Выжить после S2 4

Дараа нь амьд үлдэх – 2-4

Үргэлжлэл:      47:36 мин

Дүрүүд:

Эр:

Саша                

Валера

Лобода

Рудольф

Руст           

Паша

Вова

Леонид Маркович

Митя

 

 

Эм:  

Марина

Ника           

Инга

Катя            сэтгүүлч

Леся           

Лина            Костягийн охин

Оля

--------------------------------------------------------------------------------

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН

--------------------------------------------------------------------------------

Инга: Москвад үл мэдэгдэх өвчнөөс 100% үхэлд хүргэдэг халдвар тархсан.

Катя: Би Москва явмаар байна.

Эр:    Сүйх тэрэг бэлэн.

Эр:    Зогсоно гэж төлөвлөөгүй.

Эр:    Чамайг ч гэсэн бас л төлөвлөөгүй.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Дэлхийг муухай бүхнээс цэвэрлэхээр бүтээгдсэн хар нүдтэй үхэл.

Вал:  Өөрөөр, тэднийг алж болохгүй гэж чи хэлэх гэсэн үү?

Лоб:  Болно, гэхдээ тархийг нь гэмтээсэн үед.

--------------------------------------------------------------------------------

Бр:    Тэр ер бусын.

Надя:   Чи муранииг ийм даашинзтайгаар төсөөлөх үү?

Митя:   Чи тэднээс хамгийн тачаангүй нь болно.

--------------------------------------------------------------------------------

ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 4 – Р АНГИ

--------------------------------------------------------------------------------

Митя:   Алгадах мэдээж таатай юм биш. Би одоо онцгой нөхцөлд секст бэлэн биш байна. Тиймээ. Чи урд нь арай зөөлөн байсан. Чамд юу хэрэгтэй юм? А? Чамд юу хэрэгтэй? Юу ч биш үү? За, за, би явъя даа. Тэгэх үү? Хэн ч дургүйцэхгүй биз? Чи олчих биз.... Яах гэж? Цааш нь яахав? Эмэгтэй хүн олон ааштай гэж энэ. Сайха-ан. Чиний эд нар сургуультай юм уу? Цаашаа юу хийх вэ? Ойлголоо, боллоо, боллоо, тайван, тайван. Би ч гэсэн аюултай.

--------------------------------------------------------------------------------

Руст:  Өө, за!

Ника: Энэ хэн бэ?

Вал:   Эндэхийнх биш. Хаалгаа нээ. Хүрээний цаанаас ирсэн. Хаалгаа нээ.

Руст:  Валер, чи одоо биднээр даажигнахаар шийдсэн үү? Юуны чинь хүрээний гаднаас?

Ника: Чи нээрэн хүрээний гаднаас уу? Удаж байна уу?

Катя:  2 хоног.

Ника: Чи яаж наашаа орсон бэ?

Катя:  Мөнгөөр, албаны машинаар.

Ника: Чамайг буцааж гаргах уу?

Катя:  Миний бодлоор юу л бол.

Ника: Ойлгомжтой. Буцах замгүй тэнэг.

Руст:  Чи энд юу хийх вэ?

Катя:  Би сэтгүүлч. Би сурвалжлага хийх гэсэн юм.

Настя:  Сайн уу.

Катя:  Сайн уу, Катя. 

Настя:  Настя. Май, халуун цай. За, явцгаа. Энд хаана угаалга хийж болохыг зааж өгье.

Катя:  Хэрэв боломжтой бол.

--------------------------------------------------------------------------------

Митя: Сайхан оромж байна. Та нар энд хэдүүлээ амьдардаг вэ? Тэр найзуудаа явуулсанд чинь баярлалаа. Сонсооч, Надя. Эсвэл чамайг өөр юу гэж дууддаг вэ? Тэнд сайхан зугаацлаа. Хоёр дахь боломж өгсөнд баярлалаа. Зүгээр л сайнаар салвал яасан юм? Зогс! Тайван!

Оля:   Түүнээс холд!

Митя: Буугаа холдуул! Буугаа зайлуулаач!

Оля:   Холдооч!

Митя: Чи буугаа зайлуулаач!

Оля:   Холдооч!

Митя: Буугаа хураа, тэнэг ээ!

Оля:   Юу вэ? Тэр яагаад чамайг алсангүй вэ?

Митя: Сумаа битгий гарзад. Боллоо, явцгаач. Явъя, явъя, явъя.

--------------------------------------------------------------------------------

Паша: Чиний хайлт юу болж байна. Тагнуулд яваад ирлээ.

Саша: Дахиад 20-30 минут.

Паша: Чи цагийн өмнө 20-30 минут гэсэн. Бас үүнээс өмнө дахиад нэг цаг. 40 минут, 40 минут.

Саша: Чи гонгинохгүй байж болох уу?

Паша: Юу?

