Выжить после S2 7

Дараа нь амьд үлдэх – 2-7

Үргэлжлэл:      47:36 мин

Дүрүүд:

Эр:

Саша                

Валера

Лобода

Рудольф    

Петя

Андрей

Митя

 

Эм:      

Ника           

Инга

Катя            сэтгүүлч     

Лина            9 настай охин

Надя            мураниин хатан хаан

--------------------------------------------------------------------------------

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН

--------------------------------------------------------------------------------

Инга: Чи энд байгаа юм уу?

Эр:    Москваг цэргийнхэн бүслэн хаасан.   Биднийг энд нь үхэг гээд орхисон.  

Эр:    Дэлхийг муухай бүхнээс цэвэрлэхээр бүтээгдсэн хар нүдтэй үхэл. Харин бид тэдний хүүхдүүд.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Би ийм сүргийг хэзээ ч харж байсангүй.

Вал:  Чи толгойлогчдийг нь харж байсан уу? Тэнд нэг нь бүгдийг нь удирддаг.

Митя:   Гэртээ харьцгаая. Бас эднийг аваад явна.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Улаан даашинзтай зэрлэг төрөл зүйл. Бусад түүнийг толгойлогч аятай араас нь дагаж байна. Улаан даашинзтай төрөл зүйл амь үлдсэнийг хүнийг дагаж байна.

Инга: Надад ямар ч үнээр хамаагүй авчир.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Чи юундаа миний хойноос дагаад байна? Тэртээ тэргүй мултарч чадахгүй. Чи одоо ойлгодог юм уу?

--------------------------------------------------------------------------------

Лина:   Бид буцахгүй, тийм ээ?

Настя:  Тун харамсалтай.

--------------------------------------------------------------------------------

Настя:  Залуус аа, та нар Линаг хараагүй биз?

--------------------------------------------------------------------------------

Вал:  Зогс.

Анд:  Бүртгэлтэй мутантуудын мэдээллийн сан. Чамд сонирхолтой юу?

--------------------------------------------------------------------------------

Анд:  144 дугаартай. Анабиозын байдалд байгаа. Стратегийн хувьд чухал гэж тэмдэглэгдсэн. Туршилтуудын объект болсон.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Нэг объект ойртож байна. Хяналтын группын нэгнийх нь шинж тэмдэгүүдтэй тохирч байна. 

Вал:  Үгүй ээ, танайд байгаа нэг мутант надад хэрэгтэй.

Инга: Айжан Истынбаева, энэ үү? Танд тэр ямар хэрэгтэй?

Айжан: Би тэдний нэг болмооргүй байна.

--------------------------------------------------------------------------------

Айжан: Би мангас болон гүйж, хүмүүсийг алмааргүй байна. Чи тэгэх ёстой. Тэг л дээ.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Бүх юм сайхан болно.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Би чамайг ална.

--------------------------------------------------------------------------------

ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 7 – Р АНГИ

--------------------------------------------------------------------------------

Катя: За, яасан?

Ника: Юу ч алга.

Катя: Чи шатнуудаар харсан уу?

Ника: Харсан.

Катя: Дээврийн хөндийд бас л алга. Лина! Олсон уу?

Петя: Үгүй. Би бүгдийг шалгаж үзлээ. Бүр подвалд хаана ч алга.

Катя: Сонсооч, тэр гудамжинд тоглож байна уу? Лина?

Анд:  Бид бүх газраар хайлаа, хэн ч алга. Охин барилгын хаа нэгтэй байгаа байх.

Ника: Тэр энд алга. Бид энд бүгдийг нь самнасан.

Настя:  Залуус аа, би түүний эд зүйлсийг хаанаас ч олж чаддаггүй. Костягийн газар зураг бас алга болж.

Ника: Чинийхээр тэр баазаас явсан юм уу?

Петя: Үгүй ээ. Яаж? Би өдрийн турш манаанаас холдоогүй.

Лоб:  Лина алга болсон яг мөчид чи надаас эм авахаар ирсэн.

Петя: Чи намайг буруутай гэх гээд байна уу? Тийм үү?

Катя: Одоо хэн буруутай нь чухал биш. Түүнийг хаанаас хайхаа мэдэх хэрэгтэй.

Анд:  Тэр хаашаа явж болох хувилбарууд байна уу? 

Настя:  Би мэдэхгүй. Магадгүй ээжийгээ хайх гэсэн байх.

Катя: Ээжийгээ?

Лоб:  Баазыг нэгд нэгэнгүй самнаж үзье, тэгвэл нэг юм мэдэгдэнэ.

Анд:  Явцгаая. 

--------------------------------------------------------------------------------

Настя:  Лина!

Лоб:  Лина! Оргосон хувилбарыг хасаж болохгүй.

Настя:  Гэхдээ Петя хаалганаас холдоогүй гэсэн, өөрөөр, хаалга цоожтой байсан.

Лоб:  Тэр хаалга руу хэрхэн ухасхийснийг харсан уу? Тэр холдсон гэдгээ гэнэт санангуутаа. 

Настя:  Тэр өөрөө хаалгыг хаах боломжтой гэж үү?

Лоб:  Петя 17 настай өсвөр насных. Тэр зэмлүүлэхгүйн тулд юу ч хамаагүй хийнэ.

