Top Dog

Filmbridge

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 29
Нэр: Top Dog                                                                Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Стёпка – Эрэгтэй. Гол дүр. Нохой.

Серёжа – Эрэгтэй. 10-12 настай.

Михайл – Эрэгтэй. 60-65 настай. Серёжагийн өвөө.

Олег – Эрэгтэй. 40-45 настай. Серёжагийн аав.

Аянга – Эрэгтэй. Хөгшин нохой.

Володя – Эрэгтэй. 60-65 настай. Михайлын найз.

Элена – Эмэгтэй. 40-45 настай. Серёжагийн ээж.

Людмилла – Эмэгтэй. 55-60 настай.

 

ТЕКСТ: ФОНД КИНО

ТЕКСТ: НАШЕ КИНО

ТЕКСТ: КИНОФИРМА ТОЛИЛУУЛЖ БАЙНА

СТЁПКА: Би ямар шалтгаанаар, хаана төрснөө ч мэддэггүй. Дөнгөж нүдээ нээгээд л хайрцаг дотор байгаагаа ойлгосноо санадаг юм. Тэр хайрцаг дотроосоо гартал дахиад л өөр нэг хайрцаг дотор байсан.

АЯНГА: Хөөе. Сайн уу, жаал аа?

СТЁПКА: Та хэн бэ?

АЯНГА: Намайг Аянга гэдэг. Хурдан дагаад яваарай. Тэгэхгүй бол чамайг хаячихна шүү.

СТЁПКА: Хаашаа? Миний аврагчийг хоёр хөлт эзэн нь Аянга гэж нэрлэсэн гэсэн. Тэр үед надад нэр байгаагүй. Аянга намайг хоёр хөлт найзтай болбол нэртэй болж чадна гэсэн. Тэгэхгүй бол тэнэмэл амьтан л гэж дуудуулна. Эсвэл "Эндээс яв" гэж хашхирна.

ЭМ - 1: Хөөе! Эндээс явцгаа. Жов! Үүднээс холд.

СТЁПКА: За, яг миний хэлснээр боллоо.

ТЕКСТ: САЙН НОХОЙ

СТЁПКА: Би том болсон. Аянга надад өөрийнхөө мэддэг бүхнийг зааж өгч, амьдралын тухай их ярьсан.

АЯНГА: Хар даа, хоёр хөлтнүүд байна.

СТЁПКА: Тэр чинь юу юм бэ?

АЯНГА: Хоёр хөл дээрээ алхаж чаддаг амьтад. Тэд гэр оронтой, эсвэл гудамжных байж болно. Бусдаасаа арай азтай нэг хэсэг нь өөрийн гэсэн сууц, гэр бүлтэй байдаг. Харин бидэн шиг гудамжных нь зүгээр л дэмий тэнэж явдаг. Яг энэ нөхөр шиг.

ЭР - 1: Семёнов, чи хаана байна? Ажлын байран дээрээ ирээч.

ЭР - 2: Би очиж байна.

АЯНГА: Үгүй байж, энэ хүн эзэнтэй юм байна.

СТЁПКА: "Эзэн?"

АЯНГА: Нохой болгонд хоёр хөлт эзэн хэрэгтэй байдаг юм. Тэд биднийг харж хандаж, хооллож, бөмбөг шидэж өгдөг. Бас нохойнуудаа эрхлүүлж, ялгадсыг нь хүртэл түүж авах тохиолдол гардаг юм даа.

ЭМ - 1: Томоотой бай.

АЯНГА: Гэхдээ хоёр хөлт эзэн олох амаргүй. Тэд яг ч бүгдээрээ эрүүл биш. Зарим нь бие биеийнхээ нүүрийг долоож, зарим нь хар хүйтэнд нэг жижигхэн хар юм руу хараад л суудаг. Бас нэгэн рүүгээ цас шидэж, яагаад ч юм цасан овоолгыг чимэглэх дуртай. Харин зарим нь хүүхдэдээ их хачин байдлаар хүрдэг юм.

ЭР - 3: Наад бохио хая!

СТЁПКА: Сайхан үнэртэй юм. Энийг идэж болох уу?

АЯНГА: Үгүй, наадах чинь бохь. Сайхан үнэртэй ч гэсэн, идэж болдог эд биш.

СТЁПКА: Харамсалтай. Би өлсөж үхэх нь.

АЯНГА: Тэгвэл намайг дагаад яв. Нэг асуудал нь хоёр хөлтнүүдэд үс ноос гэх юм бараг байхгүй. Дулаахан байх гэж их хичээдэг юм. Бусдын үсийг хүртэл авч нөмөрнө.

СТЁПКА: Юу гэнэ ээ? Хэнийхийг?

АЯНГА: Бусад амьтдаас авчихдаг юм. Заримдаа бүүр зайдас хийдэг гээд бод доо.

СТЁПКА: "Зайдас" аа? Тэр нь юу юм?

АЯНГА: Би чамд харуулъя.

ЭМ - 1: За, хотдогоо аваарай.

ЭМ - 2: Баярлалаа. Авч бай.

ЭМ - 1: Сайхан хооллоорой.

ЭМ - 2: Баярлалаа.

ЭМ - 1: Дахиад л чи юу? За за. Ойлголоо.

АЯНГА: Зуугаад аваарай.

СТЁПКА: Энэ зайдас гэдэг юмыг нохойгоор хийдэг юм уу?

АЯНГА: Энийг үү? Үгүй дээ, энэ зайдсыг бараг тэр чигт нь цаасаар хийдэг юм. Гэхдээ хоёр хөлтнүүд яагаад ч юм "хотдог" гэж ярьдаг. Халуун нохой гэсэн үг.

СТЁПКА: Би халуун нохой идмээргүй байсан ч гэсэн, өөр арга байгаагүй юм. Учир нь би их өлсөж байлаа.

АЯНГА: Амттай байгаа биз?

СТЁПКА: Амттай байна. Аянга аа, ингээд амьдраад байж болох юм бол хоёр хөлтний хэрэг юу байна аа? Хүссэн газартаа очиж, хүссэн юмаа идэж болно. Хэнд ч найдах шаардлагагүй.

АЯНГА: Яагаад гэвэл нохой болгонд өөрийн гэсэн сүрэг хэрэгтэй. Гэр бүл. Бас толгой хоргодох газар. Одоо хоноглох газраа олох хэрэгтэй. Эндээ байвал хөлдөж үхэх байлгүй. Хүн ч бай, нохой ч бай хүйтэнд амьдарч чадахгүй. Дулаахан газар очихгүй бол хамаг бие хөлдөж, эцэстээ үхэхэд хүрдэг юм.

СТЁПКА: Үхнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?

АЯНГА: Хэрвээ нохой үхчих юм бол зайдас болж хувираад бусад нохойнууд тэрийг нь иддэг юм.

СТЁПКА: Тэр юу вэ?

АЯНГА: Тэнгэрийн тэсрэлт. Зугт!

СТЁПКА: Ямар тэсрэлт ээ?

АЯНГА: Зугтахгүй бол амиа алдана шүү. Хар хурдаараа гүйгээрэй. Надтай ойрхон бай.

СТЁПКА: Жаахан удаан яв л даа. Би тэндээс зугтаж явахдаа Аянгыг хаашаа явсныг мэдэхээ больчихсон. Тэгээд ойрхон байсан газарт орж нуугдсан. Тэнгэрийн тэсрэлт шөнөжингөө үргэлжилсэн юм. Намайг гарч ирэхэд Аянга нэгэнт алга болсон байлаа. Тэр өдөр би түүнийг сүүлийн удаа харсан юм. Тэнгэрт байгаа тэр олон өнгийн гэрлийг харах надад их аймаар байсан.

ТЕКСТ: НЭГ ЖИЛИЙН ДАРАА

ЭМ - 1: Сайхан хооллоорой.

СТЁПКА: Би цор ганцаараа үлдсэн. Гэхдээ Аянгын зааж өгснөөр амьдрах гэж хичээсэн.

ЭМ - 1: Яасан? Эндээс явж үз.

СТЁПКА: Би хаашаа, яах гэж явах болж байна?

ЭМ - 1: Чи юу?

ЭМ - 2: Тийм ээ.

ЭМ - 1: Мөнгөө өгөх гээ юу?

ЭМ - 2: Тийм.

ЭМ - 1: Алив, би харъя.

ЭМ - 2: Үлдсэн 1,500-г нь дараа авчирна.

СТЁПКА: Тэгээд би өөр аргаар оролдож үзэхээр шийдсэн юм.

ЭМ - 1: Ойрдоо хэр байна?

ЭМ - 2: Бүх юм дажгүй.

СТЁПКА: Юу вэ? Ашгүй дээ, зайдас. Аваад явна аа.

ЭМ - 1: Хөөе, чи хаачих нь вэ?

СТЁПКА: Хоолоо идье.

ЭМ - 1: Миний зайдсыг буцаагаад өгөөч.

ЭР - 1: Тэрийг бариад аваарай.

СТЁПКА: Аянга надаар бахархах байсан даа. Олзтой байна аа. Оройн хоолонд ч хүрч магадгүй юм байна.

ХҮҮ: Холдоорой!

СТЁПКА: Тэсэрч байна. Эндээс хурдхан зугтах минь. Хурдан зугтах хэрэгтэй. Би үхэж ч магадгүй. Тэнэг хоёр хөлтөн, яах гэж ингэдэг байна аа? Хөгжилтэй биш, аймаар шүү дээ! Зүгээр дээ. Тэд намайг барьж чадахгүй. Би хурдан болохоор ямар ч тэсрэлт намайг гүйцэхгүй. Намайг хурд гэж нэрлэж ч болно.

ОЛЕГ: За за, би ойлгож байна. Мэдээж хийнэ ээ.

ЭЛЕНА: Олег, жилд ганц өдөр ажлаа хийхгүй байж болох уу?

ОЛЕГ: Яалаа гэж дээ. Юу яриад байгаа юм бэ?

