Выжить после S2 6

Дараа нь амьд үлдэх – 2-6

Үргэлжлэл:      47:36 мин

Дүрүүд:

Эр:

Саша                

Валера

Лобода

Рудольф    

Петя

Митя

Леонид Маркович

 

Эм:      

Ника           

Инга

Катя            сэтгүүлч     

Лина            Костягийн охин

Надя            мураниин хатан хаан

Настя

--------------------------------------------------------------------------------

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН

--------------------------------------------------------------------------------

ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 6 – Р АНГИ

--------------------------------------------------------------------------------

Вал:  Чи энд байгаа юм уу?

Катя: Уучлаарай, би тогших гэж байлаа. Би оръё, болох уу?

Вал:  Үгүй. Хөөе!

Катя: Мэдэх үү.... би Москвад яах гэж ирсэнийг мэдэх үү?

Вал:  Яагаад гэвэл тэнэг, тиймээ?

Катя: Надад Паша байсан. Тэр “Оргил”-ыг ухаж байсан юм. Харин дараа нь... дараа машины осол маягийн юм болсон. Үнэндээ би үүнд итгэдэггүй, би үүнийг нотлохыг үнэхээр хүсдэг. Харав уу, бидэнд нийтлэг зүйл олон. Надад Паша, чамд Айжан байсан.

Вал:  Бид энэ тухай ярихгүй, ойлгосоон? Алив, эндээс явж үз.

Катя: Би түүний тухай ярих гээгүй. Ердөө л бид хоёулаа “Оргил”-ын эсрэг. Бид нэг нэгэндээ тусалж чадах юм шиг санагддаг.

Вал:  Тэгээд юу гэж?

Катя: Надад мэдээлэл хэрэгтэй. Та нарын эмч Лобода. Тэр “Оргил”-д ажиллаж байсан байх аа?

Вал:  Тэгээд, өөр?

Катя: Яриад өг.

Вал:  Профессор Радомский энэ вирусыг зохиож, харин Лобода түүнд тусалж байсан. Тэд хоёулаа “Оргил”- ажиллаж байсан.

Катя: Тэгвэл чи Лобода ч гэсэн энэ вирусыг зохиосон гэж  байна уу?

Вал:  Тиймээ. 

Катя: Та нар энэ тухай мэддэг байсан юм уу?

Вал:  Сонс, зөвхөн би, Ника, бас Скат мэднэ. Өөр хэн ч мэдэхгүй.

Катя: Чи түүнд итгэдэг үү?

Вал:  Тиймээ. Магадгүй. Тэр вирус эсэргүүцэгчбүтээхийг хүсдэг. Гэвч одоо энэ ямар ялгаа байна?

Катя: Лободад ямар нэг өөр төлөвлөгөө байж магадгүй гэж чи хэзээ ч бодож байсангүй юу?

Вал:  Ямар утгаар?

Катя: Намайг хаалганы дэргэд байхад Андрей ирсэн. Тэр хайрцгийг нь буцааж өг гэсэн. Тэгвэлхайрцаг манайхны нэгэнд, эсвэл Лобода худлаа хэлсэн, хайрцаг түүнд байгаа. 

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Чи юмаа гээчихсэн юм уу?

Вал:  Тиймээ.

Лоб:  Чамд туслах уу?

Вал:  Магадгүй.

Лоб:  Нэгжлэг үү?

Вал:  Чи таачихлаа.

Лоб:  Тэгээд юу хайгаав?   

Вал:  Капсултай хайрцагийг. Андрей юу ч хулгайлаагүй болж таарсан. Өөрөө хайж байна.

Лоб:  Бод доо, чонын сүрэгт зөвхөн альфа эмэгчин хамгийн түрүүнд үржих эрхтэй.

Вал:  Нээрэн үү? Би мэдээгүй.

Лоб:  Тийм ээ, байгалийн мэргэн ухаан. Зөвхөн хамгийн хүчтэй нь үржих эрхтэй.

Вал:  Бос. Гомдолгүй биз?

Лоб:  Тийм ээ, мэдээж.

Лоб:  Хэрэв Андрей худлаа яриагүй бол би чиний оронд дахиад хэдэн нэгжлэг хийнэ.

