Дараа нь амьд үлдэх – 10
Үргэлжлэл: 47:36 мин
Дүрүүд:
Эр:
Паша
Саша
Валера
Макс
Сергей Михайловч
Митя
Эм:
Ира
Марина
Айжан мурании
Надя мурании
+Вероника байкер
--------------------------------------------------------------------------------
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
--------------------------------------------------------------------------------
Иван: “Оргил” хүмүүс дээр генетикийн туршилт хийхээр бэлтгэж байсан.
Сер: Чамд зөвхөн Радомский, вирус хоёрыг бункерт хүргэ гэж хэлсэн.
Пётр: Энэ үл ойлголцол яаж болсныг би ойлгоогүй.
Эм /ТВ/: Москвагийн метроны өртөөнүүдийн нэгэнд үл мэдэгдэх бодис цацагдсаны улмаас халдвар авсан гэж 1000 гаруй хүн ханджээ.
Эр: Лена!
--------------------------------------------------------------------------------
Эр: Биднийг энд нь үхэг гээд орхисон. Москваг цэргийнхэн бүслэн хаасан. Хоёр хоногт хотын тэн хагасыг нь үхүүлсэн энэ ямар чөтгөрийн вирус вэ?
Надя: Өөрөөр, бид энд түгжигдсэн нь том аз гэж үү?
--------------------------------------------------------------------------------
Вал: Яг морг шиг. Яагаад хаалга онгорхой байна?
Айжан: Залуус аа, миний бодлоор, Марина алга болж, Паша түүнийг хайхаар явсан байх.
--------------------------------------------------------------------------------
Паша: Бункер луу бусад руугаа буцах хэрэгтэй. Тэнд ядаж л аюулгүй.
--------------------------------------------------------------------------------
Макс: Хөөе!
Ира: Хөөе!
--------------------------------------------------------------------------------
Ира: Биднийг буудсан.
Стас: Өө-хө!
Макс: Тиймээ, цэргийн дүрэмт хувцастай хүмүүс.
--------------------------------------------------------------------------------
Эр: Эд нарыг яахав?
Шор: Энд нь цоожлоно. Хэрэв ухаантай бол эндээ үхэцгээнэ.
Надя: Шоргоолж идэшт ээ, би чамд хань болохыг хүсч байна уу?
Нат: Валера.
Вал: ....ингэж таарахгүй. Бусдын хүүхнийг булаах чинь.
Шон: Юу?
Вал: Чи хариу барих ёстой, ийм л байна.
Шор: Газрын зураг аа?
--------------------------------------------------------------------------------
Иван: Миний охин хаана байна? Түүнд юу тохиолдсон?
Сер: Түүнийг халдварлагдагсадын дундаас хайх хэрэгтэй байх.
--------------------------------------------------------------------------------
Вал: Хүлээ. Юу болсон юм?
Айжан: Би тэдний нэг болмооргүй байна.
Нат: Энэ. Түүнийг машинуудын тэнд хазсан юм.
Лоб: Би профессор Радомскийгоос ирлээ. Профессор тэдгээр бүсгүйчүүд, тэдгээр юмнуудыг аварч болно гэж үзэж байгаа.
--------------------------------------------------------------------------------
Ира: Би түүнийг явуулах ёстой байсан. Түүнгүйгээр Радомский вакцин аа дуусгаж чадахгүй.
Вал: Тэр одоо вакцинаа дуусгалаа...
Макс: Валера!
Вал: ... гэхэд түүнийг хаанаас хайх вэ? Эмийн сангаас уу, новш гэж!
Ира: Надад хаяг нь байгаа.
--------------------------------------------------------------------------------
Вал: Битгий хоцроорой.
Нат: Стас!
Стас: Наташа!
Нат: Хөөе! Хөөе! Новш оо!
--------------------------------------------------------------------------------
Надя: Өрөөндөө хүүхэн дуудсан уу?
Митя: Чиний үс ноос болсон альфа эрэгчингүүд яасан?
Надя: Шоргоолж идэш уг нь тохиромжтой хувилбар. Даан ч тэр жаахан давраад. Би бүх сүрэгт үйлчлэнэ гээгүй.
--------------------------------------------------------------------------------
Вал: Радомский бидэнд туслана! Радомский бидэнд туслана! Тэр бидэнд яаж туслах юм?
