Выжить после S2 3

Дараа нь амьд үлдэх – 2-3

Үргэлжлэл:      47:36 мин

Дүрүүд:

Эр:

Саша                

Валера

Витя

Лобода

Рудольф

Руст           

Паша

Вова

Леонид Маркович

Митя

 

Эм:  

Марина

Ника           

Инга

Катя            сэтгүүлч

Леся           

Лина            9 настай охин

--------------------------------------------------------------------------------

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН

--------------------------------------------------------------------------------

Инга: Сарын өмнө Москвад үл мэдэгдэх өвчнөөс 100% үхэлд хүргэдэг халдвар тархсан. “Оргил” корпораци үүссэн нөхцөл байдалд хамгийн түрүүнд арга хэмжээ авсан. Энэ нь хотод хорио цээр тогтоож, оршин суугчдыг түргэн нүүлгэн шилжүүлэх боломжийг өгсөн юм.

Эр:    Москвад дахиад амьд хүмүүс байгаа юу?

Эр:    Москваг цэргийнхэн бүслэн хаасан.   Биднийг энд нь үхэг гээд орхисон.

 

Эм:    “Оргил” корпораци “Чөлөөлөлт” төслийг эхлүүлснийг зарлаж байна. Хүссэн хэн бүхэнд санаци хийлгэх боломж өгөх ба үүний дараа тэднийг хотын гадна гаргах болно.

Мар:  Зүгээр л очоод яагаад үзээд алдаж болохгүйг би ойлгохгүй байна.

Саша:   Тэр чинь “Оргил” Марина.

Лоб:  Энэ бүхэн нэг том хууралт.

Ева:  ЕкатеринаФедякова, “Өнөөдрийн мэдээ”. Өнгөрсөн 7 хоногт манай нэг ажилтан ПавелСемин Москвад хар нүдтэй хачирхалтай эмэгтэйчүүд бий болсон байсныг баталсан бичлэг тараасан.

Эр:    Чи тэднийг юу гэж хэлдэг билээ? Мурании?

Эр:    Дэлхийг муухай бүхнээс цэвэрлэхээр бүтээгдсэн хар нүдтэй үхэл. Харин бид ердөө л тэдний хүүхдүүд нь.

Вал:  Би юу ч санахгүй байгаа нь даанч харамсалтай. Айжан.

Саша:   Юу?

Айжан: Би тэдний нэг болмооргүй байна. Би мангас болоод хүмүүсийг хөөж, алмааргүй байна. Чи чадах ёстой, тэг л дээ.

Инга: Чи юу үзэж туулсныг төсөөлж байна. Эхлээд бункерт, дараа нь энэ бүхэн. Чи “Чөлөөлөлт”-нд ирэхээр яаж шийдсэн юм бэ?

Мар:  Энэ бүхэн хүүхдийнхээ төлөө.

Надя:   Чи муранииг ийм даашинзтайгаар төсөөлөх үү?

Митя:   Чи тэднээс хамгийн тачаангүй нь болно. Надя, чи яасан бэ?

Эр:    Биднийг бүгдийг нь алсан. Бидэнгүйгээр эндээс гарцгаа.

Саша:   Валера шинэ хүмүүс олох хүртэл дайралтаа хүлээх хэрэгтэй.

Ника: Хүлээх, эргэлзэх. Энэ чиний чаддаг бүх юм. Чи хэн гэдгээ мэдэх үү? Чи ямар ч хэрэгцээгүй хүн.Надад азгүй юмнууд хэрэггүй.

Катя: Би Москва явмаар байна.

Эр:    Чи секс жуулчлал гэдэг үг сонсож байсан уу?

Эр:    Тэд яагаад хар нүдтэйг чи мэдэх үү?

Эр:    Тэгээд?

Эр:    Дааварууд. Тэд биднийг мэдрэх л юм бол өөрсдөө бидэн рүү гүйгээд ирнэ.

         

Эр:    Сүйх тэрэг бэлэн.

Катя: За яасан, явцгаах уу?

Эр:    Хар даа. Хар нүдэн охин минь. Чи намайг гомдоохгүй биз дээ, тийм үү?

Вал:  Чи “Оргил”-д очсон юм уу?

Мар:  Тэнд яг бидэн шиг бөөн хүмүүс, хэнийг ч буудахгүй, ямар ч аюулгүй.

Паша:   Баазыг тойроод бөөн эргүүлийнхэн. Бүсэлж байна. 

Вал:  Бүгд анхаар! Яаралтай нүүлгэн шилжүүлэлт!

