Выжить после S1 4

Дараа нь амьд үлдэх – 4

Үргэлжлэл:      47:36 мин

Дүрүүд:

Эр:

Паша

Саша   

Стас           

Митя          

Валера хөл бөмбөгийн фэн, мулзан толгойт

Иван     Радовский         “Оргил” корпорацийн эрдэмтэн   

Максим Иринагийн дүү, аврагч

+ Сергей Михайловч

+Пётр Чернов

+1-3 эрчүүд

 

Эм:

Ирина  

Наташа      

Марина      

Айжан  

Надя          

--------------------------------------------------------------------------------

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН

--------------------------------------------------------------------------------

Саша:   Бид яаж энд ирснийг ядаж ойрхон санах хүн байна уу?

Ира:  Энд бид бүгдийг түгжсэн.

Надя:   Онгойлгооч! Хаалга аа онгойлгооч!

Вал:  За, хүмүүс ээ, бүгдээрээ хурдхан тархиа ажилуулцгаа! Хэн юу санаж байна? Хэн биднийг ийш нь авчирсан? Хэн ухаан алдуулсан бэ?

Женя:   Энэ хэзээ ч эхлэж мэднэ. Бэлэн байгаарай. Инээмсэглээрэй. Биднийг хэн ч хайхгүй. Биднийг алах нь тодорхой.

Стас: Юу вэ? Энэ яагаад энд байдаг юм?

Иван:   Чи хотоос явах ёстой. Байна уу? 

Сер:  Иван Сергеевич, охин чинь надад байгаа.

Иван:   Тэгэхээр та нар намайг ажилд буцааж оруулахын тулд ингэж шийдсэн үү?

Сер:  Танд ганцхан цаг байна. Хэрэв та охиндоо хайртай л бол зөв сонголт хий.

Иван:   “Оргил” хүмүүс дээр генетикийн туршилт хийхээр бэлтгэж байсан.

Сер:  Чамд зөвхөн Радомский, вирус хоёрыг бункерт хүргэ гэж хэлсэн.

Пётр: Энэ үл ойлголцол яаж болсныг би ойлгоогүй.

Пётр: Авто ослоор үхсэн бололтой.

Сер:  Хэрэв энэ үнэн бол надад түүний цогцосыг харуул.

Эм /ТВ/:      Москвагийн метроны өртөөнүүдийн нэгэнд үл мэдэгдэх бодис цацагдсаны улмаас халдвар авсан гэж 1000 гаруй хүн ханджээ.

Пётр: Оршин суугчдын 50% нь хэдийн нүүн шилжсэн. Мөн хэд хэдэн террорист байгууллагууд өөрсөддөө хариуцлагыг авсан. Тиймээс “Оргил”-ыг сэжиглэхгүй.

Сер:  Сайн байна. Гар утас, үүрэн холбоо, интернет, зурагт гээд бүгдийг нь унтраа. Би ингэж хүсч байна.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Сонс, чи асуудал хүсч байна уу?

Мика:   Чи хаалгыг мөргүүлээд байвал тэр өөрөө онгойх уу?

Вал:  Хамгийн ухаантай нь уу?

Мика:   Тиймээ.

Ира:  Больцгоо! Залуус аа!

Мика:   Хүрээд ир!

Вал:  Тэгье л дээ! Тэгье!

Ира:  Алив ээ, нэмээд зодолдооч!

Стас: Энэ юу вэ?

Ира:  Хөөе, чи тэнд юу хийсэн бэ?

Женя:   Хаалгаа нээ!

Нат:   Түүнийг гаргаач!

Стас: Тэг ээ, тэг.

Ира:  Тайван.

Мар:  Тэнд Женя....

Ира:  Женя? Жень? 1 2 3 4 5 6... 10!

Мика:   Тэр үхсэн, Ира.

Ира:  9 10.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Бүгд тойргоос холдоорой.     

Эр:    Таныг ойлголоо. Хязгаарлах хүрээг идэвхжүүллээ.

--------------------------------------------------------------------------------

Саша:   Чи яаж байна аа?

Вал:  Хэрэв туршилтын гахайнуудыг ажиглах боломжгүй бол энэ  ямар хэрэгтэй вэ? Камеруудыг эвдвэл тэд яахыг нь харъя л даа! Тоглолт дууссан! Үргэлжлүүлмээр байвал наашаа ирцгээ, новшнууд аа!

Мар:  Бид энд түгжигдсэн. Энд тэд бидэнд юу дуртайгаа хийж чадна.

Эр:    Орох хориотой. Буцаад яв.

Макс:   Миний эгч тэнд байгаа.

Эр:    Жаал аа, одоохон машиндаа суугаад эндээс хурдхан буцаад яв! Чөтгөр гэж!

--------------------------------------------------------------------------------

Паша:   Түүний оронд хэн ч байж болно. Үгүй гэж үү?

Вал:  Аминь.

Сер:  Оо, болчихлоо. Эрх чөлөө!

Иван:   Тийшээ.

Сер:  Тэд гавны түлхүүр хаана хийдэгийг мэдэхгүй биз? Байдаггүй юу?

Иван:   Нам гүм.

--------------------------------------------------------------------------------

Иван:   Миний хэлээд байсан юм энэ.

Пётр: Яг төлөвлөсний дагуу вирус сонголттойгоор үйлчилж байна. Бусад хүмүүсийг бодвол хүүхэд гаргах насны ген сайтай эмэгтэйчүүд вирусыг тэсвэрлэх чадвар нь сайн байна.

