Дараа нь амьд үлдэх – 2-2
Үргэлжлэл: 47:36 мин
Дүрүүд:
Эр:
Саша
Валера
Витя
Лобода
Рудольф
Руст
Костя
Леонид Маркович
Эм:
Ира
Марина
Вероника байкер
Инга
Катя сэтгүүлч
Леся
Лина 9 настай охин
--------------------------------------------------------------------------------
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
--------------------------------------------------------------------------------
Инга: Сарын өмнө Москвад үл мэдэгдэх өвчнөөс 100% үхэлд хүргэдэг халдвар тархсан. “Оргил” корпораци үүссэн нөхцөл байдалд хамгийн түрүүнд арга хэмжээ авсан. Энэ нь хотод хорио цээр тогтоож, оршин суугчдыг түргэн нүүлгэн шилжүүлэх боломжийг өгсөн юм.
Эр: Москваг цэргийнхэн бүслэн хаасан. Биднийг энд нь үхэг гээд орхисон.
Эр: Москвад дахиад амьд хүмүүс байгаа юу?
--------------------------------------------------------------------------------
Эр: Биднийг энд нь үхэг гээд орхисон. Москваг цэргийнхэн бүслэн хаасан.
Ника: Баганууд соронзон талбай үүсгэдэг. Хүрэх юм бол үхтэл тог цохино.
--------------------------------------------------------------------------------
Эм: Харамсалтай нь, хорио тавьсан эхний өдөр явж амжаагүй тэр хүмүүс амиа алдацгаасан.
Ника: Юу гээч, тэнд, хүрээний цаана юу ч байхгүй юм шиг санагдаад байна.
--------------------------------------------------------------------------------
Охин: Ээж тэнд ганцаараа яахав?
Сага: Вера, удахгүй бүх юм дуусна гэдгийг чи ойлгож байгаа биз дээ?
Ника: Тиймээ. Валерагийн олсон тэр хүмүүсийн тал нь зөвшөөрөх юм бол бидэнд боломж гарна.
Эр: Түүний бүх юм бүтнэ гэж залбир.
--------------------------------------------------------------------------------
Эр: Тэгэхээр ийм байна. Бид мэргэн буучдыг устгана. Цэргүүд дэд станцыг унтраана. Чи хонгилыг дэлбэлнэ.
Вал: Дараа нь та нар байрлалаа эзэлж, хамгаалалтаа тогтоон барина.
--------------------------------------------------------------------------------
Инга: Дараагийн асуулт?
Ева: ЕкатеринаФедякова, “Өнөөдрийн мэдээ”. Өнгөрсөн 7 хоногт манай нэг ажилтан ПавелСемин Москвад хар нүдтэй хачирхалтай эмэгтэйчүүд бий болсоныг баталсан бичлэг тараасан.
Эр: Чи тэднийг юу гэж хэлдэг билээ? Мурании?
--------------------------------------------------------------------------------
Руст: Энэ одоо мурании хаалга онгойлгойж, гинж тайлаад сурчихсан юм уу?
Саша: Энийг хэн ч хийсэн байж болно. Гол нь яах гэж?
Леся: Би одоохондоо тэнд хэнд ч итгэхгүй.
--------------------------------------------------------------------------------
Эр: Чи гайхалтай, үнэ цэнэтэй ажилтан. Гэхдээ өөрийнхөө л ажлыг хий.
Катя: Тэгвэл би Москвад очно гэсэн үг үү? Тэр үед та юу хэлэхийг бид харна.
--------------------------------------------------------------------------------
Эр: Дэлхийг муухай бүхнээс цэвэрлэхээр бүтээгдсэн хар нүдтэй үхэл. Чи зоригтой дайчин юм. Гэвч чи бидэнтэй нэгдэж чадахгүй нь харамсалтай.
Вал: Нааш ир! Хойшоо! Миний хойноос ядаж нэг хүн явуулаад үзээрэй, бүгдийг нь ална, ойлгосон уу?
Эр: Яасан бэ, юундаа зогссон юм? Түүний хойноос!
Витя: Бүгдээрээ наашаа!
--------------------------------------------------------------------------------
Инга: Инга Белова, инновацийн хэлтэс.
Бр: Маш таатай байна.
Инга: Таны бодлоор, манай үзэсгэлэнт бүсгүйчүүдийг хянах зүйлийг зохиох боломжтой юу?
Бр: Бидний үүрэг вакцин бүтээх гэж би бодсон.
--------------------------------------------------------------------------------
Лоб: Чи хамгаалалтыг постыг дайрах хэвээрээ юу?
Вал: Газрын зураг хаана байна?
Лоб: Ямар ч газрын зураг байгаагүй.
Саша: Хэн нэгэн ирэх л ёстой, зөв үү?
Эм: “Оргил” корпораци “Чөлөөлөлт” төслийг эхлүүлснийг зарлаж байна. Хүссэн хэн бүхэнд санаци хийлгэх боломж өгөх ба үүний дараа тэднийг хотын гадна гаргах болно.
Руст: Бид чөлөөтэй юм уу?
Эм: Төрөл зүйл 144. Тэр хэдэн өдрийн өмнө амьд үлдэгсэдийн нэгнээс шарх авсан. Харин одоо бүх үзүүлэлтүүд нь хэвийн.
