Дараа нь амьд үлдэх
Үргэлжлэл: 47:36 мин
Дүрүүд:
Эр:
Паша
Саша хакер
Стас
Митя
Валера хөл бөмбөгийн фэн, мулзан толгойт
Женя хэнхэг
Иван Радовский “Оргил” корпорацийн эрдэмтэн
Сергей Михайлович “Оргил” корпорацийн захирал
Пётр Сергей Михайловичийн туслах
Эм:
Ирина
Наташа
Марина
Айжан
Надя
--------------------------------------------------------------------------------
СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
--------------------------------------------------------------------------------
Саша: Бид яаж энд ирснийг ядаж ойрхон санах хүн байна уу?
Ира: Энд бид бүгдийг түгжсэн.
Надя: Хаалга аа онгойлгооч!
Саша: Сүлжээ байхгүй, би шалгасан.
Надя: Энэ юун газар вэ?
Мар: Би хаана байна аа?
Саша: Тэр яасан юм?
Мар: Би яаж энд ирсэн бэ?
Мика: Чимээгүй.
Вал: Юу вэ? Чамд юу хэрэгтэй?
Мика: Нэрээ санаж байна уу?
Вал: Валера. За, хүмүүс ээ, наашаа бүгдээрээ цуглацгаа. Тэгэхээр, бүгд хурдхан тархиа ажилуул! Хэн юу санаж байна? Хэн биднийг ийш нь авчирсан? Хэн ухаан алдуулсан бэ?
Стас: Биднийг алахаар энд авчиржээ?
--------------------------------------------------------------------------------
Женя: Би харсан. Үхдэлүүд. Надад битгий хүр! Тэд л үүнийг төлөвлөсөн. Удахгүй эхлэнэ.
Саша: Тэд гэж хэн?
Мар: Юу? Тэд юу төлөвлөсөн гэж?
Женя: Бэлэн байгаарай.
Эм: Дэвшил биднийг бүхнээс хүчирхэг болгосон. Бид та бүхэнд шинэ ертөнцийн түлхүүрийг гардуулж байна. “Оргил” корпорац.
Иван: Чи надтай ярьдаггүй би мэднэ. Гэхдээ энэ маш чухал. Чи хотоос даруйхан явах ёстой. Байна уу?
Сер: Иван Сергеевич, охин чинь надад байгаа. Та удахгүй охинтойгоо уулзана гэдгийг би танд амлахад бэлэн байна.
Иван: Тэгэхээр та нар намайг ажилд буцааж оруулахын тулд ингэж шийдсэн үү?
Сер: Иван Сергеевич, танд ганцхан цаг байна. Хэрэв та охиндоо хайртай л бол зөв сонголт хий.
Ира: Чамд хаалга тогшихыг заагаагүй юу?
Мика: Үүссэн нөхцөл байдлаас болж бид илүү ойрхон танилцах хэрэгтэй гэж бодож байна. Би Митя.
Ира: Харин би Ира. Гэхдээ, чи тогтоох хэрэггүй. Учир нь бид эндээс гарах үед чи намайг дахиж харахгүй.
Мика: Маш сонирхолтой.
Женя: Инээмсэглээрэй.
Ира: Мөөн.
Мика: 2 долоо хоногийн хүнс. Тэд бидэнд санаа тавьжээ.
Эм: Хайлт дууслаа. Нэвтрэх: А ангилал. Ачааллах программыг эхлүүллээ.
Стас: Энэ юу вэ?
Женя: Онгойлгооч!
Ира: Чи тэнд юу хийчих вэ?
Женя: Хаалгаа нээгээч!
Нат: Хөөе, түүнийг гарга!
Ира: Би хаалгаа нээ гэж байна!
Стас: За, тэг ээ, тэг. Хөөе, залуу, чи яасан бэ?
Ира: Аяар. Биднийг гаргаач! Хаалгаа онгойлгооч!
Вал: Одоо хангалтай, алив л дээ!
Охин: Ээжээ.
Вал: Биднийг гаргаадах!
Ира: Хаалгаа нээгээч!
Охин: Та яасан бэ, ээжээ? Би айгаад байна. Би айгаад байна. Ээж ээ!
--------------------------------------------------------------------------------
ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 2 – Р АНГИ /ПАНДОРЫН ХАЙРЦАГ/
--------------------------------------------------------------------------------
Эм: Хэрэв дэлхий зовлонгүй бол нийгэм...
Эм /ТВ/: Москвагийн метрод болсон явдлыг техникийн алдаа гэж байсан бол одоо террорист халдлага гэж үзжээ. Москвагийн метроны өртөөнүүдийн нэгэнд үл мэдэгдэх бодис цацагдсаны дараа халдвар авсан гэх маш олон дуудлагууд ирсэн байна.
Эм /ТВ/: Нүд нь өрөвссөн, өндөр халуурсан гэсэн зовиуртай бараг мянга гаруй хүн ханджээ. Мөн бөөнөөр амиа алдсан тохиолдолууд бүртгэгдсэн байна. Эрх баригчид үймэхгүй байхыг уриалж байна.
Пётр: Сергей Михайловч.
Эм /ТВ/: Онцгой байдлын яаманд шуурхай хуралдаан болж Москвагийн оршин суугчдад онц байдал тогтоох асуудлыг хэлэлцэж байна. Москвагийн оршин суугчид аюулд орохыг хүсэлгүй яг одоо нийслэлийг орхин гарцгааж байна. Үйл явдлын өрнөлийг бидний дараагийн нэвтрүүлгээр мэдээллэх болно.
Пётр: Радомскийг хамгийн шилдэг хүмүүс хамгаалж байсан. Энэ үл ойлголцол яаж болсныг би ойлгоогүй.
Сер: Үл ойлголцол оо? Чи гамшгийн цар хүрээг ойлгохгүй байна.
