Дараа нь амьд үлдэх – 9
Үргэлжлэл: 47:36 мин
Дүрүүд:
Эр:
Паша
Саша
Стас
Валера
Иван Радовский “Оргил” корпорацийн эрдэмтэн
Максим Иринагийн дүү, аврагч
Сергей Михайловч
Пётр Чернов
Митя
Эм:
Ирина
Наташа
Марина
Айжан
Надя
+Вероника байкер
--------------------------------------------------------------------------------
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
--------------------------------------------------------------------------------
Иван: “Оргил” хүмүүс дээр генетикийн туршилт хийхээр бэлтгэж байсан.
Сер: Чамд зөвхөн Радомский, вирус хоёрыг бункерт хүргэ гэж хэлсэн.
Пётр: Энэ үл ойлголцол яаж болсныг би ойлгоогүй.
Эм /ТВ/: Москвагийн метроны өртөөнүүдийн нэгэнд үл мэдэгдэх бодис цацагдсаны улмаас халдвар авсан гэж 1000 гаруй хүн ханджээ.
Эр: Лена!
--------------------------------------------------------------------------------
Эр: Биднийг энд нь үхэг гээд орхисон. Москваг цэргийнхэн бүслэн хаасан. Хоёр хоногт хотын тэн хагасыг нь үхүүлсэн энэ ямар чөтгөрийн вирус вэ?
Надя: Өөрөөр, бид энд түгжигдсэн нь том аз гэж үү?
--------------------------------------------------------------------------------
Вал: Яг морг шиг. Яагаад хаалга онгорхой байна?
Айжан: Залуус аа, миний бодлоор, Марина алга болж, Паша түүнийг хайхаар явсан байх.
--------------------------------------------------------------------------------
Макс: Чимээгүй.
Ира: Яасан?
Макс: Хөөе!
Ира: Хөөе!
--------------------------------------------------------------------------------
Вал: Шоргоолж идэшт хотод дээшээ гарах аюултай, цэвэрлэгээний бригад гудамжаар явж эрүүл хүмүүсийг буудаж байна гэсэн.
Ира: Биднийг буудсан.
Стас: Өө-хө!
Макс: Тиймээ, цэргийн дүрэмт хувцастай хүмүүс.
--------------------------------------------------------------------------------
Мар: Петя, чамд хэлэх маш чухал юм надад байна.
Пётр: Хэлээч.
Мар: Би жирэмсэн.
Сер: Харин танд туршилтанд зориулсан хүмүүсийг сонгохыг даалгасан.
Пётр: Түүнийг яах бол?
Сер: Харин би бодож үзнэ.
--------------------------------------------------------------------------------
Митя: Амттай байна уу? Аяар, аяар, аяар.
Шор: Буугаа буулга, тэгвэл зүгээр явуулна.
Митя: Чамд жаахан тохирохгүй эрчүүд байна, үгүй гэж үү?
Надя: Бункерийн эргүүнүүдийг бодвол тэдэнтэй илүү хөгжилтэй.
--------------------------------------------------------------------------------
Вал: Хаачих гээв?
Саша: Энэ “Оргил”-ын бас нэг хүн.
Лоб: Би профессор Радомскийгоос ирлээ.
--------------------------------------------------------------------------------
Лоб: Профессор тэдгээр бүсгүйчүүд, тэдгээр юмнуудыг аварч болно гэж үзэж байгаа. Би шаардлагтай найрлагуудыг нь цуглуулдаг.
--------------------------------------------------------------------------------
Вал: Хүлээ. Юу болсон юм?
Айжан: Би тэдний нэг болмооргүй байна.
Нат: Энэ.. Түүнийг машинуудын тэнд хазсан юм.
--------------------------------------------------------------------------------
Ира: Би түүнийг явуулах ёстой байсан. Түүнгүйгээр Радомский вакцин аа дуусгаж чадахгүй.
Вал: Тэр одоо вакцинаа дуусгалаа...
Макс: Валера!
Вал: ... гэхэд түүнийг хаанаас хайх вэ? Эмийн сангаас уу, новш гэж!
Ира: Бид Радомскийн лаборатори луу явцгаана. Надад хаяг нь байгаа.
--------------------------------------------------------------------------------
Стас: Эндээс зайлах яг цаг нь гэж надад санагдлаа.
Нат: Ойлгосонгүй?
--------------------------------------------------------------------------------
Стас: Макс. Та нар үнэхээр газар доогуур явах гэж байна уу?
Макс: Тиймээ, яасан?
Стас: Тэгвэл та нарт машин хэрэг болохгүй.
--------------------------------------------------------------------------------
ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 9 – Р АНГИ /ИТГЭЛИЙН ОЧ/
--------------------------------------------------------------------------------
Макс: Бид ийшээ.
