|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Багш |
|
|
|
Эр 1, 2, Эм 1, Хөтлөгч эр, Ангийн хүү |
Гарчиг: Пикассо болсон гэж үү? Сайжруулагч шүршигч.
Нобита: Яаж ч оролдоод гоё зурж чадахгүй байна! Болилоо, яршиг! Энэ зургийг урчихъя!
Дораэмон: Хэрэггүй ээ, хайран юм. Арай гэж хийсэн даалгавар чинь биз дээ.
Нобита: Гэхдээ ийм зураг аваад очвол бүгд л шоолох нь гарцаагүй.
Дораэмон: За, яалаа гэж дээ... Гэхдээ бас магадгүй л юм. Юу вэ, энэ зураг?! Яг л цэцэрлэгийн хүүхэд зурсан юм шиг! Яана аа, гомдоочих шиг боллоо. Буруу л юм хийчихлээ дээ.
Нобита: Яах вэ дээ, яах вэ! Миний зураг угаасаа цэцэрлэгийн хүүхдийнхтэй адилхан юм чинь! Гэхдээ даалгавраа авч очихгүй бол загнуулах л байх даа. Аваад очвол бас шоолуулна. Ямар яршигтай юм бэ! Сайхан тоглоод мартъя даа! Хүүхдүүд ээ! Өө, хэн ч алга байна. Энд юу наачхаа вэ? Юу, юу гэнэ вэ? Сурагч элсүүлнэ. Дуучин болъё! Дэлхийд алдартай уран бүтээлч Года Такэши ганцаарчилж хичээл заана. Жайан хөгжмийн академид.
Жайан: Манай хөгжмийн академид Хамтдаа дуулцгаая!
Нобита: Уншаагүй юм шиг л царайлъя. Гэртээ очоод үхсэн юм шиг л хэвтээд байж байя. Шизүкагийнд очиж хоргодохоос доо. Ямар аймшигтай чимээ вэ! Шизүкагийн хийл Жайаны дуулах 2 яг таарч дээ!
Жайан: Хөөе! Нобита! Чи талбай дээрх зарлалыг уншсан биз дээ?
Нобита: Үгүй ээ, тэнд наасан зарын талаар юу ч мэдэхгүй байна аа.
Жайан: Тэгвэл би тайлбарлаад өгье. Та нарын сайн мэдэж байгаачлан миний дуулалт бол төрөлхийн авьяас. Энэ гайхалтай авьяасыг өөртөө хадгалах нь хайран хэрэг! Тийм болохоор би та нарт дуу зааж өгөхөөр шийдлээ. Чи мэдээж элсмээр л байгаа биз дээ?
Нобита: Тийм ээ, тийм.
Жайан: Тийм ч дуртай байгаа харагдахгүй л байна даа. Заавал гээд шахсан юм байхгүй шүү.
Нобита: Тэгвэл үнэнээ хэлэхэд… яг үнэндээ нэг их сонирхохгүй л байна л даа.
Жайан: Сая юу гэсэн бэ? Сайн сонсож чадсангүй. Аятайхан чангахан хэлээд өгөхгүй юу?!
Нобита: Заагаад өг, заагаад өг. Гуйж байна, заавал шүү, заавал.
Жайан: Тэгнэ ч гэж бодсон юм аа, зүрхний анд минь. Чамайг сайн бэлдэнэ ээ.
Нобита: Ямар гоё юм бэ, догдолж байна шүү.
Жайан: Сонсож бай, Жайан хөгжмийн академид би эхлээд үлгэр жишээ үзүүлье. Харин чи дараа нь үргэлжлүүлээд дуулаарай, за юу? Миний зүрх сэтгэл... чиний нүдээр... За, дуул.
Нобита: Миний зүрх... сэтгэл...
Жайан: Биш ээ, биш. Ахиад дуул.
Нобита: Миний зүрх... сэтгэл...
Жайан: Биш гэж хэлээд байна шүү дээ, балай минь! Миний зүрх сэтгэл...
Дораэмон: Хаачсан юм бол гэж бодтол энд ингээд байж байгаа байх нь ээ. Зүгээр орхиж болохгүй л байх.
Нобита: Гуйя, жаахан амаръя л даа.
Жайан: Хачин л юм даа. Дэлхийн хэмжээний уран бүтээлч ийм эелдгээр заагаад байхад яагаад сайжрахгүй байдаг байна аа?
Нобита: Ямар ч сайн дуурайгч байсан Жайан шиг муухай дуулж чадахгүй нь лав.
Жайан: Ойлголоо! Чи ёстой сүнсгүй дуулаад байгаа юм байна! Сэтгэлийг чинь ч бэлдэж хүмүүжүүлэх хэрэгтэй! За, тэгэхээр энэ уулыг 10 удаа тойрч гүй! Алив!
Нобита: Би яагаад ганцаараа ийм азгүй юм бэ!
Дораэмон: Аймшигтай юм болж байх шив.
Нобита: Дораэмон! Надад туслаач, чамаас гуйя!
Дораэмон: Надад даатгачих. Сайжруулагч шүршигч! Ямар ч муу юмыг сайн юм шиг харагдуулдаг шүршигч байгаа юм. Үнэндээ бол муу хэвээрээ байдаг. За, ингээд болно. Одоо яваад дуулаад ир.
Жайан: Яасан уддаг юм бэ? Юу хийгээд явж ядаад байдаг юм бэ?!
Нобита: Уучлаарай.
Жайан: За! Сайхан дотортой дуулаад үз дээ.
Нобита: За, эхэллээ шүү. Миний зүрх сэтгэл... чиний нүдээр...
Жайан: Юу болох нь энэ вэ? Итгэмээргүй юм аа! Ийм гайхалтай, сэтгэл хөдөлгөм дуу анх удаа сонслоо! Нобита, үнэхээр сайн байна! Миний дараа орох хэмжээнд сайжирсан байна. Чамд зааж өгсөндөө баяртай байна шүү! Чи одоо төгслөө!
Нобита: Нээрээ юу?
Жайан: Мэдээж шүү дээ. Одоо заах зүйл байхгүй!
Нобита: Ашгүй дээ, баярлалаа!
Жайан: Эрдэнийн гэрэл... ид шидийн…
Дораэмон: Ашгүй дээ, ашгүй. Төгсчихлөө шүү дээ!
Нобита: Дораэмон, чи намайг аварлаа! Хүүе? Шизүка, юу болоо вэ?
Шизүка: Хөршүүдэд дараа болохгүйн тулд хийлээ өөр газар очиж тоглоорой гэж ээж хэлсэн юм л даа.
Нобита: Тийм шүү дээ, Дораэмон! Нөгөөдөхөө ашиглах уу?
Шизүка: Юу вэ?
Нобита: Зүгээр дээ, зүгээр. За, Хийлээ тоглоод өгөөч?
Шизүка: Гэхдээ...
Дораэмон: Зүгээр ээ, зүгээр.
Нобита: Өөртөө итгэлтэй тогло.
Шизүка: За...
Нобита: Хөөх, гайхалтай байна!
Дораэмон: Чи бол жинхэнэ суутан!
Жайан: Ёстой гайхалтай тоглолоо, Шизүка! Хар даа! Би бүр догдлоод, салгалахгүй байж чадахгүй нь ээ!
Шизүка: Итгэмээргүй юм аа. Анх удаа л ингэж магтуулж үзлээ.
Жайан: Чиний авьяас ингээд булшлагдвал үнэхээр хайран байна. Надтай хамтарч ажиллавал яаж байна?
Шизүка: Юу?
Жайан: Миний дуу болон чиний хийлээр дэлхийг гайхшруулж чадна аа!
Дораэмон: Жайан руу ч бас шүршинэ ээ.
Нобита: Тэгэхээр одоо Жайан, Шизүка хоёрын албан ёсны хамтарсан уран бүтээлийг таалан соёрхоно уу!
Сунэо: Сүртэй юм… Бүгдээрээ бэлэн байгаарай! Гайхалтай! Ямар сэтгэл хөдөлгөм юм бэ!
Нобита: Сайжруулагч шүршигч ч ёстой гайхалтай юм аа.
