Doraemon 2025 76-78

Дораэмон 76-р анги

1-р хэсэг

Нобита

 

Дораэмон

 

Шизүка

 

Сүнэо

 

Жайан

 

 

Дорамон:               Шударга ёсны баатар! Супер Жайан!

Нобита:          Хөөх, ямар гоё нөмрөг вэ! Нөмөрч үзнэ ээ!

Дораэмон:             Бусдын юмыг авч яах нь уу?

Нобита:          Өө, жаахан байлгахад яах вэ дээ! Ингэхэд Дораэмон, наадах чинь юу юм?

Дораэмон:    Энийг “Супер нөмрөг” гэж нэрлэдэг.

Нобита:          Тэгэхээр… супер хүн болгодог нөмрөг гэсэн үг үү?

Дораэмон:    Тэгээд л… тийм л гэсэн үг дээ.

Нобита:          Хөөх, мэдсэн шүү! Өгч бай!

Дораэмон:    Болохгүй гэсэн болохгүй!

Нобита:          Хэсэгхэн хугацаанд л зээлчихье ээ.

Дораэмон:    Болохгүй гээд байна! Муухай үг хэлэхгүй болохоор буцаагаад өгчих!

Нобита:          Энийг нөмрөөд шударга ёсны аварга болно доо!

Дораэмон:    Тийм зүйл болвол том асуудал гарна биз!

Нобита:          Том асуудал аа? Яалаа гэж дээ, зүгээр дээ!

Жайан:           Наад бялуугаа өг!

Сүнэо:                     Би идмээр байна!              

Жайан, Сүнэо:     Амттай, амттай!

Шизүка:         Хэн нэгэн туслаарай!

Нобита:          Зогс муу хорон санаатан! Шударга ёсны эзэн Нобитатай үзэлц, чи!

Жайан:           Юу гэлээ гэнэ ээ?

Сүнэо:                     Муу золиг!

Шизүка:         Нобита, гайхалтай байлаа!

Нобита:          Ингээд, тэгэхээр…Би чинь шударга ёсны хамгаалагч шүү дээ!

Дораэмон:             Нобита, хар даа!

Жайан:           Яав? Надтай ямар нэг асуудал байна уу?

Нобита:          Жа… Жа… Жайан!

Жайан:           Сонин юм барьчихсан байх шив, наашаа өг! Өг дөө! Энэ чинь…
Ямар байна? Надад зохиж байна уу?

Дораэмон:             Өө яахав, өмссөн л байна л даа…

Нобита:          Жайан байхдаа ч яахав дээ…

Дораэмон:             Гутрах хэрэггүй дээ.

Нобита:          Айн?

Дораэмон:             Сонсооч, энэ хэрэгсэл чинь үнэндээ тийм сайн биш шүү дээ.

Жайан:           Айн? Яагаад?

Дораэмон:             Тийм ч хүчтэй болгочихдоггүй юм.

Жайан:           Гэхдээ нисэж чаддаг биз дээ?

Дораэмон:             Тэр нь…Хэн нэг нь энэ үлээдэг шүглийг үлээж дуудах үед л нисэж чадна.

Жайан:           Үнэн үү? Тэгвэл хурдан туршицгаая! За! Болсон! Тэгвэл наанаасаа шүгэл үлээгээд дуудаад үз!

Нобита:          Яах вэ, Дораэмон?

Дораэмон:             Өөр арга алга. Тэгээд үзье.

Нобита:          Мундаг юм аа! Амжилттай, нисчихлээ! Би нисчихлээ! Ниссээн!

Дораэмон:             Тэгээд ажил даалгах хэрэгтэй! Жишээ нь энэ хогийг саванд нь хая.

Жайан:           Ойлголоо!

Дораэмон:             Гэхдээ нисдэг болохоос бусад хүч нэмэгддэггүй юм шүү.

Жайан:           Нисэж чадвал болоо шүү дээ! Би угаасаа хүчтэй хүн!

Нобита:          Мөн тийм байх даа…

Жайан:           За тэгвэл! Өнөөдрөөс эхлээд би шударга ёсны хамгаалагч боллоо!

Дораэмон:             Шударга ёсны хамгаалагч байна гэдэг чинь ажил ихтэй л дээ! Наад нөмрөг чинь… үнэндээ…

Жайан:           Юуны түрүүнд бүгдэд нь шүгэл тараагаад, намайг дуудуулаарай! Сайн сонс, Нобита! Хэрвээ дуудахгүй бол… алуулна шүү!

