CARLOS (2023)

Сони Пикчерс толилуулж байна.

 

                  

Кар       Та ид шидэнд итгэдэг үү? Хуурмаг үзэгдэл, элдэв хэрэглэлийн тусламжтай биш. Элементүүдийг ашиглан хүмүүсийн зүрх сэтгэлийг татахыг ид шид гэнэ. Ид шид. Заль мэх биш. Сайхан аялгуу урсан гараад л. Энэ Испани залуу эр том нүдтэй, уужим сэтгэлтэй, том чихтэй байлаа. Босоод баяраа тэмдэглэмээр хөгжим гэж бий, баярлаж цэнгэх үед айдас үгүй болдог. Баяр хөөрөөр бие чинь дүүрнэ. Энэ чинь л жинхэнэ "ид шид". Яг л шуурга шиг. Газар хөдлөлт шиг. Хар салхи шиг. Дэлхийн үндэс суурийг чичрүүлж чадна. Би Стиви Рей, Жими Хендриксийг харж байсан. Колтрейн, Боб Марлитай ч уулзаж байсан. Жинхэнэ хөгжимчидтэй. Тэд үүнийг байгалийн хүч гэдэг. Тэд дуу чимээ, цуурай, чичиргээгээр молекулын бүтцэд өөр төрлийн хувирал бүтээдэг. Аав маань надад: "Дагаад яв" гэсэн. Тэгээд хамт арын хашаа руу явсан юм. Яг нар жаргаж байсан болохоор бүх юм алтан шаргал харагдаад л… Тэгээд аав… Хийл хөгжмийн саваа нээгээд, хийлээ гаргаад ирсэн, над руу маш чухал харж байснаа: "Чамд нэг юм заамаар байна. Харж бай" гэсэн. Хийлээ ингэж тавиад, эрүүгээ наагаад тоглож эхэлсэн. Тэгсэн хаанаас ч юм нэг шувуу гарч ирснээ мөчир дээр суучихсан. Харин би... Миний нүд томроод л, "Бурхан минь, аав шувуутай ярьж байна." Тэр шувуу жиргээд л… Би "Бурхан минь" гээд гайхсаар. Тэгсэн аав "Харав уу?" "Шувуудтай ингэж ярьж чадвал хүмүүсийн сэтгэл зүрхтэй харьцаж чадна" гэсэн. Синди Син. Хар даа. Тихуанагаас их хол ирсэн байгаа биз?

 

Син      Үзэсгэлэнтэй юм аа.

 

Кар       Хүссэн газар чинь очно оо. Би ч асуудалд орлоо доо.

 

Син      Тэглээ.

 

Мар      Гайхалтай байсан. Гэрт байнга хөгжим дуугарч байх байдаг л зүйл мэт байсан.

 

Лет       Дандаа л хөгжимддөг.

 

Мар      Ээж биднийг гаргадаггүй байсан болохоор гэртээ л бүжиглэж үдэшлэг хийдэг байлаа. Хивс соруулахаар нэг бол гитарын утас орчихсон, эсвэл аавын хийлийн утас орчихсон байдаг. Тэгээд л "Яаж энийг салгаж авах вэ?" гэцгээгээд л.

 

Лет       Жаргалтай байсан.  Баасан, Бямба гараг бүр хөгжим дараад л.

 

Кар       Бид Ла Колониа Либертад байсан. Ээж маань ажиллаад л. Хэцүү байсан. Үнэхээр хэцүү үе байсан. Нэг өдөр би ээж рүү хараад, "Ээж" гээд дуудсан, Ээж: "Яасан, миний хүү?" "Би нэг л өдөр танд байшин авч өгнө, тэгээд хөргөгч, аяга угаагч угаалгын машин бас хатаагч авч өгнө өө" гэсэн. Тэгсэн ээж, "Сайхан бодол байна, миний хүү" гэсэн. Тэгэхээр нь би, "Үгүй ээ, намайг үгүйсгэх хэрэггүй, би үнэхээр авч өгнө" гэсэн. Миний ээж маш шийдэмгий нэгэн байсан, үнэхээр гайхалтай. Хүссэн зүйлээ дотроо төсөөлж түүнийхээ араас хөдөлмөрлөж байгаа нь, яг л ээж Бурхны хувцаснаас зуураад "Хүссэн зүйлийг минь өг. Өгнө гэдгийг чинь мэдэж байна." "Тэгэхээр зүгээр л өгчих" гэж байгаа мэт байсан. Ирээдүйгээ татах гэдэг зүйлийг би ээжээсээ сурсан. Ямарваа зүйлийг хүсэж л байгаа бол араас нь зүтгэх хэрэгтэй. Ээж маань үргэлж, "Миний амьдрал тэр чигээрээ хүүхдүүд, хоол, бас Хосе" гэдэг байсан. Хүүхнүүд аавд маань унаж тусдаг байсан даа. Үнэхээр сэтгэл татам, эрч хүчтэй нэгэн байсан. Гарыг нь хар л даа. Үнэхээр зөөлхөн. Аав минь үнэхээр зөөлхөн гартай хүн байсан. Ихэвчлэн классик хөгжим тоглодог байсан. Аугустин Ларагийнх шиг хөгжим, Коул Портертой төстэй гэж хэлж болно. Аав шигээ болмоор байгаагаа аль эрт ухаарсан, хөгжим тоглоод л. Гэнэт л аав явчихсан. Бүгд л "Хосефина, чи солиороо юу. Нөхөр чинь эргэж ирэхгүй ээ" гэцгээж байсан. Ээж маань "Эргэж ирэхгүй бол хүүхдүүдийнхээ өмнө хэлэх хэрэгтэй. "Намайг, хүүхдүүдээ хэрэггүй гэхэд нь би нүд рүү нь хармаар байна" гэсэн. Үнэхээр зоригтой эмэгтэй. 4 охин, 2 хүү, жижигхэн нохойтойгоо Тихуана руу 7 хоног машинаар явсан. Зам нь хатуу хучлагатай биш болохоор их удаан явж очсон л доо. Цөлд хоноглоод л явсан. Хоол нь аймшигтай. Зарим түр буудаллах газар идсэн шошнууд исчихсэн байсан, хүмүүс хордлого аваад л... Харин ээж маань бууж өгөөгүй. Аавын байгаа газар очтол нэг эмэгтэй хаалга нээсэн. Биеэ үнэлэгч гэдэг нь илэрхий. Аав толгойгоо цухуйлгасан. Ах дүүсээс минь хамгийн түрүүнд намайг харж таарсан, аавын харцнаас уур бухимдал, ичгүүр бас айдас харагдсан. Аав нөгөө эмэгтэйгээ орхиод бидэнтэй хамт явсан. Би үүнийг огт ойлгодоггүй байлаа, учир нь би аав ээждээ аль алинд нь хайртай. Тэд нэг өдөр юу юугүй муудалцаад л, орилолдоод л эхэлнэ. Тэгснээ аав үүрийн 4 цагт баахан хөгжимчидтэй хамт ирээд ээжид дуу дуулж аргаддаг байсан. Аав, ээж хоёр бага багаар учраа олсоор сүүлдээ хамаагүй дээр болсон.

 

Эр        Тихуана. Тэнд өсөхөд амьдрал хэр байсан бэ? Хэцүү байсан уу? Учир нь тэнд... Би Өмнөд Калифорнийн хил давахдаа л Тихуанаг хальт харж байсан. Ганц харчхаад л буцаад ороод ирсэн. Тэнд бол амьдрал шал өөр биз дээ, тийм үү?

 

Кар       Яг л Нью Йорк шиг. Нью Йоркийг анхны сэтгэгдлээрээ дүгнэж болохгүй.

 

Эр        Тийм ээ, тийм. Одоо хаачих гэж байна даа?