Вал:  Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Надь. Надя, чимээгүй, чимээгүй, чимээгүй. Аяар, аяар, аяар, аяар. Чи зөвхөн чимээгүй бай. Гүйцээ, би хажууд чинь байна. болсон, болсон, болсон. Чимээгүй, чимээгүй, чимээгүй. Би дэргэд чинь байна. Тайвширсан уу? Хүсвэл ярилцах уу? Алив, ярилцъя, тэгэх үү? Чи намайг хэн гэдгийг санаж байна уу? Намайг хэн гэдгийг санаж байна уу? Маш сайн. Хэлэх гээд үз, миний нэрийг хэлэх гэж оролд. Богинхон, 4 үсэгтэй. Би чамаас гуйя, зөвхөн битгий хашхираарай. Толгой хагарах шахдаг. За юу? За хэл. Маш амархан. Би чамд маш итгэж байна. Митя. Митя. Пүү, үүнд нь хэзээ ч дасахгүй нь. Ёох, чи юунд ийм сайхан хашхирдаг юм? 

--------------------------------------------------------------------------------

Настя:  Валер, чи хот орох уу? Линад ямар нэг амттай юм мэдээрэй, за юу?

Вал:  Хэн гарсан бэ?

Настя:  Намайг харуулд байхад Саша өглөө явсан, Руст хараахан эргэж ирээгүй. 

Вал:  Скат хаашаа явахаа хэлсэн үү?

Настя:  Үгүй ээ, хэлээгүй. Би түүнээс амттан аваарай гэсэн тэр удна гээд үүргэвч, унтлагын уутаа аваад явсан. Гэхдээ тэр хаашаа явсныг би мэдэхгүй.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Би чамд зүгээр л юу ч юм ярина, харин чи санана шүү. Тэгэх үү? Зочид буудлыг санаж байна уу? Орыг санаж байна уу? Том цонхнуудтай. Москва тэр чигээрээ доор. Чи өвдсөн мөчөө санаж байна уу? Харин санаж байна уу, дор.... Надь? Надя, Надя, Надь, чи яасан бэ,Надь?Надя, эндээ сууж бай. Одоохон ус авчиръя. Тийм ээ. Чи ёстой нэг... Хорвоодээргайхамшиггэжбайдаггүй. Надешь? Чи эндээ байж бай, за юу? Би одоохон ирнэ, чамд юу ч юм идэх юм авчиръя. Мах ч юм уу. Би зөвхөн хаалга хаалаа, за юу? Бүх юм сайхан болно. 

--------------------------------------------------------------------------------

Ника: Чи бүгдийг нь ингэж нэгжиж байна уу, эсвэл зөвхөн ойрын найзууд аа юу?

Вал:  Мурании дайрах үед хайрцаг Лободагийн өрөөнд байсан. Настя, Петя, Лина энэ үеэр Катюхагийн хамт хорогдох байранд байсан. Харин чи дараа нь ирсэн. 

Ника: Өө, шинэ хүн хэдийн Катюха болж амжаад, сэжиглэгдэхгүй болжээ.    Тийм ээ? Мундаг.

Вал:  Үүргэвчээ өгчих.

Ника: Ав аа. Харин Андрюша өөрөө савыг авсан байж мэдэх солиотой санаа хальт толгойд чиньорсонгүй юу?

Вал:  Үгүй ээ, тэр өөрөө хайж байна. Бос.

Ника: Юу?

Вал:  Гараа өг.

Ника: Чи ч жентлмен юмаа.

Вал:  Хөлөө салга. Баярлалаа.

Ника: Байхгүй. Чи нэмээд Скатыг бас нэгжээрэй. Хэрэв би биш бол найдвартай тэр. 

--------------------------------------------------------------------------------

Эм:    Анхаараарай! Эхний үеийн вирус тээгч бүлэг хүмүүс Москвад нуугдаж байна. Тэд маш аюултай. Эдгээр хүмүүсийн царайгтогтооно уу. Тэднийг бие даан баривчлах, эсвэл устгах гэж оролдох хэрэггүй. Хэрэв та нар тэдний байгаа газрын талаар мэддэг бол “Чөлөөлөлт” төслийн төвд, эсвэл эргүүлийн албанд мэдэгдэнэ үү.

--------------------------------------------------------------------------------

Руд:  Чи миний шууд тушаалыг зөрчиж байна. Чамд сүүлчийн үг байна. Ярь.

Инга: Вирус эсэргүүцэгч.