Пётр: Одоохондоо хоёр хүн амиа алдсан.
Сер: Би хүмүүсийг яриагүй. Би энэ төслийг 10 жил санхүүжүүлсэн. Сүүлийн жилд Клейто вирус дээд зөвлөлийн гол найдвар байсан. Энэ надад ямар үнэтэй туссаныг чи мэдэх үү?
Пётр: Та зөвлөлийн тэргүүний нөлөө бүхий хүн болсон.
Сер: Тиймээ, тэд миний амыг л хардаг байсан! Тэд энэ туршилтыг яг хоёр дахь аврал шиг хүлээж байсан. Надад суудал ирэх байлаа. Зөвлөлийн тэргүүнийх! Чамд зөвхөн Радомский, вирус хоёрыг бункерт хүргэ гэж хэлсэн. Ердөө л энэ. Радомский яасан бэ?
Пётр: Авто ослоор, эсвэл халдварласнаас болж үхсэн байх.
Сер: Хэрэв энэ үнэн бол надад түүний цогцосыг харуул. Хэрэв тэр үхээгүй, ярьж эхэлбэл сонины гарчгийг төсөөлж байна уу? “Оргил” хүмүүст генетикийн туршилт хийхээр бэлдэж байжээ. ДНК-г өөрчилдөг вирус хотод тархсан байна. Энэ дэлхий дахины дуулиан. Тиймээс би чамаас дахиад асууъя. Радомский яасан бэ?
Пётр: Амьд үхсэн нь хамаагүй олно.
Сер: Арай дээрдлээ.
Пётр: Уучлаарай, нэг бяцхан асуулт. Бункерт байгаа туршилтын хэдийг яах вэ?
--------------------------------------------------------------------------------
Мар: Тэр учрыг нь гадарласан гэж бодож байна.
Эм: Юуны?
Мар: Туршилтын зорилгыг. Түүнийг устгах хэрэгтэй.
Эм: Үгүй ээ, түүнийг алах хэрэггүй. Түүн дээр оч.
Мар: Хэрэв тэр намайг хэдийн мэддэг бол яахав?
Эм: Шалгаад мэдчихье.
Мар: Араас нь ажиглаж байсныг тэр мэдэж байгаа. Тэр үхсэн охиныг, бас туршалтуудын тухай мэддэг. Мартсанаас, өчигдөр тэр цусаар ханиалгасан.
Эм: Хэдийн үед?
Мар: Есийн үед. Хэрэв тэр бүгдэд нь төслийн тухай мэдэж байгаагаа хэлбэл эвгүйтэнэ.
Эм: За ойлголоо, би бодож үзнэ. Яв.
Мар: За. Би түүнийг шалгаж үзье.
--------------------------------------------------------------------------------
Мар: Энэ, Наташа чамд идэх юм бэлдсэн. Жень, би чамаас зарим юмыг асуух гэсэн юм. Чамайг ажиглаж байгаа гэж чи хэлсэн. Харин чи тэр хүмүүсийг харсан уу, эсвэл тэдний талаар мэддэг үү?
Женя: Би юу ч яриагүй. Юу ч мэдэхгүй. Намайг зүгээр орхи.
Мар: Жень, гуйж байна. Би бүр энд юу хийж байгаагаа ч мэдэхгүй. Би... энэ хүмүүст юу хийснийг ч мэдэхгүй. Жень, чи энд ядаж ямар нэг юмыг мэддэг цорын ганц хүн.
Женя: Чи хэнтэй ярьсан бэ? А? Дөнгөж сая. Коридорт.
Мар: Би хэнтэй ч ярилцаагүй.
Женя: Тийм үү? Харин би харсан. Тэнд. Чи нэг юм ярьж, тэр чиний хэлснийг бичиж авч байсан.
Мар: Женя, чиний санаа дагасан байх.
Женя: Чи тэдний нэг нь. Тэр хүмүүсийн нэг. Намайг хордуулахаар иржээ. Тэдэнд би тэнэг биш гэж дамжуулаарай. Би өлсөж үхсэн нь дээр.
Мар: Женя, чи намайг айлгаад байна. Тэдэнд гэж хэнд? Би энд бусадтай хамт түгжигдсэн, бас чамтай хамт.
Женя: Тэг ээ, тэг, тэднийхээ өмнө үйлчил. Үйлчил. Гэхдээ санаж ав...
Мар: Би...
Женя: ...хэнийг ч амьд үлдээхгүй. Чамайг ч гэсэн. Тэд чамайг эхэлж ална.
Мар: Жень.... Жень, тавиач!
Женя: Сонсов уу, чамайг эхэлж устгана.
Мар: Чи юу яриад байна аа?
Женя: Аан гээч, тэд яаж ийгээд ийшээ ирдэг.
Мар: Тавиач!
Женя: Тэр хаалгаар, тийм үү?
Мар: Тавь л даа.
Женя: Хаалга яаж онгойдогийг хэл л дээ. Тэр яаж онгойдог вэ? Тэг л дээ. Чи мэддэг ш дээ. Би тэдэнд хэлэхгүй.
Мар: Тавиач дээ!
Женя: Гуйя, бид эндээс яаж гарах вэ? Тэд яаж наашаа ирдэг вэ? Хэл л дээ. Хэлчих!
--------------------------------------------------------------------------------
Ира: Чөтгөр гэж. Бүх эмнүүдийн хугацаа нь дуусчихаж. Женяг юугаар эмчлэх нь ойлгомжгүй. Тэр улам дордоод байна.
Надя: Тэр яачихсан юм?
Ира: Уушиг нь чимээтэй, яг уушигны хатгалгаа шиг, гэвч би яг баттай хэлж чадахгүй.
Надя: Тэгээд энэ халдвартай юу?
Ира: Би одоохондоо мэдэхгүй гэж хэллээ.
