Дараа нь амьд үлдэх – 12
Үргэлжлэл: 47:36 мин
Дүрүүд:
Эр:
Саша хакер
Валера хөл бөмбөгийн фэн, мулзан толгойт
Иван Радовский “Оргил” корпорацийн эрдэмтэн
Макс
Сергей Михайловч
Лобода
Георгий
Шор
Эм:
Ирина
Марина
Вероника байкер
--------------------------------------------------------------------------------
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
--------------------------------------------------------------------------------
Иван: “Оргил” хүмүүс дээр генетикийн туршилт хийхээр бэлтгэж байсан.
Сер: Чамд зөвхөн Радомский, вирус хоёрыг бункерт хүргэ гэж хэлсэн.
Пётр: Энэ үл ойлголцол яаж болсныг би ойлгоогүй.
Эм /ТВ/: Москвагийн метроны өртөөнүүдийн нэгэнд үл мэдэгдэх бодис цацагдсаны улмаас халдвар авсан гэж 1000 гаруй хүн ханджээ.
Эр: Лена!
--------------------------------------------------------------------------------
Эр: Биднийг энд нь үхэг гээд орхисон. Москваг цэргийнхэн бүслэн хаасан. Хоёр хоногт хотын тэн хагасыг нь үхүүлсэн энэ ямар чөтгөрийн вирус вэ?
Надя: Өөрөөр, бид энд түгжигдсэн нь том аз гэж үү?
--------------------------------------------------------------------------------
Вал: Яг морг шиг.
Мар: Энэ юу вэ?
Митя: Дэмийрэхээ больцгоо. Гүйцээ.
Вал: Сайн уу. Би... би уучлалт хүсье. Би та нарт саад болохыг үнэхээр хүсэхгүй байна. Гэвч...
Макс: Алив, алив, алив, хурдан!
--------------------------------------------------------------------------------
Вал: Хүлээ. Юу болсон юм?
Айжан: Би тэдний нэг болмооргүй байна.
Нат: Энэ. Түүнийг машинуудын тэнд хазсан юм.
Лоб: Би профессор Радомскийгоос ирлээ. Профессор тэдгээр бүсгүйчүүд, тэдгээр юмнуудыг аварч болно гэж үзэж байгаа.
--------------------------------------------------------------------------------
Ира: Би түүнийг явуулах ёстой байсан. Түүнгүйгээр Радомский вакцин аа дуусгаж чадахгүй.
--------------------------------------------------------------------------------
Нат: Хөөе, новш оо!
--------------------------------------------------------------------------------
Вера: Баганууд соронзон талбай үүсгэдэг. Хүрэх юм бол үхтэл тог цохино. Тэр, хана, даланг харав уу? Тэр бидний трамплин.
--------------------------------------------------------------------------------
Саша: Гайхалтай. Чи энийгээ надтай хамт давтмаар байна уу?
Вера: Мэдээж.
Мар: Үгүй ээ!
Гео: Радомскаягийн машин руу мутантууд дайрсан.
Сер: Яаж тийм юм болдог байна аа? За?
Эмч: Та энийг харах хэрэгтэй. Тийм ээ, туршилтын мутант. Тэр нэг л биш байна.
Сер: Энэ Анатолий Лобода байна. Тэр профессор Радомскийг хаанаас хайхыг мэднэ.
Ира: Лобода таныг вакцин бүтээсэн гэж хэлсэн.
Иван: Вакцин бэлэн биш.
Саша: Чи тэднийг мэдэхгүй. Тэд бараг хэн ч биш нэг бүсгүйг аврахын тулд хотоор явж байгаа.
Лоб: Би одоо лаборатори луу профессорт очих хэрэгтэй байна. Та нар надад туслах уу?
Макс: Орцгоо. Алив, хурдан.
Вера: Түүнээс болж ойр дотно хүмүүсээ алдсан! Би гэр бүлээ алдсан. Харин түүний охин нь амьд. Тэр хайртай хүнийхээ үхлийг өөрийн биеэр мэдрэх ёстой.
--------------------------------------------------------------------------------
ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 12 – Р АНГИ /ШИНЭ ХҮМҮҮС/
--------------------------------------------------------------------------------
Макс: Юу гээч, чи аавтайгаа хоёулаа амьд үлдсэн нь маш том аз. Чи үүнийг дэмий л үнэлэхгүй байна.