Нобита:          За ойлголоо!

Жайан:           Тэгвэл найдлаа шүү!

Нобита:          Минийх болох ёстой байтал Супер Нобита биш, Супер Жайан болоод дууслаа даа!

Дораэмон:             Гомдоод байх юмгүй дээ.

Нобита:          Яагаад? Харин ч би атаархаж байна!

Дораэмон:             Зүгээр дээ, зүгээр. Ямартай ч, үүнийг одоо бүгдэд нь тараая. Нобита, чи ч бас туслаарай.

Нобита:          Жайан ч гоё юм аа…

Дораэмон:             Шударга ёсны баатрыг дуудах шүгэл авах уу?

Нобита:          Зүгээр л нэг үлээгээд дуудахад л болно!

Дораэмон:             Супер баатар туслахаар ирнэ шүү!

Сүнэо:                     Тэгээд тэр супер хүн нь хэн юм?

Нобита:          Жайан!

Дораэмон:             Энийг аваад дуудахгүй бол Жайан уурлана шүү!

Сүнэо:                     Дуудахаас аймаар ч, дуудахаагүй бол бүр аймаар…

Дораэмон:             Супер баатрын дуу ойртож байна даа!

Жайан:           Хөөе, бүгдээрээ! Хэдийд ч хамаагүй дуудаарай!

Хүү1:                        Тийм биш гэж байгааг чинь хэлсэн биз дээ!

Хүү2:                        Худлаа!

Жайан:           Хэнийх нь буруу юм бэ? Энэ супер хүн чинь хашраагаад өгье!

Нобита:          За, байна уу?

Жайан:           Хөөе, Нобита!

Нобита:          Жайан, юу болов?

Жайан:           Юу ч байхав дээ! Би шударга ёсны баатар болчихсон байтал яагаад хэн ч намайг дуудаад байхгүй байна?

Нобита:          Тэглээ гээд дээ…Хэрэг явдал ч байхгүй байгаа юм чинь…

Жайан:           Тэгвэл очоод олж ир!

Нобита:          Ойлголоо…

Сүнэо:                     Хөөе, Нобита! Би Жайанд загнуулчихлаа.

Нобита:          Яасан бэ?

Сүнэо:                     Бейсбол тоглоё гэтэл “Тийм завтай байгаа бол хэрэг илрүүлээд ир” гэж байна. Тэгэхгүй бол бүр илүү дээрэлхэнэ шүү гэсэн!

Нобита:          Жинхэнэ галзуу шударга ёсны баатар байна даа.

Сүнэо:                     Анхнаасаа бүгдээрээ Нобита чамаас л болсон шүү дээ! Хэрэггүй юманд оролцоод!

Нобита:          Тийм учиртай биш юм аа.

Сүнэо:                     Дуугаа тат! Ямар нэг юм хий!

Нобита:          Туслаарай!

Жайан:           Нэг үлээхэд шууд хүрч ирнэ! Супер Жайан!

Сүнэо:                     Өө, Жайан…

Жайан:           Яасан бэ, Нобита? Хэрэг байна уу?

Нобита:          Хэрэг гэвэл… Сүнэо байна аа…

Сүнэо:                     Аан, нээрээ… энэ чинь…

Жайан:           Сүнэо чамайг дээрэлхээд байгаа юм уу? Муу новш чинь! Супер Жайан ирсэн болохоор одоо санаа зоволтгүй!

Нобита:          Баярлалаа. Гэхдээ хэтрүүлэхгүй шүү.

Хүү3:                        Сүнэогийн төлөө!

Хүү4:                        Жайан!

Охин1:                    Аль болох хурдан Жайаныг дуудах арга олох хэрэгтэй болчихлоо!

Охин2:                    Хэцүү юм аа!

Нобита:          Ирлээ шүү! Ирлээ!

Жайан:           Очиж байна!

Нобита:          Дахиад л!

Жайан:           Энэ хотын энх тайвныг супер Жайан хамгаална!

Нобита:          Хүн бүр дууддаг болоод… Жайан л утсаар яриад байгаа нь илт байна!

Жайан:           Супер Жайан ирлээ!

Нобита:          Бүгдээрээ өөрсдийгөө ч хүчилж байна даа. Би ирлээ!

Дораэмон:             Ирэв үү, Нобита! Жайан хэр байна?