 

Кар       Би зүгээр л… Тихуана яг Оддын дайны цайны газар л гэсэн үг. Тихуанад амьдардаг хүмүүс өөр галактикийнх мэт. Ялангуяа миний өссөн Колониа Либертад болон Коахуйлад үнэр нь хүртэл жаахан эвгүй. Жинхэнэ хуульгүй газар. Аавыг Тихуанад ирэхэд дандаа мариачи хамтлагууд л байдаг байсан, учир нь Америк аялагчид үүнийг хамгийн их сонирхдог. Тэгээд аав мариачи хөгжимчин болсон. Бид юу ч үгүй хоосон байлаа. Аав хийлээ бариад гарч мөнгө олдог байсан, тэгээд би хамт явдаг болсон. Анх миний хувьд бүх зүйл механик байсан. Аав надад нот уншихыг, мариачи хөгжим тоглохыг заасан. Мариачи хөгжим классик, каунтри, вестерн бас Мексик хөгжмийн нийлмэл. Аав сайн багш байгаагүй ээ. Их хатуу багш. "Биш ээ!", "Үгүй гэж байна!" гээд л… "Новш гэж, намайг зүрхний шигдээс болгох нь ээ." Хийл нэг л биш байгаад байсан. Хийл яагаа ч үгүй л дээ. Надад л учир байсан юм.

 

Мар      Мариачи хөгжим түүнд хэтэрхий энгийн байсан байх. Бүгд адилхан төгсгөлтэй, дан-дан гээд л. Уучлаарай.

 

Кар       Ээжийгээ дагаад Тихуанагийн талбайд очдог байсан, тэнд Хавиер Батиз болон Лос ТиЖейс гэдэг хамтлаг тоглодог байсан. Тэгээд… Хавер гитараа өсгөгчид холбочихсон, нэг нот дарахад нь л… Тэр цуурай яг л гадны биет харж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн. Нэг тийм хэв маягтай. Гайхалтай аялгуу. Би тэр дороо л ховсдуулсан. Яг тэгэхэд л би үлдсэн амьдралынхаа турш хийх зүйлээ олсон доо. Яг надад зориулагдсан мэт. Би 2, 3 жил Хавиер Батизыг яг гөлөг шиг дагасан Тэр маш олон пянзтай. Зөвхөн Би.Би.Кинг, Рей Чарльс мөн Литл Ричардын пянзтай. Хавиер яг тэр гурвын холимог мэт байсан. Миний хувьд анхны баатар мэт хүн байсан юм. Түүнээс хойш мэдлэг ч өргөжсөн. Жон Ли Хүүкер, Жимми Рийд, Лайтнин Хопкинс, Чак Берри, Бо Диддлиг ч мэддэг болсон. Дараа нь Лобо И Мелоны тухай дуулаад анх удаа халуун орны хөгжмийг сонсож байлаа. Куб, Пуэрто Рико, Карибын бүх арлын хөгжим гэсэн үг. Бид хотын хамгийн ядуу хэсэг болох Коахуйлад байсан, би аавтайгаа хийл тоглодог. Тэгээд би "Аав, би хөгжим тогломооргүй байна" гэж хэлсэн. Аав "Тэгээд пачуко новш тоглох гээ юу? гэсэн харцаар харж байсан. Тэр нь блюз болон рок'н'ролыг хэлж байгаа юм. Тэгэхээр нь би "Юу л муудаж шалиа аж. Хаана байгаагаа хар л даа." Шал ч үгүй, шороон дээр амьдарч байна. Аймшигтай үнэртэй. Байгаа газраа хар л даа. Энэ хөгжим улам дордуулна гэж үү?" Тэгсэн аав "Золиг гэж" гээд. "Яв даа" гэсэн. Харин би… Учир нь би ялснаас өөрцгүй шүү дээ? Тихуанад тохиосон хамгийн сайхан зүйлсийн оройд би байхыг хүссэн. Сан Францискод тохиосон хамгийн сайхан зүйлсийн оройд, Лондоны оройд нь би л байхыг хүссэн. Надад ийм дуунд гаргах цаг байхгүй. Үгүй. Би хохирогч биш. Би тийм дүр эсгэж чадахгүй. Хөгжмийн дэлгүүрт цонхон дээр нь гитар байдаг гэж сонсоод нэг удаа хил давсан. Тэр гитаруудыг хараад хүрч үзэхийг хүснэ. Үнэрлэхийг хүснэ. Тэгээд байж байтал нэг хүн "Хөөе! Хөөе!" л гээд байсан. Би эргэж хараагүй. Надтай ярьж байна гэж бодоогүй юм чинь. Би чинь зүгээр л хүүхэд. Мексик жаал шүү дээ. "Хөөе!" Эргээд хартал гурван усан цэрэг байсан, цагаан арьстай залуус: "Хөөе, муу Панчо царайтай, шош идсэн новш оо." Би дотроо "Новш гэж, хэнтэй яриад байгаа юм бол? Би л лав биш. Танихгүй хүмүүс байна" гэж бодсон. Тэгэхэд анх удаа арьс өнгөний ялгаварлал, тэнэглэлийг өөр дээрээ мэдэрсэн. "Муу Панчо царайтай, шош идсэн новш." Би харчихаад… "Золиг гэж, муухай юм аа" л гэсэн. Аав Сан Франциско руу ирсэн. Аав анхны мариачи хамтлагуудын нэгийг Бей Ареад авчирсан. Илүү их мөнгө олдог болоод бидэн рүү илүү мөнгө явуулдаг болсон, тэгээд сүүлдээ биднийг аваачсан даа. Би ажил хийж эхэлсэн, Тик Токт аяга таваг угаана, дараа нь тортилла хийсэн. Тик Токын хамгийн гоё нь хөгжмийн машин. Намайг эрүүл ухаантай байлгадаг ганц зүйл тэр хөгжмийн машин байсан. Сан Франциско яг… цэцэрлэг хөгжмөөр нээгдэж байгааг удаашралтай харж байгаа мэт байсан. Миний хувьд хэзээ ч дуусашгүй шинэ зүйлс байлаа.

 

Лет       Тэр гэртээ бараг байдаггүй байсан. Дандаа л найзуудтайгаа бэлтгэл хийдэг. Карлос цэвэр хөгжимдөө анхаарч байсан.

 

Эр        Чи эхлүүлэх үү?

 

Эр2      Үгүй ээ, чи эхэл.

 

Эр        Бэлэн үү?

 

