Выжить после S1 7

Дараа нь амьд үлдэх – 7

Үргэлжлэл:      47:36 мин

Дүрүүд:

Эр:

Паша

Саша    хакер

Стас           

Митя          

Валера

Иван     Радовский         “Оргил” корпорацийн эрдэмтэн   

Максим

+Олег

 

Эм:

Ирина  

Наташа      

Марина      

Айжан  

Надя          

+Лена

--------------------------------------------------------------------------------

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН

--------------------------------------------------------------------------------

Вал:  За, хүмүүс ээ, бүгдээрээ хурдхан тархиа ажилуулцгаа! Хэн юу санаж байна? Хэн биднийг ийш нь авчирсан? Хэн ухаан алдуулсан бэ?

Женя:   Биднийг хэн ч хайхгүй. Биднийг алах нь тодорхой.

Иван:   “Оргил” хүмүүс дээр генетикийн туршилт хийхээр бэлтгэж байсан.

Сер:  Чамд зөвхөн Радомский, вирус хоёрыг бункерт хүргэ гэж хэлсэн.

Пётр: Энэ үл ойлголцол яаж болсныг би ойлгоогүй.

Эм /ТВ/:      Москвагийн метроны өртөөнүүдийн нэгэнд үл мэдэгдэх бодис цацагдсаны улмаас халдвар авсан гэж 1000 гаруй хүн ханджээ.

Жаал:   Аав аа!

Аав:  Лена!

Эр:    Өөрөөр, та өчнөөн жил хөрөнгө, хүч чармайлт зарцуулсан ажлыг нураасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу?   

Сер:  Үгүй. Москвад болж байгаа үйл явдал бидний тэр шинэ нийгмийн эхлэл. Хөдлөх хэрэгтэй. Тэгээд шийдэмгий хөдлөх хэрэгтэй.

Эр:    Биднийг энд нь үхэг гээд орхисон. Москваг цэргийнхэн бүслэн хаасан. Хоёр хоногт хотын тэн хагасыг нь үхүүлсэн энэ ямар чөтгөрийн вирус вэ?

Надя:   Өөрөөр, бид энд түгжигдсэн нь том аз гэж үү?

--------------------------------------------------------------------------------

Вал:  Хөгшөөн, бөмбөг! Бөмбөг!

Эр:    Тэд тэнд байгаа. 

Вал:  Явцгаах уу?    

Саша:   Тэр шархадсан байгаа. Тэр хэнээс ч юм нуугдаж байсан. Бид ингээд зүгээр гарчихаж болохгүй.

Вал:  Яг моргт юм шиг.

Митя:   Одоо бид хот явах хэрэгтэй.

Паша:   Өөр хувилбар байхгүй. Удахгүй бидний хүнс дуусна.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Энэ юу вэ?

Митя:   Дэмийрэхээ больцгоо. Гүйцээ.

Вал:  Сайн уу. Би... би уучлалт хүсье. Би та нарт саад болохыг үнэхээр хүсэхгүй байна. Гэвч... Та нар зүгээр үү? Ямар гэгчийн...!

Макс:   Явцгаая! Түргэл! Түргэл! Түргэл! Босоод, босоод! Явцгаая!

Вал:  Хурдхан зугтацгаа! Түргэлцгээ!

--------------------------------------------------------------------------------

Вал:  Юу? Хаашаа?

Паша:   Өөр хувилбар байхгүй. Удахгүй бидний хүнс дуусна.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Нэг нь нэг залуугийн хоолойноос зуусан байхыг би өөрийнхөө нүдээр харсан. Бүх юм нь авах юмгүй.

Макс:   Би эгчийгээ хайж байна.

Ира:  Эгч ээ?

Макс:   Тиймээ. Түүнийг авахаар хотод буцаж ирсэн боловч... тэр гэртээ, ажил дээрээ ч алга.

Митя:   Чи мутантуудын дунд хайж үзээгүй юу? 

Макс:   Амаа тат, ойлгов уу?

Стас: Би Наташаг өөрийнхөө уламжлалт схемийн нэгээр найрна гэж мөрийцье.   

Саша:   Би чамтай жинхэнээсээ мөрийцөх гээгүй, тэнэг ээ.   

Стас: Хөгшөөн, хожимдсон. Гүйцээ, цаг явлаа.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Май, ав.

Айжан: Надад бэлэг хэрэггүй.

Вал:  За боль доо.

Айжан: Уучлалт гуймаар байвал уучлалт гуй.

Эр:    Нэг ээ, объектыг харлаа.

Эр:    Амьдаар нь барь.

Макс:   Тэр яасан юм?

Ира:  Галт зэвсгийн шарх.

Макс:   Амьд гарах уу?

Ира:  Би найдаж байгаа. 

--------------------------------------------------------------------------------

Надя:   Чиний сувилагч өөртөө шинэ өвчтөн олсон бололтой.

Нат:   Чи халдвар авсан уу?

Стас: Тэр нөгөөх мөн үү? Галзуу?