--------------------------------------------------------------------------------
Вал: Алив, надад хэлдээдэх! А? Тэгээд?
Ира: Учир нь тэр миний аав.
--------------------------------------------------------------------------------
Митя: Энэ юу вэ?
Надя: Юу ч биш.
--------------------------------------------------------------------------------
Сер: Харин танд туршилтанд зориулсан хүмүүсийг сонгохыг даалгасан.
Пётр: Түүнийг яах бол?
--------------------------------------------------------------------------------
Мар: Петя, чамд хэлэх маш чухал юм надад байна.
Пётр: Хэлээч.
Мар: Би жирэмсэн.
--------------------------------------------------------------------------------
Вал: Чөтгөр гэж, энд юу байна?
Ира: Харин Саша?
Вал: Хараал ид!
--------------------------------------------------------------------------------
Пётр: Явцгаая. Түргэл.
Эр: Та тэднийг хааш нь вэ?
Пётр: Явцгаа!
--------------------------------------------------------------------------------
Саша: Би үлдэж чадахгүй, би бусдыгаа гүйцэж очих ёстой.
Вера: Үнэхээр сэтгэл хөдлөмөөр. Чи надад нэг ажилд хэрэгтэй. Тиймээс тайвшир. Чи энд удахгүй.
Айжан: Би мангас болж, хүмүүсийг хөөж, алмааргүй байна. Чи чадна гэдгийг би мэднэ. Надад амлаач. Тэг л дээ.
Паша: Ира. Би Ира болон бункерт надтай хамт хоригдож байсан бусдыгаа хайж байна. Ира, Марина бид хоёр хотод байна. Бид радио станцад хүрч очсон. Марина бид хоёр чамайг хөшөөтэй усан оргилууртай цэцэрлэгт хүлээж байх болно. Хүрээд ир, манайхныг дагуулаад ир. Ира, Ира. Би Ира болон бункерт....
Ира: Энэ Паша.
Паша: ...надтай хамт хоригдож байсан бусдыгаа хайж байна.
--------------------------------------------------------------------------------
ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 10 – Р АНГИ /ЦУСНЫ ДУУДЛАГА/
--------------------------------------------------------------------------------
Паша: Марина бид хоёр хотод байна. Бид радио станцад хүрч очсон. Та нар энэ мэдээлэлийг сонсоно гэж би их найдаж байна. Ира, бид хотоос гарах арга олсон. Бид бүгдээрээ аврагдаж болно. Марина бид хоёр чамайг хөшөөтэй усан оргилууртай цэцэрлэгт хүлээж байх болно. Хүрээд ир, манайхныг авчраарай. Ира, Ира. Би Ира болон бункерт надтай хамт хоригдож байсан бусдыгаа хайж байна. Марина бид хоёр хотод байна. Бид радио станцад хүрч очсон.
Вал: Энэ бүдүүнээ гэдэгт та нарт итгэлтэй байна уу?
Ира: Гэхдээ энэ түүний дуу хоолой.
Айжан: Надад ч гэсэн энэ Паша шиг санагдлаа.
Вал: Энэ нэг л худлаа юм шиг. Тэр яаж радиод очсон бэ? Тэр яаж үүнийг бичиж эфирээр дамжуулсан бэ? Тэр чинь тэнэг. Түүнд тархи биш өөх байдаг. Тэр ийм юм хийх чадвартайд би нэг удаа ч итгэхгүй.
Ира: Бункерт нэг эрэгтэй радиогоор амьд хүмүүсийг олох гэж оролдсоныг санаж байна уу?
Вал: Тэгээд?
Ира: Паша үүнийг санаад ийм аргаар бидэнтэй холбоо барих гэсэн байх.
Вал: Мэдэхгүй юм даа. Яахав тэр хотоос яаж явахыг мэддэг юм бол энэ ямар хэрэгтэй гэж? Би түүнийг ядаж ганц удаа баатарлах гэж оролдсоныг мэдэхгүй.
Айжан: Бункерт байхад тэр Маринаг хайхаар ганцаараа явсныг санаж байна уу?
Ира: Эцэст нь түүнийг олжээ. Тийм биз?
Вал: Аан-хан, гайхалтай. Маш сайн. Бас тэр биечлэн чамд хандаж байгаа нь намайг баярлуулж байна. Та хоёрын дунд ямар нэг онцгой харилцаа байдаг юм уу?