ЭЛЕНА: Ойлголоо. Чи хүүтэйгээ цагийг өнгөрүүлэх ёстой.

ОЛЕГ: Тийм ээ, би хариуцлага хүлээнэ.

ЭЛЕНА: Хөөе. Өнөөдөр гэр бүл чинь чиний ганц хариуцлага.

ОЛЕГ: Би амлаж байна. Түр утсаа барьж байгаарай. Яагаад байгаа юм бэ? Би чухал ажил ярьж байна.

ЭЛЕНА: Гэр бүлдээ цаг гаргах ч бас чухал.

ОЛЕГ: Би яаж чадах юм бэ? Цаг агаар огцом хүйтэрснээс болоод хаана хоолой задарсныг олж чадах хүн алга. Олон айл халаалтгүй болсныг ойлгож байна уу?

ЭЛЕНА: Ойлгож байна.

СЕРЁЖА: Ээж. Зүгээр дээ. Би угаасаа өвөө дээр очно.

ЭЛЕНА: Ямар өвөө? Олег, чи сонсов уу? Өвөө дээрээ очно гэнэ.

ОЛЕГ: Явуулчих аа.

СЕРЁЖА: Ээж, та мартчихаа юу? Өвөө бид хоёр өнөөдөр цанаар гулгана.

ЭЛЕНА: Цана аа?

МИХАЙЛ: Вова. Гараад ир! Вова! Гараад ир! Өө, ашгүй энд байх шив. Үгүй ээ, ер. Хараач ээ. Сонс доо. Чи надад цанаа өгнө гэж амласан даа. Минийх хугарчихсан. Би ач хүүтэйгээ цанаар гулгах ёстой.

ЛЮДМИЛЛА: Вова чамтай хамт цанаар гулгаж байгаад гараа хугалсан.

МИХАЙЛ: Бид хүмүүст зориулж трамполин хийж байсан юм. Хэн нэгэн турших ёстой болохоор бид туршсан юм.

ЛЮДМИЛЛА: Чамд цана өгөхгүй. Манай дугуй яасан?

МИХАЙЛ: Амбаарт байгаа. Бид сайжруулчихсан. Одоо 4 улирлынх болсон. Би удахгүй тийрэлтэт хөдөлгүүр хийх гэж байгаа. Тэгвэл ёстой супер болно.

ЛЮДМИЛЛА: Тэр чинь моторгүй байхдаа л Воваг гэмтээчихсэн.

МИХАЙЛ: Тийрэлтгүй болохоор л тэгж байхгүй юу. Хөдөлгүүртэй байсан бол тэр дээвэр дээр гарчих байсан юм.

ЛЮДМИЛЛА: Вова чамаас болоод гурван сар гипстэй байх болчихлоо. Манай дугуйг авчирч өгөөд тэр цанаа аваарай. Одоо бол асуух ч хэрэггүй.

МИХАЙЛ: Сонсооч, Люда. Чи... эмэгтэй хүн биш. Чи бол... технологийн дэвшлийг хойш татагч.

ЛЮДМИЛЛА: Чамд дахиж цагаа үрмээргүй байна.

МИХАЙЛ: Ядаж энэ чаргыг чинь авчих уу?

ЛЮДМИЛЛА: Чамд юу ч өгөхгүй. Зүгээр яв!

МИХАЙЛ: За за.

ЛЮДМИЛЛА: Наадхаа тавиач. Сонсож байна уу?

МИХАЙЛ: Би буцааж авчирна.

ЛЮДМИЛЛА: Өгөөч, муу хулгайч.

МИХАЙЛ: Ач хүүгийнхээ төлөө.

ЛЮДМИЛЛА: Наадхаа буцаагаад өг. Өг гэж хэлж байна шүү. Би цагдаа дуудна даа.

МИХАЙЛ: Баяртай, пока.

СТЁПКА: Эндээс яаж гарах болж байна? Би гацчихжээ.

СЕРЁЖА: Байна уу? Өвөө.

МИХАЙЛ: Байна уу?

СЕРЁЖА: Өвөө, өнөөдөр цанаар гулгана биз дээ? Би олон шинэ юм сурсан. Хамт хийж үзье.

МИХАЙЛ: Цана олоход жаахан асуудал гарсан. Би авч чадсангүй.

ЭЛЕНА: Хүү чинь гэмтэж бэртчихвэл чамд хамаагүй юу?

ОЛЕГ: Хүмүүс хөлдөж үхэх чамд хамаагүй юу?

МИХАЙЛ: Хоёулаа чаргаар гулгаж болно.

ЭЛЕНА: Утсаа өгч бай.

ОЛЕГ: Тийм ээ. Өдрийн мэнд. Климов байна. Одоохон доо. Байна уу? Намайг сонс.

ЭЛЕНА: Аавдаа энд ирж болохгүй гэж хэл.

ОЛЕГ: Би утсаар ярьж байна. Байна уу?

ЭЛЕНА: Хурдан хэл.

ОЛЕГ: Ганцхан секунд. Уучлаарай. За, аав. Сайн уу? Юу болоо вэ?

МИХАЙЛ: Олег. Чамтай ярих сайхан байна. Серёжка бид хоёр чаргаар гулгах гэж байгаа юм. Чи хамт явах уу?

ОЛЕГ: Та юу яриад байна? Юун чарга вэ? Энд шугам задарчхаад бөөн ажил болж байна. Байна уу? Тийм ээ, би байна. Борисов генератораа асаагаад хэдэн хүн явуулчихвал зүгээр.

МИХАЙЛ: Гэхдээ тэгэхгүй бол яах юм?

ОЛЕГ: Аав, би тантай яриагүй. Сайн сонс, би өнөөдөр их завгүй байна. Серёжа ч бас адилхан. Баяртай.

ЭЛЕНА: За, нааш нь өг.

ОЛЕГ: Байна уу? Борисов чадахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?

ЭЛЕНА: Михайл Афанасьевич. Би хүүгээ тантай хамт чаргаар гулгуулахгүй.

СЕРЁЖА: Ээж!

ЭЛЕНА: Хөл гарыг нь хугалмаар байгаа юм уу? Тэр удахгүй Хятад хэлний шалгалттай, харин та хичээлд нь саад болж байгаа нь таалагдахгүй байна шүү.

МИХАЙЛ: Намайг ач хүүдээ... мопед унахыг зааж өгсөнд уурлаад л байгаа юм уу?

ЭЛЕНА: Серёжа 11 настай. Тэр унадаг дугуй л унаж болно. Бас хулгайн дугуй байж болохгүй.

МИХАЙЛ: Би хулгайлаагүй. Зүгээр олсон юм!

ЭЛЕНА: Тийм дээ. Та нэг бол хөдөлгүүр задалж, нэг бол онгоц хийж гардаг. Миний хүүд юм заах гэсэн хүслээ жаахан дарж үз.

СЕРЁЖА: Ээж!

ЭЛЕНА: Сайхан баярлаарай.

СЕРЁЖА: Ээж, шударга бус байна!

МИХАЙЛ: Сайхан баярлаарай.

ОЛЕГ: Юу гэсэн үг вэ? Би амралтын өдрөөр хүртэл ажилладаг. Тэнд хүмүүс хөлдөх нь байна.

СЕРЁЖА: Аав! Бид тохирсон байсан шүү дээ!

ОЛЕГ: За, ганц секунд. Сергей, намайг сонс. Би өнөөдөр их завгүй байгаа болохоор очиж та хоёрын юу хийж байгааг харж чадахгүй.

СЕРЁЖА: Бид хөгжилтэй байхыг л хүссэн.

ОЛЕГ: Ээжийнхээ үгийг сонс, за юу? Байна уу? За, хүрээд ир. Би таван минутад бэлэн болчихно.

ЭЛЕНА: Олег! Олег! Чи ингээд л яваад өгөх юм уу? Намайг үнссэн ч үгүй.

СЕРЁЖА: За за.

МИХАЙЛ: Мөн гулгав аа. Надад зав гаргах хүн ч алга.

СТЁПКА: Ямар хүйтэн юм бэ. Би өөрөө гарч чадахгүй нь.

МИХАЙЛ: Юун чимээ гараад байна? Чи энд уначхаа юу? Яаж яваад энд ороо вэ? Хүлээж бай.

СТЁПКА: Тэр яах гэж байна аа?

МИХАЙЛ: Алив. Наашаа үсрээрэй.

СТЁПКА: Яах гэж савраа сунгаад байгаа юм бол?

МИХАЙЛ: Алив ээ, алив. За. Ингээд бүтэхгүй юм байна л даа.

СТЁПКА: Түүний нүх юм байх даа?

МИХАЙЛ: Ингэвэл яаж байна?

СТЁПКА: Энэ том эд юу вэ?

МИХАЙЛ: Битгий ай. Дээр нь гар. Би чамайг татаад авна.

СТЁПКА: Хазаад авчихмаар санагдаад байх юм. За за.

МИХАЙЛ: Би чамайг гэртээ аваачъя.

СТЁПКА: За, намайг татаарай.

МИХАЙЛ: Одоо дахиад жаахан. Сайн байна, сайн байна. За, алив.

СТЁПКА: Хөөе, хөөе. Тавиарай, тавиарай. Надад битгий хүрээд бай. Намайг тэвэрчихсэн үү?

МИХАЙЛ: Бүүр чичирчхэж.

СТЁПКА: Намайг дулаацуулж байна.

МИХАЙЛ: Чамайг гэртээ аваачиж дулаацуулъя. Чи сайхан тэнхэрнэ.

СТЁПКА: Тэр миний хоёр хөлт найз байвал яана? Намайг хаашаа авч яваа юм бол? Бас надаар яах гэж байгаа юм бол? Хөөх. Энийг хараач ээ. Ямар сайхан үүр вэ.

МИХАЙЛ: За, ингээд. Овоо хүнд юм гээч. За, ороод ирлээ. Тухтай байгаарай.

СТЁПКА: Ирчихлээ. Дулаахан юм. Гэхдээ хаана юм бол?

