The Filmbridge LLC
Төрөл: УСК Хуудасны тоо: 26
Нэр: The Smashing Machine Орчуулсан: Лингостик ХХК
ТЕКСТ: Тус киног 1997 - 2000 оны хооронд болсон бодит явдал дээр үндэслэн бүтээв.
МАРК КЕРР: Сайн уу, намайг Марк Керр гэдэг би Америкийн чөлөөт бөхийн төлөөлөгч би энд дэлхийн гуравдугаар Вале Тудо тэмцээнд хамгийн шилдэг тулааны төрлөөр оролцож байна.
ТЕКСТ: Сао Пауло, Бразил улс 1997 он
ХӨТЛӨГЧ: Энэ бөх бол Марк Керр 185 cм 117кг жинтэй... Охояагийн Толедогоос гаралтай түүний онцлог чөлөөт бөх... Энэ түүний анхны мэргэжлийн тулаан. Бид энэ залуугаас маш их зүйл хүлээж байгаа... Учир нь түүний дасгалжуулагч, Ричард Хамильтон... Энэ дэвжээнд хүч үзэж байсан хамгийн хүчирхэг гурван тулаанчийг авчирсан... Тэд бол Дан Саверн, Дон Фрайе, бас Марк Колман нар юм. Тэр бидэнд энэ залуу бол түүний огт харж байгаагүй тулаанч гэж тэр хэлсэн. Ингээд тэр анхны удаа мэргэжлийн тоглолтоо хийхээр гарч ирлээ Түүнийг хатуу өрсөлдөгчтэйгөө хэрхэн тулалдахыг харах л үлдлээ. Одоо харин тулааны хамгийн том биетэй тулаанч. Пол Вареланс, 203 см 150кг жинтэй. Тэрээр Калифорнийн Сан Хосегоос тулалдаж байна. Тэрээр бас найман жилийн барилдааны туршлагатай, тэр мэдээж хөл дээрээ хамаагүй чадварлаг нэгэн. Сержио Батарелли тулаанчдыг бэлтгэж байгаа харагдана... Бид цан цохиж. Тулаан эхлэхийг хүлээж байна! За Керр ойртож байна. Тэр түүнийг унагахаар зэхэж байна. Тэр түүнийг буулгаж авч чадах уу? Валераныг хүчтэй унагалаа. Керр хоёр хөлийг нь авлаа. Түүнийг барьц авахыг оролдлогыг хараарай. Бөхийн чадвар бүрэн гарч байна даа... Өө! Нүүрэндээ өвдөг! Хөөх Нүүрэнд ямар гайхалтай өвдөглөв өө. Дахиад өвдөг явлаа. Би та нарт баталъя. Варелан бол чанга жаал... Гэхдээ тэр нүүрэндээ хайр найргүй цохиулж байна. Түүний царай авах юмгүй боллоо. Батарелли хараад л байна. Тийм ээ. Тэр тулааныг зогсоолоо. Тулаан дуусаж Керр анхны ялалтаа авлаа. Тийм ээ, зөв. Вареланс тулааныг зогсоох боломжгүй байлаа. Батарелли тулааныг зогсоолоо. Хөөх. Үүнийг хар. Үнэхээр гүн зүсэгдэж.
ШҮҮГЧ 1: Одоо амар. Амраад ав. Би чамд тусалъя. За алив. Би барьж байна. Доошоо суу.
ТЕКСТ: ТНО. Шүүгч зогсоосон.
ШҮҮГЧ 1: Хэн гэдгээ мэдэж байна уу? Хэн гэдгээ мэдэж байна уу?
ПОЛ ВАРЕЛАНС: Тулаан.
ШҮҮГЧ 1: Тийм ээ, чи тулалдсан. Ямаршуу байв? Чи юу болсныг мэдэж байна уу?
ПОЛ ВАРЕЛАНС: Би хожигдсон.
МАРК КЕРР: Би түүнийг зүгээр эсэхийг асууя? Би мэдмээр байна.
ШҮҮГЧ: Тэр зүгээр, Марк. Тэр зүгээр, Марк. Булан руугаа оч. Хүмүүс ээ, бэлэн үү?
ШҮҮГЧ 1: Таван секунд өгчих.
СУРВАЛЖЛАГЧ 1: Тулаан эхлэхэд та юу бодож байсан бэ?
МАРК КЕРР: Хонх дуугарах тэр мөчид, зарим хүн рүү харахад үхтлээ айж байгааг нь хараад мэдэж болдог. Нүднээс нь харж, хөлснөөс нь хүртэл үнэрлэж болдог.
СУРВАЛЖЛАГЧ 1: Хөөх.
МАРК КЕРР: Гэхдээ тэдэнд хүрэх хүртэл би нөгөө хүнээ юу мэдэрч байгааг... бүрэн мэдэрч чаддаггүй, харин хүрсэн даруйдаа л би тэр... тэр хүнийг ялах, ялагдахыг мэдчихдэг юм.
СУРВАЛЖЛАГЧ 1: Дараа нь юу болдог вэ?
МАРК КЕРР: Маш энгийн. Намайг гэмтээхээс нь өмнө түүнийг гэмтээх үү л гэдэг асуудал. Хэрэв би гэмтвэл, би түүнд хоёр дахин хүнд гэмтэл учруулна. Учир нь нүүрэндээ цохиулахад юу болдгийг чамд хэлж өгье... чамаас хоёр хариу үйлдэл гаргана. Чи ухарна... эсвэл чамайг цохисон хүнийг шийтгэхийг хүснэ. Харин би гурав дахийг нь бүтээсэн юм. Хэрэв намайг өшиглөж цохих юм бол... би өөр зүйл хийнэ тэгээд чамайг шийтгэнэ. Би чамайг эрх мэдэлдээ оруулна. Чи үүнийг мэдрэх үед, тэр хүн аль хэдийн бууж өгч... чиний гарт муужран унах болно. Тэр нэлээдгүй хүчирхэг зүйл шүү. Эхлээд үнэхээр галзуу, зүгээр хөгжилдөх талаар боддог байлаа. Би зүгээр л араатны зөнгөө сул тавьдаг. Магадгүй ийм байдлаар тайлбарлах гээд хичээе... Гэвч энэ их хачин, байгаа биз? Миний мэдэрдэг зүйл маш их хувьсамтгай. Коллежид байхад барилдах үед, энэ зүйл шал өөр байсан. Гэхдээ тэр ямар учиртай юм? Би тэр хүслээ мэдэрсэн мөч, анхны цохилт... Би нэг зүйлд маш ойрхон байгаагаа ойлгосон... үнэхээр ид шидтэй гэмээр. Чи өөрөөсөө асуух нэг тийм мөчид ирнэ... тиймэрхүү чи өрсөлдөгчийнхөө шарх руу хуруугаа хийх үү? Бага зэрэг нэмээд өгвөл? Ялахын тулд шүү дээ? Түүнд өвчин мэдрүүлэх үү? Чадах уу? Тэгэх байх гэж таамаглаж байна. Мэдээж тэгнэ. Яагаад гээч? Яагаад гэвэл ялалт бол хамгийн гоё мэдрэмж.
СУРВАЛЖЛАГЧ 1: Тийм ээ.
МАРК КЕРР: Үүнийг сайн санаж яв... Бразил болсон тулааны үед. Хэрэв чи ялбал, чи харихгүй. Үгүй. Чи дараагийн залуутай тулалдана. Тэгээд түүний дараагийн залуу, дараагийн залуу гэх мэт... Тэгээд дахиад дараагийн залуу. Тэгээд, эцэст нь чамд бурхан болсон мэт санагдана.
СУРВАЛЖЛАГЧ 1: Гайхалтай сонсогдож байна.
МАРК КЕРР: Гайхалтай шүү. Үнэндээ, ялж л байвал энэ дэлхийн бусад зүйлс хамаагүй. Магадгүй энэ ертөнцийн хамгийн сайхан мэдрэмж байх шүү?
СУРВАЛЖЛАГЧ 1: Тийм ээ.
МАРК КЕРР: Энэ мэдрэмжийг байх боломжтой ч гэж бодож байгаагүй. Яг одоо ярьж байхад л, новш гэж мэдрэгдэж байна шүү дээ.
ТЕКСТ: Бирмингхам, Алабама муж, 1997 он
СУРВАЛЖЛАГЧ 1: Алх хочит, Мотигийн хувьд.
МАРК КЕРР: Тийм ээ.
СУРВАЛЖЛАГЧ 1: Тэр бол туршлагатай тулаанч. Танд туршлага байхгүй. Тэр хүчтэй. Чанга эр. Энэ тулаанд яаж тулалдах төлөвлөгөөтэй байна даа?
МАРК КЕРР: Үнэндээ, би үнэхээр эрч хүч сайтай байгаа шүү. Бяр тэнхээ амтлагдаад байна, би их сайжирсан шүү. Гэхдээ, гар чийдэн, лазерын тусгал хоёрын ялгааг... мэднэ биз дээ?
СУРВАЛЖЛАГЧ 1: Хөөх. Үнэхээр гайхалтай. Түүгээр та юу гэх гэсэн юм?
МАРК КЕРР: Би хийх зүйл дээрээ 100 хувь төвлөрөх ёстой. Үгүй бол миний сэтгэл зүй хаа сайгүй тэнэж одно... яг л гар чийдэн шиг.
СУРВАЛЖЛАГЧ 1: Тийм ээ, ойлгомжтой байна.
МАРК КЕРР: Тийм шүү. Бодоод үз л дээ. Энд байгаа танд бас бусад бүх хүнд энэ хамаатай. Хэрэв сэтгэл хөдлөлөө хянахгүй бол, бидний айдас, санаа зоволт... биднийг эзэмдэх болно. Тэгээд юу болно гээч? Тэгээд сэтгэл хөдлөл чинь чамд нөлөөлнө, тэгж болохгүй.
СУРВАЛЖЛАГЧ 1: Тэр үнэн шүү.
МАРК КЕРР: Тийм биз?
МАРК КОЛМАН: Хөөе, Керр. Босоод ир. Хүмүүс хүлээгээд байна, хөгшөөн.
СУРВАЛЖЛАГЧ 1: Цаг гаргасанд баярлалаа.
МАРК КЕРР: Тийм ээ, баярлалаа. Би ч бас талархаж байна.
МАРК КОЛМАН: Бэлэн үү?
МАРК КЕРР: Уулзах сайхан байна, залуу минь.
МАРК КОЛМАН: Хөөе ганц зүйл өөр байгаа нь дэвжээ, за юу? Энэ чинь тор байна.
МАРК КЕРР: Тор байна, би мэднэ.
МАРК КОЛМАН: Анхны удаа найман дэвжээнд гарлаа.
СУРВАЛЖЛАГЧ 1: Би ч ижил зүйл хэлэх байсан.
МАРК КЕРР: Залуус аа, нааш ир. Ийм зүйл ердөө 14-хөн байдаг юм.
СУРВАЛЖЛАГЧ 2: Уучлаарай, Колман?
МАРК КОЛМАН: За.
СУРВАЛЖЛАГЧ 2: Видмарк Энтертэйнмент. Бобишд ямар төлөвлөгөө ашиглахыг чинь асууж болох уу?
МАРК КОЛМАН: Өө, Бобиш. Керр?
МАРК КЕРР: За?
МАРК КОЛМАН: Эртхэн унагаарай.
МАРК КЕРР: Ойлголоо. Би явж биеэ халаалаа.
МАРК КОЛМАН: За за. Уучлаарай, юу ярьж байлаа?
СУРВАЛЖЛАГЧ 2: Бобишийн талаар ярьж байсан.
ХӨТЛӨГЧ 1: Бид одоо том залуус Марк Керр, Моти Хоренстэйны эсрэг тулалдана… тэрээр дэвжээн дээр хоёр дахь удаагаа гарч байгаа… тэр Марк Колманд л ялагдсан. Ингээд 116 кг жинтэй Марк Керр… Сиракусын Их Сургуулийн аварга.
ТЭМЦЭЭНИЙ ХӨТЛӨГЧ: Хатагтай ноёд оо, том эрчүүдийн цаг иржээ… ингээд хүнд жингийн тэмцээн эхэллээ. Миний зүүн талд зогсож байгаа хүн… 1994 оны чөлөөт бөхийн дэлхийн аваргын цомын эзэн… Эрчүүдийн Чөлөөт Бөхийн улсын аварга…. НСАА холбооны аварга… түүний өндөр 185 см, 116 кг жинтэй. Аризонагийн Финиксээс тулалдаж байна... Түүний дэвжээнд анх удаа угтан авцгаая… Марк Керр!
ТЕКСТ: Финикс, Аризона муж, 1999 он
МАРК КЕРР: Сайн уу? Миний нүд рүү харж байгаа байх.
ЭМЭГТЭЙ: Энэ бүхэн яаж болов?
МАРК КЕРР: Тэгэхээр холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн гэж сонссон уу? Тулааны спортуудын холимог тэмцээн…
ЭМЭГТЭЙ: Бокс юм уу?
МАРК КЕРР: Бага зэрэг бокс байгаа л даа. Тийм. Тулааны урлагууд бие даасан хэдэн мянган жилийн настай… Харин бид тэднээс хамгийн шилдгийг нь тодруулах зорилготой юм. Тэгэхээр миний суурь чөлөөт бөх… гэхдээ би каратегийн суурьтай залуутай тулалдаж болно... боксоор хичээллэдэг залуу ч байгаа.
ЭМЭГТЭЙ: Тэр талаар би сонссон. Тэд хориглохоор хичээж байгаа цус нөжтэй зүйл.
МАРК КЕРР: Тийм ээ, яг тийм. Тэр мөн. Гэхдээ би танд хэлье… тухайн спортын хэр алдарших нь түүний хэр аймшигтай хамгийн их цуст тулаан ... үзүүлэхээс хамаарна.
ЭМЭГТЭЙ: Би лав үзэж чадахгүй. Надад үнэхээр эвгүй байдаг.
МАРК КЕРР: Олон хүнд эвгүй байх ёстой.
ЭМЭГТЭЙ: Та нар тулалдахдаа нэгнийгээ үзэн яддаг уу?
МАРК КЕРР: Огт үгүй. Огт үгүй. Болохгүй.
СУВИЛАГЧ: Саад болсонд уучлаарай. Др. Кортез одоо таныг хүлээж авна.
МАРК КЕРР: Гайхалтай. Маш их баярлалаа. Тантай ярилцах гайхалтай байлаа.
ЭМЭГТЭЙ: Баярлалаа. Надад ч бас гайхалтай байлаа. Май.
МАРК КЕРР: Юу болоо вэ, бяцхан залуу минь?
ЭМЭГТЭЙ: Намайг уучлаарай. Тэр ичимхий юм.
МАРК КЕРР: Зүгээр дээ.
ЭМЭГТЭЙ: Тэр гарын үсэг авахыг хүсэж байгаа.
МАРК КЕРР: Мэдээж, асуудалгүй. Нэр чинь хэн бэ?