Саша: Энэ “Оргил” гэж би чамд хэлсэн. Тэд өөрсдийн үйлдлийн системтэй, өөрийн хамгаалалт, өөрийн протоколуудтай. Амархан байсан дуусгачих байсан.

Паша: Чиний тайлбар ямар хэрэгтэй гэж? Энд нэг өдөр хагас суулаа.

Саша: Нэг өдөрт гурав дахь тасалдал, энэ биш байна. Ойртож очоод репитер тавих хэрэгтэй.

Паша: Бааз руу буцах хэрэгтэй.

Саша: Ноутбук суучихлаа, цэнэглээд ийшээ буцаж ирнэ.

Паша: Аан-хан, гагцхүү надгүйгээр. Скат, тэнд мураниинууд!Таван ширхэг! Хонгилын төгсгөлд, наашаа ирж байна.

Саша: Яв, яв, яв.

--------------------------------------------------------------------------------

Катя:  Москва, гурав дахь өдөр. Албан ёсны мэдээллээс ялгаатай нь би цар тахлаас амьд үлдсэн хүмүүсийн бүхэл бүтэн лагерийг олж чадлаа.

--------------------------------------------------------------------------------

Руст:  Та нар хаана байв аа, залуус аа?

Паша: Саначихсан уу?

Руст:  Маш их. Та нарыг хайх гэж байлаа.

Настя:  Петя. Бурханы аврал. Юу болсон юм? Та нар хоёр хоног хаана байсан бэ?

Паша: Тэрнээс асуу. Бүх юм зүгээр үү?

Саша: Бид нэмэлт бааз хайгаад, бас мураниитай таарсан. Гэхдээ л замдаа дэлгүүр олж ийм юмнууд авлаа.

Лина: Харин аав хаана байна? Та нар түүний хойноос явсан уу?

Настя:  Үгүй ээ, охин минь. Тэд тагнуулд явсан юм. Харав уу, дэлгүүр олсон байна. 

Лина: Тийм үү? Харин Руст аав руу явсан гэж хэлсэн.

Руст:  Нэг юм хэлэх хэрэгтэй байсан юм.

Настя:  Чи тэнэг үү?

Руст:  Эсвэл чи үнэнийг хэлэх юм уу? Хүсвэл би хэлье. Валера....

Саша: Амаа тат.

Лина: Ямар үнэн. Валера ах аа! Валера ах аа!

Настя:  Чи ямар....

Руст:  сайхан залуу вэ.

Настя:  Лина!

Паша: Муу тэнэг!

Руст:  Чиний өвөө л тэнэг!

--------------------------------------------------------------------------------

Митя: Сайн уу. Би энд байна. За, за, би буцаад ирлээ. Татаж чадлаа. За, үүгээр юу байна?

--------------------------------------------------------------------------------

Катя:  Тэд хорио цээрийг цуцлах бодолгүй байгаа. Тэд зөвхөн ажиглаж байгаа. “Оргил” нааш нь хэнийг ч оруулахгүй. Тэд зөвхөн энэ дэлхийн аюул гэж ярьцгаадаг. Ганцхан тэд л энэ дэлхийг аварч чадна.

Лоб:   Бүгдийг нь хэн удирдаж байна? Хаусхофер уу?

Катя:  Чи тэрийг хэн гэдгийг мэддэг юм уу?

Лоб:   Сонингоос уншсан. Сүйрлээс өмнө.

Катя:  Хачирхалтай юм.

Лина: Миний аав хаана байна?

Вал:   Би одоо чамд хэлж чадахгүй.

Лина: Тэр хаана байна?

Вал:   Тэр хаана байгааг би мэдэхгүй!

Настя:  Лин, явцгаая.

Лина: Та худлаа хэлж байна. 

Настя:. Явцгаая, Лин.

Лина: Миний аав хаана байна?

Настя:  Аав нь буцаж ирнэ.

Лина: Тэр хаана байна? Миний аав хаана байна?

Катя:  Түүний аав нь хаачсан?

Вал:   Эргүүлийнхэн алчихсан.

Катя:  Хүүхэд зовохоор аймшигтай.

Вал:   Айдас бол дорой зан.

Катя:  Чи айдаггүй юм уу?

Вал:   Зорилго байхад юунаас айх юм?

Катя:  Тэгээд чи ямар зорилготой вэ?

Ника: Өглөөний мэнд, нөхөд өө. Чи явах гэж байна уу?

Вал:   Тиймээ, нөөц бааз олох хэрэгтэй. Юмыг яаж мэдэхэв.

Катя:  Чамтай явж болох уу?

Ника: Энэ зугаалга биш. Зөв үү? Валера, ярилцах хэрэг байна.

Вал:   Би буцаж ирэхээр ярилцъя.

Катя:  Тэгээд болох уу? Сайн уу?

Саша: Чи хэн бэ?

Катя:  Катя.

Саша: Скат.

Катя:  Маш таатай байна.

Вал:   Та хаана байсан бэ?

Саша: Тагнуулд яваад.

