Дораэмон 82-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон (Дора) |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Нобита (Ноби) |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Жайан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сүнэо (Хонэкава Сүнэо) |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Нобита ээж |
Нобитагийн ээж |
|
Сүнэо ээж |
Сүнэогийн ээж |
|
Дасгалжуулагч |
Дораэмоны төхөөрөмжийн дасгалжуулагчийн хоолой |
|
Охин 1 |
Муур харж байгаа хүүхэд |
|
Хүү 1 |
Муур харж байгаа хүүхэд |
|
Эр 1 |
Муурнаас айдаг хүн |
|
Эм 1 |
Муурыг өхөөрдсөн эмэгтэй |
|
Эр 2 |
Хоолны газрын хүн |
|
Эр 3 |
Нохойн эзэн |
|
Эр 4 |
Хэвлэлийн газрын эзэн |
|
Эр 5 |
Эмнэлгийн эзэн |
Дораэмон 82-р анги
Дораэмон: Хөөе, Нобита! Залхуураад л хэвтэж байх юм. Биеэ чийрэгжүүлээч! Хөөе, Нобита? Нобита! Нобита! Яаж байна аа? Хурхирч хариулаад байгаа юм уу? Сайхан санаа төрлөө. Ийм залхуу хүнийг... хүчээр дасгал хийлгээд өгье.
Гарчиг: Гимнастикийн байшин
Дораэмон: Энд тавьчихвал амархан бариандаа хүрч чадахгүй байх.
Нобита: Хөөе, Дораэмон уурлаад хаашаа ч юм явчхав уу даа? Нээрээ л Дораэмоны хэлдэг үнэн шүү. Тийм ээ, биеийнхээ чилээг гаргаад бейсбол тоглочхоод ирье байз.
Дораэмон: Энэ байшинг гимнастикийн байшин болгоё. Тэгэх юм бол дасгал хийхгүй байх аргагүй болно доо. Асаалаа. Нобита? Хааччихсан юм бол оо? Ариун цэврийн өрөө юу?
Нобита ээж: Сайн байна уу? Уулзалгүй удсан байна шүү. Дотогшоо морилно уу. Манайх давчуу болохоор эвгүй л юм.
Сүнэо ээж: Өө, бүр атаархчихлаа. Цэвэрлэхэд хялбар амар байх даа, тийм үү?
Нобита ээж: Үгүй, яах вэ...
Сүнэо ээж: За, түр ороод гаръя.
Нобита ээж: За, ороорой.
Дораэмон: Болохгүй ээ, орж болохгүй!
Нобита ээж: Яаж байгаа юм бэ, Дораэмон? Зочин ирж байхад чинь! Уучлаарай.
Дораэмон: Гэхдээ одоо орох юм бол дасгал хийхгүй бол болохгүй л дээ. Тэгээд л...
Сүнэо ээж: Дасгал аа?
Нобита ээж: Дахиад ямар нэг төхөөрөмж гаргаа юу?
Сүнэо ээж: Хөөх, дасгал бол би тун сайн шүү. Хийцгээе ээ.
Нобита ээж: Тийм үү? За, тэгвэл...
Дораэмон: Зүгээр юм уу?
Дасгалжуулагч: Гимнастикийн байшинд тавтай морилно уу! Хөгжилтэй дасгалуудаар таныг чиглүүлнэ. Барианд хүрэхийн төлөө хичээгээрэй.
Нобита ээж: Зочны өрөөнд орно уу.
Дасгалжуулагч: Хонгилын гүйлт
Нобита ээж: Нэг л сонин байна даа.
Сүнэо ээж: Тийм гэж үү?
Дораэмон: Хөөх, хонгил хөдлөөд байна. Алхахаа зогсоож болохгүй ээ.
Дасгалжуулагч: Хурдлаарай! Хурд улам нэмэгдлээ шүү.
Дораэмон: Үсрээд ороорой.
Нобита ээж: За.
Дасгалжуулагч: Трамполины өрөөнд тавтай морилно уу.
Сүнэо ээж: Энэ одоо юу вэ?
Нобита ээж: Дораэмон!
Гарчиг: Албадан гимнастик хийлгэдэг байшин
Нобита ээж: Дораэмон! Боллоо, тэр төхөөрөмжөө унтраагаад аль!
Дасгалжуулагч: Хонгилын гүйлт. Дээд хурдны хувилбар. Шатны үе рүү орох уу? Чадах юм бол дээшээ гар л даа.
Дораэмон: Дасгалын байшин дотор бол төхөөрөмж ашиглаж чадахгүй нь. Хөөх, юу вэ, энэ чинь? Ялагдана гэж байхгүй шүү. Энэ ч хэцүүхэн юм аа. Ингээд.
Нобита ээж: Хүндлэлгүй юм болчихлоо. Үнэхээр уучлаарай.
Сүнэо ээж: Үгүй дээ, тоох хэрэггүй. Сайхан дасгал болох нь байна.
Дасгалжуулагч: Дараагийнх нь турник. За, эргээрэй! Хичээрэй!
Нобита ээж: Ямар балай юм бэ?
Сүнэо ээж: Ноби эзэгтэйн гэр ч байшин дотроо дасгал үнэгүй хийж болдог үнэхээр гайхалтай юм аа.
Нобита ээж: Үгүй ээ, юу гэж дээ...
Сүнэо ээж: За, эхэллээ шүү. Эргээд.
Нобита ээж: За за, би ч гэсэн, эргээд.
Дасгалжуулагч: Болж байна, сайн байна.
Дораэмон: Ашгүй гарчихлаа. Одоо ойрхон байх ёстой. Хурдхан унтраахгүй бол...
Дасгалжуулагч: Нобитагийн өрөө рүү үсрээд яваарай. Унаж болохгүй шүү!
Дораэмон: За яах вэ, үсрээд өгье л дөө.
Дасгалжуулагч: Турникийг амжилттай давлаа.
Сүнэо ээж: Бүр ядраад ам цангачихлаа.
Нобита ээж: Эзэгтэй, та цай уух уу?
Сүнэо ээж: Ашгүй дээ, тэгье.
Нобита ээж: За, гал тогооны үе рүү оръё.
Дасгалжуулагч: Хонгилын гүйлт. Бүх хурдаараа!
Нобита ээж: Удахгүй гал тогоонд хүрлээ.
Сүнэо ээж: За.
Дасгалжуулагч: Саадыг давж үсрэх хэрэгтэй. Хичээгээрэй! Сайн байна! Саадыг унагааж болохгүй.
Дораэмон: Юу вэ энэ чинь!
Дасгалжуулагч: Гол руу унаж болохгүй шүү.
Дораэмон: Арай эрт хэлэхгүй дээ.
Дасгалжуулагч: Саадыг амжилттай давлаа.
Ээжүүд: Ёоох.
Сүнэо ээж: Сайн дасгал байна шүү.
Нобита ээж: Дораэмон, хурдан унтраа л даа. Эзэгтэй, та кофе уух уу, цай уух уу?
Сүнэо ээж: Кофе бол Блю Маунтен, цай бол Даржилин ууя. Байхгүй бол ус ч яах вэ.
Нобита ээж: Аан, за тэгвэл ус...
Дораэмон: За, энийг ашиглаад...
Нобита ээж: Эзэгтэй, та тухалж байгаарай. Би ус хийгээд өгье.
Сүнэо ээж: За.
Дасгалжуулагч: 50 удаа суулт, эхлээд! Хичээгээрэй! 50 удаа. Амжилттай давлаа.
Нобита ээж: Одоо жинхэнээсээ ус хийгээд өгье.
Сүнэо ээж: За, тэгээч.
Дасгалжуулагч: Дараагийнх нь бөмбөгтэй тоглоом.
Нобита ээж: Ёо, ёо, өвдөж байна.
Сүнэо ээж: Миний хэлдэг үг шүү дээ.
Дасгалжуулагч: Бөмбөгнөөс бултаарай.
Сүнэо ээж: Намайг дуурайж яриад байна шүү дээ.
Нобита ээж: Эзэгтэй, май.
Сүнэо ээж: Ашгүй, ингээд...
Дасгалжуулагч: Амжилттай!
