Үргэлжлэл: 47:36 мин
Дүрүүд:
Эр:
Паша
Саша хакер
Стас
Митя
Валера
Иван Радовский “Оргил” корпорацийн эрдэмтэн
Максим
Сергей Михайловч
Пётр Чернов
Эмч
Эм:
Ирина
Наташа
Марина
Айжан
Надя
--------------------------------------------------------------------------------
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
--------------------------------------------------------------------------------
Вал: За, хүмүүс ээ, бүгдээрээ хурдхан тархиа ажилуулцгаа! Хэн юу санаж байна? Хэн биднийг ийш нь авчирсан? Хэн ухаан алдуулсан бэ?
Женя: Биднийг хэн ч хайхгүй. Биднийг алах нь тодорхой.
Иван: “Оргил” хүмүүс дээр генетикийн туршилт хийхээр бэлтгэж байсан.
Сер: Чамд зөвхөн Радомский, вирус хоёрыг бункерт хүргэ гэж хэлсэн.
Пётр: Энэ үл ойлголцол яаж болсныг би ойлгоогүй.
Эм /ТВ/: Москвагийн метроны өртөөнүүдийн нэгэнд үл мэдэгдэх бодис цацагдсаны улмаас халдвар авсан гэж 1000 гаруй хүн ханджээ.
Ээж: Түүнийг тавиач!
Жаал: Аав аа!
Аав: Лена!
Сер: Гар утас, үүрэн холбоо, интернет, зурагт гээд бүгдийг нь унтраа. Би ингэж хүсч байна.
Эр: Өөрөөр, та өчнөөн жил хөрөнгө, хүч чармайлт зарцуулсан ажлыг нураасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу?
Сер: Үгүй. Москвад болж байгаа үйл явдал бидний тэр шинэ нийгмийн эхлэл. Хөдлөх хэрэгтэй. Тэгээд шийдэмгий хөдлөх хэрэгтэй.
Эр: Биднийг энд нь үхэг гээд орхисон. Москваг цэргийнхэн бүслэн хаасан. Хоёр хоногт хотын тэн хагасыг нь үхүүлсэн энэ ямар чөтгөрийн вирус вэ?
Надя: Өөрөөр, бид энд түгжигдсэн нь том аз уу?
Вал: Гараад учрыг нь олъё.
Митя: Бид эндээс гарахгүй гэдгийг чи ойлгож байгаа.
--------------------------------------------------------------------------------
Нат: Тэнд хэн нэгэн байна.
Вал: Хөгшөөн, бөмбөг! Бөмбөг!
Эр: Тэд тэнд байгаа.
Нат: Энэ бинт, энэ ус.
Ира: Бариарай.
Вал: Тэр яаж орж ирэв. Түлхүүр байх л ёстой. Энэ юу вэ?
Саша: Хаалганд үз.
--------------------------------------------------------------------------------
Саша: Тэр шархадсан байгаа. Тэр хэнээс ч юм нуугдаж байсан. Бид ингээд зүгээр гарчихаж болохгүй.
Вал: Яг моргт юм шиг.
Надя: Чи бид хоёрын төлөвлөгөө юу вэ?
Митя: Бид хоёрынх уу?
Вал: Энд маш нам гүм байна. Хот сонсогдохгүй байна.
Стас: Сонсов уу, энэ юу байсан бэ?
Митя: Одоо бид хот явах хэрэгтэй.
Паша: Өөр хувилбар байхгүй. Удахгүй бидний хүнс дуусна.
Стас: Чи мэдэхгүй байв гэж.
--------------------------------------------------------------------------------
Вал: Дажгүй шүү. Түгжрэл бүр ойд ирчихэж.
Митя: За яасан?
Вал: Яагаа ч үгүй. Бүр сүлжээ ч барьдаггүй.
Надя: Тэнд худалдааны төв байсан шиг санагдаж байна. Худалдааны төвд үргэлж хүн ихтэй байдаг. Тийшээ явъя.
Митя: Дэмийрэхээ больцгоо. Гүйцээ.
Вал: Тиймээ. Янзтай.
Паша: Би диваажинг яг ийм байдлаар төсөөлдөг.
Мар: Хар даа.
--------------------------------------------------------------------------------
Ира: Эмэгтэй? Би ямар ч муу юм хийхгүй.
Вал: Сайн уу. Би... би уучлалт хүсье.
Ира: Хэрэв бид амьд гарвал хаяна гэсэн.
Митя: Гэвч бид амьд гарсан. Үүнийг ямар нэг байдлаар тэмдэглэх хэрэгтэй.
Вал: Би та нарт саад болохыг үнэхээр хүсэхгүй байна. Та нар зүгээр үү? Юу гэгчийн.... Новш гэж! Хараал ид!
Митя: Хөөе, бүсгүй?
Ира: Чиний бүх юм зүгээр үү?