Костя:  Чи Толя ахтайгаа хамт яв! Харин би... харин би та нарын араас очно.

Мар:  Би ердөө тэд бидэнд туслаасай гэж хүссэн.

--------------------------------------------------------------------------------

ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 3 – Р АНГИ

--------------------------------------------------------------------------------

Митя:   Сайн уу, Валера. Чи наанаа бас л юундаа идсээр байгаа юм? Валера! Чи ч гахай юм аа! Чамд идэх юм зөндөө.     

--------------------------------------------------------------------------------

Паша:   Бүх юм цэвэр.

Руст: Энэ ч ойлгомжтой. Валера хаана байдаг асуулт надад бүхнээс илүү сонин байна. Тэргэнцэртэй нөхрийг мэдээж хүлээхгүй байж болно.

Паша:   Руст?

Руст: Юу?

Паша:   Амаа тат.

Руст: Юу?

Паша:   Хүүхэд!

--------------------------------------------------------------------------------

Саша:   Тэр чадна.

Ника: Чамгүйгээр мэднэ. Ирж байна.

Саша:   Чимээгүй. Явах хэрэгтэй.

Ника: Үгүй.

Саша:   Явах хэрэгтэй. Намайг сонсоодох. Одоо биднийг баривал энэ түүнд тус болохгүй, намайг ойлгож байна уу?

Эр:    Хонгил цэвэр, орчныг үргэлжлүүлэн самнаж байна.

Саша:   Урагшаа! Урагшаа, урагшаа!

--------------------------------------------------------------------------------

Лина:   Хэрэв аав, Валера ах хоёр тэнд байгаа бол тэднийг алах уу?

Эм:    Хөөрхөн охин минь. Мэдээж тэднийг алахгүй. Тэд ингэж удсан учир нь хаа нэгтэй нуугдсан болоод тэр, удахгүй биднийг гүйцээд ирнэ. Бид хамтдаа манай шинэ байшин руу явцгаана. Валера ах чинь тэнд чамд их таалагдана гэж хэлсэн.

Лина:   Ээж надад худлаа хэлэхдээ бас л ингэдэг байсан. 

Руст: Чи юу ухаад байгаа юм бэ? Байранд нь буцааж хий. Валераг байхгүй үед зэвсгийг би хариуцна, ойлгов уу? Муу нусгай.

Лоб:  Зэвсэг, эм тариа бидний дундых. Энэ бол дүрэм.

Руст: Дүрэм ээ? Зогс! Хэн дүрэм зохиодогийг мэдэх үү? Энэ байна! Хэрэв энэ надад байвал би дүрэм зохионо. Бас нийтийнх гэдэг тухайд. Чиний лаборатори луу хэн ч ордоггүй. Харин тэнд чинь зөндөө сонирхолтой юмнууд байдаг гэж ярьцгаадаг.

Лоб:  Тэнд зөвхөн та нарыг эмчлэх юмнууд байдаг.

Руст: Биднийг эмчлэхийн тулд эм хэрэгтэй. Бүр дордвол мэс заслын хутга. Гэтэл чиний өрөөнд яг их сургуулийнх шиг эмнэлэгийн тоног төхөөрөмжүүд байсан.

Лоб:  Би судалгаа хийдэг.

Руст: Чи юу гэнэ ээ?

Лоб:  Вирусыг хариулж болно.

Руст: Муранииг эмчилж чадах уу?

Лоб:  Онолын хувьд тийм.

Руст: Новш гэж, уучлаарай хөгшөөн. Би үнэхээр бодсонгүй!

Лоб:  Гайхахаар юм байхгүй.

Руст: Чи зөвхөн сэтгэцийн өвчтэй биш, чи бас хараал идсэн шизотой. Тиймээс чи тэр мэс заслын хутгатайгаа л байлд, харин чи юу ч битгий оролд!

Эм:    Залуус аа, тэнд хэн нэгэн байна.

Ника: Буугаа цааш нь. Тэртээ тэргүй онохгүй.

Лита: Харин хаана...? Аав, Валера ах хоёр хаана байна?

Ника: Тэд.... тэд нуугдсан байх. Тэд бидний хойноос ирнэ.

Саша:   За, бид бараг ирчихлээ. Жаахан амраад цаашаа явах хэрэгтэй. Хэнд сум байна?

Паша:   Рустад.

Саша:   Руст хаана байна?

Паша:   Руст! Руст! Руст! Руст! Залуус аа, мурании!

Саша:   Явцгаая, явцгаая, явцгаая!

