Выжить после S1 5

Дараа нь амьд үлдэх – 5

Үргэлжлэл:      47:36 мин

Дүрүүд:

Эр:

Паша

Саша    хакер

Стас           

Митя          

Валера

Иван     Радовский         “Оргил” корпорацийн эрдэмтэн   

Максим Иринагийн дүү, аврагч

+ Сергей Михайловч

+Пётр Чернов

 

Эм:

Ирина  

Наташа      

Марина      

Айжан  

Надя          

--------------------------------------------------------------------------------

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН

--------------------------------------------------------------------------------

Саша:   Бид яаж энд ирснийг ядаж ойрхон санах хүн байна уу?

Ира:  Энд бид бүгдийг түгжсэн.

Надя:   Онгойлгооч! Хаалга аа онгойлгооч!

Мар:  Би хаана байна аа?

Саша:   Тэр яасан юм бэ?

Мар:  Би яаж энд ирсэн юм бэ?

Мика:   Ээ-ээ-ээ...

Вал:  Юу вэ? Чамд юу хэрэгтэй?

Мика:   Нэрээ санаж байна уу?

Вал:  Валера.

--------------------------------------------------------------------------------

Вал:  За, хүмүүс ээ, бүгдээрээ хурдхан тархиа ажилуулцгаа! Хэн юу санаж байна? Хэн биднийг ийш нь авчирсан? Хэн ухаан алдуулсан бэ?

Женя:   Энэ хэзээ ч эхлэж мэднэ. Бэлэн байгаарай. Инээмсэглээрэй. Биднийг хэн ч хайхгүй. Биднийг алах нь тодорхой.

Стас: Энэ юу вэ? Энэ яагаад энд байдаг юм?

Женя:   Инээмсэглээрэй. Биднийг хэн ч хайхгүй.

Нат:   Бидэнтэй ярилцахгүй юм уу? Та нар биднээс юу хүссэнийг бид ойлгохгүй байна.

Саша:   Ээ-ээ, чи юу хийж байна аа?

Вал:  Тэдний камеруудыг эвдэнэ. Тэгээд тэд юу хийхийг нь харъя.

Эм:    Дэвшил биднийг бүхнээс хүчирхэг болгосон. Бид та бүхэнд шинэ ертөнцийн түлхүүрийг гардуулж байна. “Оргил” корпораци.

Иван:   “Оргил” хүмүүс дээр генетикийн туршилт хийхээр бэлтгэж байсан.

--------------------------------------------------------------------------------

Иван:   Дэлхийн асар том сүйрэл болж мэднэ, та намайг ойлго.

Сер:  Чамаас зөвхөн Радомский, вирус хоёрыг бункерт хүргэхийг л хүссэн.

Иван:   Би тэдний туршилтыг тасалдуулсан.

Сер:  Радомский яасан бэ?

Пётр: Авто ослоор үхсэн бололтой.

Сер:  Хэрэв энэ тодорхой бол надад түүний цогцосыг харуул.

Иван:   Вирус хотод тархсан.

Эмч:  Энэ халдвартай. Аваад яв.

Аав:  Юу?

Ээж:  Түүнийг явуулаач!

Аав:  Би эхнэр хүүхэдтэйгээ яваа. Хүлээгээч!

Ээж:  Түүнийг тавиач!

Жаал:   Аав аа!

Аав:  Лена!

Сер:  Тийм том хот халдварлана гэдэг бол учрах ёстой тавилан. Одоо Москвад болж байгаа үйл явдал бидний тэр шинэ нийгмийн эхлэл.

Иван:   Надад хэлэх чухал юм байна. Энэ бүхэн надаас болсон. Энэ бүхний ард “Оргил”-ын хүмүүс байгаа. Тэд миний охиныг барьцаанд авсан.

Эр:    Мянга гаруй хүн үхлээ. Москваг цэргийнхэн бүслэн хаасан.

Ира:  Тэр Москва гэсэн үү?

Надя:   Өөрөөр хэлбэл, бид энд түгжигдсэн нь том аз уу?

Ира:  Тэгвэл энэ бүх аймшигаас болж биднийг хаясан юм уу?

Макс:   Энэ хашхираан. Та энэ юу болохыг мэдэх үү?

Саша:   Бүх юм сайхан болно. Нээрэн шүү, би чамд амлая.

Мика:   Үүссэн нөхцөл байдлаас болж бид илүү ойр танилцах ёстой гэж бодлоо. Би Митя.

Ира:  Харин би Ира. Гэхдээ, чи тогтоох хэрэггүй. Учир нь бид эндээс гарах үед чи намайг дахиж харахгүй.

Надя:   Чи тэнд юу хийсэн бэ?

Мика:   Авсан юмаа буцаагаад өгчих, тэгээд хоёулаа бүгдийг чимээгүй өнгөрүүлье.

Над:  Би чамаас ямар нэг юм авснаа санахгүй байна.

Мика:   Үгүй чи...

Ира:  Хэрэв чамд эндээс гарах боломж гарвал чи хар тамхиа хаях байсан уу? 