Макс: Явцгаая! Түргэл! Түргэл! Түргэл! Босоод, босоод! Явцгаая!
Вал: Хурдхан зугтацгаа! Түргэлцгээ!
Митя: Юу байсан бэ?
Макс: Түргэл! Түргэл, түргэл! Гүйгээрэй!
Түргэл, түргэл! Алив, хурдлаач!
Макс: Гараа! Гараа өг, түргэл!
--------------------------------------------------------------------------------
Макс: Түргэлээрэй! Наашаа яваарай! Машин руу! Түргэл! Түргэл! Суугаарай!
Вал: Алив наашаа!
--------------------------------------------------------------------------------
Вал: Нэг нь нэг залуугийн хоолойноос зуусан байхыг би өөрийнхөө нүдээр харсан. Бүх юм нь авах юмгүй.
Макс: Би Макс.
Саша: Чи цэргийнх үү?
Макс: Үгүй ээ, би аврагчаар суралцаж байгаа.
Стас: Чарладаг хүүхнүүд
Макс: Тиймээ. Тэд халдварын хохирогчид. Тийм эмэгтэйчүүд үй олноороо байгаа. Тэд бүгдээрээ юм ярьдаггүй, нөгөө хачин чимээгээ л гаргадаг. Миний хотод харсанаар бол энэ зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилдэг.
Вал: За, дүгнээд үзье. Бид хотод галзуу солиотой алуурчин хүүхнүүд... бас зэвсэглэсэн тэнэг юмнуудтай хамт байна. Ямар нэгэн санал байна уу?
--------------------------------------------------------------------------------
ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 6 – Р АНГИ /ХАМТЫН УХАМСАР/
--------------------------------------------------------------------------------
Эр: Периметр ээ, би Төв байна. Ноён Глотовын цувааг угтаж авна. Хариу.
Эр: Төв өө, би Периметр байна. Хүлээж авлаа. Нэвтэрлээ.
--------------------------------------------------------------------------------
Саша: Валера мундаг. Хэрэггүй хэвтэж байсан бүхнийг гаргаж ирсэн. Хэрэв бид энэ юмыг гарах хаалганд байрлуулбал тэр юмнууд хэзээ ирэхийг нь мэдэх болно.
Макс: Харах холын зай 10 метр. Юу гэмээр байна, нөгөө өрөөнүүдэд хүрэх болов уу?
Саша: Тийшээ яасан ч үгүй. Энэ хүртэлх нь үзээд алдъя. Энд хэн нэг нь байнга жижүүрлэх болох нь.
--------------------------------------------------------------------------------
Вал: Май, ав.
Айжан: Надад бэлэг хэрэггүй.
Вал: Боль л доо. Чи юунд уурласан юм?
Айжан: Би чамд хэлсэн. Уучлалт гуймаар байвал уучлалт гуй.
--------------------------------------------------------------------------------
Эр: Нэг ээ, объектыг харлаа. Хариу.
Эр: Амьдаар нь барь, хариу.
Эр: Таныг ойлголоо, хариу. Яваарай, яваарай.
Эр: Болгоомжтой байгаарай. Эмэгтэйчүүдийн зан байдал судлагдаагүй.
Эр: Объектыг харлаа. Мөрдөж эхэллээ, хариу.
Эр: Зогс! Дөрөв өө, дөрөв өө! Манай энд шархтан байна!
Эр: Нэг ээ, зүүн жигүүр ээ, бидэнд шархтан байна.
Эр: Баруун жигүүр ээ, шархтанг орхи. Ажиллагаагаа үргэлжүүл. Бүсгүйчүүд амьдаараа хэрэгтэй. Хариу.
Эр: За алив, тэсээрэй.
--------------------------------------------------------------------------------
Макс: Туслах уу? Хэрэгтэй бол би эмнэлэгийн бэлтгэлтэй.
Ира: Би ч гэсэн. Гэхдээ хамт байхаас татгалзахгүй.
Ира: Галт зэвсгийн шарх.
Ира: Би найдаж байгаа.
Макс: Хаа нэгтэй суралцсан уу?
Ира: Анагаахад сурдаг.
Макс: Аан, анагаах. Яг миний эгч шиг. Өнгөрсөн жил зэрэг хамгаалсан.
Ира: Харин минийх иймэрхүү, практик.
Макс: Хичээлээ одоохондоо мартаж болно.
Ира: Тоглоомгүй хэлэхэд, би яг одоо хичээлтэй байх байсан. Инээдтэй юмаа. Өчигдөрхөн л бид эндээс яаж гарах вэ гэж бодож байсан. Харин одоо энэ...
Макс: Тиймээ. Яаж энд орсон юм?
Ира: Хэн ч санадаггүй. Би жишээ нь, амьдралдаа анх удаа клубт орсон. Энд бусадтайгаа хамт ухаан орсон. Би үүнийг хүсдэггүй. Бодож, толгойгоо гашилгасаар ядарчихлаа.
