Дараа нь амьд үлдэх – 3
Үргэлжлэл: 47:36 мин
Дүрүүд:
Эр:
Паша
Саша хакер
Стас шоучин
Митя шоучин, хүүхэн эргүүлэгч
Валера хөл бөмбөгийн фэн, мулзан толгойт
Иван Радовский “Оргил” корпорацийн эрдэмтэн
+Максим Иринагийн дүү, аврагч
+Серёга
Эм:
Ирина
Наташа
Марина
Айжан оюутан
Надя эхлэж байгаа загвар өмсөгч
--------------------------------------------------------------------------------
СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
--------------------------------------------------------------------------------
Саша: Бид яаж энд ирснийг ядаж ойрхон санах хүн байна уу?
Ира: Энд бид бүгдийг түгжсэн.
Надя: Онгойлгооч! Хаалга аа онгойлгооч!
Вал: За, хүмүүс ээ, бүгдээрээ хурдхан тархиа ажилуулцгаа! Хэн юу санаж байна? Хэн биднийг ийш нь авчирсан? Хэн ухаан алдуулсан бэ?
Стас: Энэ юу вэ? Хөрөө юу? Юу вэ? Энэ яагаад энд байдаг юм?
Женя: Инээмсэглээрэй. Биднийг хэн ч хайхгүй. Биднийг алах нь тодорхой.
Эм: Дэвшил биднийг бүхнээс хүчирхэг болгосон. Бид та бүхэнд шинэ ертөнцийн түлхүүрийг гардуулж байна.
Иван: Чи хотоос явах ёстой. Байна уу?
Сер: Иван Сергеевич, охин чинь надад байгаа.
Иван: Тэгэхээр та нар намайг ажилд буцааж оруулахын тулд ингэж шийдсэн үү?
Сер: Иван Сергеевич, танд ганцхан цаг байна. Хэрэв та охиндоо хайртай л бол зөв сонголт хий.
Иван: “Оргил” хүмүүс дээр генетикийн туршилт хийхээр бэлтгэж байсан.
Сер: Чамд зөвхөн Радомский, вирус хоёрыг бункерт хүргэ гэж хэлсэн.
Пётр: Энэ үл ойлголцол яаж болсныг би ойлгоогүй.
Эр: Хаачих гээв?
Сер: Радомский яасан бэ?
Пётр: Авто ослоор үхсэн бололтой.
Сер: Надад түүний цогцосыг харуул.
Эм /ТВ/: Москвагийн метроны өртөөнүүдийн нэгэнд үл мэдэгдэх бодис цацагдсаны улмаас халдвар авсан гэж 1000 гаруй хүн ханджээ.
Охин: Ээж ээ.
Эр: Хувирдаг ДНК вирус хотод тархжээ.
Эмч: Энэ халдвартай. Аваад яв.
Аав: Юу?
Ээж: Түүнийг явуулаач!
Аав: Би эхнэр хүүхэдтэйгээ яваа. Хүлээгээч!
Ээж: Түүнийг тавиач!
Жаал: Аав аа!
Аав: Эхнээр!
Пётр: Оршин суугчдын 50% нь хэдийн нүүн шилжсэн.
Иван: Надад хэлэх чухал юм байна. Энэ надаас болсон юм. Үүний ард “Оргил”-ын хүмүүс байдаг. Тэд миний охиныг барьцаанд авсан. Ахмад аа... Ахмад аа. Ахмад аа.
Пётр: Эрх баригчид вирусын тухай ярихыг хориглосон. Мөн хэд хэдэн террорист байгууллагууд өөрсөддөө хариуцлагыг авсан. Тиймээс “Оргил”-ыг сэжиглэхгүй.
Сер: Сайн байна. Гар утас, үүрэн холбоо, интернет, зурагт гээд бүгдийг нь унтраа. Би ингэж хүсч байна.
Мика: Үүссэн нөхцөл байдлаас болж бид илүү ойр танилцах ёстой гэж бодлоо. Би Митя.
Ира: Харин би Ира. Гэхдээ, чи тогтоох хэрэггүй. Учир нь бид эндээс гарах үед чи намайг дахиж харахгүй.
Надя: Чи тэнд юу хийсэн бэ?
Мика: Эсвэл би чамайг барьцаалахыг чи хүсч байна уу? Чи хэлээрэй. Харин чи овоо сэтгэж байна.
