Выжить после S1 8

Дараа нь амьд үлдэх – 8

Үргэлжлэл:      47:36 мин

Дүрүүд:

Эр:

Паша

Саша    хакер

Стас           

Валера

Иван     Радовский         “Оргил” корпорацийн эрдэмтэн   

Максим

+Лобод Александр

+Сергей Михайловч

+Пётр Чернов

+Митя

+Шоргоолж идэштэн

 

Эм:

Ирина  

Наташа      

Марина      

Айжан

Надя          

--------------------------------------------------------------------------------

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН

--------------------------------------------------------------------------------

Иван:   “Оргил” хүмүүс дээр генетикийн туршилт хийхээр бэлтгэж байсан.

Сер:  Чамд зөвхөн Радомский, вирус хоёрыг бункерт хүргэ гэж хэлсэн.

Пётр: Энэ үл ойлголцол яаж болсныг би ойлгоогүй.

Эм /ТВ/:      Москвагийн метроны өртөөнүүдийн нэгэнд үл мэдэгдэх бодис цацагдсаны улмаас халдвар авсан гэж 1000 гаруй хүн ханджээ.

Эр:    Биднийг энд нь үхэг гээд орхисон. Москваг цэргийнхэн бүслэн хаасан. Хоёр хоногт хотын тэн хагасыг нь үхүүлсэн энэ ямар чөтгөрийн вирус вэ?

Надя:   Өөрөөр, бид энд түгжигдсэн нь том аз гэж үү?

Вал:  Яг морг шиг.

Мар:  Энэ юу вэ?

Митя:   Дэмийрэхээ больцгоо. Гүйцээ.

Вал:  Сайн уу. Би... би уучлалт хүсье. Би та нарт саад болохыг үнэхээр хүсэхгүй байна. Гэвч...

Макс:   Би эгчийгээ хайж байна.

Ира:  Эгч ээ?

Макс:   Тиймээ. Түүнийг авахаар хотод буцаж ирсэн боловч... тэр гэртээ, ажил дээрээ ч алга.

Митя:   Чи мутантуудын дунд хайж үзээгүй юу? 

Макс:   Амаа тат, ойлгов уу?

Нат:   Чи халдвар авчихсан уу?

Стас: Тэр нөгөө өнөөх үү? Галзуу?

--------------------------------------------------------------------------------

Иван:   Юмаа аваад яв.

Митя:   Уучлаарай, юу?

Вал:  Бункерээс зайл!

--------------------------------------------------------------------------------

Мар:  Паша.

Паша:   Марина.

Мар:  Чи намайг яаж олсон бэ?

Айжан: Амжаагүй.

--------------------------------------------------------------------------------

Стас: Залуус аа, та нар юу гэмээр байна, бид гарч чадах уу?

Нат:   Байз. Харин Марина Паша хоёрыг яах вэ?

Вал:  Хэрэв тэд явсан бол энэ тэдний хэрэг. Бид маргааш өглөө явна, хэнийг ч хүлээхгүй. Гүйцээ.

Макс:   Чи энд юу хийж байгаа юм?

Ира:  Би чамтай хамт явна.

Макс:   Зогс, зогс, зогс. Чамд энэ ямар хэрэгтэй?

Надя:   Ирочка Макстай хамт англи маягаар яваад өгснийг бүгдээрээ мэдсэн үү?

Вал:  Чи худлаа хэлээд.

--------------------------------------------------------------------------------

Макс:   Хотод чамд хэн нэгэн үлдсэн үү?

Ира:  Үгүй.

Макс:   Хэн ч байхгүй юу?

--------------------------------------------------------------------------------

Иван:   Миний охин хаана байна? Түүнд юу тохиолдсон?

Сер:  Түүнийг халдвар авагсадын дундаас хайх хэрэгтэй байх.

Ира:  Макс, тэр хэдийн Леночка биш. Макс.

Шор: Мураниинуудыг мэдэх үү?

Вал:  Тэр чинь бас хэн бэ?

Шор: Тэдэнд хэлээд өг.

Эр:    Хар нүдэнгүүд. Харахад хүүхнүүд, үнэндээ бол мутантууд. Чарлахаар нь тархи задармаар болдог.

Вал:  Тиймээ, тэд энэ газрыг мэднэ. Байнга хаалга нүддэг.

Макс:   Би юу хийхээ мэдэхгүй байна.

Ира:  Бид амьд байгаа нь чухал. Макс хотоос гарах хэрэгтэй.

Эр:    Эд нарыг яахав?

Шор: Яах ч үгүй. Энд яг... хэрэв ухаантай бол эндээ үхэцгээнэ.

Надя:   Шоргоолж идэшт ээ. Би чамтай ханьсахыг хүсч байна уу?

Шор: Надад ханьсах хүн хэрэгтэй гэж чи яагаад бодов?

Вал:  Хөөе, ингэж таарахгүй. Бусдын хүүхнийг булаах чинь сайн юм биш.

Вал:  Бидэнд газрын зургаа үлдээчих.

Стас: Хөгшөөн, хэрэв чи тийм л зоригтой юм бол тэднийг хаалга цоожлохгүй байхыг хэлж болох байсан! Бид одоо тэр газрын зургаар чинь яах юм? Муу усны нүхэнд урсгах?

Вал:  Чи сонсгол муутай юу? Зөвхөн хонгилоор хотоос гарч болно. Чи газрын зураггүй яаж тэднийг мэдэх вэ?

--------------------------------------------------------------------------------

ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 8 – Р АНГИ /ХҮҮХЭЛДЭЙ ТОГЛУУЛАГЧ/

--------------------------------------------------------------------------------

Айжан: Юу болсон бэ?  

Нат:   Юу вэ? Энэ юу байсан бэ? Бөмбөг үү? Тэгээд болсон уу?

Саша:   За яасан?

Стас: Гайхалтай!

Вал:  Бид өнгөрсөн.