Настя:  Хэрэв охин явсан бол би буруутай байх нь уу?

Лоб:  Настя. Настя, боль. Настя, над руу хар. Чи юунд ч буруугүй. Сонсов уу? Санаа зоволтгүй. Уучлаарай. Уучил.

--------------------------------------------------------------------------------

“ОРГИЛ” КОРПОРАЦИЙН СУДАЛГААНЫ ТӨВ

--------------------------------------------------------------------------------

Инга: Тэр айж эмээсэн харагдсан уу?

Вал:  Тийм ч их биш.

Инга: Мутантууд түүн рүү хашхирсан уу?

Вал:  Үгүй.

Инга: Энэ танд хачирхалтай санагдахгүй байна уу?

Вал:  Одоо Москвад л бүх юм хачирхалтай санагддаг.     

Инга: Таны найз ДмитрийЧеркасов, мөн улаан даашинзтай мутант хоёр. Тэр харилцдаг байсан уу?

Вал:  Тиймээ, түүнийг дуудаад байсан. Хэрэв та нарт энэ хоёр хэрэгтэй бол би тэднийг зааж өгье.

Инга: Та хүмүүсээ барьж өгдөггүй биз дээ?

Вал:  Тэд чамд хэрэгтэй юу, үгүй юу?

Инга: Хэрэгтэй.

Вал:  Тийм бол түүнийг алчих.

Инга: Надяг уу?

Вал:  Айжаныг. Энэ хоёрын хариуд.

Инга: Ямар сонирхолтой санал вэ? Валерий, та бид завсарлага авцгаая. Та амрах хэрэгтэй, харин би бодъё.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Настя...

Петя: Тэр хаана ч алга.

Настя:  Петь, хэл дээ, ер нь баазад хайх хэрэг байсан уу? Хаалга онгорхой байсан биз дээ, а? Надад шударгаар хэлчих.

Петя: Ийм учиртай байх нь, тийм үү? Би одоо хот явж түүнийг хайна. Чи надад ингэж хэлсний төлөө биш, зүгээр хүүхдийг өрөвдөж байна.

Настя:  Петя, Петь, хүлээ!

Лоб:  Настя. Настя, зогсооч.

Настя:  Петь, хүлээ! Сонсов уу? Ганцаараа битгий яв! Петя!

Петя: Үнэн гэвэл би жаахан биш!

Лоб:  За яасан?

Анд:  Товчхонд оо, Ника бид хоёр бүгдийг самнаж үзлээ. Ямар ул мөр алга. Харин тэр хаашаа явчихав? 

Настя:  Линаг гудамжнаас хайхаар явсан.

Анд:  Ганцаараа юу? Тэр тэнэг юм уу? Хаашаа харж байдаг юм? Явцгаая. Явъя аа, явъя!

Настя:  Гуйя.

--------------------------------------------------------------------------------

Эр:    ИнгаАнатольевна, эргүүлийнхэн урд шөнө бункерийн туршилтын хүмүүсийн талаар мэдээлэлтэй дахиад нэг амьд үлдсэнийг нь саатуулсан гэж мэдэгдсэн.

Инга: Түүнийг даруйхан нааш нь.

Эр:    Таныг ойлголоо.  

--------------------------------------------------------------------------------

Лина:   Битгий л дээ. Намайг битгий алаач. Яв л даа, мангас аа, гуйя.

--------------------------------------------------------------------------------

Бр:    Таныг гонсойлгохоос араггүй. Вирус бусад ямар ч хүмүүст үйлчилдэг шиг Валерийн эд эсэд үйлчилж байна.

Инга: Нэг үгээр, түүнд ямар ч дархлаа байхгүй.

Бр:    Гэхдээ нэг зүйл тодорхой, 144 түүнд хариу үйлдэл үзүүлсэн.

Инга: Энэ нь тохиолдлын биш гэдэгт та итгэлтэй байна уу?

Бр:    Энэ төрөл зүйл хамгийн хүчтэй 12 вирусыг давж гарсан. Түүний судасны цохилт нэг ч удаа сулраагүй. Энэ залуу гарч ирэхэд үзүүлэлт нь сэтгэл хөдлөлийн байдалд хүртэл өссөн. Ер нь тэгээд, миний бодлоор, 144 энэ залуутай хотод таарснаас хойш бие организмд нь өөрчлөлт эхэлсэн байх.  

--------------------------------------------------------------------------------

Надя:   Дахиж битгий өлгө. Энд талийгаач нар байхгүй. Энд зөвхөн мутант л байгаа.

Митя:   Больчих, тэгэх үү? Яаж байгаа чинь энэ вэ, а? Үгүй нээрэн. Сонс, чи үнэхээр хэвийн хүн, Надь. Чи бүр яг шаргал үст шиг зөрүүдэлж байна. Чи үүнийгээ ойлгож байна уу? Надя.

Надя:   Надад бүү хүр.

Митя:   Юунд ингэдэг юм бэ? Нааш ир. Яасан юм? Юу тохиолдсон юм? Чи яагаад...

Надя:   Надад битгий хүр!

Митя:   Юу?

Надя:   Би хүн биш. Хар. Чи харав уу? Чи харсан уу? Би хүн биш.

