Doraemon 2025 85-87

85-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Жайан

Хүү

Мук

Эрэгтэй, нохой

Арслан

Эрэгтэй

Нобитагийн ээж

Эмэгтэй

Цагдаа

 

 

Дораэмон:             Энийг өгч байгаа юм гэнэ үү?

Нобита:          Хэн хаясан байна аа? Би ч бас оллоо!

Дораэмон:             Шууд нээж болохгүй ээ.

Нобита:          За, за! Сая намайг шанаадаад долоочих шиг боллоо!

Дораэмон:             Тийм юм байж болно гэж үү дээ!

Нобита, Дораэмон:    Үгүй ээ!

Дораэмон:             Юу вэ? Энэ чинь? Жайаны нохой Мук биш үү?

Жайан:           Аа, тэрийг бол өгчихье дээ!

Нобита:          Өгөх гэж?

Жайан:           Энэ чинь үг даадаггүй, юу ч сайн сонсдоггүй юм! Тоглоом хийж чадахгүй болохоор нь хаясан.

Дораэмон:    Жайан! Тэр чинь буруу зүйл шүү дээ!

Жайан:           Та нар олсон юм бол хариуцлагаа хүлээгээд харж хандаж бай!

Нобита:          Дандаа хуцдаг, дургүй хүрмээр нохой ч гэлээ…

Дораэмон:    Ингэж болохоор өрөвдмөөр байна шүү…

Нобита:          Бидний хийж чадах зүйл байна уу?

Дораэмон:    Нээрэн тийм! Хэлж байгааг сонсдог болгоод сургачихъя!

Нобита:          Яаж тэр вэ?

Дораэмон:    Сайн болгодог малгай! Хэрвээ хэлээд өгвөл…энийг өмссөн хүн нь нөгөө хүнийгээ дуурайж, адилхан хөдөлдөг! Хэзээ ч эсэргүүцэж чаддаггүй! Туршаад үз дээ!

Нобита:          Тэгвэл…Суу! Тэгвэл эргэ! Гэртээ!

Дораэмон:    Гэхдээ нохойн байшин байхгүй бол яаж буцах вэ дээ…

Нобита:          Тийм шүү, тийм…

Дораэмон:    Гэхдээ Мук олон төрлийн авьяастай шүү дээ!

Мук нохой:   Би ч гэсэн чаддаг бүхнээ хийнэ дээ!

Нобита:          Юу… ярьж байна?

Дораэмон:    Энэ малгайг өмсөхөөр ярьж чаддаг болчихдог юм!

Мук нохой:   Тэр хүү чинь надаа “муур шиг дуугар”, “хүйсэндээ цай буцалга” гэх мэт юу ч хамаагүй хийлгэдэг! Нохой муур шиг дуугарах ёстой ч гэж юу байх вэ дээ! Хүйсэндээ цай буцалгана гэвэл эхлээд яаж хийхийг нь үзүүл л дээ!

Нобита:          Аймаар бүдүүлэг үг хэллэгтэй юм аа!

Дораэмон:    Эзнээ л дуурайсан хэрэг.

Мук нохой:   Надад бол дандаа үлдэгдэл хоол л өгдөг шүү дээ. Заримдаа ганц удаа ч гэсэн тансаг нохойн хоол өгөөсэй! Гэхдээ би тэр хүнийг үнэхээр хайрладаг, намайг жаахнаас минь өсгөсөн юм даа!

Жайан:           Нааш ир!

Мук нохой:   Тэр үед бол намайг эрхлүүлдэг байсан даа!

Нобита:          Мук үнэхээр өрөвдөм юм!

Дораэмон:    Жайан муухай аашилж!

Нобита:          Тийм байна! Тийм байна!

Дораэмон:    За больё! Би Жайанд чангахан хэлээд өгнө!

Нобита:          Тэг! Хэлээд өг!

Дораэмон:    За явъя, Мук!

Нобита:          Сайн уурлаад хэлээрэй! Гэхдээ энэ малгай үнэхээр сонин юм аа! Өөр амьтанд туршаад үзье! Гэхдээ нохой, муур бол хэт жирийн болохоор сонирхолгүй. Жишээ нь тэгвэл…арслан ч юм уу…

Дораэмон:    Харашүжин - Өлсгөлөн мастер!

Шизүка:         Өө Нобита?

Нобита:          Мэдээгээр амьтны хүрээлэнгээс арслан зугтсан тухай гараагүй биз?

Шизүка:         Арслан? Тэгж сонсоогүй.

Сүнэо:             Унтаагаараа яваа юм уу?

Нобита:          Тэнд арслан...Арслан гэж юу байхав, арслан чинь, тийм биш байсан биз. Ёстой энд байх учиргүй юм! Учиргүй...Байна шүү дээ! Сайн болгодог малгай! За одоо болно! Илүү хурдан! Улам бүр, өшөө илүү!
За тэгвэл! Дараагийнх нь юу байвал дээр бол? За тэгье… “Суу!” Яаж байна? Гайхаж байгаа биз! Одоо бүр илүүг үзүүлнэ! Би арслантай барилдана аа!! Гэхдээ чи ялагдана шүү!

Арслан:          За ойлголоо!

Нобита:          Хараач, хараач! Арай ч дээ!

Сүнэо:             Чи ч бас гайхмаар юм!

Хүү1:               Хиймэл амьтан л байна шүү дээ.

Шизүка:         Сайн хийсэн ч гэж хэлэхгүй…

Нобита:          Энэ чинь юу болоод байна аа? Юу яриад байна, жинхэнэ арслан шүү! Бариад үзэхгүй юу! Баларлаа! Аюултай зүйл болоогүй байна. Аа, солиод зүүчихэж! Өнгөрчээ!

Арслан:          Суу! Гараа өг! Чиний гэрийг хайж олох гэж байна.

Нобита:          Ээж анзаарч байгаад яаж ийгээд туслаасай… Би ирлээ!

Нобитагийн ээж: Яваад ирэв үү! Өө хөөх… Арслангийн бүжиг? Энэ улирлынх биш биз дээ? Сургууль дээр тоглох жүжиг үү?

Нобита:          Үгүй ээ, энэ бол жинхэнэ…

Арслан:          Илүү юм битгий ярь!

Нобита:          Ямар нэг юм унших уу? Найз аа, тоглоом тоглох уу?

Арслан:          Би одоо маш их өлсөж байна шүү!

Нобита:          Доарэмон!

Дораэмон:    Яах ч аргагүй юм байна. Тэгж сайн хайсан байтал Жайаныг олсонгүй.
Явж хайя. Ойлголоо, дахиад нэг хайж үзье.

Нобита:          Дораэмон! Дораэмон!

Арслан:          Өлсөж байна!

Нобита:          Байз, байз, хүлээ!

Нобитагийн ээж: Чи одоо түүнд юу хийх гэж байгаа юм? Буцааж тавь!

Нобита:          Хиам, миний амь хоёрын аль нь танд чухал юм бэ? эдэс чинь цадав уу?

Арслан:          Ингээд бүр илүү өлсөөд байна!

Нобита:          Гэхдээ одоо юу ч үлдээгүй шүү дээ!

Арслан:          Чи л амттай юм шиг харагдаад байна. Зугатах нь уу?

Нобита:          Зугатахгүй ээ!

Арслан:          За тэгвэл гал тогооноос цөцгийн тос аваад ир.

Нобита:          Аваад ирлээ.

Арслан:          Хувцсаа тайл!

Нобита:          Тайлчихлаа.

Арслан:          Тосоо түрх!

Нобита:          Түрхчихлээ!

Арслан:          Биедээ ч бас түрх!

Нобита:          Биедээ түрхчихлээ!

Арслан:          Таваг дээр суу!

Нобита:          Суусан!

Арслан:          Сайхан хооллоё!