Ника: Одоо ярилцах юм уу? Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Оля:   Чи хаана байсан бэ? Би сэрсэн чинь чи байдаггүй. Ганцаараа оромжинд байх аймаар байлаа. Чи юу хийж байна?

Митя: Сүүн коктейл. Харин чи хаачив?

Оля:   Хүнсэнд яваад. Мартсанаас, би дэлгүүрт хоёр юмтай таарсан. Нэг нь зэвсэгтэй. Би тэдний хойноос мөрдөж үзлээ. Тэд сүрхий баазтай юм билээ.

Митя: Чи юу санал болгох вэ, тэд нарт зочилж очих уу?

Оля:   Харин тийм. Тэднийг зэвсэг, сумаа хуваалцъя гэж ятгахыг санал болгож байна.

Митя: Янзтай. Гэхдээ яах гэж?

Оля:   Би зөнчийг алмаар байна. Түүнтэй хамт байгаа бүгдийг нь.

Митя: Бид нэг төлөвлөгөөтэй юм байна. Тэнд бас л миний найзыг алсан.

Оля:   Нохойныхоо өшөөг авах уу? Энэ маш журамтай зүйл.

Митя: Тэр зүгээр ч нэг нохой биш.

Оля:   Чи юугаар өшөө авах гэж байсан бэ? А? Эд нараар уу? Тэд биднийг бушуухан буудчихаад тарцгаана. 

Митя: Би зүгээр л хаягийг нь эргүүлийнхэнд өгчихнө.

Оля:   Үгүй дээ. Үгүй, үгүй, үгүй. Би түүнийг алмаар байна. Өөрийнхөө гараар. Өөрийнх нь балай тахилын ширээнд нь.

Митя: Чиний үзэн ядалт миний сэрлийг ямар их хүргэж байна аа.

Оля:   Хүлээ, хүлээ. Эхлээд бид тэд нартай уулзана, дараа нь хамгийн сайхан зүйлээ хийнэ.

Митя: Сонирхлолтой, тэгээд?

Оля:   Өшөө авах төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Митя: Илүү таатай юмнууд байдаг шиг надад санагдах юм. 

--------------------------------------------------------------------------------

Катя:  Бид хаашаа явж байна? Чөтгөр гэж, зай суучихлаа. Бид замаараа ямар дэлгүүрээр орж болох уу?

Вал:   За, гүйцээ, чиний зугаалга дууссан. Чи бааз руу буцна.

Катя:  Би бааз руу явахгүй.

Вал:   Үүнийг авч хэлэлцэхгүй. Яв.

Катя:  Би саад болохгүй, сонсч байна уу? Хөөе, тийм бол чи яах гэж намайг авч явсан юм?

Вал:   Ядаргаа болохгүйн тулд.

Катя:  Ника юу? Сонс, Валера, чи хоноглох аюулгүй газрыг ямар зарчмаар сонгодог оо надад хэлчих. Тэгээд би явлаа, амлая. 

Вал:   Сонс, чамд нэг аюулгүй газар хэдийн байгаа. Хэрэв чи тэрийг алдахыг хүсч байвал би амархан зохицуулж чадна. За... Чөтгөр гэж, доошоо!

Катя:  Тэнд юу байна?

Вал:   Юу ч биш.

--------------------------------------------------------------------------------

Вал:   Битгий хөдөл.

Эр:     Эвээр салцгаая.

Вал:   Үгүй ээ, ах хүү, эвээр бүтэхгүй. Дайныг би эхлүүлээгүй.

Эр:     Би “Оргил”-оос биш, хэрэв чи энэ тухай бол.

Вал:   Аан-хан. Харин мутантыг санаандгүй цохиж унагасан. Гарт чинь юу байна?

Эр:     Сонс, алив тохиролцъё.

Вал:   Хэвтээд! Гараа ардаа ав! Бүү хөдөл! Дахиад асууя. Гарт чинь юу байна?

Эр:     Мэдэхгүй ээ. Булангаас олсон.

Вал:   Хараал ид! Би чамайг тэнд хүлээ гэж хэлсэн.

Эр:     Би “Оргил”-оос биш. Хувцас бол өнгөлөн далдлалт.

Вал:   Мэдээж. Хөөх. Утас бас л чинийх биш үү?

Эр:     Минийх биш. Ахын минь дурсгал. Ах амиа алдсан.

Вал:   Маш үнэмшилгүй байна. Яаж асаах вэ?

Эр:     Тэр ажилладаггүй.

Вал:   Дуранд чи нэг юмыг анхааралтай судалж байгаа харагдсан.

Эр:     Би ахыгаа дурсаж байсан юм.

Вал:   Тэгвэл маргааш болтол баяртай.

Эр:     Маргааш яана гэж?

Вал:   Маргааш гар утсаа аваарай. Энд, яг энэ цагт. Алив, түүнийг хүл.

Эр:     Сонсооч, чи нэг л....