Эм:    Түргэл, түргэл, түргэл! Бушуул, бушуул!

--------------------------------------------------------------------------------

Ника: Хөл доорхоо хар. Замаа хараарай.

Саша:   Доошоо болцгоо. Эндээ байж бай.

Эм:    Лина! Хаашаа ч битгий яв, за юу? Аав нь ирнэ.

--------------------------------------------------------------------------------

Саша:   Цэвэр. Наашаа явцгаа.

Паша:   Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Бр:    Өчигдөр унтахаасаа өмнө цонхоор харлаа. Харанхуй, үхмэл хот. Зөвхөн цөөхөн хэдэн гэрлүүд.

Эм:    Цахилгааныг яагаад бүхэлд нь таслаагүй юм?

Бр:    Яахав, Мосвад амьдрал буцаж ирнэ гэж бүгд найддаг байх. Тэгэхээр, шинэ загваруудад өсөлт хөгжилтийн баримтуудыг нэмэх хэрэгтэй. Харин би илтгэлтэй зууралдахаас.

--------------------------------------------------------------------------------

Лина:   Аав удахгүй ирэх үү? Тэр биднийг гүйцэх үү?

Эм:    Тиймээ, тийм, Лина, тэр удахгүй ирнэ. Алив ээ, алив, алив, болгоомжтой яв.

--------------------------------------------------------------------------------

Руст: Энийг юу гэмээр байна?

Саша:   Больчих, чи юу хийгээд байгаа юм?

Руст: Зогс.

Саша:   Чи одоо тэнэг үү?

Руст: Чи эргүү юм уу? Бүгдээрээ зогс! Надад буу байна! Бааз минийх. Тиймээс бүгд чөлөөтэй. Тарцгаа!

Вал:  Дахиад ганцхан удаа. Өөрсдийнхөө өөдөөс дахиад буу чиглүүлбэл би тэрийг чиний хаашаа хийхийг чи мэдэх үү?

Руст: Валера, би тоглосон юм.

Вал:  Буугаа нааш нь.

Руст: Энэ наргиан байсан, залуус аа, та нар яасан бэ?

Лида:   Валера ах аа!

Саша:   Чи ямар өчүүхэн новш вэ, а?

Лида:   Валер аа!

Вал:  Яасан?

Лида:   Аав хаана байна?

Вал:  Тэр нөгөө баазад үлдсэн. Подвалд нуугдаж амжсан, одоо алзахгүй.

Лина:   Та тийшээ буцаж очихгүй юу?

Вал:  Тиймээ, гэхдээ өнөөдөр биш. Ойлгосон уу?

-------------------------------------------------------------------------------

Катя: Уучлаарай.

--------------------------------------------------------------------------------

ОРГИЛ КОРПОРАЦИ, САНАЦИЙН ТӨВ

--------------------------------------------------------------------------------

Мар:  Та нар надад юу тарьсан бэ?

Эм:    Санацийн өмнөх тайвшруулах хөнгөн бэлдмэл таныг тайвшрахад туслана.

Мар:  Бид санаци хийсэн ш дээ.

Эм:    Хэрэв түүнийг хийсэн бол чи үүнийг санахгүй байгаа.

Эр:    Алив, алив, явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Эр:    7 баазад.  17-р хэсэг. Цаашаа явж байна. Гурав баазад. Объектыг харлаа. Үзлэгийг эхлүүллээ. Нэг цогцос байна. Эрэгтэй хүн. Мутантийн хохирогч. Зэвсэггүй. Бид аваад буцлаа.

Эр:    Дөрөв өө, баазад. Маршрутын дагуу иргэний мөр олдсон.

Эр:    Харин эрчүүд надад нэг сонин юм ярьсан. Хэдэн өдрийн өмнө амьд үлдэгсэдийн нэг нь мутантай халз тулсан гэнэ. Тэр мутант түүнийг оролдоогүй гэсэн.

Эр:    Үгүй байлгүй дээ.

Эр:    Тэр залуу бүр зугтаагаагүй, нөгөө мутант нь ч гэсэн түүнийг хазаагүй гэнэ лээ.

Эр:    Удирдлага мэдсэн үү?

Эр:    Мэдэхгүй ээ.

Эр:    Илтгэл бичсэн бол дээрсэн.

Эр:    Алив, явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Хүлээ. Чи хаачих гээв?

Вал:  Хуучин бааз руу. Харин охинд юу ч битгий хэлээрэй.

Лоб:  Яах гэж?

Вал:  Зарим юмаа мартчихаж.

