YOUR LETTER

Киноны нэр: Чиний захидал
Дүрүүдэд:
1
. Пак Дунсүн - эрэгтэй, 15-16 настай, сэргэлэн, Хуён-ы сайн найз, Сури-тай бас найзууд болдог.

2. И Сури - эмэгтэй, 15-16 настай, үсээ хоёр сүлжсэн, багадаа их сул биетэй байсан, өмнөх сургуульдаа дээрэлхүүлдэг байсан болохоор эмээтэйгээ хамт амьдрахаар бага байхдаа байсан газарт шилжиж ирсэн.

3. Жон Хуён - эрэгтэй, 15-16 настай, шар үстэй, багадаа Сури-тай нэг эмнэлэгт хэвтэж байсан,

4. Ан Сынгюү - эрэгтэй, 15-16 настай, байт харваагаар хичээллэдэг, анх Дунсүн-тэй нийлдэг байсан ч муу хүүхдүүдтэй нийлээд замаа алдсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Текст:
"ЧИНИЙ ЗАХИА" ВЕБТҮҮН  ЗОХИОЛЧ ЖУ ХЁНА

Сури-гийн аав: Очоод утсаар яриарай. Бие нь таагүй болбол шууд хэлээрэй.

Сури: За, аав аа.  Очоод хэлье.

Сури:  Сайн уу?   Нүүсэн газар нь ямаршуу байна?   Би ч гэсэн өмнө амьдарч байсан  газартаа амьдрахаар болсон.   Бага байхдаа эмээтэйгээ хамт  байдаг байсан юм.   Сөүлээс хол болохоор  холбоо барих гэж удах байх.    Гэрийн хаяг, утас өөрчлөгдсөн болохоор захидал бичиж байна.

Текст: ЖИМИН-Д

Сури:  Шинэ газартаа хурдан дасаарай.   Чи ч гэсэн...   би ч гэсэн.

Текст: ЧИНИЙ ЗАХИДАЛ

Сури: Эмээ!

Сури-гийн эмээ: Сури, ирчихсэн үү? Энэ хол ирэх гэж их ядарсан байх даа?

Сури: Бага байхдаа л ядардаг байсан, одоо бол ядрахгүй ээ.

Сури-гийн эмээ: Тийм үү? Хурдан орж, хоолоо идэцгээе.

Сури: За!

Текст: И СУРИ

Ангийн багш: Сөүлээс шилжиж ирсэн сурагч И Сури. Сури, өөрийгөө товч танилцуулаач.

Сури:  Яг үнэндээ, энгийн л нэг өдөр байсан.

Дээрлэхүү хүүхэд 1: Өвдөж байна уу? Өвдөөд байгаа юм уу?

Жимин: Битгий...

Дээрлэхүү хүүхэд 1: Юу "Битгий" гэж? Ийм байж яах гэж сургуульд ирдэг байна аа? Хариулаач!

Жимин: Битгий...

Сури: Би тоохгүй байхаа болих хүртэл.

Дээрлэхүү хүүхэд 1: Хийхгүй юм уу?

Сури: Боль!

Дээрлэхүү хүүхэд 1: Юу?

Сури: “Битгий” гээд байгаа юм биш үү?

Дээрлэхүү хүүхэд 1: И Сури. Өөрийгөө юу хийж байгаагаа мэдэж байгаа биз дээ?

Сури:  Би хүн бүрийн бай болоход   ердөө хоёрхон хоног хангалттай байсан.

Сури: За, Жимин аа? Яриагүй удсан байна шүү. Сайн биз дээ? Зуны амралт их халуун байгаа биз дээ?

Жимин:  Сури...

Сури: За?

Жимин:  Би... шилжихээр болсон.

Сури: Тэгвэл би яах юм?  Яг тэгж хэлэх гэж байсан. Тийм үү? Ашгүй дээ. Яагаад уучлалт гуйгаад байгаа юм бэ? Сайн сууж байгаарай. Зүгээр ээ. Санаа зоволтгүй ээ. За, очоод яриарай.

Сури:  Хэлэх үггүй болсныг минь   Жимин ч гэсэн мэдэрсэн байх даа?

Текст: ХИЧЭЭЛ ОРОХ ӨДӨР

Сури:  Өрөвдөлтэй юм.   Жаахан харамссан.   Би ч гэсэн зүгээр тоохгүй орхидог байж.   Гэхдээ тэгсэн бол   бүүр илүү харамсах байсан байх даа?

Ангийн багш: Сури, их ичимхий байх нь ээ? Аажмаар танилцахад л болно доо.

Сури:  Ухаантай байж үз.   Өмнөх сургууль шиг биш шүү дээ.

Ангийн багш: Гүйцэх хэцүү байх байх шүү. Удахгүй сургуулийн зуслан ч болно. Та нар сайн тусалж, дэмжээрэй.

Сурагчид: За аа!

Ангийн багш: Хараахан суудлаа солиогүй байгаа болохоор... Сури, хамгийн ард байгаа хоосон ширээнд суух уу?

Сури: За.

Ангийн эрэгтэй хүүхэд 1: Хурдан явъя, цаг алга.

Ангийн эрэгтэй хүүхэд 2: Хөөе, хамт явъя.

Ангийн эмэгтэй хүүхэд 1: Сөүлээс ирсэн гэсэн үү?

Сүгён: Өмнө нь энд жинхэнээсээ амьдардаг байсан юм уу?

Сури: Айн? Тийм ээ.

Ангийн эмэгтэй хүүхэд 1: Хэзээ нүүсэн юм бэ?

Сури: Бага сургуульд байхдаа.

Ангийн эрэгтэй хүүхэд 3: Сөүлд 7-цагт хичээл эхэлдэг гэсэн, үнэн үү?

Сури: Үгүй ээ, тэгж байгаагүй...

Сүгён: Яах гэж энд ирсэн юм бэ?

Сури: Нөгөө...

Ангийн эрэгтэй хүүхэд 3: Хэлмээргүй байвал хэлэхгүй байж болно оо.

Ангийн эмэгтэй хүүхэд 1: Тийм ээ, битгий тоо. Энэ угаасаа хэрэгтэй, хэрэггүй юм их асуудаг юм.

Сүгён: Юу вэ? Та нар ч гэсэн мэдмээр байна гэсэн биз дээ?

Ангийн эрэгтэй хүүхэд 3: Ямар ч байсан мэдэхгүй зүйл байвал асуугаарай.

Ангийн эмэгтэй хүүхэд 1: Чамаас ухаантай хүүхэд чамаас юу асуух юм бэ?

Ангийн эрэгтэй хүүхэд 3: Юу гэнэ ээ?

Ангийн эмэгтэй хүүхэд 1: Дараагийн цаг гадаа талбайд болно гэсэн. Удахгүй уулзъя.

Ангийн эрэгтэй хүүхэд 3: Түр баяртай.

Сүгён: Бэлэн үү?

Ангийн эмэгтэй хүүхэд 1: Ёстой нэг...

Сүгён: Мангар. Бөмбөгнөөс зугтаад байхдаа яадаг юм бэ? Шинэ сурагч! Багш хоёр, хоёроороо бэлдэж бай гэсэн.

Сури: За, баярлалаа.

Ангийн эмэгтэй хүүхэд 1: Хөөе, шидлээ шүү.

Сүгён: За аа.

Сури: Жимин?

Сури: За. Найзуудтай бас болсон. Хамт хоол иднэ.  Бүгд сайн хандаж байгаа. За... та ч гэсэн.

Ангийн эрэгтэй хүүхэд 1: Хөөе, хамт явъя.

Ангийн эрэгтэй хүүхэд 2: Даалгавраа хийсэн үү?

Ангийн эрэгтэй хүүхэд 1: Хийлээ юу?

Эмэгтэй сурагч 1: Бас л ганцаараа байх шив?

Эмэгтэй сурагч 2: Ханвол дунд сургуулиас ирсэн гэсэн үү?

Эрэгтэй сурагч 1: Аан, мэдэх юм байна.

Эмэгтэй сурагч 2: Сайн сургуульд сурч байсан байж, яах гэж ирсэн юм бол?

Эрэгтэй сурагч 1:  Би түүнтэй бага ангид  нэг анги байсан юм.   Тэр үед зөндөө найзтай байсан.

Эмэгтэй сурагч 1:  Тийм үү?   Одоо бол байнга л хичээлээ хийдэг.  Яриа өдөх хэцүү юм байна лээ. Бид зиндаанд нь таарахгүй байгаа юм байлгүй.

Ангийн эрэгтэй хүүхэд 1: Хөөе, өнөөдрийн хоол юу юм?

Ангийн эрэгтэй хүүхэд 2: Карритай будаа.

Сури:  Яг хаанаас эхлээд буруудчихсан юм бол?   Шилжчихвэл...   бүх зүйл зүгээр болно гэж бодсон...   Би...   зугтчихсан болохоор  тэгж байгаа юм болов уу?

Сури: Ариун цэврийн цаас...

Сури:  Захиа?   Яагаад энд?   Хэн бичсэн юм бол?

Текст: САЙН УУ?

Сури:  "Сайн уу?"

Хуён:  Сайн уу?   Манай сургуульд тавтай морил.   Миний захиа чамд  сургуулиа танилцуулах зорилготой.   Эхнийх нь манай сургуулийн газрын зураг.   Номын сан руу явахаар бол нэг дэх замаар...   Биеийн тамирын хичээл хоёр дахь нь...   Хичээлдээ ирэхдээ юм уу, цайны газар ороход   гурав дахь зам хамгийн төд нь.   Хоёр дахь нь манай ангийн хүүхдүүдийн  царай болон нэрс.

Сүгён: Айн?

Хуён:  Математикийн багш заримдаа  бие даах цаг дээр хурхирдаг.   Харин ангийн дарга   хурхирах чимээнд нь тааруулж DJ хийдэг.

