Ваганма: Түрүүний залуутай яагаад роботтойгоо хамт тулалдаагүй юм? Ялахаар харагдаж байсан.
Нялх эзэн хаан: Тэр хүчтэй. Дайсан болгох юм бол цаг алдана ялах нь чухал биш.
Ваганма: Яагаад? Мангасыг ялах нь баатрын ажил биз дээ?! Аав ч тэгж хэлсэн!
Нялх эзэн хаан: Тийм, гэхдээ... чамайг гадаргад хүргэх нь миний даалгавар. Одоо тулалдаж байх цаг биш. Ойлголоо...
Ваганма: Гэхдээ жаахан амаръя! Ядарчихлаа. Хөл бүүр өвдөж байна. Мангас уу?!
Нялх эзэн хаан: Зүгээр дээ. Сая ялсан цогцос.
Ваганма: Энэ сайн харсан Донкан шувуу байна!
Нялх эзэн хаан: Нээрэн амьтны өмсгөлийн талаар ярьж байсан. Алдартай дүр юм уу?
Ваганма: Дээр үед гарч байсан "Амьтны эзэн гүрэн" гэдэг инээдмийн нэвтрүүлгийн нүүр царай байгаа юм. Донкан шувуу ямартай ч тэнэг байдаг болохоор байнга үхдэг.
Нялх эзэн хаан: Байнга үхдэг?
Ваганма: Тийм! Гэхдээ хоосон толгойтой болохоор. Дараагийн ангид юу ч болоогүй юм шиг амилаад босоод ирдэг.
Нялх эзэн хаан: Буцаж амилах...
Ваганма: Яахав, зурагтаар гардаг нь л тийм.
Нялх эзэн хаан: Мангасын бие махбодыг таамаглах боломжгүй. Юунаас үүдэлтэй яаж үүссэн нь ч тодорхой бус. Чихмэл өмсдөг байж байгаад мангас болсон залуу:..хэрвээ тэр дүрийнхээ чадварыг авч хувирдаг бол?
Галт шувуу эр: Гёро-Гёро хэлсэн... Үхэлтэй ойрхон тамыг давж гарах үед. Тэр нь мангасыг тэсрэлттэй өсөхөд хүргэдэг гэж.
Бичиг: (Аюулын түвшин: Луу\NДахин төрсөн Галт шувуу залуу)
Нялх эзэн хаан: Шувууны ангийн буу!
Ваганма: Халууны тэсрэлт?!
Нялх эзэн хаан: Хэвтээрэй! Эндээ хөдөлгөөнгүй байж бай.
Ваганма: Яах юм бэ? Намайг битгий орхиоч!
Нялх эзэн хаан: Хоточ нохойн нөөц дуусчихсан. Өөрөө л тулалдахаас. Би дахиад нэг удаа энийг ялна!
Галт шувуу эр: Дахиад үл үзэгдэх хальс уу? Шалгаж үзье... Дахиад нэг удаа хошууны дайралтаар!
Нялх эзэн хаан: Түрүүн ялагдсан байж өөртөө их итгэлтэй байх шив. Хүрээд ир.
Галт шувуу эр: Финикс дэлбэрэлтэд хошууны дайралт!
Нялх эзэн хаан: Бүгдийг нь нэвтэлчихсэн үү? Хэтэрхий аюултай юм.
Ваганма: Нялх эзэн хаан?
Галт шувуу эр: За, хүчтэй болчхож. Энэ илт давамгай байдал. Хараанд минь орох бүхэн гэрэлтэж харагдаж байна. Одоо энэ мөчид би хамгийн хүчтэй нь болсон мэт л. Би... Би амьд биетийн номер 1. Уйлах хэрэггүй. Энэ удаад айдас мэдрүүлэхгүйгээр нөгөө ертөнц рүү явуулаад өгье.
Нялх эзэн хаан: Айсандаа уйлаагүй байна. Өөрийнхөө сул доройд уур хүрч байна. Дарга биш нөхөр миний төсөөллийг давж байдаг... Ийм байх ёсгүй байсан... Ийм газарт... Шилдэг зэвсгээ ашиглах болж байдаг. Хүрээд ир! Зоригт аварга! Урагшаа! Ийм зүйл болж магадгүй гэж бодоод урьдчилаад газар доор хэсгийг нь бэлдчихсэн байсан юм.