Нобита:          Ажил сайн хийгээд тун сэтгэл хангалуун байгаа. Байнга пи-пи-пи-пи гээд дуудуулж байна шүү дээ.

Дораэмон:             Удалгүй залхах л байх даа.

Нобита:          Тийм гэж үү?

Дораэмон:             Тэр шүглээр дуудагдвал юу хийж байсан ч гүйцэж очдог юм!

Жайан:           Сайхан хооллоорой! Ядаж нэг амтлахсан даа!

Дораэмон:             Өө… хөөрхий дөө…

Нобита:          Хоолоо идэж байтал нь дуудаад авч явжээ.

Дораэмон:             Энэ нөмрөгийг өмссөн л бол яагаад ч татгалзаж болдоггүй. Нэг эхэлсэн бол зуун удаа хийж байж л дуусдаг юм даа!

Жайан:           Яана даа! Хурдан хэлээрэй!

Шизүка:         Битгий ойрт!

Жайан:           Юу вэ!

Нобита:          Бороо ороод эхэллээ!

Дораэмон:             Бороо ч бай, шуурга ч бай дуудавал л заавал очих ёстой.

Нобита:          Хүүе Жайан? Энэ удаа юу болчихов?

Дораэмон:             Хэн мэдлээ.

Жайан:           Ийшээ… тийшээ…Нэгэн зэрэг битгий дууд!!! Хөөе! Нобита! Дораэмон!
Гараад ир!

Дораэмон:             Эцэст нь орилсоор орж ирлээ дээ!

Нобита:          Би чамайг дуудаагүй шүү дээ…

Жайан:           Дуугаа тат! Ийм балай нөмрөг өмсгөчихөөд! Би тэгээд аймшгийн юм үзлээ!

Нобита:          Тийм болно гэж хэлсэн шүү дээ!

Жайан:           Та хоёрыг хоёуланг чинь зодно доо! Бэлтгэлтэй бай!

Нобита:          Авраарай, Дораэмон! Ямар нэг юм хийгээч!

Жайан:           Үгүй! Үгүй ээ!Больё оо! Нэг үлээхэд шууд хүрч ирнэ! Супер Жайан!
Юу болчихов?

Нобита, Дораэмон: Дээрэлхэгч Жайаныг зодоодох!

Жайан:           Хүссэнийг тань гүйцэтгэе! За! Сул доройг дээрэлхэхээ боль!
Би! Болиоч ээ! Цохихоо боль!

Дораэмон:             Дараа нь яана даа!

Нобита:          Шударга ёсны аварга байх ч үнэхээр хэцүү юм аа!

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Сүнэо

Хүү

Жайан

Хүү

Кондормэн

Эрэгтэй

Эрэгтэй1, Эрэгтэй2, Эмэгтэй

 

 

Дораэмон:    Шударга ёсны баатар Фүкүромэн

Кондормэн:  Одоо зүгээр дээ.

Эмэгтэй1:               Кондормэн!

Кондормэн:          Муу санаатнуудныг дарсан! Тэгэхээр...

Эмэгтэй1:               Баяртай! Кондормэн! Хүүе, хаачаад ирж байгаа юм бэ?

Кондормэн:          Мари, зүгээр үү?

Эмэгтэй1:               Кондормэн тусалсан. Кондормэний үнэн дүр нь хэн бол? Дахиад нэг уулзмаар юм.

Нобита:          Ямар гоё юм бэ… Нэг удаа тэгж хэлүүлээд үзэхсэн! Муу ёрын хүч мөхөв. Тэгвэл! Кондормэн! Яаж хараад байгаа юм бэ? Надад тохирохгүй гэх гэж байна уу?

Дораэмон:             Үгүй, тэгсэн юм биш ээ…

Нобита:          Үнэн үү? Тэгвэл супер баатар болох хэрэгсэл нэмж өг! Ямар нэг юм байгаа биз дээ? Тийм ээ, Дораэмон?

Дораэмон:             Хн, арга алга шив дээ. Фүкүромэний хувцас

Нобита:          Нээх гоё харагдахгүй байна. Үнэхээр хүчтэй болгох юм уу даа? Өмнөх нөмрөгнөөс дээр юм байгаа биз?

Дораэмон:             Тийм ээ, илүү дээр.

Нобита:          За, туршаад үзье дээ! Унах нь ээ!

Дораэмон:             Сэлээд үз!

Нобита:          Сэлэх ээ? Одоо бол арга барил арай ойлгогдож байна, даанч ядрааж байна. Нэг л онцгой гоё харагдахгүй юм.