--------------------------------------------------------------------------------
Иван: Чамд байгаа юу вэ?
Мар: Цомог. Тэр үргэлж авч явдаг байсан юм. Энд бункерт бидэнтэй хамт байгсад бараг бүгдээрээ байгаа. Энэ Женя. Энэ Надя, Митя хоёр. Энэ Валера, Стас хоёр.
Иван: Адилхан болж.
Мар: Тиймээ. Стас, Наташа хоёр удахгүй бас энд ирнэ.
Иван: Харин энэ чи. Чи хүүхэдтэй юм уу?
Мар: Болно.
Иван: Ира... Намайг уучлаарай.
Ира: Би таныг хэзээ ч ингэж хэлэхгүй гэж боддог байсан.
Иван: Би чамд бүгдийг тайлбарлаж чадах юм шиг санагддаг. Би...
Ира: Хүлээ. Тэнд, миний нэг найз бас л үнэнийг мэдэхийг хүсч байгаа.
--------------------------------------------------------------------------------
Ира: Саша, чи нэг юм асуухыг хүссэн.
Саша: Би “Клейтон” төслийн талаар мэдэх гэсэн юм. Энэ бүхэн ямар хэрэгтэй вэ? Үүний ард ямар хүмүүс байдаг вэ?
Иван: Тэд их биш. Тэднийг хүмүүстэй эн тэнцүү тавихад их дургүй.
Саша: Тэд хэн юм?
Иван: Дэлхийн түүхэд өөрсдөдөө тохиромжтойгоор нөлөөлөх хангалттай мөнгө, эрх мэдэлтэй тийм хүмүүс.
Ира: Глотов тэдний нэг үү?
Саша: Харин вирус ямар хэрэгтэй? Тэд юунд хүрэхийг хүссэн бэ?
Иван: Төгс нийгмийг. Тэдний ярьдагаар, шинэ үеийг хүмүүнлэг аргаар согогоос нь цэвэрлэхэд энэ вирус хэрэгтэй байсан. Вирус өөрөө шинэ дэлхийн эхчүүдийг сонгодог. Хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн авъяастай, эрүүл саруул, сайн гентэйг нь. Энэ нь тэдэнд төрөлтийг үргэлжлүүлэх хязгааргүй их боломжийг өгөх байсан.
Саша: Муугүй сонсогдож байна.
Иван: Тиймээ, би анхандаа яг тэгж боддог байлаа. Гэвч ганцхан эсрэг үр дүн байсан. Генийн сонголтоор орж тэнцээгүй нь үргүй болдог, шинэ дэлхийн өнгө төрхийг өөрийнхөө үр удмаар гутаахгүйн тулд. Би үүнийг мэдэнгүүтээ вирусын ажлаа шууд зогсоосон юм. Харамсалтай нь нэг гүйцэд биш загвар бэлэн болсон байсан. Глотов үүнийг ашиглан хүмүүс дээр туршилт хийхийг хүссэн. Та нар дээр. Би саад болох гэж оролдоод эцэст нь хотын тэн хагас нь үхсэн. Хар нүдтэй шинэ дэлхийн эхчүүд хүмүүсийг алж байна.
Саша: Харин одоо сайхан бүсгүйчүүд яагаад мурании болсон нь ядаж ойлгомжтой боллоо.
Эр: Бүгд байрандаа үлдэхийг хүсье.
Мар: Энэ юу вэ?
Ира: Тэд хаалга эвдэж байна. Энэ “Оргил” уу?
Лоб: Профессор оо, хараахан дуусгаагүй....
Иван: Энэ хангалттай.
Макс: Хий, хойшоо. Цонхоо нээ, цонх нээ! Хойшоо, хойшоо! Шалан дээр хэвтэцгээ!
--------------------------------------------------------------------------------
Вера: Чөтгөр гэж!
--------------------------------------------------------------------------------
Сер: Радомскийн гэр бүл бүгд цуглажээ! Болж байна! Миний ажлыг хөнгөвчиллөө. Танд үнэхээр баярлалаа. Мартсанаас, танд ч гэсэн, Анатолий. Зам зааж өгсөнд.
Лоб: Бид цохыг устгасан ш дээ.
Сер: Хамгийн гол нь та үүнд үнэхээр итгэх ёстой байсан. Харин та даруухан юм, профессор оо. Эхлээд та хотын хэмжээнд туршилт хийлээ. Дараа нь энэ балиар, хуучны лабораторид нуугдаад л. Энэ шударга биш үү? Харин биднийг том үйл хэрэг хүлээж байна.