Нобита:          Дораэмон!

Арслан:          Байз, яагаад ч юм нэг юм дутаад байгаа юм шиг…

Нобита:          Юу юм?

Арслан:          Би кетчуптайгаар идэх дуртай шүү дээ.

ТВ эрэгтэй:    Нэг ч хором зогсолгүй 367 градус болсон гэж дуулсан.

Нобита:          Кетчуп байхгүй юу?

Нобитагийн ээж: Одоо дууссан байгаа.

Арслан:          Тийм үү… за яахав. Тэгвэл кетчупгүйгээр… Үгүй ээ, бодлоо өөрчлөлөө! Яваад аваад ир! Зугатна гэж бүү бодоорой!

Нобита:          Энэ байдалтайгаар зугтаж чадахгүй шүү дээ!

Худалдагч эр:       Урьдын адил баярлалаа. Ийм их кетчуп аваад яах гэж байгаа юм?

Нобита:          Биедээ түрхэнэ. Яана аа, яана аа…Гэр улам ойртож байна…Ингээд орвол…Аюултай!

Жайан:           Хөөе, Нобита! Нээрээ хэлэхэд нэг юм асуух гэсэн юм…Мук хаана байна? Хөөе, нэг юм хэл л дээ! Наад тэнэг малгайгаа тайл!

Нобита:          Жайан! Жайан, түр хүлээ! Жайан! Зогс!

Жайан:           Нобитаааааааа!! Болохгүй гэж хэлж байхад! Чи юу хийгээд байна аа!?

Нобита:          Тийм биш ээ! Энэ чинь…

Жайан:           Юу вэ?

Арслан:          Энэ талынх нь илүү амттай юм байна.

Нобита:          Мук?!

Жайан:           Мук!

Дораэмон:    Жижигрүүлэгч!

Жайан:           Мук!

Дораэмон:             Яг цагтаа амжлаа!              

Цагдаа1:                 Арслан энд яагаад байгаа юм бэ?

Эрэгтэй1:               Аа тэр үү? Би тэжээж байсан юм, томдоод ирэхээр нь хаячихсан.

Цагдаа1:                 Ийм хариуцлагагүй зүйл гэж юу байдаг юм бэ! Цагдаагийн газар руу явъя!

Жайан:           Мук, баярлалаа! Дахиж чамайг хаяхгүй ээ! Бид үргэлж хамт байна!
Болно оо, Мук! Гижиг хүрээд байна! За, харья! Би чамайг үүрээд явъя!

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Нобитагийн ээж

Эмэгтэй

Тамако

Охин, Нобитагийн ээж нь хүүхэд байхдаа

Нобитагийн эмээ

Эмэгтэй

Хүүхдүүд, дуучин эмэгтэй,

 

 

Дораэмон:             Ээжийн очир эрдэнийг хулгайлсан нь

Нобитагийн ээж: Энийг дээ! Нобита! Авсан юмаа тэнд нь орхиж болохгүй гэж хэлдэг

байх аа!

Нобита:          Зааа! Яг цэгцлэх гэж бодож байсан шүү дээ…

Нобитагийн ээж: Юмыг анхны байранд нь тавь! Ээж нь залхуу занд хамгийн дургүй шүү!

Нобита:          За за.

Нобитагийн ээж: Өө, наадах чинь…Энэ юу билээ?

Нобита:          Ээж таны хүүхэд үеийн гэрэл зургийн цомог. Агуулахын мухарт байсан.

Нобитагийн ээж: Өө хөөх, ямар дурсамжтай юм бэ! Хөөх, ийм хөөрхөн зурагнууд ч байж! Одоо бол нэлээн дургүй хүрмээр л дээ. Хмм, үнэхээр дурсгалтай юм байна! Энэ байна! Одоо бодоход ч дотор харамсалтай санагддаг юм!

Нобита:          Юу? Юу юм бэ?

Нобитагийн ээж: Хараач! Энэ, энэ шүү дээ!

Нобита:          Ээжийн эмээд тэврүүлсэн зураг байна, тийм үү?

Нобитагийн ээж: Эмээгийнхээ гарыг сайн хар даа!

Нобита:          Аа!? Ямар нэг юм гялалзаж байна!

Нобитагийн ээж: Очир эрдэнэ шигтгэсэн бөгж!

Нобита:          Очир эрдэнэ ээ? Ийм том байсан гэж үү?

Дораэмон:    За, үзье, үзье!

Нобитагийн ээж: Ээж нь насанд хүрэхээрээ авах ёстой байсан юм. Одоо бол хэдэн арван сая иений үнэтэй болсон байх! Хэрвээ тэр бөгж байсан бол энэ байшинг шинэчилж барина!

Дораэмон:    Тэгээд мөрөөдлийн зүйлс хэдэн арваар, бүр хэдэн зуугаар авч чадна!

Нобита:          Тоглоом, радио аппарат, карт, юу ч байсан авна. Хүссэн бүхнээ авч чадна даа!

Нобита:          Очир эрдэнийн бөгж байсан бол шүү дээ.

Нобитагийн ээж: Энэ миний буруу биш шүү! Би мартдаггүй юм. Тэр өдөр 8-р сарын 17 байсан, ээж нь долоон настай байсан. Хоёр сэжигтэй эр…гэр лүү нууцаар орж ирсэн юм!

Дораэмон:    Ямар муухай хулгайчууд вэ?

Нобита:          Хулгайч бүр ч муухай!

Дораэмон:    Хулгайч гэдэг бол ер нь л аймшигтай!

Нобита:          Би байсан бол хулгайчийг хөөж гаргах л байсан даа!

Дораэмон:    Тийм ээ, хөөж явуулцгаая!

Нобита:          Өө, тийм шүү дээ! Цаг хугацааны машин! За, явъя! За, хурдан хайя!

Нобита:          Ээ… Катаока… Катаока хаана байна?

Дораэмон:             Цомог дээрхтэй адил байна!

Нобита:          Тэгэлгүй яахав дээ! Дагаад явъя! Ээж арай нүдний шил зүүгээгүй үе байж!

Тамако:           Юундаа дагаад байгаа юм бэ? Цагдаа! Цагдаа!

Нобита:          Хүүхэд байхаасаа л хүчтэй байж гээч! Үнэн учрыг хэлэх боломжгүй л дээ…

Дораэмон:             Яана аа… Тэр айлд бөгж байгаа нь үнэн…

Нобита:          Түүн дээр хулгай орох нь ч бас үнэн…

Эрэгтэй1:               Эднийх Катаока сангийнх.

Эрэгтэй2:               За!

Эрэгтэй1:               За оръё!

Эрэгтэй2:               За!

Эрэгтэй1:               За, Никаоя худалдаа байна!

Нобитагийн эмээ:       За! Мирин л авъя гэвэл болох байгаа! Өө, шинэ хүн байна? Танилцъя!

Эрэгтэй1:               Хөөе!

Эрэгтэй2:               За, ашигтай байг!

Эрэгтэй1:               Энэ хүн тооцоонд сайн шүү, 3-р зэрэгт орсон!

Нобита:          Буруу хүн нь байх юм аа. Боломжтой бол дугуйн хажууд хараад зогсох нь илүү аюулгүй байх!

Дораэмон:             Хмм… за яахав. Очир эрдэнийг хамгаалахын төлөө шүү дээ.

Нобита:          Одоо чи бид хоёр хулгайч шиг харагдаад эхэллээ…

Дораэмон:             Хулгай бол хийхгүй ээ!

Нобитагийн эмээ:       Тамако! Чамд хэд хэлж байж чи ойлгох юм бэ? Тоглосон тоглоомоо ингээд орхиж болохгүй!

Тамако:           Яг сая цэгцлэе гэж бодож байсан шүү дээ!

Нобитагийн эмээ:       Сайтар цэгцэлж сур! Ээж нь залхуурлыг хамгийн их үздэг шүү!