Ваганма: Юу вэ? Тийм зүйл байсан юм бол анхнаасаа ашиглаач!
Галт шувуу эр: Тийм шүү... Барьцааны жаалыг аварчхаад... наадхаа дуудаад зугтах нь тэргүүнд байх ёстой байтал. Тэгэхгүй байна гэхээр ашиглалтын хязгаартай гэсэн үг биз дээ?
Нялх эзэн хаан: Цаг алга! Нэг дайралтаар дуусгах хэрэгтэй. Хуваагч бамбай. Хөөдөг пуужингууд!
Галт шувуу эр: Финикс Флэйр!
Нялх эзэн хаан: Новш гэж! Делта Скайл Сэйба!
Галт шувуу эр: Яаж ашигладаг өмсгөлийг нь мэдэхгүй ч, нэлээн хурдтай юм аа. Гэхдээ, нэгдээгүй байна. Би болон Донкан шувууны нэгэн бүхэл болсон төгс нэгдлийг ахр! Финикс галт Фалкон төлөв.
Нялх эзэн хаан: Хурдаа нэмчихсэн үү?!
Галт шувуу эр: Финикс халуун хумсны довтолгоо! Энийг хүрт! Яасан бэ? Наад зүйлээрээ 1-р зэргийн дайчныг ялахгүй шүү!
Нялх эзэн хаан: Амаа тат! Урагшаа!! Бяцхан зоригтнууд!! Мобий! Бүгд зайнаас дайраад!
Галт шувуу эр: Финикс Проминенс харцага төлөв!
Нялх эзэн хаан: Худлаа! Сорчихсон уу?
Галт шувуу эр: Буцаагаад ав!
Нялх эзэн хаан: Супер чичиргээний илд! Хурдан, хурдан ялахгүй бол. 3 минут өнгөрвөл энергийг нь хянаж чадахгүй болно...
Галт шувуу эр: Тулаанаа дуусгахаар яарч байна. Аргагүй л урт хугацаанд идэвхтэй байлгаж чадах зэвсэг биш гэж бодогдож байна. Тэгвэл энийг хүрт! Финикс хөөдөг далавчны дайралт!
Нялх эзэн хаан: Баларлаа!
Ваганма: Нялх эзэн хаан!
Галт шувуу эр: Бүх нууц хөзрийг чинь энд ашиглуулаад өгье. Цаг нь дуустал нуугдангаа дайралтаа үргэлжлүүлнэ.
Нялх эзэн хаан: Олчихлоо.
Галт шувуу эр: Юу?
Нялх эзэн хаан: Ингэнэ гэж мэдсэн юм. Цочроох цахилгаан бамбайн хүч 100 дахин их.
Галт шувуу эр: Салж чадахгүй нь!!
Нялх эзэн хаан: Ингээд дууслаа! Аварга нударгын дайралт!
Галт шувуу эр: Хөөрчихсөн бацаан!
Нялх эзэн хаан: Зогсоочихсон уу?!
Систем: Хязгаартаа хүрлээ. Хөргөх систем гэмтлээ.
Нялх эзэн хаан: Өсгөгчийг идэвхжүүл. Хүчний хязгаарлалтыг цуцал.
Систем: Хэт их халлаа. Дэлбэрэхэд ойрхон байна. Яг одоо зугтана уу...
Нялх эзэн хаан: Тэр эцсээ хүртэл хүчээ нэмнэ. Баттай ялахгүй бол Ваганмаг хамгаалж чадахгүй! Хурд нь гарцаагүй... Сүүлийн мөрий минь. Холбогдож байгаад түүнийг ялна! Новш гэж. Дахиад сэргэх юм шив. Дохио нь ойрхон байна. Флаш-сан! Хаана байна?! Юу...?! Эндэх юу вэ?! Яагаад дамжуулагч энд байгаа юм? Арай Флаш-сан ялагдсан юм уу?!