Сер:  Өөрөөр, вирус тэр бусад хүмүүсийг зүгээр л үхүүлдэг байх нь уу?

Мика:   Чи энд юунд түүний хажууд суусан юм? Одоо түүнд эмч хэрэггүй. Эй, эй!

Ира:  Эй!

--------------------------------------------------------------------------------

Макс:   Хөөе?

Эмч:  Битгий ойрт! Битгий ойрт!

Макс:   Зүгээр, зүгээр, зүгээр.

Эмч:  Би халдварлагдсан.

Макс:   Би эгчийгээ хайж байна. Лена, тэр сувилагч.

Мика:   Яасан?

Ира:  Биднийг энд түгжихийг чи сэдсэн үү?

Сер:  Оо! Оллоо. Тулгацгаая.

Мика:   Хувилбар. Хувилбар нь, хаалгыг онгойлгох араггүй, Ирочка.

Сер:  Чи вирусын талаар яаж мэддэг байна?

Иван:   Би түүнийг бүтээсэн.

Сер:  Чи бас Кеннедийг алсан юм биш биз?

--------------------------------------------------------------------------------

Мика:   Стасик! Хүрээд ир!

Стас: Чи юундаа уурласан юм бэ?

Мика:   Онгойлго!

--------------------------------------------------------------------------------

Мика:   Эсвэл чи тэгсэн үү?

Вал:  Амаа мэд.

Мика:   Энд ганцхан бид байгаа.

Нат:   Ганцхан бид биш.

Вал:  Эсвэл тэд энд юу болж байгааг мэдэж байж мэднэ. Хэн нэг нь мэдээллэж байгаа.

Ира:  Би юу ч ярихгүй.

--------------------------------------------------------------------------------

Мика:   Хараал ид!

--------------------------------------------------------------------------------

Мика:   Нэг бол чи яг одоо зүгээр л өгчих, эсвэл би чамайг эмэгтэй хүн гэж үзэхгүй.

Надя:   Намайг шийтгэх үү?

Мика:   Чи ёстой...

--------------------------------------------------------------------------------

ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 4 – Р АНГИ /ТӨГСӨЛ/

--------------------------------------------------------------------------------

Эр:    Алив ээ, алив.

--------------------------------------------------------------------------------

Мар:  Залуус аа! Залуус аа!

Вал:  Энэ юу вэ?

Вал:  Энэ бас юун новш нь вэ?

Мар:  Энэ цус уу?

Ира:  Шинэхэн... будаг байна.

Саша:   Та нар яагаад байгаа юм? Дахиад л чиний наргиан уу?

Стас: Үгүй ээ, залуус аа, энэ би биш. Би ингэж даажигнаж чадна. Би арай л өөрийгөө сэжиглэсэнгүй. Гэвч би маш муу зурдаг, бүр бичихдээ хүртэл асуудалтай.  

Паша:   Эхэллээ.

Вал:  Юу?

Паша:   Ийм юм болно гэдгийг. Энэ Женягийн анхааруулга!

Мар:  Паш, боль л доо. Би одоо хашхирлаа шүү! Чи яагаад байгаа юм!

Айжан: Энэ бол хөх тэнгэр.

Вал:  Бас юун хөх тэнгэр?

Айжан: Хөх тэнгэр бол тэнгэрийн бурхан. Тэр биднийг хамгаална.

Ира:  Өөрөөр, чи зурсан юм уу?

Айжан: Тиймээ. Энэ газарт маш их муу энерги байна. Энэ түүнийг цэвэрлэнэ.

Вал:  Магадгүй, тэр бас бидэнд хаалга нээж өгөх байх. Чи юу гэсэн бэ?

Нат:   Валера!

Айжан: Намайг тавиач!

Вал:  Сонс, чи залхааж байна, оросоор яриач!

Саша:   Хөөе!

Ира:  Чи эрүүл үү, Валера?

Нат:   Айжан, зүгээр үү?

Саша:   Чи зүгээр үү?

Нат:   Гараа зүсчихэж.

Ира:  Тиймээ. Зоволтгүй, би цэвэрлээд өгье.

Вал:  Яг зөв. Тэг ээ. Мэдээж, яваад түүнийг тайвшруул. Дахиад юу ч юм зурах биз.

Саша:   Валера, энэ чинь хэвийн зүйл огтхон ч биш. Чи уучлалт гуйхгүй юу?

Вал:  Өө, үгүй ер өө! Чи намайг албадаж чадах уу?

Саша:   Найз аа, би ч гэсэн нүдээд өгөх үү, үүнээс болж чи үхэхгүй байлгүй.

Стас: Хөөх! Би бүр хөөх гэж хэлнэ! Сайхан харагдаж байна.

Надя:   Чиний даажигнал намайг залхааж байна! Чи үхсэнээ хийж ус хаасан юм, тэнэг ээ!

Стас: Та нар өглөөнөөс хойш ухаанаа алдчихсан юм уу? Би юу ч хаагаагүй. Би юу ч зураагүй.

Надя:   Тийм үү? Хэн хаасан юм?

Стас: Би мэдэхгүй ээ.

Надя:   Залуус аа, тэнд бас ус алга.

Саша:   Бүр үү?

Нат:   Харин тийм.

Вал:  Ойлгосонгүй.

Надя:   Одоо дахиад л. Хэн энийг зохиох вэ? Би энэ балиар юманд чинь оролцохгүй.

Нат:   Саша, магадгүй чи сантехник мэддэг юм биш биз?

Надя:   Би явж угаалгаа дуусгалаа.

Стас: Сайхан санаа!

Надя:   Энэ юун новш вэ?

