|
Дүрийн тодорхойлолт |
|
Гол дүрүүд: 1. Жийн: Хүүхэд хамгаалагч, асуудлын шийдлийг олдог, шинийг сэтгэгч, чиглүүлэгч, орчныг сайжруулагч 2. Мона: Хүүхдэд туслагч, нөхцөл байдалд уялдуулан сайжруулах арга зам санал болгодог, дэмжигч, чиглүүлэгч 3. Лүлү: Ягаан арьстай шавьжинд дуртай даруухан охин. 4. Эми: Онц сурлагатан, олимпиадын аварга. Хичээнгүй шаргуу сурагч. Гэвч нийтэч зан зэрэгт тийм ч сайн биш. Зөвхөн хичээлээ хийхэд л хангалттай хэмээн боддог нэгэн. /Нэгдүгээр ангид гарсан дээрэлхэгч охин. Гэвч зохиолын цаг хугацааны явцад 1-р ангийн үйл явдлаас хойш зөвхөн хичээлдээ л бүх цагаа зориулж зарцуулсаар ирсэн. Энэ ангийн гол дүр./ Туслах дүрүүд: 1. Зори: Ангийн хүүхэд. Ажиглагч. 2-р ангийн гол дүр. 2. Номи: Нөгөө сургуулийн сайн сурлагатай охидын нэг. Эмид атаархагчдын нэг. 3. Дагалдагч охин 1: Ногоон үстэй жижиг биетэй охин 4. Дагалдагч охин 2: Даруухан охин 5. Эмигийн сургуулийн захирал багш. /Эрэгтэй/ 6. Нийгмийн ажилтан. /Эмэгтэй/ 7. Эми-н ээж: Шаардлага өндөртэй хатуу эмэгтэй. |
|
Хоолой |
План тавилт/Дүрс |
|
- “Итгэлийн гүүр” |
Ерөнхий гарчиг унших |
|
- Гуравдугаар анги - “Харилцаа бол тренд” |
1-р анги: Дэд гарчиг мөн унших |
|
1-Р ХЭСЭГ: Өөр сургуулийнхан Эми-г өдөж хоргооно. |
|
|
Сургуулийн захирал: Дүүргийн оны шилдэг сурагчийн цомыг хүртсэн “8А ангийн сурагч Эми”-г тайзнаа урьж байна. Баяр хүргэе!!! - Сурлагын өндөр амжилт хүсье. |
Захирал үг хэлэхтэй зэрэгцэн алга ташилтын чимээ сонсогдоно. Эмид цом гардуулахад гарт нь байгаа захирлын “Банда”-г тодруулж харуулна. Бүх сурагч Эмид баяр хүргэн алга ташина. |
|
Эми: Хннн. /Лүлү-г том харан үл тооно./ |
Тайзнаас буух үед Лүлү Эми-д дөхөн ирж баяр хүргэхээр гараа сунгана. |
|
Эми: Хичээл зүтгэл, амжилт хүүхэд бүрийн хувьд өөр. Би бүр илүү амжилттай сурна аа. /Монологи/ |
Эми тайзнаас буун өөрийн сууж байсан сандал дээрх цүнхэндээ цомоо чулуудан, гартаа төлөвлөгч дэвтэр, хичээл хийх хялбар арга зэрэг номыг барин урлаг заалнаас гадагш алхаж буйг дүрсэлнэ./ |
|
Лүлү: Эми чи мундаг юм аа, үнэхээр сайн байлаа. Эми: баярлалаа... |
|
|
Номи: Чи яаж дүүргийн шилдэг сурагч болж “Цом” авснаа хэлкүймуу /Охид инээлдэнэ/ Дагалдагч охин 1: Зовохгүй авсан биз.