МИХАЙЛ: Миний бүтээлүүд байна. Би онгоц хийдэг байсан юм. Одоо бол загвар л гаргадаг. За, алив. Ор л доо.

СТЁПКА: Энэ хэн бэ?

СЕРЁЖА: Хөөх. Яасан хөөрхөн амьтан бэ. Энэ таных юм уу?

СТЁПКА: Чи таалагдаж байна.

МИХАЙЛ: Серёжка, чи яагаад хүрээд ирэв? Ээж чинь чамайг явуулахгүй гэсэн дээ.

СЕРЁЖА: Би ээжтэй ярьчихсан. Тантай шатар тоглоно гэж хэлсэн. Энэ нохойг хаанаас олсон юм?

МИХАЙЛ: Зүгээр гудамжнаас л оллоо. Маргааш байх ёстой газарт нь аваачъя.

СЕРЁЖА: Өвөө, заавал тэгэх хэрэгтэй юм уу? Аваад үлдчихье л дээ. Би танд тусална аа.

СТЁПКА: Тэд юу яриад байна аа?

МИХАЙЛ: Хэрвээ чи тэгж байгаа бол эхлээд угаалгын өрөөнд очоод усанд оруулчих. Түүнийг цэвэрлэж авах хэрэгтэй.

СТЁПКА: Яах гэж байгаа юм бол? Энэ хоолны тогоо л байж таарлаа. Тэд намайг зайдас болгохыг хүсээд байх шиг байна.

МИХАЙЛ: За, сайхан цэвэрлээд өгье. Ингээд хөөсөөр баавгай болгочихъё.

СЕРЁЖА: Сайн нохой.

СТЁПКА: Аянга хүмүүс энийг даршлах гэж ярьдаг гэж хэлсэн. Тийм ээ, тэд намайг даршилж байх шиг байна.

СЕРЁЖА: Ингээд усанд орчихвол цэвэрхэн болно.

СТЁПКА: Намайг амттай юманд даршилж байна.

МИХАЙЛ: Чамайг юу гэж дуудах вэ? Санаа байна уу? Стёпка гэж дуудъя. Стёпка гэвэл тохирох байх.

СТЁПКА: Яагаад энэ үгээ давтаад байна аа?

МИХАЙЛ: Чамд ямар байна?

СЕРЁЖА: Стёпка гэвэл болж байна аа.

МИХАЙЛ: Тийм байгаа биз?

СЕРЁЖА: Стёпка. Стёпка, Стёпка.

СТЁПКА: Энэ юу вэ? Миний нэр үү?

МИХАЙЛ: За, Степан. Одоохон. Цоо шинэ юм шиг л боллоо.

СТЁПКА: Боллоо гэж юу гэсэн үг вэ? Би зайдас болчихсон уу? Одоо намайг идэх үү? Тийм ээ, тийм! Сайхан байна. Одоо нөгөө талыг нь. Битгий болиорой. Надад их сайхан байна. Ямар сонирхолтой үнэр вэ. Хамар гижигдээд ч байх шиг, гэхдээ бас хачирхалтай нь хамар загатнаж байна. Бохь юм байх даа.

СЕРЁЖА: Бохь таалагдаж байна уу? Гүзээлзгэнийн амттай.

СТЁПКА: Би юу гээд байгааг чинь мэдэхгүй ч, ингээд маажаад байгаарай. Одоо ар талыг нь. Болж байна. Байзаарай. Чи намайг ойлгоод байгаа юм уу?

МИХАЙЛ: Серёжка, би юугаар хооллохоо ч мэдэхгүй юм. Манайд зайдас л байна.

СЕРЁЖА: За за.

МИХАЙЛ: За.

СЕРЁЖА: Идээрэй!

МИХАЙЛ: Сайхан хооллоорой.

СТЁПКА: Дулаахан, тухтай, бас хэн ч намайг идсэнгүй.

МИХАЙЛ: Тэгвэл би ингэнэ. Эхлээд энийг идчихье.

ЭЛЕНА: Мэдсэн юм.

МИХАЙЛ: Леночка, сайн уу?

ЭЛЕНА: Яагаад утсаа авахгүй байсан юм?

СЕРЁЖА: Ээж, утасны цэнэг дуусчихсан.

МИХАЙЛ: Цай уух уу?

ЭЛЕНА: Ээж чинь чамайг хот даяар хайж байхад чамд хамаагүй юу?

СТЁПКА: Энэ хэн бэ? Яах гэж ирсэн юм бол? Сайхан зантай хүн биш бололтой.

ЭЛЕНА: Алив, хувцсаа өмс.

СЕРЁЖА: Ээж, би ирээд удаагүй байна.

ЭЛЕНА: Чи энд ирэх ч ёсгүй байсан. Гэрээсээ зугтсан.

СТЁПКА: Өлссөн л юм шиг байна. Ясаа булаалгачихсан бололтой.

МИХАЙЛ: Сергей, чи чинь зугтчихаа юу?

ЭЛЕНА: Түүнийг яаж энд ирсэн гэж бодоо вэ?

СТЁПКА: Би энд байна.

ЭЛЕНА: Чимээгүй, битгий эргэж хараарай.

СЕРЁЖА: Яасан бэ, ээж?

ЭЛЕНА: Битгий ай. Энэ чинь нохой юу? Яаж энд ороод ирсэн юм?

МИХАЙЛ: Би өнөөдөр нүхнээс гаргаж авсан юм.

ЭЛЕНА: Нүхнээс ээ? Тэнэмэл нохой юм уу?

МИХАЙЛ: Тэгээд юу гэж?

ЭЛЕНА: Өвчинтэй байж таараад хүүг минь хазчихвал яах юм?

МИХАЙЛ: Тэр хэнийг ч хазахгүй.

СЕРЁЖА: Ээж, тэр хазахгүй.

ЭЛЕНА: За, хувцсыг чинь өмсүүлээд гэртээ харья.

СЕРЁЖА: Ээж, би тоглож дуусаагүй байна.

ЭЛЕНА: Чи аль хэдийн заль гаргачихсан.

СЕРЁЖА: Ээж!

ЭЛЕНА: Машиндаа оч.

МИХАЙЛ: Серёжа, ээжийнхээ үгийг сонс.

ЭЛЕНА: Михайл Афанасьевич. Таны насны хүн илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ хичээлийн жил дуустал таныг Серёжатай уулзахгүй байсан нь дээр гэж бодож байна. Баяртай. Шинэ оны мэнд.

МИХАЙЛ: Шинэ оны мэнд.

СТЁПКА: Ямар муухай ааштай юм бэ. Хуцаж байгаад л явлаа. Хоёр хөлт найз минь даарчээ. Би дулаацуулъя. Ингээд.

СЕРЁЖА: Би хаашаа ч явахгүй.

ЭЛЕНА: Серёжа. Битгий ингэж аашлаад бай. Ийшээ суу. Хангалттай. Бүсээ зүүгээрэй.

МИХАЙЛ: Серёжатай уулзаж болохгүй гэнэ дээ. Намайг ач хүүтэй минь уулзуулахгүй гэж хэлж байна. Олег ч бас. Тэр багадаа өөр хүүхэд байсан. Би түүнийг гулгуур дээр тоглуулдаг байлаа. Эргэлдээд л, өнхрөөд л. Одоо бол том хүн болсон. Миний хэрэг байхгүй. "Аав, би завгүй байна. Би өчнөөн хүн хариуцаж байна" гээд л. Би мартах шахаж. Чамд ор засаж өгөх хэрэгтэй юм байна шүү дээ. Тухтайхан ор олж өгнө. За, за. Намайг хүлээж бай. Угаалгын өрөөнд юм байна. Угаалгын өрөө. Жижиг ор, гудас байх ёстой. Хаана тавьдаг байсныг нь саначихлаа.

ЭЛЕНА: Намайг уучлаарай. Өвөө чинь настай хүн байж хүүхэд шиг л аашлах юм. Өнөөдөр л гэхэд гудамжны нохой гэртээ оруулаад ирсэн байна. Бөөстэй, өвчинтэй байвал яана?

СЕРЁЖА: Тэгээд юу гэж? Эдгээж болно.

ЭЛЕНА: Серёжа, чи намайг ойлгохгүй байна. Тэнэглэхээ больж үз. Бүсээ зүү.

СЕРЁЖА: Үгүй!

СТЁПКА: За, юу болоод байна?

МИХАЙЛ: Хүлээж байгаарай.

СТЁПКА: Хөөе, чи хаачих нь вэ? Намайг авч явахгүй юм уу?

МИХАЙЛ: Би удахгүй ирнэ. Би чамд гудас аваад ирье.

СТЁПКА: Нэг л биш боллоо шүү. Юу болчхов оо? Тэр яагаад уначхав? Би түүнд туслах хэрэгтэй. Алив! Алив, ухаан ор л доо. Гуйж байна. Алив, босооч дээ. Үгүй ээ! Ямар нэг юм хийх хэрэгтэй.

СЕРЁЖА: Та намайг өдөржин гэрт байлгаж, хичээл хийлгэхийг л хүсдэг. Харин аав дандаа завгүй. Надад өвөөтэй тоглож байсан нь дээр.

ЭЛЕНА: Аав чинь завгүй байдаг болохоор л бид сайхан амьдардаг.

СТЁПКА: Байз, битгий яваарай. Нэг юм болчихлоо. Эзний маань бие муудчихлаа.

ЭЛЕНА: Бурхан минь. Тайван явуулахгүй нь ээ. Бүсээ зүү!

СЕРЁЖА: Ээж, хаалгаа онгойлго. Надад нэг юм хэлэх гээд байх шиг байна. Яасан? Юу хэлэх гэсэн юм?

СТЁПКА: Тэр хөлдчихлөө. Туслаарай.

СЕРЁЖА: Ээж, нэг асуудал гарсан юм шиг байна.

ЭЛЕНА: Одоо хангалттай.