Мика:   Тиймээ.

Ира:  Би тоглоогүй. Чи миний төлөө хаях байсан уу?

Мика:   Өө, хэрэв надад яг ийм шалтгаан байсан бол тэр тусмаа.

Ира:  Хүлээ.

Вал:  Яасан, хамууд аа? Би зарим нэг юм оллоо.

Стас: Чи энэ бүгдээр юу хийх гээв?

Вал:  Бөмбөг хийнэ. Алив.

Нат:   Залуус аа, тэнд хэн нэгэн байна.

Вал:  Юу?

--------------------------------------------------------------------------------

ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 5 – Р АНГИ /ДАЛД АЮУЛ/

--------------------------------------------------------------------------------

Нат:   Залуус аа, хүлээгээрэй. Тэнд хэн нэгэн байна.

Вал:  Юу?

Нат:   Тэнд хэн нэгэн байна.

Вал:  Хөгшөөн, бөмбөг! Бөмбөг!

Стас: Тиймээ. Үгүй ер өө!

Саша:   Та шархадсан уу?

Вал:  Хаалга! Хаалга! Хараал ид! Хаалга! Сая энд хаалга онгойсон! Сонс, чи яаж хаалга нээсэн?

Нат:   Валера!

Саша:   Тайвшраач!

Вал:  Тэр онгорхой байсан!

Саша:   Тайлахад тусал!

Эр:    Тэд тэнд байгаа.

Нат:   Хэн?

Саша:   Ираг олоодох!

Айжан: Ира!

Нат:   Ира!

Айжан: Ир!

Нат:   Хэн бэ?

Вал:  Хөөе, сонс чи…

Нат:   Валера!

Саша:   Эндээс зайлаач!

Айжан: Ира!

Стас: Ира!

Вал:  Бид энд байна! Онгойлгооч дээ!

Айжан: Ир!

Ира:  Энэ хэн бэ?

Эр:    Тэд... тэд тэнд байгаа.

Саша:   Тэр шархдаж.

Нат:   Ира, тэр...

Митя:   Юу гээч... Ямар гэгч...

Ира:  Түүнийг буудсан байна. Сум нь нэвт гарч. Түүний хагалгааны өрөө рүү. Залуус аа, туслаарай! Хурдал, хурдал, Митя! Алив, 1 2 3, өргөөрэй!

Стас: Новш гэж!

Ира:  Ширээн дээр!

Митя:   Алив ээ, алив. Тайван, тайван.

Ира:  Ус, бас боолт.

Саша:   Би ус авчиръя.

Ира: Шүүгээ тэнд, баруун талд. Тайлаарай, тайлаарай. Эхлээд хүрмийг нь.

Митя:   Өргөөрэй.

Ира:  Өргөөрэй.

Саша:   Ус.

Митя:   Хоёр дахийг нь.

Ира:  Тэр ухаан алдчихлаа.

Нат:   Энэ боолт, харин энэ ус.

Ира:  Аяар, аяар, аяар.

Митя:   Аяар.

Ира:  Баярлалаа.

Вал:  Чөтгөр гэж, тэр яаж наашаа оров? Түлхүүр байх л ёстой.

Саша:   Хэн түүнийг буудсаныг ойлгох юм алга.

Вал:  Хэн тэрийг мэдлээ. Гэхдээ энэ удаа аз таарлаа. Цэргийнхэнийг буудаж байдаг. Энэ юу вэ?

Саша:   Хаалганд үз.

Стас: Тэнд юу болсон?

Вал:  Холд.

Митя:   Өөр юм хэрэгтэй юу?

Ира:  Үгүй ээ, Митя.

Нат:   Болсон уу?

Ира:  Баярлалаа.

Нат:   Ийшээ юу?

Ира:  Тиймээ, тийм.

--------------------------------------------------------------------------------

Вал:  За яасан, явцгаах уу? Найзууд аа.

Митя:   Алелуя!

Вал:  Танилцах маш сайхан байлаа.

Митя:   Алив...

Вал:  Бид цагийг маш сайхан өнгөрүүлсэн. Салах харамсалтай байна. Тиймээс...

Митя:   Аяар.

Саша:   Тэр шархадсан байгаа. Тэр хэнээс ч юм нуугдаж байсан. Бид ингээд зүгээр гарчихаж болохгүй.

Вал:  Тэгээд одоо яахав? Эндээ үлдэх үү? Холд.

Мар:  Тэнд гэнэт биднийг буудвал яана?

Вал:  Тэгвэл эндээ үх!

Надя:   Валера.

Митя:   Тавтай морил. Энд бид л байна.

Саша:   Чи явах уу?

Айжан: Би үлдэнэ ээ.   

--------------------------------------------------------------------------------

Вал:  Энд дахиад нэг. Үхсэн бололтой.

Митя:   Алив, өгөөдөх. Сэжгийн юм.

Саша:   Дахиад нэг түлхүүр.

--------------------------------------------------------------------------------

Мика:   Өө, бурхан минь.

Стас: Ямар их цус вэ?

