Выжить после S2 8

Дараа нь амьд үлдэх – 2-8

Үргэлжлэл:      47:36 мин

Дүрүүд:

Эр:

Саша                

Валера

Лобода

Рудольф    

Петя

Андрей

Митя

Леонид Маркович

 

Эм:      

Ника           

Инга

Катя            сэтгүүлч     

Лина            9 наста охин

Надя           мураниин хатан хаан

--------------------------------------------------------------------------------

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН

--------------------------------------------------------------------------------

ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 8 – Р АНГИ

--------------------------------------------------------------------------------

Катя: За, яасан?

Бр:    Энэ чинь аллага.

Инга: Энэ үйлдвэрийн золгүй явдал. Бид тантай хамт маш аюултай үйлдвэрлэл явуулдаг. Энэ тухай бод. Харин одоохондоо надад цаашдын судалгааны талаар ярьж өг. 

Бр:    Надад Валерий Сычёв хэрэгтэй. Амьдараа.

Инга: Энэ болно.

Бр:    Надад сайн дураар хамтран ажиллах түүний зөвшөөрөл хэрэгтэй. Гав тохирох юм биш. Тэр Айжантай хамт харилцаж, тогтмол чөлөөт орчинд хамт байх нь надад чухал.

Инга: Та түүнийг нэрээр нь дуудаад л, сайхан юмаа. Түүнийг бидэнд ажиллахад албадах цорын ганц арга бий.

Бр:    Миний бодлоор, тэр тохиролцохыг зөвшөөрөх нь юу л бол.

Инга: Ямар ч тохиролцоогүй, зөвхөн санаци.

Бр:    Өө, та түүний ой санамжийг арилгамаар байна уу?

Инга: Зөвхөн Айжантай холбоотой хэсгүүдийг нь. Тэгж бид үнэ цэнэтэй ажилтантай болно.

Бр:    Бид түүний тархиар оролдохгүй. Тэдний харилцаа юун дээр тогтдогийг бид одоо болтол мэдэхгүй. Мутантын тархи хамгийн эмзэг, мэдрэг эрхтэн. Тэр хамтрагчийнхаа тархины өөрчлөлтийн мэдрэх байх. Санаци бүх туршилтыг устгана.

Инга: За?

Эр:    ИнгаАнатольевна,  ВалерийСчёв байцаалтанд бэлэн.

Инга: Очлоо.

Бр:    Та юу гэж шийдсэн бэ?    

--------------------------------------------------------------------------------

Настя:  Май.

Лоб:  Баярлалаа.

Настя:  Болгоомжтой, халуун.

Лоб:  Надтай хамт суугаач. Чи зүгээр үү? Тэсэж л байна уу?

Настя:  Тэсч байгаа. Хоёр гараараа.

--------------------------------------------------------------------------------

Инга: Явж болно. Суугаач.

Эр:    Гар аа!

Инга: Бүх юм зүгээр. Бид тохиролцоотой. Бас буугаа хураа. Валерий гомдолтой байхаас айдаг. Түүний Айжаныг амьсгалж байгаа цагт нь туршилтынх болгосоор байна гэхээс тэр айдаг. Тиймээ? Явж болно. За тэгээд, Валера, бидний хооронд болсон бүх юмны дараа чи гэх цаг нь болж. Бид хамтран ажиллах хэрэгтэй. Тэр тусмаа бидэнд нэг гялалзсан хамтын ажиллагаа хэдийн байгаа. Таньж байна уу? Эргүүлийн зам дээр газрын зураг хаяж, чамд аюул учруулж болзошгүй амьд үлдсэн хүмүүсийн бүх баазуудыг устгах нь ямар ухаалаг хэрэг вэ. Энэ бүгдийг бусдын гараар хийсэн.

Вал:  Би энэ газрын зургийг гээсэн, харин танай хархнууд олсон.

Инга: Би ойлгож байна, чи зарчмаасаа ухарсан, одоо эвгүй байгаа.

Вал:  Сонсооч, та нар түүнийг зүгээр алчихаж болохгүй юу? Би та нарын хүссэн бүхнийг хийнэ, гуйя. 

Инга: Хэрэв бүсгүйг чинь эмчилж чадвал яахав? Профессор Брыль мутацийг хувиргах вакциныг нээх босгон дээр байгаа. Чи ердөө л бүсгүйтэйгээ таатайхан цагийг өнгөрүүлж, харин профессор түүнийг судлах болно.

Вал:  Үгүй.

Инга: Эсвэл чи дахиж тэр харилцаандаа буцаж орох хүсэлгүй юу? Магадгүй чи зүгээр л залхасан байх. Чи харилцаандаа цэг тавьж, шинэ харилцаа үүсгэхийг хүсдэг. Чи бид хоёрынх.

Вал:  Чи огтоос юу ч ойлгохгүй байна. Эндээс зайл.