Дагалдагч охин 2: Харин л дээ. Номи: Танай сургуулийнхан ч цэвэр ялж мэдэхгүй л дээ. |
/Эми сургуулиас гадагш ганцаар алхан цааш сургуулийн хажуугийн тоглоомын талбайгаар явах зуур нөгөө сургуулийн бүлэг охидтой таарна. Номи болон дагалдагч охид Эмиг харан хоорондоо инээлдэнгээ ярилцана. Эми бүгдийг сонссон ч үл дуугаран тоохгүй утасныхаа цагийг харан яаран өнгөрнө. Утасны цаг эргэлдэж, Эмигийн өрөөний цаг үдшийгзаан орчин солигдоно./ |
|
2-Р ХЭСЭГ Эми-н өрөөнд |
|
|
Эми-н ээж: Өнөөдрийн даалгавраа дууссан уу? Маргааш хийлийн дугуйлан бас англи хэлдээ явахаа мартаагүй биз. Эми: Үгүй, мартаагүй. Нээрээ өнөөдөр би шилдэг сурагчийн цом авсан./бахархангуй хэлнэ./ Эми-н ээж: Ганцхан шилдэг сурагч байх хангалтгүй. Дэлхий ертөнцийг тийм жижиг гэж бодоогүй биз. Даалгавраа дууссан бол нэмэлт хичээлүүдээ хий. /үл тоон хэлнэ/ Эми: За / Эми эвшээхтэйгээ зэрэгцэн сул дуугаар хэлнэ./ |
Ханын цаг шөнийн 12-г заана. Охин өрөөндөө даалгавраа шаргуу хийн сууна. Хана дүүрэн шинэ үг болон хийх ёстой даалгаврын төлөвлөгөө ирээдүйн мөрөөдлөө бичсэн цаас зэрэг түүний хичээнгүй шаргуу байдлыг илтгэх зүйлс дүүрэн харагдана. Охины ээж орж ирнэ. Ээж нь хаалгаа саван хааж гарна. Авсан цомоо ширээний буланд өнхрүүлэн тавьсан харагдана. |
|
Жийн, Мона: Сайн уу Эми, Баяр хүргэе. Эми: Юу вэ, та хоёр чинь яах гэж ирсийн? Та 2-ийн баяр хүргэх надад хэрэггүй. Мона: Хүүхэд бүр “Шилдэг сурагч” болддоггүй шдээ. Энэ чинь чиний хичээнгүй байсны төлөөх амжилт, өөрөөрөө бахархах хэрэгтэй. Эми: Миний цом авах хэнд ч хамаагүй... Жийн, Мона: Яагаад тэгэж бодоов? Эми: Манай нөгөө сургуулийн хүүхдүүд үргэлж намайг үгээр өдөж дээрэлхдэг. Жийн: Яагаад?? Чи тэд нараас асууж үзсэн үү? Мона: Тэдэнтэй, ярилцвал ойлголцоно гэж боджийна. Магадгүй тэр хүүхдүүд чам шиг онц сурахыг, шилдэг сурагч болохыг хүсдэг ч юм бил үү. Эми: Тийм бол хичээлээ л сайн хийнэ биз, юундаа дэмий сэлгүүцээд, өөр сургуулийн хүүхдүүдийг өдөөд явдаг байна аа шаал тэнэг.../элгэндээ гараа тэврэн бардам хэлнэ./ Жийн: Хүүе, чамд муухай хандсан байлаа гээд чи бусдыг тэгэж хэлж болохгүй шүү. Мона: Тийм шүү, ямар ч үед нэгэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй... |
/Цомны хоёр талаас Жийн, Мона нар гарч ирнэ./
|
|
Эмигийн ээж: Юу бувар бувар гээд шулганаад байгаа юм бэ? Юмаа хурдан хийгээд ирж шалгуулаарай... Эми: Заа. |
Энэ үеэр Эмигийн ээж чангаар загинах сонсогдоно. |
|
Эми: За за та хоёр дэмий юм ярих гэж ирсэн бол явцгаа, би хичээлээ хурдан дуусгаад шалгуулах ёстой... Мона: Өөв. Гэхдээ чи бидний хэлсэн зүйлсийг сайн бодоорой... “Эелдэг харилцаа чухал шүү” Жийн: Бас битгий ингэж орой унтаарай. Хүүхэд хичээлээ хийх хэрэгтэй ч бас амрах, чөлөөт цагаараа тоглож наадах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү. За баяртай. /санаа зовинонгуй хэлнэ./ Эми: /Уртаар санаа алдана/
|
/Жийн, Мона нар нисэн одно./
/Тэнгэрт гялалзах одод руу Эми хэсэг ширтэж орчин өөрчлөгдөнө./ |
|
3-Р ХЭСЭГ Орчин: Хоёр сургуулийн дунд орших тоглоомын саравч. |
|
|
Лүлү: Чи их яаруу явах юм аа. Эми: Дэмий юм ярьж битгий цаг үрээд бай. Яах гэсийн. Лүлү: Дэмий ч биш л дээ завтай бол дараа хамт кино үзэх үү л гэх гээд?? Эми: Мэдээж үгүй... /Бага зэрэг бодлогоширсон байдалтай гацан зогссон боловч ийн хэлнэ./ - Кино үзэх гадуур зугаалах бол хичээл хийх цагаас үрнэ, шал дэмий зүйл... |
Эми шахуу цагийн хуваарьтаа захирагдан яарч явах ба их л уцаартай алхана.