Надя: Тэгээд, тэр биднийг халдварлуулахыг хүлээх болж байна уу? Хуучирсан тарианаас түүнд туршаад хоёрыг тарьчих. Болох ч юм билүү. Яасан, бидэнд сонголт байгаа гэж үү? Энэ халдварыг устгах хэрэгтэй, гүйцээ.
Вал: Сонголт алга даа.
Саша: Надад харуулах зарим юм байна.
--------------------------------------------------------------------------------
Вал: Тэгээд, бид энд юу хараагүй вэ?
Саша: Энд камер байхгүй. Биднийг харахгүй, сонсохгүй байх боломж байна. Зурагтаар байнга үзэгддэг танил лого.
Мика: Харин би зурагт үздэггүй.
Надя: “Оргил”, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хий. Хөгшрөлтөөс хамгаалах нанотехнологийн эм бэлдмэлүүд, нэг үгээр олигархуудад зориулсан хэрэгцээгүй юмнууд. Нээрэн, тэдний хөгшрөлтийн эсрэг тос муугүй гэсэн.
Мика: Бурхан минь.
Надя: Би хэрэглэдэггүй. Зүгээр л надад тэгж хэлсэн.
Ира: Ер нь тэдний эрдэмтэдийн баг дэлхийд хамгийн хүчирхэг нь.
Саша: Яг үнэн.
Ира: Намайг их сургуулийн дараа тэнд дадлага хийгээч гэж байсан.
Саша: Зөвшөөрсөн үү?
Ира: Үгүй ээ.
Надя: Яагаад тэр вэ?
Ира: Шалтгаан байсан юм.
Саша: Тэр нь ч дээр, учир нь тэдний рекламаар ярьдаг бүхэн зүгээр л халхавч.
Вал: Харин чи энийг хаанаас мэддэг юм?
Саша: Би тэдний серверийг эвдсэн.
Мика: За, за, за. Бид өвчтөний палатанд байгаа ганцхан элийрэгчтэй гэж бодож байлаа. Тэгсэн дахиад нэг элийрэгч, супер компьютерчин.
Саша: Дураараа л бод.
Ира: Саш, чи тийм том корпорацийн серверийг эвдсэн гэхээр мэдээж итгэхэд хэцүү л байна.
Саша: Мэдээж би ганцаараа хийгээгүй, бид Скат нэртэй дөрвөн хүнтэй баг байсан.
Мика: Скат. Зүгээр, зүгээр, үргэлжлүүл. Зүгээр сэтгэл сэрхийлгэсэн түүх байна.
Саша: Товчхондоо, бид “Оргил”-ын гол серверүүдийг эвдэхээр бэлтгэсэн. Бид тийм хамгаалалттай урд нь таарч байгаагүй. Олигтой юм мэдэж чадаагүй. Цагийн дараа надаас бусдад нь дүрэмт хувцастай хүмүүс ирсэн. Надад аз таарсан. Би ноүтбүктэйгээ гудамжинд байсан юм
Мика: Найз аа, чи ч залах юмаа.
Вал: Чи юу ч юм эвдсэн гэж юун яриад байна? Чамайг сонсвол та нар яг сурагчид шиг гэнэджээ.
Саша: Үгүй ээ, би хоёр дахь удаа оролдсон. Ганцхан би чадсан. Бүх мэдээллийн сангууд, бүх хөрөнгийн эргэлтүүд гээд товчхондоо бүгдийг нь.
Ира: Тэгээд тэнд юу байсан бэ?
Саша: Рекламд байхгүй юмнууд. Биологийн зэвсгийн худалдаа, гуравдагч орнуудад эм бэлдмэлүүдийн туршилт, буруу гарын санхүүгийн эргэлтүүд.
Вал: Больж үз.
Саша: Би уншиж байхдаа өөрөө ч итгээгүй. Гол бамбай нь “Клейто” төсөл байсан.
Надя: Тэр “Клейто” гэж юу юм, тодорхой яриач.
Саша: Би мэдэж чадаагүй. Энэ эвдэгдэггүй цорын ганц хэсэг нь байсан. Би баригдахгүйн тулд зугтах хэрэгтэй байсан юм. “Оргил”-ын залуус намайг аль хэдийн олсон гэдийг би одоо л ойлгож байна. Тийм учраас би энд ирсэн байх.
Надя: За яахав, чи сүрхий хакер гэж бодъё. Харин бусдынх нь хувьд? Энэ “Оргил”-д надаас юу хэрэгтэй вэ? Миний хувьд, ихдээ эксийнхээ шууданг эвдэж байсан.
--------------------------------------------------------------------------------
Эр: Дээд зэргийн сонор соргог байцгаана уу. Бусад хүмүүст илэрсэн шинж тэмдэгийн талаар мэдэгдэхийг хүсье. Эмнэлэгийн тусламж үзүүлэх цэгүүд, халдварын хяналтын утасны дугааруудыг мэдээллийн хуудаснуудад бичсэн байгаа. Нэмэлт мэдээллийг Оросын ДХЯамны /дотоод хэргийн/ ОБАлбаны албан ёсны мэдээллийн сайтаас уншина уу. Анхаараарай. Нийтээр халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдварлагдсан хүнтэй ойрхон харилцахаас зайлсхийнэ үү. Халдварын эхний шинж тэмдэгийг сэжиг илэрвэл эмнэлэгийн тусламж үзүүлэх цэгүүдэд хандана уу. Дахин сануулья, халдварласан шинж тэмдэг нь нүд улайж, өндөр халуурна, ухаан балартана.
Давталт: Дээд зэргийн сонор соргог байцгаана уу. Бусад хүмүүст илэрсэн шинж тэмдэгийн талаар мэдэгдэхийг хүсье. Эмнэлэгийн тусламж үзүүлэх цэгүүд, халдварын хяналтын утасны дугааруудыг мэдээллийн хуудаснуудад бичсэн байгаа.