Саша:   Нөгөө шархадсан яг ийм хувцастай.

Мика:   Энэ дажгүй бүсгүй байжээ.

Мар:  Түүний чихнээс цус гарч.

Саша:   Харин толгойдоо буудуулаагүй.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Өө, новш гэж.

Мика:   Хараал ид.

Вал:  Тэр энд эхний өдөртөө биш бололтой. Нүд нь яасан юм бэ?

Мика:   Юун балай юм бэ? Хараал ид.

Вал:  Яг моргт юм шиг.

Мика:   Харин тиймээ.

Вал:  Өмхий үнэртэж байна.

Мика:   Ингээд хүрээд ирлээ. Янзтай.  

--------------------------------------------------------------------------------

Вал:  Тэнд дахиад гурав үхсэн байна.

Саша:   Бүгдийг нь буудчихсан юм уу?

Вал:  Тиймээ. Нэг охиныг, нөгөө хоёр нь яавч өнөөдөр үхээгүй байна.

Паша:   Энэ нөгөө вирус уу?

Вал:  Би хаанаас мэдэх юм? Яваад эмчээс асуу.

Стас: Миний харж байснаас хамгийн онцгүй цогцос байна.

Надя:   Хэрэв тэр халдвартай бол яана? Радиогоор ярьсан ш дээ.

Вал:  Чи түүнтэй үнсэлцэж болно.

Надя:   Баярлалаа.

Вал:  Зүгээр. Хэрэглэж байсан уу?

Саша:   Страйкбол зөндөө тоглосон.

Вал:  Сайн байна.

Саша:   Дайз нь хоосон, тэд сумаа дуустал буудсан байна.

Вал:  Аан-хан, тэр ч гэсэн хоосон. Сонирхолтой нь хэн эднийг алдаг байна? Бүх хананууд нүхлэгдсэн.

Саша:   Бункерт нөгөө хүн тэнд тэд байгаа гэж хэлсэн. Тэд гэж хэн бэ?

Мар:  Энд үхсэн эмэгтэй байна!

Вал:  Чи юундаа орилсон юм? Энд алагдсан цогцос байгаа гэж би хэлсэн.

Митя:   Хөөе, хүнд гараа.

Вал:  Май.

Мар:  Яасан гэж тэр вэ?

Надя:   Ямар нэг учиртай байх. Хэрэв энэ залуус бидний хойноос ирсэн бол би булшин дээр нь цэцэг тавина.

Саша:   Бидний харгалзагч нарын нэг байх.

Митя:   Хөөе, хүүхдүүд ээ. Тэр маш хөөрхөн охин гэдгийг би мэдэж байна. Гэвч гарц тэнд.

Мар:  Валер, бидний тэнд буудвал яана?

Вал:  Би чамд юу юм, даатгалын компани уу? Яваад харцгаая.

Саша:   Сонс, ингэж болохгүй. Хэн нэгэн нь эндээ үлдэж, өөр хэн нэгэн тагнуул хийх хэрэгтэй.

Вал:  Тэг ээ, сууцгаа. Миний хувьд энд цаашид үлдэх аюултай. Явъя.

Митя:   Харин надад тэнд аюултай. Яв.

Стас: Тэгвэл би явна.

Саша:   Хэрэв та нар хагас цагийн дараа ирэхгүй бол би та нарыг хайхаар явна.

Вал:  Чи нээрэн намайг аврахыг хүсч байна уу?

Саша:   Болгоомжтой байгаара.

Митя:   Амжилт.     

--------------------------------------------------------------------------------

Саша:   Түлэнхий үнэртэж байна. Биднийг бүхэл бүтэн ажилтнууд харгалзаж байсан бололтой.

Паша:   Муусайн юмнууд. Хэрэв автоматтай юмнууд байгаагүй бол биднийг бүр гаргахгүй байж.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Бурхан минь. За... Энэ чинь юу вэ? За. Энэ байна. Маш сайн.

Надя:   За тэгээд. Зугаатай юм байна уу?

Митя:   Яасан, нөгөө авсан чинь багадсан уу? Хамраа мэд, хонгор минь.

Надя:   Чи бид хоёрын төлөвлөгөө юу вэ?

Митя:   Чи бид хоёр уу?

Надя:   Мить, би том болсон охин, бүгдийг ойлгоно. Чи түүнийг эзэмдсэн, жаахан зугаацсан, чагт тавьсан. Цаашаа яахав? Тэр пионертэй зам нийлнэ гэж бодож байна уу? Үнэний зам дээр зогсохыг хүсч байна уу?

Митя:   Магадгүй.

Надя:   Би чамайг харж байна. Чи надад яг энэ байгаагаараа таалагддаг.

Митя:   Тун дажгүй. Эцсийн эцэст би өөртөө таалагддаг үгүйдээ эргэлздэг. Энд... энэ, эмч болж тоглох юмнууд байна.

Ира:  Яг хэрэгтэй юмнууд байна. Баярлалаа.

Митя:   Зүгээр.