Ира: Надаас өөр хэн ч итгэхгүйг тэр мэддэг юм.
Вал: Тун дажгүй. Гайхалтай. Сонсооч, тоглоомгүй. Ямар ч бай, ганцхан надад энэ урхи юм шиг санагдаад байгаа юм уу?
Макс: Чи бод, хэрэв энэ үнэхээр хотоос гарах боломж байж мэднэ. Тэгвэл Айжаныг аврана. Тэртээ тэргүй бид тойргоос яаж гарах аа бодох хэрэгтэй байгаа.
Ира: Бас Сашка. Тэр үүнийг сонссон байж мэднэ, бид түүнийг тэнд хүлээнэ. Бас Стас, Наташа хоёр хэрэв гарч амжаагүй бол тийшээ бидэнд хүрээд ирнэ.
Макс: Бидэнд бараг зам зуур. Цаг их авахгүй.
Вал: Бидэнд цаг байгаа гэж бодож байна уу?
Макс: Энэ ердөө 3-4 цаг.
Айжан: Би тэснэ.
--------------------------------------------------------------------------------
Вера: Бид тийшээ.
Саша: Тийшээ дөхөж болохгүй байсан юм уу?
Вера: Болно, зөвхөн биднийг шүрэн шанага болгох хүртэл. Тэнд хамгаалалт байгаа.
Саша: Тэгвэл зугаалцгаая.
Вера: Тэд биднийг сонссон байж болно. Шалгаад үзэг. Тайвшраг, тэр үед нь явцгаая. Тайвшир, тэд хол байгаа бололтой.
Саша: Энэ юун төхөөрөмж вэ?
Вера: Мутантуудыг айлгадаг юм.
Саша: Би тоглоогүй, наадах чинь юу юм?
Вера: Хэт авианы шүгэл. Би урд нь нохойнууд айлгадаг байсан. Наадахаас чинь бүгд жийрхдэг юм.
Саша: Мутантууд үүнээс болж үхдэг юм уу?
Вера: Үргэдэг юм. Чамд мутантууд хайран байгаа юм уу? Анх удаа сүрэгтэй нь таарсанаа санадаг. Надад үүнээс өөр зэвсэг юу ч байгаагүй. Харин тэднийг хэт авиа номхруулсан юм. Үйлчилдэг нь мэдэгдсэн.
Саша: Сайхан эд байна. Харин өдий болтол яаж халдвар аваагүй юм?
Вера: Яаж халдварлаагүй вэ? Би метрогоор явдаггүй. Байнга мотоциклоор явдаг. Бас дуулгатай. Бодвол түүний ач байх. Дуулга намайг аврана гэдгийг би үргэлж мэддэг байсан. Гэхдээ вируснээс хамгаалдаг гэж бодоогүй. Харин миний эцэг эх метрогоор явдаг байсан. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Натя: Би чамд хайртай.
Митя: Харамсаж байна. Инээдтэй юм. Надад юу их таалагддагийг мэдэх үү? Цонхны цаадах ертөнцийн төгсгөл, бидний хувьд энэ сүүлчийнх болж магадгүй нь.
--------------------------------------------------------------------------------
Вера: Яваарай, яваарай. Тэр харав уу? Тэр багануудын цаана эрх чөлөө.
Вера: Баганууд соронзон талбай үүсгэдэг. Хүрэх юм бол үхтэл тог цохино. Энэ их тойруу хүртэл үргэлжилдэг.
Саша: Ямар төлөвлөгөө байна?
Вера: Талбайн өндөр 5 метр. Тэр, хана, даланг харав уу?.
Саша: Тэгээд?
Вера: Тэр бидний трамплин. Бид замаар асар их хурд авч үсрээд асуудалгүй зөөлөн газардана. Учир нь тэнд бас зөөлөн хөрстэй. Гэхдээ талбайн цаана хамгаалалт байгаа. Тэр чинийх. Чи тэднийг агаараас буудна, эсвэл зугтахдаа гүйцээнэ.
Саша: Байз. Чи үсрэх гэж байгаа юм уу?
Вера: Яасан?
--------------------------------------------------------------------------------
Валя: Чөтгөр гэж! Аяар!
Ира: Яасан бэ?
Айжан: Зүгээр. Бүдэрчихлээ. Холдуулаач.