Нобита ээж: За, ус хийгээд...
Сүнэо ээж: Тэгээч гуйя.
Дораэмон: Хурдлахгүй бол.
Сүнэо ээж: Бүр ам цангачихлаа.
Нобита ээж: Энийг барьж байгаарай.
Сүнэо ээж: За.
Нобита ээж: Ингээд... Болдоггүй ээ.
Дасгалжуулагч: Дараагийнх цонхоо нээгээд... салхи сөрөх дасгал!
Сүнэо ээж: Хөөх, гоё салхи байна.
Нобита ээж: Тийм байна.
Дасгалжуулагч: Амжилттай!
Нобита ээж: Дораэмон, хурдан унтраа л даа.
Нобита: Цохичихлоо.
Сүнэо ээж: Ноби эзэгтэй, энэндээ тулбал өөрсдөө төхөөрөмжийг унтраая.
Нобита ээж: Чадах болов уу?
Сүнэо ээж: Юу ч байсан хийж чадна аа!
Нобита ээж: Ойлголоо, эзэгтэй.
Дасгалжуулагч: За, бариа 2 давхарт бий. Унтрааж чадах болов уу? Хичээгээрэй!
Сүнэо ээж: За, явцгаая.
Ээжүүд: За, ээж нарын хүч!
Сүнэо ээж: 2 давхар луу, урагшаа.
Нобита ээж: Өө, яана аа...
Сүнэо ээж: Чиглэл нь буруу байна аа.
Дораэмон: Хэзээ бариандаа хүрэх болж байна аа?
Дасгалжуулагч: Дуусах болоогүй ээ! Шатны үе амжилттай.
Сүнэо ээж: Ямар ч байсан 2 давхарт гарчихлаа.
Дасгалжуулагч: Бариа хаалганы нөгөө талд бий!
Сүнэо ээж: Явцгаая, алив.
Дасгалжуулагч: Голд унаж болохгүй шүү.
Сүнэо ээж: Ийм юм хийж байх цаг биш юм сан.
Нобита ээж: Харин тийм ээ.
Дасгалжуулагч: Бариа шүүгээ дотор бий.
Дораэмон: Бүр гар цуцчихлаа.
Сүнэо ээж: Хичээгээрэй.
Нобита ээж: За.
Сүнэо ээж: Юу вэ?
Нобита ээж: Юун чимээ вэ?
Ээжүүд: Дораэмон уу?
Нобита ээж: Дораэмон, хурдхан...
Сүнэо ээж: унтраа!
Ээжүүд: Хүчээ нэгтгээд...
Дораэмон: Өө, унтраалга...
Нобита: Өнөөдөр ч сайн байлаа шүү. 5 ч удаа онож цохилоо. Нээрээ л гарч дасгал хөдөлгөөн хийх дажгүй юм аа. Би ирлээ. Та нар чинь юу хийцгээж байна аа? Залхуурч хэвтээд л. Биед муу шүү дээ. Би наана чинь дасгал хийгээд сайтар хөлсөө гаргасан шүү дээ. Аргагүй л дасгал хийх сайхан шүү.
Гарчиг: Муур компани байгуулсан нь
Дораэмон: Удахгүй цаг боллоо.
Нобита ээж: Хөөх, Ноби. Өнөө өглөө эрт босжээ? Сайн яваад ирээрэй. Өглөө бүр ингээд эрт босоод өгдөг бол амар байхгүй юу.
Нобита: Яана аа, унтаад хоцорчхож! Хурдхан хувцсаа солиод, цайгаа уугаад сургуульдаа явахгүй бол. Цүнх... Цүнх хаана байна аа?
Дораэмон: Бүгдийг нь амжуулаад одоо сургууль руу явж байна шүү дээ.
Нобита: Юу? Өө, нээрээ тийм билүү? Өчигдөр орой Дораэмоноор сэрүүлэг зүүлгэсэн шүү дээ.
Дораэмон: Наадахыг чинь зүүчихсэн байхад өдөр болгон тогтсон цагт, тогтсон зүйлээ аяндаа л хийчихнэ гэсэн үг.
Нобита: Ашгүй тийм шүү дээ, баярлалаа. Үүний ачаар өнөөдөр хоцролгүй амжих нь. Явчхаад ирье.
Дораэмон: Амжилт! Ёо, гэхдээ л асуудалтай юм.
Сүнэо: Хар даа, аав маань надад шинэ цаг авч өгсөн.
Жайан: Хөөх, дажгүй юм аа. Надад түр зээлчих.
Сүнэо: Өө, боль л доо, Жайан.
Жайан: За, зүгээр дээ. Чиний юм бол миний юм. Миний юм ч бас миний юм. Хар л даа, зохиж байна.
Сүнэо: Минийх шүү дээ.
Жайан: Би зүгээр түр зээлж байгаа юм. Хармаар байгаа үед чинь харуулна даа.
Сүнэо, Жайан: Нобита юу даа?
Сүнэо: Тэгэхээр чинь...
Жайан: Баларлаа, хоцрох нь!
Нобита: Юу гэнэ үү? Арай ч дээ. Өө, Шизүка, өглөөний мэнд!
Шизүка: Өглөөний мэнд.
Нобита: Яасан бэ, урвайчихсан байх чинь? Ямар нэгэн юманд санаа зовоо юу?
Шизүка: Нобитад хэллээ гээд ямар ч нэмэргүй л дээ.
Нобита: Юу гэж дээ. Шизүкагийн төлөө бол... би юу ч байсан хийнэ.
Шизүка: Нээрээ юу? Үнэхээр үрчилж авах уу? Нобита?
Нобита: Надад даатгачих.
Шизүка: Үнэхээр их баяртай байна. Тэгвэл замаараа манайд ирээрэй.
Нобита: Юу?
Дораэмон: Эд нарыг яах болж байна аа? Яах юм бэ? Яах вэ? Ээж харвал бөөн юм болно доо. Яах болж байна аа? Яах вэ, яах вэ?
Нобита: Мэдэж байна аа. Гэхдээ өөр арга байсангүй.
Дораэмон: Өө, хөөрхий дөө.
Шизүка: Манай гэрийн урд хэн нэгэн хаяад явчихсан байсан юм. Манайд Перо, Канария 2 байгаа болохоор яасан ч тэжээж чадахгүй гэж ээж хэлсэн.
Нобита: Үрчилж авсан болохоор сайн хариуцлагаа үүрэхгүй бол болохгүй. За. Дораэмон! Авчихлаа шүү... Юу?
Нобита ээж: Нобита! Ээжийгээ хуурах гэж оролдоод, тэгж ч болохгүй шүү. Манайх тэжээх боломжгүй!
Нобита: Яах вэ?
Дораэмон: Тэжээх хүн олж өгөхөөс өөр арга алга даа.
Нобита: Харин тийм.
Охин 1: Хөөрхөн юм аа, тийм ээ, ах аа?
Хүү 1: Тийм байна.
Охин 1: Гэхдээ ээж болохгүй гэж хэлэх нь гарцаагүй.
Хүү 1: Нээрээ муурны харшилтай гэж байсан.
Эр 1: Үгүй ээ, болохгүй, болохгүй! Хурдан цаашаа яв! Би муурт ёстой дургүй.
Эм 1: Ямар хөөрхөн юм бэ? Харин ээ, ганцыг бол яаж ийгээд... Уучлаарай, энэ байранд амьтан тэжээхийг хориглодог юм.
Эр 2: Өө, манайд 1 байгаа болохоор... Тавтай морилно уу! За, баяртай.
Нобита: Уучлаарай.
Дораэмон: Сайн хүн олоод аваасай.
Эр 3: Боль, Гонсүкэ!
Дораэмон: Нобита! Баяртай.
Нобита: Ёо, аврагдлаа.
Эр 3: Гонсүкэ!
Нобита, Дораэмон: Одоо яах болж байна аа?
Нобита: Хамгийн түрүүнд хаясан хүн л хариуцлагагүй байгаа хэрэг. Өө, юу? Хөөе, миний бие... өөрөө хаачих гээд байна аа?
Дораэмон: Хичээлийн цаг болчхож.
Нобита: Хичээлийн цаг аа?