--------------------------------------------------------------------------------
Стас: Чөтгөр гэж. Би үнэхээр баларсан бололтой.
Нат: Битгий хурдлаач гэж би чамаас гуйсан.
Стас: Гэхдээ л сайхан давхисан.
Нат: Одоо явган явах уу?
Стас: Чи машин хараагүй юу? Бид арай л мөргөөгүй. Юундаа буруутгаад байгаа юм. Бид гэрлэсэн биш. Муу тэнэг. Хөөе.
Нат: Зүгээр бай.
Стас: Намайг уучлал даа. Наташ. Намайг уучил.
Нат: Харин чи намайг уучил. Уучил.
Стас: Наташа, яваад машинд суучих. Харин би яваад бидэнд ямар нэг буга машиндаа түлхүүрээ орхисон үгүйг шалгаадахъя.
Нат: Хүлээ. Би чамтай хамт явъя.
Стас: Намайг зөвөөр ойлго. Өнөөдөр царайлаг мурании биднийг хамт байхыг хараасай гэж хүсэхгүй байна. За?
Нат: Аан, за. Ойлголоо. Харин чи хурдлаарай, за юу?
Стас: Хэдийн саначихсан уу?
--------------------------------------------------------------------------------
Вал: Чи юундаа зогсчихов?
Ира: Яасан?
Макс: Ийшээ.
Вал: Яваарай, битгий хоцор.
--------------------------------------------------------------------------------
Стас: Тун дажгүй. Алив л дээ.
Нат: Стас?
Стас: Наташ. Яг гоё сюрприз баллах дөхлөө.
Над: Тийм үү? Би чам руу дайрсан байх гэж бодсон.
Стас: Аан, түлхүүр нь алга. Аа... Наташ. Гараа өгөөч.
Нат: Яах гэж? Чи яаж байна?
Стас: Миний бүсгүй болооч. Тэгэх үү?
Нат: Бурхан минь, энэ бөгж тэр эмэгтэйнх үү?
Стас: Чөтгөр гэж, хамаг сюрприз баллачихлаа гэж би хэлсэн дээ.
Нат: Ав.
Стас: Ого.
Нат: Аваач!
Стас: Үгүй ер. Чи тийм зөв хүн үү? Харин би чамайг машинаас авсан хүнсээс цэрвэж байхыг хараагүй.
Нат: Тэр чинь өөр!
Стас: Энэ чинь өөр биш, Наташ! Дэлхий өөр болсон! Тэд бүгдээрээ үхсэн, харин бид амьд! Хөөе!
Нат: Бурхан минь, би чамайг дажгүй гэж бодсон. Чамайг журамтай хүн гэж бодсон
Стас: Чиний томоохон найдварыг биелүүлж чадаагүй намайг уучлаарай. Яасан, ичимхий Сашенькадаа очмоор байна уу?
Нат: Тэр ядаж л үхэгсэдийг тонохгүй байсан.
Стас: Тийм үү? Тэгвэл чиний төлөө би биш харин тэр л мөрийцсөн.
Нат: Юу?
Стас: Тэр л хэн нь эхэлж чамтай … гэж мөрийцсөн. Тэгээд би ялсан нь сайн хэрэг. Учир нь чи тэр радио сонирхогчтой яагаад ч бүтэхгүй байсан. Хөөе! За яахав! Бүхнээс илүү! Хорвоод бүхнээс илүү! Гэхдээ л надтай хамт хөгжилтэй. Чи хаашаа явж байна? Новш гэж! За.
Нат: Стас! Стас!
Стас: Наташа!
Нат: Хөөе! Хөөе! Новш оо! Новш оо! Нааш ир!
--------------------------------------------------------------------------------
Вал: Ид.
Айжан: Үгүй ээ, баярлалаа. Би өлсөөгүй.
Вал: Айжан, ид.
Айжан: Идэх сонирхол алга. Би нээрэн хүсэхгүй байна.
Вал: Ид ээ!
Айжан: Би жаахан унтаж болох уу?
Саша: Тэр ийм байдлаар удаан тэсэх үү?
Ира: Тэр тэснэ ээ.
Вал: Нааш ир. Яасан, чамд үүнд асуудал байна уу? Хэр хэрэгтэй тэр хэрээр тэснэ.
Саша: Валера, чи ойлго, энэ яаж болдогийг бид огт мэдэхгүй.
Вал: Одоо яахав? Түүнд хошуувч зүүх үү? Буудах уу?
Макс: Чи түүнд санаа тавьж байгааг би ойлгож байна.
Вал: Тиймээ, би түүнд санаа тавина. Тэр хүн, ойлгов уу?
Макс: Хэрэв тэр бид бүгдийг халдварлуулбал яахав?