Руд:  Тэр яасан?

Инга: Та надад сүүлчийн үг байгаа гэж хэлсэн.

Руд:  Чи тоглоом хийх хэмжээнд биш шүү.

Инга: Магадгүй таны зарим тушаалуудыг илүү өргөнөөр авч үзэх хэрэгтэй байх. Клейто вирус бараг төгс үйлчилж байгаа. Бараг л. Энэ хугацаанд ердөө дөрвөн гажөөрчлөлт бүртгэгдсэн, бусад мутантуудтай адилгүй хоёр мутант, мөн эдгээр мутантууд хоёр эрдер бусынхариу үйлдэл үзүүлдэг.

Руд:  Статистикийн алдаа юу?

Инга: Хэрэв нэг нөхцөл байдал байгаагүй бол би чтэгж бодож  байсан. Энэ дөрвөн хүн бүгд Радомскийн хяналтын бүлэгт багтсан Клейто төслийн туршилтын хүмүүс байсан.

Руд:  Клейто төсөл бүтэлгүйтсэн. Тэд эсвэл зүгээр л энгийн хүмүүс байх.

Инга: Профессор Радомский бол суут ухаантан байсан. Тэр вирустэй хамт вирус эсэргүүцэгчийг хамт бүтээсэн байх магадлалтай. Зүгээр л “Оргил” үүнийг мэдэхгүй байгаа юм.Гагцхүү Клейто төсөлд оролцогчид үүнийг мэдэж байж мэднэ. Би чухам тэднийг л маш шаргуу хайж, таны бүх тушаалыг зөрчдөг. Би ярьж  дууслаа.

Руд:  Энэ чухал ажиллагаанд чамд хэдэн хүн хэрэгтэй вэ? Чи тэднийг барих ёстой.

--------------------------------------------------------------------------------

Петя: Настя, тэнд Лина ухаан орж, аавыгаа асуугаад байна. Би түүнд юу хэлэхээ мэддэггүй.

Настя:  Би л яаж хариулахыг мэддэг аятай. За яахав, намайг орло.

Катя: Тэгээд хайрцагийг олсон уу?

Вал:  Явц дундаа.

Катя: Чи хаашаа явж байна?

Вал:  Скатыг олох хэрэгтэй.

Катя: Чиний бодлоор, хайрцаг Скатад байгаа юу?

Вал:  Магадгүй. Петя, хаалга онгойлго.

Петя: Баазад ердөө гуравдах өдөртөө, гэтэл хэдийн Валератай явж байдаг. Хүндэтгэж байна.

Вал:  Тэр хаашаа ч явахгүй.

Катя: Ойлгосонгүй? Чи бид хоёр бүгдийг тохиролцсон биз дээ? Би яах гэж энд ирсэн тэр юмаа хийнэ.

Вал:  Катя, тэнд аюултай.

Катя: Би мэднэ. Тэгээд? Би ганцаараа явах гээгүй.

Вал:  Үгүй.

Катя: Юуны чинь үгүй? Чи ямар эрхтэй болоод миний юу хийх, юуг хийхгүйг шийддэг юм? Би ямар ч тохиолдолд чамтай, эсвэл чамгүйгээр эндээс гарна.

Петя: Надад ч гэсэн цаг үргэлж татгалздаг.

Катя: Зогс. Яасан?

Петя: Катя, хүлээгээч, чамд ядаж буу байхгүй. 

--------------------------------------------------------------------------------

Митя:   За яасан? Митя анд явсан. Митя арслан заан алсан. Хэрэв намайг ойлгосон бол толгой дохь. Ойлгомжтой. За, ийм байна. Москвад бөөн хямрал. Белон хясаа олсонгүй. Хүний мах бас байсангүй. Гэхдээ хиам, 87% нь хархны махтай. Утсан мах. Яасан бэ? За, өөрөө сонго. Амттай юм идмээр санагджээ, тийм үү? Тийм ээ.

--------------------------------------------------------------------------------

Настя:  Чи юу харж байгаагаа хэлээрэй, за юу? Сайн байна.

Лина:   Насть, бид буцахгүй биз дээ?

Настя:  Хэн чамд тэгж хэлсэн?

Лина:   Хэн ч биш. Хэн ч хэлэхгүй. Жаахан хүүхдүүдэд тийм юм хэзээ ч ярьдаггүй.