Дораэмон: Үнэндээ өчигдөр далимд нь... хичээл хийх цаг тааруулчихсан.
Нобита: Би тэг гэж гуйгаагүй шүү дээ. Энэ чигээрээ харих юм бол ээжид загнуулна шүү дээ! Яана аа? Яах вэ?
Нобита ээж: Нобита, яагаад хүний үгэнд орохгүй...?
Дораэмон: Нөгөө... Нобита одоо цагираг байшин дотор хичээлээ хийж байгаа юм л даа. Тийм ээ.
Нобита ээж: Нуугдлаа гээд нэмэргүй. Алив, хурдан гараад ир! Мартахгүй дээ, гайгүй.
Нобита: Аймаар байлаа шүү. Чи л өөрөө хичээл хийх цаг энэ тэр гээд дураараа тохируулснаас л болж байгаа юм.
Нобита, Дораэмон: Юу вэ?
Дораэмон: Саяных арай... хулгана! Яана аа? Аан, нээрээ тийм.
Нобита: Яах гэж байгаа юм?
Дораэмон: Туршилт хийе. Нобита шиг улам асуудал болохгүй бол сайн сан. Удахгүй цаг болох байх. За, эхэллээ. Эхэллээ! Сайн байна, таазны хөндий рүү явлаа. Яг төлөвлөгөө ёсоор.
Нобита: Тэгдэг нь яаж байгаа юм бэ?
Дораэмон: Цаг нь болохоор таазны хөндийд эргүүл хийхээр сэрүүлэг тохируулчихсан юм. Муу хулгана, харж л байгаарай. Ашгүй дээ! Гэхдээ юу билээ... Яана аа?
Нобита: Ээж ээ, саяны хулгана харсан уу? Энэ муурын зулзаганууд хөөж гаргасан юм. Гарцаагүй бидэнд тус болно гэж бодож байна.
Нобита ээж: Энэ чинь тэс өөр асуудал. Ямар ч байсан, манайх тэжээх боломжгүй!
Дораэмон: Тэжээхгүй байсан ч зүгээр ээ?
Нобита: Юу?
Дораэмон: Одоо тэдэнд тэжээх хүн хэрэггүй. Муурууд өөрсдийн гэрт амьдарч, өөрсдөө ажил хийж амьдрах болно.
Нобита: Юу гэсэн үг үү?
Дораэмон: Ингэнэ гэсэн үг л дээ. Хэдэн айлтай гэрээ байгуулаад, өдөр бүр тогтсон цагтаа муурууд таазны хөндийд эргүүл хийхээр явна. Муурнуудын цалинг амьтны дэлгүүрт төлж байх болно. Амьтны дэлгүүрийн хүн өдөр бүр муурнуудад хоолыг нь хүргэж өгнө.
Нобита: Аан мэдлээ, муурууд хулгана устгах компани байгуулна гэсэн үг байна шүү дээ.
Дораэмон: Тийм ээ.
Нобита: За, тэгвэл үйлчлүүлэгчдээ олцгооё.
Дораэмон: 1 айл ч болов нэмэх хэрэгтэй.
Нобита: Тийм шүү.
Эр 2: Үнэхээр тус болно гэж үү?
Нобита: Тийм ээ, маш үр дүнтэй.
Дораэмон: Эхлээд туршилтын 1 удаа үнэгүй шүү.
Нобита, Дораэмон: Баярлалаа!
Эр 4: Манайх гэрээ байгуулъя.
Эр 5: Манайх ч бас.
Шизүка: Хөөх, ямар сайн хэрэг вэ? Нобита, Дораэмон хоёрын ач шүү.
Нобита: Үгүй дээ.
Дораэмон: Өө, ажилдаа явах цаг болчхож. Хичээгээрэй.
Жайан: Хөөх, та нар ямар аятайхан цаг зүүчхээ вэ? Чиний юм бол миний юм. Миний юм ч бас миний юм.
Нобита: Удахгүй манайд эргүүл хийх ээлж болно.
Дораэмон: Тийм ээ, би түр өөр газар байж байя.
Нобита: Сайн ажиллацгааж байна шүү. Маш сайн байна. Өө, 1 нь хааччихсан юм бол оо? Өө, Жайан. Хэрэг гараа юу?
Жайан: Үгүй ээ, яагаад юм мэдэхгүй... Миний бие өөрөө л... Яагаад? Хөөе, ямар нэг юм хий л дээ.
Дораэмон: Дураараа муурны юмыг авахаар ингэж байгаа юм шүү дээ.
Дораэмон 83-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон (Дора) |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Нобита (Ноби) |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Жайан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сүнэо (Хонэкава Сүнэо) |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Эр 1 |
Хотын иргэн |
|
Эр 2 |
Хотын иргэн |
|
Эмгэн |
Хотын иргэн |
|
Эр 3 |
Зурагтаар гарсан залуу |
|
Сүмирэ |
Телевизын од жүжигчин |
|
Сурвалж 1 |
Сурвалжлагч 1 – эрэгтэй хоолой |
|
Сурвалж 2 |
Сурвалжлагч 2 – эрэгтэй хоолой |
|
Эр 4 |
Хотын иргэн |
|
Эм 1 |
Хотын иргэн |
|
Өвгөн |
Хөрш өвгөн |
|
Охин 1 |
Өвгөний ач охин |
|
Сурвалж 3 |
Сурвалжлагч 3 – эрэгтэй хоолой |
|
Сурвалж 4 |
Сурвалжлагч 4 – эрэгтэй хоолой |
|
Сурвалж 5 |
Сурвалжлагч 5 – эмэгтэй хоолой |
|
Хөтлөгч эм |
Эмэгтэй зурагтын хөтлөгч |
|
Хөтлөгч эр |
Эрэгтэй зурагтын хөтлөгч |
|
Эр 5 |
Далайн ойр байсан эрэгтэй |
|
Эм 1 |
Далайн ойр байсан эмэгтэй |
|
Хүү 1 |
Далайн ойр байсан эрэгтэй хүүхэд |
|
Загасчин 1 |
Далайн ойр байсан загасчин эрэгтэй |
|
Загасчин 2 |
Далайн ойр байсан загасчин эрэгтэй |
|
Зураглаач |
Сурвалжлагч 1-тэй хамт байсан зураглаач |
Дораэмон 83-р анги
Нобита: Би ирлээ.
Нобита ээж: Ийм хурдан буцаад ирчхэж байгаа юм уу?
Нобита: Аймаар их хүнтэй, сэлж ч болохооргүй байна.
Нобита ээж: Ялгаагүй биз дээ? Угаасаа сэлж чадахгүй хойно.
Нобита: Урамгүй үг хэлэх юм. Эх хүн тэгж хэлдэг юм уу? Энэ жил л сэрж сурна гэж бодоод давтъя гээд очсон юм уг нь.
Дораэмон: Нээрээ юу?
Нобита: Сул зайтай, чөлөөтэй сэлэлтээ давтаж болохоор бассейн байсан бол би ч гэсэн ядах юмгүйсэлээд сурчихгүй юу.
Дораэмон: Тэгвэл зөвхөн Нобитагийн бассейн хийгээд өгөх үү?
Нобита: Нээрээ юу? Шоглох гэсний хэрэггүй ээ. Бассейн хийхийн тулд том зай талбай бас зөндөө их ус хэрэгтэй. Усны төлбөр л гэхэд ээж ухаан алдах байлгүй.
Дораэмон: Том зай ч бас үнэгүй ус ч байгаа шүү.
Нобита: Хаана?
Дораэмон: Тэнд.
Нобита: Юу? Үүл л хөвж байна шүү дээ.
Дораэмон: Үүл гэдэг чинь усны бөөгнөрөл шүү дээ.
Нобита: Аан, тийм үү?
Дораэмон: Ус нь халахаараа уур болж тэнгэр лүү хөөрнө. Тэнгэрт өндөрт хүйтэн болохоор жижигхэн усны дуслууд болно. Энэ чинь л үүл шүү дээ. Дуслынх нь хэмжээ томрохоороо хүнд болоод доош унана. Өөрөөр хэлбэл бороо.