Ира: Нүд гялбаж байна уу.
Айжан: Тиймээ.
Вал: Та нар яагаад хөшчихөв?
Ира: Зүгээр, явцгаая. Тарих хэрэгтэй.
Вал: Энд хэвтүүлье. Алив, ийш нь. Болгоомжтой. За яасан?
Макс: Бид энд байна.
Ира: Валера, гэрэлтүүлээч. Сүүлчийнх. Вирусын эсрэг тариа хэрэгтэй.
Макс: Марина, Паша хоёртой уулзвал эмийн сан олдоно.
Вал: Чи цэцэрлэгт хүрээлэнд эмийн сан харсан юм уу?
Ира: Тариа яаралтай хэрэгтэй. Хувирал хурдасаж мэднэ.
Вал: Чи тарих юм уу, үгүй юу?
Макс: За, за. Май, ав.
Вал: Ойлгосонгүй?
Макс: Би дээшээ гарлаа. Тариа олоод хурдхан буцаад ирнэ. Май. Энд болгоомжтой байгаарай.
Вал: Ганцаараа чадах уу?
Макс: Хичээе.
Вал: Болгоомжтой байгаарай.
--------------------------------------------------------------------------------
Вера: Энэ богино зайны хурд. Тэнд бид яаж хурдлана гээч, бүр дугуйгаар талбай ч шүргэхгүй.
Вера: За тэгээд? Нисэхийн өмнө уйлахгүй биз дээ?
Саша: Чи энийгээ надтай хамт давтмаар байна уу?
Вера: Мэдээж. Би бүгдийг чадна. Гол нь чи эмээлээсээ битгий нисчихээрэй.
Саша: Ойлголоо. Би эхлээд буудах уу, эсвэл дараа нь уу?
Вера: Тухайн үед нь. Тэр тэнэгүүд бай агаарт гэдгийг ойлгох үед чи тэднийг устгана. Тиймээс бүх юм хяналтанд. Чи юундаа барайсан юм?
Саша: Ойлго, би хичээж чадна. Хэрэв тэд эхлээд харчихвал бид хүүр болоод газардана.
Вера: Гол нь онохдоо биш, яг нэг организм шиг ажиллах ёстой. Тэгвэл бүх юм бүтнэ. Явцгаая.
Саша: Хүлээ. Нэгэнт бид нэг организм юм бол....
Вера: Тэгээд?
Саша: ....нэрээ хэлэхгүй юм уу?
Вера: Ника. Вероника гэж дуудвал буудна шүү. Би тоглоогүй.
--------------------------------------------------------------------------------
Вал: Аан гээч, аав чинь Айжанд туслана гэдэгт чи үнэхээр итгэдэг үү?
Ира: Хэрэв тэр биш бол өөр хэн ч тусалж чадахгүй. Чи түүний нүдийг харсан уу? Харласан байна лээ.
Вал: Харсан. Аан гээч, тэр гар буу энэ тэр... Чи мартаарай. За юу? Би үнэндээ юу хийхээ мэдэхгүй байсан. Би одоо ч юу хийхээ мэдэхгүй л байна. Товчхондоо... За яасан? Олсон уу?
Макс: Олсон. Дээр цэргийнхэн хаа сайгүй байна. Айжаныг босго, явах хэрэгтэй. Нааш ир.
Вал: Айжан. Айжан, сэрээрэй. Алив ээ, алив. Бос, бос, бос.
--------------------------------------------------------------------------------
Митя: Хөөе, болъё! Би дэлгүүр яваад амьд буцаж ирлээ. Намайг яагаад хэн ч ирж хүзүүдэхгүй байна? Надежда, чи зүгээр үү? Уйлсан юм уу?
Надя: Үгүй ээ, бүх юм зүгээр. Шартсанаас болоод тэр.
Митя: Тэгвэл хоёулаа одоо үүнийг залруулна. Өнөөдөр танд бие галбир бас эрүүл мэндэд тохирох гайхамшигтай бэлдмэлүүдийг санал болгож байна. Харин одоо цаашаа хараад нүдээ ань, эргэж харахгүй шүү. Харахгүй шүү.
Надя: Одоо болох уу?
Митя: Хар даа. Бусад охидуудтай адилханаар.
Надя: Ямар гоё юм бэ!
Митя: Хэмжээ нь зөрөөгүй гэж найдъя.