Митя:   Тэгээд? Тэгээд юу гэж? Чи муужгай. Энэ чинь загварлаг.

Надя:   Битгий хүр. Би чиний төлөө айж байна.

Митя:   Надад хүрээд ир. Хар, би чамаас айхгүй байна. Би айхгүй байгаа биз? Зөв үү? Зүгээр үү? Алив, би амьд. Чи ямар байна? Бие чинь ямар байна?

Надя:   Ярихаар зовиуртай байна.

Митя:   Учир нь дууны хөвчөө тасалчихсан. Би тэгж цаг үргэлж хашхирдаггүй. Надад хэлээч, чи яаж ухаан орсноо санаж байна уу? Хичээ. Энэ маш чухал.

Надя:   Би... би чиний царайг санадаг. Чи нэг юм яриад байдаг. Би мэдэхгүй. Миний толгой минь хэсэг хэсгээр байнга өвддөг.

Митя:   Хичээ. Ийм зүйл дахиад болохгүйн тулд би үүнийг мэдэх нь үнэхээр маш чухал байна. Тайван, тайван.

Надя:   Би чамаас гуйя, намайг битгий орхиорой. Би ганцаараа байж болохгүй. Би чамаас гуйя.

Митя:   За, болно, болно.

Надя:   Надад амлаач.

Митя:   Би чамд амлая.

--------------------------------------------------------------------------------

Инга: Цусанд ямар дуртай гээч. Эзэдээс нь ялгаатай нь хэзээ ч худлаа хэлдэггүй. Манай Валерийн цустай 100% таарч байна. Харин энэ нь тэр амьд үлдэгсэдийн болоогүй бослогын урвагч гэсэн үг.

Эр:    Эсвэл ердийн нэг оролцогч. Бид мэдэхгүй.

Инга: Энэ та нар л мэдэхгүй, харин надад бүгд илэрхий байна. Газрын зургийг хар. Хэн нэгэн маш нямбайгаар газрын зургийн хэрэгтэй хэсгийг шатаасан байна.

Эр:    Бид энэ хэсгээс хяналтын группээс амьд үлдэгсэдийн баазыг олсон.

Инга: Тиймээ, Валерий, түүний найзуудын төрөлх гэр нь. Харин одоо газрын зураг яаж эргүүлийнхэний гарт орсоныг сануулаач.

Эр:    Бид үүнийг эргүүлийн стандарт маршрутын дагуу замын голд хайрцагнаас олсон. 

Инга: Цэвэрлэгээ хийх бэлэн төлөвлөгөө. Энэ залуу өөрт нь аюул учруулж байсан бусад баазуудын амьд үлдэгсэдийг ямар уран аргаар зайлуулав аа.

Эр:    Одоо түүний бааз өнгөрсөн шөнө хотод баригдсан мэдээлэгчийн ачаар устах болно.

Инга: Тийм ээ, мэдээлэгч бол та нарын энэ бүх хугацааны анхны амжилт. Бас санаандгүйгээр. Та түүнд итгэлтэй байна уу? Тэр хаана байна?

Эр:    Мэдээж. Тэр одоо тусгаарлагчинд байгаа. Манай найзыг түүний хэлсэн газар луу аваач.

--------------------------------------------------------------------------------

Анд:  Хаалгаа онгойлго.

Ника: Чи хамгийн шаргуу нь болохоорбусдаасаа түрүүлж ирэв үү? Тийм үү?

Анд:  Тийм ээ..

Ника: Чи түүнийг огт хайгаагүй. Чи дүйвээнээр өөрийнхөө ажлыг амжуулсан биз. Үнэн үү?

Анд:  Охин 4 хорооллын тойрогт алга. Нэг бол өөрөө сайтар нуугдсан, эсвэл хэн нэгэн авсан. Тэр цаашаа явж чадахгүй. Харин миний хувийн хэргийн тухайд мэдээж чиний зөв. Зарим нэг юмыг хийж амжсан. Чамд таалагдана. Миний ажилд үнэлгээ тавихад энэ хоёр юм хангалттай.

Ника: Тийм гэж үү? Тэгвэл чи юундаа энд хорогдсон юм?

Анд:  Харин би амлалтандаа хүрэхээр шийдсэн. Чамайг хүрээнээс гаргана.  

Ника: Өө, чи гэнэт юу болчихов?

Анд:  Чи надад таалагддаг.

Ника: Чи үүгээрээ намайг худалдаж авч чадахгүй.

Анд:  Сайн л байна. Худалдагдсан хүүхнүүдэд дургүй. 

--------------------------------------------------------------------------------

Валя:   Тэр нэг юм шийдсэн үү?

Бр:    ИнгаАнатольевна бусдын нөхцөлийг хурдан хүлээж авах дургүй. Хэлээч, танд 144-ийг алах яагаад тийм чухал юм?

Валя:   Би түүнд амласан.

Бр:     Хэнд?

Валя:    Хэрэв түүнд ийм зүйл тохиолдвол би түүнийг ална гэж амласан.

