Нэгдүгээр анги
ХаньЧиЧи: Ээж ээ, “гадаадаас ирэхэд чинь гэнэтийн бэлэгтэй” гээд байсан энэ юмуу?
Ээж: Тиймээ, мөн байгаа биз дээ? Гайхаад хөшчив үү? Чамайг яалтай билээ, гадаадад 5 жил болчихоод, нэг ч хүнтэй үерхээгүй биз дээ? Өөрийнхөө амьдралд ерөөсөө санаа зовохгүй юм. Дэлхий дээр чамаас өөр ийм, гон бие гозон толгой алга.
ЧиЧи: Ээж ээ, би чинь ажилтай бол ажилтай, боловсролтой бол боловсролтой, гэрлэлтийн баталгаагаар ер нь яахав дээ.
Ээж: Хэн чамайг гэрлэ гээ вээ, чи одоо цагтаа кайфтай амьдрахыг, сурах хэрэгтэй байхгүй юу даа. Залуу сайхан дээрээ, хэдэн хүнтэй үерхээд үзэх хэрэгтэй. Ээж нь охиндоо зориулаад, сайхан залуучууд цуглуулчихаад байна. Чамд хэн нь таалагдаж байна, шууд л үерхээд эхэлчих. Алив чи хар даа, энэ эгдүүтэй хүү байгаа биз?
Эр1: Эгч ээ.
Ээж: Иймд дургүймуу? За чи яв яв. Тэр хүү таалагдаагүй бол, булчинлаг хүү ч энд байна. Яанаа, чи яв аа яв яв.
Эр2: Өөдгүйм бээ.
Ээж: Пээшшш. Зүгээр ээ миний охин. Чи бид хоёрт жентельмэн нь ч байна, ангийн дарга ч байна. Чиний санаанд оромгүй хүнийг ч, ээж нь олоод тавьчихаж чадна. Алив хүүхдүүд минь, миний охин дээр очицгоо.
Чи: Хүүеэ бүгдээрээ надаас хол бай, битгий надад хүрээрэй.
Эрчүүд: Эгч ээ, бүсгүй, бүсгүй. Бүсгүй...
Чи: Балай юм бэ, эрэгтэй хүн биед хүрэнгүүт хөшчихдөг минь яг хэвээрээ.
Чи: Хайр аа, төрсөн өдрийн мэнд хүргэе.
ЖяаРэн: 3 жил үерхлээ, чи нэг ч удаа намайг өөртөө хүргэсэнгүй. Би үнэхээр тэвчиж ханалаа, хоёулаа одоо салцгаая.
Найз: ЧиЧи, юу болоод байна аа, найз залуу чинь авга эгчтэй чинь хамт зургаа оруулаад эхэллээ.
Эр: Уучлаарай бүсгүй. Бүсгүй? Бүсгүй, бүсгүй. Чи яав аа, бүсгүй...
Хүмүүс: Охион, чи зүгээр үү охион?
Чи: Тэр үеэс хойш эрэгтэй хүн биед хүрэнгүүт ингээд хөшчихдөг болсон юм. Эмч хэлсэн л дээ, трауматай болсон байна гэж.
Ээж: ЧиЧи, за за, ээж нь ойлгож байнаа. Гадаадад чинь, тэр тал дээр задгай гэдэг билүү? Чамд таалагддаг л бол...
Чи: Гэхдээ ээж, дандаа далий юм бодох юмаа.
Чи: Ээж ээ, би танаар тоглосон юм даа. Яг үнэндээ, охин нь гадаадад сүй тавьчихсан ш дээ. Царайлаг, баян залуутай.
Ээж: Яадаг муу золиг вэ, ээжээрээ тоглохдоо яахав дээ. Сахилгагүй золиг шүү. Сүйт залуутай болсон юм бол, нөгөөдөр хамаатнуудтайгаа уулзах үедээ тэр залуугаа ер нь дуудаж ирүүл. Хамаатны ах эгч нар чинь, чиний өмнөөс сайхан шинжээд өгнө. Тэр залуу чинь найдвартай үгүйг, баталгаатай хэлж чадна. За юу?
Чи: Ммхн. Аз болж надад робот найз залуу байгаа. Ирэхээсээ өмнө захиалсан робот, хэд хоногоос ирчихнэ гэсэн л дээ.
Эмээ: Манай Лү овогтын гэр бүл, 9 үеэрээ ганц хүүтэй болсон. ЛүЖюШяо, чи өнөөдрийн танилцах уулзалтанд очих ёстой.
ЛүЖюШяо: Эмээ, робот маань удахгүй зарагдаж эхэлнэ. Би бизнестээ анхаармаар байшдээ. Би Лү группээ улам сайжруулах ёстой биз дээ?
Эмээ: Группийн бизнес, тэртээ тэргүй үе үеэрээ үргэлжлээд ирсэн юм. Хурдал. Тэр золигийг барьсан хүнд, би их мөнгө өгнө шүү.
ЛүШяо: Ашгүй өөрийн үйлдвэрийнхээ роботтой таарчих гэж. Тэднээс нуугдаж чадлаа шүү. Бие хамгаалагчдыг явахаар, роботоо буцаагаад хийчихнээ. Хүлээ л дээ, би хайрцганд байшдээ...
