Хятад кино орчуулга
Дүрүүд:
|
Нэр |
Дүр |
Тайлбар |
|
Суй Суй |
Бяцхан охин |
Гутал тосолж амьдралаа залгуулдаг. |
|
Еэ Жи Ниан |
Бяцхан охины ээж |
Янь Тиньд сэтгэлтэй |
|
Шэн Янь Тинь |
Еэ Жи Нианд сайн залуу |
Шэн захирагчийн ганц хүү |
|
Зоу Вань Чинь |
Янь Тиньд сайн бүсгүй |
Муу санаатай. Зоу гэр бүлийн үлдсэн ганц охин |
|
|
Вань Чинь бүсгүйн ээж |
Ниан Чинь, Вань Чинь гэсэн 2 охинтой. |
|
|
Өвөө |
Шэн Янь Тиний аав |
|
Охин |
Ноёнтон та түр хүлээгээрэй. Яарч байсан ч түр хүрээд ирээрэй. 2 сойз, жаахан алчуураар хорвоогийн замыг тань гэрэлтүүлж өгье. |
|
Эрэгтэй 1 |
Энэ охин ийм жаахнаасаа мөнгө олох гэж хичээж байна. Харвалт өгсөн ээжийгээ асардаг. Аавыг нь харсан хүн байдаггүй. |
|
Эрэгтэй 2 |
Ямар хүнд амьдрал вэ! Найдах хэн ч алга. |
|
Охин |
Наашаа ирээд сонирхоорой. |
|
Эрэгтэй 3 |
Охин минь, чи гутал цэвэрлэж чадах уу? |
|
Охин |
Ноёнтон санаа амар бай. Би таны гутлыг гялалзтал нь өнгөлөх болно. Харин та надад үйлчлүүлэгч олоход туслах хэрэгтэй. |
|
Эрэгтэй 3 |
Тэр асуудалгүй ээ. Энэ хүн хэн билээ? |
|
Охин |
Энэ миний ээж. Үзэсгэлэнтэй биш байна уу? Би ээжийнхээ нүүрийг өдөр бүр сайн цэвэрлэдэг. |
|
Эрэгтэй 3 |
За май. |
|
Охин |
Өгөөмөр занд тань баярлалаа,ноёнтон. Ээж ээ чихэр ид. Би чихэр амттай, сайхан гэж сонссон. Ээж ээ, хурдан эдгээрэй. Ээж ээ, яасан бэ? Ээж ээ, та яагаад цусаар бөөлжиж байгаа юм бэ? |
|
Эрэгтэй 1, 2 |
Хүүе яадаг бил ээ? |
|
Охин |
Ээж ээ, та яачихав аа? |
|
Эрэгтэй 1 |
Ээж нь яасан бэ? Ээж чинь цус харвасан байна. Яаралтай эмнэлэгт аваачих хэрэгтэй. |
|
Охин |
Сайхан сэтгэлтэй ах минь таниас гуйя. Ээжийг минь эмнэлэгт хүргээд өгөөч. Надад аав байхгүй. Би ээжийгээ алдаж огт болохгүй. |
|
Эрэгтэй 2 |
Тийм ээ, хоёулаа хурдхан эмнэлэгт хүргэж өгье. |
|
Эрэгтэй 4 |
Жи Ниан |
|
|
Та хоёрыг харлаа гэж үү дээ? Жи Ниан, чи намайг яаж зовоохоо мэдэх юм. |
|
Эрэгтэй 1 |
Эмч ээ, эмч ээ. |
|
Охин |
Ээж ээ, ээж ээ. |
|
Эрэгтэй 2 |
Эмч ээ, хурдан хараад өгөөч. |
|
Эмч |
Юу болоо вэ? |
|
Охин |
Эмч ээ, ээж маань гэнэт цусаар бөөлжөөд ухаан алдчихсан. |
|
Эмч |
Сандрах хэрэггүй. Би харъя. Миний туршлагаар бол цус харвалтаас шалтгаалсан тархины гэмтэл байна.Яаралтай мэс засал хийх хэрэгтэй. Гэхдээ мэс заслын төлбөр нилээн өндөр шүү. |
|
Охин |
Ах аа, энэ миний олсон бүх мөнгө. Гуйя, миний ээжийг авраач дээ. |
|
Эмч |
Охин минь энэ мөнгө чинь хаана нь ч хүрэхгүй. Чамд өөр хамаатан садан бий юу? Аав чинь хаана байна? |
|
Охин |
Суй Суй багаасаа аавгүй өссөн. |
|
Эмч |
Энэ мөнгө маш бага мөнгө байна, охин минь. Эмнэлгийн зарим эмчилгээнд л хүрэлцэнэ. Чи 7 хоногийн дотор мөнгөө олох ёстой. Хамгийн багадаа 300,000 юань олох хэрэгтэй. |
|
Охин |
Суй Суй заавал мөнгө олно. Ээжийн минь эмчилгээг яаралтай эхлээд өгөөч. |
|
|
Ээж ээ, битгий санаа зов. Би заавал их мөнгө олно. |
|
|
|
|
|
Ах аа, сонин аваарай. |
|
Эрэгтэй |
Үгүй, үгүй. |
|
Охин |
Ах аа, сонин аваарай. |
|
Эрэгтэй |
Үгүй ээ, үгүй. |
|
Охин |
Эгч ээ, сонин аваарай. |
|
|
Хөөрхөн эгч минь, гутлаа арчуулах уу? |
|
Эмэгтэй |
Би яарч байна аа. Тийм зав алга. |
|
Охин |
Би 7 хоногт 300,000 юань яаж олох болж байна? |
|
Эрэгтэй |
Чамайг зөндөө хайлаа шүү. Хурдхан энэ гутлыг өнгөлөөд өг. |
|
Охин |
Ашгүй дээ. Суй Суй мөнгөтнй болох нь. |
|
|
Ноёнтон танд маш их баярлалаа. Би үнэхээр сайн арчиж өгнө өө. Эгч ээ, таны гутлыг арчаад болчихлоо. |
|
|
Энд гутал арчвал их мөнгө олох байхдаа. Царайлаг ах аа, та гутлаа арчуулах уу? |
|
Эрэгтэй |
Шэн Янь Тинь уучлаарай. Яв яв. Бүжгийн танхимд хүүхэд орж болохгүй. Өөр газар оч. |
|
Охин |
Ноёнтон, таниас гуйя. Би гутал ч арчих гэсэн юм. Надад туслаад намайг оруулчих л даа. |
|
Эрэгтэй |
Энэ бүжгийн танхимд мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс ордог юм. Чи тэд нарын гутланд нь хүрч болохгүй. Хурдхан явж үз. Битгий ажилд саад болоод бай. |
|
Охин |
Энэ өвөө их мөнгөтэй хүн шиг харагдаж байна. Гараад ирэхээр нь би заавал гутлыг нь арчина. |
|
Өвөө |
Чи аавыгаа галзууруулмаар байна уу? Би чамд хэлсэн биз дээ? Өнөөдөр Зоугийн охинтой кафед уулзана гэж. Чи яагаад очоогүй юм? |
|
Шэн Янь Тинь |
Би танд 7 жилийн өмнө хэлсэн шүү дээ. Жи Нианаас өөр би хэнтэй ч уулзахгүй. |
|
Өвөө |
Чиний тархи толгой Жи Нианаар дүүрчээ. Тэр үхээд 7 жил болж байна. Одоо тавьж явуулаач. |
|
Шэн Янь Тинь |
Тэр таниас болж үхсэн. Одоо таныг харах болгонд түүнийг яагаад үхсэн нь ойлгомжтой байна. |
|
Өвөө |
Чи |
|
|
За яахав. Эвээр яриад болдоггүй юм бол хүчээр үзье л дээ. Алив тэрнийг гэр лүү нь аваад яв. |
|
|
Энэ цагийг огт хадгалж болохгүй. |
|
Охин |
Өвөөгийн амрыг айлтгая. Таны хүссэн бүхэн биелэг. |
|
Өвөө |
Энэ цаг 300,000 юаны үнэтэй. Чамд өгчихье. |
|
Охин |
300,000 юань гэнэ ээ? Суй Суй ээжийгээ аварч чадахаар боллоо. |
|
|
Баярлалаа, Өвөө. Баярлалаа өвөө. |
|
Шэн Янь Тинь |
Миний цаг хаана байна? Миний цагийг хулгайлж аваа юу? |
|
Өвөө |
Чиний эвдэрхий цаг надад хэрэггүй. Архи ууж байгаад алдчих аа юу? |
|
Шэн Янь Тинь |
Хурдан олоотох. Бүжгийн танхимыг орвонгоор нь эргүүлсэн ч хамаагүй олж авчир. |
|
Туслах |
За. |
|
|
|
|
Эмч |
Охин минь, чи 300,000 юанаа олсон уу? Өнөөдөр сүүлийн өдөр шүү. Хэрвээ мөнгө байхгүй бол ээжийг чинь гэрт нь хүргэхээс өөр арга байхгүй. |
|
Охин |
Ах аа, би хангалттай мөнгө цуглуулж чадаагүй. Гэхдээ нэг сайхан сэтгэлтэй өвөө надад энэ цагийг өгсөн. Энэ миний ээжийн эмчилгээний зардлыг төлж чадах болов уу? |
|
Эмч |
Энэ цаг үнэхээр 300,000 юаны үнэтэй харагдаж байна. Чи азтай байна. Намайг дагаад яв. |
|
Охин |
Ашгүй дээ. Ээж минь аврагдах нь. |
|
Туслах |
Ноёнтон, таныг бүжгийн танхимд байхад энэ охин таны цагийг хулгайлсан байна. |
|
Шэн Янь Тинь |
Дагаад яв. |
|
Туслах |
Муу хулгайч, манай ноёнтоны цагийг яг одоо буцаагаад өг. |
|
Эмч |
Шэн Янь Тинь. Энд юу хийж байгаа юм бол? Энэ чинь Шэн Янь Тиньы цаг байна. Чи үнэхээр Шэн Янь Тиньы цагийг хулгайлжээ. |
|
Охин |
Би юу ч хулгайлаагүй. Сайхан сэтгэлтэй өвөө надад энэ цагийг өгсөн. Энийг сайхан сэтгэлтэй өвөө надад бэлэглэсэн юм. Таных биш. |
|
Туслах |
Маргаж зүрхэлнэ гэнэ ээ? |
|
Шэн Янь Тинь |
Охин минь, энэ цаг үнэхээр минийх. Аав минь миний зөвшөөрлийг авалгүй чамд энэ цагийг өгсөн байна. Одоо надад буцаагаад өгчих. |
|
Охин |
Өвөө надад энэ цагийг өгсөн. Одоо энэ цаг Суй Суй минийх болсон. |
|
Шэн Янь Тинь |
Чи чинь яасан сонин хүүхэд вэ? Ээж чинь бусдын юмыг зөвшөөрөлгүй авч болохгүй гэж заагаагүй юм уу? |
|
Охин |
Суй Суйгийн ээж олон жил юм яриагүй. |
|
Шэн Янь Тинь |
Тэгвэл аав чинь. Аав чинь чамд тэгж заагаагүй гэж үү? |
|
Охин |
Суй Суйд аав байхгүй. |
|
Шэн Янь Тинь |
Надад чиний утгагүй зүйлд зарцуулах зав алга. Миний цагийг өгөөтөх. |
|
Охин |
Үгүй ээ, надад мөнгө өгөхгүй бол өгөхгүй. |
|
Шэн Янь Тинь |
Энэ мөнгийг чамд өгье. Одоо миний цагийг өг. |
|
Охин |
Үгүй надад 300,000 юань хэрэгтэй. |
|
Шэн Янь Тинь |
Юу гэнэ ээ? |
|
Охин |
Надад 300,000 юань хэрэгтэй. |
|
Туслах |
Ноёнтон, энэ охин мөнгө залилах гэж байгаа нь ойлгомжтой байна. Зүгээр цагаа аваад явцгаая. |
|
Шэн Янь Тинь |
Яасан эрээ цээргүй юм. Намайг хэн гэдгийг мэдэх үү чи? Чи надтай орооцолдвол чамайг энд амьдрах боломжгүй болгоно шүү. |
|
Охин |
Үгүй ээ, энэ цаг миний ээжийн эмчилгээнд хэрэглэгдэнэ. Би танд өгчихвөл ээж минь амьд үлдэж чадахгүй. |
|
Шэн Янь Тинь |
Би чамд хэлье. Чиний ээж чинь чамд чухал бол надад энэ цаг чухал. Хурдан өгөөтөх. |
|
Туслах |
Ноёнтоон, та зүгээр үү? |
|
Охин |
Ээж ээ. |
|
Шэн Янь Тинь |
Намайг хазна гэнэ ээ? Би чамд хэлчихье. Өнөөдрөөс эхлээд надаас хол яваарай. |
|
Охин |
Та ингээд явж болохгүй. ЭНэ чинь миний ээжийн эмчилгээнд хэрэгтэй. Та ингээд явж болохгүй. |
|
Шэн Янь Тинь |
Намайг тавь. |
|
Охин |
Явж болохгүй. Миний цагийг өгөөтөх. |
|
Шэн Янь Тинь |
Тавь. Мөнгө өгчих. |
|
Охин |
Эмч ээ, ээжийг минь битгий хөөж явуулаач. Суй Суй заавал мөнгө олно. Надад дахиад жоохон хугацаа өгөөч дээ. |
|
Эмч |
Охин минь, чи энэ хотын захирагчийг уурлуулчихлаа. Зөвхөн бид хоёр биш энэ хотод чамд туслах эмнэлэг байхгүй гэж айж байна. |
|
Охин |
Суй Суйд аав байхгүй. Ээжгүйгээр амьдарч чадахгүй. |
|
|
Ээж ээ, битгий санаа зов. Танд туслах эмчийг заавал олно. |
|
|
Эмч ээ, миний ээжийг битгий явуулаач. Түүнд туслаач дээ. |
|
Эмч 2 |
Хотын захирагчийг уурлуулсан болохоор би чамд яаж туслах бил ээ? |
|
Охин |
Ах аа, миний ээжид туслаач дээ. Суй Суй гуйж байна. Суй Суй ээжгүйгээр амьдарч чадахгүй. Ээжийг минь авраач дээ. |
|
Эмч 3 |
Бид туслахыг хүсэхгүй байгаа юм биш. Чиний уурлуулсан хүмүүсээс л болж байгаа юм. Түүнтэй хэн ч тэрсэлдэхийг хүсэхгүй. |
|
Захирал |
Энэ хүүхэд яагаав? |
|
Эмч 3 |
Захирлаа, хотын захирагчийг уурлуулсан хүүхэд байгаа юм. Одоо эмнэлгээс явахгүй гээд эсэргүүцээд байна. Захирлаа, бид яасан нь дээр вэ? |
|
Захирал |
Бид чамд туслахгүй гэж хэлээгүй. Чи хотын захирагчийг уурлуулсан байна. Хэн ч одоо ээжийг чинь аврах гэж оролдож чадахгүй. |
|
Охин |
Ямар нэг арга байх л ёстой. Эгч ээ, та надад юу хийхийг минь хэлээд өгөөч. |
|
Захирал |
Охин минь, бос доо. Хэрэв чи энэ эмчилгээ хийхийг зөвшөөрсөн бичгийг захирагчаар зуруулж чадвал бид ээжийг чинь аварч чадна. |
|
Охин |
Эмчилгээ хийх зөвшөөрөл |
|
Захирал |
Ээж чинь хүнд өвчтэй байна. Өнөөдөр орой 10 цагаас өмнө амжуулж хийхийг бодоорой. Захирагчийн гарын үсгийг аваад ир. Цаг хугацаа өнгөрөх тусам ээжийг чинь аврах улам хүнд болно шүү. |
|
Охин |
Эгч ээ, санаа битгий зов. Би заавал Шэн Янь Тиньы гарын үсгийг авчрах болно. |
|
Захирал |
Сайн байна. |
|
|
|
|
|
Шэн гэр бүлийн өвөг дээдсийн танхим |
|
Өвөө |
Бодьсадва минь манай Шэн гэр бүлийнхныг ивээж хайрла. Угсаа залгамжлах олон үр сард төрүүлж өгөөч. |
|
|
Зоу хатагтай маргааш буцаад ирнэ. Чи сүй тавих бэлгээ авчраарай. |
|
|
Гэрлэлт бол Шэн гэр бүлийн угсааг үргэлжлүүлэх чухал үйл. |
|
Шэн Янь Тинь |
Боломжгүй. Би танд хэлсэн. БЕэ Жи Нианаас өөр хэнтэй ч гэрлэхгүй. Жи Ниан үнэхээр байхгүй болсон бол энэ бүхэн таны буруу. |
|
|
Надад өөр хийх ажил байна би явлаа. |
|
Өвөө |
Энэ золигийг дээ. Би хэзээ бусад хөгшчүүл шиг ач зээгээ тэврээд амьдрах юм бол оо. |
|
|
ЧИ хүнтэй суухгүй бол миний ач хүү өөрөө гараад ирэхгүй биз дээ? |
|
Туслах |
Ноёнтоон, гадаа нэг жижигхэн охин ирсэн байна. Шэн гэр бүлтэй уулзана гэнэ. |
|
Өвөө |
Жижигхэн охин гэнэ ээ? Хурдан очъё. |
|
|
Чи чинь дээр гуйлга гуйж байсан охин байх чинь . Яагаад ингэтлээ норчихоо вэ? |
|
Охин |
Та тэр хүний өвөө нь мөн үү? Шэн ноётон хаана байгаа юм бэ? |
|
Өвөө |
Тэр дөнгөж сая гарсан. Ямар хэрэг болов? |
|
|
БИ өмнө нь анзаараагүй юм байна. Энэ охин Янь Тиньтэй ямар адилхан харагдаж байна аа. |
|
|
Гадуур согтуу явж байгаад олсон охин нь юм болов уу? |
|
Охин |
Өвөө, таниас гуйя. Та энэ зөвшөөрлийн бичгэн дээр гарын үсэг зураад өгөөч. Тэгж байж л миний ээж эмчлэгдэх боломжтой. |