Бр:     Итгээрэй, би таны сэтгэлийн хүндэтгэж байна. Би танд тусалмаар байна. Гэвч ИнгаАнатольевнагийн шийдвэр ихэнхдээ надаас шалтгаална. Та амлалтаа биелүүлэхээс өмнө би 144-р төрөл зүйл дээр судалгаагаа дуусгаж амжих хэрэгтэй байна. Үүнд надад таны тусламж хэрэгтэй болно.

Вал:  Би ямар ч туршилтанд оролцохгүй.

Бр:     Хэд хэдэн өвдөлтгүй туршилтын тухай ярьж байна. Хэрэв та надад тусалбал би 144-ртөрөл зүйл цаашдын судалгаанд сонирхол татахгүй гэж хэлнэ.

Вал:  Юу хийх хэрэгтэй вэ?

--------------------------------------------------------------------------------

Саша:   За одоо хэн нь туршилтынх вэ?

--------------------------------------------------------------------------------

Бр:    За Валера, энэ чамд амаргүй гэдгийг би ойлгож байгаа. Түүнийг нойрсож байгаа, гэхдээ яг зүүдэндээ юм шиг чамайг сонсож байна гэж төсөөлөхийг хичээгээрэй. Ердөө л түүнтэй ярилц, за юу? Оролдоод үзье.

Вал:  Сайн уу, энэ би, Валера. Сонин юу байна. Хангалттай.

Бр:     Валера, чи түүнийг нэрээр нь дуудаж чадах уу?

Вал:  Сонсооч, бид...

Бр:     Валера, хэрэв чи бидэнд туслахаар шийдсэн бол энэ маш чухал. Би чамаас гуйж байна.

Вал:  Сайн уу, Айжан.

Бр:     Гайхалтай.

Вал:  Энэ би. Чи намайг сонсохгүй байгааг би мэднэ.

Бр:     Маш сайн. Үргэлжлүүл, битгий зогсоорой.

Вал:  Бүр хэрэв чи сонсч байвал бүх юм удахгүй дуусна гэдгийг мэдэх ёстой. Би...

Бр:     Ярь, ярь, ярь.

Вал:  Би яах ёстойг мэдэхгүй байна!

Бр:     Юу ч хамаагүй ярь. Түүнийг зүгээр л нэрээр нь дууд.

Эм:    ЛеонидМаркович.

Бр:     Би одоо завгүй байна.

Эм:    Энэ яаралтай. ИнгаАнатольевна шаардаж байна?

Бр:     Юу, яг одоо юу?

Эм:    Тиймээ.

Бр:     Нааш ир. Үзүүлэлтийг ажиглаж бай. Валера, гуйя, битгий зогсоорой, бас санаа зоволтгүй. Хэрэв тэр ухаан орвол маш сайн бэхлэгдсэн байгаа.

Вал:  Айжан, удахгүй бүгд дуусна, би чамд амлая. Юу гээч, би чамгүйгээр их гунигласан. Зөндөө их юм болж өнгөрсөн.

Эм:    Та зүгээр биз?

Вал:  Ус болох уу?

--------------------------------------------------------------------------------

Эм:    Тэр ухаан орсон!

Эр:    Гараад!   

Инга: Бид зөв зам дээр байна.

--------------------------------------------------------------------------------

Петя: Настя.

Настя:  Яасан, чи охиныг олсон уу?

Петя: Үгүй ээ, гэхдээ... Насть, хүлээ. Санаа бүү зов. Хэрэв би, бас Андрей олж чадаагүй бол эргүүл ч олохгүй.

Настя:  Тэгвэл мурании охиныг олно.

Петя: Тэр мураниид ямар хэрэгтэй гэж? Тэр чинь жаахан.

Настя:  Петь, хэл дээ, чи энд юу хийж яваа юм?

Петя: Би чамайг тайвшруулахаар ирлээ.

Настя:  Өөрөөр, чи үүнийг чухал гэж үзэж байна уу? Хотод ганцаараа, хэзээ мөдгүй мурании ч идэж магадгүй 9 настай охиноос ч чухал уу? Чи буцаж ирэхээр шийдсэн үү?

Петя: Хүлээ, би түүнийг хайсан ш дээ.

Настя:  Хайгаад олоогүй, тэгээд юу гэж? Чи яагаад түүнгүй буцаж ирэв? Яагаад? Түүнийг хайж залхасан уу? Надад хэлээдэх, Толя яагаад охиныг хайж, харин чи энд намайг тайвшруулж байгаа юм?

Петя: Тайвшир. Гүйцээ, би буцаж яваад түүнийг олох хүртлээ хайх болно.

Настя:  Тэгээд яваач.  

Лоб:  Түүнийг олсон.

Настя:  Тэр хаана байна, Толя? Охин хаана байна?

Лоб:  Тэр эргүүлийнхэнтэй хамт. Би эндээс холгүй түүнийг машинп суулгаад явахыг харлаа. Настя..

Петя: Үгүй ээ.

Лоб:  надад харамсалтай байна.

Петя: Үгүй ээ.

Настя:  Үгүй ээ, үгүй.

Лоб:  Тайван, тайван, тайван. Тайван, тайван, тайван.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Инээдтэй байна. Хип хоп стайл дүрээрээ. Чамд энэ ямар байна, хонгор оо?