Чи: Маргааш хамаатнууд цугларах гээд байдаг. Аз болж би кансын цагаан багцыг байнга хэрэглэдэг шүү. Миний арьс маш сайн цайрсаар л байгаа. Маргаашийн тэр уулзалтанд, би хамгийн гоёороо очих ёстой. Хамаатны охидын нүдийг орой дээр нь гаргана даа. Миний захиалсан робот. Чамайг би ямар их хүлээв ээ.
Шяо: Баларсаан, энэнээс зугтаж барахгүй нь байшүү. Ерөөсөө энэ айлд хэсэг нуугдаж, эмээгийн шахалтнаас дайжия байз.
Чи: Энэ робот залуу чинь...
Шяо: Арай мэдчихээгүй байгаа даа...
Чи: Миний захиалснаас ч царайлаг юм гээ. Арьс нь хүртэл ийм зөөлхөн юмуу? Манай технологи ийм мундаг хөгжсөн юм байх даа?
Шяо: За ашгүй дээ.
Чи: Энэ робот эзнийгээ мэдэрч хөдөлдөг гэлүү? Асаагаад л ажиллаж эхэлнэ гэсэн дээ?
Шяо: Энэ охин чинь...
Чи: Ммм? Яагаад асахгүй байнаа?
Шяо: Лү группийн үйлдвэрлэсэн, 1111 дугаартай робот, таны төлөө үйлчлэхэд бэлэн. Та хүссэн горимоо сонгоно уу.
Чи: Найз залуугийн горим. Найз залуугийн горимыг сонгоё.
Шяо: Найз залуу гэнээ? Найз залуугийн горим, идэвхжиж байна. Ийм гутамшигтай байдалд орох ч гэж дээ, тэрнээс биш өөр үед бол...
Чи: Ммм? Яагаад дахиад ажиллахгүй болчив оо? Дуу хоолойны программ нь гацчихсан юм бол уу? Хөдөлж байна. Яг хүн шиг юмаа. Энд нь юу байна?
Шяо: Энэ охин чинь... ямар ичдэггүй юм бэ.
Хоёрдугаар анги
Чи: Робот бас ингэж чаддаг юм байх даа? Ёстой сонирхолтой юм аа, ийм царайлаг, бас ийм дуулгавартай. Даанч энэ, робот хүн юм даа. Найз залуу, ирээд арьс арчлаад өг.
Шяо: Энэ чинь надад тушаагаад байна уу даа? За яахав, өөрийгөө мэдэгдэж болохгүйгээс хойш. За очлоо. Хэрэглэгч ээ, таны арьс цагаан юм аа, ямар нэг нууц байгаа юу?
Чи: Нууц байлгүй яахав. Миний нууц бол кансын цагаан багцыг байнга хэрэглэх байгаа юм. Найрлагандаа өндөр цэвэршилттэй ниацинамидтэй болохоор цайраад эргэж харладаггүй. Минийх шиг эмзэг арьсанд ч хэрэглэж болно. Надад нэг мундаг найз байдаг юм, кансын жор найруулагч. Тэрний ярихаар кансынхан судалгаанд мөнгө их зарцуулдаг гэсэн. Хорин жилийн түүхтэй дотоодын брэнд. Сайн судалгааны амжилт байгаа юм. Цайруулахад би кансын цагаан багцыг л санал болгоно.
Шяо: Яанаа одоо, энэ мэдчив үү?
Чи: Одоо эссензээ түрхээч ээ, уруулын хоёр ирмэг амархан харлачихдаг ш дээ, тэнд ахиу түрхээрэй.
Шяо: Аа-аан за.
Чи: Алив. Яг ингээд.
Шяо: За.
Чи: Зөв, яг зөв байна. Роботууд, бас жинхэнэ эрэгтэй хүн шиг заавал заалгадаг юм байна. Өө тийн, хүнгүй үед чи намайг Эзэнтээн гэж дуудаж байгаарай.
Шяо: Мэдлээ, эзэнтээн...
Чи: Дуулгавартай юмаа. Эрчүүдээс хамаагүй найдвартай юм байна. энэ робот жинхэнэ хүн, бас би эрэгтэй хүнд хүрч болдог бол сайхан байхгүй юу.
Шяо: Энэ...
Чи: ХаньЦүйХуа, ЖяаРэнь, та муу хоёр харж л байгаарай. Та нар нэг л өдөр мэднэ дээ, ХаньЧиЧи намайг гүйцэх охин байхгүйг.
Шяо: Ийм хурдан унтаад зүүдэлчиж байгаамуу? Яасан эгдүүтэй царайтайм бэ.
Чи: За сайн хичээгээрэй. Баларсаан, хоосон ирлээ гээд, ах эгч нар үглэх байхдаа нээрээ? Хурдан яваад бэлэгнүүд аваад ир. Сайн бэлэгнүүд сонгоорой.
Шяо: За. Авах юмны жагсаалт явуулъя, хагас цагийн дотор энд авчир.
Хань: Намайг Мэри гэж дууд гээд байхад. Битгий жинхэнэ гэрээр дуудаад бай.
Эр: Заа тэд нар сонсоогүй дээ. Мэри, Мэри.
Ээж: Ашгүй чи ирчив үү. Нөгөө, хүргэн маань яав?