Галт шувуу эр: Талархлаа, нялх эзэн хаан аа. Хүүхэд ч гэлээ S зэрэглэлийн баатар юм даа. Энгийн хүн байсан бол ингэтэл минь хувьсахад туслахгүй байсан биз.
Ваганма: Тэр одоо ч... Нялх эзэн хаан, энэ боломжийг ашиглаад зугтъя! Хурдан!
Нялх эзэн хаан: Үгүй ээ, өшөө аюулын түвшин нь нэмэгдэх бол энд дуусгах хэрэгтэй!
Галт шувуу эр: Нэвтрүүлэг цуцлагдсан ч Донкан шувуу өмсгөлөө тайлахыг минь зөвшөөрөөгүй. Өдөр ирэх тусам хүн биш болж эхэлсэн. Өмсгөлтэйгөө холбогдож эхэлсэн.
Нялх эзэн хаан: Сийлбэрлэгч цацраг!
Галт шувуу эр: Бүх хүлээснээсээ чөлөөлөгдөж үүрдийн оршихуй болно. Энэ удаад би дэлхийн гол дүр болно. Алуулсаар ирсэн өмсгөлтэйгөө хамт... Ялалтын төлөө дахин төрнө! Финикс гайхамшигт бүргэд төлөв!
Нялх эзэн хаан: Зогсоочихсон уу?!
Галт шувуу эр: Барьцааны хүнийг буцааж авлаа.
Нялх эзэн хаан: Б-Баларлаа.
Систем: Ус нэвтэрч эхэллээ. Гэмтсэн хэсгийг резинээр бөглөлөө.
Галт шувуу эр: Чи ялагдлаа. Чи ч бас магтуулах гэж баатар болсон байх... гэхдээ бууж өг. Бидний хүчний ялгаа хэт их.
Ваганма: Тэгээд л зугт гээд байхад!
Нялх эзэн хаан: Өөртэйгөө адилтгахаа боль! Би үзүүлэн болох гэж баатрын ажил хийгээгүй. Галт шувуунаас ч илүү төвөгтэй шүү!
Галт шувуу эр: Ялах боломжгүй бол шууд тулааныг орхино гэж бодсон юм сан. Залуугаараа байна даа.
Нялх эзэн хаан: Уучлаарай, ялах боломжгүй байлаа гээд... бууж өгөхөөр завтай биш.
Галт шувуу эр: Хүчтэй царайлж байна уу?
Нялх эзэн хаан: Хамгаалалт, хатуу байдал, дайралтын хүч, хөдөлгөөний хүч... Өмсгөлөө тайлж чадахаа байсан гэдэг утгагүй мангас... гэж бодохын аргагүй хурдтай юм. Роботын минь хязгаар дөхөж байгааг ч мэдэж байна. Гэхдээ аргаа барчихсан юм биш.
Галт шувуу эр: Хмм? Өө дайнаас үлдсэн цогцос нар уу? Яг цагаа оллоо. Намайг хувьсгаж өгсөнд чинь талархаж энэ төлөвийн шинэ хүчийг харуулъя.
Нялх эзэн хаан: Юу? Хэт ягаан туяаны зэвсэг үү?
Ваганма: Хурц юм!
Галт шувуу эр: Үүнийг... "Шинэ хааны сэргэлтийн гэрэл" гэж нэрлэлээ
Нялх эзэн хаан: Сэргэлтийн...?
Ваганма: Зомби?!
Нялх эзэн хаан: Энэ ч бас онцгой хүч үү?
Галт шувуу эр: Галт шувууны үхэшгүй гэх нэрэнд тохирсон гэхэд болно. Өмсгөл надад шивнэж байгаагаар бол хувьсаж чадсан миний амьдралын энергийг ашиглаж хэсэг хугацаанд амьд байлгаж байгаа л гэнэ! Би ч бас сайн мэдэхгүй юм.
Нялх эзэн хаан: Юу вэ?
Галт шувуу эр: Сайн хөдөлгөөн байна. Хөдөлгөөн чинь түвшин нэмэгдсэн юм биш үү? Сайн байна, мэдэрч байна! Үзэн ядалт, харуусал, хүчгүй байдал... Тэр чигээр нь мэдрүүл!