Надя:   Надад нүдний шил, хувцас өмсгөмөөр байгаа юм уу? Би хэвийн юм шиг жүжиглэх үү? Бүх юм зүгээр юм шиг дүр үзүүлэхгүй байцгаая. Миний хуучин даашинз хаана байна? 

Митя:   Тэр чамд ямар хэрэгтэй?

Надя:   Тэр би хүн байх үеийн миний хэвийн амьдралын сүүлчийн зүйл. Миний даашинз хаана байна? Тэр чиний бэлэг.

Митя:   Чи мутант гэхэд хэтэрхий уянгын хайлалтай юм шиг санагдаггүй юу? Үгүй юу?

Надя:   Би чамайг шалбалчихсан уу?

Митя:   Үгүй.

Надя:   Надад нэг хурц юм өгөөдөх. Би эднийг тайрчихъя.

Митя:   Намайг сонс. Москвад хэдэн зуун хүмүүс зэвсэг хайж байгаа. Гэтэл чи миний харсан хамгийн сайхан зүйлийг тайрмаар байна уу? Нээрэн шүү. Энэ чиний нэг хэсэг. Би үүнийг хүлээж авсан. Чи яагаад чаддаггүй юм?Энд зогсож бай. Май энэ. Имижээ өөрчлөх хүртлээ өмсчих.

--------------------------------------------------------------------------------

Инга: Манай мураниид дурлагч тэнд ямаршуу байна?

Бр:    Түүнийг орон сууцны блокод тусгаарлахаас араггүй болсон. Гэхдээ туршилтын дараа 144 Валерий Сычёвт хариу үйлдэл үзүүлсэн гэж 100%-ийн итгэлтэй хэлж болно.

Инга: Бүх мутантуудад хүмүүст хариу үйлдэл үзүүлдэг. Эсвэл тэр цус хүсч байна уу?

Бр:    Дааврын фонд нь эсрэгээр хэлээд байгаа. Ихэвчлэн мутантууд хүнийг харахаар тэднээс норадреналин, буюу уур хилэнгийн даавар ялгардаг. Гэтэл энэ тохиолдолд 144 Валерий Сычёвын дэргэд зүгээр л дофаминд умбаж байсан. Хэрэв тэр хүн байсан бол тэр Валерийн дэргэд жаргалтай байх байсан гэж би хэлнэ.

Инга: Цэвэр онолын хувьд түүнийг сургаж болох нь ээ?

Бр:    Байж болно.

Инга: Тэгвэл тэднийг байнга хамт үлдээх хэрэгтэй. Харин аюулгүй байдлыг хангаарай.

Бр:    Залуугийн уу?

Инга: Тэр залуу хамаагүй. Төрөл зүйлийг хамгаал. Миний мэдэхийн тэр азарга түүнийг алах гэж оролдож байгаа.

Бр:    Хэрэв туршилтын үеэр 144 түүнийг албал яахав?

Инга: Тун удахгүй бид түүнтэй адилхан тэр бункерт байгсадаар иж бүрдэлтэй болно. Тиймээс, хэрэв хэрэгтэй бол түүнийг устгалд оруул.   

--------------------------------------------------------------------------------

Катя: Онгойлгоод өгөөч.

Ника: Чи хаачих юм?

Катя: Би биднийг эндээс гаргахыг оролдъё. 

Ника: За алив, намайг хөгжөөгөөч.

Катя: Намайг ийш нь “Оргил”-ын жолооч авчирсан. Би түүнийг олохыг бодно.

Ника: Юуны тулд? Өөрийнхөө реалити шоунд тоглуулах гэж үү?

Катя: Хаалгаа нээ.

Ника: Хараад байсан чамд хийх юм алга. Чи ер нь энд харуулд суугаач.

Катя: Онгойлго. 

--------------------------------------------------------------------------------

Митя:   Юу гээч, би энэ цуглуулгын нимбэгний ундааг уумаар байна. Хайртай бүсгүйдээ зориулъя. Өдөржин хүн байжтэссэн, эрүү минь байрандаа. Чихний хэнгэрэг хагарсангүй. Чиний төлөө.

Надя:   Би бодож үзээд чиний зөв гэдгийг ойлгосон.

Митя:   Ямар шалтгаанаар?

Надя:   Би өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв чамд болон комиксуудад итгэвэл ямар ч супер хүчийг сурч болно.

Митя:   Тийм гэдгийг чи мэднэ. Гэхдээ би чамд илэн далангүй хэлэхэд чижирийн байх нь надад таалагддаг. Би юу гэснийг чи ойлгосон гэж найдъя.

Надя:   Чи хэн нэгнийг шийтгэхийг хүсч байсан уу?

Митя:   Би үнэхээр хүсч байсан. Заримдаа богино шорттой, нэг тийм янзтай хөхтэй бүсгүй явж байдаг..Надя, битгий хашгираарай,Надюшэнэ наргиан. Үнэндээ надад дуртайяа махан таташ хиймээр хүмүүс байдаг.

Надя:   Тэд чинь хэн бэ?

Митя:   Сектантууд.Би ярьж байсан, чи зүгээр л санахгүй байгаа.

Надя:   Хэрэв би мутант болвол чи намайг тэдэн дээр аваачихыг хүсэж байна.