ЭМЭГТЭЙ: Түүнийг Космо гэдэг юм. Гэхдээ бас миний ах Муррайд бас зураад өгч болох уу?
МАРК КЕРР: Мэдээж. Космо. Зодоон хийж болохгүй шүү.
КОРТЕЗ: Сайн уу, Марк?
МАРК КЕРР: Сайн уу, Ража?
КОРТЕЗ: Дажгүй биз дээ?
МАРК КЕРР: Чи давгүй юу, залуу минь?
КОРТЕЗ: Гайхалтай. Цагийн зөрүү гараагүй байгаа байлгүй.
МАРК КЕРР: Тийм ээ. Өглөө л буулаа.
КОРТЕЗ: Чи ханаас ирсэн гэж хэллээ?
МАРК КЕРР: Япон.
КОРТЕЗ: ЮФС японд болж байгаа юм уу?
МАРК КЕРР: Үгүй ээ, НБА АБА гэдэгтэй ижил. Хоёр өөр холбоо. Үүнийг болохоор Прайд гэдэг юм.
КОРТЕЗ: За, цамцаа тайлахгүй юу. Би нэг үзээд өгье.
СУВИЛАГЧ: За, тэгээд хуучнаараа юу? Таны жорыг Сэйфвэйгээр явуулчих уу?
МАРК КЕРР: Би энэ сараас өөрчилдөг юм уу гэж? Өөр эмийн сан сонгох бодолтой. Тэдний даатгал хамаагүй хялбар юм билээ. Түүгээр хийе. За.
СУВИЛАГЧ: За за. Тэгэлгүй яах вэ, асуудалгүй. Би одоохон даатгалыг нь сольчихъё. Магадгүй тэд…
МАРК КЕРР: Юу гээч, даатгалаар хийхээ больцгооё. Сэйфвэйгээр яаж ажил явдгийг мэднэ. Тэд бол ядаргаа, тиймээс… Дээр нь танд ч амар. Би өөрөөсөө төлчихье.
СУВИЛАГЧ: Итгэлтэй байна уу? Зарим нь их үнэтэй шүү.
МАРК КЕРР: Тийм ээ, асуудалгүй. Би нүүрэндээ хоосон цохиулаад байдаггүй, тиймээс… Би өөрөөсөө төлчихье. Асуудалгүй.
ДАУН: Хонгор минь!
МАРК КЕРР: Сайн уу. Аа баярлалаа.
ДАУН: Үүнийг чамд хийсэн юм.
МАРК КЕРР: Би чамд хайртай.
ДАУН: Би үүнийг гаргаад хаячих уу? Эсвэл чамд хэрэгтэй юу?
МАРК КЕРР: Чи тосгүй сүү ашигласан биз дээ?
ДАУН: Тийм ээ, тосгүй сүү өнгөрсөн 7 хоногийнх шиг.
МАРК КЕРР: Би сүүгээ өнгөрсөн 7 хоногт сольсон.
ДАУН: Яагаад надад хэлээгүй юм?
МАРК КЕРР: Би хэлсэн гэж бодсон.
ДАУН: Ойлгож байна, надад хэлэх хэрэгтэй... Надад хэлж байхгүй бол би буруугаар ойлгох болно шүү.
МАРК КЕРР: Зүгээр дээ. Би өөрийг хийчихье.
ДАУН: Сникерс. Сайн уу, хайрт минь.
МАРК КЕРР: Хэр их гадил хийсэн бэ?
ДАУН: Тал гадил.
МАРК КЕРР: Тал гэсэн үү?
ДАУН: Тэрийг ч бас өөрчлөө юу? Одоо бас яагаад байгаа юм бэ?
МАРК КЕРР: Үнэндээ нэг бүтэн тэгээд тал.
ДАУН: Сайн байна. Тун сайн охин шүү.
МАРК КЕРР: Өө, боль доо.
ДАУН: Боль доо юу гэж?
МАРК КЕРР: Буйдан дээр битгий гэж хэлсэн дээ. Би хэдэн удаа хэлэх юм?
ДАУН: Гэдсээ маажуулахыг л хүссэн.
МАРК КЕРР: Тэр буйдан сүйтгэсэн. Үнэхээр үнэтэй шүү.
ДАУН: Тэр чинь тун сайн охин байгаа юм.
МАРК КЕРР: За за. Больж үз.
ДАУН: Өө, Марк.
МАРК КЕРР: Алив ээ, алив. Алив. Хангалттай сүйтгэсэн байна. Ойлгож байна.
ДАУН: Харав уу?
МАРК КЕРР: Тэр намайг хазах гэсэн. Зүгээр дээ.
ДАУН: Өө, боль доо, Марк. Өө, тэр над дээр сууж болно оо. За, дээш нь харуул. Тэр над дээр сууж байг зүгээр. Нааш ир хонгор минь. Ээж дээрээ хүрээд ир. Өө, миний хонгор. Тийм ээ, хонгор минь. Сайн уу.
МАРК КЕРР: Надад мөстэй ундаа хийж өгсөнд баярлалаа. Баярлалаа гэж хэлэх гэсэн юм.
ДАУН: Амаа хамхи.
МАРК КЕРР: Үгүй ээ, сэтгэлээсээ баярлалаа. Буруу сүүгээр хийсэн ч гэсэн, чи мэдээгүй шүү дээ. Гэхдээ л баярлалаа.
ДАУН: Ямар санагдаж байна?
МАРК КЕРР: Гайхалтай байна.
ДАУН: Дахиад авах уу?
МАРК КЕРР: Чи ингэж гуйх хэрэгтэй юу? Тийм ээ
ДАУН: Хэт их байна уу?
МАРК КЕРР: Хэзээ ч үгүй.
ДАУН: Хэтэрхий их үү?
МАРК КЕРР: Үгүй ээ.
ДАУН: Хэтэрхий их үү?
МАРК КЕРР: Үгүй ээ.
ДАУН: Надад хэлээч.
МАРК КЕРР: Үгүй ээ.
ДАУН: За алив, хонгор минь.
ТЕКСТ: АНХААР: ЭНЭХҮҮ ЭМ НЬ ДОНТУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ
МАРК КЕРР: Нэг Миссисипи, хоёр Миссисипи, гурван Миссисипи... дөрвөн Миссисипи, таван Миссисипи... Намайг уучлаарай. Уучлаарай. Хөшиг онгойлгоод өгөхгүй юу? Би нар жаргахыг хармаар байна.
ЗАЛУУ 1: Мэдээж. Тэгэлгүй яах вэ.
ТЕКСТ: Токио хот Япон улс ПРАЙД 7 аварга шалгаруулах тэмцээн.
МАРК КЕРР: Аа миний гэрээнд. Хуучин гэрээнд гурван мянга гурван зуу гэж байгаа.
ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧ: Үлдэгдэл гэсэн байгаа шүү дээ.
МАРК КЕРР: Үлдэгдэл, тийм ээ, үлдэгдэл тэгэхээр... үлдэж байгаа гурван мянга гурван зууг надад өгөх ёстой. Тэгэхээр нэг сар гэрээгүй гэсэн үг. Тэгэхээр мөнгө өгөхгүй гэсэн үг үү?
ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧ: Тийм ээ, дахиж гэрээ хийхгүй. Мөнгө авахгүй. Тэгээд л тэр.
МАРК КЕРР: Би хэт хурдан яриад байна уу? Миний англи хэл хурдан байгаа байх. Надад дахиад мөнгө хэрэгтэй.
ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧ: Гэхдээ бид энэ талаар ярилцах хэрэгтэй.
МАРК КЕРР: Бид ярилцах ёстой. Тийм.
ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧ: Үгүй, үгүй, чамтай биш. Би удирдлагатай ярилцана. Тантай биш.
МАРК КЕРР: Чи байгууллагатайгаа ярилцах юм байна.
ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧ: Тийм ээ.
МАРК КЕРР: За за.
ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧ: Зүгээр үү?
МАРК КЕРР: Би ойлгож байна, гэхдээ намайг тулалдахаас өмнө шийдэх хэрэгтэй. Бид ойлголцох ёстой. Бид ойлголцох ёстой, тийм биз дээ? Намайг дахиад тулалдахаас өмнө. Тийм ээ. Ойлголоо.
ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧ: Хүлээж байгаарай.
МАРК КЕРР: Шударга байна.
ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧ: Зүгээр биз дээ?
МАРК КЕРР: Баярлалаа.
ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧ: Баярлалаа.
МАРК КЕРР: За.
МАРК КОЛМАН: Керр.
МАРК КЕРР: Колман. Чи муу адгуус. Чи зүгээр үү? Тэнд дажгүй юм байна уу?
МАРК КОЛМАН: Үгүй, би буцаад ирлээ.
МАРК КОЛМАН: Дажгүй юу?
СУРВАЛЖЛАГЧ 3: Тийм ээ.
МАРК КОЛМАН: Та яаж Марк Керрийг таньдаг юм?
СУРВАЛЖЛАГЧ 3: Өө, Керр бид хоёр хуучны танилууд.
МАРК КОЛМАН: 1988 оноос л бид барилдаж байсан юм тэгээд Тэр үеэс л Марк Керрийг мэднэ дээ. Бид олон удаа гар зөрүүлсэн ч, бид сайн найзууд шүү.
СУРВАЛЖЛАГЧ 3: Өө, тэгээд хэн нь мэргэжлийн спортод түрүүлж орсон бэ?
МАРК КОЛМАН: Би орсон гэж бодож байна би хоёр жилээр түрүүлж явсан. Тулааны спортод түүнээс түрүүлээд орсон. Түүнийг орж ирэхэд би түүнийг дасгалжуулж тусалсан. Үнэндээ би түүний анхны дасгалжуулагч менежер нь байсан юм.
СУРВАЛЖЛАГЧ 3: Өө, ойлголоо.
МАРК КОЛМАН: Тийм ээ, хөгжилтэй цаг байжээ... харин одоо бид хамт бэлтгэл хийдэг дээ. Түүнийг юу хийж байгааг хар л даа. Би түүнээр бахархаж байна. Тийм ээ, үүнээс илүү яаж бахархах вэ.
ХУДАЛДАГЧ: Сайн байна уу? Та хармаар байна уу?
МАРК КЕРР: Аягыг үзүүлээч. Алттай.
ХУДАЛДАГЧ: Май энэ байна.
МАРК КЕРР: Хөөх.
ХУДАЛДАГЧ: Тийм ээ. Үнэхээр урлагтай бас үнэ цэнтэй.
МАРК КЕРР: Үнэхээр гоё юм. Намайг уучлаарай. Би япон хэлээр ярьдаггүй. Та юу гэсэн бэ?
ХУДАЛДАГЧ: Та сайн нүдтэй юм.
МАРК КЕРР: Баярлалаа. Би авъя.
ХУДАЛДАГЧ: Маш их баярлалаа.
МАРК КЕРР: Баярлалаа. Аан гээч? Би бас үүнийг авмаар байна.
ХУДАЛДАГЧ: Өө, гоё юм.
МАРК КЕРР: Найз охиндоо. Түүний дуртай өнгө байна.
СУРВАЛЖЛАГЧ 3: Тэгэхээр таны тулааны талаар яръя. Таны өрсөлдөгч Игор Вовчанчиний тухай ямар бодолтой байна? Тэр хүнд цохилттойгоороо алдартай тулаанч.
МАРК КЕРР: Тэр хүнд цохилттой. Магадгүй хамгийн хэцүү тулаануудын нэг болно. Түүний туршлага давуу талтай. Харин би цэвэр тулалдах ёстой. Би техник өндөртэй тулалдаж чадвал ялж чадна.
СУРВАЛЖЛАГЧ 3: Гэхдээ бид чинь хүн л юм чинь ялагдаж болно. Ямар байх бол гэж бодож байна? Төсөөлөл байна уу?
МАРК КЕРР: Гэхдээ байна аа, би ийм бодол оюун санаанд минь нөлөөлөхийг хүсэхгүй байна. Хэрэв нөлөөлөөд эхэлбэл... Тэднийг яах аа, мэдэхгүй байна... Учир тэр ямар байхыг би мэдэхгүй. Би тулаанд ялагдаж үзээгүй. Намайг уучлаарай, энэ бол үнэн.
СУРВАЛЖЛАГЧ 3: Гэхдээ танаас дахиад нэг зүйл асууж болох уу? Сэтгүүлчийн хувьд асуух хэрэгтэй байна.
МАРК КЕРР: Таамаглаж хэлэхэд, хэрэв ялагдвал... ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байна... учир нь би огт ялагдаж байгаагүй.
СУРВАЛЖЛАГЧ 3: Тийм ээ. Баярлалаа.
МАРК КЕРР: Би ургуулж бодохыг хичээж байна л даа, гэхдээ... Би чадахгүй байна.
ПРАЙД ХӨТЛӨГЧ: Таныг хүлээлгэсэндээ хүлцэл өчье. Бид дараах дүрмийн өөрчлөлтийг хийж эхлэх хүсэлтэй байна. Хойшид дараах үйлдэл хууль бусад тооцогдох болно. Нэгт: хазах. Хоёрт: нүд рүү хуруу хийх. Гуравт: мөргөх. Харин одоо... энэ байрлалд... Нүүрэнд өвдөглөх өшиглөх алдаа гэж үзнэ.
ПРАЙД-АСУУЛТ ЭМ: Намайг уучлаарай... Би зөв ойлгосон эсэхээ тодруулах гэсэн юм. Хэрэв өрсөлдөгч хэвтээ байрлалд... нүүр нь дээшээ харсан байвал... босоо байгаа хүн нүүрэнд нь өшиглөж болох уу?
ПРАЙД ХӨТЛӨГЧ: Тийм ээ. Тэр болно.
ПРАЙД-АСУУЛТ ЭМ: Баярлалаа.
ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ ЭР: Уучлаарай, авхай. Онгоц удахгүй газардах гэж байгаа тул. та сандлынхаа ширээг хураана уу...
ДАУН: За тэгье.
ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ ЭР: Баярлалаа.
МАРК КОЛМАН: Тэвчээртэй байгаа. Сайхан зугаацаарай. Түүнтэй кик бокс хийж болохгүй шүү. Тэвчээртэй бай, цагаа мэдэр, түүнийг унага, тэгээд хийдгээ хий.
МАРК КЕРР: Тийм ээ.
МАРК КОЛМАН: Чи тэнд гараад зугаацах болно.
МАРК КЕРР: Хөгжилдөцгөөе.
ДАУН: Хэн ирснийг таагаарай.
МАРК КОЛМАН: Сайн уу, Даун.
ДАУН: Сайн уу.
МАРК КОЛМАН: Уучлаарай. Үүнийг авчихъя.
ДАУН: Өө, уучлаарай. За.
МАРК КОЛМАН: За, найз минь, завсарлага таваас арав шүү, за?
МАРК КЕРР: Ойлголоо.
МАРК КОЛМАН: За за.