Вал:   Амаа тат. Амьд үлдээсэнд баярлалаа гэж хэл.

Эр:     Баярлалаа.

Вал:   Гараа ардаа ав. Мөлхөж хүрэх үү?

Эр:     Хичээе.

Катя:  Чи түүнийг яагаад тэгсэн юм?

Вал:   Тэр “Оргил”-оос яваа.

Катя:  Харин гар утсыг нь яах гэж байна?

Вал:   Скатад үзүүлнэ. Хэрэв учрыг нь олж чадахгүй бол маргааш бидний шинэ найзаас туслахыг гуйна.

Катя:  Яагаад хувцасыг нь тайлсангүй вэ?

--------------------------------------------------------------------------------

Бр:     Мутантуудын нэг нь хүн рүү дайраагүй гэж эргүүлийнхэний нэг нь хэлсэн. Амьд үлдэгсэдийн нэгийг.

Инга:  За, сонирхолтой юм. Энэ хэзээ болсон бэ?

Бр:     Энэ хэдэн өдрийн өмнө болсон. Тэр эцсээ хүртэл итгэлгүй байсан болохоор шууд мэдэгдээгүй гэсэн.

Инга:  Тиймээ, аюулгүй албаны нэмэлт зааварчилгаа хэрэгтэй.

Бр:     Тэгсэн ч гэлээ, мутантуудын нэг нь бидэнд үл мэдэгдэх шалтгаанаар амьд хүн рүү дайраагүй.

Инга:  Тэр хүнийг барьсан уу?

Бр:     Үгүй ээ, тэр зугтаж амжсан. Хяналтын камерийн бичлэгт түүний царай нь маш муу харагддаг. Одоо аюулгүй алба түүний хэн болохыг тодорхойлохыг оролдож байна. Гэвч тэр төрөл зүйл манайд байгаа. Манай өвчтөнүүдийн нэг нь.

Инга:  Түүний юу нь ер бусын гэж?

Бр:     Тэр таны устга гэсэн төрөл зүйл. 144. 

--------------------------------------------------------------------------------

Митя: Тиймээ, энэ жинхэнэ хот доторхи хот байна.

Оля:   Юу гэмээр байна, бид хаалгаар нь бишээр орж чадах уу?

Митя: Болно. Гэхдээ, хэрэв тэнд зөндөө хүмүүс байвал бидэнд л хэцүүхэн юм болно.

Оля:   Тэгвэл бид шөнөөр орно. Хэрэв тэнд хамгаалагч байвал ухаан алдуулаад зэвсгийг нь авна.

Митя: Алив өг дөө. За үгүй байлгүй!

Оля:   Чи тэднийг мэддэг юм уу?

Митя: Тиймээ. Энэ бидний жек пот, хонгор оо.

--------------------------------------------------------------------------------

Вал:   Сайн уу. Завтай юу?

Саша: Юу хүссэн юм?

Вал:   Асааж чадах уу?

Саша: Яах гэж?

Вал:   Энэ энгийн нэг гар утас биш байх магадлалтай.

Саша: Яасан, шидтэй юм уу? Үгүй нээрэн, энэ сүлжээ барьдаг уу?

Вал:   Би үүнийг чамаас мэдэхийг маш их хүсч байна.

Саша: За, за.

Руст:  Чи хэн бэ? Гараа буулга! Зогс! Чи гар хугаллаа!

Эр:     Зогс!

Вал:   Тайван! Хурдан олжээ!

Эр:     Би өөрийнхөө юмнуудын хойноос ирлээ. Бас та нарын хойноос. Чи шийд.

Вал:   Тиймээ, мэдээж асуудалгүй. Чи... энийг сонирхож байна уу, тийм үү?

Эр:     Тиймээ.

Вал:   Зөв үү?

Эр:     Нааш нь тавь. Түргэл!

Вал:   Ойлголоо, ойлголоо.

Эр:     Хойш оо! Гар утас!

Вал:   Болсон уу? Ханав уу?

Эр:     Болоогүй. Зогс. Зогс. Буцааж өглөө.

Вал:   Баярлалаа.

Эр:     Баяртай!

Вал:   Хараал ид! Хэвтээд!

Руст:  Хаачих гээв? Валера!

Эр:     Замаас холд!

Митя: Чи зүгээр үү?

Вал:   Зогс!

Митя: Зогсч байна!

Руст:  Муу новш, буу аваад явах гэж байдаг!

Митя: Тэр муу гэж би найдъя.

--------------------------------------------------------------------------------

Бр:     Чи тэднийг системтэй хөдөлдөг гэж боддог уу?

Эм:     Геномд суулгасан зан авирын алгоритм уу?

Бр:     Эсвэл тушаалаар уу?

Эм:     Хэний?

Бр:     Сайхан асуулт. Гэхдээ яав ч манайх биш.  

--------------------------------------------------------------------------------

Вал:   Жинхэнэ юм шиг харагдаж байна.

Эр:     Бэлэгчихье.