Дораэмон: Одоо айх зүйлгүй боллоо.
Сунэо: Та хоёрт тавих нэг санал байна! Та хоёрын авьяас бол уул тойрч үзүүлэх зүйл биш! Бүх ертөнцөд өргөнөөр таниулах ёстой! Намайг продюсероо болгооч!
Жайан: Тийм шүү, тийм! Тэгвэл чи биднийг удирдаж өгөх нь ээ!
Шизүка: Сэтгэл чинь ингэж их хөдөлсөнд баяртай байна.
Сунэо: Хүлээгээрэй! Би бүх холбоо сүлбээгээ ашиглаж та хоёрыг алдаршуулах болно! Зууны хамтын ажиллагаа! Бага ангийн суут хамтрал мэндэллээ! Маш их баярлалаа!
Эр 1: Гайхалтай тоглолт байлаа!
Эм 1: Тэр тенор үнэхээр гайхамшигтай юм аа!
Эр 2: Үнэхээр догдолмоор юм аа!
Хөтлөгч эр: Маргаашийн тусгай нэвтрүүлэгт яаралтай өөрчлөлт оруулж бага ангийн суут хийлч болон тенор дуучин хоёрын гайхалтай тоглолтыг хүргэх болно. Догдлол дүүрэн таалан соёрхоорой.
Нобита: Ёстой гайхмаар юм болж байна шүү! Хөөе, Дораэмон. Ийм их нөлөөтэй юм чинь миний зурган дээр ч мөн адил үйлчлэх болов уу?
Дораэмон: Мэдээж үйлчлэлгүй яах вэ.
Нобита: Миний зурсан зургийг нэг хараад өгөөч?
Аав: Аав нь зурагт их няхуур ханддаг шүү.
Ээж: Ээж нь ч бас!
Нобита: Энэ... үзээрэй!
Аав: Юу вэ?
Ээж: Энэ чинь...
Аав: Нобита... үүнийг үнэхээр чи зурсан гэж үү?
Ээж: Ямар гайхалтай юм бэ!
Аав: Пикассогоос ч мундаг байна.
Ээж: Ямар азаар чамайгаа төрүүлээ вэ!
Аав: Нобита, миний хүү мундаг шүү! Аав нь баяртай байна.
Нобита: Тэгэхээр маргааш намайг сургууль дээр шоолохооргүй боллоо шүү.
Ангийн хүү: Энэ одоо юу вэ? Яг л цэцэрлэгийн хүүхдийн зурсан зураг шиг юм аа!
Сунэо: Яаж ийм зураг зурдаг байна аа?
Дораэмон: Баларлаа! Энэ шүршигч нэг өдрийн л хүчинтэй байж!
Багш: За, нэвтрүүлэг эхлэх гэж байна шүү! Тэсэн ядан хүлээлээ дээ.
Жайан: Ямар гээчийн тоглолт вэ!
Шизүка: Яасан ичмээр юм бэ!
Жайан: Туслаарай!
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Авга ах |
|
|
|
Гарчиг: Өөрөө хуримтлуулаагүй ч зарцуулчихъя.
Нобита: Хөөх, гоё юм аа.
Сунэо: Супер реал робот цуврал байгаа юм. 25-1 хэмжээтэй ультра загвар шүү!
Нобита: Гайхалтай гоё юм аа! Жижиг хэсгүүд нь хүртэл маш сайн хийгдсэн байна!
Сунэо: Хөөе! Хүрч болохгүй ээ! Хугалчихвал яах гэж байгаа юм!
Нобита: Үүнийг ганцаараа хийсэн юм уу?
Сунэо: Үгүй, яах вэ... Сүнэкичи ах ч мундаг юм аа! Би ч өөрийн хэмжээнд жаахан зүтгэсэн л дээ.
Нобита: Энэ байна шүү дээ! Сунэод байсан яг мөн байна! 1800 иен юм уу? 102 иен. Мэдсэн юм аа.
Дораэмон: Юу вэ?
Нобита: Хоёулаа найзууд биз дээ?
Дораэмон: Гэнэт юу вэ?
Нобита: Надад нэг хүсэлт байна.
Дораэмон: Юу вэ, юу? Юу гэнэ ээ? Итгэмээргүй юм! Юу хэлэх чинь энэ вэ! Тийм машин байхгүй ээ! Зүгээр л мөнгө гаргадаг машин гэж юу байдаг юм! Ийм юм хийвэл гэмт хэрэг болно шүү!
Нобита: Ирээдүйн ертөнцөд ч ялгаагүй байх шиг.
Дораэмон: Чамд мөнгө тийм их хэрэгтэй байгаа юм уу? Тийм шүү дээ! Очиж аавтай зөвлөлдье.
Нобита: Энэ чиний мэргэн ухаан уу?
Аав: Тийм байж. Тэгвэл гоё арга зааж өгье л дөө. Аавынхаа мөрөнд сайхан массаж хийж өгч бай. Өдөр бүр барьж өгвөл өдөрт 10 иен өгье. Тэгвэл сард 300 иен цуглана. Хагас жилд бүр 1800 иен болно шүү дээ.
Нобита: Үгүй ээ, надад яг одоо л хэрэгтэй байгаа юм.
Аав: Нобита! Ийм хялбарчилсан сэтгэлгээтэй байж болохгүй ээ! Ажлын амтыг мэдрээд үз. Хэдий миний мөрийг нухах төдий ажил байсан ч, хагас жил зарцуулсан ч гэсэн, өөрийн хүчээр бага багаар цуглуулсан мөнгөөрөө худалдаж ав! Тэгж чадвал хүссэн зүйлээ авах үед мэдрэх тэр жаргал ямар сайхан байна гэж бодно.
Нобита: Харин би бол одоо л авчихвал ямар их баярлана гэж бодож байна.
Дораэмон: Чи аавын яриаг огт ойлгоогүй байх шив.
Авга ах: Сайн байцгаана уу? Ах аа, та байна уу?
Нобита: Авга ах аа!
Авга ах: Сайн уу?
Аав: Энэ чинь гадаадын дээд зэрэглэлийнх байна шүү дээ.
Авга ах: Авчихсан. Ямар байна?
Аав: Ямар гэдэг чинь юу гэж байгаа юм? Сайхан эд байна. Нэлээн үнэтэй байх даа?
Авга ах: Үгүй яах вэ... Та ч бас аваач дээ.
Аав: Юу? Үгүй дээ, боломжгүй байна. Юу вэ? Ингэхэд энэ машиныг бас авчхаа юу?
Авга ах: Тийм ээ.
Аав: Чи чинь, юу болоо вэ? Надтай адил шахуу цалинтай юм байж.
Авга ах: Мэдээж зээл шүү дээ. Одооноос төлж эхэлнэ. Хүссэн зүйлээ түрүүлж аваад, дараа нь сайхан бага багаар төлөөд явна. Энэ чинь л орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг юм шүү дээ. За, дараа уулзъя.
Аав: Яая даа, байз.
Нобита: Энэ чинь л шүү дээ!
Аав: Аавынхаа хэлснээр хагас жил хичээхээр шийдсэн байх нь ээ? Сайн байна, тууштай байх нь л чухал шүү. За, май 10 иен.
Нобита: Хөөх!
Аав: Өдөр бүр үргэлжлүүлээрэй.
Нобита: Тэгэлгүй яах вэ!
Дораэмон: Хагас жил хичээхээр болсонд чинь бахархаж байна шүү.
Нобита: Хэн тэр вэ? Авах юмаа шуудхан л авна шүү дээ.
Дораэмон: Цаг хугацааны машин!
Нобита: Би өнөөдрөөс эхэлж өдөр бүр аавынхаа мөрийг барьж өгөх болно. Тэгээд хагас жилийн дараа миний хуримтлал 1800 иен болсон байна. Тэр 1800 иенийг цаг хугацааны машинаар аваад ирнэ шүү дээ.
Дораэмон: Үгүй ээ, энэ нь ч яах бол доо?
Нобита: Өөрийнхөө мөнгийг өөртөө аваад ирж байгаа юм чинь дээ. Асуудал байхгүй дээ.