--------------------------------------------------------------------------------
ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 2 – Р АНГИ
--------------------------------------------------------------------------------
Эм: Санаци ямар ч өвдөлтгүй, бас үнэгүй. Үүний дараа та бүхнийг хаалттай бүсээс нүүлгэн шилжүүлнэ. Санацийн төв 24 цагаар ажиллаж байна.
Саша: Юу гэж бодож байна?
Ника: Сайхан сурталчилгаа байна. Сонирхолтой нь, хичнээн тэнэгүүд үүнд нь хууртах бол?
Руст: Юунд шууд л тэнэгүүд гэж? Байдаг л сэдэв. Нүүлгэн шилжүүлэлт бас л ингэж эхэлж байсан. Би гэж юм эргэлзээд, нэг бол зугтах уу, эсвэл шатахуун түгээгүүрт тэнэг юмнуудаас мөнгө саах уу гэж байтал гүйцээ, нүүлгэн шилжүүлэлт дууссан.
Вал: Дараа нь үлдсэн хүмүүсийг нь зүгээр л алж эхэлсэн. Энэ үнэн.
Руст: Тэгээд юу гэж? Бид бүр зугтах ч үгүй ингээд суугаад байх юм уу?
Саша: Энэ хэдий сайхан сонсогдож байсан ч “Оргил”-ын лого байгаа газар бүрт цухуйхгүй байсан нь дээр.
Ника: Валера! Хурдал, хурдал! Хар даа.
--------------------------------------------------------------------------------
Вал: Сань, андаа, чи...
Сань: Битгий сандар, анд аа. Одоо өнгөрсөн.
Вал: Хэн бэ?
Сань: Эргүүл. Өчигдөр зүүн талд буудалцаан болсон. Өнөөдөр энд, манайд. Влада, Кахуа, Анжела. Бүгдийг нь алсан. Тиймээс одоо бидэнгүйгээр нэвтэрч гарцгаа.
Вал: Ус өг. Ус өгөөдөх.
Ника: Скат.
Сань: Энэ одоо чиний бүх арми уу?
Вал: Тиймээ.
Саша: Ника! Ника! Сонсооч! Сонс, тэр сүүлчийнх нь биш. Дахиад хүмүүс байгаа. Бид нэг бодож олно.
Ника: Эмгэнэлийн бичгээ бодож ол. Хэрэг болно.
Руст: Ганган арми. Янзтай!Бид одоо хэн юм, их бууны махан таташ уу?
--------------------------------------------------------------------------------
МОСКВА. “ОРГИЛ” КОРПОРАЦИЙН СУДАЛГААНЫ ТӨВ
--------------------------------------------------------------------------------
Бр: 48-р хавтгайд дахиад хоёр төрөл зүйл. Энэ дүүрэгт тэд хангалттай. Баазад буцаад ирцгээ. Дараагийнх нь бэлдэнэ. Тэнд зэрлэг төрөл зүйл хэд үлдсэн бэ? Тэднийн хэр хурдан барьж болох вэ?
Эм: Үүнд нэг их цаг орохгүй гэж бодож байна.
Бр: Нөгөө 144-р төрөл зүйл юу болсон?
Эм: Лабораторид ажиллаж байгаа. Гэвч үндсэн шинжилгээ хэвийн гэж гарсан. Миний бодлоор энэ бүсгүй бусдаасаа өөр юм шиг санагдсан.
Бр: Төрөл зүйл.
Эм: Тиймээ, уучлаарай, төрөл зүйл.
Бр: Энэ төрөл зүйл өөр. Удахгүй бид үүнийг мэднэ.
--------------------------------------------------------------------------------
Лина: Ааваа, бид тийшээ явна. Аав аа!
Костя: Лина! Лина, боль! Лина! Лина, болиоч! Лина, нааш ир! Чимээгүй! Нааш ир! Алив, сонсоцгооё.
Мар: Зүгээр л очоод яагаад үзээд алдаж болохгүйг би ойлгохгүй байна.
Саша: Энэ чинь “Оргил”. Чамд зүгээр л буцах боломж өгнө гэж чи бодсон уу?
Мар: Юуны чинь “Оргил”? Бид энд тэдэнд садаа болдог ч юм билүү? Тэдэнд биднийг барьж, буудаж байснаас зөөж гаргах нь амар байж болно.
Леся: Саш, ядаж л одоохондоо энэ “Чөлөөлөлт” бидний хотоос гарах цорын ганц аврал байж мэднэ.
Мар: Харин тийм!
Витя: Залуус аа, ер тэр санаци гэж юу болохыг энгийнээр тайлбарлаад өгөх хүн байна уу?
Вов: Тиймээ, энэ та нарт эвгүй сонсогдохгүй байна гэж үү?
Леся: Чи зүгээр л эмч нараас айдаг. Үнэн хэрэгтээ энэ ямар нэг тариа байх.Тэвчиж болно, чамд юу ч тохиолдохгүй.
Эм: Тиймээ, тоглоомгүй. Энэ мутантуудын тахал хүрнээс гадуур тархаж болохгүй.
Лоб: Харин бид халдваргүй. Би шалгасан. Харин одоо бодитойгоор бодоод үз. Та нарт санаци ямар хэрэгтэй вэ? Энэ зүгээр л нэг том хууралт.