Кар       Стан Маркам, Рон Эстрада хоёр хоёулаа намайг гудамжинд тоглож байхад санал тавьж байсан. Тэгэхэд би ахлах сургуульд байсан юм. Тэд шуудхан л "Сонс, бид чамд үнэхээр итгэж байна. Тоглохыг чинь хэд хэдэн удаа сонссон. Би үсчин байхаа больж, харин тэр батлан даагч хийхээ болино. Бид хоёр ажлаа болиод бүтэн цагаар чиний менежер болъё. Гэхдээ мөнгө байхгүй болохоор хэсэг өвс зарах байх" гэсэн. "Чамайг нэг газар аваачих гэсэн юм" гэхэд нь "Хаашаа явах юм бэ?" гэтэл "Филмор гэдэг газар" гэж байсан. "Тэнд юу байгаа юм бэ?" гэсэн чинь "Чи удахгүй харна аа" л гэсэн. Грейтфул Дэд, Күйксилвер… Каунтри Жо, Грэйт Сосаяти гэх мэт хамтлагууд байсан. Гэрлийн шоу, янз бүрийн өнгөнүүд, дээр нь өвс, пачули тосны үнэр сэнгэнээд л. Тэгэхэд би хэрэглэж үзээгүй байсан, бүх юм сонин харагддаг байлаа. Хүүхэд байхаасаа л марихуантай ойрхон байсан ч огт хэрэглэж үзээгүй байсан. Тэгээд би Рон, Стан хоёрт "Та хоёр надад хамтлаг босгож байна, даанч бүгд өвс татах юм. Би бол татдаггүй. Тэд өвс татах бүрдээ нэг дуугаа ахиж тоглодоггүй. Тоглох бүрдээ өөрөөр тоглож, өмнөх юмаа мартацгаадаг. Тэд хар тамхи хэрэглэдэггүй байсан ч болоосой, тэгвэл дуугаа сураад зөв тоглоно доо?" гэж хэлж байсан. Тэр хоёр над руу "Новш гэж" гэсэн харцаар хараад ийм том тамхи ороогоод зүгээр л тэнд тавьчихсан. "Бид хоёр хоол идчихээд ирье" гээд яваад өгсөн. Тамхи над руу ингээд л… Би "Үгүй" гээд л. Тэгээд эцэст нь "За за" гээд татсан. Дараагийн удаа Филморт очиход бүх юм шал өөр байсан. Анх удаа Диснейлэндэд очоод тоглоом руу бүр дотор нь орж байгаа мэт. Заавал унтах ёстой гэж үү дээ, би энэ бүхнийг сонсоод сэрүүн баймаар байна гэмээр. Филмор миний төгссөн анхны сургууль гэж болно. Ахлах сургуулиасаа илүү тийшээ очсон байх, яг л их сургууль шиг тэндээс маш олон өөр зүйлс сурсан. Хичээлийн сүүлийн өдөр болоод л манай найзууд: "Анд аа, чи юу хийх гэж байна, чи яах вэ, Карлос?" гэхэд нь би "Чи юу хийх юм бэ?" гэтэл Найзууд "Би тэнгисийн цэрэгт хүчин зүтгэнэ." "Чи яах гэж байна?" "Би аавтайгаа үйлдвэрт ажиллана." "Чи юу хийх гэж байна? Карлос, чи юу хийх юм бэ?" Тэгэхэд нь би: "Би тайзан дээр гараад Би. Би. Кинг, Эрик Клаптонтой тоглоно." Тэд намайг шоолж байсан. Би аав ээж хоёрыгоо орхихыг хүсээгүй, учир нь санхүүгийн хувьд тэдэнд миний мөнгө хэрэгтэйг мэднэ. Гэхдээ л би "Та хоёр ямар нэг арга олох л болох нь дээ" гэж хэлсэн. Би сонголтоо хийчихсэн. Бүтэн цагаар хөгжимчний ажлаа хийх ёстой. Үүний тулд гэрээсээ явах ёстой, зөвшөөрөл авах гэсний хэрэггүй, учир нь угаасаа зөвшөөрөхгүй. Төсөөлөл, зорилго, үнэмшлийг чинь өдөөх зүйл хэрэгтэй. Бодит байдал хэтэрхий хязгаарлагдмал. Би бодит байдалд баймааргүй байна. Түүний оронд мөрөөдөж, төсөөлж суусан нь дээр. Насан туршийн мөрөөдөл.

 

Билл    Нэг өдөр оффистоо сууж байтал цонхон талын хананд чимээ гараад байсан юм. Тэгээд очоод хартал хоёр эр ус зайлуулах хоолойгоор дээшээ авирч байсан.

 

Эр        Хэдэн настай?

 

Билл    Өө, дөнгөж л… Өсвөр насны гэмээр, эсвэл дөнгөж 19, 20-той л байсан байх. Би тэднээс орох уу гэж асуугаагүй байх. Шууд л чирээд оруулчихсан.

 

Эр        Тэд нууцаар орох гэж байсан...

 

Билл    Тийм ээ, тэгээд мэдээж нөгөө асуултаа асуусан, "Ийшээ орж яах гэж байна?" Тэнэг асуулт л даа. Гэтэл нэг нь "Залуу минь, бидэнд мөнгө байдаггүй ээ, гэхдээ..." Гэтэл нөгөө нь, "Би Батерфилдийн фен" гэсэн. Тэгэхэд Крим Эрик Клаптонтой хамт тоглож байсан л даа, нөгөө залуу халаасандаа аман хуур хийчихсэн. "Би аман хуур, гитар тоглож чадна, гэхдээ бидэнд мөнгө байхгүй" гэсэн. Тэр яагаад ч юм их зөөлөн санагдаж билээ. Мөнгөтэй байсан ч нууцаар орох төрлийн эр биш байсан. Зарим залуус бол халаасандаа 1000 доллартой байсан ч нууцаар орохыг завддаг.

 

Эр        Карлос тийм залуу байгаагүй.

 

Билл    Карлос тийм биш ээ… Тэгэхэд тийм байгаагүй. Ер нь хэзээ тийм болохгүй байх.

 

Кар       Майкл Блүүмфилдийн гитар нь тэнд. Өөрөө төгөлдөр хуур тоглож байсан. Станли түүнд хандан "Өршөөгөөрэй, тэнд нэг туранхай Мексик эр байгаа. Тэр гитар их сайн тоглодог. Та тоглуулах уу?" гэсэн. Тэгсэн Майкл над руу хараад "Тэг л дээ, залуу минь, гараад ир. Алив ээ, наашаа гараад ир, миний гитарыг авчих" гэсэн. Би ч үсрээд л очсон. Тэгээд дууссаны дараа Билл Грахам над дээр ирээд: "Чи сайн байлаа, жаал аа, хамтлагтай юу?" гэсэн. "Байгаа." "Ямар нэртэй вэ?" "Одоохондоо нэргүй." Майкл, "За за, чамайг болон хамтлагийг чинь авна аа, Дэ Хү (The Who) хамтлагийн тоглолтыг нээнэ шүү. Дараа нь Стив Миллер, Хаулин Волфыг бас нээгээрэй" гэсэн. Харин би дотроо "Золиг гэж, янзтай." Билл Грахам жинхэнэ гудамжны хиппи хөгжимчид болон Дик Кларкын дундын хүн гэж болно. Билл Грахам тийм хүн байсан. Музейн куратор шиг. Гудамжинд байгаа гайхалтай зургийг олж нээгээд Луврт ч юм уу, Дүрслэх урлагийн музейд толилуулдаг тийм хүн. Филмор Вестэд хамтлагууд тоглолтоо цуцлах бүрд тэр биднийг дууддаг байсан. Сантана ямар ч цомоггүй, дуу бичлэгийн гэрээгүй байж Филморын нээлтийг хийсэн цорын ганц хамтлаг. Ням гарагийн сонины ягаан хэсэгт ирэх хамтлагуудын мэдээлэл байсан. Сан Францискогоос 20 гаруй хамтлаг байснаас бид хамгийн эхэнд бичигдсэн байлаа. "Маш их алдарт хүрэх заяатай хамтлаг" гэсэн байсан.

 

Эр        Аль хамтлагт дуртай вэ?

 

Эр2      Сантана Блюз хамтлаг. Надад их таалагддаг.

 

Кар       Билл Грахам биднийг олж харсан. Бид том зураг, цаашдын ажлаа ярьдаг байсан. Билл манай хамтлагт дуртай гэдэг байсан ч намайг илүү хүсдэг байсан. Бүр ингэж хэлдэг: "Чи бол Би.Би.Кинг болон Тито Пуентогийн төгс хүүхэд, харин би ийм хөгжимд хайртай." "Сантана хамтлаг миний хүүхэд." Харин тэр биднийг байгаагаар нь өргөж авсан.

 

Мар      Нэг өдөр Ирма ирээд, "Ээж, ээж, сая миний харсан автобус дээр Сантана Блюз гэчихсэн байсан" гэлүү дээ. Тэгээд л бид "Бурхан минь, тэр хаана байгаа бол оо" гээд л. Тэгж л бага багаар түүний сураг сонсогдож эхлэх болсон. Түүний тоглолтыг үзэхээр Филмор Вест руу байнга очдог байсан, эхлээд ердөө 50 метр хавьцаа оочирлодог байсан, дараа нь тэр нь 3 дахин их болоод сүүлдээ бүр булан тойртол урт болсон. "Юу вэ? Бид түүний тоглохыг харах гээд оочирлож байна гэж үү?"