Саша:   Тэнгэрийн бурхан. Айжан зурсан.

Надя:   Гоё болж.

Паша:   Миний юу бодож байгааг мэдэх үү, бид тэдний холбоог тасалсны төлөө тэд шийтгэж байна.

Мар:  Юу?

Паша:   Яг тийм.

Саша:   Бүх юм зүгээр. Ямар ч асуудалгүй. Амаа тат, намайг дагаад яв. Одоо учрыг нь олно.

Мар:  Саша, нээрэн үү?

Саша:   Бүх юм сайхан болно. Бүгдийг зохицуулна.

Паша:   Энд хаанаас шалбаагтай болчихов?

Саша:   Энд их хөлөрсөн байна. Миний бодлоор, бидний хөргүүрийг салгасан бололтой.

Паша:   Гэхдээ энэ сүртэй юм биш. Тэртээ тэргүй бидэнд консерв, гурил төдий байгаа.  

Саша:   Чи бас түүнийг консервлэхийг санал болгож байна уу? 

Паша:   Аан гээч, түүнийг доромжлохоо больчих. Тэртээ тэргүй тэр үхэхээсээ өмнө биднийг хараасан. Харин бид түүнийг хүний ёсоор ч оршуулж чадаагүй. Удахгүй хараарай. Тэр биднээс хариугаа авах л болно.

Саша:   Больж үз! Хилэгнэсэн сүнс гэдэг дажгүй санаа. Гэвч бидэнд одоо бодитой асуудал байна. Эхлээд ус, дараа нь хөргүүр. Яавч тохиолдол биш. Ингэхэд хэдэн сав ус үлдсэн бэ?   ширхэг. Гал тогоонд 5. Хүн бүрт нэг хагас сав гэхээр нэг хоног ч хүрэлцэхгүй.

Паша:   Одоо яах вэ?

Саша.   Хэмнэнэ. Бид тэдэнд амьдаараа хэрэгтэй гэж найдъя.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Бодоод үз, миний охин надаас “би яагаад гэртээ хувийн багш нартай суралцах ёстой юм бэ” гэж асуусан. Би жирийн хүүхдүүдтэй сургуульд яагаад явж болдоггүй юм?   

Анд:  Жирийн хүүхдүүдтэй? Нохой авч тэжээ.

Эр:    Харин тиймээ, Андреас. Би охиндоо бүр тохирох нийгмийг нь худалдаж авч чадахгүйг түүнд яаж тайлбарлах вэ?

Эр:    Би өнөөдөр төрөлтийн нэг жилийн үзүүлэлтийг харлаа. Тэд маш хурдтай үржиж байна. Бидний ач нар хэний дунд амьдрах болж байна? Дээд зөвлөл үүнд оролцох цаг нь болсон. Энэ нийгмийг цэвэрлэх маш хүмүүнлэг арга.

Эр:    Гэвч Дээд зөвлөлийн гол зэвсэг эргэлзээтэй байгаа. Төгс зүйлийн ийлдэс хүмүүсийг алж байна.

Эр:    “Клейто” төсөл онцгой уян хатан байдлыг шаарддаг төсөл гэж би үргэлж үздэг байсан. Тиймээс түүнийг Глотовд даатгасан нь Зөвлөлийн алдаа. Зөвлөлийн тэргүүн арга хэмжээ авна гэж найдъя.  

--------------------------------------------------------------------------------

Ира:  Митя хаана байна?

Стас: Нимбэг угаасаа тийм. Түүнд юу ч хамаагүй.

Вал:  Орхичих, түүнгүйгээр шийдье.

Ира:  За, тэгээд? Ингээд болсон уу?

Саша:   Тийм ээ. Тэд яагаад ус тасалсныг, дахиад хэзээ ирэхийг нь би би мэдэхгүй. Хэмнэх л хэрэгтэй.

Надя:   Тэгээд бид яаж хуваах вэ?

Саша:   Шийднэ.

Вал:  Юу ч хуваахгүй. Би бүх усыг өөртөө авна.

Надя:   Юу?

Вал:  Сонссон чинь тэр. Ус, хүнс барагдашгүй юм биш. Хэн нэг чинь энэ тухай бодсон уу? А? Чи бүдүүн ээ, хамгийн сүүлчийн лаазтай тушёнкийг гудрахдаа энэ тухай бодож байсан уу?

Паша:   Тэгж яривал тэнд дахиад байгаа.

Вал:  Өө! Та нар бүгдээрээ тэгж боддог байх нь. Гүйцээ. Бэлэн юм дууссан. Хэн нэг нь энэ бүхнийг хянах ёстой.

Ира:  Тэгээд чи юм уу?

Вал:  Тиймээ, би. Бүгдээрээ шинэ дүрмийг мэдэх ёстой. Энэ мөчөөс эхлээд өдөрт хоёр удаа иднэ. Наташа миний хатуу хяналт дор хоол бэлтгэнэ. Ойлгосон уу? Усыг мартацгаа. Бүр тэсэхээргүй бол хагас аягыг хийж өгнө, гүйцээ. Нүүр гар угаах, сахал хусах...

Мар:  Хийгээд өгөөч.

Вал:  ....юу ч байхгүй. Уугаад дуусга. Бас нэг юм, хөргүүрт ойртож болохгүй. Гавлыг чинь цөмлөнө.

Паша:   Удахгүй тийшээ хэн ч орохыг хүсэхээргүй болно.

Саша:   Паша.

Вал:  Алив, чи юу гэсэн бэ, бүдүүн ээ?