Митя:   Тэнэг болсон уу?

Надя:   Би зүгээр л ямар нэг хэрэгтэй зүйл хиймээр байна, хэрэв миний юу гэснийг чи ойлгож байвал.

Митя:   Би ойлгохгүй байна. Би ойлгохыг ч хүсэхгүй. Чи дахиж мутант болохгүй.

Надя:   Би шоколад идмээр байна.

Митя:   Тэг л дээ, ийм зөрүүд биш!Манай дэлгүүрт очоод ирье. Найзууд чинь тийшээхараахан очоогүй гэж бодож байна.

--------------------------------------------------------------------------------

Эм:    Юм идмээр байна уу? Бүү ай, би тэд нарын нэг биш. Чи юм идмээр байна уу?

Лина:   Юм уумаар байна.

Эм:    Уу. Энэ жигнэмэг, амттай.

Лина:   Баярлалаа.

Эм:    Чамайг хэн гэдэг вэ? 

Лина:   Лина.

Эм:    Лина. Эцэг эх чинь хаана байна?

Лина:   Би ээжийгээ хайж байна. Тэр алга болсон.

Эм:    Харин аав чинь?

Лина:   Тэд аавыг минь алсан. Муу хүмүүс.

Эм:    Хөөрхий минь.

--------------------------------------------------------------------------------

Ника: Чи хаачих юм?

Анд:  Кабель утас хайя.

Ника: Тэнэг хүн шиг загнахаа больчих.

Анд:  Харин би тэгээгүй. Би цехээс аккумлятор олсон юм. Ийшээ гэрэл татмаар байна.

Ника: Аа, чи бүр тухлахаар шийдсэн үү, а?

Анд:  Яахав, бага зэргээр.

Ника: Сонс, хэрэв чи хийх юмгүй бол харуулд зогсохгүй биз?

Анд:  Надад хийх юм зөндөө байна.

Ника: Чи хүлээж чадахгүй. Би чиний хайрцагийг аваад явчихна, тэгээд л гүйцээ.

Анд:  Чи хаашаа явах юм? Чамд сум байгаа юу?

Ника: Чи намайг тоглоомоор тоглодог гэж бодсон уу?

Анд:  Миний бодлоор, чи бүх сумаа мураниид гарзадсан биз.

Ника: Үгүй.

Анд:  За, за, нүүлгэн шилжүүлэлтийг хүлээж чадахгүй чинь харамсалтай. Би чамайг нисдэг тэргээр зугаацуулахыг мөн ч их хүссэн. 

Ника: Худлаа ярьж сур. Москвад ажилладаг нэг ч нисдэг тэрэг байхгүйг би сайн мэднэ.

Анд:  Харин миний ажилладаг залуус өөрсдийн захиалгыг тээвэрлэхэд маш нухацтай ханддагийг би сайн мэднэ. Нисдэг тэр ирнэ.

Ника: Тэр хэзээ ирэх вэ?

Анд:  Маргааш.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Хэн гэртээ шоколадтай ирсэн бэ? Надюша, хар даа, чиний дуртай нь. Арай ч дээ! Чи зориуд ингэсэн үү? Чи одоо өөрөө хийж сурсан уу? Чи намайг сонсч байна уу? Хэрэггүй хог! Чи ямар өөдгүй новш вэ! Чи супер баатар болж тоглохоор шийдсэн үү? Хэрэв чи буцаж ирэхгүй бол яахав? Чи энэ тухай бодсон уу? За яахав, тэг ээ! Яв! Хаалга энд байна, урагшаа!

--------------------------------------------------------------------------------

Эм:    За ирлээ. Ороорой. Гэртээ байгаа юм шиг бай.

Лина:   Бурхан өршөөг.

Эр:    Өө, чи хаанаас ийм эелдэг байдаг байна аа? Сайн уу. Чамайг хэн гэдэг вэ?      

Лина:   Лина.

Эм:    Лина. Танилцсандаа таатай байна, Лина.

Лина:   Мутант таныг хазсан болохоор та найтаалгадаг уу?

Эр:    Үгүй ээ. Яалаа гэж. Энэ хөгжилтэй болохоор л би найтаалгадаг. Гэхдээ санаа тавьсанд баярлалаа.

Эм:    Мутантууд манай гэрт орж ирэхгүй, тийм ээ?

Эр:    Мэдээж. Яаж? Чи юу ярина вэ?

Эм:    Одоо бид хамт хооллоно.

Эр:    Яг зөв. Гэдэс нь хоржигнож байна уу?

Лина:   Юу ч хоржигнохгүй байна. За, хүржигнэхгүй байна.

Эр:    За яахав, хоржигнохгүй байг. Алив, хурдхан суугаарай.

Эм:    Ширээний ард сууцгаа, одоо эхэлцгээе.

Эр:    Хурдхан суугаарай. Хар даа. Энэ хэн байна?

Лина:   Сахиулсан тэнгэр.

Эр:    Сахиулсан тэнгэр. Түүнийг хэн гэх вэ?

Лина:   Лиза.

Эр:    Лиза? О. Чи хоол оо иднэ, харин сахиулсан тэнгэр Лиза чамайг харж байх болно. Алив. За ид, ид, ид.