Ира: Тэр та нарт туслахгүй.
Сер: Аав чинь танд хайртайд эргэлздэг үү?
Иван: Танд надаас өөр юу хэрэгтэй юм?
Сер: Профессор оо, бид ер бусын амьд биетийг бүтээсэн. Хамгийн үр дүнтэй. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арми, бүр бид тэднийг хэт авианы дуугаар удирдаж сурсан. Гэтэл нэг л болохгүй болчихлоо. Мутантууд ээлж дарааллан үхэж эхэлсэн. Харин би хотод үлдсэн тэдгээр юмнуудад адилхан тийм юм тохиолдохыг хүсэхгүй байна. Та намайг ойлгож байна уу?
Иван: Хэт авиа вирусыг идэвхжүүлдэг. Та нар өөрсдөө тэднийг алж байна.
Сер: Тиймээ, чөтгөр гэж. Харин миний хүсэх юм... тэд түүнд илүү тэсвэртэй байхыг хүсч байна. Үгүй бол би тэднийг яаж удирдах юм? Би ойлгож байна, профессор оо. Энэ амаргүй шийдвэр. Таны ажлыг хөнгөвчлөхийн тулд хувилбаруудыг нэрлэе. Таны охин.... таны туслах, эсвэл таны туршилтын хүн болж болно.
Макс: Түүнээс гараа тат!
Сер: Энэ.. тэр чинь энэ, өөрийгөө авч үлдэх зөв совинг дарангуйлдаг сэтгэл хөдлөл. Энэ мутантуудад байдаггүй. Тийм болохоор тэд төгс. Та бидэнд туслах уу?
Ира: Аав аа, хэрэггүй.
Сер: Георгий.
Иван: Хүүхдүүдийг тайван орхиоч!
Ира: Аав аа, хэрэггүй. Хэрэггүй!
Иван: Дээшээ гараад ярилцъя.
Сер: Чи харав уу, аав чинь чамд маш хайртай байх нь.
--------------------------------------------------------------------------------
Сер: Чөтгөр гэж, энэ юу вэ, профессор оо?
Ива: Энэ мутантын цогцос. Танд санаа зовох юм байхгүй. Тэр хэнд ч гэм учруулахгүй. Би түүнийг халдварласан байсан эхний шатанд нь таарсан юм. Тэр үед миний туршилтын вакцины загвар бараг бэлэн болсон байсан. Тэр туршилтанд оролцохоор зөвшөөрөөд байсан юм.
Сер: Профессор, миний ажигласнаар, танд амьд хүмүүстэй ажиллах таалагддаг байх аа?
Иван: Би түүнийг эмчлэхийг хүссэн. Харин эцэст нь “Клейтро”-оос ч илүү төгс хувилбарыг бүтээсэн. Тэр хоёр цагийн хооронд мутант болон хувирч, халдвар авсан бусад мутантуудтай харьцуулахад илүү хүчтэй, хэрцгий болсон. Би түүнийг алахаас араггүй болсон.
Сер: Профессор оо, таны ярьж байгаа бүхэн надад улам таалагдаж байна.
Иван: Энэ таны хайж байгаа тэр зүйл гэдэгт би эргэлзэхгүй байна. Би таныг энэ өрөөнд урьсан нь зарим нэг зүйлийг харуулах гэсэн юм. Та зөвшөөрөх үү?
Сер: Мэдээж. Мэдээж би анхааралтай сонсьё. Энэ юу вэ?
Иван: Энэ агааржуулагч. Түүнийг компьютерээр удирддаг.
Сер: За яахав, профессор оо, сунжруулах хэрэггүй. Алив, гайхуулаач, өөрийнхөө шинэ вирусыг харуул.
Иван: Харин тэр хэдийн энд.
Сер: Ямар утгаар?
Иван: Гүнзгий амьсгал. Та халдвар авсан. Агааржуулагчаар цацаж байгаа энэ юм биднийг хоёр цагийн дотор үхүүлэхэд хангалттай. Хаалга түгжигдсэн.
Сер: Чөтгөр гэж!
Иван: Та дэмий хичээж байна. Энэ илүү төгс вирус. Тэр өмнөхөө бодвол хүний эд эсэд арай хурдан нэвчдэг.
