Дараа нь амьд үлдэх
Үргэлжлэл: 47:36 мин
Дүрүүд:
Эр:
Паша
Саша хакер
Стас
Митя
Валера
Женя
Иван Радовский “Оргил” корпорацийн эрдэмтэн
Сергей Михайлович “Оргил” корпорацийн захирал
Эм:
Эмэгтэй хөтлөгч
Ира
Наташа
Марина
Айжан
Надя
--------------------------------------------------------------------------------
Эм: Зовлонгүй ертөнцийг өөрсдөө төсөөлөөд үз. Хүчтэй, эрүүл саруул хүмүүсийн нийгмийг. Зовлон, харгислал гэдгийг мэдэхгүй.
--------------------------------------------------------------------------------
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН ТОЛИЛУУЛЖ БАЙНА:
--------------------------------------------------------------------------------
Эм: Та нар утопи гэж хэлнэ. Бид боломжгүйг яаж боломжтой болгохыг мэднэ. Хүн төгс биш. Харин үүнийг залруулж болохгүй гэж хэн хэлсэн юм? Хүнд хоёр дахь боломжийг нь бэлэглэ. “Оргил” корпораци. Өөрсдийнхөө ирээдүйд хөрөнгө оруул.
--------------------------------------------------------------------------------
ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 1 – Р АНГИ /НӨХӨР ҮҮ, ДАЙСАН УУ?/
--------------------------------------------------------------------------------
Ира: Сана, сана.
Паша: Би хаана байна аа? Чи ингэхэд хэн бэ?
Ира: Би Ира.
Паша: Харин би Паша.
Надя: Хараал ид! Бид хаана байна? Эндээс Домадедово хүртэл хэд вэ?
Саша: Мэдэх юм алга. Би чамайг мэдэх үү?
Надя: Хэрэв би нислэгээс хоцорвол чи мэддэг болно. Та нар хэн бэ? Ингэхэд энэ ямар гэгч новш нь вэ?
Ира: Би Ира. Энэ Паша. Тэр ч гэсэн мэдэхгүй.
Надя: Тийм байх даа. Үнэхээр үнэмшилтэй байна.
Стас: Найзууд аа, надад ч гэсэн пицца захиарай, за юу?
Надя: Яг эрэмдэгүүдийн цирк гэлтэй. Амьдрал надаар яаж тоглож байна аа? Хаалга хаана байна?
Саша: Энд.
Стас: Хаана гэнэ ээ?
Надя: Чөтгөр гэж!
Стас: Гарах хаалга.
Надя: Үгүй ээ!
--------------------------------------------------------------------------------
Эм: Яг одоо таны залгасан дугаар хариу өгөхгүй байна.
Иван: Утсаа аваач. Тэг л дээ. Чи надтай ярихгүй гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ маш чухал. Бид уулзах хэрэгтэй байна. Чамаас гуйя. Боломжтой үедээ над руу залгаарай.
--------------------------------------------------------------------------------
Надя: Хараал ид! Ийм байна, та нарын толгойлогч хэн гэдгийг би мэдэхгүй, гэхдээ бүгдэд чинь хэлчихье. Хэрэв би цагийн дараа өөрийнхөө ачааг аваад нисэх буудалд очихгүй бол та нарыг энд булшилна!
Саша: Сонс, энд ганцхан чамайг хорьсон юм биш, энэ миний бодол, тийм үү?
Стас: Тийм шүү, тийм.
Надя: Мөөн, та нар ингэж тоглосныхооо төлөө ял авах болно.
Саша: Сүлжээ алга, би интернет, байршил заагчийг шалгасан, бас л байхгүй.
Ира: Бид газар дор юм уу?
Саша: Ган хананууд сүлжээ дарахгүй байх баталгаагүй.
Надя: Энэ юун газар вэ? Онгойлго! Хаалга аа онгойлго! Онгойлгооч! Би тэдэнтэй хамт биш! Би испани руу нисэх ёстой, гуйж байна!
Стас: Онгойлгооч! Би Чертановагийн автобусанд суух ёстой!
Надя: Амаа татаач!
Стас: Бас клаустрофобитой.
Ира: Миний бодлоор нэмэргүй.
Стас: Тийм дээ.
Саша: Бид яаж энд ирснийг ядаж ойрхон санах хүн байна уу?
Стас: Хөөх, тэгвэл ганцхан миний ой санамж асуудалтай биш юм уу? Гоё! Өчигдөр бид янзтай шоудсан. Мартсанаас, намайг Стас гэдэг. Би та нарын хэнийг ч санахгүй байна.
Паша: Би Паша. Би огт уудаггүй.
