Роу- Замаас гараарай.
Бич- Нэг хоногийн дараа.
Жан- Ахлагч аа, би тайлбарлая. Би зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиогүй. Нэг жаахан охиныг аварсан юм.
Ган- Битгий хуц. Би чамаас хэдэн юм асууя, үнэнээр нь хариулаарай. Нэгдүгээрт, манайх шинэ хүн авсан. Чи залуухан бас хүчтэй юү?
Жан- Үгүй.
Ган- Хоёрдугаарт, чамд танил тал байгаа юм уу?
Жан- Байхгүй.
Ган- Гуравдугаарт, өчнөөн жил ажиллахдаа чи гавьяа байгуулсан уу?
Жан- Үгүй.
Ган- Тэгвэл хохь чинь. Чамайг халахгүй бол би өөрөө халагдана. Хөгшин зөнөг. Энэ чиний гэнэт халагдсаны тэтгэмж. Энийгаа аваад, зайл.
Жан- Ахлагч аа? Ахлагч аа?
Зир- Угаасаа л унхиагүй хүн ш дээ.
Юү- Ямар ч эрмэлзлэл байхгүй.
Чи- Өнөөдөр хөөж явуул. Гахай шиг заваан амьтан.
Жан- Миний хүү? Чианчиан? Би ирлээ.
Чи- Аав, хэчнээн олон удаа хэлэх юм бэ, гадаа байж бай гээд байхад. Биеэрээ дүүрэн бактеритай, хүүхдэд муу ш дээ.
Зир- Хүү нь танаас гуйж байна. Дахиад ажлаасаа хөөгдцөн үү? Ажилгүй дээрээ бүр хөгшин хүний өвчтэй. Би таныг тэжээж чадахгүй. Явж үз.
Юү- Яв аа, хурдан зайл.
Жан- Би мөнгө олж ирж чадна ш дээ. Намайг битгий хөөгөөч.
Зир- Хүн хэлээд байхад чинь, амьдрал ахуйд тус нэмэргүй амьтныг би л лав тэжээж чадахгүй. Хурдан яв аа, яв яв. Зайл гэж байна, зайл. Тонил.
Жан- Тэнгэр эцэг минь ээ, миний насныхан бүгд үр ач нараа тойруулаад аз жаргалтай амьдарч байхад өчүүхэн гэм хийгээгүй намайг юунд ингэж зовооно вэ? Хүн мөнгөгүй амьдрах нь гэмт хэрэг юм уу? Ажилгүй бол хүн биш үү?
Эрхо- Жан гуай мөн үү? Юаньшиао замын сугалааны мухлагаас ярьж байна. Танд баяр хүргэе. Та 10 тэрбум юань хожсон байна.
Жан- Юу? Би сугалаанд хожсон юм уу? – Мөнгөтэй болчихлоо. Мөнгөтэй болчихлоо.
Зал- Ах аа, сугалаанд хожоо юу?
Жан- Үгүй. Үгүй.
Зал- Тэнэг новш.
Жан- Арван тэрбум, би яаж үрэх юм бэ? Эхнэр, хүү хоёр минь, энэ олон жил хэцүү бэрхийг тэсэж ирсэн болохоор тэдэндээ байр авч өгье. Үнэт эдлэл ч авч өгье. Мөнгөтэй болчихлоо. Тэдэндээ гэнэтийн бэлэг барья. Одоо тэд намайг дахиж дорд үзэхгүй.
Эр- Жан гуай? Энэ таны худалдан авсан хоёр тэрбумын хаусын гэрчилгээ. Та авна уу.
Жан- За. Баярлалаа. Энэ хаусыг Чианчиан, хүү хоёрынхоо хуримын бэлгэнд өгнө өө. Тэгэх юм бол хөгшин надтай шахцалдаж амьдрах хэрэггүй болно.
Сун- Жиан захирал аа, хөрөнгө оруулагчид манай зүүн захын хоёрдугаар хороололд оруулсан хөрөнгөө гэнэт буцаагаад татчихсан. Маргааш гэхэд нэг тэрбумыг олохгүй бол компанин капиталын сүлжээ задарч дампуурна.
Роу- Юу?
Жан- Манай хуучин дарга, Жиан Ванроу.
Роу- Юу? Ян Шаожэгийн хийж байгаа хэрэг. Намайг дампууруулахын тулд тэр юу ч хийж мэднэ.
Тус- Жиан захирал аа, Ян групп хүчтэй, манайх хаана нь ч хүрэхгүй. Эсвэл, та Ян Шаожэд буулт хийж болно.
Шил- Тийм шүү, Жиан захирал аа. Ян захирлын зорилго бол та. Одоо Ян захиралтай гэрлэхэд л хангалттай. Жиан группийн хямралд төгс шийдэл.
Жан- Ингэх бол туслахтай байгаад ч яадаг юм.
Сун- Та нар амаа татацгаа. Жиан захирал та нарыг бодлого бод гэснээс гал руу түлхээдэх гэж ажилд аваагүй шүү.
Жан- Бүсгүй. Ямар арван тэрбум биш. Би чамд тусалъя.
Роу- Энэ нөгөө охиныг аварсан хамгаалагч байна ш дээ. Энд юу хийж явдаг билээ?
Сун- Ах гуай, арав биш ч тэрбум ш дээ.
Тус- Жиан захирал аа, энэ солиотой юм биш үү?
Шил- Харин тийм.
Роу- Ах гуай, таны сайн хүн гэдгийг мэднэ. Гэвч, танд тэрбум юань байхгүйг ч бас мэдэж байна.
Жан- Утсаа өгчих. За, болсон. Хар даа.
Эмхо- Тан дансанд нэг тэрбум юань орлоо.
Сун- Юу вэ? Та-танд нэг тэрбум уу?
Роу- ээ, ах аа. Нээрээ надад нэг тэрбумыг өгчихөж байгаамуу? Би Жианчн хотод олон жил бизнес эрхлэхдээ таныг хараагүй юм байна. Та ингэхэд хэн...
Жан- Намайн Жан Жиангуо гэдэг. Миний хэн байх чухал биш. Саяхан ажилгүй болсон өвгөн.
Роу- Нэр усаа нууцлаад, ямар санаа агуулж байгаа юм бол?
Жан- Явлаа.
Роу- Ээ, ах аа. Биш ээ. Жан захирал аа. Та түр байж бай. Сун нарийн аа, нэн даруй гэрээ бэлдээдэх. Өнөөдрөөс эхлээд Жан захирал манай Жиан группийн хамгийн том хувьцаа эзэмшигч.
Сун- Мэдлээ.
Жан- Юу? Хувьцаа?
Роу- Тийм ээ.
Сун- Жиан захирал аа, ТУЗ-ын хурал эхлэх гэж байна. Би унаа бэлдчихсэн.
Роу- За. Жан гуай, та хамт яв.
Сун- Жиан захирал аа. Машин асдаггүй дээ. Ойрын таван км доторх бүх машин ажилдаа гарчихжээ.
Роу- Юу? Хуралд цагтаа амжиж очихгүй бол санал хураалтаар намайг огцруулчихаж магадгүй.
Сун- Нэг нь хорлоод байна даа. Аравхан минут үлдсэн байна. Одоо яах билээ?
Жан- Машин эвдэрсэн гэнэ ээ? Минийхээр явбал яасан юм?
Роу- Жан захирал аа, таны унаагаар уу?
Жан- За суу. Би хүргээд өгье.
Роу- Энүүгээр үү?
Жан- Суу._- Хөдөллөө.
Роу- Жан гуай, яасан бэ?
Жан- Ирчихлээ. Та орж бай. Би унаагаа тавьчихаад оръё.
Роу- За, танд баярлалаа.
Жан- Өчигдөрхөн л би эндхийн хамгаалагч байлаа. Ганцхан хоногийн дараа эзэн нь болно гэж бодсон ч үгүй.
Ган- Хөөе, зөнөг өө. Эргэж ирвэл цагдаад барьж өгнө гэснийг маань ойлгоогүй юү? Чи хэдийн халагдсан, одоо зайл.
Жан- Ахлагч аа? Би хуралд ирсэн юм аа.
Ган- Хурал аа? Чи ямар хамгийн том хувьцаа эзэмшигч үү? Хурал ч гэх шиг.
Зал- Энэ тэнэгийг дээ.
Эрр- Жан өвгөөн, наад тархиа илжгэнд мөргүүлчихээ юү? Чи манай компанийн хувьцаа эзэмшигч бол би дэлхийн хамгийн баян хүн за.
Жан- Би худлаа хэлээгүй ээ. Итгэхгүй байгаа бол Жиан захирлаас асуу.
Ган- Болно оо. Жиан захирал чамайг харвал бүр нэмээдзодно, хөөе. Би чамайг зодоод алчихъя л даа.
Роу- Больцгоо, та нар.
Ган- Жиан захирал аа, та яах гэж гарчирээ вэ?
Роу- Тэнэг. Энэ хүн бол манай группийн томоохон хувьцаа эзэмшигч. Хэн чамд үл хүндэтгэх дархан эрх өгөө вэ?
Ган- Юу? Хувьцаа эзэмшигч ээ?
Роу- Өнөөдрөөс чи ажиллах хэрэггүй. Та хоёр энийг чирээд яв.
Зэр- За.
Ган- Жиан захирал аа. Би мэдээгүй ш дээ. Миний буруу. Би мэдээгүй ээ, захирал аа.
Роу- Ээ, яана аа, Жан гуай, зүгээр үү? ТУЗ-ынхан шийдвэрээ гаргах гэж байна.
Жан- За, би зүгээр. Намайг зүгээр ах гэж дууд аа. Үүнээс цааш группийн ажил хэргийг чи хариуц. Би чамд бүрнээ итгэж байна.
Роу- Надад бүрнээ итгэж байна аа? Арай би,,,
Жан- Байна.
Юү- Жан Жиангуо. Үдээс хойш дөрвөн тэнгис зоогийн газарт гэр бүлийн зоогтой. Чи ирээрэй.
Жан- За. Би заавал очно. Эхнэр, хүү хоёр маань надад дургүй ч гэлээ, чухал үйл явдал дээр намайг сэтгэлдээ тээдэг л юм байна.
Роу- Ах аа, та хаачих нь вэ? Би хүнээр хүргүүлье.
Жан- Аа, за. Баярлалаа. За, би явлаа. Баярлалаа. Явлаа.
Роу- Эрчүүд бүгд адил ч гэлээ, хамаагүй, Жиан группийн төлөө жаахан золиос юу ч биш. Надад унтлагын хувцас, улаан дарстай бэлдээдэх. Ажлын өрөөнд аваад ир.
Зир- Ээж, тэр хөгшин Жан Жиангуог та яах гэж дуудаж байгаа юм бэ?
Юү- Ван ах, бид хоёрын хурим долоо хоногийн дараа болно. Жан Жиангуог ирүүлж, салж байгаагаа харуулъя.
Зир- Тийм үү? Сайн л байна, тэгвэл би,,, хоёрдугаар үеийн баян болох нь ээ.
Чи- Аав аа? Аав?
Юү- Худ аа. Хүрээд ирэв үү? Хурдан оръё.
Хай- Худ яагаа вэ?
Юү- Тэр үү? Өнөө ямбий дугуйгаа жийсээр ирж л яваа байлгүй. Тэрнийг хүлээгээд яах вэ. Түрүүлээд орж байя.
Хай- Хөөх, тэнгэр минь. Мэйбах уу даа? Тусгай захиалгын 680 нь байна ш дээ.
Зир- Манай Жианчөнд хэдхэн ширхэг байдаг. Ийм машинтай их л том хүн байна даа.
Юү- Миний хөө, энэ хүн яагаад танил харагдаад байна аа?
Зир- Танил юу байх вэ. Нөгөө хөгшин зөнөг Жан Жиангуо л байна.
Зэр- Жан Жиангуо?
Хай- Худ аа? Чиний машин юм уу?
Жан- Энэ үү? Энэ компанийн машин.
Хай- Мэдсэн юм аа. Чамд мөнгө байхгүй юм чинь яаж ийм машин авч чадах вэ дээ.
Зир- Аав, та худлаа хүнд сайхан харагдах гэж ийм үнэтэй машин хулгайлаад, та нээрээ,,, шоронд орвол яах юм бэ?
Жан- Үгүй ээ, би энэ машиныг хулгайлаагүй ш дээ.
Юү- Жан Жиангуо, түмний шившиг болмоор байвал холхон яв, битгий намайг чирээд бай. Худууд аа, худууд аа, оръё, оръё. Хурдан орцгооё. – Бүгдээрээ ингэж цугларах маш ховор болохоор сайхан идэж, ууцгаа. Сайхан найрлая.
Хай- За, худдаа их баярлалаа. Их зардал гаргуулсанд уучлаарай.
Юү- Чи яах гээд байгаа юм? Яах гээд байгаа юм? Өнөөдөр наана чинь хүндэт зочин ирж сууна. Чи суухгүй шүү. Яв, тэр буланд суу. За, бүгдээрээ хоолоо идээрэй. Их амттай шүү.
Хай- Худ аа, чи чинь ажлаасаа халагдсан гэв үү дээ?
Жан- Аа, үгүй ээ. Би харин ч бүр,,,
Юү- Чи дуугүй бай. Хамгаалагчаас дээшилдэггүй амьтантай суучихдаг би ч залуудаа харалган байжээ. Ийм хэрэггүй амьтантай насаараа зовчихдог. Зөөгч өө, хоолнуудаа. Өнөөдөр зоог барьж байгаа нь худуудаа угтан авч, замын тоосыг нь арилгаж, ажлаалыг нь тайлж байгаа юм. Мөн нэгэн хүндтэй зочин ирнэ. Тийм болохоор Жан Жиангуао чиний энэ яваа насандаа хараагүй тансаг сайхан хоол ундыг бэлдсэн юм.
Зир- Болиоч ээ, та чинь стэйк идэж мэддэггүй юм уу? Ганц өдөр аятайхан байчихъя гэхээр бүдүүлэгтээд байх юм. Больж үз.
Юү- Та хоёр минь нэрэлхэлгүй сайн идээрэй. Юундаа ичих вэ. Жан Жиангуо. – Савхаар ид гэж хэчнээн удаа хэлэх юм бэ?