Нат: Чамайг хэн гэдэг вэ?
Айжан: Айжан.
Вал: Хөөе ази аа! Би чамтай яриад байна. Оросоор ойлгодог уу?
Мика: Харин чи хятадаар?
Вал: Сонс, чи асуудал хүсч байна уу?
Мика: Чи хаалгыг мөргүүлээд байвал тэр өөрөө онгойх уу?
Вал: Хамгийн ухаантай нь уу?
Мика: Тиймээ.
Ира: Больцгоо! Залуус аа!
Мика: Хүрээд ир!
Вал: Тэгье л дээ! Тэгье!
Ира: Алив ээ, нэмээд зодолдооч!
Стас: Энэ юу вэ?
Ира: Хөөе, чи тэнд юу хийсэн бэ?
Женя: Хаалгаа нээ!
Нат: Түүнийг гаргаач!
Стас: Тэг ээ, тэг. Залуу, чи яасан бэ?
Нат: Женя!
Мик: Хөөе, хөөе, хөөе, Женя, болиоч!
Женя: Хойшоо! Хойшоо! Хойшоо!
Ира: Тайвшир.
Влад: Тайван!
Женя: Энэ хүүхэн тэдэнтэй ярьж байхыг би харсан!
Мар: Би мэдэхгүй ээ. Камер луу хараад биднийг гарга гэж хэл! Хэлээч! Хурдал!
Мика: Өндийлгө!
Ира: Залуус аа, зөөлөн!
Вал: Хүмүүс ээ, хэнхэгийг яах вэ?
Женя: Намайг хордуулахаар ирсэн үү?
Сар: Тэнд Женя...
Ира: Женя? Жень? 1 2 3 4 5 6... 10!
Мика: Тэр үхсэн, Ира.
Ира: 9 10.
--------------------------------------------------------------------------------
ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 3 – Р АНГИ /ЛУЙВАР/
--------------------------------------------------------------------------------
Эр: Алив ээ, алив.
--------------------------------------------------------------------------------
Мар: Хүн үхсэнийг тэд мэдэж байгаа. Тэд яагаад чимээгүй байна?
--------------------------------------------------------------------------------
Мар: Би ч гэсэн болох уу? Тамхи.
--------------------------------------------------------------------------------
Нат: Валера!
Саша: Чи яаж байна аа?
Нат: Чи юунд эвдсэн юм бэ?
Вал: Хэрэв туршилтын гахайнуудыг ажиглах боломжгүй бол энэ ямар хэрэгтэй вэ? Камеруудыг нь эвдвэл тэд яахыг нь харъя л даа!
Стас: Янзтай, хөгшөөн! Хэрэв энэ реалити шоу бол тэд галзуурна.
Саша: Валера.
Стас: Яваарай, яваарай, Валера!
--------------------------------------------------------------------------------
Стас: Сайн уу.
Вал: За, гүйцээ. Тоглолт дууссан! Үргэлжлүүлмээр байвал наашаа ирцгээ, новшнууд аа!
--------------------------------------------------------------------------------
Эр: Байна уу. Өмнөд бүсийн эргэн тойрон хаагдсан.
Эр1: Таныг ойлголоо.
Эр: Хязгаарлах тойргийг идэвхжүүллээ. Бүгд тойргоос холдоорой.
--------------------------------------------------------------------------------
Надя: Би тэгж ч бодсон юм. Бидэнд хэн ч хариулахгүй.
Вал: Шуудхан биш л дээ, зөв үү?
Мар: Чи үүнд үнэхээр итгэж байна уу?
Вал: Тэд нэг юм хийхээс араггүй.
Мар: Тийм л дээ.
Вал: Алив, дамжуул.
Мар: Бид энд түгжигдсэн. Энд тэд бидэнд юу дуртайгаа хийж чадна.
Вал: Болж үз.
Мар: Больчихъё.
Вал: Чи яасан бэ?
Мика: Зүгээр ээ, тоглоцгооё.
--------------------------------------------------------------------------------
Эр: Чөтгөр ав!
--------------------------------------------------------------------------------
Иван: Хөөе! Хөөе, та нар намайг сонсч байна уу? Надад туслаач! Намайг хорьчихсон!
Эр: Өө, зовлон нэгт ах минь.