Эм: Чи цаг үргэлж эргэлздэг. Чи зүгээр л айж байна.
Вал: Чалчихаа боль! Энэ бүх “Чөлөөлөлт”хуурамч зүйл. Тэнэгүүдэд зориулагдсан. Түүний зөв.
Саша: Сандрахгүй байцгаая. Үнэндээ одоогоор хэн ч юу мэдэхгүй байгаа. Хэн ч санаци руу явахгүй.
--------------------------------------------------------------------------------
ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАГДААГҮЙ БҮС
--------------------------------------------------------------------------------
Катя: Сайн уу. Чи авсан уу?
Эм: Тиймээ. Энд чиний Пашагийн бүх дуудлагууд нэгд нэгэнгүй байгаа.
Катя: Эд нар уу?
Эм: Тэгэхээр, Катя, ганцхан гуйх юм хэнд ч битгий хэлээрэй. Надад асуудал хэрэггүй.
Катя: Би үгүй. Санаа зоволтгүй.
Эм: Дараа нь шатаагаарай.
Катя: Ойлголоо. За. За.
Эм: Бас хар, би түүний байнга залгадаг байсан дугааруудыг ялгасан. Харав уу, ихэвчлэн чам руу, эсвэл редакци руу. Гэхдээ хачирхалтай дугаарууд байгаа. Би тэднийг шараар ялгасан.
Катя: Олег, Москва?
Эм: Тиймээ.
Катя: Баярлалаа.
Эм: Зүгээр дээ.
--------------------------------------------------------------------------------
Мар: Ника! Чи завтай юу?
Ника: Чи юу хүссэн юм, хурдхан хэл.
Мар: Би нөгөө “Чөлөөлөлт”-ийн тухай бодож байна. Би сууж болох уу? Толгой эргээд байх юм. Толя энэ хүүхэд бүх аминдэмүүдийг иддэгээс болдог гэх юм.
Ника: Бид “Чөлөөлөлт”-ийн тухай юу, эсвэл Толя хүүхэд хоёрын тухай юу?
Мар: Баярлалаа. Тиймээ, “Өөрчлөлт”-ийн тухайд уучил. Би зүгээр л энэ үнэхээр гарц юм биш үү гэж асуух гэсэн юм.
Ника: Марина, битгий тэнэглэ. Чи миний мэдэхийн “Оргил”-ыг надаас илүү сайн мэддэг. Хэрэв чамд хайран биш бол хүүхдээ бод.
Мар: Үнэнээ хэлэхэд би тэр тухай л бодож байна. Ник. Ник, намайг сонс л доо. Хэрэв бид очоод хүүхдийн тухай мэдээд биднийг аварвал яахав? Тэнд бас л хүмүүс ажилладаг.
Ника: Би зөвлөгөөг хүсээд байна уу, тийм үү?
Мар: Тиймээ.
Ника: Нусаа арчаад энэ санаагаа март.
Мар: Тэгээд цааш нь яахав? Эндээ үхэх үү? Хаана ч хамаагүй төрөх үү, Ник? Санаци руу явах хэрэгтэй. Би энд юу хийх юм? Би энд хүүхэддээ юу өгөх вэ? Би бүр түүнийг хамгаалж ч чадахгүй. Би олигтойхон ч буудаж чаддаггүй. Би ямар ч хэрэггүй.
Ника: Тэр үнэн.
Мар: Баярлалаа, зөвлөгөө өгсөнд.
Ника: Марина, хүлээ, би тэгж хэлэх гээгүй.
--------------------------------------------------------------------------------
Эр: Чамд юу хэрэгтэй?
Катя: Би Пашагаас явж байна. Москва руу хүргэх тухайд. Та нар амласан.
Эр: Юун Москва? Чи согтуу юм уу?
Катя: Тэр мөнгө төлсөн, би мэднэ. Би түүний найз хүүхэн.
Эр: Бүсгүй, явж зугаал. Пашкад мэнд.
Катя: Пашаг алчихсан.
Эр: Хэн?
Катя: Хэн гэдгийг нь би одоохондоо мэдэхгүй. Харин би мэдвэл та нарын дугаарыг тэдэнд заавал өгнө.
Эр: Найз аа, сайнаар ярилцъя. Би чамд мөнгийг нь буцааж өгнө.
Катя: Надад мөнгө хэрэггүй. Би Москва руу явмаар байна.
Эр: Тийшээ чамд ямар хэрэгтэй юм?
Катя: Пашад ямар хэрэгтэй байсан яг тэр шиг.
Эр: Мутантууд юм уу?
Катя: Юу?
Эр: Тийм дээ, чи сайн мэдээгүй байх нь. Чи секс жуулчлал гэдэг үг сонсож байсан уу?
--------------------------------------------------------------------------------
Вал: Тиймээ, бүх юм зөв байна. Тийшээ гүйсэн. Тиймээ. Би энд нуугдсан, тэд намайг арай л буудаагүй. Цаашаа гүйсэн. Тийшээ гүйсэн. Тэгвэл би газрын зургаа энэ хавьд гээсэн байх нь.Эсвэл тэнд. Хараал ид!