Нобита:          Надад яг хэлдэг үгсийг л хэлээд байх чинь…

Дораэмон:             За, очир эрдэнийг хайцгаая!

Нобита:          Хэрвээ байгаа бол шүүгээ, авдар дотроос л олдоно доо?

Дораэмон:             Тэгэх байлгүй.

Нобита, Дораэмон:    Олчихлоо!

Тамако:          Хэн бэ, та хоёр?

Нобита:          Бид хоёр...

Тамако:          Хулгайч!

Нобита, Дораэмон:    Нөгөө...бид хоёр...

Тамако:          Дуугүй бай! Би та хоёрыг барина даа! Хүлээ! Хүлээ! Хүлээ! Ээж! Хачин хүмүүс ороод ирсэн байна!

Нобитагийн эмээ:       За аймаар юм байна. Сэжигтэй ч юм…

Тамако:          Зүгээр ээ! Олдвол би шууд нухаад өгнө! Хөөш! Гараад ир! Өө хөөрхий! Энэ хоёр яг бөгж хулгайлах гэж ирсэн байна! Ээж ээ, энэ чинь очир эрдэнэ үү? Аймаар үнэтэй биз дээ?!

Нобитагийн эмээ:       Тэгэлгүй яахав дээ.

Тамако:          Тамако том болохоор та надад өгнө гэсэн үг!

Нобитагийн эмээ:       За, тэгье.

Тамако:          Бага зэрэг зүүгээд үзье ээ…     

Нобитагийн эмээ:       Аа хөөе! Дахиад юмаа хаяад! Тамако!

Тамако:          Сүйт бүсгүй болж тоглоно доо, гоё!

Нобита, Дораэмон:    Үгүй ээ!

Тамако:          Сүйт бүсгүй болж тоглоно доо! Такасагояа! Такасагояа!

Хүү1:                        Үүрд хайрлах уу?

Тамако:          Тэгнэ ээ, хайрлана!

Хүү2:                        Би чадахгүй ээ!

Нобита:          Яана даа! 10 саяын үнэтэй очир эрдэнийн бөгжөөр тоглож байдаг!

Дораэмон:             Ингэхэд нөгөө хоёр хулгайч хэзээ гарч ирэх юм бол оо?

Тамако:          Тэгнэ ээ!            

Хүү3:                        Мацүда Сейко ирж байгаа гэнэ!

Тамако:          Айн? Үнэн үү? Хаана тэр вэ?

Хүү3:                        Буудлын өмнөх дуу бичлэгийн дэлгүүрт!

Хөвгүүд:         Хөөх, явъя!

Тамако:          Тамако ч бас очно оо!

Хүүхдүүд:               Сейко!

Нобита:          Ингэж байвал хулгайд өртөхөөс өмнө өөрсдөө гээчих нь!

Дораэмон:             Харин тэхх.

Эмэгтэй дуучин:  Баярлалаа! Май, аваарай.

Эрэгтэй3:               Сэйко, амжилт хүсье! Дэмжиж байгаа шүү!

Эмэгтэй дуучин:  За!

Эмэгтэй1:               Өө, хүлээ!

Тамако:          Энэ байна шүү! Жинхэнэ юм байна! Жинхэнэ! Над руу даллаж байна!

Нобита:          Энийг яах уу? Энийг энэ чигээр нь бидний үед аваад очих уу?

Дораэмон:             Тэгвэл бид чинь хулгайч болчихно шүү дээ!

Нобитагийн эмээ: Тэгэлгүй яахав. Ингээд ч төвөг болж байна даа.                             

Нобита:          Юу ч хэлээд нэмэргүй юм даа.

Нобитагийн эмээ: Үнэхээр хэцүү хэрэг болчихлоо. Юу гэж хэлээд ч ойлгохгүй хүмүүс юм.
Аа, тийм байна! Энийг та хоёр аваад явбал яасан юм бэ?

Дораэмон:             Юу? Энэ чинь хэдэн саяын үнэтэй алмаз биш гэж үү?

Нобитагийн эмээ: Үгүй ээ, энэ бол тийм үнэтэй эд биш. Ердийн шилэн эдлэл.

Нобита:          Юу гэнэ ээ?

Нобитагийн эмээ: Тамаког жаахан сургамжилъя даа! Ийм замбараагүй занг одоо засахгүй бол хожим оройтно. Яаж байгаа чинь энэ вэ?

Тамако:          Алга! Байхгүй байна.

Нобитагийн эмээ: Одоо наанаа олтлоо хай! Алга болгочихоод миний буруу гээд л болоо юу?

Тамако:          Тэр хоёроос л болсон шүү!

Нобита:          Гэхдээ нэг талаар өрөвдмөөр ч юм…

Тамако:          Алга байна.

Нобитагийн ээж: Тэгэхээр...гарын үсэг зуруулж авчихаад очсон ч олоогүй юм даа.

Нобита:          Одоо үнэнээ хэлэх ч бас эвгүй болох байх даа.

Дораэмон:             Тэгэлгүй яахав.

Нобитагийн ээж: Өө, Нобита! Чи агуулахад цүнхээ хаяад ирсэн байна билээ!

Нобита:          Өө? А-а, тийм…

Нобитагийн ээж: Чамайг замбараагүй шүү гэж би үргэлж хэлдэг биз дээ!

Нобита:          Аа… ээ… хм… хурим хийж тоглож байгаад...Гарын үсэг зуруулаад...

Нобитагийн ээж: Энэ юу вэ ээ? Яагаад Нобита миний хийсэн хэргийг мэдэж байдаг билээ?

86-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Жайан

Хүү

Ирээдүйн хүн

Эрэгтэй

Нобитагийн аав

Эрэгтэй

Нобитагийн ээж

Эмэгтэй

Хүүхдүүд

 

 

Сүнэо:             Шинэ загвар бас худалдаж авсан! Карбон рамтай, бүтэн түдгэлзүүртэй, 27 араатай гэж байгаа!

Нобита:          Надад ч бас авч өгөөсэй!

Сүнэо:             Боломжгүй ээ!

Нобита:          Би одоо байгаа дугуйгаа үнэхээр жигшдэг! Унаж чаддаггүй болохоор ямар ч байсан заавал шинэ дугуйтай болно.

Нобитагийн аав: Яадаг ч байсан солино оо! Энэ цохиурыг би 10 жил хэрэглэж байна.

Нобитагийн ээж: Энэ хувцсыг ч бас 10 жил өмсөж байна шүү!

Нобитагийн аав: Хувцас ч яахав, цоорчихоогүй байгаа юм чинь.

Нобитагийн ээж: Цохиур ч бас хугараагүй байгаа юм чинь! Ашиглаад л бай.

Нобита:          Дугуй бол бүр ч худлаа юм байна.

Нобитагийн ээж: Өөрт чинь юу байна?

Нобита:          Дэлхий дээр авахыг хүссэн юм хэтэрхий олон байдаг. Гэхдээ авах мөнгө нь байхгүй. Юу ч авч чадахгүй байна шүү дээ. Өө? Тэр чинь юун ном юм бэ?

Дораэмон:    Хэрэггүй! Наадхыг чинь ерөөсөө авахгүй!

Нобита:          Энэ юу вэ? Сэнс үү?

Дораэмон:    Хэрэггүй! Хэрэггүй! Хэрэггүй зүйл зардаг компанийн каталог!
Надад ерөөсөө юу ч хэрэггүй!