СТЁПКА: Үгүй, үгүй, үгүй. Хаачих нь вэ? Би тусламж олж ирэх хэрэгтэй. За, хэн нэгнийг олоод эзэн маань хөлдчихсөн гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Надад туслах хүн олдох л ёстой. За, яг зөв үүрээ олчихлоо. Хаалгаа онгойлгоорой. Би гуйж байна. Хүн байна уу? Энэ хүмүүс чинь хаачаа вэ? Баавгай шиг ичдэг юм байх даа? Өөр юу гээд ч байдаг билээ? Ашгүй амьтны бараа харлаа.

ЭР - 1: Чи яах гэсэн юм?

СТЁПКА: Миний эзэн хөлдчихлөө. Тусламж хэрэгтэй.

ЭР - 1: Бид чамд туслах гэсэндээ хуцаагүй, тэнэг ээ.

ЭР - 2: Чамайг ямар тэнэг харагдаж байгааг хэлэх гэж хуцсан юм.

СТЁПКА: Би юу?

ЭР - 1: Тийм ээ.

ЭР - 2: Эндээс арилж үз.

СТЁПКА: Ядаж л би торонд хоригдоогүй.

ЭР - 1: Яалаа гэнэ ээ?

СТЁПКА: Баяртай!

ЭР - 2: Хөөе, эргээд ир.

СТЁПКА: Ийм том биетэй байж гэнэн юм даа. За, тэр хэн бэ? Юу хийгээд байна? Цасны эзэн үү? Тэр тусалж чадах байх. Намайг сонсооч, хоёр хөлт өө. Хөөе, болгоомжтой. Битгий цас цацаад бай. Болиод өгөөч дээ.

ЭР - 1: Яах гээд байгаа юм? Битгий хуцаад бай. Замаас холд!

СТЁПКА: Намайг дагаад яв. Тусламж хэрэгтэй байна. Ямар ч нэмэргүй юм байна. Гэрт нь ороод үзье. За. Хүмүүс хаана байна? Энд л байх шиг үнэртээд байна даа. Сонин юм. Мод шиг үнэртэхгүй байна. Жинхэнэ биш юм шиг байна.

ЭМ - 1: Тэнд хэн байна? Чи хэн бэ?

СТЁПКА: Надад туслаач.

ЭМ - 1: Би тэнэмэл амьтдыг мэднэ ээ. Хоолны төлөө яахаас ч буцдаггүй.

СТЁПКА: Миний эзэн асуудалд орчихсон. Чинийх хаана байна? Тэр тусалж чадах уу?

ЭМ - 1: Би мэдэхгүй ээ. Чамд юу хэрэгтэйгээс л шалтгаална.

СТЁПКА: Миний хоёр хөлт найз газар унаад хөдлөхөө больчихсон. Хөлдөөд үхчхэж магадгүй.

ЭМ - 1: Хөөх, хүндхэн нөхцөл байдал байна. За, би чамд тусалъя. Хэрвээ...

СТЁПКА: Хэрвээ юу гэж?

ЭМ - 1: Хэрвээ... хэрвээ чи тэндээс нохойн хоол авч өгвөл.

СТЁПКА: За за. Заагаад өг.

ЭМ - 1: Миний хөл хэтэрхий богинохон. Тэндээс амттан аваад өгвөл би эзнээ дуудъя.

СТЁПКА: Ердөө л үү? За, хүлээж бай. Сайхан үнэртэй юм.

ЭМ - 1: Хурдлаарай! Алив, алив. Хурдлаарай!

СТЁПКА: Чи өөртөө юу сайныг мэдэх юм.

ЭМ - 1: Бараг боллоо. Болох гэж байна шүү.

СТЁПКА: Аваарай.

ЭМ - 1: Тийм ээ. Дахиж дэглэм барихгүй.

СТЁПКА: За, болчихлоо. Эзэн чинь хаана байна?

ЭМ - 1: Түр хүлээж бай. Ёстой амттай юм.

СТЁПКА: За за. Би өөрөө л олохоос. За, дээд давхарт гарч үзье. Ашгүй нэг оллоо. Миний эзэнд тусламж хэрэгтэй байна. Зүгээр л толгой байна. Энд амьдардаг хүн л тайлаад тавьсан байж таарна. Үлдсэн хэсэг нь гараад ирлээ. Энэ хүн хоёр толгойтой болж таарлаа шүү. Хувцас хунараа өмсөөрэй. Миний эзнийг аврах хэрэгтэй байна.

ЭМ - 2: Бурхан минь гэж.

СТЁПКА: Намайг сонсооч. Битгий юм шүршээд бай.

ЭМ - 2: Эндээс гараач. Манай гэрээс гар, муу заваан амьтан. Хурдан гарч үз.

СТЁПКА: Яагаад хүмүүс ийм тэнэг байдаг байна? Нөгөө толгойгоо бас зүүдэг болоосой. Юу ч ойлгох чадваргүй амьтад байх юм.

ЭМ - 2: Марта! Миний хатан, миний гүнж. Бяцхан амьтан минь, тэр чамайг яаж орхио вэ? Марта, чи амьд юм уу? Чамайг алчихсан юм байх л гэж бодлоо.

СТЁПКА: Аянга хоёр хөлтнүүдийг хачин гэсэн нь үнэн байж л дээ. Би үргэлжлүүлээд хайна аа. Арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Хоёр хөлтнүүд олуулаа цуглардаг газарт очъё. Тийм ээ, ёстой зөв. Би ухаантай юм.

ВОЛОДЯ: Миш. Чи гэртээ байна уу? Би байна, Володя. Люда намайг явууллаа. Чаргаа авах гэсэн юм. Хааччихдаг байна аа? Нуугдаад байгаа юм байх даа? Би Людад юу гэж хэлэх болж байна?

ЭЛЕНА: Одоо болтол уурлаад байгаа юм уу?

СЕРЁЖА: Тийм.

ЭЛЕНА: За за. Банкийг нь дүүртэл хийчих. Дахиад л уу?

СЕРЁЖА: Ээж.

ЭЛЕНА: Гэртээ очиж байгаад аавд чинь хэлэх хэрэгтэй юм байна. Бас наад муухай бохио нулимж хая.

ЭР - 1: Шинэ оны мэнд.

ЭЛЕНА: Баярлалаа. Томоотой байгаарай.

ЛЮДМИЛЛА: За, авчирсан уу?

ВОЛОДЯ: Тэднийд... хэн ч байхгүй байна.

ЛЮДМИЛЛА: Юу гэнэ ээ? Хэлээ хазчихаа юу? Гацаж түгдрээд л. Би эмнэлгийн хамгийн сайн сувилагч болохоор өвчтөнүүд талархсандаа надад өгсөн чарга. Харин чи найздаа зүв зүгээр өгчихлөө. Чарганаас гадна унадаг дугуйгаа хүртэл өгсөн.

ВОЛОДЯ: Миний буруу биш ээ. Тэр өөрөө аваад явсан. Харин одоо гэртээ алга.

ЛЮДМИЛЛА: Тэгвэл очоод буцааж өгтөл нь дууд. Дугуйгаа ч бас авчраарай.

СТЁПКА: Зайдас үнэртээд байна. Гэхдээ би сатаарч болохгүй. Хөөх. Хүмүүсээр дүүрэн талбай байна. Яг надад хэрэгтэй газар. Энэ хашаан дотор ороод нөхөрсөг байхад л болно. Бүгдээрээ сайн уу? Юу вэ?

ЭМ - 1: Энэ амьтныг хар даа.

СТЁПКА: Би яагаад гулгаад байна? Бүгд гулгаж байна. Та нар ойлгохгүй байна. Надад туслаач дээ. Туслаарай! Та нар хаачих нь вэ? Хөөе! Юу хийгээд байгаа юм бол? Хаашаа хараад байгаа юм бэ? Зогс! Жаахан удаан яваач.

ЭР - 1: Хөөе, битгий зулгаагаад бай.

СТЁПКА: Чи намайг дагаад яв.

ЭР - 1: Тавиач.

ОХИН: Зүгээр орхичих.

ЭР - 1: Холдоод өгөөч.

СТЁПКА: Миний эзнийг очиж аваръя. Яагаад бүгд ийм онцгүй байдаг байна?

ХҮҮ: Чи яах гэсэн юм бэ?

СТЁПКА: Сонсооч, асуудал гарсан. Надад туслаарай!

ЭМ - 2: Битгий ойрт. Хазчихаж магадгүй. Хэн энэ дотор нохой оруулчихдаг байна?

СТЁПКА: Та нар ямар учиртай юм бэ? Ёстой хэрэг алга аа. Эцэст нь нэг юм. Сайн уу?

ЭМ - 3: Энэ хөөрхөн амьтныг хар даа. Манай Тузиктай адилхан юм. Хоёулаа аваад явах уу? Гэртээ аваачъя.

СТЁПКА: Миний хөл хөлдөх гээд байна. Надад туслаач.

ЭР - 2: Тэгээд хэн салхилуулж байх юм?

ЭМ - 3: Тийм ээ. Хоёулаа хүүхэдтэй болбол балрах байх даа.

ЭР - 3: Нохой байна. Тэр хэний нохой вэ? Нохойгоо эндээс гарга.

СТЁПКА: Асуудал гарсан юм шиг байна даа.

ЭМ - 3: Бид түүнд туслах хэрэгтэй.

ЭР - 2: Яасан гэж?

ЭМ - 3: Түүнийг гэмтээвэл яана?

ЭР - 3: Тэр нохойг гаргаарай.

СТЁПКА: Хэрэггүй.

ЭМ - 3: Ямар асуудал гараа вэ?

ЭР - 3: Энэ танай нохой юу?

ЭМ - 3: Тэр танд хамаагүй.

ЭР - 3: Нохой энэ дотроос гарга.

ЭМ - 3: Үгүй шүү.

ЭР - 3: Үгүй гэнэ ээ? Витя, бариад ав.

ЭМ - 3: Зугтаарай!

СТЁПКА: Хэн ч надад туслахгүй юм байна.