Ира:  Тэр хүн бидэнд хаалга нээж өгсөн. Бид түүнд амь насаараа өртэй.

Саша:   Ир, чи биднийг юу хийгээсэй гэж хүсч байна?

Ира:  Гэмтлийн тасагт донорын цусны нөөц байж мэднэ.

Сер:  Иван Сергеевич, би танд хэдийн эмгэнэлийн бичиг зохиосон байдаг.

Иван:   Миний охин хаана байна?

Сер:  Түүнийг халдвар авагсадын дундаас хайх хэрэгтэй байх.

Вал:  Товчхондоо, хэрэв чи дахиад алга болбол..

Митя:   Тэгвэл юу гэж? 

Вал:  Хөргүүрт суусан чинь багадсан уу? Дүгнэлт хийгээгүй юу?

Митя:   Ямар утгаар?

Вал:  Гүйцээ, залбир, новш минь! Наашаа хүрээд ир!

Макс:   Эндээс явцгаая! Явцгаая! Явцгаая!

Вал:  Хаалга яагаад онгорхой байдаг юм?

Айжан: Залуус аа, миний бодлоор, Марина алга болж, Паша түүнийг хайхаар явсан байх.

Нат:   Тэр “Оргил”-оос ирсэн гэнэ. Биднийг алуулахаар түүнийг явуулсан байна.

Митя:   Ингээд боллоо.

Ира:  Митя, энэ чамд ямар хэрэгтэй?

Митя:   Энэ зүгээр л шимтсэн байцаалт байх болно. Харин дараа нь би чамд түүнтэй салах ёс хийх хугацаа өгнө.

Вал:  Юмаа аваад яв.

Митя:   Уучлаарай, юу?

Вал:  Бункерээс зайл!

--------------------------------------------------------------------------------

Мар:  Паша.

Паша:   Марина.

Мар:  Чи намайг яаж олсон бэ?

--------------------------------------------------------------------------------

Сер:  Ийм гоо үзэсгэлэнтэй, ийм аюултай. Судалгаагаа эхлүүл. Би тэдний тухай бүгдийг мэдмээр байна.

--------------------------------------------------------------------------------

ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 7 – Р АНГИ /ТАХАЛТАЙ ҮЕИЙН ДУРЛАЛ/

--------------------------------------------------------------------------------

Макс:   Шатахуунтай, түлхүүртэй хоёр дахь машиныг хай, түргэл.

Вал:  Чи ганцаараа ухаантай биш байж. Энд бидэнгүйгээр хэн нэгэн ажиллажээ. За яасан?

Макс:   Асдаггүй. Чөтгөр гэж!

Вал:  Алив, тэрийг үзье. Тэр зай ихтэй.

Ира:  Хүнс байна. Барьж байхгүй юу? Би тээшинд нь үзье.

Стас: Хөөх, дажгүй шүү. Харин машин яагаад ийм онцгүй байна, аа?

Ира:  Чи яасан бэ? Сонс, чамд аймаар байгааг би ойлгож байна. Одоо бүгдээрээ л яахаа мэдэхгүй байна.

Вал:  За?

Макс:   Адилхан. Асдаггүй.

Вал:  Чөтгөр гэж.

Ира:  Бүх юм дуусахаар бүгд сайхан болно. Харин одоо чи надад туслана, тэгэх үү? Тиймээ?

Айжан: За.

--------------------------------------------------------------------------------

Макс:   Аккумлятор нь суучихаж.

Вал:  Одоо тэгээд яахав? Чинийхээр явъя л даа.

Макс:   Үгүй ээ.

Вал:  Чи яасан?

Айжан: Чи юу гэж бодож байна, бүх юм дууссаны дараа бид цаашид харьцах болов уу? 

Ира:  Назагаа санах уу, эсвэл залуустай хөл бөмбөг үзэхээр явах уу?

Айжан: Харин чи Макстай.... чи түүнд таалагддаг юм шиг санагдсан.

Ира:  Тэр бидэнд туслаж байгаа.

Айжан: Тэр үүнийг чиний төлөө хийдэг.

--------------------------------------------------------------------------------

Макс:   Тэнд холбогч, цэнэглэгч үз дээ.

Вал:  Аккумляторын цэнэглэгч.

Макс:   Тиймээ, тийм.

--------------------------------------------------------------------------------

Айжан: Тэнд юу байна явж үзье.

Ира:  Битгий хол яваарай. Энд хүнс байна.

Вал:  Ус бас хүнс. Тун дажгүй.

Макс:   Байна уу? Сайн байна.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Чи зүгээр үү? Тэр чамайг самардаагүй юу?

Айжан: Үгүй ээ, амжаагүй.

Вал:  Юунд наашаа ганцаараа ирсэн юм? Боллоо, Эндээс явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Макс:   Ингэж үү?

Саша:   Жаахан зүүн тийш нь болго.

Макс:   Ингэвэл зүгээр үү?