Стас: Өө, хөө, чи ядаж иддэг. Энэ чинь ч сайн. Энд юу болсон юм бэ? Гялгар ууттай үдэшлэг!
Нат: Чи яасан бэ?
Мар: Би хаана байна аа!
Нат: Чи яасан бэ? Би чамайг оролдохгүй. Тайвшир. Битгий хашхираач. Тайвшир, одоо болно. Бурхан минь.
Мар: Би хаана байна аа?
Саша: Тэр яасан юм?
Нат: Би санаандгүй түүнийг айлгачихлаа.
Мар: Надад битгий хүр!
Ира: Хөөе, чи яасан юм?
Мар: Би яаж энд ирсэн юм?
Нат: Би түүнийг санаандгүй айлгачихсан.
Мар: Надад битгий хүр!
Стас: Та нарт юу тохиолдсоныг чи санаж байна уу?
Мар: Үгүй ээ! Надаас холд!
Митя: Ой! Миний толгой маш их өвдөж байна. Чимээгүй! Гүйцээ. Болно.
--------------------------------------------------------------------------------
Митя: Хөөе? Энд хэн нэгэн байна уу?
--------------------------------------------------------------------------------
Митя: Эхэллээ дээ. Жорлон баруун талд. Яв.
Ира: Юу ч тайлбарлмааргүй байна уу?
Митя: Өө, ядаж ганц таньдаг царай. Сайн уу.
Ира: Чи намайг нааш нь авчирсан уу?
Митя: Сонс, чи намайг тийм сүрхий гэж бодсон уу? Би талархлаа.
--------------------------------------------------------------------------------
Стас: Чи гутрах хэрэггүй. Теккилаг шар айрагтай холихоор үргэлж ингэдэг юм. Бид өчигдөр яаж уусан гээч? Манай нэг найз бүр цаашаа явж өгсөн гээд бод. Мартсанаас, намайг Стас гэдэг. Харин чамайг?
Мар: Зайлаач!
Стас: Харин чи надад таалагдсан.
Мар: Зайл!
Стас: Бас хөөрхөн.
Нат: Тэр яаж байна?
Стас: Тэр… Яваад харчих. Би хаанаас мэдэх юм?
Нат: Хөөе....
Мар: Стас... Стас...
--------------------------------------------------------------------------------
Саша: Юу болсон юм бэ? Чи юундаа айсан юм? Би...
Нат: Уучлаарай, чамайг хэн гэдэг вэ?
Саша: Саша.
Нат: Нөгөө охин тэндээс гарахгүй зөндөө удлаа. Би тийшээ ганцаараа орохоос айгаад байна.
Саш: Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Мар: Би үхсэн биш, би амьд. Энэ үнэн.
Саша: Чи хэнтэй...?
Женя: Би харсан.
Мар: Би үхээгүй. Би амьд гэж чамд хэлээд байна.
Женя: Үхдэлүүд. Та нар бол үхдэлүүд. Надад битгий хүр!
Саша: Юу?
Женя: Энэ хүүхэн үхсэн! Чи ч гэсэн. Та нар бүгдээрээ үхсэн. Хажуугийн өрөөнд...Тэнд бүгдээрээ... бүгдээрээ үхдэлүүд. Би харсан.
Саша: Сонс, хажуугийн өрөөнд бүгд амьд байгаа.
Женя: Чи шалан дээр доошоо хараад хэвтэж байсан, харин энэ хүүхэн... энэ хүүхэн өрөөнд яг моргт юм шиг хэвтэж байсан. Би сэргээх гэж оролдсон... хашхирсан...
Саша: Сонсооч, чамд үнэхээр тэгж санагдсан байх. Тэнд бүгдээрээ амьд.
Женя: Хэрэв тэд амьд бол тун удахгүй. Тэд үүнийг төлөвлөсөн. Удахгүй эхлэнэ.
Мар: Юу төлөвлсөн гэж?
Саша: Тэд гэж хэн?
Женя: Ухаан нь самуурсан тэр хүмүүс. Учир нь тэд хэзээ ч эхэлж мэднэ. Бэлэн байгаарай.
--------------------------------------------------------------------------------
Иван: Байна уу.
Эм: Дэвшил биднийг бүхнээс хүчирхэг болгосон. Бид та бүхэнд шинэ ертөнцийн түлхүүрийг гардуулж байна. Та бүхэн “Оргил” корпорацтай эн зэрэгцэн ирээдүйдээ хөрөнгө оруулаарай.
--------------------------------------------------------------------------------
Эм: Яг одоо таны залгасан дугаар хариу өгөхгүй байна.
--------------------------------------------------------------------------------
Паша: За яасан?
Митя: Энд мухар. Гарц биш бололтой.
Надя: Гарц энд. Тэнэгүүдэд зориулж бичсэн байна.