Саша:   Ира, Макс хоёр буцаад ирнэ.

Вал:  Аан-хан, хэдийн буцаад ирсэн. Тэд хэдийн хотоос гарсан байгаа.

Саша:   Чи юунаас тэгж бодов?

Вал:  Учир нь, хэрэв тэнэг биш л бол энд хорогдоод байх юу ч байхгүй.

Саша:   Валера, тэд буцаад ирнэ.   

Вал:  Чи буцаж ирэх байсан уу? Яг үнэн, найдвартай явах байсан. Бүгдээрээ л явах байсан. Яагаад гэхээр, үхэх, эсвэл амьд үлдэх асуудал яригдах үед хүн бүр өөрийгөө боддог. Хөөе? Чи яасан бэ?

Саша:   Сонс, бүх юм сайхан болно. 

--------------------------------------------------------------------------------

Макс:   Чи яаж байна? Энд амарч болно, түр зогсох юм уу?

Ира:  Үгүй ээ, зогсож болохгүй. Тэр юмнууд амьд хүмүүсийг мэдэрдэг гэж чи өөрөө хэлсэн. Хөдлөхгүй бол амархан олз болно.

Макс:   Чимээгүй.

Ира:  Яасан?

Макс:   Явцгаая. Чимээгүй! Ойрхон бай.

Эр:    Тэд араатнууд. Тэр сайхан хүүхнүүдийг харсан. Тэд чинь хүн биш жинхэнэ араатнууд. Араатнууд.

Эр1:  Номлогч оо, тэгвэл бид егерүүд.

Эр2:  Гүйцээ, та нар араатан, егерээ больцгоо.

Эр:    Юу гэж? Чи Москвад хамгийн сүүлд хэзээ амьд хүн харсан бэ?

Макс:   Явцгаая. Хөөе!

Ира:  Хөөе!

Макс:   Хөөе!

Ира:  Хөөе! Бид халдваргүй! Бид…

--------------------------------------------------------------------------------

Вал:  Айжан! Сонсч байна уу? Айжан, чи яагаа вэ? Айжан, хаалгаа онгойлгооч. Айжан. Айжан, гуйя, хаалгаа нээ. !!!

--------------------------------------------------------------------------------

Паша:   Жаахнууд зөндөө, асрагч нар хүрэлцдэггүй. Тэгээд асрагч намайг нэг жаалыг угж гэлээ. Бод доо, би түүнийг маш хурдан угжсан чинь асрагч намайг түүнийг хувийг идсэн гэж бодсон. Эцэст нь намайг шийтгэсэн дээ.

Мар:  Яаж?

Паша:   Яахав, тоглоомнуудыг хурааж, хүүхэлдэй үзэхийг хориглосон. Харин би тэр жаалтай...

Мар:  Чи жаахан байсан!

Паша:   ....7 нас хүртлээ тоглосон. 

Мар:  Арай ч дээ.

Паша:   Тиймээ.

Мар:  Чи сонсов уу?

Паша:   Ер нь бол тийм. Алив явцгаая. Явъя аа, битгий ай. Морь.

Мар:  Морь.

Паша:   Морь.

Мар:  Морь.

Паша:   Морь.

Мар:  Морь.

Паша:   Морь, морь.

Мар:  Морь, морь.

Паша:   Морь. Морь, морь. Морь. Чи юундаа инээсэн юм? Чи морь яаж инээдэгийг мэдэх үү?

Мар:  Үгүй ээ.

Паша:   Морь оо!

Мар:  Морио! Зогсооч.

Паша:   Хөөе, хаачих нь вэ? Хар даа, надад ёотон байна. Чи ёотон идэх үү?

Мар:  Чамд ёотон байхгүй!

Паша:   Чимээгүй. Тэр мэдэхгүй. Морио!

Мар:  Паш.

Паша:   Морио!        Морь. Морь, морь.

Мар:  Хаачих нь вэ?

Паша:   Яваад түүнийг бариад ирье. Чи эндээ зогсож бай. Үгүй бол чи түүнийг өсгийгөөрөө айлгачихна. Энэ чинь амьд тээвэр.

Мар:  Хүлээгээч!

Паша:   Түүнд шатахуун хэрэггүй!

Мар:  Паш! За энэ дээ.

--------------------------------------------------------------------------------

Стас: Дахиад энд байх нь. Тэгээд энэ бүхэн хэзээ дуусах вэ? Харин бид овоо шүү. Явахаа тэмдэглэсэн. Харамсалтай нь чи  байгаагүй. Наташа сайн уусан. Бас би ч гэсэн. Мартсанаас, Скат чи надтай мөрийцсөн. Наташа мэдээж.... Чамд таалагддаг. Аан тийм, виски маш чухал байлаа. Гэхдээ түүнгүйгээр би чадах л байсан. Бас чи ч гэсэн. Үгүй ээ, Наташа үнэхээр тасархай.... чи яасан бэ?

Саша:   Би яагаад бүх насаараа компьютерийн ард суудагийг мэдэх үү? Учир нь чам шиг юмнуудтай орооцолдохгүй гэж.

Нат:   Залуус аа, та нар яасан бэ?

Стас: Чи зүгээр л солиот.   

Нат:   Юу болсон юм?

Стас: Цахилгаан үүсгүүр асуудалтай бололтой.

Нат:   Үгүй ээ. Юу болсон бэ?

Стас: Юу ч биш. Бүх юм зүгээр, Наташа.

--------------------------------------------------------------------------------

Мар: Паш! Паша! Паш!

--------------------------------------------------------------------------------

Макс:   Хурдан! Мултарсан бололтой.

Ира:  Тэд биднийг буудсанд итгэж чадахгүй нь. Эсвэл тэд биднийг нөгөө юмнуудтай эндүүрсэн үү?