Надя:   Чи түүнтэй хамт яасан өрөвдмөөр юм.

--------------------------------------------------------------------------------

Саша:   Дахиад нэг.

Паша:   Тэр сайхан ажилтай байжээ. Хараад хутгалдахгүй байх.

Надя:   Яасан муу новш, харж ханасан уу? Намайг эндээс гарахаас өмнө үхсэн чинь болж!

Саша:   Хэрэггүй.

Паша:   Буудуулчихаж уу? Чи юу гэмээр байна? Юу нь ч юм ажиллах боломж байна уу?

Саша:   Мэдэхгүй. Бичиг баримтуудыг шатаажээ. Ул мөрөө балласан бололтой.

Паша:   Яарсан байна.

Саша:   Тиймээ, системүүд нь буудуулсан байна. Эднийг хайж ирнэ гэдгийг мэдсэн юм шиг.

--------------------------------------------------------------------------------

Стас: Үгүй ерөө! Бид тийм ч доор байгаагүй байх нь. Дотор бид газар дор юм шиг санагддаг байсан.

Вал:  Сонс, автоматыг цэнэглээгүй байгаа. Нэг болбол чи наадахаараа савчаад байх уу?

Стас: Валера, энэ чинь сэтгэл зүйн зэвсэг.

Вал:  Сэтгэл зүйн зэвсэг ээ? Гар утсаа шалга.

Стас: Өө, тийм. Алга. Таг шүү. Энд бас л сүлжээ алга бололтой.

Вал:  Сонсов уу? Энд маш нам гүм байна. Хот сонсогдохгүй байна.

Стас: Тиймээ. Бидний байрлал явган яваад метронд хүрэхээргүй газар байх шиг байна.

Вал:  Эндээс яаж гарахаа бодох хэрэгтэй.

Стас: Сонссон уу? Сонсов уу, энэ юу байсан бэ? Дохиолол уу?

Вал:  Чи юундаа надаас зуурсан юм? Би чиний ээж биш.

Стас: Уучлаарай.

Вал:  Гүйцээ, явцгаая. Бусад маань хүлээж байгаа. Алив, хурдал.  

--------------------------------------------------------------------------------

Надя:   Бид хотын тойрогт байна уу?

Вал:  Юу л бол. Эргэн тойрон ой. Нөгөө залуу яасан? Юм хэлсэн үү?

Ира:  Одоохондоо ухаангүй байна.

Вал:  Бидний ус юу болсон?

Саша:   Би бункерийг хангаж байсан цахилгаан үүсгүүр олсон. Түүнийг яаж ажиллуулах аргыг нь олох хэрэгтэй. 

Митя:   Одоо бид хот явах хэрэгтэй.

Паша:   Өөр хувилбар байхгүй. Удахгүй бидний хүнс дуусна.

Стас: Чи мэдэхгүй байв гэж.

Вал:  Тэгэхээр, хамт явах утга алга. Багахан групп болж явцгаая. Хүүхнүүд эндээ хүлээж бай.

Надя:   Та нар биднийг муриад зугтахыг хүлээх гэж үү? Үгүй ээ, баярлалаа. Би та нартай явна.

Вал:  Би хүүхнүүд энд хүлээнэ гэж би хэлсэн.

Надя:   Чиний юу хэлсэн нь надад хамаагүй.

Стас: Залуус аа, та нар дураараа бол, харин би эндээ үлдэнэ. Энд ядаж тэр залууст зэвсэг байсан.

Ира:  Би ч гэсэн явна. Гэхдээ хэн нэгэн шархтныг харж хандах ёстой.

Айжан: Би чадна.

Нат:   Би ч гэсэн үлдэнэ. Тусалж, бусддаа хоол хийж өгье.

Митя:   Маш сайн байна.

Ира:  Байзаарай, бидэнд дуусгаагүй ажил байгаа.

--------------------------------------------------------------------------------

Саша:   Явцгаая.

Вал:  Энэ ямар нэг цэргийн анги бололтой.

Надя:   Хар даа, машин байна. Хэн нэгэн биднийг хот хүрэж өгч мэднэ.

Митя:   Тиймээ, шууд такси дуудах юм уу?

Вал:  За, нимбэгний шүүс ээ. Явж дотор юу байгааг харцгаая.

Митя:   Явцгаая, хүнд гараа. Явцгаая.

Ира:  “Оргил”-ын лого байна.

Надя:   Юу?

Ира:  Энэ залуугийн дүрэмт хувцас дээр “Оргил”-ын лого байна.

Вал:  Энд хэн ч алга.

Митя:   За.. Манай шинэ найзуудад баярлалаа. Энд бүгдийг нь маш бодлогтойгоор алсан байна.

Вал:  Солиормоор юм. Зөвхөн цогцоснууд. Өөрсдөө үхэцгээсэн бололтой.

Паша:   Аймаар юм.

--------------------------------------------------------------------------------

Митя:   За яасан. Түлхүүр машинд байна.

Ира:  Тэгээд юу гэж?

Митя:   Тэгээд юу гэж гэдэг чинь?