Саша: Валера, чи маш хүчтэй мансууруулагчийн үйлчлэлд байсан. Лобода ой санамжаа алдах хэвийн зүйл гэсэн. Газрын зургаа алдсан л биз, тэгээд юу гэж?
Вал: Тэр газрын зураг дээр миний бүх хүмүүсийг хэрээсээр тэмдэглэсэн байсан. “Оргил”-д бэлэг болжээ.
Саша: Тиймээ, чи яаж амьд үлдсэн нь гайхалтай.
Вал: Тиймээ, би амьд үлдсэн. Харин тэднийг бүгдийг нь алсан. Надаас болсон. Би тэдэнд ялын тогтоол уншсан. Ойлго, би, өөр хэн ч биш. Новшийн газрын зургийг хаясан. Буцах хэрэгтэй.Удахгүй эргүүл ирнэ. Автомат хайран байна. Юу ч санадаггүй. Зөвхөн Айжан.
Саша: Юу?
Вал: Юу юу?
Саша: Чи сая юу гэсэн бэ?
Вал: Юу ч биш. Явцгаах уу?
--------------------------------------------------------------------------------
Вал: Чи надад энгийн хүнийг машин болгож чадах бэлдмэлийн тухай яриад байсан.
Лоб: Адреналины коктейль. Тиймээ, тийм юм байдаг.
Вал: Надад маш олон хэрэгтэй байна. Нөөцтэй. Гол нь зүрх дааж чадах хэрэгтэй.
Лоб: Гэмээ мэдрэх нь муу зөвлөгч. Энэ ямар байдгийг би мэднэ, чи амьд үлдэж, бусад нь...
Вал: Юу гэж? Бусад нь юу гэж? Чамд нэрсийг нь хэлэх зүрх алга уу?
Лоб: Ира, Макс, Радомский. Надад амар байдаг гэж чи боддог уу?
Вал: Би чамайг бөх унтаж байна гэж боддог. Мэдэхгүй юм, шүүгээ дотор суултай биш.
Лоб: Харин би амьд. Би тусалж чадна. Тэр дотроо чамд.
Вал: Чи тэр адреналины коктейлоо хийж өгөх үү?
Лоб: Бартер санал болгоё. Надад тархиндаа буудуулж алагдаагүй мурании хэрэгтэй. Надад түүний тархи нь хэрэгтэй.
--------------------------------------------------------------------------------
Саша: Эргүүлүүд бүгдийг нь алчихсан. Одоо хамт дайрах хэн ч байхгүй. Валера шинэ хүмүүс олох хүртэл хүлээхээс араггүй.
Ника: Би хүлээхгүй.
Саша: Ямар утгаар? Ник, чи дахиад л хийрхэх үү, эсвэл хэвийн ярилцах уу? Ник хүлээгээч.
Ника: Хүлээх, эргэлзэх. Энэ чиний чаддаг бүх юм. Чи хэн гэдгээ мэдэх үү? Чи ямар ч хэрэгцээгүй хүн.
Саша: Чи хаачих гэсэн юм? Чи Валера бид хоёртой байснаас дээр чадна гэж бодсон уу?
Ника: Валераг надад ярихаа боль. Чи биш, харин тэр биднийг хүрээнээс гаргана гэж амласан. Харин чи огт хөдлөөгүй. Чи юу ч хийгээгүй. Тэр чиний өмнөөс хийх хүртэл чи хүлээж байсан. Нэг бол би түүнтэй унтах юм уу?
--------------------------------------------------------------------------------
Леся: Скат, бид хот руу дэлгүүр явлаа.
Вов: Тусгай захиалга байна уу?
Саша: Наад дэлгүүр хэсдэгээ боль. Өдөр бүр суман дор азаа үзэх юм.
Вов: За, за.
--------------------------------------------------------------------------------
Вал: Хараал ид!
--------------------------------------------------------------------------------
Ника: Чи одоо ан хийдэг болоо юу? Энэ шинэ юм байх чинь.
Вал: Лободагийн туршилтанд мутант хэрэгтэй. Харин чи хаачих гээв?
Ника: Би шинэ адал явдлын төлөө.
Вал: Сонирхолтой юм. Харин Скат яасан?
Ника: Скат гүйцээ. Надад азгүй юмнууд хэрэггүй.
Вал: Энэ мэдээж чиний хэрэг. Дайралтыг тэр баллаагүйг чи мэднэ гэж би найдъя.
Ника: Надад хамаагүй. Нэг бол чи надтай нийлэх үү? Надад бүтэн дайз байна. Бас чамд халхавч хэрэгтэй.
Вал: Би ганцаараа байсан ч зүгээр.
Ника: Энэ дээр бид адилхан юм. Чи яасан бэ?
Вал: Эргүүл. Хуваарийн дагуу биш байна. Харин чи... Халхавчны тухайд. Чи одоо бааз руу буцаж оч.
Ника: Үгүй.
Вал: Тиймээ.
Ника: Үгүй.
Вал: Дараа нь би очно.
--------------------------------------------------------------------------------
Леся: Вова, энэ чи юу? Вов, инээдтэй биш байна. Гараад ир.
Вова: Алтанзул цэцэг захиалсан уу?
Леся: Тэнэг! Миний дуртайг олчихож. За яасан, явах уу?
Вова: Одоохон, хүлээ.
Леся: Ямар гоё юм бэ!