|
Өвөө |
Эмчилгээ хийх зөвшөөрлийн хуудас аа? |
|
|
Охин минь, өвөөдөө тодорхой хэлээч. Чи Шэн Янь Тиньтай хэзээ уулзсан юм бэ? |
|
Охин |
Тэр ээжийг минь дээрэлхэж, өвөө таны надад бэлэглэсэн цагийг булаагаад аваад явчихсан. |
|
Өвөө |
Ээжийг чинь дээрэлхсэн гэнэ ээ? |
|
|
Энэ муу золиг миний хэлснийг үл тоомсорлоод байсан. Ийм учиртай байж. |
|
|
Охин минь Шэн ах чинь одоо байхгүй байна. Чи дотогшоо ороод хүлээж байх уу? |
|
Охин |
Болохгүй. Эмчилгээ хийлгэхийн тулд орой 10 цагаас өмнө зуруулах ёстой. Оройтож болохгүй. |
|
Өвөө |
Хөөе, охин минь. |
|
|
Энэ хүүхдийг дээ. |
|
Туслах |
Залуу ноёнтон өөр хүнтэй гэхлэхгүй гээд байсанд гайхах зүйл алга. Өөр хүн байсан юм байна. Өмнө тохиолдсон явдал дахин давтагдах вий гэж айж байгаа байх. |
|
Өвөө |
Яг тэгсэн байна. Тэр ач тусгүй хүүг нааш нь хурдхан аваад ир. |
|
Туслах |
За, ноёнтоон. |
|
|
|
|
Туслах |
Ноёнтон, та ийм орой яагаад гадуур явж байгаа юм? Та зүгээр үү? |
|
Шэн Янь Тинь |
Амаа тат. Юу вэ? |
|
Охин |
Шэн ах аа, таниас гуйя. Суй Суйг өршөөгөөч дээ. Суй Суйгийн ээж үхэх гэж байна. |
|
Шэн Янь Тинь |
Чи намайг яаж олов? Надаас холхон бай гэж хэлээгүй юу? |
|
Охин |
Ноёнтоон, эмч ээжийн минь өвчинг маш хүнд гэсэн. Хойшлуулж огт болохгүй. Та энэ эмчилгээ хийх зөвшөөрлийн хуудсанд дээр гарын үсэг зураад өгөөч. Суй Суйгийн ээжийг авраач дээ. |
|
Шэн Янь Тинь |
Ээж чинь үнэхээр өвчтэй юм уу? |
|
Охин |
Тийм би таныг уурлуулсан болохоор эмнэлэг манай ээжийг эмчлэхээс татгалзсан. Энэ зөвшөөрлийн хуудас дээр зураад өгчих л дөө. |
|
Туслах |
Ноёнтоон, энэ хуудас дээр зураад хэрэггүй гэж бодож байна. Энэ охин таны халаасны цагийг хулгайлсан. Таниас 300,000 юань авах гэж залилсан. Тэрний эцэг эх нь мөнгө залилах гэж ийм арга сэдэж байгаа байх. |
|
Охин |
Суй Суй худлаа яриагүй. Суй Суй ээжийгээ л аврах гэсэн юм. |
|
Шэн Янь Тинь |
Би энийг зурж чадахгүй. Онцгой нөхцөл үүссэн учраас. |
|
|
Гэхдээ би ээжийг чинь харахаар хамт явъя. Чи надад худлаа яриагүй бол би ээжийн чинь амийг аваръя. |
|
|
Хэрэв чи худлаа ярьсан байвал, чи энэ хотод цаашид амьдарч чадахгүй гэж мэдээрэй. Явцгаая. |
|
Охин |
Таны хувцсыг бохирдуулчихна. |
|
Шэн Янь Тинь |
Зүгээр. |
|
|
Хэрвээ чи минь амьд байсан бол бидний хүүхэд одоо том болчихсон байх байсан даа. |
|
Охин |
Ээж ээ, ээж ээ. Ээж ээ, ээж ээ. Юу болоод байна аа? |
|
|
Суй Суйг битгий ганцааранг нь орхи л доо. БИ ээжтэйгээ хамт гутал арчиж мөнгө олмоор байна. |
|
|
Ээж ээ, ээж ээ. Сэр л дээ. |
|
|
Чи яахлаараа ээжийг минь гаргаж хаядаг байна аа? |
|
Эмч |
10 цаг аль хэдийнэ өнгөрчихсөн. 10 цагаас хойш шалгалт орно. Шэн ноёнтоны өөдөөс тэрсэлдсэн хүмүүсийг байлгаж байгаа гэж мэдвэл үр дүн нь төсөөлшгүй айхтар байх болно. Цаашид байлгах боломжгүй. |
|
Охин |
Би Шэн Янь Тинь ноёнтоныг аваад ирсэн. |
|
|
Тэр зөвшөөрлийн хуудсыг зурчихна. |
|
Эмч |
Чи ноёнтог ингээд аваад ирэх амархан гэж бодоо юу? Чи тэрнийг аваад ирвэл би ээжийг чинь одоо эмчилж чадна. |
|
Охин |
Ах аа, та биднийг авраач дээ. |
|
Эмч |
Тэр үнэхээр ноёнтон гэж үү? |
|
Туслах |
Ноёнтон, энэ жүжиглэлт шиг харагдаж байна. |
|
Охин |
Суй Суйг аав байхгүй. Суй Суйгийн ээж удаан хугацаанд үг дугараагүй. Надад 300,000 юань өгөхгүй бол би цагийг чинь өгөхгүй. |
|
Шэн Янь Тинь |
Ээж охин 2 адилхан эсэхийг нь харъя. |
|
Охин |
Ээж ээ, сэрээч дээ. Би Шэн ноёнтонг аваад ирсэн. Босооч дээ. |
|
Шэн Янь Тинь |
Яахлаараа түүнтэй ийм адилхан байдаг бил ээ? |
|
Туслах |
Ноёнтон, яаралтай хэрэг гарлаа. Та хурдан буцах хэрэгтэй байна. |
|
Шэн Янь Тинь |
Надад яаралтай шийдэх асуудал байна. Хүлээж бай гэж хэл. |
|
Туслах |
Өршөөгөөрэй, таньтай ярилцах чухал асуудал байна гэсэн. Яг одоо буцаад харина уу. |
|
Шэн Янь Тинь |
Тэр үхсэн. Яасан гэж тэр байх бил ээ? |
|
|
Явцгаая. |
|
Охин |
Ээж ээ, Шэн ноёнтон яваад өглөө. Одоо яах вэ? Таныг аварч чадахгүй байгааг уучлаарай. |
|
Эмч |
Эд нарыг хурдхан аваад яв. Эмнэлгийн үүдэн дээр үхвэл эмнэлгийн нэр хүндэд нөлөөлнө. |
|
Охин |
Цаашаа яв. Миний ээж үхээгүй. Ээжид минь битгий хүрээд бай. |
|
|
Ээжээс цус гарч байна. Чи миний ээжийг алчихлаа. Ээжийг минь буцаагаад өг. |
|
|
Ээж ээ, ээж ээ. |
|
Ээж |
Суй Суй, чи хаана байна? |
|
Охин |
Ээж ээ, та зүгээр үү? |
|
Эмч |
Сая унаад сэргэж байгаа юм байх даа? |
|
Ээж |
Суй Суй, яагаад ийм харанхуй байна вэ? Хурдхан явцгаая. |
|
Охин |
Ээж ээ, та одоо зүгээр үү? |
|
Эмч |
Ээж чинь сэрчихлээ. Гэхдээ сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа нь ойлгомжтой байна. Амьд байгаа учраас санаа зоволтгүй. Ээжийгээ ирээдүйд авчирч эмчлүүлж болно. Ээжтэйгээ хамт яв даа. |
|
Охин |
Бид нарыг хөөх хэрэггүй. Суй Суй ээжийгээ өөрөө аваад явна. |
|
Ээж |
Тэгье, харья. Ээжийгээ аваад яв. |
|
Охин |
Суй Суй ээжийгээ гэртэйй аваачна. |
|
|
|
|
Шэн Янь Тинь |
Юу болсон болоод яаралтай дуудаж байгаа юм? |
|
Өвөө |
Би Шэн Янь Тинь чамайг танихаа болилоо. Би чамаас яагаад Зоу Вань Чиньтэй гэрлэхгүй юм гэж асуусан. Гэтэл чамд гэрлэлтээс гадуурх хүүхэд байж. |
|
|
Тэр хүүхэд манайд ирээгүй бол, надаас хэр удаан нуух бодолтой байсныг чинь мэдэхгүй байна. |
|
Шэн Янь Тинь |
Хүүхэд ээ? |
|
Өвөө |
Одоо ч гэсэн мэдэн будилж байна уу? Тэр хүүхэд чамтай их адилхан. Тэр чиний хүүхэд биш байх болможгүй. |
|
Шэн Янь Тинь |
Та бүр будилчихаж. 7 жилийн өмнө би үнэхээр хүүхэдтэй байсан. Гэхдээ тэр хүүхэд төрөхөөсөө өмнө үхчихсэн. Бүгд таниас болсон. |
|
Өвөө |
Юу? Тэр үед жирэмсэн байсан гэж үү? |
|
Шэн Янь Тинь |
Тийм. Тэр хүүхэд Жи Ниантай хамт төрөхөөсөө өмнө нас барсан. Би энэ бүх хугацаанд өөр хүнтэй уулзаж учираагүй. Тэр хүүхэд чинь залилагч байна. |
|
Өвөө |
Тэр хүүхэд чиний багатай их адилхан царайтай. Яахлаараа чиний хүүхэд биш гэж? |
|
Шэн Янь Тинь |
Та ач зээтэй болно гээд хэт туйлшраад байна. |
|
Өвөө |
Еэ Жи Ниан үхээгүй байж магадгүй. |
|
Шэн Янь Тинь |
Юу гэнэ ээ? |
|
|
Юу гэнэ ээ? Та өмнө нь надад хэлээгүй бил үү? Еэ Жи Ниан онгоцны ослоор нас барсан гэж. Ийм юм хэлэхээр чинь юу гэж ойлгох болж байна? |
|
Өвөө |
Би энэ бүгдийг чиний төлөө л хийж байна. Би чамайг өмнө нь дэмждэг байсан. Би яасан гэж худлаа ярих юм? |
|
Шэн Янь Тинь |
Тэр үхээгүй гэнэ ээ? Үхээгүй? |
|
Өвөө |
Хэрэв Еэ Жи Ниан хүүхдээ төрүүлсэн юм бол, чамаас зөвшөөрлийн хуудас дээр зураач гээд гуйгаад байсан хүүхэд чиний хүүхэд. |
|
Шэн Янь Тинь |
Зөвшөөрлийн хуудас аа? |
|
Өвөө |
Тийм. Улаан цамц дотуураа өмссөн. Гутал арчиж өнгөлөх зүйлс бүхий хайрцаг үүрсэн. Харахад үнэхээр өрөвдмөөр байсан. |
|
Охин |
Ээжийг минь авраач дээ. |
|
Шэн Янь Тинь |
Тэр мөн гэж үү? |
|
Өвөө |
Юу тэр гэж? Чи тэрнийг хараа юу? Одоо мэдсэн бол хурдхан очиж олооч. |
|
Шэн Янь Тинь |
Тэр үнэхээр миний хүүхэд юм бол, тэр хамт байсан хүн нь... |
|
|
Жи Ниан байж магадгүй. |
|
|
Бүх харуулуудыг эмнэлэг рүү аваач. Олж чадахгүй бол сонин дээр нийтэл. Аль болох хурдан олох ёстой. |
|
Туслах |
За |
|
|
|
|
Эрэгтэй |
Ноёнтон, өндөр шагнал амлалаа. |
|
Эрэгтэй 2 |
Маш өндөр шагнал шүү. |
|
Цэрэг |
Ноёнтон охиныг нь олж өгсөн хүнд өндөр шан харамж амлалаа. Хаана байгааг нь мэдэж байгаа хүн маш өндөр шагнуулах болно. |
|
Хүүхэд |
Сонсоорой, сонсоорой. Ноёнтон охиныг нь олж өгсөн хүнийг өндөр шагнал өгнө гэнэ. |
|
|
Сонсоорой, сонсоорой. Ноёнтон охиныг нь олж өгсөн хүнийг өндөр шагнал өгнө гэнэ. |
|
Эрэгтэй 2 |
Ноёнтон охинтой гэж үү? |
|
Эмэгтэй |
Аль нь үнэн, аль нь худлаа юм бол оо? |
|
Зоу Вань Чинь |
Юу? Шэн Янь Тинь бид хоёрын хурим яах болж байна? Шэн өвөө өөрөө амласан шүү дээ. Гэрлэлтээс гадуур хүүхэдтэй байна гэж ээ? Ноёнтоны гэр лүү явъя. |
|
|
Холд, холд. |
|
Охин |
Ээж ээ |
|
Ээж |
Суй Суй ээж нь өвдөж байна. |
|
Зоу Вань Чинь |
Намайг холд гэхийг сонсоогүй юм уу? Битгий яв гээд байхад явж л байдаг. |
|
Охин |
Авга эгч ээ, уучлаарай. |
|
Зоу Вань Чинь |
Юун авга эгч? Би тийм хөгшин харагдаад байна уу? |
|
Туслах |
Хатагтай, морины хөл гэмтсэн байна. |
|
Зоу Вань Чинь |
За, чи миний морийг гэмтээсэн байна. Энэ чинь цэвэр цусны адуу. Миний Хятадад буцаж ирээд Янь Тиньд өгөх гэж байсан бэлэг. Ийм адууг намайг яаж олж авсан гэж бодож байна? |
|
Охин |
Эгч ээ, та гудамжинд морь унаж явах чинь буруу шүү дээ. Таны буруу болохоор Суй Суйг буруутгаж болохгүй. |
|
Зоу Вань Чинь |
Хэн гудамжинд морь унаж болохгүй гэсэн юм? |
|
|
Чи болон чиний ард байгаа тэнэг хүүхэн миний морийг эхэлж мөргөсөн. |
|
Охин |
Миний ээж тэнэг биш. Тэр зүгээр л өвчтэй. Эгч ээ та намайг буруутгаж болно. Гэхдээ миний ээжийг битгий буруутга. |
|
Туслах |
Хатагтай, таны шинэ даашинз. |
|
Зоу Вань Чинь |
Энэ чинь Шэн Янь Тиньд зориулж сонгосон даашинз. Би өнөөдөр та хоёрт үзүүлээд өгье л дөө. |
|
Охин |
Эгч ээ, даашинзыг чинь муухай болгосонд уучлаарай. Биднийг явуулчих л даа, гуйя. |
|
Эрэгтэй |
Энд юу болоод байна аа? |
|
Эмэгтэй |
Юу болоод байна аа? Яахлаараа гудамжинд хүн зоддог бил ээ? |
|
Зоу Вань Чинь |
Чи миний даашинзыг завааруулсан. Энэ даашинз ямар үнэтэйг мэдэх үү? |
|
|
Чамайг зарсан ч худалдаж авч дийлэхгүй. |
|
Ээж |
Суй Суйг дээрэлхэхээ боль. |
|
Зоу Вань Чинь |
Надад хүрч зүрхэлнэ гэнэ ээ? Өнөөдөр сэтгэл санаа тааруу байна. Надтай таарсан та нар их азгүй юм. |
|
Охин |
Миний ээжийг битгий зод. Тэр өвчтэй. |
|
Цэрэг |
Хатагтай, төв удирдахаас явж байна. Та өөр тийшээ явна уу. |
|
Зоу Вань Чинь |
Чи намайг танихгүй байна уу? Магадгүй шинэ хүн бололтой. |
|
|
Эд нар ноёнтонд өгөх гэж байсан морийг минь гэмтээсэн. Бас миний даашинзыг бохирдуулсан. Яаралтай төв байранд шийтгэхээр аваач. |
|
Цэрэг |
Үгүй ээ, хатагтай. Та эхлээд морь унаж явсан. Хэн ч танд хүрээгүй. |
|
Зоу Вань Чинь |
Бид мөргөлдсөн. Яахлаараа ийм утгагүй зүйл яриад байна? Шэн ноёнтонд очиж хэл. Тэрэнд тэднийг хатагтай Зоуг бухимдуулсан гэж хэл. |
|
Цэрэг |
Хатагтай та хэн ч байсан шалтгаангүйгээр бусдыг буруутгаж болохгүй. Одоо бүгд найрамдах хятад улсын үе. Эрх мэдэлтэй байсан ч гэсэн... |
|
Зоу Вань Чинь |
Амаа тат. Намайг сонссонгүй юу? Надад заана гэнэ ээ? Би танай ноёнтоны чинь ирээдүйн эхнэр байна. |
|
Эмэгтэй |
Энэ хүн чинь хэн бэ? Гудамжинд хүмүүс дээрэлхээд. |
|
Эрэгтэй |
Тийм шүү |
|
Зоу Вань Чинь |
Та нар амаа тат. Миний юу хийхийг та нарт шүүх эрх байхгүй. |
|
Охин |
Надад таны даашинзыг төлөх мөнгө байхгүй. Би таны гутлыг өдөр болгон өнгөлж гялалзуулж байвал ямар вэ? Би гутал цэвэрлэхдээ сайн. |
|
Зоу Вань Чинь |
Гутал цэвэрлэх ээ? Гутал цэвэрлэх ямар л үнэтэй байв гэж? |
|
Охин |
Эгч ээ, би зөвхөн гутал цэвэрлэж л мэднэ. Би таны гутлыг өдөр бүр цэвэрлэж байвал болохгүй гэж үү? |
|
Зоу Вань Чинь |
Чи гутал арчаад миний даашинзыг цэвэрлэж чадна гэж үү? Энэ даашинзийг цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлэх хэрэгтэй. |
|
Охин |
Эгч ээ, би зөвхөн гутал өнгөлж л мэднэ. Би гутал өнгөлж таны даашинзыг цэвэрлүүлэх мөнгийг олж өгье. |