Чи: Аан, юм аваад ир гээд явуулцан. Удахгүй ирнээ.
Ээж: За.
ХаньЦүйХуа: Өө энэ чинь, эрдэм ном ч байхгүй, ажил төрөл ч байхгүй, найз залуу нөхөр ч байхгүй, авга дүү маань шив дээ. ЖяаРэн, чи тэрнийг харчих даа, 5 жил болчоод байхад, яг л хэвээрээ байх юм аа.
Жяа: Ичихгүй ирцэн ч байх шиг. ХаньЧиЧи, энэ таван жил чамайг дээшлэхгүй сайжрахгүй байна гэж бодсонгүй шүү.
Чи: Миний энэ 5 жил ямар байсан, та нар шиг юмнуудад хамаагүй л дээ. Би гадаадад сурч төгссөн, өөрийн гэсэн бизнестэй. Илүүгэнд дурлаад байвал яахав энийг харчихгүй юу. Бас, миний сүйт залуу Лү группийн ерөнхийлөгч. Хэдэн тэрбумын хөрөнгөтэй хүн.
Чи: Лү группийн ерөнхийлөгч хүмүүст ил гардаггүй гэсэн. Робот зохион бүтээсэн л гэж дуулсан. Би роботыг нь тэрнийг гээд хэлчихье л дээ, хамгийн сайхан боломж гэнэ энэ.
Эм: Лү группийн ерөнхийлөгч гэж, хүмүүсийн ярьдаг, эрдэм мэдлэг гэж оройгүй, хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй ЛүЖюШяо уу? Хөөххх ЧиЧи, чи яасан азтай охин бэ.
Эр: Тэр чинь тэгвэл нөгөө, тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлдэг ЛүЖюШяо уу?
Хань: Тэглээ гээд юу гэж? Ямар ч бичиг баримт хуурамч байж болно.
Жяа: Хадам аав аа, эгч ээ, та нар энэний үгэнд итгэж болохгүй ээ. Энэ угаасаа худлаа юм зохиож ярих дуртай хүн. ЦүйХуа бид хоёрыг... Мэри бид хоёрыг муудуулах гэж ингэж байж магадгүй.
Аав: ХаньЧиЧи, чи хүргэн охин хоёрыг минь хорлох санаатай юм биш биз? Тэнгэр ниргэхээс айхгүй байна уу? Эгч минь ээ, та охиноо яаж хүмүүжүүлсэн хүн бэ.
Ээж: Та нар битгий миний охиныг гүтгээд бай.
Хань: За за за больчих л доо больчих та. Тийм сайн амьдарч байгаа хүн, ингээд гар хоосон ирэх үү дээ? Худлаа яримаар байвал эхлээд сайн бодож байх хэрэгтэй ш дээ. Тэгэхэд миний ЖяаРэнийг хар. Арван жилийн настай хүн орхойдой авчирсан. Бас зуун мянган юаний үнэтэй жинхэнэ сувдан зүүлт. Бас тэр маотай архийг, чи ууж үзсэн болов уу? ХаньЧиЧи, чи тэгэхэд юу ч авчраагүй байна.
Шяо: Тэрэнд юм байхгүй ээ, би бэлэг хариуцсан юм.
Туслах: 100 жилийн настай хүн орхоодой, саяар юаниар үнэлэгдэнэ. Өмнөд тэнгисийн үнэт сувд, 5 сая юаниар үнэлэгдэнэ. Хот ын төвд байрлах 3 хаус, 5 тансаг зэрэглэлийн машин, хэдэн тэрбумаар үнэлэгдэнэ.
Шяо: Сайн байна уу та. Намайг ЛүЖюШяо гэдэг. Таны хүргэн. Анх удаа уулзахдаа энэ бэлэгнүүдийг аваад ирлээ. Та ЧиЧиг минь ийм сайхан өсгөсөнд баярлалаа.
Ээж: Энэ чинь, ямар айхтар бэлгүүд вэ. Юу, бага дүү, дүү нар минь, та нар хар даа.
Аав: Юундаа хөшөөд сууцгаасан юм. Нүдний булай болохоосоо ичихгүй юу.
Ээж: Айн? Дүү минь, дүү нар минь, та нар, та нар битгий яв л даа. Хөе, дүү нар минь...
Чи: Ёстой сайн байлаа. Чи байгаагүй бол, энэ яршигтай юмнуудыг яах ёстойгоо би мэдэхгүй байлаа.
Шяо: Тийм шүү.
Чи: Гэхдээ, чи хэтэрхий ухаантай байна даа? Чиний саяын ярьсан юмнууд, бас нэр чинь... Чи арай, робот биш юм биш биз?
Шяо: Энэ, энэ мэдчихлээ. Тийм дээ, өдийг хүртэл нуучлаа. Одоо энэ хүнд үнэнээ хэлэхгүй бол болохгүй. ЧиЧи...
Гуравдугаар анги
Шяо: Тийм дээ, өдийг хүртэл нуучлаа. Одоо энэ хүнд үнэнээ хэлэхгүй бол болохгүй. ЧиЧи, яг үнэндээ би...
Чи: Ээ, намайг хараад байгаарай, тэнэг юм бодчихож. Чи жинхэнэ хүн байсан бол, чамд хүрээд л би хөшчих байсан. Саяын хэлсэн байр машин чинь бүгд худлаа биз дээ?