ДАУН: Сайн уу. Наашаа суух уу, хонгор минь? Чи зүгээр үү? Мансуурчихаа юу? Над руу хар. Над руу хар. Яагаад сонин байна? Нүд чинь сонин байна. За. Нааш ир. Нааш ир. За за. Энд ирдэг нь маш тэнэг зүйл хийлгэлээ. Залуус та нар нууц юм ярьж байсан юм шиг. Би дэлхийн талыг хөндлөн туулж ирлээ. Чи намайг ир гэсэн.
МАРК КЕРР: Би баярлалаа гэж хэлсэн.
ДАУН: Өө, тийм үү? Тэгээд найзуудынхаа дэргэд новшийн зан гаргасан. Дараагийн удаа “хүрээд ир, ганцаардаад байна” гэж бүү залгаарай!
МАРК КЕРР: Би анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээж байна. Чи буруугүй.
ДАУН: Надтай мэндэлж болохгүй юу?
МАРК КЕРР: Даун, чи энд ямар ч хамаагүй.
ДАУН: Чамд мэндлэх ч цаг алга уу тийм үү?
МАРК КЕРР: Би муудалцмааргүй байна.
ДАУН: Зүгээр гэвэл яаж байна? Нүүрэнд чинь цохивол чамд амар уу?
МАРК КЕРР: Тийм ээ, нүүрэнд цохь.
ДАУН: Тэгээд? Бид ярилцаж...
МАРК КЕРР: Новшийн нүүр рүү цохь л доо! Новшийн нүүр рүү цохь л доо! Миний амьдралын хамгийн чухал шөнө. Новшийн нүүр рүү цохь л доо! За ороорой.
ПРАЙД ХАРИУЦАГЧ ЭМ: Уучлаарай. Бид бэлэн болсон дор хүлээж байна. Намайг дагаад яваарай.
МАРК КЕРР: Ойлголоо. Баярлалаа. Чи хяналтаа алдсан байна.
ДАУН: Намайг уучлаарай.
ХӨТЛӨГЧ 1 ПРАЙД: Энэ бол жинхэнэ үлэмж биетнүүдийн тулаан болно, Бас. Эндээс юу хүлээхээ огт мэдэхгүй байна. Мэдээж Игор цохилтоор Маркыг бөмбөгдөн буулгаж авах гэж үзэх байх.
ХӨТЛӨГЧ 2 ПРАЙД: Бидэнд Керр байгаа тэр бол төрөлхийн бөх… уран барилдаантай... Хүнд цохилтын аварга Игор Вовчанчины эсрэг. ЮФСи-гийн аварга… Марк Керрийг буланд шахаж байна.
ДАУН: Би суудлаа олоод суучихъя.
ХӨТЛӨГЧ 1 ПРАЙД: Магадлалын хувьд авч үзвэл Марк Керр ялах боломжтой.
ХӨТЛӨГЧ 2 ПРАЙД: Надад ч бас тэгж санагдаж байна, гэвч Вовчанчин Керрээс чанга... олон өрсөлдөгчтэй тулж байсан.
ХӨТЛӨГЧ 1 ПРАЙД: Тийм ээ, гэхдээ хүмүүс чухалчилж байгаа, гэвч… Гэхдээ би нэг зүйлийг хэлье. Вовчанчин хэзээ Марк Керттэй тулж байгаагүй гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл... Керр, Игор Вовчанчин шиг Цохилттой тулаанчтай таарч байгаагүй. Үнэхээр түүхэн тулаан болно.
ҮЗЭГЧ: Урагшаа, Керр.
ДАУН: За алив, Марк! Урагшаа, хонгор минь!
ДАСГАЛЖУУЛАГЧ 1: Ухаалаг тогло! Цохь!
ҮЗЭГЧ: Урагшаа!
ДАСГАЛЖУУЛАГЧ 1: Гараа ашигла. Гараа сайн ашигла. Болж байна шүү! Тат! Тат!
ДАУН: Алив ээ, Марк!
МАРК КОЛМАН: Босоорой!
ДАУН: Босоорой, Марк! Бос!
МАРК КОЛМАН: Яв! Яваад бай! Яваад байгаарай! Салаарай, найз аа! Яг одоо босоорой! Чи яг одоо босох ёстой!
ДАУН: Босоорой, Марк! За алив!
МАРК КОЛМАН: Найз аа, хөдлөөд өг! Хамгаал, найз аа! Босоорой! Яг одоо хөдөл! Керр, хөдлөөрэй! Босоорой, Керр! Чи босох ёстой! Босоорой!
ХӨТЛӨГЧ 1 ПРАЙД: Ингээд Керр уналаа! Өө бурхан минь! Игор Вовчанчин Керрийг хүнд цохилтод орууллаа! Тэр өвдөглөлөө, гэхдээ... Гэхдээ хүлээгээрэй. Вовчанчин галзуу мэт баярлаж байна. Тэр мангасыг дарсан.
МАРК КЕРР: Тэр хууль бус шүү дээ? Тэр хууль бус шүү дээ? Тэр дүрмийн бус биз дээ? Хууль бус. Үгүй, үгүй, үгүй.
ХӨТЛӨГЧ 1 ПРАЙД: Өө юу болсныг мэдэж байна уу? Алдаа гэж бодож байна. Хэвтэж байхад өвдөглөж болохгүй.
ХӨТЛӨГЧ 2 ПРАЙД: Тэр үнэн. Үнэн. Гэхдээ өрсөлдөгч унасан байхад толгойд өвдөглөж болохгүй шүү дээ...
ДАУН: Зүгээр дээ, хонгор минь.
ХӨТЛӨГЧ 2 ПРАЙД: Шүүгч Вовчанчиний гарыг өргөсөн шүү дээ.
МАРК КЕРР: Ноён Сакакибара?
САКАКИБАРА: За?
МАРК КЕРР: Уучлаарай. Уучлаарай. Та дажгүй юу?
САКАКИБАРА: Би дажгүй. Харин чи?
МАРК КЕРР: Сайнгүй. Тааруухан. Муу шүүгч. Вовчанчин толгойд цохисон. Тэр буруу. Алдаа. Шүүгч алдаа заагаагүй. Тэр хоёр удаа миний зулай руу цохисон. Би газар хэвтэж байсан шүүгчийг алдаа заахыг хүлээгээд. Тэр алдаа гэж зарлаагүй. Толгой дагз руу цохих хууль бус. Буруу.
САКАКИБАРА: За, би түүнтэй ярилцъя.
МАРК КЕРР: Хоёр удаа. Гуйж байна.
САКАКИБАРА: За, ойлголоо.
МАРК КЕРР: Аригато. Би ялагдаагүй.
САКАКИБАРА: Тийм ээ.
МАРК КОЛМАН: Жаахан л хавдаж хөхөрсөн байна. Чи гэмтээгүй. Үсрээд л хоёр долоо хоногийн дараа эдгэчихнэ. Ойлгосон уу?
МАРК КЕРР: Тийм ээ. Тийм ээ, тийм, тэр үнэн. Үсрээд нэг хоёр долоо хоноод л эдгэчихнэ. Хөл гар ямар хугарсан биш. Толгойдоо жаахан цохиулсан.
МАРК КОЛМАН: Игор гэхдээ чанга этгээд байсан шүү, айн?
МАРК КЕРР: Тэр ч тийм шүү.
МАРК КОЛМАН: Чанга эр.
МАРК КЕРР: За. Баярлалаа.
МАРК КОЛМАН: За, залуусаа би гарч гүйлээ. Удахгүй ирнэ, за?
МАРК КЕРР: За. За.
ДАУН: Хөөе, Колман, би чамтай ярилцаж болох уу?
МАРК КОЛМАН: За.
ДАУН: Уучлаарай. Би тэр зүгээр эсэхийг мэдэх гэсэн юм. Би түүнийг ийм байхыг огт хараагүй...
МАРК КОЛМАН: Тэр зүгээр болно.
ДАУН: За за.
МАРК КОЛМАН: Бас тэр зүгээр санагдсан биз дээ?
ДАУН: Тийм ээ, би зүгээр л... Мэдэхгүй. Би түүнийг дэвжээнд гарахаас нь өмнө мэдсэн...
МАРК КОЛМАН: Юу гэсэн үг вэ?
ДАУН: Тэр ач холбогдол өгөөгүй гэж бодож байна... Тулаанд ач холбогдол өгөөгүй. Сүүлийн хоёр 7 хоног бид ууж бас бус юм хийж... ...үдэшлэгт явсан...
МАРК КОЛМАН: Чи огт хэлээгүй шүү дээ?
ДАУН: Чамд уу?
МАРК КОЛМАН: Надад уу? Тийм.
ДАУН: Яах гэж?
МАРК КОЛМАН: Тэр тулаанаас 2 долоо хоногийн өмнө уухаа зогсоох ёстой.
ДАУН: Би дасгалжуулагч биш. Би тулаанч биш тэр зүгээр л байх шиг байсан. Тэр зүгээр юм шиг санагдсан магадгүй тэр ялагдах боломжтой гэж бодоогүй байх... Би ч түүнийг ялагдана гэж боломжтой гэж бодоогүй.
МАРК КОЛМАН: За за. Би ойлголоо. Би түүнийг харж хандана, за юу?
ДАУН: За.
ОРЧУУЛАГЧ ЭМ: Бид Игортой хийсэн тулааныг тэмцээн гэж үзэхгүй байхаар шийдсэн.
МАРК КЕРР: Тэмцээн биш.
ОРЧУУЛАГЧ ЭМ: Бид таныг дахин Прайдад авахдаа туйлын баяртай байх болно. Баярлалаа.
МАРК КЕРР: Баярлалаа.
ДАУН: Тэр юу гэсэн бэ?
МАРК КЕРР: Тэд үүнийг тэмцээн гэж үзэхгүй гэж шийдвэрлэж.
ДАУН: Үнэхээр гайхалтай. Гайхалтай хэрэг. Чи яагаад гунигтай байгаа юм?
МАРК КЕРР: Өө үгүй. Учир нь Даун би гуниглаагүй. Би тэмцээн биш зүйлийн төлөө гуниглахгүй. Надад шийдвэр хэрэгтэй байна. Би тэнд бүхнээ золиосолж байна. Үнэндээ ойлгож байна уу.
ДАУН: Мхн, би ойлгож байна.
МАРК КЕРР: Би бүхнээ золиосолж байна...
ДАУН: Тийм ээ, маш хүнд байна. Зөв.
МАРК КЕРР: Эцэст шагнуулах нь. Миний хийдэг зүйлээс болоод өндөр. Миний тэнд хийсэн зүйл. Маш өндөр... энэ ертөнцөд үүнээс өндөр зүйл байхгүй.
ДАУН: Би зөвхөн төсөөлж л чадаж байна. Тийм ээ, би ойлгож байна. Би чамайг тулалдах үед хардаг ойлгож байна уу?
МАРК КЕРР: Дөчин мянган хүн чамайг дэмжиж байгаа. Тэр ямар гоё гээч.
ДАУН: Би ойлгож байна.
МАРК КЕРР: Би тоглоогүй байна. Би огт тоглоогүй байна. Би үнэхээр донтуулмаар зүйлийн талаар яриад байна. Хоёр эрийн бие биеийнхээ эсрэг тулалдана. Тэнд зөвхөн бид л бий.
ДАУН: Гэхдээ чи өөртэйгөө тулалдах ёстой шүү дээ. Чи тэр мэдрэмжийг авч байгаа ч гэсэн баярлахгүй байх шиг.
МАРК КЕРР: Үгүй. Би чамд тайлбарлах гээд байна, гэтэл чи яриад байх юм. Надаас давж яриад тэгээд...
ДАУН: Үгүй, чиний хэлснийг ойлгох гэж хичээж байна, чамайг аргадах гэж хичээж байна.
МАРК КЕРР: Би мэднэ, гэхдээ би чамд яг юу болсныг хэлэх гээд байна. Хөөе, дүү минь! Дажгүй юу? Чи сайн уу? Өө, чи зүгээр үү? Бурхан минь, уучлаарай.
ИГОР: Тийм ээ.
МАРК КЕРР: Би харъя. Би харж болох уу? Янзтай. Хэдэн оёдол тавиулсан бэ?
ИГОР: Дөрөв.
МАРК КЕРР: Дөрөв. Дөрөв. Бие чинь зүгээр үү?
ИГОР: Өвдөг л жаахан өвдөж байна.
МАРК КЕРР: Өвдөг жаахан өвдөж байна.
ИГОР: Тийм ээ.
МАРК КЕРР: Яагаад гэдгийг мэдэх үү? Толгойд олон өвдөглөснөөс болж байгаа юм.
ИГОР: Намайг уучлаарай.
МАРК КЕРР: Үгүй дээ, зүгээр. Ямар ч асуудалгүй. Түүнд байдаг л зүйл гэж хэл. Миний толгой газар. Нүүр доошоо харсан байсан. Одоо бүгдээрээ зураг авахуулцгаая. Тэгэх үү?
ИГОР: Тийм ээ, тийм, хамтдаа хийе.
МАРК КЕРР: Хамтдаа хийе. Тийм. Тийм. За бүгд ороорой. Бүгд ороорой. Хөөе, Даун зураг дараад өгөхгүй юу? Баярлалаа. За алив ээ.
ИГОР ДАСГАЛЖУУЛАГЧ: Өөрсдийгөө хар л даа. Шилдэг тулаанчид. Хамгийн шилдэг хоёр тулаанч. Баярлалаа.
МАРК КЕРР: Баярлалаа.
ИГОР ДАСГАЛЖУУЛАГЧ: Баярлалаа.
МАРК КЕРР: Гайхалтай тулаан байлаа.
ЭМЧ ПРАЙД: Үгүй, энэ хүйтэн.
МАРК КЕРР: Хүйтэн гэнээ?
ЭМЧ ПРАЙД: Энэ бол халуун.
МАРК КЕРР: Халуун. За за. Баярлалаа. Гурав уу?
ЭМЧ ПРАЙД: Гурав. Үгүй, үгүй. Ганцыг л авъя.
МАРК КЕРР: Үнэхээр үү? Ганцыг уу?
ЭМЧ ПРАЙД: Тийм ээ.
МАРК КЕРР: Ганцыг.
ЭМЧ ПРАЙД: Ганцыг л.
МАРК КЕРР: Танайд илүү хүчтэй өвчин намдаах эм бий юу?
ЭМЧ ПРАЙД: Өвчин намдаах эм үү?
МАРК КЕРР: Тийм ээ.
ДАУН: Хонгор минь тэдэнд байхгүй байх.
МАРК КЕРР: Үгүй ээ, тэдэнд бүх зүйл байгаа. Мансууруулах бодис, опийн.
ЭМЧ ПРАЙД: Үгүй, үгүй, үгүй.
МАРК КЕРР: Яагаад болохгүй гэж?
ЭМЧ ПРАЙД: Та эхлээд... Батламж.
МАРК КЕРР: Батламж аа? Тийм ээ. Зөвшөөрөл.
ЭМЧ ПРАЙД: Зөвшөөрөл.