Вова: Надтай гэрлээч, Леся.
Леся: Вова!
Вова: Алив, хурдлаач, цэцгүүд хатчихна, тийм үү, үгүй юу?
Леся: Тиймээ, тийм, мэдээж.
Вова: Яг одоо явж чамд даашинз олохыг хүсч байна уу? Тэр лүү хамт явмаар байна уу, а?
Леся: Даашинз аа? Тэгээд? Даашинз уу? Даашинз, тэр чинь.... Энэ нэг л худлаа юм шиг.
Вова: Худлаа? Леся минь. Хүрээнээс гарангуутаа чи бүртгүүлнэ, хурим, бусад зөндөө юм болно. А?
Леся: Нээрэн үү? Амлаж байна уу?
Вова: Баталгаатай. Гэхдээ л энд даашинз хямдхан. Бид хаашаа явж байлаа?
Леся: Мэдэхгүй ээ.
Вова: Олз гэж бодож болно.
Леся: Энэ сайхан юмыг чи хаанаас олсон бэ?
Вова: Таалагдаж байна уу?
Леся: Тиймээ. Би дараа нь өөрсдийнхөндөө үзүүлнэ.
--------------------------------------------------------------------------------
Эр: Энэ ажилд би туршлагтай. Би бүр Тайланд явж байсан. Тэгэхэд тэр Хардкоринклюзив байсан юм.
--------------------------------------------------------------------------------
ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАГДААГҮЙ БҮС
--------------------------------------------------------------------------------
Эр: Би чамаас гуйя. Нөгөөх чинь ирж байна. Тайланд поп хөгжим. Харин чи япон хүүхнүүдийн тухай сонссон уу?
Эр: Юу гэж?
Эр: Кайф.
Эр: Больж үз, тийм ч сайхан биш. Харин мутант хүүхнүүд тиймээ. Мэдээж аймшигтай, гэхдээ тэд үүнд яг зориулагдсан гэж Олег хэлсэн.
Эр: Тэд яагаад хар нүдтэйг чи мэдэх үү?
Эр: Тэгээд?
Эр: Дааварууд. Тэд биднийг мэдрэх л юм бол өөрсдөө бидэн рүү гүйгээд ирнэ.
Эр: Болж байна.
Эр: Тиймээ.
Эр: Юу гээч, юмыг яаж мэдэхэв гээд морины өдөөгч авчихсан.
Эр: Юм илүүдэхгүй.
Эр: Яг үнэн.
Эр: Явцгаах уу?
Эр: Чи тэнд юундаа нуугдсан юм? Нааш ир. Алив, хурдлаач.
Эр: Муужгай минь, чи бидэнтэй хамт юм уу?
Катя: За яасан, явцгаах уу?
Эр: Тайвшир, тэд ердийн хүүхнүүдийг сонирхдоггүй. Тиймээ?
Эр: Тиймээ.
Эр: 100%.
Эр: Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Эр: Арагшаа орцгоо, төмс шиг л байх, гэхдээ явж болно.
Эр: Яаж тэр вэ? Тийм мөнгөөр ачаанд гэж үү?
Эр: Ор оо, ор.
Эр: Яаж ийгээд явчихвал яасан юм?
Эр: Та нар яасан, хаалттай бүсэд 1-р зэрэглэлээр очихыг хүссэн үү? Алив.
Эр: Муужгай минь нааш ир.
Катя: Одоохон, ёстой үгүй.
Эр: Хайрцагнуудаар халхлаарай.
--------------------------------------------------------------------------------
Вал: Алив хурдлаач, новш гэж.
Руст: Хөөе, Валера, чи юу авчрав? Э, э, Валер зогс! Чи яаж байна аа? Үзлэг хийлгэ.
Вал: Гараа ав.
Руст: Би нэг л ойлгосонгүй, чөтгөр гэж.
Вал: Чи ойлгосонгүй юу? Холдож үз. Яваад Лободаг дуудаад ир. Хурдал. Түргэл!
Саша: Юун орилоон бэ?
Вал: Ника буцаж ирсэн үү?
Саша: Буцаж ирсэн.
Вал: Тэр хаана байна? Ник, нааш ир.
Саша: Чи яачихсан юм?
Руст: Валера, тэр ирж байна.
Вал: Баярлалаа. Тэгэхээр, хотод мурании бүр олон болж. Бас нэг л өөр.
Ника: Ямар утгаар?
Вал: Мэдэхгүй. Тэд дүрэмт хувцастай болж. Яг лаборатороос гарсан юм шиг. Бас тэд гартаа ямар нэг зүүтэй бугуйвчтай.
Саша: Юун бугуйвч?
Вал: Мэдэхгүй, магадгүй тэднийг хянадаг байх.
Руст: Хөөе, эмч ээ, чамд юу авчирсаныг харцгаая.
Вал: Руст, тэнд гудамжинд юу болж байгааг хар. Анхааралтайхан шиг. Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------
Вова: Эргүүл хуваарийн дагуу биш.
Леся: Юу гээч, би одоо л ойлгож байна. Бүр ямар ч гэрлэлтийн бүртгэл байхгүй байсан ч хамаагүй, тэгээд юу гэж?
Вова: Юуны чинь гэрлэлтийн бүртгэл байхгүй? Мэдээж. Гол нь чи минийх.Лесь! Лесь!