--------------------------------------------------------------------------------

Надя:   Оршуулгын газар шиг нам гүм.

Митя:   Энэ өдөр тутмын сүйрлийн хэвийн нөхцөл. Цэвэр агаар мэдрэлийг тайвшруулдаг гэж ярьцгаадаг.

Надя:   Чи одоо хэний мэдрэлийг тайвшруулаад байгаа юм?

Митя:   Ингэхэд, би янзтай муран болж болох байсан санагддаг. Та нар нөгөө яадаг билээ? Яг ингэж. Эсвэл илүү балмад бишээр. Надад үргэлж сонирхолтой байсан, чи тэднийг яаж удирддаг вэ?

Надя:   Мэдэхгүй ээ, өөрөө аяандаа л болчихдог. Тэд надад тусламж хэрэгтэй мэдрээд надад хэрэгтэй юмыг хийдэг. Ингээд боллоо. Эргүүлийнхэн энд байх, битгий ай. Би мэдрэх байсан.

Митя:   Тэд л та нараас айх ёстой гэж боддог. Чи өөр юу мэдэрдэг вэ?

Надя:   Би юу мэдэрдэг вэ? Би архаг өлсөглөн, уйтгар гунигийг нэгэн зэрэг мэдэрдэг. Маш хачин.

Митя:   Хүлээ. Өөрөөр, ийм учраас л мурании хашхирдаг уу? Яагаад гэхээр тэдэнд идэх үү, уйлахын дунд сонголт байдагаас уу?

Надя:   Би дахиж ингэмээргүй байна.

Митя:   Надюша, чи маш сайн тэсэж байгаа. Би дэргэд чинь байна. Митя ах нь бүхэнд санаа тавина. Яасан? Юу болсон?

Надя:   Энд хэн нэгэн байна.

Митя:   Надюша.

Надя:   Нэг бүсгүй.

Митя:   Надюша.

Надя:   Би түүний айдасыг мэдэрч байна.

Митя:   Юу гэнэ ээ? Юун бүсгүй? Энд хэн ч алга. Явцгаая. Энэ сэтгэл гутралаас болж байгаа. Явцгаая, шоколад олж иднэ. Бүх юм сайхан болно. Явъя, явъя,явъя.Явъя,явъя, хонгор минь. 

--------------------------------------------------------------------------------

Инга: Баазын эргэн тойрныг бүсэл. Ямар ч дуу чимээ, машин байх ёсгүй. Хэтэрхий ойртож болохгүй. Бидэнд хэрэгтэй хүмүүсийн нэг нь баазаас явсан. Александр Филиппов. Бусад нь түүнийг Скат гэж дууддаг. Түүнийг буцаж ирэнгүүт бүгдийг нь барь. Бидэнд Скат, Лобода хоёр амьдаараа хэрэгтэй, үлдсэнийг нь тэр дор нь устга.

Эр:    Харин мэдээлэгчийг?

Инга: Хамгийн түрүүнд. Би яагаад та нарт заах ёстой юм?

Эр:    Аз туршихгүйгээр одоо байгаа бүгдийг нь барих саналтай байна.

Инга: Ухаан ор. Тэд одоо яг лааз шиг болсон, зэвсэггүй. Бид тэднийг хэзээ ч барьж болно. Харин хакер зугтвал их хугацаа орно.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Тайвшир. Шоколад сэтгэл гутралыг эмчилдэг гэж ярьдаг. Надя, юу болсон бэ?

Надя:   Тэр биднийг дагасаар л байна.

Митя:   Надя, боль, энэ дагасан хэрэг.

Надя:   Түүнийг хөөж явуул. Тэр тэнд байна,

Митя:   Надя. Ойлголоо. Тэнд хэн ч байхгүйг одоо чи харна. Чи галзуурчихсан уу?

Катя: Тэр халдвар авсан ш дээ.

Митя:   Чи хаанаас ирэв? Би хаанаас гэж асууж байна. Камераа хураа!

Катя: Юу, үүнийг зүгээр л аз гэж бод, Митя. Тэр яаж хүн хэвээрээ байж чадаж байна?

Митя:   Гүйцээ, чи өнгөрсөн. ​​Би чамайг камераа хураа гэж байна. Чи өвчтэй юм уу, хаашаа юм? Чи амьдралаас уйдаад байна уу?

Катя: Юу? Баазад тэр яагаад  чамайг оролдоогүй юм бэ? Учир нь та хоёр урд нь хамт байсан.

Митя:   Би чамайг эндээс яв гээд байна!

Катя: Чи хамт байсан биз дээ?