Нобита:          Юу нь хэрэггүй гэж? Энэ ирээдүйн каталог юм уу? Тэгж л харагдаж байна! Зөндөө олон сонин хачин юм байна шүү дээ! Дугуй ч байна!
Нэг удаагийн эргэлтээр 100 метр! Дээд хурд 200 км! Автомат тогтворжуулагчтай! Мөргөлдөхгүй! Итгэмээргүй өндөр чанартай!
Гайхалтай юм! Энэ гоё юм байна! Зааа, хэрэгтэй гэж хэлэх төдийд л гараад ирлээ! За дахиад туршиж үзье. Бөмбөгийг алдаагүй цохидог цохиур! Энэ гольфийн цохиур ч надад хэрэгтэй. Болчихлоо!
Энэ даашинзыг хүсэж байна! Зүгээр дээ, та өөртөө үлдээ. Талархлын хариу юм шүү. Хоо, ирээдүйн гайхалтай дугуй! Дээр нь мордоход унахгүй байна гээч!

Дораэмон:    Ирээдүйгээс худалдан авалт хийхдээ болгоомжтой!

Шизүка:         Юу хурдтай явчихав аа!

Нобита:          Хэт хол явчихлаа. Өө, Шоүкүн! Ямар байна? Миний хамгийн сүүлийн үеийн дугуй ямар байна?

Сүнэо:             Юу… энэ юу вэ!? Хаанаас авсан юм бэ?

Нобита:          Энэ байхад хүссэн бүхнээ авч болно гэж байгаа шүү! Хэрвээ хүсвэл та нарын хүссэн бүхнийг…

Шизүка:         За, за, гаргаад өг!

Сүнэо:             Гаргаад өг!

Жайан:           Минийхийг гаргаад өг!

Нобита:          Чи түр хүлээ, түр хүлээ! Түр хүлээж бай!

Дораэмон:    Сэнс авах боломжгүй ч…Халууцах үед зайрмаг бол болно оо.
Амттай! Нобитагаас илүүг нь авч чадаагүй болохоор…Хааяа нууж идэж байна аа.

Нобита:          Дораэмон!

Дораэмон:    Нобита! Юу ч байхгүй! Юу ч байхгүй шүү!

Хүү1:               Оруулчихлаа!

Нобита:          Хүн бүр баяртай байгаа.

Сүнэо:             Миний толгойд яг таардаг малгайг анх удаа өмсөж байна. Яалт ч үгүй ирээдүйн эд байна!

Дораэмон:    Юу гээчийн чөтгөрөө хийгээд байна аа?

Нобита:          Юунд айлгадаг юм бэ? Би бүгдэд нь сайхан зүйл хийсэн гэж бодсон.

Дораэмон:    Энэ чинь шуудангийн захиалгын каталог! Мөнгө төлөх хэрэгтэй шүү дээ! Удахгүй төлбөр нь ирнэ.

Нобита:          Тэгдэг юм уу? Хэдийг төлөх үү?

Дораэмон:    Тэнэг гэхэд арай олон авсан байна даа. Ойролцоогоор 5 сая иений өртөгтэй.

Нобита:          Сард 500 иений төлбөрөөр…

Дораэмон:    10 мянган сар төлнө гэсэн үг…

Нобита:          Болохгүй ээ! Барааг нь буцаая!

Дораэмон:    Буцаалт хийх боломжгүй.

Нобита:          Тэгвэл… төлбөр төлж чадахгүй бол…

Дораэмон:    Луйвар хийсэн гээд аваад явдаг.

Нобита:          Ямар нэг юм хийгээч!

Дораэмон:    Хүссэнээ хийдэг болохоор л...

Нобитагийн ээж: Нобита гэдэг хүүхэд манайд байгаа нь үнэн...

Дораэмон:    Аавтай ярилцаж зөвлөгөө хүсье дээ.

Нобита:          Бүтэхгүй нь тодорхой.

Нобитагийн ээж: Юмэ Маборошигийн дугуй гэж мэдэхгүй юм байна!

Дораэмон:    Юмэ Мабороши!

Нобита:          Өмнө нь намайг барих гээд ирж байсан!

Нобитагийн ээж: Бид нар дугуй худалдаж аваагүй!

Дораэмон:    Яваарай!

Нобита:          Хоцорсон уу?

Дораэмон:    Нобита! Урд, урд байна! Хаашаа яваад байгаа юм бэ?

Нобита:          Хэнд хамаатай юм!

Нобита, Дораэмон

Ирээдүйн хүн:      Уучилж өршөөгөөрэй!

 

Ирээдүйн хүн:      Нөгөө...энэ дугуйн хувьд гэвэл үйлдвэрийн гологдол бүтээгдэхүүн байжээ. Тийм болохоор буцааж авч байна.

 

Нобита:          Гологдол оо?

 

Ирээдүнй хүн:      Чамайг дээд хурдтайгаар явах үед салаад унаж байгаа биз! Манайх ийм чанаргүй зүйл худалдах юм бол компанийн маань хувьд гутамшиг болох болно! Чиний авсан бусад зүйлсийг үнэгүй өгье!

 

Дораэмон:    Чи яахаараа надад зориулж юу ч аваагүй юм бэ?

 

Жайан:           Хүлээлгэсэнд уучлаарай! Жайаны ирээдүй дэх концерт!
Өө гологдол бүтээгдэхүүн!

 

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Жайан

Хүү

Ирээдүйн хүн

Эрэгтэй

Дорами

Охин

Мини Дора

 

Сүнэо

Хүү

Шизүка

Охин

 

Дораэмон:             Дораэмон хүндээр өвджээ?

Нобита:          Дораэмон! Дораэмон! Маргааш шалгалттай гэнэ. Туслах юм олныг гаргаад өг! Яг тийм, компьютер гаргаад өгөөч? Хөөе Дораэмон, сэрээч ээ!

Дораэмон:    Аан Нобита, хариад ирэв үү?

Нобита:          Яасан бэ, Дораэмон? Хачин дуу гараад байна?

Дораэмон:    Хачин дуу сонссонгүй ээ. Би жаахан ядарсан юм шиг байна.

Нобита:          Дораэмон?

Дорами:         Тийм гэж би хэлсэн биз дээ!

Дораэмон:    Аа, Дорами? Дахиад ирсэн үү?

Дорами:         Ах маань роботын эмнэлэг рүү явахгүй болохоор шүү дээ!

Нобита:          Роботын эмнэлэг?

Дораэмон:    Наад эмнэлэг чинь хэрэггүй ээ!

Дорами:         Хэрэггүй ч гэж юу байхав дээ!

Дораэмон:    Хэрэггүй гэж байна!

Дорами:         Болохгүй! Робот жилд нэг удаа заавал эрүүл мэндийн үзлэгт орох ёстой!

Дораэмон:    Надад бол ямар ч асуудалгүй байхгүй!

Дорами:         Хараач, эвгүй дуу гарч байна! За, хурдан роботын эмнэлэг явцгаая!

Дораэмон:    Яршигтай гэж! Үнэхээр ядаргаатай юм бэ!

Дорами:         Ах аа!

Нобита:          Яагаад явахгүй гээд байгаа юм бол оо?

Дорами:         Айгаад байгаа юм. Хэрэв айхтар өвчин илэрвэл яана гэж боддог.

Нобита:          Айхтар өвчин?

Дорами:         Жишээлбэл "Гэнэт эвдэрлийн хам шинж" гэдэг юм бий.

Нобита:          Эвдэрлийн өвчин?

Дорами:         Хэрэв хурдан эмчлүүлэхгүй бол оройтоод, бүрмөсөн эвдэрчихдэг!

Нобита:          Тийм байх гэж! Ойлголоо. Би заавал түүнийг дагуулаад эмнэлэгт очно.

Дорами:         Гуйж байна! Нобита ахыг ятгаж чадна гэж бодож байна!

Нобита:          Хөөе Дораэмон! Дораэмон!

Засварчин:    Хөөе, захиалагч аа! Аюултай шүү дээ!

Үйлчлүүлэгч: Энэ эвдэрхий юм, хуучин бараа болохоор 10 иенд авсан...