Макс: Харин түүнтэй өөр хүн байсан уу?
Ира: Бас нэг байсан. Гэхдээ тэр амьд гараагүй. Түүний чихнээс нь цус гарсан байсан. Түүн рүү тэр юмнууд дайрсан байх гэж бодсон.
Макс: Тиймээ, тэдний ажил. Тэд яаж алж байгааг би харсан. Тэгээд миний эгч хотын хаа нэгтэй байгааг нь төсөөлдөг.
Ира: Тэр явсан байж мэднэ.
Макс: Нэгд, тэр өөрийнхөө найз залуугүйгээр явахгүй байсан. Хоёрт, надад мэдэгдсэн. Гуравт, эмнэлэгт эцсээ хүртэл 100% байсан. Зан нь.
Ира: Хэцүү юу?
Макс: Эсрэгээр, дэндүү зөөлөн.
Ира: Сайн л байна.
Макс: Гэхдээ тухайн нөхцөл байдалд биш. Одоо амьд үлдэхийн тулд амиа бодогч байх хэрэгтэй.
Ира: Гэхдээ чи өнөөдөр танихгүй хүмүүсийг аварсан биз дээ? Бас амьд гарсан. Өөрийгөө зовоох хэрэггүй. Чи эгчийгээ олно гэдэгт би итгэлтэй байна.
Макс: Итгэмээр л байна.
Ира: Мартсанаас, баярлалаа. Надад туслах уу?
Макс: Тиймээ, тийм, мэдээж.
--------------------------------------------------------------------------------
Надя: Чиний сувилагч өөртөө шинэ өвчтөнтэй олсон бололтой.
--------------------------------------------------------------------------------
Пётр: Энэ дуу нэвтрүүлдэггүй найдвартай шил. Бид бүрэн аюулгүй байгаа.
Эмч: Та бодит золиос нь. Тэд давтамжтай хашхираанаар саармагжуулж дайрдаг. Дараа нь алдаг. Бүх мутантуудын хооронд оюун ухааны бус харилцаа байдаг. Хэрэв нэг нь золиосоо мэдэрсэн бол бусад нь ирдэг.
Сер: Ийм гоо үзэсгэлэнтэй, ийм аюултай. Ер бусын зохилдолгоо. Судалгаагаа эхлүүл. Би тэдний тухай бүгдийг мэдмээр байна.
--------------------------------------------------------------------------------
Нат: Марина! Бурхан минь, чи юу болсон бэ? Тайван, тайван, тайван. Чиний дух халуун байна.
Мар: Надаас холд.
Нат: Марина, юу болсон юм бэ?
Мар: Надад бүү хүр!
Нат: Чи яасан бэ?
Мар: Бүх юм зүгээр!
Нат: Чи үүнийг зүгээр гэж байна уу? Чамаас цус гарч байна. Алив, толгойгоо гэдийлгэ! Толгойгоо гэдийлгээрэй.
Мар: Энэ юу вэ?
Нат: Аяар, аяар, аяар. Бүх юм зүгээр. Бид одоо Ираг дуудна. Тэр чамайг үзнэ.
Мар: Намайг үзлэгийн өрөөнд цоожлох уу? Яг Женяг шиг?
Нат: Чи... чи халдварлагдсан юм уу?
Паша: Юу болсон бэ?
Нат: Зүгээр.
Паша: Марина, чи яасан бэ?
Нат: Зүгээр гэж байна. Чи энд юу хийж байгаа юм? Эндээс зайл!
Паша: Чи бичлэг хийхээ болиоч! Наташа, Маринад юу тохиолдсон бэ?
Нат: Тэр огиулж, хамраас нь цус гарсан.
Стас: Тэр нөгөөх юм уу, галзуу?
Паша: Чи өөрөө галзуу.
Стас: Хөгшөөн. Тэр бид бүгдийг хазна даа.
Паша: Дуугай бол. Марина. Марина? Чи яаж байна? Сонсооч, энэ ердөө л айж сандарсанаас болсон. Өчигдөр супермаркетад ямар аймаар байлаа. Би одоо ч гэсэн айсан хэвээр. Эсвэл унтах юм уу? Хүсвэл би чамтай хамт сууя.
Мар: Үгүй ээ. Чи яв, Паша. Би унтлаа, нээрэн шүү.
Паша: Нээрэн биз? Би зүгээр л хажууд чинь сууж байя. Надад хэцүү биш.
Мар: Яв, Паш.
Паша: За яахав.
--------------------------------------------------------------------------------
Надя: Юуг нь боддог юм? Бункерийг шаардлагтай идэх юмаар дүүргээд энэ бүхнийг дуустал эндээ сууж байя.