Лоб:  Амин чухал юм уу? Өчигдөр тэнд эргүүлүүд байсан. Энэ аюултай.

Вал:  Ийм хэлц үг сонссон уу? Аянга нэг газраа хоёр удаа буудаггүй гэж.

Лоб:  Тэгвэл би чамтай хамт.

Вал:  Буудуулбал битгий гомдоорой.

Лоб:  Юу гээч, Марина миний тухай “Оргил”-д ярьсан бололтой. Би тэдэнд хэрэгтэй, тэд намайг хайх болно. Гэтэл энэ бусдад маань аюултай.

Вал:  Чамд ямар нэг санаа байна уу?

Лоб:  Тиймээ. Би ганцаараа удаан тэсэхгүй, би явж болно. Бас миний өөрийгөө хамгаалах ямарыг чи мэднэ. Би зүгээр л бодсон юм, Москвад ШУ-ны төвүүд зөндөө байдаг. Бид тэднээс нэгийг нь эзэгнэж, харин чи надад тусалж болно.

Вал:  Сонс, анд аа, яаж ийгээд надгүйгээр болго, за юу?

Лоб:  Хүлээ, чи бид хоёр тохиролцсон ш дээ. Вакцин.... вакцин ямар ч золиос шаарддаг.

Вал:  Юу ч бай ямар ч золиосны үнэгүй. Бас чиний вакцин одоо тус болохгүй. Тогтолцоог л устгах хэрэгтэй.

Лоб:  Улиг болсон өшөө авалтандаа тулсан уу?

Вал:  Тийм гэж бод.

Лоб:  Хүлээ. Хүлээж бай, би юмаа аваадахъя. Би хурдхан.

--------------------------------------------------------------------------------

Бр:    Би танд ойртож очихыг зөвлөхгүй байсан.

Инга: Өөр юу байна?

Бр:    Өнгөрсөн хугацаанд бид түүнд хүний бие организм хүлээж авч чадахааргүй тийм их цус юүлсэн. Боом, салхин цэцэг, холер, бэлгийн замын өвчин. Хүмүүс тэднийг эсрэг эмчилгээг олон жилийн турш хайсан, гэтэл тэр нь энд,  энэ охины цусанд байна.

Инга: Өөрийнхөө хөөр бахдалыг тайландаа бичээрэй.Би тойргоос гарахаар явна. Ноён Хаусхофер ядаж ямар нэг үр дүнгийн шинж тэмдэг харахыг хүсч байгаа гэж бодож байна.     

Бр:    Тайлан бэлд.

Инга: Яагаад чухам тэр гэж? Та унтаагүй бусад мутантуудыг шалгасан уу?

Бр:    Тиймээ, мэдээж. Бусад төрөл зүйлүүд мөн л үхлийн аюултай вирусуудын эсрэг дархлааг маш сайн ялгаруулдаг. Харин 144 үүнийг хэдхэн цагт хийдэг. Тэр ер бусын. Тэр бараг дийлдэшгүй.

Инга: Би хоёр хоногоор явна. Намайг буцаж ирэхээр дахин нэг туршилт явуулаарай.

Бр:    Хэлснээр чинь болъё.

Инга: Түүний тархийг устга.

Бр:    Харин энэ чинь түүнийг ална.

Инга: Та дөнгөж сая надад түүнийг дийлдэшгүй гэсэн.

Бр:    Хэрэд би эндүүрсэн бол яахав? Хэрэв бид түүнийг алдвал яахав?

Инга: Эсвэл үхэшгүй бие организм бүтээнэ. Вакцин бүтээх нэмэлт муугүй үр дүн, тийм үү?

Эм:    Энэ.

Инга: Ажиллацгаа.

--------------------------------------------------------------------------------

Саша:   Би тэнд бидэнд өрөө олсон. Явцгаах уу? Ник. Ник? Ник? Ник, ярилцъя л даа.

--------------------------------------------------------------------------------

Руст: Ажиллаад бай, боол оо, нар одоохондоо дээр байна.

Паша:   Ядаж туслахгүй юм уу?

Руст: Чи өвчтэй юм уу?

Лина:   Петь.

Паша:   За?

Лина:   Чамтай ярилцаж болох уу?

Паша:   Мэдээж.

Лина:   Чи хуучин бааз хүрэх замыг мэдэх үү?

Паша:   Тиймээ, юу гэж?

Лина:   Чи тэр баазыг олоход тусалж чадах уу?

Паша:   Яах гэж?