Саша:   Түүнийг дахиад жаахан дээш нь чиглүүл. Сайн байна. Одоо хаалга, зам харагдаж байна.

Макс:   Янзтай. Одоо бидэн дээр хэн нэгэн ирвэл яг мэдэж байх болно.  

--------------------------------------------------------------------------------

Саша:   Аваарай.

Стас: Амттангууд! Тэдгээр үхсэн азгүй юмнууд өөрсдийнхөө хүнсэнд дэмий дугаарлаагүй байх нь, тиймээ?

Нат:   Яасан? Саша, бид зүгээр л наргиж байна.

Стас: Тиймээ.

Саша:   Чи ингэдэггүй.

Нат:   Саша, чи хаачих гээв?

Саша:   Жижүүрлэнэ.

Стас: Жижүүр.

Нат:   Валера, тараг аваарай.

Вал:  За алив, хонгор минь.

Нат:   Тиймээ, маргааш бүх юм дуусна гэхээр итгэж өгөхгүй юм. Үүнийг яг аймшигтай зүүд шиг дурсах болно.

Стас: Аа чи намайг маргааш тэнд эрх чөлөөнд гараад намайг юугаар хооллох вэ?

Нат:   Эрх чөлөөнд үү? Хэрэв гарвал чиний хүссэн бүхнийг.

Стас: Тиймээ.

Вал:  Дамжуулаач.

Нат:   Юу? Энийг үү?

Вал:  Баярлалаа,

Нат:   Зүгээр.

Стас: Залуус аа, та нар юу гэмээр байна, бид гарч чадах уу?

Надя:   Гарахаас араггүй. Би чиний царайг харж чадахгүй юм.

Вал:  Санал нэг.

Стас: Би ч гэсэн.

Нат:   Байз. Харин Марина Паша хоёрыг яах вэ?

Надя:   Марина Паша хоёр юу гэж?

Нат:   Тэднийг хүлээхээс араггүй.

Надя:   Хэн хэлсэн юм?

Стас: Чи тэднийг ирнэ гэж яагаад бодсон юм?

Нат:   Зогс. Бид тийм зүйл хийхгүй. Бид тэднийг орхихгүй.

Надя:   Харин тэд биднийг орхисон гэж толгойд чинь орж байсангүй юу? Тэд магадгүй Питерт салдаг гүүр харж байж мэднэ.

Нат:   Сонс, тэд хаа нэгтэй тэр юмнуудаас нуугдаж, амьд гарахаар оролдож байгаа гэж чиний толгойд орж байгаагүй юу?

Вал:  Чи юу гэнэ ээ? Тэд ийм удаан тэснэ гэж чи үнэхээр бодож байна уу?

Нат:   Тиймээ.

Вал:  Тэд нэг бол хэдийн хотоос алс холд байгаа, эсвэл тэднийг дурсахдаа муугаар ярихгүй. Хэрэв тэд явсан бол энэ тэдний хэрэг. Бид маргааш өглөө явна, хэнийг ч хүлээхгүй. Гүйцээ.

Нат:   Айжан. Айжан? Чи яасан бэ? Тэр яасан юм бол?

Вал:  Тэр чамайг самардаагүй юу?

Айжан: Үгүй ээ, амжаагүй.

--------------------------------------------------------------------------------

Макс:   Чи энд юу хийж байгаа юм?

Ира:  Тэгэхээр Митягийн зөв байжээ?

Макс:   Юуны талаар?

Ира:  Чи чимээгүйхэн явна гэдэг нь.

Макс:   Сонс, та нар бүгдээрээ явахад хэдийн бэлэн. Харин би эгчгүйгээр хаашаа ч явахгүй. Би түүнийг хэр удаа хайхаа мэдэхгүй. Буцаад яв.

Ира:  Чи намайг хаашаа явах, юу хийхийг заахгүй байя. Би чамтай хамт явна.

Макс:   Чамд энэ ямар хэрэгтэй? Чи яах гэж явах гээв? Тэнд маш аюултай. Би чамайг хамгаалж чадна гэдэгт итгэлгүй байна.

Ира:  Энэ аюултай гэдгийг би мэднэ. Гэвч хоёулаа бол тийм ч найдваргүй биш. Би өөрийгөө хариуцна, за юу?

Макс:   Хэл дээ, энэ чамд ямар хэрэгтэй?

Ира:  Би чамаас бидэнд яах гэж тусалсан бэ гэж асуугаагүй. Илүү асуулт асуухгүй байя. Явцгаая.

Макс:   За яахав. Бүсээ хий. 

--------------------------------------------------------------------------------

Айжан: Ир? Ир, чи энд байна уу? Ира хаана байна?

Надя:   Ирочка аврал, эрх чөлөөний замд гарсан.

Нат:   Ямар утгаар?

Надя:   Утга нь тэр яг харх шиг зугтсан өөрийнхөө супербаатар Макстай хамт. Азгүй биднийг хаяад явчихсан.Түүний эрүүл энхийн төлөө уумааргүй байна уу?