Стас: Тэгээд хүнсний нөөц авчрахаар явах баатар нь хаана байна а? Би өнөөдөр дэлгүүр хэсэхгүй.
Надя: Тэр байна. Түүнд гар буу, машин байгаа. Тэр хот руу яваад бидэнд хэрэгтэй гэсэн бүхнийг авчрана биз.
Макс: Би туслахад бэлэн. Гэвч энд түгжээд хүлээх нь гарц биш. Хотод болж байгаа бүхэн хоёр 7 хоногт дуусчихгүй. Та нар хотоос гарах гээд үзэх хэрэгтэй.
Надя: Тийшээ явмааргүй байна. Би одоо ч тэр хашхираанаас дотор эвгүйрхсэн хэвээр.
--------------------------------------------------------------------------------
Ира: Буулга.
Айжан: Тэр яаж байна?
Ира: Маш муу. Хэтэрхий их цус алдсан.
Айжан: Тэгээд одоо яахав?
Ира: Цус юүлэх хэрэгтэй.
Надя: Чи юундаа биднийг харсан юм? Чи донор хайж байна уу?
Ира: Би юу хийхээ мэддэггүй. Өөрийнхөө цусыг өгмөөр л байна, даанч...
Макс: Хэддүгээр бүлэг вэ?
Ира: Жетон дээр нь 4 хасах гэж бичсэн байсан. Өөрөөр, олох бараг боломжгүй.
Вал: Өөрөө өөрийнхөө асуултанд хариуллаа. Түүнд туслаж чадахгүй. Өгөөдөх. Алив.
Ира: Хүн үхэж байхад бид хараад байж байх уу? Тэр хүн бидэнд хаалга онгойлгосон. Бид түүнд амь насаараа өртэй. Саш?
Саша: Ир, чи биднийг юу хийгээсэй гэж хүсч байна?
Ира: Гэмтлийн тасагт донорын цусны нөөц байж мэднэ.
Надя: Сайн л байна. Хаалга тэр байна.
Макс: Эмнэлэг эндээс холгүйхэн. Тэнд миний эгч ажиллаж байсан.
Стас: Тэр супер залуу, ойлголоо. Гэвч бид хамтдаа тэр эмнэлэг рүү явбал тэр чарлаа хүүхнүүд гарцаагүй мэрж ална.
Митя: Машин чинь явж байгаа юу?
Макс: Шатахуун бага, гэхдээ тийшээ яваад буцахад хүрэх л ёстой.
Митя: Явцгаая.
Ира: Чи итгэлтэй байна уу?
Митя: Мэдээж би аврагчаар суралцаагүй, гэхдээ хэн нэгэнд энэ маш хэрэгтэй санагдах юм. Би нөхцөл байдлыг буруугаар ойлгосон байж.
Надя: Та нар бүгдээрээ солиорчихсон юм уу? Та нар түүний хүссэнийг үг дуугүй биелүүлэхийг хүсээд байна уу? Тэнд тэр юмнууд хаа сайгүй байгааг чи ойлгож байна уу?
Вал: Би ч гэсэн та нартай явна. Надгүйгээр энэ зугаалга онцгүй дуусах юм шиг санагдаад байна.
Надя: Та нар тийм л зоригтой юм бол мутантуудын хоол болохоор явцгаа!
--------------------------------------------------------------------------------
Эр: Сергей Михайлович, хариу. Нэг хүн энд өөрийгөө Радомский гэж нотлоод байна. Юу хийх вэ?
Сер: Радомский? Тэр холбогдсон уу?
Эр: 7-р суваг дээр хүлээж байгаа. Иван Сергеевич, би танд хэдийн эмгэнэлийн бичиг зохиосон байдаг. Бие сайн уу?
Иван: Миний охин хаана байна?
Сер: Та туршилт тасалдуулахдаа түүний тухай бодсон уу? Халдвар таны гараар хийгдсэн биз дээ? Эсвэл та тэгж үзэхгүй юу?
Иван: Миний охин хаана байна? Тэр яасан?
Сер: Танд байдлыг залруулах хэрэгсэл байгаа. Ямар ч байсан Иван Сергеевич, өөрийгөө мэдэгдсэнд баярлалаа. Би таны эр зоригийг үнэлж байна. Харин таны охины хувьд, түүнийг халдвар авагсад, эсвэл амиа алдагсадын жагсаалтаас хайх хэрэгтэй байх.
Пётр: Миний мэдээллээр бол Радомский...
Сер: Миний мэдээллээр бол та халагдахын даваан дээр байна. Танд маш ажилтнууд байдаг, ямар нэг юм хийгээч. Хотын хяналтын камеруудад холбогд, эфир бүрийг шалга, эргэн тойрон чимээ болгоныг шалга. Гагцхүү түүнийг надад олоод өг! Амьдаараа байвал сайн. Түүний мэдлэг яг одоо бидэнд маш их хэрэг болохсон.