Над: Чи одоо харна.
Митя: Бяцхан аз жаргал гэж энэ дээ.
--------------------------------------------------------------------------------
Айжан: Би сууя.
Вал: Тайван, болгоомжтой.
Макс: Паша биднийг хаана хүлээнэ гэсэн билээ?
Ира: Цэцэрлэгт хүрээлэнд, хөшөөний хажууд. За байз, энэ хавьцаа байх.
Вал: За чи яаж байна? Зүгээр үү? Тэсэж байна уу?
Айжан: Маш хүйтэн байна.
Вал: Ойлголоо, тэсч бай, одоо удахгүй.
Макс: Эндээ хүлээж бай, би тэднийг олоод нааш нь авчирна.
Ира: Би чамтай явна.
Макс: Үгүй ээ, чи хаашаа ч явахгүй.
Ира: Намайг харж үздэгээ больчих.
Макс: Сонс, чи Айжаны дэргэд байх ёстой, лаборатори хаана байгааг ганцхан чи мэднэ. Энийг ав. Намайг цаг хүлээ. Хэрэв буцаж ирэхгүй бол эндээс яваарай. Гүйцээ.
Вал: Чи болгоомжтой байгаарай.
--------------------------------------------------------------------------------
Митя: Зүгээр л гайхамшиг! Бурхан минь! Охин тэнгэр!
Надя: Гайхалтай!
Митя: Үгүй ээ, миний бодлоор чи үүнтэй хамт гайхалтай.
Надя: Чи ийм даашинзтай муранийг төсөөлөх үү?
Митя: Хар нүдтэй юу? Мэдээж амархан. Юу гээч, тэдний ихэнх нь амьдралдаа тун дажгүй байсан.
Надя: Вирус яагаад сайханыг нь сонгодог юм бол?
Митя: Мэдэхгүй ээ. Гэхдээ чи тэднээс хамгийн тачаангүй нь байх байсан юм шиг санагддаг. Тайван, тайван, тайван. Хөөе? Охин минь, чи яасан бэ?
Надя: Зүгээр. Ийм юм байх. Би шүршүүрт орлоо.
Митя: Хамт орох уу?
Надя: Намайг дагах хэрэггүй. Эндээ хүлээ.
Митя: Яг зүгээр биз?
Надя: Бүх юм зүгээр.
Митя: Хурдалж үзээрэй.
--------------------------------------------------------------------------------
Макс: Энэ чи гэдгийг таамаглаж болохсон.
Ира: Чамайг буцаж ирэх үгүйг мэдэхгүй би тэнд үлдэж чадсангүй.
Макс: Мэдээж ш дээ, чи өөрийнхөө хүссэнийг л хийдэг. За, за, явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Вал: Хараал ид. Би түүнийг яах гэж явуулав аа. Тэр ирэлгүй хичнээн удаж байна?
Айжан: Чи дөнгөж сая асуусан.
Вал: Хагас цаг болсон уу?
Айжан: Болсон. Тэд буцаж ирнэ.
Вал: 20 минут хүлээгээд явна. Хэнийг ч хүлээхгүй.
Айжан: Хаашаа?
--------------------------------------------------------------------------------
Макс: Паша энэ газрыг гэж хэлсэнд чи итгэлтэй байна уу?
Ира: Тийм ээ. Тэнд усан оргилууртай хөшөө байна.
Макс: Явцгаая. Гол нь маш болгоомжтой. Биднийг хэн ч сонсож болно. Явъя, явъя, түргэл!
--------------------------------------------------------------------------------
Макс: Тэр энд байхгүйг мэдээд байсан юм. Чөтгөр аваг! Одоо яах вэ?
Ира: Мэдэхгүй ээ.
Макс: Новш гэж.
Ира: Тэр нуугдсан юм болов уу? Биднийг ирэх хүртэл.
--------------------------------------------------------------------------------
Вал: Юу гээч... алив.... би яваад хурдхан шиг юу болсон, яасныг мэдээд буцаад ирье.
Айжан: Хэрэггүй, Валера.
Вал: Айжан, тайвшир. Бүх юм сайхан болно. Би удахгүй.
Айжан: Надад аймаар байна.
Вал: Би удахгүй, за юу?
--------------------------------------------------------------------------------
Эр: Зогс! Гараа ардаа ав!
Вал: Хараал ид!