 

Кар       Яагаад ч юм аав ээж хоёр Филморт ирчихсэн байсан, тэгнэ гэж огт төсөөлж байгаагүй. Бид Чикаго, Жанис Жоплин болон Биг Бротерын дунд тоглох байсан.

 

Мар      Аав зангиа зүүчихсэн, цамц, спорт хүрэм бас малгайгаа тавьчихсан. Харин ээж нилон юу ч билээ өмссөн байсан, Филморт шүү дээ. Тэгээд би "Энд суудал байхгүй, ээж, бид газар суухаас аргагүй." Бид газар суугаад хамтдаа хүлээсэн. Бидний өмнө хэдэн хиппи залуус байсан юм, тэд хоорондоо тамхи дамжуулаад л. Аав ээж хоёр ч тамхиа татсан, тэгтэл ээж, "Хар даа, тамхи ч авах мөнгөгүй, нэг жижигхэн тамхи хувааж байна" гэсэн. Тэгсэн аав тамхины саваа нээгээд бүгдэд нь тамхи өгсөн. "Биш ээ, ээж, марихуан байхгүй юу." "Өө, тийм үү." гээд л.

 

Кар       Баярлалаа.

 

Мар      7-р сарын 20-нд хүн анх саран дээр буусныг санаж байна уу? Зурагтаар нэвтрүүлэг гараад, ээж рүү харсан ээж уйлж байсан. "Ээж, саран дээр буусан гээд уйлж байгаа юм уу?" "Үгүй дээ, өнөөдөр Карлосын төрсөн өдөр болохоор л" гэсэн. "Өө, нээрээ тийм." Бид бүгд сарны тухай ярьж суухад, ээж хүүхдүүдийнхээ тухай л бодож байсан. Аав дандаа л ажилтай байдагт дассан шигээ Карлосыг ч тэгээд л явж байдагт нь бид дасчихсан байсан. Ээжийг хүүгээ санаж байгаа даа гэж бодоогүй л байсан.

 

Кар       Намайг хаана хэнтэй, юу хийж явааг мэдэхгүй болохоор ээжид хэцүү байгааг би мэдэж байсан. Гэхдээ өөр аргагүй. Би Сантанаг бий болгож, гудамжинд гараад ажлаа хийхээс өөр аргагүй байсан юм.

 

Эм        Дуу бичлэгийн ертөнцөд  маш чухал байр суурьтай нэгэн хүнийг танилцуулах гэж байна. Колумбиа Рекордсын хамтаар Жанис Жоплин болон Цус, Хөлс & Нулимс хамтлагийг оргилд гарахад том үүрэг гүйцэтгэсэн хүн. Ноён Клайв Девис.

 

Кла       Юуны түрүүнд шинэлэг байдлыг хайна. Шинэ тренд үүсгэж буй залуус нийгмийг алхам алхмаар урагшлуулж байдаг, учир нь өнгөрсөн 20 жилийн турш дуу хөгжим сэтгэлгээний хувьсалд маш том үүрэг гүйцэтгэсэн.

 

Эр        1969 онд таныг албаар Атлантик Рекордсын шалгаруулалтад унасан гэж сонссон.

 

Кар       Тийм ээ.

 

Эр        Колумбиад ажиллахыг хүссэн болохоор.

 

Кар       Колумбиатай хамт.

 

Эр        Майлс Девис болон Боб Диланыг бүтээсэн Колумбиа, тийм үү?

 

Кар       Тийм ээ, яг мөн.

 

Эр        Албаар шалгаруулалтаа баллахдаа сандраагүй юу?

 

Кар       Үгүй ээ, Нирвана эсвэл Металика шиг хийж байгаа зүйлдээ итгэлтэй байж чадвал тэд өөрсдөө чам дээр ирнэ.

 

Кла       Шинэлэг байдал нь, халуухан байдал нь гайхалтай. Би тэр дороо л "Надад, Колумбиад яг тохирно" гэж бодсон. Тэгээд Сантанатай гэрээ хийсэн.

 

Кар       Билл Грахам бидэнтэй уулзъя гэж дуудсан, тэгээд "Удахгүй нэг фестиваль болно. Хамгийн том, хамгийн агуу фестиваль" гэсэн. Манай альбом арай гараагүй, дөнгөж бичүүлээд дуусаж байсан юм. "Та нарыг фестивальд оруулбал л тусална гэж хэлсэн байгаа. Эхлээд Финикст, дараа нь Далласт тэгээд Атлантик хотод тоглохоор зохион байгуулсан байгаа. 2000-оос 5000, тэгээд 15,000, 30,000, 60,000, дараа нь 90,000 хүн, тэгээд Вүүдсток фестивальд тоглоно." Тэгж олон хүмүүсийн өмнө тоглож дасна" гэсэн. Биднийг яг боксчин шиг бэлтгэсэн. Билл, "Энэ фестивалийн дараа, чи хэзээ ч өмнөх шигээ байхгүй. Яг одоо гэртээ очоод толинд харвал нэг хүн харагдана, гэхдээ Вүүдстокын дараа энэ хүн үгүй болно" гэсэн. Нисдэг тэрэгт суухаас бүх юм эхэлсэн. Цонхоор харахад л... Ойлгож байна уу? Тэгээд буугаад очтол Билл тэнд явж байсан, хажууд нь Жерри Гарсиа байсан. Тэгэхэд "Өө, сэтгэл уужирчихлаа" гэмээр байсан. "Жерри Гарсиа энд байна, ашгүй дээ" гэсэн мэдрэмж гэх үү дээ? "Сайн уу, юу байна даа?" "Сайн уу, юу байна?" "Та нар хэдэн цагаас гарах вэ?" Жерри "Та нараас хойш хоёр хамтлагийн дараа гарах байх" гэсэн. "Тухаа олсон чинь дээр дээ." Шөнө 12 цагаас нааш гарахгүй гэсэн. Тэгэхээр эвтэйхэн газар тухаа ол" гэсэн. Тэгээд л би тэр хүн далайг хараад зогсож байтал, Жерри Гарсиа "Нээрээ ийм юм байгаа..." гэсэн. Би ч "Өө" гээд л… "Хоёр гэхээр, үүрийн 3 цагт… Одоо үдийн 12 цаг. Надад учраа олох зургаа, долоо, найман цаг… Мэдрэх юмаа мэдрээд буцаад буугаад хөгжмөө тоглох хэмжээнд хүртэл хангалттай цаг байна" гэж бодсон. Амёб шиг үеэ давах хүртэл. Тэгээд уучихсан, нэг ухаан ортол хэн нэгэн… Сантана хамтлагийг угтан авна уу гэж байсан. Тэгээд би… "Юу вэ?" Нэг зүйл цээжин дээр минь цохиод "Хүү минь, итгэ" гэх шиг болсон. "Бурхан минь, таны байгааг мэднэ ээ. Намайг хэмнэл, хөгжмөө алдахгүй байлгаж туслаач."

 

Эр        Үргэлжлүүлээд бай!

 

Кар       Бүх зүйл өөр хэмжээс болчих шиг болсон. Миний гитарын хүзүү цахилгаан могой болчихсон мэт байсан. Ер зүгээр байхгүй. Түүнийг хөдөлгөхгүйн тулд… би хачин муухай царай гаргаад байсан. Байн байн "Үгүй ээ, үгүй" гээд л. Гитарын хүзүү ингэж хөдлөөд л, би "Үгүй" гэж гүрийгээд л. Яагаад могой байсныг хэнд ч хэлээгүй. Могой миний эргэлзээ, айдсыг төлөөлж байсан байх… Тэр олон хүний өмнө бүтэлгүйтэх айдас.

Эр        Хатагтай ноёд оо, Сантана!