Нат:   Ира хэзээ ч тийм юм хийхгүй.

Надя:   Хэдийн хийчихсэн. Ира сайн байна. Жаалын толгойг эргүүлж, бидний хэрэггүй ачаа шиг жийгээд урагшаа. Янзтай. Би түүнийг дутуу үнэлжээ, энэ үнэн.    

Нат:   Тэр буцаж ирнэ.

Надя:   Яах гэж гэдэг ядаж ганц шалтгаан хэл дээ.

Нат:   Юу...

Надя:   Тэгээд? Энэ.

Стас: Надёж, чи хаана байгааг нь мэдэхгүй биз, виски!

Надя:   Муу алиалагч.

Нат:   Харин чи яах гэж Ираг хайсан юм?

Айжан: Аан, чухал биш.

--------------------------------------------------------------------------------

Стас: Би вискинд дуртай. Тиймээ тэр машины залуус маш сайн сонголттой байсан. Залуус аа, за ингээд өнөөдөр энэ бункерт бидний сүүлчийн өдөр. Бид зүгээр л архитай супер үдэшлэг зохиох ёстой. Бид амьд гарсан, үүний төлөө уух хэрэгтэй.

Надя:   Ирочка Макстай хамт англи маягаар яваад өгснийг бүгдээрээ мэдсэн үү?

Вал:  Чи худлаа хэлээд.

Надя:   Бүр явчихсан.

Вал:  Муусайн юмнууд, урвагчид, новш гэж.  

Вал:  Бидэнтэй хамт байхгүй тэр хүмүүст би юм хэлэхгүй, маргааш явцгаая.

Стас: Баатруудын төлөө! Баатрууд. Бид амьд үлдсэн. Харин амьд үлдээгүйд нь бид буруугүй гэдэг байх аа. Янзтай.

Вал:  Алив, хийгээрэй.

Стас: Наташ!

Нат:   Үгүй ээ, үгүй, би чанга юм ууж чадахгүй.

Стас: Аан, чи жолоо барьж байгаа юу? Март. Чадахгүй гэдгийг алгасъя.

Нат:   Сүүлчийн өдөр гэж хэлсэн үү? За яахав. Тулгацгаая. Аа, Саша. Сашаг дуудъя.

Стас: Саша завгүй. Тэр бункерийг харж байгаа. За алив.

Нат:   Айжан? Айжан, чи яагаад ийм гунигтай байна?

Айжан: Би... би ойлгохгүй байна. Ира тийм даруухан байж...

Нат:   За яахав дээ. Энэ тэдний сонголт. Хэрэв тэд өглөө буцаж ирэхгүй бол түүгээрээ  болог. Нээх сүрхий шаналах хэрэггүй.

Стас: Нэгдээрэй, Наташа. Би маш муу..

Нат:   Би хүсэхгүй байна.

Стас: ... маш муу бүжиглэдэг, Наташ. Гэвч одоо бид яг супер одууд шиг өглөө болтол бүжиглэх болно.

--------------------------------------------------------------------------------

Макс:   Хотод чамд хэн нэгэн үлдсэн үү?

Ира:  Үгүй.

Макс:   Хэн ч байхгүй юу?

Ира:  Ээж төрөлхийн өвчнөөс болж өөд болсон.

Макс:   Харин аав чинь?

Ира:  Аав надад байхгүй.

Макс:   Харамсаж байна. Би бүх хүүхэд байхдаа шууд хоёуланг нь алдсан. Бүр жаахан байсан, гэхдээ юу болсныг бүгдийг сайн санадаг. Эгч ер нь яаж тэсэж байсан нь ойлгомжгүй. Эгч л надад аав ээжийг орлосон.  

Ира:  Харин ээжийг өнгөрөхөд миний дэргэд хэн ч байгаагүй.

Макс:   Тийм үү?

Ира:  Сонсооч, сэдвээ өөрчилье.

Макс:   Тэгье.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Чи энд юу хийж байна?

Айжан: Харин чи? Баярлалаа.

Вал:  Яасан гэж?

Айжан: Чи өнөө өглөө миний амийг аварсан. Мартчихсан уу?

Вал:  За яах вэ. Энэ бүгд юу ч биш. Чамд хэлэхэд... тэр үед би чам руу давшилсанд уучлаарай. Ойлгоорой, заримдаа миний муйхар зан хөдөлдөг. Өөртөө хүртэл дургүй хүрмээр санагддаг. Товчхондоо, би новш, ямар ч байсан чи намайг уучлаарай, ийм л байна.

Айжан: Чамайг ингэж чадна гэж бодсонгүй.

Вал:  Би чамд хэлээд байна, заримдаа би тэвчээр алддаг.  

Айжан: Би энэ тухай хэлээгүй Чи уучлалт гуйж чаддаг бодоогүй.

Вал:  Харин би чаддаггүй юм.

Айжан: Чадсан чинь сайн. Чи зоригтой юмаа.

Вал:  Намайг явуулах хэрэггүй. Чи энд яагаад ганцаараа сууж байгаа юм?