Шяо: Аан тийн тэд нар мэдээж бүгд худлаа. За за түрдээ болихоос доо.
Чи: Ёстой мундаг. Би танай компанид сайн үнэлгээ явуулна аа. Харин роботуудаа хацар нь улайгаад байдгийг болиулмаар юм байна. За явъя, харьцгаая.
Шяо: Үгүй нээрээ, ойрд хацар дандаа халуу оргиод байдаг боллоо, би нээрээ эрүүл мэндийн асуудалтай болж байгаан болуу?
Чи: Яваач ээ.
Шяо: Аан за очлоо очлоо эзэнтээн.
Шяо: Эмээ юү дээ?
Чи: Орохгүй яагаа вэ?
Шяо: Анхаараарай анхаараарай роботын цэнэг хангалттай хэмжээнд биш байна. Аюулгүй байдлаа бодолцоод хэрэглэгч та надаас хол байна уу...
Чи: Айн? Хөөе...
Шяо: Надаас хол байна уу. Надаас хол байна уу. Яаяяя эмээ...
Эмээ: Тэнэг золиг. Робот хүн болж жүжиглэж байгаам биз дээ чи? Чи гэж золиг, дуулгавартай ач хүүгээрээ байгаач. Өнөөдөр чи заавал танилцах уулзалт руу яв.
Шяо: Эмээ, би энд харин таныгаа ачтай болгох гээд л хичээж байшдээ.
Эмээ: Амаа тат. Би дахиж хэзээ ч чамд итгэхгүй. Надтай хамт яв аа чи...
Шяо: Эмээ, үгүй ээ би...
Чи: Эмээ, ач хүү? Роботуудыг бас ийм байдлаар хийсэн юмуу? Тэгвэл арай, та нар бас хүн шиг үрждэг юм биш биз дээ?
Эмээ: Робот гэлүү? Энэ золиг нээрээ үнэнээ хэлсэн юм болуу?
Шяо: ЧиЧи, намайг уучлаарай, яг үнэндээ би...
Эмээ: ЧиЧи хадагтай, би бол Лү группийн 0 дугаартай робот байна. Бидэнд байгаа мэдээллээр бол та манай цөөхөн шилдэг үйлчлүүлэгчийн нэг. Иймээс робот хүн би танайхыг зорин ирсэн нь энэ.
Эмээ: Энэ охин их ээ гэнэн цагаахан, бас хүмүүжилтэй юм. Тэнгэрээс явуулсан бэр маань мөн бололтой.
Чи: Аан тийм үү? Тэгвэл дотогшоо орцгооё.
Эмээ: Алив хурдал, хурдал аа хурдал хурдал.
Чи: Аа эмээ роботууд та нар ус ууж болох уу? Эмээ, та өөрийгөө цэнэглэж болно шүү.
Эмээ: Аан, миний цэнэг дүүрэн байгаа. Чамайг ЧиЧи гэдэг юм байна тээ? Эмээ нь хүн буруу танина гэж байхгүй ээ. Наад царай зүс чинь цагаахан булбарай, ямар ч засваргүй юм. Чам шиг охин, ёстой хөөрхөн шүү.
Чи: Засваргүй ч гэж дээ, урьд нь миний арьс ямар ямар бор байсан гэж бодно. Кансын цагаан багцын ид шидээр цагаарсан юм. Би өөр олон цайруулах бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн. Ихэнх нь арьсанд маш их цочрол өгдөг. Би байнга хэрэглэхээс айгаад байсан. Кансын цагаан багц л сайн тохирсон. Хар даа, маш өндөр цэвэршилттэй ниацинамидын орцтой болохоор цайруулахдаа арьсанд зөөлөн нөлөөлдөг. Заримдаа би шөнөжин ажиллаад хоносон ч арьс харладаггүй. Өнгөлөг гэрэлтсэн хэвээрээ л байдаг.
Эмээ: Хүүеэ, төрөлхийн цагаан биш юмуу? Канс аргагүй л дотоодын нэртэй брэнд байна даа.
Чи: Тиймээ эмээ. Канс зуу гаран хүнээс бүрдсэн судалгааны багтай. Судалгааны ажил ямар сайн хийдэг гээч. Тийм болохоороо л бид нарт тохирсон сайн бүтээгдэхүүн гаргаж чаддаг байхгүй юу. Та бас түрхээд үзэх юмуу?
Эмээ: Тэгье л дээ тэгье. Яасан чийглэг зөөлөн эд вээ. Миний арьс бүгдийг нь шингээчив үү дээ?
Чи: Тийм байгаа биз? Эмээ, роботууд та нар, бас тос түрхэж болдог юмуу?
Эмээ: Аан нөгөө юу, би...
Шяо: Эзэнтээн, манай Лү группийн роботууд бүгдээрээ жинхэнэ юм шигээр системчлэгдсэн юм. Бидний арьс яг хүний арьс шиг бүтэцтэй байдаг юм. Бас, робот болгонд хиймэл оюун ухаан суурилуулсан байдаг. Робот бүр өөр өөрийн онцлогтойгоор програмчлагдсан.
Чи: Тэгвэл, чамд суулгасан программын онцлог юу юм бэ?