Математикийн багш: Чимээгүй, чимээгүй! Хэн үймүүлээд байна аа?

Хуён:  Уран зохиол болон  эрүүл мэндийн багш ихэр.   Хүүхдүүд эрүүл мэнд багш илүү  аймаар гэдэг ч...

Эрүүл мэндий багш: Пак Дудам, коридорт битгий гүй гэж хэлсэн биз дээ?

Хуён: Надад бол эсрэгээрээ санагддаг.

Дудам: Уучлаарай.

Текст: ТОРГУУЛИЙН ОНОО

Хуён:  Ёс суртахууны багш  шавжид дургүй болохоор   шавьж идэгч ургамал ургуулдаг.

Ёс суртахууны багш: Амьдрал бол Б болон Д-гийн хооронд...

Хуён:  Мөн тэр ургамлаа байнга...

Ёс суртахууны багш: Ойлгосон биз?

Хуён:  Барьж явдаг.   Жич,   Миний захиаг  үргэлжлүүлж уншмаар байвал   хоёр дахь захиаг олоорой.   Хоёр дахь захиа 819.93ХАК99-д байгаа.

Сури: 819.93ХАК99?

Сури:  819...   93ХАК...   99...  Олчихлоо!

Текст: ЧОНРЯН АХЛАХ СУРГУУЛИЙН ШҮЛГИЙН ЦУГЛУУЛГА НАЙМДУГААР АНГИЙН ТЭРГҮҮЛЭХ ШҮЛЭГ

Сури:  Хоёр дахь захиаг олсонд баярлалаа.    Захиаг хийсэн хуудсанд   миний хамгийн дуртай шүлэг байгаа.   Чамд бас таалагдах эсэхийг  мэдмээр байна.

Текст: ЧАМД ТААЛАГДАХ ЭСЭХИЙГ МЭДМЭЭР БАЙНА.

Сури:  Би ч гэсэн мэдмээр байна.

Текст: СҮҮЛТ ОД ПАК ДУНСҮН

Сури:  Ийм сайхан сэтгэлтэй чи...   яг хэн юм бол?

Текст: ЖОН ХУЁН

Сури: Жон Хуён? Энэ хүүхдийн нэр юм байхдаа?

Сури:  Нэг анги биш юм байна.   Өөр анги юм байх даа?

Хуён:  Сургуульд ажилладаг хүмүүсийн  нэрс болон төрх нь.   Би Ким Сүни жолоочтой их дотно байсан.   Цэцэгийн цайнд дуртай болохоор   эргэн тойрноос нь үргэлж  сайхан үнэр үнэртдэг.   Бүха бол эгчийн тэжээдэг муур.   Үргэлж туслагч шиг нь хамт байдаг.   Сургуулийн гаднах  зүйлсийг бас танилцуулъя.   Энэ газраас   12 цаг 25 минутад захиалга өгвөл   жантай гоймон хөрөхөөс өмнө   дээвэр дээр идэж амжина.

Сури: Миний санал болгох төрөл бол нугасны махтай банш болон шарсан хаш.

Хоол хүргэлтийн ажилтан: Сурагч аа, энд, энд! Хоосон тавгаа энд үлдээчихвэл  аваад явчихна аа.

Сури: За.

Хоол хүргэлтийн ажилтан: Бас дараагийн удаад ижил төрлөөс бол нэг дор хамт захиалчхаж байгаарай.

Сури: Юу?

Хоол хүргэлтийн ажилтан: Манаачид баригдчихвал загнуулна аа.

Сури: Аан... за.

Текст: ЧОНХИХЯН ХЯТАД ХООЛНЫ ГАЗАР

Сури: Нэг дор хамт аа? Хэн нэгэн бас захиалсан юм байх даа?  Арай тэр хүүхэд ч бас?

Текст: ОРОХЫГ ХОРИГЛОНО.

Сури:  Би яагаад нуугдчихав аа?   Тэр хүүхэд...   Жон Хуён?  Уначихлаа л гэж бодлоо... Аан... Энэ дээврийн байт харвааны талбай байх нь ээ? Хөөх!  Голыг нь огт оносонгүй шүү.   Хурдан явсан нь дээр юм байна.

Нийгмийн ухааны багш: Дараах зүйлсийн аль нь  Үндсэн хуульд заасан эрх биш вэ?

Хуён:  Дараагийн захиаг ч бас уншмаар байвал   хичээл тараад   шулмын байшин дахь   цацагт цэцэгт ус өгөөрэй.

Сури:  Шулмын байшин?

Нийгмийн ухааны багш: За, хэн хариулах вэ? Шинэ сурагч?

Сүгён: Шинэ сурагч аа? Багш дуудаад байна.

Сури: За?

Нийгмийн ухааны багш: За, зөв хариулт нь?

Хуён:  Нийгмийн ухааны багш   олон сонголттой асуулт их асуудаг.   Хариулт нь ихэвчлэн...

Сури: Аан... "Байхгүй" гэдэг нь.

Нийгмийн ухааны багш: Зөв. Энэ шалгалтад орж ирэх болохоор заавал цээжлээрэй. Зөв хариулсан болохоор хичээл ингээд дууслаа.

Сурагчид: Гоё доо!

Сури: Хэлж өгсөнд баярлалаа, Сүгён аа.

Сүгён: Айн? За...

Сури: Чи "Шулмын байшин" хаана байдгийг мэдэх үү?

Сүгён: Аан, тэр үү? Тэр юу гэж?  Шулмын байшин сургуулийн ард байгаа.

Сури:  Гэхдээ...  Яагаад "Шулмын байшин" гэдэг юм?

Сүгён: Тэр байна аа... өнгөрсөн жил тэнд  маш том гал гараад бүгд шатчихсан.  Гэтэл шулам хачин шившлэг хэрэглээд   нэг сарын дотор сэргээчихсэн.  Ямар ч байсан, жаахан хачин газар шүү.

Хуён:  Шулмын байшинд очоод   цацагт цэцэгт ус өгөөрэй.

Сури: Арай жинхэнээсээ шулам байгаа юм биш биз дээ? Муур уу? Картан дээр зурсан байсан муур байна! Тээглэчихсэн юм уу? Хүлээгээрэй... Хөөх!

Текст: ӨРГӨСТ ТИТЭМ ЦЭЦЭГ ШИНДУ

Сури: Цацагт цэцэг!

Текст: ЦАЦАГТ ЦЭЦЭГ

Сури: Ус л өгөөрэй гэсэн... захиа хаана байгаа юм бол?

Сүни жолооч: Бүха! Энд байсан байх нь ээ?

Сури: Шулам?

Сүни жолооч: За...

Сури: Ким Сүни жолооч уу?

Сүни жолооч: Хуён гуйсан юм. "Найз маань цацагт цэцэгт  ус өгөхөөр ирвэл өгөөрэй" гэсэн юм. Миний нэрийг мэддэг сурагч бас  тийм ч их биш ээ. Шууд л мэдсэн.

Сури: Баярлалаа. Намайг И Сури гэдэг.

Сүни жолооч: Мэдмээр байгаа байлгүй, надаас санаа зовохгүйгээр онгойлгоод үз ээ.

Сури: Аан, за. Бас... хүндэтгэлгүй, чөлөөтэй ярьж болно оо.

Сүни жолооч: Тэгдэг юм билүү?

Сури: Энэ юу юм бол?

Сүни жолооч: Энэ чинь... Хуён-ы өөрийн гараар тарьсан цацагт цэцэг байна. Их хичээж ургуулсан шүү. Сури чамайг амтыг нь  үзээсэй гэж хүссэн бололтой. Хүлээж байгаарай.  Би хандлаад өгье.

Сури: Хөөх, ямар хөөрхөн юм бэ? Баярлалаа. Хуён ч гэсэн энд ирж цай уудаг уу?

Сүни жолооч: Тийм ээ. Надад байнга тусалдаг байсан. Хуён-ы талаар ярьж өгөх үү?

Сури: Үгүй дээ. Надад ийм гоё бэлэг өгсөн юм чинь үлдсэнийг нь тэр хүүхдийн бэлдсэнээр хайж олонгоо мэдмээр байна.

Сүни жолооч: Тэг дээ. Дахиад нэг аяга уух уу?

Сури: Тэгье, баярлалаа.

Сынгюү: Энд үлдээлээ.

Биеийн тамирын багш: За.

Текст: НУМ ХАРВААН ТЭМДЭГЛЭЛ

Биеийн тамирын багш: Өнөөдөр их сайн бэлдлээ. Их хичээж байна шүү.

Сынгюү: Тийм ээ. Дараа сард тэмцээнтэй юм чинь...

Биеийн тамирын багш: Тийм шүү. Одоогийн оноонд чинь санаа зовж байсан юм. Төлөөлөх оноо нэмэгдчихвэл хүссэн сургуульдаа ороход асуудалгүй. Хичээгээрэй.

Сынгюү: За.

Дээрлэхүү хүүхэд 2: Новш гэж, муу гуйлгачин.

Дээрлэхүү хүүхэд 3: Дараа энэ золигт  жаахан анхаарах хэрэгтэй юм байна. Юу харж байгаа юм бэ? Тэр аймаар газар луу явдаг хүүхэд  дахиад л байх шив?

Дээрлэхүү хүүхэд 2: Аан, тэр үү? Шилжиж ирсэн гэсэн.

Дээрлэхүү хүүхэд 3: Сынгюү, өнөөдөр байт харвааны бэлтгэлээ таслах уу?

Сынгюү: Амаа тат.

Дээрлэхүү хүүхэд 3: Хиймээргүй байна гэсэн биз дээ?

Дээрлэхүү хүүхэд 2: Мангар аа, энэ удаагийн тэмцээн  чухал гэсэн шүү дээ.

Дээрлэхүү хүүхэд 3: Амаа тат.

