USk-18

A girl helped an old lady; she gave her billions and a CEO husband

Үргэлжлэх хугацаа: 102мин

Орчуулсан Ж.Тамир

 

Дүрүүд:

Эмээ: Лу Чиюүэгийн эмээ

Лу: эр, эмээгийн ач хүү Лу Чиюүэ

Чэн: эм,  Су Чэн, залуу бүсгүй

Ж: эр, Жоу туслах

Ти: эм, Су Чэний ажлын хүн Тинтин

Дүү: эм, Су Мэнмэн, Чэнчэний өргөмөл дүү

Аав: Чэнчэний аав

Эх: Чэнчэний ээж

Э: эм, Чэнчэний ажилладаг компаний менежер

Са: эр, сахалт

 

Эмээ: Эд нар... хэрэггүй. Сурталчилгаа тараахад саад болно. Дагахаа боль... Улаан чавга өмнөдөд ургадаг, миний ач хүү загвар өмсөгч. Хүргэн хэрэгтэй хүн байна уу?  Миний ач хүү царайлаг шүү.

Эм: Эмгэн гуай, ингээд орилоод байхаар чинь бид нар яаж дасгалаа хийх юм бэ? Эндээс бушуу яв.

Эмээ: Энэ чинь нийтийн талбай. Та нарыг бүжиглэж байна гээд би зурагт хуудас тарааж болохгүй гэж байхгүй.

Эм: Юуны чинь нийтийн талбай. Энэ чинь  манай тосгоных талбай. Чам шиг ядуу эмэгтэй энд хог ч түүх эрхгүй.  

Эмээ: Энэ хотхоныг миний ач хүү барьсан юм. Надад эрх байгаа.  

Эм2: Тэнэг хөгшин чавганц. Ухаанаа алдчихаж. Алив, чирээд хаяя.

Бүгд: Тэгье. Алив, туслаарай. Чирээд гаргая.

Эмээ: Та нар яах гээ вэ? зэрлэг амьтад шиг. Яах гээ вэ? Та нар энэ хотхонд амьдардмааргүй байна уу?

Бүгд: Алив, босоод ир. Олигтойхон тат. Бүгдээрээ тат.

О: Та нар чинь яаж байна аа?

Эм: Чи хэн юм?

Чэн: Хөгшин хүн дээрэлхэж байдаг. Ичихгүй байна уу, та нар?

Эм: энэ бас хаанаас гараад ирэв ээ? Өөрийгөө зөв юм хйиж байна гэж бодоо юу? Итгэнэ үү байна уу өөрөө мэд. Чамайг зодоод чирч гаргаад, хөөгөөд явуулна гэж мэд.

Эмээ: Охин минь. Хэтэрхий олуулаа байна... чи... түрүүлээд яв...

Чэн: Битгий ай. Надад арга байгаа. Хөөе хөөе хөөе. Та нарын хүний нөхөртэй бүжиглэж байгаа бичлэгийг чинь интернэтэд тавьчихна шүү. Та хоёр яасан ойрхон зогсдог юм? Эмээ, та зүгээр үү?

Эмээ: Зүгээр ээ.

Чэн:  Гэрийнхэн чинь хаана байгаа юм?

Эмээ: би ганцаараа... амьдардаг юм. Туслах хүн байхгүй. Охион, чи... танайд очиж хамт амьдаръя тэгэх үү?

Чэн:  Аан? Зам дээрээс олсон эмээг гэртээ авчирсан биш тэрбумтан болчихдог байна шүү.

Лу: Эмээ.

Чэн: Та ганцаараа амьдардаг гээ биз дээ?

Эмээ: Чэнчэн. Энэ миний 30жил сураггүй байсан ач хүү. Ингэхгүй бол над дээр ирэхгүйг чинь мэдэж байсан юм.

Лу: Эмээ.

Эр: бүү хөдөл. Наанаа байж бай.

Лу: Дөнгөж уулсан хүндээ мөнгө өгч яаж болдог юм бэ?

Эмээ: бүгдийг нь өгчихсөн. Миний хөрөнгийг өв залгамжлахыг хүсч байгаа бол хурдан Су Чэнтэй гэрлэ.

Лу: Болохгүй ээ. Тантай дөнгөж уулзчихаад эд хөрөнгийг чинь авч байгаа хүн шуналтай байж таараа. Би таван жилийн өмнөх тэр эмэгтэйтэй л гэрлэнэ.

Эмээ: Чи ингэхэд хэр удаан хүлээх гэсэн хүн бэ? Чиний унтсан тэр эмэгтэй аль хэзээ хүнтэй суучихаа байлгүй.

Лу: Тийм хүн биш ээ. Тэрэнд мөнгө, нэр хүндтэй болох боломж байсаар байхад яваад өгсөн. Алдар нэр, мөнгөнд дурладаггүй сайн хүн байж таараа.

Эмээ: Надад хамаагүй. Чамайг гэрлэхгүй бол би эмээ уухгүй. Тэртэй тэргүй хөрөнгөө өвлүүлчихсэн юм чинь. Үхэхээс айхгүй байна.

Лу: Та... эмээ. Эмээ.

Эмээ: Амьсгаа давчдаад байна.

Лу: Эмээ. Эм. Эм. Эмээ. Эмээ уу. Эмээ уу л даа. Би гэрлэнэ ээ. Гэхдээ, та надтай хамт ядуу болж жүжиглэнэ. Дээр нь би яасан ч тэрэнд сайн болохгүй шүү.

Эмээ: Чи хичнээн ядуу болж жүжиглэж тэрнийг шалгасан ч... харж л байгаарай, чи ялж чадахгүй...

Лу: Су авхай, манай эмээ альцхаймертай. Баян хүн болж жүжиглэх дуртай. Үнэндээ хүн өвлүүлээд байх хөрөнгө байхгүй.

Чэн: Тэгвэл... энэ бие хамгаалагч нар...

Лу: Манай найзууд...

Эмээ: Чэнчэн. Чэнчэн. Айх хэрэггүй. Миний ач хүү мафи биш. Гэрийн ажилд сайн, хоол сайн хийдэг юм. Бас найман булчинтай. Нааш ир. Бариад үз.

Чэн: Хүнд хамаагүй хүрч болохгүй шдээ.

Эмээ: Хамаагүй хүн биш ээ. Чамайг анх хараад л шууд дурлачихлаа гэсэн. Сая надад чамайг зөвшөөрвөл чамтай гэрлэж, одоо шууд гэрлэлтийн баталгаагаа авахад бэлэн байна гэж хэлсэн.

Чэн:  Анхны харцаар дурлаад...

Лу: Хүсэхгүй бол яах вэ.

Чэн:  би 30 хүрчихсэн. Ажлаас өөр юм мэдэхгүй. Найз залуутай болох зав ч байхгүй. Шууд гэрлэчихвэл сайн л байна. Үгүй ээ. Зөвшөөрч байна.  

Эмээ: Сайн юм боллоо.

*****************

Бүгд: Тавтай морил.

Чэн: Буруу газар ирчихэв үү? Энэ хүмүүс яагаад байна аа?

Эм: Ханжоугийн ханхүүтэй гэнэтхэн гэрлэчих гэж байгаа хүнийг тэгэхгүй яах юм. Тэгэлгүй яах вэ. Таныг тав тухтай байлгах нь бидний үүрэг шүү дээ.

Лу: Хоосон ёсорхох хэрэггүй. Хурдан ажлаа амжуулъя.

Эм: За, тэгвэл ийшээ.

Эр: Хоёр оо, та хоёр биеэ хэтэрхий их бариад байна. Зурган дээр гоё гарахгүй шд. Алив, миний хэлснээр хийгээрэй. Ойрт. Дахиад жаахан ойрт. Нүүрээ ойртуул. Сайн байна. Өөд өөдөөсөө хараарай... за, болчихлоо.

Чэн: Танилцаад цаг ч болоогүй танихгүй хүнтэй гэрлэчихлээ. Энэ манай гэрийн түлхүүр. Бас цалингийн карт.  Чи  ав.

Лу: Надад өгч байгаа юм уу?

Чэн: Тийм. Булчинтай болсныг чинь харахад... дээрэмчин байх амаргүй байсан байх. Хойшид би байгаа болохоор... дээрэмчин байх хэрэггүй. Гэртээ эмээг сайн халамжлахад болно. Би ажлаа хийгээд, гурвуулаа сайхан амьдарна аа.

Лу: Энэ хүн намайг бодож байна.

Чэн: Өө, би ажилдаа явлаа. Гэртээ хариад эмээг сайн асраарай.

Лу: би, Лонюу групийн ерөнхийлөгч, хэдэн их наяд хөрөнгөтэй. Тэгсэн чинь энэ хүн намайг тэжээнэ гэж байдаг. Би буруу ойлгосон юм бол уу?

Ж: Лу захирал аа. Эзэгтэй сайн хүн бололтой. Таны сэтгэл хөдлөө юу?

Лу: Сэтгэл хөдлөх өө? Яасан гэж? Хэр удаан жүжиглэхийг нь харж л байя.

Ж: Лу захирал аа. Төлөвлөгөөний дагуу саяхан худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн компанийг очиж шалгах ёстой. Гэхдээ эзэгтэй тэр компанид ажилладаг юм байна лээ. Та очих уу?

Лу: Очихгүй.

Эмээ: Бушуу яв. Миний бэр охинд хоол хүргэж өг.  

***************

Э: Тинтин. Чи энэ жилийн уулзатанд очоод манай хэлтэст нэр алдар дагуулаад ир.

Ти: Тэгвэл би...

Чэн: Юу болоод байгаа юм? Энэ жилийн шилдэг ажилтан явна гэсэн биз дээ? Хар л даа, би явах ёстой шд.

Э: Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Тинтиний нөхөр нь манай компаний хувьцаа эзэмшигч. Чи хэн ч байсан гэсэн Тинтиний чигчий хуруунд хүрэхгүй. Чи явах юм бол манай хэлтэс шившиг  л болно. Компаний оны уулзалтанд оролцоно гэнэ шүү.

Эм: Тинтин туршлагатай, чадвартай болохоор л жил болгон болдог компаний нэгдсэн уулалтанд явж байгаа юм.

Ти: Зарим хүн өөрийгөө толинд хардаггүй юм шиг байна. Хүн харчихаар юу ч байхгүй юм байж.

Эм: Су Чэн, чамд ичих нүүр алга уу? булаах гээ юу?

Чэн: Ичих нүүргүй хүн нь тэр. Тэрэн дээр яах аргагүй намайг шилдэг ажилтан гээд биччихсэн байна.

Ти: энэ урилгыг чамд өглөө гээд яах юм? Чи тэгээд уулзалтанд ийм хувцастай очих уу? Чамд даашинз авах мөнгө байгаа юм уу? Гэхдээ үнэхээр явмаар байгаа бол... за яах вэ, би ганц удаа чамайг харж үзэж болох юм. Компаний ажилчдаас даашинз авах мөнгө өгөөч гээд гуй л даа, даашинз авах мөнгө цуглуулж чадвал би энэ урилгыг чамд өгье. Би зууг хандивлая.

Эм: Би тавийг.

Эм: 20.

Ти: Өөр байна уу? баярлалаа. Яана даа? Энэ мөнгө даашинз авч хүрэхгүй нь.

Лу: Хүчээр мөнгө цуглуулна гэнэ ээ? Яасан бүдүүн зүрхтэй юм?

*******************

Ти: Энэ чинь...

Чэн: Хөөе, чи энд юу хийж байгаа юм?

Лу: Нааш ир.

Э: Та нар хэн юм? Би хамгаалалтын албаны дарга байна.

Ж: Та нарт харах нүд алга уу? Та нар яаж... компаний шилдэг ажилтныг дээрэлхэнэ гэнэ ээ?

Ти: Энэ чинь хэн бэ? Чу Чэний ядуу нөхөр үү? Жүжиглэхдээ сайн юм аа. Хямдхан хослол түрээсэлж өмсчихөөд. Су Чэнтэй гэрлээд, өмхий загас, ялзарсан сам хорхой хоёр гэрлэснээс ялгаа алга.

Ж: Амаа тат.

Ти: Чи хэн юм? Ийм хувцас өмсөөд намайг айлгана гэж бодоо юу? Миний нөхөр энэ компаний хувьцаа эзэмшигч, за юу?

Ж:  Би Лонюу групийн захирлын туслах байна. Ерөнхий менежер. Компаний чинь санхүүгийн тайлантай танилцсан. Су Чэн энэ оны шилдэг ажилтан болсон. Энэ урилгыг Су Чэнд өгөх ёстой. Су авхай, энэ таны урилга. Энэ харалган хүмүүс таныг гомдоосон. Та яаж хариугаа авъя гэж бодож байна?