Шяо: Чамайг хайрлах. Миний загварын бүх роботуудын программ бол, эзнээ хайрлах.
Шяо: Аан... Нөгөө юу, эмээ, би-би гэнэт саналаа л даа, надад кансын цагаан багц илүү байгаа, танд аваад ирье.
Чи: Би одоо юу болоод байна аа, роботын хэлсэн үгэнд догдлоод л байх шиг. Сэтгэл зүрх гэж энэнд байхгүй, зөөлөн дулаан мэдрэмж өгөх учиргүй дээ? Хэрвээ энэ, жинхэнэ хүн байсан бол...
Эмээ: Золиг минь, яаж нэг зөв юм ганц удаа сэтгэсэн юм дээ. Ингэхэд, та хоёр хэзээ гэрлэе гэж бодож байна даа? Хүүе, цагаан сараар яг таарч байна. Зул сараар сүй тавиад, цагаан сараар хуримаа хийчих. Дараа жил, би хөөрхөн мантгар жичтэй болох нь байшдээ.
Шяо: Эмээ, баярлах хаа байсын бээ, намайг чинь энэ хүн робот гэж бодож байгаа. Тэгээд ч надад сайн болоо ч уу үгүй ч үү. Хэрвээ энэ охин намайг, өөрийг нь хуурч байсныг мэдвэл...
Эмээ: Энийг бол, надад даалгачих, эмээ нь зохицуулна. ЧиЧи, явъя, хуримын зураг авахуулъя.
Чи: Үгүй байз даа, ямар зураг аа? Хуримын зураг аа?
Эмээ: ЧиЧи хадагтай, та Лү группийн Найз залуу загварын роботыг худалдаж авсан. Манай групп энэ загварын роботууддаа зориулсан үйл ажиллагаа зарласан. Хуримын зураг авахуулвал, сурталчилгааны урамшуулал болгож 100 мянган юань танд өгнө.
Чи: Хэд гэнээ? Та хэдэн юань гэсэн бэ? 100 мянга гэсэн үү? Явъя.
Шяо: Хүлээгээрэй.
Эмээ: Хүүеэ, аргагүй миний бэр мөн юм аа, үнэхээр хөөрхөн байна. Аа, ЧиЧи, алив,, ийшээ харж бай. Энэ охины зургийг оруулчвал, манай нөгөө хэд яаж атаархах бол доо. Хөөе золиг минь, бэрийг минь сайн халамжлаарай. Хүн амьтанд дээрэлхүүлэв дээ. Алив би явж утсаар ярьчихаад ирье. Аанхан тийн тийн тийн тэгсээн тэгсэн тэгсэн, миний бэр мөн байлгүй яах юм бээ...
Шяо: Эмээ маань... ЧиЧи, чи битгий юм бодоорой...
Чи: Аан, ойлголгүй дээ, эмээ нарын зан аашаар програмчлагдсан биз. Манай ээж бас яг ийм. Би ээжийгээ сайн мэддэггүй байсан бол, робот гэж бодохоор л байдаг юм заримдаа.
Шяо: Аан, тийм шүү, яг тэгж хэлэх гээд л...
Чи: Энэ даашинз биед тухгүй юмаа, би гялс сольчихоод ирье.
Шяо: За.
Мэй: Үйлчлүүлэгч ээ, би танд туслах уу?
Чи: МэйМэй?
Мэй: ЧиЧи? Гадаадаас ирчихсэн юмуу? Хоёулаа уулзалгүй нэлээн хэдэн жил болсон шүү. 5 жил юм байна ш дээ. Энэ зүүлт. Их сургуульд байхдаа би чамд бэлэглэсэн байх аа? Одоо болтол зүүсээр л байгаа юмуу? Гэхдээ, чи одоо хаясан ч болно шүү. Ийм гоёлууд яг эрэгтэйчүүд шиг удах тусмаа үнэ цэнээ алддаг санагддаг. Ийм юмнууд, анхнаасаа л хэврэг байдаг, тэгээд ч бүгд хуучирдаг, энийг хогийн саванд хаясан ч хэн ч энийг тоож авахгүй. Заръя гээд ч, энийг мөнгөөр авах хүн ч олдохгүй.
Эмээ: За ингээд, киноны эсрэг дүрийн хүүхэн гараад ирлээ. Ач хүүг минь далдуур доошоо хийнгээ бас, миний бэрийг давхар доош нь хийж байгаан биз дээ? Зэвүүн охин бэ. Би яг одоо ач хүүдээ чамайг хэлээд, өөрсдийгөө мэдрүүлээд өгье л дөө.
Дөрөвдүгээр анги
Мэй: Ийм юмнууд, анхнаасаа л хэврэг байдаг, тэгээд ч бүгд хуучирдаг, энийг хогийн саванд хаясан ч хэн ч энийг тоож авахгүй.
Эмээ: За ингээд, киноны эсрэг дүрийн хүүхэн гараад ирлээ. Би яг одоо ач хүүдээ чамайг хэлээд, өөрсдийгөө мэдрүүлээд өгье л дөө. За хүү минь, хүмүүсээ хурдан дуудаадх. Энд эхнэрийг чинь хүн дээрэлхээд байна.
Шяо: ЧиЧиг дээрэлхэнэ гэнээ, би тэр мууд өөрийгөө мэдрүүлээд өгье л дөө.