Эр: Бусдыг нь гаргаад ир!
Вал: Айжан зугт!
--------------------------------------------------------------------------------
Макс: Хар даа.
Паша: Ир.
Ира: Пашка. Пашка.
--------------------------------------------------------------------------------
Вал: Нааш ир.
Эр: Яваад.
Вал: Түүнээс гараа холдуучих! Чичихээ болиоч!
Эр: Ороорой!
Вал: Уулзалгүй уджээ.
Ира: Бие чинь яаж байна?
Макс: Тариа хаана байна?
Ира: Миний үүргэвчинд. Халуун байна. Харин та нарыг яаж барьсан бэ? Шууд хонгилоос гаргасан уу?
Вал: Тэд ер нь хаанаас гараад ирснийг чи надад хэлээдэх.
Макс: Чи юундаа намайг хараав?
Вал: Зүгээр л. Чи муу харх!
Паша: Залуус аа, намайг уучлаарай.
Вал: Муу харх...
Ира: Валера битгий, түүнийг албадсан.
Вал: Албадсан? Яаж? Идэх юм өгсөн үү?
Ира: Марина барьцаанд байгаа. Хэрэв тэр биднийг урхидаагүй бол Маринаг алах байсан.
Паша: Тэд Маринаг мутантуудын өгөөш болгодог. Тэд хэрэв... хэрэв би ингэхгүй бол түүнд бас хүүхдэд нь туршилт хийнэ гэж хэлсэн.
Вал: Бас юу хүүхэд? Чи юу солиороод байгаа юм?
Ира: Марина жирэмсэн.
Вал: Юу?
Ира: Жирэмсэн!
Вал: Бүдүүн ээ, хэзээд нь амжуулчихав?
Паша: Тэр миний хүүхэд биш. Би зүгээр л түүнд санаа тавихыг хүссэн.
Айжан: Марина одоо хаана байна?
Паша: Тэр гол хүнтэй хамт машинд байгаа. Хэрэв би түүний хэлснээр хийхгүй бол өөрийн гараар гох дарна гэж хэлсэн. Тэд миний дуу хоолойг бичиж аваад бүх радио станцуудаар нэвтрүүлсэн. Залуус аа, намайг уучлаарай. Би та нарыг радио сонсохгүй байх гэж найдсан.
Вал: Энэ урхи гэж би чамд хэлсэн. Өөрөө эфирт гар чадахгүй гэсэн.
Эр: Нээ!
Сер: Та орно уу. Тухлахтун. Харав уу, би хэлсэндээ хүрлээ. Тэр амьд хэвээрээ. Одоохондоо. Хатагтай Радомский. Ашгүй дээ. Аав чинь танд маш их санаа зовж байгаа. Тэгээд боломж гарангуут холбогдоорой гэсэн.
Ира: Тэр хаана байгааг би мэдэхгүй. Та нар түүнийг хаанаас хайхад би туслахгүй.
Сер: Шийдвэртээ битгий яар. Та хар, ийм олон найзуудтай. Тэд бүгд ШУ-ны төлөө үхэхийг мөрөөдөж байгаа. Би мутантуудын тухай бүгдийг мэдэхийг хүсдэг. Тэд хэрхэн хооллодог, хэрхэн алдагийг. Тиймээс та нар бодож байх зуур надад зөндөө туршилт хийх хугацаа байна. Тийм үү, Марина? Энд бүгдээрээ алга. Цэцэрлэгийг самнаж бусдыг нь ол. Тэгээд эднийг “Оргил”-д аваач.
Эр: Нэг нь энд үлдээд гурав нь явж хай. Газар доогуур хайхаа битгий мартаарай.
Вал: Би нэг л ойлгосонгүй. Тэр хэн нэгний садан юм уу?
Паша: Тэр “Оргил”-ын тэргүүн нь. Миний ойлгосноор тэр биднийг бункерт хорьсон, хотоор нэг байгаа цэргийнхэн бас л түүний хүмүүс.
Мар: Тэр мутантуудыг лабораторид байлгадаг. Би мэдэхгүй юм, гэхдээ тэр үүнийг хийсэн байх. Ингэхэд тэр чиний ааваас юу хүсээд байгаа юм?
Вал: Тэр чинь энэ хараал идсэн вирусыг зохиосон.
Мар: Юу?
