One Punch S3 10

 

Зомби хүн: Саяных хэд дэх нь вэ? Нялх эзэн хаан... дайсны тоог аль болох хуваахаар олон хэсэг болж нэвтэрсэн гэж хэлж байсан ч... Сайн уу!

Мангас 1: Чи Зомби хүн үү? Хурдан үхэж үз!

Зомби хүн: Миний хувь хэт их биш үү? Миний мэргэжлийн зүйл тагнах, нууц ажиллагаа явуулах, бохирдсон бүсийг судлахад сайн. Тулаанд тохиромжгүй.

Мангас 2: Цус гарч байна. Хагас үхдэлийг тайван нойрсуулаад өгье!

Зомби хүн: Хүрээд ир. Аа, яс хугарах нь... үнэндээ хугарчихсан ч гэлээ.

Бичиг: (Үхэшгүй цуст урсгал)

Зомби хүн: Энэ хаалганы ард юу байгаа бол доо? Эргэлзээгүй олигтой зүйл байхгүй.

Цус сорогч: Хүлээж байлаа, баатар аа.

Зомби хүн: Багваахай юу?

Бичиг: Аюулын түвшин: Чөтгөр\NЦус сорогч (Цэвэр цусны)

Мангасууд: - Алалц!\N- Битгий амархан дуусчхаарай.

Мангас 3: Баатар аа, амжилт!

Зомби хүн: Тэд чиний үхлийг хүсэж байгаа бололтой. Муудалцаа юу? Нэг нүхний шавжууд биз дээ? Эвтэй байцгаа л даа.

Цус сорогч: Намайг уурлуулах гэж оролдож байгаа юм. Авьяасгүй амьтны их гаргадаг атаархал гэх алдаа байгаа юм. Хөгийн заль хэрэглэвэл надтай ойролцоо хүчтэй болно гэж боддог нөхөд байгаа юм.

Мангас 4: Үхлийн тулааны шоугаа эхлүүл!

Мангас 5: Тэгвэл би дотор эрхтнийг нь авна шүү.

Мангас 3: Тулааны хүч өндөр S зэрэглэлийн баатар. Мангасыг хүртэл иддэг үзэн ядагдсан цус сорогч. Хэн нь ч үхсэн бай бидний хувьд амттай хоол.

Мангас 6: Хоёр хүчтэний үхлийн тулаан.

Мангас 7: Амьд үлдсэнийг нь ч зүгээр явуулахгүй шүү.

Мангас 8: Тэр дор нь бүслээд хэдэн хэсэг болгох бодолтой байна. Тиймээс эхлээд та хоёр эхэлчих.

Мангас 9: Догь талаа харуул л даа, хоёр оо!

Цус сорогч: Ядаргаатай амьтад уур хүргэж байна. Дараа устгачихъя. Гэснээс чи S зэрэглэл юм уу? Би нийгмийн талаар сайн мэдэхгүй л дээ. Нэрээ хэл! Уучлаарай, өөрийгөө танилцуулаагүй оройтчихож.

Зомби хүн: Би ийм нэгэн...

Мангас 4: Хоёулаа гэнэтийн дайралт хийсэн ч цохилт нь орсон нь Цус сорогч байна.

Мангас 5: Тэр сонирхолтой юм!

Цус сорогч: Энэ цус... Ийм амтгүй юмыг анх удаа л амталлаа. Уухаар зүйл биш байна.

Мангас 4: Хөөе, юу вэ? Хэдийн дуусчихсан уу?

Мангас 5: Тэр S зэрэглэл дундаа хамгийн дорой нь юм биш үү? Бага зэрэг ч болов түүний тамирыг барчхаад үх л дээ.

Мангасууд: - Өө?!\N- Өө?!

Мангас 4: Тэр босоод ирлээ. Цусаа соруулаагүй байжээ?

Мангас 5: Сайн байна!

Цус сорогч: Сүүлийн хүчээ шавхаж босоо шив... Харамсалтай байна. Мохошгүй шударга ёс чинь чамайг аврахгүй шүү. Цус сорогч болох би. Мангасын холбоо дундаа цор ганц жинхэнэ мангас. Үе дамжин онцгой хүчийг тээж ирсэн цус сорогч. Жаахан тулалдахад л бусдаас ялгаатайг минь мэдэх ёстой.

Зомби хүн: Там руугаа тонил.