Лина:   Би тийшээ очих ёстой. Миний аав тэнд ганцаараа байгаа. Тэг л дээ. Ганцхан чи л чадна. Руст муу хүн. Харин Скат? Скат тэнд аюултай гэсэн. Валера ах бас явчихсан. Тэг л дээ, надад туслаач.

Паша:   Линочка, юу.... Магадгүй Валера аавын чинь хойноос явсан байж мэднэ. Тэд яг одоо ийшээ хамт ирэхэд нь чи байхгүй байна. Ойлгож байна уу?

Лина:   Ойлгож байна.

--------------------------------------------------------------------------------

Саша:   Дахиад бас юу болчихов?

Ника: Шалдар булдар яриагаа больчихъё, а?

Саша:   Үгүй ээ, энэ бүтэхгүй.

Ника: Юу бүтэхгүй гэж?

Саша:   Яагаав, бүгдийн өмнөөс шийддэг чиний тэр зан.

Ника: Би өөрийнхөө өмнөөс шийддэг. Харин надад чамтай ярих юм байхгүй. Тиймээс намайг тайван орхи.

Саша:   Юу гээч, би олон удаа бодсон, чи яагаад надтай.... би чамд хамаагүй юм байна гэдгийг.Дараа нь бодохоо больж, энэ эндүүрэл биш гэдэгт итгэсэн. Нээрэн л чи жинхэнээсээ надад тийм байдаг.

Ника: Ямар ч хэвийн хүн юу ч бүтэхгүйг хэдийн ойлгох байсан. Бид бүтэхгүй.        

Саша:   Чи итгэлтэй байна уу?

Ника: Руст. Руст, наашаа хүрээд ир.

Саша:   Чи юу хийх гэж байна?

Руст: А?

Ника: Тиймээ, чи! Би одоо чамд харуулна.

Руст: Яасан, юу болсон, ямар асуудал байна?

Ника: Сайн уу.

Руст: Чи яасан, шууд л ингээд үү?

Ника: Харин чамд ямар байна? Би чамд таалагддаггүй юу? 

Руст: Хөгшөөн, чи уучлаарай, санаатай биш шүү, за юу?

Саша:   Петь.

Руст: Маш таалагддаг. Чи жигнэмэг идэх үү?    

Ника: Үгүй ээ.

Руст: Тэгвэл миний амнаас?

Ника: Чи намайг тэврэхгүй юм уу?

Руст: Мэдээж, тэгье. Тиймээ, нааш ир. Би ийм зүйлд үргэлж бэлэн.

Саша:   Тагнуулд явцгаая.

Паша:   Скат, би одоо чадахгүй. Бидэнд эмийн сан, дэлгүүр явах хэрэгтэй. Бидэн зөндөө юм хэрэгтэй.

Саша:   Явцгаая.

Ника: Давраад байна уу?

Руст: Чи яаж байна аа? Чи өөрөө л дуудсан ш дээ.

Ника: Үлбэгэр, тэнэг хоёрын дунд би ганцаараа байхыг сонголоо. Эндээс арил.  

Руст: Чи өөрөө арил. Мурании чамайг идээсэй! Муу тэнэг!

--------------------------------------------------------------------------------

Эр:    Гар аа!

Митя:   Тайван, тайван. Сонсооч, залуус аа, хэрэв энэ та нарынх бол асуудалгүй.

Эр:    Зогс!

Митя:   А?

Эр:    Холд.

Митя:   Тайван, тайван, тайван. Уурлах хэрэггүй. За юу? Нохойг битгий оролд, тэнэг ээ. Юу? Юун балай юм бэ? Өвчтэй юм уу?

--------------------------------------------------------------------------------

Эр:    Итгэл, итгэл. Ах дүүс ээ, итгэл.

Эр:    Баярла, үхэл ашигтай.

Эр:    Хар зовхитой дарь эх. Итгэл. Гуйж байна, өршөөгөөч, ахан дүүсминь! Би та нарын хэлсэн бүхнийг хийнэ! Бүгдийг! Чи... чи дараагийнх нь болно, ойлгов уу?

Митя:   За, залуус аа, сонсооч. Би ямар жүжигт оролцож байгаагаа мэдэхгүй.

Эр:    Хүлээ.

Митя:   Хүн шиг ярилцвал яасан юм?

Эр:    Ярилцахад оройтсон.

Митя:   Гараа ав.

Эр:    Шунал. Чи заяагдсан хувь тавилангаас илүү өндөр үнээр амьдрахыг хүссэн. Бид бүгд нүглийнхээ төлөөсийг төлөх тавилантай. Эрт орой хэзээ нэгэн цагт.