Катя:  Болох уу?

Вал:   Үгүй. Уучлаарай, манайх хаалттай цуглаантай. Сэтгүүлчдэд зориулагдаагүй. За алив, яриад бай.

Эр:     Юуг нь ярих юм?

Вал:   Чамд капсулууд ямар хэрэгтэй?

Эр:     Чи юун тухай вэ?

Вал:   Яах гээд ч юм мурании чихэнд нуусан энэ бяцхан бортгуудыг хэлж байна.

Эр:     Чи энэ тухай юм уу? Би хөлсний хүн. Зүгээр л даалгавар биелүүлж байгаа.

Вал:   Тэгээд чи одоо хэнд хөлслөгдсөн юм?

Эр:     Уучлаарай, тодорхой юм ярихгүй, чи мэднэ. Гэхдээ би тусалж чадна.

Вал:   Сонирхолтой нь юугаар? Чи цаашдын хамтын ажиллагааны тэмдэг болгож утсаа асаагаад өг.

Эр:     Би чаддаггүй. Би түүнийг капсулуудтай хамт захиалагчид өгөх ёстой.

Вал:   Харин захиалагч хүрээний гадна байгаа. 

Эр:     Мэдээж.

Вал:   Чи ядаж тийшээ гарах гэж байснаа хэлээч.

Эр:     Би энэ асуудлыг одоохондоо шийдээгүй. Гэхдээ шийдэхэд чи туслана гэж бодсон. Чадвартай залуу минь. 

Вал:   Надад энэ сонин биш.

Эр:     Хүрээнээс гарахыг яагаад хүсдэггүй гэж?

Вал:   Үгүй ээ.

Эр:     Хачин юм.

Вал:   Надад энд нэг нөхөр байгаа. Хэрэв тэр утсыг чинь асааж чадахгүй бол чамд итгэсэн дүр үзүүлье.

Эр:     Ойлголоо.

Вал:   Чинийх.

Руст:  Валера, тэнд найз хүүхэнтэйгээ ирсэн найз чинь чамайг дуудаад байна.

--------------------------------------------------------------------------------

Вал:   Биднийг яаж олоов?

Митя: Санаандгүйгээр. Хувь тавилан, зайлшгүй учрал, карма чамаас оргонол хүсэхийг үргэлж надаас гуйдаг.

Вал:   Чи үргэлж ийм гайхалтайгаар гомдлоо илэрхийлдэг үү?

Митя: Чи ямар царайлаг бие хамгаалагчтай юм бэ! За, за, би тоглосон юм. Орох орон, оочих цай хайж явна. Тэгээд л чамтай уулзахаар шийдсэн. Харин чи нэг л тийм түгшүүртэй. Найз минь, би чамд найдаж ирлээ. Эсвэл дахиад хөөх үү, эсвэл дахин давтагдахгүй юу, эсвэл.... А?

Вал:   Хоноглож болохоор орогнох газар хаана байгааг зааж өг.

Руст:  Явцгаая.

Митя: Би гүйцээд очно. Чи нөгөө хакертай удаж байна уу?

Вал:   Тиймээ.

Митя: Тэгвэл бусад нь яасан?

Вал:   Чи хэнийг сонирхож байна?

Митя: Энэ Ира болог.

Вал:   Ираг алчихсан.

Митя: Хэн? Хаана? Яаж?  

Вал:   “Оргил”-ын эргүүл. Лабораторид.

Митя: Энэ арьсан хүрэмтэй нимфа хэн бэ?

Вал:   А энэ нимфа бол Ника.

Митя: Сайн уу, нимфа Ника. Би Митя. 

Ника: Бас л бункерийнх уу?

Митя: Бидний хамтын намтарын хамгийн амаргүй хэсэг.

Ника: Та нар тэнд юун гранатометчин барьсан гэв ээ?

Вал:   Хөлснийх гэж хэлсэн.

Ника: Тэгээд тэр хэнд ажилладаг вэ?

Вал:   Чи надтай хамт очоод асуу. Чамд хэлж өгч магадгүй.

Ника: Амархан.

Вал:   Сонс, сэтгүүлч ээ. Хэрэв чи манай энэ нөхрөөс асуух юм байвал ирээд асууж болно.

--------------------------------------------------------------------------------

Оля:   Танай энд хэн нь толгойлогч вэ?

Руст:  Чи яасан, үүнийг ойлгоогүй л байна уу, бүсгүй?

Оля:   Аан тийм, тэр чинь Валера.

Руст:  Валера тогооч. Гэхдээ заваан юм хийдэг.

Оля:   Тэгээд бас чамд тушаал өгдөг.

Руст:  Боломжийнхоо хэрээр оролддог юм.

Оля:   Аан гээч, дажгүй буу байна.

Руст:  Буу таалагддаг уу? Чиний залууд байгаа юу?

Оля:   Тэр зөвхөн цахилгаан бороохойтой. Харин би галт зэвсэгт дуртай. Олон цэнэглэдэг.