Цус сорогч: Сумыг барих их амархан. Буцааж ав! Амархан ялалт гэх байх. За, алга ташилт! Хариу үйлдэлгүй юу? Ёс зүйгүй нөхөд юм даа! Айн? Ийм болчхоод зогсох чинь хачин биз дээ? Буцаасан сумнууд чухал эрхтнийг чинь нэвтэлж тархийг чинь устгасан байгаа. Тэрнээс өмнө ч соёогоороо артерийн судсыг чинь тас хазсан байх ёстой. Цус алдалт чинь зогсчихсон гэж үү? Хүлээ, үхэшгүй гэгддэг баатар байдаг гэж сонссон юм байна. Ойлголоо. Тэд хуурамч мангасууд ч. Чи хуурамч хүн байх нь ээ.

Зомби хүн: Амаа тат.

Цус сорогч: Гэхдээ наад сэргэх хүчээрээ... бахархаж болох л байх. Өшөө хөгжилдье. Адилхан хуурамч ч гэлээ бусад хогоос ялгаатай юм. Чи жаахан сонирхолтой юм!

Мангас 10: Хөөх! Хугарчихлаа.

Мангас 11: Хамгаалалтаа бууруулчихлаа!

Цус сорогч: Эдгэрэх хүчтэй нь зөвхөн чи биш гэж бодох хэрэгтэй. Зэвсэгт найдахгүй бол юу ч хийж чадахгүй овог юм байж... хөөрөх хэрэггүй шүү! Сэргэхэд ч хязгаар байгаа байх. Хэдэн хэсэг бол!

Мангас 12: Цус сорогчоос холдоорой! Хамаагүй цус сорох нь байна шүү!

Цус сорогч: Ийм ихийг уусан байхад бараг бүрэн эдгэрсэн. Цусаар хангахаар нөхцөлд байсан нь аз байлаа. Чи харин яасан бэ? Зомби шиг загвартай болсон юм биш үү?

Зомби хүн: Хөдөлгөөн хиймээргүй байгаа ч... өөр сонголт алга. Хөөе, цус сорогч оо. Чи цусаар нөхөгддөг ч бэлтгэлтэй байгаарай.

Бичиг: (30 минутын дараа)

Цус сорогч: Олон удаа алсан байтал... Хэдийн үхсэн байх ёстой байтал...

Зомби хүн: Тийм ээ, чи намайг 200 удаа алж чадсан. Эцэст нь миний анхны ялалт.

Мангас 12: Цус сорогч Зомбид ялагдсан гэж үү? Хөдлөхгүй байна. Үхчхэж.

Мангас 13: Ялах арга зөндөө байсаар байхад. Тэнэг амьтан.

Зомби хүн: Ийм хүчтэй мангастай тулалдалгүй удсан байна. Ядарчихлаа.

Мангас 14: Ядарчихлаа гэж байна.

Мангас 13: Хөөе, хаачих гэж байгаа юм? Амарч байх цаг байхгүй шүү. Одоо бидэнтэй тулалдах ээлж чинь.

Зомби хүн: 30 орчим уу? Ингээд шууд зугтахгүй шүү.

Мангас 10: Айн? Энэ нээрэн үү? Түрүүний болчимгүй тулааны арга чинь бидэнд нөлөөлөхгүй!

Мангас 11: Газарт дарж байгаад нөхөгдөхөөс нь өмнө дайр...

Мангасууд: - Чи яв!\N- Үгүй ээ, чи...

Зомби хүн: Аргагүй л ийм шарх авахаар эдгэрэх гэж хэдэн минут болох бололтой. Жаахан амаръя даа... Хурдан дуусгамаар байна. Цус яахав гэхэд хөлсөө урсгах дургүй.

Нялх эзэн хаан: Нялх эзэн хаан байна. Ваганмаг авраад гадарга руу явж байа. Бүгд төлөвлөсний дагуу дайсныг урхидаж байгаарай. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Дайсан ч хүчтэй шүү...

Зомби хүн: Зомби хүн байна. Баярлалаа. Чи байсан нь аз байлаа. Бусдынхаа өмнөөс талархъя. Тэр сайн ажиллаж. За эдгэрчихлээ. Өшөө жаахан үймүүлье дээ.

Их идэгч: Хүлээж байлаа. Түүнийг идэхэд тохирох бололтой! Та нар энэ Их идэгчийн хүнс болох болно. Бүхнийг залгигч Их идэгч мангас гэж би байна! Баатруудыг бүхлээр нь залгиад өгье!