Иван: Надад туслаач. Намайг мартчихаж. Би энд шөнөжин байлаа! Надад туслаад онгойлгооч.
Эр: Би чамд юугаар онгойлгох юм? Хуруугаараа юу?
Иван: Үгүй... тийшээ очоод түлхүүрийг нь авчих. Тэнд хайж үз. Би чамаас гуйж байна. Намайг битгий орхиорой! Намайг орхих хэрэггүй!
Эр: Хүлээж бай!
Иван: Би энд шөнөжин хоригдлоо!
--------------------------------------------------------------------------------
Эр: Орох хориотой. Буцаад яв.
Макс: Үгүй ээ, үгүй. Хүлээ. Намайг бэлтгэлийн лагераас та нар луу явууллаа. Би аврагчаар суралцдаг. Тэнд сайн дурынхан хэрэгтэй. Харин би бэлтгэл сайтай.
Эр: Сайн дурынхан хэрэггүй. Байдал хяналтанд байгаа. Машиндаа суу.
Макс: Ойлгомжтой. Одоо тэнд юу болж байна?
Эр: Би дахиад давтая, байдал хяналтанд байгаа. Машиндаа суу.
Макс: Нэвтрүүлчих, тэгэх үү. Миний эгч тэнд байгаа. Тэр эмч, эмнэлэгт хоногоор ажилладаг. Ер холбогдож чаддаггүй. Би эгчийгээ авангуутаа буцаад явчихна.
Эр: Эрсдэлийн бүсэд хэнийг ч нэвтрүүлж болохгүй гэсэн тодорхой заавар байгаа. Энэ та нарын аюулгүй байдлын төлөө.
Макс: Миний аюулгүй байдал ердөө ч хамаагүй! Миний эгч тэнд байгаа. Би эгчийг авангуутаа шууд буцаад гарна. Хэрэв хүсвэл би цаасан дээр бичээд өгье. Надад үр дагварын талаар сануулсан гэж.
Эр: Жаал аа, одоохон машиндаа суугаад эндээс хурдхан буцаад яв! Хурдал!
--------------------------------------------------------------------------------
Мар: Одоо тэгээд яахав? Энэ төгсгөл үү? Одоо бид бүгдээрээ ийм болох уу? Бид түүнийг тэнд нь ингээд зүгээр үлдээж болохгүй биз дээ?
Саша: Ир, уучлаарай, ийм нөхцөлд юу хийх ёстой вэ?
--------------------------------------------------------------------------------
Иван: Хөөе, та хаана байна? Хариу хэлээч! Та хаана байна?
Сер: Айсан уу? Аан гээч, би жижүүрийн өрөөнд орсон тэнд хэн ч алга. Түлхүүр нь хэвтэж байна.
Иван: Алив. Онгойлгоорой.
Сер: Одоохон, хүлээ.
Иван: Таныг хэн гэдэг вэ?
Сер: Серёга. Чи гэж болно.
Иван: Таны энэ юм юу вэ?
Сер: Аан, би цагдаа нухчихсан юм. Наргиан. Тайвшир. Өчигдөр бааранд түйвээгээд, тэгээд л намайг барьсан. Ерөнхийдөө тэд надад хэрэг нээж байх хооронд би тасарчихаж. Сэргэсэн чинь нэг ийм байдалтай, хэн ч байдаггүй. Бүгдээрээ хаашаа явчихсан юм бэ?
Иван: Хотод халдвар тархасан, нүүлгэн шилжүүлэлт болж байна. Энүүгээр оролдоод үз.
Сер: Одоохон. Нүүлгэн шилжүүлэлт ээ? Харин чи санаадгүй хэтрүүлчихсэн үү? Үгүй юу?
Иван: Тиймээ, тийм.
Сер: Яасан, тийм ноцтой юу?
Иван: Энэ маш ноцтой. Онгойлгоорой. Өөр түлхүүрээр үз. Яг энүүгээр.
Сер: Оо, болчихлоо. Эрх чөлөө!
Иван: Баярлалаа.
Сер: Зүгээр.
Иван: Тийшээ.
--------------------------------------------------------------------------------
Вал: Алив, туслаадах.
Паша: Би үхсэн хүнээс айдаг.
Вал: Тийм бол холд.
--------------------------------------------------------------------------------
Вал: Май.
Паша: Хэрэв бидний нэг нь өвдсөн бол... Түүний оронд хэн ч байж болох байсан гэж би хэлэх гээд. Тийм биз дээ?