Митя: Тэр нь чи юу? Энд үзсэн хүн байна уу?
Паша: Үгүй ээ, хэн ч үзээгүй.
Вал: Юу вэ? Чамд юу хэрэгтэй юм?
Митя: Тайван! Тайвшир.
Вал: Та нар хэн бэ? Би ингэхэд хаана байна?
Митя: Чамд хэлбэл болох уу? Чи нэрээ санаж байна уу? Зүгээр үү?
Вал: Валера.
Митя: Тайвшир, Валера.
Ира: Бид бүгдийг энд хорьсон. Тодорхойгүй хугацаанд бололтой.
Митя: Тиймээс нэгд, анд аа, бас зодоон нүдээнгүйгээр.
Вал: Би ойлгосонгүй, юу гэгчийн тохуурхал вэ?
Стас: Энэ юу гэгчийн бунхан юм? Бөмбөгнөөс хорогдох байр уу? Би энд нийлмээргүй байна.
Ира: Бид чамайг зөндөө хүлээсэн. Энд юу байна?
Саша: Орнуудтай дахиад нэг өрөө. Харин наана чинь эмнэлэг үнэртдэг, гэрэлгүй, тиймээс цагаа дэмий бүү үр. Энд өөр гарц байхгүй.
Ира: Чи хаанаас мэддэг юм?
Саша: Зургаан хаалганаас ганцхан нь тоон цоожтой, тэр тусмаа энд цонхнууд байхгүй.
Женя: Бид эндээс гарах тэдэнд ямар хэрэгтэй гэж?
Ира: Чи юу мэддэг юм?
Саша: Хөөе, элийрэгч ээ, болно. Тодорхой ярь.
Женя: Бид бүгдийг цааш нь харуулна. Энэ хангалттай тодорхой юу?
Саша: Тиймээ, манай энд өвчтэй юмнууд овоо цугларчээ.
Ира: Тиймээ, эрүүл биш байна. Надад түүний ханиалга таалагдахгүй байна.
Вал: За, хүмүүс ээ, наашаа бүгдээрээ цуглачих. Булангуудаар хэсэхээ больцгоо. Алив, хурдан хөдлөөч! Хөөрхнүүд ээ, та нарт ч хамаатай.
Митя: Оо, толгойлогч!
Вал: Наашаа хурдан, хурдан! За, бүгдээрээ хурдхан тархиа ажилуул! Хэн юу санаж байна? Хэн биднийг ийш нь авчирсан? Хэн ухаан алдуулсан бэ? Алив, ямар нэг санаа оноо, хувилбар юу ч байж болно.
Нат: Миний хувьд жирийн нэг өдөр байсан. Дараа нь тас, тэгээд энд ирсэн. Би хэнд хэрэг болсон, яагаад энд ирсэнийг ёстой мэдэхгүй.
Мика: Аан гээч, харин ч энэ орчин үеийн сайхан газар байна, клубт яг таарна.
Женя: Бөөнөөр хорих газар гэмээр.
Вик: Сонс, тэнэглэсээр тархи чинь урсахгүй байна уу?
Стас: Сонсооч, хэрэв хэнхэгийн зөв бол Женя би... аа за за, орхиё, биднийг алахаар нааш нь авчирчээ?
Ира: Үгүй ээ, алахын тулд хулгайлах дэндүү төвөгтэй.
Вал: Чи залбираад байгаа юм уу? Хөөе, сонссон уу? Ази аа, би чамтай яриад байна. Аа?
-------------------------------------
Эр: Чи юундаа хүүхэнд санаархасан юм, яв, яваач!
-------------------------------------
Вал: Оросоор ойлгодог уу?
Мика: Харин чи хятадаар?
Вал: Сонс, чи асуудал хүсээд байна уу?
Мика: Тайвшир, Валера.
Нат: Аан гээч, хашхирах гээд үзье. Хэн нэгэн биднийг сонсож болно ш дээ. Хөөе!
Паша: Хөөе! Хаалгаа нээгээч!
Нат: Онгойлго! Бүгдээрээ хамтдаа!
Паша: Хөөе!
Нат: Туслаарай!
Вал: Бидэнд туслаач!
Нат: Онгойлгооч!
Нат: Хөөе, сонсч байна уу?
Стас: Одоо болно, болно!
Вал: Хүн байвал туслаач!
Мар: Хөөе!
Вал: Хөөе!
Нат: Онгойлгооч!
Вал: Сонсч байна уу?
Мар: Хөөе ээ, онгойлгооч!
Вал: Биднийг гаргаач! Онгойлгооч!
Женя: Чимээгүй! Чимээгүй!
Нат: Онгойлогооч!