Зир- Хөөе, зөөгч өө, зөөгч өө. Хогийн сав.
Жан- Чи чинь яаж байна аа?
Юү- Яадаг юм, чам мууд савх хэрэглэхийг зааж өгч байна.
Хай- За за, өнөөдөр дэнлүүний баярын өдөр болохоор уур амьсгал унтраагаад яах вэ. Алив, алив. Эхлээд ерөөлийн үг хэлье. Хоёр залуудаа, хамгийн сайн сайхныг хүсээд ажил үйлс нь саадгүй, сэтгэлчлэн бүтэхийг ерөөе.
Зир- Сайн сайхны төлөө.
Жан- Тийм шүү, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай.
Хай- Худ аа, ийм олон хоол их л үнэтэй байх даа? Багадаа арван мянга болсон биз?
Юү- Хамаагүй ээ. Манай хүн өгөөмөр өө, бүр хэчнээн ч хоол авсан хамаагүй, төлбөрийг нь төлнө гэсэн. Тиймээс юу дуртайгаа захиалаад ид, ид.
Зир- Тийм шүү, нэрэлхэх хэрэггүй. Хоолоо идэцгээе.
Жан- Хэзээ би төлнө гэсэн юм бэ? Орхиё. Юүфөнийг нүүр алдуулж болохгүй.
Ван- Хөөе, хамгаалагч аа? 212-р өрөө аль нь вэ?
Жан- 212 ийшээ байгаа. 212 чинь манайх биз дээ? Хэн юм бол?
Юү- Энэ хүн бол, худ аа, Ван Дахай гэдэг хүн. Миний шинэ нөхөр. Том бизнестэй. Жан Жиангуогоос хамаагүй илүү. Бүр илүү.
Жан- Сайн байна уу? 212 өрөөний хүн байна. Тооцоо хийх гэсэн юм. Бодоод өгөөч?
Эм- Ах гуай, та мэдээгүй юм шиг байна. 212 өрөөний хоол ундны тооцоо нийт наян мянга болсон. Та төлж чадах юм уу?
Жан- Тийм. Аа, нээрэн, дарс нэмж авмаар байна. Хамгийн сайн, хамгийн үнэтэйгээс нь шүү.
Эм- Та тоглоогүй биз дээ?
Жан- За, яалаа гэж.
Эмхо- Гүйлгээ бүрэн хийгдлээ.
Эм- Юундаа зогсоод байгаа юм бэ? Хурдан яваад дарсны хамгийн сайнаас нь 212-т аваачиж өг. Хурдал, хурдал. Ямар баян юм бэ?
Ван- Нөхөд өө, анх удаа уулзаж байгаа болохоор бүгдэд чинь бэлэгтэй ирсэн. Энэ сайхан идээ ундааг та бүхэнд бэлдсэн юм шүү.
Зир- Олон мянгын үнэтэй зоогийг дураараа авч чаддаг гэхээр ээж ч муу хүүгийнхээ төлөө алмазны ордын эзэн олж авчээ. Ван ах аа, та хэдийн миний төрсөн аав болсон шүү. Аав аа.
Ван- Сайн хүүхэд. Сайн хүүхэд. Хоолны дараа, би чамайг дагуулж явж, Жиан захиралтай танилцуулъя.
Хай- Жиан захирал уу? Нөгөө манай Жианчөн хотын бизнесийн хатан хаан, олон тэрбумын хөрөнгөтэй гэдэг Жиан Ванроу захирал уу?
Ван- Тийм. Жиан групп өчүүхэн миний бизнест наян саяын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурна.
Зэн- Наян сая уу?
Зир- Ашгүй, ашгүй, ашгүй.
Ван- Тийм болохоор, намайг дагавал сарны гэрэлд хүрнэ л гэсэн үг. Тэр муу унхиагүй Жан өвгөнийг март ай.
Юү- Ирж байна.
Жан- Юүфөн, чи яаж байна аа? Энэ хэн юм?
Юү- Ван Дахай. Миний шинэ нөхөр. Бас Зируны хойт аав.
Жан- Салаагүй байж яаж байгаа юм? Чи миний араар өөр эртэй явжээ.
Юү- Өө, мартах шахлаа. Хурдан гарын үсгээ зур. Энэ салах өргөдөл. Хугацаа алдалгүй, бушуул.
Жан- Салах ий?
Юү- Салмаар байна. Энэ хүн бол Жиан группээс наян саяын хөрөнгө оруулалт авсан цог зальтай хүн, харин чи бол нэг муу хамгаалагч. Би чамаас салахгүй бол удахгүй өлбөрч үхэх байлгүй.
Жан- Миний хүү? Чи бас ийм бодолтой байна уу?
Чи- Юуг нь бодож яддаг юм? Настай хүн байж, хүүхдээ гэрлэж, хүүхэдтэй болохоор орон байр, машин унаа өгч чадах юм уу? Юу ч үгүй гуйлгачин минь.
Зир- Тийм.
Жан- Миний хүү?
Зир- Надад битгий гомдоорой. Харин юу ч үгүй өөртөө л гомд.
Жан- Тэнэг хүүхэд. Чи хэдийн намайг ааваа гэж үзэхээ больжээ.
Зир- Хөөе, аятайхан байгаарай. Чам шиг муу амьтан миний аав байх нүүргүй. Харин Ван ахыг би хэдийн жинхэнэ аавыгаа гээд зөвшөөрчихсөн.
Хай- Тийм шүү. Худ минь дээ. Чиний өөрийн л буруу. Өчнөөн жил дорой явлаа.
Ван- Өөрийн унхиагүйг амьдралын хэцүүд бүү чих. Өөр сайн хүний нөмөр хайсан эхнэр хүүхдэдээ хаягдсан бол мэдлэг чадваргүй өөртөө л гомд.
Зир- За, тэр дуулав уу? Хурдан эндээс яв. Битгий намайг хүчлээрэй.
Жан- Хүний ач мэддэггүй новш. Дахиад ингэж хэлээд үзээрэй.
Зир- Надад гар хүрнэ гэнэ ээ. Одоо миний хэлэхий сайн сонс. Үүнээс цааш, эцэг, хүүгийн тангараг тасарч, хамаагүй хүмүүс болъё.
Жан- Чи, чи юу гээд байгаа юм?
Зир- Эндээс арил. Одоохон тонил. Өнөөдөр би Ван аавтайгаа Жиан захиралтай уулзана, заа.
Жан- За за. Тэгье ээ. Жиан захирал гэж, Жиан группийн Жиан Ванроу юу?
Зир- Яг тийм. Ван аав намайг Жиан захиралтай танилцуулж өгнө. Харин чи, хамгаалагч, түгээгчийн ажлаас хэтэрдэггүй. Энэ бол чи бидний хоорондох том ялгаа.
Жан- Би ч танина ш дээ.
Ван- Жангуо. Чам шиг үүд сахьсан хамгаалагч ийм хоол ч авч идэж чадахгүй байж, тийм том хүнийг танина гэж, худлаа онгирохоо боль.
Зир- Аав аа. Энэ зөнөгт үг гарздаад яах юм бэ. Одоо би гурав тоолъё. Гурав гэхэд тонилсон байхгүй бол уу, би эелдэг аашлахгүй шүү.
Жан- Жан Жиангуо би чамайг хорин жил өсгөсөн. Гэтэл ийм хүний ач мэддэггүй новш болчихно гэж бодсонгүй. Эхнэр, хүүхэдэ аятай сайхан амьдруулъя гэж бодоод гаргасан миний бүх зүтгэл хоосон, би сохор болж таарлаа.
Зир- Дахиад олон юм яриад үзээрэй. Зодоод алчихна шүү.
Эмхо- Хүндэт зочид оо. Хүндэт зочид оо, та бүхний захиалсан сайн чанарын дарснууд ирлээ. Аль таалагдсанаа сонгож авна уу.
Хай- Хөөх, 1982 оны Лафит. Яана аа. Энэ нь Романи-Конти.
Юү- Хань аа, чи мундаг юм аа. Ийм үнэтэй дарс бэлэн мөнгөөр захиалаад л.
Зир- Тийм шүү. Аав аа. Энэ дарс чинь, нэг лонх нь хэдэн сая ш дээ. Аав аа, Аав аа? Аав аа?
Ван- Би ийм үнэтэй дарс авч чадахгүй дээ. Захиалга андуурсан байна. Би захиалаагүй ш дээ.
Эмхо- Андуураагүй дээ. Нэг ноёнтон 212-р өрөө гэж захиалсан.
Юү- Дахай биш юм уу? Тэгвэл хэн захиалсан юм?
Эмхо- Энэ ноёнтон захиалсан.
Жан- Тэгсийн. Би захиалсан юм. – Энэ хундагыг үл хүндэлсний чинь төлөө.
Зир- Яаж байна аа, чи?
Эмхо- Ноёнтоон, 200,000-ын үнэтэй 1982 оны Лафит дарс шүү дээ. Та тайвшир.
Жан- Энэ хундагыг, эцгийн ачийг умартсаны төлөө.
Эмхо- Ноёнтоон, саяын үнэтэй Романи-Конти шүү дээ.
Жан- Энэ хундагыг, хүний ёсыг умартсаны төлөө.
Зир- Чи муу...
Юү- Жан Жиангуо, чи галзуураа юу? Яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм?
Жан- Харин та нар л галзуурчээ. Энэ надтай тангараг тасарна гэсэн. Миний хүүхэд мөн үү?
Эмхо- Зочид оо, энэ гурван дарс нийлээд 128 саяын үнэтэй. Хэн тооцоогоо хийх юм бэ?
Хай- Тэнгэр минь гэж. Гуравхан дарс 128 сая гэж үү? Би энэ яваа насандаа ч төлж барахгүй.
Зир- Хөгшин төгцөг. Биднийг баярын унтраах гэж ирсэн юм уу?
Юү- Жан Жиангуо. Чи албаар үнэтэй дарс захиалж, биднийг өрөнд унагах гээ юү? Чи яасан муу санаатай амьтан бэ.
Эмхо- Зочид оо, тооцоогоо төлөхгүй бол цагдаа дуудлаа шүү.
Зир- Ээ, хэрэггүй, хэрэггүй. Шоронд ормооргүй байна. Аав аа? Аав аа? Та тооцоо хийчихвэл яаж байна?
Ван- Мөнгө ч байгаа л даа. Гэхдээ нэг саяас ихгүй ш дээ. Асгаснаараа энэ өөрөө төлөг. Энэнээс ав.
Жан- Лиан Юүфөн, энэ чиний шинэ нөхөр билүү? Иймхэн тооцоо хийж чадахгүй юм уу?
Зир- Хөөе, муу зөнөг өө. Биднийг битгий доромжил.
Ван- Би төлж чадахгүй. Чи өөрөө төл.
Зир- Төгцөг минь, энэ хүний өмнө сөгдөн мөргөж, гутлынх нь тоосыг арилтал долоогоорой.
Жан- Би төлж чадна.
Зир- Битгий мөрөөд. 128 сая. Хэр их мөнгө гэдгийг мэдэх үү? Чамайг зараад ч төлж хүрэхгүй.
Юү- Зөөгч өө, чи сая харсан, дарс асгасан нь энэ хүн шүү. Тооцоо нэхэх хүн байгаа бол энэнээс ав.
Эмхо- Ноёнтоон, та...
Зир- Яасан, хэлээ залгичихав уу? Над руу дарс цацсан чинь зугаатай байсангүй. Одоо чи муу мөнгөгүй болохоороо айж байна уу?
Юү- Зөөгч өө, юугаа хүлээсэн юм? Энэний халаас нүүрнээсээ ч хоосон. Хурдан цагдаа дуудаж, баривчлуул.
Жан- Хэн чадахгүй гээ вэ? Карт зуруулна.
Юү- Үгүй ер өө, дансандаа сохор зоос ч үгүй байж, юугаараа төлөх гэсэн амьтан бэ? Хорь гаран жил амьдрахад чиний халаасанд хэчнээн зоос орсон билээ? Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Сонс чи, Жан Жиангуо. Чи муу энд насаараа аяга таваг угааж байж, өрөө төлөөрэй.
Ван- Мөнгө ч үгүй, чадвар ч үгүй. Нэрээ бодохоос өөр шидгүй, арчаагүй новш. Эхнэр, хүүхэд чинь өөр хүн бараадахаас яах юм. Чиний хохь мэдэв үү?
Жан- Битгий эрт баярла. Би өмнөх шигээ хүн биш болсон. Энэ хэмжээний мөнгө надад юу ч биш.
Зир- За за за. Модоо барьсан гуйлгачин, худлаа том амласаар л. Тэгвэл энэ муу картанд чинь хэр их мөнгө байгааг харъя л даа. Хэдхэн юань л байгаа биз. Пос оо.
Эмхо- Гүйлгээ амжилттай.
Юү- Юу?
Зир- Гүйлгээ амжилттай? Яахаараа ийм байдаг юм? Энэ ПОС чинь эвдчирсэн юм биш үү?
Эмхо- Үгүй ээ, эрхэм ээ. Энэ хүн тооцоогоо бүрэн хийсэн болохоор манай зоогийн газрын ВИП үйлчлүүлэгч болсон.
Юү- Картанд нь зуун сая байна. Жан Жиангуо. Жан Жиангуо. Хэлээдэх. Ийм их мөнгө хаанаас олсон юм?
Жан- Чамд хамаагүй.
Зир- Ээж? Нэг муу хамгаалагч ш дээ, та битгий хуурт. Нэг сая байтугай, сард хэдэн мянгын цалин авдаг. Энэнд 128 сая байх ч үгүй. Аягүй бол бидэнд худлаа сайрхах гэж онлайн зээл л аваа биз.
Юү- Биднийг Жиан захиралтай хамтрах гэж байгааг мэдээд, үртэс хүртчих санаатай ирж л дээ, яг.
Жан- Юүфөн, энэ хаш бугуйвч таван саяын үнэтэй. Уг нь чамд авсан юм. Гэтэл одоо харахад, хэрэггүй авчээ.
Юү- Жан Жиангуо, чи битгий солиор. Чиний цалин гэж нохойн баас шиг юм. Чиний энэ ядчихсан арганд хууртвал би тархигүй мануухай болог.