Вал: Үгүй чи их балайрах юмаа..
Паша: Би бодлоо, түүнд нэг юм хэлэх хэрэгтэй. Хүнийг үхэхэд нь хөргүүрт хийж, тэр яг гулууз мах шиг хүнснүүдийн дунд хэвтэнэ гэдэг хэвийн бус зүйл. Энийг сайн зүйл гэхгүй.
Вал: Аминь. Та нар дураараа болцгоо, би эндээс гарлаа.
--------------------------------------------------------------------------------
Макс: Чөтгөр гэж!
--------------------------------------------------------------------------------
Макс: Олег, Лена, энэ би, Макс. Онгойлгооч. Хүн байна уу? Миш ах аа! Юу болоод байна аа?
--------------------------------------------------------------------------------
Стас: Сайн уу, залуус аа. Энэ бол бункер ТВ, харин би цуцашгүй хөтлөгч, өнөөх л Стас. Нөхцөл байдал гайхалтай, хүнс бараг байхгүй. Бүгдээрээ нөгөө л байдагтаа, хаалга урдын адил хаалттай. Урдын адил хаалттай. Ингээд, хэрэв та нар барьцааны мөнгө авах зорилготой хулгай гэж бодсон бол 1 гэсэн тоотой багахан мессеж илгээгээрэй. Хэрэв та нар энд ямар нэг реалити шоу зохиохоор биднийг энд цоожилсон гэж бодвол 2 гэсэн тоог 666 дугаар луу илгээгээрэй. Харин манай агуу ивээн тэтгэгч үргэлж бидэнтэй хамт. Тэр бол гарц. Бүр гарц байхгүй байсан ч гарц үргэлж байдаг.
--------------------------------------------------------------------------------
Сер: Тэд гавны түлхүүр хаана хийдэгийг мэдэхгүй биз?
Иван: Өөрсдөө авч явдаг байх.
Сер: Тун догь! Чөтгөр гэж! Тэгээд одоо би тэр цагдааг хаанаас хайхав? Хүмүүсийг ингээд гавтай үлдээх нь хэвийн зүйл үү? Хараал ид! Тэд цагдаа байсан, цагдаа хэвээрээ л үлдэнэ.
Иван: Аан гээч, таны гар утас сүлжээтэй юу?
Сер: Үгүй ээ, тасалдаад байна. Яг одоо толгой хагарах нь ээ. Байдаггүй юу?
Иван: Нам гүм. Ингэхэд, бүх юм ноцтой бололтой. Маш их.
Сер: Чамайг яасан гэж барьсан бэ?
Иван: Би өөрөө ирсэн.
Сер: Үгүй байлгүй дээ.
Иван: Тиймээ. Охин оо хайж байна.
--------------------------------------------------------------------------------
Сер: Энэ одоо юу вэ?
Иван: Энэ миний хэлээд байсан юм энэ.
Сер: Түлхүүр хайя. Одоохон.
--------------------------------------------------------------------------------
Сер: Түүнд ямар ч түлхүүр алга.
--------------------------------------------------------------------------------
Мика: За... Хараал ид!
--------------------------------------------------------------------------------
Макс: Бурхан минь. Хөөе?
--------------------------------------------------------------------------------
Мика: Сэрүүцэж байна уу? Чи энд юунд түүний хажууд суусан юм? Одоо түүнд эмч хэрэггүй.
Ира: Ийм юмны дараа би ямар эмч байхав.
Мика: Битгий шанал. Түүн шиг элий юмнууд удаан амьдардаггүй.
Ира: Харин чи баяссан хэвээрээ юу?
Мика: Ира, хүмүүс үхдэг. Ийм зүйл тохиолддог. Чамд тохиолдоогүй л баярлах хэрэгтэй.
Ира: Тийм дээ. Чи дажгүй философитой юм.
Мика: Чи өөрийгөө дэндүү зовоогоод байх шиг санагддаг. Зүгээр өнөөдрийнхөө амьдралаар амьдрах хэрэгтэй. Эй, эй!
Ира: Эй!
Мика: Эй! Та нар сонс! Онгойлгооч!
Ира: Хөөе!
Миза: Хаалгаа нээ!
Ира: Залуус аа, бид дотор байна, хаалга нээгээч! Хөөе!