Дораэмон: Тийм биш ээ. Тууштай биш юм байж тийм удаан массаж хийсэн гэж бодож байна уу?
Нобита: Яг сайхан таарлаа. Хагас жилийн дараах би сургуульдаа явсан байна. Юу вэ? Хадгаламжийн сав байдаг газартаа алга. Байрлалыг нь өөрчилсөн юм болов уу? Хүүе ээ! Байхгүй байна. Байхгүй байна. Байдаггүй ээ, байдаггүй, байдаггүй!
Дораэмон: Аливаад хайнга ханддаг болохоор чинь л ингэж байгаа юм шүү дээ!
Нобита: Ээж ээ! Ээж ээ! Миний хадгаламжийн савыг харсан уу?
Ээж: Хадгаламжийн сав гэнэ ээ? Хараагүй юм байна аа. Ингэхэд чи хичээлээ яачихсан юм? Нааш ир! Өө, Дора. Нобитаг харсан уу? Сонин л юм даа. За, яах вэ, чамайг... Гэртээ ирэхээр чинь яаж ярихаа мэдье ээ!
Нобита: Ямар их айв аа. Өө, энд уначихсан байна шүү дээ! Хүнд байна шүү.
Дораэмон: Нээрээ юу?
Нобита: Энэ ч лав дүүрсэн байх даа. 10 иений зоосоор дүүрэн 1800 иен! Ёстой сайн хуримтлуулжээ!
Дораэмон: Гайхалтай! Чи хичээвэл чаддаг л юм байна шүү дээ. Чамаар бахархаж байна шүү!
Нобита: За, хурдан хариад очиж загвараа авцгаая! Тийм ээ! Төлөвлөгөө амжилттай шүү! Чи чинь?
Ирээдүйн Ноби: Гарцаагүй чи гэх би байж ээ?
Нобита: Арай хагас жилийн дараах би юу?
Ирээдүйн Ноби: Тийм байна! Сургуулиасаа ирсэн чинь ээж юу юугүй ямар их загнав аа! Хадгалж байсан мөнгө минь ч бас алга болчихсон!
Нобита: Чи цаг хугацааны машинаар түрүүлээд ирчихсэн юм уу?
Ирээдүйн Ноби: Миний хагас жил хураасан мөнгийг буцаагаад хурдан өгөөдөх!
Нобита: За, за, тайвшраад үр ярилцацгаая.
Дораэмон: Хүсвэл идэж болно шүү.
Нобита: Эцсийн эцэст өгөх үгүй нь хамаагүй, бид чинь нэг л хүн шүү дээ! Энэ чинь угаасаа одооноос миний цуглуулж байгаа мөнгө юм шүү дээ.
Ирээдүйн Ноби: Гэхдээ үнэндээ цуглуулсан хүн нь би юм шүү! 6 сар дараалан өдөр бүр аавынхаа мөрийг нухан байж зүтгэсэн нь энэ би шүү!
Нобита: Гэхдээ тэр үеийн би одоогийн энэ би 2... 1 хүн учраас...
Ирээдүйн Ноби: Үгүй ээ, тэр үеийн би одоогийн би 2 адилхан биш ээ!
Нобита: Энэ төлөвлөгөөг би гаргасан юм!
Ирээдүйн Ноби: Мөнгөө хураасан нь тэгвэл би юм шүү!
Дораэмон: Будлиантай юм боллоо доо.
Нобита: Үгүй ээ!
Ирээдүйн Ноби: Буцааж өг!
Ирээдүйн Ноби: Хөөе, болиоч!
Ээж: Нобита!
Ирээдүйн Ноби: Уг нь би ингээгүй шүү дээ.
Нобита: Авчихлаа шүү!
Ирээдүйн Ноби: Ингэх гээд л байж. Тэгнэ гэж ч мэдэж байсан л даа. Харж л байгаарай. Чи заавал харамсана даа.
Нобита: Харамсана ч гэх шиг. Би юу гэж харамсах вэ дээ. Тийм биз дээ?
Дораэмон: За, хурдан угсарцгаая.
Ноби, Дора: Тэгэхээр... Тийм ээ!
Нобита: Гоё зүйл хийж чадах байх аа.
Дораэмон: Сунэогийнхоос дутахгүй гайхалтай юм хийцгээе!
Нобита: Өө, хөөе! Тэр хэсэг чинь энэ талд наалдах ёстой биз дээ?
Дораэмон: Тийм үү? Чи яагаад тэрийг зүсчхэв ээ?
Нобита: Юу? Яаж байна аа, асгачихлаа шүү дээ! Яана аа? Бүр наалдчихжээ!
Дораэмон: Наалдаж болохгүй шүү дээ!
Нобита: Өө, андуурчихлаа!
Дораэмон: Ёстой нэг!
Дора, Ноби: Ямар хэцүү юм бэ!
Нобита: Өө, ахиад андуурчихлаа! Дораэмон, чи муу хийхдээ гаргууд юм аа.Больё, больё!
Дораэмон: Чи өөрөө муу болохоор хол байсан чинь дээр!
Нобита: Хэн нь хамгийн муу нь гэж?
Дораэмон: Мэдээж чи шүү дээ!
Нобита: Би биш! Харин чи шүү дээ! Хайран 1800 иен минь.
Ээж: Хүүе, аавынхаа мөрийг барихаа больчихсон юм уу?
Нобита: Хэдийн больчихсон.
Аав, ээж: Яасан гэнэ ээ? Ажлаа дундаас нь хаяж болдог юм уу?
Нобита: Уучлаарай!
Аав: Сайн байна. Тууштай байх нь л зөв шүү. Тууштай ажиллаж, тууштай хуримтлуул!
Нобита: Хуримтлуулсан ч би үрчихнэ шүү дээ.
Авга ах: Ах аа, та гэртээ байна уу? Найдаад байсан ажил маань цуцлагдчихлаа. Тэгээд зээл маань нэхэгдээд хэцүү байна аа. Энэ сард надад жаахан мөнгө зээлдүүлж болох уу?
Нобита: Орчин үеийн хүмүүсийн амьдрал ч үнэхээр амаргүй юм даа.
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
Гарчиг: Нобитагийн өрөөн дэх тэнгэр газрын зааг.
Ээж: Ичмээр юм бэ! Чи чинь хэд дүгээр анги билээ дээ?
Аав: За, бас юу болоо вэ?
Нобита: Уншиж чадахгүй үгээ л асуусан төдий шүү дээ.
Ээж: Чидаира гэх шугам бол галт тэрэг хаашаа явж байгааг надад хэлдэг юм.
Аав: Чидаира шугам гэнэ ээ? Юу вэ, тэнгэр газрын заагийн талаар юм уу?
Нобита: Тэнгэр газрын зааг аа?
Аав: Энд газар байгаа гэж бод. Тэнд харин тэнгэр байгаа. Тэгээд тэнгэр газрын нийлж харагддаг тэр хэсэг нэг шулуун зураас шиг л харагддаг юм.
Нобита: Тийм юм үнэхээр байдаг гэж үү? Би харж байгаагүй шүү дээ.
Аав: Тийм ээ, манай энэ хавьд газар тэнгэрийн заагийг харж болох газар үнэндээ байхгүй л дээ.
Ээж: Харин тийм ээ. Уул ихтэй, дээрээс нь хаашаа ч харсан айлын дээвэр л харагдах юм даа.
Аав: Япон жижиг улс болохоор л тэр. Ийм газар амьдарсаар байгаад хүмүүсийн дотор хүртэл давчдаад байдаг бололтой юм.
Нобита: Тэнгэр газрын заагийг гаргаад өгөөч?
Дораэмон: Яаж тийм юм гаргах вэ дээ.
Нобита: Тийм л байх даа.
Дораэмон: Гаргаж чадахгүй ч хийж чадна шүү.
Нобита: Юу?
Дораэмон: Тэнгэр газрын зааг бүтээх тууз! Би ийм давчуу зүйлийг үзэн ядаж байна! гэх үедээ ашигладаг юм. Энэ талыг тэнгэр газрын зааг болгоцгооё.
Нобита: Нэг шулуун зураас болчихлоо!