--------------------------------------------------------------------------------
Паша: Энэ “Оргил”-ын бункер байх нь уу?
Вал: Тийм л бололтой.
Ира: Чи тэр төслийг юу гэлээ, “Клейто”?
Саша: Тиймээ. Юу гэж?
Ира: Энэ чинь домог, эх дэлхийн эмэгтэй анхны атлантуудад амьдрал бэлэглэж, тэр эмэгтэйг Клейто гэж нэрлэсэн гэдэг.
Надя: Тэгээд энэ бидэнд юу хэлэх вэ? Эсвэл чи зүгээр л ном уншдаг гэж хэлэх гэсэн үү?
Ира: Үгүй ээ, миний хэлэх гэсэн юм... Энэ биднийг яагаад энд хорьж байгаатай ямар нэг холбоотой байж мэднэ.
Паша: Тэгвэл энэ нисдэг тавгийн тухай төсөл үү? Атлантууд энэ гаригаас үүсээгүй гэсэн хувилбар байдаг.
Надя: Ямар өрөвдмөөр тэнэгүүд вэ? Атланта, нисдэг таваг, та нар юугаа дэмийрдэг юм бэ? Ямар нэг тодорхой юм биднээс хэрэгтэй. Мөнгө, эсвэл өөр юу ч юм.
Мика: Бид хүн бүхнийг сайн мэдэхгүй. Хэн нэг нь боломжийн эцэг эхтэй. Хэн нэг нь олигархтай унтдаг. Тийм үү, Надежда?
Вал: Тэд бидний эд эрхтэнийг авахыг л хүсч байгаа. Яагаад үгүй гэж? Бидний бөөр боломжийн үнэтэй. Муугүй мөнгө хийж болно. Тэнд хагалгааны өрөө байна.
Стас: Бүсгүй, чиний бөөр, эсвэл зүрхийг авч болох уу?
Нат: Стас!
Саша: Үгүй ээ, ийм байгууллагад эд эрхтэн зарна гэдэг дэндүү жул.
Паша: Яг үнэн. Харин би харь гаргийнханы тухай хувилбарыг үгүйсгэхгүй байсан. Магадгүй “Оргил” тэдний туршилтанд зориулж хүмүүсийг нийлүүлдэг байх.
Надя: За үгүй ээ, энэ л биш шүү, одоо болно.
Паша: Яасан? Би тоглоогүй. Чи дэлхийн бодлого, гариг хоорондын боолын худалдааны нууц хуйвалдааны тухай хэзээ ч сонсоогүй юу? Скат тэднийг сүрхий хүмүүс байсан гэж хэлсэн. Дээрээс тэдэнд туршилтын хүмүүс нийлүүлэх захиалга ирсэн гэдэг нь ойлгомжтой.
Вал: Чи юу солиороод байна, бүдүүн ээ? Чи энийг хаанаас олсон юм?
Паша: Нисдэг биетүүд судлагчдын албан ёсны сайтаас.
Надя: Новш гэж!
Саша: Ямар ч тохиолдолд бидэнд мэдээлэл бага байна. Маш бага. Интернет хэрэгтэй.
--------------------------------------------------------------------------------
Пётр: Яг төлөвлөсний дагуу вирус сонголттойгоор үйлчилж байна. Бусад хүмүүсийг бодвол хүүхэд гаргах насны ген сайтай эмэгтэйчүүдийн вирусыг тэсвэрлэх чадвар нь сайн байна.
Сер: Өөрөөр, вирус тэр бусад хүмүүсийг зүгээр л үхүүлдэг байх нь уу?
Пётр: Манай мэргэжилтнүүд ч гэсэн хаанаас ийм их үхлийн тохиолдлууд гарч байгааг гайхаад л байна.
Сер: Харин вирус хүмүүсийг үхүүлэх ёсгүй байсан. Тэднийг ердөө л үргүй үлдээх ёстой. За, орхиё. Халдварыг яаж зогсоох вэ?
Пётр: Яаж ч биш. Тэр өөрөө болино. Вирус агаарт ердөө 24 цаг идэвхтэй. Тэр хүнээс хүнд дамждаггүй. Гэхдээ л Москвад үймж сандарч байна. Оршин суугчдын 50% нь хэдийн нүүн шилжсэн.
Сер: Харин энэ чинь сайн. Юм хийхэд амар. Харин манай мэргэжилтнүүдийн хувьд, хэн ч хаашаа ч явахгүй байхад нь анхаар. Хэвлэлийнхэн юу гэж байна?
Пётр: Эрх баригчид вирусын тухай ярихыг хориглосон. Мөн хэд хэдэн террорист байгууллагууд өөрсөддөө хариуцлагыг авсан. Тиймээс “Оргил”-ыг сэжиглэхгүй.
Сер: Сайн байна. Дээд зөвлөлийн нэрийн өмнөөс Холбоо харилцааны сайдтай холбогд. Москва дуугай байхын тулд гар утас, үүрэн холбоо, интернет, зурагт гээд бүгдийг нь унтраа. Би ингэж хүсч байна.
--------------------------------------------------------------------------------
Эр: Хоёр оо, дахиад 10 хүн Липецкээс гаргалаа. Буулгаарай. Явцгаая.
Эр: Эрүүл. Ороорой.
Эр1: Автобус руу.
Эр: Эрүүл.
Эр2: Баруун талд. Хурдан. Хурдлаарай.
Эр: Тийшээ яваарай.
Жаал: Аав аа, та явж байна уу?
Ээж: Явж байна, явж байна.
Эр: Тийшээ яваарай. Автобус зүүн талд.
Эр: Ороорой.
Эр: Ороорой. Улаан автобус.
Эмч: Энэ халдварлагдсан байна. Аваад яв.