 

Кар       Тэр үед надад… цуурай, цуурай, цуурай… тэр мөч үүрд тархинд үлдсэн. Вүүдстокт тоглосноос хойш 7 хоногийн дараа анхны альбом гарсан.

 

Эр        Сан Францискогоос гаралтай, чартуудыг тэргүүлж буй альбомын эзэд, рок хамтлаг Сантана!

 

Мар      Бурхан минь, 10-р сарын 26, тийм ээ. Эд Сулливаны шоу… Бид тэнд маш удаан суусан. Би "Ээж, тэр хүүхэд байхдаа энэ шоунд орно" гэж яриад бид "Өө, тийм үү" гэдэг байсныг санаж байна уу? Тэр хүссэн юмаа шууд татдаг байсан. Яг ээж шиг. "Би үүнийг хүсэж байна" гээд л түүнийг бүтээчихдэг.

 

Эм        Карлос Сантана, та яаж хамтлагаа бүрдүүлж, яаж хөгжимтэй холбогдсон бэ?

 

Эр        Хариул л даа, анд аа.

 

Кар       Хөгжим явж эхэлмэгц хүмүүс өөрчлөгдөж байгаа нь харагддаг. Сэтгэл санаа нь, ярьж байгаа нь, орчин тэр чигээрээ. Бүх юм урсаад л гардаг. Хүмүүс дүр эсгэх бус, илүү өөрсдийнхөөрөө болдог.

 

Эм        Та рок хамтлаг удирдаж байгаа мэт байдаг уу?

 

Кар       Үгүй ээ, би юу ч удирдаагүй. Үнэнийг хэлэхэд маш хурдан галзуу хулгана дээр байгаа мэт байсан. Бид хэтэрхий баяртай байсан учир өөрсдийнхөө зорилго гэж бодсон зүйлд хүрчихсэнээ ойлгоогүй. Учир нь энэ бидний зорилго байгаагүй. Бид хөгжмөө тоглосоор л байх зорилготой, Жанис Жоплин, Чикаго гэх мэт хүмүүсийн тоглолтыг нээж, ер нь янз бүрийн уран бүтээлчдийн тоглолтыг нээнэ. Гэхдээ бид өөрсдийн гэсэн байр суурьтай, хүмүүс бидэнд дуртайг мэдсээр, ойлгосоор байсан. Би 7 жилийн өмнө бол "жинго" гэдэг үгийн утгыг мэддэггүй байсан. Гэтэл 66, 67 оноос хойш хэрэглэж байгаа үг шүү дээ. Жинго гэж "Бурхантай хамт" гэсэн үг. Хамт, бурхантай хамт яв. "Амжилт" гэхийг өөрөөр хэлж байгаа хэлбэр. Би эхний альбом болон хоёр дохь альбом Абраксасын орлогоо аваад шууд ээж дээр очин "Ээж, энэ чекийг ав. Байшингаа, хөргөгчөө, аяга угаагчаа аваарай" гэсэн. Ээж чек хараад нүд нь маш том болоод л… Эгч дүү нар маань "Бурхан минь, Карлос" гээд л… Грамми, Оскар, Хейсман цомоос хамаагүй сайхан байсан. Хамгийн сайхан мэдрэмж. Ээждээ өгсөн амлалтдаа хүрч чадна гэдэг үнэхээр гайхалтай… Үүнээс илүү юм гэж үгүй.

 

Эм        Сантана рок н ролын хувьд хүмүүст анхны Латин мэдрэмжийг төрүүлсэн байх.

 

Кар       Надаас өмнө Рей Барето, Монго Сантамариа, Темптэшионс гэх мэт байсан. Мотоун дуунд конга орсон байдаг.

 

Эм        Тийм ээ.

 

Кар       Гэхдээ бид блюз, цохиур хөгжмийг хослуулж чадсан учир тэд яг юу гэж нэрлэхээ мэдэхгүй будилдаг.

 

Эм        Яг тийм.

 

Кар       Бүр сэтгэцэд нөлөөлөх мариачи рок гэсэн байсан. "Илүү хичээх хэрэгтэй, учир нь наадах чинь биш" гэж хэлсэн дээ. 69-өөс 71 он хүртэл, яг тэр хэсэг үнэхээр, юу гэмээр юм… хурц байсан. Тийм их хэмжээний нэр хүнд, алдрыг тийм богино хугацаанд хэн ч зохицуулж чадахгүй. Бид миний хүссэн хэмжээнд бэлтгэл хийж чадахаа байсан. Тэд хар тамхи, хүүхнүүд үнэтэй машин сонирхож эхлэх болсон. Би жаахан… Би атаархаж байсан, хүмүүс эрч хүчээ бидний хөгжмөөс өөр зүйлд зарцуулж байгаа нь намайг атаархахад хүргэсэн. Бид нэг жилд 312 тоглолт хийсэн байсан. Нэг нэгнээ үзэн ядаж эхэлсэн. Нэгнээ үзэж чаддаггүй. Бие биеэсээ залхсан байсан. Хувцаснаасаа ч залхчихсан. Үсээ самнадаг хэв маягаасаа хүртэл. Үнэхээр нэгнээсээ залхсан байсан. Тэр үе аялан тоглолтын тухай, хөгжим тоглох тухай надад сургасан. Юманд хэт автах ямар байдгийг сургасан. Мэдэхгүй ээ, яагаад ч юм биднийг тойрон хүрээлж буй хүмүүс уран бүтээлчид биш болсон байсан. Зүгээр л хуурамч амьтад, хэтэрхий их хар тамхи хэрэглэдэг хүмүүс. Тэр үед бид ч тэр бүхний нэг хэсэг болсон байсан, хөгжим тэр бүх галзуу зүйлсийн хойно орчихсон байсан. Бидний зарим нь үүнээс гарч чадсан, зарим нь чадаагүй. Тэгээд хоёр, гурван жилийн дараа… хамтлаг… тарсан. Бид арчигдсан. Жимиг явахад бид Салт Лейк хотод байсан. Хүмүүс хар тамхиа, кокайн, херойн юу байна бүхнээ жорлонд урсгаж байгаа нь бараг сонсогддог байсан. "Тэр давж чадаагүй бол би ч чадахгүй байх" гээд л. Жими Хендрикс нас барсан. Жим Моррисон нас барсан. Жанис Жоплин үхэж байгаа. Маш олон хөгжимчид үхэж байсан. Надад хоёр зам л байлаа. Нэг нь херойн… нөгөө нь сүнслэг бясалгал. Түүний нүдийг санаж байна. Нүд нь үнэхээр… Түүн рүү харахаар үнэхээр… Нэг тийм дотоод зүйл. Үгээр илэрхийлэх аргагүй.

 

Деб      Түүний сэтгэлээс гардаг тэр нэг зүйлд, түүний оршихуйгаас ялгарч буй тэр зүйлд би татагдсан.

 

Кар       Жерусалем, Ватикан эсвэл Стоунхенж ариун биш. Ариун гэдэг үг бидний хувьд гэр бүл гэсэн утгатай. Гурав дахь альбом болон Каравансерайн дунд маш том ялгаа бий. Клайв Девис сингл гаргах дуртай. Гэтэл Каравансерайд ганц ч сингл байхгүй. Клайв надад "Карлос, чи алдаа гаргаж байх шиг байна" гэсэн. Тэгэхэд нь би лаа асааснаа маш сайн санаж байна, би Клайв руу хараа ч үгүй. Лаагаа л хараад байсан. Тэгээд "Клайв, чиний хэлж байгаа бүхэн үнэхээр үнэн. Гэхдээ би одоо яг ийм замналд явж байна, үүнийхээ эцсийг үзэх ёстой" гэж хэлсэн. Би "Чөтгөрийн аргууд", "Хар арьст эмэгтэйн шид" гэх мэт дуунаас илүүг хиймээр байсан. Рок н рол, жазз хоёрыг нийлүүлж чадах эсэхээ харахыг хүссэн, харин энэ хамтлагийн зарим хөгжимчдийн бухимдлыг төрүүлсэн байх, учир нь тэд Сантанагийн хэв маягийг барихыг хүссэн, би бол тэгээгүй. Тэгээд л би "Би үсээ тайраад цав цагаан хувцаслаад ийм чиглэлд явлаа" гэсэн. 72-оос 82 он хүртэл Шри Чинмой хэмээх багшийн удирдлага дор оюун санааны сүнслэг замаар явсан.. Дебора бид хоёр хамтдаа. Зүгээр ч тэгж ярьж явсан юм биш. Үнэхээр 24 цаг тийм байдлаар амьдардаг байсан. Тэр үед үүнийгээ сэтгэлийн үнэр гэдэг байсан.