Настя:  Бүх юм сайхан болно.

Лина:   Та хаанаас мэддэг юм? Та яах гэж худлаа хэлж байгаагаа өөрөө ч мэддэггүй.

Настя:  Леночка, заримдаа бүх юм зүгээр болно гэдэгт итгэх хэрэгтэй.

Лина:   Валера ах аавын хойноос явахгүй, учир нь аавыг алахыг тэр харсан болохоор хэлэхээс айдаг. Та ч айдаг, бас Петя. Та нар бүгд хулчгарууд. Харин би аавыгаа дахиж хүлээхгүй. Ойлгосон уу? Учир нь тэр байхгүй.

Настя:  Надад үнэхээр харамсалтай байна. Уучлаарай.

--------------------------------------------------------------------------------

Настя:Санацийн төв 24 цагийн турш ажиллаж байна. Хугацаа алдах хэрэггүй. Анхаараарай! Эхний үеийн вирус тээгч бүлэг хүмүүс Москвад нуугдаж байна. Тэд маш аюултай. Эдгээр хүмүүсийн царайгтогтооно уу. Тэднийг бие даан баривчлах, эсвэл устгах гэж оролдох хэрэггүй. Хэрэв та нар тэдний байгаа газрын талаар мэддэг бол “Чөлөөлөлт” төслийн төвд, эсвэл эргүүлийн албанд мэдэгдэнэ үү. Та нарын мэдээлэл мянга....

Вал:  Худал. Бүх юм эхлэх үед бид бункерт байсан. Тиймээс манайхаас хэн нь ч халдварлаагүй.

Катя: Тиймээ, Саша надад ярьсан. Зөвхөн одоо л та нарыг хайж байгаа нь хачирхалтай.

Вал:  Манайхны нэг нь харагдсан бололтой.

Катя: Чи одоо хотод болгоомжтой байх хэрэгтэй. Хүмүүс зард итгэдэг юм.

Вал:  Харин чамд хотод аймаар биш байна уу?

Катя: Аймаар. Гэхдээ сурвалжлага надад байгаа цорын ганц юм гэдгийг чи мэднэ.

Вал:  Чи шаргуу юм. Энэ чинь сайн. Харамсалтай нь чамайг хурдан ална.

Катя: Алахгүй... хэрэв чи тусалбал.

Анд:  Москва том гэж ярьдаг. Кать, сайн уу.

Вал:  Би ойлгосонгүй, чи түүнтэй уулзсан юм уу?

Катя: Үгүй.

Анд:  Валера. Сандрахгүй байцгаач, яриа байна.

Вал:  Зогс.

Анд:  Зогслоо.

Вал:  Буугаа газарт!

Анд:  Би хуучин найзуудтайгаа уулзахдаа буу авч явдаггүй.

Вал:  Гараа толгойныхоо ард ав, өвдөг сөгд.

Анд:  Сайхан тайрмал буу байна. Музейгээс авсан уу? Хөөе, чи намайг илж талж залхахгүй байна уу?

Вал:  Үгүй ээ, надад таалагддаг. Чамд 2 хором байна, ярь.

Анд:  Үнэндээ бүх юм маш энгийн. Надад миний хайрцаг хэрэгтэй. Чамд миний гар утас сонирхолтой, өөрөөр, дотор нь байгаа юм. Чи хүрээнээс гарахыг хүсдэг биз дээ?

Вал:  Үгүй.

Анд:  Тийм дээ. Бүр мартчихаж. Харин найзад чинь Москвад сонирхолтой байна уу?

Вал:  Нэг хором.

Анд:  Ийм байна. Чамайг энд нэг юм барьж байгаа. Хувилбарууд нь цөөхөн. Нэг бол мутантууд, эсвэл “Оргил”.

Вал:  Товчхон.

Анд:  Товчхондоо, бүртгэлтэй мутантуудын мэдээллийн сан. Чамд сонирхолтой юу? Чиний хакер найз саяхан намайг нилээн сандаргасан, тиймээс дахин нээх үед бүх мэдээллүүд арчигдана. Надад хамаагүй, чамд л гомдолтой болно.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Хаалгаа нээ, жаал аа. Тайван, тэр бидэнтэй хамт.

Анд:  Уулзалгүй уджээ.

Вал:  Скат буцаж ирээгүй юу?  