Паша:   Тэд бидний хөргүүрийг салгасан, ойлгов уу? Удахгүй энд моргоос ч дор болно.  

Ира:  Саша, энэ үнэн үү?

Мар:  Хүлээ, тэнд Женягийн цогцос байгаа. Тэр яах болж байна?

Паша:   Бид камеруудыг нь эвдсэний төлөө дээрхүүд хариугаа авч байна.

Надя:   Энэ хэний агуу санаа байсан бэ? Чи юундаа гөлөрөөв, гөлөг минь? Бид энд шарилтай хамт ялзрах юм уу, а? Яваад камеруудыг нь буцаагаад ажилуул.

Вал:  Тэднийг бүгдийг нь эвдсэн, тэнэг ээ.

Саша:   Миний бодлоор, би нэгийг нь засаж чадах байх.

--------------------------------------------------------------------------------

Иван:   Эмэгтэй! Эмэгтэй!

--------------------------------------------------------------------------------

Митя:   Өө, эмч.

Ира:  Чамд бүх юм хамаагүй гэцгээж байна. Харин чамд сонин байж магадгүй гэж би бодлоо. Бидний усыг хаасан. Бас хөргүүрийг. Ундны ус нэг хоног хүрэлцэнэ. Хэрэв хэмнэвэл арай илүү.

Митя:   Тэд бас гэрэл тасалж магадгүй. Тэгвэл романтик байх юм шиг санагдлаа.

Ира:  Чамд ер аймаар биш байна уу? Надад аймаар байна. Хэрэв бид эндээс гарахгүй бол.

Митя:   Хар даа. Ямар юм байгааг хар.

Ира:  Хаанаас?

Митя:   Чи бид хоёр танилцсан орой би ямар баяртай байлаа. Бизнест одтой, бас хүүхэнд одтой,  итгэмээргүй юм гэж бодож байсан. Тэгээд л энд ирсэн. Харин энд нь нэг л биш болчихлоо.

Ира:  Чи юу зардаг байсан бэ? Нимбэгний ундаа юу, эсвэл ямар нэг цагаан нунтаг уу?

Митя:   Чи эмч биш цагдаа юм уу? Эсвэл клубт хэн нэгнийг урхидсан уу?

Ира:  Би яагаад шууд таамагласангүй вэ?

Митя:   Ой, намайг эмчлээч.  

Ира:  Хэрэглээд удсан уу?

Митя:   Бүсгүй минь, би хэрэглэгч биш. Миний бүх юм хяналтанд байдаг.

Ира:  Тийм дээ, тийм, бүгд л тэгж ярьцгаадаг. Юу гээч, би чамайг муугүй залуу гэж бараг итгэж боддог байсан.

Митя:   Харин зарим нэгд нь муу залуу байж магадгүй. Чи яасан бэ? Бид эндээс гарахгүй гэдгийг чи мэднэ. Энэ бүх ойлгомжгүй байдлыг орхиё. Чи үүнийг хүсч байгаа ш дээ.

Ира:  Би эндээс гарахыг хүсдэг.

Митя:   Гарахаар бол гэрлээ унтраагаарай.

--------------------------------------------------------------------------------

Стас: За яасан? Ажиллаж байна уу?

Саша:   Ажиллах л ёстой.

Стас: Хөөе! Найзууд аа, бид нэг камерийг засчихлаа. Тиймээс та нар бидний шоуг цааш нь үзэж болно. Залуус аа, усаа холбож, хөргүүр ажиллуулж өгөөч. Тэгэхгүй бол бид энэ хэцүүдэх нь, энэ сайхан биш байна.

Саша:   Та нар гол хүмүүс гэдгийг бид мэдлээ. Бид та нарын анхааруулгыг ойлгосон. Бид камераар дахиж оролдохгүй. Хамтран ажиллацгаая. Бид тийм ч их юм хүсэхгүй байгаа.   

Нат:   Энэ юу вэ?

Вал:  Хөөе, юу болоод байна аа?

Паша:   Энэ дохио юм уу? Чих дүлийрэх нь!

Вал:  Хараал ид!

Айжан: Хаанаас энэ чимээ вэ?

Ира:  Та нар камер луу юу гэж хэлсэн бэ?

Саша:   Сүртэй юм байхгүй. Тайвшраач, тэгэх үү?

Мар:  Энэ зүгээр л...

Ира:  Чи юундаа суусан юм? Юу хийхийг хэлээч!

Вал:  Би хаанаас мэдэх юм?

Ира:  Чи чинь толгойлогч! Босооч!

Вал:  Хэрэв энэ дохио дуугарч байгаа бол яалт ч үгүй бункерээс!

Ира:  Хэн нэг нь нэг юм хийгээч!

Вал:  Чи юу хийгээд байна аа? Чи юу гэдгийг нь мэдэх үү?

Саша:   Тиймээ, мэднэ! Бүгдийг нь таслах хэрэгтэй!

Вал:  Битгий удаад бай! Алив өгөөдөх!

Саша:   Чи яаж байна аа?

Вал:  Ингэж байна!

Стас: Болчихлоо! Болчихлоо! Эрчүүд ээ, болчихлоо!

Над:  Муусайн юмнууд! Усгүй бол бид бүгдээрээ энд үхнэ!

Стас: Валера, чи мундаг шүү!

Вал:  Энэ юу вэ? Би усыг юу гэж хэллээ?

Паша:   Түүнийг битгий оролд.

Вал:  Бас л уумаар санагдсан уу, тийм үү?

Паша:   Үгүй.

Нат:   Тайвшир. Тайвшир, харав уу бүх юм дууссан.