Макс:   Бид тэднийг дуудаж байгааг тэд сонсоогүй гэж бодож байна уу? Тэд хэнийг буудаж байгаагаа харсан. Цэргийнхэн энд туслахаар ирээгүй бололтой. Явцгаая. Явцгаая, явцгаая. Түлхүүр. Хотоос явцгаая.

Ира:  Бункер луу буцах хэрэгтэй.

Макс:   Бид бункер луу буцахгүй.

Ира:  Бусдад аа мэдэгдэх хэрэгтэй. Тэд сумны өөдөөс явна ш дээ.

Макс:   Тэд хэдийн тэнд байхгүй.

Ира:  Чи яагаад ийм итгэлтэй байна?

Макс:   Учир нь бид хэнд ч юу ч хэлээгүй. Тэд биднийг хүлээхгүй нь тодорхой.

Ира:  Би тэдний оронд хүлээх байсан.

Макс:   Чи тэгнэ, харин Валера үгүй. Бид бункерт буцаж очихгүй, ойлгосон уу?

Ира:  Чи хоёрын өмнөөс шийдэх гэж байна уу?

Макс:   Өөрөө өөрийгөө бодохыг санал болгож байна уу?  

Ира:  Би өөрийнхөө төлөө үргэлж өөрөө шийдвэр гаргадаг. Тэр тусмаа бид тохиролцсон.

Макс:   Тохиролцсон, гэхдээ бид бункерт буцаж очихгүй. Ойлгосон уу? Асаарай, чөтгөр гэж.

--------------------------------------------------------------------------------

Мар:  Онгойлгооч! Намайг гарга! Онгойлгооч!

--------------------------------------------------------------------------------  

Эр:    Зогс. Хана руу. Зогс.

Мар:  Би... би халдварлагдаагүй. Би эрүүл.

Эр:    Тийшээ яв. Хурдал! Хана руу!

Мар:  Намайг тойргоос гаргана биз дээ, тийм үү?

Эр:    Зогс. Халдварын шинж тэмдэг алга.

Мар:  Намайг гарга...

Эр:    Зогс! Байрандаа зогс!

Сер:  За тэгээд таныг хэн гэдэг вэ, охин минь? Таныг хэн гэдэг вэ гэж би асууж байна. Та намайг сонсч... Үгүй ээ, тэр дүлий юм уу?

Эр:    Үгүй ээ. Та түүнийг яа гэж тушаахсан бол?

Сер:  Яах ч хэрэггүй. Энд нь үлдээ. Туршилтанд хэрэг болно.

Эр:    Мэдлээ. Зогс! Наанаа зогс!

Мар:  Хөөе...

--------------------------------------------------------------------------------  

Ира:  Тэд намайг хүлээнэ гэж би хэлсэн ш дээ. Явцгаая.      

--------------------------------------------------------------------------------  

Нат:   Тэд нараас хойш бараг юу ч үлдээгүй. Зөвхөн энэ л байна.

Ира:  Баярлалаа. Одоо гоймон авчирна.

Вал:  Тэд жинхэнэ араатнууд. Түлхүүр авч, биднийг дахин цоожилсон. Надюха тэдэнтэй хамт явчихсан.

Ира:  Өөрөөр, тэд түүнийг авч явсан уу?

Вал:  Үгүй дээ, тэр өөрийнхөө хөлөөр. Гэхдээ би тэднээс газрын зургыг нь авсан. Газар доорхи хонгилуудын газрын зураг. Тэр толгойлогч Шоргоолж идэшт хотод дээшээ гарах аюултай, цэвэрлэгээний бригад гудамжаар явж эрүүл хүмүүсийг буудаж байна гэсэн. 

Ира:  Биднийг буудсан.

Стас: Өө-хө!

Саша:   Үгүй байлгүй дээ.

Макс:   Тиймээ, цэргийн дүрэмт хувцастай хүмүүс.

Вал:  Чөтгөр гэж, тэр худлаа хэлээгүй гэж би чамд хэлсэн. Хотоос шууд гарч болох байсан бол тэр дээрэмчидтэйгээ хамт хонгилуудаар хэсэхгүй л байсан. Та нар хотын хил дээр очсон уу?

Саша:   Тэд тэнд бүгдийг нь анхааруулахгүйгээр буудаж байна гэж хэлсэн. Хот карантинд байгаа. Макс, эгч чинь яасан? 

Макс:   Маршрут зохиож, эргүүлийн постууд руу хөдлөх хэрэгтэй. Харин тэнд учрыг нь олно.

Вал:  За, алив харцгаая.

Макс:   Бид энд байна.

Ира:  Яг тийм.

Вал:  Тэгээд?

Макс:   Энэ хонгилоор дамжаад явж болно. 

Вал:  Итгэлгүй байна.

--------------------------------------------------------------------------------  

Мар:  Петя, намайг яагаад энд цоожилсон юм бэ? Юу болоод байна? Намайг эндээс аваад яваач.

Пётр: Хайрт минь, би чадахгүй. Би одоохондоо чадахгүй.

Мар:  Яагаад?

Пётр: Чи надад мэддэг бүхнээ ярих ёстой.

Мар:  Үгүй би өөрөө ч юу ч мэдэхгүй. Намайг нааш нь авчирсан. Эндүүрсэн бололтой. Нөгөө мутантуудын нэг гэж бодсон байх. Тэгээд чи итгэхгүй дээ, үүнээс өмнө намайг бүтэн 7 хоног ямар нэг бункерт хорьсон. Харин одоо энд. Чи.. чи ингэхэд энэ хүмүүстэй хамт юу хийдэг юм?    

Пётр: Хэн хорьсон?

Мар:  Би мэдэхгүй ээ. Энэ “Оргил” корпораци юм шиг байсан. Энэ чухал биш. Би тэндээс зугтаачихсан. Петя, чамд хэлэх маш чухал юм надад байна.

Пётр: Хэлээч.

Мар:  Би жирэмсэн.