Надя:   Та нар юундаа гөлрөөв. Ой дундуур явган явмаар байна уу? Би жишээ нь өндөр өсгийттэй. Энэ машин түүнд хэрэг болохгүй.

Ира:  Би ч гэсэн туфлтэй. Гэвч энэ машин хулгайлах шалтгаан биш.

Митя:   Би зүгээр л санал тавьсан.

Вал:  За, за, төв зам хүрээд тэнд учраа олцгооё. Явцгаая. Гэхдээ хаашаа явахыг чөтгөр л мэдэх байх.

Митя:   Ямар ялгаа байна? Явцгаая аа.

Вал:  Чи яагаад тийшээ гэж бодоов? За, хамаа алга, явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Надя:   Чөтгөр гэж, ой дотор биш замаар явах байсан юм.

Вал:  Чи наад туфлээ тайлчихаач! Чи бүр залхаачихлаа.

Митя:   Машин авах байж дээ.

Надя:   Тэгэх байсан юм.

Мар:  Би ядарч байна.

Митя:   Битгий гонгиноод бай, гуйя.

Мар:  Дахиад хэр удах вэ?

Паша:   Алив, удах хэрэггүй. Мэдэж байна. Тайвшир. Болгоомжтой. За, явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Ира:  Аймаар юм.

Митя:   Тэгсэн ч бид Москвад ирлээ.

Ира:  Энэ түймэр үү?

Вал:  Үгүй ээ, халуун ус галлаж байна.

Митя:   Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Сайхаан. Дажгүй шүү. Түгжрэл бүр ойд ирчихэж.

Митя:   Эд нар бүгдээрээ хэзээ нэг цагт үхнэ гэдгийг би мэдэж байсан.

--------------------------------------------------------------------------------

Митя:   Чи юу хийгээд байгаа юм?

Вал:  Гар утас шалгаж байна. Эд нар энд юу хийж байсан юм?

Митя:   За яасан?

Вал:  Яагаа ч үгүй. Бүр сүлжээ ч барьдаггүй. Май. Бэлэглэчихье. Зугаац.

Надя:   Мессежүүдийг нь уншъя. Бид ямар нэг юм ойлгож магадгүй. Юу бичсэн байна?

Вал:  Юу байна?

Мар:  Охин минь чи яагаад утсаа авахгүй байна? Би чамайг нүүлгэн шилжүүлэх цэгт хүлээж байна. Сүүлчийн автобус 17:00 цагт хөдлөнө. Бид хотоос амжиж явах ёстой. За, Вика, явах хүртэл 5 минут. Би чамгүйгээр явахгүй. Битгий чимээгүй байгаач. Хэрэв чамд шинж тэмдэг илэрсэн бол эмчид очъё, чамд туслана.

Надя:   Харин охин нь яасан?

Мар:  Охин хариу өгөөгүй.

Вал:  Боллоо! Нусаа татахаа болцьгоо. Амьд хүмүүсийг олоод эндээс яаж гарахаа мэдэх хэрэгтэй. Хэн усан нүдлэнэ...

Митя:   Яах юм, нүдэх үү?

Вал:  ... өглөөний цайгүй үлдээнэ.

Паша:   Нааш нь өгчих. Энэ чамд хэрэггүй.

Мар:  Бид хаачих вэ? Миний хөл өвдөж байна.

Вал:  Бункерт үлдэх байсан юм. Би чиний ЖиПиЭс чиглүүлэгч үү?

Паша:   Чи биднийг удирдаж яваа ш д.

Вал:  Чи яасан, намайг буруутгмаар байна уу? 

Надя:   Сонсооч. Бид хаашаа явахаа тодорхойлох хэрэгтэй. Удахгүй бүрий болно. Тэнд худалдааны төв байсан шиг санагдаж байна. Худалдааны төвд үргэлж хүн ихтэй байдаг. Тийшээ явъя. Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Стас: Зурагт аа. Сонирхолтой юм.

Саша:   Би цахилгаан үүсгүүрийг ажилуулсан.

Стас: Аан, аллилуйя! Скат, хэл дээ, энэ амьдралд чамд техникээс өөр юу ч сонин биш үү? Аан, хөөрхий Наташа. Би чиний оронд бол ийм боломжийг алдахгүй байсан.

Саша:   Ямар боломж?

Стас: Түүнтэй унтахгүй юу! Тэр чамаас болж энд үлдсэн.

Саша:   Үгүй дээ. Тэр тусалж чадах болохоор л үлдсэн.

Стас: Аан, мэдээж.

Саша:   Үгүй ээ, энэ ажиллахгүй.

Нат:   Тиймээ. Хамаагүй ээ. Би зүгээр байгаа гэж хэнд утасдаж хэлэх байснаа мэдэхгүй байх байсан.

Стас: Биччих.

Нат:   Юу?    

Стас: Бичээ.

Нат:   Юу?

Стас: Утасны дугаараа. Ядаж ганц хэрэгтэй дугаар болно. Гижиг хүрчихлээ. Байна уу, Наташ? Утсаа ав. Утсаа ав. Байна уу? Байна уу, Наташ?