МАРК КЕРР: Тийм ээ.
ДАУН: Марк, явцгаая. Зүгээр дээ, тэр аваг. Зүгээр. Байгааг нь аваад явцгаая.
МАРК КЕРР: Бидэнд зөвшөөрөл байгаа. Чи надад зөвшөөрөл өгч чадах уу? Баярлалаа.
ЭМЧ ПРАЙД: Үгүй, үгүй, хэт оройтсон.
МАРК КЕРР: За.
ЭМЧ ПРАЙД: Үгүй, үгүй.
МАРК КЕРР: Надад өгчих ямар хүчтэй зүйл байна?
ЭМЧ ПРАЙД: Манайд Адвил байгаа.
МАРК КЕРР: Адвил уу?
ЭМЧ ПРАЙД: Адвил. Тийм ээ, тийм.
МАРК КЕРР: За баярлалаа.
ДАУН: Баярлалаа.
МАРК КЕРР: Даун, чи авах уу?
ДАУН: Үгүй.
МАРК КЕРР: Тэд чихэр шиг л тарааж байна.
ДАУН: Баярлалаа. Миний гараас атгамаар байна уу?
МАРК КЕРР: За за. Сайн уу, Жоан. Хөөе, Марк байна. Тийм ээ, би дажгүй. Чи сайн уу? Зөв. Би Роб эмчийг таньдаг болохоор залгаж байгаа юм... тэр надад жор бичиж өгөх байсан юм... Волтарен гээд эм. Тийм ээ, гэхдээ Волтарен шахмалаар, ходоод жаахан тийм байдаг юм. Тийм ээ, та нарыг тариагаар хийнэ гэдгийг ойлгож байна... Гэхдээ намайг өдөр бүр хармааргүй байгаа биз дээ? Тиймээс Роб эмч надад жор бичиж өгөх байх гэж найдсан юм... тэгвэл Волтаренээс арай дээр зүйл... Бас бага зэрэг хүчтэй эм. Өө, яг зөв. Тийм ээ. Тэгвэл сайн л байна. Түүнийг өрөөндөө ирэнгүүт нь над руу залгуулчхаарай. Би хүлээж байя. Би дажгүй байгаа. Баярлалаа. Ойлгож байна уу, өвчингүй өдөр гэдэг нартай өдөртэй л адил. Одоохон буцаад унт, за юу?
ДАУН: Чи хоол сайн идэх хэрэгтэй шүү, Марк.
МАРК КЕРР: За.
ДАУН: Хоолоо сайн идэхгүй бол бие чинь эдгэхгүй шүү.
МАРК КЕРР: За. Би мэднэ.
ДАУН: Би байнга чиний дэргэд байж чамайг ийм байхыг харж чадахгүй, Марк...
МАРК КЕРР: Юу гэсэн үг вэ?
ДАУН: Чи надад одоо болино гэж хэлдэг тэгээд гараад ирэхэд...
МАРК КЕРР: Хонгор минь, би энэ мөчийг л... Даван туулах хэрэгтэй байна. Зүгээр гэдгийг чи мэдэж байгаа.
ДАУН: Чи надаас юу хүсээд байгаа юм? Бүх зүйл зүгээр юм шиг жүжиглэхийг хүсээ юу?
МАРК КЕРР: Үгүй. Юу гэсэн үг вэ?
ДАУН: Чи ингэж харагддаггүй гэж үү?
МАРК КЕРР: Би чамайг миний эмэгтэй байгаасай л гэж хүсэж байна. Би чамайг ойлгохгүй байна, ийм харагдана гэж?
ДАУН: Чи надад ууланд алхана гэж ярьдаг.
МАРК КЕРР: Бид алхах болно. Өнөөдөр алхана.
ДАУН: Чи одоо надаас ч нуухаа байсан. Би өдөр бүр ариун цэврийн өрөөнөөс чиний хар тамхийг харж байна.
МАРК КЕРР: Зүгээр шүү дээ.
ДАУН: Зүгээр биш.
МАРК КЕРР: Зүгээр дээ.
ДАУН: Улам л дордоод байна, Марк.
МАРК КЕРР: Өвчин намдаах л гэж.
ДАУН: Энэ бүгд галзуу болж байна. Үгүй, болчихсон. Одоо илүү нухацтай байх ёстой, за юу?
МАРК КЕРР: Би тоглоогүй. Юу гэсэн үг юм?
ДАУН: Учир нь би одоо энэ хэн бэ гэдгийг ч мэдэхээ байсан.
МАРК КЕРР: Би үүнийг даваад гарна. Юу... Байшинг нэгжиж намайг асуудалд оруулах зүйл хайгаа юу?
ДАУН: Үгүй.
МАРК КЕРР: Намайг жаахан хүүхэд шиг... бодохоо боливол яасан юм?
ДАУН: Бас хүүхэд шиг жүжиглэх ээ боль, надад хэрэггүй. Чи ялагдсан. Том асуудал. Хүлээн зөвшөөр.
МАРК КЕРР: Чи надтай эр хүн шиг харьцах хэрэгтэй. Би чамд хайртай.
ДАУН: Чи миний том хүчтэй залуу. Би чамд хайртай. Ойлгосон уу?
МАРК КОЛМАН: Чи тулалдахыг хүсээ юу? За тэгвэл, явцгаая Бэлэн үү? Юу чадахыг чинь харъя. Би ялж байх шиг байна.
КОЛМАН ЭХНЭР: За, за, за.
МАРК КОЛМАН: Ялагч нь аав! Хамгийн хүчтэй өрсөлдөгчтэйгөө тулалдсан. Одоогоор хамгийн хүчтэй Сонинд дахин гарах сайхан байна шүү. Энэ удаагийн цалингаа аваад би найз охинтой болно... Шинэ гэртэй болно бас дугуйтай болно. Бас түр хүлээгээрэй. Байна уу?
ДАУН: Тэр газар хэвтээд бас сэрэхгүй байна, би түүнийг хөдөлгөж чадахгүй байна. Би түүнийг сэгсэрсэн тэр...
МАРК КОЛМАН: Даун байна. Тэр айчихсан байна.
ДАУН: ...тэр хэтрүүлчихсэн юм шиг байна.
МАРК КОЛМАН: Надад эхнээс нь сайн тайлбарлаад өг дөө.
ДАУН: Тэр тун хэтрүүлсэн юм шиг байна, сэрэхгүй байна. Би түүнийг шалан дээр байхад олсон сэгсэрсэн.
МАРК КОЛМАН: Тэр амьд уу?
ДАУН: Тэр амьд, гэхдээ би сайн мэдэхгүй байна.
МАРК КОЛМАН: Өө, бурхан минь. За за. Ойлголоо. Одоо тайвшир, тайвшир.
ДАУН: За. Чи ирж надад туслах хэрэгтэй байна, за юу?
МАРК КОЛМАН: Би анхны нислэгээр яваад очъё за юу? Би чамд тусална. Би аль болох хурдан очно.
ДАУН: Чи түүнтэй ярилцах хэрэгтэй.
МАРК КОЛМАН: Би ойлголоо. Ойлголоо. Би чамтай удахгүй уулзана. Эхний нислэг.
ДАУН: За.
МАРК КОЛМАН: Түр баяртай, Даун. Уучлаарай. Марк Керр аль өрөөнд байна?
СУВИЛАГЧ ЭМ: Хонгил уруудаад байгаа, эрхэм ээ.
МАРК КОЛМАН: Баярлалаа.
ДАУН: Колман.
МАРК КОЛМАН: Сайн уу. Би ойлгож байна. Би ойлгож байна. Ойлгож байна. Тэр яаж байна?
ДАУН: Тэр сая ухаан орсон. Оюун санаа нь орж гараад, тааруухан байна.
МАРК КОЛМАН: Гэхдээ ухаан орсон биз дээ?
ДАУН: Тийм ээ.
МАРК КОЛМАН: Би орж болно биз дээ?
ДАУН: Тийм ээ.
МАРК КОЛМАН: Юу болоо вэ, найз минь?
МАРК КЕРР: Сайн уу.
МАРК КОЛМАН: Бие нь яаж байна?
МАРК КЕРР: Юу байна, Колман? Чамайг харж нүд баяслаа, бурхан минь!
МАРК КОЛМАН: Чи тун тааруу харагдаж байна. Худал хэлээд яах вэ.
МАРК КЕРР: Аа, хөгшөөн. Энэ газрын саванг харах хэрэгтэй дээ.
МАРК КОЛМАН: Муухай юу?
МАРК КЕРР: Новшийн цавуу л гэсэн үг. Тийм ээ.
МАРК КОЛМАН: Харж байна аа.
МАРК КЕРР: Харин тийм ээ, үсийг минь сонин болгоод байх шиг байна. Тийм ээ, тийм. Тийм ээ, чи давгүй харагдаж байна.
МАРК КОЛМАН: Баярлалаа. Тэгээд юу болсон юм яриач?
МАРК КЕРР: Өө, залуу минь.
МАРК КОЛМАН: Чи өвдсөн юм уу, яасан юм?
МАРК КЕРР: Тийм ээ. Би өвдсөн. Би өвдсөн итгэхэд хэцүү байсан.
МАРК КОЛМАН: Үнэхээр тун муу байсан.
МАРК КЕРР: Тэр бол тохирох үг. Тун муу байсан. Тийм.
МАРК КОЛМАН: Надад бүтнээр яриад өгөөч?
МАРК КЕРР: Би шалан дээр хэвтэж байсан сэрж чадахгүй. Тэгээд дараа нь... Тэгээд Даун орж ирсэн тэр намайг сэрээх гэж оролдсон... тэр ч бас намайг сэрээж чадаагүй...
МАРК КОЛМАН: Одоо зүгээр.
МАРК КЕРР: Хачин юм.
МАРК КОЛМАН: Зүгээр дээ. Үргэлжлүүл.
МАРК КЕРР: Чи намайг мэднэ дээ. Би үг тасалж ярьдаггүй.
МАРК КОЛМАН: Ойлгож байна аа.
МАРК КЕРР: Тэгээд Даун түргэн... Дуудсан тэгээд түргэн ирсэн... Тэгээд түргэний эмч бас намайг сэрээж чадаагүй. Тэд намайг түргэний машинаар аваад явсан тэгээд... Би нэг хагас ухаантай байгаад л байсан. Хаана байгаагаа мэдээд... Юмс балархай харагдаж байсан, гэхдээ бүгдийг сонсож байсан. Ухаан тод байсан. Тэд надаас асуулт асуусан бас... Би хэдэн асуултад бага зэрэг буруу хариулсан. Хэн ерөнхийлөгч байсан бэ. Гэхийг тэд хэн ерөнхийлөгч вэ гэх мэт
МАРК КОЛМАН: Чи юу гэж хэлсэн бэ?
МАРК КЕРР: Роналд Реган. Хараал ид гэж итгэж байна уу?
МАРК КОЛМАН: Новш гэхдээ чи хариулж чадсан л байна шүү дээ?
МАРК КЕРР: Жирийн үед бол би тэдэнд тэгж хэлэх байсан юм... Та нар ийм зүйл асууж болохгүй гэж. Тэгээд би ойлгосон юм, нэг тийм шударга бус юм шиг... тэдний байгаа байдал.
МАРК КОЛМАН: Хөөе.
МАРК КЕРР: Тийм ээ.
МАРК КОЛМАН: Сонсооч. Зүгээр л боль, за юу? Хөөе, зүгээр дээ. Сонс. Би энд Финиксэд дуртай болохоор ирээгүй, хөгшөөн. Ойлгов уу? Би чамайг хурдан эдгэрээсэй гэсэндээ ирсэн. Чи өөрийгөө хорлоод байж болохгүй.
МАРК КЕРР: Ойлголоо. Намайг уучлаарай.
МАРК КОЛМАН: Чи биш би уучлалт гуйх ёстой за юу? Би чиний энэ хорвоо дээрх хамгийн сайн найз чинь за юу? Би чамд хайртай болохоороо л ирсэн.
МАРК КЕРР: Би ч бас чамд хайртай.
МАРК КОЛМАН: За алив нааш ир. Нааш ир. Нааш ир. Хайртай шүү, залуу минь.
МАРК КЕРР: Намайг уучлаарай. Би үхмээргүй байна.
МАРК КОЛМАН: Хөөе над руу хар. Чи үхэхгүй. Ойлгов уу? Над руу хар.
МАРК КЕРР: Би чадахгүй нь. Чадахгүй нь.
МАРК КОЛМАН: Бид бүгд хамт байх болно, за юу? Чамд хайртай маш олон хүн бий. Гэхдээ чи эхлэлийг нь тавих ёстой, за юу? Чи даваад гарна. Ойлгосон уу?
МАРК КЕРР: За. Ойлголоо. Ойлголоо. Мэдлээ. Баярлалаа.
ТЕКСТ: СИЕРРА ЦӨЛИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ
МАРК КОЛМАН: Болсон уу?
СУРВАЛЖЛАГЧ ЭМ: Хүлээж авсанд баярлалаа.
МАРК КОЛМАН: Асуудалгүй дээ.
СУРВАЛЖЛАГЧ ЭМ: Би танаас нэг эвгүй асуулт асууя.
МАРК КОЛМАН: За.
СУРВАЛЖЛАГЧ ЭМ: Найзгүйгээр тулалдахад танд зүгээр үү?
МАРК КОЛМАН: Марк Керр үү?
СУРВАЛЖЛАГЧ ЭМ: Тийм ээ, Марк Керр.
МАРК КОЛМАН: Тийм ээ, түүнд санаа маань зовоод нэлээд удлаа. Аан, гээч найзын хувьд.
СУРВАЛЖЛАГЧ ЭМ: Тийм ээ, таныг ойлгож байна.
МАРК КОЛМАН: Игорт ялагдсан ялагдал, та нар тэмцээн биш юу ч гэсэн болно. Миний бодлоор тэр түүнд тохиолдсон хамгийн чухал зүйл. Тэр өөрийнхөө хавьгүй дээр хувилбар болон буцаж ирэх болно. Тэр энд байхыг хүсэж байгаа. Тэр та нарт хайртай залуус аа. Бас тэр ялагдсандаа их гутарсан.
СУРВАЛЖЛАГЧ ЭМ: Танд юу урам зориг өгдөг вэ?
МАРК КОЛМАН: Олон хүн намайг амралтаа авах болсон гэдэг. Бас тэгээд боль гэдэг. Гэвч би чинь гэр бүлтэй. Бас амьдрал залгуулах маш олон муу арга зам бий, Би ням гарагийг хүлээж байна. Сайхан тулаан болох байх.
ТЭМЦЭЭНИЙ ХӨТЛӨГЧ: Тэгэхээр Марк Колман найз Марк Керрийн дэмжлэггүй байна... Колман үүнийг хийж чадлаа! Тэр Рикардо Морайсыг ялж ПРАЙД 8 аварга боллоо... Тэрээр өөрийн карьерт шинэ хуудас бичлээ. Тэр энд ирэх гэж бас сэтгэл санаагаа бэлдэх гэж их ажилласан нь ойлгомжтой.