Женя: Та нар дуугай болооч. Энэ зөвхөн тэдний инээдийг л хүргэнэ.
Митя: Хэний?
Женя: Инээмсэглээрэй!
Ира: Мөөн.
Вал: Тэр асаатай юм уу?
Саша: Тийм бололтой.
--------------------------------------------------------------------------------
Иван: Энэ дахиад л би. Хэрэв надтай яримааргүй байвал хэрэггүй. Гэхдээ яг би чамд хэлсний дагуу хийгээрэй. Чи хотоос яаралтай явах ёстой, энэ маш чухал, сонсч байна уу? Гуйя. Байна?
Сер: Иван Сергеевич, охин чинь надад байгаа.
--------------------------------------------------------------------------------
Ира: Чамд хаалга тогшихыг заагаагүй юу?
Мика: Яасан? Хэн ч заагаагүй. Чамайг хэн гэдэг вэ? Чи хэлээгүй.
Ира: Явж үз.
--------------------------------------------------------------------------------
Сер: Байна уу, та намайг сонсч байна уу? Бид таныг лабораторид хүлээж байя.
Иван: Хэрэв түүнд ямар нэг юм тохиолдвол...
Сер: Тэгвэл яана гэж, Иван Сергеевич? Та удахгүй охинтойгоо уулзана гэдгийг би танд амлахад бэлэн байна.
Иван: Тэгэхээр та нар намайг ажилд нь буцааж оруулахын тулд ингэж хүчилж байгаа юм уу?
Сер: Ойлго, та өөрөө биднийг ийм таагүй арга хэмжээ авахад хүргэсэн.
Иван: Та нар өөрсдийнхөө хүчинд тийм итгэлтэй байна уу?
Сер: Би таныг ухаантай, үрдээ хайртай эцэг гэдэгт итгэдэг. Иван Сергеевич, танд нэг цаг байна. Хэрэв та охиндоо хайртай бол зөв сонголт хийгээрэй.
--------------------------------------------------------------------------------
Ира: Сонс, энэ клуб биш, энд чи аргалж дөнгөхгүй.
Мика: За яахав, чиний дүрмээр тоглоцгооё. Хонгорхон бүсгүй, үүссэн нөхцөл байдлаас болж бид илүү ойр танилцах ёстой гэж бодлоо.
Ира: Чи ойлгоогүй юу?
Мика: Үгүй.
Ира: Чи ганцхан шөнийн залуу болох ёстой байсан.
Мика: Би юу?
Ира: Чи.
Мика: Ганц шөнийн залуу?
Ира: Яг тийм.
Мика: Бүсгүй минь дээ.
Ира: Больж үз. Чамд энэ таалагдаж байсан.
Мика: Чи ус уувал уужирч мэднэ. Дахиад нэг оролдоод үзье. Өдрийн мэнд. Би Митя.
Ира: Харин би Ира. Гэхдээ, чи тогтоох хэрэггүй. Учир нь бид эндээс гарах үед чи намайг дахиж харахгүй.
Митя: Аа, бид энд удна гэх хувилбарыг чи зарчмын хувьд авч үзэхгүй нь.
Ира: Үгүй ээ.
Митя: Их сонирхолтой. Өөрөөр, чи экс залуугаасаа хариугаа авч анх таарсантайгаа унтах гэж байсан, тийм үү?
Ира: Харин надад найз залуу байхгүй.
Митя: Өө тийм үү. Тэгвэл экс чинь.
Ира: Экс ч байхгүй. Байгаа ч үгүй.
Митя: Хачирхалтай. Ийм хөөрхөн байж. Асуудал байна уу?
Ира: Асуудал нь биднийг энд түгжсэн гаж донтон. Энэ л асуудал.
Мика: Чи юу хийж байгаа юм?
Стас: Та нарыг энд үнсэлцэж байгаа гэж бодоод.
Мика: Энд гар утастай нэг залуу өөртөө гай дуудаад байх юм. Эндээс тонил!
Стас: Ойлголоо. Мартсанаас, би Стас, хэрэв хэрэгтэй бол би нэг шөнийн залуу...
Мика: Чи одоо тэнэг үү?
Стас: ....болоход бэлэн.
Мика: Тэгээд....
--------------------------------------------------------------------------------
Надя: Миний ойлгосноор, биднээс нэг юм хэрэгтэй байж. За яахав, тохиролцъё. Хэрэв мөнгөний асуудал бол шийдэж болно. Надад мөнгө байхгүй ч дор хаяж арван эр миний өмнөөс төлж чадна. Үүний тулд би тодорхой мөнгөн дүн, мөн танилуудтайгаа яаж холбогдохыг мэдэх ёстой. Учир нь энд гар утас барьдаггүй, хэрэв чи мэдээгүй бол. Чи хэнээс барьцааны мөнгө шаардахаа ч мэдэхгүй байгаа.