Нобита:          Дораэмон!

Дораэмон:    Ядаргаатай Дорами явсан бололтой…Хэрэв хагас жил, бүр нэг жил хэвтэх хэрэг гарвал…Нобитаг ганцааранг нь орхиод би яаж эмнэлэгт хэвтэх вэ дээ. Ядарч байна.

Нобита:          Дораэмонг харав уу?

Шизүка:         Би юу ч хараагүй.

Сүнэо:             Би ч бас.

Нобита:          Тийм байна. Тийм үү? Дораэмон!

Дораэмон:    Хулгана!

Нобита:          Дораэмон!

Дораэмон:    Хулгана хоолой руу орчихлоо.

Нобита:          Яасан бэ, Дораэмон? Муухай зүүд зүүдлээ юу? Зүрх чинь дэлсээд байна!

Дораэмон:    Зүүд биш ээ! Үнэхээр хулгана! Хулгана аа! Зүүд…билүү?

Нобита:          Аль нэг хэсэгт асуудалтай болохоор ийм аймар зүүд зүүдэлж байгаа юм. Тиймээс эмнэлэг явсан нь дээр.

Дораэмон:    Чи саад болохгүй бай!

Нобита:          Явахгүй гэсэн ч явж үз!

Дораэмон:    Явахгүй гэсэн бол явахгүй!

Нобита:          Яагаад ийм зөрүүд юм! Миний санааг зовоогоод байгаа юм биш биз?
Тэнэг золиг минь! Чи байхгүй байсан ч би зүгээр!

Дораэмон:    Үнэн үү?

Нобита:          Тийм! Тэгвэл маргаашийн тестэд 100 авч үзүүлье! Үгүй ээ… 90 болъё!
Үгүй ээ, 80 авчихъя! Тэгвэл эмнэлэг явна биз?

Дораэмон:    70 ч болно! 60 байсан ч явна!

Нобита:          За аштай юу! Амлалт шүү!

Дораэмон:    За тэг!

Нобита:          Дораэмон!

Роботын функц:  R13 хэлхээ богиноссон, өөрийгөө сэргээх боломжгүй болсон байна.
Үйл ажиллагаа зогсохоос сэргийлж системийг дахин асаах шаардлагатай.

Нобита:          Юу гэнэ ээ? Дораэмон, сэтгэлээ төвлөрүүл!

Дораэмон:    Байдал хүнд байна. Би үнэхээр эвдэрлээ.

Нобита:          Ээ, юу хийсэн нь дээр вэ? За, би чамайг эмнэлэгт хүргэнэ!

Дораэмон:    Толгой! Оройтлоо.

Роботын функц:  Дахин асаана уу…Дахин асаана уу…Үйл ажиллагаа зогсох хүртэл 10 минут.

Нобита:          Үйл ажиллагаа зогсоно гэдэг…Үхнэ гэсэн үг үү? Өө яана аа, яана аа!
Дораэмон? Дахин асаагч нь хаана байдаг юм? Дахин асаахын тулд ямар нэг товч дарах байх даа?

Дораэмон:    Тийм л дээ, гэхдээ роботын эмнэлэгт гэдэс нээгээд хийх ёстой.

Нобита:          Гэдэс дотор уу? Тийм байна! Би жижигрээд дотор нь орчихвол болчихно! Амаа нээгээрэй, Дораэмон!

Дораэмон:    Тэр бол дэндүү аюултай!

Нобита:          Юу?

Дораэмон:    Өндөр хүчдэлтэй утсанд хүрвэл яана? Бүхнийг задлагч ходоод руу унавал задраад энергид хувирдаг шүү дээ! Энергийн хоолой руу сорогдвол бүр л аюултай. Супер дамжуулагч хурдасгуур руу орж магадгүй.

Роботын функц:  Дахин асаалт хийнэ үү, дахин асаалт хийнэ үү! Үйл ажиллагаа зогсох хүртэл 8 минут.

Нобита:          Одоо эргэлзэх зав алга!

Дораэмон:    Зогс, зогс, хүлээ!

Нобита:          За, ойлголоо!

Дораэмон:    Энийг аваад биеийн дотор хэсэгт оруулах хэрэгтэй.

Нобита:          Ойлголоо! Ээ, ямар их төвөгтэй юм бэ. Аль зүг рүү явахаа ч мэдэх юм алга.

Дораэмон:    Нобита, наана чинь аюултай шүү! Наадах чинь юу ч байсан буталдаг гэдэсний амсар хэсэг.

Нобита:          Анхнаасаа хэлэхгүй дээ!

Дораэмон:    Юу вэ? Дэндүү сонин дуу гарлаа. Зүгээр үү, Нобита?

Нобита:          Зүгээр байгаа… байлгүй дээ.

Дораэмон:    Нобита, байршлаа шалга!

Нобита:          За!

Дораэмон:    Улаан тэмдэглэгээ нь миний байрлал.

Нобита:          Ёстой нарийн төвөгтэй юм.

Дораэмон:    Дахин асаагч товч нь биеийн яг голд байдаг. Тийшээ л явах хэрэгтэй, тэгвэл…

Роботын функц:  Үйл ажиллагаа зогсох хүртэл 6 минут.

Нобита:          Өө, аа, хаана байна? Дораэмон, зүгээр үү?

Дораэмон:    Тийм ээ, тэсэж л байна.

Нобита:          Эндээс цаашаа замгүй юм. Нөгөө талаас нь орохоос өөр арга алга.
Эндээс өргөгдөх нь үү?

Дораэмон:    Нобита, чи нэг сонин юманд хүрчихлээ! Яасан бэ, Нобита?

Нобита:          Хоолой байна аа!

Дораэмон:    Цагаан эсийн робот байгаа! Хоолойд орсон гадны зүйлийг устгадаг.
Хурдан зугт!

Нобита:          Би бараг л үхлээ гэж бодсон…

Роботын функц:  Үйл ажиллагаа зогсох хүртэл 4 минут.

Нобита:          Цаг бараг дууслаа! Жаахан үлдлээ! Энэ юу вэ? Зүрх шиг харагдаж байна…

Роботын функц:  Үйл ажиллагаа зогсох хүртэл 2 минут.

Нобита:          Цаг дуусах нь ээ! Хоёр гарцын хаашаа нь явах вэ? Хөөе Дораэмон, би аль руу нь явах вэ? Дораэмон! Яана аа, хурдлахгүй бол болохгүй!
Аль нь юм бол оо?

Дораэмон:    Аа, хулгана хоолой руу орчихлоо!

Нобита:          Нээрээ л дотор нь орчихож! Өө, аль зүг рүү вэ? Зүгээ мэдээд ч хаашаа явахаа мэдэхгүй бол яана!Ээ, энэ зүг үү? Өө, биш! Аа, энийг яана аа!?
Дораэмон!

Роботын функц:  Үйл ажиллагаа зогсоход 1 минут! Аюулгүйн систем ажиллаж, бүх хэлхээг хаалаа.

Нобита:          Энэ юу болоод байна аа? Хүлээгээч! Яаж ийгээд амжуулахгүй горьгүй нь ээ! Нээгээч ээ, Дораэмон!

Роботын функц:  Үйл ажиллагаа зогсоход 30 секунд.

Нобита:          Дораэмон! Мини Дора! Боллоо! Энэ чинь…Баярлалаа!

Роботын функц:  20 секунд!

Мини Дора: Ноби!

Роботын функц:  10 секунд!

Нобита:          Дораэмон! Дораэмон? Дораэмон!

Дораэмон:    Нобита?

Нобита:          Болчихлоо, Дораэмон…

Дораэмон:    Зүгээр дээ.

Дорами:         Зүгээр гэж юу байх вэ!

Дораэмон:    Дорами? Мини Дораэмон?