Эр 1: Чамайг халсан гэж байна, ойлгосон уу? Донкан?
Галт шувуу эр: Тэгэх юм бол чиний наадах чинь ч тайлж чадахааргүй болох байх.
Ваганма: Нялх эзэн хаан!
Нялх эзэн хаан: Хүлээж бай, Ваганма! Одоо аварна аа.
Галт шувуу эр: Одоо хажуу суудлаас ажиглаж сууя даа.
Нялх эзэн хаан: Өө, хүлээ.
Галт шувуу эр: Бурхан болсон юм шиг л санагдаж байна. Ийм чадвар Гёро-Гёро, мангасын хаанд ч байхгүй!
Нялх эзэн хаан: Амжлаа!
Галт шувуу эр: Шавжууд уу? Хүчирхэг нэмэлт хүч айна шүү.
Нялх эзэн хаан: Хувираад! Сохор номин төлөв! Хөл бөмбөгийн өшиглөлт! За!
Галт шувуу эр: Утгагүй дайралт.
Нялх эзэн хаан: Дахиад 10 секунд.
Систем: Анхааруулж байна! Энэ дайралтын систем энергид төвлөрсөн тул бие хүнд хохирол учруулна.
Нялх эзэн хаан: Гар болон түлхэгчээс бусад биеийн хэсэгт... анхаарлаа хандуулахаа боль. 5 секунд байхад л болно. Хүчээ тулгаад!! Нэгжийн гадаргуу дээрх дайсны хүчийг бут цохь! Гига волт смаш! Нэгдээд! Туслах гарын төлөв!
Галт шувуу эр: Гар...
Нялх эзэн хаан: Ингээд галлаж чадах нь...!! Мянганы эзэн хааны урсгал!!
Галт шувуу эр: Биеэ тоочихсон бацаан! Бүгдийг нь шингээгээд өгье!
Нялх эзэн хаан: Чаддаг юм бол хийлдээ! Тэсээрэй, аварга аа!
Мангас 1: Энэ юу вэ?
Мангас 2: Торм ухагч өнгөрсөн юм байх даа?
Систем: Эх биеийн гэмтэл 96% Бүх систем унтарлаа.
Ваганма: Юу...? Ус... Нялх эзэн хаан, амьд уу?!
Нялх эзэн хаан: Дайсны хүчийг дутуу үнэлж байж. Магадгүй Флаш-сан ч аюулын дохио илгээх боломж олж чадалгүй. Манайхаан үнэхээр зүгээр биз дээ?
Галт шувуу эр: Гайхалтай юм. Энэ залхуутай харанхуй газраас залхаж байлаа. Хаан болох намайг тэнгэр ч ивээсэн бололтой. Чи хүүхэд гэхэд сайн байлаа. Хайрт өмсгөлийг минь ийм болгож байдаг. Ийм болохоор хүүхдэд дургүй. Бууж өгөх цаг ирээ шив? Саяны дайралт нөлөөлөөгүй байхыг бодоход...
Галт шувуу эр: Металл хүлэг баатрыг харсан биз дээ? Одоо мангасын холбооны технологийн багийнхан чамайг наад тоглоомтой чинь хамт задлаад... бүгдийг нь судлах болно. Буддагийн царай гаргаж ханалаа. Чимээгүйхэн бууж өгвөл тайван үхүүлж өгье. Тэгж бодсон ч болилоо. Чамайг өршөөхгүй.
Нялх эзэн хаан: Тэгвэл тусламж ирэхийг хүлээгээд эндээ байж байя дөө. Энэ хамгаалалт шилдэг үтээл!
Галт шувуу эр: Тоншуулыг мэднэ биз дээ? Биед нүх гаргаж... тэндээс нь дотор эрхтнийг нь цувуулна. Юу...?
Ваганма: Нялх эзэн хаан аа!
Галт шувуу эр: Роботдоо бүгвэл ямар нэг арга олдоно гэж бодоо юу? Үнэхээр л дэмий тэмцэж байх шив. Тэгвэл эцэст нь шийтгэлийн цаг... Дотор минь...?! Тайлж чадахгүй нь!