Пётр: Юу?

Мар:  Би жирэмсэн. Хэрэв надад юу ч юм тохиолдвол чи энэ тухай хэзээ ч мэдэж чадахгүй гэхээс би зовж байсан.

Пётр: Хүлээ. Энэ хүүхэд минийх гэж чи хэлэх гээд байна уу?

Мар:  Мэдээж, чи юу гэнэ вэ? Чи үүнд эргэлзээд байна уу?

Пётр: За яахав дараа нь. Бусад нь хаана байна?

Мар:  Бусад нь аа?

Пётр: Харин тиймээ, чи бункерт ганцаараа байгаагүй.

Мар:  Чи хаанаас мэддэг юм? Чи одоо.... чи одоо тэдэнтэй юм уу?

Пётр: Бүх юм тийм ч амар биш. Би дараа нь чамд заавал тайлбарлана.

Мар:  Чи намайг бункерт байсныг мэдэж байсан юм уу? Намайг бункерт байсныг мэдэж байжээ?

Пётр: Чамаас гуйя, одоо тайвшир. Би “Оргил”-д ажилладаг. Гэхдээ энэ миний төсөл биш, энэ Глотовын төсөл. Би хамт ирсэн хүн.

Мар:  Би чамд итгэхгүй байна. Би чамд итгэхгүй байна. 

Пётр: Аяар, аяар, аяар, тайвшраач.

Мар:  Итгэхгүй байна.

Пётр: Тайвшир. Чи намайг таньдагийг хэн ч мэдэх ёсгүй. Сонсов уу? Үүнээс би чамайг аврах үгүй нь шалтгаална. Бункерийн тухай хэнд ч ярих ёсгүй. За юу? Үүнээс чиний амь нас шалтгаална, намайг ойлгов уу? Би ойлгосон гэж хэлээч!

Мар:  Би чамайг ойлгосон!

--------------------------------------------------------------------------------  

Митя:   Өө, сайхан. Тушенка. Килька. Ингээд... Болчих шиг боллоо.

--------------------------------------------------------------------------------  

Саша:   Суучих.  

Ира:  Чи засчихсан уу?

Саша:   Би хоёр хэмхэрхийгээс угсарсан юм. Би олигтой юм юу ч сэргээж чадсангүй. Гэхдээ зарим юм олсон. Энэ, “Клейто” төслийн файлуудын нэг нь.

Ира:  Үгүй байлгүй. “Клейто” төсөл. Энэ одоо бид үү? Чи энийг олоод удсан уу? Залуус мэдсэн үү?

Саша:   Одоохондоо үгүй. Би эхлээд чамтай яръя гэж шийдээд. Энд чамаас бусад нь бүгд байгаа.

Ира:  Надаас аа? Яагаад? Файл нь хадгалагдаагүй юм уу?

Саша:   Үгүй ээ, би шалгасан. Бүгд дугаарлагдсан. Энд юуг ч өнгөрүүлээгүй. Энд ажиглах 10 объект гэж бичсэн байгаа. Чи 11 дэх нь.

Макс:   Компьютер ажилласан уу? Яасан?

Ира:  Скат “Оргил”-ын файлыг олсон. Ямар нэг нууц төсөлд зориулж биднийг энд хорьсон байна. Энэ надаас бусдынх нь мэдээлэл байгаа. Тэгэхээр, төлөвлөгөөний дагуу би энд байх ёсгүй байсан юм байна, эсвэл үгүй юу? Алив, хүлээ, буцаа. Буцаа.  

Саша:   Төслийг хариуцагч нь.

Ира:  Үгүй ээ, гэвч... би Радомский нэртэй нэг хүнийг танина. Гэхдээ тэр энэ биш байх.

Макс:   Харин тэр хэн бэ?

Ира:  Тэр профессор. Тэр их сургуульд бидэнд генийн инженерчлэлээр лекц уншиж байсан юм.  

Саша:   Тэгвэл тэр “Оргил”-д ажиллах боломжтой.

Ира:  Үгүй ээ, тэр хүмүүсийг бункерт хорьж зүрхлэхгүй.

Макс:   Төсөлтэй холбоотой мэдээлэл байна уу?

Саша:   Мэдээж би энэ бүхний мэргэжилтэн биш, гэхдээ энэ Радомскийн уншсан лекцтэй адилхан биш үү?  

Ира:  Тиймээ, энэ түүнийг арга барил, гэвч шал утгагүй юм. Радомскийн хэвийн хүн. Тэр энгийн нэг эрдэмтэн. Хүмүүсийг зовоодог төсөлд гарын үсэг зурахгүй байх байсан. Радомский тэгж чадахгүй.

Макс:   Чи яагаад үүнд ийм итгэлтэй байна?

Ира:  Мэдэхгүй ээ. Гүжирдлэг гэлтэй. Одоо бүгд намайг сэжиглэх болно.

Саша:   За яахав, биднээс өөр хэн нэгэн энэ файлыг заавал мэдэх албаггүй.

Ира:  Баярлалаа.

Саша:   Хаалга яагаад онгорхой байна?

--------------------------------------------------------------------------------  

Митя:   Амттай байна уу? Аяар, аяар, аяар. Хөөе! Тайван, тайван, тайван. Гүйцээ, одоо тайван.

Эр:    Өөрийнхөө тоглоомыг холдуул. Аажуухнаар.

Митя:   Өө-хө, дажгүй шүү.

Шор: Юм хэлээд байна.

Митя:   Тийм гэж үү? Та нар хэдүүлээ юм бэ?

Шор: Буугаа буулга, тэгвэл зүгээр явуулна. Үгүй бол миний залуус чамайг тугалгаар нүхлээд өгнө.

Митя:   Хэрэв би гохоо дарвал? Тэгвэл бид бүгдээрээ ямар нэг сонирхолтой юм үзэх байх.

Шор: Жаалаа адрах хэрэггүй. Энэ миний газар.