Эр:    Ахан дүүсээ. Хэрэггүй.

Эр:    Хүн бүр өөрийн гэсэн тахилын ширээтэй.

Эр:    Тахилын ширээ рүү юу?

Эр:    Тахилын ширээ рүү.

Эр:    Ахан дүүс ээ, битгий л дээ.  Битгий. Үгүй, үгүй, үгүй! Чи өвчтэй новш! Би чамайг ална!

Эр:    Нүгэлтэн үхэхийнхээ өмнө ингэж хэлдэг! Тэгээд хар нүдтэй үхэл инээж байсан. Санаж яв. Нүглийн төлөөс  бидний бодосноос ч ойрхон байдаг.

--------------------------------------------------------------------------------

Паша:   Валера тагнуулд явсан юм уу?

Саша:   Тэр хаашаа явахаа хэнд ч хэлдэггүй.

Паша:   Янзтай. Тэр эндхэвийн ухаантай цорын ганц хүн юм шиг надад санагддаг. Ердийн үед бол түүнийг төсөөлөхөд хэцүү. Валера кассанд дараалалд зогсож байна гээд төсөөл дөө.Хүлээ, чи хаашаа явж байна? Энэ чинь аж үйлдвэрийн бүс.

Саша:   Бид тагнуул хийхгүй.

Паша:   Тэгээд хаашаа?

Саша:   Шөнө олон харуулууд машинаас юм буулгаж байсан газрыг санаж байна уу?

Паша:   Тэгээд?

Саша Тэнд“Оргил”-ын лаборатори байгаа гэж би бодож байна. Бид ойролцоо хаа нэгтээ нуугдаж болно. Хүлээ, найз аа, тэнд үнэхээр олон харуулууд байгаа.

Саша:   Тиймээ, гэхдээ тэнд компьютерууд байгаа, сүлжээтэй гэсэн үг.

Паша:   Мэдээж. Нийгмийн сүлжээ рүү ороод хэдэн зураг оруулъя. Бүр тэнд уай-фай байсан ч найдвартай нууц үгтэй байгаа.

Саша:   30 минутын ажил.

Паша:   Чи хакер юм уу? За, за, итгэлээ.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Хаалгыг онилж бай.

Вал:  Юу?

Лоб:  Тэнд хэн ч байж мэднэ. Энэ дотор мурании байсан.

Вал:  Өвчтэй амьтан. Чиний муранииг аваад явчихаж. Алив, түргэл! Явах хэрэгтэй. Хараал ид. Би түүнийг урд нь алсан.

Лоб:  Миний онол батлагдлаа. Тэд дахин амилдаг.

Вал:  Юу?

Лоб:  Дахин амилдаг. Мурании гэмтсэн эд эс, ямар ч эрхтэнээ дахин сэргээх чадвартай болж. Тархинаас бусад бүгдийг нь. Өнгөрсөн удаа чи түүний гэдэс рүү буудсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр дахин сэргэсэн байна.

Вал:  Өөрөөр, тэднийг алж болохгүй гэж чи хэлэх гэсэн үү?

Лоб:  Болно, гэхдээ тархийг нь гэмтээсэн үед. “Оргил” үүнийг мэддэг. Тийм болоод тэд мураниин цогцоснуудыг цуглуулдаг. Ийм учраас тэднийг мэдрэгчтэйгээр хотод оруулдаг. Эд нар амилсан мураниинууд.

Вал:  Амилсан?

Лоб:  Валер. Гар буугаа өгчих.

Вал:  Юу?

Лоб:  Чи дахиад л түүний гэдсэнд нь буудсан. Би түүнийг гүйцээе.

Вал:  Май.

--------------------------------------------------------------------------------

ВИРУСЭЭР ХАЛДВАРЛААГҮЙ БҮС

--------------------------------------------------------------------------------

Руд:  Чи “Чөлөөлөлт” төслийг амьд хүний төрөл зүйл дээр туршиж, өөрийнхөө амбицийг цатгасан гэж найдъя.

Инга: Миний амбиц чухал биш. Би нийтийн үйл хэргийн төлөө зүтгэсэн.

Руд:  Би чамайг хангалттай сайн мэднэ. Санаци бол чиний санаа. Харин Москвагийн хямралыг чи шалтгаан болгож ашигласан. Гэхдээ би үүнийг чинь хүндэтгэж байна. Хувийн зорилго чухал зүйл.

Инга: Үр дүн таныг үнэхээр гайхшруулна.