Дораэмон:             Харин ч сонирхолтой байна. Гэхдээ удахгүй супер баатар шиг санагдах болно. Тэйккоптерийг асаах уу?

Нобита:          Дэмий байх аа, хэрэггүй. Хүчний хувьд өшөө нэмэгдэх болов уу?

Дораэмон:             Нэмэгдсэн байна шүү!

Нобита:          Хугарчих шиг боллоо, өвдөж байна.

Дораэмон:             Тийм болохоор нь хогийн тоглоом гэж хэлсэн биз дээ.

Нобита:          Гэхдээ ийм хүчтэй болоод, дээрээс нь нисэж чаддаг юм чинь супер баатар шиг болж чадах юм.

Дораэмон:             Харин чадах ч байж мэднэ.

Нобита:          Тэгвэл би ганц удаа ч болов баатарлаг үйлс хийгээд ирье дээ.

Сүнэо:                     Харин тийм шүү.

Нобита:          Бэртсэн зүйл байхгүй биз?

Жайан:           Өө, нөгөө…

Сүнэо:                     Баярлалаа, зүгээр байна!

Нобита:          Сайн байна! Тэгвэл би явъя…

Сүнэо:                     Таны нэр чинь?

Нобита:          Дурсан санахаар үнэ цэнтэй хүн биш ээ! Аюултай! Одоо зүгээр дээ!

Шизүка:         Баярлалаа! Их тус боллоо шүү! Нөгөө...таны нэр?

Нобита:          Та бол хэн ч гэж дуудаж болно оо!

Жайан:           Тэр бол жинхэнэ баатар дундах баатар байна!

Сүнэо:                     Ямар гоё харагдав аа!

Шизүка:         Нэрээ ч хэлэлгүй алхаад явчихдаг нь бүр эр хүний жишээ шүү! Энэ чинь…

Нобита:          Санан дурсагдахаар үнэ цэнтэй биш ээ!

Шизүка:         Хөөх, тэр чинь!

Жайан:           Уучлаарай! Өмнө нь би чамайг шоолж байсандаа үнэхээр ичиж байна!

Сүнэо:                     Нууцаар шударга ёсны төлөө тэмцдэг байсан гэхээр Нобита чи жинхэнэ супер баатар!

Шизүка:         Нобита чи чинь ямар лут хүн гэж санана аа!

Нобита:          Үгүй ээ, тэгж хэлэх…Аан, зүгээр дээ....нөгөө....

Дораэмон:             Юундаа инээгээд байгаа юм?

Нобита:          Үгүй ээ, тийм айхтар ч биш…

Дораэмон:             Шүлс, шүлс чинь!!

Нобита:          Тэгвэл баатарлаг үйлс хийж байгаа ирье!

Дораэмон:             За тэг, гэхдээ болгоомжтой байгаарай.

Нобита:          За! Явлаа шүү!

Дораэмон:             Эвгүйхэн супер баатар юм даа.

Нобита:          Такэкоптероор нисэхтэй харьцуулахад өөр мэдрэмжтэй юм, сонирхолтой байна! За ингээд… ямар нэг хэрэг гараагүй байна уу?
Одоо айхтар ажиллана даа! Хотын иргэд ээ, тайван байгаарай!
Өнөөдрөөс эхлээд энэ Фукуроман хотын энх тайвныг хамгаална!

Жайан:           Тийм ээ, шинэ дуу нь гоё байгаа биз?

Нобита:          Өө, Шизука тэр хэд нар байна!

Сүнэо:                     Ямар гол дуу?

Нобита:          Мэдэрч байна, мэдэрч байна шүү! Мөд удахгүй хэрэг гарах нь гэдгийг зөнгөөрөө мэдрээд байна! Дүр эсгэж инээж байгаа ч, удалгүй Жайан урьдынх шигээ дээрэлхээд эхлэх нь лавтай! За! Тэгэхээр би шунгинаж ороод, асуудлыг шийдчихье!

Жайан:           Мхн. Тэгэлгүй яах вэ!

Нобита:          Этгээд юм! Юу ч болоогүй байна шүү дээ! Тэгээд намайг байхгүйд яагаад бүгд тэгж жаргалтай байгаа юм бол?

Шизүка:         Дээвэр дээр!

Сүнэо:                     Аан? Хаана?

Шизүка:         Хөөх! Харц тулгарахгүй байсан нь дээр шүү! Сэмхэн, сэмхэн хар! Тэнд байна!