Хуён:  Зүгээр гэвэл,  өглөө эрт тулайн талбайгаар ороорой.

Сури: Олчихлоо!

Хуён:  Манай сургуульд сурагчдын  хариуцдаг ажлууд гэж байдаг.  Тулайн талбай ч мөн адил нэг нь.  Хэрэв ажил хариуцаж аваагүй бол  нэг бодож үзэх үү?

Сури: Чи Нүри байх нь ээ? За. Нүри... Чуку ч гэсэн.

Дунсүн: Хөөе, чи!

Сури: Айн?  Энэ хүүхэд чинь...

Дунсүн: Чи шинэ жижүүр юм уу?

Сури: Айн? Тийм ээ. Намайг И Сури гэдэг. Чамайг...  Хуён юм байх даа?

Дунсүн: Пак Дунсүн.

Сури: Аан...

Дунсүн: Чи... ингэж суугаад байвал  туулайн баас наалдана шүү.

Сури: Айн? Хөөе, болохгүй ээ! Нүри! Баярлалаа.

Дунсүн: Туулайн нэрийг яаж мэдсэн юм бэ?

Сури: Айн?

Дунсүн: Наад амттанаа бас хэнээс авсан юм бэ? Хятад хоолны газар ч бас чи байх нь ээ? Жон Хуён уу? Чам шиг найз байдаг гэж сонсож байгаагүй дээ.

Сури: Хуён-ы найз юм уу?

Дунсүн: Үгүй ээ.

Хуён:  Тав дахь захиаг...  би хамгийн дуртай газартаа үлдээсэн.  Туулайн талбайн арын хаалганаас  урагшаа таван алхам...  Баруун тийшээ долоон алхам.  Дахиад есөн алхам алхахад олно.

Сури: Сонин юм даа. Юу ч байхгүй байна шүү дээ. Урагшаа тав. Баруун тийшээ долоо. Дахиад урагшаа ес. Тав, зургаа, долоо, найм, ес. Айн? Юу буруудчихав аа? Алхам хэтэрхий том байна уу, эсвэл жижигдчихэв үү? "Туулайн талбайн арын хаалганаас нүдээ аниад..." Аан!  Нүдээ аниагүй болохоор зөв алхаж чадахгүй байж магадгүй.  Болж байна, дахиад.  Урагшаа таван алхам.  Баруун тийшээ долоон алхам.  Энэ үнэр чинь...  тэр цэцгийн үнэр байна.  Дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес. Пак Дунсүн?

Дунсүн: И Сури? Чи энд яаж? Юу? Жон Хуён-ы бичсэн захиа гэнэ ээ?

Сури: Тийм ээ. Энд дараагийн захиа байгаа гэсэн.

Дунсүн: Ёстой нэг... Танихгүй хүүхдэд захиа бичих завтай юм биз дээ?

Сури: Нөгөө... Зүгээр гэвэл хайж болох болов уу?

Сури: Өөрөө мэд ээ.

Текст: НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ

Дээрлэхүү хүүхэд 3: Хөөе, юу хийж байгаа юм?

Эрэгтэй сурагч 2: Битгий л дээ.

Дээрлэхүү хүүхэд 3: Олчихлоо.  Авчих.

Сынгюү: Дунсүн! Дунсүн! Хөөе, Пак Дунсүн! Хөөе, дуудаад байхад чинь ямар чанга сонсдог юм бэ? Танай гэрт нэг очдог юм билүү?

Дунсүн: Байт харваан бэлтгэлтэй гэсэн биз дээ? Тасалчихвал ээж чинь уурлана аа.

Сынгюү: Юу?

Дунсүн: Юу ч биш ээ.

Сынгюү: Юу вэ? Чи одоо болтол ийм зүүж явдаг юм уу?

Дунсүн: Яах гэж дуудсан юм?

Сынгюү: Аан, Дунсүн. Ирчихсэн үү? Би зуслангийн бэлтгэлд явж чадахгүй шүү. Чи зөвлөлд сайн хэлээд өгөөрэй.

Дунсүн: За.

Сынгюү: Хөөе, манай гэрээс залгавал  танайд хононо гээд хэлчхээрэй. Яасан бэ?

Дунсүн: Эгчид худлаа ярихыг хүсэхгүй байна.

Сынгюү: Хөөе, би хүү нь шүү дээ, чи ямар хүү нь юм уу?

Дунсүн: Ойлголоо. Тэгээд л болоо юу?

Сынгюү: Яагаад байгаа юм бэ?  Танихгүй хүн шиг. Чи ч гэсэн хамт зугаацах уу? Танилцуулаад өгье.

Дунсүн: Хэрэггүй ээ.

Дунсүн: Явлаа.

Сынгюү: Яв даа.

Сүни жолооч: Дунсүн, сурагч аа.

Дунсүн: Жолооч эгч ээ?

Сүни жолооч: Түлээ цуглуулж, тусалж байгаад баярлалаа. Зуслангийн галын наадмын бэлтгэл  их хэцүү байна уу?

Дунсүн: Зүгээр ээ. Бэлтгэл ажилд туслах ёстой болохоор хэлж байгаарай.

Сүни жолооч: Маш их баярлалаа. Байз. Шатаж байгаа юм үнэртэхгүй байна уу?

Дунсүн: Үнэртэхгүй л байна даа.

Сүни жолооч: Үнэртээд л байна даа.

Дунсүн: Нөгөө, энэ удаагийн зуслан байна аа? Надтай нэг багийн нэг хүн танилцуулна гэсэн байх аа? Нөгөө ангийн... Жон Хуён гэсэн билүү? Мэдмээр санагдаад...

Сүни жолооч: Нээрэн тийм шүү дээ. Тэр хүүхэд ч гэсэн чамайг их сонирхож...

Дунсүн: Явлаа, баяртай.

Эмэгтэй багш:  Цэцэрлэгт хүрээлэнд гал гарлаа!  Зуслагийн бүх сурагчид  багшийн удирдлагаар  сургуулиас гарна уу.

Эрэгтэй багш: За, сургуулиас гараарай.  Хурдан, хурдан!

Дунсүн:  Дахиад юу болсон бэ?

Сынгюү: Шулам намайг тамхи татсан гэж  матсан юм шиг байна. Эцэг, эхийг дуудсан байна шүү дээ. Новш гэж.

Дунсүн: Хөөе, Ан Сынгюү! Чи тэгсэн үү? Үгүй биз дээ?

Сынгюү: Шулам тамхины талбайтай болох нь. Хэрээ мэдэхгүй намайг матсан байна шүү дээ. Ингэх л хэрэгтэй.

Дунсүн: Алдаа байсан биз дээ? Тэнд тамхи татаж байгаад санаандгүй...

Сынгюү: Тийм ээ. Алдаа байсан. Ингэж хэлбэл... итгэх үү?

Дунсүн: Хөөе, Ан Сынгюү! Зусланд байгаа хүмүүс хүртэл  аюултай орох шахлаа!

Сынгюү: Тэгээд яагаа вэ? Амаа татаад байж бай л даа. Чиний хэлснээр алдаа гээд  өнгөрөөхгүйг мэдэж байгаа биз дээ? Би сургуулиас хөөгдөх үү? Найздаа тэгж хандмаар байгаа юм уу, Пак Дунсүн?

Дунсүн: Гэхдээ л энэ чинь...

Сынгюү: Санаж байгаа биз дээ? Чамайг дээрэлхэж байсан золигуудыг би зодож өгөө биз дээ? Ингэвэл гомдоно шүү. Нэг эмгэн л ажлаасаа халагдвал болчихно. Зүгээр орхичих. Өдий хүртэл байсан шиг.

Дээрлэхүү хүүхэд 2: Хөөе, бүгдээрээ галын наадам харахаар явах уу?

Хуён: Ингэж нэг юм олох гэж!

Сури: Олчихлоо!

Дунсүн: Чи... шилжиж ирсэн бол сургуульдаа дасахаа л бод.

Сури: Юу гэнэ ээ?

Дунсүн: Захиа хайж байхынхаа оронд өөр юм хий гэж байна. Цагаа дэмий үрэхээ боль.

Сури: Цагаа дэмий үрэх гэнэ ээ? Тэр хүүхэд их хичээж бэлдсэн шүү дээ.

Дунсүн: Тэгсэн ч, хэнд ч хамаагүй бичсэн  тоглоомон захиа байлгүй!

Сури: Тоглоом бол биш байх аа. Энэ хүүхэд зүгээр л... надад энэ газрыг танилцуулахыг  хүссэн юм шиг санагдсан. Бүх захиаг олоод Хуён-той уулзахдаа...

Дунсүн: Хөөе, Жон Хуён чинь... Дараа нь харамсана даа.

Хуён:  Нуувч бол миний сайн найзтайгаа хамт  байнга очдог газар.  Хэрэв энэ газар таалагдаж байвал  байнга очиж байгаарай.

Текст: БИЕ ДААЖ СУРАЛЦАХ ЦАГ

Сури:  Сайн найз?

Сүгён: Үгүй ээ, тэр миний нэрийг мэдэж байна лээ. Би "Шинэ сурагч" гэж дуудсан байхад...

Хуран: Жаахан онцгүй санагдсан байх аа. Тэр ангийн бүх хүүхдүүдийн нэрийг  цээжлэх ёстой байтал, чи ганцханыг л цээжлэхэд болох байж.

Сунхы: Тийм шүү.

Сүгён: Мэдэж байна аа. Буруу зүйл хийснээ.

Сунхы: Тэгээд тэр хүүхдийн нэрийг хэн гэдэг юм?

Сури: Нөгөө... Сүгён аа!

Сүгён: Шинэ... Сури!

Сунхы: Аан, энэ нөгөө охин чинь юм уу?

Хуран: Сури гэдэг байх нь ээ? Гоё нэртэй юм байна.