Нат:   Байна уу.

Стас: Өө бурхан минь. Би зөндөө сандарлаа ш д. Чиний бүх юм зүгээр үү?

Нат:   Тиймээ, нэг тиймэрхүү.

Стас: Гайхалтай. Наташа, гуйя, дахиж надад хэзээ ч битгий ингэж хандаарай. Тохирох уу?

Нат:   Аа-хан.

Стас: Чи энэ 7 хоногт юу хийх вэ? Нэг бол уулзах юм уу? Ямар нэг амттай юм идэж, юу ч юм сонирхолтой юм хийцгээе.

Нат:   Бодож үзье. Чи мэднэ, тэнд Айжан ганцаараа шархтантай хамт байгаа. Би явж түүнийг солъё. 

Стас: Айжан. Тэр чиний шинэ найз уу? Байна уу, Наташ? Утсаа битгий таслаач. Наташ!

Саша:   Чи яах гэж энэ бүхнийг хийдэг юм бэ, а? Түүнд энэ үнэхээр сонин биш байхад.

Стас: Хөгшөөн, энэ бол дээд зэргийн ажиллагаа. Ичимхий бүсгүйг хэрхэн найрах вэ?

Саша:   Тэр ийм арганд орохгүй. Мөрийцсөн ч бэлэн.

Стас: Өө, мөрийцөх. Би мөрийцөх дуртай. Би Наташаг өөрийнхөө уламжлалт схемийн нэгээр найрна гэж мөрийцье.   

Саша:   Би чамтай жинхэнээсээ мөрийцөх гээгүй, тэнэг ээ.    

Стас: Хөгшөөн, хожимдсон. Гүйцээ, цаг явлаа. Миний тоосыг залгиарай. Азгүй амьтан.

--------------------------------------------------------------------------------

Мар:  Энэ юу вэ?

Вал:  Би ийм балай юмыг бункерийн тэнд сонссон.  

Ира:  Шувуу юм уу? Цахлайтай төстэй юм.

Над:  Хотод цахлай? 

Митя:   Тиймээ. Тэдний оройн зоогонд зөндөө цогцоснууд байна.

Ира:  Одоо бүр ойртоод, бүр миний чихээр хатгууллаа.

Паша:   Минийх ч гэсэн.

Митя:   Дэмийрэхээ больцгоо, гүйцээ.

Мар:  Тиймээ, хурдхан орцгооё.

Митя:   Явцгаая. Марина, аюгүй бол цахлайнууд биднийг тоншиж мэднэ.

--------------------------------------------------------------------------------

Мар:  Энд надад аймаар байна.

Ира:  Битгий ай.  

Митя:   Энд хэн нэгэн байгаатай адилгүй байна. Амьд хүн.

Мар:  Энд надад таалагдахгүй байна, залуус аа.

Вал:  Хөөе, байна уу? Хөөе? Амьд хүн байна уу?

Митя:   Байна уу?

Мар:  Бид одоо супермаркет орох уу?

Митя:   Тэгэхээр бид 1-р давхарт байна. Бидэнд 2-р давхар хэрэгтэй. Юундаа зогссон юм бэ? Явцгаая. Цаг хэцүүдлээ, залуус аа.

Надя:   Уучлаарай.

Вал:  Яваа.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Тиймээ. Янзтай.

Паша:   Би диваажинг яг ийм байдлаар төсөөлдөг.

Вал:  Ирка, бариад ав.

Надя:   Ядаж л энд цогцоснууд алга.

Вал:  Май.

Мар:  Баярлалаа.

Ира:  За, худалдаа хийх үү?

Мар:  Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Ира:  Чи Митяг хараагүй биз? Митяг хараагүй юу?

Надя:   Яасан, тэр чамайг хаячихсан уу? Түүнтэй таарвал намайг ВИП тасагт хүлээж байна гэж хэлээрэй.

Паша:   Яваарай.

Надя:   Орооны тоглоом.

Мар:  Болгоомжтой бай л даа.

Паша:   За тэгье ээ.  

--------------------------------------------------------------------------------

Ира:  Хөөе! Эмэгтэй! Эмэгтэй! Эмэгтэй, хүлээгээч! Эмэгтэй! Чи энд байна уу?

--------------------------------------------------------------------------------

Ира:  Эмэгтэй? Надаас айх хэрэггүй. Би өөрөө айгаад байх шиг. Би ямар ч муу юм хийхгүй.  

--------------------------------------------------------------------------------

Ира:  Эмэгтэй?

Вал:  Яасан, айсан уу?

Ира:  Муу тэнэг! Чи энд нэг эмэгтэйг хараагүй юу?

Вал:  Эмэгтэй? Үгүй ээ, хараагүй.

Ира:  Тэр энд байсан. Бодвол айсан байх.

Вал:  Үгүй ээ, би нэг ч эмэгтэй хараагүй.

Ира:  Түүнийг хайж олох хэрэгтэй. Тусламж хэрэгтэй байж мэднэ. Чи Митяг хараагүй юу?