Сер: Би таны энэ таахын араггүй амиа хорлогч хүний мөн чанарыг үзэн ядаж байна, профессор оо!
Иван: Та миний хувь тавиланг хөнгөвчилмөөр байна уу? Би хэдийн хүүр болсон, яг тантай адилхан. Өөрийнхөө тухай бод. Надад вакцин байгаа.
Сер: Та дахиад л дэмийрч байна, профессор оо. Таны юу ч бүтээгүй.
Иван: Энэ охин надад үүнд тусалсан. Туршилт бүтээгүй, гэхдээ би алдаан дээрээ ажиллаж, үйл явцыг эргүүлэх вакцин бүтээсэн.
Сер: Хаанаас ийм итгэлтэй байгаа юм? Та тэрийгээ хэн дээр ч туршаагүй.
Иван: Үгүй ээ. Гэхдээ та намайг амьд хүмүүс дээр ажиллах хэрэгтэй гэж өөрөө хэлсэн. Би түүнийг тань дээр туршихыг санал болгож байна.
Сер: Юу гэнэ ээ?
Иван: Яахав, таныг амьд байгаа дээр.
Сер: Би солиотой биш, профессор оо. Үгүй ээ.
Иван: Танд нотолгоо хэрэгтэйг би ойлгож байна.
Сер: Тиймээ.
Иван: Тэр танд очно. Харин та өөрийнхөө хүмүүст хүүхдүүдээр битгий оролд гэж хэл.
Сер: Хүлээгээрэй, профессор оо, таны хүүхдүүдэд бас л вакцин хэрэгтэй, тийм биш гэж үү?
Иван: Энэ хязгаартай агааржуулагч.
Сер: Чөтгөр гэж! Яагаад? Яагаад би танд итгэх ёстой гэж? Яагаад?
Иван: Яагаад гэхээр танд өөр арга байхгүй. Бас хугацаа.
Сер: Георгий. Георгий, профессор бид хоёр энд маш сайхан ярилцаж байна. Хүүхдүүдэд юу ч тохиолдохгүй байхад анхаар.
Гео: Ёсоор гүйцэтгэе. Сергей Михайлович, таны бүх юм зүгээр үү?
Сер: Тиймээ, бүх юм үнэхээр сайхан. Санаж ав, нэг л огцом хөдөлбөл толгойгүй болно гэж мэд. Намайг ойлгов уу?
Гео: Таныг ойлголоо.
--------------------------------------------------------------------------------
Иван: Вирусны эс цусанд ингэж үйлчилдэг. Вакцин тарьсны дараах зураглал. Эсрэг биетүүд вирусыг дайрч байна. Тэр 24 цагийн дараа үхнэ. Мутаци сулрах устах шатандаа орно.
Сер: Үр дагвар нь? Эцсийн үр дүн нь юу вэ?
Иван: Бүрэн эдгэрч, дахин халдвар авахгүй дархлаа тогтоно.
Сер: Гайхалтай. Тэгээд... тэгээд таны вакцин хаана байна?
Иван: Харин вакцин энд байхгүй. Тэр лабораторийн сейфэнд байгаа.
Сер: Георгий...
Иван: Танай хүмүүс сейфийг нээхийн өмнө...
Гео: Таныг сонсч байна.
Иван: ...бид хоёулаа үхнэ. Харин кодыг ганцхан би мэднэ.
Гео: Сергей Михаилович, би таныг сонсож байна.
Иван: Ойлголоо. Та вакцины оронд юу хүсч байна?
Гео: Сергей Михаилович?
Иван: Хүүхдүүдийг тойргоос гарга. Тэд аюулгүй болсон үед би танд кодыг хэлж, та вакцинтай болно.
Сер: Та энэ бүхнийг урьдчилан төлөвлөсөн үү, профессор оо? Эсвэл дүр үзүүлж байна уу, а?
Иван: Бид хугацаа алдаж байна, Сергей Михаилович.
Сер: Георгий. Георгий, хүүхдүүдийг тойргоос гаргах шаардлагтай байна. Өмнөд харуулын посттой холбогдоод энэ миний тусгай заавар гэдгийг анхааруул. Та намайг ойлгосон уу?
Гео: Таныг ойлголоо. Хоёр оо, би нэг байна. Хариу.
Эр: Хоёр сонсож байна, хариу.
Гео: Гол хаалга руу автобус авчир.
Иван: Би охинтойгоо яримаар байна.