|
Зоу Вань Чинь |
Мөнгө олно, олохгүй. Тийм ээ чи дажгүй царайтай юм. Эмсийн хүрээлэнд зарчихвал овоо хэдэн юм болох байх даа. |
|
Охин |
Намайг битгий зараач дээ. Би явахгүй. |
|
Зоу Вань Чинь |
Чи өөрөөр яаж мөнгө олох гэсэн юм? Арчаагүй амьтан, дагаад яв. |
|
Ээж |
Миний Суй Суйг тавиач дээ. |
|
Зоу Вань Чинь |
За яахав, тэнэг юм чинь надад хүрч зүрхэлнэ гэнэ ээ? |
|
Охин |
Хүлээ, би танд мөнгө өгье. Ээжийг минь зодохоо боль. |
|
Зоу Вань Чинь |
Чи муу зальтай амьтан, чамд мөнгө байхгүй гэсэн биз дээ. Одоо болохоор мөнгөтэй гэнэ. |
|
Охин |
Надад мөнгө байхгүй. Гэхдээ би Шэн Янь Тиньийг мэднэ. Тэр маш баян. |
|
Зоу Вань Чинь |
Чи юу гэнэ ээ? |
|
|
Чам шиг бохир гутал арчдаг хүүхэд яаж Янь Тиньийг таних билээ? |
|
Охин |
Шэн Янь Тинь манай ээжид 300,000 юаны өртэй. Тэр даашинзний мөнгийг чинь өгч чадна. |
|
Зоу Вань Чинь |
Шэн Янь Тинь. Чи хаанаас олохоо мэдэх юм уу? |
|
Охин |
Би гэрт нь очиж байсан. Би таныг дагуулаад явъя. |
|
Зоу Вань Чинь |
Тэгж төвөг удах хэрэггүй. Тэр удирдлагын пост дээр байсан. |
|
|
Яваад Шэн Янь Тиньийг дуудаад ир. Түүнийг жаахан охин дуудаж байна гэж хэл. Чи юу хэлэхээ мэднэ. Үгүй бол чи дараа нь харамсана шүү. |
|
Шэн Янь Тинь |
Нөгөө охиныг олох ажил юу болж байна? |
|
Туслах |
Хараахан олоогүй байна. Хүмүүсийн хэлснээр таныг явсны дараа эмнэлгийн ажилтнууд тэднийг хөөж явуулсан гэнэ. Тэдэнд тогтсон хаяг байхгүй болохоор гэрийг нь олж чадахгүй байгаа. |
|
Шэн Янь Тинь |
Ийм олуулаа байж ганц охин яагаад олж чаддаггүй юм? |
|
Цэрэг |
Шэн ноёнтонд мэдэгдэх нь. Таны сүйт бүсгүй гэх хүн гадаа асуудал үүсгээд байна. Бяцхан охиныг уйлуулсан. |
|
Шэн Янь Тинь |
Тэр миний сүйт бүсгүй биш. Тэрнийг явуул. |
|
Цэрэг |
Гэхдээ гадаа байгаа бяцхан охин таныг 300,000 юаны өртэй гэсэн. Тэр охин таны сүйт бүсгүй гэх эмэгтэйгээр элдвээр хэлүүлж зодуулж байна. |
|
Шэн Янь Тинь |
Яасан гэнэ ээ? |
|
|
Өвөөд охины олсон гэж мэдэгд. |
|
|
Чи надтай хамт яв. |
|
Зоу Вань Чинь |
Би аль хэдийнэ хүн дуудчихсан байгаа. Тэр чиний хэлснийг баталж чадахгүй бол чиний хувь тавилан ингээд дуусна гэж мэд. |
|
Ээж |
Суй Суй |
|
|
Миний Суй Суйг дээрэлхэхээ боль. |
|
|
Битгий ай. Тэр бол муу хүн. Ээж нь охиноо хамгаална аа. |
|
Зоу Вань Чинь |
Энэ муу новш чинь. Намайг түлхэнэ гэнэ ээ. Амьдралаасаа уйдаа юу? |
|
Охин |
Ээж ээ, та зүгээр үү? |
|
Зоу Вань Чинь |
Чи миний Янь Тиньтай уулзах уулзалтыг хойшлуулаад зогсохгүй, миний дуртай даашинзыг бохирдууллаа. Өнөөдөр би чамайг алжийж санаа амарна. |
|
|
Хүн ир. Энэ хоёрыг барьж бай. |
|
Охин |
Миний буруу. Биднийг тавь л даа. |
|
Шэн Янь Тинь |
Больцгоо. |
|
Зоу Вань Чинь |
Янь Тинь, би... |
|
Ээж |
Янь Тинь, энэ чи мөн үү? |
|
|
|
|
Ээж |
Дүрэмт хувцас өмсчихөөд баруун гартаа жасмин цэцэг барьж зүүн гартаа бялуу бариад энэ захиаг надад бичсэн хүн чи мөн байна. |
|
Шэн Янь Тинь |
Жи Ниан, би чамд удаан хугацаанд сайн байсан. Чи миний найз охин болох уу? |
|
Хүмүүс |
Тийм гэж хэлээрэй. |
|
Ээж |
Гүйгээд бүр хөлөрчихсөн байна. |
|
Шэн Янь Тинь |
Жи Ниан, энэ бүхэн миний буруу. Машин авч ч чадахгүй. Гэхдээ битгий санаа зов. Их мөнгөтэй болсныхоо дараа би чамайг хамгийн аз жаргалтай амьдруулна. |
|
Ээж |
Янь Тинь, битгий санаа зов. Би гадагшаа явахгүй. Би чамайг эмнэлэгт ганцааранг чинь үлдээгээд явахгүй. Чи надад үнэхээр сайн ханддаг. Би үхэн үхтлээ чамтай хамт байх болно. Чи бол надад байгаа цор ганц хүн. |
|
Шэн Янь Тинь |
Бурхан надад сайн ханджээ. Хажуудаа чамайг байлгаад. Жи Ниан, би эдгэснийхээ дараа чамайг дахиж хэзээ ч зовоохгүй ээ. |
|
Ээж |
Янь Тинь, би чамд итгэж байна. Бид үүрд хамт байх болно. |
|
|
Би энэ орчлонгоос хүүхэдтэйгээ хамт явах болно. |
|
Шэн Янь Тинь |
Жи Ниан |
|
Өвөө |
Еэ Жи Ниан онгоцны ослоор нас барсан байна. |
|
|
|
|
Зоу Вань Чинь |
Янь Тинь, чи юу болсныг мэдэхгүй байна. |
|
Шэн Янь Тинь |
Жи Ниан, чи амьд гэж үү? Би чамайг дахиж хэзээ ч харахгүй гэж бодсон. |
|
Охин |
Уучлаарай, намайг өршөөгөөрэй. Та энэ эгчид мөнгийг нь өгч болох уу? Суй Суй даашинзыг нь бохирдуулчихсан. |
|
Шэн Янь Тинь |
Суй Суй, аав нь цагнаас болоод чамайг буруугаар ойлгосон байна. |
|
Ээж |
ЯнТин, Суй Суй бол чи бид хоёрын хүүхэд. |
|
Шэн Янь Тинь |
Жи Ниан, би мэднэ ээ. Би аавдаа хэт их итгэсэн. Энэ 7 жилийн хугацаанд би чамайг үргэлж боддог байсан. |
|
|
Чамайг санаад унтаж ч чаддаггүй байсан. Идэж ч чадахгүй. |
|
|
Жи Ниан, тэр үед яг юу болсныг хэлээч. Тэр онгоц үнэхээр осолдсон юм уу?Яагаад чиний халаасны цаг осол болсон газраас олдсон юм бэ? |
|
Ээж |
Би юу болсныг санахгүй байна. |
|
Охин |
Ээж ээ, та яагаа вэ? |
|
Шэн Янь Тинь |
Ойлголоо, ойлголоо. Санахгүй байвал битгий бод. |
|
Зоу Вань Чинь |
Энэ Жи Ниан юм уу? Одоог хүртэл амьд гэж үү? |
|
Шэн Янь Тинь |
Жи Нианыг барь гэж чи хэлээ юу? |
|
Зоу Вань Чинь |
Би бол юу гэж? Тэд миний морьтой мөргөлдсөн. Бас миний хувцасыг муухай болгосон. Яасан тэнэг хүүхэн бэ? |
|
Зоу Вань Чинь |
Шэн Янь Тинь, ча намайг цохиж зүрхэлнэ гэнэ ээ? |
|
Янь Тинь |
Зоу Вань Чинь чамд анхааруулчихъя. Тэдэнд ямар нэг зүйл хийвэл, чамайг зүгээр өнгөрөөхгүй. |
|
Зоу Вань Чинь |
Шэн Янь Тинь, ча намайг цохиж зүрхэлнэ гэнэ ээ? |
|
Шэн Янь Тинь |
Суй Суй, тэр чамайг цохисон уу? |
|
Охин |
Тийм, тэр цохисон. Тэр муу хүн юмаа. |
|
Зоу Вань Чинь |
Шэн Янь Тинь, бидний гэрлэлтийг эцэг эхчүүд зөвшөөрч тохиролцсон. Намайг гудамжинд ингэж цохих нь өөрийнхөө аавыг цохиж байгаатай адил. |
|
Янь Тинь |
Энэ бол зүгээр л гэрээ. |
|
Зоу Вань Чинь |
Чиний юу гэж бодох хамаагүй. Бидний сүйн талаар удахгүй сонингоор мэдэгдэнэ. Чи хүссэн хүсээгүй гэрлэх л болно. |
|
Шэн Янь Тинь |
Зоу Вань Чинь чамд ичих нүүр байна уу? |
|
|
Надтай гэрлээд чамд ямар ашигтай юм? |
|
Зоу Вань Чинь |
Би Зоу гэр бүлийн ууган охин. Чамтай статус таарах цорын ганц хүн. Бид хамт өсөх сүй тавьсан. Би чамд хамгийн сайн тохирох хүн. |
|
|
Энэ хүүхэн тэнэг юм. Яаж чамтай байж чадна гэж боддог байна? |
|
Шэн Янь Тинь |
Би чамд анхааруулъя. Ярихаасаа өмнө сайн бод. Тэгэхгүй бол дараагийн удаа ганц алгадалтаар шийдвэрлэж чадахгүй болно шүү. |
|
Зоу Вань Чинь |
Би буруу зүйл хэлээ юу? И Жу Нуан чинь өнчин. Би харин Зоу гэр бүлийн ууган охин. Баруунд өндөр боловсрол эзэмшээд ирсэн. Надтай харьцуулашгүй. |
|
Шэн Янь Тинь |
Чи ч бас өнчин биш бил үү? Зоу гэр бүл чамайг өргөж аваагүй бол чи өнөөдөр яах байсан бол? |
|
|
Дээрээс нь би Зоу гэр бүлтэй гэрлэх гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэр Зоу гэр бүлийн цусан төрлийн хүнтэй. Чи өргүүлж авсан болохоор цусан төрөл биш. |
|
Цэрэг |
Сүйт бүсгүй биш юм бол яаж ийм дээрэлхүү байдаг байна аа? Яаж ийм асуудал үүсгэдэг байна? |
|
Эмэгтэй |
Тэр чинь өргөмөл хүүхэд байсан байж шүү дээ. Тэрийгээ мэдэхгүй бас их зантай. |
|
Зоу Вань Чинь |
Шэн Янь Тинь, би чамайг сайн мэднэ. Чи миний эсрэг зогсмоор байна гэж үү? |
|
Янь Тинь |
Зоу Вань Чинь, өөрийгөө хардаа. Баруунд сурч ирснээсээ хойш бардам, дээрэлхүү болсон. Гадны зүйлсийг шүтэж, гадны хүмүүстэй уулзалдана. |
|
|
Би Шэн Янь Тинь яасан гэж чамд сайн байх бил ээ? |
|
Зоу Вань Чинь |
Зоу гэр бүл байгаагүй бол, чи одоо энд зогсож чадах байсан уу? |
|
|
Гадаадаас эмч чамд олж өгөөгүй байсан бол чи аль хэдийнэ үхэх байсан. |
|
Шэн Янь Тинь |
Энийг сөхөж ярьна гэнэ ээ? ЧЕэ Жи Ниан бид хоёрыг аавтай нийлж хүчээр салгах гэж оролдоогүй байсан бол Жи Ниан одоо ийм байхгүй байх байсан. |
|
Зоу Вань Чинь |
Жи Ниан, Жу Нуан. Жи Нианаас өөр хүн мэддэггүй юм уу? |
|
|
Би сүйт бүсгүй чинь байхад |
|
Янь Тинь |
Ямар сүйт бүсгүй? Энэ чинь чиний л хүсэж байгаа зүйл. Жи Ниан буцаад ирсэн болохоор би нэн даруй сүй тавьж зарлах болно. Жи Ниан Шэн гэр бүлийн бэр болно. |
|
Зоу Вань Чинь |
Чи юу гэнэ ээ? Шэн ах наадахыг чинь зөвшөөрөхгүй. Би очиж хэлнэ. |
|
Янь Тинь |
ОЧих хэрэггүй. Би аль хэдийнэ хүн явуулж тэднийг дуудуулсан. Өнөөдөр энэ асуудлыг цэгцэлье. |
|
Эрэгтэй |
Шэн захирагч ирлээ. |
|
Зоу Вань Чинь |
Шэн ах аа |
|
Өвөө |
Энэ хүүхэн нээрээ үхээгүй байна. Энэ үнэхээр миний ач байна. |
|
|
Сайн охин минь, чамайг Суй Суй гэдэг байх аа? |
|
Охин |
Өвөө уулзалгүй уджээ. |
|
Өвөө |
Тийм ээ, уулзалгүй удсан байна. Өвөө нь чамайг эцэст нь оллоо. |
|
Охин |
Өвөө Суй Суйг хайсан гэж үү? |
|
Зоу Вань Чинь |
Шэн ах аа |
|
Өвөө |
Вань Чинь чи ирээ юу? |
|
Зоу Вань Чинь |
Шэн ах аа, энэ хүүхнээс болоод тэр сүйгээ цуцална гэнэ. Бас хүүхэдтэй гэнэ. Та түүнийг ятгаад өг л дөө. |
|
Өвөө |
Янь Тинь муу золиг, Жи Нианаас болоод хэдэн жил ямар хэцүү байлаа. Тэрэнтэй байна гээд шийдчихсэн бололтой. |
|
|
Ван Тин, чи мэдэх байх. Би Зоу гэр бүл болон Шэн гэр бүлийн хоорондох гэрлэлтийг зохион байгуулсан. Гэр бүлийнхээ нэр төр, удам судрыг үргэлжлүүлэх гэж. |
|
|
Одоо хүүхэд хүртэл байгаа учраас, товлосон гэрлэлтийг цуцалсан нь дээр. |
|
Зоу Вань Чинь |
Яаж тэгэж болох юм? Та манай ээжтэй ярьж тохирсон биз дээ? Хэлсэн үгнээсээ ингэж буцаж болдог юм уу? |
|
Өвөө |
Суй Суй, өвөөтэйгөө гэртээ харих уу? |
|
Охин |
Өвөө, Суй Суй өөрийн гэсэн гэртэй болно гэж үү? |
|
Өвөө |
Суй Суй |
|
Янь Тинь |
Суй Суй |
|
Ээж |
Суй Суй, яасан бэ? |
|
Янь Тинь |
Хурдан эмч дууд. |
|
|
|
|
Янь Тинь |
Таныг юу хийхийг чинь мэдэж байна. Би энэ удаа хэзээ ч түүнийг орхихгүй. Та зөвшөөрөхгүй гэвэл энэ коммандлагчийн албан тушаалаа өөр хүнд өг. |
|
Өвөө |
Суу. Хэн та хоёрыг хамт байлгахгүй гэсэн юм? Чи аль хэдийнэ хүүхэдтэй болсон болохоор, надад хэлэх үг байхгүй. Суй Суй олон жил зовж шаналлаа. Түүний өвөөгийн хувьд, аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байна. |
|
Янь Тинь |
Аав аа, та үнэнээсээ хэлж байна уу? |
|
Өвөө |
БИ чамд худлаа ярьж яах юм? Надад энэ хүүхэд таалагддаг. Хурдхан буцаж очоод асуудлаа шийдвэрлэ. Жи Ниантай түргэхэн шиг гэрлэ. Түүнийг Шэн захирагчийн бэр болгомоор байна. |
|
Янь Тинь |
Сайн байна. Би одоо бэлдэж эхэлье. |
|
Туслах |
Ноёнтон, охин сэрчихлээ. |
|
Өвөө |
Намайг хурдхан ач охин дээр минь аваачаатах. Миний ач охин. |
|
Янь Тинь |
Суй Суй, чи сэрчихсэн үү? |
|
Охин |
Шэн ах аа, энэ таны гэр юм уу? Ямар том юм бэ? Суй Суй ийм гоё өрөөнд огт байж үзээгүй. |
|
Өвөө |
Энэ бол өвөөгийнх нь гэр. Одооноос эхлээд чиний гэр болсон. |
|
Янь Тинь |
Тийм шүү. Энэ гэр одооноос эхлээд чинийх. |
|
Охин |
Ээж минь хаана байна? Хаашаа явчихсан юм? |
|
|
|
|
Охин |
Ээж минь хаана байна? Хаашаа явчихсан юм? |
|
Янь Тинь |
Ээж нь аавынх нь өрөөнд унтаж байгаа. |
|
Охин |
Аав гэнэ ээ? Шэн ах Суй Суйгийн аав болох юм уу? |
|
|
Суй Суйг үзэн ядахаа больчихсон юм уу? |
|
Янь Тинь |
Аавынх нь буруу. Аав нь Суй Суйг охиноо гэж таниагүй. |
|
Өвөө |
Энэ бүхэн энэ хүүхдийн буруу. Өөрийнхөө төрсөн охиныг ч танихгүй. Над шиг хөгшин хүнээс долоондор. Би анх хараад л таньсан. ЧИ бол Шэн гэр бүлийн гишүүн. Суй Суй, би бол чиний өвөө. |