МАРК КЕРР: Хэзээ ч ийм үзэсгэлэнтэй байсангүй.
ДАУН: Чи маш үзэсгэлэнтэй байна, хонгор минь. Би чамайг маш их санасан, хонгор минь.
МАРК КЕРР: За алив!
ДАУН: Гравитрон! Хар даа! Гравитрон гоё шүү. Үнэхээр гоё. Үгүй юу?
МАРК КЕРР: Нөгөө...
ДАУН: Үүнийг хийе. Үүнийг хийе. Энэ бол шилдэг нь.
МАРК КЕРР: Би лав үүнийг унана гэж байхгүй.
ДАУН: Яагаад? Яагаад?
МАРК КЕРР: Яагаад аа? Миний гэдэс. Миний гэдэс дотрыг яахыг мэдэж байгаа биз дээ. Бүх бие өвчин болно. Би чадахгүй.
ДАУН: Үгүй энэ харах өнцгийн асуудал за юу? Дотор бол чамд юу ч мэдэгдэхгүй. Чи огт хөдлөхгүй. Хананд хадчихсан юм шиг л байна... Чамд таалагдана. Чамд таалагдана.
МАРК КЕРР: Дотор талдаа эргэдэг үү?
ДАУН: Хөдөлнө, гэхдээ маш хурдан хөдлөх болохоор чи мэдрэхгүй.
МАРК КЕРР: Би түүнтэй хамт суухыг хүсэж л байна... гэхдээ миний ходоод мэдрэмтгий. Энэ зүйл төв гэж зүйл байгаа тэнд хөдөлгөөнгүй байна биз дээ? Би тэнд зогсож болох уу? Голын хэсэгт?
ПАРК АЖИЛТАН ЭР: Гол хэсэгт үү?
МАРК КЕРР: Тийм ээ.
ПАРК АЖИЛТАН ЭР: Үгүй ээ, залуу минь тэр маш ноцтой торгуультай.
МАРК КЕРР: Тэгвэл би хаана зогсож болох вэ? Би тоглож байхдаа бөөлжмөөргүй байна, гэхдээ түүнтэй хамт суумаар байна.
ПАРК АЖИЛТАН ЭР: Тоглож байхдаа бөөлжмөөргүй байна аа? Хэрэв чадахгүй бол суухгүй байхыг зөвлөх байна.
МАРК КЕРР: Би чадахгүй дээ биш л дээ, би зүгээр л суухгүй байхыг сонгож байна.
ДАУН: За за. Би тэгвэл суулаа. Чи миний бялууг барьж бай. Миний цүнхийг барь.
МАРК КЕРР: За за.
ДАУН: Зүгээр үү?
МАРК КЕРР: Зүгээр.
ДАУН: Надад амжилт хүсээрэй. За. Баярлалаа.
МАРК КЕРР: Сайхан зугаацаарай. За би очлоо шүү!
ДАУН: Чи үнэхээр догь харагдаж байна!
МАРК КЕРР: Надад гайхалтай байна. Энэ бол миний хурд, хонгор минь. Миний хурд.
УРАЛДААН ХӨТЛӨГЧ: Явцгаая, Рамбо минь! Жолооч нар нэг нэгээ тойроод л эргээд байна.
ДАУН: За алив, 45 аа!
УРАЛДААН ХӨТЛӨГЧ: Энди Гарсия одоо ч байсаар байна. Өө, Энди Гарсия минь дээ! За ингээд... Аугаа мөргөлт. Одоохондоо бууж өгөхгүй ээ. Өө, миний бодлоор арын дугуй… Тэр зүгээр байна. Тэр үүнээс гарах арга олох хэрэгтэй… Тэд түүн рүү нэг газар руу л дайраад байна. За ингээд эхэллээ! Бүрэн хурдаар урагшиллаа. Бүрэн хурдаар! Мэддэн дахиад хүчтэй цохилоо. Кенни хөвгүүд одоо ч хүчтэй байна шүү.
ДАУН: Тэр зүгээр.
МАРК КЕРР: Тэр зүгээр. Даун, энд юу болоо вэ?
ДАУН: Юу гэсэн үг юм?
МАРК КЕРР: Доод талаас нь тайраад өг тэгвэл дээд хэсэг нь том болно гэж хэлсэн дээ. Би үүнийг Зам Дээр Гүйгч хүүхэлдэй шиг болгохыг хүссэн юм.
ДАУН: Өө, ийм зүйл байх шүү дээ. Зүгээр л тайраад хаячхаач.
МАРК КЕРР: Энэ тэгж явдаггүй юм. Одоо уснаас нь булаацалдаад эхэлнэ... тэгээд томынхоо үр шимийг аваад сүйрүүлнэ.
ДАУН: Намайг уучлаарай даа, би сүртэй зүйл гэж мэдсэнгүй. Жирийн ургамал шүү дээ.
МАРК КЕРР: Энэ бол жирийн нэг ургамал биш, Сажуаро Кактус... Тэд ингэж ургах нь тун ховор. Надад хутга өгөөч?
ДАУН: Чи тун сайн аав болно, үүнийг мэддэг үү?
МАРК КЕРР: Чамаас үүнийг сонсох сайхан байна. Би тоглоогүй шүү, гэхдээ...
ДАУН: Энэ үнэн шүү.
МАРК КЕРР: За тэгвэл баярлалаа, гэхдээ бэлэн биш байна... Бас чамайг яагаад үүнийг сөхөж яриад байгааг мэдэхгүй байна. Нэг л хүчлээд байгаа юм шиг.
ДАУН: Би хүчлээгүй ээ. Чамд сайн чанар байгааг л хэлж байна... Чи тун сайн аав болно, тэгээд л тэр.
МАРК КЕРР: Чи яагаад үүнийг хэлсэн юм?
ДАУН: Эелдэг байх гэж.
МАРК КЕРР: Тэгвэл сайхан биш байна учир нь би байнга үгүйсгэх болдог. Би тэр талаар юу гэж боддогийг чи мэднэ. Сонс, би хүүхдэд хайртай. Гэхдээ би үргэлж эзгүй байдаг. Миний оюун санаа өөр зүйлээр дүүрэн байхад... Үргэлж хүүхэдтэй болох талаар сөхөх юм. Чи надаас юу хүсээд байгааг ойлгохгүй юм. Эргэн тойрноо хар, би аль хэдийн бүгдийг хийж байгаа.
ДАУН: Тэр худлаа, Марк.
МАРК КЕРР: Үнэн шүү дээ. Би чадах чинээгээрээ болгож байгаа шүү дээ. Чи ойлгохгүй байна. Миний оюун санаанд зай алга... Хүүхэд бас... Намайг уучлаарай. Би чамд үгүй гэж хэлэх дургүй.
ДАУН: Би зүгээр л эелдэг байх гэсэн юм.
МАРК КЕРР: Мэднэ ээ.
ДАУН: Тийм үү?
МАРК КЕРР: Энэ тун сайхан хэрэг. Би талархаж байна. Зүгээр л цаг нь болоогүй.
ДАУН: За за.
МАРК КЕРР: Үнэхээр үү, Даун? Энэ усан сан дахь навчийг хар.
ДАУН: Чи тоглоод байна уу, Марк? Тэр өглөө л байсан.
МАРК КЕРР: Би мэднэ, гэхдээ... Би хийе дээ.
ЖАКЛИН: Тэгээд ямаршуу болов?
ДАУН: Чамд л гэж хэлэхэд новшийн дургүй хүрмээр байлаа. Зүгээр л... Тэр нэг л их зантай хүн би түүнийг тэсэж чадна гэж бодсон... гэхдээ одоо тэсэх эсэхээ мэдэхгүй байн учир нь... Яг л өөр хүн шиг болчихсон.
ЖАКЛИН: Энэ чинь хүмүүс эрүүлжиж байгаа нь. Ярьж чадах бүх зүйл нь, тиймээс...
ДАУН: Хар тамхи ашигладаг байхдаа тэр зөөлөн сайхан зантай надаас хамааралтай байсан... Одоо харин нэг л хол. Их хэцүү. Мэдэхэд хэцүү... дээр нь новшийн зан гаргаад хэрүүл өдөөд...
ЖАКЛИН: Тэгэхээр...
ДАУН: Би түүнийг халамжилдаг байснаа санаад байх шиг байна. Өө бурхан минь. Бурхан минь.
ЖАКЛИН: Яасан? Тархи чинь хага ташив уу? Хэлээ тагнай руугаа наагаад үз. Болж байна. Тийм ээ. Чи дулаацах хэрэгтэй.
ДАУН: Энэ хэзээ ч бүтэж байгаагүй. Бүтэхгүй байна. Би юу хийхээ мэдэхгүй байна. Бурхан минь.
ДАУН+ЗӨӨГЧ ЭМ: Төрсөн өдрийн мэнд хүргэе Төрсөн өдрийн мэнд хүргэе Төрсөн өдрийн мэнд хүргэе хайрт Жаклиндаа Төрсөн өдрийн мэнд хүргэе
ЖАКЛИН: Баярлалаа. Би чамайг үзэн ядаж байна. Чамайг ална даа.
ЗӨӨГЧ ЭМ: Таалан соёрх.
ДАУН: Баярлалаа. Надад дахиж тэр газар руу очихгүй гэж сануулаарай. Аймшигтай газар. Надад пицца хэрэгтэй юм шиг байна.
МАРК КЕРР: Дөрөв үү? Хөөх.
ДАУН: Тийм ээ. Миний толгой өвдөхгүй гэсэн баталгаа гэхдээ би мэдэрч байна.
МАРК КЕРР: Одоо л тун ойлгомжтой болж байна.
ДАУН: Тийм ээ, би тэгж бодсон юм. Тэгээд л хэлсэн юм.
МАРК КЕРР: Би саяхан сэргээн засах төвөөс гарсан, Даун. Боль доо.
ДАУН: Өө, гуйя. Үнэхээр үү? Би чиний өмнө үүнийг хийгээгүй юм шиг.
МАРК КЕРР: Ойлгож байна, гэхдээ чи надтай одоо муухай харьцаж байна.
ДАУН: Чи надтай муухай харьцаж байна.
МАРК КЕРР: Тэр чинь юу гэсэн үг юм? Би юу ч хийгээгүй. Би юу ч хийгээгүй байхад...
ДАУН: Үгүй, чи нэг шүүсэн... бүх зүйл нь хэвийн болсон 21 өдөр Чи надаас нэг их дээрдэхгүй байх шүү. Намайг уучлаарай, би хэлэх гээгүй шүү. Марк, энэ... Чи ганцаараа асуудалтай байгаа болохоор бусад бүх чамтай адилхан... Асуудалтай байна гэсэн үг биш шүү дээ, ойлгов уу? Надад жаахан хугацаа өгчих.
МАРК КЕРР: Чи ойлгохгүй байна.
ДАУН: Чи хэн рүү залгаж байгаа юм?
МАРК КЕРР: Хөөе, Жефф. Марк байна.
ДАУН: Өө, ивээн тэтгэгч чинь. За за, чи мэдэх үү? Чи одоо огтхон ч хөгжилтэй биш байна. Чи огтхон ч хөгжилтэй биш бас хараал идсэн гонгиносон өлөгчин.
МАРК КЕРР: Түр хүлээгээрэй.
ДАУН: Чи намайг ховлох нь уу?
МАРК КЕРР: Би чамайг ховлоогүй. Энэ үе миний амьдралын хамгийн хүнд үе, Даун. Гуйя. Намайг ойлго л доо.
ДАУН: Би ойлгож байна. Үгүй ээ, би ойлгодог. Гэтэл чи яав? Жефф рүү залгаад намайг үл тоолоо... Би маш их гомдож байна, би энд чамтай ярих гэж ирсэн биз дээ? Чи намайг оруулах ёстой. Чамд Жефф хэрэггүй. Утсаа тасал. Тасал.
МАРК КЕРР: Би үүнийг л хэлээд байна. Би хэнтэй ярилцаж байгаагаа ч мэдэхгүй байна.
ДАУН: Чи яаж ингэж хэлж чадаж байна.
МАРК КЕРР: Чиний гаргаж байгаа энэ авир эрүүл мэндэд минь хортой. Гуйя, Даун.
ДАУН: Чи айн гэж бай? Тонил чи, Марк. Явж эрхтнээ саа чи.
МАРК КЕРР: Жефф, ямар асуудалтай байгааг минь сонсов уу? Би гэртээ туйлын хэцүү амьдарч байна. Чи түүний юу хэлж байгааг сонсож чадсан эсэхийг мэдэхгүй байна... Тэр хэлэхдээ чарлаж байсан. Тийм ээ.
ДАУН: Юу гээч? Чи хардаа юу атаархаа юу... намайг гадагш гарч найзуудтай ууж идэж байгаад... Энэ ямар ч асуудалгүй чи тэгэхийг хүсэж байгаа. Тэгвэл намайг ганцаараа асуудалтай юм шиг жүжиглэхээ боль!
МАРК КЕРР: Чи сонсов уу? Тийм ээ, тэр мөн.
ДАУН: Жефф та хоёрыг жаргалтай амьдарна гэж найдъя.
МАРК КЕРР: Тэр сая... Би чам руу эргээд залгая. За за, баярлалаа, Жефф. Хөөе, Даун? Даун!
ПРАЙД ХӨТЛӨГЧ: Өнөөдөр манай хамгийн шилдэг тулаанчид энэхүү хэвлэлийн бага хуралд оролцож байгаад баяртай байна. Тэдэнд нижгэнэсэн алга ташилт бэлэглэнэ үү. Бид хоёр тулаан зохион байгуулах болно... үүгээр аварга шалгаруулах бөгөөд Дэлхийн зиндааны тэргүүлэгч тулаанч шалгарах юм. Өнгөрсөн удаа бид шүтэн бишрэгчдээ гонсойлгосонд харамсаж байна... учир нь бид Энсон Эноу Марк Керрийн Тулааныг цуцлахаас аргагүй болсон. Марк бидэнд дахин ийм зүйл болохгүй гэдэг амлалт өгсөн. Тэр Япон дахь шүтэн бишрэгчдээсээ жаахан цаг өгөхийг хүссэн... Шалтгаан энэхүү онцгой тэмцээнд орох юм.
МАРК КЕРР: Сайн байна уу. Бас өнөөдөр энд намайг урьсан бүгдэд баярлалаа. Юуны өмнө хамгийн түрүүнд... ПРАЙД хамт олон ажилтнуудаас уучлалт гуйж байна. Та бүхэн намайг хүнд хэцүү асуудлуудтайгаа... тэмцэж байхад минь маш сайн ойлгодог байсан. Эцэст нь Японы ард түмнээс уучлал гуйя. Японы шүтэн бишрэгчид ээ. Та бүхэн намайг та нарын төсөөлж байсан тулаанч мөн эсэхийг өөрсдөөсөө асууж байгаа байх. Тэгвэл... Амьдралдаа хийсэн хамгийн том харуусал бол тэр асуултын хариулт юм. Би байж чадаагүй ээ. Би бас үүнээсээ маш их ичиж байна. Гэхдээ би амлая би илүү хичээж тууштай ажиллах болно... Тэгээд та бүгдэд харуулна. Баярлалаа. Аригато.