Сер: За тэгэлгүй дээ. Эцэг нь өөрийг нь аварч аажмаар үхэж байгааг тэр мэдэхийг мөрөөдөж байгаа. Георгий, холбоогоо Радовскаяд өг.
Гео: Тайван.
Иван: Ира, чи намайг сонсч байна уу?
Ира: Аав аа, би хаашаа ч явахгүй.
Сер: Муу тэнэг!
Иван: Ира, намайг анхааралтай сонс. Чи яг миний хэлсний дагуу хийх ёстой. Та нар одоо автобусанд сууна. Тэгээд та нарыг тойргоос гаргана. Та нар аюулгүй зайнд очингуутаа надад энэ тухай холбоогоор мэдэгдээрэй. Би хүлээж байна. Чи ойлгосон уу?
Ира: Үгүй ээ, ийм юм битгий хий.
Иван: Ира, би яах ч үгүй. Би чамд үүнийг амлаж байна. Чи сонсч байна уу? Ира?
Ира: Би явахгүй.
Иван: Гуйя, холбоогоо Максимд өг.
Макс: Иван Сергеевич, Иван Сергеевич, би таныг сонсч байна.
Иван: Максим, хэрэв чи миний хэлсэн бүхнийг сонссон бол яг миний гуйсны дагуу хийгээрэй.
Макс: Ойлголоо, би бүгдийг хийнэ.
Иван: Баярлалаа, Максим. Бас Анатолийг хамт аваад яваарай.
Лоб: Иван Сергеевич. Иван Сергеевич, би тантай хамт үлдэнэ.
Иван: Анатолий, энэ заавал хэрэггүй.
Лоб: Үгүй ээ, би шийдсэн, би үлдэнэ.
Иван: За тэг.
--------------------------------------------------------------------------------
Эр: Нэг ээ, би дөрөв байна. Автобус ирсэн, хариу.
--------------------------------------------------------------------------------
Эр: Түргэл.
Саша: Би явахгүй.
Макс: Юу?
Саша: Би явахгүй.
Макс: Сань, чи түүнийг олохгүй, сонсов уу? Битгий тэнэглэ. Сань.
Эр: Ороорой.
Саша: Би явахгүй.
Эр: Автобусанд суу, хурдал.
Саша: Би явахгүй, холбоогоороо хэлээч.
Эр: Нэг ээ. Барьцааны нэг хүн явахаас татгалзаад байна. Заавар хүлээе. Хариу.
Гео: Сергей Михаилович, энд нэг нь явахыг хүсэхгүй байна.
Сер: Хүсэхгүй гэж юу гэсэн үг вэ?
Гео: Хот руу тэмүүлээд байна. Ямар зааварчилгаа байна?
Сер: Харав уу, энэ минийх биш. Гэтэл танай хүмүүс асуудал үүсгэж байна.
Иван: Надад гол нь Ирина автобусанд суух ёстой. Бусад нь хэрэгтэй гэж үзсэнээ хийж болно.
Сер: Наад амиа хорлогчийг явуулчих.
Гео: Таныг ойлголоо. Хоёр оо, нэг байна, хариу. Явуул.
Эр: Таныг ойлголоо. Яв!
Ира: Саша.
Саша: Бид та нарыг гүйцээд очно.
Эр: Байр байрандаа. Сууцгаа.
--------------------------------------------------------------------------------
Саша: Ника. Ник!
--------------------------------------------------------------------------------
Сер: Энд их бүгчим байна. Сонсооч, Иван Сергеевич. Бид энд маш олон цаг сууж байна. Би ч яахав тэснэ, харин таны эрүүл мэнд сул. Өөрийгөө хайрлаач. Вакцин авах болчихлоо.
Иван: Хүүхдүүдээс мэдээ ирэх хүртэл би байрнаасаа хөдлөхгүй.
Сер: Тиймээ тэд тун удахгүй тойргоос гарна. Эсвэл тэднийг гаргахгүй байж мэднэ. Эсвэл та надад кодыг хэлэлгүйгээр түрүүлээд үхнэ. Таны охин яах бол? Та энэ тухай бодсон уу?
Иван: За яахав. Гэхдээ лабораториос Георгийг гаргах хэрэгтэй.
Сер: Яах гэж?
Иван: Сейфэнд цорын ганц тун байгаа. Тэр ямар үнэ хүрэхийг та төсөөлж байна уу? Тийм үнэ цэнэтэй юмыг гэрчийн дэргэд гаргах ямар хэрэг байна?