Руст:  Тийм бол чи зөв газраа ирж, бүсгүй. Түүгээр тоглох хэрэггүй.

Оля:   Буудахыг зөвшөөрөх үү?

Руст:  Сум бага. Ердөө тавхан, тэр нь алтнаас ч үнэтэй.

Оля:   Ноцтой тулаанд тэр чинь удаан хүрэлцэхгүй.

Руст:  Ноцтой тулаанд Валерад илүү дээр юмнууд байгаа.

Оля:   Тогоочид уу?

Руст:  Тэр бас манай аж ахуйн дарга.

Оля:   Түүнээс 10 сум авбал дээргүй юу? Бид лонх буудна.

Руст:  Чамтай хамт 10 сумаар лонх буудах аа? Би бодож үзье. Мартсанаас та нарт унтлагын уут бий юу? Үгүй ээ, надад хоёр хүнийх байдаг болохоор л хэлж байна. Финных. Зөөлөвчтэй.

Митя: За яасан, тэнэг ээ? Чамайг хүлээгээд байх шиг байна.

Руст:  Хэн?

Митя: Өвөг дээдэс чинь. Чи тэднийг хүсдэг биз дээ?

Руст:  Наргианч юм.

Оля:   Сонсооч, тэдэнд нөөц зэвсэг, сумнууд байдгийг би сая мэдлээ. Тэднийг найз чинь хариуцдаг. Тэр энд толгойлойгч нь, эсвэл тэдний нэг нь бололтой.

Митя: Би дараа нь түүнтэй ярилцана. Тэр ган трос юугаа ч юм хуваалцана гэхэд нь би эргэлзэж байна.

Оля:   Хуваалцаж яах юм? Хоёулаа бүгдийг нь авна.

Митя: Чамд ариун юм гэж байна уу? Бас халхал. Залуусын сэрэл нь хөдлөөд байна, ичихгүй байна уу?

--------------------------------------------------------------------------------

Вал:   Өө. Хэдийн танилцсан уу?

Эр:     Тиймээ, танилцахаа мартаж. Би Андрей. Валера байх аа?

Вал:   Миний бүх удам судрыг хэлчихсэн үү?

Ника: Уурлах хэрэггүй.

Вал:   За, за, үргэлжлүүлцгээе. Капсулууд. Ямар нэг бяцхан, бас маш халдвартай юмыг тээвэрлэхийн тулд. 

Эр:     Уучлаарай, чи юун тухайг би ойлгохгүй байна.

Катя:  Капсулд мураниин эс байдаг уу?

Вал:   Тэнд ханиад эсвэл тахал байх нь юу л бол. Утас мэдээлэлтэй байх. Гэвч асуудал нь өөр юманд. Энэ бүхэн хэнд хэрэгтэй вэ? Мурании “Оргил”-д ямар хэрэгтэй? Тэд тэднийг яадаг вэ? За тэгээд, чи хэний төлөө ажилладаг вэ?

Катя:  Захиалагч нь хэн ч байж болно.

Ника: Хэрэв тэр хөлснийх бол тэр мэдээж. Ямар утгаар?

Катя:  “Оргил”-ыг судалгааны жинхэнэ үр дүнгээ нийтлэхээс татгалздаг гэж буруутгадаг. Тэгээд дэлхийн бүх эрдэмтэд маш сайн шүүлтүүрээр орсон мэдээлэлтэй ажиллахаас араггүй болсон. Тиймээс, хэрэв тэр хөлснийх бол хэнтэй ч ажилладаг байж болно. Засгийн газарт, корпорацид, алан хядагч нарт. Ганцхан юмыг сайн мэднэ...

Ника: ....тэр гадагш яаж гарах аргыг мэддэг. Тийм үү, Андрюша?

Эр:     Тиймээ. Хэрэв та нар намайг суллавал бид хамтран ажиллаж болно. Хүрэлцэх цэгийг олно гэдэг шиг.

Вал:   Ямар ч цэг байхгүй. Гүйцээ. Хэвлэлийн хурал дууслаа. Болгооно уу?

--------------------------------------------------------------------------------

Настя:  38,5.

Лина: Намайг ч гэсэн алах уу?

Настя:  Юун тэнэг юм бэ? Хэн ч чамайг алахгүй.

Лина: Хэрэв 38,6 бол яахав?

Паша: Линочка, энд хэн ч бай чамд хуруугаа ч хүргэхгүй. 

Руст:  Яагаад хэн ч намайг хэзээ ч сонсодоггүй юм? Юун үзлэг? Энэ хүүхдийг зүгээр л шууд тусгаарлах хэрэгтэй!

Лина: Үгүй ээ! Үгүй!

Руст:  Гүйцээ!

Паша: Руст.

Руст:  Алив, юмаа цуглуул.

Паша: Руст, амаа тат. Чи юу дэмийрээд байна аа?