Жайан:           Юу вэ тэр?

Шизүка:         Түрүүнээс хойш л байгаад байна!

Сүнэо:                     Ямар этгээд хувцастай юм бэ?

Шизүка:         Аймшигтай санагдаж байна!

Жайан:           Юу? Би та нарыг хамгаалаад өгнө өө!

Сүнэо:                     Мхн.

Нобита:          Нэг л сонин зүйл болоод эхэллээ!

Шизүка:         Ээ бурхан минь! Бослоо шүү!

Сүнэо:                     Сэжигтэй амьтан!

Жайан:           За хөөе! Би очъё!

Нобита:          Юу болоод байна?

Жайан:           Сэжигтэй хувцастай, хүний байшингийн дээвэр дээр сууж байдаг.
Чи хулгайч уу?

Нобита:          Юу? Хулгайч? Үгүй ээ, би биш!

Жайан:           Битгий худлаа ярь!

Нобита:          Би бол шударга ёсны баатар, Фүкүромэн! Хулгайч гэж хэлээд арай дэндлээ!

Жайан:           Айн, Фүкүромэн?

Шизүка:         Сонсож байгаагүй юм байна!

Сүнэо:                     Өөрийгөө шударга баатар гэдэг хүн чинь ер нь баатар гэж байх юм уу?

Шизүка:         Тийм шүү, тийм!

Нобита:          Баларлаа, буруу ойлгочихлоо! Үгүй ээ, тэгээд, би чинь…

Сүнэо:                     За хараач, сандарч байна!

Шизүка:         Улам л сэжигтэй болоод байна гээч!

Жайан:           Хулгайч гэдэг нь бараг үнэн байна!

Нобита:          Үгүй ээ, үгүй ээ, тийм биш шүү! Би шударга ёсны баатар Фүкүромэн гэж хэлллээ шүү дээ!

Эрэгтэй1:               Хөөе! Хүний байшингийн дээвэр дээр юу хийгээд байгаа юм бэ!
Миний үнэтэй бонсай… Хараач ээ! Юу хийчихэв ээ!

Нобита:          Өө… уучлаарай! Яагаад би баатар хүн байж, ийм зүйлд ордог байна аа? За яахав, одооноос миний жинхэнэ баатарлаг болохыг хараад харамсацгаа! Томчууд ч алмайрмаар хэргийн томхон асуудлыг шийдээд өгье! Гэхдээ… хэрэг гарахгүй бол муу хүмүүс ч байхгүй байж мэднэ. Аан, болж байна шүү!

Хүү:                  Энд нь ойлгохгүй байна аа.

Охин:                       Аа, энэ хэсэг бол…

Нобита:          Тэр нөхөр чинь дандаа охидын банзлыг сөхөж явдаг шүү дээ.
Тэгэхээр боломж олдвол бас л сөхөх нь тодорхой.

Охин:                       Тийм болохоор нь хар даа, энэ нь ингэж…

Нобита:          Яагаад эхлэхгүй байна аа? Өө, яасан удаан юм бэ!

Охин:                       Хар даа, амархан байгаа биз?

Хүү:                  Баярлалаа.

Нобита:          Чи чинь юу хийж байна аа?!

Хүү:                  Юу байхав дээ, даалгавраа л заалгаж байна даа.

Нобита:          Юуны чинь даалгавар гэж! Энгийн үед хийдэгээ хийдэггүй юм уу?

Хүү:                  Энгийн үед хийдэг гэдэг нь… юу гэсэн үг вэ?

Нобита:          Яахав дээ, энийгээ...

Охин:                       Юу хийгээд байгаа юм бэ?

Нобита:          Үнэхээр уучлаарай! Баатар хүн байж дандаа загнуулдаг байх гэж…
Юугаа ч бодолгүй тэнээд байхаар хэрэг олдохгүй нь тодорхой байна.
Одоо бол сайтар бодох хэрэгтэй. Ямар нэг…Банк уу? Тийм дээ!
Муу хүмүүс мөнгийг л онилдог. Тэгвэл банк хавьд байгаа хүн аюултай!
Тэр хүн мөнгөтэй харагдаж байна! Муу хүн дайрвал яана, би хамгаална! Би хамгаална аа!

Эрэгтэй2:               Хэн бэ?

Нобита:          Түр хүлээ! Намайг сэжиглэх хэрэггүй ээ!