Аав: Юу?
Жаал: Аав аа.
Эр: Тэр халдварлагдсан.
Эр: Явцгаая.
Жаал: Аав аа.
Ээж: Серёжа?
Аав: Хүлээгээч. Юу гэнэ ээ? Би халдвар аваагүй. Энэ зүгээр л харшил.
Ээж: Та нар юу хийж байна аа?
Эр: Та орно уу.
Ээж: Түүнийг тавиач!
Аав: Би эхнэр хүүхэдтэй хүн. Та нар хүлээгээч! Света, намайг харшилтай гэдгийг хэлээч! Света!
Ээж: Түүнийг тавиач! Тэр зөвхөн харшилтай!
Жаал: Аав аа!
Ээж: Түүнийг тавиач!
Аав: Намайг тавиач! Света!
Ээж: Намайг тавиач! Серёга!
Жаал: Аав аа...
Эр: Түргэлцгээ!
--------------------------------------------------------------------------------
Иван: Надад хэлээд өгөөч... энд хэн... уучлаарай, надад хэрэгтэй юм... Уучлаарай, надад...
Цаг: Надад биш.
Иван: Уучлаарай...
Цаг: Амжихгүй.
Иван: Надад яаралтай хэрэгтэй...
Цаг: Жижүүр ээ, нэмэлт машинууд яаралтай хэрэгтэй. Яаралтай!
Иван: Би тантай ярилцаж болох уу? Надад хэлэх чухал юм байна.
Цаг: Та юу болж байгааг харахгүй байна уу?
Иван: Надад хэлэх чухал юм байна. Энэ надаас болсон юм, ойлгож байна уу?
Цаг: Соколов! Ингэж хэлсэн нь хэд байгааг та мэдэх үү?
Иван: Уучлаарай, би... надад...
Цаг: Соколов!
Иван: Би бичгээр...
Цаг: Түрүүч ээ! Чи миний хүмүүсийн араас яваагүй юм уу?
Цаг: Яг тийм.
Цаг: Хэрэв чамаас болж миний хүүхдүүд хотоос гарч амжихгүй бол чи өөрийнхөө нуруун дэээр хотоос гаргаарай. Чи ойлгосон уу? Яв!
Иван: Би охиноо олох хэрэгтэй байна. Ойлгож байна уу? Түүнийг барьцаанд авсан. Би эрдэмтэн. Энэ бүх үйл явдал...
Цаг: Аан-хан, одоо надад солиотой амьтан дутаж гэнэ.
Иван: Намайг сонсооч, юу... юу... Би хэнтэй....
--------------------------------------------------------------------------------
Нат: За яасан? Саша.
Саша: Хүлээж бай.
Нат: Чи сайхан зурж байна. Хаа нэгтэй сурдаг уу? Ёстой догь.
Вал: Зураач ч.... бол доо.
Нат: Чиний бохь хаа сайгүй байна.
Вал: Сонс, ямаа минь, би тамхиа хаяж байна, ойлгов уу? Чи сая юу гэсэн бэ? Хөөе, би чамтай ярьж байна.
Нат: Валер!
Вал: Оросоор... надтай оросоор ярь, ойлгов уу?
Нат: Одоо боль! Валера!
Вал: Энийг ойлгож ав.
--------------------------------------------------------------------------------
Саша: За тэгэхээр, бүх давтамжуудаар эфир хоосон. Яг л бүгд үхсэн юм шиг. Ойлгохгүй байна.
--------------------------------------------------------------------------------
Цаг: Соколов, хараал ид, би энд ганцаараа ажиллаад байна уу?
Иван: Сонсооч....
Цаг: Та нар энд юундаа ухнадцгаасан юм, түргэлээч!
Иван: Намайг сонсооч.
Цаг: Та байсаар л уу?
Иван: Энэ бүхний ард хэн байгааг би мэднэ.
Цаг: Нүүлгэн шилжүүлэх цэгүүд удахгүй хаагдана.
Иван: Та намайг сонсохгүй байна.
Цаг: Машин доор.
Иван: Энэ бүхний ард хэн байгааг би мэднэ. Энэ бүхнийг би хийсэн. Үүний ард “Оргил”-ын хүмүүс байдаг. Тэд миний охиныг барьцаанд авсан.
Цаг: Таны охин аягүй бол хэдийн хотоос явсан байх. Чи яагаад энд байсаар байна? Гүйгээд! Харин та зүгээр л тайвшир.
Иван: Би солиотой биш! Намайг гүйцэд сонсооч!
Цаг: За яахав, явцгаая.
Иван: Тэгэхээр, би эрдэмтэн. Би энэ вирусыг зохиосон хүн. намайг хүмүүс дээр түүнийг туршихыг албадсан. Биднийг машинд явж байхад тэд намайг харгалзаж байсан. Би осол гаргасан. Тэгэхэд энэ вирус агааржуулагчийн хоолойд орж... хүлээгээч! Ахмад аа. Энэ юу вэ? Ахмад аа. Ахмад аа! Ахмад аа, хүлээгээч! Ахмад аа, би мэдүүлэг өгөх ёстой. Би тоглоогүй. Ахмад аа! Би танаас гуйя! Ахмад аа!
--------------------------------------------------------------------------------
Стас: ... хүртэл бид бункерийн тухай эфирээр байнга мэдээлж байх болно. Бидний ажиглаж байгаарай.
--------------------------------------------------------------------------------
Женя: Тэр хаана байна? Тэр хаашаа явсан?
Мар: Хэн?
Женя: Тэр энд байхыг би харсан.
Мар: Чи юу яриад байна?
Женя: Тэр хаачсан бэ?
Саша: Хэн?
Женя: Тэр энд байсан.
Ира: Жень...
Женя: Тэр хаана байна?
Нат: Болиоч!
