүй.
Бр: Тэгэхээр ийм байна. Цаг аа хараарай. Яг таван минутын дараа Инга Анатольевна тантай холбогдоно, харин та түүнд үнэ цэнэтэй альфа-эмэгчинг яагаад алдсанаа тайлагнах болно.
Эр: Солбилцолыг нь хэлээрэй.
Бр: 23 ю.
Эр: Хүлээж авлаа.
--------------------------------------------------------------------------------
Вал: Ядаж л энд аюулгүй. Түүнд энд дээр.
Катя: Тэр чамтай хамт ямар байгаа вэ гэдгийг чамаас асууж болох уу?
Вал: Ямар ч биш.
Катя: Эцсийн эцэст тэр мутант. Гэхдээ тэр чам руу дайрдаггүй, тийм биз?
Вал: Чи яагаад тэгж бодоов?
Лоб: Би чиний сурвалжлага эмгэнэлтэйгээр дууссан гэж бодсон.
Катя: Харж байгаа биз дээ, амьд, эрүүл байна.
Лоб: Валера, хэдэн үг сольж болох уу?
Вал: За. Юу?
Лоб: Тэр энд хэр удах вэ?
Вал: Чамд үүнд асуудал байна уу?
Лоб: Надад байхгүй.
Вал: Чөтгөр гэж. Чимээгүй, чимээгүй, чимээгүй, чимээгүй, чимээгүй, чимээгүй. Болсон, болсон, болсон, болсон, болсон. Катя, зогс. Түүнийг хурдан гарга!
Лоб: Чамд таалагдсан уу? Чи түүний хажууд амьдрахыг хүсч байна уу?
Вал: Чи түүнд ямар нэг юм хийж чадах уу?
Лоб: Тэр энд байгаа цагт Айжаныг буцаах араггүй.
Вал: Тэр энд үлдэнэ. Энэ тухай авч хэлэлцэхгүй. Чи түүнийг эмчилж чадах уу?
Лоб: Би... Би... Надад хэрэгтэй...
Вал: Тийм үү эсвэл үгүй юу?
Лоб: Одоохондоо биш... Валера, сонс...
Вал: Надаас гараа ав.
Лоб: ....хүлээгээч, надад хугацаа хэрэгтэй. Хүлээгээч, Валера, гуйя... Надаас гараа ав.
Катя: Чи бүгдийг нь. Хүлээ, энийг харчих.
Вал: Чамд юу байгаа юм?
Катя: Энэ, хар даа. Би Митя, Надя хоёртой таарсан юм. Харж байна уу? Надя ярьж байна. Тэд чадсан гэсэн үг.
Митя: Одоо тэнд хэн ч байхгүйг чи харах болно.
Вал: Тэгсэн ч түүний нүд нь хар хэвээрээ.
Лоб: Эргэх үйл явц. Митя түүнд юу хэрэглэсэн бэ? Тэр чамд ямар нэг юм хэлсэн үү?
Катя: Митя, Надя хоёр хамт байсан гэдгийг л би ойлгосон.
Лоб: Энэ нь мураниин сэтгэл хөдлөлийг тайлбарлах болохоос...
Катя: Би бодохдоо....
Лоб: ....гэхдээ энэ вирусын регресс биш.
Катя: Би бодохдоо, тэд одоо ч бие биедээ хайртай учраас ийм юм болсон. Хэрэв тэд үүнийг чадсан бол чи ч гэсэн чадна гэсэн үг.
--------------------------------------------------------------------------------
Эм: Зогс! Битгий яв. Эндээ үлд. Хаашаа ч битгий яв.
Лина: Ээжээ, ээжээ, ээжээ, ээжээ!
Эр: Би ирлээ!
Эм: Сюрприз!
Эр: Сюрприз! Нааш ир, нааш ир.
Эм: Явцгаая, явцгаая, явцгаая, явцгаая, явцгаая, явцгаая, явж харцгаая.
Эр: Нааш ир, би харуулъя.
Эм: Явцгаая, явж сюрприз ээ харцгаая.
Эр: Яваарай, яваарай, яваарай.
Эм: Явж аавынхаа сюрпризийг харцгаая. Хар л даа.
Эр: Чиний өрөө цонхгүй гэж чи хэл лүү?
Эм: Хар. Хараач.
Эр: Одоо чиний өрөө ертөнцтэй болно. Ээж туслаарай.
Эм: Зогс, зогс, зогс, зогс, зогс. Харин бидний сюрприз яах вэ?
Лина: Ээжээ, ээж, ээж.
Эм: Чамд таалагдахгүй байгаа юм уу? Алис, чамд таалагдаж байгаа, тиймээ?
--------------------------------------------------------------------------------
Ника: Чи удаан явах юм.
Анд: Юуных нь удаан? Амласан ёсоор 40 минут. Саваа чамд зохиж байна.
Ника: Баярлалаа. Чи юу тодруулав?
Анд: Тэгэхээр ийм байна. Туршуулаас дохио ирсэн. Бид явж болно.
Ника: Янзтай. Хөдлөх үү?
Анд: Үгүй.
Ника: Яагаад? Эхэллээ дээ. Залуу гүүг найрах.
Анд: Би ойлгож байна, сүүлийн үед би чамд жаахан онцгүй байсан.
Ник: Би чамайг албан ёсоор үзэн ядаж байна.
Анд: Май.
Ника: Үгүй байлгүй. За яахав. Цаашаа хаачих вэ?
Анд: "Оргил"-ын лаборатори руу.
Ник: Юу?
Анд: Бид агентыг гаргаж авах хэрэгтэй. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Эр: Хар даа.