Вал: Харин чи бүү ай. Халдварлахгүй. Би түүнийг харж байна. Аймаар бол түүнээс холхон бай, эсвэл надтай учраа ололцох болно.
Саша: Явж хаалгыг бэхлэе.
Макс: Тэгье.
--------------------------------------------------------------------------------
Митя: Сонирхолтой л юм.
Надя: Өрөөндөө хүүхэн дуудсан уу?
Митя: Чи ганцаараа юу, нөгөөдүүлтэй юу?
Надя: Ганцаараа. Харин чи мутант хүүхэн хүлээж байна уу?
Митя: Харин чиний үс ноос болсон альфа эрэгчингүүд яасан?
Надя: Шоргоолж идэш уг нь тохиромжтой хувилбар. Даан ч тэр жаахан давраад. Би бүх сүрэгт үйлчлэнэ гээгүй.
Митя: Хорооны хүүхний дүрэм үү?
Надя: Би тэр дүрмийг булшиндаа харсан.
Митя: Намайг яаж олсон юм?
Надя: Тэр дэлгүүрийн ойролцоо зочид буудал. Мэдээж люкс өрөө.
Митя: Мэдээж ээ?
Надя: Мэдээж. Бас чи өөрөө хаалгаа хаагүй. Чамайг мэдэж болно, Митя.
Митя: Хэрэв чиний бух чамайг олсон бол яахав? Надад чиний мулгуу найз залуутай чинь буудалцах хүсэл алга.
Надя: Тайвшир. Тэр намайг хайхгүй.
Митя: Үгүй байлгүй. Яагаад тэр билээ?
Надя: Намайг мурании мэрсэн гэж тэр бодож байгаа.
Митя: Хэн?
Надя: Мутант. Бидэн рүү нэг сүрэг дайрч, би чимээнд нь зугтаачихсан.
Митя: Зальжин байна. Харин манай хамт хоригдогсод яасан?
Надя: Зүгээр, амьд байгаа.
Митя: Харин Ирка?
Надя: Чиний Ирочка бусдыгаа хаяад Макстай хамт зугтаачихсан. Бүгд дарвины дагуу. Амьдрахыг хүсвэл хүчтэйг нь сонго.
Митя: Миний сургууль.
Надя: Ийм байх гэж. Энд хоногийн хэд байдаг бол?
Митя: Харин чи ихэнхдээ цагаар яваад сурчихсан, тийм үү?
Надя: Жаалаа, би хамгийн сүүлчийнхтэй ямар өрөөнүүдэд байсныг чи мэдэхгүй. Тиймээ, тэр өгөөмөр байж чаддаг байсан. Харин чи надад юу өгч чадах вэ?
Митя. Чамд надаас юу ч юм хэрэгтэй гэж үү?
Надя: Үгүй ээ. Чи энд удах уу?
Митя: Одоохондоо хэн нэгэн энэ бүхнийг тооцоог надад бичиж өгөх хэн нэгэн олдох хүртэл.
Надя: Нээрэн үү? Чи хотоос явах бодолгүй юм уу?
Митя: Худлаа хэлсэн юм. Ашгүй нэг согтууруулах ундаа, үл хөдлөхийн үнэ ханш унахад хотоос явах уу? Үгүй ээ, Надюша. Хот бүхлээрээ минийх.
Надя: Хот бүхлээрээ биднийх.
Митя: Энэ юу вэ?
Надя: Юу ч биш.
Митя: Энэ юу вэ гэж би асууж байна.
Надя: Шалбархай. Шоргоолж идэшт үлдээсэн юм.
--------------------------------------------------------------------------------
Вал: Чөтгөр гэж. Чи яасан бэ? Айлгачихлаа. Айжан. Айжан. Айжан. Айжан, чи намайг сонсч байна уу? Айжан!
Макс: Ира. Ира, сэрээрэй.
Вал: Айжан.
Ира: Яасан?
Вал: Хөөе, байна уу?
Макс: Юу болсон бэ?
Вал: Мэдэхгүй ээ! Айжан!
Макс: Ира, туслаж чадах уу? Ир!
Вал: Айжан, чөтгөр гэж, сэрээч! Чи юугаа ухсан юм бэ? Тэр яасныг хараадах! Айжан! Над руу хар, сонсч байна уу? Хөөе!
Макс: Алив, алив, хурдхан тарь!
Ира: Барьж бай.
Макс: Түүний гарнаас нь барь. Түүнийг барьж бай!
Вал: Алив, алив! Айжан!
Ира: Гүйцээ. Болсон.
Макс: За боллоо, хөдөлцгөөе. Нааш ир, надад гэрэлтүүлээдэх. Энэ. Энэ. Нааш нь.
Айжан: Яасан? Юу болсон?