/Тэднийг ийн ярилцан явах үеэр нөгөө сургуулийн охид Эмиг хүлээсэн байдалтай сааданд зогсож байх нь тэр. |
|
Нөгөө сургуулийн охид хоорондоо: “Чинийх ч хөөрхөн юм байна, минийх бас гоё байгаа биз” /гэх мэтчилэн ярилцана/ Хүүхдүүд шуугилдана. |
Нөгөө сургуулийн охид өөрсдийн цүнхний оосрыг барин нэг хоорондоо элдвийг ярилцан байх ба Эмиг харангуутаа бүгдийнх нь царайнд байсан инээмсэглэл алга болно. Зори болон эхний ангиудад гарсан дүрүүд саад тойрон хамт зогсож байгаа нь дүрслэгдэн, шуугиан сонсогдоно./ |
|
Номи: Хүүе өнөө шилдэг Эми чинь нэг найзтай болчиж... хихихи Эми: Хннн... |
/Бүлэг охидын хажуугаар алхан өнгөрөх гэж оролдоно/ |
|
Дагалдагч охин1 : Нээрээ танай сургуулиас ямар аргаар шилдэг сурагч тодорсныг хэлээч. Яг яаж, үнэнээ хэлээч... хахаха /охид инээлдэнэ/ Лүлү: Эми хичээлээ сайн хийдэг болохоор л “шилдэг сурагч” болсон шдээ. Та нар яагаад Эмид ингэж хандаад байгаан бэ. Дагалдагч охин1 : Айн, Лүлү чамайг ч гэсэн анх шилжиж ирэхэд Эми л элдвээр хэлэн дээрэлхдэг байсан биз дээ. Манай сургуулийн групп-т ч чиний зураг явж л байсан даг... хихихихи Номи: Чи яагаад энэ их занттай нийлээд яваад байгаа юм. Хичээлээ сайн хийдэг нэрээр бүх багш нарт хайрлагдан, бусад хүүхдийн орон зайг булаагч, Эми: Хнн, муу хоосон толгойтнууд. Хүн гоочилж явахын оронд харьж хичээлээ хий... |
|
|
Дагалдагч охин1 : Хичээл хийх ээ, чам шиг худал дүн авснаас хийгээгүй нь дээр /инээнгээ хэлнэ./ Эми: Наад гараа ав. Та нар шиг юмнууд ёоо.. яахаараа... надаас хол бай... /Эми зогтусан эргэж харангаа хэлнэ./ |
Дагалдагч охин1 Эмид ойртон ирж түүний цүнхнээс гэнэт татан түүнийг өдөж хоргооно.