Эр: Зургаа баазад.
Эр: Бааз холбогдсон байна.
Эр: Хоёр бай илэрсэн. Амьдаар нь барина. Үргэлжлүүлэн орчныг шалгаж байна.
Эр: Таныг ойлголоо. Нэмэлт хүч шаардлагтай юу?
Эр: Өөрсдийн хүчээр болгоно.
Эр: Хүлээж авлаа. Холбоо дууслаа.
--------------------------------------------------------------------------------
Эр: Дарга аа, юу хүссэн юм?
Эр: Ээлжийн дарга түүнийг лабораторид хүргэж өг гэсэн.
Эр: Хөөе, би та нарын чиглэлийн автобус уу? Би хүнс тээвэрлэдэг.
Эр: Ээлжийн дарга.
--------------------------------------------------------------------------------
“ОРГИЛ” КОРПОРАЦИ, САНАЦИЙН ТӨВ
--------------------------------------------------------------------------------
Мар: Би маш их айсан байсан, уучлаарай.
Эр: Чи бараг дугуйн доогуур орсон. Тэр “Чөлөөлөлт”-өөс болж бүр тэнэг болцгоосон.
Мар: Уучлаарай, надад бичиг баримт байхгүй.
Эр: Санацид бичиг баримгүй ирж байгаа.
Мар: Харин олон... олон хүмүүс ирж байгаа юу?
Эр: Өглөөнөөс эхлээд гадаа дугаарласан байсан. Одоо багассан. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Эр: Дугуй түчигнээд байна. Яваад шалгаадахъя.
Эр: Юу ч түчигнээгүй. Зогсоно гэж төлөвлөөгүй.
Эр: Чамайг ч гэсэн авч явахаар төлөвлөөгүй. Осол гаргавал хэн хариуцах вэ? Сууж бай, би хурдхан.
Эр: Сонс, би яарч байна. Жолооны ард суу.
Эр: Чи яасан дээрэлхүү байх юм? Хүүр зөөгчдийнх үү?
Эр: Үгүй.
Эр: Юу үгүй гэж? Чи улаан соронзтой байна. Малчдад иймийг өгдөггүй, харин цэвэрлэгч нарынх ногоон.
Эр: Энэ түр үнэмлэх.
Эр: Аан, бидэнд бас түр байдаг уу? Захираад байх шаардлаггүй, би хурдхан. Зааварчилгааны дагуу машинаас бууж болохгүй, зорчигч оо.
Эр: Мэдлээ.
--------------------------------------------------------------------------------
Инга: Энэ юу вэ?
Эр: Санацийн сайн дурынхан.
Эм: ИнгаАнатольевна, бидэнд “Клейто” төсөлд оролцогч ирсэн. Би сангаас шалгаж үзсэн, бид Глотовын туслахтай нь холбогдсон.
Инга: Тэр хаана байна?
Эм: Шинжилгээнд. Тэр хүүхэдтэй юм шиг байна лээ.
Инга: Гайхалтай.
--------------------------------------------------------------------------------
Эр: Байна уу?
Эр: Хаалгаа нээ! Юу болоод байна аа?
Эр: Онгойлгооч! Байна уу?
Эр: Онгойлгооч!
Эр: Байна уу?
Эр: Олег, байна уу!
Эр: Юу болоод байна аа?
Эр: Тавтай морилцгоо.
Эр: Энэ одоо юу вэ?
Эр: Гарцгаа, гарцгаа! Дууссан.
Эр: Энэ юу байсан бэ? Хоолондоо явсан юм уу?
Эр: Халуун байна.
Эр: Үйлчилгээ ч бол доо. Хүүхнүүд хаана байна?
Эр: Та нарыг хэдийн хүлээж байгаа.
Эр: Хаана?
Эр: Шууд чигээрээ явцгаа. Бордюр даваад зүүн тийшээ.
Эр: Байна.
Эр: Харин би машинаас нэг юм авчихаад та нарыг гүйцээд очно.
Эр: Тэг ээ, тэг.
Эр: Мутантууд аа!
Эр: Чи юундаа зогссон юм, одоо яв!
Эр: Хэрэв тэд айлгадаг бол яахав?
Эр: Гэтэж очоод мэдчихье. Ай даа, сайхан хүүхнүүд.
Эр: Яв аа, намайг хүлээх хэрэггүй.
Эр: Сонирхолтой энэ бүхэн ямар байх бол? Хөөе, хөөе, хөөе! Зогсооч, мал аа!
--------------------------------------------------------------------------------
Мар: Тэр зүгээр үү?
Инга: Охин. Чинийх охин байна. Тийм үү?
Мар: Уучлаарай, би зүгээр л... Охин.
Инга: Цааш нь бид өөрсдөө чадна. Хэвт, хэвт. Би мэргэжилтэн. За, манай охиныг харцгаая. Чи юу үзэж туулсныг төсөөлж байна. Эхлээд бункерт, дараа нь энэ бүхэн. Чи “Чөлөөлөлт”-нд ирэхээр яаж шийдсэн юм бэ?
Мар: Энэ бүхэн хүүхдийнхээ төлөө. Би өөрөө ирэх л байсан.
Инга: Ингэвэл өвдөж байна уу?
Мар: Үгүй.