Айжан: Тиймээ, би цаг үргэлж тэр бүсгүйчүүдийг боддог. Яагаав хар нүдтэй.

Вал:  Мутантууд.

Айжан: Тиймээ. Тэд хэзээ ч юм хэвийн байсан. Одоо хүмүүсийг алж байна. Сонирхолтой нь тэдний толгойд юу болж байдаг бол?

Вал:  За хэн тэрийг мэдлээ.

Айжан: Яаж ийгээд туслах юм уу?

Вал:  Сонс, энэ балай юмыг толгойноосоо авч хая. Энэ бол дайн, тэд дайснууд. Нэг бол чи, эсвэл тэд. Тэднийг юунд нь өрөвддөг юм. Тэднийг хая цаашаа, явцгаая. Бусадтайгаа хамт хөгжилдье.

Айжан: За, чи явж бай, би очно.

Вал:  Ойлголоо, тэг ээ. Яасан таалагдсан уу?

Айжан: Тиймээ, маш их.

Вал:  За, за.

--------------------------------------------------------------------------------

Макс:   Хачин юм, хаалга нь онгорхой. Лень? Лень? Олег.

Ира:  Энэ түүний найз залуу юу?   

Макс:   Лена.

Ира:  Макс!

Макс:   Тэр энд алга.

--------------------------------------------------------------------------------

Саша:   Тэнд хэн бэ? Стас, чи юу?

--------------------------------------------------------------------------------

Олег: Лен, нэг юм хэлээч.

Лена: Үгүй ээ.

Олег: Алив, надад хэлчих, би дууг нь шалгах хэрэгтэй байна.

Лена: Юу ч юм.

Олег: Дахиад өөр юу ч юм.

Лена: Хоолны сав.

Олег: Энэ чиний амьдралын сүүлчийн үг гээд бод доо. Манай хүүхдүүд энэ тухай юу гэж бодох бол? 

Лена: Хэрэв энэ миний амьдралын сүүлчийн үг бол хүүхдүүд хаанаас байх юм?

Олег: Аа, бид одоо энийг залруулна.

--------------------------------------------------------------------------------

Олег: Өнөөдөр бид явах ёстой байсан. Тусгай автобус руу очлоо. Гэтэл Ленад шинж тэмдэг байна гээд нэврүүлсэнгүй. Харин тэр ханиадтай байсан. Бурхан минь, үнэндээ тэр нь ханиад л байсан. Тэд биднийг нэврүүлэх ёстой байсан. Үүнд итгэхэд хэцүү ч одоо хотоос гарах нь асуудал болсон.

--------------------------------------------------------------------------------

Олег: Лена, хаалгаа нээ, тариагаа хийлгэх хэрэгтэй.

Лена: Харин чи яв, би халдвар авсан.

Олег: Гуйж байна, би бээлийтэй, амны хаалттай. Чи гарч ирэх хэрэгтэй байна. Нүүрээ харуулаач. Лена.

Лена: Чи дахиад л бичиж байна уу?

Олег: Ямар ч сайжралыг бичиж авах хэрэгтэй. Чи ингээд нэмэргүй. Ямар ч сайжирсан юм байхгүй. Надад амьсгалахад хэцүү байна.

Олег: Уучлаарай, Лена.

--------------------------------------------------------------------------------

Олег: Би эмийн сан явахдаа тэр юмнуудыг харсан. Тэд хүмүүс рүү дайрдаг. Гудамжаар нэг цогцоснууд. Эмийн санд хэн ч байхгүй. Ямар ч эм аваад гарч болно. Гэвч би түүнийг юугаар эмчлэхээ мэддэггүй. Вирусын эсрэг эм зөвхөн үйл явцыг сунгаж байна. Лена өөрчлөгдөж байгаа. Энэ илт мэдрэгдсэн. 

--------------------------------------------------------------------------------

Олег: Түүний хүүхэн хараа нь харласан. Би түүнийг унтлагын өрөөнд түгжсэн. Энэ бүхэн хэзээ болохыг мэдэхгүй.

--------------------------------------------------------------------------------

Олег: Хэдэн өдрийн дараа Лена анх удаа чимээгүй боллоо. Өвчин нь намдсан байх, түүн рүү ороод эмийг нь өгөх гээд үзье. Лена. Лена. Лена, чиний бүх юм зүгээр үү? Лена!

Ира:  Макс, тэнд вирусын эсрэг баахан юм байна. Макс.

Макс:   Лена. Леночка. Леночка.

Ира:  Макс, тэр хэдийн Леночка биш. Макс.

--------------------------------------------------------------------------------

Ира:  Бид явах хэрэгтэй.

Макс:   Энэ бүх болсон явдлын буруутан тэр адгийн новшийг би өөрийнхөө гараар ална.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Барьж бай.

Эр:    Гар аа ардаа ав.

Эр:    Гар аа нааш нь.

Эр:    За. Битгий хөдлөөд бай.