Дорами:         Хэрвээ эмнэлэг орсон бол ийм юм болохгүй байх байсан! Мини Дораг жижигрүүлээд оруулж шалгуулсан болохоор гайгүй өнгөрлөө. Тийм дээ, Нобита тусалсан болохоор аюулгүй байсан биз.

Нобита:          Үгүй дээ, тэгтлээ биш…

Дораэмон:    Баярлалаа Нобита, бас Мини Дораэмон!

Дорами:         Ингэж түр аргалсаар байвал дараа нь бүрмөсөн эвдрэнэ шүү! Дараа эмнэлэг орно шүү!

Дораэмон:    Ойлголоо, явна аа!

Нобита:          Шалгалт! Ийм орой болсон байна! Яана аа! Компьютерын харандаагаа… Үгүй, хэрэггүй! Амласан биз дээ. Би өөрөө хичээж үзнэ!

Дораэмон:    Нобита…

Сувилагч:      Сайн ажиллалаа.

Дораэмон:    Тийм дээ, эмнэлэг бол үнэхээр аймар…

Сувилагч:      Өө, чи ирэх долоо хоногт төрсөн өдөртэй юм байна, тийм ээ? Тэгвэл хүүхэд харах роботын ангийн уулзалтад оролцоно, тийм үү?

Дораэмон:    Тийм ээ. Баярлалаа.

Ирээдүйн хүн:      За тэгээд…Эцэст нь оллоо! MS-903 Дораэмон!

87-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Дэкисүги

Хүү

Шизүка

Охин

Шизүкагийн ээж

Эмэгтэй

Охин

 

Жаахан охин

 

Жаал хүү

 

Настай эрэгтэй

 

Эмэгтэй

 

 

Шизүка:         Гунигтай байгаа биз? Жаннигийн царай.

Нобита:          Тийм байна.

Шизүка:         Нобита, чи ойлгохгүй дээ. Жанни, Жак хоёр чинь бие биенээ үнэхээр их хайрладаг байсан юм. Гэтэл нэг өдөр Жак гэнэт алга болчихсон.

Нобита:          Хүүхэлдэй алга боллоо гэхээр гайхах л байх. Хаана нэгтээ мартсан юм болов уу, хаясан юм болов уу гэж бодож болох ч…Тийм юм байх боломжгүй шүү дээ!

Шизүка:         Болсоон, чи харь!

Нобита:          Том болчихоод хүүхэлдэйгээр тоглоно гэж дээ…Охидын сэтгэл гэдэг өөр…

Дэкисүги:      Өө, Нобита!

Нобита:          Ингэтлээ яараад юу болоо вэ?

Дэкисүги:      Шизүка надтай яаралтай зөвлөх зүйл байна гээд утсаар ярьсан!

Нобита:          Дэкисүги бол мэдээж туслах нь тодорхой! Гэхдээ тэр ч үнэхээр толгой сайтай.

Дэкисүги:      Юу гэнэ ээ? Хүүхэлдэй сураггүй болсоон?

Шизүка:         Тийм ээ.

Дэкисүги:      Алив би харъя.

Шизүка:         Баярлалаа! Дэкисүги үнэхээр найдвартай юмаа.

Нобита:          Дораэмон! Энэ юу вэ?

Дораэмон:    Ей, болчихлоо. Бариад авсан даа!

Нобита:          Юу хийж байгаа юм?

Дораэмон:    А-а… тийм ээ. Хүүхэлдэйг автоматжуулдаг дууны долгион! Амьтны дүрстэй эд зүйлийг уг дууны долгионд байлгахад молекулын бүтцийг нь өөрчилж, түр зуур амьтай мэт болгодог юм.

Нобита:          Хиймэл амь? Товчхоноор бол юмс амьтай юм шиг хөдөлнө гэсэн үг үү?

Дораэмон:    Тийм ээ, яг тийм.

Нобита:          Үүнийг ашиглавал Шизүкагийн хүүхэлдэйг олж мэдэж магадгүй.

Дораэмн:      Ер нь бол...

Дэкисүги:      Хүүхэлдэй өөрөө гэрээс гараад явна гэж байхгүй. Тиймээс хэн нэгэн авч явсан гэж үзэх ёстой.

Шизүка:         Гэхдээ хэн гэж?

Дэкисүги:      Магадгүй хүн биш байж мэднэ. Будилж орж ирсэн золбин муур байж магадгүй.

Шизүка:         Юу?

Дэкисүги:      Зүгээр дээ, идчих вий гэж санаа зоволтгүй. Тэр чинь магадгүй хаа нэгтээ хаягдсан байна.

Шизүка:         Хөөрхий Жак! Одоо хаа нэгтээ ганцаараа гуниглаад сууж байгаа даа.
Чи ч бас санаа зовж байгаа даа, тийм ээ.

Дэкисүги:      Тэгвэл одоо шууд хайж эхэлье.

Шизүка:         Баярлалаа, Дэкисүги!

Дэкисүги:      Би үүнийг энд тэндгүй наагаад ирнэ. Чи хүмүүсээс асууж сураглаад өг.

Шизүка:         За ойлголоо.

Нобита:          Шизүка гадагшаа гaраад явчихсан?

Шизүкагийн ээж:        Тийм ээ, саяхан л Дэкисүгитэй цуг гараад явсан. Дээшээ орж суугаад хүлээ.

Нобита:          За. Дэкисүгитэй юу хийгээд байна даа, их сонин юм. Чи үнэхээр ганцаардаад байна уу? Хүүхэлдэйн сэтгэл гэдэг чинь ер нь ойлгомжгүй юм аа. Хүүхэлдэйн сэтгэл үү? Аа тийм дээ! Энэ дууны долгионд шарвал… хүүхэлдэй ярьж эхлээд, хулгайч нь хэн гэдгийг хэлж ч магадгүй! Гэнэт уйлаад эхлэхээр чинь яах билээ? Хүлээ? Хаачих нь вэ? Хаачих гэж байгаа юм бэ? Жанниг хүртэл алга болгочихсон, баларлаа.

Дораэмон:                      Би Жакийг аваагүй

Шизүка:         Энэ хавьд эрэгтэй хүүхэлдэй байсан. Та харсан болов уу?

Настай эрэгтэй:            Хэн мэдэх вэ, хараагүй дээ.

Шизүка:         Эрэгтэй хүүхэлдэй хараагүй биз?

Жаал хүү, жаахан охин:    Мэдэхгүй.

Эмэгтэй1:                        Харсан юм алга даа.

Шизүка:         Болохгүй нь ээ, огтхон ч мөр олдохгүй юм.

Дэкисүги:                        Шизүка, удаан хүлээлгэлээ.

Шизүка:         Дэкисүги!

Дэкисүги:                        Зарлалуудаа хот даяар наагаад ирлээ. Цагдаагийн жижүүр дээр ч хэлчихсэн, заавал олдоно оо! Сэтгэлээр битгий унаарай!

Шизүка:         Чин сэтгэлээсээ баярлалаа.

Нобита:          Миний төсөөлж байсан шиг л боллоо! Нөгөө Дэкисүги чинь! Ер нь балрах нь ээ! Одоо бүр Женни хүртэл сураггүй болчихлоо шүү дээ…
Яана аа…

Дэкисүги:                        Тэгэхээр би явъя даа!

Шизүка:         Үнэхээр баярлалаа! Нобита, яасан бэ? Царай чинь цонхийчихож!

Нобита:          А-а-а, үнэндээ бол… нөгөө...Үнэндээ Шизүка, Женнигийн тухай юм л даа…

Шизүка:         Женни яасан юм бэ?

Нобита:          Энэ дууны долгионоор шарчихсан чинь…

Шизүка:         Шарсан чинь гэж үү?