Жан- Чи... Зирун. Циань хорооллын энэ хаус хоёрзуун саяын үнэтэй. Уг нь би Чианчиан, та хоёрын хуримын бэлгэнд авсан юм. Харин энэ, гучин саяын үнэтэй Роллс-Ройс. Бас л чамд авсан юм. Гэхдээ одоо, шал хэрэггүй авчээ.
Зир- Нэг муу хамгаалагч дэлхийг эргүүлсэн ч хоёрзуун сая, хоёрзуун саяар хаус авлаа юу? Битгий мөрөөд.
Зэн- Худ аа, өдий насалчихаад яаж улайх ч үгүй худлаа ярьж чадаж байна аа? Намбандаа байгаач.
Хай- Би үнэт чулуу хорин жил судалсан хүн. Яасан ч андуурахгүй. Энэ шилэн хаш байна.
Зир- Хадам аав аа, та андуурсан байлгүй дээ. Байна?
Эрхо- Жан Зирун мөн үү? Таны нэр дээрх үл хөдлөхийн гэрээ хүлээгдээд байна. Та манай дээр ирж, гарын үсэг зурж, Жианчөнийн төв дэх Циуюанийн хаусаа нэр дээрээ авна уу.
Зэр- Юу?
Зир- Тэгээд энэ хоёрзуун саяын хаус, гучин саяын Роллс-ройс чинь үнэн байсан юм гэж үү?
Юү- Тэгвэл энэ хаш бугуйвч ч гэсэн жинхэнэ гэж үү? Тэнгэр минь. Би таван саяын хаш бугуйвч хагалчихлаа ш дээ.
Зир- Хоёр зуун сая. Миний анхны хаус. Бүр хотын төвд ш дээ.
Чи- Аав аа? Буруу ойлгочихсон явж байна ш дээ. Та гэртээ эргэж очиж амьдраарай.
Жан- Үгүй шүү. Та нар намайг гэрээс минь хөөж явуулчихаад буруу ойлгосон гэж залруулахгүй шүү.
Зир- Аав? Мөнгөтэй болсон юм бол эртхэн хэлэхгүй дээ. Эртхэн хэлсэн бол бид яалаа гэж таныгаа адлах вэ дээ?
Жан- Хожуу хэлсэн нь миний буруу юу?
Зир- Үгүй, үгүй, үгүй. Яалаа гэж дээ. Миний буруу. Хүүгийнх нь түмэн буруу. Хоёрзуун саяын хаусны эзэмших бичгийг сэргээж болно биз дээ? Хүү нь амлая. Энэ хаусаа та надад өгчихвөл Чианчиан, бид хоёр таныг хөгширсөн хойно асарч тойлно.
Чи- Тийм, тийм, тийм. Аав аа?
Жан- Одоо намайг аав гэж байна уу? Оройтсон. Уг нь эднийг та нарт л авсан юм. Гэтэл та нар өөрсдөө үгүйхийсэн шүү. Юүфөн, Зирун, би чадваргүй ч гэлээ, энэ олон жил та нарын төлөө зүтгэж ирсэндээ огтхон ч харамсдаггүй юм шүү. Бүхнээ зориулсан, гэтэл, чи надаас сална, чи надтай тангараг тасарна гэсэн. Хамаагүй ээ. Би зөвшөөрч байна. Үүнээс цааш, та нар мөрөө хөө. Би өөрийнхөө мөрийг хөөе.
Юү- Хань аа?
Зир- Аав аа?
Юү- Хань аа?
Зир- Аав аа?
Ван- Хөөе байз байз. Байз л даа. Энэ мууд битгий хуурт аа. Нэг муу өмхий хамгаалагч ш дээ. Юу байдаг юм, тэр мууд. Энэ юмнууд нь бүгд хуурамч.
Хай- Хөөе, Ван захирал аа, тэгж бас болохгүй ээ. Энэ шилэн хаш бугуйвч, би андуурсан байх ёсгүй.
Зэн- Үгүй ээ, чи болиоч. Хоёрхон сарын өмнө хуурамч хаш хорин мянгаар аваа биз дээ. Мартчихаа юу?
Ван- Харин тээр. Бүгдээрээ хуурамч.
Зир- Сая над руу орон сууцны хорооноос ярьсан ш дээ.
Ван- Жүжигчин хөлслөөд л авчихгүй юу даа. Жан Жиангуод хаус авах хоёрзуун сая байсан бол яалаа гэж хорин хэдэн жил үгээгүй хоосон явж байх вэ дээ.
Юү- Нээрэн тийм. Зөнөг Жан Жиангуо, мөнгөтэй байсан бол, би яахаараа мэддэггүй билээ?
Зир- Зөнөг өвгөн хүн хуурна гэнэ ээ.
Ван- Тийм ээ. Тэр мууг март. Хэдүүлээ сайхан хоолоо идье. Тэгчихээд явж, Жиан захиралтай уулзъя.
Юү- Тэгье, тэгье. Жиан захиралтай уулзах л хамгийн чухал.
Ван- Зирун, өнөөдөр Жиан захиралтай уулзаад тохиролцоонд хүрч, хөрөнгө оруулалт авбал, аав нь чамд хотын төвийн хамгийн том байрыг авч өгч, хуриман дээр чинь бэлэглэе.
Зир- Нээрэн үү? Баярлалаа, аав аа. Хөгшин тэнэг. Дараа чамтай тооцоо бодно доо.
Роу- Сун нарийн аа. Түрүүн ах гуай миний үнэлэмжийг харъя гэсэн. Юу гэсэн үг вэ?
Сун- Жиан захирал аа, би ч хэлж чадахгүй л байна.
Роу- Зүгээр хэл ээ.
Сун- За. Захирал аа, аан гээ, та бол Жианчөн даяараа алдартай, бизнесийн хантан хаан. Үй олон эрсийн мөрөөдлийн бүсгүй. Жан гуайн хэлсэн үг бол, хэн ч ойлгохоор энгийн утгатай.
Роу- Үгүй ээ тэгээд, намагй дэргэдээ байлгах гэсэн үг үү? Нууц амраг нь болох юм уу? Үгүй, үгүй. Миний зарчимтай зөрчилдөж байна. Би зөвшөөрч чадахгүй. Гэхдээ Жан гуай хөрөнгө оруулаагүй бол манай компани дампуураад зогсохгүй, би Ян Шаожэгийн эхнэр болох байлаа ш дээ. Тэрний оронд Жан гуайн амраг болсон нь дээр. Ядаж, тэр мөнгөтэй, чадвартай, алсын хараатай.
Жан- Мөнгөтэй л болчихвол гэрийнхэндээ сайхан амьдрал өгч чадна гэж бодсонооос ийш тийшээ бутран үсэрнэ гэж мэдээгүй.
Роу- Ах аа, би, би шийдсэн. Миний ажлын өрөөнд хүрээд ир.
Жан- За.
Зир- Пөөх. Жиан групп гэж энэ байх нь ээ. Дээд зэрэглэлийн газар ийм байх нь аргагүй. Гайхалтай юм.
Ван- Оръё. – Зирун, Жиан захиралтай уулзахаараа сайхан сэтгэгдэл төрүүлээрэй. Тэгвэл чи тэрэнд таалагдаж магадгүй, бүр групптээ ч авч мэдэх юм. Чам шиг залуус хурдан амжилтанд хүрнэ шүү дээ.
Зир- Айлтгүй ээ, аав аа. Би заавал сайхан сэтгэгдэл төрүүлнэ.
Юү- Жан Жиангуо?
Зир- Тэнэг минь, юу хийж яваа юм?
Юү- За за, Жан Жиангуо. Чи холхон яваад өгөхгүй юү. Битгий биднийг дагаад бай.
Жан- Аан, би та нарыг дагаагүй. Битгий их юм бодоцгоо. Би энд ажлаар явна.
Ван- Жүжиглэж ханадаггүй ээ, Жан Жиангуо, би чамд хэллээ шүү, би Жиан захиралтай ажил ярих гэж байна. Чи дахиад төвөг удах гэвэл, сайхан мэдээрэй.
Жан- За за, тэгвэл та нар явж болно. Би Шиароуд чам шиг амьтан битгий хөрөнгө оруул гэж хэлнэ.
Ван- Мөн ярив аа. Жиан захирал бол тэрбумтан, бизнесийн хатан хаан, чи тэрнийг Шиаороу гэж дууддаг яасан бөх зүрхтэй амьтан бэ.
Зир- Хөгшин тэнэг ээ. Үхмээр байгаа бол холхон явж үх. Битгий биднийг чир.
Юү- Орхи, миний хөө. Энэ тэнэгт үг битгий гарзад. Хурдан оръё, Жиан захирал хүлээж байгаа.
Ван- Харин тэгье, тэгье. Ажил чухал шүү. Хммм.
Эр- Зогс. Ямар хэргээр явна?
Ван- Сайн байна уу? Би Ван Дахай. Жиан захиралтай ажил ярих юм.
Эр- Байж бай, би асуугаадахъя.
Зир- Хөгшин ухна. Чи салж өгөхгүй нь ээ. Дагасаар л байхымаа. Зодоод алчихъя л даа.
Юү- Миний хүү, миний хүү. Наадхаа орхи. Энэ бол Жиан групп. Энэн шиг өчүүхэн жижиг амьтад ийшээ орж чадах ч үгүй.
Жан- Тийм үү?
Зэр- Жан захирал аа.
Зэр- Жан захирал аа?
Зир- Ээж, та сая дуулав уу? Хамгаалагчид сая хэн гэсэн бэ? Жан захирал аа?
Ван- Чиний салсан нөхөр Жиан захирлыг нээрээ таньдаг юм байна.
Юү- Та хоёр энэнд битгий хуурт. Угаасаа эндхийн хамгаалагч байсан нөхөр. Энэ хамгаалагчдыг таньдаг байж таарна. Худлаа хор найруулж, өөрийгөө захирал гэж дуудуулж байгаа юм.
Ван- Аан, тийм учиртай байх нь.
Зир- Мэдсэн юм аа. Энэ муу тэнэг бидний хорыг малтах санаатай, худлаа сайн хүнийг дүр эсгэж байгаа царай нь.
Ван- За, тэгж л байг ээ. Оръё.
Зир- Оръё, оръё.
Роу- Ах аа? Хүрээд ирэв үү?
Жан- Шиаороу, намайг дуудаа юу?
Роу- Ах аа, нааш ир. Ах аа, та суу. Ах аа, таны хэлсэн ёсоор, би сайн бодож үзсээн, би зөвшөөрч байна.
Жан- Шиаороу, үгүй ээ чи чинь...
Роу- Ах аа, мэдэж байна аа. Үнэгүй хоол гэж байдаггүй юм. Таны оруулсан нэг тэрбум манай компанийг хямралаас гаргасанд их талархаж байна. Хариуг нь баримаар байна. Гэхдээ, анх удаа болохоор, та зөөлөн байхыг хичээгээрэй.
Юү- Энэ яваа насандаа тэрбумтантай уулзана гэж зүүдэлсэн ч үгүй. Миний хөө, чи харсан уу? Энэ чинь одоо Ван ахын л ач шүү дээ. Өнөө муу аавыг чинь дагасан бол хоёулаа ийм газар орж үзээ ч үү, үгүй ч үү.
Зир- Харин тийм ээ. Ээж, том хүнтэй уулзах гэж байгаа болохоор би аймаар сандарч байна.
Юү- Чи байтугай ээж нь ч сандарч байна. Явъя, явъя.
Ван- Би энэ Жиан захирлыг их хүйтэн хүн гэж сонссон. Ороод илүү дутуу юм битгий яриарай. Томотой байна шүү. Оръё.
Сун- Жиан захирал аа?
Зэр- Сайн байна уу, та?
Роу- Хэн оруул гэсэн юм? Гарцгаа, гарцгаа.
Сун- Мэдлээ, захирал аа. Гарцгаа, гарцгаа. – Цаашаа, цаашаа.
Зир- Сая харсан уу, хамт байсан хүн нь, аав уу даа?
Юү- Яахаараа ийм том хүнтэй ийм ойр байж байдаг билээ? Яахаараа?
Ван- Нээрэн тэр байсан юм уу?
Зир- Суучихсан байсан, би сайн хараагүй.
Юү- Харин тийм.
Ван- Тээр, буруу харсан л байна ш дээ. Жан Жиангуо чинь ажилгүй гуйлгачин. Яахаараа Жиан захирал шиг сайхан бүсгүй тэрэнтэй уулздаг юм?
Юү- Тэгж л таарна. Жан Жиангуо шиг өвгөнийг тоох ч үгүй. Жиан захирал яав ч тийм сохор биш.
Зир- Жиан захирлыг өрөөндөө эрэгтэй хүнтэй байж таарна гэж хэн санах вэ дээ. Бүр атаархчихлаа.
Юү- Дуугүй бай.
Сун- Болно оо, чимээгүй бол. Манай захирал өнөөдөр завгүй, та нар явж бай.
Ван- Сун нарийн аа? Хөрөнгө оруулалтаа яах билээ?
Сун- Жиан захирал завтай болохоороо тантай холбоо барина.
Ван- За, мэдлээ, мэдлээ. Тэгвэл баяртай, Сун нарийн аа.
Зир- Баяртай.
Жан- Дөнгөж сая Лиан Юүфөн, Жан Зирун хоёрын хоолой дууддав уу даа? Шиаороу, сая орж ирсэн хүмүүс,,,
Роу- Хэн ч биш ээ. Ах аа, хоёулаа үргэлжлүүлье.
Жан- Шиаороу, яагаад байгаам бээ?
Роу- Ах аа, та намайг нууц амрагаа болгох гээгүй юм уу?
Жан- Айн? Хэзээ би тэгсийн? Тэгээгүй ш дээ.
Роу- Ах аа, та миний үнэлэмжийг харъя гэсэн. Энэ чинь намайг нууц амрагаа бол гэсэн үг биш юм уу?
Жан- За, хаанаас даа. Юу гэсэн бэ гэхээр, компаниа сайн удирдаж, хөгшин миний мөнгийг битгий алдчихаарай л гэсэн юм.
Роу- Ах аа, уучлаарай, уучлаарай. Би буруу ойлгочихжээ.