--------------------------------------------------------------------------------

Анд:  Ажиллаж байна. Тэгэхээр охин эргүүлийнхэнд баригдсан. Өөдгүй. Ийм мэдээ авчирсан хүн өөдгүй байж таарна. Гэхдээ нөгөө талаас, Настяд энэ нь ч дээр байж мэднэ. Хүлээхгүй, найдахгүй, хувийн амьдралаа бодно, тийм үү?

Лоб:  Чи юун яриад байна?

Анд:  Хэрэв чи охиныг эргүүлийнхэний дэргэд хараагүй байсан ч худлаа хэлсэн чинь ухаалаг гэж байна. Харгис, гэхдээ ухаалаг.

Лоб:  Чи намайг ямар нэгэн зүйлд буруутгамаар байна уу?

Анд:  Битгий хашхир. Чиний ашиг сонирхолд нийцэхгүй. Мэдээллийн учрыг олсон уу? Сонирхолтой байна уу?

Лоб:  Тиймээ, тэнд маш олон хэрэгтэй юмнууд байгааг хүлээн зөвшөөрөх ёстой.

Анд:  Би чиний төлөө баярлаж байна. Одоо сонирхолтой түүх ярих чиний ээлж болсон. Эхэл. Радомский, Клейто, Глотов. Аль төгсгөлөөс нь эхлэх вэ?

Лоб:  Дэс... дэс дараагаар нь ч болно. Радомский Клейто дээр ажиллахыг зөвшөөрсөн юм. Миний бодлоор, тэр ийм байдлаар эхнэрээ аварч чадах байсан.

Анд:  Үгүй ээ, чи надад миний мэдэхгүй юуг ч юм ярьж өг. Жишээ нь, профессор сүүлчийн өдрүүддээ вирусын талаар юу ярьсныг. Түүнтэй хамт байсан бүх хүмүүсээс чи ганцаараа үл мэдэгдэх гайхамшигаар амьд үлдсэн. 

Лоб:  Чиний ёжлолоос би залхааж байна.

Анд:  Би чамаас бүх мэдээлэлийг арай хурднаар, өөр аргаар авч чадна гэхээс залхаж байна. Чамд онгод орох хүртэл би энд суугаад хүлээж байна.

Лоб:  Юуг нь ярих вэ дээ. Радомский Клейтогийн эсрэг вакцин дээр ажиллаж байсан. Тэгээд түүнийн бүтээсэн гэж бодсон.

Анд:  За.

Лоб:  Гэвч Клейто... Клейто хэтэрхий ухаантай байсан юм. Вирус улам цаашилж, үргэлжлүүлэн хувиргасаар байсан.ИванСергеевич түүний хойноос ч гүйцэхээ больсон. Харин дараа нь... дараа нь профессор авралын түлхүүрийг мутантуудын зан байдлаас хайх хэрэгтэй гэж үзсэн.

Анд:  Харин энэ хэсгээс илүү тодорхойхон шиг.

Лоб:  Профессор эмэгтэй хүнд вирусыг эсэргүүцэх нэг тийм юм байдаг гэж үргэлж хэлдэг байсан.

Анд:  Ямар эрхтэн?

Лоб:  Ямар ч эрхтэн байхгүй. Энэ бүхэн тэнэг онол. Учир нь вирус ДНК-д орсон бол тэр хаа сайгүй гэсэн үг.

Анд:  За харав уу? Хэрэв хамтарч ажиллавал бүх юм болж байна. Харин дараагийн удаа чи надад дахиад хэдэн сонирхолтой түүх ярьж өгнө гэж найдъя.

Лоб:  Нээрэн үү?

Анд:  Аан гээ, хэрэв чи хүрээнээс гарсан юу хийх байсан бэ? Вакцин дээр ажиллахын тулд наашаа ирэх арга олох байсан. Хэн нэгэн энэ бүх аймшгийг зогсоох л хэрэгтэй. 

--------------------------------------------------------------------------------

Эр:    Чи саяхан бидний нэг болсон ч үнэний замаас хазайж хулгайчийн замд орсон. Чи зүгээр ч хулгай хийгээгүй, ахан дүүсээ доромжилсон. Энэ хүн бүрт тохиолдох болно.

Эр:    Та нар бүгдээрээ үхээсэй! Чи үхээсэй, муу гаж донтон!

Митя:   Хүлээ, би чамаас гуйж байна. Гэртээ харьцгаая. Гүйцээ, тоглож болсон. Би тоглож байсан юм. Энэ бол тоглоом байсан.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Гүйцээ, үхлээ нэр төртэйгээр хүлээн ав.

Эр:    Дарь эх.

Эр:    Дарь эх. Дарь эх.

Эр:    Агуу шүүгч ээ, биднийг өршөө!

--------------------------------------------------------------------------------

Митя:   Чөтгөр гэж. Тайван, тайван, Надюша. Тайван, тайван.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Надюша, тэнд юу байна?

Руст: Ээ, сайн уу.

Митя:   Сайн уу.

Руст: Би чамайг мэднэ. Чи.. чи наадахаа холдуул, тэгэх үү?       

Митя:   Аймшигтай байна уу?

Руст: Эвгүй юм.

Митя:   Надад ч гэсэн. Яаж ийшээ орсон? Бусад нь хаана байна?