Ира: Женя тайвшир.
Вал: Яасан, хий юм хараа юу?
Ира: Чи яаж байна аа?
Мика: Муу мал.
Ира: Женька, тэр хэн бэ?
Мар: Тэр нэг л биш.
Ира: Чи хэнийг хайсан юм?
Мика: Мэдэхгүй ээ. Өндөр халуун...
Женя: Эмч.
Ира: Юун эмч?
Женя: Цагаан халадтай. Тэр наашаа ирсэн.
Ира: Тайвшир. Женя. Явж орондоо хэвтэцгээе.
Женя: Би түүнийг харсан. Тэр энд байсан. Харин одоо тэр хаана байгааг надад хэлээдэх!
Вал: Сонс Хэнхэг ээ, бүх юм зүгээр үү?
Ира: Гүйцээ. Явцгаая, Жень. Явж хэвтье. Бүх юм зүгээр. Чи халуунтай байна. Чи хэвтэж амрах хэрэгтэй. Явцгаая.
Мик: Хөөе, хөөе, хөөе, Женя, болиоч!
Женя: Хойшоо! Хойшоо! Хойшоо!
Ира: Тайвшир.
Влад: Тайван!
Женя: Би хойшоо гэж хэлсэн шүү!
Вал: Тайвшраач!
Ира: Тайвшир!
Женя: Энэ хүүхэн тэдний нэг нь! Тэр тэдний нэг нь! Тэдэнтэй ярьж байхыг би харсан! Би энд зүгээр л үхмээргүй байна! Ойлгож байна уу?
Вал: Хутга аа! Хутгаа хая!
Женя: Амаа тат, новш оо!
Саша: Женя, аяар, аяар, аяар.
Ира: Женя, тэнэг юм хийх хэрэггүй!
Женя: Би түүнийг ална! Ярьж байсан! Яриач!
Мар: Би... би мэдэхгүй!
Женя: Яриач! Бидний гарга гэж хэлээч! Алив, биднийг эндээс гаргаадах! Бидэнд хаалга нээ, үгүй бол би одоо түүнийг ална! Би тоглоогүй!
Нат: Маринаг тавьчихаач, тэгэх үү.
Женя: Бидэнд хаалга онгойлго! Онгойлго! Алив, хэлээч!
Мар: Би мэдэхгүй ээ!
Женя: Хойшоо!
Ира: Женечка, битгий...
Женя: Хэлээч!
Мар: Би ямар...
Нат: Болгоомжтой!
Ира: Залуус аа, зөөлөн!
Женя: Та нар үхнэ!
Вал: Хөөш, болиоч!
Ира: Түүнийг битгий цохь!
Стас: Юу болсныг харж чадсангүй. Цааш юу болохыг харъя.
Вал: Яваад бай!
Ира: Болгоомжтой, Валера! За, баатар минь, шангаа хүртэв үү? Заавал нүдэх хэрэг байсан уу?
Вал: Камераа далд хий, новш оо!
Ира: Чи түүний уушгийг нь гэмтээж болох байсан!
Мика: Бүсгүй минь, чи чинь эмч. Тиймээс эмчлээрэй!
Вал: Утсаа боль, тэнэг ээ!
Мика: Нэмээд тэр хүмүүс рүү скалпель барьж дайрахааргүйгээр тархийг нь эмчилээрэй.
Вал: Үгүй чи зогсооч! Өмсгө! Гарыг нь барьж бай! Би чамайг утсаа яа гэсэн бэ?
Ира: Тайван.
Стас: Хөгшөөн, чи тэнэг үү?
Вал: Амаа тат, нэмээд өгнө шүү!
Ира: Больцгоо! Хангалттай!
Стас: Тэнэг юмнууд!
Ира: Ийм байдлаар бид нэг нэгнийгээ ална гэдгийг ойлгож байна уу? Болсон. Боллоо. Барьж бай.
Вал: Түүнийг барьж бай! Чи ямар их залхааж байна аа.
--------------------------------------------------------------------------------
Паша: Чи ямаршуу байна?
Мар: Яв.
Паша: Би дэмжих гэсэн юм.
Мар: Дэмжлээ, одоо яв.
Паша: Марина.
Мар: Би ойлгохгүй байна, яагаад би гэж? Би тагнуул юм шиг юу хийсэн юм бэ? Би олигтой ч худлаа ярьж чаддаггүй. Намайг арай л алсангүй. Одоо бүгдээрээ намайг сэжиглэх болно.
Паша: Тэр солиотой юманд хэн ч итгээгүй.
Мар: Чи л тэгж бодож байгаа.
Паша: Сонс. Удахгүй чи эндээс гараад хэнтэй нь ч уулзахгүй, бүр мэндлэхгүй. Надтай бол баталгаатай.
Мар: За боль доо. Үгүй ээ, тийм биш. Би гэртээ харимаар байна. Киев очмоор байна.
Паша: Чи Киевийнх байх нь. Янзтай. Чи Москвад ажилладаг юм уу, үгүй юу?
Мар: Наашаа ирэхэд нэг хүн надад тусалсан. Сургуульд орох, энэ тэр бүх юманд тусалсан. Тэр энд маш олон танилуудтай, тэгээд л...
Паша: Сайхан юм. Тэр бодвол чамайг хайж байгаа.
Мар: Би мэдэхгүй. Бидний хооронд бүх юм маш хэцүү.
--------------------------------------------------------------------------------
Мика: Тэнд хэн байна?
Надя: Харин тэнд хэн байна? Чи тэнд юу хийсэн бэ?
Мика: Үнэндээ энэ хамаагүй. Эсвэл би тэнд юу хийснийг хамт бодох уу?
Надя: Бүдүүлэг загнаад л. Бидэн шиг хүмүүс хамт байх хэрэгтэй.
Мика: Бидэн шиг ээ?