--------------------------------------------------------------------------------
Митя: Яасан, бүх юм зүгээр үү, супермэн ээ?
Макс: Нам гүм.
Ира: Хэрэв би чамайг мэддэггүй байсан бол би тэр хөөрхий чамд хамаагүй биш гэдэгт үнэхээр итгэх байлаа.
Митя: Чи намайг мэдэхгүй ш дээ.
Ира: Мэдээж, харин чи намайг дэндүү гэнэн гэж боддог уу?
Митя: Магадгүй чи намайг жагсаалтаасаа хассан байлгүй.
Ира: Чи надад юу ч юм нотломоор байна уу? Тэгэлгүй дээ, би ямар тэнэг юм бэ!
Митя: Юу вэ?
Ира: Жоргүйгээр эм авахаар явсан байх нь. Нарийн боджээ. Гол нь бүгдэд нь сайхан, чамд хөгжилтэй байдаг, тийм үү?
Митя: Чиний галзуурчихсан юм уу?
Ира: За болъё. Хичээхгүй байж болно. Саад болохгүй. Чиний хэрэг. Ядаж залуусыг уриалсанд баярлалаа, хажуугаар хүн аврана.
Митя: Сонс...
Вал: Машинд үнсэлцээрэй. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Эр: Хаягийг тогтоож аваарай: Правдагийн гудамж 145, би энд вируснээс болж хохирсон хүмүүсийг хүлээж байна.
Саша: Чи энд юугаа мартаав?
Паша: Зүгээр л. Хөгжим сонсохыг хүссэн юм. Гэтэл энд диск гээд юу ч байдаггүй. Юу ч алга. Ганцхан энэ нөхөр яриад л, яриад л байх юм. Радио бүр хэрэггүй болж. Чи юу аваад ирсэн юм?
Саша: Энд тэжээлийн блок, эх хавтан нь бүтэн үлдэж. Тэрнээс ямар нэг мэдээлэл гаргаж авах гэж үзэж болно.
Паша: Марина.
--------------------------------------------------------------------------------
Паша: Марин! Чи Маринаг хамгийн сүүлд хэзээ харсан бэ?
Айжан: Тэр палатанд байсан байх аа.
Паша: Тэр тэнд алга.
Айжан: Эсвэл шүршүүрт юм уу?
Паша: Би хаа сайгүй хайлаа.
Айжан: Тэгвэл би мэдэхгүй.
Паша: Чөтгөр гэж.
--------------------------------------------------------------------------------
Паша: Марина! Марина! Марина! Марина!
--------------------------------------------------------------------------------
Вал: Яасан, хүрээд ирсэн үү?
Макс: Тиймээ. Явцгаая.
Вал: Сайхан газар байна.
Ира: Тайван юм шиг.
Макс: Хамт байна шүү. Хаашаа явж байна?
Вал: Чи дүлийрчихсэн үү?
Макс: Чимээгүй, чимээгүй! Битгий хашхир. Мутантууд гүйлдээд ирнэ.
--------------------------------------------------------------------------------
Митя: Үнэртэнгүүд хаана байна аа?
Вал: Тэр хаашаа явчихав?
Ира: Би мэдэх ёстой юу?
Вал: Новш гэж! Юун өмхий юм бэ! Яг морг шиг! Хурдхан юмаа авчихаад эндээс зайлцгаая.
Макс: Чимээгүй!
Вал: Нөгөө эргүү бас хаачсан бэ? Бид одоо түүнийг хаа сайгүй хайх юм уу?
Макс: Чи дуугай болж чадах уу, үгүй юу?
Ира: Лаборатори 208, 2-р давхарт.
Макс: Тийшээ. Явцгаая.
Митя: Оо, сайн уу. Яваарай. Болгоомжтой.
Митя: За... Энд байна!
Вал: Энэ юу вэ?
Макс: Цаашаа явцгаая.
Вал: Бид энд байгааг бүгд мэдэхийн тулд арай чанга байж болохгүй юу?
Макс: Хана руу. Хана руу!
Митя: Аяар!
Макс: Чи юу хийж байна аа? Би арай л буудчихсангүй.
Митя: Өө, айсан уу?
Ира: Чи энийг хаанаас авсан?
Митя. Лабораториос.
Ира: Эднийг ингэж хадгалж болохгүй.
Митя: 2-р давхарт.
--------------------------------------------------------------------------------
Макс: Явцгаая.
Вал: Хэрэв чи тийм л зоригтой юм бол наашаа ганцаараа ирэхгүй. Тэгэхгүй бусдыгаа сандаргаад л, өөрөө ч алга болоод.
Митя: Тиймээ. Энэ нөхөр биднийг хоёр эгнээ жагсаахын хүлээснээс энэ нь дээр.
Вал: Тийм үү? Товчхондоо, хэрэв чи дахиад алга болбол..