Мика: Арван эр. Нилээн шахуу ажлын хуваарь байх даа.
Надя: Чи оролцмоор байна уу?
Мика: Үгүй дээ. Би бодлоо, миний өмнөөс хэн төлөх бол? Одоохондоо 6 хүн. Дээр нь би өөрөө өртэй тэр хүмүүс. Харин чи, Бүдүүн ээ? Өөрөөр, барьцааны мөнгө гэсэн хувилбар хасагдсаныг та нар ойлгосон.
Стас: Залуус аа, энэ Дрюкийн зохиосон ямар нэг юм биш үү? Бункер доторхи амралт! Энэ ямар нэг реалити шоу байх. Тийм байх нь! Яг одоо хүн бүрийн төлөө мессежээр санал өгч байгаа. Оноо! Энэ чинь рейтинг! Хөөе, сайхан бүсгүй! Алив одоохон хосууд болоод оноо цуглуулцгаая!
Мар: Гараа татаач, эргүү минь!
Стас: Аяар! Хар даа, эхний маргалдаан.
Мар: Муу тэнэг!
Стас: Та нар энийг хүссэн биз ээ?
Мар: Эргүү амьтан!
Стас: Тиймээ? Тийм үү, залуус аа?
--------------------------------------------------------------------------------
Эм: Зовлонгүй ертөнцийг өөрсдөө төсөөлөөд үз. Хүчтэй, эрүүл саруул хүмүүсийн нийгмийг. Зовлон, харгислал гэдгийг мэддэггүй. Та нар утопи гэж хэлнэ. Бид боломжгүйг яаж боломжтой болгохыг мэднэ. Хүн төгс биш. Харин үүнийг залруулж болохгүй гэж хэн хэлсэн юм? Өөрийгөө болон хүүхдүүдээ сайн сайхны төлөө өөрчил. “Оргил” корпораци. Өөрсдийнхөө ирээдүйд хөрөнгө оруулаарай.
--------------------------------------------------------------------------------
Стас: Хөөх!
Вал: Дахиад нэг. Та нар юугаа гөлөрсөн юм? Гармаар байвал ямар нэг юм хийх хэрэгтэй. Алив чи, бүдүүнэ ээ, тэргэнцэр дээр гар. Хүрээд ир, бүдүүн ээ. Би ойлгосонгүй. Ямар нэг асуудал байна уу? Аа, ээж чинь хүүхэд байхад нь өөрөөр хэлдэг байж. Хүү минь бөгсөө тэр дээр тавьчих.
Паша: Надад ээж байхгүй.
Вал: Надад хамаагүй! Босоод очооч! Нааш ир, тусал.
Митя: Илүү хүчтэй баймаар санагдах юм.
Вал: Чи юундаа гөлөрөөв? Туслахгүй юм уу?
Мика: Наад тэргэнцэр чинь энэ хаалганд дэмий, Валера.
Вал: Чамд өөр санаа байна уу?
Мика: Байхгүй. Үргэлжлүүлцгээ.
Вал: О! Тэгвэл чи надад зөвшөөрлөө, тийм ээ?
Мика: Харин чи юу гэж бодоов, ухаан муут тэнэг ээ? Яасан, хэрэв чи мөргүүлээд байвал энэ хаалга өөрөө нээгдэх үү?
Вал: Хамгийн ухаантай нь уу?
Мика: Тиймээ. Хаалга нөгөө талаасаа онгойдог.
Вал: Ийм ухаантан хаанаас гараад ирэв?
Мика: Тэндээс.
Нат: Залуус аа, тайван, тайван.
Вал: Чам шиг ухаантан тэнд юу хийж байсан бэ?
Мика: Нимбэгний ундаа зардаг байсан.
Нат: Тайвширцгаа.
Стас: Нимбэг...
Нат: Тайвшраач дээ.
Вал: Амаа хамхи! Нимбэг юм биз дээ!
Мика: Нимбэгний ундаа, тиймээ.
Ира: Алив, дахиад зодолдооч! Энэ бид бүгдэд туслана, тийм үү?
Женя: Залуус аа, ямартай ямар нэг түлхүүр хайх юм уу?
Ира: Чи хаанаас хайх гээв?
Женя: Би хайхад бэлэн.
Ира: Амаа тат. Зүгээр л дуугай бай!
Женя: Цоожны нууц үгийг олох гэж үзсэн ч болно.
Ира: Тэгээд дуугай очоод олооч!
Мика: Хэрэв би олчихвол яахав?
Мар: Хар даа.
Айжан: Би авчих уу?