Вал: Аа... юу ч биш. Чи унтаж байсан. Чамд нэг юм зүүдлэгдсэн.
Ира: Тиймээ. Бүх юм зүгээр. Чи амрах хэрэгтэй.
Вал: Тиймээ. За боллоо. Бүх юм зүгээр. Гүйцээ, машин олоод дээгүүр явцгаая.
Макс: Бид дээшээ гарахгүй.
Вал: Чи одоо сохор уу? Түүнд юу тохиолдож байгааг харахгүй байна уу?
Макс: Чи тэрийг, би бусдыг нь хариуцаж байгаа. Тэр дээр цэргийнхэн, бас мураниинууд байна. Бид төв рүү ойртох тусам тэд бүр их болно.
--------------------------------------------------------------------------------
Эр: Хэн ч алга. Бүгд хоосон.
Пётр: Гайхах юм биш. Тэднийг ийшээ буцаж ирнэ гэж бодох нь тэнэг хэрэг. Тэд энд муугүй амьдарч байжээ.
--------------------------------------------------------------------------------
Ира: Тэгээд? Цаашаа хаашаа?
Макс: Одоохон.
Вал: За, бид... Тэгэхээр...
Макс: Тийшээ.
Вал: Энд шулуухан зам байхад тийшээ явж яах юм.
Макс: Чи асуултын тэмдэгийг харав уу?
Вал: Харж байна, тэгээд юу гэж?
Макс: Хэрэв асуултыг тэмдэг байгаа бол тэр зүгээр ч нэг байхгүй. Тэнд нэг л биш гэсэн үг.
Вал: Сонс, чи нэг дэгээнээс болж хагас өдрийг алдмаар байна уу?
Макс: Бид газрын зургийг харж байхыг би хүсч байна. Чи энийг Шоргоолж идэштнээс яах гэж авсан бэ? Дараа нь хашаа нь ч мэдэгдэхгүй явах гэж үү?
Вал: Чи л биднийг хаашаа нь ч мэдэгдэхгүй дагуулж байна. Шөнө түүнд юу тохиолддогийг чи харсан уу? Бидэнд тойргоор явах хугацаа алга.
Макс: Энэ бол дагах ёстой зааварчилгаа, ойлгомжтой юу?
Вал: Юу гээч? Наад зааварчилгаагаа аль болох холхон чихээрэй. Айжан, алив явцгаая.
Макс: Сонсооч, бид хамтарч ажиллах ёстой.
Вал: Хэрэв чи тийм ухаантай юм бол эгчийгээ юунд авраагүй юм?
Макс: Чи юу гэсэн бэ?
Ира: Түүнийг тавиач!
Саша: Валера! Тайвшраач! Одоо болно!
Ира: Одоо болно!
Вал: Хойшоо!
Саша: Ингэхгүй байвал яасан юм?
Вал: Амаа тат! Нааш ир! Тэгэхээр ингэнэ. Анхааралтай сонсоцгоо! Айжан бид хоёр тэр замаар явна, учир нь тэр богино. Ира бидэнтэй хамт, учир нь тэр Айжанд тариа хийдэг. Харин та нар эндээ үргэлжлүүлээд тэр зааварчилгаагаа дагна биз. Ойлгосон уу?
Айжан: Валер, хэрэггүй! Зүгээр, тайван. Энэ Ирка бидэнтэй хамт явна. Тиймээ, Ириша?
Ира: Хэлснээр чинь болог.
Макс: Валера, тайван ярилцъя.
Вал: Дарвагараа тат! Урагшаа яваад!
--------------------------------------------------------------------------------
Пётр: Босоод!
--------------------------------------------------------------------------------
Саша: Гүйцээ, ирчихлээ.
Айжан: Тэгээд яахав? Бид буцаад явахаас араггүй юу?
Макс: За яасан, ханав уу? Одоо бүх юм чинийхээр үү?
Ира: Удирдах сонирхолгүй болчихлоо.
Вал: Чи юундаа ам нээсэн юм? Чи биднийг нааш нь чирч авчирсан. Чамаас болж...
Макс: Түүнийг буруутгах хэрэггүй!
Вал: Хэн ч хэнийг чирч авчраагүй. Тайвшир. Нэг муу нүдний шилт бункерт бидэнд молиго үмхүүлж харин бид хууртагдлаа. Радомский бидэнд туслана! Радомский бидэнд туслана! Тэр бидэнд яаж туслах юм? Тэр биднийг “Оргил”-д барьж өгнө.
Ира: Тэр барьж өгөхгүй.
Вал: Өө за, за! Барьж өгөхгүй юу? Яагаад? Алив, надад хэлдээдэх! А? Тэгээд?
Ира: Учир нь тэр миний аав.