Вал:  Бид энд амьдрахаар үлдлээ. Үгүй ээ. Тэр супермаркетад байгаа юм уу?

Ира:  Үгүй ээ, тэр тэнд алга.

Вал:  Чөтгөр гэж. За, за, би явж түүнийг хайя. Чи бусад руугаа яв. Чи яасан бэ? Хардаад байгаа юм уу?

Ира:  Холдооч!

--------------------------------------------------------------------------------

Ира:  Би яагаад шууд ойлгосонгүй вэ?

Митя:   Ирочка, Ирочка, Ирочка.

Ира:  Чи амласан ш дээ.

Митя:   Юуг?

Ира:  Хэрэв бид амьд гарвал хаяна гэсэн.

Митя:   Гэвч бид амьд гарсан. Үүнийг ямар нэг байдлаар тэмдэглэх хэрэгтэй. Өчигдөр орой байлуу? А? Нээрэн, чи өчигдөр арай илүү эелдэг байсан даа. Нааш ир. Надад хүрээд ир. Эмч ээ. Эмч ээ, чи намайг орхиж болохгүй.  

--------------------------------------------------------------------------------

Вал:  Ийм байх гэж! Сайн уу. Би... би уучлалт хүсье. Энд ер нь амьд хүмүүс байгаа юу? Сонсооч! Байна уу? Дүлийрчихсэн юм уу? Чөтгөр гэж! Янзтай! Би уучлалт хүсье. Би та нарт саад болохоор үнэхээр хүсэхгүй байна. Эсвэл энд хаа нэгтэй утсаар ярьж болох уу? Одоо больчих! Би та нарт хандаж байна. Та нар зүгээр үү? Сайхан бүсгүй, чи зүгээр биз дээ? Новш гэж! Хараал ид! Чөтгөр гэж! Новш гэж!

--------------------------------------------------------------------------------

Надя:   Хөл зүгээр л сөхөрч байна.

Мар:  Хаа нэгтэй хувцсаа солих уу? Бид хувцсаа сольж болно.

Митя:   Тиймээ.

Надя:   Аан гээч, хаа нэгтэй хувцсаа сольцгооё. Одоо цаг нь.

Мар:  Явж хувцсаа сольцгооё.

Митя:   Сайхан санаа.

Надя:   Юундаа зогссон юм?

Ира:  Хөөе, эмэгтэй?

Мар:  Явъя аа, энэ манекен байна.

Ира:  Үгүй ээ, би түүнийг хэдийн харсан. Хөөе?

Митя:   Хөөе, бүсгүй? Бидэнд хүрээд ир.

Ира:  Чи чимээгүй, түүнийг айлгачихна. Чиний бүх юм зүгээр үү? Тэр яасан бэ?

Надя:   Эргүүнүүдийн бас нэг цуглуулга.

Митя:   Хөөе?

Надя:   Тэр чичрээд байна уу?

Ира:  Яасан? Юу вэ? Тэр яагаад намайг хараад байна?

Митя:   Хурдхан ухарцгаа, бурхан минь гэж.

Надя:   Чих!

Макс:   Явцгаая! Түргэл! Түргэл! Түргэл! Босоод, босоод! Явцгаая!

Вал:  Хурдхан зугтацгаа! Түргэлцгээ!

Митя:   Юу байсан бэ?

Макс:   Түргэл! Түргэл, түргэл! Гүйгээрэй!

Мар:  Би ийм хурдан чадахгүй!

Макс:   Түргэл, түргэл! Алив, хурдлаач!

Макс:   Гараа! Гараа өг, түргэл!

--------------------------------------------------------------------------------

Макс:   Түргэлээрэй! Наашаа яваарай! Машин руу! Түргэл! Түргэл! Суугаарай!

Вал:  Алив наашаа!

Мар:  Наашаа хурдан суугаач!

Вал:  Алив асаагаарай!

Митя:   Түрэглээрэй!

--------------------------------------------------------------------------------

Нат:   Юу болсон бэ?

Айжан: Ямар нэг юм болсон уу?

Митя:   Алив, ороорой.

Айжан: Та нар яасан юм?

Ира:  Ус аваад ир.

Нат:   Аан-хан, одоохон.

Айжан: Залуус аа, юу болсон юм?

Паша:   Тэр чимээнээс болоод..

Ира:  Ус... ус.

Паша:   ....дотор дэлбэрэх шиг болсон. Миний бүр чихнээс цус гарсан.  

Саша:   Шархтны чихнээс бас цус гарсан байсан.

Вал:  Тэгвэл түүнийг ч гэсэн энэ юмнуудын нэг нь шархдуулж.    

Ира:  Тайван, тайван, тайван.

Надя:   Тэрийг яагаад буудсаныг би одоо л ойлголоо. Тэдний тэр аймшигтай инээмсэглэлийг та нар харсан. Тэр нүд, бас хашхираан....

Саша:   Тэд гэж хэн? Тэд зүгээр л хашхирдаг юм уу, яадаг юм?