Митя:   Тийм гэж үү? Яасан, тэмдэглэчихсэн юм уу? Энд өмхий үнэртээд байх шиг санагдах юм. Үгүй юу? Мэдэрч байна уу? Эсвэл надад санагдсан уу?

Шор: За, за, авсан юмаа аваад арилж үз. Андрюха, буугаа буулга.

Митя:   Буулга, буулга. Алив ээ, алив, чи ч гэсэн. Бас та ч гэсэн. Хөөх. Сайн уу, Надюш. Чамд жаахан тохирохгүй эрчүүд байна, үгүй гэж үү?

Надя:   Үгүй ээ, бункерийн эргүүнүүдийг бодвол тэдэнтэй илүү хөгжилтэй.

Митя:   Санал нэг. Би ч гэсэн үргэлж ялагч дээр тавьдаг.

Надя:   Бидэнтэй нэгдээч.

Митя:   Үгүй ер! Би сүргийн амьтан болохгүй. Чи надтай явах юм уу? Миний бодлоор, ааваас чинь гуйвал  чамайг явуулах байх, тиймээ?     

Шор: Би бодлоо өөрчлөөгүй дээр арилж үз.

Митя:   Явуулахгүй нь.

Шор: Дахиад таарвал ийм өгөөмөр байхгүй шүү.

Митя:   Би гарчих уу? Баяртай, Надюша. Мартсанаас, чи түүнийг хамгаалж яваарай. Жинхэнэ амьдрал дээр чамд ийм хүүхэн олдох нь юу л бол. Сайн сайхныг хүсье.   

--------------------------------------------------------------------------------  

Макс:   Хана руу бол.

Вал:  Хаачих гээв? Хэн бэ? Чамд энд юу хэрэгтэй?

Макс:   Бүү хөдөл.

Вал:  Өө, чи хар даа.

Саша:   Энэ “Оргил”-ын бас нэг хүн.

Лоб:  Үгүй ээ, би “Оргил”-оос биш. Би та нарт туслахаар ирлээ.

Вал:  За, за.

Лоб:  Ойлголоо.

Вал:  Одоо бидэнд яаж туслах гэж байгаагаа ярина.

--------------------------------------------------------------------------------  

Лоб:  Сонсооч, энэ эндүүрэл.

Вал:  Амаа тат! Асуухаар хариулаарай. Гэрлээ холдуул, тэнэг ээ!

Стас: За.

Макс:   Чи хэн бэ?

Лоб:  А?

Макс:   Чи хэн бэ?

Лоб:  Лобода Анатолий, биолог.

Вал:  Биолог, хараал ид, “Оргил”ын...

Макс:   Тайван, тайван, тайван. Хүлээ, тайван.

Лоб:  Би профессор Радомскийгоос ирлээ. Тэр та нарыг эндээс гаргахаар намайг явуулсан.

Вал:  Радомский? Тэгэхээр тэр биднийг энд хорьсон юм уу?

Лоб:  Үгүй ээ. Энэ бүгд Глотовынх. “Оргил” корпорацийг эзэмшдэг Глотов. Тэр та нар дээр вирус туршихыг хүссэн юм. Одоо хотод болж байгаа бүхэн энд, бункерт та нарт тохиолдох ёстой байсан.   

Вал:  Тэгвэл энэ аймшигаас болж Москвагийн тэн хагас нь үхсэн байх нь. Тэр биднийг мутанд болгохыг хүсчээ!

Макс:   Тайван, тайван, тайван!

Саша:   Валера, тайвшир! Түүнийг гүйцэд яриулчих!

Лоб:  Бүгд тийм амар юм  биш.

Вал:  Амар биш....

Макс:   Би больж гэж хэлсэн!

Лоб:  “Клейтон” бол төгс болгох ийлдэс. Тэр хүмүүсийг алах ёсгүй байсан юм. Тэр генетикийн өвчингүй цоо шинэ төгс хойч үеийг бүтээхийн тулд ирээдүйн эмэгтэйчүүдийн бэлдмэл болох ёстой байлаа. Төслийг “Оргил” санхүүжүүлж, Радомский үүнд 12 жилийн ажлыг зориулсан.  

Вал:  Чи бас чиний профессор тэдгээр араатнуудыг бүтээсэн!

Саша:   Одоо тайвшраач!

Макс:   Одоо боль! Валера, боль!

Лоб:  Энэ гаж нөлөө байсан. Вирус бэлэн болоогүй байсан. Глотов хурдан үр дүнг хүссэн учраас профессорын охиныг барьцаанд авсан юм. Глотов профессор Радомскийгоор та нар дээр туршилт хийлгүүлэхийг хүссэн. Гэвч профессор үүнийг нь зөвшөөрч чадаагүй. Тэр бүхнээ эрсдүүлж туршилтыг тасалдуулсан.

Макс:   Тэгвэл вирусын яаж хотод тархсан бэ?

Лоб:  Санаандгүйгээр. Вирустэй бортго метронд хагарсан. Радомский бүгдийг залруулахыг хүсч байна. Профессор тэдгээр бүсгүйчүүд, тэдгээр юмнуудыг аварч болно гэж үзэж байгаа. Тэр бараг вакцин бүтээсэн. Би шаардлагтай найрлагуудыг нь цуглуулдаг.

Вал:  Тэгэхээр чи, чиний профессор аврагчид юм уу? Баярлалаа гэж хэлэх үү? Харин энэ болно оо! Би одоо чамд олигтойхон талархаад өгье!

Саша:   Макс, Макс! Түүнийг холдуул!

Макс:   Одоо боль!

Вал:  Болсон. Болсон!

Саша:   Чи түүнийг ухаан алдуулчихлаа.

Макс:   Хөөе!

--------------------------------------------------------------------------------  

Эмч:  Одоо 10, дараа нь доош нь, доош нь. За, 4...