БАСИТО: Хэн ирснийг хараач ээ, Маркитто.
МАРК КЕРР: Басито! Юу байна даа, хөгшөөн.
БАСИТО: Сайн уу? Уулзах таатай байна.
МАРК КЕРР: Уулзах сайхан байна.
БАСИТО: Бидэнд ажил гарч дээ.
МАРК КЕРР: Бага зэрэг.
БАСИТО: Наргисан юм залуу минь.
МАРК КЕРР: Тийм ээ, үүнийг хар даа.
БАСИТО: Чамд юу байгаа юм?
МАРК КЕРР: Дүрмүүд.
БАСИТО: Тэд чиний бүх зэвсгийг хураачхаж дээ.
МАРК КЕРР: Тийм ээ, бүгдийг нь хорьчихсон. Колман цохилт өшиглөлт дээрээ ажиллаж байгаа. Дэмжигчид нь түүнд барилдах ноцолдохыг харахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн.
БАСИТО: Тэд илүү олон Нок аут харахыг хүсэж байгаа.
МАРК КЕРР: Нок аут л харахыг хүсэж байгаа.
БАСИТО: Тэр Рикардог яаж яллаа. Хүнд цохилтоор унагасан биз дээ? Харин Энсон дараа жил чамайг адилхан болгох байх шүү. Тиймээ чамтай тулалдана, тэр нокаутаар ялахыг хүсэж байгаа. Чи хойшоо ухраад л байх хэрэгтэй. Тэгээд зөв мөчийг хүлээж байгаад барьж аваад унагаад нүүрэнд нь цохих хэрэгтэй.
МАРК КЕРР: Тэгэхээр цохихгүй гэсэн үг үү?
БАСИТО: Үгүй, цохихгүй. Гэхдээ түүнийг цуцаахын тулд цохих хэрэгтэй. Гэхдээ төлөвлөгөөгөө мэдэж байгаа биз дээ? Таван ялалтыг нокаутаар таван ялалтыг боолтоор авсан. Өнгөрсөн жил нэгэн миний төрсөн өдрөөр... хэн Абу Дабигын тулааны клубийн дэлхийн аварга боллоо. Чи шүү дээ. Тэр чамтай барилдахгүй ээ. Тэр чамайг дөрвөн барилдаанчийг ялахыг харсан. чамайг хэн ч боож чадаагүй шүү дээ. Тэгэхээр надад итгэ тэр залуу чамтай барилдаан хийхгүй. Бэлэн үү?
МАРК КЕРР: Тийм байх аа.
БАСИТО: Тийм байх аа? Марк тийм үгүй гэсэн хариулт өг. Би ч бас тэгж бодож байна гэнэ шүү. Бэлэн үү?
МАРК КЕРР: Тийм.
БАСИТО: За тэр хараарай, Маркито буцаад ирж. Үнэндээ бид дахиад арван секунд хүлээх нь.
МАРК КЕРР: За за.
БАСИТО: Гүн амьсгаа ав. За ингээд эхэлье. Хоёр. Сайн байна, дахиад. Дөрөв. Сайн байна, өлгөсөн цохилт шулуун. Тун сайн. Одоо талаа соль. Пан. Ингээд дууслаа. Харав уу, ингэж л тоглож эхэл. Яаж байна? Сайн байна, ийм л байх ёстой юм. За за. Марк, хар, сайн хар. Чи цохих газар руугаа хараад байна, тийм үү? Би толгойд чинь цохивол чи хамгаална. Одоо би яах вэ гэвэл би биед маш чанга цохино. хамгаалах хэрэгтэй болно, тэр хүндлэх ёстой. Пан биед цохилоо. Пан биед. Яг ижил цохилт толгойд, гэхдээ толгой руу харахгүй. Чи энд цохино тэгээд пан. Ингээд л.
МАРК КЕРР: Бас. Бас та зүгээр үү? Тэр шигдээс болж, түргэн дуудаарай.
БАСИТО: Үгүй үгүй, шөрмөс татчихлаа.
МАРК КЕРР: Тасалчихсан уу?
БАСИТО: Үгүй, үүнээс болж больсон юм.
МАРК КЕРР: Зүгээр үү?
БАСИТО: Үгүй, энэ новш дагаад цаг хагас үргэлжилнэ. Олон удаа ингэж байсан юм. Новш гэж. Бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Би эмнэлэг явах хэрэгтэй байх. Одоо цаг гаран болно. Цаг гаран болно.
БЭЛТГЭЛ ЭР: Амьсгал.
БАСИТО: Энэ нэг юм яачихсан юм?
МАРК КЕРР: За. Аль нь вэ? Аль нь вэ?
БАСИТО: Энэ гар.
МАРК КЕРР: Энэ нь үү?
БАСИТО: Тийм ээ.
МАРК КЕРР: Би үүнийг хэрэглээгүй. Бурхнаар тангараглая. Энэ хуучин эд шүү.
БАСИТО: Надад бол хамаагүй. Таван секундийн дараа бүх өвчин намдана.
МАРК КЕРР: Зүгээр л амьсгал.
БАСИТО: Өө бурхан минь сайхан боллоо.
МАРК КЕРР: Яг зөв.
БАСИТО: Чи үүнийг яаж олсон юм?
МАРК КЕРР: Зүгээр л дас.
БАСИТО: Халуун байна шүү.
МАРК КЕРР: Зүгээр л амьсгал.
БАСИТО: Чи яагаад үргэлж хөлөрч байдгийг мэдлээ. Үргэлж хөлөрч байдаг.
МАРК КЕРР: Зүгээр л амьсгал.
БАСИТО: Өө бурхан минь. Өөр ертөнц байна шүү. Тийм ээ. Давхар цохилт.
ТЕКСТ: ПРАЙД 2000 ГРАНД ПРИ НЭЭЛТИЙН ТЭМЦЭЭН
ПРАЙД ХӨТЛӨГЧ: Өнөөдөр 16 эр 8 тулаан хийх болно. Надад үнэхээр сонирхолтой байгаа тулаан бол... Марк Керр болон Энсон Эноуи нарын тулаан. Чөлөөт бөх Жижицүгийн эсрэг тулаан.
БАСИТО: Энэ үнэхээр гайхалтай тулаан болно, яагаад гэвэл Марк Керр хэвдээ орж чадаагүй байсан.. Харин энэ удаа тэр над дээр ирсэн та нар бүгд мэдэж байгаа холимог тулааны чадвар эзэмшсэнээр... тэсвэр гэдэг хамгийн чухал зүйл болж хувирдаг. Тиймээс тэр хол явна.
ПРАЙД ХӨТЛӨГЧ: Тэгж л найдъя. Хүн бүхэн нэг зүйлийг ярьж байна... тэр нь энэ тулаанд хоёр америк таарч болох талаар. Бас, тар Керр болон Колмантай сайн найзууд тулалдах боломжийн талаар ярилцсан уу? Тэр их мөнгөний төлөө.
БАСИТО: Тэр бол маш хэцүү асуулт. Би ярилцаагүй ээ. Би тэднийг сэтгэлд айдас байгаа л гэж бодож байна.
МАРК КЕРР: Колман, үүнийг харсан уу?
МАРК КОЛМАН: Аль хуудас.
МАРК КЕРР: Долоо. Амьсгаа авч байхад чинь авч.
МАРК КОЛМАН: Тийм ээ, цуцчихсан байсан.
МАРК КЕРР: Гэхдээ л гоё гарч.
МАРК КОЛМАН: Тавдугаар хуудсыг хар даа. Үүнийг хар. Гайхалтай өшиглөж байгаа зураг байна даа.
МАРК КЕРР: Колман жаахан хөгжилдөх үү?
МАРК КОЛМАН: Юу гэсэн үг юм?
МАРК КЕРР: Нааш ир. Хөөх. Янзын байгаа биз дээ, айн?
МАРК КОЛМАН: Тийм ээ.
МАРК КЕРР: Олон хүн байна шүү. Тэд чамд хайртай, залуу минь. За алив, тэдэнтэй мэндлээрэй. За алив, найз минь. Алив ээ.
ХӨТЛӨГЧ ПРАЙД: Tомояасу Хотей гайхалтай аялгуугаар... Япон улсын төрийн дуулал эгшиглүүлж бид бүгдийг ... ПРАЙД 200 Гранд При нээлтийн тэмцээнд урилаа. Энэ бол хоёр үетэй Гранд При тэмцээний эхний шат юм... энэ тэмцээнээр дэлхийн аугаа тулаанч шалгарах билээ. Марк Керр бусад элит тулаанчдын дунд инээмсэглэн зогсохыг харах ... үнэхээр таатай байгааг хэлэх нь зүйтэй байх Америкийн нэгдсэн улсын төрийн дуулал босно уу. Марк Колман энд буцаж ирсэндээ туйлын баяртай байна... тэр бүх боломжоороо бэлтгэлээ базаасан гэж хэлжээ... тэр бас энэхүү спортын оргилд байхыг хүсэж буйгаа хэлжээ. Хэрэв тэр энэ тулаанд ялбал, тэр Гранд При тэмцээний финалын... шатанд орох өөрийн байр суурыг бататгах юм... $200,000 долларын супер шагналыг хүртэх боломжтой болно.
БАСИТО: Болж байна! Болж байна! Яг зөв! Яг зөв! Яг ингээд! Сайн байна!
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Ингээд хүзүү гарлаа. Сатаке бууж өглөө. Марк Колман гайхалтай ялалт авлаа... тэр ингээд 2000 оны Гранд При тэмцээний финалд шалгарлаа. Олс руу авчирч байх үед гарч байгаа тэр ховор мөрний хөдөлгөөнийг хар даа. Дараагийн тулаан бол Ноён Мөс хэмээх Игор Вовчанчин... тэрээ бас ПРАЙД 2000 оны Гранд При тэмцээний финалд үлдэхийг хичээж байгаа. Тийм ээ өөр нэг шийдвэрлэх ялалтыг... Игор Вовчанчин авч финалын шатанд шалгарлаа. Дахиад нэг японы өсөж яваа тулаанч эхний үед ялалт авлаа... тэрээ эцсийн шат руу явлаа. Энсон Эноуи! Энсон Эноуи толгойн арын хэсэгтээ... үхэл гэсэн япон үг сийлсэн байна. Ямар нэг зүйл тэр яагаад ч Керрт өнгөрсөн жилийн... Прайд 8 тулааны цуцалсанд уурлаад байх шиг санагдаад байх юм. Maрк Керр! Энэ бүхний Маркыг буцаж ирэхийг харах... үнэхээр гайхалтай байна... гайхалтай эргэлт хийсэн түүнээр бахархах хэрэгтэй. Гэхдээ энэ тулаан бол түүний анхны аюултай шинэ тулаанч... Энсон Иноуи эрэг хийх тулаан. Би өөрөөсөө асуухгүй байж чадахгүй нь... Марк Керрт тэр зүйл одоо ч байгаа юу? Энэ бүхний дараа тэр хуучин шигээ тулалдаж чадах болов уу? Би энэ асуултын тун удахгүй олж мэдэх болно.
ШҮҮГЧ: Марк, одоо рингний төвд аваачиж эцсийн зааварчилгаа өгнө. За ингээд бэлэн үү? Марк бэлэн үү? Тулаан эхлүүлцгээе.
БАСИТО: За, тайван бай. Хангалттай цаг байна. Явцгаая. Болж байна. Тийм, тийм. За алив, Марк, хөлийг нь өшиглө. Болж байна. Сайн байна, тийм ээ. Удаан. Тайван. Хөлийг нь өшиглөөд бай, найз аа. Болж байна! Яваад байгаарай. Болж байна. Өшиглөөд бай.
ШҮҮГЧ: Доошоо, доошоо, доошоо. Бос. За алив, босоорой. Тулалд.
БАСИТО: Тийм ээ, болж байна. За одоо түүнийг шид, тийм ээ! Сүүлчийнх шүү. Хийгээрэй! Тийм ээ, Марк! Тийм ээ, үргэлжлүүлээд бай, Марк! Зөв! Тийм ээ! Хөөе, залуу минь, зогсоо, зогсоо.
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Керр үүнийг хийж чадлаа. Тэр ирмэгээс буцаж ирж эцсийн шатанд шалгарлаа... 2000 оны ПРАЙД Гранд При.
МАРК КОЛМАН: Тийм ээ!
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Тэр 200000 долларын... төлөө өрсөлдөөд зогсохгүй тэр одоо ч тулалдаж чадна гэдгээ баталлаа... бас тэрээр энэ тэмцээнд түрүүлж чадах нэгэн гэдгээ баталлаа. Энэ бол Керрийн өс хонзонгоо авсан тулаан байлаа. Тэр болон Бас энэ тулаанаар маш их бахархаж байгаа нь илт. Тэр байна. Марк Керр. Рингэнд харсан эдгээр бүх тулаанчид, тэд 2000 оны 5 сарын нэгэнд финалд тулалдах болно. Тэмцээний ялагч 200000 доллар өвөртлөн харих билээ. Амьдрал өөрчлөх хэмжээний их мөнгө. Тэр бол тун ч их мөнгө шүү.
МАРК КОЛМАН: Чи бид хоёрын дунд болно биз дээ?
МАРК КЕРР: Тэгж л таарах нь дээ залуу минь. Бид үргэлж л татгалзана гэдэг байсан.
МАРК КОЛМАН: 200 мянгын төлөө бол би чиний өгзгийг гөвнө шүү.
МАРК КЕРР: Залуу минь би зүгээр саад болмооргүй л байна шүү.
МАРК КОЛМАН: Хүрээд ир. Би бэлэн шүү. Зугаацацгаая.
МАРК КЕРР: За алив. Чамд хайртай шүү.
МАРК КОЛМАН: Би бас чамд хайртай шүү, залуу минь.
МАРК КЕРР: Болох хүртэл хаа ч байсан юм.
МАРК КОЛМАН: Тийм дээ.
МАРК КЕРР: Хэр зэрлэг юм бэ?
МАРК КОЛМАН: Галзуу.
БАСИТО: Янзтай.
МАРК КЕРР: Яадаг билээ.
ДАУН: Би чамд нэг зүйл өгөх гээд?
МАРК КЕРР: Юу юм бэ?
ДАУН: Бэлэг. Нээгээд үз, мангархан минь. Чи энэ залууг санаж байна уу? Би японы талаар уншиж байгаад нэг зүйлийн талаар уншсан... Японы онол гэсэн Кинт Суги ч билүү... Нэг тийм инээдтэй зүйл.
МАРК КЕРР: Би бас сонсож байсан юм байна.