Ваганма: Яасан бэ?
Нялх эзэн хаан: Гижигдэгч шавж дугаар 1. Түрүүн хоригдож байх даа Царайных нь завсраар өмсгөлд нь хийчихсэн юм. Хувцас дотор нь хөдлөнгөө амьсгаадаж үхтэл нь байгаа гижигдсээр байна. Би ч чөтгөрийн зэвсэг гэж бодож байна. Гэхдээ Донхан шувуу байж толгой нь үнэхээр хоосон юм аа.
Галт шувуу эр: Чи муу...!
Нялх эзэн хаан: Мэдсэн юм. Одоогийн чамайг өөрөө өмсгөлөө тайлж чадах байх гэж бодон юм. Тайлсан нь аштай юм биш үү?
Галт шувуу эр: Баларлаа, өмсгөлийн хүч сулраад...
Нялх эзэн хаан: Эрдэнийн чулуу олзлогч! Хүүхдийн тоглолт. Одоо! Урагдсан хэсгээс нь тайрч хаяя.
Галт шувуу эр: Х-Хүлээ!
Тамын гал: Ёооё... юу болсон бэ?
Хүчит салхи/Тамын гал: - Айн?\N- Айн?
Сайтама: Эхлээд газар хөдлөлт, одоо ус дуслаад эхлэв үү? Арай бохир ус биш биз дээ? Хмм?
Хүчит салхи: Юу болоод байна аа? Флаштай тулалдаж байсан байтал нэг мэдэхэд нүцгэн болчхож.
Тамын гал: Тэр хаашаа явчхав? Биднийг ичгэвтэр байдалд оруулсанд нь хэдэн хэсэг болгоод өгье.
Хүчит салхи/Тамын гал: - Айн?\N -Айн?
Хүчит салхи: Тэр хэн бэ? Баатар уу?
Сайтама: Гэнэт яаж байна аа? Бид анх удаа уулзаж байгаа байх аа?
Тамын гал: Дахиад л аймшигтай нөхөр гараад ирлээ. Бидний хөдөлгөөнийг нэвт харж байдаг, өршөөх аргагүй зүйл хийх шив.
Хүчит салхи: ЭНгийн үед амьд явуулдаггүй ч...
Тамын гал: Одоо алах ёстой хүн байна.
Хүчит салхи: Чамайг хойш тавилаа.
Тамын гал: Наад царайг чинь...
Хүчит салхи/Тамын гал: санаад авъя.
Сайтама: Яагаад газар доор гаж донтон байгаа юм?
Ваганма: Ялчихсан уу?
Нялх эзэн хаан: Тийм... ингээд өмсгөлийн хүчээ алдсан байх ёстой. Дахиж амилахгүй.
Ваганма: S зэрэглэл байж зүдэрч байх гэж. Сандарлаа шүү. Тэнхээтэй байлдаа, ёстой нэг.
Нялх эзэн хаан: Тийм дээ... Дайсан бодсоноос илүү хүчтэй байгаад сандарсан бололтой.
Ваганма: Намайг харих хүртэл битгий ялагдаарай.
Нялх эзэн хаан: Нялх эзэн хаан байна. Ваганмаг авраад гадарга руу явж байна. Бүгд төлөвлөсний дагуу дайсныг урхидаарай. Гэхдээ хэтрүүлэхийг зөвшөөрөхгүй. Дайсан ч хүчтэй...
Зомби хүн: Зомби хүн байна. Баярлалаа. Чи байсанд баяртай байна. Бусдын өмнөөс талархал илэрхийлье.
Нялх эзэн хаан: Баярлалаа, та ч бас болгоомжтой байгаарай. Нэг зүйл асуухаа мартчихаж... Энд баригдсан байсан хүн чи ганцаараа биз дээ?
Ваганма: Аан... Магадгүй тийм байх...
Нялх эзэн хаан: Тэгвэл явъя. Гарц хүртэл би бамбай болъё.
Бичиг: (Үхэшгүй цусан ванн)
Back to episodes Go home