Митя:   Яваач! Тийм ээ, тийм, тийм, бид хамт байсан. Эндээс яв! Зугта.Өө. Надя, энэ чинь юу вэ? Ингэхэд хэн ийм болоод хувирчихав аа? Хөөх, чи ямар хүчтэй юм. Болсон, болсон, болсон. Тайван, тайван, тайван,тайван,тайван,тайван,тайван. Сайн уу, Надя, юу болсонбэ, Надя? Бүх юм зүгээр. Би энд байна. Би Митя. Сайн уу. Гүйцээ, гүйцээ, хонгор минь. Явцгаая, явцгаая. Чамд юу ч саад болохгүй. Чи ингэж болохгүй. Хэрэв хот дүүрэн хүнтэй байсан бол чи бүгдийг айлгах байлаа. Одоо зүгээр, зүгээр.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Энэ альфа эм тахиа гэж бодъё.

Настя:  Энэ муур.

Лоб:  Нэгд, энэ тэмээ. Хоёрт, энэ бүхэн болзолт. Энэ бета эм тахиа.

Настя:  Тэгж болог.

Лоб:  Альфа эм тахиа үр тариа эхэлж тонших эрхтэй гэж бодъё. Гэвч бета эм тахиа түүнээс урьтахаар шийдвэл тэр шийтгүүлнэ. Мөн тойргоор захирагдах ёс байна. Энэ нь гамма эм тахиа байхад...

Настя:  Маш сонирхолтой юм.

Лоб:  Тиймээ, уучлаарай, би сонирхолтой биш ярилцагч.

Настя:  Үгүй дээ, Толя, уучлаарай, би юу ч ойлгохгүй байна. Надад  сонирхолтой байна. Нээрэн шүү.

Лоб:  Эсвэлнадтай харилцахад энэ тус болох байх.

Настя:  Толя, чи хаанаас авсан бэ? Москвад амттан тийм ч их үлдээгүй. Сэрээгээ өг.

Лоб:  Май. Бид марцепан хувааж иднэ.

Настя:  Бурхан минь.

Лоб:  Би чиний төлөө уумаар байна. Настя би чамайг хараад.... уучлаарай, би ярьж чаддаггүй юм. Ерөнхийдөө, хэрэв чамд ямар нэг тусламж хэрэгтэй бол би чамд тэр тусламжийг үзүүлэхдээ баяртай байх болно.

Настя:  Зүгээр л амттаны төлөө ууцгаая.

Лоб:  Глюкозны төлөө.

Настя:  Глюкозны төлөө.

Лоб:  Миний сонирхол татаад байдаг юм, наадах чинь юу вэ?

Настя:  Энэ үү? Одоо энэ нээх чухал биш.

--------------------------------------------------------------------------------

Бр:    Юу болов оо?

Эр:    Леонид Маркович, таныг болох уу?     

Бр:    За бас юу болсон бэ?

Эр:    Би ВалерияСычёвийг санаци руу яаралтай тээвэрлэх тушаал авсан. Машин шалган нэвтрүүлэхэд хүлээж байгаа.

Бр:    Яагаад одоо, шөнө дунд байдаг юм? Нэг хоног хойшлуулчих. Би судалгаа хийж байна.

Эр:    Би тушаалтай.

Бр:    Харин би судалгаатай.

Эр:    Харин би тушаалтай.

Бр:    Хүлээж бай!

--------------------------------------------------------------------------------

Саша:   Тэгэхээр цаг бага байгаа. Намайг сонс. Одоо чиний ой санамжийг арчиж, чиний тусламжтайгаар Айжаныг сургах гэж байна.

Вал:  Чи намайг яаж...

Саша:   Дараа бол. Чи наанаасаа зугтахад 2 минут байна. Би чамд замчлана. Миний хэлсэн бүхнийг тогтоогоод гараарай. Халат өмс. Хаалга зүүн талд. Хурдан.

Эр:    Зугтаачихаж!

Саша:   Хаалга зүүн талд. Чигээрээ яв. Коридорын шилэн хаалга хүртэл.

Вал:  Юу вэ?

Саша:   Хүлээ. Болсон. Үргэлжлүүлээд яв. Баруун тийш. Баруун талд чинь хувцас солих өрөө байна. Өлгүүртхамгаалалтын ажилтны дүрэмт хувцастай. Өмс. Тэд чам руу ирж байна. Болгоомжтой байгаарай. Чигээрээ 15 метр яв. Дараа нь баруун тийш эргэ. Тийм ээ. Зогс. Цэвэр. Гараарай. Цагаан фургоныг харж байна уу? Суу.

Вал:  Юу? Би ойлгосонгүй, Айжан яасан юм?

Саша:   Тэр машинд байгаа, тиймээс болгоомжтой яваарай. Валера, түүнийг битгий алчихаарай, сонсов уу? За, тайван явна шүү. 500 метр орчим яваад хар хайрцагийг авч хая, тэнд цох байгаа. Нью-Йорк руу яв, санаж байна уу?

Вал:  Тийм ээ, би санаж байна.