Руд:  Тиймээ, чиний хийж байгаа бүхэн таахын араггүй. Бас энэ надад таалагддагт би итгэлгүй байна. Энэ бол сахилга батын асуудал.

Инга: Танд юу илүү чухал вэ, үр дүн үү, хяналт уу?

Руд:  Үр дүн. Харин чамд? Чи мутантуудыг хянах аргыг маш их сонирходог гэж би сонссон.

Инга: Би зөвхөн судалгааны болзошгүй гаж нөлөөний талаар л авч үзсэн.

Руд:  Чи албан бус чиглэлийг эхлүүлж байгаа. Энэ бол дур зоргоороо явдал. Чи зөв сэтгэж байна.  Зүгээр л санаж ав, би бүгдийгмэднэ. Алхам бүрийг чинь, бодол бүрийг чинь. Би бүгдийг мэдэж байгаа.  Зорилгоо андуурч болохгүй. Аюулгүй байдлын үүднээс бидэнд вакцин хэрэгтэй.

Инга: Би таныг сонслоо.

--------------------------------------------------------------------------------

Лоб:  Буцаж болно.

Вал:  За. Явж бай. Би гүйцээд очно.

Лоб:  Чиний байгаа байдлаар бол 2 хоногийн дараа юу? Чи нэг тийшээ явах нь уу?

Вал:  Тэдний хувьд гэдсэндээ шархдах асуудал биш байх нь.

Лоб:  Тийм бололтой. Чи өөрөө харсан.

Вал:  Тэгвэл тэр байжээ.

Лоб:  Чи надад зориулж буудсан тэр мурании гээд төсөөл.

Вал:  Би Айжаныг хэлж байна.

--------------------------------------------------------------------------------

ВИРУСЭЭР ХАЛДВАРЛААГҮЙ БҮС

--------------------------------------------------------------------------------

Инга: Хаалттай Москвад манай ажилтнуудын хүчээр цар тахлаас амьд үлдсэн 11 хүнийг илрүүлсэн. Эдгээр хүмүүс бүрэн эрүүл, хорио цээрийн дэглэмийг давсан. “Оргил” корпораци одоогоор тэдний геномыг лабораторид сайтар судалж байгаа.Хэрэв тэдний дархлааны тогтоолцоо үхлийн аюултай вирусыг давж чадсан нь тогтоогдвол бид түүний эсрэг вакцин бүтээхэд ойртсон гэсэн үг. Тайван, тайван байцгаа ноёд оо.

Эр:    Бидэнд сонирхолтой байна.

Инга: Амьд үлдэгсэд болон тэдний гэр бүлийн аюулгүй байдлын үүднээс бид тэдний нэрсийг зарлахгүй. Гэхдээ “Оргил” корпораци олон нийтийн сонирхлыг аль болох хурдан хангахаа амлаж байна.   Баярлалаа, ноёд оо.

--------------------------------------------------------------------------------

Эм:    Хамгийн сүүлийн шинжилгээний хариу гарсан. Африкийн трепеносомиазын эсрэг хамгийн хүчтэй дархлаа.

Бр:    ​​Хэн үүнд эргэлзэх билээ?

Эр:    Та түүний тархийг судалгаанд ашиглах хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна уу? Магадгүй ганцхан биопси хангалттай, энэ түүнийг үхүүлэхгүй байж мэднэ.

Бр:    Энэ чинь л асуудал.За, за, түүнийг хагалгааны өрөөнд аваач. Надгүйгээр эхлүүлцгээ. 

--------------------------------------------------------------------------------

Митя:   Сайн уу. Юу гээч, би ч гэсэн хүүхэд байхдаа торонд байгаа амьтадын хооллох дуртай байсан. Чи маникюр хийхгүй биз? За, тоглосон юм. Тэр чамайг яаж байсныг би харсан. Чи хэвийн хүн. Намайг Митя гэдэг. Би хүрч чадахгүй гэж бодсон уу? Харъя. Хэцүү юмаа. Хөөх, шарсан гурван стейк өгчээ. Алах гэж хооллоод л. Новшнууд.

Эм:    Идэх хэрэггүй.

Митя:   Хордуулсан уу?

Эм:    Үгүй.

Митя:   Юу юм?

Эм:    Энэ чиний нохой.

--------------------------------------------------------------------------------

Эр:    ЛеонидМаркович, тэнд эргүүлийнхэний нэг нь гажуудал харсан гэж байна.

Бр:    Би завгүй байна.