ЭМ - 3: Зугт!

СТЁПКА: Би эзэн дээрээ буцаж очих ёстой.

ОЛЕГ: За, Пётр Витальевич. Би ажлаа эхлүүлчхээд ирж байна. Тийм ээ, би танд мэдэгдэнэ. Бид хичээж байгаа.

ЭЛЕНА: За, тэр. Сахилгагүй нөхрийг хар даа.

ОЛЕГ: Юу болсон бэ?

ЭЛЕНА: Тэр өнөөдөр хоёр удаа зугтлаа.

ОЛЕГ: Яаж зугтсан гэж?

ЭЛЕНА: Түүнтэй ярилц.

СЕРЁЖА: Би өвөөтэй хамт байхыг л хүссэн.

ОЛЕГ: Чамд муу юм тохиолдож болох байлаа.

СЕРЁЖА: Тийм дээ, надад юу ч тохиолдохгүй байх нь танд их чухал. Энэ хэвээрээ уйдаж үхэх юм байна.

ОЛЕГ: За, хүү минь. Бид чамд санаа зовж байна. Чи өвөөгөө ямар гэдгийг... мэднэ биз дээ? Жаахан хөөрүү хүн. Ямар ч галзуу юм хийж магадгүй. Би чиний аав болохоор чамайг эрүүл аюулгүй байлгах нь миний үүрэг. Ойлгож байна уу?

СЕРЁЖА: Та аавыгаа боддоггүй юм уу? Хамт амьдардаг байсан бол би санаа зовохгүй.

ОЛЕГ: Серёжа, бид энэ тухай олон удаа ярьсан. Өвөө чинь тэр олон бүтээлтэйгээ яаж энд амьдрах юм бэ?

СЕРЁЖА: Одоо ямар байгааг хараач. Хэн ч түүн дээр очдоггүй.

ОЛЕГ: Үгүй, тийм биш. Би энэ ажлаа зохицуулчхаад түүн дээр очно гэж амлаж байна. Тэр зүв зүгээр байгаа.

СТЁПКА: Энэ ч ёстой муу шүү. Би буруу замаар явчихсан бололтой. Төөрчихлөө. Одоо эзэн дээрээ яаж очихоо мэдэхгүй болчихлоо. Давхиарай, Стёпка. Давхи. Замаа олох хэрэгтэй. Тэнд байна. Ийшээ явах ёстой байж. Чи амьд байна уу? Би одоо чамд тусална аа. Алив, сэрээч дээ. Сонсож байна уу? Дулаацуулах хэрэгтэй юм байна. Энд хүлээж бай. Явж болохгүй шүү. Сонссон уу? За, түүнийг хучих юм хэрэгтэй байна. Эндээс зулгаагаад. Алив ээ. Гараад ирээч. Би одоохон дулаацуулна аа. Хүлээгээрэй. За, ингээд. Чи удахгүй дулаацна аа. Нөгөө хоёр хөлт хүүгийн үнэр байна. Би үнэрийг нь дагаж яваад энд авчрах хэрэгтэй. Тэр намайг ойлгоно. Намайг хүлээж байгаарай. Би удахгүй ээ.

ВОЛОДЯ: Люда, сонсооч. Михайл руу залгаад утсаа авахгүй байна.

ЛЮДМИЛЛА: Тэгээд би яах ёстой юм? Түргэн дуудах уу?

ВОЛОДЯ: Гэхдээ түүнд... асуудал гарсан байж магадгүй.

ЛЮДМИЛЛА: Тийм ээ, асуудал гарсан. Чи түүнтэй найз болсноос хойш бидэнд байнга л асуудал гарч байна.

ВОЛОДЯ: Гэрэл нь асаалттай байгаа хэр нь утсаа авахгүй байх юм. Тусламж хэрэгтэй болсон байх.

ЛЮДМИЛЛА: Сайн сонс, Вова. Би ганцхан удаа хэлье. Би эмнэлэгт бүгдэд нь тусалдаг. Харин хэн ч надад талархаж байгаагүй. Зөвхөн нохой шиг л хуцдаг.

ВОЛОДЯ: Яагаад хэн ч талархаж байгаагүй гэж? Чамд чарга өгсөн шдээ.

ЛЮДМИЛЛА: Тэр чарга одоо хаана байна? Бас баярын өдрөөр намайг орхиж явна гэж саналтгүй шүү. Би чиний төлөө хувцсаа сольж, гоёж гоодож байна. Харин чи найз дээрээ очихыг л хүсдэг. Чи түүн дээр очиж би хүлээж суух юм гэнэ. Зүгээр явж ширээгээ зас.

СТЁПКА: Энэ зам хаашаа чиглэж байна? Аянга хүмүүсийг энэ дугуйтай төмөр эдийг унах дуртай гэж ярьж байсан. Байнга л уурлаж байгаа юм шиг архирч байдаг. Бас их онцгүй үнэртэй. Тэгээд энийгээ ажиллуулахын тулд муухай үнэртэй тос хийдэг. Хөөе. Замаа харж яв л даа! Бохь уу даа?

ЭР - 1: Хөөе! Болгоомжтой байгаач.

СТЁПКА: Үгүй ээ, ер. Чи юу ч гэж хэлсэн надад наалдахгүй ээ! За. Энэ төмөр яг манай эзний ач хүү шиг үнэртэж байна.

ЭР - 2: Сайн уу? Энэ танай машин уу?

СТЁПКА: Тийм.

ЭР - 2: Энэ танай нохой юу?

ЭР - 3: Тийм ээ, дизель хийчих.

ЭР - 2: Явцгаая. Үсрээрэй.

СТЁПКА: Баярлалаа, хүн гуай. Энэ төмөр хайрцаг яг хэрэгтэй газарт минь хүргэнэ. Тэгэхээр эзэн нь хаана байна? За, гараад ирлээ. Би нуугдсан нь дээр байх. Буруу юмандаа суучхаагүй л гэж найдаж байна.

СЕРЁЖА: Өвөө, та хаана байна?

СТЁПКА: Ямар том үүр вэ. Тэр жаал энд амьдардаггүй л юм шиг байна. За, би учрыг нь олчихно оо. Тэр хүү харагдахгүй байна. Сонирхолтой юм. Эргэн тойрноо ажиглах хэрэгтэй. Тэр эргээд ирж байна. Хурдан нуугдъя. Энд болох юм байна. Ингээд. Юу болоод байна? Яагаад хөдлөөд эхлэв? Тэд хөдөлж байгаа биш, би хөдлөөд байна. Тэдний үүр арай дэндүү өндөр юм. Намайг хаашаа авч явах нь вэ? Гэхдээ хөгжилтэй юм аа. Тийм ээ. Юу болоод байна аа? Яагаад хайрцаг хаачхав аа? Намайг аваад явах нь. Чи яаж байна аа? Намайг гаргаач.

ЭР - 1: Тоглоом гэхэд хүнд юм.

СТЁПКА: Би тоглоом биш ээ! Ашгүй нэг юм намайг тавилаа. Бас юу вэ? Яагаад эргэлдээд байна? Толгой эргээд байна. Намайг ингэж эргүүлэхээ боль л доо. Ингээд больё. Би эндээс гарлаа. Юу вэ? Намайг баглаж тавихыг хүсээ юу? Үгүй шүү. Тэр чинь бүтэхгүй. Ноход бууж өгдөггүй юм. Хөөе, чи! Тогоон толгойт.

ЭР - 2: Хар даа, нохой.

ЭР - 1: Хаанаас гараад ирэв?

ЭР - 2: Гадаа даарсан юм байлгүй.

СТЁПКА: Нохойг баглаж болдоггүй юм, тэнэгүүд ээ.

ЭР - 1: Түүнийг энд байлгаад байж болохгүй.

ЭР - 2: Яавал гэж дээ? Жаахан хөгжилдье.

СТЁПКА: Тэд юугаа яриад байгаа юм бол?

ЭР - 1: Би дөрвөн сануулгатай байгаа.

СТЁПКА: Тэдний хэлийг сурах хэрэгтэй юм байна.

ЭР - 1: Харамсалтай байгаа ч, болохгүй. Алив, алив.

СТЁПКА: Энэ хоёр яах гээд байна?

ЭР - 2: Хөөе, зогсооч! Хаалгаа хаагаарай.

СТЁПКА: Би баригдахгүй ээ! Энд нуугдаж байя.

ЭР - 1: Тэр хаашаа явчхав аа?

СТЁПКА: Баригдчихлаа. Надаар яах гээд байгаа юм бэ? Хаашаа вэ? Зүүн үү, баруун уу? Робот алуурчин. Хоёр хөлт намайг барьчихлаа. Тийм ээ, баяртай. Бүтэн өдөржин аз таарсангүй. Миний өдөр биш байсан бололтой. За, яах вэ. Би тэр жаалыг олох л болно. Сайн үнэрлээд хүмүүсийн төмөр хайрцгаа хооллодог газар очих хэрэгтэй.

ЭР - 1: Сайн уу?

СТЁПКА: Энэ бас юун хүмүүс вэ?

ЭР - 1: Яагаад энд асуудал үүсгээд байна? Чамайг агуулахад байсан хүмүүсийг айлгасан гэсэн.

ЭР - 2: Айх хэрэггүй, айх хэрэггүй. Алив, жаахан юм идчих.

СТЁПКА: Сайхан үнэртэж байна.

ЭР - 2: Айх хэрэггүй. Амттай шүү, ид л дээ.

СТЁПКА: Үнэнийг хэлэхэд би өлсөж байна л даа. Энэ хоёр хүн гэм хоргүй юм шиг л харагдаж байна. Бас нохой шиг үнэртэй. За за. Юу л болбол болог.

ЭР - 1: Сайн нохой. Манай дулаахан машинд суугаад яв. Чи унтаж амраад бүх юм сайхан болно.

СТЁПКА: Толгой эргээд эхэллээ...

ОЛЕГ: Элена. Би очихгүй бол болохгүй юм байна аа.