Эр:    Цэвэр. Халдварлагсад алга.

Шор: Бүгдийг шалгасан уу?

Эр:    Хэн ч алга. Бүгд энд.

Шор: Зэвсэг?

Эр:    Зэвсэг бас байхгүй.

Шор: Цогцоснууд байна уу?

Саша:   Байхгүй. Бүр өвчтэй ч байхгүй. Биднээс та нарт юу хэрэгтэй юм?

Эр:    Чи хар даа, Шоргоолж идэшт ээ. Хэлэлцээр хийгч гараад ирлээ.

Шор: Толгой руу нь нүдэх хүртэл тэд бүгдээрээ хэлэлцээр хийгчид.

Эр:    Шоргоолж идэшт юм асууж байна! Ойлгов уу?  

Шор: За, хипстерүүд ээ, та нар хэн бэ, энд юу хийж байгаа юм?

Надя:   Яривал удна. Та нар тэгсэн ч итгэхгүй.

Нат:   Биднийг энд түгжсэн. Бид хэнд ч муу юм хийгээгүй. Бид явах гэж байсан юм.

Стас: Ах нар аа, бид хэрэгтэй гэснийг чинь хийнэ. Харин дахиад хэнийг ч битгий нүдээрэй.

Вал:  Чи юундаа энэ новшнуудад...

Эр:    Амаа тат.

Шон: Чи, өгзөг өө, яриадах.

Надя:   Магтаал уу?

Эр:    Адарч байна, новш чинь.

Шон: Ийм хөхтэй байхад болно.

Надя:   Намайг энд энэ новшнуудтай хамт түгжсэн. Тэгэхэд тэр бүхэн хараахан эхлээгүй байсан. Дараа нь нэг цэрэг бидний хаалгыг нээсэн. Тэгэхэд хэдийн бүх юм болчихсон байсан. Харин одоо бид өөрсдөө амьд үлдэхээр оролдож байна. 

Эр:    Хар даа, Шоргоолж идэштэн ээ, тэд хямдхан цонх угаагчаар тансаглаж байна.

Шон: Ийм цаг үед ийм заваан юм ууж болохгүй. Ертөнцийн төгсгөл, хонгор минь. Бидний дургүйг хүргэсэн бүхнийг амьдралаас авах хэрэгтэй. Нэг шил нь 30,000. Амт нь бас л хог. За, хипстерүүд ээ, та нарын үеийнхэн үхэж дууссан. Одоо хот биднийх. Ойлгов уу?

--------------------------------------------------------------------------------

Макс:   Асаач, асаач, алив.

Ира:  Шатахуун уу? Одоо юу хийх вэ?

--------------------------------------------------------------------------------

Шор: Сайхан байр байна. Хуягласан. Яг л хэн нэгэн та нарт санаа тавьсан юм шиг. Мураниинуудыг мэдэх үү?

Вал:  Тэр чинь бас хэн бэ?

Шор: Тэдэнд хэлээд өг.

Эр:    Хар нүдэнгүүд. Харахад хүүхнүүд, үнэндээ бол мутантууд. Чарлахаар нь тархи задармаар болдог.

Надя:   Харсан. Бас ганцыг ч биш.

Вал:  Яагаад мурании гэж?

Эр:    Яагаад гэвэл тэд яг сүрэг шоргоолжнууд шиг. Нэг нь хаашаа бусад нь тийшээ. Мурании.

Шор: Би зохиосон юм.

Эр:    Тиймээ, манай Шоргоолж идэшт тэр юмнуудад мэргэжилтэн.

Шор: Тиймээ, тэднийг устгах талдаа. Тэгээд, муранийнууд энд ирсэн үү?

Саша:   Ирсэн. Бүхэл сүргээрээ.

Вал:  Тиймээ, тэд энэ газрыг мэднэ. Байнга хаалга нүддэг.

Шор: Намайг хуурч байгаа, тийм үү?

Надя:   Хуураагүй. Энэ хоёр уух юманд явахдаа бункерийг гэрэл цохиулсан. Араасаа дагуулаад ирсэн, эд нартай хамт бас нэг хүн байсныг тэд замд нь мэрчихсэн.

Шор: Новш гэж. Тэднээс нуугдах газар алга. Та нар тайвшрах хэрэггүй. Хэрэв энд нэг нь ирсэн бол тун удахгүй бүхэл бүтэн сүргээрээ ирнэ.

Саша:   Бид энд үлдэх гээгүй. Өглөө гэхэд бид хотод очих байсан юм.

Шор: Өглөө гэхэд чи амьд байхгүй байсан. Хил дээр бүгдийг нь буудаж байгаа.

Вал:  Яаж тэр вэ?

Шор: Чимээгүйхэн, анхааруулахгүйгээр. Гадна байгаа тэр хүмүүст энэ бүхэн хэрэгтэй гэж би бодсон уу? Би тэдний оронд энэ хотыг газрын хөрснөөс арчих байсан. Гэвч эрх баригчид өөрсдийн мураниидаа хайртай.