Жан- Залуу бүсгүй байж, юугаа бодчихсон юм бэ? Хөгшин би яалаа гэж тийм эрээ цээргүй юм хүсэж болох вэ дээ.
Роу- Би ч хэтрүүлээд бодчихож дээ. Гэхдээ, намайг өөрөө санаачилга гаргасан ч гэсэн миний ятгалгад өртөөгүй, үнэхээр сайн хүн байна даа. Ян Шаожэ, чи яах гэж залгаад байгаа юм?
Шао- Хэллоу? Жиан Ванроу, танай компани дампуурах гэж байгаа биз дээ? Сүүлийн үед ч чамд хэцүү байгаа даа.
Роу- Чиний хорлол гэж мэдсэн юм аа.
Шао- Заа, битгий уурла л даа. Ингэе, чи надтай хамт байна гэвэл, дуулгавартай бялзуухай минь болбол, би чамд муу юм санахгүй. Болох уу?
Роу- Чи битгий донгос.
Жан- Шиаороу, хэн бэ?
Роу- Хэн ч биш. Нэг ядаргаатай новш.
Шао- Хэн юм? Яагаад эрэгтэй хүний дуу гараад байна?
Роу- Чамд падгүй. Чи,,,
Жан- Алив, би яриадахъя.
Шао- Зөнөг өө, чи хэн бэ?
Жан- Залуу, би чамд хэдэн зөвлөгөө өгье. Дахиад Шиаороу руу дайрвал, намайг хатуурхлаа гэж битгий гомдоорой.
Роу- Ах аа, та намайг хамгаалж байгаа юм уу? Ян Шаожэ, аан гээд сонс, би хэзээ ч, яасан ч чинийх болохгүй. Яагаад гэвэл би найз залуутай. Дэргэд байгаа энэ ах. Тийм болохоор, чи санаагаа татаж үз.
Жан- Юу?
Шао- Юу? Жиан Ванроу, чи юу гэнэ ээ? Өдөж байх шив, Жиан Ванроу. Харж байгаарай.
Жан- Шиаороу. Юу гэсэн үг вэ?
Роу- Аан, ах аа. Яахаа мэдэхгүй байсан болохоор танаар бамбай хийчихлээ.
Жан- Аа, бамбай гэнэ ээ. Хамаагүй ээ. Тэр залуу дахиад чамайг дээрэлхвэл, ахдаа хэлчих. Ах нь очоод хашраачихна.
Роу- Ах аа, таны насан дээр тэрнийг дийлэх үү?
Жан- Хөгширсөн гээд яадаг юм. Олон жил хамгаалагч хийсэн надад тэр юу ч биш.
Роу- Ахыг дэргэдээ байлгаад байвал, айх юм алга шив. Ор ор.
Сун- Жиан захирал аа, хурал эхлэх гэж байна.
Роу- За, одоохон очлоо. Ах аа, битгий яв. Өнөөдөр, Жианчөн хотын бизнесийнхний цайллагатай. Та компанийн томоохон хувьцаа эзэмшигч болохоор надтай хамт явбал яаж байна?
Жан- Аан, за. Тэгвэл би чамайг хүлээж байя.
Роу- За.
Мэн- Хөөе, Ванроу.
Роу- Шиао Мэн, яах гэж ирсэн юм?
Мэн- Тэр яах вэ. Нөгөө ах, та хоёр яаж байна? Үерхээд байгаа юм уу?
Роу- хараахан тийм юм байхгүй ээ. Юун үрхэх вэ.
Мэн- Хараахаан? Удахгүй гэсэн үг юм байна. Ванроу, чи уг нь залуу чононуудад дуртай байсан ш дээ. Хэзээнээс ах нарыг сонирхдог болчихоо вэ?
Роу- Тэр яах вээ. Би чухал ажилтай явж байна.
Мэн- Эр хүн өмөөрөхийг нь анх удаа л харж байна. Үгүй ээ. Сайн найзынхаа төлөө сайтар шалгах хэрэгтэй. Тэгж байж хүн амьтанд хууртахгүй. – Ах аа?
Жан- Чи хэн бэ?
Мэн- Ах аа, та царайлаг юм аа.
Жан- Бүсгүй, битгий л дээ.
Мэн- Ах аа, би ганцаардаад байна. Та хань болоод өгөөч, тэгэх үү?
Жан- За.
Мэн- Юундаа зогссон юм, хурдан явъя.
Жан- Байз, эхлээд бие засаадахъя. Эндээ хүлээж бай. Байж байгаарай.
Мэн- За. – Яадаг шалиг амьтан бэ. Ванроу, Ванроу. Ямар хачин эр сонирхдог юм бэ.
Роу- Шиаомэн, ганцаараа байгаамуу, ах яагаа вэ?
Мэн- Ванроу? Нэг юм хэлье. Чиний энэ эр чинь ёстой муухай хүн байна. Би жаахан сээтэн хаясан чинь шууд үмхээд авдаг байна шүү.
Роу- Юу?
Мэн- Би байж таарлаа, үгүй бол мөнгө, сексэнд толгойгоо мэдүүлсэн муухай өвгөн байна.
Роу- Ахыг би өөр хүн гэж бодтол андуурчээ, хорвоогийн хамаг эрчүүд бүгд адил юм байна.
Жан- За, энэ байна. Энэ шүү. Энэ намайг оролдсон.
Зэр- Юу?
Цаг- Сайн байна уу? Биднийг дагаад явна уу.
Мэн- Цагдаа нөхөр өө, буруу ойлгочихсон байна ш дээ.
Жан- Яалаа гэж? Энэ хүүхэн мөн, сая намайг оролдсон. Залуу хүүхэд байж, яасан ч хүмүүжилгүй юм, аав ээж чинь зааж өгөөгүй юү? Цагдаа нөхөр өө, энийг бариад ав.
Роу- Аан, ах арганд нь уналгүй, цагдаад дуудаад иржээ.
Мэн- Ванроу, чи юундаа инээсэн юм. Хурдан талбарлаж өгөөч.
Роу- Ах аа, нээрэн буруу ойлгосон байна. Миний хамгийн сайн найз.
Жан- Чиний найз юм уу?
Роу- Цагдаа нөхөр өө, үнэхээр уучлаарай. Буруу ойлгочихсон байна. Төвөг болсонд уучлаарай.
Цаг- За, тийм бол, бид явлаа.
Мэн- Үхтэлээ айлаа.
Жан- Юу болоод байгаа юм бэ?
Роу- Аан, найз маань биднийг үерхдэг гэж бодоод, намайг хууртаж магадгүй гээд таныг шалгасан ухаантай юм аа. Гэхдээ ингэж цагдаа сэргийлэхдээ тулна гэж хэн санах вэ.
Мэн- Харин тийм, чиний л төлөө энэ ш дээ.
Жан- Ийм учиртай байжээ?
Роу- Тэр яах вэ, тэр яах вэ. Орой болжээ. Цайллага эхлэх болж байна. Хурдан явцгаая.
Мэн- Би хамт явъя.
Зир- Аав аа, Жиан захирлаас наян саяын хөрөнгө оруулалт авах ч амар хоол биш дэг ээ?
Ван- Санаа зоволтгүй. Өнөө орой бизнес цайллагатай. Жиан захирал очно. Бүгдээрээ очиж, уулзах гээд үзье. Тэнд тааралдах байх.
Мэн- Ах аа. Ванроу та хоёр хэзээ танилцсан юм бэ?
Роу- Хэлийг нь сугаллаа, чи.
Мэн- Зүгээр л асууж байхад. Гэмт хэрэг юм уу.
Жан- Байна. Жан гуай, таны захиалсан Роллс-ройс гоост, манай салбар дээр ирсэн шүү. Хаягаа өгнө үү? Удахгүй хүргээд өгье.
Жан- Шиаороу, бизнес цайллага хаана болох билээ?
Роу- Зай Еи барилга.
Жан- За, Зай Еи барилгад хүргээд ир.
Мэн- Ах аа, юу хүргүүлэх гэсэн юм?
Жан- Машин авсан юм. Уг нь хүүдээ өгөх гэж авсан юм, даанч одоо хэрэггүй болсон.
Жол- Захирал аа, зам засвартай гээд хаачихсан байна.
Роу- Тойрч болохгүй юү?
Жол- Болно л доо. Гэхдээ нэлээд удаан явна. Цаг орчим.
Роу- Юу? Гэхдээ цайллага гучин минутийн дараа эхэлнэ. Цаг тулчихаад, яах вэ?
Жан- Нэг санаа төрлөө.
Мэн- Ах аа, та энийг хүртэл жолоодож чаддаг юм уу? Чадварлаг юм аа.
Роу- 360 градус харагддаг, утаа гаргадаггүй, сайн унаа байна даа.
Жан- Хөөх, Ванроу мэдлэг сайтай юм аа. – Ирчихлээ.
Роу- Шиаомэн, би түрүүлж ороод ажлаа зохицуулж байя. Чи ахтай хань болоод байж бай.
Зир- Зай Еин барилга гэж энэ байх нь ээ. Жианчөнийн цорын ганц долоон одтой зочид буудал гэсэн ш дээ.
Ван- Өнөө өглөө Жиан захиралтай уулзаж чадаагүй, одоо энд л барьж авна даа. Хөөе ээ, хэн нь ийм заваан юм авч ирээд тавчьихав аа. Дээд зэрэглэлийн зочид буудал гэж мэддэггүй юм байх даа? Муу ёр.
Юү- Ямар боловсролгүй гуйлгачин авч ирсэн ч юм билээ. Орхи оо, оръё.
Эр- Хүн гуай, манай дээд зэрэглэлийн зочид буудал, гудамжны цэвэрлэгч оруулахгүй.
Юү- Жан Жиангуо. Ажлаасаа халагдчихаад ямбий хогны машин унаад явж байх шив. Чамаас салсан минь болжээ. Салаагүй бол өдийд гудамжинд гарах байж.
Жан- Бас л чи юү?
Мэн- Ах аа, эд хэн бэ?
Жан- Хэн байх вэ. Салсан эхнэр маань. Энэ нь хүний ач мэддэггүй хүү ухаантай юм.
Зир- Зөнөг чинь, юу юу гэнэ ээ. Алаад хаячихъя л даа.
Жан- Гар далайна гэнэ ээ. Яахаараа надаас ийм ачлалгүй новш төрдөг байна аа.
Юү- Миний хөө.
Зир- Надад гар хүрнэ гэнэ ээ. Хохь чинь шүү.
Ван- Больцгоо. Ичих нүүр алга уу. Жан Жиангуо. Би мэдлээ. Эхнэр, хүү хоёрыг чинь булааж авсан болохооор чи надад хорсож, боож үхэх гэж байна. Гэхдээ дахиад биднийг дагаад байвал цагдаа дуудна шүү.
Жан- Хэн дагасан юм. Би цайллагад орох гэж ирсэн.
Юү- Энэ бол Жианчөнийн хамгийн дээд зэрэглэлийн зочид буудал. Зочид нь дандаа элит зиндааныхан. Харин чи, нэг муу гудамжны цэвэрлэгч. Бас дээр нь хаанаас ийм хүүхэн олж авсныг хэн мэдлээ. Хачин амьтан байна, заа.
Мэн- Цэвэрлэгч байлаа гээд яады. Хүн алж, хүрээ талсан биш. Эд мөнгөний төлөө нөхрөө хаясан шуналтай эм өөрөөсөө ичвэл таарна.
Юү- Чамайг даа...
Ван- Боль оо, бид соёлтой хүмүүс. Хэрүүл уруул хийх хэрэггүй.
Эр- Та минь ээ, манай зочид буудлын үүдэнд битгий хэрүүл хий.
Ван- Ашгүй дээ, яг цагаа олж ирлээ. Энэ муу өвгөн манай цайллагад сэм шургалах гэж байна. Хурдан хөөж явуул.
Юү- Тийм шүү, тийм. Энийг хурдан хөө. Нүднээс далд оруул. Харахаар нүд хорсож байна.
Эр- Хүн гуай, хэлээд байгаа юм биш үү, хогны машинаа аваад эндээс хуран явна уу.
Мэн- Хогны машин оруулдаггүй, ямар машин оруулдаг юм?
Эр- Хамгийн багадаа сая юанийн үнэтэй тансаг машин.
Жан- Байж бай, миний машин бараг ирж байгаа.
Зир- За, больж үз ээ. Жүжиглэсээр бүр дүрдээ орчихсон явж байна. Чамд машин авах мөнгө байв л гэж дээ. Цахилгаан дугуй ч авч чадахгүй хэвтэж. Дуугүй явж үз ээ.
Ван- Тэнгэр минь гэж. Роллс-ройс гоост.
Зир- Аав аа, энэ нээрээ үнэтэй ш дээ.
Ван- Дэлхий даяар захилгаар л гардаг. Олон саяын үнэтэй хамгийн тансаг машин. Жианчөнд нэг ч байхгүй. Хэн гээч том хүний унаа юм бол доо.
Эр- Жан гуай. Таны захиалсан Роллс-ройс гоостыг авч ирлээ. Дугаарыг таны нэр дээр шилжүүлсэн.
Зир- Роллс-ройсын эзэн нь, юу?
Жан- Одоо би орж болох уу?
Эр- Бололгүй яах вэ, ноёнтоон. Морилно уу.
Зир- Аав аа, энэ юу болоод байна аа? Энэ Роллс-ройс тэрнийх гэж үү?
Юү- Миний хөө, тэр мууд битгий хуурт. Түрээсэлснээс зайлахгүй. Худлаа гайхуулж байгаа юм. Энэ муу Жан Жиангуо дараа нь харамсана. Угаасаа энэнд юу байдаг юм бэ.
Ван- Муу хөгшин зөнөг. Оръё.
Юү- Дээд зиндааныхны цайллага ийм болдог байх нь ээ? Үнэхээр биширмээр юм байна.
Ван- Юүфөн, Юүфөн. Энэ зочид бүгд Жианчөнийн томчууд. Даруухан бай, битгий намайг байдалд оруулчих.
Юү- Мэдлээ.
Зир- Аав аа, Жиан захирал эдний аль нь вэ?
Ван- Тэр байна.
Зир- Харах төдийд сүрдмээр, бизнесийн хатан хаан болох нь маргаангүй юм байна. – Хар даа, хар даа, наашаа даллаж байна ш дээ.