--------------------------------------------------------------------------------
Мика: Намайг сонсч байна уу?
Ира: Хөөе! Хаалгаа нээгээч!
Мика: Би олоод ална даа!
Ира: Инээдтэй биш байна!
Мика: Муу алиалагч!
Ира: Хөөе, бид хөргүүрт байна! Энэ Стас гэж бодож байна уу?
Мика: Өөр хэн байх юм? Онгойлго гэж би чамд хэллээ!
Ира: Онгойлгооч ээ! Онгойлгооч! Алив л дээ! Бид хөргүүрт байна! Хүн байна уу!
Мика: Мөн дөө.
Ира: Хэрэв энэ биднийг ажигладаг тэд бол яахав?
Мика: Энэ Стас.
Ира: Хөөе, залуус аа! Хүн байна уу? Хөөе!
Мика: Чи юу гэх вэ? Энд хэдэн хэм бол?
Ира: Хүн байна уу? Залуус аа, бид энд, хөргүүрт байна! Хөөе! Биднийг гаргаач! Онгойлгооч! Хөөе!
--------------------------------------------------------------------------------
Макс: Энд хүн байна уу?
--------------------------------------------------------------------------------
Макс: Хөөе! Хөөе! Хөөе! Зогсооч! Хүлээгээч! Хүлээгээч!
Эмч: Битгий ойрт! Битгий ойрт!
Макс: Зүгээр, зүгээр, зүгээр, би ойртохгүй.
Эмч: Би халдварлагдсан.
Макс: Танд ямар нэг тусламж хэрэгтэй юу? Би танд юугаар ч юм туслая.
Эмч: Үгүй. Хэрэггүй!
Макс: Ойлголоо, ойлголоо. Би одоо явлаа. Би эгчийгээ хайж байна. Лена, тэр сувилагч, энд ажилладаг. Мэс заслын тасагт. Эгч хаана байгааг хэлж өгөөч.
Эмч: Би... би энэ бүхэн ямар ч нэмэргүй гэдгийг ойлгоод хүмүүсээ явуулсан. Чи бүр төсөөлөх ч үгүй. Авчраад л, авчраад л байсан. Би туслах гэж хичээсэн, гэвч яаж? Энэ бол уналт, энэ бол хараал!
Макс: Хэлээд өгөөч.
Эмч: Чөтгөр гэж!
Макс: Хэлээд өгөөч, Лена Одинцова мэс заслын тасагт ажилладаг... Энэ юу вэ?
Эмч: Энэ тариа.
Макс: Хэлээд өгөөч, Лена, сувилагч Лена мэс заслын тасагт ажилладаг.
Эмч: Одоохон...
Макс: Тэр өөр хаашаа явж болохыг та мэдэх үү?
Эмч: ...энэ хотоос яв. Эрүүл байгаа дээрээ. !!!!!!
--------------------------------------------------------------------------------
Сер: Хөөш! Чи жаахан байзаач. Чи намайг энэ дөнгөтэй ганцааранг нь орхимоор байна уу? Тэгж яривал би л чамайг гаргасан.
Иван: Алив, хурдлаач.
Сер: Хүлээж байгаач! Би асуудалтайг харахгүй байна уу? Аан гээч, тэнд баар байдаг. Тэнд штопор, эсвэл энийг ухаж болох юу ч юм байж мэднэ.
Иван: Юун баар вэ? Явцгаая.
Сер: Би чамаас ганцхан хором гуйж байна. Ороод л гарна. Явъя л даа, тэгэх үү. Тэр тусмаа бороо орчихлоо. Оо, онгорхой байна. Орцгооё. Амьд хүн байна уу? Хөөе? Харин бүжиг хаачсан? За, одоохон, хүлээгээрэй. Хүн байна уу? За, за... Энэ, олчихлоо. Одоохон. Оо! Юу уух вэ, хүн гуай? Өнөөдөр манайд “Жаргалтай цаг”. Хоёр хундагыг нэгийн үнээр.
Иван: Үгүй дээ. Энэ чинь хэн нэгний баар, тэгээд ч уух юм үнэгүй биш. Тиймээс...