Чэн: Мөнгө хандивлах дуртай юм чинь цалинг нь бүгдийг нь сайн үйлсэд хандивлая.

Ж: Захирал инээж байна. Инээхийг нь харалгүй их удсан байна шүү.

Чэн: Яагаад инээгээд байгаа юм?

Лу: Яагаа ч үгүй. Хэлэх юм байна уу?

Ти: Үгүй ээ.

Чэн: Чи, дагаад яв.

Лу: Хөөе.

Ти: Үгүй ээ... ерөнхий менежерийн өмнө тэр хүн ингэж болдог юм уу?

Ж: Яасан? Болохгүй юу?

Чэн: Чи... ажил дээр гадуур байдаг шигээ дураараа загнаж болохгүй шдээ. Азаар Жоу ноён загнасангүй. Нээрэн. Ингэхэд чи яаж Жоу туслахтай хамт компани дээр ирсэн юм? ...

Лу: Чамд хоол авчирсан. Санамсаргүй таараад...

Чэн: Хөөх. Анх удаа л надад зориулж хийсэн хоол авч байна.

Лу: Хүргээд өгчихлөө.

Чэн: Чи... чи миний зургийг  авсан уу? миний зургийг оруулах гэж байгаа юм уу? Тэгвэл би пооз авъя, дахиад нэг авчих. Эрчүүд... зураг авч чаддаггүй. Уучиллаа.

*********************  

Эмээ: Ач хүүгийн маань аз жаргал надаас шалтгаална. Чэнчэнийг тарахаар ажлаас нь аваарай. Тэгэхгүй бол би роллс ройсын цуваа явуулна гэж мэд.

Чэн: Намайг авах гэж ирсэн юм уу? Бурхан минь ээ. Яасан гоё юм бэ. Ажилгүй нөхөртэй байх ч сайхан юм аа. Компанид ажилладаг байсан бол намайг ажлаас авах гэж ирэхгүй шд. Хөөе. Гутал... урагдчихлаа. Ойн баярт яваад хэрэггүй юм шиг байна. Өмсөх олигтой даашинз, гутал ч байхгүй. Өнгөрсөн жилийнх шиг ичгэвтэр байдалд орох биз.

Лу: Энэ чинь...  

Чэн: муухай харагдаж  байгаа байх даа. Угаахаар арилдаг шивээс байгаа юм.

Лу: Биш байна.

Эр: Эзэгтэй. Залуу авхайн гутал нь урагдчихлаа.

Эмээ: Юу? Гутал нь урагдсан? Үйлчилгээний хэлтэс. Урагшаа.

Бүгд: Мэдлээ.

****************

Чэн: Ширүүн бороо орж байна. Энд хэзээ гутал засвар нээгдчихдэг байна аа? Өнөөдөр бүх гутал үнэгүй засна аа?  

Эр: Түр хүлээгээрэй. Бүсгүй, таны гутал.

Чэн: Андуурсан байна. Энэ миний гутал биш.

Эр: Таны гутал мөн. Би мөрөөдөх дуртай хүн л дээ. Тэгээд би таны гутлыг ийм болгоод өөрчилчихлөө.

Чэн: Хөөх. Хөөх, яг таарч байна. Мундаг юм аа.

Лу: Эмээ үнэхээр эрхлүүлж байх шив.

Эр: Нээрэн, манай хажуугийн оёдолчин ч гэсэн надтай адилхан хүн л дээ. Тэнд очоод үзээрэй.

Чэн: за.

Эр: Эзэгтэй тушаасан болохоор би яаж ч чадсангүй.

Эм: Энийг ав.

Чэн: Хөөх. Энэ хүзүүний зүүлтийг бэлэглэж байгаа юм.   

Лу: Аан?

Чэн: Ийм гоё зүүлт үнэгүй бэлэглэж байгаа юм уу?

Эм: Хуурамч аа. Хуурамч. Хуурамч болохоор ингэж гялтганаж байгаа юм. Энийг ав.

Чэн: Тэгвэл баярлалаа.

Лу: тэрбум юаний үнэтй цорын ганц байдаг зүүлтийг хуурамч гэнэ ээ. Хөгшин хатагтай  айхыг мэдэхгүй юм аа.

Эм: Болгоомжтой яваарай...

Чэн: 30 сая. Болохгүй ээ. Хурдан орж хэлье.

Лу: Юу... байз байз байз.

Чэн: Хүн байна уу? Хүн байна уу? Эмээ?  Эмээ. Та энд юу хийж байгаа юм?

Эмээ: Нэгэнт мэдчихсэн болохоор би үнэнээ хэлье. Үнэнийг хэлэхэд би...

Лу: энэ хүн эмээгийн сайн найз байгаа юм. Тэгээд уулзсаных ярилцаад, жүүс ууж байна.

Чэн: Гэхдээ эмээгийн өгсөн зүүлт их үнэтэй харагдсан.

Лу: Үнэтэй биш. Замын хажуугийн лангуунаас 50юанаар авсан юм.

Эмээ: Чэнчэн, энийг бүгдийг нь чамд авсан юм. Эмээ нь ийм юм зүүх дургүй. Чи ав.

Чэн: тэгвэл энэ шошиго...

Эм: Энэ шошигыг би өөрөө хийсэн юм. Албаар хэдэн тэг нэмээд биччихсэн байгүй юу. Үнэтэй харагдуулах гээд, тоох хэрэггүй.

Эмээ: энэ хүүхдийг дээ. Олон юм бодох хэрэггүй. Хурдан хувцасаа соль. Энэ зүүлтнүүдээ зүүгээд ойн баяртаа яв.

******************

Ж: захирал аа, ингэвэл та хэн гэдэгээ мэдэгдэх шаардлагагүй. Бас эзэгтэй ямар үзэгслэнтэй болохыг харж болно.  

Эм: Тинтин, өнөөдөр чи үнэхээр хөөрхөн байна. Ялангуяа наад хүзүүний зүүлт чинь, чи бүр гялалзаад л байна.

Эм2: Тинтиний нөхөр ч азтай юм аа. Ийм хөөрхөн эхнэртэй. Өнөөдөр бид нар харж чадах байгаа.

Ти: Мэдээж. Азаар нөхөр маань зочид буудлын хамгаалагч юм даа. Дураараа орж гарч болно. Ханиа, аяар хослолоо сольж өмсөөд, хүлээн авалтын танхимд хүрээд ирээрэй. Надад тусалдаг юм шүү.

Эм: Хөөх. Хөөрхөн юм аа.

Эм: Хөөрхөн юм аа. Хэний охин юм болоо?

Эр: Хурдан зургийг нь ав аа. Зургийг нь ав.

Х: Авхай, сайн байна уу. би өнөөдрийн цэнгүүний хөтлөгч. Тантай танилцаж болох уу?

Ти: Түрээсийн даашинз л байна. Зүүлт ч авах мөнгөгүй юм байж.

Чэн: Өө, зүүлтээ мартчихаж.

Эмээ: Чэнчэн.

Чэн: Эмээ? Та энд юу хийж байгаа юм?

Эмээ: эмээ нь, зүүлтийг чинь авчирсан...эмээ нь зүүлтийг нь аваад ирлээ.

Чэн: Баярлалаа, эмээ.

Эмээ: Алив.

Эр: Ву Даози мастерын онцгой бүтээл, Жуан Жоугийн “мөрөөдлийн эрвээхий” биш үү? Хорвоо дээр цорын ганц байдаг зүүлт. Тэрбумын үнэтэй.

Чэн: Эмээ... энэ...

Эм: Энэ зүүлт яагаад Тинтинийхтэй яг адилхан байдаг байна аа?

Ти: Тэрнийх хуурамч байж таараа.

Чэн: Хөөе.

Ти: энэ эмгэн хаана ирсэнээ мэдэж байна уу? Энэ та нар шиг дорд амьтдын ирдэг газар биш.

Эмээ: Жилд ганц болдог уулзалт уу? Бэрдээ зүүлт өгөх гэж ирээгүй бол би ирэх ч үгүй байсан юм.

Ти: хуурамч зүүлт. Хуурамч зүүлт ярина гэнэ ээ? Лонюу груп оюуны өмчийг үнэлдэг газар. Хуурамч зүүлт зүүж зүрхэлнэ гэнэ ээ?

Эмээ:  чиний зүүлт хуурамч.

Ти: Худлаа ярихаа боль. Миний нөхөр Лонюу групийн хувьцаа эзэмшигч.  Юу гэж хуурамч байх юм?

Эмээ: Юун хувьцаа эзэмшигч. Нэг муу хувьцаа эзэмшигчийн эхнэр миний өмнө гайхуулж зүрхэлнэ гэнэ ээ?

Чэн: Эмээ...

Эмээ: чамд анхааруулчихъя. Чэнчэний зүүлтийг хурдан буцааж өгөөд, уучлалт гуй. Үгүй бол хариуцлагаа хүлээнэ гэж мэд.

Ти: Өө... Су Чэн. Сөхрөөд ав. Чи өөрөө л аваагүй шүү. Намайг буруутгах хэрэггүй. Хуурамч юмнууд ингэж байхдаа таарна.

Чэн: Чи...

Эмээ: Чэнчэн. Гуниглах хэрэггүй. Санаа битгий зов. Би хариуг нь заавал авна. Явъя.

Ти: Та нар яах гэж энэ танхимд орж ирсэн юм? Хоол идэж, юм уух гэсэн юм бол би хүслийг чинь биелүүлээд өгье. Өнөөдөр би... энэ хөгшин эмгэнийг уух юмаар дайлчихъя.

Чэн: Чи яах гээ вэ. Тавь. Тавь гэж байна. Болохгүй ээ. Боль. Эмээ багтраатай. Боль. Эмээ. Боль.

Лу: эмээ... боль гэж байна. Намайг тавь. Тавь гэж байна. Ингэвэл үхнэ шдээ.

Ти: энэ хөгшин... хэнд хэрэгтэй юм?

Чэн: Эмээ.

Эр: захирал ирлээ...

Чэн: Эмээ.

Эр: захирал ирлээ.

Лу: Эмээ. Эмээ, босоорой. эмээ.

Чэн: Эмээ...

Лу: эмээ. Эмээ, та зүгээр үү? Эзэгтэйг аваад яв, түргэн тусламж дууд.

Эр: мэдлээ.

Эм: Энэ... энэ Лонюу групийн захирал гэсэн үү?

Ти: энэ яахаараа захирал байдаг юм? Су Чэн гэдэг энэ эмийн гуйлгачин нөхөр л байна.

Х: Захиралтай яаж ярьж байгаа юм?

Ти: захирал аа? Тийм байх ёсгүй. Су Чэн шиг ядуу амьтан яаж захиралтай гэрлэдэг юм?

Х: би өнөөдрийн цэнгүүний хөтлөгч болохоор захирлын зураг, мэдээллийг надад өгсөн юм. Яасан ч андуурсан байх учиргүй. Нөхөд өө, энэ бол Лонюу групийн захирал ноён

Лу: Хөтлөгч миний найз байгаа юм. Санаа зовох хэрэггүй.

Ти: Мэдээгээр Жуан Жоу Мэнди-г зарахгүй гэсэн болохоор би дуураймлыг нь хэрэглэсэн. Су Чэнийх ч гэсэн хуурам байж таараа. Тийм байх ёсгүй. Захирлын эхнэр юу гэж хуурамч юм зүүх юм?

Лу: Хуурамч. Аль нь хуурамч, аль нь жинхэнийг батлаад өгье. Энэ зүүлтийг Жуан Жоу мэнди гэж нэрлэсэн шалтгаан нь дээрээс нь шууд гэрэл тусгавал эрвээхийн  дүрс харагддаг юм.

Х: Ву Даози мастерын бүтээлүүд гэрэл, сүүдрийг хослуулсан байдаг. Бүтээл бүр нь өөрийн гэсэн онцгой сүүдэртэй.

Лу: Чи... туршиж үзэх үү?

Ти: Яасан гэж? Эхлээд Су Чэнийхийг шалга. Су Чэнийхийг шалгаад хуурамч байх юм бол... минийх жинхэнэ гэсэн үг.

Чэн: Одоо болно оо.

Лу: Санаа зоволтгүй. Надад итгэ.

Эр: Яах аргагүй эрвээхий байна. Жуан Жоу мэнди мөн байна.

Ти: Энэ... ийм байх ёсгүй...

Чэн: Энэ зүүлт яагаад жинхэнэ байдаг билээ? Юу ч болсон бай, туслах хэрэгтэй. Дэн Тинтин, одоо чамд хэлэх үг байна уу?

Эм: Тинтин, чинийх нээрэн хуурамч юм биш биз дээ?

Ти: Би юу гэж хуурамч юм зүүх юм? Юу ч үгүй хоосон Су Чэнд итгээд байгаа юм уу?