|
Охин |
Өвөө, сайн байна уу? |
|
Өвөө |
Сайн, сайн охин минь. |
|
Янь Тинь |
Суй Суй. Намайг аавыгаа болгомоор байна уу? |
|
Охин |
Суй Суй аавтай болохыг үнэхээр их хүсэж байна. Өмнө нь аав Суй Суйгтоохгүй байсан. Намайг худалч гэж бодож байсан. Суй Суй гэхдээ ойлгоноо. |
|
Янь Тинь |
Суй Суй гайхалтай юм аа. |
|
Өвөө |
Өвөө нь ч гэсэн Суй Суйд маш их сайн. |
|
Охин |
Өвөө та сайн хүн байна. Суй Суй өвөөд хайртай. Аав аа би ээжтэйгээ уулзмаар байна болох уу? |
|
Өвөө |
Мэдээж бололгүй яахав. Аав өвөө хоёр нь хамт явъя. |
|
Охин |
Ямар сайхан хэрэг вэ? Суй Суй бүтэн гэр бүлтэй болох нь. |
|
|
Ээж ээ, та сэрчихсэн үү? |
|
Ээж |
Суй Суй хаана байна? Чи гоё даашинз өмсжээ. Сайхан харагдаж байна. |
|
Охин |
Ээж ээ та бас шинэ хувцас өмсжээ. Аав энэ бүгдийг авсан юм уу? |
|
Янь Тинь |
Эдгээрийг аав нь маш сайн анхаарч сонгосон шүү. Өнөөдрөөс эхлээд та хоёрын хоол, хувцас, өдөр тутмын хэрэглээ хамгийн сайн нь байх болно. |
|
ээж |
Янь Тинь, аав гэнэ ээ? Чи аавыгаа хүлээн зөвшөөрсөн юм уу? |
|
Охин |
Тийм. Аав өвөө хоёр ирээдүйд бидэнд маш сайн хандана гэсэн. |
|
Янь Тинь |
Тийм. Чи 7 жилийн өмнөхөө санаж байна уу? Яг юу болсон юм бэ? Чиний цаг онгоцны осол болсон газар байсан. |
|
Ээж |
Толгой өвдөж байна. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. |
|
Янь Тинь |
За за, санахгүй байвал бодох хэрэггүй. |
|
Охин |
Аав аа, ээж намайг 4 настай байхад цус харвасан. Тэрнээс өмнө юу болсноо санадаггүй. |
|
Янь Тинь |
Санахгүй байвал зүгээр ээ. Миний хажууд байвал л болно. Суй Суй, аав нь та хоёрыг одооноос сайтар харж хандах болно. |
|
Өвөө |
Тийм шүү. Намайг уучлаарай. 7 жилийн өмнө би чиний үхлийн талаар баттай мэдээлэл авалгүй хайнга шийдвэр гаргасан. Одоо эсэн мэнд хүрээд ирсэн юм чинь Янь Тиньтэй гэрлэж болно. |
|
Ээж |
Гэрлэх ээ? |
|
Өвөө |
Тийм. Би та хоёрт гайхалтай хурим хийж өгмөөр байна. Дараа нь бид Суй Суйд зориулж халуун ам бүлээрээ уулзсаны баярыг тэмдэглэнэ. |
|
Охин |
Гэр бүлийн баяр |
|
Янь Тинь |
Тийм шүү. Аав нь чамд зориулна. Өнөөдрөөс эхлээд манай гэр бүл хэзээ ч салахгүй. |
|
Үйлчлэгчид |
Бяцхан хатагтай сайн уу? |
|
Охин |
Өвөө, бид нар гэртээ зочин урих юм уу? |
|
Өвөө |
Энэ бол өвөө ээж та хоёрт чинь тусгайлан зориулж хөлсөлсөн үйлчлэгч нар. Та нарын өдөр тутмын ажилд тусалж хариуцах болно. Та нар ирээдүйд И хатагтай болон бяцхан хатагтайд үйлчлэх болно. Ойлгосон уу? |
|
Үйлчлэгчид |
Захирагчийн үгийг сонслоо. |
|
Охин |
Өвөө, аав хоёр хангалуун амьдарч ирсэн. Халамжилж анхаарах хүнтэй. Суй Суй ээжийн өвчнийг эдгээсэй гэж хүсэж байна. |
|
|
Аав аа, ээжийг эмчид дахиад үзүүлье. |
|
Янь Тинь |
Тэгье. |
|
|
|
|
Янь Тинь |
Эмч ээ, Жи Нианы бие ямар байна? |
|
Эмч |
Өвчтөний биеийн байдал хүнд байна. И хатагтай олон жилийн өмнө цус харвасан. Бас тархины гэмтэл авсан. Хятад улсад тохирох эмчилгээ байхгүй. Хагалгаа хийсэн ч ой санамж нь сэргэнэ гэж хэлж мэдэхгүй. |
|
Янь Тинь |
Эмч ээ, миний хайртыг авраач. Ямар ч төлбөр байсан би төлнө. |
|
Охин |
Эмч ээ, гуйя. Миний ээжид туслаач. |
|
Эмч |
Шэн ноёнтон, бид чадах бүхнээ хийх болно. Гэвч хугацаа шаардлагатай. И хатагтайн ой санамж сэргэх эсэх нь одоо ч тодорхойгүй. |
|
Ээж |
Суй Суй, хэзээ гэртээ харих вэ? |
|
Охин |
Ээж ээ, битгий яар. Гэртээ хариад Суй Суй таньтай тоголно. |
|
Янь Тинь |
Хайрт минь чиний ой санамж хэзээ ч буцаж ирэхгүй ч байсан хамаагүй би чамайг халамжлах болно. |
|
Охин |
Аав аа, өвөө. Сисид хийсэн хувцас гоё байна уу? |
|
Янь Тинь |
Суй Суйгийн хийсэн хувцас хамгийн гоё нь байна. |
|
Өвөө |
Суй Суй гайхалтай юм аа. Аргагүй захирагчийн ач охин байна даа. |
|
Охин |
Суй Суй ээждээ үзүүлчихээд ирье. |
|
Өвөө |
Тэг, ээж дээрээ оч. |
|
Янь Тинь |
Алив, аав нь хүргээд өгье. |
|
Туслах |
Захирагч аа, төв удирдах газар яаралтай асуудал гарлаа. Та хурдхан очоорой. |
|
Янь Тинь |
Суй Суй, аав өвөө хоёрт нь яаралтай хийх зүйл гарлаа. Ээж дээрээ өөрөө очиж чадах уу? Тэр цэцэрлэгт байсан. |
|
Охин |
Аав аа санаа бүү зов. |
|
Янь Тинь |
За, хурдан яв. |
|
Ээж |
Энэ цэцгүүд үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Суй Суйд аваачиж үзүүлье. |
|
Зоу Вань Чинь |
Еэ Жи Ниан яахлаараа буцаж ирдэг бил ээ? Шэн ах намайг харахыг хүсэхгүй байгаа. Янь Тиньтай ойртох боломжийг минь бусниулсан. Дахиад тэрэнтэй таарах юм бол зүгээр орхихгүй дээ. |
|
Үйлчлэгч |
Хатагтай, тэр хоёр хараахан гэрлээгүй байгаа, бидэнд боломж байна. Бид Шэн захирагчтай уулзахаар ирсэн тэрэнд таалагдах байх. |
|
Үйлчлэгч 2 |
Тэр Суй Суй захирагчтай цусан төрөл гэж хэн батлах юм? Еэ Жи Ниан охин төрүүлсэн ч олон жил сураггүй байсан. Өөр залуугийнх байвал яана гэж? |
|
Зоу Вань Чинь |
Тийм ээ, Шэн Янь Тинь тэр охиныг их хурдан гэртээ аваачсан. Тэр хүүхэд гарцаагүй тэрний төрсөн хүүхэд биш. Хурдан явцгаая. |
|
|
Еэ Жи Ниан яахлаараа энд байдаг бил ээ? Уур хүрч үхлээ. Бас цэцэгсийг биширч зогсоно гэнэ ээ? Та хоёр тэрнийг бариад ир. |
|
Ээж |
Муу хүмүүс байна. Янь Тинь, Янь Тинь |
|
Зоу Вань Чинь |
Чи тэрнийг нэрээр нь дуудах эрхгүй. |
|
Ээж |
Чамд намайг цохих эрх байхгүй. Янь Тинь мэдвэл чамайг зүгээр орхихгүй дээ. |
|
Зоу Вань Чинь |
Чи зүгээр л хохирогчийн дүрд тоголж байна. Ингэж л Янь Тиньийг өөртөө наалдуулж байгаа байх нь. Чамтай хамт байгаа тэр жижигхэн амьтан өөр эр хүнийнх байх нь гарцаагүй. |
|
Ээж |
Чи Суй Суйг ингэж хэлэх эрх байхгүй. Тэр бол Янь Тинь бид хоёрын хүүхэд. Бидний хүүхэд. |
|
Зоу Вань Чинь |
Эсэргүүцнэ гэнэ ээ? Итгэнэ үү байна уу, би чамайг буудаж ална. |
|
Ээж |
Үгүй ээ, үгүй. |
|
Зоу Вань Чинь |
Зальт үнэг шиг царайг нь хараад байгаарай. Ингэж л түүнийг урхидсан байх. Үгүй бол өнөөдөр Янь Тинь намайг яасан гэж эсэргүүцэх бил ээ? |
|
|
Энэ царай чинь байхгүй болчихвол, тэр чамайг хүсэх болов уу? |
|
Ээж |
Намайг тавь. Чи ямар муу хүн бэ? Янь Тинь! |
|
Зоу Вань Чинь |
Чамд Янь Тиньийг дуудах эрх байхгүй. |
|
Суй Суй |
Ээжийг минь дээрэлхэхээ боль. Ээж ээ та зүгээр үү? |
|
Зоу Вань Чинь |
Муу бяцхан амьтан. Ээжтэйгээ адилхан хэрэггүй юм. Алив энэ хоёрыг цохь. |
|
Үйлчлэгч |
Яана аа, захирагчид хурдхан хэлэхгүй бол болохгүй нь. |
|
Суй Суй |
Суй Суй муу хүн биш. Манай аав өвөө хоёр ээжид маань хуримын ёслол хийж өгнө гэж амласан. Бас надад зориулж гэр бүлийн баярыг зоог барина гэсэн. |
|
Зоу Вань Чинь |
Юу гэнэ ээ? Яахлаараа тэгдэг бил ээ? Янь Тинь үнэхээр тэгсэн гэж үү? |
|
Үйлчлэгч |
Хатагтай, эд нарын утгагүй яриаг сонсох хэрэггүй. Шэн ноёнтон яалаа гэж ийм эмэгтэйтэй гэрлэх вэ дээ. Миний бодлоор тэд зүгээр л тэднийг баян болохын тулд ашиглаж байна. |
|
Үйлчлэгч 2 |
Тийм шүү хатагтай, тэдний үгэнд итгэх хэрэггүй. |
|
Зоу Вань Чинь |
Тийм ээ. Янь Тинь яасан гэж тийм амархан та хоёрыг дээш нь татах вэ дээ. Би та нарыг захирагчийн өмнөөс үгүй хийе. Энэ хоёрыг бариатах. |
|
Ээж |
Биднийг тавь. |
|
Үйлчлэгч |
Баларлаа. Залуу хатагтай, бяцхан хатагтай нар аюулд орлоо. Ноёнтон та буцаад ирээ юу? Зоу хатагтай цэцэрлэгт залуу хатагтай, бяцхан хатагтай нарыг дээрэлхэж зодож байна. |
|
Янь Тинь, Өвөө |
Юу гэнэ ээ? |
|
Охин |
Аав аа, авраарай. |
|
Зоу Вань Чинь |
Чамд түүнийг аав гэж дуудах эрх байхгүй. Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй амьтан чамд түүнийг аав гэж дуудах эрх байхгүй. |
|
Охин |
Шэн Янь Тинь бол Суй Суйгийн аав мөн. Та явахгүй бол аав чинь таныг хөөж явуулна даа. |
|
Зоу Вань Чинь |
Сүүлийн удаа энэ хоёр чөтгөрөөс болж Янь Тиньд цохиулсан. Энэ удаа өмнөх алдаагаа яасан ч давтаж болохгүй. Там руугаа тонил. |
|
Охин |
Ээж ээ, таниас цус гарч байна. Ээж ээ цус гарч байна. Муу хүмүүс таныг цохих ёсгүй. |
|
Янь Тинь |
Жи Ниан |
|
Өвөө |
Ач охин минь |
|
Охин |
Та нар муу хүмүүс миний ээжийг дээрэлхэж болохгүй. |
|
Зоу Вань Чинь |
Наадахаа бариад ав. |
|
Охин |
Аав аа, туслаач дээ. Аав аа. |
|
Янь Тинь |
Жи Ниан, Суй Суй |
|
Өвөө |
Ээж охин хоёр хаана байна? |
|
Зоу Вань Чинь |
Шэн ах аа, Янь Тинь та нар буцаад иржээ. |
|
Янь Тинь |
Хатагтай, охин хоёр хаана байна? |
|
Үйлчлэгч |
Би мэдэхгүй. Саяхан энд байсан. |
|
Янь Тинь |
Жи Ниан, Суй Суй хоёр хаана байна? |
|
Зоу Вань Чинь |
Би мэдэхгүй ээ. Би ганцаараа л байна. Янь Тинь чи түүнийг одоо ч мартаж чадахгүй байна гэж үү? Тэр чинь тэнэг амьтан. Олон жил гудамжинд байх үедээ, юу ч хийсэн юм бил ээ? Тэр хүүхэд гарцаагүй өөр хүний хүүхэд. |
|
Янь Тинь |
Суй Суй бол Жи Ниан бид хоёрын хүүхэд. Дахиад нэг үг хэлвэл амыг чинь ураад хаяна шүү. |
|
Зоу Вань Чинь |
Юу? Тэр үнэхээр чиний хүүхэд гэж үү? Намайг хүүхдийг нь цохисон гэж мэдвэл надтай дахиж хэзээ ч уулзахгүй болов уу? |
|
Өвөө |
Яваад залуу хатагтай, охиныг олоод ир. |
|
Янь Тинь |
Суй Суй, чи зүгээр үү? |
|
Өвөө |
Миний ач охин, чи зүгээр үү? |
|
Охин |
Би зүгээр гэхдээ ээж минь энэ эгчид зодуулаад цусаар бөөлжсөн. Аав аа, өвөө ээжийг минь авраач. |
|
Янь Тинь |
Юу гэнэ ээ? |
|
Зоу Вань Чинь |
Янь Тинь? |
|
Янь Тинь |
Хурдан яваад эмч дуудаатах. |
|
Өвөө |
Зогсож бай, Вань Чинь. Хэрвээ Жи Ниан Суй Суй хоёрт ямар нэг зүйл болвол би чамайг өршөөхгүй гэж мэд. |
|
Зоу Вань Чинь |
Шэн ах аа, би түүний хүүхэд биш гэж бодож байна. Би Шэн гэр бүлийг бодож ийм зүйл хийлээ. |
|
Өвөө |
Шэн гэр бүлийн дотоод асуудалд гадны хүн чи яахлаараа оролцоно гэж? |
|
|
Алив хүн ир. Энэ муухай хүүхнийг чирч гарга. |
|
Зоу Вань Чинь |
Шэн ах аа, манай 2 гэр бүл хуучны найзууд. Надад ингэж хандаж болохгүй. |
|
Өвөө |
Чи бол Зоу гэр бүлийн өргөмөл хүүхэд төдий. Цусан төрөл биш. Суй Суй бол манай гэр бүлийн үргэлжлэл. Чи энэ удаа зугтах гарцгүй. Алив хүн ирээд аваад яв. |
|
Зоу Вань Чинь |
Надад битгий хүр. |
|
Эмэгтэй |
Больцгоо. |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ. |
|
Эмэгтэй |
Шэн Жэн Шан, чи ямар эрхтэй гэж миний охиныг цохиж байгаа юм? |
|
Өвөө |
Чи сайн охиноосоо өөрөөс нь асуувал яасан юм? Удирдлагын постон дээр дураараа ирж, Шэн гэр бүлийн залуу хатагтай, ач охинд гар хүрч дээрэлхэнэ. |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ, Янь Тинь анхнаасаа надтай сүй тавих ёстой байсан. Еэ Жи Ниан буцаад ирчихсэн чинь Шэн гэр бүлийнхэн сүйгээ цуцалмаар байна гэнэ. |
|
Эмэгтэй |
Шэн Жэн Шан, чи дэндүүлж байна. Тэр хүүхэн чинь миний охины хувьд хэн юм? |
|
Өвөө |
Тэр энгийн гэр бүлээс гаралтай ч манай Шэн гэр бүлийн гишүүн болно. Удирдах газраас та нарт нөхөн төлбөр олгоно. |
|
Эмэгтэй |
Нөхөн төлбөр өө? Манай Вань Чиньий 7 жил хүлээсэн залуу насыг яах юм? Тэр Шэн Янь Тиньийг энэ олон жил хүлээсэн. Танай Шэн гэр бүл түүнтэй гэрлэхээс өөр сонголт байхгүй. |
|
Өвөө |
Би энэ гэрлэлтийг зөвшөөрч чадахгүй. Манай Янь ТиньЖи Нианыг 7 жил хүлээсэн. Эцэг хүүгийн харилцаагаа алдахаа дөхсөн. Одоо Жи Ниан хүүхэдтэйгээ эргэн ирсэн болохоор бид дахин явуулж чадахгүй. |
|
Эмэгтэй |
Юу гэнэ ээ? Тэр шулам хүүхэд авчирсан гэнэ ээ? |
|
Зоу Вань Чинь |