Сер: За сүртэй юм, чи хүлээгээч. Хүлээ л дээ, би одоохон энийг тайлна, тэгээд... тэгээд чи явна. Хэрэв би тайлахгүй бол яахав? Хүлээ л дээ. Тайвшраач. Чи ер нь хоосон бааранд ууж байсан уу? Хэрэв тийм ёс суртахуунч юм бол энэ, би төлье. Градус ямар ч нянг устгадаг юм. Тиймээс уучих. Тулгацгаая.
Иван: Энэ вирусыг архиар устгахгүй.
--------------------------------------------------------------------------------
Ира: Хөөе, хүн байна уу? Онгойлгооч ээ!
Мика: Хэзээ ч бууж өгдөггүй юу?
Ира: Үгүй.
Мика: Хүрээд ир.
Ира: Юу?
Мика: Хүрээд ир, хоёулаа тэврэлдье.
Ира: Тийм байх даа.
Мика: Гэхдээ л хагас бэлэн бүтээгдэхүүн болтлоо хөлдөхгүйн тулд нэг нэгнийгээ дулаацуулахаас араггүй. Тиймээс миний 3-6-6 чамд үйлчлэхэд бэлэн. Яасан?
Ира: Энэ чи юм уу?
Мика: Ямар утгаар?
Ира: Биднийг энд түгжихийг чи сэдсэн үү?
Мика: Тиймээ. Тийм. Чамд хэлэхэд, цогцосны дэргэд болзох нь миний мөрөөдлийн оргил нь гэж би бодсон. Ира.
Ира: Биднийг гаргаадах!
Мика: Ир. Ир, намайг дулаацуулаач. Аан тийм, нэгэнт хоёулаа энд үхтэл хөлдөхөөс хойш чи надад үнэнээ хэлэхгүй юм уу? Жишээ нь, бидний танилцсан клуб. Чи яагаад тэнд очсон бэ? Чам шиг хүүхнүүд тэнд очдоггүй. Над шиг юмнуудыг өөртөө ойртуулдаггүй.
Ира: Тэгээд юу гэж? Зуурдын секс, энэ чамд том үйл явдал уу?
Мика: Надад бол үгүй. Харин чамд бол гарцаагүй. Тэгээд юу болсон юм бэ? Гүнж. Тийм хүүхнүүдийг холоос ч танина. Ээж, аав, мөнгө, хайр халамж, энэ тэр гээд л. Чамд хэн халдах юм, бурхан минь гэж.
Ира: Надад ээж аав байхгүй. Чи сэтгэл зүйч ч бол доо, Мика.
Мика: Тэгвэл чи ганцаараа байх нь.
Ира: Бараг л.
Мика: Аан-хан, тэгвэл чи ямартай ч эцэг эхтэйгээ муудалцсан байх нь. Худлаа яриад л.
Ира: Сонс, Мика, шалж шахах хэрэггүй. Чи юу ч ойлгохгүй Хөөе! Хөөе! Хөөе! Онгойлгооч!
--------------------------------------------------------------------------------
Сер: За тэгээд? Бид халдвар авах уу?
Иван: Үгүй ээ, тэгж бодохгүй байна. Вирус 24 цагийн турш идэвхтэй, дараа нь штамп нь суларч тэр аюулгүй болдог.
Сер: Чи вирусын талаар яаж мэддэг байна?
Иван: Би түүнийг бүтээсэн.
Сер: Чи бас Кеннедийг алсан юм биш биз? Өө, чи уудаг байх нь. Нааш нь. Одоохон тайллаа.
--------------------------------------------------------------------------------
Ира: Одоо юу болж байгаа гэж бодож байна?
Мика: А?
Ира: Яагаав, бункер, энэ бүх утгаггүй юмнууд. Ямар нэг хувилбар байна уу?
Мика: Хувилбар. Хувилбар нь, хаалгыг онгойлгох араггүй, Ирочка. Би чамд нэг юм хэлье. Энэ миний амьдралдаа хутгалдсан хамгийн хар бараан тохиолдол. Харин би маш их хутгалддаг байсан.
Ира: Юманд хутгалдаж л байдаг чи хэн юм бэ?
Мика: Би юу? Яг ийм.
Ира: За яахав, тэгье.
Мика: Юу?
Ира: Надад бас чиний хатгаа дутаж гэнэ. Ирээд тэврээч.
Мика: Оо, тэгье.
Ира: Харин сайхан мэдээрэй, гар чинь ямар нэг болохгүй газарт хүрвэл...