Эм: Гэхдээ, тэр зүүлтнээс эрвээхийний сүүдэр гарсан шд.

Ти: Гэрэл нь асуудалтай байж таараа. Юу руу ч тусгасан эрвээхий харагддаг байлгүй.

Лу: Миний гэрлийг асуудалтай гэж байгаа бол... чиний зүүлт рүү тусгаад үзье л дээ.

Чэн: Аан. Ингэхэд чи... айсан харагдаад байх чинь.

Ти: Су Чэний хуурамч зүүлт жинхэнэ гэж харагдаж байгаа юм чинь... гэрлийг юун дээр ч тусгасан эрвээхий харагдах ёстой. Надад айгаад байх юм алга. Гэрлээ өгөөдөх. Би өөрөө шалгана.

Лу: Эхнэр. Энийг өгчих.

Чэн: Би... энэ...

Лу: Миний хэлснийг мартаа юу? Надад итгэ.

Чэн: за.

Лу: Чиний зүүлт... хуурамч байна.

Эм: манай хэлтэс нэр нүүрээ алдлаа. Баян айлын эхнэр гэж бодсон чинь...

Ти: Амаа тат.

Лу: Цэнгүүнд хуурамч бараа авчирсныг чинь тооцохгүй. Гэхдээ... чи миний эхнэрийн нэг тэрбумын үнэтэй зүүлтийг эвдэлсэн. Яаж төлөх гэж байна даа?

Ти: төлчихвөл болоо юм биш үү. Төлчихнө.

Эм: Алипейгээр 10мянган юаний орлого орлоо.

Лу: бичиг  үсэггүй юм уу, тоо мэддэггүй  юм уу? Энэ зүүлт тэрбумын үнэтэй.

Ти: Картнаас зарлаг гарах хязгаартай байдаг юм.

Лу: Өрийн бичиг бичиж өг... Өрийн бичиг бичиж өг.

Ти: Юу гээд байгаа юм? Хэн өгөхгүй гэсэн юм? Өрийн бичгээр  яадаг юм?

Чэн: Өрийн бичиг хуулийн  өмнө хүчинтэй болохоор тэр. Бас би чамд итгэхгүй байна. Хэнээр баталгаа гаргуулахаа өөрөө мэд.

Ти: Та нар...

Чэн: Бичигээ засаач. Яасан ч муухай бичдэг  юм.

Эр: Энэ өрийн бичиг гэж үү? Өөрийгөө зарснаас өөрцгүй. Үр хүүхдүүд нь ч гэсэн өөрийг нь төлөх гэж амьдрах нь дээ.

Эм: Харалган юм аа. Захирлын эхнэрээр оролдож л байдаг.

Ти: Өнөөдөр гарын үсэг зурсан ч... төлөхгүй бол чи яах юм?

Лу: Өрөө төлөхгүй бол... шүүхээс дуудна гэж мэд.

Чэн: Дэн Тинтин, өөрийгөө дээд зиндааны хүн гэж ярих дуртай хүн... тэгэхгүй юм байгаа биз дээ?

Ти: Та хоёр юу хүсээд байгаа юм? Манай нөхөр Лонюу групийн хувьцаа эзэмшигч. Удахгүй ирээд, наад мөнгийг чинь төлчихнө.

Р: Хэн миний эхнэрийг дээрэлхээд байгаа юм? 

Лу: Яагаад зугтаж байгаа юм?

Чэн: Тинтиний нөхөр хувьцаа эзэмшигч гэсэн. Чамайг захирал биш гээд мэдчихвэл яах юм?

Лу: Энэнээс болж намайг чирч гарсан юм уу?

Чэн: Өөр яах юм? Надад явуулсан арван мянган юаниа буцаагаад авчихвал яах юм?  

Лу: Галзуурсан байх аа. Үсэнд нь хүрээд.

Чэн: Би... Юу хийгээд байгаа юм?

Лу: Тагжгар.

Чэн: Лу Чиюүэ, юу гэнэ ээ? Хурдан тайлбарлаадах.

Эмээ: энэ хүүхдийн амыг дээ. Хэлэх ч үг алга...

Ти: Ханиа, хурдан зугтъя. Би  сая захирал, бас эхнэрийг нь уурлуулчихсан. Бас аймаар том өртэй болчихсон.

Р: Юун захирал? Надад өнөөдөр захирал ирэхгүй гэж мэдэгдсэн шд. 

Ти: Тэр муу Су Чэнийг  дээ. Намайг хуурна гэнэ ээ?

Чэн: Эмээ.  Та эд нарыг хаанаас авсан  юм? Мөнгийг нь бас зүүлтнүүдийг нь буцааж өгөх хэрэгтэй байна.

Эмээ: Чэнчэн.... тэр явуулын худалдаачид өнөөдөр энд, маргааш тэнд явдаг. Би хаанаас олох юм бэ?  

Чэн: Эмээ,  Ву Даози мастерын  хүзүүний зүүлтийг ч гэсэн буцааж өгөх хэрэгтэй байна.

Лу: Итгэлтэй байна уу?

Чэн: Тэгэлгүй яах юм. Бид нарынх биш юм чинь жинхэнэ эзэнд нь буцааж өгөх хэрэгтэй шд.

Лу: За яах вэ.

Эмээ: Чэнчэн. Тэр хослолыг нь хар даа. Чамаас  нууцаар зөндөө мөнгөтэй болсон юм биш үү?

Чэн: Байз. Лу Чиюүэ. Надаас юу нуугаад байгаа юм?

Лу: Нуух аргагүй болж. Би үнэндээ... би үнэндээ... зочид буудлын гал тогоонд туслахаар очсон юм. Энэ хувцас буудлын ажилчдын хувцас. Тэр бие хамгаалагч нар ч гэсэн надтай нийлдэг байсан хүмүүс. Цагаар хамгаалагч хийж байгаа юм.

Чэн: Миний өгсөн мөнгө хүрэхгүй байгаа юм шиг байна.

Лу: Аан?

Чэн: чи гэртээ эмээ бид хоёрын хоолыг хийхээс гадна, зочид буудлын гал тогоонд цагийн ажил хийгээд. Их ядарсан байх. Санаа битгий зов. Би сайн ажиллаад, их мөнгөтэй болно оо. Эмээ та хоёрыг яасан ч өлсгөхгүй.

****************

Эр:  Су авхай. Ва Даози мастер таныг хүлээж байна. Дагаад явна уу. Ву ноёнтон. Ирчихлээ.

Чэн: Ву Даози мастер мөн  байна. Сэтгүүл дээрээс таны зургийг харсан.

Ву: Наашаа суучих.

Чэн: За. Ву мастер аа, уучлаарай. Нөхөр маань энэ зүүлтийг замын хажуугийн жижиг лангуунаас авсан гэсэн. Гэхдээ би энийг таны бүтээл гэж мэдээгүй. Бас би танд энэ зүүлтийг эвдэлсэн хүнээс авсан мөнгө, өрийн бичгийг өгье.

Ву: Өгөх хэрэггүй ээ. Чи байгаагүй бол би энэ зүүлтийг олохгүй байлаа. Талархсанаа илэрхийлээд энийг засчихаад чамд буцаагаад өгнө өө. Мөнгө өгөх хэрэггүй. Би иймэрхүү юманд дургүй.

Чэн: Аан?

Ву: Чи их тууштай, үнэнч, сайхан сэтгэлтэй хүн байна  лээ. Чамайг хараад надад олон шинэ бүтээл хийх санаа төрсөн. Тийм болохоор энийг чамд бэлэглэж байгаа юм.

Чэн: Болохгүй ээ, болохгүй. Хэтэрхий үнэтэй эд.

Ву: Над шиг хүнд шинэ санаанаас илүү үнэтэй зүйл гэж үгүй. Тагалзаж болохгүй. Энийг засчихаад би туслахаараа хүргүүлнэ ээ.

Чэн: Тэгвэл Ву мастерт баярлалаа.

Ву: Лу захирал аа, даалгавар биелсэн.

***************

Чэн: Галзуураа юу? Ингэх ямар аюултайг мэдэх үү?

Ти: Су Чэн. Чи ч жүжиглэхдээ сайн юм аа. Захирлын эхнэр болж жүжиглэсээр л байна уу?

Эм: Өчигдрийн цэнгүүнд захирал ирээгүй гэсэн. Бид нарыг хуурах сайхан  байна уу?

Ти: Су Чэн, надад худлаа хэлнэ гэнэ ээ? Чамайг зүгээр өнгөрүүлэхгүй.  

Чэн: Дэн Тинтин. Миний нөхөр захирал биш байсан ч, тэр зүүлт Ву Даози мастерынх. Яагаад өрийн бичгийг урж байгаа юм?

Эм: хэний өөдөөс орилоод байгаа юм?

Ти: Нөхөр чинь захирал болж жүжиглэсэн гээд компанийхан бүгд мэдэж байгаа. Хэн чамд итгэх юм?

Э: Су Чэн, манай компанид чам шиг луйварчин хэрэггүй. Гэхдээ би хүйтэн сэтгэлтэй хүн биш. Манайх Хуан захирлтай гэрээ хийх гээд чадахгүй байсан юм. Чи яваад  хийгээд ир.

Чэн: Хуан захирал аа? Тэр чинь алдартай гаж донтон биз дээ? Тэр чинь алдартай гаж донтон биз дээ?

Эм: Яасан? Дургүй байгаа юм уу? Тэгвэл халагдахаас яах вэ.

Эм: Үхэхийг хүсээгүй бол, Су Чэн компаниас зайлж үз.

Чэн: Эмээ, Лу Чиюүэ хоёр надад найдаж байгаа. Би ажлаа алдаж болохгүй. За яах вэ. би явъя.

******************

Б:  Эзэгтэй  айсан харагдаж байна. Би очих уу яах вэ?  

Чэн: Зочид буудалд гэрээ хийх гэж л байгаа биз. Су Чэн, амжилт. Битгий ай. Үгүй ээ, үгүй. Зочид буудалд гэрээ хэлэлцэнэ гэхээр сэжигтэй сонсогдож байна. Мартсан нь дээр.

Б:  Эзэгтэй явах гэж байна. Больчих шиг боллоо.

Чэн: Эмээ, Лу Чиюүэ  хоёрын төлөө... Су Чэн, айх хэрэггүй.

Б:  Эзэгтэй орох гэж  байна. Өөрийгөө зоригжуулсан юм шиг байна.  

Эмээ: ц ц ц. Хамаагүй гээд байсан чинь. Гэрээ хэлэлцэнэ гэхээр ирж харж байгааг нь.

Чэн: Энэ эртээдийн гуталчин биш үү? Чи эртээдийн гутал засварчин мөн биз дээ? Чи яагаад энд...

Б:  Тийм ээ. Мөн байна. Би энд гутал засах гэж ирсэн юм.

Чэн: Аан?

***************

Ху: Нааш ир... алив... би чамайг сайн эрхлүүлнэ ээ.

Чэн: Хуан захирал аа, сайн байна уу. би Лонюу үл хөдлөхийн дизайны хэлтсийн Су Чэн байна. Тантай гэрээний талаар ярилцах гэсэн юм.

Ху: Чангахан ярь. Сонсохгүй байна.

Чэн: Би Лонюу үл хөдлөхийн...

Ху: Суугаад ярь.

Чэн: Би Лонюу үл хөдлөхийн...Яаж байна аа?

Ху: Арьс нь зөөлхөн юм аа.

Б:  Залуу ноёнтон, эзэгтэйн байгаа өрөөг олоогүй байна.

Чэн: Хуан захирал аа, нэрээ бод. Би тантай гэрээний талаар ярилцахаар ирсэн.

Ху: Тэрнээс чинь өмнө өөр юм байгаа...

Чэн: Муу гахай, дахиад тэгэх юм бол цагдаа дуудчихна шүү.

Ху: Цагдаа дуудна аа? Энэ өрөөнд сүлжээ хязгаарлагч тавьчихсан. Бүсгүй. Энд орж ирсэн эмэгтэй хүн зүгээр ч нэг гараад явчихдаггүй юм. Наашаа хүрээд ир. Үгэнд ор.

Чэн: Туслаарай. Туслаарай. Туслаарай.

Б:  Тавь... Тавь.

Чэн: Гуталчин.

Б:  Эзэгтэй, их айсан уу?

Чэн: Чи чинь гутал засдаг хүн биш юм уу? Яагаад ийм мундаг юм?

Б:  Би... багадаа тулааны урлаг сурсан юм. Одоо гутал засдаг болсон. Энд ойрхон явж байгаад хүн хашгирахаар нь ороод ирлээ.

Ху: Намайг зодно гэнэ ээ? Миний хэн болохыг чи мэдэх үү?

Б:  Нэрээ хэлээдэх.