Гарчиг: Хөвөгч усны хий
Дораэмон: Энэ хийг үлээлгэвэл тэнгэрт үүл хөвсөн хэвээрээ ус болох юм. За байз, аль үүл нь зүгээр бол? Тэр болох юм байна. За, ингээд боллоо. Ёстой сайхан байна. Нобита ч гэсэн хурдан ороод ир ээ!
Нобита: Нээрээ зүгээр юм уу?
Дораэмон: Зүгээр ээ.
Нобита: За, тэгвэл орлоо шүү. Туслаарай!
Дораэмон: Чамайг сэлж чаддаггүй гэдгийг мартчихаж.
Нобита: Анхнаасаа л хөвөгч гаргаад өгчихгүй дээ.
Дораэмон: Хийлдэг завь ч бас гаргачихсан шүү.
Нобита: Энд ёстой гоё юм аа. Энд бол хөвөгчтэй сэлж байсан ч хэн ч шоолохгүй. Яаж ч шуугилдсан загнуулахгүй.
Дораэмон: Өө, яаж байна аа?
Жайан: Барьчихлаа шүү.
Сүнэо: Ямар халуун байна аа, тийм ээ?
Жайан: Халуун байна шүү. Бассейн руу явах уу?
Сүнэо: Даанч хүн ихтэй байгаа байх.
Нобита: Гоё байна шүү. Чимээгүй, зөөлхөн салхитай, харагдац нь сайн юм. Ганцхан надад зориулсан бассейн. Өө, Шизүка явж байна. Бассейн руу явж байгаа юм шиг байна. Хөөе, Шизүка!
Шизүка: Нобитагийн дуу сонсогдох шиг болсон доо.
Нобита: Шизүка?
Шизүка: Нобита, чи яагаад нүцгэн байгаа юм бэ?
Нобита: Ямар ч хүнгүй, чимээгүй, гоё харагдацтай бассейн руу хамт явах уу?
Шизүка: Хөөх, тийм гоё бассейн байгаа юм уу?
Нобита: Тийм ээ.
Сүнэо: Тийм гоё бассейн юм бол...
Жайан: Бид хоёрыг бас дагуулаад яв!
Нобита: Юу?
Шизүка: Гоё юм аа.
Сүнэо, Жайан: Гайхалтай.
Гарчиг: Үүлэн доторх бассейн.
Нобита: Шизүка, хурдан хүрээд ир л дээ.
Шизүка: Хувцсаа сольж байна шүү дээ. Наашаа битгий хараад бай!
Нобита: Уучлаарай.
Жайан: Усны хувцас энэ тэр өмсөхгүй ээ.
Сүнэо: Би ч бас.
Сүнэо, Жайан: Үсрээд.
Дораэмон: Хөөе, та 2 хоёулханаа байгаа юм биш шүү дээ.
Жайан: Юу гэнэ ээ?
Сүнэо: Тэгж ярих юм бол... үүлээ хуваачихъя л даа.
Дораэмон: Аан, за тэгвэл... Усны хөрөө.
Жайан: Хөөх, сонирхолтой юм. Нааш нь өгчих.
Сүнэо: Баяртай.
Нобита: Муухай юм бэ, хамаг томыг нь аваад явчихлаа.
Дораэмон: За яах вэ, өөр үүлнүүдийг сорж нийлүүлээд, бассейнаа томруулъя. Үүл татагч. Энүүгээр үүлийг сорж татаад...
Нобита: Хөөх! Өмнөхөөсөө ч том болчихлоо.
Шизүка: Далай шиг л байна.
Жайан: Хөөе, шударга бус байна.
Сүнэо: Та нарынх л том болбол болох юм уу?
Жайан: Бид нарт ч бас наад төхөөрөмжөө өгч бай!
Нобита: Харин хэн нь шударга бус билээ дээ?
Дораэмон: За яах вэ, тэгэхээс дээ.
Сүнэо: Тэр үүлийг сороод нийлүүлчихье.
Жайан: Тэгье.
Сүнэо: Хөөх, зөндөө нийлж байна.
Бүгд: Хөөх!
Жайан: Нобита, яасан? Үсрээч ээ.
Нобита: Үгүй ээ.
Жайан: Зүгээр яв. За, одоо бүр томыг.
Сүнэо: Хөөх, гайхалтай. За, ингээд том бассейнтай болно доо. Яачхав?
Нобита: Жайан!
Шизүка: Сүнэо!
Дораэмон: Баларсан! Амьсгалын гуурс. Нобита, энийг зүү!
Нобита: Аан, нээрээ үүгээр усан дотор ч амьсгалах боломжтой шүү дээ. Жайан! Сүнэо! Яагаад ч юм сэлээд сэлээд ойртохгүй байгаа юм шиг санагдаж байна.
Дораэмон: Дахиад жаахан л...
Жайан: Ашгүй аврагдлаа.
Сүнэо: Үхэх нь л гэж бодлоо шүү.
Дораэмон: Ашгүй, ашгүй.
Бүгд: Юу вэ?
Нобита: Шаламгай сэлж байна даа. Гоё байгаа бололтой.
Дораэмон: Тэр юу вэ?
Бүгд: Аль?
Жайан: Яана аа?
Сүнэо: Миний өмд.
Жайан: Ашгүй байж байна.
Сүнэо: Ашгүй дээ, үнэтэй байсан юм.
Жайан: Ашгүй гэртээ харихдаа хувцастай харих нь.
Сүнэо: Хэзээдээ ийм өндөрт гарчхав аа?
Нобита: Тэнгэр бүр цэлмэчхэж.
Жайан: Сайхан харагдаж байна шүү.
Бүгд: Юу вэ? Яана аа?
Дораэмон: За байз, нисдэг сэнс! Нисдэг сэнс! Яана аа, амжихгүй нь ээ!
Нобита ээж: Хатсан дээр нь хувцсаа хураах минь. Саяных юу вэ? Одоо бүр нойтон хувцас орж байна. Сонин цаг агаар вэ?
Шизүка: Зүгээр үү?
Жайан: Зүгээр ээ.
Сүнэо: Аймаар байсан шүү.
Нобита: Ашгүй дээ. Одоо бүгдээрээ гэртээ харьцгаая л даа.
Сүнэо: Жайан, яах уу?
Жайан: Үгүй ээ, дахиад баймаар байна.
Нобита: Одоо болно шүү дээ. Дараа нь юу тохиолдохыг хэлж мэдэхгүй шүү дээ.
Жайан: Юу? Иймхэн зүйлээс болоод хулчийчхаж байгаа юм уу?
Сүнэо: Харин тийм. Одоо л хөгжилдөх гэж байхад. Тэрийг хар даа, Жайан.
Жайан: Хөөх, догь! Тэрийг сорно оо. Дораэмон, түрүүний үүл татагчаа дахиад өгч бай!
Дораэмон: Зөндөө тоглолоо шүү дээ. Одоо харьцгаая.
Жайан: Хурдан өгч бай! За, ирж байна шүү. Усны хий бэлэн биз?
Сүнэо: Тийм ээ, түрүүлээд явлаа шүү. За. Жайан, хурдан хүрээд ир ээ.
Жайан: За, очлоо шүү. Үсрээд, урагшаа! Хөөе, та нар бас хурдан ирээч ээ!
Сүнэо: Хурдал, хурдал.
Жайан: Юундаа удаад байгаа юм бэ?
Сүнэо: Тэд нар яачхаад байгаа юм бэ?
Жайан: Болино л биз. Хоёулаа ханатлаа тоглоё.
Сүнэо: Тэгье.
Жайан: Юу вэ?
Сүнэо: Хачин юм аа. Бие маань ямар ч мэдээгүй болчихлоо.
Нобита: Тэр 2 юу хийгээд байгаа юм бол?
Дораэмон: Яах аргагүй...
Нобита, Шизүка: Яах аргагүй юу гэж?
Жайан, Сүнэо: Аянга цахилгаантай үүл байна!
Нобита ээж: Үнэхээр бороо орчихлоо доо.
Эр 1: Хөөх, тэр юу вэ?
Эр 2: Яасан бэ?
Эмгэн: Өө, хөөрхий. Аянганы бурхны хүүхэд унаад ирлээ.