Мика: Тиймээ, тийм. Тиймээ, намайг хөлдөг гээд орхино. Би ойлгосон. Юу гээч... юу гээч, хэрэв өнөөдөр бид хоёр энд үхэх бол би үүнд харамсахгүй.
Паша: Та нар энд юу хийж байгаа юм?
Мика: Шөнөөр юм идэх муу, Паша. Одоо Стасикаас асууя. Стасик? Стасик! Стасик! Сэрээд! Тэр хаана байна?
Саша: Юу болоод байна?
Мика: Стасик! Стасик! Оо! Хүрээд ир!
Стас: Чи юундаа уурласан юм бэ?
Мика: Онгойлго!
Саша: Юу болоод байна аа, а?
Мика: Онгойлго гэж байна!
Стас: Одоо болно!
Саша: Залуус аа, яасан юм бэ?
Ира: Мика бид хоёрыг хэн нэг нь хөргүүрт цоожилчихсон.
Стас: Галзуурчихсан юм уу?
Саша: Нээрэн үү?
Вал: Энэ Мика яасан юм бол?
Саша: Мика энэ хоёрыг хэн нэг нь хөргүүрт цоожилчихож.
Стас: Хөгшөөн, би хэнийг ч түгжээгүй. Би унтаж байсан.
Паша: Тэр нээрэн унтаж байсан.
Мика: Юу?
Паша: Би тэрнийг хурхирахаар нь сэрсэн.
Мика: Тэгвэл хэн тэгсэн байхав? Хэн ингэсэн бэ? Магадгүй чи юу, бүдүүн ээ?
Паша: Больж үз. Хэн нэг нь даажигнасан байлгүй.
Мика: Хэн нэгэн биднийг амьдаар нь хөлдөөхийг хүссэн!
Ира: Бид хоёр цаг хөргүүрт суусан. Минийхээр хөгийн наргиан.
Нат: Хэн нэгэн та нарыг цоожлох ямар хэрэгтэй юм?
Ира: Харин би ойлгохгүй байна.
Вал: Үгүй ээ, би бүгдийг ойлгож байна. Ердөө л хэн нэг нь өвчтэй юм шиг хүмүүс рүү үсчээд байна.
Мика: Эсвэл чи тэгсэн үү?
Вал: Амаа мэд. Чи намайг буруутгамаар байна уу?
Мар: Би унтмаар байна.
Паша: Маринаг сэжигтнүүдээс хасаж болох уу?
Мар: Тиймээ.
Мика: Үгүй ч байж мэднэ.
Мар: Би явж унтлаа.
Мика: Сая биднийг арай л алчихаагүй. Яасан, тэр зөвхөн эвшээгээд байгаа болохоор нь би итгэх ёстой юу?
Вал: Мика тайвшир.
Мар: Өвчтэй юм уу?
Саша: Та нар өөрсдөө санаандгүйгээр хаалгаа дотроос нь түгжсэн байж болно.
Ира: Хаалга дотроосоо түгжигддэггүй.
Мика: Үүнийг хийсэн хүн одоо энэ өрөөнд сууж байгаа. Энд ганцхан бид байгаа.
Нат: Ганцхан бид биш.
Ира: Чи юу гэнэ ээ?
Нат: Энд өөр хэн нэгэн байж магадгүй. Женя хэн нэгнийг харсан гэж хэлж байсан. Магадгүй тэр үнэн хэлж, харин бид итгээгүй байх.
Ира: Наташ, Женя элдэвийн тэнэг юм ярьдаг байсан. Жишээ нь, Маринаг туршуул, биднийг...
Над: Энэ боддог л бодол, гэхдээ энэ Марина биш байх.
Саша: Энэ яг галзуугийн эмнэлэг шиг боллоо, үнэн шүү.
Вал: Бид бүх камеруудыг нь хэмхэлсэн. Тэд одоо болтол чимээгүй байна. Эсвэл тэд энд юу болж байгааг мэдэж байж мэднэ. Хэн нэг нь мэдээллэж байгаа.
Над: Магадгүй. Бид нэг нэгнийхээ тухай огт мэдэхгүй.
Стас: Чиний тухайд тэртээ тэргүй ойлгомжтой.
Над: Тэгээд чамд юу ойлгомжтой вэ? Надад хэлэх юм уу, үгүй юу? За яахав. Энэ асуудал биш. Би өөрийнхөө тухай ярьж болно. Надежда Голдман, 22 настай, эхлэж байгаа загвар өмсөгч...