Нобита:          Гэтэл гэнэт гэрээс гүйн гараад, хаашаа ч юм алга болчихсон. Жакыг хайхаар явчихсан байх гэж…

Шизүка:         Тэгээд Женни хүртэл сураггүй болчихлоо…

Нобита:          Уучлаарай! Үнэхээр уучлаарай! Дораэмон! Яаж ийгээд арга олооч!
Шизүка надад улам дургүй болох нь байна шүү дээ!

Дораэмон:                      Дур зоргоороо авирлахаар чинь ингэдэг. Юутай ч эхлээд хайя. Хөөе, Широ! Нэг эрэгтэй хүүхэлдэйг хараагүй юу? Эрэгтэй хүүхэлдэй байгаа юм. Тэгэхээр тийм л байсан байна шүү.

Нобита:          Юу гэнэ? Юу гэж байна?

Дораэмон:                      Сонсоход Жакыг золбин муур Куро шүүрээд аваачсан бололтой.

Нобита:          Муур уу? Тэгээд Жак хаана байгаа юм бол?

Дораэмон:                      Куро таалагдсанаа хулгайлаад, аваачаад нуучихдаг муу зуршилтай гэнэ.

Нобита:          Хөөе Жак! Жак!

Дораэмон:                      Гэхдээ л энд ямар их хог новш цуглуулчихаа вэ?

Нобита:          Зүгээр л хог, хүүхэлдэй алга.

Дораэмон:                      Өөр юм алга бололтой…Ээ, энэ юу вэ?

Нобита:          Энэ чинь? Хүүхэлдэйн гутал байна. Тэгэхээр Жак энд байсан нь тодорхой боллоо. Куро аваад ирсэн байх нь.

Дораэмон:                      Хөөе, Куро! Куро байна!

Нобита:          Чи хүүхэлдэйг хаашаа хийчихсэн юм? Хэлээч! Ёстой балрав аа.

Дораэмон:                      Гэхдээ чухал мэдээлэл аваад авлаа. Курогийн хэлснээр тэр хүүхэлдэй их таалагддаг ч гэсэн, өөрийг нь байхгүйд хэн нэгэн хулгайлаад явчихсан гэнэ.

Нобита:          Үнэн юм болов уу даа? Аа тийм байна! Нохой минь энэ гутлын үнэрийг дагаарай. Тэрийг нь буцааж авчрах хэрэгтэй байна.

Дораэмон:                      Өө, Нобита чамд баймгүй л сайн санаа байна шүү. Энэ гэрт байгаа?

Охин хүүхэд:                                                               Тэр хүү хүүхэлдэй чинь манайд байгаа.

Нобита:          Үнэхээр үү?

Охин хүүхэд:                                    Зүлгэн дунд хаягдсаныг нь би олж аварсан юм.

Нобита:          Баярлалаа, их тус боллоо.

Нобита, Дораэмон:     За ашгүй дээ.

Охин хүүхэд:                                    Гэхдээ буцааж өгөх боломжгүй. Манай Беттитэй анх харц тулгарах тэр мөчид л бие биедээ дурласан.

Нобита:          Айн? Гэхдээ... тэр чинь угаасаа Шизүкагийн хүүхэлдэй шүү дээ.

Охин хүүхэд:                                                               Одоо хайр сэтгэлтэй болсон хоёрыг салгаж чадна гэж үү? Хэтэрхий хэрцгий явдал шүү дээ!

Нобита:          Тэгж л дээ…

Дораэмон:                      Охидууд гэж бас…

Нобита:          Саяынх Жэнни байлаа. Гэхдээ тэр яаж энэ газрыг олж ирсэн юм бол?

Дораэмон:                      Хайртай хүнийх нь зөн совин байхгүй юу! Араас нь явъя!
Сэтгэл хөдөлчихлөө! Болж дээ, болж.

Нобита:          Хар даа, Жак ч бас жаргалтай байна.

Охин хүүхэд:                                    Худлаа байлгүй дээ! Харин тэр их л төвөгшөөнө шүү.

Нобита:          Тийм үү?

Охин хүүхэд:                                                               Тийм, тэрэнд төвөг болоод байна! Уг нь манай Беттид л бүр ухаан алдаж яваа юмсан!

Нобита:          Ингэж байна, яалтай билээ?

Дораэмон:                      Иймэрхүү асуудлыг бол өөрсдөө л ярилцаад шийдэхээс өөр аргагүй.

Нобита:          Тэгвэл гурван хүүхэлдэйг хооронд нь ярилцуулъя!                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Хүссэнээрээ ярилцаж, учраа олцгоо!     

Дораэмон:                      Жакийг булаацалдаж байна!

Нобита:          Зугатчихлаа!

Доораэмон:                   Хоёр хүний дунд орох таалагдахгүй байгаа биз.

Нобита:          Хөөх, бүгд яваад өглөө!

Дораэмон:                      Ингэвэл улам л хэцүү дээ!

Нобита:          Яах хэрэгтэй вэ?

Дораэмн:                        Ямартай ч араас нь явъя!

Шизүка:         Айн? Жэнни, Жак хоёр уу? Юу гээч нь болоод байна аа?

Дораэмон:                      Хайрын гурвалжин гэж энэ дээ!

Нобита:          Аймаар юм аа.

 

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Дэкисүги

Хүү

Шизүка

Охин

Нобитагийн ээж

Эмэгтэй

Нобитагийн аав

Эрэгтэй

Кагуяа

Гүнж

Ирээдүйн хүн

Эрэгтэй

ТВ хөтлөгч, Хөтөч

Эрэгтэй хүмүүс

 

ТВ хөтлөгч:            Үнэ нь яг таарч байна!

Ирээдүйн хүн:      Үргэлж ийнхүү үйлчлүүлж байгаад баярлалаа! Юу дуртай бүхнээ олж болох 22-р зууны их дэлгүүр!

Дораэмон:    Ингэж цочоогоод байхдаа яахав дээ.

Нобита:          Айхтар цочлоо.

Ирээдүйн хүн:      Өө, уучлаарай. Өнөөдөр та бүхэнд энэ “Үлгэрийн ертөнцийг биеэр мэдрэх” комыг танилцуулахаар ирлээ.

Нобита:          “Үлгэрийн ертөнцийг биеэр мэдрэх” ком оо?

Ирээдүйн хүн:      Тийм ээ, үлгэрийн ертөнцөд яг өөрөө орсон юм шиг болдог гайхалтай хэрэгсэл. Өмнө нь Момотаро, Урашима Таро хувилбарууд ихээхэн амжилттай байсан. Энэ удаа....“Гэгээн Кагуя гүнж”-ийн шинэ хувилбар!

Нобита:          Өө, тийм үү!

Ирээдүйн хүн:      Ашиглахад маш амархан! Энэ үлгэрийн үрийг аваад шууд хулс модны иш рүү хийж булчихад л болно!

Нобита:          Өө, нээрээ! Ёстой сонирхолтой юм байна!

Дораэмон:    Болохгүй, болохгүй! Тэр 22-р зууны их дэлгүүр чинь дандаа дэмий балай юм шахаж зардаг шүү дээ!

Ирээдүйн хүн:      За даа, дахиад л муу хэлж байна шүү! Ямартай ч энд орхиод явчихъя!
Хэрэглэхгүй бол буцааж өгөөд л болоо шүү дээ! Тэгвэл саад боллоо!

ТВ хөтлөгч:    За. Захиалга өгөхөө мартуузай!

Дораэмон:    Ёстой л нэг…

Нобита:          Дораэмон, чи хаа нэг тийшээ явах гэж байсан биш бил үү?

Дораэмон:    Өө, яана аа, би чинь дораяки авахаар явах гээд байж байсан! Яарахгүй бол хямдрал нь дуусчихна шүү!

Нобита:          За, манайд ч хулс мод төдийлөн ургадаггүй дээ…Үүнийг хулсаар хийсэн билүү? Хулсанд нь шигтгэнэ гэдэг чинь… Орчихлоо. Ээж ээ, юу болсон юм?