 

Шри      Шавь нар минь, дотор сэтгэлд чинь байгаа Бурхны хэрэгцээ шаардлагыг мэдэр. Тэгж чадваас өөрсдөө амьд бурхад болно.

Кар       Мах идэхгүй, алкоголь хэрэглэхгүй, хар тамхи татахгүй… Яг л минж шиг амьдарна гэсэн үг, шулуун шударга амьдрал.

 

Мар      Ээж маань үргэлж, "Заримдаа Карлос миний итгэл үнэмшлийг эргэлзүүлдэг. Бодож сэтгэдэг арга барилынхаа тухай бодоход хүргэдэг" гэдэг байсан. Түүний Гурүтэй байсан тэр 11 жил үнэхээр итгэмээргүй байсан. Бүх насаараа Католик байсан хүн шүү дээ, гэтэл хүү нь өөр шашин эрэлхийлээд… ээжид тийм ч таатай байгаагүй л байх, учир нь ээж хүмүүст "Өө, Карлос, бүх шашныг сонирхдог" гэдэг байсан. Гэхдээ тэр нь шашин биш шүү дээ. Карлос оюун санааны ариусалд явсан...

 

Кар       Баярлалаа.

 

Мар      Тийм биз дээ?

 

Кар       Тийм ээ. Хүмүүс "Космик Карлос хэтэрхий их хар тамхи, мансууруулах эм, мескалин, аяахуаска эсвэл пэёот хэрэглэчхэж" гэдэг байсан, би хариуд нь "Чи алийг нь ч үзээгүй юм байна. Хараад л мэднэ" гэдэг байсан.

 

Эр        Тийм ч их холдоогүй. Чи яг голд нь байна.

 

Кар       Би хэт хол гэхээс илүү, хэт ойр байна. Хэт хол гэдэг нь, ямар нэг зүйл бүр холбогдохоо больсныг хэлдэг байх. Хэт ойр нь яг үүний төвд байгааг хэлнэ. Тэр үед ихэнх хүмүүс намайг нэг бол галзуурчхаж, үгүй бол галзуурчхаж гэдэг байсан. "Чи Мексик хүн учраас тэгж болохгүй. Мексикчүүд тэгдэггүй" гээд л. Маш удаан хугацаанд дандаа тэгж хэлдэг байсан, би сүүлдээ "Би өөр хэмжээст Мексик юм байлгүй. Төсөөллийн огторгуйгаар аялж чаддаг нэгэн." Голд нь яс бий. Яснаас цаана… гэрэл, сүнс, сэтгэл бий. Би өглөө бүр сэрээд бүх хувцсаа тайлдаг. Тэгээд шүршүүрт орохоор бүгд урсаад явдаг. Гэмшил, ичгүүр, буруушаалт, харуусал, зэмлэл тэр бүх новш урсаад л алга болдог. Тэгээд "Би ийм хүн биш" гэж хэлдэг. Бодит байдал бол ердөө л харах өнцөг. Энэ гарагаас гарвал өнө мөнх харагдана. Өдөр шөнө харагдахгүй, учир нь өдөр шөнө гэдэг Дэлхий эргэж байгаагаас л үүссэн зүйл. Гадагш гарч тодорхой өндөр хүрэхээрээ "Цаг хэд болж байна?" гэвэл "Яг одоо" гэдэг болно. Учир нь энэ бүхэн ямар ч хамаагүй.

 

Эм        Хэн нэгэн надад Сантана хамтлагийн 35 өөр хувилбар байдаг гэсэн. Би огт мэдээгүй. Яаж...? Яаж тийм зүйл болдог байна?

 

Кар       Миний хамтлагт байхын тулд гурван зүйл хэрэгтэй… Тэсвэр хатуужил, тогтвортой байдал бас таатай зан чанар. Нэг нь л байхгүй бол бүтэхгүй гэсэн үг, учир нь энэ туйлын хэцүү зам. Миний хэв маяг Роллин Стоунс эсвэл Грейтфул Дэд шиг биш, тэд бол үүрдийн гэр бүл гэж явдаг. Тийм байсан ч болоосой, гэхдээ би тийм хүн биш, тэгээд тийм ч байгаагүй. Бид 3 долоо хоног л тоглодог, үсрээд гурав хагас. Тэгээд долоо хоног гэртээ харина. Ихэнх хамтлагууд 9 сар аялан тоглолт хийдэг, илүү олон альбом зарж, илүү их амжилтад хүрсэн байх, гэхдээ л тарж бутран, нэгнээ үзэн ядаад дуусдаг. Би одоо хамт байгаа хүмүүстээ дуртай, бас өөрийгөө хэт ядраалгүй урагшлах дуртай.

 

Эр        Ноёд хатагтай нараа, бороо орж байгааг мэднэ ээ, гэхдээ суудалдаа үлдэхийг хүсье. Аюултай нөхцөлд хүрээгүй л бол Сантана тоглосоор байх болно. Анхаараарай, бороо, аянга цахилгааны улмаас Сантана хамтлаг үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Өөр юу ч тэднийг зогсоохооргүй байлаа. Тэвчээртэй байсан та бүхэнд баярлалаа, театраас болгоомжтой гарцгаана уу.

 

Эр2      Сантана саяхан Сан Рафаелд авсан байшиндаа амьдардаг. Далайн булан руу харсан энэ байшиндаа тэр бясалгаж, хөгжмийн гойд ялгарлаа хөгжүүлдэг. Сантана бусдад заахыг хүсдэггүй нэгэн, гэхдээ эхнэр Деббигийн хамт хүүхдүүдээ яаж өсгөдөг талаараа бидэнтэй хуваалцсан. 5 настай Салвадор 3 настай Стелла.

 

Кар       Эцэг эхдээ илүү итгэх үндэс суурь бий болгохыг хүссэн, эхлээд найзууд нь дараа нь эцэг эх нь мэт, учир нь үүнээс болж олон гэр бүл бутардаг. Магтаал, Грамми, платинум цомог, Уимблдон, Супер Боул сүртэй ч нэг л өдөр үргэлжилнэ. Үүрд үлдэх зүйл бол гэр бүлдээ зааж сургах жинхэнэ үнэ цэн. Би хийдэг зүйл шигээ биш. Би ийм зүйл хийдэг ч гэлээ, ийм хүн гэсэн үг биш. Хүний нөхөр болж, хүүхдийн эцэг болох тухай сургуульд заадаггүй. Машин автал… багажид нь үүнтэй дагалдах хэрэгсэл байгаа мэт. Хүүхдүүд л эргээд багш болцгоодог. ...Салвадор, Стелла, би та хоёрт маш их хайртай.

 

Эм        Бүгд бэлэн үү?

 

Бүгд     Тийм ээ!