Дораэмон: Тэнгэр газар хоёрын хил шүү дээ. Тэрийг чинь л тэнгэр газрын зааг гээд байгаа юм.
Нобита: Гарч болох юм уу?
Дораэмон: Бололгүй яах вэ.
Нобита: Цаашаа юу байдаг бол? Тэр заагийн цаана?
Дораэмон: Юу ч байхгүй ээ. Хаашаа ч явсан бай дандаа л тэнгэр газрын зааг байх болно.
Нобита: Хөөх! Гайхалтай юм аа! Өргөн уудам, үнэхээр сайхан санагдаж байна шүү!
Дораэмон: Тийм байгаа биз?
Нобита: Сэтгэл амар дугхийж болох нь ээ!
Дораэмон: Хөөе, хөөе! Зүгээр залхуурах гэж үүнийг хийгээгүй юм шүү.
Нобита: Тэгвэл бүгдэд нь гайхуулах уу?
Дораэмон: Тэгье!
Жайан: Юу гэнэ ээ?
Сунэо: Танайд тэнгэр газрын зааг байгаа гэж үү?
Шизүка: Харахыг маш их хүсэж байгаа ч болох юм уу?
Дораэмон: Тавтай морил!
Нобита: Морилно уу. Морилно уу.
Бүгд: Хөөх!
Жайан: Гайхалтай!
Шизүка: Анх удаа л ийм сайхан зүйл харж байна!
Жайан: Энд бол хүссэнээрээ тоглож болохоор юм байна!
Сунэо: Хаашаа ч явсан тэнгэр газрын зааг харагдаж байна шүү!
Нобита: Энд бол цонх хагалах ч айдас байхгүй!
Шизүка: Хүлээгээрэй!
Жайан: Ямар өргөн уудам юм бэ.
Сунэо: Машинд мөргүүлнэ гэсэн айдас ч алга!
Жайан: Ээждээ загнуулалгүй дураараа...
Нобита: Ээжийг нь дуудчих юмсан?
Жайан: Хөөе, дараа нь би уная л даа.
Сунэо: Би ч бас!
Жайан: Хөөх, ёстой сонирхолтой байлаа.
Сунэо: Харин тийм ээ.
Шизүка: Хөгжилдсөөр байгаад цаг хэд болж байгааг ч анзаарсангүй шүү.
Сунэо: Дараа ахиад тоглоё!
Нобита: За, баяртай!
Дораэмон: За, явцгаах уу?
Шизүка: Нобита, Дора хоёр оо!
Нобита: Яасан бэ, юмаа мартаа юу?
Шизүка: Үгүй дээ, нөгөө нэг... Тэр туузаасаа жаахныг тастаад өгч болох уу л гэж.
Дораэмон: Окэй!
Нобита: Зөндөө тоглолоо шүү, сайхан.
Дораэмон: За, одоо ингээд хураацгаая даа.
Нобита: Өө, түр хүлээ л дээ. Энэ чигт нь ингээд орхичихъё оо. Ээжид загнуулахаараа шууд зугтаж чадахаар боллоо шүү дээ.
Дораэмон: Загнуулах ямар нэг сэжигтэй юм хийчхээ юу?
Нобита: Ямар нэг сэжигтэй юм үргэлж хэд хэдээрээ л байдаг шүү дээ.
Ээж: Хөөе, Нобита!
Нобита: Ирж байна!
Ээж: Хөөе! Хүлээж бай! Буцаад ир, алив! Чамайг даа, ёстой!
Дораэмон: Айсандаа шууд үсрээд гарчихлаа. Гэхдээ би яахаараа зугтдаг билээ?
Ээж: Санаж ав! Яг үхэх нь ээ!
Нобита: Мартсан байж магадгүй…
Дораэмон: Одоо буцацгаая аа.
Нобита: Юу?
Дораэмон: Үргэлж зугтаад байх боломжгүй шүү дээ!
Нобита: Тэр ч тийм л дээ.
Дораэмон: Бас хэт хол явчихвал харьж чадахгүй юм болно шүү.
Нобита: Яагаад?
Дораэмон: Өрөөг олж харахгүй бол зүг чигээ алдах эрсдэлтэй. Энд нар, од гэх мэт зам заах ямар ч юмгүй ертөнц юм шүү дээ!
Нобита: Өөр арга алга аа. Буцаж очоод буруугаа хүлээе дээ.
Дораэмон: Тэгсэн нь дээр шүү.
Нобита: Юу вэ? Хачин л юм даа. Харагдахгүй байх чинь?
Дораэмон: Сонин юм аа.
Нобита: Энэ хавьд л байх учиртай юмсан.
Дораэмон: Тийшээ биш үү?
Нобита: Өө, тийм үү?
Дораэмон: Тийм.
Нобита: Байхгүй юм биш үү дээ.
Дораэмон: Ямар хачин юм бэ.
Нобита: Гарцаагүй тийшээ бололтой. Юу вэ?
Дораэмон: Хөөе, хар л даа! Тийшээ л байсан байгаа биз дээ!
Нобита: Тийшээ шүү дээ!
Дораэмон: Ийшээ биш үү?
Нобита: Тийшээ юм болов уу? Харих хаалга алга байна шүү дээ!
Дораэмон: Үгүй байлгүй дээ! Энэ чинь магадгүй…
Нобита: Магадгүй юу гэж?
Дораэмон: Хэлэхэд ч аймшигтай юм!
Нобита: Эргэлзээд байлгүй хурдан хэл л дээ!
Дораэмон: Тууз... салчихсан ч байж магадгүй юм.
Нобита: Салчихсан гэнэ ээ? Тэгэхээр юу болно гэж?
Дораэмон: Хэзээ ч... харьж чадахгүй.
Нобита: Үгүй байлгүй дээ.
Дораэмон: Үнэн.
Нобита: Гэхдээ, салсан бол буцаагаад наачхаж болдог биз дээ?
Дораэмон: Яаж?
Нобита: Тууз болохгүй бол өөр арга байгаа байлгүй дээ? Нээрээ тийм, хаашаа ч явдаг хаалга!
Дораэмон: Хөөе, яаж байна аа? Болохгүй ээ!
Нобита: Миний өрөө. Миний өрөө! Миний өрөө! Миний өрөө! Миний өрөө! Эвдэрчихсэн байна шүү дээ!
Дораэмон: Энэ газар бол өөр хэмжээст орон зай шүү дээ. Хаашаа ч явдаг хаалгаар өөр тэнхлэг рүү шилжиж болдоггүй юм аа.
Нобита: Эндээс гарах ямар нэг газар энэ хавьд хаа нэгтээ байхгүй юу?
Дораэмон: Байхгүй ээ. Зөвхөн тэр тууз л гарах гарцыг нээдэг юм.
Нобита: Энэ ч арай дэндлээ! Ямар нэг юм байгаа биз дээ!?
Дораэмон: Байхгүй юмыг байхгүй л гэнэ шүү дээ! Юу ч хийх арга алга!
Нобита: Чиний тэр тэнгэр газрыг зааг гэх тэр туузыг гаргаж ирснээс л боллоо!
Дораэмон: Яалаа, яалаа гэнэ ээ? Чи л хамаа намаагүй зугтаад байсан биз дээ!
Нобита: Дораэмон, чамаас л боллоо!
Дораэмон: Чиний буруу шүү, Нобита!
Нобита: Харьж чадахгүй юм шив дээ. Энд үүрд ингээд үлдэх боллоо гэж үү? Дораэмон!
Дораэмон: Ёстой итгэмээргүй юм аа. Энд зөвхөн бид л байх учиртай даа.
Нобита: Сүнс үү?
Дораэмон: Яалаа гэж! Ямар ч байсан очиж үзье!
Шизүка: Ийм уужим, том зайд усанд орж үзэхийг ямар их хүсэв ээ!
Ноби, Дора: Шизүка, маш их баярлалаа.
Дораэмон: Шизүкагийн ачаар бид аврагдлаа.
Нобита: Яаж талархахаа ч мэдэхгүй байна.
Ноби, Дора: Баярлалаа, маш их баярлалаа.