Тийм шүү, ээж ээ. Тэр Жи Ниан тэнэг амьтан. Янь Тинь ах надтай гэрлэхийг хүсэхгүй байлаа гээд Ниан Чин эгчийг ч гэртээ байлгамааргүй байгаа юм уу? |
|
Эмэгтэй |
Шэн Жэн Шан, Янь ТиньВань Чинь хоёрын гэрлэлт бага байхаас нь товлогдсон байсан. Чи яаж амлалтаа зөрчиж чадах юм? Миний охин Ниан Чин буцаад ирвэл чи түүний царайг яаж харах гэсэн юм? Тэр сэтгэлээр унах болно. |
|
Өвөө |
Амаа тат. Танай гэр бүлийн хайнга байдлаас болсон асуудал. Манай Янь Тиньд яаж дохож чадаж байна? Тэр хэдхэн настай байсан. 5 настай хүүхэд юу мэдэх юм? |
|
Зоу Вань Чинь |
Гэхдээ Шэн ах аа, манай хоёр гэр бүл эртний найзууд. Хүүхдүүдээ бодоод та сүйг цуцлахгүй биз дээ? Ниан Чин эгчийг бодсон ч тэр. |
|
Өвөө |
Гэрлэлтийг хүчлэх боломжгүй. Захирагчийн хувьд би энэ асуудлыг дахиж хэлэлцэхгүй. Манай бэр, ач охин хочрыг минь дахин дээрэлхвэл, би шийтгэхгүй өнгөрнө гэж байхгүй гэдгийг сана. |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ, Шэн ах Янь Тинь хоёрыг хар л даа. Тэд нар нэг тэнэг юмнаас болж Ниан Чин эгчийг орхиход бэлэн байна. |
|
Эмэгтэй |
Шэн Жэн Шан, чамайг нэг тэнэг амьтнаас болоод биднийг доромжилно гэж бодсонгүй. Зоу гэр бүлтэй хийсэн сүйгээ цуцалж яаж чадах байна? Танай улирдлагын достонд ямар нэг юм болвол биднийг гуйж битгий ирээрэй. |
|
Өвөө |
Биднийг хараах хэрэггүй. Захирагчийн зүгээс мэдэгдэл хийсэн тул манай 2 гэр бүл одооноос хамаагүй болсон гэж ойлго. |
|
Эмэгтэй |
Шэн чи харамсав аа. Ван Чин, ээж нь хэрэггүй амьтан. Хайртай залууг чинь хамт байлгаж чадсангүй. |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ, зүгээр дээ. Бид эгчийгээ заавал олох болно. Ван Эр чи нэмж хүн явуулж хайлга. |
|
Эмэгтэй |
Вань Чинь санаж ав. Чиний эгчийн чинь нуруун дээр зүрхэн хэлбэртэй мэнгэ бий. Тэр мэнгээр нь олох хэрэгтэй. |
|
Зоу Вань Чинь |
Ойлголоо ээж ээ. Би эгчийгээ заавал олох болно. |
|
Охин |
Аав аа, ээж зүгээр үү? |
|
Янь Тинь |
Эмч ээжийг нь зүгээр гэсэн. Битгий санаа зов. Энэ бүгд аавынх нь буруу.Гэртээ байж байхдаа хүртэл дээрэлхүүлнэ. |
|
Охин |
Аав та ээж Суй Суй хоёрт санаа зовж байна. Аав дэлхийн хамгийн сайн аав. |
|
Янь Тинь |
Суй Суй ч бас дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хүүхэд. Одоо хойшлуулж болохгүй. Гэр бүл нэгдсэн баяраа хурдхан тэмдэглэх хэрэгтэй. Бас гэрлэлтээ. Суй Суйг өөрийн охин гэж нийтэд зарлана. |
|
Ээж |
Янь Тинь надад яагаад ийм зүйлүүд өгсөн юм бол? |
|
Охин |
Ээж ээ |
|
Ээж |
Суй Суй, ямар гоё даашинз вэ? Ээж нь бас өмсмөөр санагдаж байна. |
|
Охин |
Ээж ээ, энэ даашинзийг аав Суй Суйд өгсөн юм. Танд ч бас олон даашинз байгаа. Очоод хоёулаа сонгоё. |
|
Өвөө |
Манай гэр бүл удаан хугацааны туршид ийм баяр хөөртэй байсангүй. |
|
Янь Тинь |
Та зөрүүдлээгүй бол өнгөрсөн 7 жил олон баярт өдрүүдийг тэмдэглэх байлаа. |
|
Өвөө |
Ийм сайхан өдөр ийм зүйл яриад яахав. Баярын бэлтгэл ямар байгааг явж харцгаая. |
|
Охин |
Аав аа, би ээжийг аваад ирлээ. |
|
Янь Тинь |
Энэ даашинзуудыг чамд зориулж бэлдсэн. |
|
Ээж |
Бүгдээрээ минийх гэж үү? |
|
Янь Тинь |
Сонгоод өмс. |
|
Ээж |
Бүгд таалагдаж байна. Суй Суй ээждээ сонгоход туслаач. |
|
Охин |
Ээж ээ, энэ гоё байна. |
|
Ээж |
За, ээж нь энийг сонголоо. Би явж хувцасаа солиод ирье. Хувцасаа солихоос өмнө шүршүүрт орлоо. |
|
Янь Тинь |
Би чамайг усанд оруулъя. |
|
Охин |
Аав аа, ичмээр юм аа. |
|
Ээж |
Сонсов уу, Суй Суй чамайг ичмээр гэж байна. |
|
Янь Тинь |
Усанд орох цаг боллоо. |
|
Ээж |
Янь Тинь, над руу битгий тэгж хар. |
|
|
|
|
Ээж |
Янь Тинь гоё харагдаж байна. |
|
Янь Тинь |
Чи минь хөөрхөн болохоор тэгж байгаа юм. Алив даашинзийг чинь харъя. |
|
Охин |
Ээж ээ, та үзэсгэлэнтэй байна. |
|
Янь Тинь |
Жи Ниан, энэ хаш бугуйвчийг зөвхөн захирагчийн гэр бүлийн гишүүн зүүж болдог. Энийг чамд өгье. Баярын үеэр хэн ч чамайг дээрэлхэж чадахгүй. Явцгаая. |
|
Ээж |
Тэгье. |
|
Туслах |
Ноёнтон, яаралтай бичиг баримтыг танд харуулах хэрэгтэй байна. |
|
Янь Тинь |
Суй Суй, би түр явчихаад ирье. Ээжтэйгээ ийш тийш битгий яваарай. Энэ хавьдаа байж байгаарай за юу? |
|
Охин |
Ойлголоо, аав аа. |
|
|
Аав аа, түр баяртай. |
|
Янь Тинь |
Явцгаая. |
|
Охин |
Ээж ээ, тэнд бялуу байна. |
|
Зоу Вань Чинь |
Шулам |
|
Охин |
Чи муу хүн, ээжийг маань дахиад дэрэлхэх нь үү? |
|
Зоу Вань Чинь |
Бяцхан чөтгөр намайг элдвээр хэлнэ гэнэ ээ? |
|
Ээж |
Суй Суй |
|
Эмэгтэй |
Энэ чинь Зоу хатагтай биш үү? Энэ чинь Шэн захирагчийн гэр бүлийн хүлээн авалт биз дээ? Зоу хатагтай арай Шэн ноёнтоноос жирэмсэн болсон юм биш биз? |
|
Зоу Вань Чинь |
Энэ хүүхэн хэдэн өдрийн өмнө намайг эвгүй байдалд оруулсан. Өнөөдөр Шэн ноёнтоны аав охины уулзалтын баяр дээр яаж орж ирсэнийг нь мэдэхгүй юм. Асуудал тарих гэж л ирсэн байх. |
|
Эмэгтэй |
Нээрээ тийм юм байна. |
|
Охин |
Чи худлаа ярьж байна. Бид нар гэр бүлээрээ уулзсаны баярыг тэмдэглэнэ. Миний аав бол аавын минь сүйт бүсгүй. |
|
Зоу Вань Чинь |
Янь Тиньий сүйт бүсгүй бол би. Энэ хүүхэн тэнэг амьтан байжийж бас захирагчийн гэрт ирнэ гэнэ ээ? Яагаад ч боломжгүй. |
|
Эрэгтэй |
Мэдэхгүй хэн байхав. Танай хоёр гэр бүлийн хуримын тохироо бага байхаасаа л шийдэгдсэн байсан шүү дээ. |
|
Эмэгтэй |
Тэр үнэг шиг царайг нь хараач. Шэн ноёнтонг нууцаар урхидсан байх. Зоу хатагтай, та энэ асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй. |
|
Зоу Вань Чинь |
Еэ Жи Ниан, чи өөр хүний хүүхдийг Янь Тиньий хүүхэд гэж хэлж гүрийсээр л байна уу? Ичих нүүргүй юм. |
|
Эмэгтэй |
Хурдхан явна уу. Захирагчийн гэр бүл чам шиг хүмүүсийг хүлээж авахгүй. |
|
Эрэгтэй |
Хямдхан амьтан. |
|
Ээж |
Би худлаа яриагүй. Янь Тинь, Янь Тинь бид хоёр бие биендээ хайртай. |
|
Охин |
Ээжийг минь битгий муухайгаар яриад бай. Миний ээж Шэн Янь Тиньий сүйт бүсгүй. Би түүний төрсөн охин нь. |
|
Эрэгтэй |
Юу гэнэ ээ? |
|
Эмэгтэй |
Бяцхан охин, чанга ярилаа гээд худлаа зүйл үнэн болохгүй. |
|
Эрэгтэй |
Шэн ноёнтоны төрсөн охин гэнэ. Шэн ноёнтонтой адилхан юм уу тэгээд? |
|
Охин |
Өвөө, аав хоёр хоёулаа намайг түүний охин гэсэн. Надад итгэхгүй бол миний аавыг ирэхээр асуугаарай. |
|
Ээж |
Янь Тинь надтай гэрлэнэ гэсэн. Би бол Янь Тиньий сүйт бүсгүй |
|
Эмэгтэй |
Ичдэггүй юм бэ? Янь Тинь яасан гэж чам шиг юмтай гэрлэх юм? |
|
Ээж |
Янь Тинь надтай гэрлэнэ гэж хэлсэн. Янь Тинь, тэр надтай гэрлэнэ гэж олон жилийн өмнө хэлсэн. |
|
Охин |
Ээж ээ, яасан бэ? |
|
Зоу Вань Чинь |
Хангалттай Жи Ниан. Чи өөрийгөө хангалттай ичгэвтэр байдалд оруулаагүй юу? Яг одоо баярын үдэшлэгээс яв. Үгүй бол надаас эелдэг зан хүсээд хэрэггүй. |
|
Охин |
Ээжийг минь тавь. |
|
Эмэгтэй |
Энэ чинь зөвхөн Шэн гэр бүлийн гишүүн зүүх ёстой хаш бугуйвч биш үү? Энэ бугуйвчийг эзэгтэйн бугуйнд би харж байсан. |
|
Эрэгтэй |
Юу энэ чинь Шэн гэр бүлийн хаш бугуйвч гэж үү? |
|
Эмэгтэй |
Энэ хүүхэн үнэхээр Шэн ноёнтоны сүйт бүсгүй юм болов уу? |
|
Зоу Вань Чинь |
За Еэ Жи Ниан, Чи ийм юмаар Янь Тиньийг урхидсан байх нь ээ. Янь Тиньий надад өгсөн бугуйвчийг энэ хулгайлсан байна. |
|
Ээж |
Би хулгайлаагүй. |
|
Зоу Вань Чинь |
Чи хулгайлаагүй гэж хэлсэн ч нотлох баримт байхад чи мэлзэж чадахгүй. |
|
Охин |
Миний ээж хулгай хийгээгүй. Энэ бугуйвчийг миний аав ээжид зүүж өгсөн. Манай аав энэ бугуйвчийг зүүвэл хүмүүс ээжийг минь дээрэлхэж чадахгүй гэсэн. |
|
Зоу Вань Чинь |
Амаа тат. Чамд ярих эрх байхгүй. Энэ Шэн гэр бүлийн бугуйвч бол маш их үнэ цэнэтэй. Ийм тэнэг амьтанд яасан гэж өгөх юм? Миний бодлоор та нар зохиомлоор асуудал үүсгэж мөнгө салгаж авах гэсэн зальт этгээдүүд. |
|
Эмэгтэй |
Наад нүдээ нээгээд эргэн ойрноо хар. Зоу хатагтай бол Шэн ноёнтоны жинхэнэ сүйт бүсгүй. |
|
Эрэгтэй |
Ирсэн газар луугаа буцаад яв. Эмэгтэй хүн байж ийм ичгүүргүй байх гэж. |
|
Зоу Вань Чинь |
Надад хийж чадах зүйл алга. Энэ шулам бага байхаасаа эцэг эхгүй өссөн. Ойлгохгүй байх нь аргагүй. |
|
Ээж |
Би хулгай хийгээгүй. Би хулгай хийгээгүй. Миний толгой өвдөөд байна. |
|
Охин |
Ээж ээ, битгий уйл. Суй Суй үлээгээд өгье. |
|
Зоу Вань Чинь |
Энэ бугуйвч минийх байх ёстой. Зоу Вань Чиньд |
|
Ээж |
Энэ чинь миний бугуйвч. Надад буцаагаад өг. |
|
Эмэгтэй |
Хүүе, Шэн гэр бүлийн удам дамжсан бугуйвч хагарчихлаа. |
|
Эрэгтэй |
Бугуйвч эвдэрчихлээ. Одоо яах болж байна? |
|
Эмэгтэй |
Энэ чинь Шэн захирагийн бугуйвч |
|
Ээж |
Миний бугуйвч. |
|
Охин |
Ээж ээ, битгий уйл. Суй Суй танд аваад өгье. |
|
Зоу Вань Чинь |
За, Жи Ниан. Надад өгсөн Шэн гэр бүлийн бугуйвчийг эвдэж зүрхэлнэ гэнэ ээ? Амьдралаасаа уйдаа юу? |
|
Охин |
Ээжийг минь тавь. |
|
Ээж |
Намайг тавь. |
|
Охин |
Ээжийг минь тавиач. |
|
Ээж |
Миний бугуйвч. Буцаагаад өг. Чи миний бугуйвчийг эвдэлчихлээ. Буцаагаад өг. |
|
Зоу Вань Чинь |
Юу гэнэ ээ? Үх шулам минь. |
|
Охин |
Ээж ээ, битгий үх л дээ. Суй Суй энд байна. |
|
Янь Тинь |
Би чамд маш удаан хугацаанд сайн байсан. Миний найз охин болох уу? |
|
Ээж |
Би энэ ертөнцийг хүүхэдтэйгээ хамт орхино. |
|
Зоу Вань Чинь |
Миний уурыг хүргэсний хариу чинь энэ. |
|
Ээж |
За болчихлоо. Баярлалаа, ноёнтон. |
|
Охин |
Ээж ээ, яасан бэ? Бүх зүйл чамаас болж байгаа юм. Чи дандаа миний ээжийг дээрэлхдэг муу хүн. |
|
Зоу Вань Чинь |
Холд чи. |
|
Ээж |
Суй Суй чиний царай. |
|
Охин |
Ээж зүгээр бол Суй Суй зүгээр. Битгий өвд л дөө. |
|
Ээж |
Ээж нь айхгүй байна. Ээж нь охиноо хамгаална. |
|
Зоу Вань Чинь |
Чи яах гээв? |
|
Ээж |
Чи надад муу зүйл хийхийг үнэхээр их хүсэж байна уу? |
|
Зоу Вань Чинь |
Чи тэнэг биш болчихоо юу? |
|
Эрэгтэй |
Тархиндаа асуудал байсан байна. |
|
Ээж |
Чиний ачаар би сэргэлээ. |
|
Зоу Вань Чинь |
Чи яах гээд байна? |
|
Эмэгтэй |
Яана даа. |
|
Ээж |
Суй Суйг гэмтээх юм бол би чамайг 2 дахин нугалж төлүүлнэ. |
|
Эмэгтэй |
Больцгоо. |
|
Ээж |
Энэ хүнийг хаа нэг газар харсан санагдаад байх чинь. |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ, энэ шулам намайг цохисон. Үнэн мөнөнийг олоод өгөөч. |
|
Вань Чинь ээж |
Чи чинь тэнэг байхаа больчихоо юу? |
|
Ээж |
Чиний охины чинь ачаар эдгэрлээ. |
|
Зоу Вань Чинь |
Еэ Жи Ниан, битгий бардамнаад бай. Чи эрүүл болсон ч Янь Тинь чамтай гэрлэхгүй. Янь Тинь надтай гэрлэхгүй бол миний эгчтэй гэрлэх ёстой. |
|
Вань Чинь ээж |
Тийм шүү. Шэн Янь Тинь миний охидтой гэрлэх ёстой. Чи бол бусдын нөхрийг хулгайлсан нууц амраг. Яасан гэж Шэн гэр бүлийн баярын ёслолд оролцдог юм? |
|
Эмэгтэй |
Өө, нууц амраг юм байна. Заль үнэг шиг царайтайд нь гайхах юм алга. Шэн гэр бүлийн бугуйвчийг хүртэл булааж авах гээд байсан. Ичгүүртэй юм. |
|
Эрэгтэй |
Тэр хэцүү амьдралд дассан. Чинээлэг хүмүүсийг урхидаж дээшээ гарах сонирхолтой. |
|
Ээж |
Зоу Вань Чинь бид хоёрын асуудалд хэзээнээс та нар оролцдог болов? Намайг явуулсан ч гэсэн Шэн Янь Тинь чамтай гэрлэхгүй. Тэр чамайг улам их үзэн ядах болно. |
|
Зоу Вань Чинь |
Шэн Янь Тинь бол миний эгчийн сүйт залуу. Би анхнаасаа булааж авах хүсэл байхгүй. |