Нобитагийн ээж: Хогтой хэсгийг цэвэрлэж байсан чинь гэнэт гэрэл туслаад…

Нобита:          Кагуяа гүнж!

Нобитагийн ээж: Ка..Кагуяа гүнж ээ? Хөөрхөн юм аа! Робот гэж итгэмээргүй юм аа. За за, битгий уйл, битгий уйл. Сайн хүүхэд байна шүү. Хөөх, одоо яана даа?

Нобита:          Энэ байна! Уучлаарай, одоо өмсөх кимоно алга байна. Шизүкагаас түр хувцас аваад ирье.

Нобитагийн ээж: Бүр их сайхан зохиж байна.

Нобитагийн аав: Харин тийм ээ. Яг л бидний жинхэнэ хүүхэд юм шиг ээ.

Нобитагийн ээж: Чи хүртэл ахиад хүүхэдтэй болбол заавал охин гэдэг шүү дээ.

Нобита:          За за, сайн боллоо доо, Кагуяа!

Кагуяа:           Тийм ээ!

Нобитагийн ээж: Алив, хоол ч хийе, маргааш бол юу ч байсан болно.

Бүгд:                Тавтай хооллоорой.

Нобитагийн ээж: Идэж болмоор юм байна уу?

Кагуяа:           Маш амттай байна.

Нобитагийн ээж: Ямар сайхан юм бэ, дуртай бол идээд байгаарай.               

Нобита:          За.

Нобитагийн аав: Нааш ир, Кагуяа, миний кроккетыг ч бас идээрэй.

Кагуяа:            Сайхан даа!

Нобитагийн аав: Өө, ёстой сайхан байна!

Нобита:          Аав аа! Кагуяаг хийсэн хүн чинь би шүү дээ! Өө, Шизүка?

Шизүка:         Хөөе, Нобита! Миний хувцсыг буцааж өг!

Нобита:          Сая бол уучлаарай, үнэндээ бол…         

Шизүка:         Энэ Нобита чиний найз уу?

Кагуяа:           Анх удаа уулзаж байна, намайг Кагуяа гэдэг!

Жайан:           За! Нобита өнөөдөр бэлтгэл хийж таарлаа!

Кагуяа:           Чи минь ээ, энэ хувцасны чинь…

Сүнэо:                     Тэр?

Шизүка:         Зүгээр дээ, түр өмсөж байж болно.

Кагуяа:           Маш их баярлалаа!

Шизүка:         Тэгвэл дараа уулзъя, Нобита!

Нобита:          За, баярлалаа! Сайн хэрэг боллоо, Кагуяа!

Кагуяа:           Тэглээ! Тэглээ! Тэглээ! Тэглээ!

Сүнэо, Жайан:     Гэрэл гялалзаж байна!

Жайан:           Нобита!

Нобита:          Өө, Жайан, Сүнэо нар ч байна!

Жайан:           Хөөе, саяын тэр хэн байсан бэ?

Нобита:          Сая гэвэл… Кагуяа шүү дээ?

Жайан:           Кагуяа! Би тэр охинд хувь тавилангаа мэдэрсэн! Найзаас нь эхэлье гээд хэлээд өг!

Сүнэо:                     Хэлээд өгөөч!

Нобита:          Тийм ээ, Кагуяа тоглоом их хүсэж байна лээ.

Сүнэо:                     Өө, тоглоом?

Нобита:          Тэгээд амттай боов жигнэмэг идмээр байна гэсэн!

Жайан:           Боов уу?

Нобита:          Сонирхолтой тоглоом, амттай боов авч ирвэл найз болж ч мэднэ.

Сүнэо, Жайан:     За тэгье! Би шууд авчирна аа! Хүлээж байгаарай!

Сүнэо:                     Миний хайрт Кагуяа минь! Хайртай Кагуяа минь ээ!

Дораэмон:             За идье ээ!

Жайан:           Зогс! Наад дораяакыгаа надад өг!

Дораэмон:             Битгий худлаа яриад бай!

Жайан:           За за, хурдан өг! Кагуяа! Хүлээгээрэй!

Дораэмон:             Кагуяа?

Сүнэо:                     Би ирлээ! Чамд зориулсан бэлэг!

Нобита:          Өө хэцүү юм аа! Ийм их юм уу? Үгүй ээ, энэ хангалтгүй байна!

Кагуяа:           Аан наадах чинь?

Сүнэо:                     Хамгийн шинэ тоглоом!

Нобита:          Сонин юм аа.

Дораэмон:             Нобита! Үлгэрийн ертөнцийн туршилтыг яагаад хийчихэв?

Нобита:          Өө, үгүй ээ… Яасан юм бол оо? Нэг л уйтгартай байх юм. Кагуяа гүнжийн үлгэрт өвгөн хулсан шугуйд Кагуяаг олоод тэгээд яаж дуусдаг билээ?

Дораэмон:             Бүтэн сартай шөнө сарны хүмүүс ирж, Кагуяа гүнж сар руу буцдаг шүү дээ, тийм биз?

Нобитагийн ээж: Бүтэн сар гэхээр… маргааш байна!

Нобитагийн аав: Үлгэр яг тийм бол Кагуяа маргааш…

Сүнэо, Жайан:     Кагуяа сар руу буцна гэнэ ээ?

Сүнэо:                     Энэ бүтэхгүй ээ, тэгүүлэхгүй!

Жайан:           Саран дээрээс ирэх хүмүүст үзүүлээд өгье!

Шизүка:         Бид тэднийг бут цохиж, Кагуяагаа хамгаална аа!

Нобита:          Баярлалаа…Аав илүү цагийн ажил...?

Нобитагийн аав: Охин нь аюулд орж байхад яаж ажил гээд байхав!

Шизүка:         Яасан бэ, Кагуяа?

Нобита:          Ирлээ…

Сүнэо, Жайан:     Яана вэ, тэд ирчихлээ!

Нобитагийн аав: Кагуяагаа яасан ч өгөхгүй дээ!

Нобита:          Бие...

Сүнэо:                     ...хөдлөхгүй байна!

Нобита:          Дораэмон? Ямар нэг арга алга уу? Тэднийг явуулах багаж ч юм уу?

Дораэмон:             Тоглоомон цэрэг! Агаарын их буу!

Нобита:          Хэцүүдлээ!

Шизүка:         Битгий ойрт!

Нобитагийн ээж: Ойртоод үзээрэй! Миний бие...

Шизүка:         Өөрөө хөдлөөд байна...

Хөтөч:                      За харьцгаая.

Шизүка:         Кагуяа!

Нобитагийн ээж: Кагуяа!

Нобита:          Кагуяа! Кагуяа!

Кагуяа:           Та нарыгаа яасан ч мартахгүй ээ!

Нобита:          Кагуяа!

Нобитагийн аав: Кагуяа!

Нобита:          Кагуяа!

Хөтөч:                      Үүнийг ав.

Кагуяа:           Бүгдээрээ сайн сууж байгаарай!

Нобита:          Кагуяа!

Бүгд:                        Кагуяа!

Нобита:          Явчихлаа!

Нобитагийн ээж: Саран дээр очоод аз жаргалтай байг дээ.

Нобитагийн аав: Зүгээр дээ, хань минь!

Нобита:          Би уншиж чадсангүй. Дораэмон, уншаад өг.

Дораэмон:             Өнөөдрийн худалдан авалтанд баярлалаа. Төлбөрийг Ирээдүйн банкны данс руу шилжүүлнэ үү. Дахин үйлчлүүлэхийг хүлээж байна.
22-р зууны их дэлгүүрийн нэхэмжлэх!

Ирээдүйн хүн:      Болж байна! Байнга үйлчлүүлээрэй!

Back to episodes Go home