Паша:   Марина, битгий уйл. Битгий уйл. Одоо болно.

Нат:   Битгий уйл.

--------------------------------------------------------------------------------

Эр:    “Клейто”-ийн нөхцөл байдлын талаар би таны бодлыг мэдэж болох уу? “Оргил” вирусыг тархахад хүргэсэн. Глотовд итгэж болохгүйг би үргэлж мэддэг байсан.

Эр:    Глотов маш их хүчээ зарцуулсан. Тэр үзэл санаандаа үргэлж үнэнч. Энэ л надад таалагддаг. Гэхдээ түүний зоримог зан...

Эр:    Тэр жирийн хүмүүстэй байнга харьцдаг байсан. Глотов нэр алдарт дуртай.

Эр:    Зүгээр орхи. Глотовтой, эсвэл түүнгүйгээр бид зорилгоосоо ухрахгүй.  

--------------------------------------------------------------------------------

Вал:  Гар өвдөхгүй байна уу? Май. Хүйтэн усаар жин тавь, тэгэхгүй бол хөхрөнө. Аан, бас тийм. Хэрэв хүсвэл уугаарай, энэ миний хувь ухаантай. Гамнах хэрэггүй.

Айжан: Хэрэв уучлалт гуйхаар ирсэн бол уучлалт гуй.

Вал:  Сонс, би одоо чамтай хүн шиг харьцаж байна. Юу нь буруу байна?

Айжан: Май, өөрөө наад усаа уу.

Вал:  Өө! Тэгье! Өөрийгөө хохирогч болгож жүжиглэ! Эндээс гарсны дараа миний эсрэг өргөдөл бичээрэй! Чи үхсэнээ харсан юм? Солонго хараа юу?

Над:  Өөрийнхөө усыг хуваалцах гэдэг. Сайн л байна. Чи түүнийг чадсан сайн хэрэг. Зөв, зөв. Чи ийм юмнуудтай орооцолдвол чи өөрөө л зовно. Чи ирээдйгээ бодож эрчүүдийг сонгох хэрэгтэй. Эсвэл 50 гарсан бэлэн хэн нэгнийг клубээс сонгож болно. Тэд нартай ойлголцох амархан. Жилд хэдэн саяыг олдогийг шууд мэднэ. Бас эхнэр нь ямар машинтай явдагийг мэдэж болно. Тиймээс, түүн шиг байх уу, эсвэл сайхан маникюр байх уу гэдгээ шуудхан шийдсэн нь дээр.

--------------------------------------------------------------------------------

Иван:   Ира? Ира!

Макс:   Уучлаарай, танд туслах уу?

Иван:   Би түүнийг миний охин гэж бодлоо.

Макс:   Энэ юу вэ?

Иван:   Мэдэхгүй ээ.

Макс:   Наашаа, хурдал!

--------------------------------------------------------------------------------

Надя:   Энд үхнэ гэдэг ямар нэг эндүүрэл. Би хүсэхгүй байна.

Стас: Манай бункер юугаараа чамд таалагдахгүй байна? Үнэгүй, бас тухтай. Бүрэн ВИП. Удахгүй бид эндээ үхнэ.

Надя:   Үхэж далдар!

Стас: Хөөх! Одоо яахав?

Вал:  Яасан, хамууд аа? Хэцүүдсэн үү? Би зарим нэг юм оллоо.

Стас: Дээр үеийн хөрөө. Хүй нэгдлийн ирлэгч. Ямар ч юм химийн бодисууд. Чи энэ бүгдээр яах гээв, агуйн хүн гуай?

Вал:  Бөмбөг хийнэ. 

--------------------------------------------------------------------------------

Макс:   Тэр хашхираан... Тэр юу болохыг та мэдэх үү?

Иван:   Үгүй ээ. Энэ ямар нэг өндөр давтамж гэж бодож байна. Миний харсан цогцоснуудын чихнээс нь цус гарсан байсан.  

Макс:   Энэ холбоотой байж мэднэ.

Иван:   Магадгүй. Мэдэхгүй байна.

Макс:   Ер нь энэ халдвар аймшиг гэлтэй.

Иван:   Тийм ээ.

Макс:   Би энэ хотод сүүлчийн амьд хүн гэж бодлоо.

Иван:   Тиймээ.

Макс:   Та охиноо хайж байна уу?

Иван:   Тиймээ.

Макс:   Харин би дүүгээ. Халдвар эхлэх үед би аврагчдын лагерт байсан. Тэр тухай мэдэнгүүт буцаад шууд хотод ирсэн. Гэвч дүүгээ яагаад ч олж чаддаггүй.

Иван:   Аан гээч. Та аврагч.

Макс:   Болохыг хүсдэг.

Иван:   Тэгвэл та надад туслаж чадах нь.

Макс:   Ямар байдлаар? 

Иван:   Хэргийн учир нь миний охиныг барьцаанд авсан.

Макс:   Барьцаанд аа?

Иван:   Тиймээ. Юу... Үүнийг тайлбарлахад удна. Би хамт ажиллаж байсан хүмүүсийг түүнийг булаасан. Би тэдний туршилтыг тасалдуулсан юм. Вирус хотод тархсан. Одоо би...

Макс:   Та вирусыг зохиосон хүмүүст ажиллаж байсан юм уу?

Иван:   Тийм ээ. Үгүй... өөрөөр... одоохон, одоохон би бүгдийг тайлбарлая. Хэргийн учир нь энэ вирусыг би зохиосон юм. Тэгээд тэр санаандгүй хотод тархсан. Би ойлгож байгаа. Би үүний төлөө хариуцлага хүлээхэд бэлэн. Гэвч миний охин үүнд ямар ч хамаагүй. Би охин оо авармаар байна, ойлгож байна уу?