|
|
Номи: Яасан гэнээ, арай арай Лүлү: Охидоо битий л дээ. Хоорондоо эвтэй байя. Эми бид хоёр зүгээр л харих гэж байсан шдээ Лүлү: ёо-оо-ё |
Номи гартаа барьсан цүнхний тоглоомоо Эмирүү шиднэ. Эми уурсан Номигийн шидсэн зүйлийг нүүррүү нь шиднэ. Мөн эргэж харан цүнхнээс нь зулгаасан охины гарыг мултлан цүнхээ тайлан хүнд цүнхээ гурав эргүүлээд шидэх үед цүнх Лүлү-г онох нь тэр./ /Доош толгойгоо барин сууна. Түүний дух нь том бондойсон байна. Унасан цүнхнээс өнөөх цом цухуйх нь тэр. / |
|
Нийгмийн ажилтан: Хүүе та нар чинь яаж байна аа. Та нар бүгд эндээ байж бай. Хэн хэн байгааг би сайн харчлаа. Зугтахгүй шүү. /сандрангуй хэлнэ/ Алив хоёулаа сургуулийн эмч рүү очъё, - Өөө захирал аа ашгүй та ирчихэв үү./санаа амрангуй хэлнэ./ Захирал: За хүүхдүүд, юу болж байна. Бүгдээрээ миний өрөөнд орцгоо. Ноцтой асуудал дэгдлээ дээ... /гээд охидыг явахыг заана./ |
Тэдний зодооныг эргэн тойрны хүмүүс болон сурагчид харж байвч хариу үйлдэл эс үзүүлнэ. Охид сандралдан Лүлү-г тойрон зогсоно. Тэр дунд Эми ихээхэн гэмшсэн байдалтай хүмүүсийн тойргийн гадна зогсож харагдана. Энэ үед нийгмийн ажилтан дөхөн ирж Лүлү-г авч явна.
|
|
Захирал: Та нар ч хамт ор! /хэмээн хэлнэ.
|
Зори-той хамт байсан өмнөх ангид гарсан ганц хоёр хүүхдүүд мөн дагаж захирлын өрөө рүү алхана. Захирал багш газар унасан цомыг аван өрөөндөө барьж зогсон орчин солигдоно. |
|
4-Р ХЭСЭГ “ХАРИЛЦАА БОЛ ТРЕНД” ЗАХИРАЛЫН ӨРӨӨНД |
|
|
Захирал: /хоолойгоо засан/ – За, асуудлыг бүгдээс чинь сонсож ойлголоо. Манай сургуулийнхан миний гарын боолтыг их сонирхдог байсан, тийм үү? /Хүүхдүүд гайхан харна./ Одоо “манай, танай” гэж ялгахгүй ярья. Бидний үед хүүхдүүд нэгнээ дээрэлхэж харилцах, зодолдохыг “нийгэмшихүйн нэг хэлбэр” гэж боддог байлаа. Би ч бас тэгж л явсан. Гэхдээ тэр “харилцаа” амьдралд минь ийм сорви үлдээнэ гэж төсөөлөөгүй юм. /Гарынхаа боолтыг тайлан сорвио харуулна./ Сурагчид: “Өөө...өөх!” /зэрэг дуу алдана./ Захирал: Би боловсролын салбарт ажилласнаасаа хойш сургуулийн орчинд нэг ч хүүхэд над шиг бие болон сэтгэлийн шархтай битгий болоосой гэж бодож ирсэн. Өнөөдрийн болсон явдлыг бид хамтдаа ярилцах ёстой. Энэ хэрэг даамжирсан бол яах байсан бол гэж бодсон уу? Сургууль бол зөвхөн мэдлэг олгох бус, эрүүл аюулгүй, ээлтэй орчинд хүүхэд сурч хөгжих эрхээ эдлэхийн хамт, аливаа эрсдлээс ангид байж хамгаалагдах газар. Энэ бүхэнд бүх хүний оролцоо, ойлголцол, хүндэтгэлтэй харилцаа хамгийн чухал. Тийм үү? Сурагчид: Тийм ээ... /нам дуугаар нэгэн зэрэг хэлнэ./ |
Захирлын өрөөнд дээрэлхэгч охидын бүлэг болон зодооны үйл явдал болоход харж зогссон ажиглагч хүүхдүүд Эми нар орж зогссон байна. /Захирал өөр сургуулийн гэлтгүй бүх хүүхэдтэй нэг нэгээр нь уулзаж буй дүрс харагдана... Эхлээд Эми ярина үүний дараа захирлыг дүрслэн харуулснаа үргэлжлэн камер эргэхэд Номи шилдэг сурагчийн цомын тухай ярьж буй гэх мэтчилэн дараа дараагийн хүүхдүүдтэй захирал тус тус ганцаарчлан уулзаж буй нь дүрслэгдэнэ. match cut montage / |
|
Захирал: Өнөөдрийн хэрэгт нэгнээ муухай үгээр өдөж, дээрэлхэж харилцсан, улмаар бэртээсэн нь үнэхээр харамсалтай. Гэхдээ энэ тухай надад мэдэгдсэн хүүхдэд би маш их талархаж байна. |
Камер эргэн модон дээр сууж байгаа хүүхэд хамгаалагчийг харуулна.