Нобита ээж: Өнөөдөр чинь ёстой хачин хачин зүйл орж байна шүү.
Жайан, Сүнэо: Туслаарай!
Гарчиг: Нобитатай нууц болзоо.
Нобита: Найзууд аа, өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэх үү?
Сүнэо: Юу вэ? Арай дахиад залхуутай асуулт хариултын тэмцээн биш биз дээ?
Шизүка: Ямар нэгэн юм болсон билүү?
Жайан: Өнөөдөр бол онцын зүйлгүй зуны амралтын эхний өдөр.
Нобита: Тэр ч тийм л дээ. Зуны амралт дундаа...
Шизүка: Хөөх, нөгөө хүн байна. Зурагтаар гарч байсан асуулт хариултын тэмцээний аварга байна.
Сүнэо: Нээрээ юу?
Жайан: Алдартай хүн байна шүү дээ.
Нобита: Ямар хаашаа юм бэ? Өнөөдөр миний төрсөн өдөр байхад чинь. Хэн ч анзаарахгүй байх юм.
Шизүка: Уучлаарай, гар барьж болох уу?
Эр 3: Өө, яадаг билээ?
Жайан: Надтай ч бас.
Сүнэо: Надтай ч бас.
Нобита: Хальт зурагтаар гарсан гээд сүйд болцгоогоод байх юм. Би ч бас төрсөн өдрөөрөө олны анхаарлыг татмаар л байна шүү дээ.
Сурвалж 1: Сүмирэ, ярилцлага өгөөч. Сүмирэ!
Сүмирэ: Хэд хэдэн удаа хэлсэнчлэн би Очимэтэй гэрлэхгүй. Өөр хэнтэй ч гэрлэх бодолгүй байна.
Сурвалж 1: Таны энгэрийн зүүлт найз залуугийн тань бэлэг үү?
Сурвалж 2: Тийм юм уу?
Сүмирэ: Энэ хамаагүй ээ.
Сурвалж 1: Хүлээ л дээ, ярилцлага өгөхгүй юм уу? Хошино Сүмирэгийн шууд сурвалжилга. Өнөөдөр харамсалтай ч, араагийн удаа заавал болсон явдлыг яриулах болно. Мэдээлэл дууслаа. Баяртай.
Дораэмон: Од байх ч хэцүү юм аа.
Нобита: Зурагтаар жаахан гардаг гээд арай хэтэрхий сүр бадраах юм. Би ч бас ганц удаа тэгж шуугиулж үзмээр л байна шүү дээ.
Дораэмон: Юу?
Нобита: Намайг юу ч хийсэн байсан хэн ч анхаардаггүй шүү дээ.
Дораэмон: Анхаарал татмаар байна гэж үү?
Нобита: Харин тийм, анхаарал татмаар байна.
Дораэмон: За, тэгвэл...
Гарчиг: Анхаарал татах гэрэл
Дораэмон: Энэ гэрлийг тусгах юм бол бүхний анхаарлыг татаад, яах ч аргагүй болдог юм. Гэхдээ энийг ашиглаагүй нь дээр байх.
Нобита: Тусгаад үзье л дээ. За. Ингээд л болоо юу?
Дораэмон: Тийм ээ, ингээд одоо бүгд чамайг сонирхоод, сонирхоод, сонирхоод...
Нобита: Яаж хараад байгаа юм бэ? Дотор муухай оргимоор юм бэ?
Дораэмон: Сонирхол татаад яах ч арга алга. Хаачих нь вэ? Хаашаа явах гэж байгаа юм бэ?
Нобита: Сул газар луу явлаа. Анхаарал татах нь уу, үгүй юу туршиж үзчихээд ирье гээд...
Дораэмон: Хэн дээр турших юм бэ? Туршаад яах юм бэ? Хэдэн цагт харьж ирэх юм бэ?
Нобита: Явж үзэхгүй бол яаж мэдэх юм бэ?
Дораэмон: Яваад үзвэл мэдэх юм уу?
Нобита: Ямар ядаргаатай юм бэ!
Дораэмон: Нобита...
Эр 4: Хөөх.
Эм 1: Тэгээд... Тэр хүүг хараач.
Хүүхдүүд: Нобита.
Нобита: Ийм халуун дулаан харцыг анх удаа л мэдэрч байна шүү.
Шизүка: Нобита.
Жайан: Нобита.
Сүнэо: Нобита байна шүү дээ.
Жайан: Хөөх, кармандаа гараа хийчихлээ.
Сүнэо: Уяа гаргаад ирлээ.
Шизүка: Уяаны тоглоом байна.
Сүнэо: Хөөх!
Шизүка: Гайхалтай, гайхалтай.
Жайан: Браво!
Шизүка: Яаж ийм мундаг уяагаар тоглодог юм бэ?
Жайан: Аль нэг багшаар заалгасан юм уу?
Сүнэо: Ямар үед шинэ санаа төрдөг вэ?
Шизүка: Зуны амралтын гэрийн даалгавраа хийсэн үү?
Нобита: Арай хийгээгүй ээ.
Жайан: Дүнгийн хуудас чинь ямар байсан бэ?
Нобита: Ямар ч байсан ямар хамаатай юм бэ?
Жайан: Нобитагийн талаар сонирхол төрөөд, яах ч арга алга.
Сүнэо: Өдий хүртэл хэдэн удаа 0 оноо авсан бэ?
Жайан: Ёкан, манжу жимсний алинд нь дуртай вэ?
Шизүка: Амтат чинжүү идэж чаддаг уу?
Сүнэо: Яагаад ийм сонирхолтой царайтай юм бэ?
Жайан: Карри эсвэл бургер бол аль нь вэ?
Шизүка: Хүлээгээрэй.
Сүнэо: Нобита!
Жайан: Хүлээ л дээ. Хөөе, өглөө нүүрээ угаасан уу?
Сүнэо: Шүдээ угаасан уу?
Нобита: Ямар ядаргаатай юм бэ?
Сүнэо: Нобита.
Жайан: Нобита!
Нобита: Ёоох.
Өвгөн: Чи чинь?
Нобита: Өршөөгөөрэй.
Өвгөн: Нобита байна шүү дээ. Хөөе, хүмүүс ээ!
Охин 1: Хөөх, Нобита байна. Японы хамгийн удаан, залхуу, сул дорой юу?
Эм 1: Хөөх, амьдаараа байна.
Өвгөн: Өнөөдөр ч азтай өдөр юм аа. Сайн хараад аваарай.
Нобита: Намайг тайван орхи! Юу вэ?
Сурвалж 3: Нобита, сармагчинтай оюун ухааны тэмцээнд орвол ялах итгэл байна уу?
Сурвалж 4: Наашаа харна уу.
Сурвалж 5: Усанд орохдоо эхэлж юугаа угаадаг вэ?
Нобита: Хаа болтол дагах юм бэ?
Сүмирэ: Зүгээр үү? Шархдаагүй биз?
Нобита: Тийм ээ, зүгээр. Хөөх, Хошино Сүмирэ мөн байна.
Сүмирэ: Нээрээ, чи чинь...
Нобита: Шүтэн бишрэгч чинь байна. Гар барьж болох уу?
Сүмирэ: Болно оо. Тэр үед ингэхэд... Суугаарай, хурдал.
Нобита: За.
Сүмирэ: Явлаа шүү.
Хөтлөгч эм: Гайхлаа шүү. Хошино Сүмирэ.
Хөтлөгч эр: Хамтрагч нь алдартай иргэн Ноби буюу Нобита.
Хөтлөгч эм: Хошино спорт машинаараа хаашаа ч юм явсан гэнэ.
Нобита: Хошино Сүмирэ шүү дээ. Ингэтлээ нуугдахгүй бол тайван цай ч ууж чаддаггүй байх нь ээ.
Сүмирэ: Гэнэт дагуулаад ирсэнд өршөөгөөрэй.
Нобита: Үгүй дээ. Тийм юм байхгүй.
Сүмирэ: Үргэлж л янз бүрийн хүмүүсийн анхааралд өртөөд тайван суугаад, ийм газар цай ууж чаддаггүй юм л даа. Гэхдээ үргэлж ганцаараа байхаар уйтгартай шүү дээ. Тийм болохоор өнөөдөр Нобитаг дагуулаад ирчихлээ.