Макс:   Тантай хамт ажилладаг тэр хүмүүс чинь хэн бэ?                                                                                              

--------------------------------------------------------------------------------

Эр:    Та ямар нэг юм уух уу?

--------------------------------------------------------------------------------

Сер:  Ноёд оо, миний ойлгосноор та нарт надаас асуух юм байна уу?

Эр:    Москвад юу болсныг бид мэдмээр байна. Вирус яаж алдагдсан бэ? Бас төгс болгох ийлдэс яагаад хүмүүийг алаад байна? Бидэнд тайлбарлаж чадах уу?

Сер:  Үгүй.

Эр:    Өөрөөр, та өчнөөн жил хөрөнгө, хүч чармайлт зарцуулсан ажлыг нураасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу?   

Сер:  Үгүй.

Эр:    Тайлбарла.

Сер:  Ноёд оо, нэгэнт болсон явдлыг өөрчилж болохгүй. Вирус үнэхээр хяналтаас гарсан. Гэвч хяналт гэж юу вэ? Тийм том хот халдварлана гэдэг бол учрах ёстой тавилан. Та бид нийгмийг цэвэрлэж, шинэ ертөнцийг байгуулах шаардлагтай гэж өчнөөн жил ярихаас хэтрээгүй. Тэр хооронд одоо Москвад болж байгаа үйл явдал бидний тэр шинэ нийгмийн эхлэл. Энэ дахин сэргэлт биш үү? Хөдлөх хэрэгтэй. Тэгээд шийдэмгий хөдлөх хэрэгтэй. Хүмүүс бидэнд саад болж чадахгүй.

Эр:    “Оргил” анхаарч чадаагүй. Профессор Радомский зугтсан.

Эр:    Хэрэв тэр амьд бол “Клейто” төслийн талаар мэддэг бүхнээ ярих болно. Тэгвэл хүмүүс Дээд зөвлөлийн эсрэг босно.

Сер:  Профессор Радомский үхсэн. Хөдлөж эхлэх хэрэгтэй. Би өөрийн талаас бүхий л хариуцлагыг өөртөө авахад бэлэн. Тийм байж. Хэрэв ноёд надад итгэхгүй байвал би бүрэн эрхээ шилжүүлж, зөвлөлийн ямар ч шийдвэрийг хүлээж авахад бэлэн.   

--------------------------------------------------------------------------------

Ира:  Чи хаанаас бөмбөг хийж чаддаг юм?

Вал:  Энэ байцаалт уу? Би сургуулийн хүүхдүүдтэй хамт ийм юмаар трансформатрын хайрцагны хаалгыг дэлбэлж байлаа. Дараа нь цагдаа нар дүүргээр нэг шуугиулсан даа. Бүр намайг барьж өгөхийг хүссэн, муу тэнэг.

Надя:   Чи энэ бүх хугацаанд юу хийж байсан юм бэ? Алив ээ, алив, өөрийнхөө бөмбөгийг хийгээч!

Ира:  Юу? Үгүй ээ! Юун бөмбөг? Үгүй ээ, бид бөмбөг хийхгүй. Энэ аюултай.

Надя:   Амаа хамхи. Алив хий.

Ира:  Бид ямар ч бөмбөг хийхгүй. Энэ аюултай! Хэрэв бид хаалгатай хамт дэлбэрвэл яахав?

Нат:   Надя

Надя:   Сонс, охин минь, чи яах ч үгүй. Би чамд амлая!

Нат:   Надя!

Ира:  Та нар бүгдээрээ ухаанаа алдчихсан юм уу? Юу вэ? Бид ямар ч бөмбөг хийхгүй!

Надя:   Алив ээ, хийгээч!

Ира:  Та нар бүгдийн өмнөөс шийдэж болохгүй.

Саша:   Тиймээ, бид хаалгыг үнэхээр салгаж чадахгүй. Харин нугасыг нь дэлбэлэх гэж үзэж болох юм.

Ира:  Саш!

Саша:   Ира, гуйя, итгэ. Бид үзээд алдах хэрэгтэй.

Вал:  Энэ юмыг үүнтэй холино, дараа нь харуулъя. Үлдсэнийг нь ав.  

--------------------------------------------------------------------------------

Иван:   Тэд аймшигтай хүмүүс. Тэд асар их эрх мэдэлтэй. Тэд дэлхий даяар эрх мэдэлтэй. Надад итгэ. Гэхдээ үүнд нөлөөлж чадах байгууллага байдаг гэж би боддог. Хэрэв тийм юм болохгүй бол дэлхийн асар том сүйрэл болно. Чи ойлго! Надад итгээ. Та итгэхгүй байгааг би харж байна. Тийм үү? Надад итгэ. Сонсооч, би...

Макс:   Би явах боллоо. Би... би явах ёстой. Би эгчийгээ хайх ёстой, уучлаарай.

Иван:   Би танаас гуйя. Намайг өөрийнхөө хүмүүстэй холбоод өгөөч. Магадгүй тэд ямар нэг байдлаар...   

Макс:   Уучлаарай, би танд тусалж чадахгүй.

--------------------------------------------------------------------------------

Вал:  Хийгээрэй.

Стас: Залуус аа, та нар сайхан хольж байна. Ингэхэд юу ч дэлбэрэхгүй биз?

Вал:  Бид болгоомжтой.

Стас: Болгоомжтой, болгоомжтой.