|
Вань Чинь ээж |
Тийм. Ниан Чин, Шэн Янь Тинь хоёр багаасаа цугтаа өссөн. Өөр хүнтэй огтхон ч гэрлэхгүй. |
|
|
Хүн ир. Энэ ээж охин хоёрыг аваад гарга. |
|
Ээж |
Намайг тавь. Суй Суй |
|
Охин |
Ээж ээ, авраарай. |
|
Янь Тинь |
Больцгоо. Жи Ниан, Суй Суй. |
|
|
|
|
Янь Тинь |
Боль. Жи Ниан чи зүгээр үү? |
|
Охин |
Аав аа энэ хүмүүс Суй Суй, ээж хоёрыг дээрэлхсэн. Таны ээжид өгсөн бугуйвчийг хүртэл эвдэлчихсэн. |
|
Янь Тинь |
Чэн Ши тэднийг аваад яв. |
|
Туслах |
Яв. |
|
Зоу Вань Чинь |
Янь Тинь, чи намайг дахиад цохино гэнэ ээ. |
|
Янь Тинь |
Чи өмнө нь ухаараагүй гэж үү? |
|
Вань Чинь ээж |
Шэн Янь Тинь, миний өмнө охиныг мин яаж зодож чадаж байна аа? Настай хүнийг ядаж хүндлэхгүй байна уу? |
|
Янь Тинь |
Эгч ээ, таныг настай учраас би таныг хүндэтгэнэ. Гэхдээ Жи Ниан бол миний эхнэр. Суй Суй бол миний мах цусны тасархай төрсөн хүүхэд. Гэтэл та нар үүнийг минь тоохгүй тэднийг дээрэлхэж байна. Энэ бол манай захирагчийн гэр бүлийг үл хүндэтгэж байгаа хэрэг. |
|
Эмэгтэй |
Юу? Энэ үнэхээр Шэн ноёнтоны сүйт бүсгүй юм уу? |
|
Эмэгтэй 2 |
Тийм юм шиг байна. |
|
Вань Чинь ээж |
Миний нүдний өмнө охиныг минь дээрэлхэж зодож байхыг харсан. Би ээж хүний хувьд зүгээр сууж чадна гэж үү? |
|
Ээж |
Та ээж хүн юм бол би бас ээж биш гэж үү? Таны охин чинь миний лхины нүүрийг гэмтээсэн. ЧИ өөрийн охиндоо санаа зовж байгаа юм бол миний охиныг бодохгүй байна уу? |
|
Янь Тинь |
Жи Ниан |
|
Охин |
Ээж ээ. |
|
|
Аав аа, ээжийг авраач дээ. |
|
Вань Чинь ээж |
Шэн Янь Тинь чи Зоу гэр бүлийг яаж олны нүдэн дээр доромжилж чадаж байна? Шэн болон Зоу гэр бүлийн харилцаа тасарна гэж айхгүй байна уу? |
|
Янь Тинь |
Та нар миний эхнэрийг удаа дараа дээрэлхэж гэмтээлээ. Гэр бүлийн нөхөрлөлийг байнга ярьж байгаа учраас одоо шууд тасалчихъя. Хүн ир, Зоу гэр бүлийнхийг хөөгөөд гарга. |
|
Вань Чинь ээж |
Чи. |
|
|
|
|
Янь Тинь |
Үнсгэлжин ханхүүтэйгээ хамтдаа байж амар сайхандаа жаргажээ. |
|
Охин |
Ээж ээ, та сэрчихсэн үү? |
|
Янь Тинь |
Жи Ниан чи яаж байна? Толгой чинь өвдөж байна уу? |
|
Ээж |
Янь Тинь, Суй Суй. Би зүгээр ээ. Надад санаа зовох хэрэггүй. |
|
Охин |
Ээж ээ, аав Зоу гэр бүлтэй холбоогоо тасалсан. Тэр Зоу гэр бүлийнхнийг баярын цэнгүүнээс хөөсөн. Бид дахиж дээрэлхүүлнэ гэж санаа зовох хэрэггүй. Аав ээжид үнэхээр хайртай. Ээжид үнэхээр их хайртай шүү. |
|
Ээж |
Мэднэ ээ. |
|
Янь Тинь |
Жи Ниан, чи өмнөх зүйлүүдээ үнэхээр санаж байна уу? |
|
Ээж |
Тийм ээ, би бүгдийг санаж байна. Янь Тинь, би бүх зүйлийг санаж байна. |
|
Янь Тинь |
Сайн байна. Ингэхэд Жи Ниан тэр үед юу тохиолдсон юм бэ? Яагаад аав минь онгоц осолдсон гэж хэлсэн юм бэ? |
|
Ээж |
Үнэндээ би тэр онгоцонд суугаагүй. Онгоцны буудал явах замдаа хулгайлагдаж, ухаан алдсан. Дараа нь голд шидүүлсэн ч азаар амьд гарсан. Гэхдээ хэн хулгайлсныг би мэдэхгүй байна. |
|
Янь Тинь |
Тийм зүйл болжээ. Чи одоо санаа амар байж болно. Би заавал энэ хэргийн үнэн учрыг олох болно. Чамайг гэмтээсэн хүмүүсийг би хэзээ ч зүгээр орхихгүй. |
|
Ээж |
Би чамд итгэж байна, Янь Тинь. |
|
Янь Тинь |
Одоо чиний ой санамж сэргэсэн болохоор үүнийг эзэнд нь буцааж өгье. |
|
Ээж |
Халаасны цаг минь. Асрамжийн газрын захирлын надад өгсөн эд. Миний угсаа гаралтай холбоотой гэсэн. Алдчихсан гэж бодож байлаа. Янь Тинь, маш их баярлалаа. |
|
Янь Тинь |
Яагаад ийм эелдэг байгаа юм? Чи л миний хажууд байвал надад хангалттай. |
|
Охин |
Ашгүй дээ. Ээж минь эдгэчихлээ. Аав муу хүмүүсийг шийтгэсэн. Эцэст нь аз жаргалтай амьдрах нь. |
|
|
|
|
Охин |
Ээж ээ, миний хүүхэлдэйн хувцасыг хар даа. Хөөрхөн байна уу? |
|
Ээж |
Суй Суйгийн хийсэн хувцас хамгийн хөөрхөн нь байна. |
|
Өвөө |
Жи Ниан, Суй Суйг одооноос битгий зөвхөн гэрт байлга. Гадуур гарч тоглуул. |
|
Ээж |
Гарах аа? |
|
Өвөө |
Тийм ээ, бие чинь сайжирсан ч Суй Суй эргэж ирсэнээс хойш нэг ч гадаа тоголсонгүй. Та хоёр хамтдаа гадуур явах хэрэгтэй. Та хоёрт зориулаад би жолооч бэлдсэн байгаа. |
|
Охин |
Ээж ээ би гарч тогломоор байна. Гарч хамтдаа хөгжилдөе. |
|
Ээж |
За тэгвэл Шэн ноёнтон, би Суй Суйг аваад гарлаа. |
|
Өвөө |
Тэг ээ. Сайн байна. |
|
Охин |
Өвөө баяртай |
|
Өвөө |
Баяртай. Гараад сайхан зүйлс худалдаж ав. Үнэтэй зүйлс худалдаж ав. |
|
Хүүхэн |
И хатагтай, хүссэн зүйлээ та сонгоорой. Захирагчийн гэр лүү шууд хүргээд өгөх болно. |
|
|
Шя Лиу, И хатагтайг дагуулаад яв. LV сүрчигийг аваа үзүүлээтэх. |
|
Ажилтан |
И хатагтай, намайг дагаад яваарай. |
|
Ээж |
Үнэрлээд үз дээ. |
|
Вань Чинь ээж |
БИ Ниан Чинд бас бэлэг бэлдэх хэрэгтэй байх. |
|
Зоу Вань Чинь |
Тэгье. Дэлгүүрийнхээ хамгийн сүүлд ирсэн сүрчигийг гаргаад ир. |
|
Ажилтан |
Уучлаарай, манай шинэ бүтээгдэхүүн аль хэдийнэ зарагдчихсан. Та хүсвэл шинэ бараа ирэхлээр бид тантай холбогдоё. |
|
Вань Чинь ээж |
За тэгье. |
|
Охин |
Ээж ээ, энэ үнэртэй ус сайхан үнэртэй юм аа. |
|
Зоу Вань Чинь |
Өст хүн өлийн даваан дээр. Тэд нар биш үү? |
|
|
Ээж ээ, эгчид өгөх бэлгийг ингээд зүгээр орхичих юм уу? |
|
Вань Чинь ээж |
Энэ чинь миний охины юм. Бэлэн хоолон дээр ирсэн чамд энийг хэрэглэх эрх байхгүй. |
|
Охин |
Үгүй, энэ чинь миний ээжийн сүрчиг. |
|
Зоу Вань Чинь |
Чи муу бяцхан чөтгөр орилоод байх юм бол чамайг... |
|
Ээж |
Суй Суй, гэртээ харьцгаая. |
|
Зоу Вань Чинь |
Хаашаа явах гээв? Чи миний эгчийн нөхрийг хулгайлсан. Одоо миний эгчийн сүрчгийг хулгайлах гэж байна. Яагаад бүх зүйлийг хулгайлах гээд байгаа юм? |
|
Ээж |
Нэгдүгээрт, Янь Тинь надад хайртай. Хоёрт, хэн чамд энэ сүрчиг чинийх гэж хэлсэн юм? |
|
Зоу Вань Чинь |
Чи |
|
Ээж |
Энэ сүрчигийг чи хадгалуулсан юм уу? |
|
Ажилтан |
Юу гэж тийм зүйл болохов. И хатагтай Шэн ноёнтоны эхнэр байхад бид юу гэж өөр хүний зүйлсийг зарах вэ дээ? |
|
|
Зоу хатагтай уучлаарай. Энэ сүрчиг өнөө өглөө ирсэн. И хатагтай та түрүүлээд ав. Түрүүлж ирсэн учраас түрүүлж авах эрхтэй. Сүрчигийг буцаагаад өгнө үү. |
|
Зоу Вань Чинь |
Больж үз. Түрүүлж ирсэнд түрүүлж өгнө гэнэ ээ? Сүрчгийг түрүүлж ирсэнд нь өгөх юм бол хүн ч гэсэн түрүүлж ирсэн нь авч болохгүй гэж үү? Миний эгч Янь Тиньтай түрүүлж уулзсан байтал чи яахлаараа булааж авдаг бил ээ? |
|
Ээж |
Зоу Ниан Чин бага байхдаа алга болсон. Би Янь Тиньийг 7 жилийн өмнөөс мэднэ. Гэхдээ санаа зоволтгүй. Чамд тэгтлээ их таалагдаад байгаа юм бол чамд өгчихье. |
|
Зоу Вань Чинь |
Юу гэнэ ээ? Өөрийнхөө хүсэхгүй байгаа юмаа бидэнд өгнө өө? Миний эгчийг доромжлоод байгаа юм уу? |
|
Вань Чинь ээж |
Еэ Жи Ниан, чи бол зүгээр л нэг муу муу усны харх. Өөрийгөө их юманд бодчихжээ. Чи хүссэн бүхнээ хийж болно гэж бодоо юу? |
|
Ээж |
Намайг авъя гэхэд булааж авсан. Авахгүй гэхээр доромжиллоо гэнэ. Тийм юм бол надад буцаагаад өгөөтөх. |
|
Охин |
Ээжийг минь битгий дээрэлхээд бай. |
|
Ажилтан |
Зоу хатагтай бол язгууртан айлаас гаралтай. Шэн ноёнтон намайг түүнд сайн хандаарай гэсэн. Битгий асуудал үүсгэ. |
|
Зоу Вань Чинь |
Би асуудал үүсгэсэн гэнэ ээ? Чи энэ байрандаа энэ хүүхэн яаж очсон гэж бодож байна? Өөр хүний хүүхэд төрүүлчихээд Янь Тиньий хүүхэд гэж худлаа ярьж толгойг нь эргүүлсэн. Тийм байтал ийм нөхцөл байдалд ирчихээд том юм яриад байгаа шүү. |
|
Вань Чинь ээж |
Өмнө нь сайн харж чадаагүй юм байна. Энэ мэнгэ яг л Ниан Чинийх шиг харагдаж байх чинь. Ниан Чиний талаар олж мэдчихээд түүнийг ашиглаад Янь Тиньийг урхидсан байна. |
|
|
Шэн Янь Тинь миний охин хоёр багадаа гэрлэлтээ баталгаажуулсан. Миний охиныг хүртэл дуурайж хуурсан байна. Муухай сэтгэлтэй, зальтай хүүхэн. Эрт орой хэзээ нэгэн цагт Шэн Янь Тинь чамайг хаях болно доо. |
|
Ээж |
Янь Тинь бид хоёрын талаар хүссэнээ ярьдаг та нарт ямар эрх байгаа гэж? Намайг явснаас хойших өнгөрсөн 7 жилийн хугацаанд Янь Тинь намайг огт орхиогүй. Чамайг сүй тавих гэж олон удаа оролдсон ч тэр зөвшөөрөөгүй. Суй Суй, харьцгаая. |
|
Зоу Вань Чинь |
Хаачих нь уу чи? Хэн чамайг яв гэсэн юм? |
|
Вань Чинь |
Еэ Жи Ниан, чиний нуруун дээрх мэнгэ миний охин Ниан Чинийг хуулсан нь тодорхой. Хурдан хэлээтэх. Чи энэ мэнгийг ашиглаж Янь Тиньий толгойг эргүүлсэн үү? |
|
Зоу Вань Чинь |
Юу? Ниан Чинийг дуурайсан гэнэ ээ? Чамд хэлчихье. Тэр мэнгийг арилгахаас нааш чи хаашаа ч явахгүй шүү. |
|
Ээж |
Юун мэнгэ вэ? |
|
Охин |
Ээжийг минь тавь. |
|
Туслах |
Таны эхнэр бэлэг авч өгсөнд баяртай байгаа байх. |
|
Янь Тинь |
Юу хийгээд байгаа юм? Жи Нианыг тавь. |
|
|
Жи Ниан чи зүгээр үү? |
|
|
Суй Суй, чи зүгээр үү? |
|
Охин |
Аав аа, би зүгээр. |
|
Янь Тинь |
Яаж олон нийтийн газар ийм зүйл хийж чадаж байна аа? Сүй тавьснаас болоод уурлаж бухимдаж байгаа бол надтай шууд уулз. Гэмгүй хүмүүсийг битгий оролцуулаад бай. |
|
Вань Чинь ээж |
Шэн Янь Тинь, энэ Еэ Жи Ниан бол шулам. Юу нь чамд таалагдаад байгаа юм? Ямар мөнгөгүй, эрх мэдэлгүй. Тэр чиний хүссэн ирээдүйг өгч чадах юм уу? |
|
Янь Тинь |
Миний хувийн асуудалд хөндлөнгийн хүмүүсийн бодол огт хамаагүй. Хэрэгтэй байлаа ч таных лав биш. |
|
Вань Чинь ээж |
Шэн Янь Тинь, чамайг ийм зүрх сэтгэлгүй байна чинээ бодсонгүй. Миний Ниан Чинд чи яаж ингэж хандаж зүрхлэнэ вэ? |
|
Янь Тинь |
Эгч ээ, дээр үед хийгдсэн гэрлэлтийн амлалт бол настангуудын хоорондын зүгээр л яриа байсан. Жи Нианыг дахиад хүнд байдалд оруулах юм бол дараа нь битгий харамсаарай. |
|
Вань Чинь ээж |
Яасан гэнэ ээ? Ямартай ч миний охин Ниан Чин буцаж ирнэ. Түүний төлөө чамайг би эцсийн удаа харъя. Вань Чинь явцгаая. |
|
Зоу Вань Чинь |
Чамд хүрч чадахгүй бол чиний охиноос чинь эхэлье. |
|
Янь Тинь |
Жи Ниан, чи зүгээр үү? |
|
Ээж |
Янь Тинь, би зүгээр. |
|
Янь Тинь |
Би чамд шинэ хувцас авч өгье. |
|
Ээж |
За |
|
Охин |
Ээж ээ, та үзэсгэлэнтэй байна. |
|
Янь Тинь |
Жи Ниан, энэ хувцас чамд сайхан зохиж байна. |
|
|
Чэн Ши, яваад энэ дэлгүүрийг худалдаад ав. Өнөөдрөөс эхлээд энэ дэлгүүр зөвхөн хатагтайд хувцас зарах болно. |
|
Туслах |
Ойлголоо, ноёнтон. |
|
|
Удирдлагын постноос яаралтай мэдээ ирсэн байна. Таны хариуг хүлээж байна. |
|
Янь Тинь |
Жи Ниан, би яаралтай явах хэрэгтэй болчихлоо. Хувцасаа өмсөөд Суй Суй та хоёр гэртээ харьж бай. |
|
Ээж |
За |
|
Ажилтан |
Хатагтай, бидэнд өөр загварын хувцаснууд бас байгаа. Та үзэх үү? |
|
Ээж |
Тэгье. |
|
Охин |
Ээж ээ. Суй Суй гадаа тоголж болох уу? |
|
Ээж |
Болно. Гэхдээ болгоомжтой байгаарай. Хол битгий яваарай. |
|
Охин |
За. |
|
Ээж |
Суй Суй, Суй Суй. |
|
|
|
|
Ээж |
Суй Суй |
|
Эрэгтэй |
Замын хажууд тоголж байсан бяцхан охиныг хайж байна уу? |
|
Ээж |
Хаашаа явсныг нь харсан уу? |
|
Эрэгтэй |
Түүнийг хулгайлаад аваад явсан. |
|
Ээж |
Юу? Суй Суй |
|
Янь Тинь |
Байна. |
|
Ээж |
Янь Тинь, Суй Суй хулгайлагдчихлаа. Одоо яах вэ? |
|
Янь Тинь |
Юу гэнэ ээ? Би одоохон хүн явуулъя. |
|
|
Чэн Ши, төв удирдахад байгаа бүх хүмүүст мэдэгд. Бяцхан хатагтайг олж ир. |
|
Туслах |
За |
|
Ээж |
Суй Суй. Уучлаарай, ийм өндөртэй жижигхэн охиныг харсан уу? |
|