Стас: Бас заримдаа дуусаж байгаа.
Над: Чам шиг алиалагчийн хувьд бүгд ойлгомжтой. Ямар ч эрүүл ухаантай хүн чамд сэтгэцээ даатгахгүй. Энэ тоормоз ч гэсэн ойлгомжтой. Түүний хувьд бүх юм бүр ч ойлгомжтой. Харин Ирочка бидний үнэ цэнэтэй боловсон хүчин. Царайлаг биш, эмнэлэгийн бэлтгэлтэй, би чамд найдах байсан. Мартсанаас, Ира, өөрийнхөө тухай юу ч юм яриач.
Ира: Би юу ч ярихгүй.
Мар: Ер нь бол бид мэдэх эрхтэй.
Вал: Чи өөрийгөө онцгой гэж боддог юм уу?
Ира: Та нар дэмийрч байна. Хэрэв бид энд түгжигдсэн л бол би та нарт юу ч юм ярих ёстой гэсэн үг биш.
Мика: Харин би сонсох байсан.
Над: Бод доо. Бидэнд нуух юу ч байхгүй. Харин түүнд бүх юм ямар хэцүү гээч.
Вал: За, за. Миний хувьд энэ цугларалт ердөө ч хэрэггүй зүйл. Би явж унтлаа.
Нат: Хөөе, бид юу ч тодруулаагүй байна.
Вал: Ямар ялгаа байна? Бид камеруудыг нь эвдсэнийг тэр дээгүүрх хэзээ ч юм мэдээд галзуурна. Тэр үед хэн нь хэн бэ гэдгийг харъя. Баяртай.
--------------------------------------------------------------------------------
Иван: Сергей? Сергей!
--------------------------------------------------------------------------------
Над: Айлгачихлаа, сайн байна.
Мика: Авсан юмаа буцаагаад өгчих, тэгээд хоёулаа бүгдийг чимээгүй өнгөрүүлье.
Над: Би чамаас ямар нэг юм авснаа санахгүй байна.
Мика: За яахав. Хичээхгүй байж болно. Энэ надад үйлчлэхгүй. Өөрийнхөө залийг тэр хөгшин эрчүүддээ үлдээ.
Над: Чамд ямар заль таалагддаг вэ? Хэлчих, би хурдан сурдаг.
Мика: Тэнэглэхээ боль! Намайг сонс, нэг бол чи яг одоо зүгээр л өгчих, эсвэл би чамайг эмэгтэй хүн гэж үзэхгүй.
Над: Намайг шийтгэх үү?
Мика: Нунтгийг өгөөдөх. Өөдгүй новш.
Над: Чи юу яриад байгааг ойлгосонгүй.
Мика: Чи ёстой...
--------------------------------------------------------------------------------
Саша: Чи яасан бэ?
Нат: Би дахиж ингэж чадахгүй нь. Эхлээд Женя үхлээ. Дараа нь энэ бүхэн. Хэрэв бидний дунд алуурчин байвал?
Саша: Ямар ч алуурчин байхгүй гэж би бодож байна. Энэ үнэн. Зүгээр л хэн нэгэнд нь хэн нэгэн таалагддаггүй болоод л хаалгыг түгжсэн байх.
Нат: Мэдээж. Тэгээд дараа нь хэн үүнийг хийсэн байхав?
Саша: Жишээ нь, Надя. Чи харж байгаа, тэр Ираг үзэж чаддаггүй.
Нат: Чиний хувьд ямар амархан юм бэ. Харин одоо би хэнд итгэхээ мэдэхгүй байна. Жишээ нь, би хэн нэгэнд таалагддаггүй байж болно. Шөнөөр намайг дэрээр бүтээж алахад хэн саад хийх юм?
Саша: Юу... жишээ нь би саад хийх байх.
Нат: Энэ юу вэ?
Саша: Ээж бэлэглэсэн юм. Бүр хүүхэд байхаас салгаагүй. Ингэхэд, чи, энд байх хэрэггүй. Явж унтсан нь дээр.
Нат: Үгүй ээ, надад аймаар байна. Би эндээ байя.
Саша: Тэгвэл хамтдаа айцгаая.
--------------------------------------------------------------------------------
Иван: Сергей?
--------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home