Саша:   Намайг тэнд хүлээ. Хэн ч харахааргүй машинаа нуугаарай. Би Айжаны бугуйвчнаас өгөх дохиогөөрчилсөн. Чамд алга болох хугацаа байна.

--------------------------------------------------------------------------------

Анд:  Суу, суу, битгий бос.

Ник:  Чи ямар нэг юм мартчихсан уу, эсвэл надаар тохуурхах гэж ирэв үү? Би чамайг суллах ёсгүй байж.

Анд:  Хэрэв чи эндээс гарахыг хүсч байвал намайг суллах л ёстой байсан.

Ник:  Нисдэг тэргээр үү?

Анд:  Шумбагч онгоцоор. Үнэндээ үүнийгминий захиалагч мэддэг.

Ник:  Намайг хуурах хэрэггүй.

Анд:  За яахав, намайг сонс.

Ник:  Хаалга онгойлго.

Анд:  Надад лабораторийн мэдээлэл илгээхнэг хүнийг миний захиалагч нарэлсүүлж чадсан. Янз бүрийн л юмнууд. Тэр хүн хамгийн сүүлд мэдээлэл дамжуулахдаа надад хэдэн хүний ​​талаарх мэдээлэл өгсөн. Би тэднийг хүрээнээс гаргахаар үзээд алдах хэрэгтэй. Миний юу ярьсныг тааварлаж байна уу?

Ника: Бункер. Валера, Скат?

Анд:  Тэд энд байж болохгүй. Москвагаас гадна "Оргил" тийм ч хүчтэй биш.

Ника: Захиалагчид чинь хэн бэ? Засгийн газар уу?

Анд:  Би чамд чадах бүхнээ хэлсэн. Хэрэв хүсвэл чи явж болно. Хаалга онгорхой.    

--------------------------------------------------------------------------------

Эр:    Амиа алдсан лаборантын нэвтрэх картыг хүчингүй болгосон, гэвч тэр яагаад ч юм туршилтын горимд ажиллаж эхэлсэн.

Бр:    Та нар оргосныг нь мэдээд яагаад шууд түгшүүр зарлаагүй юм бэ?

Эр:    Түгшүүр туршилтын горимд ажиллаагүй.

Бр:    Тийм ээ, яг энэ мөчид тэр оргохоор шийдсэн, тийм үү?.Тэгвэл та үүнийг санаандгүй тохиолдол гэх гэж байна уу?

Эр:    Үгүй ээ, бид шалгаж байна.

Бр:    Сонсооч, энэ утгагүй зүйл гэдгийг та ойлгож байна уу?

Эр:    Явцгаая.

Эм:    Леонид Маркович.

Бр:    Юу?

Эм:    Уучлаарай, тэнд...

Бр:    Тэнд юу болсон юм?

Эм:    144.

Бр:    Тэр яасан юм?

Эм:    Түүнийг хотод буулгасан бололтой.

Бр:    Тийм байж таарахгүй. Би түүнийг хотод буулгах бүх жагсаалтуудаас хассан.

Эм:    Түүнийг өнгөрсөн шөнө жагсаалтад нэмсэн байна.

Бр:    Хэн?

Эм:    Та.

--------------------------------------------------------------------------------

Саша:   Амьд уу?

Вал:  Надад юу ч тайлбарламааргүй байна уу?

Саша:   Би тэдний сүлжээнд нь нэвтэрсэн. Одоо лабораторид болж байгаа бүхнийг харж, сонсож чадна.

Вал:  Айжанийг ярилцъя. Тэр машинд байгаа биз дээ?

Саша:   Валера, чи түүнийг одоо алсан ч болно. Гэхдээ боломж олгосон нь дээр. “Оргил” түүнийг онцгой гэж үздэг учраас түүний тусламжтай вакцин бүтээж болно гэж бодож байна.

Вал:  Би вакцины тухай энэ түүхийг сонсохоос залхаж байна.

Саша:   Би ойлгож байна, харин үүнийг Лободад өгөөрэй. Тэр харна биз. Энэ Айжанын судалгааны үр дүн.

Вал:  Сонс, хэрэв чи тэдний сүлжээнд нэвтэрсэн юм бол гадаад ертөнцтэй ямар нэгэн холбоо байгаа гэсэн үг үү?

Саша:   Сүлжээ ч тэр, интернет ч тэр, юу ч байхгүй.

Вал:  Сань, чамд баярлалаа.

Саша:   Зүгээр. Манай баазад харх байна, сонсох төхөөрөмжтэй.

Вал:  Нээрээ юу?

Саша:   Тэд хэнийг ч, тэр ч байтугай Лободаг элсүүлж чадна.

Вал:  Тэд одоо болтол яагаад баазыг устгаагүй байгаа юм?

Саша:   Тэд намайг буцаж очихыг хүлээж байгаа. Бункерт байсан бүгдээс нь шууд мэдээлэл авахын тулд. Харин би буцаж очихгүй.