Эрэгтэй |
Үгүй ээ. |
|
Ээж |
Суй Суй. Ээжийнх нь буруу. Та жижигхэн охин харсан уу? 2 эрэгтэй хүн хулгайлаад явчихлаа. |
|
Эмэгтэй |
Үгүй ээ. |
|
Ээж |
Суй Суй, Суй Суй |
|
|
Сайн уу, та жижигхэн охин хараагүй биз? |
|
Эмэгтэй |
Үгүй ээ. |
|
Ээж |
Суй Суй, Суй Суй. Янь Тинь би яах вэ? Бүгд миний буруу. БИ түүнийг ганцааранг нь орхих ёсгүй байсан юм. Миний буруу. |
|
Янь Тинь |
Бүх зүйл зүгээр болно оо. Санаа зоволтгүй би бүх хүмүүсээрээ хайлгаж байна. Суй Суйг удахгүй олох болно. |
|
Өвөө |
Бяцхан хатагтайг олсон уу? |
|
Цэрэг |
Олоогүй байна. |
|
Өвөө |
Чи тэгээд юу хийж яваа юм? Хурдан яваад хай. |
|
Цэрэг |
За. |
|
Өвөө |
Миний ач охин. Муу зүйл бүү тохиолдог. Чамд ямар нэг зүйл тохиолдвол настай би яаж амьдрах болж байна? |
|
|
Суй Суйг солсон уу? |
|
Зоу Вань Чинь |
Шэн ах аа, би байна |
|
Өвөө |
Вань Чинь, чи яахлаараа над руу залгадаг бил ээ? |
|
Охин |
Өвөө, хурдан ирж намайг авраач дээ. Би айж байна. |
|
Өвөө |
Битгий ай, өвөө нь одоо очиж чамайг аварна. Вань Чинь чи яаж чадаж байна аа? Захирагчийн ач охиныг хулгайлна гэнэ ээ? Түүний ширхэг үс л гэмтэх юм бол чамайг би зүгээр орхихгүй. |
|
Зоу Вань Чинь |
Хотын өмнөд зүгт байрлах хуучин оффисын барилгад байна. Тэр муу шулам Жи Нианыг ганцааранг нь нааш нь явуул. Өөр хүн явуулвал Суй Суйг амьд харна гэж бодсоны хэрэггүй. |
|
Өвөө |
Зоу Вань Чинь, чи! |
|
|
Хурдхан Янь Тиньд Жи Нианыг аваад ир гэж хэл. |
|
|
Хотын өмнөд зүгт байрлах орхигдсон оффисийн барилга дээр оч. Зоу Вань Чинь муу шулам. Миний хайртай ач охиныг хулгайлж зүрхэлнэ гэнэ ээ? Түүнийг зүгээр орхихгүй. Хурдан яв. |
|
Туслах |
За |
|
Янь Тинь |
Суй Суй |
|
Ээж |
Суй Суй чи хаана байна? Ээжийгээ битгий айлга л даа. |
|
Цэрэг |
Ноёнтонд айлтгах нь. Бяцхан хатагтайг Зоу Вань Чинь хулгайлсан байна. Хотын өмнөд зүгт байрлах оффисийн барилгад байгаа гэнэ. Жи Ниан хатагтайг ганцаараа ир үгүй бол бяцхан хатагтайг ална гэнэ. |
|
Ээж |
Би явж Суй Суйг аваръя. |
|
Янь Тинь |
Хүлээ, битгий яар. Би чамтай хамт явъя. |
|
Ээж |
Намайг ганцаараа ирээгүйг Зоу Вань Чинь мэдчихвэл яах болж байна? Тэр яах бол? |
|
Янь Тинь |
За санаа зоволтгүй. Тэд хараахан захирагчийн оффисийн эсрэг зүйл хийгээгүй байна. |
|
|
Чэн Ши, хотын урт зүгт байрлах тэр байшинг бүсэл. Бэлэн байдалд байж бай. |
|
Туслах |
За. |
|
Зоу Вань Чинь |
Бяцхан чөтгөрөө, ээжийгээ иртэл хүлээж бай. Ирэхээр нь чамд хэлнэ. |
|
Ээж, Янь Тинь |
Суй Суй |
|
Янь Тинь |
Зоу Вань Чинь, чи яах санаатай байна? |
|
Зоу Вань Чинь |
БЕэ Жи Нианыг ганцаараа ир гэсэн. Яахлаараа хамт ирж болно гэж чи бодов? Энэ шуламд санаа чинь зовоо юу? |
|
Ээж |
Үгүй, үгүй. Чи эндээс гарч бай. БИ ганцаараа үлдье. |
|
Зоу Вань Чинь |
Еэ Жи Ниан, Янь Тиньаас хол бай. |
|
Ээж |
Ойлголоо, би холдоё. Суй Суйг тавина гэвэл би хэлсэн бүгдийг чинь хийе. |
|
Янь Тинь |
Зоу Вань Чинь, хүүхэд хулгайлах хууль бус гэж мэдэх үү? Хэн чамд ийм эрх мэдэл өгөв? Захирагчийн гэр бүлийг яаж дээрэлхэж чадаж байна аа? |
|
Зоу Вань Чинь |
Янь Тинь ах миний нүд рүү ингэж удаан ширтээгүй нилээн хугацаа өнгөрсөн байна шүү. Одоо нэгэнт ийм байгаа юм чинь. Дахиад хэдэн удаа ширтвэл ямар уу? |
|
Ээж |
Охинд минь битгий гар хүр л дээ. Хүссэн бүхнийг чинь хийе. Гуйя. Миний охиныг битгий гэмтээгээч дээ. |
|
Зоу Вань Чинь |
Өвдөг сөгд. |
|
|
|
|
Зоу Вань Чинь |
Өвдөг сөгд. |
|
Янь Тинь |
Зоу Вань Чинь битгий дураараа дурги. |
|
Зоу Вань Чинь |
Би дураараа байна аа? Чамд надтай тохиролцох ямар эрх байгаа гэж? Би чиний хайртай хүүхнийг өмнөө сөгдүүлмээр байна. Эсвэл энэ охиноо үхэхийг хар. |
|
Ээж |
Зоу Вань Чинь, чи өвдөг сөгдөе. Би сөгдөе, гуйж байна. Битгий Суй Суйг гэмтээгээч дээ. Суй Суй чинь бяцхан хүүхэд. Би гуйж байна. |
|
Янь Тинь |
Жи Ниан бос. |
|
Ээж |
Би хүсэхгүй байна. Зоу Вань Чинь би хүссэн бүхнийг чинь хийе. Гуйя, битгий Суй Суйг гэмтээгээч дээ. |
|
Янь Тинь |
Зоу Вань Чинь, чи үнэхээр галзуурчихаж. |
|
Зоу Вань Чинь |
Би галзуурсан гэнэ ээ? Би чамайг Еэ Жи Нианаас салгахыг хүсэж байна. Надтай хамт бай. Би Суй Суйд сайн хандана гэж амлая. Тэрнийг харахгүй л бол бид хамгийн аз жаргалтай гэр бүл байх болно. |
|
Янь Тинь |
Зоу Вань Чинь чамд сүүлийн боломж олгоё. Суй Суйг тавь. Тэгвэл чамд би арай бага шийтгэл оноож болох юм. Эс бөгөөс |
|
Зоу Вань Чинь |
Эс бөгөөд юу гэж? Хамгийн муугаар бодоход бид бүгдээрээ хамтдаа үхнэ. |
|
Ээж |
Би амлая. Би Янь Тиньаас сална. Гуйж байна, Суй Суйг тавьчих л даа. |
|
Янь Тинь |
ЧИ юу яриад байгаан бэ? Надад итгэ. Би Суй Суйг аварна. |
|
|
Зоу Вань Чинь миний хүмүүс гадаа байгаа. Үхмээргүй байвал Суй Суйг тавь. |
|
Зоу Вань Чинь |
Шэн Янь Тинь чи захирагчийн хүү гээд их хүчирхэг юм аа. Хүмүүсээ авчир гэж чамд би хэлсэн бил үү? |
|
Охин |
Ээж ээ |
|
Ээж |
Суй Суйг битгий гэмтээгээч. |
|
Зоу Вань Чинь |
Яасан айгаа юу? Би чамд сонголт өгье. Нэг бол энэ охин үхнэ, үгүй бол энэ новшоос сал. |
|
Янь Тинь |
Би үхсэн ч чам шиг хүнтэй хамт байхгүй. Суй Суй, Жи Ниан хоёр байхгүй бол би нэг өдөр ч амьдрахгүй. |
|
Ээж |
Үгүй ээ, Зоу Вань Чинь. Чиний үзэн яддаг хүн чинь би. Чи охиныг минь тавиад намайг хорь. Би чиний хоригдол чинь болъё. |
|
Янь Тинь |
Жи Ниан чи юу хийгээд байна? |
|
Ээж |
Би гуйж байна. Би чиний хоригдол болъё. Би үхчихвэл чамайг хэн ч зогсоох хүн байхгүй болно. |
|
Зоу Вань Чинь |
Тэгье. Наашаа хүрээд ир. |
|
|
Чи муу новш. |
|
|
Тэрнийг бариад ав. |
|
Янь Тинь |
Хөдлөөд. |
|
Ээж |
Суй Суй. |
|
Янь Тинь |
Чэн Ши араас нь яв. |
|
Ээж |
Суй Суй чи зүгээр үү? |
|
Суй Суй |
Ээж ээ |
|
Ээж |
Суй Суй |
|
|
Янь Тинь хурдан Суй Суйг эмнэлэгт хүргээч дээ. |
|
|
|
|
Янь Тинь |
Жи Ниан, Суй Суйгийн шинжилгээний хариу гарсан байна. |
|
|
Гадны гэмтлүүд байна. Санаа зоволтгүй. |
|
Ээж |
Ашгүй дээ. |
|
Янь Тинь |
Жи Ниан, чиний хөл гэмтчихсэн биз дээ? Би тос түрхэж өгье. |
|
Вань Чинь ээж |
Шэн Янь Тинь хаана байна? Миний охиныг хорих эрх тэрэнд хэн өгсөн юм? |
|
Ээж |
Эгч ээ, энэ бол эмнэлэг. Дуугаа намсгаж болохгүй юу? |
|
Вань Чинь ээж |
Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Надад бас заана гэнэ шүү. Чи Янь Тиньийг ятгаж байгаад миний охиныг баривчлуулсан уу? |
|
Ээж |
Зоу Вань Чинь миний охиныг алах шахсан. Янь Тинь түүнийг баривчилсан. Өөрийнхөө буруугаас болсон. |
|
Вань Чинь ээж |
Зоу овгийн язгууртан бүсгүй чиний охиныг гэмтээж яах юм? Худлаа ярихаа боль. |
|
Ээж |
Эгч ээ, Зоу Вань Чинь миний охиныг Янь Тиньтай гэрлэхийн тулд хулгайлсан. Итгэхгүй байвал өөрөөс нь асуу. |
|
Вань Чинь ээж |
Шэн Янь Тинь Зоу гэр бүлийн хатагтайг баривчилсан. Амтьдралыг нь сүйрүүлэх гэж байна. Чиний энэмуу хүүхэд үхвэл таарна. Миний Вань Чинь бол багаасаа анхаарал хандуулж өсгөсөн язгууртан бүсгүй. Түүнд ямар нэг юм болвол, чи муу хариуцлагыг нь хүлээж чадах уу? |
|
Ээж |
Намайг доромжилж болно. Гэхдээ миний охиныг доромжлохыг чинь би зөвшөөрөхгүй. Зоу Вань Чинь баригдаж байхдаа таарна. Танай Зоу гэр бүл ирээдүйд Суй Суйд дахин гар хүрэх юм бол би алах болно. |
|
Вань Чинь ээж |
Еэ Жи Ниан, чи муу зоригтой юм гээч. Танай удирдлагын пост миний охинд гар хүрэх юм бол би зүгээр орхихгүй гэж мэд. Энэ муу дорд гаралтай хүүхдээ аюулгүй өснө гэж бодсоны ч хэрэггүй. |
|
Ээж |
Дахиад нэг үг хэлэх юм бол бүдүүлэг загнасан гэж битгий буруутгаарай. |
|
Вань Чинь ээж |
Чи муу яаж надад гар хүрч зүрхэлнэ вэ? Еэ Жи Ниан чи үнэхээр өнчин хүүхэд юм байна. |
|
Янь Тинь |
Боль. |
|
Өвөө |
Юугаа хийгээд байгаа юм? |
|
|
Одоо бүр цагаандаа гарч ээ. Миний бэрийг дээрэлхээд танай Зоу гэр бүлд нэг ч олигтой хүн алга. |
|
Вань Чинь ээж |
Би дээрэлхсэн гэнэ ээ? Танайхан шалтгаангүй хүн дээрэлхээд байгаа юм биш үү? |
|
Янь Тинь |
Шалтгаангүй гэнэ ээ? |
|
|
Зоу Вань Чинь хүн хулгайлсан гэмт хэрэгтэн. Энэ чинь хууль бус. |
|
Вань Чинь ээж |
Дэмий юм ярихаа боль. Манай Зоу гэр бүл хэзээ ч тийм зүйл хийхгүй. Энэ та нарын хийж байгаа хэрэг. Бүгд худал хуурмаг. |
|
Өвөө |
Хангалттай. Манай Шэн гэр бүл энэ асуудлыг сайтар шалгах болно. Хэрэв Зоу Вань Чиньы буруу тогтоогдвол бид яасан ч зүгээр орхихгүй. |
|
Вань Чинь ээж |
Шэн Жэн Шан, чи Вань Чиньий өсөж том болохыг харсан биз дээ? Жи Ниан гэж хүүхэн ирэнгүүт яахлаараа ингэж өөрчлөгддөг бил ээ? |
|
Өвөө |
Тийм биш. Зоу Вань Чиньийг хар даа. Юу хийснийг нь хар. Чи хийсэн, хийгээгүй гэж хэлсэн байлаа ч ямар ч хамаагүй. |
|
Зоу Вань Чинь |
Намайг тавь. |
|
Вань Чинь ээж |
Миний охиноос гараа ав. |
|
|
Шэн Янь Тинь, миний охин Вань Чинь чамайг чин сэтгэлээсээ олон жил хүлээж байхад түүнд яаж ингэж хандаж чадаж байна аа? |
|
Янь Тинь |
Зоу Вань Чинь миний эхнэр болон охиныг давтан хулгайлсан. Энэ бол өөрийнх нь буруу. |
|
Вань Чинь ээж |
Тийм байх боломжгүй. Тэр хэзээ ч ийм зүйл хийх хүн биш. |
|
Янь Тинь |
Өөрөөс нь асуугаад үзвэл яасан юм? |
|
Вань Чинь ээж |
Ээждээ хэлээтэх дээ. Энэ бүхэн үнэн юм уу? |
|
Зоу Вань Чинь |
Үгүй ээ, би хийгээгүй. Энэ шулам Янь Тиньийг Ниан ЧИнтэй сүй тавьсныг мэдэж байсан болохоор намайг гүтгэж байна. |
|
Вань Чинь ээж |
Сонсож байна уу? Энэ хүүхэд үл бүтэх хүн. Бусдыг ашиглаж дээшээ гарах гэж хичээж байна. Миний Вань Чиньийг одоо суллаатах. Үгүй бол би зүгээр байхгүй шүү. |
|
Янь Тинь |
Тэгж чадахгүй. Зоу гэр бүл ямар статустай байгааг мэдэх үү? Манай захирагчийн гэр бүлийн зиндаанд хүрэхгүй. |
|
Зоу Вань Чинь |
Еэ Жи Ниан муу шулам. Би чамайг цохиод алчихъя. |
|
|
Намайг цохин гэнэ ээ? Энэ муу хүүхнээс болоод дахиад цохилоо. Ниан Чи эгчтэй сүй тавьсанг чинь мэдэж байсан. Еэ Жи Ниан муу шулам. |
|
Янь Тинь |
Чи |
|
Вань Чинь ээж |
Боль. Чи Вань Чиньийг 7 жил хүлээлгэсэн. Ниан Чинээс татгалзахаас гадна Вань Чиньийг бас дорд үзнэ. Мэдэж байна уу чи? Яагаад энэ хүүхний үг болгонд итгээд байгаа юм? Вань Чиньд итгээч. |
|
Янь Тинь |
Нотолгоо хүсээ юу? Тэгвэл үзүүлье л дээ |
|
Туслах |
Ноёнтон, хоригдлуудыг байцаахад бэлэн болсон. |
|
Вань Чинь ээж |
Ашгүй. Хэрэв Вань Чинь үүнийг хийгээгүй бол энэ муу Жи Ниан шулмыг өвдөг сөгдүүлж Вань Чиньаас уучлалт гуйлга. |
|
Янь Тинь |
Очиж харцгаая. |
|
|
|
|
Янь Тинь |
Хэлээтэх. Хэний захиалгаар хийгдсэн ажил вэ? |
|
Хоригдол |
Тэр байсан. Тэр мөн. Энэ хүүхний захиалгаар хийсэн. Бидэнд 10,000 юань өгнө гэсэн. Тур Суй Суй нэртэй охиныг хулгайлаатах гэсэн. |
|
Зоу Вань Чинь |
Худлаа ярихаа боль. Хэн чамайгхүн хулгайл гэж асуусан юм? Өнөөдөр асуудлыг тодорхой болгохгүй бол чамайг зүгээр орхихгүй. |
|
Хоригдол |
Би худлаа яриагүй. Энэ хүүхэн захиалга өгсөн. Тэр анхнаасаа тэр охиныг алах хүсэлтэй байсан. Дараа нь тэр Жи Ниан хатагтайг алж нэг сумаар хоёр туулай буудна гэж ярьж байсан. |
|
Вань Чинь ээж |
Ээж ээ, эдний яриаг битгий тоо. Намайг гүтгэж албаар ингэж хэлж байгаа юм. |
|
Хоригдол |
Захирагчаа, миний хэлсэн бүхэн үнэн. Энд Зоу Вань Чиньтай ярьсан бичлэг байгаа. |
|
Зоу Вань Чинь |