Эм: Тоглож байна. Охин дасчихна гэж би чамд хэлсэн дээ.
Эр: Мэдээж.
Эм: Хүүхдүүд уян хатан сэтгэл зүйтэй.
Эр: Алив. Би чамд туслах уу? Зуухнаас алим авчирн. За, манай төрсөн өдрийн эзэн, бас түүний зочид хаана байна?
Эр: Тиймээ, хаана байна?
Эм: Бид хүлээж байна, хүлээж байна, хүлээж байна, хүлээж байна, хүлээж байна, хүлээж байна,
Эр: Тиймээ, хүлээж байна.
Эм: Хүлээж байна, хүлээж байна. Бүх зочид.
Эр: За, гэр бүл бүгдээрээ энд байна. Лаагаа асаацгаая.
--------------------------------------------------------------------------------
Инга: Одоо дахиад орос асууя. Шалгах цэгийн ойролцоо таны авсан үл таних хүнээс гадна та дахиад хэдэн хүнийг хүрээн дотор авчирсан бэ?
Эр: Хоёр тэнэг юм, бас нэг сэтгүүлч хүүхэн.
Инга: Танд флаш диск өгсөн хүн тэр үү?
Эр: Яг тийм. Тийм ээ, би зүгээр л өөрөөсөө зайлуулах гэж авсан. Би ямар дүрмийг мэдэхгүй биш.
Инга: За, очлоо.
--------------------------------------------------------------------------------
Инга: Би таныг сонсож байна.
Эр: Мутантуудын бөөгнөрөл рүү нэвтрэх гэж оролдох үеэр бүх отряд устгагдсан.
Инга: Энэ гол биш. Би Дмитрий Черкассов, түүний альфа эмэгчинг сонирхож байгаа. Тэд тэнд л байсаар байна уу?
Эр: Тийм л бололтой. Гэвч бид тэдэнд ойртох боломжгүй.
Инга: Тийм бол тийшээ бүх хүчээ илгээгээч.
Эр: Би мутантуудын эсрэг саажуулагч биш, галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл хүсэж байна. Миний хүмүүс зөвхөн ингэж байж нэвтэрч чадна.
Инга: Энэ боломжгүй. Танай тэнэгүүд буудаж байж хаа хамаагүй онох байлгүй. Энэ хоёроос ширхэг ч үс унах ёсгүй.
Эр: Манай талаас маш их хохирол амсана.
Инга. Би үүнээс асуудал олж харахгүй байна.
--------------------------------------------------------------------------------
Лоб: Уучлаарай, чи тэднийг аварсан гэж би хэлэх гэсэн юм. Хэрэв чи байгаагүй бол Валера түүнийг дуусгаад өөрөө галзуурах байсан. Чиний хийсэн зүйл жинхэнэ үйлдэл байсан.
Катя: Би ердөө л үнэнийг хэлсэн.
Лоб: Чиний сэтгэлийг бодолцвол чи хэлэхгүй байж болох л байсан.
Катя: Чи надад юу ч юм хэлэхээр ирсэн үү?
Лоб: Чамд Валера эрхэм. Чи үүнийг үгүйсгэж болно, гэхдээ чиний хийсэн зүйл үүнийг хэлж байна. Би ч бас Валерад санаа зовж байна, Валера энэ мураниид хайртай, түүнээс татгалзах нь юу л бол гэдгийг чи бид хоёр мэднэ.
Катя: Би энэ тухай чамтай ярилцахгүй.
Лоб: Түүнд боломж гарсан. Айжан эдгэрч магадгүй. Чи энд байгаа цагт тэр боломж нь аюулд орно.
Катя: Чи бүгдийг хэлсэн үү? Үнэтэй чиглэл өгсөнд баярлалаа.
--------------------------------------------------------------------------------
Над: Митя, сэрээрэй, сэрээч, би айж байна, гуйя. Тэд намайг дуудаж байна, би үүнтэйгээ тэмцэж чадахгүй нь.
Митя: Хэн, хэн, хэн бэ? Явж зугаал.
Надя: Ойлго, тэд алахыг хүсч байна. Би тэднийг тогтоож чадахгүй нь. Маш олон хүмүүс, тэд маш ойрхон байна. Тэд аюултай. Би айж байна.
Митя: Надеш, намайг уучлаарай. Би унтмаар байна. Дараа нь.
Надя: Уучлаарай.
Митя: Надя, Надя. Надя, Надя, чи хаашаа явах гээв? Надя, тайван. За, за.
--------------------------------------------------------------------------------
Вал: Шувуу хооллож байна уу?
Лоб: Юу гэсэн үг вэ? Зүгээр л түүнийг хооллоё гэж бодоод. Ямар тор луу оролтой биш.
Вал: Тэр тайвширчихаж.
Лоб: Тийм ээ, энэ юутай холбоотойг би мэдэх юм шиг байна. Катя явчихсан. Тэр өөрөө, юмнууд нь алга. Тэр ингэвэл дээр гэж бодсон байх. Санаа зоволтгүй, чи Айжаныг бодох хэрэгтэй.
Вал: Эндээс гар. Эндээс зайлаад өг! Би ойлгохгүй байна. Би... Би хамгийн сайн сайхныг хүссэн. Одоо бүх зүйл дахиад буруугаар эргэчихлээ. Чи хүн болохыг хүсч байна уу? Эсвэл чамд ийм байвал сайхан уу? Намайг идээч, идээч! Чи юу ч ойлгохгүй! Энэ бүхэн буруу! Бүх зүйл буруу байна! Би чамайг тэр үед буудах ёстой байж. Би чадаагүй, ойлгож байна уу? Уучлаарай.
Айжан: На.. надад туслаач.
--------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home