ЭЛЕНА: Хурдан ирээрэй дээ. Тэгэхгүй бол энэ он чамд их онцгүй л дуусах байх.

ОЛЕГ: Баяртай.

СЕРЁЖА: Аав, сонсооч. Өвөө гудамжнаас эзэнгүй нохой олсон юм. Биднийг явахаас өмнө тэр гарч ирээд нэг юм хэлэх гээд байх шиг байсан.

ОЛЕГ: Энэ гэрт нохой тэжээхгүй гэж хэлсэн дээ.

СЕРЁЖА: Үгүй, сонс л доо. Тэр их ухаантай. Өвөөд ямар нэг юм тохиолдсон гэж хэлэх гээд л оролдоод байсан байх. Өвөө утсаа авахгүй байна.

ОЛЕГ: Тэгвэл би замаараа очиж үзье. Байна уу? За. Чи яагаад генератор авчраагүй юм бэ? Хүмүүс хөлдөж үхэх гээд байна. Би одоо өөрөө очих гэж байна.

СЕРЁЖА: Үгүй, аав. Бид өвөө дээр очих хэрэгтэй.

ОЛЕГ: За, хүү минь. Би замаараа очиж үзнэ. Тохирох уу?

СЕРЁЖА: Тохирлоо.

ЭР - 1: ♪ Би өглөө эрт босоод ♪ ♪ Цонхоороо гадагшаа харлаа ♪ ♪ Би зөөхий идэхийг хүсэхгүй байна ♪ ♪ Одоо надад хамаагүй ээ ♪

СТЁПКА: Би хаана байна?

ЭМ - 1: Сайн уу?

ЭР - 1: Сайн уу?

СТЁПКА: Энэ юун газар вэ? Манай гэр биш л юм шиг байна.

ЭМ - 1: Чи баригдчихсан. Амьтан асрах газарт тавтай морил.

ЭР - 2: Энд орж ирсэн л бол найдлага байхгүй.

СТЁПКА: Асрамжийн газар шиг үү? Би тэр хоёр залуугийн надад өгсөн хоолыг л идсэн.

ЭМ - 1: Тэгээд дараа нь бүх юм бүрэлзэж эхэлнэ.

ЭР - 1: Тийм ээ.

ЭМ - 1: Би шаурма хулгайлах гэж байгаад баригдсан.

ЭР - 1: Чи тэрийг иддэг юм уу? Ер нь юуны махаар хийдгийг нь мэдэх үү?

ЭМ - 1: Юуны мах гэж? Алив, хэл л дээ. Тагтаа юу? Мэдээд байсан юм. Би тагтааны маханд дуртай.

ЭР - 1: Үгүй. Чи мэдэхгүй үлдсэн нь дээр.

СТЁПКА: Тэгээд эндээс гарах арга чарга бий юу?

ЭР - 2: Эндээс гарах ганцхан арга бий. Хүн дагаж л гарна.

СТЁПКА: Хүн дагаж аа?

ЭР - 2: Тийм ээ. Гэхдээ тэд чамайг сонгох ёстой. Тийм юм ховорхон тохиолддог.

СТЁПКА: Үгүй, би энд үлдэж чадахгүй. Би нэгэнт эзэнтэй болчихсон. Түүнийг аврах хэрэгтэй.

ЭР - 1: Чи үнэхээр хоёр хөлт найзтай юм уу?

ЭМ - 1: За, найз минь. Чи үнэхээр итгэлтэй байна уу? Зүгээр л чамд ганц удаа зайдас өгсөн хүнд дасчихсан юм биш биз?

СТЁПКА: Би итгэлтэй байна. Тэр миний хоёр хөлт найз. Надад нэр өгсөн юм. Харин тэр асуудалд орчихсон. Би эндээс гарах хэрэгтэй.

ЭМ - 1: Тэгвэл амжилт хүсье. Хэн ч эндээс зугтаж байгаагүй юм даа.

ЭР - 1: Тэгээд чи эзэнтэй юм бол яаж яваад энд ороод ирчихсэн юм бэ?

СТЁПКА: Тэр гадаа хүйтэнд ухаан алдчихсан, би түүнийг аврах ёстой.

СЕРЁЖА: Өвөө минь, утсаа ав л даа.

СТЁПКА: Хөөе, хоёр хөлт өө. Чи хаана байна? Хаалгаа онгойлго.

ЭР - 2: Сонсооч, чи ингэж чимээ гаргаж үймүүлээд байвал өөрөө ч асуудалд орж мэднэ шүү.

СТЁПКА: За. Эндээс гарах өөр арга байх л ёстой.

ЭМ - 1: Битгий их чимээ гаргаад бай. Чамайг сахилгагүй нохой гээд бодчихно.

СТЁПКА: Тийм гэж үү? Гэхдээ би эндээс гарах хэрэгтэй байна.

ЭР - 1: Чи ингэсэндээ харамсана даа.

ЭМ - 1: Тийм ээ, найз минь. Тэд одоо чамайг шийтгэнэ.

СТЁПКА: Шийтгэх ээ? Намайг яаж чадах юм? Торон дотор хорьж гарах аргагүй болгох уу?

ЭР - 1: Үгүй, чамд хамгийн хэцүү юм тохиолдоно.

СТЁПКА: Хамгийн хэцүү? Хэн наашаа ирж байна аа?

ЭР - 2: За, ингээд дууслаа даа.

СТЁПКА: Юу... дууслаа гэж?

ЭМ - 1: За, хар даа. Чи одоо хамгийн амттай хоолноос идэж чадахгүй хоцрох нь.

ЭР - 3: За, өлсөж байна уу? Хоолыг чинь аваад ирлээ.

ЭР - 1: Хоол! Хоол! Хоол!

ЭР - 2: Сайхан үнэртэж байна.

ЭМ - 1: Хоол, хоол, хоол. Эцэст нь нэг юм.

ЭР - 3: За, эхлээд чамд. Идээрэй.

ЭМ - 1: Миний дуртай хоол байна.

ЭР - 3: Энийг чамд.

СТЁПКА: Би идэж болох уу?

ЭР - 3: Харин чи, найз минь, эхлээд үзлэгт орно. Дараа нь хоол идэж болно.

ЭР - 1: Би чамд сануулсан шүү. Сахилгагүйтээд байх юм бол хоол өгөхгүй орхидог юм.

СТЁПКА: Өдөр болгон ингэж хоол өгдөг юм уу?

ЭМ - 1: Тийм ээ, бүүр өдөрт гурван удаа.

ЛЮДМИЛЛА: За. Энэ чинь юу болж байна? Би гоё хувцсаа өмсөх гэж байхад чи гэрээсээ зугтаж алга болох гэж байна.

ВОЛОДЯ: Люда, би Михайлийг шалгачхаад л эргээд ирнэ.

ЛЮДМИЛЛА: Хурдан буцаж ороод хүлээж бай. Бид удахгүй шинэ оноо тэмдэглэнэ.

ВОЛОДЯ: Михайл өвдчихсөн байвал яах юм бэ? Чи мэднэ шдээ. Түүний зүрх өвдөөд байдаг.

ЛЮДМИЛЛА: Би чамд олон жил гомдоллож байна. Тэгээд яасан? Би амьд л байна.

ЭР - 2: Сайхан амттай байлаа.

ЭМ - 1: Тийм шүү.

ЭР - 1: Унтах цаг болжээ.

СТЁПКА: Юу? Та нар унтах гэж байгаа юм уу?

ЭМ - 1: Гэдэс дүүрсэн болохоор одоо амарна. Чи ч бас унтаад ав.

СТЁПКА: Үгүй, үгүй, үгүй! Би унтаж болохгүй. Эзнийхээ ач хүүг олох хэрэгтэй. Тэр л намайг ойлгодог юм. Яаж гэдгийг мэдэхгүй ч, би мөрийг нь алдчихсан.

ЭР - 2: Чиний тэр найз яг ямар үнэртэй байсан бэ?

СТЁПКА: Их амттай, бас сайхан үнэртэй.

ЭМ - 1: Тэр хаана ч байж болно. Бүүр Бразилд ч байж магадгүй.

СТЁПКА: Бразил аа? Тэр чинь хаана юм?

ЭМ - 1: Би мэдэхгүй ээ. Гудамжинд нэг удаа сонсож байсан юм.

ЭР - 2: Тэр үнэр нь хамрыг чинь загатнуулж, гижиг хүргэдэг үү?

СТЁПКА: Гижиг хүрээд, дараа нь загатнадаг. Тэгээд хамраа үрчийлгэмээр санагддаг.

ЭР - 2: Би тэр газар хаана байдгийг мэднэ. Би залуухан байсан юм. Тэр үнэрийг үүрд санаж явах болно. Чи эхлээд автобусанд суух хэрэгтэй.

СТЁПКА: Автобус аа?

ЭР - 2: Доороо дугуйтай том урт төмөр хайрцаг. Яг чиний хэлсэн шиг үнэртэй. Тэгээд хүмүүс буугаад эхэлбэл дагаад буугаарай.

СТЁПКА: Гэхдээ эндээс яаж гарах юм бэ?

ЭМ - 1: Хэдүүлээ түүнд хэлж өгөх үү?

ЭР - 2: За за.

СТЁПКА: Юу хэлнэ гэж?

ЭР - 2: Энд дарвал хаалга онгойдог юм.

СТЁПКА: Анхнаасаа гарах боломж байсан хэрэг үү?

ЭМ - 1: Тийм ээ, гэхдээ яах гэж? Энд дулаахан, сайхан хоолтой, бас бидэнд санаа тавьдаг.

ЭР - 1: Харин чи зугт! Хоёр хөлт найзыгаа аврахыг хичээ.

СТЁПКА: Баярлалаа. Би түүнийг аварна аа.

СЕРЁЖА: Аав, та өвөө дээр очиж үзсэн үү?

ОЛЕГ: Хүү минь, би зав муутай байна. Шөнө дунд болох гэж байхад бүтэн хороолол халаалтгүй байна. Хүмүүс даарч байгаа.