Сури: Би юу?

Сүгён: Аан... Чиний талаар ярьж байсан юм аа. Нөгөө ангийн найзууд маань байгаа юм.

Хуран: Сайн уу? Намайг Чу Хуран гэдэг.

Сунхы: Намайг Ян Сунхы гэдэг.

Сури: Сайн уу? Намайг И Сури гэдэг. Нөгөө... Хэрвээ зүгээр гэвэл... өдрийн хоолоо хамт идэж болох уу?

Сүгён: Зүгээр биз дээ?

Хуран; Сунхы: Мэдээж хэрэг.

Сүгён: Эндхийг яаж мэдэж ирсэн юм бэ?

Сури: Нэг хүн энд өдрийн хоол идвэл  гоё гэж хэлсэн юм. Та нар сургуулийн хоол иддэггүй юм уу?

Хуран: Тийм ээ. Өдрийн хоолондоо дуртай зүйлээ  идмээр санагдаад гэрээсээ авчирдаг.

Сунхы: Манайх хачрын дэлгүүртэй болохоор үлдсэн хачрыг аваад ирчихдэг юм. Амсаж үзэх үү?

Сури: Баярлалаа. Үнэхээр их амттай байна.

Сүгён: Би ч гэсэн идмээр байна... Тахианы цээжээр өвдөж байна аа...

Хуран: Тэсээрэй, чи хамаагүй юм идэж болохгүй шүү дээ.

Сури: Яагаад?

Сүгён: Аан... Би волейболын багт байдаг болохоор хатуу хоолны дэглэмтэй байгаа. Бүс нутгийн аварга шалгаруулах тэмцээн  удахгүй болох гэж байгаа юм.

Сури: Аан...

Сунхы: Нээрэн энэ жилийн байт харваа одоо яана аа?

Хуран: Харин тийм. Одоо Жон Хуён ч байхгүй.

Сури: Жон Хуён?

Сүгён: Чи танихгүй байх аа. Манай анги байсан юм. Байт харваандаа үнэхээр сайн байсан. Хоёр жилийн турш төлөөлөгч байсан шүү. Энэ жил өөр хүүхэд болох байх аа. Саяхан шилжчихсэн юм аа.

Сури:  Шилжсэн?  Тийм байх нь ээ...  Одоогийн миний суудалд...  Хуён суудаг байж.

Сунхы: Энэ жил Дунсүн төлөөлөх юм байх даа?

Сүгён: Үгүй ээ. Тэр ч гэсэн байт харваанаас гарсан гэсэн. Бараг Ан Сынгюү төлөөлөх байх аа. Одоогийн хамгийн сайн нь шүү дээ.

Сури: Нөгөө... Дунсүн аа.

Дунсүн: Өчигдөр муухай үг хэлсэнд уучлаарай.

Сури: Аан... Зүгээр ээ.

Дунсүн: Бас өмнө нь хэлэх гээд чадаагүй юм. Жон Хуён шилжчихсэн. Аль хэдий нь сонсчихсон бололтой.

Сури: Тийм ээ. Гэхдээ юу хийж байсан юм бэ?

Дунсүн: Дахиж энд ирэхгүй ээ. Цаашид ашиглах эсэхээ чи өөрөө мэд.

Сури: Юу гэсэн үг вэ? Яагаад гэнэт?

Дунсүн: Одоо дахиж ирэх шалтгаан байхгүй ээ.

Сури: Дунсүн аа! Захианд чиний тухай бас бичсэн байсан. "Хамгийн сайн найз" гэсэн байсан. Чи биш гэсэн ч гэсэн, тэр хүүхэд чамайг "Найз" гэсэн. Магадгүй тэр... чамайг энд ирэхээ боливол гуниглах байх аа. Хуён та хоёрын дунд таагүй зүйл болсон юм уу?

Хуён: Чи нуугдахад тохиромжтой газрыг сайн олох юм аа. Зөндөө хайлаа. Багш нар ч гэсэн бүгд хайж байгаа. Буцаад явцгаая. Дургүй байгаа бололтой. Ганцаараа уйлж байсан юм уу?

Дунсүн: Хэн уйлсан гэж?

Хуён: Уйлахад нулимс заавал шаардлагатай биш гэсэн. Нулимс гарсан нь харин ч амар байдаг гэсэн.

Дунсүн: Уйлаагүй... ууртай байгаа юм. Бас чамд ямар хамаатай юм?

Хуён: Тийм ээ, хамаагүй. Би зүгээр л чамайг олох гэж ирсэн юм чинь.

Дунсүн: Яаж олсон юм бэ?

Хуён: Гэрэлт цох уулзахыг хүссэн хүнийг олж өгдөг гэсэн. Нээрэн, идэх юм бас авчирсан. Сүни эгчийн хийсэн амтат будаа. Идээд үз.  Хамаагүй дээрдэх байх.

Дунсүн: Сүни эгч гэнэ ээ?

Хуён: Тийм ээ. Чамайг заавал олоорой гээд их санаа зовж байна лээ.

Дунсүн: Гэнэт юу вэ?

Хуён: Нулимс гаргадаг амтат будаа гэсэн шүү.

Дунсүн: Юу? Тийм юм гэж хаана байсан юм?

Хуён: Идчихээд итгэхгүй байгаа юм уу?

Дунсүн:  Хүний өмнө уйлах ичмээр санагдсан ч,  төвөгтэй бодлууд цэгцэрчихсэн.

Дунсүн: Чи яг хэн юм бэ?

Хуён: Намайг Жон Хуён гэдэг. Чамтай зуслангийн нэг бүлэг.

Дунсүн: Тэр яах вэ? Жинхэнээсээ намайг яаж олсон юм бэ?

Хуён: Хэлбэл итгэхгүй л байх. Сүни эгчээс шидийн хүч сурдаг юм.

Дунсүн: Юу гэнэ ээ?

Хуён: Итгэхгүй байх гэж хэлсэн биз дээ?

Дунсүн:  Яг үнэндээ яаж олсон нь  тийм ч чухал байгаагүй. Юу гээд байгаа юм бэ?  Түүний онцгой чадвараас илүү,  сайн танихгүй миний төлөө уулаар хэсүүчилсэн гэдэг л  илүү гайхширмаар байсан юм.

Текст: БАГШ НАРЫН ӨРӨӨ

Сынгюү: Юу хийчихсэн юм бэ, Пак Дунсүн? Яагаад багш нарын өрөөнөөс гарч байгаа юм?

Дунсүн: Зусланд гарсан галыг би тавьсан гээд хэлчихсэн.

Сынгюү: Чи хийсэн гэж хэлчихсэн гэнэ ээ? Чимээгүй байж бай гэж хэлсэн байх аа? Андуураад байгаа юм биш үү? Өөрийгөө найз гэж бодоод байгаа юм уу? Тэнэг новш чинь.

Дунсүн: Тийм болохоор... Дахиж таарахгүй байвал сайн байна.

Хуён: Баяр хүргэе.  Хоёр долоо хоногийн сануулга.

Дунсүн: Намайг шоолоод байгаа юм уу?

Хуён: Ядаж л сургуулиас хөөгдсөнгүй шүү дээ. Хэргийг нь өмнөөс нь хүлээнэ гэж  огт бодсонгүй шүү.

Сынгюү: Тэгж байж л, Ан Сынгюү надтай дахиж орооцолдохгүй байх. Хажуугаас харсан нь ч бас сайн зүйл биш шүү дээ.

Хуён: Үнэхээр харамсахгүй байж чадах уу? Хийгээгүй зүйлийнхээ төлөө шийтгэл авах нь сонин шүү дээ.

Дунсүн: Хөөх, сайн юм аа.

Хуён: Байт харвааны баг ямар санагдаж байна?

Дунсүн: Гоё юм байна. Сонирхолтой харагдаж байна.

Хуён: Сонирхож байвал ор л доо.

Дунсүн: Хэрэггүй ээ. Хичээлийн хажуугаар юун...

Хуён: Бодол чинь өөрчлөгдвөл хэлээрэй.

Дунсүн: За. Гэхдээ чи их сайн харваж байна лээ. Яаж тэгж сайн онодог юм бэ?

Хуён: Нэг оролдоод үзэх үү?

Дунсүн: Ганцыг ч оносонгүй. Бүүр уур хүрчихлээ. Байг "Уур хүргэсэн хүн" гэж  бодоорой гэсэн биз дээ?

Хуён: Үгүй ээ. Миний өгсөн уяа байгаа биз дээ?

Дунсүн: Тийм ээ.

Хуён: Энэ уяанд сэтгэлээ шингээгээд хол нисгэнэ гэсэн үг. Одоо бол үүнийг өөрийн  уур хилэн гэж бодоод нисгээд үз. Бүр мөсөн алга болох газарт. Ямар байна?

Биеийн тамирын багш: Өнөөдөр шинээр орж ирсэн  Пак Дунсүн. Хуён найздаа сайн туслаарай.

Хуён: За.

Биеийн тамирын багш: Та нар ч гэсэн сайн туслаарай, за юу?

Сурагчид: - За! - За!

Дунсүн: Хөөе! Намайг тэнэг үйлдэл хийсэн гэж бодож байна уу?

Хуён: Юу нь?

Дунсүн: Чи эсэргүүцэж байсан шүү дээ.

Хуён: Ан Сынгюү-гий оронд шийтгэл авсан чинь үү?

Дунсүн: Тийм ээ.

Хуён: Яах вэ? Чи харамсахгүй гэвэл надад ч бас зүгээр ээ. Тийм сонголт хийж байгаа чинь ч бас мундаг зүйл шүү дээ.

Дунсүн: Мундаг нь чи л байх.

Хуён: Юу? Дахиад хэл дээ!

Дунсүн: Үгүй ээ... Ийм орчин ч бас хийж чаддаг...