Руст: Мэдэхгүй ээ. Өөрөө ирсэн. Эрчүүд нь дажгүй, хүүхнүүд нь үнэгүй гэж бодсон юм. Буруудчихлаа.

Митя:   Ойлгомжтой. Биеэ бодоорой.

Руст: Баярлалаа. Баярлалаа, залуу.

Митя:   Надюша... Надюша, над руу. Над руу яв. Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Эцэг эхгүй ойд ганцаараа амьдрах аюултайг чи одоо ойлгов уу?

Эм:    Ойлгосон.

Эр:    Гэртээ харъя, жаал минь.

Эм:    Явцгаая.

Лина:   Баавгай, үнэгт хүүхэд байж болдог юм уу, зараа?

Эр:    Мэдээж болно. Үнэн хэрэгтээ, ойр дотныхон бол чамд санаа тавихыг хүсдэг, санаа тавьж чаддаг юм. Үүнийг санаарай.

Эм:    Тэгээд тэд урт удаа...

Лина:   аз жаргалтай амьдарчээ!

Эм:    Үлгэрт дуртай юу? Бид олон үлгэрүүд мэднэ.

Эр:    Тиймээ.

Эм:    Дараа нь бид чамд дахиад ярьж өгнө, үзүүлнэ.

Лина:   Харин та миний ээжийг олоход туслах уу?

Эм:    Юу... өнөөдөртөө бүгдээрээ унтацгаая, харин маргааш нь харъя.

Лина:   Энэ өрөөнд яагаад цонх байдаггүй вэ?

Эм:    Ингэвэл аюулгүй. Сайхан амраарай, чихэрхэн минь!

--------------------------------------------------------------------------------

Анд:  Нисмээргүй байна уу?

Ника: Хүсч байна. Нисдэг хаана байна?

Анд:  Одоо ирнэ. Чи надад нэг юм өгнө гэж амласан.

Ника: Би хайрцгийг хүрээнээс гараад өгнө. Яг ярьсанаараа.

Анд:  Чи дээвэр дээр хэзээ ч бүжиглэж байгаагүй юу?

Ника: Юу?

Анд:  Сонс..

Ник:  Гараа, гараа аваач!

Анд:  Зогсч бай!

Ника: Одоо чамайг буудна шүү, сонсов уу?

Анд:  Алив зогсч бай! Зогс! Зогсож бай.

Ника: Андрей, байз.

Анд:  Зогс.

Ника: Андрей! Андрей!

Анд:  Зогс!

Ника: Алив л дээ. Андрей, Андрей, хүлээгээч, хүлээ!

Анд:  Зогс!

Ника: Андрей, ярилцъя л даа. Андрей! Өөдгүй новш!

--------------------------------------------------------------------------------

Митя:   Надюша. Суучих.

Надя:   Хэд вэ?

Митя:   Юу хэд вэ?

Надя:   Би хичнээн хүн алсан бэ?

Митя:   Зөндөө.

Надя:   Чи намайг яах гэж тийш аваачив? Яах гэж?

Митя:   Чи өөрөө хүссэн!

Надя:   Яагаад намайг зогсоогоогүй юм?!

Митя:   Яагаад гэхээр чи өөрийнхөө супер хүчийг ашиглаж мэддэггүйг би мэдээгүй! Яагаад гэхээр, чи тэр олно гэмгүй хүмүүсийг ална гэж мэдээгүй! Яагаад гэхээр, энэ чамд таалагддагийг би мэдээгүй! Ойлгов уу? Уучлаарай.

--------------------------------------------------------------------------------

Инга: Минийхээр, энийг тэмдэглэх хэрэгтэй. Надад амин дэмийн коктейль авчир.

Эр:    Тэгэлгүй яахав.

Инга: Танд баярлалаа.

Бр:    Магадгүй бид араатан биш төрөл зүйлтэй болсон байх.

Инга: Энэ нь маш их урам хугаралт болно.

Эр:    Таны кокиейль.

Инга: Танд баярлалаа. Нэг юм хүсье.

Эр:    Тэг ээ, тэг.

Инга: Надад тус болоод тор луу орохгүй юу?

Эр:    Юу?

Инга: Тор.

Бр:    Та юу хийж байна аа?

Эр:    Юу вэ? Юу? Та нар юу хийж байна аа?

Бр:    Инга, зогсоогооч! Энэ чинь мутан. Түүнийг алж мэднэ!

Эр:    Инга Анатольевна!Инга Анатольевна!Инга Анатольевна!

Бр:    Та юу хийж байна аа?

Эр:    Та юу хийж байна аа, Инга Анатольевна!

Вал:  Айжан, хэрэггүй! Үгүй ээ, үгүй, үгүй! Та нар юу хийж байна аа? Түүнийг зайлуулач!

Эр:    Намайг гаргаач!

Вал:  Айжан, над руу хар!Айжан, хүрээд ир! Түүнийг гаргаач, бүр солиорчихсон юм уу!

Эр:    Тэр намайг ална!

Инга: Энэ ШУ ажиллаж байна. Би итгэлтэй байх ёстой.

--------------------------------------------------------------------------------

Төгсөв

         

 

Back to episodes Go home