Петя: Үгүй.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Тайван, бид бэлэгтэй. Компьютер ээ асаа. Хурдал.

Анд:  Чи санаж байвал бид солилцоно.

Вал:  Чиний капсулууд Скатад байгаа, тэр удахгүй ирнэ.

Анд:  Өөрт чинь ийм хариулт таалагдах байсан уу?

Катя: Скат эмийн сан руу явсан. Эргүүл явахаас өмнө тэр ямар ч байсан ирнэ.

Вал:  Харав уу, би ирнэ гэж хэлсэн бол ирнэ.

Анд:  Ойлголоо. Болох уу?

Вал:  Эхэл. 

--------------------------------------------------------------------------------

Катя: Энэ амь үрэгдэгсэд үү?

Анд:  Үгүй ээ, мутантууд. Анабиозын байдалд авсан зураг. Эд нарын тэн хагас нь одоо дэгжин хувцастай, бугуйвчтай Москвагаар хэсүүчилж байгаа байх.    

Катя: Өнгөрсөн удаа чи жирийн нэг хөлснийх гэж хэлсэн. Энэ талаар юу ч мэдэхгүй гэсэн.

Анд:  Энэ гэрээний нэг хэсэг. Гэхдээ миний захиалга та нарт байгааг бодолцох юм бол.

Лоб:  “Оргил” яагаад мутантуудын цуглуулж байгаа юм?

Анд:  Улаан номонд оруулна. Ойлгомжтой. Онцгойлон судлагдаагүй төрөл зүйл. Тэдний зан авирыг гадна орчинд судлах нь чухал. Зэрлэгүүдийг нь барьж, хооллоод, чип зүүгээд буцаагаад хотод тавьдаг.

Катя: Хүлээ, чи хооллодог гэж хэллээ. Юугаар гэж асуухаас эмээчихлээ.

Анд:  Хүнээр.

Катя: Бурхан минь.

Анд:  Тоглосон юм. Тэд үнэндээ хүмүүс рүү огт өөр шалтгаануудаар дайрдаг. Тэд глюкоз, амттангаар хооллодог. Юу тарсан бүхнээрээ.

Лоб:  Би тэгж ч бодсон.

Вал:  За. Энд нэрсийн хайлт бий юу? 

Анд:  Зөвхөн дугаараар.

Вал:  Нааш нь, зургаар нь олно. 

Анд:  Нааш өгөөдөх. Ингэвэл чи өглөө болтол товшино. Би энд зарим нэг хайлт хийж хоёр төрөл зүйл олсон, чамд сонирхолтой байж мэднэ. Эхнийх нь 85 дугаартай, халдвар авсан, судлагдсан, эхний давалгааны мутант болж хувирсан. Чипдээд сарын өмнө сулласан. Таван өдрийн дараа эргүүлийнхэнийг дайрах гэж оролдоод алуулсан. Надад харамсалтай байна.

Вал:  Хоёр дахь нь хэн бэ?

Анд:  Хоёр дахь нь 144 дугаартай. Анабиозын байдалд байгаа. Стратегийн хувьд чухал гэж тэмдэглэгдсэн. Туршилтуудын объект болсон. Энд түүн дээр хийсэн, дахиад хийх гэж байгаа бүх жагсаалтууд байна.

--------------------------------------------------------------------------------

Катя: Чи юу хийх гэж байна? Сонс, ганцаараа явах хэрэггүй. Бид одоо бүгдийг бодож үзнэ, чамд туслана. Сонсов уу?

Вал:  Боль!

--------------------------------------------------------------------------------

Вал:  Петя, хаалгаа нээ. Чи нэг юм хийх хэрэгтэй байна.

Петя: Асуудалгүй.

Вал:  Май. Энийг бас энийг. Хэнд ч битгий өгөөрэй, чи ойлгосон уу?

Петя: За. Харин чи хаашаа?

Вал:  Хэнд бүү өг. Чи ойлгов уу?

Петя: Ойлголоо.

--------------------------------------------------------------------------------

Анд:  Бид Валераг тийм ч удахгүй харахгүй гэж би ойлголоо.

Лоб:  Тэр юу хийхээ мэддэг.

Анд:  Найздаа санаа зовохгүй юу?

Лоб:  Тэр зөрүүд. Би тэгсэн ч түүнийг зогсоож чадахгүй байх байсан.