Сер: Георгий, та чөлөөтэй. Штаб руу яв, тэгээд миний араас жолооч явуул.
Гео: Сергей Михайлович, би танд ийм хийхийг зөвлөхгүй байсан.
Сер: Энэ бол тушаал!
Гео: Мэдлээ.
Сер: Боллоо.
--------------------------------------------------------------------------------
Саша: Чи мотоциклоо тусгаарлаагүй хэвээрээ байна.
Вера: Замаас холд.
Саша: Гар буу жолоодоход чинь саад болохгүй байна уу? Чи юу хийж байгаа юм? Чи намайг хүлээсэн.
Вера: Чи хоцорсон!
Саша: Чи ганцаараа үхэхээр шийдсэн юм уу, яасан юм?
Вера: Хэн нэгэн гэж бодож болох ч....
Саша: Би энд байна! Хэрэв чи мэдээгүй бол би чамд хайртай!
Вера: Алив, хурдхан суу!
Саша: Манайхан бүгд постонд хүлээж байгаа.
--------------------------------------------------------------------------------
Иван: Тэнд хэн байна?
Лоб: Иван Сергеевич, энэ би. Мутантууд ирж магадгүй гээд би хаалгыг бэхэлсэн юм. Иван Сергеевич...
Иван: Бүх юм зүгээр. Оролцох хэрэггүй.
--------------------------------------------------------------------------------
Эр: Гараа өргө! Хурдхан машинаас гар! Зэвсгээ! Гараа ард аа ав! Тэднийг яах вэ?
Шор: Хажуу тийш нь аваачаад зүйл дуусга.
Эр: Та нар яаж байна аа?
Шор: Харин та нар нямбай байж, дүрэмт хувцсыг нь битгий муухай болгоорой. Бидэнд дахиад хэрэг болно.
Эр: Алив, урагшаа!
Эр: Та нар хэнтэй орооцолдсоноо мэдэхгүй байна.
Шор: Машиныг шалгасан уу?
Эр: Намайг сонсч байна уу?
Эр: Өвдөг сөгд!
Эр: Та нар юу хийж байна аа? Хөөе!
Эр: Сайн уу.
Эр: Шоргоолж идэшт ээ, энэ дүрэмт хувцас бидэнд ямар хэрэгтэй гэж?
Шор: Эргүүл. Энэ биднийг тойргоос гаргах тасалбар.
Эр: Хөөх. Шоргоолж идэшт ээ.
Шор: Яасан?
Эр: Ямар хүмүүс байгааг хар даа.
Эр: Нүхнээсээ гараад ирцгээ. Хурдал!
Шор: Аан. Янхнуудын бие хамгаалагч. За, сонин юу байна? Газрын зураг хэрэг болсонгүй юу? Залуусыг замын хажууд. Хаашаа явж байсныг нь асуугаад духанд нь сум зоо. Харин хүүхнүүдийг үлдээ. Замд биднийг зугаацуулна. Тэднийг гарга. Тэднийг харж бай.
Эр: Гарцгаа.
Шор: За, хувцсаа сольцгоо охид оо, тэгээд тойрог руу явцгаая.
Эр: Буцаад сууцгаа!
Эр: Хаашаа явж байсан юм?
Вал: Харин тэр залуусаас асуу.
Эр: Зогсч бай!
Эр: Харин одоо?
Макс: Биднийг тойргоос гаргахаар явж байсан юм. Та нарын хайсан тэр босс бидэнд автобус өгсөн.
Эр: Энэ заль хэнд хэрэгтэй гэж?
Макс: Юун заль? Биднийг харгалзаж байгаад автобусанд суулгасан.
Эр: Цааш нь? Энэ тэдний цугларалт гэлтэй. Дахиад нэг нь.
Эр: Ганцаараа. Эмэгтэй хүн байна.
Вера: Харваас та нарын ан амжилттай юу?
Шор: Тиймээ, тийм ч их биш.
Вера: Шатахуун хуваалцахгүй биз?
Шор: Ингэхэд ийм аймшиггүй чи хаанаас явна?
Вера: Шатахуун байхгүй тэр газраас.
Эр: Шоргоолж идэшт, чи зүгээр үү?
Шор: Тайван. Өөрсдийнхөө хийх юмыг хий.
Эр: За, одоо болно. Алив, яваад.