ДАУН: Тэр нь чи ямар нэг зүйлийг засах юм бол тэр зүйл илүү үзэсгэлэнтэй болдог гэсэн... бас илүү утга төгөлдөр болдог яагаад гэвэл... тэр өөрийн гэсэн түүхтэй болдог, тэгээд би үүнийг засахаар шийдсэн юм. Гэхдээ үүнийг хийхийн тулд алт ашиглах хэрэгтэй л дээ... Гэхдээ би цавуугаар тун сайн наасандаа оронд нь.
МАРК КЕРР: Чи цавуугаар наачихсан юм уу?
ДАУН: Би цавуугаар наачихсан тийм ээ. Ширхэг ширхгээр нь.
МАРК КЕРР: Өө бурхан минь.
ДАУН: Гол нь тэр муухай харагдах ёстой гэж бодож байна.
МАРК КЕРР: Үгүй, үгүй, муухай биш байна.
ДАУН: Муухай л болсон.
МАРК КЕРР: Муухай биш харин ч гоё байна.
ДАУН: Тийм үү?
МАРК КЕРР: Энэ миний харсан хамгийн үзэсгэлэнтэй зүйл байна. Би чамд хайртай.
ДАУН: Жаргалтай байна уу, хонгор минь? Чи аймар хөлөрчхөж, бурхан минь.
БАСИТО: За алив, дараагийн шат, яваарай. Түргэл түргэл. Дин Дин.
МАРК КЕРР: За.
БАСИТО: За алив ээ, Марк.
МАРК КЕРР: За.
БАСИТО: Маргааш... юутай гэлээ?
МАРК КЕРР: Маргааш би нэг цаг орчим бэлтгэл хийнэ гэж бодож байна... буудалд. Тэгээд бид Финикс руу замдаа гарна.
БАСИТО: Дараа долоо хоногт юу хийх юм? Хэнтэй байх юм? Хэн чамд туслах юм?
МАРК КЕРР: Нэг арга бодож олно.
БАСИТО: Сонс. Чи энэ зөв санаа гэдэгт итгэлтэй байна уу?
МАРК КЕРР: Тийм ээ, би юу хийж байгаагаа мэдэж байна?
БАСИТО: За за.
ДАУН: Бэлэн үү, хонгор минь?
МАРК КЕРР: Тийм ээ.
ДАУН: Тийм ээ.
МАРК КЕРР: Явах болчихсон уу?
ДАУН: Би машин аваад ирье за юу?
МАРК КЕРР: За за.
ДАУН: Бэлэн үү, хонгор минь?
МАРК КЕРР: Би бэлэн хонгор минь. Хөөе, Даун.
ДАУН: За?
МАРК КЕРР: Чи юу гэж бодож байна?
ДАУН: Миний хонгор хаашаа явчхав аа?
МАРК КЕРР: Яг энд байна. Сайн байна, найз минь. Сайн байна.
ДАУН: Хонгор минь. Колман яагаад чам руу залгасан юм? Чи залгасан юм уу?
МАРК КЕРР: Үгүй. Үгүй, магадгүй намайг яаж байна гэж залгаж байгаа байх.
ДАУН: Бас чам руу залгасан надад бол хачин санагдсан.
МАРК КЕРР: Хачин биш. Тэд миний найзууд тийм болохоор…
ДАУН: Үгүй, тэд хоёулаа зэрэг залгасан нь хачин санагдаад.
МАРК КЕРР: Тэр хачин биш шүү дээ. Найзууд юм чинь. Тэд над руу залгаж асуух асуудал биш.
ДАУН: Тэд гэнэт л залгасан.
МАРК КЕРР: Даун, би хоёр 7 хоногийн дараа том тулаантай. Тэд тэр талаар л асуух гэсэн байлгүй дээ.
ДАУН: Ойлгомжтой. Тэд чам руу залгаж намайг... Япон руу битгий авч яв гэж хэлсэн юм уу?
МАРК КЕРР: Автомат хариулагч сонсоо юу?
ДАУН: Тийм ээ, сонссон. Учир нь би чамаас юу ч сонсоогүй. Чи тэгээд зөвшөөрч байгаа юм уу?
МАРК КЕРР: Чи юу яриад байна, Даун?
ДАУН: Хэлээч. Чи намайг авч Япон явахыг хүсэхгүй байгаа.
МАРК КЕРР: Үгүй тэгж хэлэхгүй, Даун.
ДАУН: Яагаад? Зүгээр л хэл.
МАРК КЕРР: Надад хоёр өдөр л хэрэгтэй. Надад хоёр л өдөр хэрэгтэй. Тэгээд л тэр. Төвлөрөх хэрэгтэй байна.
ДАУН: Би чамд саад болоод байна уу?
МАРК КЕРР: Би тэгж хэлээгүй шүү дээ. Би бодлоо хэллээ, Даун… Чи ойлгох хэрэгтэй. Энэ надад их чухал. Энэ миний хамгийн том тулаан. Надад хоёр өдөр л хэрэгтэй. Хоёр өдөр төвлөрч ажиллах. Бас надад сатаарах зүйл байх хэрэггүй гэсэн.
ДАУН: Ойлголоо. Ойлголоо. Сонс? Би огт ойлгохгүй байна.
МАРК КЕРР: Юу ойлгохгүй байгаа юм, Даун?
ДАУН: Би ойлгохгүй байна… Учир би чиний төлөө бүхнийг хийдэг. Би чамд уулзалт товлож, хоол хийж, новшийн дотуур хувцсыг чинь угаадаг. Тэгээд би чиний новшийн сатааралт уу?
МАРК КЕРР: Би мэднэ. Бас чи сатааралт биш. Би чамд бүх зүйлд баярладаг түүнийг чинь ойлгож байгаа. Энэ бол солиотой тулаан. Хамгийн том тулаан.
ДАУН: Зүгээр л авч явахгүй гээд л хэлчих.
МАРК КЕРР: Би тэгж хэлэхгүй.
МАРК КЕРР: Тэр асуудлыг ээдрээтэй болгоно.
ДАУН: Ээдрээтэй болох зүйл байхгүй. Чи миний нүд рүү хар… Тэгээд намайг үзэн яддаг намайг авч явахгүй гэж хэл.
МАРК КЕРР: Чи юугаа яриад байгаа юм… Би тэгж хэлэхгүй. Би тэгж хэлэхгүй бас би чамд хэдэн удаа хэлэх юм… Чи бид хязгаараа тогтоох ёстой. Энэ үнэхээр ядаргаатай юм.
ДАУН: Намайг уучлаарай. Би зүгээр… Марк, чи намайг оруулчих. Би бүх зүйлээс хаягдсан мэдрэмж аваад байна. Би чиний тулааны талаар мэдмээр байна… Би бэлтгэлийн талаар чинь мэдмээр байна… Бас бие чинь яаж байгааг, чи надад хэлэхүй байна… Новш гэж.
МАРК КЕРР: Битгий! Битгий тэгээрэй. Одоо битгий тэгээрэй. Одоо гэнэт надад анхаардаг юм шиг… Миний бие, бэлтгэлийг мэдмээр байна гэнэ, чи өөрийгөө л гэдэг.
ДАУН: Үнэхээр үү?
МАРК КЕРР: Би зүйлд өөрийгөө оролцуулах гэнэ. Тийм ээ. Үнэн. Үргэлж л чамайг гэдэг. Өөрийгөө л гэдэг чи. Чи!
ДАУН: Бүх зүйл чиний тухай байдаг! Чиний надад өгдөг бүхэн новшийн хог шавхруу… Тэгээд л хоолны цаг гэхийг яана.
МАРК КЕРР: Өө, сайн байна. Чи тэгж өөрийн новшийн номоос уншаа юу?
ДАУН: Өө, зайл, новш минь. Энэ миний мэдэрч байгаа зүйл.
МАРК КЕРР: Үнэн үү? Чи ийм зүйл мэдэрдэг үү? Би юу мэдэрдгийг мэдэх үү? Юу новшийн бас юу сайхан биш гээч? Би эрүүл амьдралыг сонгох гэж хичээж байна.
ДАУН: Мэдээж. За за. Би чиний ивээн тэтгэгч рүү залгахаас.
МАРК КЕРР: Битгий тэгээрэй. Боль. Миний хөтөлбөр рүү бүү оролц. Миний хөтөлбөрийг тэгээд үзээрэй.
ДАУН: Чи намайг цохимоор байна уу? За алив цохь л доо. Тэгээд цохиоч. Ноён новшийн бүхнийг удирдагч минь.
МАРК КЕРР: Би юу хийхээ мэдэхгүй байна. Би маш их хичээж байна. Би ядарч унатлаа ажиллаж амьдралаа авч явж байна. Чи юу хийж байгаа юм? Би сая сувиллаас гарлаа... харин чи үүрийн 4 цаг хүртэл найзуудтайгаа ууж байна. Өдөр 2:30 новшийн Адвил идээд л байж байна. Надад сайхан байх уу? Би эндээс урам зориг авах уу? Үгүй, энэ бол бүдүүлэг, хувиа хичээсэн новшийн зүйл... тийм болохоор чи Япон явахгүй.
ДАУН: Чиний санаа байсан. Чиний санаа гэдгийг мэдсэн юм.
МАРК КЕРР: Чи мэдсэн. Мэдээж чи мэдэж л таараа. Учир нь энэ бүгд чиний тухай. Бүгд чиний тухай.
ДАУН: Чамд би хамаагүй. Би юу мэдэрч байгаа нь ч хамаагүй шүү дээ. Чамд зөвхөн тэнэг найзууд чинь... тэнэг зодоон л хамаатай.
МАРК КЕРР: Тэнэг зодоон гэв үү? Зодооноос энэ байшингийн мөнгө. Миний тэнэг зодоон машины мөнгийг... чиний хувцсыг олж өгдөг юм.
ДАУН: Тийм ээ, энэ бол чи бүгдийг хянахыг хичээдэг, Марк.
МАРК КЕРР: Тэр чи л байх. Энэ бол чиний айдас, энэ чиний л бодол. Чиний наад мэдрэл толгойд юу болж байгаа чинь... чиний л асуудал.
ДАУН: Чи миний тал нэг ч зүйл мэдэхгүй гэж бодож байна. Чи миний талаар нэг ч зүйл мэдэхгүй, тэрийгээ мэдэх үү, Марк?
МАРК КЕРР: Чи явсан нь дээр гэж бодож байна.
ДАУН: Гэхдээ үдэшлэг яах юм?
МАРК КЕРР: Үдэшлэгийг цуцал.
ДАУН: Үгүй бүгд л маш их баяртай байгаа. Би бас үнэхээр их хүлээж байгаа. Бид энд талаар маргааш ярилцаж болох байх. Би бас Япон авах үгүй эсэх талаар ярилцъя.
МАРК КЕРР: Даун, өрөө рүүгээ ороод юмаа аваад яв. Даун. Даун. Даун! Даун! Даун, болохгүй! Даун, болохгүй! Үгүй!
ДАУН: Надаас холд!
МАРК КЕРР: Даун. Даун, хаалгаа тайл. Хонгор минь, хоёулаа сайн ярилцъя. Чи миний нүд рүү хараад юу мэдэрч байгаа хэл, Даун.
ДАУН: Боль. Новшийн гараа надаас ав. Новшийн гараа надаас тат! Би юу ч хийхгүй. Би зүгээр л жүжиглэж байсан, Марк амлаж байна. Чи намайг өвтгөөд байна. Марк, гуйя. Би чамайг үзэн ядаж байна! Би чамайг үзэн ядаж байна, Марк! Би новшийн амьдралаа чамд үрсэн. Намайг яаснаа хар. Новшийн гараа надаас тат, Марк!
МАРК КЕРР: Би тавихгүй. Би чамайг тавихгүй. Би чамайг тавихгүй. Бид баривчилгаа хийхгүй, гэхдээ эмчид үзүүлэх ёстой. Ойлгов уу? Эмч нар түүний яаралтай тусламжийн өрөөнд үзлэг хийнэ. Би түүнтэй уулзаж болно биз дээ?
ЦАГДАА: Та түүнтэй уулзаж болно, гэхдээ үзлэгийн дараа... эмч үзээд тэгээд үнэлгээ гаргаж өгсний дараа.
СУРВАЛЖЛАГЧ 3: Дараагийн үед ямар тулаанч ялахыг хармаар байна... Фужита юу эсвэл Керр үү?
ТЕКСТ: 2000 Гранд При Сүүлчийн үе
МАРК КОЛМАН: Маш хэцүү асуулт байна. Би хариулж чадахгүй юм байна.
СУРВАЛЖЛАГЧ 3: Би сайн ойлгож байна. Ингэж бодъё... хэрэв Марк Керр ялчихвал... танд сайн найзтайгаа тулалдах хэцүү байх болов уу?
МАРК КОЛМАН: Тийм ээ, мэдээж. Гэхдээ тийм зүйл болбол шүү дээ? Би байгаа бүхнээ л шавхаж тулалдана. Тэр ч бас адилхан байх болно. Тэгээд л юу болохыг харна даа.
СУРВАЛЖЛАГЧ 3: За.
МАРК КОЛМАН: За.
СУРВАЛЖЛАГЧ 3: Баярлалаа, эрхэм ээ.
МАРК КОЛМАН: Амжилт хүсье.
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Maрк Колман! Марк Колман финалд Сатакегийн эсрэг шийдвэрлэх... ялалт хийсээр орж ирлээ. Тэр тэмцээний өмнө ялагдсаныг тооцвол... энэ тэмцээн Колманы хувьд аварга авах сүүлийн боломж байх. За за, Марк, Колман босох гэж байна. За алив. Үзэцгээе. Өсөж буй тулаанч өөртөө алдар нэрийг олж чадах уу. Гэхдээ өнөөдрийн тулаанд ялбал тэр... Керр Фужита хоёрын ялсантай тулалдах болно. Колманы дасгалжуулагч бидэнд түүнийг боксын цохилт дээрээ ... маш их ажилласан... бас, "Нок аут харах болно." гэж хэлсэн.
КОЛМАН ДАСГАЛЖУУЛАГЧ: Болгоомжтой. Сайн хар. Тийм. Тийм. Түүнийг унага. Унагаарай. За алив. Алив. Үгүй! Үгүй, үгүй. Босоорой, босооч. Бос! Яг зөв. Болж байна. Цохь. Цохь. Тийм ээ! Тийм!
КОЛМАН ЭСРЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ: Тэд бүгд сандарч байна.
КОЛМАН ДАСГАЛЖУУЛАГЧ: Mарк, алив ээ. Хөлийг нь сайн хар. Унагаад ав. Цохь. Дуусга. Унага. Унагаарай. Тийм ээ.
МАРК КЕРР: Залуу минь. Колман цохиж чадаж байна.
КОЛМАН ДАСГАЛЖУУЛАГЧ: Яг зөв. Дахиад. Дахиад. Тийм ээ. Тийм. Тийм. Чи чадаж байна. Тэр уналаа. Уналаа.