Нобита: Та миний талаар элдвийн юм шалгаахгүй юм байна, тийм үү?
Сүмирэ: Өөрөө дандаа л зугтаж явдаг болохоор.
Нобита: Хөөе, яасан бүдүүлэг юм бэ?
Сүмирэ: Зүгээр ээ, тэгж л байдаг юм. Хэн нэгэн гэрэл зурагчинд олдчихсон бололтой. Явцгаая.
Нобита: Тэгье, хаашаа ч хамаагүй.
Сурвалж 1: Баларсан, баригдчихлаа. Араас нь!
Сүмирэ: Амралтын өдөр бол далайг үзэхээр явдаг юм. Явах уу?
Нобита: Тэгье. Явъя, явъя.
Сүмирэ: Хүнгүй нам гүм далайд би их дуртай.
Нобита: Үргэлж хүн бүрийн анхаарлын төвд байдаг хүнийг атаархмаар гэж боддог байсан ч, алдартай хүн байх хэцүү бололтой. Янз бүрийн юм шалгаагаад, зураг аваад л.
Сүмирэ: Над шиг ажил хийдэг бол тэгэхээс өөр аргагүй л байх.
Нобита: Хувийн асуудлыг чинь асуусан ч гэсэн үү?
Сүмирэ: Тийм шүү.
Нобита: Хэцүү юм аа.
Сүмирэ: Ингэхэд Нобитад таалагддаг хүн байдаг уу?
Нобита: Үгүй ээ, байхгүй. Нөгөө юу...
Сүмирэ: Байгаа юм байна, тийм ээ? Чамд л ганцхан нууцаа үзүүлье.
Нобита: Юу?
Сүмирэ: Миний хувьд нандин хүн байгаа юм.
Нобита: Энэ хүү...
Сүмирэ: Хуучны найз маань байгаа юм. Энэ бол нэлээн эртний зураг. Одоо хол газарт байгаа ч гэлээ, хэзээ нэгэн цагт заавал эргэж ирнэ байх.
Нобита: Энэ хүнийг хүлээж байгаа юм уу?
Сурвалж 1: Сүмирэ, энд юу хийж байгаа юм бэ?
Сүмирэ: Энд хүртэл дагаад ирчихсэн хэрэг үү?
Сурвалж 1: Сүмирэ, энгэрийн зүүлт дотор чинь хэний зураг байгаа юм бэ? Хэний зураг вэ?
Сүмирэ: Та нарт хамаагүй. Алив, явцгаая.
Сурвалж 1: Үгүй ээ, битгий яв. Жаахан хүлээ л дээ.
Нобита: Холдооч ээ!
Сурвалж 1: Өө, энэ чинь алдартай иргэн Ноби буюу Нобита байх чинь вэ. Хошино Сүмирэтэй ямар холбоотой вэ?
Нобита: Юу, одоо бүр надаас уу? Анхаарал татах гэрэл ашигласнаас болж байгаа юм. Тэгвэл...
Сурвалж 1: Энэ юу вэ? Юу хийчхэв ээ?
Нобита: Удахгүй мэднэ ээ.
Эр 5: Та чинь ингэхэд...
Эм 1: Зурагтаар гардаг сурвалжлагч байна.
Хүү 1: Би таныг үзсэн.
Сурвалж 1: Аан, тийм үү?
Загасчин 1: Та ямар загасанд дуртай вэ?
Загасчин 2: Загас барьдаг уу?
Зураглаач: Дажгүй шүү. Наанаа зогсоод, 1 дуу дуулна уу.
Сурвалж 1: Юу, юу яриад байгаа юм бэ?
Зураглаач: Тийм ээ, яг наад царай чинь. За, наашаа хараарай.
Сурвалж 1: Туслаарай! Яагаад намайг дагаад байгаа юм бэ? Больцгоо.
Нобита: Тэр хүн хэсэгтээ л зугтаах хэрэгтэй болохоор тан руу түрхэн ч болтугай ирэхгүй байх.
Сүмирэ: Үргэлж л зугтаж байдаг намайг жаахан ч болов ойлгох байх даа.
Сурвалж 1: Гуйя, битгий дагацгаагаад бай л даа.
Нобита: Өнөөдөр танд их баярлалаа.
Сүмирэ: Би ч бас хамтдаа хөгжилтэй байсан шүү.
Нобита: Өө, үгүй дээ.
Сүмирэ: Дахиад уулзвал сайн сан. За, баяртай.
Нобита: Баяртай. Санаанд ч оромгүй гоё төрсөн өдрийн бэлэг байлаа шүү.
Дораэмон 84-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон (Дора) |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Нобита (Ноби) |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Жайан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сүнэо (Хонэкава Сүнэо) |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Өвөө |
Амьтны хүрээлэнд ажилладаг байсан өвгөн |
|
Хүү |
Өвгөний хүүхэд байх үеийн дүр |
|
Ах |
Амьтны хүрээлэнд зааныг асардаг байсан хүн – эрэгтэй дүр |
|
Офицер |
Дайны үед байсан офицер – эрэгтэй дүр |
|
Дарга |
Амьтны хүрээлэнгийн дарга – эрэгтэй дүр |
|
Цэрэг 1 |
Зааныг хайж байгаа цэрэг |
|
Цэрэг 2 |
Зааныг хайж байгаа цэрэг |
Дораэмон 84-р анги
Зуны амралтын тусгай хөтөлбөр
Гарчиг: Амьтны хүрээлэн ба өвөө
Сүнэо: Яг Нобита байна.
Жайан: Аль, аль? Нээрээ тийм байна. Тэнэг царайлж байгаа нь яг адилхан юм.
Нобита: Муухай юм бэ?
Шизүка: Тийшээ явж үзэцгээе.
Сүнэо: Хөөе, Дораэмон!
Дораэмон: Би бол муур хэлбэртэй робот! Элбэнх биш!
Нобита: Заан байна. Заан!
Жайан: Нобита битгий тэнэгт.
Сүнэо: Заан хараад баярлаад байхдаа яах вэ дээ. Тэнд бүр ховор амьтад байгаа шүү дээ.
Шизүка: Гэхдээ энэ заан бүр 60 гаруй настай гэж байна шүү дээ.
Сүнэо: Хөөх.
Шизүка: Намуухан харцтай юм аа.
Сүнэо: Хөгширсөн л юм биш үү?
Нобита: Өвөө, ямар нэгэн юм болоо юу?
Өвөө: Зааныг хараад л. Тийм намуухан харцтай амьтан байтал.
Нобита: Юу болсон юм бэ?
Өвөө: Юу болсон нь хачирхалтай түүх шүү.
Сүнэо: Хачирхалтай түүх ээ? Би тийм түүхэнд их дуртай.
Шизүка: Бидэнд ярьж өгөөч.
Өвөө: Тийм дээ. Та нар шиг залуу хүүхдүүд сонсох хэрэгтэй түүх дээ. Энэ бүхэн Японд дайн болж байх үеийн түүх байгаа юм. Өвөө нь хүүхэд байхдаа амьтны хүрээлэнд маш их дуртай байсан юм. Тэр дундаа заанд хамгийн дуртай байлаа. Ханао гэдэг нэртэй заан байсан юм. Би ч Ханаод их хайртай болохоор байнга л амьтны хүрээлэнд ирдэг байлаа. Ханао ч гэсэн 7 хоног бүр ирдэг миний царайг таньдаг болсон байсан. Ханао! Намайг Ханао гээд дуудахаар баяртай нь аргагүй 1 хөлөө өргөж мэндэлдэг болсон.
Шизүка: Гайхалтай.
Сүнэо: Дасдаг юм байна даа.
Дораэмон: Заан бол амьтад дундаа ухаантай нь шүү дээ.
Өвөө: Гэхдээ төд удалгүй дайн улам ширүүсч, Токио хот агаарын дайралтад өртөж, бөмбөгөөр бороо орж эхэлсэн. Юун амьтны хүрээлэн манатай. Би гэр бүлийнхээ хамт хөдөө байдаг хамаатных руугаа дөрвөсөн. Дөрвөнө гэдэг нь агаарын довтолгооноос зугтааж хөдөө явахыг хэлж байгаа юм.