Лина: Гуйя, хэрэггүй л дээ.

Руст:  Яасан, жаалаа, зориг орчихсон уу?

Лоб:   За болно, болно, болно. Тайвширцгаа.

Руст:  Би чамд сануулсан.

Лоб:   Зүгээр л гарч үз. Гараад өг.

Настя:  Тэр 38,5 халуунтай байна.

Лоб:   Би түүнийг үзэх хэрэгтэй.

Лина: Үгүй ээ, хэрэггүй. Үгүй ээ.     

--------------------------------------------------------------------------------

Руст:  Ник. Яриа байна.

Ника: Тэгээд?

Руст:  Эрт орой энэ газар ахан дүүсийн оршуулга болох юм шиг бат мэдрэмж надад төрөөд байна.

Ника: Яасан, чамд бааз таалагдахгүй байна уу?

Руст:  Бааз гайхалтай. Хүмүүс нь үгүй. Эндээс зайлах боломж байна.

Ника: Чамтай юу?

Руст:  Тиймээ.

Ника: Буу тулгасан ч явахгүй.

Руст:  Үнэндээ надад ашигтай дор хаяж гурван үндэслэл байгаа.

Ника: Тэгээд, сонсъё.

--------------------------------------------------------------------------------

Бр:     Сонирхолтой юм, туршилтын төрөл зүйлүүд сүрэг болсон байна.

Эм:     Бас сүрэг учир замбараагүй хөдөлж байна.

Бр:     Үгүй ээ. Учир замбараагүй биш. Хар даа. Тэд тодорхой нэг чиглэлд хөдөлж байна.

Эм:     Хаашаа гэдгийг нь мэдэх юмсан. Яах гэж?

Бр:     Жижүүр ээ, бидэнд мутантуудын хэвийн бус бөөгнөрөл ажиглагдлаа.Би одоо чамд солбилцолыг нь явуулна, тийшээ эргүүл явуулж юу болоод байгааг тодруул.

--------------------------------------------------------------------------------

Митя: Валера!

Вал:   Юу?

Митя: Зүгээр, энэ миний буруу биш. Валера! Юу? Зүгээр дээ. Бид ярилцах хэрэгтэй байна. Гэхдээ энд биш.

Вал:   Чамд эвтэйхэн байна уу?

Эр:     Зүгээр дээ, би зүгээр.

--------------------------------------------------------------------------------

Эр:     Сайн уу. Ус өгөхгүй биз?Чи ийм юмны төлөө иржээ? Одоо л ойлгомжтой. Намайг суллахгүй биз, би туслана.

Эм:     Сонс, уучлаарай.

Эр:     Би бүр чангаар хэлж болно. Маш чангаар.

Эм:     За... Маш чангаар хэрэггүй. За юу?

Эр:     За. Сандал дээрээс хутга аваадах. Олсыг огтол.

--------------------------------------------------------------------------------

Вал:   Бид хоёр өдөр харуулын цамхагт тэнэгтэж байгаад дараа нь ямартай ч хүрээ рүү явах ухаанаа олсон юм. Биднийг явж байх зуур Макс Ира хоёр лабораторид профессор луу буцаж ирсэн. Гэвч тэнд тэднийг “Оргил” отож байж.

Митя: Тэгээд яасан, тэднийг авч явсан уу?

Вал:   Үгүй ээ, яг тэнд нь алсан. 

Митя: Тийм байж.

Вал:   Макс нэг юм хийх гэж оролдсон бололтой. Гэхдээ чи мэдэж байгаа.

Митя: Макс чанга залуу байсан. Харин чи хаанаас мэдсэн юм?

Вал:   Нэг залуу хэлсэн. Радомскийн лаборант. Тэнд шүүгээнд нуугдсан байж. 

Митя: За, за, энэ бүхэн сонсголонтой түүх байна. Явъя даа. Толгой эргээд байх юм. Баяртай.

Вал:   Баяртай. За яасан?

Саша: Болчихлоо.

Вал:   Энэ юун дугаарууд вэ?

Саша: Мэдэхгүй ээ.

Вал:   Энэ мураниин дугаарууд байна.

--------------------------------------------------------------------------------

Катя:  Аглай. Би чамайг бичиж авъя, болох уу? Энэ Руст чамайг энэ хаалган дээр зогсоосон уу? Чи огт ярьдаггүй юм уу? Үгүй юу? Гэхдээ чи намайг сонсдог биз дээ? Чи намайг ойлгож байна уу? Над руу хар. Аглая. Надтай яриач. Түр хүлээ. Чи явах гэж байна уу?

Оля:   Миний гэр хажууханд байдаг. Тэнд юу болж байгааг хармаар байна. Гэхдээ... санаа зоволтгүй, би хурдхан буцаад ирнэ, за юу? 

Катя:  Аглай! Чи хаашаа хараад байна?Аглай! Чи нэг юм мэдрээд байгаа юм уу? Зогс! Хүлээ. Би одоо Рустыг, түүний залуусыг дуудъя. Битгий яваарай, за юу? Зогсож бай, Аглай!