Ху: Жини групийн Хуан Бяо байна. Ханжоугийн бар. Надад гар хүрнэ гэнэ ээ? Өнөөдөр амьд үлдэхгүй гэж мэд.

Б:  Өнөөдөр хэн нь амьд үлдэхийг харъя л даа.

Ху: Хүн ир. Энийг  үхтэл нь зод.

Чэн: Хөөх.

Б:  Дараагийнх нь.

Ху: Хэрэггүй амьтад. Чи харж л байгаарай. Бид нар илүү олуулаа. Одоо яахыг чинь харъя л даа.  

Б:  залуу ноёнтон, би тэсэхгүй нь.

Ху: Чи сайн зодолддог байх аа? Яахыг чинь харъя л даа.

Чэн: Та нар хүний олноор дээрэлхэж байна.

Ху: тэр өөрөө л үхэхийг хүссэн.

Чэн: Лу Чиюүэ. Зайл...

Ху: Нааш ир. Нааш ир ээ...

Чэн: Цаашаа...

Лу: Хэнд хүрээд байгаа юм?

Ху: Лу захирал аа.

Чэн: Хөөх.

Лу: Хэлээдэх, тэрэнд аль гар чинь хүрсэн бэ?

Ху: Миний буруу. Таны эмэгтэй гэж мэдсэнгүй. Мэдсэн бол  би яалаа гэж...

Лу: Айсан уу?  

Чэн: Эд нар... яагаад чамайг Лу захирал гээд байгаа юм?

Лу: Буруу сонссон байна. Энэ өөдгүй амьтан хэлгий юм байна.  

Чэн: Энэ бие хамгаалагч нар ч гэсэн өмнө нь хамт бүлэгт байсан хүмүүс юм уу?

Лу: Тийм. Би бүлгээс гарсан ч гэсэн эд нар намайг дагаад байдаг юм.

Г: Залуу ноёнтон зохиохдоо сайн юм аа.

Чэн: Чи намайг дуудангуут гараад ирсэн. Лу Чиюүэ, би мэдчихлээ. Бид нар хичнээн нэр төдий гэрлэсэн ч гэсэн... чи яаж надаас нууж чадаж байна аа? Бүгдээрээ чамайг Лу захирал гэж дууддаг. Нэг бол залуу ноёнтон. Чи арай...

*************

Чэн: Бүгдээрээ чамайг Лу захирал гэж дууддаг. Нэг бол залуу ноёнтон. Чи арай... чи арай тийм хүн юм биш биз дээ?

Лу: Аан?

Чэн: Тийм юм бол уу...

Лу: Тийм биш ээ.

Чэн: Санаа зовох хэрэггүй. Би чамд уурлахгүй. Гэхдээ л... чи нэгэнт өөрчлөгдсөн болохоор... дахиад ийм юм хийх хэрэггүй.

Лу: Хурдан учрыг нь ол.

Г: Мэдлээ.

Бүгд: Мэдлээ.

Лу: Явъя.... Хэлэх юм байгаа бол хэл хэл.

Чэн: Нэг юм гуйж болох уу?

Лу: Энэ хүн намайг онцгой гэдгийг мэдчихсэн юм шиг байна. Мөнгө асууж эхлэх нь. Хэл хэл.

Чэн: Надад зодолдохыг заагаад өг.

Лу: Аан? Тэгээд болоо юу?

Чэн: Тийм. Энэ хорвоо ширэнгэн ой л гэсэн үг. Хүчтэй нь дийлдэг. Дахиад Хуан захирал шиг хүнтэй таарах юм бол баруун гараараа, зүүн гараараа цохиод...

Лу: Биеэ чангал. Хүндийн жингээ урагш төвлөрүүлж болохгүй. Гараа... ингээд... айж байгаагаа мэдэгдэх юм бол шууд ялагдана.  

Чэн: Хэн айсан юм?

Лу: Муужгай  шиг хүч алга.

Чэн: Дахиад...

Лу: Ганц хүч биш, тархиа ашигла.

Чэн: Энийг... санамсаргүй байхад нь гэнэдүүлэх гэдэг юм.

Лу: Ухаантай алхам. Гар, хөл чинь сайн ажиллалаа.  Гэхдээ... дайснаа хэзээ ч битгий дутуу үнэл.

Чэн: Өвдөж байна. Өвдөж байна. Өвдөж байна. энийг “Дайнд шударга байх албагүй” гэдэг юм. Уучлаарай, уучлаарай. Би ингэнэ гэж бодсонгүй. 

Лу: зүгээр ээ.

Чэн: би... би үлээгээд өгье. Юу болоод байна аа? Зүрх чинь хурдан цохилоод байна.

Лу: Тийм биш ээ. Дасгал хийгээд тэгж байгаа юм. Би явж агаар амьсгаллаа.

Чэн: хөөе... Хацрыг нь урчихсан гээд... уурлачихсан юм байх даа?

**************

Лу:  Би нэг л биш байна даа. Зүрх хурдан цохилоод байна. Би арай... өвдчихсөн юм бол уу?

Эмч: Та өөр хүнд ялагдана гэж байдаг аа? Тэр хүн чинь дэлхийн боксын аварга юм уу?

Лу: Дэмий юм асуух хэрэггүй. Шинжилгээний хариу юу болж байна?

Эмч: Аан. Лу захирал аа, та эв эрүүл байна. Зүрх дэлссэн нь... хурдан цохилмоор санагдсан байх.

Лу: Дэмий юм ярихаа боль. Сонсох хүсэл алга.

***************

Эмээ: Лонюу груп ажлын байран дээр дээрэлхэх  явдлыг хэзээ ч тэвчихгүй. Та нар ажлаа хийж чадаагүйгээс болж ач хүүгийн маань эхнэр дээрэлхүүлсэн байна. Та нарын жилийн эцсийн бонусыг 50%-аар хаслаа.

Лу: Эмээ. Уурлах хэрэггүй дээ.

Эмээ: Чи... Энэ асуудлыг хурдан шийд. Чэнчэнийг захирал болго. Дахиад хэн дээрэлхэхийг нь харъя.

Лу: Болохгүй ээ. Тэр зураг зурж, дизайн гаргахдаа сайн. Өөрөө  ч гэсэн ажилдаа дуртай. Удирдах ажил хийнэ гэж төсөөлөө ч үгүй байгаа. Дарга болгочих юм бол... тэрэнд таалагдахгүй.

Эмээ: Нээрэн  тийм. Тийм бол... Чэнчэнийг компанийх нь хэлтсийн дарга болго. Жилийн дараа захирал болгоё.

Лу: Аан?

Эмээ: Хурдан хийгээч.

***************

Э: Су Чэн. Хуан захирлыг зодно гэнэ ээ? Яг одоо юмаа баглаад эндээс зайл... Хуан захирлыг зодно гэнэ ээ? Халагдах өргөдөл бичих хэрэггүй. Яг одоо юмаа баглаад эндээс зайл.

Э: Чи...

Ти: Хэлэлцээр хийх гэж оччихоод хүний биед халдаж байдаг. Хуан захирлыг уурлуулчихаад манай дизайны хэлтэс яаж тэрэнтэй хамтарч ажиллах  юм?

Чэн: Хуан захиралтай гэрээ хийж чадаагүй ч гэсэн... оронд нь өөр гэрээ хийхэд болно.

Э: Өөр гэрээ? Ямар өөр гэрээ? Хамгаалагч. Энийг чирээд гарга.

Чэн: Хэрэггүй. Ажилчдаа биеэ үнэл гэдэг компанид ажиллах хүсэл надад алга.

Эр: Хуан захирал уучлалт гуйж байна. Тэгээд гэрээнд заасан мөнгийг 20саяар нэмсэн байгаа. Уучлаарай.

Э: Нээрэн хорин саяыг нэмчихэж. Су Чэн. Яаж ингэсэн юм бэ?

Эм: биеэ үнэлэхээс өөр юу байдаг юм?

Ти: Гэнэн, цайлган дүр эсгээд байсан чинь...

Чэн: Амаа мэдэж дуугараарай.

Ти: Намайг алгадна гэнэ ээ. Энийг барьж бай.

Чэн: Яах гээд байгаа юм?

Ти: Су Чэн.

Ж: Юу болоод байгаа юм?

Ти: Жоу туслах аа. Су Чэн хэрээс хэтэрч байна. Захирлын эхнэр болж жүжиглээд байсан. Одоо гадуур хүнтэй унтаж компаний нэр хүндийг унагаж байна.   Хурдан хал л даа.

Ж: Халах аа?

Ти: Чи дууссан гэж мэд. Лонюу компани халчихвал чи дахиад ажил олж чадахгүй.

Ж: Су Чэнийг ажлаас нь халахгүй.  Лонюу групийн үл хөдлөх хариуцсан салбарын хэлтсийн дарга болсон.

Ти: Юу?

Чэн: Үнэн юм уу? Намайг үнэхээр тушаал дэвшүүлж байгаа юм уу?

Ж: Танд итгэл хүлээлгэн удирдах албан тушаалд томилж байна.

Э: Жоу туслах аа, андуурсан юм биш үү? Су Чэний хувийн амьдрал... менежер хүн байж үнэнийг олж мэдэхийн оронд ажилчдаа гүтгэж, доромжилж байдаг. Чамайг тушаал бууруулж, энгийн ажилтан болголоо. Харин чи, гэмээ ухаарч, гэмшихийн оронд бусдыг уруу татаж, нэгнээ дээрэлхдэг. Чамйаг ажлаас халсан. Лноюу груп чамайг салбарын хар жагсаалтад оруулсан. Та хоёрыг ч бас халсан.

Эм: Жоу туслах аа. Гуйж байна.

Ти: гуйж байна. Би машиныхаа зээлийг ч төлж дуусаагүй байгаа. Хар жагсаалтанд бичигдчихвэл миний амьдрал дуусна гэсэн үг.

Ж: Хийсэн хэргийнхээ үйлийг эдэл.

Эм: Үгүй ээ.

Ти: Жоу туслах аа.

Эм: Үгүй ээ.

Ти: Су Чэн. Чи захирлыг хуурсан байж таараа. Чи хичнээн нуусан ч баригдах л болно. Хэр удаан тэсэхийг чинь харна аа гайгүй.

Чэн: Тэгвэл харж л байхгүй юу.

*****************

Эмээ: Захирал бэлтгэх сургалт эхэлж байна.  Юуг ч үлдээж болохгүй. Алдаа гаргаж болохгүй. Эхлээд төлөвлөгөөгөө гаргая.

Бүгд: Мэдлээ.

Эмээ: Төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь... Чэнчэнд бизнесийн мэдлэг олгох.

Чэн: Ханиа. Ханиа. Ханиа. Би тушаал дэвшсэн. Намайг хэлтсийн дарга болгосон. Яагаад гараа ардаа нуугаад байгаа юм? Надаас юу нуугаад байгаа юм?

Лу: Баяр хүргэе.

Чэн: Баярлалаа.

Эмээ: Чэнчэн.  Энэ золиг чамайг сайн ойлгодог болж. Чамд сайн юм тохиолдсоныг мэдчихсэн байна. Тэгээд цэцэг авсан байна.

Лу: Баярлалаа, ханиа.

Эмээ: Чэнчэн. Тушаал дэвшсэн болохоор цалин чинь нэмэгдэх үү? Амьжиргааны зардлаа хасаад үлдсэн мөнгөө яах гэж байна?

Чэн: Банкинд хадгална.

Эмээ: Та хоёр... надтай явж мухлах ажиллуул.

Чэн: Аан? Энэ... уулзварын яг дэргэд байдаг газар. Орлого сайтай байж таараа.

Эмээ: Чэнчэн. Чи дэлгүүр хэсэхээрээ орсон хамгийн эхний дэлгүүрээсээ юмаа авдаг уу?

Чэн: Үгүй юм байна.

Лу: Хүмүүс эхлээд харсан ч гэсэн энэнээс илүү юм байгаа гэж итгэдэг. Сүүлд нь дөхөөд ирэхээр илүү юм байхгүй ж боддог. тэгэхээр дунд хэсэг нь хамгийн тохиромжтой.

Чэн: Хөөх. Ёстой мундаг юм аа. Сайн мэдээ байна.

Лу: энэ хүн болгоын мэддэг гуравны нэгийн дүрэм.

Эмээ: Угаасаа цээжилчихсэн юм. Магтах хэрэггүй. Бараагаа зарах гэж байгаа хүний сайн мэдэж байх ёстой юм бол... Худалдан авахгчийн сэтгэл зүйг ойлгодог байх хэрэгтэй. Компани удирддаг хүмүүс ч гэсэн ажилчдынхаа сэтгэл зүйг ойлгодог байх хэрэгтэй.