Иаи: Ойролцоо хэн нэгэн ширүүн тулаан өрнүүлж байгаа бололтой. S зэрэглэл бол зүгээр байх. Бид өөрсдийн тулаандаа төвлөрөх хэрэгтэй. Арай гэж багшаас тусдаа хөдлөх зөвшөөрөл авсан. Найдварт нь хариулах хэрэгтэй. Тэд Наринкигийн явуулсан байгууллагын хувийн аврах салаа. Тархийг нь угаачихсан бололтой. Шархдуулахгүйгээр барих болно шүү.

Камай Итачи: За!

Бүшидора: Ойлголоо.

Садист: Бас л нэг гэнэн нөхдүүд хүрээд иржээ. За залуусаа, миний төлөө ажиллах цаг чинь.

Атомик самурай: Буутай хэрхэн тэмцэх вэ гэнэ ээ? Хөөе, миний сэлэмнээс ч удаан сум шдээ.

Иаи: Өшөө хурдан Эхлээд зэвсгийг нь устга. Дараа нь тулааны өмсгөлийг нь хүчингүй болго. Өвдөг болон тохойн нугалаас руу нь онил.

Камай Итачи: Мэдлээ!

Иаи: Тийм амархан болохгүй нь...

Садист: Алив ээ! Урагшаа! Урагшаа! Шинэ хамтрагчдаа угтаж ав!

Камай Итачи: Тэр мангас тэдний тархийг угаасан бололтой.

Бүшидора: Кацү, ухаан орж үз!

Садист: Ятгах нэмэргүй ээ.

Бүшидора: Гайхалтай хүчтэй юм. Гэхдээ... Хүсэл оршдоггүй илдэд айх зүйл байхгүй!

Камай Итачи: Дажгүй хүчтэй нь асуудал юм аа. Яаж тэмцдэг юм билээ? Миний хүрээний гаднаас довтлоод байвал нэмэргүй юм байна. Тийм биз? За.

Иаи: Хууль бусаар орж ирсэн бүртгэгдээгүй тулааны өмсгөл. Тулааны урлаг нь ч сайн байх. Дайралтаас нь бултаж хэмнэлийг нь алдагдуулсаар бай!

Садист: Сул тал ихтэй болохоор хөөрхөн юм аа. Эхлээд нэгийг шинэ боолоо болгоё! Нүцгэн гараараа? Тэр залуу чинь...?! Амай Маск!!

Амай Маск: Энэ ташуураар хүмүүсээ удирддаг бололтой. Магадгүй өвдөлтөөр дамждаг ховс. Цохиулбал өөрийн хүсэлгүй болох биз. Та нар сул талтай. Эндхийг надад даатгаад өөр газар луу яв. Тайлбар дутуу ч, надад амархан шийдэх арга бий. Санаа зоволтгүй. Тархиа угаалгах хэмжээний дорой биш.

Камай Итачи: Энэ удаад супер одод итгэе дээ.

Иаи: Ойлголоо... найдлаа шүү.

Садист: Яана аа... Энэ нөхцөлд ганцаараа үлдээд эрүүл үү?

Амай Маск: Тийм олон зүйл боддог баатрууд байлаа гээд гай болох төдий.

Садист: Чи ч догь юм аа. Чамтай уулзсан даа баяртай байна. Энд л гэж хэлэхэд би чиний шүтэн бишрэгч байсан. Хөөе ямар байна? Хоёулаа нууцаар дотносох уу? Тэгэх юм бол тэдний ховсыг тайлж өгье.

Амай Маск: Тийм тохиролцоог намайг зөвшөөрнө гэж бодоо юу? Муу үзэшгүй мангас минь! Өөрийгөө бэлд!

Садист: Өөдгүй юм, Амай Маск. Заавал өөрийнхийгөө болгоно.

Бүшидора: Нэг л хачин санагдаад байна... Түүний хэлсэн шийдвэрлэх арга гэдэг нь юу юм бол?

Иаи: Мэдэхгүй байгаа ч. Өөртөө их итгэлтэй байсан. Бусдад харуулахыг хүсээгүй нууц хөзөр байгаа биз.

Камай Итачи: Микрофон барин бүжиглэнгээ дууныхаа хүчээр... тархи угаалтыг нь тайлах юм биш үү?

Бүшидора: Чи оддоос хэт их зүйл хүсэх юм.

Амай Маск: Баатар байхын тулд... Шударга ёсны тал байхын төлөө... хорон мууг устгах ёстой.