Чи: Найз залуу, чиний энэ чинь...
Шяо: Энэ салооныг, би худалдаж авсан. Богино киноны баян боссууд яг ингэдэг дээ, сонирхолтой юмаа.
Эмээ: Миний ач хүүг, миний бэрийг, хэн ч дээрэлхэж доромжлохгүй.
Шяо: Битгий ай. Би чамайг хамгаална. Намайг байхад, хэн ч чамайг дээрэлхэж чадахгүй. МэйМэй гэдэг гэлүү? Чамайг...
Мэй: ЧиЧи, чи ийм баян залуутай суух гэж байгаамуу. Түрүүнээс хойш чи хэлчихгүй дээ, найзад нь бас чиний буян наалдах л байлгүй дээ тиймээ?
Эмээ: Үгүй энэ...
Чи: Манай энэ найз оюутан байхдаа энэ зүүлтийг бэлэглэсэн юм. Намайг одоо ч зүүдэг гэж бодоогүй гэнээ, тэгээд хэтэрхий хуучирчихлаа хаясан нь дээр гэсэн юм л даа.
Эмээ: Тэгвэл, та хоёр чинь зүүлт ярьж байсан хэрэг үү?
Шяо: Тэгэхээр, энэ бүхэн андуурал болсон гэсэн үг үү?
Чи: Чи сая МэйМэйд юу хэлэх гэж байсан бэ?
Шяо: Айн? Юу ч биш ээ, юу ч биш. Юу гэхээр, МэйМэй энэ ажлаа сайн хийдэг юм байна, тэрнийг энэ салооны эрхлэгчээр томиллоо гэх гээд. Тийм биз дээ, эмээ...
Эмээ: Аан аа аа, анхаараарай анхаараарай роботын үйл ажиллагаанд саатал гарлаа, засвар үйлчилгээ шаардлагатай боллоо, үйлдвэр лүү явлаа, үйлдвэр лүү явлаа. За алив алив явцгаая явцгаая явцгаая...
Чи: Найз залуу, чи намайг хүнд дээрэлхүүлж байна гэж бодоод, ийм олон хүнд дагуулж ирж намайг хамгаалах гээ юү?
Шяо: Харин тийн...
Чи: Баярлалаа чамд, чи сайн юмаа. Чи жинхэнэ хүн байсан бол, би чамтай л суух байлаа.
Шяо: Нээрээ юү?
Чи: Нээрээ байлгүй яах юм...
Шяо: ЧиЧи, яг үнэндээ би...
Чи: Надад худлаа хэлсэн хүнийг би үзэн яддаг, тийм болохоор ч би өөрөө ч худлаа ярьдаггүй. Аан, чи нээрээ сая юу хэлэх гэж байсан бэ? Яг үнэндээ юу гэж?
Шяо: Аан, юу ч гэх гээгүй ээ.
Робот: Анхаараарай анхаараарай, энэ роботыг удаан хугацаанд ажиллуулаагүй тул эзнээ өөрөө олох горимд автоматаар шилжлээ. Байршлыг олж тогтоолоо. ХаньЧиЧигийн гэр рүү явлаа... Хэрэглэгч ХаньЧиЧиг таньлаа. Идэвхжих тушаал өгнө үү, идэвхжих тушаал өгнө үү.
Чи: Робот хүн үү? Найз залуу, хурдан гараад ир.
Шяо: За.
Шяо: За за, баригдчихлаа.
Шяо: ЧиЧи, би...
Чи: Аан аан би мэдчлээ, танайхан хаяг андуурчихаж тиймээ?
Шяо: Тийм байна. Манай компанийхан ёстой нэг хариуцлагагүй юмаа. Чи орж бай. Эндхийг би зохицуулчихъя, за? Чи ор ор.
Чи: Нээрээ байлгүй яах юм, надад худлаа хэлсэн хүнийг би үзэн яддаг.
Шяо: Эгээтэй л, эгээтэй л баригдчихсангүй.
Шяо: Уучлаарай хө, миний амьдралтай холбоотой чухал асуудалд хэн ч саад болж болохгүй, робот байсан ч тэр.
Робот: Анхаараарай, халдагч этгээдийг илрүүллээ. Өөрийгөө хамгаалах горимд шилжлээ.
Шяо: Би л чамайг барахгүй байв гэж. ЧиЧи, маргааш үндэсний хувцасны тендерийн хуралтай гэсэн байх аа? Чи хэдэн өдөр тендерийн материалаа засаж нойргүй суулаа. Арьс чинь нэлээн ядарчихаж. Ммм, кансын цагаан багцыг бэлэглэе. Чамд хамгийн таалагддаг биз дээ? Маргаашийн ажилд чинь томоос том амжилт хүсье.
Чи: Сэтгэлтэй юмаа, тэгвэл би чамд хамгийн сайн батерей авч өгнөө.
Шяо: За. Би түрхээд өгөх үү?
Чи: Найз залуу, чи үнэхээр мэдрэмжтэй юмаа. Би чухал уулзалтын өмнө нээрээ л үргэлж кансын цагаан багцын чийгшүүлэгч тоникийг түрхэж арьсаа авардаг. Түрхэхээр арьс ямар гоё чийглэг болдог гээч? Тэгээд дараа нь тосоо түрхэж арьсаа цайруулж тэжээл өгөөд маш сайн шингээдэг.