Энэ чинь утгагүй зүйл. Ээж ээ, битгий итгээрэй. Хурдан эднийг бариад толгойг нь ав. |
|
Янь Тинь |
Зоу Вань Чинь дуугүй бай. Хаана ирчихээд галзуураад байгаа юм? |
|
|
|
|
Бичлэг |
Энэ 10,000 юань байна. Еэ Жи Ниан тэр чөтгөр хоёр сүрчигний дэлгүүрт байгаа. Боломжийг ашиглаад Суй Суйг бариад ав. Ажил дууссаны дараа дахин 250,000 юанв өгөх болно. |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ, тэднийг битгий сонс. Надтай адилхан хоолойтой хүн олсон байх. Битгий итгээрэй. Намйаг ийм хүн гэдэгт итгэхгүй байгаа биз дээ? |
|
Вань Чинь ээж |
Чамайг ийм зүйл хийнэ гэж үнэхээр бодсонгүй. |
|
Туслах |
Үнэн илчлэгдсэн бололтой. |
|
Янь Тинь |
Хүн ир. Тэрнийг аваад яв. |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ би алдаа гаргасан байлаа ч, тэд эхэлсэн шүү дээ. Би Янь Тиньийг 7 жил хүлээсэн. Гэтэл тэр одоо энэ хүүхнээс болоод намайг орхиж байна. |
|
Янь Тинь |
Хурдан аваад яв. |
|
Вань Чинь ээж |
Хүлээж бай. |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ, би таны ганц охин шүү дээ. Намйаг авраач дээ. |
|
Вань Чинь ээж |
Хүлээж бай. |
|
|
Шэн Янь Тинь, Ван Тин алдаа хийснийг мэдэж байна. Гэхдээ Ниан Чин алга болоод олон жил болж байна. Одоо Вань Чиньийг минь аваад явчихлаар би цаашдаа яаж амьдрах болж байна? |
|
Янь Тинь |
Зоу Вань Чинь өөртөө их итгэлтэй байсан. Тэр Зоу гэр бүлийн гишүүн байхад тохирохгүй. Өнөөдөр би түүнд сургаж өгье. Зоу гэр бүлийн төлөө мөн үүнийг хийж байна. Аваад яв. |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ, ээж ээ. |
|
Вань Чинь ээж |
Охиныг минь тавь. Шэн Зэн Шан, олон арван жилийн турш манай 2 гэр бүл нөхөрлөж ирсэн. Ийм зүйл хийж чадна гэж үү дээ? Би энэ насан дээрээ ганцаараа үлдчихлээр яах болж байна аа? |
|
Өвөө |
Би энэ талаар сайтар бодож үзсэн. Зоу Вань Чингийн алдааг удаа дараа өршөөсөн. Энэ удаад тэр Шэн гэр бүлийн цорын ганц цусан төрлийг үгүй хийх гэж оролдлоо. Яаж түүнийг өршөөх болж байна? |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ, ээж ээ. |
|
Вань Чинь ээж |
Та нар больцгоо. Бүх зүйл чамаас болж байгаа юм. Чи байгаагүй бол миний Вань Чинь ийм зүйл хийхгүй байх байсан. Чи миний охины амьдралыг сүйрүүллээ. |
|
Өвөө |
Одоо болно. |
|
Вань Чинь ээж |
Энэ чинь миний охиндоо өгсөн бэлэг байна. Яахлаараа чамд байдаг бил ээ? |
|
|
|
|
Вань Чинь ээж |
Яахлаараа чамд байдаг бил ээ? Хурдан хэлээтэх. Чи энэ цагийг хаанас авсан? |
|
Ээж |
Энийг асрамжийн газар байхад захирал маань надад өгч байсан. Намайг олоход миний халаасанд байсан гэсэн. |
|
Вань Чинь ээж |
Энэ чинь миний охин Ниан Чиньд өгсөн бэлэг. Чи миний Ниан Чинь байна. Миний охин байна, тийм биз дээ? |
|
Зоу Вань Чинь |
Юу гэнэ ээ? |
|
Вань Чинь ээж |
Чамайг олох үед чи хэдэн настай байсан бэ? Санаж байна уу? |
|
Жи Ниан |
5 эсвэл 6 настай. Тодорхой санадаггүй. |
|
Вань Чинь ээж |
Миний охин жоохон байсан. 5 нас 6 сартайдаа алга болсон. Чиний зүүн мөрөн дээр зүрхэн хэлбэртэй мэнгэ байгаа юу? Би харж болох уу? Минй охины зүүн мөрөнд тийм мэнгэ байдаг. |
|
|
Тийм тийм тийм . Энэ мөн. Миний охиныхтой яг адилхан. |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ, та чинь энэ мэнгийг Еэ Жи Ниан эгчийг дуурайж хийлгэсэн гэж хэлээгүй бил үү? Янь Тинь ахыг урхидахын тулд. |
|
Янь Тинь |
Энэ мэнгэ тэрнийг төрсөн цагаас нь хойш байсан. Хэнийг ч дуурайгаагүй. |
|
Вань Чинь ээж |
Энийг хар. Энийг хар даа. Энэ чиний багийн зураг мөн үү? |
|
Жи Ниан |
Тийм ээ, мөн байна. Би үнэхээр таны охин гэж үү? |
|
Вань Чинь ээж |
Ниан Чинь! Миний Ниан Чинь. Ээж нь чамайг эцэст нт нэг оллоо. 20 гаруй жил чамайг хайсан. Ээж нь чамайг өдөр бүр санадаг байсан. Хаа сайгүй хайсан. Ээжийгээ уучлаарай, миний охин. Ээжийнх нь буруу. |
|
|
Ээжийнхээ хажууд ийм удаан байсан байтал ээж нь чамайг таньсангүй. Миний үр. Ээжийгээ уучилж чадах уу? |
|
Зоу Вань Чинь |
Ээж ээ, энэ хүн биш. Та андуураад байна. |
|
Вань Чинь ээж |
Яаж андуурна гэж? Мэнгэ нь Ниан Чиньтэй яг адилхан. Миний Ниан Чинь мөн байна. Ниан Чинь! |
|
|
Намайг ээжийгээ гэж хүлээн зөвшөөрч чадах уу? |
|
Янь Тинь |
Чи төрсөн эцэг эхээ хайж байсан биз дээ? Одоо яг урд чинь зогсож байна. Хүлээн зөвшөөрөх эсэх нь чиний хэрэг. |
|
Вань Чинь ээж |
Ээжтэйгээ хамт харьж болох уу? Энэ олон жиийн туршид ээж нь чамд маш их зүйлсийг бэлдсэн. Янь Тиньтэй гэрлэхээсээ өмнө ээжтэйгээ хамт хэдэн өдөр гэртээ байвал болох уу? |
|
Өвөө |
Жи Ниан, Зоу хатагтай чамайг олох гэж 20 жил тууштай хайсан. Янь Тинь бид 2 хоёул мэднэ. Одоо ээж охин хоёр уулзсан болохоор чи Зоу хатагтайтай хамт байх хэрэгтэй. Суй Суй та хоёртой өнгөрүүлж чадаагүй цаг хугацаагаа нөхөх боломжийг олго. |
|
Вань Чинь ээж |
Миний Ниан Чинь. |
|
Зоу Вань Чинь |
Тэр миний бүх зүйлийг булааж авсан. Хүссэн хүн нь Зоу Ниан Чинь болдог болоо юу? Тэр үхэх ёстой. |
|
|
Ээж ээ |
|
Вань Чинь ээж |
Чи намайг яаж ээж гэдэг дуудаж чадаж байна вэ? Чи Жи Нианыг Ниан Чинь мөн гэж мэдэж байж. Тэр чинь чиний эгч. Одоо ч гэсэн гэмтээмээр байна гэж үү? Надад чам шиг охин байхгүй. |
|
Зоу Вань Чинь |
Чам шиг охин байхгүй гэнэ ээ? Надад өөрийн охин шиг хандаж үзсэн юм уу? Би асрамжийн газраас оруулах гэж авсан хүүхэд төдий. |
|
Вань Чинь ээж |
Вань Чинь, чи яаж ингэж бодож чадаж байна аа? Миний төрсөн охин биш ч гэлээ чамайг өргөж авснаас хойш чамд нэг ч удаа муухай хандаж байгаагүй. Өөрийн төрсөн охин шиг чамайг өсгөсөн. Миний сэтгэлийг ингэж хариулна гэж бодсонгүй. Ниан Чинийг одоо ч гэсэн гэмтээхийг хүснэ гэнэ ээ? Өнөөдрөөс эхлээд надад чам шиг охин байхгүй. |
|
Зоу Вань Чинь |
Өөрийнхөө төрсөн охиныг олчихоод одоо өргөмөл охин нь хэрэггүй болсон уу? Төрсөн охин шиг өсгөсөн гэж хэлж чадах уу? |
|
Вань Чинь ээж |
Вань Чинь, чи дахин дахин муухай зан гаргаж байна. Ээж нь чамайг эхэндээ өмөөрч хамгаалж байсан. Харин одоо шаардлагагүй юм шиг байна. |
|
Зоу Вань Чинь |
Тийм ээ, 7 жилийн өмнө би түүнийг алахыг хүссэн. Ийм азтай байна гэж бодсонгүй. Голд үхэг гээд шидсэн байхад амьд гараад ирсэн. |
|
Жи Ниан |
Чи юу гэсэн бэ? 7 жилийн өмнө чи намайг хулгайлсан юм уу? |
|
Зоу Вань Чинь |
Тийм, би чиний 7 жилийн өмнө нисэх байсан онгоц сүйрнэ гэж мэдсэн бол тийм төвөгтэй зүйл хийхгүй байх байсан. Еэ Жи Ниан, чиний амийг авах ямар хэцүү юм бэ? |
|
Вань Чинь ээж |
Зоу Вань Чинь. Чамайг ийм харгис байна гэж зүүдэлсэн ч үгүй. Миний Ниан Чинийг алах гэж оролдсон гэнэ ээ? |
|
Зоу Вань Чинь |
Юу гэнэ ээ? Би байгаагүй бол Еэ Жи Ниан 7 жилийн өмнө онгоцны ослоор үхэх байсан юм. Надад талархах хэрэгтэй. |
|
Янь Тинь |
Талархах аа? Зоу Вань Чинь чи чинь галзуу юм уу? |
|
Зоу Вань Чинь |
Би галзуу. 7 жилийн өмнө надтай сүй тавина гэж хэлсэн хүн нь чи өөрөө. Энэ бүх зүйл энэ Еэ Жи Ниан шулмаас болж байгаа юм. Тэрнийг 7 жилийн өмнө Зоу Ниан Чинь мөн гэдгийг мэдсэн бол ухаан алдуулж гол руу шидэхгүй байх байсан. |
|
|
Миний бүх зүйлийг булаасан. Чамайг би буудаж алах байсан юм. |
|
Янь Тинь |
Жи Ниан чиний бүх зүйлийг булаасан гэнэ ээ? Төрснөөсөө хойш та нарын хэнтэй чинь би сүй тавьсан юм? |
|
Зоу Вань Чинь |
Чиний сүйт бүсгүй чинь гарцаагүй би. Чиний хайрлах ёстой хүн чинь би. |
|
Янь Тинь |
Хангалттай. Би чамд хэзээ ч хайртай байгаагүй. Чамайг дахиж хармааргүй байна. |
|
Өвөө |
Наадахаа аваад яв. |
|
Зоу Вань Чинь |
Янь Тинь, би чамд юу хийсэн гэж тэр вэ? Би чамайг сүнс болж ирээд зүгээр байлгахгүй дээ. |
|
Вань Чинь ээж |
Ниан Чинь, ээжийгээ уучлаарай. Чи ээжтэйгээ хамт гэртээ харих уу? Ээж нь чамайш надтай хэдэн өдөр хамт байгаасай гэж хүсэж байна. |
|
Жи Ниан |
Гэхдээ... |
|
Янь Тинь |
Гэртээ хариад гэр бүлийнхэн дээрээ оч. |
|
Өвөө |
Тэг. Тэгье гэж хэл. |
|
Жи Ниан |
За ээж ээ. |
|
Вань Чинь ээж |
Ниан Чинь, наашаа ирээд хар даа. 20 жил өнгөрсөн болохоор ээж нь чамайг юунд дуртайг мэдэхгүй. Энэ өрөө чиний багадаа зурж байсан зургаар дүүрэн байгаа. Бас ээжтэйгээ авахуулсан зурагнууд байгаа. Янь Тинаас чамайг бага насныхаа тухай санахгүй байгаа гэж сонссон. Гэхдээ зүгээр ээ. Ээж нь санаж байна. |
|
Зурагчин |
3, 2, 1 |
|
Вань Чинь ээж |
Хаш ногоо |
|
|
Ээжтэйгээ хамт олон зураг даруулна шүү. Чамайг том болоод хүнтэй гэрлэхэд ээж нь зурагнуудыг нь хараад чиний тухай бодох болно. |
|
|
|
|
Вань Чинь ээж |
Ниан Чинь хурдан том болоорой. Ээж нь хамт байх болно. |
|
Жи Ниан |
Ниан Чинь ээждээ зөндөө хайртай. |
|
Вань Чинь ээж |
Ээж нь ч гэсэн Ниан Чиньд хайртай. |
|
|
Ниан Чинь, ямар нэг зүйл санаж байна уу? |
|
Жи Ниан |
Би бүгдийг санаж байна. Ээж ээ, хоёулаа хамтдаа савлуур дээр тоголъё. Хамт зураг даруулъя. Хамтдаа зураг зуръя. |
|
|
Ээж ээ, та намайг хайж олон жил хүнд байж ээ. |
|
Вань Чинь ээж |
Битгий уйл. Би хажууд чинь байгаа цагт ээж нь юу ч хийж чадна. |
|
Жи Ниан |
Ээж ээ, би бага байхдаа таныг маш их санадаг байсан. |
|
Вань Чинь ээж |
Ээж нь ч бас их санасан. |
|
Жи Ниан |
Таныг үнэхээр их санасан шүү ээж ээ. |
|
Вань Чинь ээж |
Ниан Чинь, одоо битгий санаа зов. Ээж нь заавал чамд өнгөрсөн хугацааг нөхөж өгнө. Гэрлэхээр чинь ээж нь хангалттай инж бэлэг болгож өгнө. |
|
Жи Ниан |
Баярлалаа, ээж ээ. |
|
Вань Чинь ээж |
Ээж нь чамайг хүргэж өгөөд хуримын бэлтгэлийн талаар ярилцая. Тэд нар миний Ниан Чинийг хэзээ ч дээрэлхэж чадахгүй. |
|
|
|
|
Янь Тинь |
Эгч ээ |
|
Охин |
Ээж ээ |
|
Өвөө |
Алив Зоу хатагтай наашаа ирээд суу. |
|
Вань Чинь ээж |
Худ минь хэтэрхий тал засах хэрэггүй. Би өнөөдөр Ниан Чинь, Янь Тинь хоёрын хуримын талаар ярилцах гэж ирлээ. |
|
|
Энэ бол Зоу гэр бүлийн зүгээс Ниан Чиньд бэлдсэн хуримын инж. |
|
|
Таны сүйн бэлэгнээс дутахааргүй байгаа биз? |
|
|
Надад ганцхан үнэт охин бий. Та нар түүнийг минь сайн харж хандаарай. |
|
Охин |
Ээж ээ, эмээ бидэнд маш сайн хандах юм аа. |
|
Янь Тинь |
Эгч ээ, санаа зоволтгүй. Би Ниан Чинийг сайн халамжлах болно. Тэнгэр газраар тангараглая. |
|
Өвөө |
Тэдний харилцаа маш сайн. Санаа зовох зүйл байхгүй. Хагацаж салшгүй хайртай хосууд. Ялагдашгүй дийлдэшгүй хайр дурлал. Санаа зоволтгүй. Охин дээрээ зочилж ирмээр байвал шууд л хүрээд ир. |
|
Жи Ниан |
Ээж ээ, санаа зоволтгүй. Би бас гэртээ байнга очиж байх болно. |
|
Вань Чинь ээж |
Ээж нь Ниан Чинийг хамгийн эелдэг, хамгийн сайхан сэтгэлтэй гэдгийг мэднэ. За тэгвэл хуримын яриаг ингээд шийдье. Хуримыг захирагчийн гэр бүл бүрэн хариуцах болно. |
|
Охин |
Гоё доо. Аав ээж хоёр гэрлэх нь. |
|
Өвөө |
Бүгдэд нь мэдэгд. Тэдний хуриманд дээр ирсэн бүх зочдод бэлэг өгөх болно. |
|
|
|
|
Хөтлөгч |
За одоо сүйт залуу болон сүйт бүсгүйн бөгжийг авчирч өгөөрэй. |
|
Охин |
Аав аа, ээж ээ. Бөгжөө солилцоорой. |
|
Янь Тинь |
Сайн байна, Суй Суй. |
|
Хөтлөгч |
Одоо сүйт залуу, сүйт бүсгүй нар бөгжөө солилцоно уу. |
|
Янь Тинь |
Жи Ниан, эцэст нь бид гэрлэлээ. |
|
Хүмүүс |
Ваав! Баяр хүргэе! |
|
|
Шэн захирагчид баяр хүргэе. |
|
Зурагчин |
За наашаа хараад инээгээрэй |
Back to episodes Go home