Вал:  Хөөе, усаа байранд нь буцааж хий.

Мика:   Битгий сатаар.

Вал:  Наадах чинь чиний сүүлчийн ус, ойлгов уу?

Над:  Валера, хоёр цагийн дараа бид эндээс гарчихна. 

Вал:  Холдоцгоо.

Стас: Оу! Би сохорчихлоо! Би юу ч харахгүй байна!

Вал:  Хаалга дэлбэлсний дараа чи ёстой л сохроно.

Саша:   Дахиад нэгийг хийе.

Вал:  Тэгье.

--------------------------------------------------------------------------------

Эр:    Намайг хэн нэгэн сонсч байна уу? Байна уу? Хариу.

Паша:   Сонсооч, радио ажиллаа.

Эр:    Надад хэлэх юм байна. Би Москвад амьд үлдэгсэдийг хайж байна. Миний байршил: Правдагийн гудамж,143.

Паша:   Залуус аа, радио!

Саша:   Битгий оролд.

Паша:   Энэ аудио ном уу?

Саша:   Биш. Энэ хулгайн нэвтрүүлэгтэй төстэй юм.

Эр:    Үүний төлөө хэн хариуцах вэ? Тэд энэ био халдлага байсан гэж ярьцгааж байна. Алан хядагч нарт ийм зэвсэг байх нь юу л бол. Бас тэд хэсэг хугацааны дараа нүүлгэн шилжүүлэх хоёр дахь шат эхлэнэ гэж байна. Гэвч энэ бүхэн худлаа. Хот үхсэн.

Ира:  Энэ юу яриад байна?

Эр:    Энэ юун вирус болохыг мэдэхгүй. Мянга гаруй хүн үхлээ. Миний эхнэр, хүүхдүүд үхсэн. Биднийг энд нь үхэг гээд орхисон. Москваг цэргийнхэн бүслэн хаасан.

Ира:  Тэр Москва гэсэн үү?

Эр:    Энэ ямар чөтгөрийн вирус болохыг мэдмээр байна.

Вал:  Нэг солиотой амьтан байх.

Эр:    Тэр хоёр хоногт хотын тэн хагасыг нь үхүүллээ. Би амьд байгаа цагт үнэндээ юу болоод байгааг ярьсаар байх болно.  

Надя:   Энэ юу байсныг би нэг л ойлгосонгүй.

Ира:  Вирус Москвад тархасан. Тийм юм байж таарахгүй.

Вал:  За үгүй дээ. Нэг тэнэг нь радиод очсон байна, өөр юмгүй.

Надя:   Хэрэв энэ наргиан бол тэр дэндүү үнэмшилтэй ханиалгаж байсан. 

Нат:   Тэнд үнэхээр тийм юм болж байвал яахав?

Ира:  Үгүй ээ. Тийм юм байж таарахгүй. Үгүй.

Эм:    ...жинхэнэ халдвар тээгчидтэй. Бие даан бүслэн хаасан бүсээс гарах гэж битгий оролдоорой. Мөргөлдөөн гаргахгүй байх, хууль сахиулагч нартай төрөл бүрээр хамтран ажиллахыг хүсье. Хоёр дахь шатны нүүлгэн шилжүүлэлт ойрын 24 цагт эхлэнэ.

Саша:   Энэ давтамж дээр ямар нэг поп нэвтрүүлэг байсан. Наргиан биш байна.

Ира:  Тэр мянга гаруй хүн үхсэн гэж хэлсэн. Энэ чинь боломжгүй.

Надя:   Өөрөөр хэлбэл, бид энд түгжигдсэн нь том аз уу?

Вал:  Түүний хэлсэн болгон үнэн гэж бодъё. Тэр хотод цэргийнхэн байгаа, бүх юм хяналтанд гэж хэлсэн.

Саша:   Хотыг бүслэн хаасан гэж тэр хэлсэн. Бид Москвад байхгүй байж мэднэ.

Ира:  Тэгвэл энэ бүх аймшигаас болж биднийг хаясан юм уу?

Саша:   Тэнд үнэхээр бүх юм тийм ноцтой юм бол тэд бидэнтэй манатай байгаа.

Стас: Харин надад манай бункер улам бүр таалагдаж эхэлсэн. Хэрэв усны асуудалгүй байсан бол би энд дахиад байх байлаа.

Надя:   Тиймээ, энд муугүй, гэхдээ бүгчим байдаг. Амьсгалахад хүндрэлтэй болсон юм шиг надад санагдсан. 

Саша:   Аа, энэ сандрал. Энэ сандрал. Бид бүгдээрээ сандарч, илүү их хүчилтөрөгч хэрэглэж байгаа. Бүх юм сайхан болно. Бид бүгдээрээ эндээс гарна.

Надя:   Хаашаа? Халдвартай хүмүүс рүү юу?  

Саша:   Та нар мэдээгээр ярьсан бүхэнд үргэлж итгэдэг юм уу? Бид радио сонсож суулгүй цаашаа явах  ёстой.

Вал:  Яг үнэн. Гараад учрыг нь олъё. Явцгаая, бид бөмбөгөө дуусгах хэрэгтэй. Явцгаая.

Саша:   Нүдээ аниад гүнзгий амьсгаа ав. Бүх юм сайхан болно. Энэ үнэн, би чамд амлая.

--------------------------------------------------------------------------------

Пётр: Хэдийн 17:30 болчихлоо. Сергей Михайлович, би таны тэсвэр тэвчээрээр бахархаж байна. Гэвч зөвлөл таны нөхцлийг хүлээж авахгүй бол юу болох бол?