Вал:  Чи капсултай хайрцгийг аваагүй юу?

Саша:   Тэр надад ямар хэрэгтэй?Тэгэхээр, ингэе. Тэнд байгаа дам нурууг харж байна уу? Түүнд юу ч юм зүйл өлгөөрэй, гялгар уут ч юм уу. Хэрэв уулзах хэрэгтэй бол би харна.

Вал:  Хэрэв чамтай уулзах хэрэгтэй болбол?

Саша:   Би чамайг өөрөө олно.

Вал:  Чи одоо супер баатар болсон уу?

Саша:   Ганцхан чи бололтой биш дээ, зөв үү? Баазад болгоомжтой байгаарай.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Өглөөний мэнд.

Настя:  Өглөөний мэнд.

Лоб:  Чи дажгүй юу?

Настя:  Дажгүй ээ. Харин чи? Чимарципан олсон ньөчигдөр санаандгүй сайхан зүйл болсон. Үнэнээ хэлчих, удаан хайсан уу?

Лоб:  Чамд таалагдсан нь чухал.

Настя:  Би одоо хөвгүүдэд өглөөний цай бэлдэнэ. Би чамд авчирч өгөх үү?

Лоб:  Үгүй ээ, баярлалаа, би аль хэдийн уучихсан.

Настя:  Надгүйгээр үү?

Лоб:  Төрөл зүйл 24 настай. Эхний өдөр.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Замын хуудсанд 144-ыг тэмдэглэсэн байсан. Түүнийг тээврийн хэрэгсэл рүү шилжүүлсэн.

Инга: Энэ хэзээ болсон бэ?

Эр:    Ойролцоогоор, Валерий Сычев оргохоос нэг цагийн өмнө. 144-ыгшилжүүлсэний дараа ажиглах системийн програм доголдсон, бид түүний чипыг унтраасныг тэр дор нь анзаараагүй.

Бр:    Би шилжүүлэх хуваарьт ямар ч өөрчлөлт оруулаагүй.

Эр:    Замын хуудсанд гарсан өөрчлөлтийг таны компьютерээс хийсэн.

Бр:    Би тэгээгүй. Би хамгийн үнэ цэнэтэй дээжийг яагаадшилжүүлэх ёстой гэж?

Эр:    Та  урд нь ч гэсэн сүүлчийн мөчид шилжүүлэх хуваарьт өөрчлөлт оруулж байсан.

Бр:    Би дахиад хэлье, би тэгээгүй.

Инга: Хангалттай! Валерий Сычевийг яагаад ганцааранг нь орхисоноо тайлбарласан тайлан бичиж өгөөрэй. Танд хоёр цаг байна. Ойлгомжтой юу? Харин та, Валерий Сычев, түүний халдвар авсан бүсгүйг оргоход хэн тусалсныг тодруул. Даруйхан гүйцэтгэ. Даруйхан!

--------------------------------------------------------------------------------

Петя: Настя. Насть, өглөөний мэнд.

Настя:  Өглөөний мэнд.

Петя: Биш ээ, өдрийн мэнд. Чи өвдсөн үү?

Настя:  Үгүй ээ, бүх юм зүгээр.

Петя: Настя, би өчигдрийн явдалд уучлалт гуймаар байна. Би чам руу хашгирах ёсгүй байсан. Уучлаарай.

Настя:  Петя, би чамд гомдоогүй. Санаа зоволтгүй.

Петя: Зогс, хүлээ, бид ярилцах хэрэгтэй байна.

Настя:  Петя, одоо хэрэггүй, тэгэх үү.

Петя: Үгүй ээ, яг одоо. Өнөөдөр нэг иймэрхүү өдөр, өдөр бүр нэг иймэрхүү байдаг.Маргааш бидэнд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Чи надад юу хэлэхийг хүсээв?

Петя: Настя... би чамд хайртай,

Настя:  Петя.... Уучлаарай, одоо,.. одоо энэ хамгийн тохиромжгүй мөч.

Петя: Үгүй ээ, тэр үргэлж тохиромжгүй байдаг. Ойлго, би урд нь хэнд ч ингэж хэлж байгаагүй, зөвхөн чамд л хэлсэн. Зугтацгаая. Чи бид хоёр.Хэнд ч, юу ч хэлэхгүй. Би амлаж байна, би хамгаалж чадна.

Настя:  Петя, чи сайн залуу. Чи надад үнэхээр таалагддаг. Чи шударга, жинхэнэ эр хүн, гэхдээ зүгээр л... би одоо ганцаараа байж болох уу? Зүгээр л...

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Чи хаана байв?

Вал:  Сувилалд. Чамд бэлэг авчирлаа.

Лоб:  Юу байгаа юм?

Вал:  Үз ээ. Намайг байхгүй үеэр энд шинэ хүмүүс ирсэн үү?