Се:    За яасан, тэр хэн гэдэг бүсгүйг нь тодруулж чадсан уу?

Пётр: Үгүй, тэр дуугарахгүй байна.  

Эмч:  Бид бэлэн.

Эмч:  Ноёд доо, хэт авианы янз бүрийн идэвхжил мутантуудад янз бүрээр нөлөөлдөгийг бид тодрууллаа. Ингээд эхэлцгээе. Хэт авианы эхний бага идэвхжил. Тэвчээрэй. Та нарын харснаар, мутанд хэт авианы эх үүсвэр рүү тэмүүлж байна. Яг энэ мөчид түүний түрэмгий авир алга болж, анчны зөн совин нь дарагдсан байна.

Сер:  Би үүнийг шалгамаар байна. Туршилтын эмэгтэйг оруулаад ир.

Эр:    Ор.

Мар:  Үгүй ээ! Үгүй! Битгий л дээ! Үгүй ээ!    Онгойлгооч дээ! Онгойлгооч!

Сер:  Сайн байна. Одоо унтраа.

Мар:  Хаалгаа онгойлгооч!

--------------------------------------------------------------------------------  

Мар:  Онгойлгооч! Тэг л дээ! Туслаач дээ!

Эмч:  Хоёр дахь төрлийн цацраг байдаг.

Сер:  За, за. Та нарын тэр хоёр дахь төрлийг асаа. Алив хурдлаач, үгүй бол бид туршилтын хүнээ алдах нь. Хэрэв хүчтэйхэн бол? Дахиад. Дахиад. Алив, юундаа удсан юм бэ. Харин одоо би хангалттай харлаа. Унтраа. За нэгтгээд дүгнэе. Бидэнд удирдах, шийтгэх хэрэгсэл нэг дор байна. Миний бодлоор, энэ гайхалтай. А?

--------------------------------------------------------------------------------  

Вал:  Би чамд хэлээд байна, бид түүнийг энд түгжээд явцгаана.

Макс:   Яах гэж? Тэр ердөө л эрдэмтэн. Тэгж яривал та нарыг гаргахаар ирсэн.

Вал:  Тэгж яривал тэр эрдэмтэн чинь профессортойгоо хамт тэр юмнуудыг зохиосон.

Саша:   Тийм учраас л Валера, түүнээс вирусын тухай асуух ёстой байсан. Гэтэл чи түүнийг ухаан алдуулчихсан.

Вал:  Алив, алив, алив, хаачих гээв?

Ира:  Чи түүнийг хэр хүчтэй зодсоныг очиж харъя.

Вал:  Тэр чиний төрөл  үү?

Макс:   Яваад үзэг. Тэр бидэнд дахиад хэрэгтэй. Бид түүнийг авч явна. 

Саша:   Зөв.

Вал:  Юу? Үгүй ээ, үгүй. Бид түүнийг ухаан ортол нь хүлээгээд, түүнийг сайтар байцааж энд нь үхэг гээд орхино. Тэгээд гүйцээ!

Макс:   Тэр вирусын тухай биднээс ч илүү мэднэ.

Саша:   Мэдээж.

Макс:   Тэр бидэнд хэрэг болно.

Вал:  Та нар галзуурсан юм уу? 

--------------------------------------------------------------------------------  

Нат:   Тайвшраач, Айжан. Тайван, тайван, тайван. Тойрог дотор эмч нар байгаа, тэд чамд туслана.

Айжан: Хэрэв тэд надад туслаж чадах байсан бол хотод байх байсан. Би шийдсэн! Надад бүү ойрт!

Вал:  Айжан, чи яаж байна аа?

Макс:   Хүлээ.

Вал:  Тавиадах!

Айжан: Надад бүү ойрт!

Вал:  Хүлээ. Юу болсон юм?

Айжан: Би тэдний нэг болмооргүй байна!

Вал:  Чи юу яриад байна? Хүлээ. Чи тэдэн шиг болохгүй. Бид маргааш эндээс явна. Бүх юм сайхан болно. Алив, надад хутгаа өг.

Айжан: Болохгүй. Болохгүй.

Нат: Энэ.. Түүнийг машинуудын тэнд хазсан юм.

Вал:  Энэ юуг ч илэрхийлэхгүй. Зөв үү?

Макс:   Хэрэв вирус цусанд нь орсон бол....

Стас: ...тэр бид бүгдийг нь хазна.

Вал:  Дуугай бол!

Айжан: Би мурании болмооргүй байна!

Вал:  Чамд юу ч тохиолдохгүй! Намайг хар. Тэнд хагалгааны өрөө байна.

Нат:   Тайван.

Вал:  Тэнд хагалгааны өрөөнд нэг хүн сууж байгаа. Түүнд эм байгаа. Бид яг одоо очоод түүнээс эмийг нь авна.

Айжан: Надад битгий ойрт!

Вал:  Тайван. Тайван. Бид одоо түүн рүү очоод эмийг нь аваад чамд туслана.

Айжан: Битгий ойрт, би яг одоо...

Вал:  Би ойртохгүй. Миний нүд рүү хар. Миний нүд рүү хар. 

Айжан: Надад битгий ойрт!

Вал:  Надад хутгаа өгчих. Тэгээд миний нүд рүү хар. Чимээгүй, чимээгүй. Гүйцээ. Тайван, тайван. Бүх юм зүгээр. Тайван.

--------------------------------------------------------------------------------  

Ира:  Сэргээрэй. Сэргээч!

Лоб:  Гуйя, би дайсан биш. Би үнэхээр туслахаар ирсэн.

Ира:  Чимээгүй, чимээгүй.

Лоб:  Намайг явуулаач. Би шаардлагтай эм бэлдмэлүүдийг цуглуулах ёстой.

Ира:  Чимээгүй.

Лоб:  Үүнгүйгээр профессор вакцинаа дуусгаж чадахгүй.