Ван- Даруухан бай. Энэ сүртэй юм биш.
Юү- Хань аа, чи ёстой мундаг. Тэр муу Жан Жиангуогоос хамаагүй илүү.
Ван- Байж бай, Жиан захирал ирж байна, юм битгий яриарай. Жиан захирал аа, сайн байна уу?
Роу- Ах аа, хүрээд ирэв үү? Таныг хүлээж байлаа.
Зир- Жиан захирал далласан нь энэ байжээ.
Юү- Жан Жиангуо үнэхээр Жиан захирлыг таньдаг юм байна. Яахаараа тэр билээ?
Зир- Жиан захирлын өрөөндөө тэврэлдэж байсан хүн нь энэ байсан юм гэж үү?
Ян- Жиан Ванроу ёдрын хүүхэн хаана байна?
Эр- Энэ ямар их зантай юм бэ? Хэн юм?
Эм- Дуугүй бай. Жианчөнийн том баячуудын нэг Ян Шаожэ.
Роу- Ах аа, энэ хэрэг танд хамаагүй, эвгүй санагдаж байгаа бол түрүүлээд явж байж болно шүү. Оролцох хэрэггүй.
Жан- Надад хамаагүй. Энэ жаал чам руу дайрах гэвэл ах нь хамгаална, битгий ай.
Мэн- Ах аа, энэ залуу бол Жианчөнийн хамгийн баян айлын залуу эзэн Ян Шаожэ.
Жан- Ян овогтын хүү юм уу?
Мэн- Жианчөнийн атгадаг Хар аалзгэж хүнийг сонссон уу? Энэ тэрний ганц хүү. Ян Шаожэ шүү дээ.
Жан- Хар аалз аа? Сонсоогүй юм байна.
Мэн- Тийм бол эднээр оролдоод хамгийн дэмий дээ. Холхон зогсоод, зайнаас ажигласан нь өлзийтэй.
Роу- Ян Шаожэ. Чи яг яах гээд байгаа юм бэ?
Ян- Жиан Ванроу, би чиний араас хэчнээн гүйлээ дээ? Гэтэл энэ муу хөгшнөөр намайг солино гэнэ ээ? Өнөөдөр би энийг чинь чирж гаргаад хамаг ясыг нь хугачаад өгье л дөө.
Эр- Алдарт бизнесийн хатан хаан Жиан Ванроуг өөртөө дурлуулдаг энэ хөгшин хэн юм бэ?
Жан- Тийм ээ, би.
Ян- Өвгөн гуай. Өөрөө хүрээд ирэв үү?
Ван- Жиан захирал аа?
Зир- Дурласаан?
Юү- Чам шиг мөнгөгүй, царайгүй хөгшинд дурласан гэхээр Жиан хатагтай сохорсон юм байна л даа.
Зир- Харахад дурлуулсан нь ойлгомжтой байна л даа. Тэгэхээр чинь би баян айлын хүүхэд болж чадах байжээ.
Ван- Энэ ямар аргаар Жиан захирлыг өвөртөлснийг мэдэхгүй юм. Гэхдээ Жианчөнийн хунтайжийн дургүйг хүргэсэн болохоор удахгүй үхдэл болно.
Зир- Тийм, тийм. Ян залуу эзэнтнийг харгис хүн гэж сонссон. Сөргөөцөлдсөн хэн ч зүйл дуусна.
Мэн- Хөгшин ах аа, та хурдан зугт аа, энэ хүнтэй орооцолдоод хэрэггүй. Дараа нь танаас түүе гэсэн ч яс үлдэхгүй.
Ян- Зугтана гэж бодож байгаа бол, битгий мөрөөд, өнөөдөр би чамайг газрын гаваар ортол зодно.
Жан- Танхай банди аа, энэ нийгэмд хууль гэж байдаг юм. Хүч хэрэглэвэл чи л буруутна. Шиаороу угаасаа чамд дургүй гээд байхад чи энд гүйж ирдэг чинь буруу.
Ян- Намайг банди гэнэ ээ? Өвгөн гуай, өнөөдөр би чамайг ална.
Роу- Боль. Ян Шаожэ, намайг байхад энэ хүнд хүрнэ гэж байхгүй шүү.
Ян- Жиан Ванроу. Жүжиглэхээ боль. Намайг хуурах гэж энэ өвгөнийг зориудаар авч ирснийг чинь би мэдэж байгаа шүү.
Роу- Энэ хүн бамбай биш, Жиан Ванроу миний найз залуу.
Ян- Яасан гэнэ ээ? Энэ муу хөгшин үү? Хөгшин болохоор нь чи дурласан юм уу, хаашаа юм? Чи угаасаа ийм өвгөн сонирхдоггүй ш дээ. Жүжиглэхээ боль.
Роу- За за. Тэгвэл чи сайн харж ав.
Зир- Тэнгэр минь. Бизнесийн хатан хаан манай аавыг үнсчихлээ ш дээ.
Юү- Жиан захирал аргаа барсан ч энэ арай хэтэрнэ ээ.
Мэн- Ванроу... Чи үерхээгүй гэчихээд, үнсчихэж байгаамуу?
Ян- Тайвшир. Толгой эргээд байна. Жиан Ванроу. Сая үнссэнийг чинь би хараагүй гээд бодчихъё. Тэгээд нэг боломж олгоё.
Роу- Хараагүй ээ. Тэгвэл дахиад харуулъя л даа.
Ян- Чи... Чи, чи, чи муу...
Роу- Яасан, харж амжсангүй юү? Дахиад харж бай.
Ван- Энэ-энэ-энэ ямар даварчихсан өвгөн бэ. Тайвшир, тайвшир. Тайван байцгаа. Хар даа, Ян Шаожэ эзэнтний царай мэнчийтлээ улайгаад, юу юугүй хилэн нь дэлбэрэх нь ээ.
Мэн- Хөөе, Ванроу. Чи арай оргодол хосууд шиг энэ ахыг дагаж зугтаах гэж байгаа юм биш биз дээ?
Ян- За за, чи надтай тэрсэлдэхээр эргэлт буцалтгүй шийджээ. Тэг ээ. Чи харж байгаарай.
Жан- Би юү?
Ян- Ээж, таны сонгосон бэрийг нэг гайхал булаачихлаа.
Хар- Юу? Айхтар амьтан бэ. Одоохон, ээж нь очлоо.
Жан- Энэ хоолой нь Шивэнийхтэй ямар төстэй юм бэ?
Ян- За, дуулав уу? Миний ээж одоо ирж яваа. Жиан Ванроу, чи энэ хөгшин зөнөгөө хамгаалсаар л байх уу?
Роу- Ян Шаожэ, чи,,,
Мэн- Баларлаа, баларлаа. Хар аалз иржийнэ гэнэ ш дээ. Ах аа, өнөөдөр та үхдэл болсоон.
Жан- Байз. Танхай банди аа, нэг юм асууя. Чиний ээж Ян Шивэн мөн үү?
Мэн- Ах аа, та чинь Хар аалзыг танихгүй гээ биз дээ? Яаж нэрийг нь мэдсэн юм бэ?
Жан- Бид эртний найзууд байхгүй юу даа. Дээр үед,,,
Ян- Дуугаа тат. Чам шиг зөнөг миний ээжийг нэрээр нь дууддаггүй юм.
Жан- Танхай банди аа, намайг зөнөг гэхээ больж үз. Харин ч чи намайг хүндлэх ёстой гэж мэд.
Ян- Жүжсээр л байна уу? Өнөөдөр чамайг үхдэл болгоно оо.
Жан- Хүн хэлээд байхад болихгүй юү?
Ван- Энэ-энэ Жан Жиангуо ёстой даварчийнаа. Ян овогтын залуу эзнийг зодож ч байх шиг.
Зир- Би сая хэлснээ буцааж авлаа. Энэнтэй тангараг тасарсан маань болжээ болж. Үгүй бол хамсаатан болох нь.
Ян- Чи муу намайг зодно гэнэ ээ?
Жан- Тэгээд яадаг юм? Ян Шивэн хүүхдээ яаж хүмүүжүүлсэн болоод ийм танхай болгочихдог байна аа? Өнөөдөр чамайг аятайхан байхгүй бол Шивэний өмнөөс байранд чинь тавиад өгье өө.
Роу- Ах аа, хэлэх үгээ бод оо. Ээж нь хар аалз ш дээ. Жианчөнд хэн ч тэрнийг яаж ч чадахгүй. Та тэрнийг оролдоод хэрэггүй. Хурдхан яв аа. Би эндхийг зохицуулчихъя.
Хар- Өнөөдөр эндээс хэн ч гарахгүй.
Мэн- Яана аа, яана аа, хар аалз хүрээд ирлээ, одоо ч ах алуулсаан.
Ян- Зөнөг өвгөөн, ээж ирсэн. Одоо чи үхдэл. Ээж, хүүг чинь зодоод байна. Та хариуг минь авч өг.
Хар- Хэн миний хүүд гар хүрч зүрхэлсэн бэ? Тэр новш гараад ир.
Роу- Танай хүү өөрөө эхэлсэн шүү.
Хар- Тэгээд яады? Жианчөн хотод хэн ч миний хүүд хүрэх ёсгүй. Миний хөө, ээждээ хэл, хэн бэ тэр новш?
Ян- Ард нь байгаа тэр зөнөг. Хөгшин зөнөг минь битгий нуугдаад бай. Гараад ир.
Жан- Шивэн, уулзалгүй уджээ.
Хар- Жангуо?
Ян- Ээж? Таньдаг юм уу?
Хар- Танилгүй яады. Энэ яваа насандаа мартаж болшгүй этгээд байгаа юм.
Мэн- Ванроу, чи Хар аалзыг хар даа, шүдээ зуураад ахтай өш хонзонтой юм байна ш дээ. Өнөөдөр ах ч үхдэл болсоон. Чи сольчихвол яасан юм?
Роу- Хөөе, чи. Ян хатагтай, энэ ах бол миний найз залуу. Хэлсээр байтал танай Ян Шаожэ надаас салж, амар заяа үзүүлэхгүй байна.
Хар- Сайн байна, Жан Жиангуо. Ёстой магтууштай юм аа.
Мэн- Чи хараач дээ, хүн алахад бэлэн байна ш дээ. Аймаар юм аа.
Роу- Ах аа, юундаа зогссон юм бэ? Хурдан зугт, хурдан зугтаа.
Жан- Зүгээр ээ, зүгээр. Чиний бодож байгаа шиг аюултай биш ээ. Зүгээр дээ. Тийм аюултай юм биш.
Хар- Нааш ир.
Мэн- Ах аа, Ян хатагтайн дургүйг хүргэсэн бол хурдан өвдөг сөгдөн уучлалт гуйгаач. Аминд чинь өлзийтэй шүү.
Жан- Шивэн, Шивэн. Ёо ёо л доо.
Хар- Өвдөж байвал хохь чинь. Жан Жиангуо. Хохь чинь, заа. Чиний чадах юм биз дээ? Дандаа худлаа баашилж байх юм.
Жан- Чи буруу ойлгочихлоо. Энэ охин танай хүүтэй уулзах дургүй юм аа. Тэгээд л надаар бамбай хийж байгаа хэрэг.
Хар- Нээрэн үү?
Жан- Нээрэн байлгүй яах вэ. Ийм сайхан бүсгүй яалаа гэж над шиг өвгөнийг сонирхох вэ дээ.
Хар- Тэр биш бол би сонирхоно. Жиангуо, олон жил өнгөрсөн ч би чамайг мартаагүй. Эргээд нийлье, тэгэх үү?
Ян- Би ээжийнхээ ингэж их уурлахыг анх удаа харж байна. Энэ зөнөг одоо үхсээн.
Роу- Болохгүй. Ахыг аврах хэрэгтэй.
Мэн- Ванроу. Битгий л дээ. Чи одоо оролцвол гал дээр тос нэмж, ахыг бүр л хэцүү байдалд оруулна.
Роу- Гэхдээ ах...
Мэн- Гэхдээ гэж байхгүй ээ. Дуугүй томоотой зогсож бай. Ахыг чи хар л ийм аюултай үед өвдөг сөгдөн уучлалт ч гуйхгүй, амиа ч хайрлахгүй байна ш дээ.
Хар- Эргээд нийлье, тэгэх үү?
Жан- Одоо миний насыг хар л даа. Би чамд гай л болно.
Хар- Жан Жиангуо. Чи муу новш. Гэхдээ надад хамаагүй. Өнөөдөр чи манай гэрт оч. Үгүй бол, толгойтой чинь ярина.
Мэн- Баларлаа, баларлаа. Зодож алах нь. Аймаар юм болох нь ээ.
Ян- Хөгшин зөнөг минь, харж бай. Энэ чиний хувь тавилан. Үхэл чинь ирлээ.
Роу- Ах аа, та зүгээр үү?
Ян- Ээж, одоо зодолдоод эхлэхээр энэ өвгөнийг надад даатга, би нармайг нь нээгээд тавьчихъя.
Хар- Үхсэний чинь зодолдох. Ичдэггүй амьтан бэ.
Ян- Ээж?
Хар- Яв. Гэртээ харь.
Жан- Хөөе, энэ Шивэн, өчнөөн жилийн дараа ч ааштай хэвээрээ байна шүү.
Роу- Ах аа, та хоёр ямар учиртай хүмүүс вэ?
Жан- Аан,_ бид нэг ангид байсан юм өө.
Роу- Тэгээд та хоёр өш хонзонгүй юм уу?
Жан- Тийм. Тийм юмгүй.
Роу- Тийм бол ашгүй дээ. Ах аа, орой сайхан хоол идэх үү? Би дайлъя.
Жан- Хөөе, Шиаороу. Юу л даа, өнөөдөр ах нь нэлээд ажилтай. Дараа болъё, дараа хоол идье.
Роу- Ах аа, хаачих нь вэ? Ах аа?
Ван- Энэ Жан Жиангуо хар гүйхээгээрээ гарахыг бодоход Хар аалзын дургүйг хүргэснээ мэдээд ум хумгүй зугтаалаа даа.