Вал: Тэр юу гэнэ ээ?
Ира: Радомский миний аав. Лободагийн өгсөн хаяг... би тэр газрыг мэднэ. Тэр аавын хуучны лаборатори нь. Би тэнд хүүхэд насныхаа хагасыг өнгөрүүлсэн.
Саша: Гайхалтай. Мэдээлэлд чинь баярлалаа.
Вал: Чи энэ бүх хугацаанд биднийг маллаж байсан юм уу?
Ира: Түүнээс болж өчнөөн олон хүмүүс үхсэн. Би яаж хэлэх ёстой байсан юм? Би яаж хэлэх ёстой байсан юм?
Саша: Чи аавдаа амьд очихын тулд биднийг ийш нь дагуулсан уу, эсвэл яасан?
Ира: Үгүй ээ. Би түүнтэй харьцдаггүй. Ойлгооч дээ, тэр суут ухаантан. Тэр Айжанд тусалж чадна.
Макс: За яахав, Радомский түүний эцэг, тэгээд юу гэж? А? Энэ юуг өөрчлөх вэ? Харин ч бид хаашаа явахаа яг таг мэдлээ.
Вал: Надад чиний байдал таалагдахгүй байна. Мэдэж байсан, тийм үү?
Макс: Бидэнд цаг байхгүй санагдах юм, тийм биз?
Саша: За, за юундаа суухав. Явцгаая.
Вал: Явъя.
Ира: Макс.
Макс: Юу?
Ира: Баярлалаа.
Макс: Чамаас өөр юу хүлээх вэ? Би бэлдэхийн тулд чи шуудхан хэлчих.
Ира: Чи ямар хариу үзүүлэхийг би мэдээгүй.
Макс: Тийм болоод өнчин хүний дүр эсгэхээр шийдсэн үү?
Ира: Аав ээжийг хэрхэн үхэж байгааг харуулах гэж намайг ганцааранг минь орхисон. Өөрөө хөгийн ажлаасаа зууралдаастай. Би түүнийг эцгийгээ гэж боддоггүй. Одоо чи надад итгэхээ болих уу?
Макс: Асуудал нь чи надад итгэдэг үү гэдэгт л байна. Одоохондоо үгүй болж таарлаа.
--------------------------------------------------------------------------------
Сер: Павел. Таныг тэгж нэрлэдэг байх аа?
Паша: Тиймээ.
Сер: Павел, тантай бункерт хамт байсан тэр нөхдүүд хаачсаныг та үнэхээр мэдэхгүй юу?
Паша: Тэд хэдийн хотод байхгүй.
Сер: Гэвч өөрөө яагаад үлдсэн юм? Өөрийнхөө хүчийг сийргээр үнэлсэн үү?
Паша: Би нэг бүсгүйг хүлээж байсан.
Сер: Ямар? Төсөөлөлийнх үү?
Паша: Үгүй ээ. Би түүнийг хотод алдчихсан юм. Түүний буцаад бункерт ирнэ гэж бодсон.
Сер: Тэр хатагтайг хэн гэдэг байсан бэ?
Паша: Марина.
Сер: Өө, тэр хатагтай эрчүүдтэй зүгээр л гайхамшгийг бүтээдэгийг би харж байна.
--------------------------------------------------------------------------------
Вал: Энэ юу вэ? Метро юу?
Макс: Баригдаж дуусаагүй өртөө бололтой.
Саша: Өртөөнд энэ хаалганууд хааш нь хөтөлдөг нь надад үргэлж сонин байсан.
Макс: Явцгаая, бид тийшээ.
Вал: Болгоомжтой. Чөтгөр гэж! Чөтгөр гэж!
Ира: Вируснээс болж үхсэн бололтой.
Вал: Яасан, анх удаа цогцос харсан уу?
Макс: Алив ээ, алив, явцгаая.
Вал: Гараарай.
--------------------------------------------------------------------------------
Макс: Түүнийг тавь!
Эр: Намайг алаач! Гуйя, алаач! Намайг алаач!
Макс: Тавиач!
Вал: Буудаач! Тавиач!
Эр: Буудаач! Буудаач дээ!
Вал: Буудаач! Чи юундаа зогссон юм?
Эр: Буудаач! Бууд! Үгүй бол би түүнийг халдварлуулна!
Саша: Зүгээр үү? Амьд уу? Ус өгье.
--------------------------------------------------------------------------------
Паша: Марина.
Мар: Паша!
Паша: Чи амьд байна.
Мар: Би чамайг дахиж харахгүй гэж бодсон.
Паша: Би арай л... галзуурсангүй. Би чам руу мутантууд дайрсан гэж бодсон. Яаж... хүүхэд чинь яаж байна?
Мар: Яасан ч үгүй. Ямар ч хүүхэд гарахгүй.