Вал:  Тэд эрчүүдийг алдаг. Нэг нь нэг залуугийн хоолойноос зуусан байхыг би өөрийнхөө нүдээр харсан. Бүх юм нь авах юмгүй.

Айжан: Ямар аймаар юм.

Вал:  Тэр юмнууд бүхэл бүтэн сүргээрээ байсан. Бид хоёр бункерийн өмнө сонссон тэр хашхираан.

Нат:   Хүлээ. Тэдгээр... тэдгээр юмнууд тэд эмэгтэйчүүд үү эсвэл....

Вал:  Эмэгтэйчүүд биш. Мутантууд, ямар нэг мутантууд. 

Нат:   Мутантууд аа?

Макс:   Би тэдний эхнийхтэй нь халдвар тарсны дараа таарсан. Би ч гэсэг эмэгтэй хүн гэж бодсон. Тэгээд тэрийг ойртонгуут нь...

Митя:   Чи тэрийг буудсан. Хариу үйлдэл сайтай юм.

Макс:   Би гар буугаа гаргая гэж бодоогүй. Зүгээр л... зүгээр л тэр хашхираан... би яаж хөдөлсөнөө ч өөрөө ойлгоогүй.  

Митя:   Тиймээ, би хэлээд байна. Алуурчны ховорхон авъяас. Зүгээр л чамайг бишрэе.

Ира:  Одоо болно! Энэ араггүй хамгаалалт. Хэрэв тэр тэнд байгаагүй бол бүгдийг зүгээр л мэрэх байлаа.

Митя:   Тийм шүү, үлгэрийн юм шиг аз таарсан. Хотод зэвсэгтэй хүнтэй таарсан. Үнэнхээр ховор зүйл.

Ира:  Дуугай болчихоосой, а?

Саша:   Чи цэргийнх үү?

Макс:   Үгүй ээ, би аврагчаар суралцаж байгаа. Гар бууг олсон. Хотод түүнгүйгээр зүгээр л амьд үлдэх араггүй. Би эгчийгээ хайж байна.

Ира:  Эгч ээ?

Макс:   Тиймээ. Түүнийг авахаар хотод буцаж ирсэн боловч... тэр гэртээ, ажил дээрээ ч алга.

Митя:   Чи мутантуудын дунд хайж үзээгүй юу?  

Макс:   Амаа тат, ойлгов уу?

Митя:   Тэгээд чи яахав, буудах уу?

Ира:  Түүнийг анхаарах хэрэггүй. Чамайг хэн гэдэг вэ?

Макс:   Би Макс.

Ира:  Би Ира.

Митя:   Харин би Митя.

Макс:   Маш таатай байна.

Стас: Залуус аа, энэ бүхэн мэдээж үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Гэхдээ эцэст нь тэр галзуу хүүхнүүд яасан бэ? Би юу ч ойлгосонгүй.

Макс:   Тэд халдварын хохирогчид. Миний хотод харсанаар бол энэ зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилж, бусад нь үхдэг. Тийм эмэгтэйчүүд үй олноороо байгаа. Тэд бүгдээрээ юм ярьдаггүй, нөгөө хачин чимээгээ л гаргадаг. 

Стас: Чарладаг хүүхнүүд.

Макс:   Тиймээ, чихээ таглахгүй бол тэр... тэр хашхираан саармагжуулдаг юм. Тэд эрүүл хүмүүсийн хойноос ангуучилдаг. Нэг нь гарч ирсэн газарт бусад нь гарч ирдэг. Тэд яг сүрэг шиг. Яг л... яг л бие биенээ мэдэрдэг, нэг нэгнийгээ сонсдог юм шиг.

Нат:   Харин амьд нь? Чи амьдтай нь таарсан уу?

Макс:   Тиймээ, би амьдыг нь харсан. Хот даяар буун дуу, хашхираан байнга сонсогддог.  

Ира:  Цэргийнхэн буудаж байгаа юм уу?

Макс:   Цэргийнхэн, бас тонуулчид.

Саша:   Холбоо харилцаа яасан?

Макс:   Таг. Москваг бүхэлд нь бүслэн хаасан. Тиймээс энэ хүрээнд хэн нэгэнтэй холбоо барих боломжгүй.

Вал:  За, дүгнээд үзье. Бид хотод галзуу солиотой алуурчин хүүхнүүд... бас зэвсэглэсэн тэнэг юмнуудтай хамт байна. Ямар нэгэн санал байна уу?

Мар:  Би эндээс хаашаа ч явахгүй.  

Саша:   Марин, цахилгаан үүсгүүрт маш бага түлш үлдсэн. Бид яаралтай ямар нэг төлөвлөгөө зохиох хэрэгтэй.

Вал:  Төлөвлөгөө?

--------------------------------------------------------------------------------

Эр:    Нэг дөрөвт, нэгэндээ ойрхон байгаарай, объектын төлөв байдал судлагдаагүй. Хариу.

Эр:    Таныг ойлголоо, хариу.

--------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

 

Back to episodes Go home