Анд:  Чадахгүй байх байсан. Чи бүр оролдоогүй. Зарчмын хувьд ухаалаг. Түүнийг хаа сайгүй хайж байдаг, гэтэл тэр яваад очно.

Лоб:  Хайж байгаа?

Анд:  Хайж байгаа, хайж байгаа. Харин бункерийн залуус жинхэнэ одууд болсон.

Лоб:  Чи бункерийн тухай юу мэддэг юм?

Анд:  Яг чам шиг.   

Лоб:  Уучлаарай, чи жирийн хөлснийх гэхэд хэтэрхий сониуч.

Анд:  Харин чи Радомскийн баруун гар гэхэд дэндүү даруухан. Чи “Оргил”-д байсан бол чамд хэдийн тусад нь лаборатори гаргаж өгөх байлаа. Гэтэл чи энд суугаад тайвнаар дайчдаа эмчлээд л.

Лоб:  Намайг хөлслөхийн тулд чамайг хөлсөлсөн үү?

Анд:  Хэнийг ч хөлслөх огт хэрэггүй.

Лоб:  Байранд нь тавь.

Анд:  Тэд өөрсдийн хаалттай хоттой, өөрийн армитай. Хэрэв тэд чамайг хаана байгааг мэдсэн бол чи хэдийн тэдэнд ажиллаж байгаа. 

Лоб:  Тэгвэл чи хэн бэ, чамд юу хэрэгтэй?

Анд:  Би Радомскийн тухай, Клейто төслийн талаар мэдээлэл цуглуулдаг зүгээр л сониуч залуу. Мэдээж үнэгүй биш.

Лоб:  Одоо мөнгө хэн хүнд сонирхолгүй болсон.

Анд:  Зөв. Одоо мөнгө хэнд ч хэрэггүй. Гэхдээ сонирхолтой валют бий. Хар даа. Энд зарим судалгаанууд байгаа. Мэдээж бага, гэхдээ л сонирхолтой. Хэрэв чи аятайхан байвал бүр ихийг авна. Ингэхэд танай гал тогоо хаана вэ? Юу ч юм идмээр байна. Баяртай.  

--------------------------------------------------------------------------------

Эм:    Эдгээр хүмүүсийн царайгтогтооно уу. Тэднийг бие даан баривчлах, эсвэл устгах гэж оролдох хэрэггүй. Хэрэв та нар тэдний байгаа газрын талаар мэддэг бол “Чөлөөлөлт” төслийн төвд, эсвэл эргүүлийн албанд мэдэгдэнэ үү. Таны мэдээлэл мянга мянган амь насыг аврана.   

--------------------------------------------------------------------------------

Анд:  Сайн уу, аврагч аа.

Ника: Сайн уу.

Анд:  Уучлаарай, өнгөрсөн удаа баяртай гэлгүй явчихсан. Бид хоёр удахгүй уулзана гэж би чин сэтгэлээсээ найдаж байсан.

Ника: Харин би эргэлзээгүй. Чи энд нэг юмаа гээсэн.

Анд:  Тиймээ. Гэхдээ журамтай, сайн залуус таарсан. Буцааж өгнө гэж амласан. Хүлээж байна.

Ника: Худлаа.

Анд:  Тийм үү, юу гэнэ ээ?

Ника: Тиймээ.

Анд:  Өөдгүй юмнууд.

Ника: Тэр надад байгаа.

Анд:  Би сайхан бүсгүйчүүдтэй тохиролцох үргэлж дуртай байсан. Чи тэрийг надад яаж буцааж өгөх юм?

Ника: Би түүнийг чамд хүрээний гадна өгнө. 

Анд:  Сайхан оролдлого. Танай гал тогоо хаана байдаг гэсэн бэ? Юм идмээр байна. Тэр сүрхий залууг хүлээх зуураа өлсөж үхмээргүй л байна.

Ника: Нэгд, тэр миний залуу биш.

Анд:  За.

Ника: Харин хоёрт, урьдчилгаа. Гэхдээ чамд энэ бүхлээрээ хэрэгтэй. Хайх хэрэггүй, Валера өнөөдөр өглөөнөөс эхлээд хайж, зөвхөн цагаа л үрсэн. Бас удах хэрэггүй, би ууртай охин. Өвчин хөдлөөд чиний тоглоомуудыг эвдэж мэднэ.

Анд:  Баярлалаа. Тохиролцож чаддаг юм байна.