Паша: Яагаад? Юу болсон юм?
Мар: Би тэгж шийдсэн.
--------------------------------------------------------------------------------
Вал: Хурдлаарай!
--------------------------------------------------------------------------------
Вал: Түргэл! Түргэл! Түргэл!
Ира: Бид мултарсан уу? Мултарсан уу?
Макс: Мултарсан.
Вал: Чөтгөр гэж, энд юу байна?
Ира: Харин Саша?
Вал: Хараал ид! !!!!
--------------------------------------------------------------------------------
Вера: Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Паша: Тэд бидэнд туршилт хийхээр хорьж байгаа гэж бодож байна уу?
Мар: Бүр бид тэдэнд хэрэггүй байсан ч бид эндээс амьд гарахгүй байх.
Паша: Тэр үед би чамайг ганцааранг нь орхисонд уучлаарай. Тэнэг юм шиг тэр морины хойноос явж байдаг. Би нэг ийм хөгийн баатар даа.
Мар: За боль доо, Паш. Чи үргэлж хажууд байсан нь хамгийн чухал.
Пётр: Марина, явцгаая. Түргэл.
Мар: Би түүнгүйгээр хаашаа ч явахгүй.
Пётр: За яахав, чи ч гэсэн. Явцгаая.
Эр: Зогсоорой. Та тэднийг хааш нь вэ?
Пётр: Шилжүүлж байна.
Эр: Надад ямар ч зааварчилгаа ирээгүй.
Пётр: Би чамд хэлж байна, тэд надтай хамт явна. Энэ чамд багдаад байна уу?
Эр: Сергей Михайлович тэдний өөрийнх нь хяналт дор байгаа гэсэн.
Пётр: Би Сергей Михайловичийн тушаалаар явж байна.
Эр: Ойлголоо, би тодруулах ёстой. Зургаа, зургаа...
Пётр: Зугтацгаа!
--------------------------------------------------------------------------------
Сер: Та намайг их гонсойлголоо, Пётр. Гэтэл би танд дахиад нэг боломж өгсөн. Та тэрийг ашиглана гэж их найдсан юмсан. Гэвч та эндүүрчээ. Аваад яв.
--------------------------------------------------------------------------------
Саша: Яасан?
Вера: Яв.
Саша: Юу болоод байгаа юм?
Вера: Яв аа. Суу. Буудаж чадах уу?
Саша: Би...
Вера: Чи юундаа бувтнасан юм? Тийм үү, үгүй юу?
Саша: Би страйкбол тоглож байсан. Энэ бүхэн юу юм?
Вера: Ойлгомжтой. Страйкбол. Оргүй байснаас дээр. Халаасаа эргүүл.
Саша: Сонсооч...
Вера: Түргэл!
Саша: Намайг тэдгээр юмнуудаас аварсан чамд баярлалаа. Би үлдэж чадахгүй, би бусдыгаа гүйцэж очих ёстой.
Вера: Үнэхээр сэтгэл хөдлөмөөр. Харин одоо сонс. Чи намайг хотоор давхиж элдвийн тэнэг юмнуудыг аврахаас өөр хийх ажилгүй гэж бодсон уу? Чи надад нэг ажилд хэрэгтэй. Тиймээс тайвшир. Чи энд удахгүй.
--------------------------------------------------------------------------------
Вал: Хэрэв түүнд аз таарсан бол тэр хаа ч хамаагүй гараад ирнэ.
Макс: Хавхлага нээлттэй байна. Тэр үүгээр гарч.
Ира: Саш! Саша!
Макс: Чимээгүй! Чимээгүй! Дахиж битгий ийм юм хий. Тэд нэг хоромын дараа энд ирнэ, ойлгов уу? Гүйцээ, явцгаая. Явцгаая.
Ира: Явъя.
Макс: Дээвэр дээр гарцгаая. Тэнд аюулгүй байна.
Вал: Явцгаая. Хурдхан явцгаая.
Макс: Хүлээ. Тэнд цэвэр. Май. Түүнийг олохыг бодъё: Тэр хол явж чадахгүй.
Ира: Макс.
Макс: Би хурдхан.
--------------------------------------------------------------------------------
Вера: Энэ бэлтгэлийнх. Санаж ав, сум бага, эднийг дуустал чи сайн буудах ёстой шүү.
Саша: Чи надаар бие хамгаалагч хиймээр байна уу, эсвэл юу вэ?
Вера: Тиймээ. Бүгдийнх нь элэг нь хөшиж үхэхийн тулд чамайг хөлсөлнө. Надад үнэхээр хамгаалагч хэрэгтэй гэж чи бодсон уу?
Саша: Тэгээд чамд хэн хэрэгтэй юм?