Инга: Тиймээ, хүмүүс манай корпорацид итгэх итгэлийг нь өмнөх удирдлага алдуулсан. Харин бид туслахын тулд энд байдаг. Хэрэв хүмүүс үүнд илүү итгэсэн бол асуудал бага байх байлаа.
Мар: Хүмүүс зүгээр л айсан. Хүмүүсийг хэрхэн алж байгааг тэд өөрсдийн нүдээр харсан. Харин Толя буудаж байгааг ярьсан.
Инга: Тиймээ, Глотовыг байхад тийм харгислал байсан.Харин Толя та нартай хамт бункерт байсан уу?
Мар: Үгүй ээ, тэр профессор Радомскийтэй хамт ажилладаг байсан.
Инга: Тийм байх нь. За байз, нэг л....
Мар: Нэг л биш байна уу?
Инга: Чи цагаа олж ирж. Би зарим нэг хүндрэлийг харж байна.
Мар: Ямар хүндрэл?
Инга: За, тайвшир, тайвшир. Хүрээний гадна эмч нар үүнийг амархан эмчилнэ. Битгий бос. Май. Битгий бос. Би чамайг өнөөдөр ч явуулж чадна, даан ч найзуудаа орхих хайран юм даа. Учир нь тэд өөрсдөө бидэнд ирэхгүй.
Мар: Үгүй ээ, тийш нь эргүүл илгээвэл аймшигтай буудалцаан болно.
Инга: Тиймээ. Гэхдээ тэдэнд итүүлж чадах нэг хүн бий.
Мар: Хэн?
Инга: Чи.
Мар: Яаж?
Инга: Хэрэв чи эрүүл саруул амьд буцаж очвол. Энэ хамгийн сайхан нотолгоо болно. Үнэн биз дээ?
Мар: Тийм л дээ, гэхдээ би санаци ч хийлгээгүй.
Инга: Ханцуйгаа сөх.
Мар: Энэ юу вэ?
Инга: Санаци. Барь.
Мар: Ингээд болоо юу?
Инга: Чи юу хүлээж байсан юм? Чиний бие ямар байна?
Мар: Сайхан. Үнэнээ хэлэхэд би тэгтлээ айж байсандаа ичиж байна.
Инга: Чи найзуудтайгаа хамт энэ бүхнийг шоолох үе ирнэ. Май.
Мар: Танд маш их баярлалаа.
--------------------------------------------------------------------------------
Мар: Хэрэв тэд итгэхгүй бол яахав?
Инга: Живэгсэдийг аврах нь живэгсэдийн өөрсдийнх нь гараар хийгдэх ажил. Чи ганцаараа буц, бид чамд санаа тавих болно. Гаргаж өг. Туршилтын эмэгтэй бааз руу явж байгаа. Охиныг хүргэж өг. Тэнд байгаа бүгдийг барь. “Клейто”-д оролцогчид надад амьдаараа хэрэгтэй.
--------------------------------------------------------------------------------
Эр: Аймаар нам гүм.
Эр: Энэ ер нь луйвар байх. Би тэр мөнгөөр өөр юу ч авч болох байсан.
Эр: Ой-ой-ой!
Катя: Энэ юу вэ?
Эр: Энэ хэт авиа. Нохойнуудыг үргээдэг юм. Нетэд энэ бас мутантуудад үйлчилдэг гэж бичсэн байсан.
Эр: Чи одоо тэднийг айлгахаар ирсэн юм уу? Наадах аа далд хий.
Эр: Үхэл чамайг өөрөө сонгоно. Энийг хар даа.
Катя: Холд доо.
Эр: Аан гээч, миний зургийг аваадах.
Эр: Аан-хан, яг оршуулгын газар шиг.
Эр: Тэр үнэн шүү. Хар даа. Энэ ЛенкаГвоздева байна. Би түүнтэй нэг орцонд амьдардаг байсан. Сонирхолтой нь тэр яасан юм бол?
Эр: Чи түүнийг хар нүдтэй болсон үед нь ярилцаж магадгүй л байх.
Эр: Тиймээ, тэгвэл сайхан байхсан. Юу гээч, би түүнтэй унтахыг үргэлж мөрөөддөг байлаа. Ингэхэд тэр 8-р ангид надад... Хар даа. Сайха-ан. За, бэлтгээрэй.
Эр: Үгүй ээ....
Эр: Залуус аа. Тайвшир, тайвшир. Сандрах хэрэггүй, намайг хар, сурч ав, ойлгов уу? Юунаас ч бүү ай. За, гав. Гүйцээ, бэлэн.Цыпа, цыпа, цыпа. Аавдаа хүрээд ир. Аав нь чамайг жаргаана. Эр хүнийг мэдэрсэн үү? Хар нүдэн охин минь. Чи намайг гомдоохгүй биз дээ, тийм үү? Хөөрхөн, хар нүдтэй.
--------------------------------------------------------------------------------
Эм: Миний хэлж байсанчлан үзүүлэлт нь дундаж.
Бр: Тэгвэл надад хэл дээ, бусад төрөл зүйлүүд яагаад яг ийм үзүүлэлттэй байна? Хэдийн ухаан орохоор болсон.
Эм: Түүний бие организм сул юм болов уу?