--------------------------------------------------------------------------------

Руст:  Нөгөө солиотой хэрэггүй хүүхэн хаана байна? Аглай!

Катя:  Аглай!

Руст:  Мулгуу хүүхэн! Эндээс яв.

Катя:  Чи юу хийж байна?

Руст:  Хаалга хааж байна.

Катя:  Хүлээ, тэнд охидууд байгаа.

Руст:  Хөвгүүд байсан ч хамаагүй. Хаалгыг цоожлох ёстой. Хаалгаа нүдэх хэрэгтэй.

Катя:  Хүлээ, тэгвэл би ганцаараа явна.

Руст:  Хүлээ. Чи одоо Тереза эх үү? Хэрэв би тэнд байсан бол?

Катя:  Больчих, тэгэх үү?

Руст:  Чи бас л миний хойноос гүйх үү? Мартсанаас, би удахгүй зайлах санаатай байгаа. Чи надтай явмаар байна уу? Тэнд баруун хэсэгт нэг сект байдаг. Залуус нь жаахан шизотой. Тэгсэн атлаа маш баян.

Катя:  Би явахгүй, за юу?

Руст:  Мураниид мөргөдөг гээд бод. Чиний наадах чинь юу вэ?

Катя:  Бичсэн юм.

Руст:  Чи хэзээ бичсэн бэ?

Катя:  Дөнгөж саяхан. Аглай.    

--------------------------------------------------------------------------------

Руст:  Новш гэж! Мурании! Мурании! Нөгөө буланд мурании!

Вал:   Хэн буудсан бэ?

Руст:  Би буудсан. Тэнд хаалганы дэргэд асар их мураниин сүрэг байна. Би  солиотыг буудчихлаа.

Вал:   Юу?

Руст:  Түүнийг хазсан байсан. Түүнийг мурании хазсан.

Саша: Нээрэн л тэд маш олуулаа байна.

Руст:  Одоо яах вэ, Валера?

Вал:   Тайван. Тэнд хаалга нь бөх, ямар ч тохиолдолд тэд нэвтэрч чадахгүй.

Саша: Хүлээх хэрэгтэй.

Вал:   Хаалганы тэнд өөр хүн байгаа юу?

Руст:  Нөгөө сэтгүүлч тэнд байгаа. 

Вал:   За, бүгдээрээ орогнох байранд. Бүгдэд нь буу өг.

Руст:  Ойлголоо.

Катя:  Энэ бүсгүй халдвар авснаас хойш хэдэн минутын дараа мутант болж хувирсан. Амьд үлдэгсэдийн хэлснээр халдвар авсан мутантыг зогсоох цорын ганц арга нь толгой руу нь буудах гэсэн.  Одоо хаалганы гадна хашгирах чимээ сонсогдож байна. Тэд бол халдвар авсан бусад төрөл зүйлүүд.Хэрэв тэд хэт ойртвол хүнийг саажилттай болгож чадна.

Вал:   Катя! Чөтгөр ав. Бид явах хэрэгтэй. Мутантууд биднийг мэдэрдэг юм. Хэрэв бөөгнөрөөд байвал эргүүлүүд биднийг анзаарч мэднэ.

Катя:  Тэд наашаа орохгүй биз дээ?

Вал:   Үгүй ээ, энд аюулгүй. Митя, би чамайг хайсан. Оля!

Митя: Оля яасан гэж?

Катя:  Тэр хаалгаар гараад явчихсан. Тэр аюулгүй гэж хэлсэн.

Вал:   Найз аа, сонс, тийшээ болохгүй!

Катя:  Гэртээ очлоо гэж хэлсэн.

Вал:   Хаалга онгойлгож болохгүй!

Катя:  Уучлаарай. Уучил. Надад харамсалтай байна, тэр очиж амжсан байж мэднэ.

Вал:   Бид тэртээ тэргүй түүнд тусалж чадахгүй. Хараал ид! Одоо үүнтэй манатай! Гүйцээ, явцгаая! Би явъя гэж байна!Чи нээрэн үүнд итгэдэг үү?

Катя:  Чи юун тухай вэ?

Вал:   Сонин, телевиз. “Оргил” хэдийн худалдаад авчихсан.

Катя:  Би худалдагдсан гэж бодсон уу? Хүмүүс үнэнийг мэдэхийн тулд би бүгдийг хийнэ.

Вал:   Надад хамаагүй.

Катя:  Чамд хамаагүй биш. Надад ч гэсэн хамаагүй биш. Бас хүрээний гадна ихэнх хүмүүст хамаагүй биш.

Вал:   Наашаа. Түргэл. Хачин юм.

Катя:  Юу?

Вал:   Тэд биднийг мэдэрч байна. Бид хангалттай хол очсон. Чөтгөр гэж! Чөтгөр ав! Гүйгээрэй!

--------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home