Вера: Хэн ч биш. Чи энийг хэр хурдан ойлгоно, тэр тусмаа сайн.
Саша: Сонс, би чиний санааг ойлголоо. Чи ганцаараа мундаг бүсгүй, би өрөвдмөөр хөгийн амьтан. Тийм бол чи яагаад намайг байлгаад байгааг би ойлгохгүй байна.
Вера: Би одоо хэлж өгье. Харин дараа нь чи амаа хамхиарай.
Саша: За.
Вера: Хотоос зугтахын тулд сайн бууддаг, мотоцикл жолооддог хүн байх хэрэгтэй. Би аль алийг нь чадна, гэхдээ нэгэн зэрэг биш. Тиймээс чамд аз таарсан. Буудаж сураад энэ тамаас үнэгүй зайлах болно.
Саша: Өөрөөр, чамайг жолоо барьж байхад буудалцаж байх хүн хэрэгтэй байх нь.
Вера: Дахиад нэг удаа. Надад хэн ч хэрэггүй. Харин эсрэгээр. Би чамд хэрэгтэй.
Саша: Би өөр өрсөлдөгчийг олж харахгүй байна.
Вера: Дуугай байна гэж амласан!
Саша: Харин энэ хэний дуулга вэ?
Вера: Миний нөөцийнх.
Саша: Эмэгтэй хүнд арай л томдоно.
Вера: Чи энийг огтхон ч ойлгохгүй.
Саша: Магадгүй. Гэхдээ энэ бүх төлөвлөгөөг чи ганцаараа зохиогоогүй юм шиг надад санагдсан. Чи хамтдаа зугтаахыг хүссэн дахиад өөр хэн нэгэн байсан. Дараа нь байдал буруугаар эргэсэн.
--------------------------------------------------------------------------------
Ир: За яасан, тэд харагдана уу?
Вал: Үгүй ээ. Энэ юун ядуусын оромж вэ, а?
Ира: Энд хэн нэгэн нуугдаж байсан бололтой. Тайван, тайван. Тэр доор байгаа цогцос юм уу?
Вал: Тэр бүр шатаж байна.
Ира: Халуурах нь муу юм биш. Организм нь тэмцэж байна гэсэн үг. Тэвч, тэвч. За яасан?
Макс: Ойр орчныг самнаж үзлээ. Тэр хаана ч алга. Гэхдээ түүнийг үхсэн байхад нь олбол дор тоогүй. Хаа нэгтээ нуугдаад хүлээж байгаа гэж найдахаас.
Ира: Бид түүнийг хайна гэдгийг тэр мэдэж байгаа. Тиймээс тэр ийшээ буцаж ирэх ёстой. Хүлээх хэрэгтэй.
Вал: Бас бид яарч байгааг тэр мэднэ. Би хэнийг ч хүлээхгүй.
Айжан: Валер.
Вал: Юу?
Айжан: Тэртээ тэргүй би одоо хаашаа ч явж чадахгүй. Түүнийг хүлээе л дээ. Тэг л дээ.
--------------------------------------------------------------------------------
Вера: Бид бүгдийг бодолцсон. Сургуулилт хийсэн. Тэр мотоциклтойгоо, харин би гар буутай. Бүх юм бэлэн болсон. Дараа нь тэр сум нөөцлөх хэрэгтэй гэж хэлсэн. Үргэлж бат юм хийдэг. Ингээд бид хот руу орж, ангийн дэлгүүр лүү явсан. Тэр урд явж байсан юм. Тэнд тэр юмнууд зөндөө олуулаа байсан. Товчхондоо, би амжаагүй.
--------------------------------------------------------------------------------
Айжан: Халуун байна уу?
Вал: Үгүй ээ. Бага юм шиг. Хүүхэд байхад ээж надад гараараа юу ч мэдэх араггүй гэж хэлдэг байсан. Хэрэгтэй юм... Халуун байна. Сонс, чи тэвчээрэй. Одоохон жаахан үлдсэн. Жаахан тэвччих. Тэгээд бүх юм сайхан болно.
Айжан: Чи сайхан сэтгэлтэй.
Вал: Би юуных нь сайхан сэтгэлтэй гэж. Би сайхан сэтгэлтэй биш.
Айжан: Миний төлөө зөндөө юм хийсэн.
Вал: За боль.
Айжан: Би чамаас нэг юм гуйж болох уу?
Вал: Юу?
Айжан: Хэрэв бид чадахгүй бол, хэрэв бид амжихгүй бол, тэгээд би мурании болбол...
Вал: За, за, за, над руу хар. Намайг сонс. Чи хэзээ ч тэр юмнууд шиг болохгүй, ойлгов уу? За юу? Гүйцээ. Босоод ир. Чи амрах хэрэгтэй. Босоод ир. Унтасны чинь дараа бид явна. Юу?