Бр: Эсвэл хүчтэй юу? Чи анабиозыг дутуу үнэлж байна. Тэр бие организмын хүчирхэг хамгаалалтуудын нэг. Эбола вирусын штаммыг бэлтгэх хэрэгтэй. Түүнд тарих гээд үзье.
Эм: Эболагийн чичиргээг үү?
Бр: Тиймээ.
Эм: Та түүнийг алмаар байна уу?
Бр: Би түүний дархлааны тогтоолцоог өдөөмөөр байна.
--------------------------------------------------------------------------------
Лоб: Аан, энэ чи юу? Хаалгаа хаачих.
Вал: Сэтгэл ханав уу?
Лоб: Би түүний чихнээс юу олсныг хар даа. “Оргил”-д бид үүнийг үхлийн капсул гэдэг байсан. Үүнийг вирусын дээжийг тээвэрлэхэд ашигладаг.
Вал: Би чамаас гуйсан адреналиныг бэлдсэн үү?
Лоб: Чи ямартай ч шийдсэн үү? Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Лоб: Нэг удаад нэгээс илүүгүй. Үгүй бол зүрх тэсэхгүй.
Лина: Алив л дээ. Аав аа, бэлдээрэй, бид явна. Аав аа, ура!
Мар: Би нээрэн тэнд байсан, бүгдийг өөрийн нүдээр харсан. Тэд үнэхээр хүмүүст туслахыг хүсч байна. Тэнд яг бидэн шиг бөөн хүмүүс, хэнийг ч буудахгүй, үнэн шүү.
Эм: Өөрөөр, чи санац хийлгэсэн, бүх юм зүгээр үү?
Мар: Тиймээ, тийм. Би зүв зүгээр, энэ ямар ч аюулгүй.
Вал: Хараал ид, чи “Оргил”-д очсон юм уу?
Мар: Тиймээ. Валера, сонс, бүх юм зүгээр. Намайг сонсооч.
Лоб: Чи тэдэнд юу хэлсэн бэ? Тэд бааз хаана байгааг мэдэх үү?
Вал: Харин чи өөрөө юу гэж бодож байна? Хүмүүс ээ цуглуул, би суманд явлаа.
Мар: Валера, би та нараас гуйя, тайвширцгаа. Тэд биднээр оролдохгүй.
Паша: Баазыг тойроод бөөн эргүүлийнхэн. Бүсэлж байна.
Руст: Марина, чи биднийг барьж өгсөн юм уу?
Мар: Намайг тавиач!
Руст: Чи галзуурсан юм уу?
Вал: Түүнээс гараа тат, сонсов уу? Бусдыгаа цуглуул!Бүгд анхаар!Яаралтай нүүлгэн шилжүүлэлт! Юу хийхээ бүгд мэдэж байгаа!
Саша: Юу болсон бэ?
Вал: Нүүлгэн шилжүүлэлт! Хонгилыг нээгээд бусдыгаа цуглуул!
Костя: Лина!
Лина: Та надтай хамт санаци руу явах уу, а? Та эрүүл биз дээ?
Костя: Лина! Лина!
Саша: Марина.
Мар: Саша, би ердөө тэд бидэнд туслаасайгэж хүссэн. Би хүсээгүй.
Саша: Явцгаая! Нааш ир! Явцгаая!
Мар: Би явахгүй.
Лоб: Петруша тусал! Алив хурдал! 3, 4.
Костя: Тиймээ, баярлалаа. Толя зогс! Лина, нааш ир! Линочка, наашаа гүй! Тэгэхээр ийм байна. Чи Толя ахтайгаа хамт яв! Харин би та нарын араас очно. Яваад, яваад, яваад!За, аяар, Линаг харж ханд, би үлдлээ.
Эм: Костя, дэмийрг, явцгаая. Явах хэрэгтэй!
Костя: Би хонгилоор явахгүй. Алив ээ, яваад, яваад! Валера, би үлдлээ. Чадах хэрээрээ саатуулъя.
Вал: Май.
Паша: Валера ирж байна, явцгаая!
Мар: Зогсооч!
Эр: Гар аа!
Мар: Энд бүх юм яг тохирсоноор оо!
Вал: Хараал ид! За, урагшаа явцгаа, би тэднийг саатуулна. Оруулахгүйн тулд гарцыг дэлбэлнэ. Май, сумнууд. Энэ бүгдэд нь, дахиад байхгүй.
Руст: Бусад нь надтай хамт!
Эм: Явцгаая.
Лина: Харин аав?
Эм: Аав нь ирнэ.
Лина: Үгүй ээ.
Эм: Явцгаая, явцгаая, явцгаая! М
Мар: Бүх юм зүгээр. Яг тохирсоноор оо! Тэд одоохон гарч ирнэ гэж бид тохиролцсон.
Ника: Баатарлах хэрэггүй, чи бидэнд бас хэрэгтэй.
Саша: Аан гээч, бид манайханыг гаргачихаад бид чам руу буцаад ирнэ, ойлгосон уу?
Вал: Боллоо, явцгаа.
Саша: Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Мар: Бид одоо цуглана.
Эр: Бусдыг нь ол.
Мар: Хэрэггүй, хаашаа ч явах хэрэггүй. Бүгд гарахыг маш их хүсч байгаа. Та нараас гуйя.
--------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home