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Ингээд дууслаа. Марк Колман Акира Шожиг яллаа... шүүгчид үүнийг харах хэрэгтэй. Ингээд ялагч тодорлоо.
КОЛМАН ДАСГАЛЖУУЛАГЧ: Тийм ээ! Тийм!
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Шүүгчид бүрэн санал нэгтэйгээр Алх хочит Колманд ялалт өгчээ. Нэг талд илүүрхсэн ялалт байлаа... энэ ялалт түүнийг аваргын гранд при авахад нэг алхам ойртууллаа. Колман одоо Казуюүри Фужита болон ... сайн найз Марк Керр хоёрын тулааныг хүлээх боллоо.
МАРК КЕРР: За за. Явцгаая.
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Казуюүки Фужита бол Марк Керрийн хувьд тун хатуу өрсөлдөгч тэр одоогоор жиндээ үнэмлэхүй нэгэн билээ. Одоо ялбал Фужитаг түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ Түүний царай хандлагаас харвал, Фужита өөртөө зорилт тавьсан юм шиг харагдаж байна, надад төрж байгаа мэдрэмжээр бол эвдлэгч бөмбөг л түүнийг зогсоох бололтой. Керр дөнгөж саяхан гайхалтай ялалт авсан, Энсон Иноуиг эхний раундад ялсан билээ, бас түүний аз үргэлжлэхээр л харагдаж байна тэр хамгийн хэцүү тулаанчийг ялж Керр шүүмжлэгчдийн амыг таглах болов уу... эсвэл түүний бүх найдвар замхран алга болох болов уу? хэрэв Керр миний мэддэг тэр хүн бол... тэр энэ тулаанд ялахын тулд бүхнээ зориулах болно.
ШҮҮГЧ: За, бэлэн үү? Тулалд.
БАСИТО: Хаалт хий. Сайн байна. Сайхан цохилоо. Сайн байна. Тун сайн. Тийм! Тийм! Битгий зогс. Яваарай, шах. Өө, бурхан минь. Тийм! Буцаагаад түлх. Энэ чинь дүрмийн бус. Марк, наанаасаа гараарай. Босоорой, залуу минь. Тийм ээ, амар. Амар. Тойроод хөдөл. Амьсгаа ав. За алив, Марк. Тийм ээ, сайхан цохилоо. Сайн байна. Сайн байна. Сайн байна. Жаахан амраад ав. Амьсгаа ав. За алив, Марк. Босоорой! Өө, бурхан минь, энэ муу шүү. Maрк! Өөр сайн байрлал ав, Марк. Нуруугаа доош нь тэгвэл чи түүнийг харна. Босоорой, Марк. Өвдөгнөөс нь болгоомжил. Байрлалаа, сайжруул! Байрлалаа сайжруул! За алив, Марк, Марк!
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Өө бурхан минь, Керр ялагдлаа. Тэр тэмцээнээс гарлаа. Энэ үдшийн хамгийн хүнд үйл явдал байлаа. Маркд яг юу тохиолдсоныг мэдэхгүй байна. Тэр хөдөлж чадсангүй. Үнэхээр цочирдом зүйл боллоо.
БАСИТО: Босох гээд үз, Марк.
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Нэг зүйл анхаарах ёстой Маркын зүрх... учир нь олон тэмцээнд гараа цохиж бууж өгөхийг харсан... харин мянга мянган шүтэн бишрэгчдийнхээ өмнө Марк шууд л унаад өгсөн. Тэдний хувьд тэр больсноос ялагдсан нь дээр. Би өөрийн туршлагаас хэлэхэд энэ бол жинхэнэ аваргын үйлдэл.
БАСИТО: Санаа бүү зов. Би чамд хайртай шүү, дүү минь.
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Фужита Марк Колмантай финалын эцсийн тулааны хийхээр боллоо. бид одоо Вовчанчин болон Сакураба хоёрын хэн нь ялсантай тулалдана бид 20000 долларын шагналд маш ойрхон ирлээ..
МАРК КЕРР: Гэрлээ унтрааж болох уу, Бас?
БАСИТО: Тийм ээ, би унтраачихъя. Бас чамд мөс аваад ирье. За юу?
МАРК КЕРР: За.
КОРТЕЗ: Хөөе, Марк. Нааш ир, том залуу минь.
БАСИТО: Ража, би хаанаас мөс авах вэ?
КОРТЕЗ: Тэнд байгаа. Яаж байна, Марк? За нүдээ аньж байгаарай, би үүнийг тавьчихъя.
БАСИТО: Тайван байгаарай, за юу?
КОРТЕЗ: Марк намайг сонсож байна уу?
МАРК КЕРР: Тийм ээ.
КОРТЕЗ: Юу болсныг мэдэж байна уу?
МАРК КЕРР: Тийм ээ. Би ялагдсан.
КОРТЕЗ: Тийм ээ. Ялагдсан. Одоо хаана байгаагаа мэдэж байна уу?
МАРК КЕРР: Японд.
КОРТЕЗ: Сайн байна.
МАРК КЕРР: Надад оёдол тавих уу?
КОРТЕЗ: Тийм хэдэн оёдол тавина.
МАРК КЕРР: Муу байна уу?
КОРТЕЗ: Аймар бол биш. Би яваад хэрэгтэй зүйлээ бэлдчихье. За юу? Удахгүй. Эндээ сууж байгаарай.
МАРК КЕРР: За мэдлээ.
КОРТЕЗ: Ойлголоо.
МАРК КЕРР: Би биеэ хөдөлгөж чадаагүй. Би үхсэн юм шиг байсан.
БАСИТО: Тийм ээ, би харсан, найз минь.
МАРК КЕРР: Би хөдөлж чадаагүй. Сонс, Марк би үүнийг хиймээргүй байна... гэхдээ би ширээ рүү буцаж очих ёстой. Би ажлаа хийе. За за.
БАСИТО: За за, залуу минь.
МАРК КЕРР: Бас, бүх зүйлд баярлалаа.
БАСИТО: Зүгээр дээ, дүү минь.
МАРК КЕРР: Намайг уучлаарай.
БАСИТО: Үгүй, үгүй. Битгий тэгж ярь. Түүнийг үзэв үү?
КОРТЕЗ: Үзсэн.
БАСИТО: За за. Дажгүй.
МАРК КОЛМАН: Хөөе, эмч ээ. Эмч ээ, уучлаарай. Керр яаж байна?
КОРТЕЗ: Тэр зүгээр. Тэр яах ч үгүй. Энд бага зэрэг зүсэгдсэн. Оёдол тавих хэрэгтэй.
МАРК КОЛМАН: Толгой нь?
КОРТЕЗ: Одоо сэргэж байгаа.
МАРК КОЛМАН: Би орвол зүгээр үү?
КОРТЕЗ: Үгүй, үгүй, ор ор.
МАРК КОЛМАН: Юу байна даа, найз минь?
МАРК КЕРР: Сайн уу, залуу минь?
МАРК КОЛМАН: Бие нь яаж байна?
МАРК КЕРР: Аа байж л байна.
МАРК КОЛМАН: Чи зүгээр үү?
МАРК КЕРР: Тийм ээ, бага зэрэг балбуулсан. Санаа зовох зүйлгүй.
МАРК КОЛМАН: Юу ч болсон. Гарга. Болдог л зүйл. Нэг л шөнө шүү дээ. Бүгд л туулаад гарсан.
МАРК КЕРР: Фужитагын талаар сонссон биз дээ? Тэр гарсан. Буцаж ирэхээргүйгээр. Тэр гэмтэл авсан.
МАРК КОЛМАН: Тийм ээ, мэдсэн. Мэдсэн.
МАРК КЕРР: Одоо ялалт чинийх, Кол.
МАРК КОЛМАН: Нээрэн үү?
МАРК КЕРР: Нээрэн шүү. Тийм ээ, найз минь. Одоо бүгд чинийх, тиймээс очоод үзүүлээд өг.
МАРК КОЛМАН: Би ялах болно.
МАРК КЕРР: Энэ бүгд чинийх.
МАРК КОЛМАН: Үнэхээр их баярлалаа. Хайртай шүү, найз минь.
МАРК КЕРР: Хайртай. Аваад харь.
МАРК КОЛМАН: Тэгнэ ээ.
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Тэгэхээр Марк Колман эцсийн тулаанд маш эрч хүчтэй орж ирж байна... түүний сайн анд Марк Керр түүнд санамсаргүйгээр тусалсан... Фужита түүнтэй хийсэн тулаанаар өвдгөө гэмтээсэн. Асуулт гэвэл Колман түүний өстөн дайснаас Керрийн өс хонзонг нь авч өгч чадах уу... эсвэл Игор Вовчанчин ялж өөрийн хаанчлалыг... хүндийн жингийн аварга гэсэн цолоо хадгалах болов уу?
КОРТЕЗ: За Марк бид одоо чамд юу хийхээ хэлье... алхам алхмаар нь за юу? Асуудалтай зүйл гарвал надад хэлээрэй.
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Би бас энэ бол ПРАЙД тэмцээн анх удаа Хойд Америкт дамжуулж байгаа гэдгийг цохон хэлье.. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл гэж бодож байна.
КОРТЕЗ: Бага зэрэг час хийгээд халуу оргих болно шүү. Час. Их халуун оргино.
КОЛМАН ДАСГАЛЖУУЛАГЧ: Яг болж байна! Тийм ээ! Алив! Дуусга! Тийм, тийм, тийм! Түүнийг эргүүл! Цохиод бай! Битгий зогс! Тийм! Тийм ээ! Бууж өглөө! Хөөх! Игор нурууг нь цохилоо!
ХӨТЛӨГЧ ПРАЙД ЭР: Марк Колман 2000 оны Гранд Прид ялалт байгууллаа! Өө, мань эр яаж баярлаж байгааг хараач. Тэр үнэхээр их баярласан байна. Тэр шүтэн бишрэгчид рүүгээ гүйж байна. Тэр 200,000 доллар хожлоо шүү дээ.
КОРТЕЗ: За ингээд боллоо.
ТЕКСТ: Скоттсдэйл, Аризона муж 2025 он.
МАРК КЕРР ЖИНХЭНЭ: Сайн уу, юу байна даа?
ХУДАЛДАГЧ: Сайн. Та дажгүй юу?
МАРК КЕРР ЖИНХЭНЭ: Би зүгээр. Баярлалаа.
ХУДАЛДАГЧ: Сайн.
МАРК КЕРР ЖИНХЭНЭ: Та өдрийг сайхан өнгөрүүлэв үү?
ХУДАЛДАГЧ: Одоогоор дажгүй шүү. Та?
МАРК КЕРР ЖИНХЭНЭ: Аа, дажгүй дээ.
ХУДАЛДАГЧ: Болж дээ.
МАРК КЕРР ЖИНХЭНЭ: Удахгүй маш завгүй болно.
ХУДАЛДАГЧ: Тийм дээ.
ТЕКСТ: МАРК ДАУН хоёр түүний ялагдсанаас 10 хоногийн дараа Лас Вегаст гэрлэсэн юм. Тэд зургаан жил амьдарч нэг хүүтэй болсон юм.
МАРК КЕРР ЖИНХЭНЭ: Итгэмээргүй юм.
ТЕКСТ: МАРК тулааны спортоос 2009 онд зодог тайлсан юм. KЕРР КОЛМАН хоёр уг спортын анхдагчдын нэг байсан билээ. Өнөөдрийн од тулаанчид хэдэн саяар олдог болсон ба бүгд тэдний нэрийг мэддэг юм. Түүнийг МАРК КЕРР гэдэг.
МАРК КЕРР ЖИНХЭНЭ: Баяртай, залуус аа.
ТЕКСТ: THE SMASHING MACHINE
TRAILER
Марк Керр: Нүдрүү минь харж байгаа байх.
Эмэгтэй: Яаж байгаад ингэчхээ вэ?
Марк Керр: Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн гэж сонсож байсан уу? ЮүЭфСи.
Эмэгтэй: Нөгөө хуулиар хорих гээд байгаа зүйл үү?
Хөтлөгч: Энэ залуу бол түүний харж байсан хамгийн шилдэг нь.
Эмэгтэй: Та нар тулалдахдаа нэгнээ үзэн яддаг уу?
Марк Керр: Ердөө ч үгүй.
ТЕКСТ: Энэ бүхэн дэлхийн шуугиулахаас өмнө.
Сурвалжлагч 1: Та яаж Марк Керрийг таньдаг вэ?
Марк Колман: Өө, бид их эртний танилууд, тэр найз маань.
ТЕКСТ: Марк Керр гэж ЮүЭфСи домог байсан юм.
Даун: Алив ээ, хайр аа. Их байна уу?
Марк Керр: Үгүй.
Хөтлөгч 2: Түүний Октагон дах анхны тулааныг хүлээн авна уу. Марк Керр.
Даун: Алив ээ, Марк.
Марк Керр: Ялалт бол хамгийн гайхалтай мэдрэмж. Дөчин мянган хүн чамайг дэмжинэ гэдэг… Түүн шиг мансуурал гэж үгүй.
ТЕКСТ: Зохиолч найруулагч Бенни Сафдигийн бүтээл.
Марк Керр:Гэрээ үгүй бол мөнгө үгүй.
Япон төлөөлөгч: Мөнгө үгүй.
Марк Керр: Жоохон өндөр тунтай өвчин намдаагч бий юу?
Эмийн санч: Адвил. Адвил.
Марк Керр: Адвил. Даун чи авмаар байна уу?
Даун: Үгүй.
Марк Керр: Чихэр шг л тарааж байна. Бүгд оръё. Даун зураг дараад өгөөч.
Даун: За.
Сурвалжлагч 2: Тулааны эхлэлийн тухай юу гэж бодож байна?
Марк Керр: Энгийн шүү дээ, намайг өвтгөхөөс нь өмнө би түүнийг өвтгөх үү?
ТЕКСТ: Двейн Жонсон. Академийн шагналд нэр дэвшигч Эмили Блант.
Сурвалжлагч 3: Энэ ГранПри бол дэлхийн хамгйн шилдэг тулаанчийн титэм рүү хөтөлнө.
Тэр уналтын ирмэгээс эргэн ирлээ. Тэр Марк Колменийг давж, ялалтад хүрч чадах эсэхийг харцгаая. Амдралыг тань өөрчлөх хэмжээний их мөнгөөр найзтайгаа тулалдах тухай ярилцаж байсан уу?
Даун: Намайг оруулаасай л гэж хүсэж байна.
Марк Керр: Дандаа л чиний тухай. Бүх юм чиний л тухай.
Даун: Бүх зүйл чиний л тухай байдаг шд. Явцгаая. Миний том хүчтнй залуу. Хайртай шүү.
ТЕКСТ: Нядлагч машин.
Эмэгтэй: Тэр гарын үсгийг чинь авмаар байх шиг байна.
Марк Керр: Мэдээж. Асуулдалгүй. Зодолдож болохгүй шүү.
ТЕКСТ: 10-р сарын 3-наас бүх кино театруудаар
Back to episodes Go home