Митя: Тэгвэл юу гэж?
Вал: ....буцаж ирэхгүй байж болно.
Макс: Ойлгомжтой.
Вал: Хөргүүрт суусан чинь багадсан уу? Дүгнэлт хийгээгүй юу?
Митя: Ямар утгаар?
Вал: Ямар ч утгагүй. Хэрэв тэнд Ирочка байгаагүй бол чи хөргүүрт өвөл болтол суух байлаа. Ойлгов уу? Гүйцээ, залбир, новш минь! Наашаа хүрээд ир!
Митя: Амаа тат!
Вал: Хөгийн новш!
Макс: Хоёулаа дуугай болцгоо! Эндээс явцгаая! Явцгаая! Явцгаая!
--------------------------------------------------------------------------------
Макс: Гүйгээрэй! Түргэл! Хурдан гүйгээрэй!
Вал: Ямар новш нь вэ?
Макс: Гүйгээд, гүйгээд!
Вал: Хурдал, хурдал!
Макс: Алив, алив, нээгээч!
Вал: Онгойлго, түргэл!
Макс: Алив, алив, хурдан сууцгаа!
Вал: Түргэлээч! Хараал ид! Машинаа асаа!
Ира: Валера! Валера!
Митя: Түргэлээч ээ!
Макс: Асаач, асаач!
Лав: Мөн горьдов оо, новшнууд аа!
Ира: Бушуухан суугаач, Валера! Сонсов уу?
Митя: Хэдин асчихлаа!
Вал: Алив ээ, алив ээ, давхиарай!
--------------------------------------------------------------------------------
Нат: Тайван, тайван, тайван. Тайвшир. Бүх юм зүгээр. Бүх юм зүгээр. Та бункерт байна. Бүх юм зүгээр. Та аюулгүй байгаа.
Эр: Намайг сонсооч.
Нат: Юу?
Эр: Намайг илгээсэн...
Вал: Хаалга яагаад онгорхой байдаг юм?
Макс: Эндээ хүлээж бай. Явцгаая.
Вал: Та нар солиороо юу? Та нар тэр юмнуудыг зочлохыг хүлээж байгаа юм уу? Үхсэнээ хийж хаалга онгорхой байгаа юм?
Айжан: Юу?
Вал: Юу юу гэж.
Айжан: Ямар хаалга?
Вал: Юу ямар? Гадна хаалга.
Макс: Би гадаа хүлээж бай гэсэн ш дээ.
Ира: Бидэнд цаг бага байна.
Айжан: Залуус аа, миний бодлоор, Марина алга болж, Паша түүнийг хайхаар явсан байх.
Вал: Юу?
Ира: Юун алга болох? Тэр бункерээс явчихсан юм уу?
Айжан: Тийм бололтой.
Макс: Удсан уу?
Айжан: Цагийн өмнө орчим.
Вал: Новш гэж.
Ира: Явж түүнийг хайх хэрэгтэй.
Макс: Үгүй ээ. Үгүй. Удахгүй харанхуй болно.
Вал: Тэнд тэр юмнууд дүүрэн байгаа.
Макс: Нэг бол өөрсдөө ирнэ, эсвэл өглөө хайцгаая.
Ира: Харин өглөө болтол тэд яах юм?
--------------------------------------------------------------------------------
Мар: Хөөе? Би танай радио зарыг сонссон. Би ирлээ. Хөөе? Энд хүн байна уу?
--------------------------------------------------------------------------------
Макс: Тэд өөрсдөө явцгаасан. Бид хэн нэгний тэнэглэлээс болж азаа үзэж болохгүй. Ойлгов уу? Шархтан дээр оч.
Нат: Тэр ухаан орсон.
Ира: Энэ чинь сайн.
Нат: Хүлээ. Энэ залуу үнэнээ хэлсэн. Тэр “Оргил”-оос ирсэн гэнэ. Биднийг алуулахаар түүнийг явуулсан байна.
Митя: Супер! Харин бид яг тэнэг юм шиг энд суугаад тэр биднийг аврахыг хүссэн гэж бодсон.
Вал: Хөгийн аврагч. Бидэнд хаалга нээж өгсөн. Дээр нь бид түүний төлөө азаа үзсэн. Гайхалтай!
Ира: Зогс, ингэж болохгүй. Тэр дэмийрч байж мэднэ.
Нат: Үгүй, үгүй.
Митя: Алив... алив, түүнийг өрөвдөе. Түүнийг бункерээс гаргах хэрэгтэй.
Ира: Тэр ийм шархтай тэнд үхнэ ш дээ!
Митя: Ийм хүнийг буудсан ч багадна!
Макс: Дураараа шүүхгүй байцгаая, ойлгов уу? Цагдаа учрыг нь олог.
Митя: Чи цагдаа хүлээмээр байна уу?