|
|
Захирал: Энэ асуудалд оролцсон сурагчид бүгд буруутай ч дэргэдээс нь харж дуугүй өнгөрсөн та нар ч гэсэн энэ явдлын нэг хэсэг. |
Камер эргэн ажиглагч хүүхдүүдийг харуулна. Зори болон өмнөх ангийн дүрүүдийг харуулна. |
|
Захирал: Дараа нь ийм зүйл тохиолдвол дуугүй хараад өнгөрч болохгүй, хэн нэгэн дээрэлхүүлж байвал туслах, дээрэлхэлтийг зогсоох арга замыг хүүхэд бүр заавал олох хэрэгтэй. Багш нь нэг л зүйл хүсэж байна — “Сайхан харилцаа үргэлж сайн зүйлд хүргэдэг. Та нарын хэлдэгээр ХАРИЛЦАА БОЛ ТРЭНД шүү дээ, хүүхдүүд ээ”, Хэн нэгэн чамтай муухай харилцвал зөрүүлээд муухай харилцана гэсэн ямар ч дүрэм байхгүй. Энэ бол маш буруу ойлголт /гэж инээмсэглэн хэлнэ/ Сурагчид: Ойлголоо багш аа... /Зөөлөн хэлнэ/ |
|
|
Захирал: “Хүүхэд бүр нэгэнтэйгээ хүндэтгэлтэй, сайхан харилцах дадлыг хэвшүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй”
|
/захирлыг ийн хэлэх үеэр Номи, Эми руу “Биднийг уучлаарай” гэх бичигтэй жижигхэн зүрхэн хэлбэртэй захиаг өгнө. Эми инээмсэглэн гадагш харахад Мона, Жийн нар түүн рүү хариу даллана. Дэлгэц солигдоно./ |
|
5-Р ХЭСЭГ ТӨГСГӨЛ. |
|
|
Эми: Лүлү, чамайг сонсолгүй түргэн уурлаж, муухай зан гаргасанд уучлаарай. Бас чамайг гэмтээе гэж огтхон ч бодоогүй шүү. Ер нь хэнийг ч гэмтээе гэж бодоогүй.../гэмшингүй шал руу харан хэлэнгээ бэлдсэн бэлгээ өгнө./ Лүлү: Өөөөөөөх үзье гээд байсан киноны.... Эми: Хамт үзэх үү? /Лүлү маш их баярласандаа бүр хөлөө дэвслэн Эми-г тэвэрнэ.../ |
Ангид Лүлү ганцаар сууна. Гаднаас Эми гартаа киноны билет болон эрвээхэйн пин барин орж ирнэ. Эми Лүлү-д дөхөн очих боловч нэг л Лүлү-тай юм ярихдаа зүрхшээн зогсож харагдана. Энэ үеэр Жийн Эми-г нуруунаас нь зөөлхөн түлхэн зоригжуулна. Мона эсрэг талд нь цонхны эсрэг талд “Зоригтойгоор уучлалт гуйгаарай” гэсэн самбар барин хийсгэн харуулна. |
|
Жийн, Мона: Тийм ээ, найзуудаа вүхүхүхү “ХАРИЛЦАА БОЛ ТРЭНД” /гэж нэг дуугаар хэлээд, хөгжилтэй инээлдэнэ./ |
”Харилцаа бол трэнд”гэх самбарыг гартаа барин дэлгэц хаагдана./ |
Back to episodes Go home