Айжан: Чи намайг алах ёстой. Би ямар болсон тэрийг алаарай.
Вал: Айжан, болно!
Айжан: Би мангас болж, хүн хүмүүсийг хөөж алмааргүй байна. Чи чадна гэдгийг би мэднэ. Надад амлаач. Тэг л дээ. Амлая гэж хэлээч. Тэг л дээ. Амлая гэж хэлээч. Хэл л дээ.
Вал: Ойлголоо, амлая.
--------------------------------------------------------------------------------
Саша: Ингээд ганцаараа үлдэх аймшигтай юу?
Вера: Надад аймшигтай биш. Хэн нэгний төлөө айх л аймшигтай. Харин ганцаараа бүх юм амархан. Нэг бол чи, эсвэл тэд. Би одоо энгийн дүрэмтэй. Хэнд ч туслахгүй байх, өөрөөсөө өөр юу ч бодохгүй байх.
Саша: Хэрэв чи өөрөө өртвөл яахав?
Вера: Тэгвэл миний тавилан тэр биз.
Саша: Яг хүүхэд шиг. Бөөнөөрөө байх илүү аюулгүй. Чи бодоод үз, бид одоо ч манай найзуудыг гүйцээд очиж болно. Тэдэнд найдаж болно.
Вера: Чи тэдэнд найдаж чадах байсан уу, тэр юмнууд чамайг бараг алж байхад? За харав уу? Маргааш сургуулилт эхлэнэ.
Саша: Хүлээ. Чамайг хэн гэх вэ?
Вера: Хүрээнээс гарчихвал би чамтай хэрэгтэй үгүйгээ бодож үзнэ. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Ира: Унтчихсан уу? Валера, түүнийг ажиглах хэрэгтэй. Хонгилд илэрсэн шинж тэмдэг давтагдаж магадгүй.
Макс: Юу ч барьдаггүй.
Ира: Даарсан уу?
Макс: Үнэнээ хэлэхэд бээрчихлээ.
Ира: Нааш ир.
Макс: Баярлалаа.
Ира: Чамаас зарим юмыг асууж болох уу?
Макс: Асуу.
Ира: Чи яах гэж энэ бүхнийг хийж байгаа юм?
Макс: Юу тэр вэ?
Ира: Бидэнтэй хамт явж, азаа үзэж, эцэст нь Валераг тэвчиж байдаг.
Макс: Харин чи таамаглахгүй байна уу?
Ира: Таамаглаж байна. Зүгээр л би чамайг гомдоохоос хамгийн их айдаг. Аав ээжид тэгж хандсаны дараа миний бүх ертөнц нурж, би нэг ч залууд дахиж хэзээ ч итгэж чадахгүй гэж боддог байлаа. Митятай учирч, түүнд итгэсэн. Яагаад гэдгийг өөрөө ч мэдэхгүй. Дараа нь энэ бүхэн болсон. Чи гараад ирсэн. Би юу ч амлаж чадахгүй. Би өөрийнхөө учрыг олох ёстой. Ойлгож байна уу?
Макс: Ойлгож байна. Би юу хийх вэ?
Ира: Мэдэхгүй ээ. Биднийг хаяад өөрийгөө аварч, хотоос гарах гэж оролдох хэрэгтэй. Үүнд чин бид чамд хэрэггүй.
Макс: Намайг явуулмаар байна уу?
Ира: Үгүй ээ, хүсэхгүй байна.
Макс: За, за, унт. Би Сашаг өнгөрүүлэхгүй.
--------------------------------------------------------------------------------
Эр: Тайван, тайван.
Пётр: Үгүй ээ. Үгүй. Зөвхөн ингэж биш! Хэрэггүй! Гуйя! Ганцхан энэ л биш! Гуйж байна! Намайг авраач! Та нараас гуйж байна! Тэг л дээ! Хаалга онгойлгооч! Хэрэггүй, тэгэх үү! !!
--------------------------------------------------------------------------------
Паша: Ира. Би Ира болон бункерт надтай хамт хоригдож байсан бусдыгаа хайж байна. Марина бид хоёр хотод байна. Бид радио станцад хүрч очсон. Та нар энэ мэдээлэлийг сонсоно гэж би их найдаж байна.
Паша: Ира, бид хотоос гарах арга олсон. Бид бүгдээрээ аврагдаж болно. Марина бид хоёр чамайг хөшөөтэй усан оргилууртай цэцэрлэгт хүлээж байх болно. Хүрээд ир, манайхныг авчраарай. Ира, Ира. Би Ира болон бункерт
Ира: Энэ Паша.
Паша: ...надтай хамт хоригдож байсан бусдыгаа хайж байна.
--------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home