Шизүка: Талархал энэ тэр хамаагүй ээ! Хурдан харьцгаа!
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Дэкисүги |
Нобитагийн ангийн хүү |
|
Цахилгаанчин |
|
Гарчиг: Өндгөн доторх Шизүка.
Дэкисүги: Мэдээ үзэх нь үнэхээр хэрэгтэй юм байна шүү.
Шизүка: Тэгэхэд саяхан оройн мэдээнд, чамтай яг л адилхан нэвтрүүлэгч гарсан гээд бод доо!
Дэкисүги: Нээрээ юу?
Шизүка: Нээрээ шүү! Дараа нь хараарай.
Дэкисүги: Бас чамтай маш адилхан айдол байдаг юм байна билээ.
Нобита: Юу вэ, энэ одоо? Замын голд ингэж маяглаад байж ч байх шиг. Амлалт чинь өөр байна!
Дораэмон: Юу болоо вэ?
Нобита: Шизүка ирээдүйд миний эхнэр болно гэдэг биз дээ! Тэгтэл одоо юу вэ? Дэкисүгитэй инээд алдаад л зогсож байна! Энэ чинь яаж байгаа хэрэг вэ?!
Дораэмон: Миний буруу биш шүү дээ. Ирээдүй өөрчлөгдөж болдог гэж би өмнө нь хэлж байсан даа!
Нобита: Тэгэхээр...
Дораэмон: Удаан ийм байдалтай байвал Дэкисүгид булаалгах ч юм билүү!
Нобита: Ямар нэг арга ол л доо, Дораэмон!
Дораэмон: Ямартай ч хичээлээ сайн хийгээд, спортоор ч хичээллээд, Дэкисүгид дийлдэхээргүй эр болчихвол болно шүү дээ!
Нобита: Намайг чадна гэж бодож байна уу?
Дораэмон: Өөрөө ч сонсоход эвгүй худлаа юм хэлчихлээ. Суулгалтын өндөг.
Нобита: Ямар том өндөг вэ!
Дораэмон: Нобита чи суулгалт гэж мэдэх үү? Мэдээж яаж ч мэдэх вэ дээ. Зарим амьтад ялангуяа дэгдээхий төрөөд хамгийн түрүүнд харсан хөдөлж буй зүйлийг ээжийгээ гэж бодох инстинкттэй байдаг юм. Ихэвчлэн өндөг хагарахад дэргэд нь ээж нь байдаг болохоор асуудалгүй ч гэлээ зарим туршилтаар хамгийн эхэнд харсан хөдөлгөөнт зүйл нь юу ч байсан хамаагүй эцэг эхийгээ гэж итгэдэг гэсэн. Ийм зүйлийг л суулгалт гээд байгаа юм.
Нобита: Тэгээд?
Дораэмон: Тэгэхээр яг үүнтэй адил, Шизүкаг энд оруулаад, 3 минут хүлээхэд таг нь автоматаар онгойно. Тэр мөчид хамгийн түрүүнд чамайг олж харж амжвал Шизүка чамайг үнэхээр их хайрлаад, чамаас салж чадахгүй болно л гэсэн үг.
Нобита: Ямар гоё юм, ямар гоё юм бэ! Тэгье л дээ! Шизүка, чи одоо минийх болно доо!
Дэкисүги: Чизкэйк үнэхээр амттай байсан шүү!
Нобита: Алив, Шизүка! Ийшээ, ороорой.
Шизүка: Би яагаад заавал ийшээ орох ёстой гэж вэ?
Нобита: Яах юу байх вэ дээ...
Дэкисүги: Ганц хүний сансрын хөлөг юм уу? Сонирхолтой юм аа! Би орж үзье!
Дораэмон: Болохгүй ээ, болохгүй, болохгүй, болохгүй!
Дэкисүги: Юу вэ, яагаад би орж болохгүй гэж?
Нобита: Яасан ч болохгүй! Дараа нь Шизүкаг ганцаараа байхад нь л гуйя даа.
Дораэмон: Тэр нь дээр дээ.
Жайан: Наадах чинь юу вэ? Ямар том өндөг вэ!
Дораэмон: Идэх юм биш шүү!
Нобита: Жайан, чамд хамаагүй ээ!
Жайан: Юу вэ, яасан муухай хэлдэг юм! Үүнийг юунд ашигладаг юм бэ?
Дораэмон: Битгий хамаагүй оролдоод бай!
Жайан: Аан, мэдлээ! Дотор нь орох юм байна л даа!
Дораэмон: Тэр нөгөө...
Нобита: Тэр орчихлоо шүү дээ!
Дораэмон: Баларлаа шүү! Юу болох бол гэж бодохоор л аймшигтай байна!
Ноби, Дора: Аймшигтай юм бэ!
Сунэо: Дуулцгаая! Өө, Жайан!
Жайан: Хөөх, хөөрхөн юм аа!
Сунэо: Юу вэ, одоо л мэдэж байгаа юм уу?
Жайан: Сунэо!
Сунэо: Туслаарай!
Жайан: Би үхэн үхтлээ чамаас салахгүй ээ! Болно биз дээ? Болно биз дээ? Хүлээ л дээ, хүлээ!
Нобита: Сунэо ч өрөвдөлтэй юм даа.
Жайан: Сунэо!
Сунэо: Хэн нэгэн туслаарай!
Дораэмон: Яана аа, эргээд ирлээ!
Жайан: Хүлээгээрэй!
Нобита: Одоо яах бол? Хоёулаа орчихлоо шүү дээ.
Дораэмон: 3 минут хүлээхээс өөр арга алга даа.
Сунэо, Жайан: Догь юм аа!
Сунэо: Хүлээгээрэй!
Жайан: Чиний хажууд үүрд баймаар байна!
Нобита: Аймшигтай нөлөөлдөг юм байна аа!
Дораэмон: Тийм болохоор буруу хэрэглэвэл аюултай юм болно гэж мэдээрэй.
Нобита: Ямартай ч хэн ч саад болохооргүй газар ашиглахаас өөр аргагүй юм байна шүү.
Дораэмон: Тийм шүү. Гэхдээ буцаад л эндээ хүрээд ирэх шив дээ?
Нобита: Тийм ээ, энд хэн ч саад болохгүй байх. Шизүкаг эндээ авчраад дотогш оруулна аа.
Дораэмон: Яаж тэр вэ?
Нобита: Тэр талаар бодох чинь чиний ажил биз дээ?
Дораэмон: Тэгэхээс дээ, одоо. Уг нь ийм юм ашигламааргүй л байх юм. Шууд нүх!
Нобита: Болчихлоо, ёстой сайхан санаа байлаа! Мундаг шүү, Дораэмон! Шизүка минь дээ... Нээрээ тийм! Түрүүлээд чамайг харчихвал баларлаа л гэсэн үг. Тэгэхээр чи хаашаа ч хамаагүй явж бай.
Дораэмон: Тэгэхээс дээ, тэгэхээс.
Нобита: Хурдхан 3 минут өнгөрчхөөсэй. 3 минут өнгөрчихвөл...
Шизүка: Нобита! Би чамд сайн шүү!
Нобита: Шизүка!
Ээж: Нобита!
Нобита: Яасан бэ? Би одоо завгүй байна аа!
Ээж: Амттан идэх үү? Амттайхан бялуу идэхгүй юу?
Нобита: Хэрэггүй ээ, хэрэггүй. Гэдэс бүр дүүрчихсэн байна аа.
Ээж: Хөөх, гайхмаар юм аа. Чи халуурч бариагүй биз?
Нобита: Үгүй дээ, үгүй. Амттан идмээр л байлаа. Гэхдээ одоо яая гэх вэ дээ. Энэ муу хэрээ! Цаашаа яв! Чамайг даа, ёстой нэг! Хол явж үз! Цаанаа байж бай! Болохгүй ээ, болохгүй! Цаанаа байж бай!
Цахилгаанчин: Аан энд цахилгааны гэмтэл гарсан байна.
Нобита: Цаг алга аа! Шизүка танд дурлачихвал яах болж байна аа?
Цахилгаанчин: Айн? Юу яриад байгаа юм бэ?