Макс: Тиймээ.
Митя: Чи энд цагдаа хүлээхийг хүссэн үү?
Макс: Тиймээ. Гүйцээ. Энэ одоо миний хэрэг, хөгшөөн.
Вал: Тайван!
Митя: Ойлгов уу?
Макс: Өгчих.
Ира: Митя, энэ чамд ямар хэрэгтэй?
Митя: Учир нь үүнтэй байхад намайг сонсох болно. Чи намайг сонсох болно.
Вал: Алив нааш...
Митя: Хөгшөөн, миний буу, миний дүрэм.
Макс: Чамд ямар хэрэгтэй? Аа? Яасан? Түүнийг алмаар байна уу?
Митя: Харин чи сайн залуу болгох нь уу? Хөгшөөн...
Ира: Митя...
Митя: Тэр үүнийг чинь тоохгүй. Ойлгов уу?
Ира: Митя битгий л дээ. Би чамаас гуйя.
Митя: Миний бяцхан, чи гуйхаараа ямар хөөрхөн юм бэ! Хүсвэл чинь би түүнд цусаа өгье. Хүсч байна уу? Дахиад нэг алхвал чи үхдэл! Би чиний төлөө юуг ч хамаагүй хийнэ.
Вал: Сонс, залуу, бүгдээрээ бүгдийг ойлгосон. Чи мундаг залуу.
Митя: Хөгшөөн, чи бүр дуугай бай! Өөрийгөө анхаар. Та нар ойлгохгүй байна уу? Энэ юм байхад тэр надад бүгдийг хэлнэ. Энэ зүгээр л шимтсэн байцаалт байх болно. Харин дараа нь би чамд түүнтэй салах ёс хийх хугацаа өгнө.
Ира: Битгий л дээ.
Вал: Хөөе, сонс залуу.
Митя: Чимээгүй! Харин манай хүнд шархтан хаачсан бэ? Манай хүнд шархтан хаана байна?
--------------------------------------------------------------------------------
Митя: Яасан? Та нар яасан бэ? Энэ чинь алуурчин, сэрээч хүмүүс ээ. Аан, би хорон санаат, тийм үү? Тийм байж. Гэхдээ та нар бүгдээрээ л үүнийг хүссэн. Үгүй юу? Чи энийг эхэлж хүссэн! Та нар зүгээр л хэлэхээс айдаг байсан.
Митя: Уучлаарай, юу?
Вал: Бункерээс зайл!
Митя: Ойлголоо. Асуудалгүй.
Ира: Митя, хүлээ.
Митя: Юуг нь хүлээх юм? Чамайг насанд хүртэл үү? Та нарт энд ямар ч боломж байхгүй. Бодит ертөнцөд гарах болсон.
--------------------------------------------------------------------------------
Мар: Паша. Паша. Паш.
Паша: Марина.
Мар: Чи намайг яаж олсон бэ?
Паша: Правдагийн гудамж 143, авралын лагерь. Марин, чи солиотой юм. Яаж наашаа ганцаараа ирэв?
Мар: Би өөрөө ч мэдэхгүй. Нэвтрүүлэгчийг нь олох хэрэгтэй.
Паша: Тиймээ, тийм, ойлголоо, бид түүнийг олно. Одоохон. Энд байна уу? За...
Мар: Тэнд юу байна?
Паша: Хэн ч алга.
Мар: Тэр биднийг энд хүлээнэ гэж хэлсэн.
Паша: Бид хожимдсон байх. Сонс. Бункерт бусаддаа эргэж очих хэрэгтэй. Тэнд ядаж аюулгүй.
Мар: Би тийшээ буцаж очмооргүй байна. Би бас үхмээргүй байна.
Паша: Боль доо. Бид бүгдээрээ амьд гарна. Дээр нь үүнийгээ тэмдэглэнэ.
Мар: Чи одоо ойлгохгүй байгаа юм уу? Би хэдийн юу ч тэмдэглэж чадахгүй болсон. Би халдвар авсан.
Паша: Чи толгойдоо юу хийчихсэн юм бэ? Яг манай багш шиг. Бид өөрийг нь хордуулах гэж оролддог гэж тэр үргэлж боддог байсан. Нэг удаа түүний харшил нь хөдлөөд хүүхдийн асрамжийг ёстой бужигнуулсан даа. Чи төсөөл дөө. Дараа нь өөрөөс нь болсон нь тодорхой болсон. Чи ч гэсэн. Халдварласан, халдварласан гэх. Муу хоол хүнс, сэтгэл зовинол.
Мар: Чи чамдаа эмийн сан харсан уу?
--------------------------------------------------------------------------------
Митя: Гэр минь, гэр минь. Карт.
Саша: Май.
Макс: Май, энд хэрэгтэй бүх юмнууд байгаа.