Ника: Зүгээр. Хоолны газар тэнд.

Анд:  Танайд хоёр байдаг юм уу?

Ника: Үгүй ээ, зүгээр л өнгөрчихөж.

Анд:  Аа.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Нэг объект ойртож байна. Хяналтын группын нэгнийх нь шинж тэмдэгүүдтэй тохирч байна. 

Эр:    Амьдаар нь барь.

Эр:    Мэдлээ. Гар аа.

Эр:    Цэвэр.

Вик:  Би зарын дагуу ирлээ.

Эр:    Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Бр:    Мутант залуухан, эрүүл саруул эмэгтэйг алсан анхны тохиолдол. Тэр түүнийг хувиргах ёстой байсан.

Инга: Тэр улаан даашинзат төрөл зүйл зүгээр л явдаг сюрприз байх нь. Энэ хаанаас вэ?

Бр:    Түүнийг мутантууд бөөгнөрсөн газраас олсон. Түүнд зөндөө их зэвсэг байсан. Гэхдээ үүнээс болж алаагүй гэж бодож байна.

Инга: Яагаад?

Бр:    Магадгүй хоёр эмэгчний хардалт, өрсөлдөөн байх.

Инга: Хүний хумсаар ийм юм хийж болно гэж үү?

Бр:    Би шархыг нь судалсан. Шарханд нь вирусын маш ноцтой өндөр агууламж илэрсэн. Өөр нэг зүсэгдсэн шархнаас эвэрлэг эдийн үлдэгдэл олсон. Энэ хүний хумс биш. Энэ бол Клейтогийн хувьслын шинэ шат. Клейто вирусын жинхэнэ биелэл. Тэр өөр биет, илүү хортой, магадгүй илүү хүчтэй. Тэр хүнийг ганцхан шалбархайгаар алж чадна. 

Инга: Тэр бүсгүй бидэнд хэрэгтэй. За?

Эр:    ИнгаАнатольевна, амьд үлдсэн нэг хүн ирсэн. Тэр Радомскийн хяналтын группынх гэж нотлоод байгаа. Гадна байдал нь туршилтын хүмүүсийн нэгэнтэй тохирч байна.

Инга: Ажилла.

--------------------------------------------------------------------------------

Инга: Сайн уу. Инга Белова, Инновацийн хөгжлийн хэлтэс.

Вал:  Миний ойлгосноор, та нар бункерт байсан хүмүүсийн тухай мэдээллийг сонирхож байгаа, тийм үү?

Инга: Тиймээ.

Вал:  Ерөнхийдөө, Пашаг хайх хэрэггүй. Тэр өөртөө гар бөмбөг дэлбэлсэн. Бүгд бункерээс явсаны дараа Стас, Наташа хоёр шууд явцгаасан. Бусдынх нь талаар би мэддэг бүхнээ ярьж өгнө, гэвч надад зарим юм хэрэгтэй. 

Инга: Мэдээж, бид та нарыг хотоос гаргана.

Вал:  Үгүй ээ, танайд байгаа нэг мутант надад хэрэгтэй. Тэр бидэнтэй хамт бункерт байсан, орос биш.

Инга: Айжан Истынбаева, энэ үү?

Вал:  Тиймээ.

Инга: Тэр хаана байгааг бид мэднэ гэж та яагаад бодсон бэ?

Вал:  Би түүнийг хотод дүрэмт хувцастайгаар харсан. Энэ та нарын ажил.

Инга: Тэр танд ямар хэрэгтэй?

Вал:  Энэ миний хэрэг.

Инга: Мэдээж. Валерий, та яагаад зарын дагуу офист очилгүй наашаа ирсэн юм бэ? 

Вал:  Би энд ойрхон амьдардаг. Мураниинуудыг авчирч, буцааж авч явж байгааг харсан.    

Инга: Мурании?

Вал:  Мутантууд.

Инга: Та нар тэднийг тэгж нэрлэдэг үү?

Вал:  Тонуулчид тэднийг тэгж нэрлэдэг.

Инга: Догь. Би лавлаххэрэгтэй байна.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Надь,Надь,Надь,Надь,Надь. За, болно, болно, болно. Хэдийн хагас кг-ыг идчихлээ. Бүр бүгдийг ойлгодог. Надад дохь.     