Нобита: Хамаагүй ээ, зүгээр л холд! Цаашаа бай! Цаашаа бай л даа! Цаашаа яв! Анхнаасаа л ингэдэг байж.
Дэкисүги: Түрүүн хэлэхээ мартчихжээ!
Дораэмон: Яагаад ийм юм болчхов оо?
Нобита: Одоо яах вэ?
Дораэмон: Ингэлээ гээд би яаж ч чадахгүй шүү дээ.
Дэкисүги: Хөөе, хөөе, гуйя. Яаж ийгээд Шизүкаг хэвийн болгоод өгөөч дээ.
Дораэмон: Чи тэгж хүсэж байгаа бол арга байх нь ч байгаа л даа. Үүнийг толгой дээр нь тавивал эргээд хэвийн болчихно оо.
Шизүка: Дэкисүги, чи ёстой муухай юм аа. Би чамд сайн болчихвол төвөг болно гэж үү?
Дэкисүги: Үгүй дээ, яалаа гэж.
Дораэмон: За, ингээд хэвийн боллоо.
Нобита: Ашгүй дээ, ашгүй!
Дэкисүги: Уучлаарай, Шизүка. Би Шизүка чамд үнэхээр их сайн. Гэхдээ ийм төхөөрөмж зэргийн юм ашиглаж чиний сэтгэлийг эзэмдмээргүй байсан юм.
Шизүка: Дэкисүги!
Дораэмон: Догь юм аа!
Шизүка: Дэкисүги. Чамд бүр их дурлачихлаа!
Дораэмон: Чи ч бас эр хүнийхээ хувьд өөрийгөө дайчилж, хичээхгүй бол болохгүй нь дээ!
Сунэо: Ачааны тэрэг минь, хаашаа явчхав аа?
Жайан: Чиний хажууд үүрд баймаар байна.
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
|
Багш, эр, эмээ, цэцэгчин багш |
Дораэмон: Өө, чи өдөр бүрийг ийм нозоорсон байдалтай өнгөрөөх юм аа.
Нобита: Яах вэ дээ, угаасаа хийх ч ажил байхгүй юм чинь.
Дораэмон: Ямар ч тэмүүлэл, догдлолгүй л байх юм даа. Хүүхэд ийм байдаггүй л байх шүү.
Нобита: Ингэж хэллээ гээд одоо яах вэ дээ. Үнэхээр хийх юм юу ч алга байна шүү дээ. Эгэл жирийн, уйтгартай өдрүүдийг тасралтгүй үргэлжлүүлсээр л байна. Тэгээд л болоо.
Дораэмон: Одоо яалтай билээ, арга алга даа. Тэгвэл тэрийг л гаргахаас. Драматик хий!
Нобита: Драматик хий гэнэ ээ?
Дораэмон: Өдөр тутмын өчүүхэн зүйлсийг ч сүртэй, онцгой мэт санагдуулдаг хий байгаа юм. Хүн бүр нөхцөл байдалд чинь уусаад дэмжээд л явчихдаг юм.
Нобита: Тэгвэл нэг туршаад үздэг юм билүү? Угаасаа завтай байгаа юм чинь, тийм ээ? Юу ч мэдэгдэхгүй л байна шүү дээ.
Дораэмон: Удахгүй нөлөөлнө өө.
Ээж: Нобита, надад туслаад нэг тийшээ... Юу вэ, үд өнгөрч байхад хэвтсээр л байх юм аа! Нобита! Би чиний ирээдүйд үнэхээр санаа зовж байна шүү! Өдөр бүр хичээл ч хийхгүй, гэдийгээд л хэвтээд байхаар яаж сайн хүн болох вэ дээ! Ээж чинь чамайг ирээдүйд сайхан хүн болоосой гэсэндээ л ингэж их үглэж байна.
Нобита: Ээж ээ! Уучлаарай! Ээжийгээ ингэж их зовоож л байдаг би ч ёстой муу хүү байжээ! Харин одоо бүхнийг ойлголоо!
Ээж: Ноби! Ноби!
Нобита: Ээж ээ!
Ээж: За, үүнийг цэцэгчин багшийнх руу хүргээд ирээрэй.
Нобита: Явцгаая!
Ээж: Зүгээр биз дээ? Урт удаан, хэцүүхэн аялал болж мэднэ шүү!
Нобита: Би бэлэн!
Дораэмон: Нэг л муу ёрын салхи сэвэлзээд байх шиг…
Ээж: Үнэхээр зүгээр гэж үү, хүү минь?
Нобита: Тийм ээ, явчхаад ирье.
Ээж: Нобита... чи, үнэхээр…
Нобита: Илүү хүчтэй шуураад аль! Юу ч болсон миний замд хэн ч саад болж чадахгүй ээ!
Дораэмон: Нобита! Заавал эсэн мэнд буцаж ирээрэй!
Шизүка: Нобита?
Нобита: Өө, Шизүка.
Шизүка: Юу болоо вэ? Гундуу царайлаад зүгээр үү?
Нобита: Үнэндээ би... зараалаар явж байна аа!
Шизүка: Зараалаар уу? Чи ганцаараа явах юм уу? Энэ чинь... энэ чинь аюултай шүү дээ!
Нобита: Намайг болиулах хэрэггүй, Шизүка! Энэ бол эр хүний замнал! Гэхдээ салж явахаасаа өмнө чамд нэг л үг хэлмээр байна. Би... үнэндээ би... чамд үнэхээр хайртай байсан юм шүү.
Шизүка: Би ч бас хайртай шүү.
Нобита: Үнэн гэж үү? Намайг иртэл минь хүлээж байж чадна биз дээ?
Шизүка: Хэдэн жил ч хамаагүй би чамайг хүлээнэ ээ!
Нобита: Баярлалаа. Одоо хагацъя даа!
Шизүка: Нобита минь! Заавал эргэж ирээрэй!
Гарчиг: Драматик хий!
Жайан: Манай аав ёстой мундаг байгаа биз? Хөөе, Нобита! Чи яг цагаа олж ирлээ шүү!
Сунэо: Бид бейсбол тоглохоор явж байна.
Жайан: Хамт тоглож болно шүү.
Нобита: Харамсалтай нь өнөөдөр чадахгүй нь. Би одоо маш чухал даалгавартай явж байна!
Сунэо, Жайан: Юу? Татгалзана гэнэ ээ!
Жайан: Чамайг даа! Амьд гарна гэж бүү сана!
Нобита: Ээж ээ! Би үхсэн ч энэ даалгавраа биелүүлнэ!
Багш: Больцгоо!
Сунэо: Хэн бэ?
Нобита: Та чинь...
Жайан: Үгүй байлгүй дээ!
Багш: Ахиад л Нобитаг дээрэлхэж байна уу?
Жайан: Яана аа, багш байна шүү дээ!
Сунэо: Чи азтай байлаа!
Багш: Гэмтээгүй биз дээ?
Нобита: Тийм ээ, та намайг аварлаа. Таны ачаар цаашаа зараалд явж чадахаар боллоо!
Багш: Юу гэнэ ээ, зараалаар явж байгаа юм уу? Ахиад нэг бодож үзсэн нь дээр биш үү?
Нобита: Үгүй ээ! Хадыг хазах хэрэг гарсан ч би заавал үүргээ биелүүлнэ!
Багш: Үнэхээр зоригтой юм аа! Ёстой л жинхэнэ эр хүн гэж энэ дээ! Ноби! Чам шиг шавьтай байна гэдэг миний хувьд бахархал юм шүү!
Дораэмон: Санаа зовоод зүрх хагарах нь! Нобита минь, аюулгүй сайн яваарай даа! Но... Нобита! Нобита… юу болж байгаа бол доо?
Нобита: Танил бус нэгэн хотод ирчихлээ. Надад бол энэ газар бүхэлдээ дайсны нутаг. Жаахан л анхаарал сулрах аваас амь насанд хүрнэ.
Эр: Юу хэрэгтэй вэ, хүү минь?
Нобита: Асуух юм байна аа. Энэ хавьд цэцэгчин багшийн гэр байдаг уу?