Вал:  Эрх баригчид өөрсдийн мураниид хайртай? Юун солиорол вэ?

Эр:    Энд хүнс байна.

Шор: Янзтай, идэж аваад замаа тодорхойлъё. Хурдлах хэрэгтэй. Гарц цэвэр байгаа дээр. Эднийг тийш нь аваач, харин чи тэднийг харж бай.

Эр:    Харин юм идэх?

Шор: Ширээн дээр.

Эр:    Алив, босоцгоо. Босооч! Яваад, яваад! Яваач! Урагшаа!

--------------------------------------------------------------------------------

Макс:   Би чамд бункерт үлд гэж хэлсэн ш дээ.

Ира:  Бид нэг юм бодож олно.

Макс:   Юу бодож олох юм? Хотоор гүйж шатахуун хайх уу? Энд хаа сайгүй мутантууд байна. Би юу хийхээ мэдэхгүй байна.

Ира:  Бид амьд байгаа нь чухал. Макс хотоос гарах хэрэгтэй.

Макс:   Яаж?

Ира:  Ядаж явганаар.

Макс:   Явганаар хот дундуур уу? Энэ амиа хорлолт.

Ира:  Амиа хорлолт бол биднийг хэзээ дуусгах бол гэж эндээ хүлээж суух. Бид чадах чинээгээрээ урагшлах хэрэгтэй. Өөр машин олж болно. Эцсийн эцэст явах л хэрэгтэй, Макс. Явцгаая.

Макс:   Түргэн, түргэн, түргэн! Гараа өг!

--------------------------------------------------------------------------------

Вал:  Та нар дажгүй тоноглогджээ. Яасан бүх насаараа ертөнцийн төгсгөлд бэлдсэн юм уу?

Эр:    Диггерүүд бүх юманд үргэлж бэлэн байдаг.

Вал:  Та нар диггеруу юм уу?

Эр:    Тэнд төөрсөн ганц хоёр хүн бий. Бусдаар бид диггерууд.

Саша:   Өөрөөр, тулалдаан газар дор шилжсэн байх нь.  

Эр:    Аан-хан, энэ бүхэн болох үед манай бригад хүнсний хангалт хийж байсан юм. Бид жаахан наргиж цэнгэж аваад дээшээ гарсан чинь Москва шуламын үүр болсон байсан.

Вал:  Янзтай. Эхлээд аймшигтай байсан уу?

Эр:    Тийм ч сайхан биш. Гэвч хэн нь эр хүн, хэн нь биш гэдэг нь шууд ойлгомжтой болсон.

Саша:   Тэр мураниинуудтай байнга таарч байсан уу?

Эр:    Байнга. Бидэн дотор Шоргоолж идэшт анх муранииг устгасан. Үүнээс болж түүнд энэ хочийг өгсөн юм. Тэр тэднийг маш кайфтай магтдаг болохоор бүр аймаар санагддаг. Тиймээс бид хотын асрагч нар гэж хэлж болно.

Вал:  Сонсооч, та нарт төлөвлөгөө байдаг уу?

Эр:    Төлөвлөгөө байсан. Коллектороор дамжиж Москвагаас гарах санаатай байлаа. Гэтэл эх баригчид түрүүлж хөдлөөд бүх гарцуудыг дэлбэлсэн. Одоо хамаагүй хөдлөх хэрэггүй. Хонгилуудад суугаад хүлээнэ. Тэнд нэг ч мурании, нэг ч камер, нэг ч цэвэрлэгээний бригад байхгүй. 

Вал:  Юу?

Саша:   Юун цэвэрлэгээний бригад вэ?

Айжин: Тэднээс нуугдаж яах юм?

Эр:    Яагаад гэвэл бүсгүй, тэд хотыг мураниигаас биш эрүүл хүнээс цэвэрлэдэг. Амьд үлдэж зүрхэлсэн тэр хүмүүсээс.

Айжан: Яагаад?

Эр:    Сайхан асуулт. Ганцхан л юмыг мэднэ. Тэд одоо гол хүмүүс.

Айжан: Гэхдээ амь хүмүүсийг алах чинь хууль....

Эр:    Хууль үйлчлэхгүй, бүсгүй. Шоргоолж идэшт юу гэж хэлдэгийг мэдэх үү? Үүнд бас сайн тал байгаа гэж тэр хэлдэг. Жишээ нь, хэрэв надад хүүхэн таалагдсан бол тийм үү, би түүнийг заавал кинонд дагуулж явах шаардлаггүй. Дараа нь... чи ойлгож байгаа. Харин чи надад таалагдаж байна.

Вал:  Хөөе залуу, ийм юм хийх хэрэггүй. Надад яг ийм...

Эр:    Би чамд хэлсэн.

Вал:  Түүнээс гараа тат. Өөр хэн байна? Баатрууд байна уу? Нааш ир! Яваач!   

Саша:   Валера.

Стас: Валера, чи зүгээр үү?