Садист: Эргэлзсэнгүй... Энэ үнэхээр тэр Амай Маск гэж үү? Новш гэж! Миний ташуур нөлөөлөхгүй байна уу?! Түр хүлээ! Бууж өглөө! Бууж өглөө, Амай Маск-сама. Чи хүн биш...!

Амай Маск: Мангасууд үх.

Иаи: Энэ юун чимээ вэ?

Камай Итачи: Тэр мангас уу?! Биш ээ, Гахай бурхан уу?

Иаи: Юу болоод байна аа? Яаж шингээгээд байна аа?

Бүшидора: Мэдэхгүй юм. Гэхдээ харж болохгүй зүйл харсан бололтой.

Иаи: Тийм дээ, өөр замаар явъя... Доор ямар нэг зүйл байна!

Малонг үс: Дэнлүүнд очиж наалдах дэнгийн эрвээхий мэт. Нисэж очоод үсэнд ширэлдэх шударга ёсны баатар.

Бүшидора: Нэг үү...

Камай Итачи: Халуухан залуу намайг урьж байна. Гэхдээ болохгүй ээ. Тэр мангас бөгөөд би баатар. Энэ бол хориотой хайр.

Иаи: Хөөе, дайсны чадвар тодорхойгүй. Өөрийнхөө нисдэг сэлмээр туршиж үз. Тэр дахиад мангасад дурлачхаж.

Бүшидора: Ухаан орооч, тэнэг ээ.

Камай Итачи: Хэнийг тэнэг гээд байгаа юм? Аан атаархаа юу?

Бүшидора: Айн? Чамайг цавчиж болох уу?

Иаи: Болохгүй. Тайвшир! Даажингаж байх цаг биш. Ингэж байх хооронд тал бүрд тулаан өрнөж байгаа. Бага ч болов багшийн ачааг хөнгөлөх нь бидний үүрэг.

Камай Итачи: Ойлголоо доо. Халуухан залуу ч сонголт алга. Уучлаарай. Чиний сэтгэлийг хүлээж авч чадахгүй нь.

Малонг үс: Гэнэт хаягдах би.

Камай Итачи: Нисдэг илд.

Бүшидора: Агаарыг цавчсанаар илдийн цавчилтаа нисгэх арга. Харуусаж байгаа ч дуурайж чаддаггүй техник.

Малонг үс: Худаг дотор мэлхий уудам далайг мэдэхгүй. А зэрэглэлийн баатар үсний айдсыг мэдэхгүй.

Иаи: Байж боломгүй юм! Нисдэг илдийг урт үсээр зогсоочихлоо. Огт ухаалаг зүйл хэлээгүй байж!

Бүшидора: Хөөе! Ард чинь! Газар доор!

Камай Итачи: Баярлалаа.

Бүшидора: Гайтай нөхөр байна.

Иаи: Дайсны зэвсэг үс. Илд шиг нарийхан яс болон хамгаалалтын сул зайг амархан нэвтэлнэ. Нэг ч илүү хөдөлгөөн хийж анхаарлаа сарниулж болохгүй. Магадгүй дайрах арга нь нэвтлэхээс гадна хүлэх. Боож, шахаж, шидэж, таслах ч боломжтой.

Малонг үс: Ногооноороо амьтад минь... та нарт урт үсээ зориулъя.

Иаи: Нүдээрээ хөөх хэрэггүй! Урт үснээс ялгарах алах хүсэлд рефлексээрээ хариу үйлдэл үзүүл.

Малонг үс: Шатаж буй булшны чулуунд ус... Урт үсэнд сэлэм.

Иаи: Нэгийг л алдахад аминд халтай. Бүгдийг нь хаах болно.

Камай Итачи: Нэг дайрахдаа зуун мянгаас ч илүү үсээр дайрч байна. Харин бидэнд гурван сэлэм л байна.

Бүшидора: Мэдрэлд халтай юм аа.

Иаи: Ирж байна!

Бүшидора: Новш, баригдчихлаа.

Малонг үс: Салхинд бөхөх лаа адил... чиний амийг дуусгах болно.

Иаи: Ер нь олигтой болж өгөхгүй нь. Зүгээр дээ, хүрээнд нь орох хэрэгтэй. Хамгаалалтынх нь дээрээс ч цавчиж чадна. Зуун мянга гэнэ ээ? Болж байна! Нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь цавчаад өгье! Ийм үед багш байсан бол...? Шибабава эмгэний үлдээсэн дэлхийн аюулд орлоо зөгнөлийн талаар юу гэж бодож байна?