Надя: Миний юу ярьж байгааг чи мэднэ. Чи тэр солиотын нүдэж зөв юм хийсэн. Бас Ирочка өөрийгөө хэтэрхий өргөөд байх шиг надад санагдсан.
Мика: Тэгээд юу гэж? Бид олны өмнө түүнийг шийтгэх юм уу?
Надя: Яагаад болохгүй гэж? Чи бид хоёр муугүй зохицож болох юм шиг надад санагддаг.
Мика: Зохицох оо? Чи бид хоёр уу? Эсвэл би чамайг барьцаалахыг чи хүсч байна уу? Чи хэлээрэй. Гэтэл тэрний зөв бол яахав? Гэнэт энэ бүтэж, биднийг эндээс гаргаж мэднэ. Харин чи овоо сэтгэж байна.
--------------------------------------------------------------------------------
Иван: Хөөе! Хэн нэгэн надад туслаач! Хөөе!
--------------------------------------------------------------------------------
Пётр: Сергей Михайлович, онгоцонд хүргэх машин хүлээж байна. Явах хэрэгтэй.
Сер: Хар даа, Пётр, энэ хот ганцхан өдрийн дотор юу болсныг. Энэ бурхадын өшөө авалт.
Пётр: Би таныг шашингүй үзэлтэн гэж бодсон.
Сер: Тиймээ. Хүүхэд байхад нэг домог намайг бишрүүлсэн юм. Атлантууд, бурхадын хайртай хүмүүс. Өндөр төрлийн иргэншилд бүх мэдлэгүүд, хүч чадал, эд баялагийг өгсөн. Гэтэл тэд илүү ихийг хүссэн. Өөрсдийг нь бүтээгчдээс илүү гарахыг хүссэн. Бурхад үүнийх нь хариуд тэднийг шийтгэсэн юм.
Пётр: Сургамжтай л юм.
Сер: Би үргэлж ихийг хүсдэг.
--------------------------------------------------------------------------------
Ира: Татвалзахаа больчихооч! Одоо болно! Би ердөө л чамайг чагнамаар байна.
Женя: Намайг суллачих.
Ира: Үгүй.
Женя: Би өөрөө чадна.
Ира: Тус болохгүй. Яасан ч бүтэхгүй. Чи яах гэж Марина руу дайрсан бэ? Тэр чамайг яасан юм? Хэвтчих.
Женя: Чи ойлгохгүй байна. Марина тэдэнд ажилладаг, тэдэнд бүгдийг хэлдэг.
Ира: Чи дэмийрч байна.
Женя: Би дэмийрээгүй.
Ира: Чи нээрэн Маринаг алах гэсэн үү?
Женя: Тэр туршуул. Би өөрөө тэрийг харсан. Бас тэдэнд Марина амьдаараа хэрэгтэй. Хэрэв надад саад болоогүй бол бидэнд хэдийн хаалга онгойлгох байлаа. Бид чадах байсан. Харин одоо бид бүгдээрээ энд үхнэ.
Ира: Женечка, энэ чинь дэмийрэл. Юун туршуул? Бид бүгдээрээ түгжээтэй. Ус уучих. Би чамд туслах гэж оролдож байна. Ус уу. Алив. Уу, уу.
Женя: Ямар ус вэ?
Ира: Зүгээр л ус.
Женя: Юун ус вэ?
Ира: Уучих. Уух хэрэгтэй. Тэгвэл дээрдэнэ.
Женя: Чи ч гэсэн тэдэнд ажилладаг, тийм үү? Чи намайг юугаар хордуулж байна? Юугаар хордуулах гээв? Өөрийгөө л хордуул. Тэгээд хордуулаач.
Ира: Юу гээч? Залуус чамд багадуулсан байна.
Мика: Чи хатуурхаж чаддаг байх нь. Надад энэ таалагдлаа. Харин чи, Хэнхэг ээ болгоомжтой бай. Гадаад байдал хуурамч.
Ира: Чи сайхан зантай байгааг харлаа. Юу хүссэн юм?
Мика: Би чамайг шүршүүрт урих гэсэн юм.
Ира: Аан. Надад илүү чухал ажил байгаа.
Мика: Чөтгөр гэж. Аан гээч, надад үнэхээр чиний тусламж хэрэгтэй боллоо.
Ира: Тийм үү?
Мика: Аан-хан. Бид түүнийг хүлж байхад би хүзүүгээ эвгүйтүүлсэн байх. Надад иллэг хийгээд өгөхгүй биз?
Ира: Нээрэн үү?
Мика: Тиймээ. Үнэндээ хэцүү байна. Яг энд...
Ира: Чи өөртөө дургүй хүрэхгүй байна уу?
Мика: Амрах хэрэгтэй юм шиг надад санагдсан.
Ира: Харин чи амрахгүй байх хэрэгтэй.
--------------------------------------------------------------------------------
Стас: За тэгээд, бүдүүн ээ? Өөртөө хэдийн хүүхэн сонгосон уу? Испани хүүхэн, бас ч дажгүй.
Паша: Түүнийг Надя гэдэг.
Стас: Надя? Аан, нөгөө өлөгчин байх нь, тиймээ? Чи юу гэхэв, би түүнийг барах уу? Аа? Надад ийм хүүхнүүд таалагддаг. А Марина! Мариночка. Тэр үнэхээр хөөрхөн. Үнэхээр сайхан бүсгүй. Бас тийм ч тэнэг биш санагдсан, тийм үү?
--------------------------------------------------------------------------------
Мика: Ира? Ира, хэрэв энэ чи бол хүрээд ир. Ойлгомжтой. Ирочка Ирочка. Ирээч дээ наддаа.
--------------------------------------------------------------------------------
Женя: Чи хэн бэ?