Зир- Яана аа, энэ хар аалз чинь аймшигтай харгис гэсэн. Замд нь тээглэсэн хэн ч амьд гардаггүй. Бүр ар гэрийнхнийг нь ч үлдээдэггүй. Яана аа, яана аа. Биднийг араасаа чирчихлээ ш дээ.
Юү- Юу? Гайтай муу Жан Жиангуо гэмгүй биднийг хүртэл араасаа чирлээ гэж үү?
Ван- Заа, битгий ай. Хар аалз хэдийгээр харгис ч ухаангүй тэнэг биш. Ингэе, одоохон аштайхан бэлэг зэхэж, өөрсдөө очиж уучлалт гуйя. Бүгдийг нь тайлбарлаж, Жан Жиангуотой ямар ч хамаагүй гэдгээ хэлье. Явцгаая.
Зир- Тэгье тэгье тэгье.
Юү- Явъя.
Ян- Ээж? Тэр муу зөнөг өвгөн олон хүний дэргэд муу хүүг чинь зодсон байхад та яахаараа тэр мууг зүгээр орхичихов оо? Ээж? Та яг яах гээд байгаа юм бэ?
Хар- Хоолны юм цуглуулж, гоё хувцас авъя. Өнөө орой, би хүндэт зочинд үйлчилнэ. Чи гэртээ харьж бай. Орой хариад гэрт байхгүй бол алчихна шүү, чамайг.
Ян- Үйлчилнэ ээ? Хүндэт зочин?
Дам- Зогс. Юу хүмүүс вэ?
Ван- Сайн байна уу? Өнөөдөр Ян хатагтай, бидний дунд буруу ойлголцол үүсчих шиг болсон. Тэгээд учраа хэлэхээр ирсэн юм.
Зир- Тийм, тийм. Бид гэмгүй болохоор Ян хатагтай өршөөх болов уу гээд л.
Дам- Та нар үүдэнд хүлээж бай, би орж хэлээдэхье.
Ван- За за за.
Жан- Шивэн арын хаалгаар орж ирээрэй гэсэн. Бас л нууцлаг юм аа. Одоо хүртэл надтай уулзкя гэж байдаг, хүүхдийн тоглоом аятай л.
Хар- Өдий насандаа хоол хийх гээд зогсож байх ч гэж дээ. Цагтаа би далайн хаан байсан юм чинь.
Ян- Битгий л дээ. Юундаа ингэтлээ уурласан юм бэ? Тэр муу өмхий хамгаалагч таны уурыг үнэхээр хүргэсэн байна ш дээ.
Хар- Бага ярьж, их ажилла. Чинжүү хэрчиж бай. Би хувцсаа солилоо.
Ян- Хачин юм даа. Манай ээж хүндэт зочинд үйлчилнэ, тэгээд бүр хувцсаа солих гэнэ. Зөнөг өвгөн. Энэ муу оготно галзуураад муурын сахлаар оролдохоор ирж л дээ. Хамгаалагч аа, хамгаалагч аа. Зөнөг өө, овоо зоригтой юм. Өөрөө миний гэрт хүрээд ирэх шив.
Жан- Шаожэ. Ээж чинь ир гэсэн юм. Хаана байна? Дуудаадах даа.
Ян- Ээжийн нэр бариад. Үхлээ эрээ юү? Би чамайг хайгаагүй, чи өөрөө манайд ирсэн шүү. Өнөдөөр чи эндээс амьд гарахгүй.
Жан- Үгүй ээ, би яалаа гэж зугтах вэ. Ээж чинь урьсан юм. Шиаожэ, зүгээр зогсоод байлгүй яваад ээжийгээ дуудаадах.
Ян- Галзуу минь битгий олон юм донгос. Намайг чамд гар хүрч чадахгүй гэж бодоо юу? Одоохон чи өвдөг сөгдөж, миний сэтгэлийг ханатал уучлалт гуйхгүй бол үхтэл чинь зодно шүү.
Жан- Чи одоо хэдтэй билээ, юундаа ингэж уурласан юм. Ахмад хүнийг хүндэлж сурах хэрэгтэй.
Ян- Новш чинь. Өнөөдөр би чамайг түмэн хэсэг огтчиж хаяна.
Хар- Зогс. Яасан айхтар юм, та нар. Хэн хөдөл гэсэн юм? Чи,,, гараад ир. Яриа байна.
Ян- Ээж, энэнтэй? Муу манаач аа, сонсож бай, чи. Миний ээж яг одоо их хилэнтэй байгаа. Түрүүн махны мод хага цохихоо шахсан. Ээжийн арга чиний санаанд багтамгүй аймшигтай. Чи ч үхсээн.
Жан- Би нэг юм хэлье. Энэ хүүхэн дандаа ааштай байдаг юм. Намайг дээшээ гараад очихоор сүржигнэхээ байчихна. Санаа зоволтгүй, айн?
Хар- Би чамайг зөндөө удаан хүлээсэн.
Дам- Эзэнтээн? Үүдэнд ирсэн хүмүүсийг хэзээ орж ир гэх вэ? Хатагтайгаас уучлалт гуйх гэж ирсэн гэнэ.
Ян- Уучллат гуйна аа? Тэндээ хүлээж л байг. Яв аа яв.
Зир- Хүлээж залхлаа. Аав, ээж, ирээд бүтэн хоёр цаг хүлээлээ. Яагаад орж ир гэхгүй байгаа юм бэ? Тэр муу Жан Жиангуогоос л боллоо. Дандаа хүнд гай болж явах юм аа.
Ван- Миний хөө, бид энд уучлалт гуйхаар ирсэн. Тэвчээртэй бай. Ян Шаожэг сонсоогүй юү, Ян хатагтай чинь зартай Хар аалз гэсэн. Хоёр цаг хүлээх бол юу ч биш. Хоёр жил хүлээсэн ч хамаагүй.
Зир- Ян хатагтай аав нэртэй өөдгүй амьтанд их уурласан нь лавтай. Үгүй бол яалаа гэж биднийг хүлээлгэх юм?
Ян- Хоёр цаг өнгөрчихөөд байхад ээж яагаад зөнөгийн учрыг олохгүй байгаа юм бол? Нээрэн танилууд юм байх даа?
Дам- Тийм байх ёсгүй. Энэ өвгөн царай ч үгүй, намтар ч үгүй. Ийм амьтныг наятай эмгэн ч тоохгүй.
Ян- Тийм дээ. Манай ээж царай хардгаараа Жианчөн даяараа алдартай. Яалаа гэж нэг муу зөнөг өвгөнийг тоох билээ дээ.
Дам- Яг тийм.
Ян- Энэ муу новш намайг өчнөнө олон хүний нүдэн дээр зодож, найз бүсгүйг минь булаасан. Ээжийг минь доромжилсон.
Дам- Зөв. Ян хатагтайн дургүйг хүргэсэн гэвэл тэр өвгөн үхэх ялтай.
Ян- Яг тийм. Ээж надад хамгийн хайртай. Тэр муу өвгөн ээжийн гарт түмэн хэсэг огтчуулж, тэсэхийн аргагүйгээр тарчлахыг хүсэж л дээ. Тийм биз дээ?
Жан- Шивэн? Уулзалгүй уджээ.
Ян- Миний бүсгүйг хулгайлсан чинь хувь тавилан энэ. Хохь чинь. Зөнөг өвгөний амь гуйн бахирахыг сонсъё.
Жан- Битгий л дээ. Битгий тэгэх үү? Шивэн? Зүгээр ярилцъя л даа, Шивэн. Шивэн? Шивэн?
Ян- Миний ээжийн түмэн арга туйлын аймшигтай. Зөнөг өвгөн айсандаа гуйж байна.
Дам- Эзэгтэйн түмэн арга ч нээрэн хүний санаанд багтамгүй аймшигтай шүү.
Жан- Хувцсаа тайлахгүй ээ, Шивэн. Чи...
Зир- Арай ч дээ, хэтэрхий удаж байна. Яагаад дуудахгүй байна аа? Заваан юм аа, энэ одоо юу вэ? Солиотой юм уу?
Юү- Миний хөө, дээр юу болоод байна аа? Яагаад хувцсаа шидчихдэг билээ?
Ван- Энэ хар аа, Юүфөн. Энэ хувцас нэг л танил санагдаад байх чинь. Хуучин хөрийн чинь ноорхой тамтаг биш үү?
Зир- Юу? Хуучин аавын уу?
Юү- Хань аа, яагаад тоглоод байгаа юм бэ? Тэр муу арчаагүй амьтан балдуушаараа энд байх вэ дээ. Хэдийн Ян Шаожэгийн ээжийн гарт үхэж хэвтээ.
Ван- Аан, муу хог чинь. Юүфэн, миний хөө, Ян Шаожэгийн ээж өдий насалчихаад яасан ч сайхан галбиртай билээ дээ? Хөөрхөн царайтай. Хөөрхөн царайтай. Сэтгэлийг нь булааж чадах эр хүн гарч ихвэл үгүй мөн янзтай яа.
Юү- Юугаа дэмийрээд байгаа юм бэ? Алчихна шүү.
Ян- Хөгшин зөнөг ээжийн гарт яаж тарчлахыг хурдхан харах юм сан.
Дам- Эзэнтээн, доор хүмүүс хүлээгээд байна аа. Би дуудаадахъя, ямар жүжиг тавихыг нь та хар.
Ян- Тэгье тэгье. Тэднийг наашаа оруулаад ир.
Дам- За.
Ян- Зөнөг өвгөн минь, хуучин эхнэр, хүүг чинь оруулж ирж байгаад, миний ээжийн гарт яаж тарчилж, амь тавихыг чинь харуулна аа.
Дам- Залуу эзэн орж ир гэж байна.
Зир- Ашгүй минь гэж. Хүлээсний хэрэг гарлаа.
Ван- Аан, байз байз. Нэг юм хэлье. Хар аалз харгис учраас бидэнд нүүр өгөхгүй байж мэднэ. Ороод маш болгоомжтой, анхааралтай байдаг юм шүү. Дуулав уу? Дургүйг нь хүргэчихвэл гурвуулаа эндээс амьд гарахгүй. Оръё.
Зир- Ян эзээн?
Ян- Энд хуучин нөхрийг чинь ээж тамлаж байна.
Зир- Юу? Тэр муу ганцаараа энд ирлээ гэж үү?
Ян- Та нар тэрний үхэхийг хармаар байна уу? Тун удахгүй миний ээжийн гарт амьдаараа тарчлахыг нь хараарай. Бах чинь ханана ш дээ.
Зир- Тэгвэл наад хаалгаа онгойлгочих. Үгүй бол сэтгэлд бахтай явдалыг харж чадахгүй нь.
Юү- Барьж бай. Баттай болгоод хэдэн зураг даръя. Утсаа гарга. Хурдал.
Ван- Болсон.
Ян- Гурав. Хоёр...
Зир- Аав? Чи чинь,,, яахаараа зүгээр байдаг билээ?
Юү- Энэ юу болоод байгаан? Миний хөө, би буруу хараагүй байгаа? Энэ хоёр юу хийгээд байна аа?
Ян- Яахаараа? Ээж, энэ муу зөнөг яахаараа зүгээр байдаг билээ? Та хоёр юу хийж байсан бэ? Энэ муу таныг хүчилсэн үү?
Жан- Үгүй, үгүй. Буруу ойлгоод байна шүү. Ерөөсөө тийм юм байхгүй.
Зир- Ян эзээн, та энийгээ тайлбарла л даа. Яахаараа энэ муу новш зүгээр байдаг билээ?
Ян- Ээж, та чинь Хар аалз биз дээ? Тэгээд энэ юу болоод байгаан? Харин чи миний ээжээс хол бай. Үгүй бол алчихна шүү.
Юү- Энэ, энэ хар аалз юм уу? Яг мөн юм уу?
Хар- Хэн ор гээ вэ? Хамгаалагч аа? Наадуулаа чирж гарга.
Эр- Гар. Зайл. Гар. Гар.
Хар- Миний хөө, энэ ах нь сайн хүн. Чи мэдэхгүй байна аа.
Ян- Ээж, энэ зөнөг чинь нэг муу манаач. Та галзуураа юу?
Хар- Хөөе, банди аа. Аятайхан байгаарай. Том хүний өөдөөс юу гэнэ ээ?
Ян- Манаач аа, харж байгаарай. Би чамайг алахдаа л ална.
Эр- Залуу эзэнтээн? Эзэнтээн?
Хар- Жиангуо. Энэ хүүхэд буруу эрхэлчихсэн юм. Сайхан байхад баллаад хаячихлаа.
Жан- Аан, хүүхэд шүү дээ. Аашилж л байг. Удахгүй тайвширчихна.
Хар- Тэгвэл, үргэлжлүүлэх үү?
Жан- Шивэн, би найз охинтой ш дээ. Хоёулаа ингэж болохгүй. Би, би өнөөдөр ажилтай. Одоо явлаа шүү.
Хар- Жиангуо.
Ван- Чэн даамал аа, би өнөөдөр Ян хатагтайгаас уучлалт гуйх л гэж ирсэн шүү дээ. Та бидэнд туслаад хэлээд өгөөч?
Зэр- Тийм, тийм.
Дам- Уучлалт гуйх хэрэггүй. Хатагтай ядарч байна гэсэн. Та нар явж бай.
Ван- Чэн даамал аа, Чэн даамал аа...
Юү- Миний хөө, сая юу болоод байсан бэ? Арчаагүй аав чинь Хар аалзтай сайн харилцаатай юм шиг байна.
Зир- Шаал худлаа. Нэг муу хамгаалагч яахаараа Хар аалзтай сайн харилцаатай байдаг юм. Хүнд хэлбэл итгэх ч үгүй.
Ван- Аан, би мэдлээ. Хар аалз, Хар аалз гэж ямар утгатайг мэдэх үү? Хүмүүсийн ярих нь ээ, энэ Хар аалз царайлаг, хүчтэй залуу олж авч хэд хоног өөртөө үйлчлүүлж байгаад уйдаад эхлэхээр нь, нөгөө залуус нь гэнэт алга болдог гэсэн.
Зир- Аав, аав? Тэгээд үнэн юм уу? Харин ч сайн юм биш үү? Хөгшин зөнөгөөс ангижирч болохоор боллоо.
Мэн- Юу бодоод гөлөрчихөв?