Ира:  Чимээгүй. Эсвэл та миний найзуудтай харьцмаар байна уу? Тэд таныг алах уу, эсвэл энд чинь цоожлох уу гэдгийг бодож байгаа. Хэрэв та миний асуултанд хариулбал үүнээс зайлсхийж болно.

Лоб:  Ойлголоо. Харин миний нүдний шилийг өгөөч, би харахгүй байна.

Ира:  Радомский, тэр үнэхээр сайн байгаа юу?

Лоб:  Тиймээ. Гэвч Глотовын хүмүүс түүнийг олбол өнгөрнө.

Ира:  Түүний зохиож байгаа вакцин тэдгээр эмэгтэйчүүдийг аварч чадах уу?

Лоб:  Маш том боломж бий. Үгүй ядаж л профессор их шийдэмгий байгаа. Гэхдээ эцсийн эцэст үүнээс түүний охины амь нас шалтгаална. Харин та түүнтэй гайхалтай адилхан юм.

Ира:  Болно.

Лоб:  Хачин юм, би яагаад урд нь таамагласангүй вэ?

Ира:  Болно! Тэр хаана байна?

Лоб:  Сонсооч, миний хүлгийг тайлчих. Би таныг түүнд аваачиж өгье.

Ира:  Хэрэггүй, чимээгүй! Хэн ч юу ч мэдэх ёсгүй. Та намайг танихгүй. Ийм байдлаар та тусалж чадна. Намайг ойлгож байна уу? Хэрэв та Радомскийд найддаг бол надад итгэх ёстой. Надад хаяг нь хэрэгтэй.

Лоб:  Ойлголоо.

--------------------------------------------------------------------------------  

Мар:  Намайг бункерт байсныг мэдэж байсан!

Пётр /бичлэг/: Аяар, аяар, тайвшир. Чи намайг таньдагийг хэн ч мэдэх ёсгүй. Үүнээс би чамайг аврах үгүй....

--------------------------------------------------------------------------------  

Пётр: Би шууд бүгдийг хэлэх ёстой байсан. Би тэр бүсгүйг танина. Түүнийг Марина гэдэг. Тэр надаас жирэмсэлсэн.

Сер:  Тийм байж, дэвшилтэт алхам. Баяр хүргэе. Миний бодлоор, ирээдүйн эхэд өөрийг нь хэн бункерт цоожилсныг хэлэх хэрэгтэй байх. Харин танд туршилтанд зориулсан хүмүүсийг сонгохыг даалгасан. Юунд буруудсан юм, хөөрхий бүсгүй? Эсвэл одоо үр хөндөлт моод биш үү?

Пётр: Тэр жирэмсэн гэдгийг би мэдээгүй. Түүнд битгий хэлээрэй, танаас гуйя.

Сер:  Та тэр төрөл зүйлд сэтгэлтэй юм уу?

Пётр: Түүнийг яах бол?

Сер:  Харин би бодож үзнэ. Явж болно. Яв, яв. 

--------------------------------------------------------------------------------  

Вал:  Тэр хаана байна?

Ира:  Тэр явчихсан.

Вал:  Юу?

Ира:  Би түүнийг явуулсан.

Вал:  Чи юу хийснээ мэдэж байна уу, тэнэг минь?

Макс:   Түүнээс гараа ав! Дахиад хэнд ч бүү гар хүр, ойлгов уу?

Ира:  Тэгээд? Би юу хийсэн юм? Юу юм?

Вал:  Айжана чамаас болж үхнэ, тэнэг ээ!

Ира:  Юун үхэх?

Вал:  Тэгж!

Макс:   Түүнийг мурании хазчихаж.

Вал:  “Оргил”-ын тэр новш өөрийнхөө профессорттой хамт түүнд тусалж болох байсан! Харин чи түүнийг явуулчихлаа!

Ира:  Туслах ч болно!

Вал:  Яаж?

Ира:  Би түүнийг явуулах ёстой байсан.

Вал:  Сайн байна.

Ира:  Түүнгүйгээр Радомский вакцин аа дуусгаж чадахгүй.

Вал:  Тэр одоо вакцинаа дуусгалаа...

Макс:   Валера!

Вал:  ... гэхэд түүнийг хаанаас хайх вэ? Эмийн сангаас уу, новш гэж!

Ира:  Бид Радомскийн лаборатори луу явцгаана. Надад хаяг нь байгаа.

Макс:   Хаанаас?

Ира:  Тэр биолог энэ нэг юмыг дахиж харахгүй гэсэндээ надад бүгдийг хэлсэн.

Макс:   Тэгэхээр, газар доогуур тийшээ хүрч чадах үгүйг мэдэх хэрэгтэй. Чиний газрын зураг хаана байна?  

--------------------------------------------------------------------------------  

Вал:  Хэрэв мураниин тэмдэглэгээнүүдэд итгэвэл тийшээ очих зам байна.

Макс:   Тиймээ, өөр нэг асуулт нь газар доор яаж баримжаалах вэ? 

Вал:  Та хоёр тэр нөхөр зүгээр л худлаа ярьсан байж болохыг бодолцсон уу? Бид бөөнөөрөө шууд “Оргил”-ын саварт орж болно.

Саша:   Тэр худлаа ярьсан шинжгүй байсан. Тэр айсандаа уйлах шахсныг чи харсан.

Вал:  Яг наадах чинь. Духандаа сум зоолгохгүйн тулд юу таарснаа л ярина.

Макс:   Бодоод үз. Чи буу тулгуулчихаад хотын тэн хагасыг үхэхэд хүргэсэн хүнд тусалдаг гэж ярих уу?

Саша:   Би ч гэсэн. Тэр тусмаа бидэнд сонголт байхгүй. Валера, Айжанд өөр хэн ч тусалж чадахгүй. Бид Радомский руу явна, Ира юу хийж байгаагаа мэднэ гэж найдахаас.  