Лоб:  Үгүй.

Вал:  Бүгдээрээ хаачсан юм? Катя хаана байна?

Лоб:  Сэтгүүлч гурван өдрийн өмнө явсан, шууд л чиний араас. Ника Андрейтэй хамт. Скат нэг тийшээ алга болсон. Энэ “Оргил”-ын файлууд уу? Энэ чамд хаанаас вэ?

Вал:  Надад чамд үзүүлэх зарим юмнууд бий.

Лоб:  Тэгээд? Нууц уу? Оньсого уу?

Вал:  Тэр энд байхгүй.

Лоб:  Тэгвэл хаана? Тогшиж сураагүй юу?

Петя: Тэнд Настя муу байна. Чи үзээд өгч болох уу?

Вал:  Чи байраа орхисон юм уу? Тэнд хэн ч байхгүй байгаа.

--------------------------------------------------------------------------------

Петя: За, яасан?

Лоб:  Яагаа ч үгүй. Чи яагаад байрандаа байхгүй байна? Чи саад болж байна.

Петя: Тэр яасныг надад хэлэх хүртэл би хаашаа ч явахгүй. Ханиад уу?

Лоб:  Үгүй ээ, энэ ханиад биш. Энэ харшил байх.

Настя:  Харин би хэзээ ч харшилтай байгаагүй.

Лоб:  Хүн бүр харшилтай байдаг. Ямар нэгэн зүйлээс харшилтай. Гэхдээ хүн бүр үүнийг мэддэггүй. Уучлаарай, би... Чөтгөр гэж, энэ миний буруу. Би зүгээр л... Би мэдээгүй.Би санаандгүйгээр... Би, ойлго, өчигдөр бид хоёулханаа байхдаа... марципан идсэн. Тэр самартай. Тэд харшил үүсгэдэг. Одоо толгой чинь өвдөж байна уу?

Настя:  Өвдөж байна.

Лоб:  Нүднээс чинь нулимс гарч байна уу?

Настя:  Гарч байна. Бид ярилцах хэрэгтэй байна.

Лоб:  Харшлын бүх шинж тэмдгүүд.

Настя:  Толя, гуйя...

Лоб:  Би энд чамд цэвэрхэн өрөө олж өгье. Чамайг тусгаарлах хэрэгтэй. Би хурдхан, би буцаад ирнэ.

Настя:  Чи сонсч байна уу...

Лоб:  Гүйцээ.

Настя:  ...Толя? Толя.          

--------------------------------------------------------------------------------

ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАГДААГҮЙ БҮС    

--------------------------------------------------------------------------------

Руд:  Инга, чи зөвтгөх эсвэл бурууг тохох гэж оролдоод байна уу?

Инга: Лабораториос оргосон нь юу ч биш гэдгийг би хэлмээр байна. Хот бидний бүрэн хяналтанд байгаа.

Руд:  Чи Москвад 2 долоо хоног ажиллаа, гэтэл үр дүн алга.

Инга: Үр дүн байгаа. Бид мутацийг судлах ажилд ахиц гаргасан.

Руд:  Би нэг л ойлгохгүй байна. Чи одоо надтай маргах гэж оролдоод байна уу?

Инга: Үгүй.

Руд:  Би Москва явахаар төлөвлөсөн. 

Инга: Хэзээ?

Руд:  Ойрын өдрүүдэд. Халдварлагдсан организм хэрхэн эдгэрч байгааг би хармаар байна. Чамд ойлгомжтой юу, Инга?

Инга: Тиймээ, мэдээж.

Руд:  Хэрэв би үүнийг харахгүй бол бид Москвагаас хамт буцахгүй.

--------------------------------------------------------------------------------

Надя:   Түүнийг хөө. Тэр тэнд байна.

Митя:   Надь. За яахав. Тэнд хэн ч байхгүйг чи одоо харна.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Ярих юмгүй сонирхолтой материалууд байна. Лабораторын судалгааны протоколууд. Төрөл зүйл №144. Айжан. Үнэндээ энэ мурании... уучлаарай, Айжангүй бол энэ бүгд ямар ч хэрэггүй баримтууд, тэрнээс цаашгүй.

Вал:  Би газрын зургаа гээснийг санаж байна уу? Тэгсэн тэрийг хэн нэг нь “Оргил”-д өгсөн байна.

Ника: Сайн уу.

Вал:  Сайн уу.

Ника: Скат хаана байна?

Лоб:  Явчихсан.

Ника: Яриа байна.

Вал:  Яриач.

Ника: Тэр хайрцагийг би авсан.

Вал:  Овоо доо. Тэгээд?

Ника: Тэгээд түүнийг эзэнд нь өгчихсөн.

Вал:  За.

Ника: Түүнтэй ярилц. Ороод ир.

--------------------------------------------------------------------------------

Эм:    Алисочка, би чамд юу бэлдсэнийг хар даа. Өмсөөд үз.