Хуён: Уучил. Сая юу гэсэн бэ?

Хуён: Эндхийг би хийгээгүй ээ. Угаасаа байсан юм. Хүмүүс л сонирхохоо больчихсон юм.

Дунсүн: Сонирхдоггүй гэнэ ээ? Хэн энд чиний хийсэн цайг ууж, нүдээ аниад алхаж ирэх юм бэ?

Хуён: Бүх газарт орох арга барил өөр байдаг. Хүмүүс ч гэсэн адилхан. Сонирхож эхлэх үед... миний урд оршиж эхэлнэ гэсэн үг.

Дунсүн: Бас юу гээд унав аа?

Хуён: Шак мат!

Дунсүн: Юу?

Хуён: Ашгүй нэг хожлоо шүү.

Дунсүн: Чи л сонин юм яриад толгой эргүүлчихлээ. Гэрэлт цох уулзахыг хүссэн хүнийг  олж өгдөг гэсэн чинь үнэн үү?

Хуён: Тэгж чамайг олсон биз дээ?

Дунсүн: Тэгвэл ид шидээр өвдсөн хүнийг эмчлэх ч юм уу, тэнгэрт нисэж чадах уу?

Хуён: Чадахгүй. Сая "Бодож байснаас илүү энгийн юм" гэж бодсон уу?  Эмнэлэг байна, онгоц ч бас байна шүү дээ.

Дунсүн:  Тэр чинь шинжлэх ухаан.

Хуён:  Гайхамшиг бүтээхийн тулд  бодож байснаас илүү урт хугацааны хичээл зүтгэл ордог.  Тийм болохоор  нэг л мэдэхэд энгийн зүйл гэж  андуурчихсан байдаг.  Өвчтэй хүнийг эмчлэх юм уу,  тэнгэрт нисэх ч гэсэн адилхан.  Мэдээжийн зүйл мэт бодогдох тэр үед...  гайхамшиг юм уу, ид шид биш болж хувирдаг.

Хуён: Сүүлийн жил ч бас нэг анги биш байх шив. Харамсмаар юм бэ?

Дунсүн: Юунд нь харамсдаг юм бэ? Угаасаа өдөр болгон л уулздаг байж.

Хуён: Тэр ч тийм шүү.

Сынгюү: Урдхаа сайн харж яваарай.

Хуён: Ан Сынгюү, болгоомжтой байгаач!

Дунсүн: Боль.

Сынгюү: Азтай байна гэж мэдээрэй. Сайн байна уу?

Биеийн тамирын багш: Аан, Сынгюү.

Хуён: Одоо уурлахаа больсон байх шив?

Дунсүн: Тийм ээ. Одоо тэр золигийг  анхаарахаас ч дургүй хүрч байна.

Хуён: Хөөх. Одоо үнэхээр сайн онож байна шүү.

Дунсүн: Харин тийм. Бүгд чи болон тэр хачин ид шидийн л ач.

Хуён: Би зүгээр л...

Дунсүн: Үгүй ээ, нээрээ! Баярлалаа.

Хуён: Чамд ч гэсэн.

Сүгён: Дунсүн аа, сонсоогүй юм уу? Хуён зуны амралтын үеэр шилжчихсэн гэнэ. Бүүр гадаадад цагаачилсан гэж сонссон.

Дунсүн: Би л ганцаараа найз гэж бодсон байх. Тийм болохоор л надад хэлэх ч үгүй явсан байх.

Сури: Уучлаарай. Тийм зүйл болсныг ч мэдсэнгүй.

Дунсүн: Өөр мэдмээр байгаа зүйл байхгүй биз?

Сури: Хүлээ! Нөгөө арай... Энэ түлхүүрийг мэдэх үү? Хуён захиатайгаа хамт өгсөн юм.

Дунсүн: Байт харвааны ангид ашиглаж байсан  шүүгээний түлхүүр. Жон Хуён-ы шүгээ л байх.

Сури: Байна!

Дунсүн: Захиаг чинь олж өгсөн юм чинь явлаа шүү.

Сури: Баярлалаа. Дунсүн аа! Энэ захиа... чамд зориулсан байна!

Хуён:  Дунсүн аа.  Захиа л үлдээгээд явсанд уучлаарай.  Хэзээ ирэхээ мэдэхгүй болохоор  уулзаад хэлж чадахгүй байсан юм.  Сүүлчийн уулзалт хийхийг хүсээгүй юм аа.  Уулзах тэр өдрийг хүртэл  биеэ сайн бодоорой.  Үргэлж миний хамгийн сайн  найз байсанд баярлаж явдаг шүү.  Чамайг нандигнадаг найз,  Хуён бичив.

Сури:  Урт биш захиаг  Дунсүн уншаад л, бас дахин уншсан.  Нулимс гаргаагүй ч гэлээ,  баярлаад уйлж байгаа мэт харагдсан.

Текст: БҮС НУТГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОХОД  НАЙМАН ХОНОГ ҮЛДЛЭЭ.

Биеийн тамирын багш: Дунсүн буцаад ирсэн юм чинь бүгд хичээцгээнэ шүү.

Ангийн багш: Энэ жилийн зусланд галын наадам  хийхгүй гэдгийг мэдэж байгаа биз? Ирэх долоо хоногтоо багтааж эцэг, эхээсээ гарын үсэг авчраарай.

Сурагчид: - За аа! - За аа!

Сүгён: Сури, маргааш уулзъя.

Сури: За.

Дунсүн: И Сури!

Сури:  Дунсүн бид хоёр найзууд болсон.  Яг тодорхойлбол  захиа хамт хайдаг найзууд.

Дунсүн: Хуран, Сунхы-тай хамт өдрийн хоол иддэг гэсэн үү?

Сури: Тийм ээ. Хуён-ы зааж өгсөн  мод руу явж байгаад таарсан юм. Нээрэн тийм, чиний зохиосон  шүлгийг бас зааж өгсөн.

Дунсүн: Шүлэг? Ямар шүлэг? Арай сүүлт од? Жон Хуён-ыг дээ!

Сури: Сүүлт од бүжиглэж байна.

Дунсүн: Хөөе!

Сури: Би бүжиглэж чадахгүй шүү дээ.

Дунсүн: Боль оо, И Сури! Чамайг даа!

Сури: Долоо дахь захиа зуслангийн талбайн цэнхэр өнгөтэй  чулуун доор байгаа гэнэ.

Дунсүн: Чамайг шилжиж ирэхээс өмнө, ус хийгээд хиймэл цөөрөм болгочихсон.

Сури: Тэгвэл захиа цөөрмийн доор байгаа гэсэн үг үү?

Дунсүн: Тийм ээ. Хуён ч гэсэн үүнийг тооцоолоогүй байлгүй. Яах гэж байгаа юм бэ?

Сури: Сунгалтын дасгал. Ороод хайна аа.

Дунсүн: Чиний толгой дээр навч наалдчихаж. Бодож байснаас илүү хэцүү юм гээч?

Сури: Тийм ээ.

Дунсүн: Гэхдээ чулуу өргөх нь амархан юм байна Үргэлжлүүлээд хайцгаая.

Сури: Тэгье.

Дунсүн; Сури: Олчихлоо!

Сүни жолооч: Арай гэж олсон чинь  үсэг нь нороод тарчихсан байна гэж үү?

Сури: Тийм ээ...

Хуён: Өөр арга байхгүй юу?

Сүни жолооч: Нааш нь аваад ир.

Дунсүн; Сури: Хөөх!

Сури: Та жинхэнэ шидтэн байна шүү дээ.

Дунсүн: Яалт ч үгүй, та хамгийн шилдэг нь!

Сүни жолооч: Илүү сайн сэргээхийн тулд хэдэн өдөр хэрэгтэй. Дараа ирж аваарай.

Текст: ТАВ ДАХЬ БҮС НУТГИЙН  ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Сүгён: Одоо би яана аа? Алдаа гаргачихвал яана аа?

Хуран: Боль оо, байдгаараа л бай л даа.

Сунхы: Сүгён аа, би самбар хийж ирсэн.

Сүгён: Нээрэн үү?

Сунхы: Ямар байна?

Текст: ЧОНСАН-Ы ОХИН И СҮГЁН

Сүгён: Хөөе! Энэ одоо юу вэ? "Чонсан-ы охин" байхдаа яадаг юм бэ?

Дунсүн: Би ч гэсэн талбай руу явлаа.

Сури: Волейбол дуусахаар шууд очиж дэмжинэ ээ.

Дунсүн: Зүгээр ээ. Ирэхгүй байж болно.

Хуран: Яг очихгүй бол гомдох юм байж.

Дунсүн: Үгүй шүү. Удахгүй уулзъя.

Хуран; Сури; Сунхы: Амжилт!

Хуран: Сүгён аа!

Сүгён: Тийм ээ!

Текст: БАЙТ ХАРВААНЫ БҮСИЙН  АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Сури: Дунсүн аа! Амжилт!

Текст: ЧОНСАН-Ы ХҮҮ ПАК ДУНСҮН

Эрэгтэй шүүгч: Ес!

Хуран; Сури; Сунхы: Шалгарсанд баяр хүргэе!

Сүгён: Сандраад яг үхэх гэж байлаа.

Сунхы: Их хичээлээ. Дунсүн ч гэсэн.

Сури: Тийм ээ, хоёулаа шалгарсан нь ашгүй дээ.

Сүгён: Та нарт ч бас үнэхээр их баярлалаа. Та нар дэмжсэн болохоор л ялсан байх.

Хуран: Тэгвэл үүнийг Сүгён дайлж байгаа юм уу?

Сүгён: Тэр чинь...

Хуран: Хөөх, эндхийн банш үнэхээр амттай юм байна лээ!

Дунсүн: Сури, надад ус аваад өгөөч.

Сури: Энэ.