Чэн: ажилчдын сэтгэл зүй. Би сайн мэднэ. Би маргааш очоод бүгдийг нь гурав хоног амраана.

Лу: Болохгүй.

Эмээ: Б төлөвлөгөө.  Чэнчэнд орлогоо зохицуулахыг заана.

Эм: Чэнчэн, эргээд ирээ юу? Надад туслахгүй биз. Би тооцоогоо хийх гэсэн сайн ойлгодоггүй ээ. Чи дээд сургууль төгссөн болохоор сайн чадах байх.

Эмээ: тэг тэг.

Чэн: За.

Эм: Нааш ир...  Чэнчэн. Энэ манай оёдлын гарын сүүлийн хэдэн жилийн орлого. Оёдлын газраа олон жил ажиллуулахын тулд яавал дээр байна. Нэг хараадах.

Чэн: Уучлаарай. Би... мэдэхгүй юм байна.

Эм: Тэгвэл би  заагаад өгье. Юуны түрүүнд хэр их орлого олохоо тодорхойлоод төлөвлөгөө гаргана. Урьдчилсан таамаг, төсөв гээд бүгдийг нь тооцно. Ажиллагааны үеэр урьдчилан тооцоолоогүй зардал бас гарна... Ингээд л боллоо...

Чэн: Ойлголоо. Гэхдээ, та бүгдийг нь мэддэг юм байна шд.

Эм: Үгүй ээ... бусдад зааж өгөхөөр өөрөө сайн ойлгодог гэдэг байх аа? Баярлалаа Чэнчэн. Би одоо л сайн ойлголоо.

Чэн: Аан? 

Эмээ: В төлөвлөгөө. Хүчтэй хүн өөрийгөө батлах шаардлагагүй.

Г: Цагаан гуталыг хараар будахыг зааж өгсөн биз дээ.

Эр: Хэлснээр чинь л хийсэншдээ.

Г: Ингэж хий гэж зааж өгсөн үү? Аан?

Эмээ: Яагаад маргаад байгаа юм?

Г: Энэ миний шавь. Надаас илүү гутал засч чадна гэж бодоод миний үгэнд орохгүй байна. Тэгвэл яах ёстой вэ?

Чэн: Тэгвэл... та хор өрөлдөөд хэн нь илүүг мэдэж болно.

Г: Яаж тэгж болдог юм? Гутал засахд техник, чадвар чухал. Маргаан хэрэггүй. Хүн цохиж унагаад дийлчихнэ гэж байхгүй.

Эмээ: чи багш, бас босс нь тэр хичнээн чадвартай байсан ч, чи зааж өгсөн биз дээ? Тэр хичнээн ч мөнгө олсон бай чиний зааж өгсний ач. Өөрийгөө багшаасаа илүү гэж бодож байгаа бол өөрөө бизнес хийгээд үз л дээ. Аан?

Лу:  Чадваргүй хүмүүс л өөрийгөө батлан харуулахыг хүсдэг юм. Хүчтэй, чадвартай хүмүүс тэгдэггүй. Хүмүүсийг дарж чаддаг зүйл бол чадвар биш эрх мэдэл. Явъя. Өнөөдрийн хичээл дууссан.

Чэн: Хөөе. Юу хийж байгаа юм?

****************

Чэн: хийж байгаа юм? Яагаад нуугаад байгаа юм?

Лу:  Би тоглоом тоглож байсан юм. Намайг ажлаа хийхгүй байна гэх байх гээд л. Итгэхгүй бол хар л даа.

Чэн: Түрүүн ийм биш л байсан даа. Түрүүн нэг хүснэгт харагдсан даа.

Лу: Аан. Чиний хэлсэн... энэ үү?

Чэн: Аан. Энэ байсан юм уу. Эртхэн унтаж амар. Удаан тоглох хэрэггүй.

Лу: за.

Эмээ: ядуу болж жүжиглээд...өөрөө л ядарна.

***************

Чэн: Эртэд хийсэн гэрээний бонус ийм их мөнгө гэж хэн мэдэх билээ. Эмээ хуурамч зүүлт зүүгээд байсан. Гялтганасан зүүлтэнд дуртай юм байна лээ. Өнөөдөр эмээдээ жинхэнэ зүүлт авч өгнө өө. Байна уу, эмээ? Би шагнал авсан. Та Шэнши моолд хүрээд ир. Би танд бэлэг авч өгье. Би түрүүлж очоод хүлээж байя.

Эм: Энэ танд яг зохино.

Чэн: Хөөх. Ву Даози мастер ч мундаг юм аа. Ингэхэд эмээ ямар загварт дуртай юм  болоо.

Эм: Танд үнэхэр гоё зохиж байна. Та Ву Даози мастерийг мэдэх үү? Энэ загвар яг танд зориулж хийсэн юм шиг харагдаж байна.

Дүү: Энэ чинь манай эгч биш үү. Гэрээсээ хөөгдсөн хүн энд юу хийж байдаг билээ? .... Гэрээсээ хөөгдсөн хүн энд юу хийж байдаг билээ? 

Чэн: Би яагаад энд байж болдоггүй юм?

Дүү: Эндхийн хамгийн хямд гоёл чимэглэл зургаан оронтой тоогоор хэмжигдэнэ. Чамд зургаан оронтой байтугай, 600юань ч байхгүй.  Тэрийг харж байна уу, хогийн сав тэнд байна. Тэр л чиний байх ёстой газар.

Чэн: Энд орж ирсэн юм чинь мөнгөтэй болоод л ирсэн байж таараа.

Дүү: Чи арай... баян спонсортой болоо юу? Спонсор чинь чамайг зургаан жилийн өмнө төрсөн өдрөөрөө танихгүй хүнтэй унтсаныг чинь мэдэх юм бол... тэр хүнийхээ хэн гэдгийг ч мэдэхгүй... чамайг дэргэдээ байлгах бол уу? Намайг алгадна гээ ээ?

Чэн: Наад амаа хамхи.

Дүү: Юугаа харсан юм? Хөөгөөд гаргаач.

Чэн: Би юм авах гэж ирсэн үйлчлүүлэгч. Намайг хөөх гээ юу?

Эм: Ийм хямдхан хувцас өмсчихөөд манай дэлгүүрт ирж байдаг. Манай дэлгүүрийн нэр хүндийг унагах гээ юу. Хурдан эндээс гар.

Чэн: Ву Даози мастер авъяаснаас гадна хүнийг хүндэлж мэддэг хүн. Тэрний дэлгүүрт ажилладаг байж хүнийг гаднах байдлаар нь үнэлж болдог юм уу?

Эм: Наад хувцаснаас чинь өмхий үнэртээд байна. Мөнгөгзй юм байж битгий том том яриад бай.

Эмээ: Хэнийг мөнгөгүй гээд байгаа юм? Эн карт байхад энэ дэлгүүрээр үйлчлүүлж болох уу?

Эм: Энэ чинь ВВИП карт байна шд. Дэлхийн тэргүүн баяуудад л байдаг хар карт... Энэ чинь ВВИП карт байна шд. Дэлхийн тэргүүн баяуудад л байдаг хар карт.  

Чэн: Эмээ.

Эмээ: Чэнчэн. Би би жүжиглэхээ болилоо. Үнэнийг хэлэхэд би баян хатагтай.

Чэн: Баларлаа. Эмэгийн өвчин хөдөлчихсөн юм шиг байна.

Эм: Эрхэм хар картны эзэн үйлчлүүлэгч ээ. Ийм картны эздэд дэлхийн хаана ч очсон дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх ёстой байдаг юм. Би харалган болохоор таныг бас ач охиныг чинь таньсангүй.

Чэн: Уучлаарай. Манай нөхрийн эмээ байгаа юм. Манай эмээ...

Дүү: Ийм амархан хууртаж байдаг. Энэ өмссөн хувцасыг нь хар. Хараажийн хөдөөний хувцаслалт байхад. Ийм хүнд яаж ВВИП хар карт байдаг  юм? Тэр карт нь хуурамч байж таараа.

Эмээ: Жинхэнэ үү, хуурамч уу. шалгаад үз.

Чэн: Шалгах хэрэггүй.  Бид нар зүгээр л нэг жижигхэн юм авах гэж ирсэн юм. Тэрийг авъя. 88мянган.  Картаар төлье.

Эмээ: Наад картаа уншуул. Чэнчэн. Айх хэрэггүй. Эмээ нь чамд хэлсэн шд. Надад мөнгө байгаа.

Чэн: За яах вэ. эмээгийн картыг уншуулсны дараа би өөрийнхийгөө уншуулахаас.

Дүү: Карт чинь хар карт мөн юм бол миний толгойг таслаад бөмбөгний оронд өшиглөөрэй.

Эм: Буруу карт байна.

Дүү: Харж байна уу? энэ хоёр худалч.

Чэн: Уучлаарай. Манай эмээ хөгширөөд хааяа ингээд байдаг юм.

Эм: Тэнэг амьтад хэнийг хуурах гээ вэ? Манай дэлгүүрийн өдрийн орлого хэд болохыг мэдэх үү? Та нартай цагаа үрж байх хүсэл алга.

Эмээ: Чэнчэн, айх хэрэггүй. Би зөнөөгүй. Энэ хар карт мөн. Ву Даози руу залгаадахъя. Байна уу? Ву. Би танай дэлгүүр дээр байна.

Ву: Эзэгтэй. Эзэгтэй. Хурдан, Шенши моол руу яв.

Дүү: Ву мастертай ярина аа? Миний мэдэхээр Ханжоу хотод ийм хар карт ганцхан байдаг. Тэр картын эзэн нь нууцлаг Лу захирал гэж сонссон юм байна. Өөрийгөө Лу захирал гэх гээ юу?

Эмээ: Өршөөгөөрэй. Би Лу захирлын эмээ нь байна.

Эмээ: Та нар болиоч. Хөгшин хүнийг яаж байгаа юм? Эмээ. Тоох хэрэггүй. Явъя.

Дүү: Су Чэн. Энэ эмгэн альцхаймертай байж болно. Чи ч гэсэн альцхаймер тусаа юу? Энэ муу хөгшнийг эрдэнэс шиг хамгаалж гэнэ.

Эм: Чи ч гэсэн ухаанаа алдсан байх нь ээ. Би ухаан оруулаад өгье л дөө.

Чэн: Эмээ.

Эмээ: Чэнчэн, түлэгдчихсэн үү? Та нар... та нар миний бэр охиныг дээрэлхэнэ гэнэ ээ?

Эм: Тэгээд яадаг юм? Хоёр гуйлгачин. Хурдал, энэ хоёр хэрэггүй амьтныг чирээд гарга.

Ву: зогс.... зогс.

Чэн: Ву мастер аа. Уучлаарай. Энэ дэлгүүрээр гишүүнчлэлтэй хүн л үйлчлүүлдэг гэж мэдсэнгүй. Эмээ бид хоёр таны загваруудад их дуртай.

Ву: Тайлбарлах хэрэггүй. Би мэдэж байна. Чи Су авхайг авч яваад хувцасыг нь солиул.

Эм: Ноёнтон. Энэ хоёр ВВИП карт бариад манайхаар үйлчлүүлэх гэж ирсэн. Картыг нь уншуулсан чинь хуурамч байна лээ. Ноёнтон, та...

Дүү: Ноёнтон, энэ хоёр хүн танай дэлгүүрийг гутааж байна.

Ву: Авхай, таныг саяхан Лонюу групийн үл хөдлөхийн компаний хэлтсийн дарга болсон гэж сонссон. Та дарга нь байсан бол энэ хоёр хүнийг яах байсан бэ?

Чэн: Худалдагч хүн байж хүнийг харагдах байдлаар нь ялгаж харьцдаг, үйлчлүүлэгчийг доромжилдог. Халах хэрэгтэй. Харин Су Мо үйлчлүүлэгч болохоор бид хянах боломжгүй. Ийм хүн Ву мастерын бүтээлийг хэрэглэвэл нэр хүндэд муу. Ву мастерт тэрэнд бүтээлээ зарах хэрэггүй гэж зөвлөе.

Дүү: Чи...

Ву:  Сайн байна. Тэгвэл Су авхайн хэлснээр болъё. Чи... чамайг халсан. Хурдан эндээс яв.

Дүү: Мастер аа. Яагаад Су Чэний үгэнд ороод байгаа юм? Мөнгө ч байхгүй, ядуу амьтан шд.

Ву: Су Чэн хэдий залуу ч гэсэн миний найз. Энэ эзэгтэй бид хоёр нэг ангид сурдаг байсан юм. Хүний занг мөнгөөр хэмждэггүй юм. Хамгаалагч, хурдан чирч гарга.

Дүү: Үгүй ээ, миний буруу. Намайг хар жагсаалтад биччихвэл Ниняан хотд яаж амьдрах болж байна аа? Мастер аа. Мастер аа.