Атомик самурай: Айн? Би одоохондоо дуусаагүй гэж үзэж байна.

Иаи: Үргэлж сэтгэл түгшээсэн зүйл байгаа. Хэрвээ энэ удаагийн мангасын холбоонд итгэмээргүй аюултай нэгэн байвал... хүн яаж ч тэмцээд ялахгүй... цөхрөлд хүргэх араатан байвал. Та яах вэ?

Атомик самурай: Хүнийг давахаас өөр аргагүй.

Иаи: Багш тэгж хэлж байсан ч... Багш, Тацүмаки, Гахай бурхан ч... S зэрэглэл хэдийн хүнийг давчихсан. Бид одоохондоо дөхөж очихгүй ч, ядаж...  зууралдан дагасаар байх болно.

Малонг үс: Ахилесийн өсгий... Миний үс.

Камай Итачи: Ялчихсан уу? Зогсолтгүй дайрах үсийг зүгээр л цавчсан байтал.

Иаи: Тийм ээ, болчимгүй дайралт, хүрээ нь айдас төрүүлэм өрслөгдөж байлаа.

Бүшидора: Гурвуулаа хамтраад арай гэж яллаа. Ийм нөхөр дахиад зөндөө байгаа гэж үү? Тийм бол үлдсэн мангасууд ч хэцүү байх шүү.

Иаи: Тийм ээ, амарч байх цаг алга. Багшийн хувьд асуудалгүй л байх.

Мангас 16: Урхидаж байгаад нэг цавчилтаар бүгдийг нь алж байдаг. Аргагүй л аугаа сэлэмчин Атомик самурай.

Атомик самурай: Саяны цавчилтаас бултсан хүн байсан гэж үү?

Мангас 16: Би бол илддээ сүнсээ зориулсан Сэлмийн чөтгөр бүхнийг хуваагч. Чиний цусаар хооллож тэнгэр доорх дийлдэшгүй нэгэн болохоор... урагшлах болно! Тэнцүү... Тэнц...

Атомик самурай: За ингээд болоо юу? Ингээд болсон уу? Өшөө цавчуулмаар хүн байвал гараа өргө.

Машин бурхан G5: Машин бурхан G5. Атомик самурайн тулааны мэдээллийг авлаа. Би чиний сэлмийн эрдмийг төгс хуулбарлаж чадна. Нэмэргүй эсэргүүцлээ болиод толгойгоо өг.

Атомик самурай: Чх. Гайхширлаа шүү. Сүүлийн үеийн тоглоомууд сайн хийгдэж. Интернетээр нэгийг захиалъя байз.

Машин бурхан G5: Наад бардамнал чинь нээх удахгүй. Бага багаар хурдаа нэмэх болно.

Атомик самурай: Бүүр эвшээчихлээ. Өшөө хүчээ нэмээч. Арай гэж шавь нарын минь бэлтгэлийн машин болох байх гэж бодтол...

Машин бурхан G5: Чи эндүүрч байна. Миний жинхэнэ хүч энгийн нэг хөдөлгөөн хуулбарлах биш. Хөгжүүлэх юм. Робот болох би хүний хязгаарыг давсан сэлмийн эрдмийг бүтээж чадна. Виртуал тулааны тооцоолол дууслаа. Дээд хурд! Атомик урлагийн хоёр сэлмийн урлаг.

Атомик самурай: Эцэстээ дуураймал юм шив. Цөмдөө ямар нэг тусгай хатуу зүйл хийжээ. Цавчиж чадаагүй хэсэг байлаа. Аргаа барсан сүүлийн дайралт уу? Хэзээ бууж өгөхөө мэдэхгүй юм. Новш, зугтчихлаа. Газар дээрх багт даатгая даа. Тэд ч бас муугүй чадварлаг. Харин ч багийн ажиллагаа нь биднээс илүү...

Тарэо: Туслаарай! Туслаарай! Туслаарай! Хэн нэгэн туслаарай!

Мангас 17: Зогсож бай! Хөөе жаалаа, зогс. Юу ч хийхгүй ээ. Чамайг алаад л болно. Хурдхан алаад дуусгачихна.

Атомик самурай: Дажгүй хөдөлгөөнтэй юм аа.

Мангас 17: Чи арай надтай тулалдах гээ юу?

Бичиг: (Дээд луунууд)

Back to episodes Go home