Сунхы: Би эртнээс асуумаар байсан юм. Та хоёр үерхэж байгаа юм уу?

Сүгён: Нээрэн ойрд их хамт яваа харагдсан шүү.

Сунхы: Гэртээ харихдаа хүртэл хамт.

Сури: Юу?

Дунсүн: Тийм биш ээ.

Хуран: Пак Дунсүн-ий нүүр улайчхаж.

Дунсүн: Үгүй гээд байхад!

Сури: Би ирлээ! Огт өвдөхгүй байгаа. Санаа зоволтгүй ээ. Тийм ээ. Найзуудтайгаа тэмдэглэсэн, бас удахгүй зуслан явна гээд  догдлоод л байж байна. За, та ч гэсэн.

Сүни жолооч: Усанд удаан байсан болохоор үүнээс илүү сэргээж чадсангүй.

Дунсүн: Ийм байхад хангалттай.

Сури: Тийм ээ. Дараагийн захиаг олж чадахаар боллоо.

Дунсүн: Одоо шууд хайхаар явцгаая.

Сури: Тэгье! Баярлалаа!

Дунсүн: Маш их баярлалаа!

Сури: Гэхдээ зуух хаана байдаг юм бэ?

Дунсүн: Ойрхон.

Сүни жолооч: Тэд их дуртай байна шүү дээ, Хуён золиг минь.

Дунсүн; Сури: Байна!

Сури: Энэ удаад их амархан оллоо шүү, тийм ээ?

Дунсүн: Харин тийм! Ашигладаггүй зуух байсан нь аз шүү. Энэ удаагийн захиа нэлээн том байх чинь.

Сури: Харин тийм. Дугаар ч алга. Сүүлчийн захиа юм болов уу?

Дунсүн: Зүгээр үү?

Сури: Ханиад хүрэх гээд байх шиг байна. Гэхдээ зүгээр ээ.

Дунсүн: За.

Дунсүн; Сури: Тэгвэл...

Дунсүн: Би эхлээд бэлтгэлдээ явчхаад ирье.

Сури: Юу? Нээрэн тийм. Хоцорлоо, хурдан яв.

Дунсүн: Түрүүлээд уншсан ч зүгээр ээ.

Сури: Үгүй ээ. Дунсүн аа! Дараа хамт уншицгаая!

Дунсүн: За.

Сури:  Тэгж хэлсэн ч гэсэн...

Нийгмийн ухааны багш: Амьдрал сонголтуудаас бүрддэг шүү дээ. Ойлгосон биз?

Сури:  Жаахан л...  Жаахан л харчихъя.

Сынгюү: Хаана байна аа? Энэ одоо юу вэ?

Дунсүн: Шалгалтын материал аа? Яалт ч үгүй, түрүүлээд үзчихжээ.

Сури: Уучлаарай. Гэхдээ одоо тэр чухал биш ээ.

Текст: АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТ

Дунсүн: Шалгалт хоёр долоо хоногийн дараа болно. Юу болсон юм бол? Алдагдчихсан юм болов уу?

Сури: Харин тийм юм шиг байна. Эхлээд Хуён-ы захиаг олчхоод, шууд багш нарын өрөө рүү явъя.

Дунсүн: Тэгье.

Сури: Юу ч алга.

Дунсүн: Би дахиад нэг хайгаад үзье.

Сынгюү: Захиа юу? Та нар хайж байгаа юм уу? Тэгвэл миний юмыг авсан нь  та нар байх нь ээ? Нэг нэгэндээ буцааж өгөөд цэвэрхэн салцгаая.

Сури:  Энэ хүүхэд таалагдахгүй байна.

Сури: Бид...

Дунсүн: Бид мэдэхгүй ээ. Захиаг эргүүлж өг.

Сынгюү: Их том болжээ, Пак Дунсүн? Одоо бүүр царайн хувирал ч үгүй  худлаа ярьдаг болжээ? Шилжсэн Жон Хуён-ы бичсэн захиа юм шиг байсан. Уншиж үзсэн л дээ. Нэг байршил биччихсэн байна лээ.

Дунсүн: Бидэнд маш чухал захиа байгаа юм. Буцаагаад өгөөч, гуйж байна.

Сынгюү: Сүрхий нийлдэг байсан юм байж, ганц утасны дугаар ч үлдээгээгүй байна уу? Гомдмоор юм аа. Өрөвдөлтэй гэдэг нь Пак Дунсүн. Энэ удаад ч гэсэн ганцаараа  "Найз" гээд эндүүрч байсан юм биш үү?

Сури: Чи буцааж авмааргүй байгаа юм уу? Шалгалтын материал хулгайлчхаад юунд бардаад байгаа юм бэ? Буцааж авмаар байвал  гаргаж байгаа үйлдлээ нэг бодоорой.

Сынгюү: Болж байна. Та нар авсан нь баттай л юм байна.

Сури: Чамайг багшид...

Сынгюү: Хэл ээ. Санаатай галдан шатаагчид итгэх болов уу, надад итгэх болов уу? Энэ удаад баригдвал хөөгдөх байх даа? Маргааш зуслангийн нээлт болоход энд аваад ирээрэй.

Сури: Уучлаарай, Дунсүн аа. Тэвчиж байхад нь... Би...

Дунсүн: Үгүй ээ. Загнаж өгсөнд баярлалаа.

Текст: ЗОГС

Сури:  Би дахиад л баллачихлаа.  Зөв үйлдэл гэж бодсон болгон минь  улам буруу зүйлд хүргэх шиг.  Тэр үед ч гэсэн...  тийм зүйл болчихсон.  Нөхцөл байдлыг даван дуулах  хүчгүй юм байж,  дуугарсан нь асуудал юм болов уу?  Жимин ч гэсэн, Дунсүн ч гэсэн  яг үнэндээ намайг буруутгадаг юм биш биз?  Хуён-ы захиаг...  авч чадахгүй бол  дараагийн захиаг ч олж чадахгүй.  Дунсүн ч гэсэн захиаг авахыг  маш их хүсэж байгаа.  Ганцхан энэ удаад л  нүдээ аниад өнгөрөөчихье.  Зөв гэж бодсон үйлдэл минь  нөхцөл байдлыг улам муудуулах юм бол  анхнаасаа зөв зүйл байгаагүй байж мэднэ.

Сури: Би ирлээ. Дугааргүй юм байна. Тийм дээ. Хуён-ы захиа байх учиргүй шүү дээ.

Текст: КИМ ЖИМИН

Сури:  Жимин?

Жимин:  Сайн уу, Сури?  Сайн сууж байгаа биз дээ?  Би энд дасаж л байна.  Найзуудтай бас болсон,  хамт хоол идэж, хичээлдээ явдаг.  Ангийнхан ч гэсэн  сайн хүүхдүүд шиг санагдсан.  Гэхдээ энд ч гэсэн...  дээрэлхэлт байдаг юм байна лээ.  Би дээрэлхүүлэхгүй байгаа ч гэсэн, их аймаар санагддаг.

Дээрлэхүү хүүхэд 4: Муу золигийг дээ! Үхмээр байна уу?

Эрэгтэй хүүхэд 4: Үгүй ээ, нөгөө...

Дээрлэхүү хүүхэд 4: Үгэнд орохгүй юм аа? Аваад ир гэсэн бол авчих, мэдэв үү?

Жимин:  Хэн нэгнийг гомдоох тэр үгс бүхэн  миний сонсож байсантай адил санагддаг.

Дээрлэхүү хүүхэд 1: Хөөе! Хөөе!

Жимин:  Яг л надад хэлж байгаа мэт  ойрхон сонсогдож байсан.

Жимин: Аймаар байна...

Жимин:  Ямар зоригтой үйлдэл  гаргасныг чинь ойлгосон.  Нулимс гарах нь ээ...  Сури чамд баярлаад...

Жимин: Боль!

Сури: "Битгий" гээд байгаа юм биш үү!

Дээрлэхүү хүүхэд 4: Юу? Энэ муу чинь галзуурчихсан юм байх даа? Шилжиж ирсэн юм байж...

Эрэгтэй хүүхэд 5: Үнэн. Боль л доо. Өөр хийх юм алга уу? Яагаад хүний ангид орж ирчхээд  ингээд байгаа юм бэ?

Эрэгтэй хүүхэд 6: Харин тийм ээ, яагаад манай ангид ингээд байгаа юм бэ?

Эмэгтэй хүүхэд 1: Чиний ингэхийг чинь  үнэхээр харах хүсэл алга, тэгэх үү?

Эрэгтэй хүүхэд 6: Харин тийм ээ, манай ангиас гар! Хэдий болтол ингэж явах гээ вэ?

Эмэгтэй хүүхэд 1: Нэгнийгээ дээрэлхээд ичихгүй байна уу?

Эрэгтэй хүүхэд 6: Тийм ээ, юу хийгээд байгаа юм бэ?

Эмэгтэй сурагч 1: Гар л даа.

Эмэгтэй хүүхэд 2: Юу ч хийгээд байгаа юм?

Жимин:  Энд Сури чам шиг  тусалдаг найзууд байсан.

Жимин: Уучлаарай, Сури... Надаас бол...  Өөр хүн дээрэлхүүлж байхад  дуугарч чадсан минь...  "Боль" гэж хэлж чадсан минь...  бүгд чиний ач юм шүү.

Сури: Яагаад уучлалт гуйж байгаа юм бэ?

Жимин:  Чи надад тэгсэн учраас...  би ч гэсэн өөр хүнд тэгж чадсан.  Баярлалаа.

Сури:  Яг одоогийн надад хамгийн хэрэгтэй үг байлаа.

Сури: Дунсүн аа, юу гэж бодож байна?

Дунсүн: Буцааж өгөхгүй байсан нь зөв гэж бодож байна. Хуён ч гэсэн ийм байдлаар захиаг олуулахыг  хүсэхгүй байх байсан.