Шор: Хаашаа явж байгаа юм?
Вера: Энэ тамаас гармаар байна. Хүрээнээс гармаар байна.
Шор: Тэгвэл бид зам нэгтэй байх нь.
Саша: Эргэлзэж байна.
Вера: Үнэндээ надад ханьсах хүн байгаа.
Эр: Хөөе!
Вера: Бүү хөдөл.
Шор: Чи бас юм санадаг жаал бололтой.
Саша: Чи хүмүүстээ зэвсгээ хая гэж хэл.
Эр: Шоргоолж идэшт ээ.
Шор: Тайван! Миний бодлоор бид бүгдэд нь тохиролцох хэрэгтэй болох нь.
--------------------------------------------------------------------------------
Эр: Хотод амьд хүмүүс дахиад үлдээгүй бололтой.
Эр: Харин тиймээ.
Эр: Ес өө, хариу, сонсож байна уу?
Эр: Ес сонсож байна.
Эр: “Оргил”-ын автобус 2 км-т. Автобусанд байгаа хэн бүхнийг устга. Тэднийг нэвтрүүлж болохгүй. Ойлгосон уу?
Эр: Таныг ойлголоо. Анхаар, биелүүлцгээе.
--------------------------------------------------------------------------------
Эр: Галлаад!
--------------------------------------------------------------------------------
Гео: Сергей Михалович, хариу. Автобус хүрээнээс гарсан. Таны зааврыг биелүүлсэн.
Сер: Сонсоход таатай байна, баярлалаа, Георгий. За энэ, би үгэндээ хүрлээ, профессор оо. Таны охинд юу ч заналхийлэхгүй. Сергеевич, вакциныг хурдхан гарга. Тэр энд байгаа.
Иван: Би эхлээд Ирингаас баталгаа сонсмоор байна.
Сер: Би таныг гонсойлгомооргүй байна, гэхдээ хүрээнээс гадуур бүх сүлжээ дохионууд ажиллахгүй.
Иван: Би охинтойгоо холбогдох ёстой.
Сер: Харин энэ боломжгүй. Та миний үгэнд итгэхээс араггүй.
Иван: Би охиныхоо дууг сонсохоос нааш вакцин сейфэнд үлдэнэ.
Сер: За яахав. Тэгвэл шавь нар туслахаар ирдэг юм!
Иван: Түүнийг зүгээр орхи.
Сер: Профессор оо, надад дөнгөж сая маш жинтэй арга орж ирлээ. Сейфээ онгойлго.
Иван: Тайвшир. Би бүгдийг хийнэ.
Сер: Таны дараа, профессор оо. Итгэж байна. Ганцхан гэсэн үү? Ямар харамсалтай юм. Таны хувь хүрэлцсэнгүй.
Лоб: Тэр юу яриад байна?
Сер: Чиний профессор удахгүй. Таны бие ямар байна, профессор оо? Та хүлээж авах чадвартай л байна уу? Энэ вакцин биш байна.
Иван: Тариурт зориулалтын вирус байсан юм.
Сер: Вакцин. Надад вакцин өгөөдөх. Тэг л дээ. Өгөөч. Надад вакцин өгөөч, гуйж байна.
--------------------------------------------------------------------------------
Эр: Бүх юм цэвэр. Амьд хүмүүс алга.
Эр: Нэг ээ, сонсч байна уу?
Гео: Таныг сонсч байна, хариу.
Эр: Автобусыг угтаж авсан, байг устгасан.
--------------------------------------------------------------------------------
Саша: Зэвсэг үлдээгүй. Үлдсэн бүх юм нь энэ.
Вал: Энд ч гэсэн адилхан хоосон байна.
Мар: Тэд хэдийн хүрээнээс гарсан байх. Харин бид эндээ байсаар.
Ира: Аав аа, хариу. Ааваа намайг сонсч байна уу? Аав аа, Ира байна, намайг сонсч байна уу? Аав аа, хариу.
Саша: Өг. Хариу. Хариу. Уучлаарай, хариу алга.
Ира: Би лаборатори луу буцах хэрэгтэй байна. Хэн ч надтай хамт явах ёсгүй. Би... хэрэв та нар татгалзвал би ойлгоно. Тэгсэн ч бай би тийшээ явна.
Вал: Тэгвэл явцгаая.
Макс: Явцгаая.
Мар: Би та нартай хамт.
Макс: Саша, бидэнтэй хамт уу?