Митя: Маш дажгүй. Чи их өгөөмөр юм гээч. Бурхан минь, үнэхээр сайхан! Энийг чамд, махгүй нь. Аваарай, Наташа.
Вал: Дэмий татгалзах юм.
Митя: Тэнэг ээ, хотод хүнс хангалттай.
Вал: Чамайг хэн ч нухачихгүй бол яахав.
Ира: Тэгээд, түүнийг явахыг хараад ингээд суугаад байх юм уу? Чи хаана хонох вэ?
Митя: Ямар их халамж вэ? Сэтгэл хөдөлмөөр.
Макс: Чи яах гэж түүнтэй ярьсан юм? Тэр юу хүссэнээ хийнэ биз.
Митя: Тэр одоо чиний өмнөөс үргэлж бүгдийг шийддэг болох уу?
Ира: Бид яаж ийгээд учраа ололцоно, итгэ.
Митя: Бид ээ? Энэ чинь маш сайн. Чи эд нартай дэмий холбогдсон юм шиг санагддаг. Тэр зөвхөн эгчийгээ боддог. Харин чи энэ баахан азгүй юмнуудтай хамт юу ч бүтэхгүй. Харин чи чадна.
Ира: Тийм үү?
Митя: Тиймээ.
Ира: Харин чи чадах уу?
Митя: Явцгаая, чи харна.
Макс: Тэр чамтай хамт хаашаа ч явахгүй, ойлгов уу?
Ира: Би хаашаа явахаа өөрөө шийднэ.
Митя: Юу гээч, бид хоёрын бүх юм муугүй байж болох байсан санагддаг. Баяртай, азгүй юмнууд аа.
Вал: Карт буцаа. Муу тэнэг.
Макс: Зогс.
Митя: За тэгээд, супермэн ээ, салахдаа тэврэлдэх үү?
Макс: Амжилт хүсье.
Митя: Чамд амжилт хүсье. Чи хичээх л болж дээ. Хөгшөөн, гар буу чухал биш.
--------------------------------------------------------------------------------
Паша: За яасан.
Мар: Эерэг.
Паша: Эерэг гэдэг нь өөрөөр....
Мар: Өөрөөр, би жирэмсэн. Тиймээ.
Паша: Энэ чинь сайхан, тиймээ? Энэ чинь зүгээр л супер! Би чамд баяр....
Мар: Чи өвчтэй юм уу? Чи надад юунд нь баяр хүргээв? Юун хүүхэд? Чи ер нь юу яриад байна?
Паша: Би... явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Митя: За.. за... Энэ байна. Өө, бурхан минь.
Эмч: Судалгаа явагдаж байгаа. Гэхдээ вирус ДНК-г чиглэлтэйгээр өөрчилсөн гэдгийг бид мэдсэн. Бид бараг амьдралын шинэ хэлбэртэй тулгарсан.
Сер: Сайн байна. Өөрийгөө бүтээгч шиг мэдэрч байна.
Эмч: Төлөвлөж байсанчлан вирус тэдний бие организмыг жирэмслүүлэхээр тохиргоо хийдэг. Дааврууд ялгаруулахад түлхэц өгч, өндгөвчнүүдийг идэвхжүүлдэг. Гэхдээ мутацийн согог нь тэдний дур хүслийн оронд алах хүслийг мэдрүүлдэг.
Сер: Гэтэл харахад ийм турьхан. Тэр эх биш. Тэр бол алуурчин.
Эмч: Тэдний бие организмд жирэмслэлт хэрэгтэй. Даавруудын ийм хэмжээний түвшин аюултай нөлөөлж мэднэ.
Сер: Та мутантууд хамтран дайрдаг гэж хэлсэн.
Эмч: Би тэднийг хамтын оюун ухаантай гэж хэлнэ.
Сер: Энэ бол бэлэн арми, эмч ээ.
Эмч: Тиймээ, гэхдээ тэд хяналтгүй.
Сер: Харин үүн дээр нь ажиллах хэрэгтэй. Өөр юу тодруулж чадсан бэ?
Эмч: УЗИ-д хариу үзүүлдэг.
Эмч: Аан тийм. Хэт авианы шинжилгээгээр мутантын бие организм тавгүй байдлыг мэдэрч байсан.
Сер: Та яагаад чимээгүй байна, эмч ээ. Өвдөлт хяналт тавих хамгийн сайн эм. Би үүнийг хармаар байна. Өөрийн биеэр.
Пётр: Сергей Михайлович. “Оргил” Дээд зөвлөлөөс зааварчилгаа авсан.
Сер: Шинэ зааварчилгааг сонс. Мутантуудыг хамгаал. Тэдэнд аюултай байж болох бүхнээс хотыг цэвэрлэ. Ер нь тэгээд миний хүүхдүүдэд зориулаад энэ хотыг дархан цаазтай болго. Гүйцэтгэ.
--------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home