Чэн: Эмээ. Ву мстер та хоёр сургуулийн найзууд юм уу?

Эмээ: Сайн найзууд. Чэнчэн.

Чэн: Аан?

Эмээ: Хурдан очиж хувцасаа соль. Бид хоёр ярилцаж байя.

Чэн: Одоохон. Ву мастер аа. Манай эмээ мартамхай болчихоод байгаам. Та түр харж байхгүй юу?

Ву: санаа зоволтгүй.

Дүү: Өнөөдөр нэг л биш байна. Хуурач байж таараа.

Ву: Эзэгтэй, ингэлээ гээд асуудал шийдэгдэхгүй. Чэнчэнд үнэнээ хэлэх хэрэгтэй. Лу  захирал хэлэхгүй байгаа болохоор би ч гэсэн яахаа мэдэхгүй байна.

Эмээ: Чиюүэ Чэнчэнтэй гэрлэсэн ч ... одоо болтол нөгөө хүнээ хайсаар л байгаа. Тэр хүний баруун мөрөн дээр нь улаан сарнай хэлбэртэй мэнгэ байдаг гэсэн.

Ву: Намайг тэр эмэгтэйд зориулаад сарнай хэлбэртэй зүүлт хийж өг гэсэн.

 Чэн: Эмээ. Ву мастер аа, баярлалаа. Эмээ бид хоёр ингээд явлаа.

Дүү: Су Чэн. Чи Лу захиралтай гэрлээд... Даанч Лу захиралын хүсэн хүлээгээд байгаа хүн нь... би байж таарах гэж...  

***********************

Чэн: Хулгайч байна. Эмээ, битгий ай. Би зодолдож чадна.

Эр: Би... би хулгайч биш ээ.

Лу: Хулгайч биш ээ. Энэ хүн...  хавч барих гэж ирсэн юм.

Эр: Тийм ээ. Хавчнууд манай зочид буудлаас зугтаад... би барих гэж ирсэн юм. Дараагийнхыг нь барихаар явлаа.

Чэн: биш бол тэр л биш.

Эмээ: Чиюүэ. Чи ч сайн тогооч  юм аа. Цэцэг хийж сурсан юм уу? эсвэл...энийг саяны тогооч хйисэн юм уу?

Лу: Юу гэж дээ. Би өөрөө хийлгүй яах юм. Чэнчэн. Эмээтэй гараа угаачихаад ир.

Чэн: Аан. За. Эмээ, явъя.

Лу: Байж байгааг нь. Дахиад цэцэг хийгээд үзээрэй.

Эр: Мэргэжлийн өвчин. Миний буруу.

Лу: Хурдан яв.

Чэн: Лу Чиюүэ. Чиний хийсэн хоол амттай юм аа. Надаа загаад өг.

Эмээ: Аан. Чэнчэн. Манайх тогоочоор дутаагүй. Эмэгтэй захирал л дутаад байгаа.

Чэн:  Тэгвэл эмэгтэй захирал болох гэж байгаа хүн нь танд алим хальслаад өгье.

Эмээ: Хэрэггүй. Энэ хүн бэлтгэл хийг. Бид хоёрт алим хальсалж өгнө. Яасан? Алим хальсалж чадахгүй юм биш биз дээ? Цэцэг хүртэл хийчихээд.

Лу: Чадна аа. Яахаараа чаддаггүй юм?

Чэн: Энэ алим... Иймхэн болчихож... алим гарздаад. Цэцэг хийж чаддаг юм байж, яагаад алим арилгаж чаддаггүй юм бэ?

Лу: би хальсийг нь идэх гээд. Хальс нь зузаан байхаар амттай байдаг юм.

Чэн: Би тушаал дэвшсэн болохоор эмээ та хоёр мөнгө хэмнэх хэрэггүй.

Лу: Чиний ачаанаас бага ч гэсэн үүрэлцэх хэрэгтэй шд.

************

Аав: Чэнчэн.

Чэн: Та яах гэж ирсэн юм?

Аав: Сүүлийн үед чамайг санаад болдоггүй. Нээрэн, хэд хоногийн дараа Мэнмэн та хоёрын төрсөн өдөр болно. Мэнмэн усан сангийн дэргэд тэмдэглэнэ гэсэн. Чи ч гэсэн ирээрэй.

Чэн: Су Мэн. Ингэх хүн биш дээ.

Эх: Энэ хүүхдийг дээ. Яаж яриад байгаа юм? Хэлэх юм байгаа бол шулуухан хэлж бай. Энэ хүн л чамайг урья гээд байсан болохоос. Чамайг байнга боддог юм.

Чэн: Тэрнээс болсон болохоос надаас болоогүй.

Аав: Байз. Эцэг эхтэйгээ ингэж ярьдаг юм уу? Барьцаалагдаж, ууланд зарагдчихсан болохоор чинь бид нар чамайг олохгүй нь гэж бодсон. Тэгээд Мэнмэнийг өргөж авсан юм. Ингэхийг чинь мэдсэн бол би ирэхгүй байсан юм. ямар ч эмэгтэй хүний шинжгүй. Мэнмэний хаана ч хүрэхгүй.

Чэн: Би Су Мэнтэй өрсөлддөг байсан. Одоо л ойлголоо. Хүчтэй байх шаардлагагүй. Өөрийгөө л хүндэл. Үдэшлэгт чинь... очино оо.

Лу: Юу хийгээд байгаа юм? Юу болсон юм бэ?... Яагаад ингээд байгаа юм?

Чэн: Амьсгалаа барих дасгал хийж байна.

Лу: Амьсгалаа барих аа?

Чэн: Тийм. Намайг гэрээсээ хөөж, өөр охин өргөж авсан миний төрсөн аав, ээж хоёр намайг усан сантай үдэшлэгт урьсан. Намайг ус рүү түлхээд живүүлэх гэж байж магадгүй.

Лу: Очихгүй байхад л болно шд.

Чэн: Тэд нарын юу төлөвлөснийг хармаар байна. Одоо би юунаас ч айхгүй.

Лу: Сэлж чадах уу?

Чэн: Чадахгүй.

Лу: Явъя.

Чэн: Хөөх. Ёстой гоё биетэй юм аа.

Лу: Чи зүгээр үү? Хагас цаг өнгөрчихлөө.

Чэн: Зүгээр ээ. Би... удахгүй гарлаа... Анх удаа усны хувцас өмсөж байгаа... дасаагүй болохоор...

Лу: Үдэшлэгт ингээд явах юм уу?  өөр хувцас өмсөхгүй юм уу?

Чэн: Хэрэггүй ээ. Эсвэл чи намайг хармаар байгаа юм уу?

Лу: Ийм галбиртай юм чинь аргагүй л дээ... Су Чэн. За за, дасгалаа хурдан хий.

Чэн: за.

Лу: Бикини ч өмсөөгүй байхад чинь би яаж... Сүүлийн үед болохгүй юм идсэн юм бол уу? Болно оо. Би эхлээд хийж үзүүлье. Сайн хараад ав.

Чэн: за.

Лу: Сайн харсан уу?

Чэн: Аан? Үгүй. Харж чадсангүй.

Лу: Тэгвэл дахиад сэлж харуулъя. Дараа нь сайн тайлбарлаж өгье. Сайн хараад ав.

Чэн: Аан. За.

Лу: Гоё булчинтайг нь мэдэж байсан ч гэсэн... ийм гэж мэдээгүй юм байна.

****************

Эр:  Алив.

Чэн: Яасан? Би ирчихлээ. Юу хэлэх гэсэн юм?

Дүү: Эгч ээ, яагаад ийм хувцастай ирчихсэн юм бэ? Гоё усны хувцас өмсөхгүй яасан юм? байхгүй юу? Надаас ав л даа.

Чэн: жүжиглэхийг чинь харах зав алга. Хэлэх юм байхгүй бол би явлаа.

Дүү: Хөөе. Эгч ээ. Нааш ир, надад хэлэх юм байна. Чэн ах аа, дагуулаад ирлээ.

Са: муугүй шүү. Даанч, жаахан хоцрогдсон юм. Гэхдээ том өгзөгтэй юм байна. Надад дахиад нэг хүү төрүүлж өгч чадах байх.

Чэн:  Солиотой амьтан.

Аав: Зогс. Чэнчэн, бид нар чамайг Чэн ноёнтой сүй тавьчихсан.

Чэн: Намайг гэрээсээ хөөгөө биз дээ? Миний хэнтэй гэрлэх та нарт ямар хамаатай юм?

Дүү: Эгч ээ. Ээж аав хоёр таны төлөө л тэгж байна шд. Та арай хүнтэй суухгүй юм биш биз дээ? Нөгөө нэг шөнийг өнгөрөөсөн хүнээ хүлээгээд байгаа юм уу?

Эх: Чэн ноён чиний тэр ичгүүргүй хэргийг тоохгүй гэсэн. Чамтай гэрлэж, бас дээр нь зөндөө инж өгнө гэсэн. Харин ч баярлаж яв.

Чэн: Аан. Намайг яагаад урьсан юм бол гээд гайхаад байсан чинь... намайг зарах гэж байж. Юун инж, хэн гэрлэх гэж? Би аль хэдийн гэрлэчихсэн.

Аав: Юу?  Хүнтэй суучихсан гэнэ ээ? Ямар нохойн гөлөг нь вэ? би яасан ч зөвшөөрөхгүй.

Чэн: Та нар намайг аль хэдийн гэрээсээ хөөсөн. Миний хэнтэй суух та нарт хамаагүй.

Аав: Чи...

Дүү: Эгч ээ, нөхөр чинь их ядуу байх тийм ээ? Би эртээд харсан. Эмээ нь альцхаймертай юм байна лээ. Тийм хүнтэй байх хэцүү биз дээ.

Са: Гэрлэсэн байсан ч хамаагүй ээ. Салчихад л болно шд. Танай нөхөр гүйцэхгүй дээ... миний царайг...

Чэн: Уучлаарай. Манай нөхөр өөрийн чинь дэргэд хамаагүй царайлаг.

Са: итгэхгүй байна. Тэгвэл дуудаад ир.

Чэн: Тэгье л дээ. Ханиа...

Лу: Ханиа?

Чэн: Нэг хүн чамайг өөрөөс нь царайлаг гэдэгт итгэхгүй байна гэнэ ээ.

Лу: за. Би одоо очилоо. Машин бэлд. Су овогтынд арван минутын дотор очино шүү.

Ж: Мэдлээ.

Чэн: Та нар...

Эх: Тэр галзуу амьтнаа дуудна гэнэ ээ. Гэрлэсэн байсан ч сал. Чэн ноён ямар баян хүн гэж бодож байна. Таван эхнэр нь үхсэн ч гэсэн дөрвөн хүүхэд нь байгаа. Тэрэнтэй суучихвал хүүхдүүд нь ч гэсэн чамайг халамжилна.

Чэн: Юу бодож байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Та нар хөрөнгө оруулалт авах гэж байгаа биз дээ? Сайн сонс. Битгий мөрөөд.

Са: Зогс. Би сүйн бэлэгээ аль хэдийн өгчихсөн. Дуугүй дагаад яв. Үгүй бол эндхийг нураана гэж мэд. Ойлгов уу?

Чэн: намайг амархан дийлчихнэ гэж бодоо юу? Чэн захирал аа, надтай гэрлэх үү?

Са: Мэдээж, гэрлэлгүй яах юм. чамайг татгалзах тусам би улам их хүсч байна.

Лу: Миний эхнэрт хэн хүрээд байгаа юм?

Аав: Чэн захирал аа, та зүгээр үү?

Са: Тавь.

Лу: Надаас илүү царайлаг гэсэн гэлүү?

Аав: Зогс. Балмад амьтан, орж ирэв үү үгүй хүн хүн зодоод.

Чэн: Уучлаарай, манай нөхөр мафид байдаг болохоор та нараас өөрөөр сэтгэдэг юм.

Са: Хөөе, байз. Танай Су овогтынх миний сүйн бэлгийг авчихсан. Охин чинь надтай гэрлэхгүй юм бол хурдан буцааж өг.

Чэн: Су овогтынд хайр татсан бас нэг охин байдаг байх аа? Су Мэн. Намайг бодоход илүү уян зөөлөн, сайхан сэтгэлтэй. Танай дөрвөн хүүд хойд ээж болоход яг тохирно.

Дүү: Эгч ээ. Энэ ээж аав хоёрын танд зориулж бэлдсэн хурим. Би яаж булааж болох юм? Та өөрөө ингэчихээд дараа нь намайг булаасан гээд байдаг шд.

Аав: Мэнмэн. Су Чэн, муу өөдгүй хог. Яагаад Мэнмэнийг түлхэж байгаа юм?

Эх: Хурдлаарай. Туслаарай.