Вера: Мөрөөдөх ч хэрэггүй. Би бүр буугаа ч өгөхгүй. Бид тэднийг халхлана.
Ира: Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------
Лоба: Иван Сергеевич, та халдвар авсан уу?
Иван: Та компьютерээр агаар сорох удирдлагыг тохируулсанаа санаж байна уу? Би үгээ буцааж авлаа. Энэ маш сайхан бүтээл болсон.
Лоб: Хүлээ, танд яаралтай вакцин хэрэгтэй.
Иван: Би эрүүл, дараа нь тайлбарлая. Ира. Ира, чи намайг сонсч байна уу?
Макс: Цаашаа явганаар явахаас араггүй. Урд тэд улам их байгаа.
Мар: Тэдний зарим нь амьд байна.
Вал: Ямар аймаар юм бэ?
Ира: Төгсөгчдийн уулзалт.
Вера: Чөтгөр гэж. Үдэшлэг хараахан дуусаагүй байна. Хаачих гээв? Хүлээ.
Ира: Аавын зөв байж. Глотов тэднийг алсан. Лабораторид бүх мутанууд үхсэн гэж тэр хэлсэн. Аавын айж байсан тэр юм болсон бололтой. Хэт авиа бусдыг нь алсан байна.
Иван: Ира. Чи хариулаач. Чи намайг сонсч байна уу? Ира. Ира, хариулаач.
Ира: Аав.
Иван: Ира?
Ира: Аав аа! Аав. Аав!
Иван: Ира. Чи намайг сонсч байна уу?
Ира: Би таныг сонсч байна, аав аа. Та зүгээр үү?
Иван: Би зүгээр.
Ира: Тэд таныг барьсаар байна уу?
Иван: Глотов одоо байхгүй болсон.
Ира: Ямар утгаар?
Иван: Тэр вирусээр үхсэн.
Ира: Аав аа, та зүгээр үү?
Иван: Би зүгээр. Чи хаана байна? Бусад нь чамтай хамт уу?
Ира: Бид бүгдээрээ зүгээр, аав аа. Би хотод байна.
Вал: Юу болсон бэ?
Макс: Би явлаа.
Вал: Хэзээ уулзах бол?
Макс: Одоохондоо мэдэхгүй.
Иван: Чиний дууг сонсох сайхан байна.
Ира: Аав аа, та хаана байгаагаа хэлээч.
Макс: Энд дахиад хийх юмгүй гэж найдаж байна.
Вера: Чи итгэлтэй байна уу?
Макс: Итгэлтэй байна. Чамд амжилт, Саша. Баяртай.
Вал: Баяртай.
Ира: Би удахгүй очно. Санаа зоволтгүй.
Иван: Тиймээ, хүлээе.
Мар: Макс.
Ира: Макс! Хүлээ. Макс! Зугтахаар шийдсэн үү?
Макс: Явахаар шийдлээ.
Ира: Чи зүгээр л ингээд явчихаж болохгүй.
Макс: Яагаад? Би яагаад ингээд явчихаж болохгүй гэж?
Вал: Тиймээ.
Эр: Энэ төгсгөл.
Эр: Глотовын төгс армийг өөрсдийнх нь дааврууд яллаа. Мутантууд үхсэн. Тэд эх болохоор бүтээгдсэн болохоос дайны төлөө биш. “Клейто” төсөл бүтэлгүйдлээ.
Эр: “Клейто” төсөл чадсан.
Эр: Та юу ярина вэ? Тэр бидний шинэ ертөнцийн бүх мөрөөдлийг нураасан. Тэр ухаангүй юманд энэ хувь заяа шийдсэн төслийг яаж даалгасан юм бэ?
Эр: Ухаангүй юмнууд түүхийг хөдөлгөдөг юм. Глотов өөрийгөө зориулж өөртөө бүх бохир ажлыг авсан. Бид түүнд талархах ёстой.
Эр: Би ойлгохгүй байна.
Эр: Та нар яг түүн шиг хүлээж чаддаггүй. Зөвхөн үр тогтсон төрөл зүйлүүд амьд үлдэх цагт та нар төслийн үр дүнг харах болно.
Эр: Үр тогтсон?
Эр: Мэдээж. Байгаль эх өөрийнхөө юмыг авна. Москваг харж байгаарай. Удахгүй бидэнд шинэ дэлхийн эхчүүд гарч ирнэ.
--------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home