Сер:  Зөвлөл хүлээж авна. Хүлээж авах ёстой.

Пётр: За, ороорой.

Эр:    Ноён Глотовт захиа авчирлаа.    

Сер:  Задал.

Пётр: Энд юу ч алга. Зөвхөн энэ.  

Сер:  Онгоц захиал. Бид буцна.

--------------------------------------------------------------------------------

Ира:  Саша. Чи яагаад байна аа? Юу болоод байгаа юм?

Саша:   Ира, шийдвэр гаргах хэрэгтэй. Бүгдийн өмнөөс. Би ганцаараа чадна гэж бодсон... Чи бусдаасаа илүү зоримог. Надад  туслаач.

Ира:  Тэгээд хэлээч. Би дохиолол яагаад ажилласныг мэднэ. Энэ бол бункерийн ажиллагааг хангах систем. Тэрний нэг нь эвдэрхэд дохиолол ажилладаг. Хүрээд үз. Мэдэрч байна уу? Татахгүй байна. Урд нь бараг хэтэрхий гэмээр байсан. Одоо байхгүй. Миний бодлоор, ус хөргүүтртэй хамт агааржуулагчийг салгасан бололтой. Одоо наашаа агаар ч орж ирэхгүй байна.

Ира:  Чи үүнээс болж бөмбөгийг дэмжсэн юм уу?

Саша:   Энэ их төвөгтэй. Хэрэв бид хаалганы нугасыг эвдэж чадахгүй бол дэлбэрэлт хамаг хүчилтөрөгчийг шатаана.

Ира:  Өөрөөр бид бүтэж үхнэ. Тэгэхээр... бидэнд хаалга нээгдэх өөр ямар боломж байна?  

Саша:   Маш муу.  Би бодсон, бункер хуучных, нугасыг нь тослоогүй удсан, төмрийн зэврэлт...

Ира:  Би ойлгосон, эсвэл өөр ямар нэг гайхамшиг ч юм уу...

Саша:   Аан гээч, Валераг зогсоох хугацаа байна. Сайн бод.

Ира:  За байз, ихдээ 24 цагийн дараа бид агааргүйдэнэ. Өөрөөр, хэрэв ямар нэг магадлал байгаа бол үзээд алдах хэрэгтэй. Эсвэл ядаж л бид хурдан үхцгээнэ.

Саша:   Чамайг хутгалдуулж байгаад уучлаарай.

Ира:  Зүгээр ээ, би мэдэж байхыг хүсдэг.

Саша:   Болно гэж найдъя.

Ира:  Тиймээ. Удахгүй мэднэ.

Саша:   За яасан?

Вал:  Чи хамгийн сонирхолтойд нь амжлаа. Эрдэнэ шиш ав, чи эхний эгнээнд.

Стас: Залуус аа...

Вал:  Алив.

Стас: ...бид эндээс гарна. Бид янз бүрийн ярилцлага өгнө. Бид ток шоунаас зөндөө мөнгө олж чадна.

Паша:   Зурагт хүсч байна уу?

Стас: Чи үгүй юу?

Паша:   Харин би гарангуутаа дурын түргэн хоолны газарт очоод төмстэй хоёрын хоёр чизбургер колатай хамт захиална.

Стас: Үгүй ээ, би өөртөө виски аваад тасартлаа ууна. Хэн надтай вэ? Надюш үнэгүй байгаа дээр нь нийлээч! 

Надя:   Үгүй ээ, би та бүгдээс аль болох хол, хэн ч мэдэхгүй газар луу явна.

Вал:  За, Надюш, чамд тамхи чинь үлдсэн үү?

Над:  Чи хаяж байгаа ш дээ, чамд ямар хэрэгтэй?

Вал:  Надад асаах юм хэрэгтэй.

Над:  Сүүлчийнх. Бодолцоорой.

Вал:  Сүүлчийн тамхийг өөрт чинь үлдээх юм уу? Баярлалаа. Алив.

--------------------------------------------------------------------------------

Ира:  Хэрэв чамд эндээс гарах боломж гарвал чи хар тамхиа хаях байсан уу? 

Мика:   Юу гээч, намайг бүр албадаж Хоспист сайн дурынх болгосон ч би гарна. Гэвч одоо энэ хэнд хэрэгтэй гэж?

Ира:  Би тоглоогүй. Миний төлөө хаях байсан уу?

Мика:   Өө, хэрэв надад яг ийм шалтгаан байсан бол тэр тусмаа. За яасан, муу залуус дахиад таалагдаж эхэлсэн үү?

Ира:  Хүлээ.

--------------------------------------------------------------------------------

Айжан: Тэнд юу болж байна?

Нат:   Тэд тэнд нэг юм хийж байна.

Саша:   Тайван. Сүүлчийн шалгалт.

Айжан: Бид чадна гэдгийг мэдэж байсан. Учир нь бидний хэн нь ч энэ бункерт үхэх учиргүй.

Стас: Чиний хөх тэнгэр ингэж хэлсэн үү?

Айжан: Тиймээ. Учир нь хүн бүхэнд оноосон тавилан байдаг.

Стас: Чинийх ямар вэ?

Айжан: Би мэдэхгүй. Гэвч би итгэдэг, бидний хэн нь ч...

Саша:   Надя хүлээ.

Айжан: Учир нь хүн болгон эцсээ хүртэл явах ёстой.

Нат:   Залуус аа, тэнд хэн нэгэн байна.

Вал:  Юу?

Нат:   Тэнд хэн нэгэн байна.

--------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home