Аав: Хурдал. Хурдан авраач.

Эх аав: Хурдал. Хурдал. Бушуул бушуулаач ээ. Хурдан Мэнмэнийг гарга. Мэнмэн.

Дүү: Туслаарай. Туслаарай.

Чэн: Юу гэж хашгираад байгаа юм? ийм гүехэн ус байхад.

Дүү: Би... хөлний шөрмөс татаад өвдөөд байна.

Лу: 6жилийн өмнө,  Жунтин зочид буудал. Надтай нэг шөнийг өнгөрөөсөн эмэгтэй... чи байж.

Дүү: Тэр шөнө болсон явдлыг яаж мэдсэн юм бэ? Тэр хүн чи байсан юм уу? Тэгэхэд миний анхных байсан. Чи... чи миний эгчийн нөхөр байж...

Лу: Би заавал тайлбарлана аа. Су Чэн.

Аав: Явчихсан.       

*************

Лу: Эмээ. Би зургаан жилийн өмнөх эмэгтэйг олсон. Тэр хүн Су Чэний дүү нь. Су Мэн.

Эмээ: Энэ эм таалагдахгүй байна. Сайн сонс. Би Чэнчэнээс өөр хэнийг ч зөвшөөрөхгүй.

Чэн: Эмээ. Манай ажил өнөөдөр эрт тарсан. Би жимс аваад ирлээ.  Су Мэн?... Су Мэн? Су Мэний мэдээлэл яагаад энд байдаг билээ?

Лу: Су Мэн... миний хайж байсан хүн. Тэр жил надад хэн нэг нь эм уулгачихсан. Нэг эмэгтэй өрөө андуураад ороод ирсэн. Миний ухаан орон гаран байсан. Сэрээд хартал... тэр явчихсан байсан.

Чэн: Тэгээд... энэ олон жил тэрнийг хайж байсан байх нь. Гэрлэснийхээ дараа ч гэсэн... Тэрэнд сайн юм уу? Салъя. Эмээ надтай үлдэнэ.

Лу: Юу?

Чэн: Салъя гэж байна. Эмээ надтай үлдэнэ.

Эмээ: Сайн байна. Сайн байна. Сайн байна. Салсан нь дээр. Салсан нь дээр. Тэгвэл би Чэнчэнд илүү сайн нөхөр олж өгнө.

Лу: Би салахгүй.

Чэн: Лу ноёнтон. Тохиролцохгүй гэвэл... би шүүхэд өргөдөл гаргана.

Лу: Лу ноён? Ямар хурдан өөрчлөгдөж байна аа.

Чэн: Тийм ээ. Сэтгэлд чинь өөр хүн байгаа юм чинь... би нөхрөө өөр хүнтэй хуваалцахгүй. Өнгөрснөө бодоод... долоо хоногийн хугацаа өгье. Амьдрах газар олоод хурдан нүү. Эмээ. Миний бие таагүй байна. Би орж амарлаа.

Лу: Су Чэнд... би хэрэггүй юм байна.

Эмээ: Би мэдэхгүй. Чэнчэн намайг авна гэсэн.  Залуу хүн сэтгэлээ сайн сонсох хэрэгтэй байдаг юм. бүгдийг нь алдчихаад дараа  нь харамсмааргүй байгаа бол...

***************

Лу: Өглөөний мэнд. Цайгаа уухгүй юм уу?

Чэн: Дахиад надад өглөөний цай бэлдэх хэрэггүй. Бас... Нэгэнт салахаар шийдсэн болохоор... амьжиргааны зардалаа... ажил хийж өөрөө ол. Мартсанаас... Сайн хүнээ олсон болохоор дээрмчний ажлаа боль.

Лу: Надтай дуугараагүй долоо хонож байна.

Ж:  Ажилдаа анхарлаа хандуул л даа. Уншиж, гарын үсэг зурах ёстой олон баримт хүлээгдээд байна.

Лу:  өдөр болгон ажил ажил ажил. Ажил хийгээд яах юм? Компаний ажилчдын дунд хайрын асуулга явуул.

Ж:  Аан?

Лу: эмэгтэй ажилчдаас юунд дуртай, юу авмаар байгааг нь асуу. Зөв хариулт өгөх юм бол жилийн эцсийн бонусыг нь хоёр дахин нэмнэ.

****************

Чэн:  Эмээ, сам хорхой ид.

Эмээ: Манай Чэнчэн л намайг мэдэж байна.

Чэн: Лу ноён.

Лу: Аан?

Чэн: Долоо хоног өнгөрчихлөө. Өнөөдөр түлхүүр өгөхөө мартав.

Лу: Энийг ид.

Чэн: Хэрэггүй. Би хальстай нь идэх дуртай.

Лу: Энд яагаад өвдөөд байна аа?  

Эмээ: Залуу хүн... өөрөө учрыг нь олох хэрэгтэй. Алим амттай байна.

Лу: Жоу туслах. Су Мэнтэй уулзах цаг товло.

Дүү: Уулзъя. Хүлээсний хэрэг гарлаа. Лу Чиюүэ тэр муу Су Чэний учрыг олчихоод... над дээр ирж байна.      Су Чэн. Чамайг бүгдэд нь хаягдаж, юу ч үгүй болохыг харах миний хүсэл.

****************

Эр: Хөөе. Тэр сарнай хэлбэртэй мэнгийг хар даа. Захирлын ирээдүйн эхнэр байна. Манай компани дээр ирчихэж.

Эм: хөдөлж байгаа нь хүртэл язгууртан шиг. Ганц хараад л бид нараас өөр гэдэг нь илт байна.

Эм: Мэдээж шдээ. Хүссэн нь захирлын эхнэр болдог гэж бодоо юу?

Э: Эзэгтэй. Та Лу захиралтай уулзахаар ирээ юу? Би хүргээд өгье. Ийшээ.

Дүү: Чиюүэ. Удаан хүлээсэн үү?

Лу: Лу Чиюүэ гэж дууд.

Дүү:  Тийм ээ. Яарах хэрэггүй.   Чтюүэ. Кофе чинь амттай харагдаад байна. Би амталж үзье.

Лу: Соль.

Дүү:  Би... би буруу юм хийчихсэн үү? Бид хоёр...

Лу: Су авхай. Шулуухан ярилцъя. 10сая. Чиний нөхөн төлбөр.

Дүү:  Чиюүэ, энэ чинь юу гэж байгаа юм?

Лу: зургаан жилийн өмнөх нөхөн төлбөр.

Дүү:  Би чамайг зургаан жил хүлээсэн. 10саяыг өгөөд надаас салъя гэж байгаа юм уу? Миний сэтгэл яах болж байна?

Лу: Су авхай, 6жилийн өмнө чи буруу өрөөнд орсон. Миний ухаан орон гаран байсан. Чи бид хоёр ганц шөнө унтсан төдий. Тэр үед би чамайг хүчлээгүй. Би чамайг зургаан жил хайсан. Энэ 10сая юань миний чамд өгч чадах нөхөн төлбөр. Чиний хэлсэн сэтгэл... чи бид хоёрын дунд ямар ч сэтгэл байхгүй.

Дүү:  Намайг яаж ингэж чаддаг байна аа? Лу Чтюүэ. Чи үнэхээр хэрцгий юм. тэгвэл миний амьдралын зургаан жилийг яах болж байна?

Лу: би эхнэртэй хүн.

Дүү:  Салж болно шд. Су Чэнд жинхнээсээ сайн биш биз дээ?

Лу: Сайн биш... хайртай.

Дүү:  Чиюүэ. Су Чэн юу ч мэдэхгүй хөдөөний хөөсөн мантуу. Та хоёр яагаад ч тохирохгүй. Энэ зүгээр л хэсэгхэн зуурын сонирхол. Тэр чамд тохирохгүй.

Лу: чам шиг гадны хүн миний хувийн хэрэгт оролцох хэрэггүй.

Дүү:  Надад хайргүй юм бол яах гэж сарнайн зүүлт хийлгэсэн юм?

Лу: Тэрийг яаж мэдсэн юм?

Дүү:  Чиюүэ. Миний хэлэхийг сонс.  Тэр Су Чэн гэдэг зальт үнэгэнд чи түр зуур л татагдсан.  Аав яагаад тэрнийг гэрээсээ хөөснийг мэдэх үү? Таарсан болгонтойгоо унтдаг завхай болохоор нь хөөсөн юм.

Лу: Сайн сонс. Миний эхнэрийг гүтгэхээ боль. Үгүй бол Лонюу групийн алтан медальтай хуульчдын чадварыг харуулна гэж мэд. Чэнчэн миний хэн болохыг мэдэхгүй.  Дэмий юм ярих юм бол... Лу овогтынх яахыг чи мэдэх байх.

Дүү:  Лу Чиюүэ. Чи тэгж байгаа бол... намайг буруутгах хэрэггүй шүү. Өнөөдөр тэрэнтэй нэг аяганаас кофе уулаа. Жаргалтай байна.

Эм: Хөөх. Атаархчихлаа. Мэнмэн, чи азтай юм аа.

Эр: мэнмэний мөрөн дээр байгаа мэнгэ танил харагдаад байх чинь? Лонюу групийн захирлын хайж байгаа эмэгтэй ийм мэнгэтэй гэсэн. Лонюу груп тэр эмэгтэйг хайхаа больсон гэсэн. Энэ юу гэсэн үг вэ?

Эм: Мэнмэн. Чиний дагуул болмоор байна. Мэнмэний дагуул болмоор байна.

*******************

Чэн: Чи... Энд юу хийж байгаа юм?

Эмээ: Юу болоод байгаа юм?

Лу: Эмээ та хоёрт санаа зовоод. Та хоёрыг хамгаалж байгаа юм.

Чэн: Үнэнээ хэл.

Лу: Байр түрээслэх мөнгө байхгүй.

Чэн: Би зээлүүлье. Хэд хэрэгтэй юм?

Лу: Чэнчэн, уучлаарай. Би хүнд сайн болж үзээгүй болохоор ойлгоогүй явж. Хүнд сайн байх ямар байдгийг мэдэхгүй болохоор... гэхдээ одоо би ойлгосон. Би ганцхан чамд л сайн байсан. Надаас салахгүй байж болох уу?

Чэн: сайн байгаагүй гэнэ шүү. Су Мэнд сайн байсан гээ биз дээ?

Лу: Миний буруу. Би тэнэг байж. Би зүгээр л сайн гэж боддог байсан болохоос үнэнээсээ сайн байгаагүй. Тэрэнд ч гэсэн хэлчихсэн.

Эмээ: Тийм ээ, Чэнчэн. Буруугаа мэдэж байгаа.

Лу: Аан.

Чэн: Эмээ.

Эмээ: Муу золиг. 

Чэн: Ороод ир.

****************

Чэн: Салахгүй байж болно. Гэхдээ намайг хуурахыг яасан ч зөвшөөрөхгүй.

Эмээ: Араар тавьж болохгүй гэж байна.

Лу: Тэгэлгүй дээ. Би чамд л сайн.

Чэн: Жаахан хүүхэд шиг.  Сайн нөхөр байхад болно.

Эмээ: Сайн нөхөр бай гэж байна.

Чэн: Эмээ. Та Тианжиных юм уу? хүний хэлснийг давтаад?

Эмээ: Залуу хүмүүс муудалцалгүй л яах вэ. Нэг нэгнээ хайрлаж, хүндэлж байх хэрэгтэй шүү.

Лу: Чэнчэн. Чамайг үргэлж нандигнаж явна аа.

***************

Дүү: Жан менежер гэсэн байх аа? Миний хэн гэдгийг мэдэж байгаа биз дээ?

Э: Мэдэлгүй яах вэ. Су компаний захирлын охин. Бас Лонюу групийн захирлын эхнэр болох хүн. Эзэгтэй.

Дүү: Муугүй шүү. Юу хэлэхээ мэддэг, мэдээлэл сайтай. Чадвар чинь таалагдаж байна.

Э: захирлын эхнэрт үнэлүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг.

Дүү: Чамайг менежер байхаа больсон гэж сонссон. Яагаад тушаал буурчихсан юм?

Э: Тэр муу Су Чэнээс болж байгаа юм.

Дүү: Миний хэлснийг хийх юм бол... Энэ картанд байгаа 500мянга чинийх болно. Сайн хийх юм бол буцаагаад менежер болгож болох юм.

Э: Эзэгтэй таны даалгасан ажлыг сайн хийнэ ээ.

*****************

Э: Су дарга аа. Энэ үйлчлүүлэгч танаар далайн эргийн байшингийн зураг төсөл гаргуулмаар байна гэсэн. Тантай уулзаж ярилцмаар  байна гэж байна лээ.

Чэн: Юун тоос вэ?