 

Кар       Аав маань хөгжимчин, түүний аав, аавынх нь аав ч бас хөгжимчин. Жи. Жи. Биш ээ, биш. Тийм ээ, гэхдээ илүү цэвэр сонсогдох ёстой. Жоомон дээр гишгэж байгаа юм шиг сонсогдож байна. Манай гэрийнхэн ус руу тэмүүлдэг нугас л гэсэн үг. Бүгд хөгжим рүү тэмүүлдэг. Бид Тихуанад Буллрингт тоглосон. Аавтайгаа хамт тайзан дээр гарах үнэхээр итгэмээргүй байсан, аав хөгжимчдийнхөө хамт тоглолтыг нээсэн юм. Юу юунаас илүү аав л сонирхол татаад байсан. Аав хажууд ирснээ, "Миний хүү" гэхээр нь би "Яасан, аав" гэтэл "Юу гээч, дэлхий даяар хүмүүс чиний хөгжмийг мэддэг болжээ." "Яг юу хэлэх гэсэн юм бэ, аав?" "Батука", "Найдах хүнгүй" зэрэг дуунуудыг дуулахад гудамжин дахь бүх хүн чамайг танина" гэсэн. Тиймэрхүү дуунууд. Яагаад ч юм аав миний хөгжмийг сонсдог гэж бодоогүй. Аав өөрийнхөө хөгжмийг, би өөрийнхийгөө сонсдог л гэж бодсон. Тэр орой л аав биднийг сонирхдогийг ухаарсан даа.

 

Эр        Карлос Сантана таны хувьд хэн бэ?

 

Аав       Миний хүү. Дэлхийн хамгийн хайрлагдсан хүү.

 

Эр        Та ямар ажил хийдэг вэ?

 

Аав       Хөгжим тоглодог.

 

Эр        Ямар хөгжим?

 

Аав       Хийл.

 

Эр        Та Карлост хөгжмийн тухай заасан байх нь ээ?

 

Аав       Бага зэрэг.

 

Эр        Гэхдээ том болоод бусдын л адил өөрийнхөө чиглэлийг хөөсөн үү?

 

Аав       Том болоод тэгсэн. Би ч ялгаагүй, багаасаа л хөгжим сонирхдог байсан. Карлос ч бас надтай хамт эхлээд тэгээд хийл тоглохыг хүсээгүй учир гитар руу шилжсэн. Агуу том карьер биш ч гэлээ, өөрт нь зугаатай байх шиг байдаг.

 

Кар       Аав надаар бахархаж, би ааваар бахархаж байна. Их санаж ч байна даа. Аав аймшгийн баярын маргааш нь өөд болсон. Сан Рафаелд амьдардаг байхад нэг мод байдаг байсан. Навч бүрийг нь эрвээхийнүүд бүрхчихсэн. Эрвээхийгээр амьсгалж байгаа мэт. Аав өглөө эрт ээжид хэлсэн гэсэн. Ээж "Хаачих нь вэ?" гэтэл… Хийлээ тоглож чадахгүй болсон, чаддаг зүйлсээ чадахаа больсон. "Би гарлаа" гэсэн утгатай л даа. "Би гарлаа" ойлгож байна уу? Ээж "Хаашаа тэр вэ?" гэтэл аав, "Надтай хамт явах уу?" гэхэд ээж "Үгүй ээ, үгүй."

 

Эр        "Болоогүй, болоогүй."

 

Кар       "Ач зээгээ хармаар байна" гэх маягаар. Аав хүүхэлдэй үзэж байсан гэсэн, тэгээд л явчихсан. Яваад өгсөн. Энэ дэлхийд цаг хугацаа хуурмаг. Нэг л мэдэхэд би тэднийхээ хажууд очсон байна.

 

Эр        Би та бүхэнд нэр төртэйгөөр, үнэнч шударгаар, эр зоригтойгоор өөрийнхөө төлөө зогсож болдгийг бидэнд харуулж чадсан тэр эрхмийг танилцуулж байна. Ноёд хатагтай нараа, 1996 оны Зууны шагналын эзэн Карлос Сантанаг урьж байна.

 

Эр2      Бид залуу байхдаа, мансуурсан байхдаа сонсдог байсан 4 хүн бий, Жими Хендрикс Жон Колтрейн. Пи-Фанк, бас Карлосыг сонсдог байлаа. Өнөө орой самурай болон шогуныг албан ёсоор танилцуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг.

 

Кар       Алдрын танхимын шагнал авсан бол ихэвчлэн тэгээд л дуусдаг байсан. Би Крис Блаквелтэй уулзаж байсан юм. Тэр Полиграм, Айланд Рекордсын гол удирдах хүн нь байсан. Би "Сонс, залуу минь. Ийм байна. Чи Боб Марли, Стиви Винвүүдтэй хамт ажиллаж, хөгжмөө хуваалцдаг. Тэгэхээр над шиг уран бүтээлч гэсэн үг. Би маш том дуу эндээ… тээж байна. Бүр мэдрэгдээд байна. Энэ альбом том болно оо. Чиний дийлж зохицуулж чадахааргүй зүйлийг би тээж байна. Уран бүтээлч хүн нөгөө уран бүтээлчдээ шулуухан хэлчихье, намайг явуулчих." Тэр миний нүд рүү хараад, тэгээд дээшээ харснаа: "Өмгөөлөгчөө над руу яриулаарай" гэсэн.

 

Эр        Сонсоод үз дээ.

 

Кар       Болж байна аа, хамаагүй дээрдсэн байна. Дунд нь олон юм байна. Ингэж болох уу...  Тэр хэсэгт хүрэхээс өмнө унагаж байгаад… Доод хэсгээ бичье. Би Клайв дээр очтол тэр "За, би ийм байна. Энэ удаа чи надтай хамт талбарт гарна. Би альбомны талыг авчиръя, чи нөгөө талыг нь авчирна. Сонгох эрх надад юм уу?" Би "Тийм ээ" л гэсэн. Клайв "Учир нь надад Лаурин Хилл, Виклеф бий..." Баахан нэр хэлээд л байсан. Би за гээд л болчихсон доо.

 

Эр        1, 2, 3.

 

Кар       Тэр бусад уран бүтээлчдэд: "За, би дууг чинь буцаалаа, учир нь энэ нэг л биш байна. Карлосын хэмжээнд хүрэхээр биш байна. Энэ Карлосын альбом гэдгийг санаарай. Чиний альбом биш, гитарт зай гаргах хэрэгтэй."

 

Эр        Бүх цаг үеийн хамгийн агуу гитарчдын нэг, хит болоод буй "Смүүт" дуугаа хүргэхээр иржээ. Энэ түүний шинэ СиДи Суперначурал. Сантана болон Роб Томасыг хүлээн авна уу.

 

Кар       Клайв Дэвис надаас "Карлос Сантана юу хиймээр байна?" гэж асуухад нь би "Би… Би молекулыг гэрэлтэй холбомоор байна" гэсэн.

 

Кла       "Молекулыг гэрэлтэй холбоно" гэсэн нь угтаа радиогоор явахад таатай альбомыг л хэлсэн хэрэг.

 

Кар       Машинд суугаад эцэг хүү хоёр нэг хөгжим сонсох хэцүү, учир нь тэд нэг төрлийн хөгжим, харин бид өөр юм сонсдог. Харин Суперначурал энэ бүхнийг давж чадсан.

 

Эр        Суперначурал, АНУ-д нэгт жагсаж байна.

 

Эр2      Хоёр дохь оргил гэж байдгийг баталсан хүн бол та.

 

Эр3      Та жинхэнэ төлөөлөл...

 

Кар       Харуулж болно оо, дэлхий зөвхөн 17-оос 27 настнуудынх биш шүү дээ. Клайв Дэвис төгөлдөр хуур хараад нот уншиж чадахгүй байж болно. Гэхдээ тэр хит дууг таньдаг. Ирээдүйг өөртөө татдаг. Суперначурал яг Вүүдсток шиг өөр нэгэн том хаалгыг нээсэн.

 

Эм        Граммигийн эзнээр Сантана.

 

Эр        Ялагч нь Сантана.

 

Эр2      Сантанатай танилцах сайхан боломж байна.