Эр: Цэцэгчин багшийнх гэсэн үү? Тэр мөн бол тамхины мухлагийн мухраар...
Нобита: Тамхины мухлагийн мухар гэсэн үү?
Эр: Тийм, тэгээд зүүн тийш эргэнэ!
Нобита: Юу гэнэ ээ? Зүүн тийшээ юу?
Эр: Тэгээд хоёр дахь булангаар баруун эргэ.
Нобита: Баруун байх нь ээ?
Эр: Тэгээд 3 дахь нь шүү!
Нобита: Би юу ч мэдээгүй байж! Ёстой буянтай хүн байна даа. Та ядаж нэр алдраа хэлээч?
Эр: Үгүй дээ, нэрээ хэлээд байхаар сүртэй зүйл биш. Хүүгийн аян зам амар байг гэж ерөөе.
Нобита: Маш их талархлаа. Өвгөний хэлсэн тамхины мухлаг энэ байх нь. Тэгвэл энэ булангаар… Зүүн байна шүү дээ! Туслаарай! Та чинь... тамхины мухлагийн эмээ байна шүү дээ!
Эмээ: Үүнийг би аргалж байя. Хүү минь чи замаа бод!
Нобита: Яаж дээ! Эмээ та яах болж байна аа?
Эмээ: Зүгээр дээ, бяцхан хүүгийн аварсан миний энэ амь бас нэгэн бяцхан хүүгийн төлөө байх болно!
Нобита: Би танд тусалж байгаагүй шүү дээ! Гэхдээ маш их баярлалаа. Сайн мэдэхгүй байгаа ч энэ насандаа мартахгүй ээ! Эцэст нь… эцэст нь нэг юм хүрч ирлээ! Эрсдэл сорилт бүхнийг давж, би энд үүргээ гүйцэтгэлээ! Бурхан минь, ийм газар шалбааг байх ч гэж дээ! Энэ хүртэл ирчхээд... ингээд дуусах гэж үү?
Шизүка: Нобита. Нобита минь, хичээгээрэй.
Багш: Ноби, багш нь чамд итгэж байгаа шүү.
Эмээ: Хүү минь, би итгэж байна.
Нобита: Тийм ээ, тийм байж. Би ганцаараа биш байж. Би ганцаараа биш ээ!
Цэцэгчин багш: Хөөх. Удаан үргэлжилсэн хахир хатуу замыг давж, энэ хүртэл ирж чаджээ.
Нобита: Танд гялайлаа. Даалгавраа биелүүлсний дараа хөвж байгаа мэт л алхдаг юм байна.
Жайан: Юу вэ, ямар их баяртай байх юм?
Нобита: Жайан, Сунэо! Яг хамгийн сүүлчийн мөчид… тэнгэр намайг орхилоо гэж үү?
Шизүка: Байз!
Нобита: Шизүка?
Шизүка: Та нар буруу ойлгосон байна! Нобита ээжийнхээ даалгаврыг биелүүлэх гэж та нартай тоглохоос татгалзсан юм шүү дээ!
Жайан: Ээжийнхээ юу?
Сунэо: Даалгавар аа?
Жайан: Юу ч мэдсэнгүй ээ!
Сунэо: Ийм учиртай байсан гэж зүүдлээ ч үгүй байж!
Жайан: Бид ёстой уучилшгүй том алдаа гаргажээ.
Нобита: Зүгээр дээ, ойлгосон л бол болоо.
Сунэо: Ноби.
Жайан: Нобита.
Нобита: Хараач, нар жаргаж байна. Жаргах нар ч үзэсгэлэнтэй юм аа. Ээж ээ!
Дораэмон: Нобита! Нобита маань ирчихлээ!
Ээж: Юу? Нобита!
Нобита: Ээж ээ!
Ээж: Хүү минь!
Дораэмон: Нобита!
Нобита: Ээж ээ!
Ээж: Миний хүү!
Дораэмон: Нобита!
Нобита: Дораэмон! Өнөөдөр нэг өдрийн дотор би нэг алхам том болсон мэт санагдаж байна. Тийм ээ… энэ сайхан мэдрэмжийг мартахаасаа өмнө өнөөдөр би ямар их зүйл даван туулснаа өдрийн тэмдэглэлдээ бичээд үлдээнэ ээ. Өнөөдөр би ээжийн даалгавраар цэцэгчин багшийнд очоод ирлээ. Цэг.
Ээж: Энэ чинь...
Нобита: Энэ чинь? Ингээд л болоо гэж үү?
Дораэмон: Өө, хийн үйлчилгээ дууссан бололтой.
Нобита: Юу вэ? Юу вэ? Юу вэ?
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Накамүра Шюнсүкэ |
Хөл бөмбөгч |
|
Сүмирэ |
Кино од |
|
|
Найруулагч, нэвтрүүлэгч, хөтлөгч, төгөөч, тайлбарлагч, эр, тоглогч |
|
Иноки |
Тулаанч |
Гарчиг: Алдартай одыг хав хар болгочихлоо!
Сунэо: За, хар даа. Миний эрдэнэсийн цуглуулга!
Шизүка: Үнэхээр гайхалтай!
Нобита: Энэ бүгд алдартнуудынх гэж үү?
Сунэо: Мэдээж шүү дээ!
Жайан: Гарын хэвийг нь авах ч дажгүй юм аа. Миний ордог рамэнгийн газарт ийм юм нэг ч байдаггүй шүү дээ.
Сунэо: Илүү ховор нь ч байгаа шүү. Хар даа!
Жайан: Үнсэлтийн хэв байна!
Нобита: Би авмаар байна.
Сунэо: Тэгж байгаа биз? Гэхдээ тийм амархан олддоггүй юм аа. Манай аав телевизийн захирлын найз болохоор л авч чадсан хэрэг шүү дээ.
Шизүка: Тэгээд дуртай хүнийхээ гарын үсгийг авч болдог гэж үү?
Сунэо: Тийм ч амар биш л дээ! Би хөл бөмбөгийн Накамүра Шюнсүкэгийн хэвийг хүссэн чинь яасан ч болж өгдөггүй юм билээ! Гэхдээ би шантрахгүй дээ. Хөгжөөн дэмжихээр тоглолт дээр нь очно оо!
Шизүка: Чи ч үнэхээр мундаг юм аа!
Жайан: Тийм ээ, үнэхээр сүрдмээр юм!
Сунэо: Тийм үү? За, та нар хүссэнээ авч болно шүү. Би хүсвэл дахиад авч чадах юм чинь.
Шизүка: Гоё доо!
Жайан: Баярлалаа, Сунэо!
Нобита: Би Хошино Сүмирэгийнхийг авч болох уу? Юу вэ энэ одоо? Намайг л дандаа алгасаж байх юм! Гар, уруулынх нь хэвийг авч цуглууллаа гээд юун сүртэй юм! Тийм л юм цуглуулмаар байвал бүтэн биеийнх нь хэвийг аваач! Бүтэн бие... Дораэмон! Нээрээ тийм! Өмнө нь аавын найз харуулж байсан билүү, яалаа? Түүн шиг хийхэд л болох байх.
Дораэмон: Хөөе, чи яаж байна аа?
Нобита: Хөдөлгөөнгүй байж бай л даа! Хүний биеийн хэв авах сургуулилт хийж байна шүү дээ.
Дораэмон: Биеийн хэв ээ?
Нобита: Тийм.
Дораэмон: Битгий тоглоод бай! Энэ бэх чинь амархан арилдаггүй гэж мэддэггүй юм уу? Санаа олох болгондоо бусдад төвөг учруулж ханахгүй юм аа!
Нобита: Нээрээ л тийм байж. Сүмирэгийн биеийн хэвийг авахад түүнд ямар санагдахыг огт бодоогүй юм байна.
Дораэмон: Сүмирэ гэдэг чинь нөгөө Хошино Сүмирэ юу? Түүний биеийн хэвийг авмаар л байна шүү.
Нобита: Гэхдээ төвөг болохгүй юу?
Дораэмон: Тийм болохоор л аль болох төвөг болохооргүй хийх хэрэгтэй. Биеийн хэв авагч болон цаас!
Нобита: Үүнийг чинь яаж ашиглах юм бэ?