СЕРЁЖА: Би мэдээд байсан юм.

ОЛЕГ: Серёжа. За, залуус аа. Эргээд ажилдаа орцгооё. Хүмүүс хөлдөх нь байна.

СЕРЁЖА: Ээж, аав өвөө дээр очиж чадаагүй гэнэ. Хоёулаа оччихоод ирэх үү?

ЭЛЕНА: Бидэнд машин алга. Аав чинь яваад өгсөн. Миний машин засварт байгаа. Бүх юм сайхан болно. За. Сайхан байгаа биз дээ?

СТЁПКА: Эрх чөлөө! Би явлаа.

ЭР - 4: Чи хаачих нь вэ, тэнэмэл ээ?

ЭМ - 2: Галзуу өвчин тусчихсан юм уу?

ЭР - 5: Чи хаачих нь вэ?

СТЁПКА: Би эзнийхээ ач хүүг олно. Би бараг хүрлээ. Автобус л олчихвол тийшээ очиж чадна. Хаалттай байна. Одоо яавал дээр вэ?

ЭР - 3: Хөөе, чи хаачих гэж байна аа?

СТЁПКА: Надад битгий ойрт.

ЭР - 3: Хаачих нь вэ? Алив, наашаа.

СТЁПКА: Чи яах гээд байна? Би автобус олж суух ёстой. Намайг тавиач. Чи миний эзэн биш.

ЭР - 3: За, эндээ түр хүлээж бай. Чи манай дүрэмд дасах хэрэгтэй, за юу?

СТЁПКА: Намайг хаана оруулчхав аа? Онгойлгооч! Би эзнийгээ аврах хэрэгтэй байна. Хаалгаа онгойлго! За за. Би яалт ч үгүй асуудалд орлоо.

ЭЛЕНА: Зугтах нь уу? Хурдан гэртээ ор!

СТЁПКА: Би Аянгыг алдчихсан, харин одоо хоёр хөлт найзыгаа алдаж магадгүй. Хэн бэ? Намайг гаргаач. Гуйж байна! Мэдээж л дээ. Энд гайхамшиг гэж байхгүй.

АЯНГА: Сайн уу?

СТЁПКА: Аянга аа! Чи амьд байна, амьд. Эсвэл би зүгээр л төсөөлөөд байна уу?

АЯНГА: Үгүй байх аа. Чи надад харагдаж байна.

СТЁПКА: Чи яаж энд орж ирсэн юм?

АЯНГА: Би энд нэлээн удаан амьдарч байна. Чамайг энд авчрахад би үсээ самнуулж байсан юм. Ямар хөвсгөр болсныг хар даа.

СТЁПКА: Хөөх! Чи энэ бүх хугацаанд амьд байжээ? Эцэст нь ингэж уулзах гэж. Хоёулаа эндээс гаръя.

АЯНГА: Үгүй, найз минь. Энэ удаа чи ганцаараа явах ёстой.

СТЁПКА: Гэхдээ яаж? Яагаад? Хуучны сайхан цаг шиг гудамжинд амьдармааргүй байгаа юм уу? Тагтаа хөөж гүйгээд, байрны орцонд хоноод л.

АЯНГА: Энэ одоо миний гэр болсон, найз минь. Харин чинийх эзний чинь гэр. Оройтохоос нь өмнө эзэн дээрээ очиж түүнийг авар. Харин чи намайг хаанаас олохоо мэдэж авлаа.

СТЁПКА: Аянга, найз минь. Баярлалаа.

ЛЮДМИЛЛА: Вова! Чи хаана байна? Хурдан ирээд хамт кино үз. Инээдтэй юм.

ВОЛОДЯ: Би очиж байна аа, хонгор минь.

СЕРЁЖА: Ээж, бид өвөө дээр очих ёстой.

ЭЛЕНА: Дотогшоо ор. Аав чинь очоод уулзчихна. Ажлаа дуусгачхаад очно гэсэн. Серёжа. Серёжа!

СТЁПКА: Дахиад уулзах болтугай.

АЯНГА: Амжилт хүсье.

СТЁПКА: Чи энэ удаа намайг барьж чадахгүй.

ЭР - 3: Хөөе, хүлээгээч.

СТЁПКА: Аянга амьд байгаа нь сайн хэрэг. Гэхдээ одоо түүнд санаа зоволтгүй. Би автобус олж суух хэрэгтэй. Одоо энэ урт төмөр хайрцгуудын аль нь намайг зөв газарт хүргэхийг мэдэх хэрэгтэй. Энэ биш байна. Хэн ийшээ бие засчихдаг байна? Энэ яавч биш байна. За за. Энэ үнэр яг мөн байна. Хамар загатнуулж, гижиг хүрмээр. Яг надад хэрэгтэй юм. За, одоо тухтай газар олоод хэвтэхэд л болно. Энд яг тохирох юм байна. Сайхан боллоо. Ямар хачин мэдрэмж вэ. Толгой эргээд байгаа юм шиг.

ЭМ - 1: Эцсийн зогсоол. Бүх зорчигчид бууна уу.

СТЁПКА: За, бас яагаад зогсчхов оо? Юу болоод байгааг ойлгохгүй нь. Бүгд хаашаа яваад байна? Би зөв газраа ирээгүй л юм шиг байх юм. Хөөе, намайг хүлээгээч. Би энэ лаазан дотор гацчихлаа. Эндээс яаж гарах болж байна?

ЭР - 1: Чи энд гацчихаа юу, найз минь?

СТЁПКА: Намайг гаргаад өгөөч дээ. Би яарч явна.

ЭР - 1: Яв даа, нохой минь. Чамайг хүн хүлээж байгаа байлгүй.

СТЁПКА: Баярлалаа! Би хаана байна? Хоёр хөлт жаалын гэр биш л юм шиг байх юм. Би буруу төмөр хайрцагтаа суучихсан юм шиг байна. Гэхдээ үнэр нь адилхан байна. Би ойрхон ирсэн байна. Алив ээ! Тийм ээ!

ВОЛОДЯ: Миш. Миш! Чи байна уу? Хачин юм. Энд байсан юм шив. Миш. Чи энд байна уу? Миша!

СТЁПКА: Тэнгэрийн тэсрэлт. Хаа сайгүй болж байна. Гэхдээ би айдсаа давж гарах хэрэгтэй. Энэ миний эзнээ аврах хамгийн сүүлийн боломж.

ЭР - 1: Хөөе! Зогс! Наанаа зогсож бай!

СТЁПКА: Чи намайг зогсоож чадахгүй ээ. Яагаад гэвэл би өөртөө итгэдэг нохой. Би ойрхон байх шиг байна. Үнэр нь ийшээ зааж байна. Намайг хөөгөөгүй байна. Одоо түүний гэрийг олоход л болох юм байна.

ЭР - 1: Хөөе!

СТЁПКА: Намайг хөөж байсан юм байна.

ЭР - 1: Зогсооч! Чи энд байж болохгүй. Эндээс гар.

СТЁПКА: Тийм ээ. Би шувуу шиг л нисээд алга болно.

ЭР - 1: Чи надаас зугтаж чадахгүй, тэнэг нохой.

СТЁПКА: Яасан олон үгтэй юм бэ.

ЭР - 1: Эндээс яваад өгөөч!

СТЁПКА: Замаа сайн харж яваарай даа. Тэгэхгүй бол цас мөргөчихнө шүү.

ЛЮДМИЛЛА: Вова, чи хаана байна? Вова, чи чинь төөрчхөө юу?

ВОЛОДЯ: Миш! Миш!

СТЁПКА: Би ойртож байх шиг байна. Бараг л зөв газраа ирлээ. Нөгөө жаал хаана байна аа? Энэ хавьд л байх ёстой доо. Харагдахгүй байна. Дахиад хайя даа.

ЛЮДМИЛЛА: Тэр явчихжээ. Би чамайг сургаад өгнө өө.

ВОЛОДЯ: Миша! Миша! Намайг гаргаач!

СТЁПКА: Энд олон хүн байна. Гэхдээ нөгөө жаал харагдахгүй байна. Энэ хавьд л байх ёстой доо. Би буруу бодоогүй. Чи хаана байна? Хурдан гараад ирээч дээ. Тэнд байна. Яг энэ үнэр мөн дөө. Загатнуулж, гижиг хүргэж байна. Гэхдээ л энэ их аймаар юм. Тийм ээ, их аймаар байна.

ЛЮДМИЛЛА: Би чамд ойлгуулаад өгнө.

СТЁПКА: Эзний маань ач хүү байна. Би чамайг олчихлоо.

СЕРЁЖА: Стёпка. Энэ чи юу? Яаж энд ирсэн юм бэ?

СТЁПКА: Намайг дагаад яваарай.

ЛЮДМИЛЛА: Вова! Миша! Хүн байна уу? Чи хаана байна?

ЭЛЕНА: Яагаад зугтаж байгаа юм бэ? Гадаа хүйтэн байна.

СЕРЁЖА: Ээж, хар даа. Өвөөгийн нохой байна.

ЭЛЕНА: Яаж энд хүрээд ирсэн юм?

СЕРЁЖА: Ухаантай гэж хэлсэн шдээ.

ЭЛЕНА: Юу? Юу гэж хэлэх гэсэн юм? Михайлд ямар нэг зүйл болоо юу? Олег!

ОЛЕГ: Та нар энд юу хийж байгаа юм?

ЭЛЕНА: Аавын чинь нохой байна. Хотын нөгөө захаас хүрээд ирж. Үнэхээр ямар нэг юм болсон байх. Явах уу?

ОЛЕГ: Тэгье, машинд суучих.

СЕРЁЖА: Нохойг яах вэ?

ОЛЕГ: Суулгачих аа.

СЕРЁЖА: Явцгаая, явцгаая, явцгаая! Стёпка, хурдан суугаарай.

ЛЮДМИЛЛА: Золиг гэж. Шалны завсраар урсаад орчхоогүй л баймаар юм. Вова!