Сури: За. Тэгвэл чамд зүгээр юм уу?

Дунсүн: Буруудсан ч гэсэн харамсахгүй ээ. Чиний ачаар Хуён-ы тухай  мэдэж авсандаа л баяртай байна. Мөн Ан Сынгюү-гээс буцааж авахгүй байсан ч, бид олж чадах байх аа. Чамайг зүгээр гэвэл ханиад чинь эдгэхээр  захиагаа үргэлжлүүлж хаймаар байна. Яаж байна?

Сури: Болж байна. Би ч гэсэн сүүлчийн захиаг хүртэл олоод, Хуён-д "Баярлалаа" гэж хэлмээр байна.

Дунсүн: Зүгээр үү? Маргааш зуслантай шүү дээ. Хүндрэхээс өмнө буцацгаая.

Сури: За. Дунсүн аа. Надад нэг бодсон юм байна.

Сүгён: Ирчихсэн үү? Сури хаана байгаа юм бол? Удахгүй эхлэх гэж байхад...

Сунхы: Дунсүн ч гэсэн алга.

Дунсүн: Амласнаараа захиаг буцааж өг. Хөөе, Ан Сынгюү! Яаж байгаа чинь энэ вэ? Амласнаасаа өөр байна шүү дээ!

Сынгюү: Итгэчихсэн юм уу? Гэнэн гэдэг нь.

Сури: Шалгалтын материал хулгайлснаа  нууж чадна гэж бодоо юу?

Сынгюү: Яасан? Нотлох баримт байгаа юм уу?

Дунсүн: Эцэст нь бүгд илчлэгдэх байлгүй.

Сынгюү: Юу?

Дунсүн: Алдаа гээд өнгөрөөх зүйл биш гэдгийг  чи ч мэдэж байгаа. Цэцэрлэгт хүрээлэнд гал тавьж,  шалгалтын материал хүртэл хулгайлаад чи бүүр хэрээс хэтэрчихлээ.

Сынгюү: Юу гээд байгаа юм бэ, Пак Дунсүн! Миний үйлдэл тийм ядаргаатай байсан юм уу? Чи хийсэн гээд хэлчихсэн биз дээ, айн? Өнөөдөр ч гэсэн шалгалтын материал  бариад ирсэн нь чи шүү. Хоосон уут? Энэ муу новш чинь!

Сури: Боль! Бүх яриаг чинь бичээд авчихсан шүү! Тийм болохоор больж үз!

Сынгюү: Сонирхолтой юм гээч?

Дунсүн: Сури, яваарай!

Сынгюү: Тавиач! Хөөе, наанаа зогс!

Эрэгтэй сурагч 2: Сынгюү?

Сынгюү: Өгөөд аль.

Сури: Болохгүй!

Дунсүн: Болиоч!

Сынгюү: Өг, новш минь! Өгөөч!

Сури: Болиоч!

Сынгюү: Чимээгүй байхгүй юу?

Сури: Өөрийн хийсэн бүх үйлдэлдээ хариуцлага хүлээ!

Сынгюү: Би яасан гэж?

Сури: Цэцэрлэгт хүрээлэнд гал тавьсан нь чи, шалгалтын материал  хулгайлсан нь хүртэл чи шүү дээ.

Сынгюү: Чи галзуураа юу?

Сүгён: Хөөе, яаж байгаа чинь энэ вэ?

Сынгюү: Ёстой нэг... Хурдан өг гэж байна шүү!

Биеийн тамирын багш: Юу хийгээд байгаа юм бэ?

Сүгён: Сури, чи зүгээр үү?

Сури: Дунсүн аа, зүгээр үү?

Биеийн тамирын багш: Ан Сынгюү, юу болж байгаа чинь энэ вэ?

Сынгюү: Аан, багш аа... Найзууд хоорондоо ярилцаж байгаад... нэг нэгэндээ туниад...

Дунсүн:  Цэцэрлэгт хүрээлэнд гал тавьж,  шалгалтын материал хүртэл хулгайлаад  чи бүүр хэрээс хэтэрчихлээ.

Сынгюү:  Юу гээд байгаа юм бэ, Пак Дунсүн!  Миний үйлдэл тийм  ядаргаатай байсан юм уу?  Чи хийсэн гээд хэлчихсэн биз дээ, айн?

Сынгюү: Багш аа, нөгөө...

Дунсүн: Бүгд дууссан, Ан Сынгюү.

Ангийн эрэгтэй хүүхэд 3: Сынгюү, шалгалтын материал хулгайлчихжээ.

Ангийн эрэгтэй хүүхэд 1: Тийм байх аа.

Текст: БАГШ НАРЫН ӨРӨӨ

Сури:  Хэдэн өдрийн дараа Ан Сынгюү  сургуулиас хөөгдөхөөр болсон.

Текст: ЗУСЛАНГИЙН ТӨВ БАЙР

Ангийн багш: Зуслангийн нээлт маргааш  дахиад хийхээр болсон шүү. Өнөөдөр бүгд хариад  маргааш уулзацгаая.

Сурагчид: За аа.

Дунсүн: Сүни эгч үүнийг ч гэсэн  сэргээж чадахгүй байх даа?

Сури: Харамсалтай юм. Хуён-ы захиа... Сэжүүр ч болтугай олмоор байсан юм.

Дудам: Зүгээр үү, Сури?

Сури: Тийм ээ.

Дунсүн: Хоёулаа бас гэртээ харьцгаая.

Сури: За.

Дунсүн: Сури! И Сури!

Текст: ЧОНСАН ЭМНЭЛЭГ

Эмэгтэй эмч:  Хэдэн өдөр сайн амарчихвал  зүгээр болно оо.

Сури:  Баярлалаа, эмч ээ.

Эмэгтэй эмч: Уулзаагүй удсан байна шүү. Сури? Яаж эмчилсэн билээ дээ? Яагаад дахиад хэвтчихэж байгаа юм бэ?

Сури: Уучлаарай...

Эмэгтэй эмч: Тэгвэл хурдан эдгээрэй. Аав нь өнөөдөр ирнэ гэсэн болохоор  сайн амарчих.

Сури: За аа. Дунсүн аа! Зуслан яасан бэ?

Дунсүн: Зүгээр л гарчихсан. Чамд санаа зовоод. Бие нь яаж байна?

Сури: Зүгээр ээ. Хэдэн өдөр амарчихвал болно гэсэн.

Дунсүн: Ашгүй дээ. Эмчийг өмнө нь таньдаг байсан юм уу?

Сури: Аан, бага байхдаа энд удаан хэвтэж байсан юм аа.

Дунсүн: Бие чинь муу байсан юм уу?

Сури: Өмнө нь их сул биетэй байсан юм. Одоо бол зүгээр ээ.

Дунсүн: Аан. Үүнийг ав.

Текст: СУРИ-Д

Дунсүн: Нөгөө хэд чинь чамд өгчих гэсэн юм.

Сунхы:  Сури эмнэлгийн хоол амтгүй байгаа биз?  Амттай хоол аваад очно оо.

Сүгён:  Нэг баг гээд их догдолж байсан шүү дээ. Харамсалтай юм аа.

Хуран:  Эмнэлгээс гарахаар чинь хэдүүлээ хамт зугаалъя.  Хурдан эдгээрэй.

Сури: Баярлалаа.

Дунсүн: Эмнэлгээс гарахаар чинь хамтдаа захиагаа хайцгаая. Захиа хайх гэсэн чинь яг л "Эрдэнэс хайх" тоглоом шиг санагдчихлаа.

Сури: Харин тийм ээ. Энд хэвтэж байхдаа их тоглодог байсан. Хөгжилтэй байсан шүү.

Дунсүн: Эрдэнэс хайхдаа их сайн байж ээ?

Сури: Олоход хэцүү газар нуудаггүй байсан юм аа. Биднийг олоосой гээд таамаглаж болохуйц газар нуудаг байсан юм.

Дунсүн: Таамаглаж болохуйц? Сури! Чи захиа байсан газруудыг  бүгдийг нь санаж байна уу?

Сури: Тэгэлгүй яах вэ? Эхнийх нь миний ширээн доор.  Хоёр дахь нь чиний  шүлгийн цуглуулга дотор,  гурав дахь Сүни эгчид,  дөрөв дэх нь туулайн талбайд,  тав дахь нь нуувчинд,  дараа нь байт харвааны шүүгээнд,  зуслангийн талбайн цөөрөмд,  зуух...

Дунсүн: Мэдэх шиг боллоо! Дараагийн захиа хаана байгаа гэдгийг!

Сури: Нээрэн үү?

Дунсүн: Тийм ээ. Явчхаад ирье.

Дунсүн:  Сури-гийн ширээ бол  Хуён-ы сүүлд сууж байсан газар.  Захианы байршлууд...  анги,  номын сан,  цэцэрлэгт хүрээлэн,  туулайн талбай,  нуувч,  байт харваа  зуслангийн талбай,  зуух...  Хуён-той хамт байсан бүх газруудаас  хайхад болох байх.  Тэгвэл дараагийн захиа байх газар бол  анх намайг олсон газар.  Шатсан захианд  тодорхой байршил байсан л байх.  Тэр золиг...  намайг яаж олсон билээ?

Хуён:  Гэрэлт цох уулзахыг хүссэн хүнийг  олж өгдөг гэсэн.

Сүгён: Гэрэлт цох байна!

Дунсүн: Харагдаж байна. Хаана гэдгийг мэдэх юм шиг байна. Олчихлоо!

Сури: Байна уу? Дунсүн аа? Тайвшраад...  Тайван хэл дээ.