Ира: Тэр эрдэмтэн. “Оргил” түүнийг ашигласан юм.
Вал: Маш үнэмшилтэй.
Макс: Айжан.
Ира: Айжан.
Вал: Айжан!
Мар: Ир. Тэр яачихсан юм бэ?
Вал: Айжан! Алив ээ, алив, түүнд тариа хийгээч!
Ира: Хэтэрхий ойрхон болохгүй. Айжан.
Вал: Алив ээ, алив сэргээч!
Мар: Ир, тэр яасан юм бэ?
Ира: Тэр халдвар авсан. Айжан.
Паша: Халдвар авсан?
Мар: Яаж?
Вал: Сонс, хаалгаа онгойлго! Энд хүний бие муудаад байна!
Эр: Хаалганаас холд!
Ира: Айжан, намайг сонсч байна уу? Битгий бууж өгөөрэй, за юу? Айжан.
Вал: Айжан. Алив ээ, алив, алив, сэрээч. Алив хийгээч дээ!
Ира: Би юу хийх юм?
Вал: Тариаг нь хий л дээ.
Ира: Юу?
Вал: Наашаа ирэх хэрэггүй ээ гэж би чамд хэлсэн. Бид яах гэж ийшээ ирсэн юм?
Макс: Орилохоо боль.
Вал: Айжан, гуйя, сэргээч дээ, алив ээ, алив, алив, алив. Сэргээч.
Ира: Айжан.
Мар: Энэ юу вэ?
Макс: Тэнд нэг юм болж.
Ира: Айжан.
Вал: Чөтгөр гэж. Чимээгүй, чимээгүй, чимээгүй.
Ира: Зүгээр, зүгээр, зүгээр, бүх юм сайхан болно.
Эр: Хариу. Нэмэлт хүч, яаралтай.
Макс: Доошоо, доошоо бол.
Мар: Энэ юу вэ?
Вал: Хараал ид. Эндээ хүлээж бай. Алив нааш ир.
Макс: Хурдал, хурдал, хурдал, хурдал.
Вал: Наашаа, наашаа, наашаа. Чи юундаа удсан юм бэ?
Ира: Одоохон, хүлээж бай.
Вал: Яасан?
Ира: Би орооцолдчихлоо.
Вал: Болсон уу?
Ира: Энэ. Тиймээ, боллоо.
Вал: Нааш ир.
Мар: Надад туслаарай.
Вал: Хурдан. Айжан! Айжан!
Ира: Айжан!
Вал: Айжан! Айжан, нааш ир! Айжан хүрээд ирээч!
Ира: Айжан, чи сонсч байна уу?
Айжан: Тэд намайг мэдрээд байх шиг санагдлаа.
Вал: Айжан, аажуухан наашаа ир.
Айжан: Явцгаа, тэгэх үү.
Макс: Валера, яваарай.
Вал: Битгий бууд!
Айжан: Явцгаа. Явцгаа л даа.
Вал: Сонсч байна уу, гараа өг!
Ира: Айжан!
Айжан: Явцгаа.
Вал: Айжан, чи юу хийж байна аа?
Айжан: Явцгаа. Явцгаа!
Вал: Айжан, аажуухан наашаа яв!
Ира: Айжан! Паша!
Мар: Паша, зугтая! Паша!
Макс: Түүнийг аваач!
Мар: Паша! Паш!
Паша: Явцгаа!
Мар: Үгүй ээ! Паша, буудаач!
Макс: Буудаач!
Мар: Наашаа гүй!
Паша: Явцгаа!
Вал: Паша!
Паша: Зугтацгаа!
Мар: Үгүй ээ! Үгүй!
Паша: Явцгаа!
Макс: Босоорой.
Вал: Явцгаая, явцгаая!
--------------------------------------------------------------------------------
Сер: Техникчид бүгдийг шалгасан уу?
Эр: Тиймээ.
Сер: Цацрагийн цар хүрээ шаардлагатай юу?
Эр: Яг тийм. Хэт авиа дамжуулагчуудыг байрлуулж тохиргоо хийсэн. Ажиллахад бэлэн. Бид таны тушаалыг хүлээж байна.
Сер: Тэгвэл ажилуул. Би хяналтын төвд байна. Би үүнийг хармаар байна.
--------------------------------------------------------------------------------
Вал: Хөөе, энэ юун барилга вэ?