--------------------------------------------------------------------------------

Инга: Мурании. Танд энэ үг ямар вэ?

Бр:    Мурании?

Инга: Зэрлэгүүдийн хэллэгээр мутантууд.

Бр:    Мурании. Дажгүй шүү.

Инга: ЛеонидМаркович, би танаас энэ марзан үгийг өөрийнхөө уйтгартай ШУ-ны тайландаа ашиглахыг хүсье. Би профессор Радомскийн туршилтын хүнтэй уулзсан. Түүнд таны хайртай 144 хэрэгтэй гэнэ. Логикийн эсрэг түүний дайраагүй залуу нь энэ.

Бр:    Тэднийг уулзуулах хэрэгтэй.

Инга: Ойлгосонгүй. Энэ ухаангүй байгаа.

Бр:    Тэр анабиозын байдалд байдаг. Мурании энэ байдалд юу мэдэрдэгийг бид мэдэхгүй. Тэр бүгдийг сонсдог бол яахав?

--------------------------------------------------------------------------------

Митя:   Одоо Надька бүжиглэж, бүгдийг санах болно. Бидний бүх юм болно. Ганцхан Надька өөрөө хичээх хэрэгтэй. Алив, буцаад ирээч, хараал ид! Чи үүнийг хийсэн ш дээ!

--------------------------------------------------------------------------------

Инга: Валерий, би танд баяр хүргэе. Бид танд найз бүсгүйг чинь өгнө. Мэдээж, бункерээс амьд үлдэгсэд, мөн таны танил АнатолийЛобода одоо хаана байгаа тухай харилцан мэдээлэлийн хариуд.

Вал:  Та ойлгосонгүй. Би мэддэг бүхнээ ярьж өгнө, гэхдээ зааж өгөхгүй. 

Инга: Харин та л ойлгоогүй бололтой. Бид тантай өөр аргаар ярилцаж, хүссэн бүхнээ авч чадна.

Вал:  Миний хүүрийг аваарай, цаг л алдана.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Чи тэнд юундаа гэтсэн юм?

Петя: А, харуул дээр энэ толгой жаахан өвдөөд. Юу ч юм өгөөч. Толя, чи сэтгэл зүйг мэдэх үү?

Лоб:  Үгүй.

Петя: Яагаад үгүй? Чи тэнд охиныг эмчилж байгаа. Түүний толгойд юу байгааг мэдэх хэрэгтэй. Тэр мэдрэл бол яахав?

Лоб:  Энэ ямар учиртай яриа вэ?

Петя: Тиймээ, Настя, би түүнд санаатай байдаг юм. Тэр намайг яг хүүхэд гэж хүлээж авдаг. Юм болонгуут л шууд.... Ердөө л 7 насаар эгч ш дээ. 

Лоб:  Эсвэл тэр чамайг эр хүн гэж хардаггүй байх.

Петя: Юу?

Лоб:  Бүсгүйчүүдэд баатар таалагддаг. Бусдын айдаг тийм юмыг хий.

Петя: Яаж тэр вэ?

Лоб:  Тагнуулд яв, бидэнд шинэ бааз ол. Эрсдэл хэр өндөр байна, тэр хэрээр тэр чамайг үнэлэх магадлал өндөр.

Петя: Чи суут ухаантан гэдгээ мэдэх үү?

Лоб:  Тааварлаж байна.

Петя: Баярлалаа, Толя.

Настя:  Залуус аа, та нар Линаг хараагүй биз? 

--------------------------------------------------------------------------------

Эр:    Үзүүлэлтүүд нь өөрчлөгдлөө.

Вал:  Тэр яасан юм?

Бр:    Түүний бүх юм зүгээр. Бүр байснаасаа ч дээр.

Инга: Надад та хангалттай харсан санагдлаа. Одоо таны ээлж. Ярилцах уу?

--------------------------------------------------------------------------------

Митя:   Юу гэмээр байна, энэ бүхэн бидэнд ямар хэрэгтэй? А? Надад нэг тэнэг хосуудын амиа хорлолтын тухай ярьж байсан. Эсвэл энэ гарц уу?

Надя:   Үгүй.

Митя:   Гайхалтай. Дэмий юм.

Надя:   Ми...тя. 

Митя:   Дахиад нэг.

Надя:   Ми...тя.

--------------------------------------------------------------------------------

Төгсөв

         

Back to episodes Go home