Дунсүн: Хуён...  Цагаачлахаар яваагүй байж. Хагалгаа... Хагалгаа хийлгэхээр явсан байж! Багийн өвчин нь сэдэрсэн гэнэ ээ... Сүүлчийн 10 дахь захианы байршил бол... яг одоо чиний байгаа Чонсан эмнэлгийн дээврийн талбай! Ес дэх захиа надтай анх уулзсан газар байсан. Тийм болохоор сүүлчийн захиа нь миний мэдэхгүй газар байгаа гэсэн үг.  Чи...  өмнө нь энд амьдардаг байсан, бас  эмнэлэгт удаан хэвтэж байсан  гэсэн байх аа?  Тэр үед  Хуён-той уулзаж байгаагүй юу?  Хуён...  анхнаасаа тэр байранд суух И Сури  чамд захиа бичсэн байж!

Эмэгтэй эмч: За, энэ удаагийн тоглоом бол "Эрдэнэс хайх" шүү. Модны ард юм уу, чулууны доодхыг сайн хараарай. Олж чадна биз дээ?

Хүүхдүүд: Тийм ээ!

Хүүхэд Сури: Хүүхдүүд ээ!

Эрэгтэй хүүхэд 1: Хөөх, Сури-г хар даа! Тавыг олчихсон байна шүү дээ! И Сури, надад нэгийг л дээ.

Хүүхэд Сури: Үгүй шүү!

Эрэгтэй хүүхэд 2: Яаж тавыг олсон юм бэ?

Хүүхэд Сури: Тэр байна аа... Маш амархан! Ингэж хараад хайхад л болно.

Эрэгтэй хүүхэд 1: Ингэж үү? Хөөе, хүлээж бай л даа!

Хүүхэд Сури: Хөөх! Чи нуугдахад тохиромжтой газрыг сайн олох юм аа. Би орж болох уу?

Хуён:  Тэр үед...  анх удаа Сури-тай уулзсан юм.

Хүүхэд Сури: Хөөх, үнэхээр догь юм аа. Бид үнэхээр жижигхэн болчих шиг боллоо. Чи "Гулливерийн аялал" номыг уншиж үзсэн үү? Миний хамгийн дуртай ном байгаа юм. Энд уншвал ёстой хөгжилтэй байх байх даа? Нээрэн! Эндхийг бидний нуувч болговол ямар вэ? Надад эмнэлэгт... дөрөв байгаа. Чамайг ч гэсэн орохыг зөвшөөрье.

Хүүхэд Хуён: За.

Хүүхэд Сури: Болж байна! Одооноос энэ бидний тав дахь нуувч шүү! Гараад бусад нуувчуудыг хармаар байна уу?

Хүүхэд Хуён: Үгүй ээ...

Хүүхэд Сури: Яагаад?

Хүүхэд Хуён: Гарвал тариа тариулах хэрэгтэй болно.

Хүүхэд Сури: Тэгвэл... Би чамд бүгдийг нь өгье. Тоглоцгооё!

Хуён:  Сури...  намайг эмнэлгийн булан, тохой бүрээр  дагуулж явсан.  Аймаар эмнэлэгт дуртай болгож өгсөн.

Хүүхэд Хуён: Сури... Дахиад аймаар тоглоом юм биш биз дээ?

Хүүхэд Сури: Үгүй гээд байхад! Ирчихлээ.

Хүүхэд Хуён: Юу хийгээд байгаа юм бэ? Хөөх! Ямар хөөрхөн юм бэ?

Хүүхэд Сури: Чи мэдэх үү? Гэрэлт цох уулзахыг хүссэн хүнийг  олж өгдөг гэсэн.

Хүүхэд Хуён: Нээрэн үү?

Хүүхэд Сури: Тийм ээ. Тийм болохоор хэрвээ бид салсан ч гэсэн дахиад уулзаж чадна аа.

Сури-гийн аав: Сури!

Хуён:  Хараад суух хэцүү өдрүүд...  Тэвчихэд хэцүү өдрүүд их байсан ч...  Сури байсан болохоор сайхан өдрүүд ч гэсэн их байсан.

Эрэгтэй хүүхэд 1: Сури, эмнэлгээс гарч байгаад баяр хүргэе.

Эмэгтэй хүүхэд 1: Гоё юм аа. Гараад амттай юм зөндөө идээрэй.

Эмэгтэй хүүхэд 2: Баяр хүргэе!

Хүүхэд Сури: Бүгдэд нь баярлалаа.

Хуён:  Жаахан байсан болохоор  Сури-г эмнэлгээс гарахад дургүй байсан.  "Ганцаараа үлдсэн" гэх бодол болон  Сури байхгүйд "Хэн ч намайг тоохгүй"  гэсэн бодлоосоо болоод...

Текст: БИЕЭ САЙН БОДООРОЙ, ХУЁН ДАРАА ДАХИАД УУЛЗЪЯ

Хуён:  Чиний надад мэдрүүлсэн бүхнийг  би...  насан туршдаа санаж явах болно.  Би зургаан сарын дараа  эмнэлгээс гарсан.  Бага, дунд сургуульдаа сурч чадсан ч,  ахлах сургуулийн зун  миний өвчин сэдэрсэн.

Сүни жолооч: Хуён аа... үнэхээр найзууддаа ч гэсэн... Дунсүн-д ч гэсэн хэлэхгүй байсан юм уу?

Хуён: Тийм ээ. Та ч гэсэн нууцлаад өгөөрэй. Дунсүн удахгүй шалгаруулалтад орно шүү дээ. Хагалгааны хариу тодорхойгүй гэсэн.

Сүни жолооч: Тийм үү? Чи тэгж хүсэж байвал... Бүха-д ч гэсэн гунигтай байгаа бололтой.

Ангийн багш: За. Хагалгаандаа амжилттай орно шүү. Биеэ сайн бодоорой.

Хуён: Баярлалаа, багш аа. Багш аа!

Ангийн багш: Юу?

Хуён: Энэ хүүхэд шилжиж ирж байгаа юм уу?

Хоол хүргэлтийн ажилтан: ШИЛЖИЖ ИРЭХ

Ангийн багш: Аан, тийм ээ. Чамайг яг хагалгаанд орох үед шилжиж ирэх юм байна. Нээрэн тийм, бага байхдаа  энд амьдардаг байсан гэсэн.

Хуён:  Тэр хүүхэд байна.  Нэрийг нь сайн санахгүй байгаа ч...  баттай.

Ангийн багш: Тэгэхээр... чиний суудал дээр суулгаад өгөөч гэсэн үг үү? Тэгэхэд л болох уу?

Хуён: Тийм ээ. Танд найдлаа шүү.

Хуён:  Энэ өвчин дахиад жаахан...  сүүлд сэдэрсэн бол...  миний хайртай энэ газарт  та хоёртой хамт явж болох байсан байх даа?  Үгүй ээ, ингэж бодож болохгүй.  Хагалгаагаа амжилттай дуусаад уулзахад л болно.  Сури номд дуртай юм чинь  хурдан олчих байх аа.  "Эрдэнэс олох" тоглоомд ч  сайн байсан шүү дээ.  Дунсүн-тэй ч гэсэн  хурдан дотно болох байх аа.  Гэхдээ л...  жаахан харамсалтай юм.  Хэрвээ би үхчихвэл...  Битгий мэдээсэй гэх хүсэл...  Мэдээсэй гэх хүсэл...  Та нар битгий шархлаасай гэх хүсэл...  Жаахан хүүхэд шиг аашилмаар ч юм шиг...  Ганцаардах вий гэж айх сэтгэл...  Захиаг олоосой...  Битгий олоосой...  Намайг мартаасай...  Намайг санаасай...

Текст: ЧОНСАН НУГҮ

Хуён:  Надтай ирж уулзаасай...

Сури:  Галт тэрэгний явах цаг  сүүлчийн захиаг олсон өдрөөс хойш...  дөрвөн хоногийн дараа байсан.  Тэгж их олохыг хүссэн  сүүлчийн захиаг олсон ч гэлээ...  үнэхээр сүүлчийнх байх вий гэж бодоод  бид дөрвөн хоногийн турш  юу ч яриагүй.  Бидний туулсан бүхэн...  зүүд шиг алга болчих вий гээд...  Хуён-той...  уулзаж чадахгүй байх вий гээд...

Галт тэрэгний ажилтан:  Одоо ирж байгаа галт тэрэг бол  Нугү чиглэлийн галт тэрэг юм.  Нугү чиглэлд суух зорчигчид нь  гуравдугаар тавцан дээрээс сууна уу.

Галт тэрэгний ажилтан:  Дараагийн зогсоол бол Нугү.  Нугү зогсоол юм.

Сури: Олчихлоо!

Текст: ЧИНИЙ ЗАХИА НАЙРУУЛАГЧ КИМ ЮУНХВАН ДҮРҮҮДЭД И СҮХЁН, КИМ МИНЖҮ, МИН СЫНҮ, НАМ ДУХЁН ХУЁН-ЫГ ЭРГЭВ. АРГАГҮЙ Л ЧОНСАН-Ы ХҮҮ! НОМЫН САНД ХИЧЭЭЛЭЭ ХИЙВ. ДУНСҮН-ИЙ ТӨГСӨЛТ, БАЯР ХҮРГЭЕ! УУЛЗААГҮЙ УДСАН БҮХА! ХӨГЖИЛТЭЙ БАЙНА, СУРИ, ЖИМИН! БИД ГУРВЫН АНХНЫ АЯЛАЛ! ҮНЭХЭЭР ГОЁ БАЙНА, ДАХИАД ЗУГААЛНА АА! ПИЦЦА АМТТАЙ БАЙНА! ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ, ХУЁН АА.

Сүгён: Санасан шүү!

Дунсүн: Чамайг харсан гэсэн шүү.

Сури: Тийм үү?

Дунсүн: Бэлэн үү?

Сүгён: Би, би!

Сури: Хурдан ир ээ!

Дунсүн: Нэг, хоёр!

Текст: ХУЁН-Ы ТӨГСӨЛТ

Back to episodes Go home