Роу- Юу ч биш ээ.
Мэн- Битгий худлаа хэл. Чи ахын тухай бодож байсан биз дээ? Бизнесийн хатан хаан нэг л өдөр эр хүн боддог болно гэж хэн санах вэ дээ.
Роу- Заа, битгий балай юм ярь. Гэхдээ байна аа, сайн бодоод байсан чинь, ах үнэхээр сайн хүн юм шиг байна. Хэрвээ болдог бол би ахтай гэрлэж, үлдсэн бүх амьдралаа хамтдаа туулбал сайхан даа.
Мэн- Айн? Үнэн яриад байгаамуу?
Роу- Чи ахыг сайн хүн гэж боддоггүй юм уу?
Мэн- Чиний хэлдэг ч ортой л доо. Гэхдээ, жаахан настай биш үү? Ямартай ч өнөөдөр чамайг Хар аалзаас хамгаалж байгаагаас харахад аргагүй л эр хүн мөн шүү.
Роу- Ах яг одоо юу хийж байгаа бол?
Мэн- Бодлоо гээд ямар тустай биш. Утасдаад үзэхгүй юү даа?
Роу- Болохгүй ээ. Утас өг. Битгий.
Жан- Байна уу?
Мэн- Байна уу? Ах мөн үү? Ванроу, бид хоёр Жианжин Луд хоол идэж байна. Та хүрээд ирэх үү?
Бүд- Бүсгүйчүүд ээ? Ах нартайгаа хамт юм уух уу?
Мэн- Яах гээд байна аа? Тавиач.
Бүд- Өдөөд байгаамуу, чи?
Жан- Байна уу?
Мэн- Тавь.
Жан- Байна уу?
Роу- Яах гээд байгаа юм?
Эрр- Овоо хүүхэн бэ?
Бүд- Омголон дамшиг байх чинь вэ? Юундаа уурласан юм бэ? Ах нартайгаа хамт юм уу л даа.
Роу- Цаашаа байгаарай. Ойртвол цагдаа дуудна шүү.
Бүд- Цагдаа дууд дууд. Дууд аа. Дууд л даа тэгээд. Ах нарынхаа хайрыг татаад сайхан биш байна уу?
Роу- Цаашаа бол. Цаашаа.
Бүд- Битгий тонгоч оо.
Эр- Ах аа?
Мэн- Зугтаая.
Бүд- Араас нь, бариад ав.
Роу- Гүйгээрэй.
Бүд- Зогс.
Роу- Гүйгээрэй.
Бүд- Бариад ав.
Мэн- Ванроу.
Роу- Намайг орхи. Чи зугт.
Мэн- Би чамайг орхиж чадахгүй.
Роу- Чи явж цагдаа дууд. Үгүй бол хоёулаа өнөөдөр алуулна шүү. Хурдан яв.
Бүд- Зогс.
Мэн- За за, тэсдэг юм шүү.
Бүд- Зогс, чи.
Роу- Цаашаа бай. Ойртоод үзээрэй.
Бүд- Зугтахгүй яагаа вэ? Өнөөдөр чамд хэнээр оролдсоныг чинь ойлгуулаад өгнө өө.
Роу- Битгий.
Жан- Зогс.
Роу- Ах аа?
Жан- Та нар хууль зөрчиж байна. Хурдан арилцгаахгүй бол надад битгий гомдоорой.
Бүд- Хөөе. Энэ зөнөг хаанаасаа гараад ирэв ээ? Хүний хэрэгт битгий оролц. Сонсож бай чи. Чам шиг өвгөн, гүнжийг авардаг баатар болж тоглохоор иржээ? Алив, дүү нар аа, энийг болгож тавь.
Роу- Ах аа? – Ах аа?
Жан- Зайл. Зодуулчихаад гонгиноод байв даа. Зүгээр үү?
Роу- Зүгээр. Ах аа, нүүр чинь,,,
Жан- Зүгээр ээ. Ах нь олон жил хамгаалагч хийсэн, энэ юу ч биш.
Роу- Ах аа, танд бярлалаа. – Хорсоно шүү. Тэсээрэй.
Жан- За.
Роу- Болчихлоо.
Жан- Чи их хичээлээ. Би ингээд явъя даа.
Роу- Ах аа?
Жан- Яасан?
Роу- Ах аа? Хоёулаа гэрлэе.
Зур- Эрэгтэй нь ойртоорой. Гурав, хоёр, нэг. Инээмсэглээрэй.
Жан- Өдий насандаа дахин гэрлэнэ гэж бодсонгүй шүү. Шиаороу, чи нээрэн дахиж бодож үзэхгүй биз?
Роу- БОдох шаардлагагүй. Ах аа, би нэгэнт шийдсэн.
Жан- Аа нээрэн, чи аав ээждээ хэлээгүй байгаа ш дээ.
Роу- Тийн штээ. Тэгвэл хоёулаа маргааш аав, ээжтэй очиж уулзвал яаж байна?
Жан- Ийм хурдан уу? Хэтэрхий яарсан хэрэг болохгүй юу?
Роу- Хамаагүй ээ. Манай аав, ээж их сайхан хүмүүс. Тэгвэл хоёулаа маргааш уулзъя.
Лин- Жан ноёнтон. Та сайн байна уу? Би Линсити банкны Ерөнхийлөгч. Намайг Шиаолин гэж дуудаарай. Та энэ жил манай банкны хамгийн идэвхтэй үйлчлүүлэгч болсон болохоор хүндэт үйлчлүүлэгч болсон. Цаашид хэрэг гарвал өчүүхэн надад хэлж байгаарай.
Жан- За. Ойлголоо.
Роу- Шиаофан? Шиаочэн?
Зэр- Эгч ээ?
Роу- Суучих.
Чэн- Эгч ээ, би ерөөсөө ойлгосонгүй. Та бол Жианчөнийн хамгийн сайхан бүсгүй. Хэчнээн залуу таныг зүүдэлж, мөрөөддөг билээ? Яахаараа та нэг муу өмхий хамгаалагчтай гэрлэчихдэг юм бэ?
Фан- Тийм шүү, эгч ээ. Та тэр муугийн барьцаанд орчихсон юм уу? Таныг сүрдүүлсэн үү? Би зодоод алчихъя.
Роу- Үгүй дээ. Их сайн хүн. Бас намайг гэсэн чин сэтгэлтэй.
Фан- Тэр ямар хамаатай юм? Нэг муу хамгаалагч ш дээ. Сард хэдэн мянгын цалинтай, бүр ажлаасаа халагдчихсан. Таны хаана ч хүрэхгүй амьтан.
Роу- Юуны чинь хамгаалагч гэж? Хадам ах чинь шүү. Ирж яваа. Та хоёр хараарай. Бүр та хоёрт бэлэг авсан гэсэн.
Чэн- Эгч ээ, та тоглоом хийхээ боль. Нэг муу хамгаалагч ямар л олигтой бэлэг аваа аж дээ. Тэгээд ч, бэлэг өгөх юм бол би шууд хогны саванд хаяж орхино.
Фан- Зөв шүү.
Роу- Хөөе, та хоёр...
Жан- Ванроу, би ирлээ.
Роу- Ах аа, та битгий ай. Энэ хоёртой танилц. Миний хоёр дүү байгаа юм. Жиан Фан. Жиан Чэн. Хүргэн ах гээч.
Фан- Нэг муу манаач. Яахаараа хүргэх ах гэх гэж.
Чэн- Эгч ээ, энэ чинь бэлэг авч ирсэн гээ биз дээ? Харахад гар хоосон л байна даг. Ийм амьтан ямар л өөдтэй байв гэж.
Роу- Шиаочэн.
Жан- Чи Шиаочэн байх аа? Эгчээс чинь сонссон. Цайзад амьдардаг гүнж болох мөрөөдөлтэй гэсэн шүү дээ.
Чэн- Чамд ямар хамаатай юм? Эгч ээ, хэлээч ээ.
Жан- За, хамаагүй дээ. Ичих юм биш шүү дээ. Жан ах нь тоох ч үгүй. Би чамд бэлгэнд цайз авсан.
Чэн- Чи надад цайз өгөх юм уу?
Фан- Нэг муу хамгаалагч, миний дүүг хүүхэд гэж бодоо юу? Тоглоомон цаайз өгвөл баярлана гэж бодсон уу, өвчтэй амьтан чинь.
Роу- Үгүй ээ, би тоглоомон цайз өгөх гээгүй. Харин Шату дэ Батайлэ гээд Францад байдаг цайз. Май. Хар даа.
Чэн- Юуг нь хардаг юм? Нэг муу нэр хэллээ гээд би итгэх үү? Шату дэ Батайлэ бол Версалийн ордоны хуулбар. Нэг муу хамгаалагчид тийм цайз авах мөнгө байх ч үгүй.
Роу- Үгүй ээ. Би худлаа ярьж яах юм. Хөөе, чи...
Эмхо- Жиан хатагтай. Танд гадаадаас гэнэтийн өв залгамжлах хөрөнгө ирсэн. Францад байдаг Шату дэ Батайлэ.
Чэн- Юу? Тэнгэр минь, энэ жинхэнэ юм байна. Жинхэнэ цайз мөн байна. Дэлхийд хосгүй цайз ш дээ. Хурдхан шиг сошиалдаа тавья. Найз охид минь хараад ёстой атаархана даа.
Роу- Шиаочэн, яасан, одоо итгэж байна уу?
Чэн- Итгэлээ, итгэлээ. Хүргэн ах аа, та сайхан залуу шүү.
Фан- Юуны чинь царайлаг гэж. Энэ-энэ цаасыг чинь жинхэнэ гэж хэн мэдэх юм бэ? Тэгээд ч очиж үзэж чадахгүй юм чинь. Чи-чи жүжиглэж байвал яах юм?
Роу- Шиаофан, хэн чамайг ингэж бүдүүлэг харьц гээ вэ?
Фан- Эгч ээ? Би таныг л бодож байна ш дээ. Миний сэтгэлд та бол төгс тэнгэрийн дагина. Та битгий хуурт л даа.
Жан- Чи Шиаофан байх аа? Санаа зоволтгүй. Би чамд бэлэг авсан. Эгч чинь чамайг багадаа онгоцонд дуртай хүүхэд байсан гэсэн. Цуглуулганд чинь хоёр янзын онгоц дутуу. Тийм болохоор Жан ах нь чамд хувийн онгоц авсан, ямар вэ?
Фан- Чи,,, энэ зөнөг өвгөн чинь, ажил ч үгүй юм байж, сэрүүн зүүдлээд байгаамуу, хаашаа юм? Юун хувийн онгоц, сансрын мөрөөдөл за. Тэгээд ч, засварын зардал нь ч чиний санаанд багтахааргүй их. Чи, чи, битгий худлаа яриад бай.
Жан- За за, за. Болчихсон шүү. Чиний нэр дээр шилжүүлчихлээ гэнэ. Чи өөрөө үз.
Фан- Чи, чи,,, намайг тэнэг мал гэж бодоо юу? Эгч ээ, та хар л даа.
Роу- Доош нь тавь.
Фан- Яасаан?
Эрхо- Жиан ноёнтон, онгоцны буудлаас ярьж байна аа. Та ирж тусгай захиалгын Эйрбус А380 загварын хувийн онгоцоо ирж үзнэ үү?
Фан- Юу? А380 загвар гэж, зөвхөн үйлчлүүлэгчийн захиалгаар үйлдвэрлэдэг, олон давхар бүхээгтэй, усан сантай, спа төвтэй, дэлхийн хамгийн том хувийн онгоц мөн үү? Сайн шалгасан юм уу даа?
Эмхо- Онгоцыг таны нэр дээр шилжүүлээд Жианчөнийн олон улсын нисэх буудал дээр ирчихсэн байна. Үнэн шүү.
Фан- Би амьдралдаа анх удаа хувийн онгоцтой болж байна. Хамгийн том бэлэг байлаа. Хүргэн ах нээрээ худлаа яриагүй байна. Хүргэн ах аа, үүнээс цааш та миний ах. Ийм үнэтэй онгоц авч өгсөн гэхээр та үнэхээр бэлтэй хүн мөн байна. Хүргэн ах аа, та надтай хамт яваарай.
Роу- Дөнгөж сая та хоёр юу ч өгсөн хогны саванд хаяна гээд байгаагүй билүү?
Фан- Эгч ээ, түрүүн зүгээр тоглож байсан юм аа. Хүргэн ах маань царайлаг, нуруутай, сайхан сэтгэлтэй, бэлтэй жинхэнэ эр хүн мөн байна аа. Тэнгэр тантай учруулж өгчээ. Би таныг хүргэн ахыгаа гэж хүлээн зөвшөөрч байна.
Чэн- Яг тийм. Хүргэн ахыг хөөнө гэвэл би хамгийн түрүүнд эсэргүүцнэ.
Роу- За за, тоглохоо больцгоо. Нээрэн, аав, ээж хоёр яасан?
Фан- Аав, ээж ааш муутай байгаа. Унтлагын өрөөндөө.
Роу- Яагаад ааш муутай байгаа гэж? Ямар нэгэн юм болоо юу?
Чэн- Харин тийм ээ. Жианчөн хотын хамгийн том банкны Ерөнхийлөгч Линчэн гэдэг хүнтэй уулзах гэсэн боловч цаадах нь удаа дараа уулзахаас татгалзсан. Тэгээд л аав ааш муутай байгаа.
Жан- Аан, нөгөө Шиаолинийг яриад байгаамуу?
Зэр- Шиаолин?
Роу- Юу ярина вэ? Тэр чинь Жианчөн хотын толгой баячуудын нэг, асар их хөрөнгөтэй, яаж Шиаолин гэж болох юм бэ?
Жан- За, мэдлээ.
Чэн- Нээрээ, аав өнөөдөр Ли группийн залуу эзэн Ли Жуныг бас урьсан. Тэдний гэрийнхэн Лин Ерөнхийлөгчийн ачаар дээшээ гарсан гэсэн. Өнөөдрөөс эхлээд,,,
Роу- Ли Жун бас ирэх юм уу?
Жан- Шиаороу, тэр Ли Жун чинь хэн билээ?
Фан- Ли Жун гэж манай эгчийн анхны хайр. Одоо сүй тавих гэж байгаа.