Макс: Мэдэхгүй. Номын сан.
Вал: Энд хэнтэй ч таарахгүй биз дээ?
Макс: Номын санд уу? Үгүй гэж бодож байна.
--------------------------------------------------------------------------------
Макс: Чамд хүйтэн биш байна уу?
Мар: Хүйтэн байна. Баярлалаа.
Ира: Чи зоригтой юм.
Айжан: Зоригтой байсан нь Паша. Тэр хагас цаг ингэж суулаа. Хэвт.
Мар: Паша намайг жирэмсэн гэдгийг мэдээд маш их баярласан. Үнэхээр тэнэг. Надад баяр хүргэх дайраад л.
Ира: Тиймээ, тэр их сайхан сэтгэлтэй байсан.
Вал: Сонсооч... тэр эр хүн шиг байсан.
--------------------------------------------------------------------------------
Вал: Аан гээч, явах хэрэгтэй.
Макс: Айжан одоо явж чадах нь юу л бол. Бид ч гэсэн амрах хэрэгтэй. Эндээ хоноод үр цайнгуут шууд явцгаая.
Вал: Хэврэг хаалганууд, том цонхнууд. Номоор хамгаалах болно. Цайз л гэсэн үг.
Макс: Одоо бид үүнээс илүү сайныг олохгүй.
Вал: Хонгил руу буцах хэрэгтэй.
Макс: Хонгилд биднийг хайж мэднэ. Эндээ хононо.
Вал: За яахав, өглөө болтол хүлээе. Тэгвэл хоёулаа ээлжлэн жижүүрлэнэ.
--------------------------------------------------------------------------------
Митя: Надя. Надя. Надя? Надя? Надь! Надя, чи яасан бэ? Зүгээр үү? Бурхан минь гэж! Надя. Намайг сонсооч! Намайг сонс! Сонсооч! Энэ чи биш. Алив, намайг сонсооч. Миний нүд рүү хар. Чи... чи надаас битгий яваач! Алив. Надя. Надя! Намайг сонс, энэ чи биш! Надя, энэ чи биш! Намайг сонсч байна уу?
--------------------------------------------------------------------------------
Вал: Айжан. Юу гээч.... хүмүүс ээ, хүмүүс ээ, босоод, босоод! Айжан, Айжан, Айжан! Айжан алга болчихож! Айжан!
Ира: Юун алга болох?
Макс: Хүлээ, чи жижүүрлэсэн биз дээ?
Вал: Би унтчихаж.
Мар: Залуус аа, юу....
Вал: Тэр хаачиж болох вэ? Арайхийж явдаг байж.
Макс: Хүлээ, чи хаачих гээв?
Ира: Валера!
Мар: Юу?
Макс: Чөтгөр гэж!
Ира: Яг хонгилд байсан шиг нойрондоо явдаг шинж тэмдэг. Давтагдсан байж мэднэ.
--------------------------------------------------------------------------------
Вал: Айжан. Айжан.
--------------------------------------------------------------------------------
Вал: Чимээгүй, чимээгүй, наашаа, наашаа яв.
Макс: Өө, чөтгөр гэж!
Вал: Чимээгүй.
Макс: Буцах хэрэгтэй.
Вал: Үгүй ээ, үгүй, үгүй. Тэд нэг л биш байна. Нэг л тийм хачин болчихсон байна. Бүр намайг ч анзаараагүй.
Макс: Юун балай юм бэ.
Вал: Би мэдэх юм алга.
Макс: Тэд... тэд яг ховсдуулсан юм шиг. Тэд бүгдээрээ хаашаа явж байна аа? Тэд намын хуралтай юм уу?
Вал: Ямартай ч Айжан тэдний хаа нэгтэй нь байгаа байх.
Макс: Яах вэ?
Вал: Тэднийг ухаан орохоос нь өмнө Айжаныг олцгооё.
Макс: За тэгье, явцгаая.
Вал: Новш гэж.
Макс: Тэр байна.
2: Айжан.
Вал: Айжан.
Макс: Айжан.
Вал: Айжан.
Макс: Тэр сонсохгүй байна. Түүнийг бариад ав. Яваад түүнийг ав.
Вал: Буу авч бай. Чөтгөр гэж.
Макс: Түргэл. Алив ээ, хурдал.
Вал: Алив ээ, алив, хурдал. Боллоо, явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home