Шяо: За.
Чи: Кансын цагаан багц байхад, маргаашийн тендер дээр би заавал ялна.
Шяо: Би чамайг ялна гэдэгт итгэлтэй байна.
Чи: Хэрвээ, би траумагүй байсан бол, хэрвээ, энэ жинхэнэ хүн байсан бол...
Шяо: ЧиЧи.
Чи: Чи зүгээр үү?
Шяо: Зүгээр ээ. Намайг бүхлээр нь усанд дүрээд гаргасан ч, намайг эвдэлж чадахгүй.
Чи: Гэхдээ чиний бие халуун болоод байшдээ. Би яах ёстойм бол оо. Найз залуу, чи битгий унтарчихаарай даа.
Шяо: Роботын дүрмийн 2-р зүйл. Эзнээ хэзээ ч буруутгахгүй. Бас хэзээ ч эзнийхээ санааг зовоох ёсгүй. Чи сонс доо, миний зүрх, зүв зүгээр цохилж байна.
Чи: Орой болчлоо. Би явж амарлаа. Чи энд өөрийгөө цэнэглэчихээрэй...
Чи: Энэ чинь робот шүү дээ, ердөө нэг програмчлагдсан робот. ХаньЧиЧи, чи яаж роботод татагдаж болох юм бэ.
Шяо: Би тохиромжтой үе гарвал алдалгүй, үнэнээ хэлэхдээ л хэлнэ.
Тавдугаар анги
Чи: Бусад нь яахав гэхэд, танай компани мэдрэмжтэй зохион бүтээгчидтэй юм аа. Хар даа, тэр охидын нүд чам дээр хариугүй уналаа ш дээ.
Эм1: Энэ ХаньЧиЧи айхтар охин юмаа. Бизнес нь ч амжилттай, найз залуу нь хүртэл баян царайлаг хүмүүжилтэй, бүх талаараа төгс нөхөр гэж энийг л хэлнэ дээ. Миний дуулснаар, за байз Лү группийн ерөнхийлөгч юм гэсэн ш дээ.
Эм2: Тэнгэр минь, ямар ид шидтэй хүж олоод ямар бурханд уугиулж залбирсан болоод, ийм азтай байгаан бээ.
Хуа: ХаньЧиЧи, яалаа гэж энэ вэ. Чи сурлагаараа ч намайг гүйцдэггүй байсан, царай зүсээрээ ч гүйцэхгүй, ар гэр чинь ч манайхыг гүйцэхгүй. Яахаараа чамд ийм сайн нөхөр олдчдог байнаа. Тэгвэл харж бай, би яг одоо нөхрийг чинь булаачихъя.
Шяо: Би чамд идэх юм аваад ирье.
Чи: За.
Хуа: ХаньЧиЧи, Би чамд 10 ширхэг алтан утас өгье, чи надаа сүйт залуугаа өгчих.
Чи: 10 алтан утас гэдэг чинь, одоогийн үнэ нь багадаа 2 сая юань болно гэсэн үг биз дээ? Ганц робот ийм их үнэ хүрэх гэж дээ.
Хуа: 20 алтан утастай тэнцэх мөнгө. Хэрвээ чамд энэ ч гэсэн бага санагдаад байвал...
Чи: За за за зөвшөөрье өө зөвшөөрье. Алт сүйт залуу хоёрын, мэдээж алтыг нь сонголгүй яахав дээ.
Хуа: Зөв сонголт хийлээ. За нэгэнт зөвшөөрсөн бол, сүйт залуу чинь одооноос минийх ш дээ? Лү босс оо, тийм байгаа биз дээ, ХаньЧиЧи ийм хүн байхгүй юу даа. Тэгэхэд би таныг...
Шяо: Уучлаарай, миний сүйт бүсгүй ямар ч байсан, надад таалагддаг юм.
Чи: Робот хүнийг, чи яаж өөрийн болгож чадахав дээ. Аан тийн, миний бизнест хөрөнгө оруулсанд чинь баярлалаа. Би дараа чамд талархлын туг дурсганаа.
Хуа: Робот хүн гэнээ? Чиний энэ залуу робот юмуу? ХаньЧиЧи, чи надаар тоглосон байжээ?
Хуа: Харж л байгаарай, би чамд хариубарихдаа л барина.
Хөтлөгч: Хүрэлцэн ирсэн хүндэт зочид оо, хөндлөнгөөс ажиглагчид аа, энэ оройн, мэндийг хүргэе. Хамгийн түрүүнд илтгэл тавих хүн бол, Үндэсний хувцасны салооны эзэн ХаньЧиЧи авхай.
Хуа: Чиний флашийг аль хэдийн хүнээр цэвэрлүүлчихсэн. ХаньЧиЧи, 5 жилийн өмнө чи намайг ялж чадаагүй, 5 жилийн дараа ч, чи надад урьдынх шигээ ялагдах болно.
Чи: Дахиад л тэр үү?
Эм1: Ямар учиртай юм бэ, юу ч гарч ирэхгүй байшдээ.
Эм2: Юу ч бэлдэж, ирээгүй юм бишүү дээ?