Ира:  Айжан, бүх юм сайхан болно. Бид чамайг заавал эмчилнэ. Би одоохон ирнэ.

Вал:  Чи бидэнтэй хамт явах уу? Чамд ямар хэрэгтэй гэж?

Саша:   Товчхондоо, би найзуудтайгаа хамт “Клейто” төслийг эвдэх гэж оролдсон юм. Надаас бусад нь бүгд баригдсан. Би эцэст нь хүргэмээр байна. Надад тэр эрдэмтнээс асуух юм зөндөө.

Вал:  Тэгвэл явахад бэлдэх хэрэгтэй.

--------------------------------------------------------------------------------  

Ира:  Лобода хэлэхдээ, Радомский вакцин дээр ажиллаж байгаа, тэр дэлхийн хамгийн шилдэг генетикч гэсэн.

Айжан: Энэ юу вэ?

Ира:  Энэ вирусын эсрэг. Энэ халдварын үйлчлэлийг удаашруулж чадна. Би чамайг 6 цаг тутамд нэг удаа тарина, тэгж бид цаг хожих болно.

Айжан: Хэр удаан?

Ира:  Би сайн мэдэхгүй. Гэхдээ бид амжина. Чи энэ тухай битгий бод. Бид Радомскийг олно, тэгээд бүх юм сайхан болно. Барь.

Стас: Эндээс зайлах яг цаг нь гэж надад санагдлаа.

Нат:   Ойлгосонгүй?

Стас: Чи надтай юу, эсвэл миний эсрэг үү?

Нат:   Юу...

Стас: Хэрэв бид хамт явбал Айжан үүнээс болж дээрдэхгүй. Энэ баталгаатай. Харин бид эндээс гарвал хэн нэгнийг тэдэнд туслуулахаар дуудаж чадна. Ойлгож байна уу?

Нат:   Тиймээ, тийм, тийм. Чиний зөв. Макс. Та нар үнэхээр газар доогуур явах гэж байна уу?

Макс:   Тиймээ, яасан?

Стас: Тэгвэл та нарт машин хэрэг болохгүй. Наташа бид хоёрт өгч болох уу?

Макс:   Та нарт машин ямар хэрэгтэй? 

Стас: Миний бодлоор, бүгдээрээ тийшээ явах утгагүй. Би хуваагдах саналтай байна. Бид машин аваад тусламж олохыг хичээе.

Макс:   Сайхан санаа. Машин ав, гэхдээ хотод маш болгоомжтой байгаарай.

Стас: Мурании биднийг гүйцэхгүй байх.

Макс:   Би мурании гээгүй, харин цэвэрлгээний группыг хэллээ.

Стас: Ойлголоо, баярлалаа.

--------------------------------------------------------------------------------  

Макс:   Баруун хамгаалалтын пост руу яв, би түүгээр хот руу орсон. Тэнд хамгаалалт сул, хотоос гарч болохыг сайтар мэдэхийг хичээгээрэй.

Стас: За.

Макс:   Аан тийм, хотын төв рүү хэрэггүй. Машинаа хаа нэгтэй байрны гадаа орхиорой. Үгүй бол...

Стас: Гол нь шатахуун хүрээсэй.

Макс:   Хүрэлцэх ёстой.

Ира:  Наташа, болгоомжтой байгаарай.

Айжан: Гол нь болгоомжтой байгаарай, за юу?

Нат:   Санаа зоволтгүй. Бид тусламж авчрахыг хичээнэ.

Ира:  Тэнгэр үү?

Айжан: Тиймээ.

Ира:  Та нарын замд.

Айжан: Энэ чамайг хамгаална.

Нат:   За боллоо, Радомскийн лабораторид уулзацгаая.

Ира:  Тиймээ.

Нат:   Бүх юм сайхан болно.

Айжан: Амжилт.

Нат:   За... уулзалтлаа баяртай.

Саша:   Гол нь хэнд ч найдах хэрэггүй, за юу? Өөрийгөө бод.

Нат:   Чи санаа зоволтгүй. Надад Стас байна.

Макс:   Маш няхуур бай.

Стас: Тиймээ.

Вал:  Баяртай.

Стас: Баяртай.

Вал:  Амжилт.

Стас: Макс. Наташ?

Нат:   Баяртай.

Ира:  Амжилт.

Стас: Нийгмийн сүлжээнд найзууддаа амжилт!

Макс:   За гүйцээ. Явцгаая.

Вал:  Скат, алив явцгаая.

--------------------------------------------------------------------------------  

Пётр: Надтай уулзахыг хүссэн үү?

Сер:  Тиймээ. Манай инженерүүдэд үүрэг өг. Хэт авиаг хот даяар нэвтрүүлж болдог болгохыг би хүсч байна. Гэхдээ, дамжуулагч нь ганцхан байх ёстой, бүх мутантууд түүн рүү цуглах боломжтой байхын тулд.

Пётр: Та бүх мутантуудыг нэг дор цуглуулна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Сер:  Харин та миний шийдвэрийг авч хэлэлцэхэд бэлэн гэдэгтээ итгэлтэй байна уу?

Пётр: Үгүй ээ. Урьдчилан сэргийлэх нь миний үүрэг. Тэдэн дээр хэт авианы нөлөөлөлийг хараахан судлаагүй байгаа. Бид нэг удаа түргэдсэн.

Сер:  Тэгээд юу гэж? Ямар сайхан үр дүнгүүд хотоор хэсүүчилж байгааг хар даа. Ер нь тэгээд, би энэ армийн цар хэмжээг харахаар тэсэн ядаж байна.

Пётр: Уучлаарай, та тэднийг нэг дор цуглуулаад юу хийх бодолтой байна? 

Сер:  Юу юу гэж? Дэлхийг гоо үзэсгэлэнгээр эзлэнэ.

--------------------------------------------------------------------------------  

Төгсөв

 

Back to episodes Go home