--------------------------------------------------------------------------------

Эр:    Магадгүй ийшээ юу? Энд хараахан очоогүй.

Шор: Бөндөгөрөөрөө бодооч. Тэнд усанд автуулсан.

Эр:    Тэгвэл энэ уурхайд?

Шор: Энэ дажгүй л дээ. Гэхдээ хэдийн илрүүлчихсэн байх. Миний бодлоор ингэж явцгаая. Хол ч гэсэн найдвартай.

Эр:    Тиймээ.

Шор: Орой болж. Явах болчихлоо.

Эр:    Үгүй ээ, үгүй, Шоргоолж идэшт ээ.

Шор: Шаргал үст үү, тийм үү?

Эр:    Үгүй ээ, үгүй! Шоргоолж идэшт ээ, чи яаж байна аа?

Шор: Хүссэн үү, тийм үү?

Эр:    Шаргал үст цэвэр байсан. Энэ ердөө хамрын ханиад. Зүгээр л хамрын ханиад!

Шор: Чи тушаал зөрчсөн!

Эр:    Үгүй ээ, Шоргоолж идэшт ээ!

Шор: Юу?!

Эр:    Үгүй ээ, Шоргоолж идэшт ээ!

Шор: Чи эмнэлэгт энэ халдвартай хамт байсан уу?

Эр:    Үгүй ээ...

Шор: Байсан биз дээ?

Эр:    Тэр найтаагаагүй! Шоргоолж идэшт ээ!

Шор: Юу?

Эр:    Тэр бүр найтаагаагүй! Шоргоолж идэшт ээ! Үгүй ээ! Үгүй!

Шор: Хэн ч байсан ийм л болно. Би ямар ч шинж тэмдэгийн учрыг олохгүй. Гүйцээ, явах боллоо. Бүрий болж эхэллээ. Тэрийг шатаа.

Эр:    Өргөөрэй.

Эр:    Эд нарыг яахав?

Шор: Яах ч үгүй. Сумаа үрэх хэрэггүй. Энд яг... хэрэв ухаантай бол эндээ үхэцгээнэ. Тэнэг бол мурании руу явцгаана. Боллоо. Урагшаа, явцгаая.

Надя:   Шоргоолж идэшт ээ. Би чамтай ханьсахыг хүсч байна уу?

Шор: Надад ханьсах хүн хэрэгтэй гэж чи яагаад бодов?

Надя:   Том буутай залууст үргэлж ханьсах хүн хэрэгтэй. Дээр нь хотод эрүүл хүүхнүүд ховордсон гэж би сонссон.

Вал:  Надя, чи амьдралаас уйдаа юу?

Надя:   Эсрэгээр. Надад эд нартай хамт амьд үлдэх боломж байна, харин та нартай үгүй.

Вал:  Новш гэж. Хөөе...

Нат:   Валера.

Вал:  ...ингэж таарахгүй. Бусдын хүүхнийг булаах сайн юм биш.

Шон: Юу?

Вал:  Чи хариу барих ёстой, ийм л байна.

Шор: Инээдтэй юм. Буугаа буулга. Миний ойлгосноор, чи биеэ үнэлэгчдийн хамгаалагч уу?

Вал:  Бидэнд газрын зургаа үлдээчих.

Надя:   Тэдэнд газрын зургийг өгчих. Үхэхээсээ өмнө тоглоцгоож байг.

Шор: Тэгье ээ. Тэр надад хэрэггүй. Түүнд газрын зураг өг. Газрын зургаа ав, хамгаалагч аа. За, явцгаая.

Надя:   Заавал цоожлох хэрэгтэй юу?

Шор: Яасан, үлдмээр байна уу? Сайхан мэд, бид чадна шүү.

--------------------------------------------------------------------------------

Стас: Залуус аа, хаалга онгойлгооч! Тэг л дээ!

Вал:  Чанга, бүр чанга! Үгүй бол хөөрхий чамайг сонсохгүй!

Саша:   Наташа.

Стас: Хөөе, онгойлгооч!

Саша:   Наташа.

Вал:  Айжан! Айжан!  Айжан, битгий дуугай байгаач! Сонсч байна уу?

Саша:   Зүгээр үү?

Вал:  Айжан, зогсооч! Хүлээгээч дээ, гараа өг. Тайлаадахъя. Айжан! Айжан, зогсооч! Айжан! Чи зогсож болох уу?

Стас: Хөгшөөн, хэрэв чи тийм л зоригтой юм бол тэднийг хаалга цоожлохгүй байхыг хэлж болох байсан! Бид одоо энэ газрын зургаар юу хийх вэ? Муу усны нүхэнд урсгах уу?

Вал:  Чи сонсгол муутай юу? Зөвхөн хонгилоор хотоос гарч болно. Чи газрын зураггүй яаж тэднийг мэдэх вэ?

Саша:   Тэр үнэн, тайвшир.

Вал:  Тэр яасан?

Нат:   Дотроосоо түгжчихлээ. Хэрэггүй.

--------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home