Шизүка: Мэднэ ээ. Хичээл дээр заасан.
Өвөө: Хөдөө очиход Токиод болж буй зүйл худлаа мэт чимээ аниргүй байсан. Гэхдээ цуурхал сонсогдож эхэлсэн юм. Токио шатаж үнсэн товорго болсон гэсэн. Би Ханаод санаа зовж байсан юм. Тэгээд дараа нь дайн дууссан. Токиод эргэж ирсэн би хамгийн түрүүнд амьтны хүрээлэнд ирсэн юм. Гэхдээ энд байсан нь ямаа, гахай л байсан. Тэгээд би Ханаогийн талаар хүмүүсээс асуусан.
Хүү: Алуулсан?
Өвөө: Би гэртээ уйлаад л харьсан. Шөнөжингөө уйлж хоносон.
Нобита: Хэн тийм аймшигтай зүйл хийдэг байна аа?
Жайан: Тийм дөлгөөн амьтныг алж яадаг байна аа?
Шизүка: Хөөрхий амьтан.
Сүнэо: Яагаад?
Нобита: Бие засчихаад ирье.
Дораэмон: Би ч гэсэн.
Сүнэо: Дораэмон бас бие засдаг хэрэг үү?
Шизүка: Харин ээ.
Нобита: Зааныг аварцгаая.
Дораэмон: Тэгье. За, цаг хугацааны машинаар, явцгаая!
Нобита: Японд дайн болж байх үе рүү. Нам гүм байна даа.
Дораэмон: Амьтан үзэхээр ирэх хүн ч байхгүй бололтой.
Нобита: Ханао хаана байна? Баахан хоосон торнууд л байна.
Дораэмон: Энд арслан байж.
Нобита: Энд бар байж.
Дораэмон: Ирвэс ч бас. Ханао амьд байгаа болов уу?
Нобита: Арай амжсангүй гэж битгий л хэлээрэй дээ.
Дораэмон: Арай... алга.
Нобита: Жинхэнээсээ амжаагүй байна шүү дээ, Дораэмон!
Дораэмон: Гэхдээ дотор байж магадгүй.
Нобита: Нээрээ тийм. Ханао! Ханао! Ханао!
Дораэмон: Нобита, наашаа наашаа. Ханао байна.
Нобита: Тэр нэлээн сульдсан байгаа бололтой.
Дораэмон: Яс нь товойгоо бүр турчхаж.
Нобита: Хоол өгөхгүй байгаа юм болов уу? Хэн нэгэн орж ирэх нь.
Ах: Ханао. Ийм болчихсон байж... Чи... Өлсөж байгаа биз дээ? Сайн байна, одоо хоол өгье. Энэ хар даа, чиний дуртай төмс. Өнөөдөр цадталаа идэж болно шүү. Болохгүй ээ, би чадахгүй нь.
Дораэмон: Харамч!
Нобита: Өлсөж байхад чинь өрөвдөхгүй байна уу?
Ах: Та нар хэн бэ?
Нобита: Дайрч өнгөрч байгаа хүмүүс байна. За, идээрэй.
Дораэмон: Бүгдийг нь идээрэй.
Ах: Боль!
Нобита: Болихгүй!
Ах: Наадах чинь хортой хоол.
Нобита: Ханао, идэж болохгүй шүү! Битгий идээрэй! Битгий, Ханао! Болохгүй ээ! Идсэнгүй.
Ах: Хортой гэж мэдэж байгаа юм.
Дораэмон: Үнэхээр ухаантай юм аа. Гэхдээ л аймшигтай юм хийх шахлаа.
Нобита: Яагаад хор идүүлэх гээд байгаа юм бэ?
Ах: Тушаал байгаа юм.
Дораэмон: Тушаал аа?
Ах: Бөмбөг унаад, амьтад хот дотор суларчихвал хэцүү хэрэг болно гээд.
Дораэмон: Нээрээ тийм шүү.
Ах: Бөмбөг унаад, амьтад хот дотор суларчихвал хэцүү хэрэг болно гээд.
Дораэмон: Нээрээ тийм шүү.
Нобита: Битгий зөвшөөрөөд байгаач ээ, Дораэмон.
Дораэмон: Тийм шүү, хичнээн тэгсэн ч гэсэн аймшигтай юм. Хэтэрхий аймшигтай!
Ах: Бид нар ч гэсэн зүрх сэтгэлдээ бол өгмөөргүй л байна. Даанч өөр арга алга байна. Арслан, бар, ирвэст ч гэсэн хоол өгөлгүй өлсүүлж үхүүлсэн. Сүүлдээ яс арьс болоод...
Нобита: Тэгээд?
Ах: Бид амьтны хүрээлэнгийн ажилчид амьтдыг асрах гэж байдаг болохоос амьтдыг хөнөөг гэж биш шүү дээ! Ханао! Би чамайг устгаж чадахгүй ээ. Хэн тэгж байдаг юм? Өөрийн хүүхэд мэт хайрладаг атал...
Офицер: Зүйд нийцэхгүй! Хүрээлэнгийн дарга аа, олон дахин тушаасан байтал одоо хүртэл зааныг амьд байлгаж байгаа хэрэг үү?
Дарга: Өө, бид нарын зүгээс ч уг нь янз бүрээр оролдоод...
Офицер: Яг одоо Япон улс хэцүү байдалд байна. Өдөр бүр олон тооны цэргүүд улс орныхоо төлөө хичээцгээж байна шүү дээ. Амьтны амь асуудал болж байх цаг биш! Үгүй ээ, амьтан байсан ч гэсэн улс орныхоо төлөө бол талархалтайгаар үхээд өгөх ёстой. Хурдхан устга!
Дарга: Зааны арьс маш зузаан тул тариурын зүү нэвтэлж чадахгүй байгаа юм. Тэгээд хоол өгөлгүй 1 долоо хоног болсон. Өнөөдөр хортой төмс идүүлэх гэж байгаа.
Офицер: Болж байна.
Ах: Дарга аа.
Дарга: Өө, яасан?
Ах: Болсонгүй ээ. Хортой гэж мэдээд хоолоо идэхгүй байна.
Дарга: Юу гэнэ ээ?
Офицер: Идээгүй гэнэ ээ? Тэр чинь юу гэсэн үг юм?
Нобита: Юу гэсэн үг гэж дээ, идээгүй л гэсэн үг биш үү?
Дораэмон: Толгой муутай юм биш үү?
Ах: Заан их ухаантай амьтан болохоор...
Офицер: Цаашид тэвчиж чадахгүй! Би учрыг нь олоод өгье. Холд, холд!
Ах: Байзнаарай! Битгий тэг л дээ.
Офицер: Тавиач!
Ах: Ханао бол үнэхээр дөлгөөхөн заан байгаа юм.
Офицер: Чи муу, надад саад болох гээ юу? Зүгээр өнгөрөөхгүй гэж мэдээрэй!
Дораэмон: Тэгж их уурлаад байлгүй, тайвшраад сайн ярилцъя л даа.
Офицер: Хүрээлэнгийн дарга аа!
Дарга: За.
Офицер: Анхааралтай байгаарай. Элбэнх торноосоо гарчихсан явж байна.
Дораэмон: Би ямар...
Нобита: Бид нарын хэлэх гэсэн зүйл бол зааныг заавал алахгүй байсан ч, жишээлбэл хөдөө дөрвүүлэх ч юм уу...
Офицер: Заан хүнээс хэд дахин илүү иддэг гэж бодно? Ард иргэд бүгдээрээ өлсөж байхад.
Нобита: Тэгвэл төрсөн газар луу нь Энэтхэг руу буцаавал болохгүй юм уу?
Офицер: Одоо тэгж байх цаг биш! Манай улсын ялалт яг одоогийн цаг мөчид шийдэгдэж байна.
Нобита: Аан, дайн бол санаа зоволтгүй ээ. Удахгүй дуусна.
Дораэмон: Тийм шүү, Япон ялагдана.