Мар: Аа, тэг ээ. Мэдээж ав. Үнэндээ энэ юуг би мэдэхгүй.
Женя: Энэ энд эмч нарын үхтэл нь тамласан охины эд зүйлс нь. Ав, ав. Санаа зоволтгүй.
Мар: Чи энд юугаа мартаав? Залуус нөгөө өрөөнд байгаа. Эндээс яваач! Би яв гэж байна!
--------------------------------------------------------------------------------
Нат: Агаар.
Саша: Тиймээ, агааржуулагч нь ажилладаг. Бүтэж үхэхгүй нь яамай.
Нат: Тиймээ. Зөндөө товчлуурууд байна. Ядаж нэг нь бидэнд хаалга нээж өгөх байх.
Женя: Аан-хан, эсвэл хий шахагч ажиллана. Эсвэл хор. Шууд л тэр хоолойнуудаар. Энд зөндөө байгаа. Бас их тохиромжтой.
Саша: Аан гээч, чи тэглээ айж байвал тэнд хорт хийн баг байна очоод өмсчих. Чи яасан бэ? Айх хэрэггүй, энд ажиллах юу ч байхгүй.
Нат: Хэрэв түүний зөв биш бол мэдээж. Ер нь тэд биднээс юу хүссэн юм бол? Нэг бол тэдэнтэй тайван ярилцах уу? Хөөе, та нар намайг сонсч байна уу? Та нар бидэнтэй ярилцах юм биш үү? Та нар биднээс юу хүссэнийг бид ойлгохгүй байна.
--------------------------------------------------------------------------------
Эм: Таниулж дууслаа.
--------------------------------------------------------------------------------
Эм: Хайлт дууслаа. Анхаараарай, бид өндөржүүлсэн нууцлалтай гамма 3-6 бүсэд нэвтэрч байна.
--------------------------------------------------------------------------------
Эм: Хувийн код баталгаажсан. Нэвтрэх: А ангилал. Ачааллах программыг эхлүүллээ. Анхаараарай, бортгыг гаргаж авсан, аюулын түвшин нэмэгдлээ.
--------------------------------------------------------------------------------
Нат: Энэ би. Чи энд ганцаараа юу хийж явна? Чи яасан бэ?
Айжан: Зүгээр.
Нат: Эм тарианы өрөө шиг юм.
Айжан: Хуучны эм тарианууд үнэртээд байна. Сонсов уу?
Нат: Юу?
Айжан: Нэг юм. Үгүй байж. Санагдсан байх.
Нат: Чамайг хэн гэдэг вэ?
Айжан: Айжан. Харин чамайг?
Нат: Наташа.
Айжин: Муу тэнэг.
Стас: Охид оо, та нар юундаа айсан юм? Хонгорууд минь.
Нат: Муу мал!
Стас: Би бичиж байна. Энэ аймаар юм биш.
Нат: Больж үз!
Стас: Би хадгалах гээд. Охид оо, инээмсэглээрэй. Хүлээгээрэй. Айжан, Наташа.
Нат: Муу тэнэг! Эргүү новш.
--------------------------------------------------------------------------------
Саша: Би юу ч юм идмээр л байна.
Ира: Хар даа, энд зураг авч байсан бололтой.
Саша: Хорогдох байранд юун их эмч нар вэ?
Ира: Өвчтөнүүд алга. Судалгааны лаборатори бололтой. Чи эмнэлэг хаана үнэртэж байна гэлээ?
Саша: Тэнд.
--------------------------------------------------------------------------------
Саша: Энэ нөгөө л эмч нар байна.
Ира: Тиймээ, төстэй юм. Тийм ээ, энэ хагалгааны өрөө бололтой. Гэхдээ ийм өрөө хараагүй. Нэг бол өөр бункер, эсвэл бид бүгдийг нь олоогүй.
--------------------------------------------------------------------------------
Паша: Залуус аа. Энэ хөргөх камер байна.
Мика: Хүйтэн бас нартай, гайхалтай өдөр. Харин чамд юу ч хамаагүй юу? Дотор нь юу байна?
Паша: Одоохондоо мэдэхгүй, гэхдээ бүгдээ шинэ бололтой, энд хуурай сүү, өндөгний нунтаг шар байна.
Мика: Идчихээр өөр юм байна уу?
Паша: Энд эрдэнэ шишийн нэвс байна.
Женя: Хэрэв хордуулсан бол яахав?
Паша: Юундаа дэмийрдэг юм?
Женя: Би энийг идэхгүй байсан.
Паша: Идэхгүй л байхгүй юу. Өлсөж үхээрэй.
Мика: Бас хүйтнээс. Юундаа гөлрөөв, нусгай минь? Яасан? Идэхээ больсон уу?