Чэн- Гэхдээ манай эгч тэрэнд дургүй. Харин тэр Лигийнхэн Лин Ерөнхийлөгчтэй ойр дотно болохоор л аав их сайн байдаг юм.
Жан- Одоо хэдэн он билээ? Хуучны юм бас байдаг аа? Би аавтай чинь ярина аа. Хүсээгүй хүмүүсийг гэрлүүлж болохгүй.
Роу- Аав, ээж?
Ээж- За, суу даа. Чи,,, нөгөө Жан Жиангуо юу? Хэдэн юм асуучих уу? Чи хэдэн настай билээ? Хаана ажилладаг билээ?
Жан- Би хамгаалагч хийдэг ээ. Саяхан халагдсан. Нас 77 оны могой.
Аав- Юу гэнэ ээ? Могой жилтэй юм уу? 77 оных оо?
Фан- Манай аав 78 оных. Хүргэн ах аа, та ааваас ах юм байна.
Жан- Хөөх, аав ээж залуухан харагдах нь аргагүй юм байна.
Роу- Тийм шүү.
Ээж- Юу, юу гэнэ ээ? Хэнийг аав, ээж гээд байгаа юм?
Жан- Эелдэг загнах хэрэггүй. Намайг битгий ах гэж дууд. Үүнээс цааш би та хоёрыг аав, ээж гэж дуудъя. Харин эвгүй санагдаад байдаг Жан хөгшин гэхгүй юү.
Ээж- Жан хөгшин?
Аав- Больж үз. Утгагүй юм. Шал утгагүй юм. Жиан Ванроу. Чи хэл дээ. Ли эзэнтнээс татгалзаж, жинхэнэ хайраа олно гэчихээд ийм хөгшин өвгөнтэй гэрлэж байгаа юм уу? Хүмүүжил алга уу, чамд?
Роу- Аав?
Аав- Би чиний аав биш. Жан гуай, та битгий жүж. Нээх худлаа найзархаж гэнэ. Сонсож бай, би охиндоо төгс тохирох хүргэн хүү олчихсон. Чи санасны ч хэрэггүй. Тэр чамаас хэдэн зуу дахин илүү.
Роу- Аав, би тэр Лид чинь дургүй. Жан ахад л хайртай. Жан ах намайг ойлгодог, намайг халамжилдаг.
Аав- Чи хар даа. Чи хар даа. Чиний өсгөсөн охин энэ.
Ээж- Миний охион, чи тэнэглэж байна шүү. Ажил ч үгүй хамгаалагч наадхаасаа юугаа горьдсон юм бэ? Тэгээд ч, ааваас чинь насаар ах, чамд эцгийн хайр дутагдсан ч биш дээ.
Роу- Ээж, би хэдийн бодоод шийдсэн. Би Жан ахад хайртай.
Аав- За, ядаж насыг нь ярихаа байя гэхэд, Жан гуай, миний охин Жиан Ванроу манай Жиан овогтын нүүр царайнаас гадна, Жиан группийн захирал, олон тэрбумын хөрөнгөтэй. Чи юутай юм?
Фан- Аав, хүргэн ах их бэлтэй хүн шүү.
Аав- Дуугүй бай, чи муу. Битгий оролцоод бай. Нэг муу хамгалаагч, хөгшин зөнөг, ямар юмных нь мөнгө байды.
Ээж- Харин тийм. Чам шиг хөгшин зөнөгт гэж хэлэхэд, бүх насаараа хөдөлмөрлөөд ч чи энэ байрны ганц тоосго авч дийлэхгүй. Өдий насалчихаад шар сэмжилж, залуу охин чангаагаастай. Түй.
Роу- Ээж? Таны наад үг яриа хэтэрч байна шүү.
Ээж- Дэмийрэхээ больж үз. Бид чамайг идэх, уухаар дутаагаа юу?
Жан- Би хэлсэн ш дээ, санаа зоволтгүй. Би Ванроуд сайн хандаж байна аа.
Жүн- Өвгөн гуай, ичдэггүй зөнөг байна даа.
Аав- Ли Жун, хүрээд ирэв үү?
Жан- Энэ хэн бэ?
Роу- Нөгөө Ли Жун чинь.
Жун- Өвгөн гуай, чи л миний сүйт бүсгүйгээр оролдож байна даа, тийм үү? Миний бүсгүйгээр оролдоод л, намайг мэдэх үү, чи? Би бол Ли группийн өв залгамжлагч.
Жан- Ли групп ээ? Сонсоо ч үгүй юм байна.
Жун- Нүд тайлагдаагүй хөгшин өвгөн, Жианчөнийн захзээлд хамгийн үнэтэй групп шүү. Саяхан Линсити банкны Ерөнхийлөгч Лин манайхтай хамтарч ажиллаж эхэлсэн.
Аав- Хойшоо хойшоо. Ли эрхэм ээ, тэгэхээр Ли овогт, Лин овогт хоёр хамтрагч болсон гэсэн үг үү?
Жун- Хадам аав аа, санаа зоволтгүй. Ванроу миний үгэнд орж л байвал, би таныг Лин Ерөнхийлөгчтэй уулзуулж өгнө өө.
Ээж- Тэнгэр минь, Ли эзэнтэн үнэхээр Лин Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай юм байна ш дээ. Тэгвэл манай Жиан овогт ч гэсэн хөгжин дэвжихийн нэр шүү дээ.
Аав- Ли эзэнтээн, манай Жиан овогт танд найдлаа шүү, тусалж дэмжээрэй.
Фан- Аав аль эртнээс л Лин Ерөнхийлөгчтэй уулзаж, Жиан овогтыоо хөгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн. Одоо энэ Ли Жун чинь манай алтан хүргэн юм биш үү?
Чэн- Тэгэхээр, манай хүргэн ах хэчнээн бэлтэй ч Лин Ерөнхийлөгчийн энд хүрэхгүй гэж үү?
Жан- Сонсоод байсан чинь, Шиаолинтэй л хамтарч ажиллавал болоо юм биш үү?
Аав- Дуу, чи. Юугаа дэмийрээд байгаа юм, чи? Лин Ерөнхийлөгчийг тэгж дуудаад үзээрэй. Жиан Ванроу, сонс чи. Чи наад хөгшнөөсөө салж, нэр усаа цэвэрлэ. Чи өөрөө сонссон. Ли эзэнтэн Лин Ерөнхийлөгчтэй хамтрагч болсон гэлээ. Манай хүргэнд Ли Жун яг тохирно.
Роу- Аав аа, би зарж иддэг бараа биш. Хайртай биш хүнтэйгээ гэрлэхгүй. Өчигдөр Жан ах, бид хоёр гэрлэлтээ батлуулчихсан юм чинь.
Зэр- Юу?
Аав- Чи,,,
Ээж- Тэнэг яаатуу. Яасан гэнэн юм бэ дээ? Ли эзэнтэн Лин Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай гээд байхад, гэр орондоо туслахын оронд хөгшин өвгөн дагуулж ирчихээд, юугаа горьдсон тэнэг вээ?
Роу- Ээж, болиоч дээ.
Ли- Өвгөн гуай, сая сонссон бол хэрээ мэдээд эртхэн шиг тонилж үз.
Жан- Байна уу, Шиаолин. Би одоо Жиан овогтын гэрт байна. Хадам маань чамтай уулзъя гэнэ. Хүрээд ир, за.
Чэн- Хүргэн ах ч баянаар зогсохгүй, танилын хүрээ талын чинээ юм аа. Лин Ерөнхийлөгчийг хүртэл таньж байна ш дээ.
Жун- Өвгөн гуай. Жүжиг тавьж мэддэг юм байна аа. Ганц нэр олж сонсмогцоо жүжиглээд явчихдаг байна шүү. Шиаолин ч гэх шиг. Энэ улсад Лин Ерөнхийлөгчийг тэгж дуудаж зүрхлэх нэг ч хүн байхгүй. Ухааруулаад өгье л дөө.
Лин- Мэдлээ. Мэдлээ. Одоо шууд очлоо. Санаа зоволтгүй. Зүгээр ээ. Хурдал. Жиан овогтын гэр рүү түргэл. Жан ноёнтонг хүлээлгэж болохгүй.
Жун- Сайнаар хэлэхэд чи бол хөгшин зөнөг. Өөрийгөө хэн гэж бодоод Лин Ерөнхийлөгчийг элдвээр нь хэлээд байгаа юм бэ, айн?
Жан- Хөгшин зөнөг байлаа гээд яады? Ганц нэг баян найзтай л байгаа биз. Зүгээр дээ.
Жун- Чи Лин Ерөнхийлөгчийн юунд хамгийн дургүйг мэдэх үү? Таньдаг мэт нэр барьдаг хүмүүст дургүй. Чи одоо алуулсан гэж мэд.
Роу- Ах аа, энэ Лин Ерөнхийлөгч маш их эрх мэдэлтэй. Таньдаг гэснийг чинь мэдэх юм бол дараа нь сүйд болох вий.
Жан- Санаа зоволтгүй.
Жун- Аан гээ, өвгөн гуай. Мөнгөний төлөө яваа биш үү? Ванроугаас холдвол, энэ тавин саяыг өгье. Наадхаа аваад зайл.
Жан- Тавин сая аа? Надад ийм их мөнгө өгнө гэж хэн мэдэх вэ. Өгөөмөр юм аа. Орой энүүгээр сайхан хоол идье.
Роу- Ах аа, та юу сэдчихээд ингээд байгаа юм бэ?
Жун- Чи жүжиглээд байгаамуу, эсвэл ийм тэнэг юм уу? Наад мөнгөө аваад одоохон зайл гэсэн шүү.
Жан- Тэгвэл би энийг чинь авахгүй, за юу?
Чэн- Тавин сая. Баяжлаа, баяжлаа.
Жун- Чи сонсож бай. Чи татгалзах эрхгүй. Би бол Ли гуппийн өв залгамжлагч. Чам шиг хөгшин зөнөгийн учрыг олъё гэвэл хурууны чилээ ч гарахгүй. Хамгаалагч аа, энэний хөлийг хуга цохь. Өнөөдөр чамайг эндээс яаж гарахыг харъя.
Лин- Харин ч хөлийг нь хуга цохих хүн бол чи.
Жун- Ли-Лин Ерөнхийлөгч өө. Та яаж... Буруу хүнээ зодоод байна ш дээ. Яагаад намайг зодоод байгаам? Тэр, энэ хөгшин зөнөг, таныг Шиаолин гээд байсан, заа. Таныг хүндлэх ч үгүй байна ш дээ. Бас миний найз бүсгүйг булаасан.
Лин- Юу? Чи Жан ноёнтонтой хүүхэн булаалдаж зүрхэлнэ гэнэ ээ? Ингэж шийдлээ. Ли групп болон Линсити банк хоорондын хамтын ажиллагааг бүгдийг нь зогсоолоо. Мөн арван минутийн дотор Ли группийг дампууруул.
Жун- Юу? Лин Ерөнхийлөгч өө? Битгий л дээ.
Аав- гүүйээ,,, энэ чинь одоо юу л болоод байна даа?
Ээж- Мэдэх юм алга.
Лин- Жан ноёнтон, би хэлсэн шүү дээ, та бол манай хамгийн том үйлчлүүлэгч. Таныг үл хүндэлсэн хэн бэ гуайг ч бид зохицуулна.
Жан- Сайн байна.
Жун- Лин Ерөнхийлөгч өө? Та хүн андуураад байна. Энэ чинь нэг муу үүдний манаач. Яагаад та энэний өмнө бөхөлзөөд байгаа юм бэ?
Лин- Аминаасаа уйджээ, чи. Би сая хэлсэн. Манай банкны хамгийн том үйлчлүүлэгч. Дансандаа хэдэн арван тэрбумын хөрөнгөтэй нөлөө бүхий эрхэм. Чи муу битгий олон юм донгос.
Аав- Тэрбум аа?
Чэн- Пөөх, тэрбум аа? Хүргэн ах аа, та ёстой мундаг.
Роу- Ах аа, энэ одоо юу болоод байгаа юм бэ?
Ли- Жан ноёнтон. Сохор намайг өршөө. Сохор намайг өршөө. Амийг минь өршөө. Амийг минь өршөө.
Жан- Яагаад надаас гуйгаад байгаа юм бэ? Би чинь нэг муу хамгаалагч, хөгшин зөнөг.
Ли- Жиан ах аа, уучлалт гуйхад минь тусал л даа. Жиан ах аа.
Аав- Одоо чинь өөр цаг. Хүн хайр сэтгэл, эрх чөлөөг эрхэмлэдэг үе. Чиний тэр богтлох ёс чинь аль элэн галвынх. Одоо хүчингүй.
Ээж- Зөв, Зөв. Үүнээс цааш, миний охинд санаа агуулбал, би өөрөө мөчийг чинь санжуулна шүү.
Жун- Та-та нар...
Лин- Энийг эндээс чирж гарга. Хамаг шал заваартуулчихлаа.
Жун- Лин Ерөнхийлөгчө өө? Лин Ерөнхийлөгч өө? Жиан ах аа? Жиан ах аа?
Аав- Зайл.
Лин- Жан ноёнтон, болсон бол би ингээд явъя даа.
Жан- За, тэг тэг.
Ээж- Ээ, хүргэн минь. Сайхан залуу байна даа. Алив, чи хар даа, хар даа. Ванроутай маань ямар сайхан харагдаж байна аа? Төгс хос гэж эн эдээ. Төгс хос. Бие биедээ заяагдсан хос гэж энэ дээ. Хар л даа.
Аав- Тийм, тийм, тийм. Маргааш, би та хоёрынхоо хуримыг хийж өгнө өө. Жан хөгшин, биш ээ, хүргэн минь ээ, өнөөдөр хоноод яв аа. Би чамд зориулаад Ванроугийнхаа орон дээр дэр нэмээд тавьчихъя.
Роу- Аав, болиоч дээ.
Фан- Тийм шүү, эгч ээ, хүргэн ах аа. Одоо ичихээ боль л доо.
Чэн- Тийм шүү, эгч ээ. Сайн хүн олдсон бол алдаж явуулавзай.
Ээж- Тийм, тийм.
Аав- Ёстой сайхан хос.
Back to episodes Go home