Офицер: Япон ялагдана гэнэ ээ? Яадаг муу... Та нар дайсны тагнуул байх нь. Шийтгээд өгнө өө, гайгүй! Илдээрээ цавчаад өгнө өө!
Нобита: Дораэмон?
Офицер: Нүүлгэн шилжүүлэлт!
Дораэмон: Яагаад зугтаж байгаа юм бол?
Нобита: Юуны дуут дохио юм бол?
Дораэмон: Харин ээ, өдрийн хоолны цаг биш дээ.
Нобита: Сургууль тарах цаг ч бас биш. Онгоц байна.
Дораэмон: Сонин юм аа, зөндөө олон онгоц нисэж байна шүү дээ.
Нобита: Харин тийм.
Дораэмон: Өө нээрээ, одоо чинь дайн болж байгаа шүү дээ!
Нобита: Тэгвэл саяны дуут дохио...?
Дораэмон: Агаарын довтогооны дохио! Бөмбөг унах нь гэж анхааруулж байна.
Нобита: Бөмбөг өө?
Дораэмон: Зугтаарай!
Ах: Ханао! Ханао!
Нобита: Ах аа!
Дораэмон: Аюултай шүү дээ, хаачих гэж байгаа юм бэ?
Ах: Ханао! Ханао! Одоо гаргаад өгье. Ханао! Ханао, наашаа гараад ир. Яасан бэ?
Дораэмон: Мэдлээ. Тэсрэх бөмбөгнөөс айгаад байгаа юм байна.
Ах: Зүгээр дээ, би хамт байна шүү дээ. За, гараад ир.
Нобита: Ханао! Энд үлдвэл аюултай шүү дээ.
Дораэмон: Тийм шүү! Хэзээ ч бөмбөгдүүлчихэж магадгүй шүү дээ.
Ах: Ханао, наашаа гараад ир ээ. Алив, сайн жаал. Ханао, хамтдаа явцгаая. Алив, айх хэрэггүй. Битгий айгаарай.
Нобита: Хурдлаарай! Бөмбөг улам ойртоод байна.
Дораэмон: Ах аа, хурдлаарай!
Ах: Хар даа, дуудаад байна шүү дээ. Явцгаая, Ханао. За, сайн жаал шүү.
Дораэмон: Тийм ээ!
Нобита: Дораэмон... Ах аа, та зүгээр үү?
Бүгд: Хөөх!
Ах: Ханао!
Нобита: Бид нарын хамгаалсан байна шүү дээ.
Дораэмон: Ханао байгаагүй бол өдийд...
Ах: Баярлалаа, Ханао! Бид нар одоо зүгээр ээ. Одоо хөдөлж болно оо.
Нобита: Баярлалаа, Ханао.
Дораэмон: Амь аврагч заан минь.
Ах: Сүртэй шарх алга. Мундаг шүү, Ханао. Баярлалаа, аврагдлаа шүү дээ. Би яасан ч чамайг устгуулахгүй ээ. Алив, хамтдаа зугтацгаая.
Дораэмон: Хаашаа явах юм бэ?
Ах: Хаа нэгтээ хол уулын гүнд дагуулаад очно оо.
Нобита: Яагаад уулын гүн гэж?
Ах: Ямар ч байсан Ханаог устгаж чадахааргүй газар очих хэрэгтэй.
Цэрэг 1: Заан алга болчхож.
Цэрэг 2: Бөмбөгт оногдчихсон юм биш үү?
Цэрэг 1: Тийм том юм чинь, юу ч үлдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Хайж ол! Хот руу гарахаас нь өмнө учрыг нь олох хэрэгтэй.
Дораэмон: Энэ ч муу шүү.
Ах: Ханао, түргэлээрэй. Олоод ирэх нь байна.
Офицер: Аль дээр устгачих ёстой байсан юм. Боломжтой бүх хүнийг цуглуул! Бүх орц гарцыг хаа! Өнцөг булан бүрийг нэгж! Олдмогц нэн даруй устга! Гал нээхийг зөвшөөрч байна.
Ах: Яасан бэ, Ханао?
Офицер: Заан дагуулах зугтах боломжгүй нь ойлгомжтой биш үү?
Ах: Больцгоо! Буудах юм бол намайг бууд!
Нобита: Ах аа.
Офицер: Чи наанаасаа холд!
Ах: Холдохгүй!
Офицер: Холдооч! Бид бүгдийн аюулгүй байдлын төлөө юм шүү.
Ах: Үгүй ээ, холдохгүй.
Офицер: Тийм үү? Тэгтлээ их хүсээд байвал чиний хайртай заантай чинь хамт армийн тушаал зөрчигч гэж үзэн буудаж хороох болно.
Нобита: Дораэмон, ямар нэгэн юм хий л дээ!
Дораэмон: Ямар нэгэн юм гэж... Саналаа! Жижигрүүлэгч гэрэл. Тэгээд дараа нь... Шуудангийн пуужин. Зүгээр дээ, огт өвдөхгүй, за юу?
Нобита: Хүргэх хаяг нь Энэтхэг гэвэл болох уу?
Дораэмон: Энэтхэгийн ширэнгэн ой гэчих. Аюултай болохоор та хойшоо байж байгаарай. 5, 4, 3, 2, 1. 0. Энэтхэгт очихоороо буцаад том хэмжээтэй болох болно.
Ах: Баярлалаа. Ханао, сайн яваарай!
Нобита: Гэхдээ болсон л байгаа даа?
Дораэмон: Тэгсэн байх аа.
Өвөө: Би Энэтхэг рүү аялах үеэрээ найзуудтайгаа хамт зориг гарган бартай гэлцдэг ширэнгэн ой руу явсан юм.
Сүнэо: Өвөө, таны Энэтхэгийн аяллыг зөндөө сонслоо шүү дээ.
Жайан: Хэзээ гайхамшигтай түүх болох юм бэ?
Өвөө: Одоо яг ярих гэж байна аа. Ширэнгэн ойд найзуудаасаа төөрчихсөн юм л даа. Огт танихгүй Энэтхэгийн уулын гүн шүү дээ. Хоол хүнсээ ч хангалттай бэлдээгүй байсан юм. Хэдэн өдөр ч төөрч явсан юм бүү мэд. Эцэстээ алхаж чадахаа болиод унаад өгсөн. Тэр яриа үнэн юм билээ. Хүн үхэлтэй ойртохоороо төрснөөсөө хойших үйл явдлыг бүгдийг санадаг гэдэг шүү дээ. Ээж ээ... Эцэг эхийнхээ царайг, дөрвөж очсон хөдөөний гэрээ хүртэл. Гэтэл Ханаогийн төрх харагдсан. Ханао намуухан алхаад над дээр ирсэн. Намайг санасан аятай энэрэнгүй, зөөлөн харцаар харж байсан. Ханао...? Ханао юу даа? Би тэр чигтээ ухаан алдчихсан. Тэгээд Ханаогийн нуруун дээр хэвтэж байсан юм шиг санагдсан ч зүүд ч байсан байж магадгүй. Ухаан ороод харахад уулын тосгоны ойролцоо хэвтэж байсан. Ханао, намайг аварсан юм.
Сүнэо: Хөөх.
Жайан: Байж боломгүй юм. Ханао чинь дайны үед энд байсан биз дээ?
Шизүка: Гэхдээ зааны дундаж наслалт нь 70 гэсэн. 100 хүртэл насалдаг заан ч байдаг гэж тэнд бичсэн байсан шүү дээ.
Сүнэо: Гэхдээ Японд үхсэн байх ёстой Ханао Энэтхэгт амьд байх боломжгүй шүү дээ.
Өвөө: Харин би ч бас тэгж бодсон л доо. Зүүд байсан ч бай, үнэхээр их баярласан шүү.
Нобита: Наадах чинь хэзээ болсон бэ?
Өвөө: Өнгөрсөн жилийн зун л даа.
Дораэмон: Ханао Энэтхэгт аюулгүй харьсан байна.
Нобита: Одоо ч гэсэн амьд байгаа юм байна!
Дораэмон: Ураа!
Нобита: Ашгүй дээ.
Нобита, Дораэмон: Ашгүй дээ, ашгүй!
Back to episodes Go home