--------------------------------------------------------------------------------
Вал: За, хүмүүс ээ, тоглох уу? Бүдүүн ээ, бариарай. Юундаа зогссон юм? Найзууд аа, хэнхэгийг одоо яах вэ?
Ира: Тэр хүлээтэй, тусгаарлагдсан байгаа. Чи өөр юу хүсээв?
Надя: Хэрэг байна уу? Чи тэр яасныг ч мэддэггүй. Эмч ч бол доо. Марина, чи халдварлаж болох байсныг мэдэх үү?
Паша: Юу, үнэн үү?
Мар: Ир, тэр халдваргүй биз дээ? Зүгээр л тэдэнд хэлчихээч. Ира, чи юунд дуугай байгаа юм?
Надя: Түүнд ер падгүй. Бид энд бүгд үхвэл тэр тоох ч үгүй. Түүнийг унтуулах хэрэгтэй. Галзуу учраас унтуулна, гүйцээ. Чи үүнийг чадна, эмч ээ.
Саша: Зэрлэгшихгүй байвал яасан юм? Бид түүнийг арай л алчихаагүй.
Надя: Эндээс зайлаач!
Вал: Сонс, хэн ч зэрлэгшээгүй. Ердөө л амьд үлдэх асуудал. Хэрэв тэр халдвартай, эсвэл догшин бол түүнийг унтуулах хэрэгтэй.
Нат: Үнэндээ Сашагийн зөв. Бид хүмүүс болохоос араатнууд биш.
Мар: Ир, би халуунтай юм шиг гэнэт санагдчихлаа.
Паша: Ир, нэг юм хийгээч.
Ира: Чи үүнийг хүссэн үү? Нийтээр нь сандралд оруулах. Тийм үү? Өвчтөнийг унтуулъя л даа. Бас нэмээд намайг.
Надя: Би эсэргүүцэхгүй.
Мар: Надя!
Стас: Өө, бурхан минь!
Вал: Нимбэгхэн!
Ир: Хувцсаа өмсөөч!
Мика: Яасан бэ? Чи энийг хүссэн үү? Би энд байна.
Нат: Мика, чи халхлахгүй юм уу?
Мика: Ой, юу болсон бэ? Би дуртайяа. Харин эмч миний хувцасыг өгөг л дээ.
Стас: Энэ хоёр хэдийн жинга жингадаж амжсан байх.
Мика: Амаа хамхи.
Надя: Харин манай Ирочка үргэлж цаг хугацааг алдчихаад байдаг.
Мика: Тэр тусмаа.
Вал: Өө, тийм үү?
Ира: Энэ юун цирк вэ? Чиний юмнууд хаана байгааг би хаанаас мэдэх юм?
Мика: Тийм шүү. Тэгвэл миний хувцаснууд хаана байна? Бодвол чи өөрөө шүршүүрээс хулгайлсан байх, тийм үү? Яасан? Намайг чадахыг хүссэн үү? Яагаад чимээгүй болчихов?
Вал: Энэ юун наргиан бэ?
Стас: Намайг чадахыг хүссэн! Алив... Ой, энд хэний юмнууд байна аа?
Вал: Чи харав уу? Муу тэнэг!
Стас: Энэ миний бейсболын карьерийн хамгийн шилдэг наргиан. Яв. Өөрийнхөө баатрыг хувцасла.
Надя: Муу илжиг!
Саша: Чи бүгдийг нь муудалцуулах гэж оролдож байна. Чи яаж байгаа юм?
Вал: Больж үз, сүртэй гэдэг нь. Байдаг л наргиан. Юу яриад байна? Чи юу бичсэнээ харуул даа. Оо!
Стас: Энэ, хар даа.
Вал: Нааш нь өг.
Стас: Тика тика.
Вал: Тиймээ. Надад гараа өг.
--------------------------------------------------------------------------------
Стас: Үгүй нээрэн... Миний хувцаснууд хаачив аа?
Вал: Тун дажгүй. О! Бид энд чиний киног үзэж байна.
Мика: Тэгээд, инээдтэй байна уу?
Стас: Янзтай!
Мика: Янзтай байна уу? Стас, зугаатай байна уу?
Стас: Боль доо.
Мика: Юу гээч? Алив, хамт инээцгээе. Алив, инээмсэглээрэй.
Стас: Зайлаач!
Мика: Инээгээч, новш оо! Инээ! Инээгээч! Инээ! Одоо чи инээгээдэх!
Вал: Чи юу хийж байна аа?
Мар: Залуус аа.
Мика: Би чамайг инээ гэж байна! Алив!
Стас: Би чамайг аль сайн талаас нь харуулсан ш дээ!
Мика: Чи намайг сайн талаас нь харуулсаан?
Стас: Тиймээ!
Мика: Би чамайг ална шүү, ойлгосон уу? Хэрэв чи намайг дахиад чадвал би чамайг ална! Чи ойлгов уу?
Мар: Залуус аа!
Ира: Яасан?
Мар: Тэнд Женя...
Вал: Больцгоо! Юу болсон бэ?
Ира: Женя? Жень! Амьсгалахгүй байна.
--------------------------------------------------------------------------------
Ира: 1 2 3 4 5 6…
--------------------------------------------------------------------------------
Ира: 10 11 12 13 14, 15…
--------------------------------------------------------------------------------
Ира: 1 2 3 4 5 6 7 8 9...
--------------------------------------------------------------------------------
Ира: 1 2 3 4 5...
--------------------------------------------------------------------------------
Ира: 1 2 3 4 5 6...
--------------------------------------------------------------------------------
Ира: 1 2 3 4 5
Женя: Би эндээс гарна гэж мэдэж байсан.
Ира: 6 7 8 9 10.
Мика: Тэр үхсэн, Ира.
Ира: 1 2 3...
Мика: Одоо болно.
Ира: Надад битгий хүр! 1 2 3 4 5 6 7 8...
--------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home