Дораэмон: Ингэж ашигладаг юм. Сайтар түрхээд хурдхан шиг дарна.
Нобита: Гэнэт яаж байна аа? Арай дэндүү юм аа!
Дораэмон: За за, тайвширч үз! Энэ бэх нэг их удалгүй өөрөө арилчихдаг юм.
Нобита: Нээрээ тийм байна.
Дораэмон: Ийм байвал төвөг болохгүй биз дээ? Тэгэхээр энэ бол чиний биеийн хэв!
Нобита: Хөөх! За, алив!
Дора, Ноби: Одоо алдартнуудын дүрстэй цуглуулга хийнэ дээ!
Нобита: Сунэог ёстой алмайруулаад өгье л дөө! Хоёулаа хаана байна аа?
Дораэмон: Кино зураг авалтын газар байгаа юм.
Нобита: Хөөх!
Дораэмон: Нобита, хар даа. Блютюгийн нулимс гэх энэ киноны гол дүр нь Хошино Сүмирэ гэнэ.
Нобита: Тэгвэл Сүмирэ энд байгаа гэсэн үг үү?
Найруулагч: Бэлдээд, акшион!
Сүмирэ: Одоо ингэж байдаг... яасан өрөвдмөөр юм бэ.
Найруулагч: Кат! За, боллоо! Сүмирэ, дараагийн хэсэг бэлэн болтол түр амар даа.
Сүмирэ: За!
Нобита: Гайхалтай юм аа! Жинхэнэ Сүмирэ байна шүү дээ!
Дораэмон: Хөөрхөн юм аа!
Нобита: Тэр ирэх гэж байна шүү, Дораэмон.
Дораэмон: Чи очихгүй бол болохгүй ээ. За, одоо очоод хэл!
Нобита: Нөгөө... юу... би шүтэн бишрэгч чинь байна. Надтай гар барихгүй юу?
Сүмирэ: Бололгүй яах вэ.
Нобита: Хөөх! Дораэмон! Би түүнтэй гар барьчихлаа шүү дээ.
Дораэмон: Нобита, чи юу хийчхэв ээ? Хоёулаа уг нь биеийн хэвийг нь авах гэж ирсэн биз дээ?
Нобита: Хүлээ л дээ.
Дораэмон: За, би өөрөө л явахаас! Юу л даа... түр өршөөгөөрэй.
Сүмирэ? За? Хөөрхөн элбэнх байна шүү.
Дораэмон: Юу? Сая хөөрхөн гэсэн үү? Тантай гар барьж болохсон болов уу?
Нобита: Өө! Элбэнх гэж дуудуулах бүрдээ уурладаг биз дээ! Уучлаарай! Энэ бэх өөрөө арилчихна аа!
Сүмирэ: Нээрээ тийм байна.
Дора, Ноби: Баяртай! Чадчихлаа шүү дээ!
Дораэмон: Бидний тактик ёстой амжилттай боллоо! Дараагийнх руу явцгаая!
Нэвтрүүлэгч: Ингээд дэлхийг тойрох сүүлийн боломж шүү! Энэ тааврыг та тааж чадах болов уу?
Дора, Ноби: Болчихлоо! Маш их баярлалаа!
Нэвтрүүлэгч: Энэ... юу... юу?
Хөтлөгч: За, одоо цаг бага үлдсэн байна! Дараа нь наймаалж гаргаад ирлээ шүү.
Дораэмон: Өршөөгөөрэй!
Тогооч: Амьд байсан юм уу?
Эр: Яасан гэнэ ээ? Хүүхэд, элбэнх 2 бэх цацсан гэнэ ээ? Тийм юм байж болох уу? Айн?
Дораэмон: Өршөөгөөрэй.
Эр: Юу вэ?
Дораэмон: Яана аа, энэ хүн чинь хэн билээ?
Нобита: Нөгөө Яикогийн Хамагүчи биш үү?
Дораэмон: Айн? Аан, Нашино гуай юу?
Эр: Үгүй шүү! Сайн хар даа! Арино байна.
Нобита: Хөөх!
Дораэмон: Овоо ихийг цуглуулжээ.
Нобита: Гэхдээ Сунэог үнэхээр их алмайруулахын тулд яаж ийгээд нэг хүнийхийг заавал авах хэрэгтэй.
Дораэмон: За, алив!
Сунэо: Шюнсүкэ хичээгээрэй! Сайн байна!
Нобита: Тоглож байна шүү!
Дораэмон: Гайхалтай юм аа! Ёстой сүртэй юм аа!
Нобита: Дораэмон, үл үзэгдэгч нөмрөгөө ашиглаад явцгаах уу?
Дораэмон: Окэй! За, энэ хавьд зогсоод боломж гарахыг хүлээе.
Нобита: За, ирлээ шүү, ирлээ, ирлээ!
Дораэмон: Тийшээ!
Нобита: Ийшээ! Саяных хамгийн том боломж байсан юмсан.
Дораэмон: Яаж ч хөөсөн гүйцэхгүй нь ээ!
Сунэо: Жаахан л дутлаа даа. Шюнсүкэ хичээгээрэй!
Нобита: Тоглолтын үеэр ингэхээ больё доо.
Дораэмон: Тэгье дээ.
Тоглогч: Шюнсүкэ!
Тайлбарлагч: Шюнсүкэ бөмбөгийг шууд хаалга руу чиглүүллээ! 90 градус мурийчихлаа! Накамүра Шюнсүкэ гайхалтай супер гоол хийлээ!
Сунэо: Шюнсүкэ, сайн байна!
Шюнсүкэ: Юу вэ?
Дораэмон: Адилхан Японы хөх баг юм чинь уучилчих байлгүй дээ.
Тайлбарлагч: Шюнсүкэгийн өнөөдрийн цохилт үнэхээр гайхалтай байлаа!
Шюнсүкэ: Үнэндээ би өөрөө ч тэгж мурийна гэж ер бодоогүй шүү.
Нобита: Тэмцээн сайхан болж өндөрлөлөө.
Дораэмон: Ахиад улам их хичээгээрэй.
Шюнсүкэ: Анх удаа л ийм бүдүүлэг гарын хэв авч байна шүү.
Жайан: Хөөх, ямар гайхалтай юм бэ! Шюнсүкэгийнх юм уу? Гайхалтай юм аа!
Шизүка: Сүмирэгийнх ч бас байгаа юм уу? Хөөх, гоё юм аа!
Нобита: Алдартай оддынхыг бараг бүгдийг нь цуглуулчихсан шүү.
Сунэо: Арай ч дээ, атаархмаар юм аа!
Жайан: Нобита! Чи муу яаж цуглуулснаа заагаадах!
Сунэо: Ахиад л Дораэмоны хэрэгслийг ашигласан биз?!
Жайан: Тийм үү? Тэгвэл бидэнд ч бас зээл!
Сунэо: Зээлээч!
Дораэмон: Зээлэх гэж байгаа юм бол гуйгаад аваач!
Жайан: Амаа тат! Зээлэх юм уу, үгүй юу? Эелдгээр асууж байна шүү!
Дораэмон: За, ойлголоо доо. Май, үүнийг өмсөж байгаад бэхээ асгаарай.
Жайан: Үл үзэгдэгч нөмрөг үү дээ?
Сунэо: Тэгж л таарна.
Жайан: Алив, өг!
Нобита: Өгчхөж байгаа юм уу?
Дораэмон: Тэр зүгээр л нэг гялгар уут байгаа юм аа.
Нобита: Юу вэ?
Сунэо: Хэний биеийн хэвийг авах вэ, байз?
Жайан: Тэдэнд ялагдахааргүй том одынхыг олж авна аа! Нээрээ тийм! Миний хамгийн их хүндэлдэг Инокигийн хэвийг авцгаая!
Сунэо: Жайан, хичээгээрэй!
Иноки: Чамайг даа!
Жайан: Уучлаарай!
Дораэмон: Ийм юм болно гэж бодоогүй юмсан!
Иноки: За, хүмүүс ээ, бүгд хамтдаа! Бэлдээд! 1, 2, 3!
Back to episodes Go home