Паша: Нээрэн хор бол яахав?
Мика: Тэгвэл, хэн нэг нь амсах хүртэл хүлээе.
Паша: Ойлгосонгүй?
Мика: Хажуугийн өрөөнд өлсөглөн олон хүмүүс байгаа. Тэдний нэг нь туршиж амсаж л таарна. Тэгээд тэд яахыг нь харъя. Энэ харгис.
Женя: Харгис. Энд бид нэг нэгнийгээ идэж эхлэхээр харгис болно.
Мика: Тэр болтол өдий. Энд 2 долоо хоногийн хүнс байна. Бидэнд санаа тавьсан байна.
Паша: Биднийг энд 2 долоо хоног хорино гэж чи бодож байна уу?
Женя: Энд юуны тулд ийм том хөргүүр байгаа вэ?
Паша: Юуны тулд?
Женя: Энд цогцоснууд хадгалах гэж.
--------------------------------------------------------------------------------
Вал: Тэгэхээр, энд радио ажилладаг байх нь уу? Гар утас яагаад барьдаггүй юм?
Саша: Зөвлөлийн хүлээн авагч, тэгэхэд уай-фай гараагүй байсан.
Вал: Сонс, чи тийм л ухаантай бол энэ хогоор гадаад ертөнцтэй холбогдооч.
Саша: Нэгд, би радиотехникээр биш компьютерээр дагнадаг. Хоёрт, энэ хүлээн авагч болохоос дамжуулагч биш. Тиймээс хөгжим сонсоцгооё.
Вал: Аан-хан, хөгийн Энштейн.
Паша: За энэ, янз бүрийн юмнууд.
Вал: Өө, хүнс үү?
--------------------------------------------------------------------------------
Нат: Эднийг угаагаагүй удаж. Явж усаар зайлъя.
Вал: Тэг л дээ. За, идэх үү? Усаа өгчих.
Мика: Май.
Вал: Баярлалаа. Та нар үхсэнээ хараав? Усанд юу хийсэн юм?
Мика: Чи угаач, жаалаа. Уу.
Вал: Одоо боллоо.
Надя: Балай өдөр вэ! 10 цаг, 10 цаг, 10 цаг. Малын тэжээл.
Вал: Зүгээр байгаарай. Дажгүй хүнс байна. Идэх үү?
Надя: Наадахаа надаас холдуул.
Вал: Болиод өг! Энэ шинэхэн.
Надя: Ёстой инээдтэй юм. Би Испани руу нислээ гэж найзуудад хоёр сарын турш ярьсан. Намайг эндээс хайх санаа хэний ч толгойд орохгүй.
Мика: Харин намайг эсрэгээр, хайж байгаа.
Вал: Худлаа яриад л.
Мика: Хэрэв олбол маш муу юм болно.
Нат: Харин би их сургуулийн амралттай. Би нийтийн байранд Калиниградад эгчийндээ очно гэж хэлсэн.
Мика: Харин чи, бүдүүн ээ? Чамайг хайж байгаа юу?
Паша: Би хүүхдийн асрамжийнх.
Мика: Чамд болохгүй. Хоолны дэглэм.
Нат: Юу нь инээдтэй байна?
Женя: А?
Нат: Юундаа инээсэн юм гэж байна.
Женя: Ийм учраас л биднийг энд цуглуулсан юм. Биднийг хэн ч хайхгүй. Энэ ойлгомжтой. Тэгээд биднийг алах нь тодорхой.
Мика: Сонс, чи бүгдэд нь лай болж байна. Бурхан минь.
Вал: Хөөе, чи эндээс зайлаач!
Мика: За даа, тэр үхнэ.
Вал: Новш гэвч, тайван юм идүүлэхгүй.
Надя: Чи надад ойртох ч хэрэггүй.
Саша: Чиний зөв байсан бололтой.
--------------------------------------------------------------------------------
Эр: Болохгүй! Журмын дагуу болохгүй!
Эр1: Тэр эвгүйтэж байна, чи харахгүй байна уу?
Эр: Респиратор оо зүү, бид журам зөрчиж болохгүй!
Эр1: Тэр бүтэж байна!
Эр: Бүтэж л байг! Чи хаачих гээв?
--------------------------------------------------------------------------------
Влад: Бариарай. Тавь. Сайн байна. Энэ байна. Алив. Новш гэж.
Надя: Дахиад нэг хаалттай хаалга бидний цуглуулгад нэмэгдлээ. Ирад баярлалаа гэж хэлцгээе. Ира, баярлалаа.
Ира: Тэрийг зүгээр ч нэг түгжээгүй.
Саша: Харин би энийг харсангүй. Хараал ид!
Вал: Хөөе, энд юу байна?