Эр:    Мутант хүн рүү дайраагүй гэнэ. Дүрс бичлэг нь байгаа гэсэн.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Тэр түүнийг шууд буудаагүй. Буугаа шагайгаад эргэлзээд байсан. Түүнийг амьд байхад мэддэг байсан байх.

Бр:    Харин эмэгтэй яасан?

Эр:    Мутант уу? Тэр нэг л хачин байгаад байсан. Түүнийг оролдоогүй төдийгүй бүр эсрэгээр, биеэрээ биднээс халхлаад байгаа юм шиг байсан. Дараа нь тэр буудсан. Бид мутантыг авчирсан. Хэдийн чиптэй байна лээ. 

Бр:    Та тэр төрөл зүйлийн чипний дугаарыг тогтоосон уу?

Эр:    Тиймээ, энд илтгэлд байгаа. №144. 

--------------------------------------------------------------------------------

Эр:    Шинэ ертөнцийн эх минь, бидэнд хар харцаа харуул. Тэдэнд үхлийг авчирч, бидэнд ухаарал хайрла. Цусыг авч, бидэнд найдвар өгөөч. Ховдог зан бол хор.

Бүгд: Цусан голууд бузар мууг угаана. Нийгмийн бузар, үнэнч бус хүмүүсийг. Хар харц... Цусан голууд бузар мууг угаана. Үнэнч бус хүмүүсийн үхлийг энэ илэрхийлнэ. Хар дайсны харц. Цусанголууд бузар мууг угаана. Үнэнч бус хүмүүсийн үхлийг энэ илэрхийлнэ.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Тийм ээ, хараал ид. Тэд чамайг сайхан мунхруулах юмаа. За, за, хүлээ, хүлээ. Би чамаас гуйя, битгий яваач. Хамт зугтацгаая. Чи надад тусалбал би чамд туслана. Надаас саванд цус юүлэх үед хэдийн оройтсон байна. Би дахиад тэсэхгүй нь. 

--------------------------------------------------------------------------------

Вал:  Тайч.

Катя: Юу?

Вал:  Хувцсаа тайл. Бүгдийг нь.

Катя: Чи тоглоод байна уу?

Вал:  Хурдал. Нэг.

Катя: Үгүй.       

Вал:  Би буудна, эргэлзэх хэрэггүй.

Катя: Бууд.

Вал:  Хоёр. Би чамайг шалгах хэрэгтэй. Мутантууд чамайг хазсан уу?

Катя: Үгүй ээ.

Вал:  Итгэлтэй байна уу?

Катя: Тиймээ.

Вал:  Би харъя. Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Хөөе! Яагаад энэ хүйтэн байна?Чи ахан дүүсээ хэрхэн хүндэлдэгийг тахилчид харуулах юм уу?  

Эм:    Хэрэггүй, тэгэх үү?

Эр:    За яахав, тохиролцож болно.

Эм:    Тэгье. Тохиролцъё.

Эр:    Тэгье.

Эм:    Хэнд ч битгий хэлээрэй.

Эр:    Үгүй ээ, чи юу ярина вэ? Мэдээж.

Митя:   Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Коля: Сайхан бөгж байна.

Леся: Тиймээ. Хачирхалтай нь энэ хаанаас гэдгийг би санахгүй байна.

Коля: Намайг Коля гэдэг.

Леся: Намайг Леся.

Коля: Таатай байна.

Леся: Таатай байна.

Коля: За тэгээд, бүх юм дууссан уу?

Эр:    Хар даа, цаг алдахгүй байна. Тэгээд, адилхан танилцах юм уу? Би.... намайг...

Эм:    Нөхөд өө, би та нарт баяр хүргэе. Та нар санацид амжилттай оролцлоо. Одоо та нар автобусанд сууж, та нарыг Москвагийн хүрээнээс гаргах болно. Ура! Бүгдээрээ миний хойноос.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Алив ээ, алив, түргэл, түргэл. Тийшээ орж нуугд. Алив, алив, хурдал. Сайн байна. Ороорой. Өө, халзангууд аа, наашаа! Яваач, яваач. Гүйж сураагүй юм уу? Хөөх!

Эр:    Дарь эх!

Митя:   Энэ бас юун задгай агаар вэ? За байз... Тэгэхээр, энэ юм өндөр вольттой, ойлгов уу? Өөрөө өөртэйгээ яриад л, муу тэнэг. Бүр ээж рүүгээ залгах боломжгүй. За... Юундаа зогсчихов оо?

--------------------------------------------------------------------------------

Төгсөв

Back to episodes Go home