ВОЛОДЯ: Люда!

ЛЮДМИЛЛА: Володя.

ВОЛОДЯ: Люда, энэ чи юу? Намайг гаргаарай!

ЛЮДМИЛЛА: Яаж яваад энд орчхоо вэ?

ВОЛОДЯ: Мишаг хайж байсан юм.

ЛЮДМИЛЛА: Тэгээд олсон уу?

ВОЛОДЯ: Үгүй.

ЛЮДМИЛЛА: Ухаангүй амьтан юм даа, чи. Вова. Хөөрхий амьтныг хараач дээ. Явж шинэ оноо гаргая.

ЭЛЕНА: Болгоомжтой, битгий халтираад уначих.

СЕРЁЖА: Хурдлаарай.

СТЁПКА: Эзэн, би тусламж аваад ирлээ. Алив, сэрээрэй!

ОЛЕГ: Аав! Аав! Юу болсон бэ, аав?

ЭЛЕНА: Амьсгалж байна уу?

ОЛЕГ: Хурдан байшин руу оруулъя.

ЛЮДМИЛЛА: Юу болсон бэ? Холд, холд. Битгий хүрээрэй.

ОЛЕГ: Аав.

ЛЮДМИЛЛА: Цохилохгүй байна.

ОЛЕГ: Элена, түргэн дуудаарай.

ВОЛОДЯ: Люда, яах вэ?

ЛЮДМИЛЛА: Гадуур хүрэм, хөнжил аваад ир!

ОЛЕГ: Аав!

ЛЮДМИЛЛА: За, эхэллээ шүү. Нэг, хоёр, гурав, дөрөв...

ОЛЕГ: Аав!

ЭЛЕНА: Байна уу? Хүний бие муудаад байна.

ЛЮДМИЛЛА: Алив ээ, Михайл. Амьсгалаарай.

ЭЛЕНА: Ухаангүй байна.

СЕРЁЖА: Алив ээ, өвөө.

ОЛЕГ: Аав минь, ухаан ор л доо. Аав, сэрээрэй.

СЕРЁЖА: Алив!

ЛЮДМИЛЛА: 16.

ОЛЕГ: Аав!

ЛЮДМИЛЛА: Амьд байна. Амьд!

СТЁПКА: Бид чадлаа. Тийм ээ.

ЭЛЕНА: Аз таарчээ.

ЭР - 1: Зөөлхөн. Алив.

ЭР - 2: Сувилагч хүн ойрхон байсан нь их азтай юм болжээ. Таван минут л хоцорсон бол дуусах байж.

ЛЮДМИЛЛА: Зүгээр дээ. Би ажил дээрээ байнга ийм юм хийдэг.

ОЛЕГ: Баярлалаа, Людмилла. Одоо санаа зовох юм байхгүй биз дээ?

ЭР - 2: Одоо тайван байж болно.

СЕРЁЖА: Аав, энэ бол Стёпка. Өвөөгийн нохой байгаа юм. Тэр бидэнд тусалсан.

ОЛЕГ: Баярлалаа, Стёпка.

ЭР - 2: Хэн дагалдаж явах вэ?

ВОЛОДЯ: Хурдан эдгээрэй, Миша!

СЕРЁЖА: Ээж, өвөө зүгээр болно биз дээ?

ЭЛЕНА: Тэгэлгүй яах вэ. Мэдээж.

СЕРЁЖА: Чи өвөөг минь аварлаа. Баярлалаа.

ТЕКСТ: НЭГ САРЫН ДАРАА

СЕРЁЖА: Стёпка, зуугаарай. Хурдан дагаад яваарай. Бүгдээрээ хүлээж байгаа. Чи өлсөж байна уу? Би чамд идэх юм авчирсан. Чамайг шагнаж байгаа юм.

СТЁПКА: Яасан сайхан амттай юм бэ.

СЕРЁЖА: Ээж, би өвөөтэй хамт гулгаж болох уу?

ОЛЕГ: Тэр л хамгийн чухал нь.

ЭЛЕНА: Даалгавраа хийсэн үү?

МИХАЙЛ: Хийсэн! Би бүгдийг нь шалгасан.

ОЛЕГ: Маш сайн байна.

ЭЛЕНА: Тэгвэл явж болно оо. Гэхдээ, Михайл Афанасьевич...

ОЛЕГ: Аюулгүй байдлаа хангаарай.

МИХАЙЛ: Элена, би ямар ч аюулгүй гулгах газар олсон.

ЭЛЕНА: Тэгвэл яв даа.

ОЛЕГ: Тийм ээ. Би хийчихнэ. Маргааш. Өнөөдөр би амарч байна. Баяртай! Та хоёр явж гулгах гэж байна уу? Би хамт явж болох уу?

СЕРЁЖА: Мэдээж!

ОЛЕГ: Дагаад яваарай!

СТЁПКА: Бид одоо заримдаа хамт агаар салхинд гардаг болсон. Би дураараа гүйж зугаатай байдаг. Заримдаа цас идчихдэг юм. Аянгын хэлсэн үг үнэн байж. Чамайг хайрлаж, илж, эрхлүүлэх гэр бүлтэй байна гэдэг... жинхэнэ аз жаргал юм байна. Одоо тэд миний сүрэг болсон. Энэ дэлхийн хамгийн шилдэг сүрэг. Бас тэр тэнгэрийн тэсрэлт сүйдтэй юм биш болж таарсан.

ЭР - 1: Нохойгоо гаргаарай.

СТЁПКА: Би асуудалд орчих шиг боллоо.

СЕРЁЖА: Хөөх! Яасан хөөрхөн амьтан бэ. Энд байлгаж болохгүй юу? Би танд тусална аа.

МИХАЙЛ: Сонирхолтой юм аа. Тэгвэл эхлээд угаалгын өрөөнд аваачиж усанд оруулъя. Энэ нөхрийг цэвэрлэх хэрэгтэй.

ЭЛЕНА: Хурдан л ирээрэй дээ. Тэгэхгүй бол энэ он таагүйхэн л дуусах байх шүү.

ОЛЕГ: Би яах ёстой юм бэ? Хүйтнээс болоод шугам хөлдчихсөн байна. Хаана задарсныг нь олж чадах хүн алга.

ЛЮДМИЛЛА: Энд юу болоод байна? Харин чи гэрээсээ зугтаж алга болох нь уу?

ВОЛОДЯ: Гэрийнх нь гэрэл асаалттай байгаа хэр нь утсаа авахгүй байх юм. Тусламж хэрэгтэй болсон байх.

СТЁПКА: Ингээд амьдраад байж болох юм бол хоёр хөлтний хэрэг байна уу? Хүссэн газартаа очиж, хүссэн зүйлээ иднэ. Хэнд ч найдах хэрэггүй. Тэр юу вэ?

АЯНГА: Тэнгэрийн тэсрэлт. Зугтаарай!

СТЁПКА: Юу гэсэн үг юм бэ?

АЯНГА: Кино дуусаж байна гэсэн үг.

СТЁПКА: Ийм хурдан уу? Гунигтай юм.

TRAILER

АЯНГА: Хар даа, хоёр хөлтнүүд байна.

СТЁПКА: Хоёр хөлтнүүд гэж хэн юм бэ?

АЯНГА: Нэг төрлийн амьтад. Тэд хоёр хөл дээрээ алхаж, модоор байшин бариад, сүргээрээ амьдардаг.

ЭЛЕНА: Жилдээ ганцхан удаа ажлаа хийхгүй байж болохгүй юу?

ОЛЕГ: Сайн уу, аав? Яасан?

МИХАЙЛ: Сергей бид хоёр явж чаргаар гулгах гэсэн юм. Чи хамт явах юм уу?

ЭЛЕНА: Хурдан хэл.

ОЛЕГ: Аав, та юу яриад байна? Юун чарга вэ?

АЯНГА: Нохой болгон өөрийн гэсэн эзэнтэй байх ёстой.

МИХАЙЛ: Чи гацчихаа юу?

АЯНГА: Хүмүүс бидэнд анхаарал тавьж...

СЕРЁЖА: Өвөө, энэ нохойг аваад үлдэж болох уу?

АЯНГА: ...бидэнд нэр өгдөг.

МИХАЙЛ: Чамайг юу гэж нэрлэх вэ? Стёпка гэвэл яаж байна?

СТЁПКА: Тэр сая надад нэр өгчхөв үү дээ? Юу болсон бэ? Тэр яагаад уначхав аа? Алив ээ, алив. Бос л доо. Би тусламж дуудах хэрэгтэй.

СЕРЁЖА: Биднийг явахаас өмнө нэг юм хэлэх гээд байх шиг байсан.

СТЁПКА: Миний эзэн ухаан алдчихсан. Надад туслаач.

ЭР1: Бид чамд туслах гэж хуцаагүй, тэнэг ээ.

ЭР2: Чамайг тэнэг гэж хэлэх гэж хуцсан юм.

СТЁПКА: Ядаж л би торонд хоригдоогүй байна.

ЭР1: Чи сая юу гэсэн бэ?

ЭМ1: Чи хэн бэ?

СТЁПКА: Би тусламж хайж явна.

ЭМ1: Би гудамжны амьтдыг мэднэ. Хоолны төлөө юу ч хийхээс буцахгүй.

СТЁПКА: Ашгүй нэг аз таарлаа. Миний эзэн асуудалд орчихсон. Өө, зүгээр толгой байна. Энд амьдардаг хүн л тайлаад тавьсан байж таарлаа.

ЭР2: Би чамайг барьж авна даа.

СТЁПКА: Юу болоод байна аа? Би яагаад гулгаад байна?

ЭМ2: Нохойгоо эндээс гаргаарай.

СТЁПКА: Намайг хаашаа авч явах гээ вэ? Дагаад яв. Надад туслаарай. Над руу хуцах хэрэг байхгүй.

ЭР3: Би өглөө эрт босоод, цонхоороо өвлийн улирлыг харлаа.

Back to episodes Go home