Э: уучлаарай, Су дарга аа. Би түрүүн засвар хийж байгаа газраар явсан юм. Дараа  сайн цэвэрлэж байна аа. Су дарга аа, Су авхайн далайн эргийн байшингийн үнэлгээ бусад төслийг бодоход үнэлгээ нь өндөр байсан. Шагнал ч гэсэн өндөр байгаа.

Чэн: би л мөнгө олж байж Лу Чиюүэ, эмээ хоёр тав тухтай амьдарч чадна. За. Өдөр очино гээд хэлчих.

Эр: Эзэгтэй мэргэжлийн юм аа. Бид нар ч дагах хэрэг алга. Эзэгтэй орчихлоо.

Эр2: жаахан хүлээж бай. Эзэгтэй бид хоёрыг харчихаж магадгүй.

Чэн: Су авхай. Су авхай. Су авхай. Су авхай... Су авхай...

Дүү: Эгч ээ.  Эгч ээ. Гч ээ.

Чэн: Чи юу? Хүнээр даажигнахаас залхахгүй байна уу?

Дүү: Су Чэн. Аймаар байна уу? Тэгвэл удахгүй бүр их айх байх даа. Тэгээд хэр аймаар байна?

Чэн: Чамтай тоглож байх зав алга.

Дүү: Су Чэн. Миний юу бэлдсэнийг мэдмээргүй байна уу? ээж аав чинь чамайг яагаад үзэн яддагийг мэдмээргүй байна уу? би төлөгч олсон. Тэр хүн чиний төрсөн од азгүйтлээр дүүрэн, эцэг эхдээ үргэлж муу зүйл дагуулна гэж хэлсэн.    

Чэн: Чи үнэхээр... Су Мэн... тэр хоёр чамайг хорин жил өсгөсөн. Чи яаж тэгж чаддаг байна аа?

Дүү: Су Чэн. Хэн нэгнийг буруутгамаар байгаа бол миний амьдралыг сүйтгэсэн өөрийгөө л буруутга. Эцэг эх чинь чамайг хөдөө өссөнийг сонсоод ямар их шаналах бол? Даанч тэр хоёр одоо чамайг үзэн ядаж байгаа. Чи бүгдээр нь хайрлуулж болох байсан. Даанч одоо бүгд минийх болсон.

Чэн: би бичээд авчихсан.

Дүү: Бичиж л байхгүй юу. Эндээс амьд гарч явуулж чадах юм уу?

******************

Ж: Лу захирал аа. Эзэгтэйн утсанд дохиолол суурилуулчихсан байгаа. Эзэгтэйд аюул тохиолдох юм бол дохиолол дуугарна.

Лу:  Машин бэлд.

Ж: Мэдлээ.

Чэн: Чи намайг яасан бэ?

Дүү: Жан менежер миний хүн гэдгийг хэлэхээ мартчихаж. Хавтастай бичгэн завсар эм хийчихсэн байсан юм.

Чэн: Чи юу хүсээд байгаа юм?

Дүү: Үхээд өг. Үгэнд ороод хөдөөнөө амьдарч байхгүй. Энд яах гэж ирсэн юм? Яах гэж ирсэн юм?

Чэн: Чи хууль зөрчиж байна.

Дүү: Надад өгөөдөх.

Эр: Баларлаа. Баларлаа. Су авхай. Мурон цагдаа нар энд арван минутын дараа ирнэ гэж байна. Хурдан явах хэрэгтэй.

Дүү: Юу? Би түрүүлээд явлаа. Та нар Су Чэний учрыг олчихоод хурдан яв.

Лу: Чэнчэн. Тэсдэг юм шүү.  

Эр: Хүн алж чадахгүй юм байна.

Эр2: Өгөөдөх. Арчаагүй хулчгар амьтан. Ийм амархан юм хийж чадахгүй. Цагдаа нар ирэх гээд байхад.

Лу: Чэнчэн.

Эр: Яасан хурдан ирчихэв ээ? Арван минутын дараа гэсэн биз дээ.

Лу: Чэнчэн. Чэнчэн... Эд нарыг би өөрөө байцаана. Амьдаар нь барь.

****************

Лу: Май...

Чэн: Болно оо. Би өөрөө идье. Эмч нар намайг зүгээр гэсэн.

Лу: Эмч нар анагаах ухааны талаас нь хэлсэн. Би... нөхрийн чинь хувиар хэлж байна. Үгэнд ор. Хэд хоногтоо миний хэлснээр хий.

Чэн: За.

Эм: Би үзлэг хийгээдэхье.

Чэн: За.

Лу: Ингэж удаж байхад шивээс чинь арилаагүй юм уу?

Эм: Мэнгэ байна.

Лу: Мэнгэ ээ?

Эм: Мэнгэ сүртэй юм биш. Сайн амраарай.

Чэн: Чамд таалагдахгүй байх гэж бодоод...

Лу: Су Мэн та хоёр хоёлаа мэнгэтэй юм уу?

Чэн: Су Мэн? Тэрэнд байхгүй.

Лу: хүлээж байгаарай. Су Мэний багын зургийг явуулаадах.

Чэн: Яасан бэ?

Лу: Чэнчэн. 6жилийн өмнө 3-сарын 28-ны өдөр... Жунтин зочид буудалд чи байсан уу?

Чэн: 6жилийн өмнө би төрсөн өдрөө тэмдэглэж байгаад... ухаанаа алдчихсан байсан. Сэрээд харсан чинь... танихгүй хүнтэй нэг оронд байсан.

Лу: Тэр хүний царайг харсан уу? чи санаж байна уу?

Чэн: би айгаад царайг нь харж чадаагүй. Хурдан зугтаад явчихсан. Би чамаас нуух гээгүй юм шүү. Яагаад гэвэл... энэ хэрэг... миний хувьд арилшгүй шарх болохоор...  шархаа задлахыг хүсээгүй юм. Хэрвээ... чи дургүй бол... хоёулаа...

Лу: Чэнчэн. Би тэр хүн байна.

Чэн: Тэгвэл... Су Мэн...

Лу: Су Мэний мэнгэ... чинийхийг дуурайлгасан хуурамч мэнгэ байж. Би эндүүрсэн байна лээ. Зургаан жилийн өмнө тэрнийг байсан гэж бодсон юм.

Чэн: Су Мэн. Дахиад л тэр... Миний байгаа бүхнийг булаахыг тэгтэлээ хүсээд байгаа бол... би хариугаа заавал авна.

Лу: би үргэлж дэргэд чинь байж, байнга дэмжинэ.

Чэн: за. Хэн гэдэгээ хэлж Чэнчэнийг гайхшруулдаг хэрэг.

****************

Дүү: Ханжоугаас хурдан явах хэрэгтэй. Лу Чиюүэ намайг яасан ч зүгээр орхихгүй. Замаас зайл.

Эм: Авхай, Шанкайгийн хүмүүсээс хэл ирсэн. Су Чэний учрыг олчихсон гэж байна. Лу Чиюүэг араас нь ирэх байх гэж айгаад хэд хоног нуугдсан эгж байна.

Дүү: Тийм байж...

Лу: Су Мэн, чамайг зөвшөөрвөл хоёулаа хуримаа нөгөөдөр хийе.

Дүү: Зөвшөөрч байна. Зөвшөөрөлгүй яах вэ. Су Чэн. Харж байна уу? чамайг үхэнгүүт нөхөр чинь надтай гэрлэе гэж байна.

*************

 Э: Су Чэний нөхөр үнэхээр захирал байсан байна шд. Гэхдээ азаар Су Чэн үхчихсэн.  

Аав: Манай Мэнмэн ингэж нэг Ханжоугийн хамгийн том захиралтай гэрлэх гэж.

Эх: Мэнмэнийг тэр өөдгүй амьтантай харьцуулбал тэнгэр газар л гэсэн үг.

Аав: Яг үнэн.

Дүү: Ийм сайн хүнтэй учирсан нь миний хувьд маш том аз.

Чэн: Ийм сайн хүнтэй суух эрх чамд байхгүй нь харамсалтай.

Дүү: Чи... чи чинь үхчихээгүй билүү?

Чэн: Тамын хаан намайг буцаагаад явуулсан юм.

Эх: Су Чэн. Энэ чиний тоглодог газар биш. Гар.

Чэн: Тэр хүн миний нөхөр. Би яагаад гарах ёстой юм?

Аав: Дэмий юм ярихаа боль. Хурдан гар. Хамгаалагч. Хамгаалагч.

Дүү: Су Чэн. Миний юу бэлдсэнийг мэдмээргүй байна уу? ээж аав чинь чамайг яагаад үзэн яддагийг мэдмээргүй байна уу? би төлөгч олсон. Тэр хүн чиний төрсөн од азгүйтлээр дүүрэн, эцэг эхдээ үргэлж муу зүйл дагуулна гэж хэлсэн. Чи бүгдээр нь хайрлуулж болох байсан. Даанч одоо бүгд минийх болсон.... Үгүй ээ. Ээж ээ, миний хэлэхийг сонс л доо. Тийм биш ээ.

Эх: Су овогтынх чамайг энэ олон жил яаж өсгөлөө? Яаж ингэж чаддаг байна аа?

Аав: чамд хичнээн сайн байлаа. Чи...

Дүү: Аав аа.

Аав: Өнөөдрөөс Су Мэнийг Су овогтынхоос хөөж байна.

Дүү: Үгүй э. Үгүй. Тэгж болохгүй. Аав аа, миний буруу. Миний буруу.

Лу: Су Мэн. Шунал чинь хэтэрснээс болж байгаа юм.

Дүү: Чи тийм сайн хүн үү. Су Чэн, чи мэдэхгүй биз дээ. Чи сайн нөхөр үнэн хэрэгтээ Ханжогийн ханхүү. Лонюу групийн захирал Лу Чиюүэ. Чамайг өөрийнх нь эхнэр байхад тохирохгүй гэж бодож байгаа. Тэгээд чамаас хэн болохоо нууж байгаа юм. чамтай гэрлэж, чамайг зарцлах гэж байгаа юм.

Эмээ: Худлаа ярихаа боль.  

Чэн: Эмээ.

Эмээ: Чиюүэ бид Чэнчэнийг захирал болоход нь бэлдэхийн тулд хэн гэдэгээ нуусан юм. Ирээдүйд Чэнчэн, Чиюүэ хоёр Лонюу групийг хамтарч удирдана.

Лу: Өнөөдөр... өөрийн нэр дээр байдаг бүх хувьцааг... Су Чэнд шилжүүлж байна. Чэнчэн. Миний чамд өгч байгаа хуримын бэлэг. Харин Су Мэн... Чэнчэнийг олон удаа хорлож... алахыг завдсан нь... нотлох баримтаар батлагдсан. Нотлох баримтуудыг цагдаад өгчихсөн. Үлдсэн бүх насаа торны цаана өнгөрөөх болно.

Дүү: Үгүй ээ. Тэгж болохгүй. Аав аа, ээж ээ, намайг авраач дээ. Намайг авраач дээ.

Эх:  Үхэж байхдаа таарсан амьтан.

Дүү: Су Чэн, миний буруу. Би шуналаасаа болоод сохорсон байж. Намайг уучилчих л даа, тэгэх үү? Уучлаарай.   

Чэн: Намайг тэнэг гэж бодоо юу?

Дүү: Эгч ээ. Эгч ээ. Дахиад ганцхан боломж өгөөч дээ. Эгч ээ. Үгүй ээ. Аав аа.

Э: Намайг тавь. Тавиач...

Дүү: Ээж ээ, аав аа. Намайг авраач дээ. Намайг авраач дээ.

Аав: Чэнчэн. Уучлаарай.   Су Мэнээс л болж байгаа юм. Ээж бид хоёрыгоо уучлаач дээ, тэгэх үү?

Эх: Чэнчэн. Аав бид хоёр нь нүглээ наманчилна аа.

Чэн: Тэр үед та хоёр шалгасан бол үнэнийг мэдэж болох байсан. Даанч та хоёр миний тайлбарыг сонсоогүй. Су Мэний хэлсэн үгэнд итгэж, намайг Су овогтынхоос хөөсөн. Бас намайг хөгшин хүнтэй гэрлүүлэх гэсэн. Та нар уучлаарай, уучилчих гэсэн үү? Уулчаарай, Су ноёнтон. Би тийм өгөөмөр хүн биш. Одоо явцагаа.

Аав эх: Су Чэн.

Эх: Үгүй ээ. Үгүй.

Аав: Явъя.

Эх: Үгүй ээ. Миний охин...

Эмээ: Чэнчэн.

Чэн: Эмээ.

Эмээ: Зүгээр ээ. Одооноос Чиюүэ бид хоёр чиний гэр бүл.

Лу: Хойшид... би чамайг хамгаална.

Чэн: за.

Төгсөв.

Back to episodes Go home