Лина:   Би Алисочка биш, би Лина.

Эм:    Тиймээ, мэдээж.

Лина:   Та нар намайг Алисочка гэдэг.

Эм:    Нэгд, би мэдээж чамайг Линочка гэж дуудсан. Тийм биз?

Эр:    Тиймээ, Лина, чи буруу сонссон байх.

Эм:    Хоёрт, чи намайг Натый гэж дуудаж болно. Эсвэл хэрэв хүсвэл ээжээ гэж дуудаж болно.

Лина:   Би хүсэхгүй.

Эм:    Мэдээж, хүссэнээрээ бол. Лин, өмсөөд үз.

Эр:    Өмсөөд үз, Линь. Энэ их гоё хувцаснууд.

--------------------------------------------------------------------------------

Анд:  Ерөнхийдөө, эндээс хэзээ гарахыг би удахгүй мэднэ.

Лоб:  Яаж?

Анд:  “Оргил”-д миний нэг хүн байдаг. Тэр мэдээлэгч, тэр мэдэж байгаа. Гэхдээ түүнийг та нартай хамт шилжүүлэхээс араггүй.

Вал:  Үгүй ер, чи бидэнтэй хамт. Энэ юун халамж вэ?

Анд:  Та нар бункерт байсан. Клейто-ийн эхний туршилтанд оролцож байсан. Тиймээс, та нар миний захиалагч нарт гэрчийн хувиар хэрэгтэй.

Лоб:  Харин “Оргил”-д туршилын туулайнууд байсан.

Анд:  Нэг тиймэрхүү.

Петя: Залуус аа, хэн нэг чинь намайг манаанд орлож болох уу?

Ника: Чи яасан юм?

Петя: Тэнд Настя өвдөөд. Би түүнтэй хамт баймаар байна.

Ника: Настя яасан юм?

Лоб:  Тэр харшилтай. Хэрэв чи дургүйцэхгүй бол би түүнийг Скатын өрөөнд байрлуулсан.

Ника: Скатын өрөөнд юу болж байгаа нь надад ер хамаагүй.

Ника: Бид чамайг удахгүй солих хүртэл чи түр зогсож бай.

Петя: За. Харин Скат хэзээ буцаж ирэх вэ?

Вал:  Скат чамд ямар хэрэгтэй?

Петя: Юу, би түүнийг олон удаа орлож байсан. Хэрэг болбол би манаанд байгаа. 

Вал:  Одоохон ирнэ.

--------------------------------------------------------------------------------

Петя: Настя, Настя, уучлаач дээ. Би аймшигтай алдаа хийсэн. Настя, “Оргил” юу мэдээгүй байгаа дээр нь бидэнд зугтах цаг байна. Новш гэж.  

--------------------------------------------------------------------------------

Вал:  Сэрж үз. Яриадах.

Петя: Залуус аа, залуус аа, залуус аа, та нар бүгдийг сайн ойлгохгүй байна.

Вал:  Чимээгүй, чимээгүй, тайван. 

Петя: Би бүгдийг хэлнэ, нээрэн шүү.

Вал:  Зүгээр л ярь. Товчхон оо, цох хаанаас вэ?

Петя: “Оргил”-оос.

Вал:  Тэгээд яриач. Яаж? Юу? Хэзээ? Яах гэж?

Петя: Би Линаг хайхаар явсан юм. Тэнд зар гарсан байсан. Би сонсч байтал хоёр талаас эргүүлүүд гараад ирсэн. Тэгээд л...

Вал:  Газрын зургийг чи өгсөн үү?

Петя: Юу? Би газрын зургийн тухай мэдэхгүй. Би ердөө л Лободаг барьж өгөх гэсэн. Яагаад гэхээр, тэр нэг юм нуугаад байх шиг санагдсан. Түүнд итгэж болохгүй, ойлгож байна уу?

Вал:  Нэг бол та нар хүүхнээ хуваалцаж чадаагүй юу?

Анд:  Ийм байна. Одоо цохыг авчирна, бид чамайг сонсч байгаа хүмүүст чамайг унтахаар явсан гэж итгүүлэхийг хичээнэ. Харин Скат хэдийн цагийн дараа. Намайг ойлгов уу?

Петя: Тиймээ.

Вал:  Бос. Хэрэв чи ямар нэг дохио өгөх гэж оролдвол би өвдөгийг чинь буудна, ойлгов уу?    

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Настя, Настя, над руу хар. Намайг уучлаарай.

--------------------------------------------------------------------------------

Лина:   Энэ том биш байна.

Эм:    Мэдээж энэ чамд томдохгүй.

Лина:   Үгүй байна.

Эм:    Тэр чамд том биш. Хар даа, хар, хар л даа, энэ цамц чамд яг таарч байна. 

Лина:   Бас гутал нь том.   