Эм3: Ямар бүтэлгүй охин б дээ, ийм салоон гэж юу байсан юм, ичмээр юм.
Хуа: ХаньЧиЧи, одоо миний ээлж. Миний гол санаа бол, Замбага цэцэг.
Чи: Миний загварууд яагаад, чамд байдаг билээ?
Хуа: Чиний хэлсэнд хэн итгэх юм бэ, баримт нотолгоо байгаамуу? ХаньЧиЧигийн захиалгаар хийсэн робот л биз дээ чи? Бас жүжгээ үргэлжлүүлэх санаатай. Жинхэнэ Лү группийн ерөнхийлөгч гэж өөрийгөө бодоогүй биз дээ?
Шяо: Болчлоо. Энэ бол, ХаньЧиЧигийн загваруудын анхдагч файлууд нь. Огноонуудыг нь харвал, энэ бүхэн чамайг хуулбарласан гэдгийг нотолж байгаа биз?
Хуа: Робот хүн биз дээ? Хэдэн код, программаас бүтсэн төмөр хүн, яаж ингэж сэтгэж чадсан байх юм...
Хөтлөгч: За за тэгье, би ойлголоо. Эрхэм зочид оо, Мэри студийг төлөөлж ирсэн ХаньЦүйХуа хүний бүтээлийг хуулбарласан тул, өнөөдрийн тендерийн хуралд шалгарсан хүн бол, Үндэсний хувцасны салооны, ХаньЧиЧи авхай боллоо. Баяр хүргэе.
Хуа: ХаньЧиЧи, би чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.
Шяо: Яасан бэ?
Чи: Чи ёстой сайн байж чадлаа. Найз залуу, чи надад хүслээ хэл.
Шяо: ЧиЧи, чамд би нэг юм хэлмээр байна.
Хуа: ХаньЧиЧи, ингээд жив чи. Ингээд дургүй хүргэ чи. Чи ч гэсэн сайнаа үзэхгүй. Чи сэлж чаддаггүй. Энэ чинь төмөр робот. Одоо би чамайг, яахыг чинь харъя л даа.
Шяо: Чамайг хайрлах. Миний загварын бүх роботуудын программ бол, эзнээ хайрлах. Намайг бүхлээр нь усанд дүрээд гаргасан ч, намайг эвдэлж чадахгүй.
Чи: Чамд ямар нэг юм мэдрэгдэж байна уу, би яг одоо Лү группийн үйлчилгээний утас руу залгаадхая. Найз залуу, би чамайг хэзээ ч унтраахгүй ээ. Найз залуу...
Шяо: Би зүгээр ээ.
Хуа: Нэг муу робот ш дээ, ингэтлээ сандарч яадаг байнаа. ХаньЧиЧи, чамд энэнээс өөр юм олдохгүй байна уу?
Эмээ: Энэ хүүг робот гэж хэн хэлээд байна? Лү группийн ерөнхийлөгчийг гэмтээж, миний ач хүүг бэртээх шахлаа чи. Яасан айхыг мэддэггүй амьтан бэ. Ёстой янзтай. Энэ удаа жинхэнэ эсрэг дүр гараад ирлээ.
Хуа: Юу гэнээ? Лү группийн ерөнхийлөгч өө? Ач хүү гэнээ? Энэ чинь...
Эмээ: ХаньЧиЧи бол, миний хүлээн зөвшөөрсөн цорын ганц бэр, бас Лү группийн ирээдүйн гол хувьцаа эзэмшигч. Миний ач хүүгийн эхнэрийг, чи дээрэлхэж зүрхлэнэ гэнээ? Ирцгээ, энэ мууг аваад ав.
Хуа: Айн, үгүй ээ, биш ээ...
Чи: Худалч. Дахиад л нэг худалч амьтан.
Шяо: ЧиЧи. ЧиЧи. ЧиЧи. Би чамайг мэхэлсээн. Би уучлал гуйя. Чи надад яаж ч уурласан болно. Гэхдээ эхлээд миний яриаг дуустал нь сонсчих тэх үү? Анх яагаад эхэлсэн гэхээр, танилцах уулзалтаас зугтаж яваад тэр хайрцганд нуугдсан юм. Дараа нь чамайг уурлана гэж айгаад, намайг худалч амьтан гэж жигшихээс айсан. Чамд үнэнээ хэлэхийг оролдох болгонд яагаад ч юм, санаандгүй үйл явдлууд өрнөсөөр байсан. Тэгээд л хэлж чаддаггүй байсан.
Чи: Би яагаад чамд итгэх юм бэ?
Шяо: ЧиЧи, робот болж жүжиглэсэн ч гэсэн, хамаатны уулзалтын үеэр өгсөн миний амлалт үнэн шүү. Ээжид чинь хэлсэн үг бүхэн минь үнэн. Чамтай үргэлж хамт байхыг хүсдэг минь үнэн. Бас, хайр минь, үнэн шүү.
Чи: Тэгвэл, дахиад танилцах уу даа? Сайн уу, намайг ХаньЧиЧи гэдэг.
Шяо: Сайн уу, ЛүЖюШяо. ХаньЧиЧид, дурласан залуу.
ТӨГСӨВ
Орчуулсан Жигжидсүрэнгийн Амарбаясгалан
2025.12.13
Back to episodes Go home