 

Эм2      Сантана мөн Эверласт. Бараг энд зогсож бай дөө.

 

Эр3      Надад ийм боломж олгосон Карлос Сантанад талархмаар байна.

 

Эр/Эм  "Смүүт."

 

Эм        Граммигийн эзнээр Суперначурал, Сантана.

 

Эр        Сантана нэг орой 8 Граммигийн эзэн болсноор 17 жилийн өмнөх Майкл Жэксоны амжилтыг давтжээ.

 

Кла       Та бид бүгдийн хувьд урам зориг минь. Баярлалаа, Карлос Сантана.

 

Кар       Жон Колтрейн урт наслаг. Үнэхээр итгэмээргүй зүүд шиг байсан. Дэлхий тэр аяараа чамайг дэмжээд л, бүх насныхан шүү дээ? Энэ бүхэн үнэхээр… тэнгэрлэгээр хүлээн зөвшөөрч буй мэт. Суперначуралын ачаар энэ агуу давлагааг мэдэрч чадсан. Хүүхэд байхад болсон зүйлс… маш удаан хугацаанд санаанаас гардаггүй. Энэ энтертайнментэд зориулсан зүйл биш. Энэ бол сенсаци, хов жив, дуулиан шуугиан биш. Би хаа нэгтээ очоод: "Сайн уу, би хүчирхийлэлд өртөж байсан" гэж ярихгүй. Гэхдээ зарим зүйлсийг хүмүүст хэлэх хэрэгтэй байдаг, учир нь эс бөгөөс тэд өөрсөдтэйгөө тэмцэлдсээр дуусна. 57-оос 59 оны хооронд нэг Америк эр намайг хүчирхийлж эхэлсэн. Анх Роллин Стоунс сэтгүүлд гарсны дараа уншсан бүх хүмүүс, "Надад ч бас ийм зүйл тохиосон, үүнийгээ ярих зориг өгсөн Карлост баярлалаа" гэж байсан. Ээж хэн нэгнээс тэр залууг манай хавийн өөр хүүхдүүдийг оролдсоныг сонсоод надаас шууд асуусан. "Тэр хүн тэгсэн, тэгсэн, тэгсэн юм уу?" гээд л. Ээжид нарийн ухаан байсангүй, надад ч байсангүй, тэгээд би "Үгүй" л гэсэн. Би их урт хугацааны турш ээждээ уурладаг байсан. Ээждээ хайртай ч гэсэн маш их уурладаг байсан. Гэхдээ миний хэлсэнчлэн түүнд хэн нэгнийг татаад "Хайртай шүү" гэж хэлэх чадвар, боломж нь байгаагүй. Би хохирогч шиг сэтгэхээ болих ёстой, уурлаж бухимдан, тэр эрийг там руу явуулахыг бодохоо больсон… үүний оронд "Надад тохиосон зүйл намайг тодорхойлохгүй. Би бол би. Би бол гэрэл. Би энэ бие биш. Би чөлөөтэй." Суперначурал оргилд хүрсэн тэр үед би Халискогийн Ауютлад очсон. Нэг зүйл хүрмийг минь татаад "Тийшээ оч" гэх шиг болсон. "Гуадалупын хатагтай" гэх үзэсгэлэнтэй зураг байсан. Би өвдөг сөхрөөд, түүнийг хартал… Лаа асаагаад түүн рүү харсан. Хараад л байсан, тэр ч над руу хараад л, гэтэл нэг хоолой хэлэх шиг болсон: "Би чамаар маш их бахархаж байна." Биеэр цахилгаан гүйх шиг маш их цочирдсон, "Бурхан минь, тэр надтай ярьж байна." Тэгээд хатагтай: "Чамаар их бахархдаг" гээд л байсан. Тэр хэзээ ч санаанаас гарахгүй. Би ховсдуулсан мэт. Ямартай ч… "Юу хийж байгааг чинь, яаж хийж байгааг чинь, хэний төлөө хийж байгааг чинь мэдэх учраас чамаар бахархаж байна." Тэр намайг бататгаж өгсөн. Би чиний энергийг ашиглан сайхан зүйл бүтээнэ ээ. Эцэст нь би… тэр могойг дарж сурсан. Би ахиж… айхгүй. Би огтхон ч айхгүй. Яасан ч үгүй.

 

Эр        Аав, та энийг сонсоод үз дээ. За, сонсоорой. Нэг иймэрхүү.

 

Кар       Суперначуралын дараа бүх зүйл гараас гарсан. Дебора бизнесээ, оффисоо, хүүхдүүдээ, гэрээ, гэр бүлээ хариуцах болсон. Их энгийн шүү дээ. Хэцүү юм биш. Хүмүүс сүнслэг холбоосыг бий болгохоор нийлдэг. Хамтдаа өсөхийн тулд. Гэвч энэ бүхэн ажил болоод нэг нь аз жаргалгүй болчихвол сүнслэг холбоос биш болно. Сүнсэн биеэрээ өсөж дэвшихгүй. Хамгийн гол нь өсөж дэвших учраас тэгж чадахгүй бол нэгнээ тавьж явуулах л хэрэгтэй, тэр л чухал. Би түүний сэтгэлд орон зайтай л байх, тэр ч миний сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Учир нь бид ийм сайхан хүүхдүүд бүтээсэн. Түр хүлээгээрэй, хүлээ. Зүгээр холих юм биш. Тус тусдаа байх ёстой. Хурц бөгөөд цэвэр. Хэн нь ч нэгнээ дарахгүй. За, зөвхөн конга. 3, 2...

 

Син      Хамтлагийн ахлагчийн хувиар ярьж байгааг нь хараад, "Хөөх. Юу хүссэнээ мэддэг хүн байна" гэж бодсон.

 

Кар       Би Бурханд: "Бурхан минь, та надад маш их зүйл өгсөн… Надад баярлах зүйл олон бий. Энэ бүх баяр жаргалаа хуваалцах Хатан хайрлаач гэсэн." Тэгээд л чи гарч ирсэн дээ. Би Синдигийн алхаанд хайртай. Тэр Нью Йоркийнх, тиймээс маш зоримог, яг манай ээж шиг, Тэр итгэл үнэмшил, тэр шийдэмгий байдал… Би ийм эмэгтэйд хайртай… Ойлгож байна уу? Хар даа, Синди. Ямар ч хөгжим тоглосон дандаа ингэж бүжиглэдэг найз байж билээ. Яаж тэр бүх нөлөөг өөртөө шингээх вэ Би үргэлж эгч дүү нараасаа яаж илүү эелдэг байхыг, тулаанд байнга бэлэн байх албагүйг суралцдаг. Би ээжийнхээ тусламжтай ийм хүн болсон, бас аавынхаа хүчээр, гэхдээ ерөнхийдөө ээж л дээ. Тэр надад айдасгүй амьдрахыг заасан. Алив ээ. Соло гитар тоглоод л, аялгууг ритмтэй.. өргөлттэй… цаг хугацаатай… сэтгэл хөдлөл, эрч хүчтэй… гал цогтой хослуулна. Миний сэтгэл зүрх, бусад хүмүүсийн сэтгэлийн хооронд утас уячихсан мэт. Тиймээс л хүмүүс "чи хөгжмөөрөө миний сэтгэлийн утсыг хөнддөг" гэдэг байх. Хүмүүс тэгж хэлдэг. Юу хэлж байгаагаа мэддэг байх хэрэгтэй, дуунаас сонссон юмаа давтах биш. Ганцаараа гарсан үедээ хаашаа явж байгаагаа… юу хэлэхийг хүссэнээ сайн мэдээд… тэгээд замдаа гарах хэрэгтэй. Боллоо. Явж тако идэцгээе.

 

Метраж:1,24

 

Жанр: Намтарчилсан

Дүрүүдэд:

Карлос

Синди

Мариа

Лети

Клайв

Back to episodes Go home