Саша: Тэнэглэх хэрэггүй, орооч.
Вал: Ура! Ялалт! Энд гарах гарц алга! Янзтай!
Стас: Өө, шууд нэвтрүүлэг. Энд гарах гарц алга.
Паша: Энэ одоо цус уу?
Женя: Цус аа?
Стас: Энэ юу вэ? Хөрөө юу? Юу вэ? Энэ яагаад энд байхав?
Ира: Мэс заслынх, тайрахын тулд.
Стас: Өө! Хөл тайрдаг юм уу?
Мика: Чи мэс засалч уу?
Ира: Тиймээ.
Стас: Үгүй ер өө.
Мар: Энд хүүхдийг хагалж байсан юм уу?
Стас: Тийм байна. Ийм жаахан байж зовж л байдаг. Гэхдээ би чамайг аврана аа, охин минь. Хорон санаат эмч чамайг аврана. За, чиний хөлийг тайръя!
Мар: Чи яаж байна аа?
Хүүхэлдэй /эм хоолой/: Би чамд хайртай! Эндээс зугтацгаая.
Нат: Залуус аа. Энэ хүүхдийн унтлагын хувцас.
Вал: Зам тавь! Зам тавиарай!
Мика: Сайхан машин байна.
Вал: Удахгүй энэ чамд хэрэг болно!
Стас: Хөөх! Үгүй байлгүй дээ! Энэ хүүхдийн тархи уу?
Мика: Пүү!
Ира: Энэ яав ч хүнийх биш.
Мика: Аан гээч, би чамайг огтор цагаан халаадтайгаар харж байна.
Стас: Нимбэгхэнийг чадчихлаа.
Мика: Май, өмсөөд үз.
Нат: Залуус аа, энэ өрөө юунд зориулагдсан бэ? Биднийг яах бол?
Женя: Тамлана.
Стас: Энэ маш аймшигтай. Үнэхээр аймшигтай. Тиймээ. Тийм болно.
--------------------------------------------------------------------------------
Женя: Тийм ээ, би энд байсан. Энд 10 жил хэн ч байгаагүй.
Саша: Энд туршилт хийж байсан гэрэл зургаа авахуулсан эмч нар байна.
Стас: Энэ юу вэ? Одоо тэр тэнд өөрийнхөө нянгуудыг тургиж байгаа.
Женя: Онгойлгооч!
Ира: Чи сая юу хийчихсэн бэ?
Стас: Юу ч биш. Чшш!
Женя: Хаалга онгойлго, тэнэг ээ!
Нат: Хөөе, түүнийг гарга!
Стас: Найз аа, чи халдварлагдсан.
Нат: Онгойлго!
Стас: Би чамайг тусгаарлах хэрэгтэй.
Нат: Болиоч!
Женя: Та нар бүгдээрээ малнууд!
Нат: Онгойлго!
Стас: Хүлээгээч, Наташ.
Нат: Чи яаж байна аа? Онгойлго!
Стас: Одоохон, одоохон онгойлгоно.
Ира: Би боль гэж хэллээ! Хаалгыг нээ! Би хаалгыг онгойлго гэж байна!
Стас: Тэг ээ, тэг, охид оо.
Ира: Зүгээр үү, Женя?
Стас: Яав л гэж.
Ира: Чи яачихав аа? Аяар.
Стас: Залуу, чи яасан бэ?
Нат: Чи, муу тэнэг!
Стас: Би зүгээр л тоглосон.
Саша: Тэр яасан юм?
Ира: Би яаж мэдэх юм?
Мика: Тайван, тайван.
--------------------------------------------------------------------------------
Мика: Тэр халдвартай юм уу?
Вал: Хараал ид...
Ира: Алив туслаач дээ! Биднийг гаргаач! Хаалга аа онгойлгооч! Биднийг эндээс гаргаадах!
Саша: Нэг юм хийх хэрэгтэй.
Ира: Би мэдэхгүй байна. Мэдэхгүй байна. Хаалгаа нээгээч!
Вал: Одоо боллоо! Онгойлгооч! Тэр одоо энд үхэх нь!
Ира: Туслаач дээ!
Мар: Онгойлгооч дээ!
Вал: Биднийг гарга!
Мар: Нээгээч!
Вал: Онгойлго!
Паша: Онгойлго л доо!
Ира: Тэг л дээ!
Охин: Ээж ээ. Ээж ээ, сонсооч. Ээж… Ээж ээ, та яасан бэ? Ээж ээ, ээж, бид хамт байна.
Паша. Хаалгаа нээ!
Охин: Ээжээ би айгаад байна. Сонсооч, ээжээ. Гэртээ харъя л даа. Ээж ээ!
Вал: Одоо хангалттай, болсон!
--------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home