Эм:    Эргэ, охин минь, эргэлдээрэй. Үгүй нээрэн, хөөрхөн юмаа.

Эр:    Гайхалтай.

Эм:    Чамд таалагдсан уу? Гоё байна уу?

Эр:    За? Юу гэж хэлэх ёстой билээ?

Лина:   Баярлалаа.

Эм:    Тэгээд болоо юу? Хэнд баярлалаа гэж?

Лина:   Та нарт. Өөрөөр, танд.

Эм:    Эндээ гэхэд, намайг ээжээ гэж дуудсан бол надад сайхан байх байсан. Бид чамд сайныг л хүсдэг. Чи өөрийгөө жаргалтай гэж мэдрэхийг бид хүсдэг.

Эр:    Тэгээд, чи өөрийгөө жаргалтай гэж мэдэрч байна уу?

Лина:   Үгүй.

Эм:    Суучих. Чи муухай бүхний тухай хурдхан мартах хэрэгтэй.

Эр:    Мэдээж, зөвхөн сайхан юм бод.

Эм:    Бас чамд өөр нэр хэрэгтэй. Илүү гоё. Бид чамайг Алис гэж нэрлэнэ.

Эр:    Тэгвэл чиний бүх юм сайхан болно. 

Лина:   Би Алиса боломооргүй байна!

Эм:    Түүнд хугацаа өгөх хэрэгтэй.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Петя яасан?

Вал:  Тэр бүгдийг ярьсан.

Лоб:  Харин чи түүнд итгэсэн үү?

Вал:  Тиймээ. Ямар асуудал байна? Бид түүнийг одоохондоо Скаьын өрөөнд хорьсон.

Лоб:  Тэнд Настя байгаа.

Вал:  Тайван сонс.

Лоб:  Гайхалтай.

Вал:  Тэр түүнтэй хамт байхыг гуйсан юм. Чиний харшил халдваргүй биз дээ? Чи хэлээдэх, ямар нэг сонирхолтой юм олсон уу?

Лоб:  Миний урд төрөл зүйл байвал би ямар нэг сонирхолтой юм харна.

Вал:  Чамд тэрийг харах боломж гарна гэж бодъё. Чи ямар нэг юм хийж чадах уу?

Лоб:  Чи түүнийг олсон уу?

Вал:  За...

Лоб:  Тиймээ би.. би чадна. Гэхдээ бид одоо юу хийх вэ? Бид бодвол бүслэгдсэн байх.

Вал:  Тайван. Эндээс явах хэрэгтэй. Гэвч Ника, Андрей хоёрт одоохондоо битгий хэлээрэй.

Лоб:  Шинжилж үзэх ямар нэг аюулгүй газар хэрэгтэй.

Вал:  Тийм газар байгаа. Би одоо яваад дахиж буцаж ирэхгүй. Скат бид хоёр гүүрэн дор эргүүлтэй таарсныг санаж байна уу? Би чамд ярьж байсан.

Лоб:  Тиймээ. 

Вал:  Тийшээ очоод хүлээж бай. Хэрэв Катя гэнэт буцаад ирвэл түүнийг аваад яваарай.

--------------------------------------------------------------------------------

Анд:  Би цохыг устгасан. Бидэнд цаг хагас байна.

Ника: Явах хэрэгтэй. Настя явж чадах уу?

Лоб:  Би найдаж байна.

Вал:  Би ухрах замыг тагнахаар явлаа.

Анд:  За тэгээд?

Лоб:  Юмаа цуглуулаад хаалганы дэргэд уулзацгаая.

--------------------------------------------------------------------------------

Павел: Бүх юм зүгээр. Бүх юм зүгээр, Настенька. Сэрээч дээ. Насть, тэвчээрэй. Бүх юм зүгээр болно. Алив, Толяг дуудъя. Зүгээр, зүгээр, зүгээр. Тайван, тайван, тайван. Толя, Толя, тэр улам бүр дордоод байна, туслаач. Чи юу хийхээ мэднэ. Чи цаг үргэлж түүнтэй хамт байсан. Одоо Толь чамайг үзнэ, бүх юм сайхан болно. Толь, чичрээд байх юм. Юу ч юм хийгээч. Энэ юу вэ? Чи түүнд тариа хийсэн юм уу? Чи яагаад чихэвчтэй байгаа юм? Чи одоо түүнийг халдварлуулчихсан юм уу?

Лоб:  Амаа тат!

Павел: Өөдгүй новш! Энэ чи байх нь ээ? Чамаас болж тэр энд хэвтэж байна!

Лоб:  Настя. Настя! Чи сонсч байна уу? Нааш ир. Надад ир. Зогс!Зогс! Зогсооч!Би чамд тушааж байна!Настя! Чи намайг сонсох ёстой!Зогс!

--------------------------------------------------------------------------------

Төсгөв

 

Back to episodes Go home