Эрэгтэй2:               Хангалттай сэжигтэй хүн байна!

Нобита:          Би бол шударга ёсны хамгаалагч Фүкүромэн! Муу хүмүүсээс мөнгийг чинь хамгаалж өгье! Цүнхэнд чинь мөнгө байгаа биз дээ?

Эрэгтэй2:               Үгүй! Би мөнгө зээлэхээр очсон чинь шууд татгалзсан! Хараач, хоосон л байна!

Нобита:          Өө тийм байна! Тэгэхээр хамгаалах шаардлагагүй болчих шив?
Мөнгө байгаа хүн л…Муу хүний бай болдог гэж! Энийг би хамгаалж өгнө! Сонс доо! Сонс! Танд мөнгө байна уу? Хэд байна?

Эмэгтэй1:               Дээрэмчин байна!

Нобита:          Уучлаарай, буруу ойлголт! Бүгдээрээ, буруу ойлгосон байна аа!

Эмэгтэй1:               Дээрэмчин байна!

Нобита:          Баатар болно гэдэг хэцүү юм аа.

Эмэгтэй1:               Амь авраарай…

Нобита:          Эцэст нь Фукуромэн гарах цаг ирлээ! Тийшээ!

Эмэгтэй2:               Туслаач! Битгий орхиоч!

Нобита:          Фүкүромэн ирлээ! Би ирсэн болохоор одоо аюулгүй.

Эмэгтэй2:               Таныг л хэрэгтэн байна гэж…

ТВ эрэгтэй:            Үнэн учрыг мэдсэнээс хойш амьд байлгахгүй ээ!!

Нобита:          Аа, уучлаарай, та хоёрын зугааг саатуулчихлаа! Хагалсан шилээ дараа төлнө өө! Баатар болно гэдэг үнэхээр дэмий юм аа…

Дораэмон:             Ямар нэг юм болоо юу?

Шизүка:         Тэр Фүкүромэн чинь хаа сайгүй үзэгдээд…

Сүнэо:                     Банзал сөхөх дуртай, банк дээрэмдэх гэсэн яриа байна лээ.

Шизүка:         Зүгээр л айлын хаалгыг цөм цохиж орж, цонхыг нь хагалсан байна гэнэ!

Эрэгтэй1:               Тийм ээ, миний бонсайг хүртэл эвдсэн!

Сүнэо:                     Тэгэхээр бол бүдүүлэг, бонсай үздэггүй хүн байна!

Жайан:           Ямар муухай хүн бэ!

Сүнэо:                     Тийм шүү, тийм шүү!

Дораэмон:             Арай ч дээ…

Нобита:          Баатрыг үзэн ядаж байна!

Дораэмон 77-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Сүнэо

Хүү

Жайан

Хүү

Рамены эзэн

Эрэгтэй

Үйлчлүүлэгч

Эрэгтэй, хоолны шүүмжлэгч

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүд

 

 

Дораэмон:    Дораэмон худалдаж авахгүй юм уу? Энэ чинь юу юм бол…
Энэ ийм газар яагаад орхигдсон байгаа юм бол…Юу вэ? Найдтай яасан адилхан юм бэ?

Нобита:          Өдөр тутмын амьдралыг өөрчилж болохгүйг чи мэдэж байгаа биз дээ.
Ээжид зөндөө л загнуулж байсан.

Дораэмон:    Гэхдээ яагаад ч юм… танихгүй юм шиг санагдахгүй байна.

Нобита:          Хэхэ, үнэхээр царай муутай юм байна.

Дораэмон:    Битгий шоолоод бай! Үгүй шүү, хөөрхөн байна. Том цэвэрхэн нүд, дугуй нүүр…Чих нь хүртэл яг адилхан байна.

Нобита:          Ямартай ч ээжид баригдвал баларна шүү. Түүнийг тэжээж өгөх хүнийг олохоор явцгаая!

Дораэмон:    Тийм ээ. Харин арай илүү өхөөрдөм байсан бол…

Нобита:          Өө, мэдэж л байгаа юм байна шүү дээ.

Дораэмон:    Хүн хэлэхээр л бүр дургүй хүрээд байдаг юм.

Шизүка:         Уучлаарай. Манайд Пи, Перо хоёр байдаг болохоор, муур…

Дораэмон:    Ямар өхөөрдөм муур гээч!

Шизүка:         Яасан хөөрхөн муур вэ, гэвч яагаад ч...

Сүнэо:             Наад муур чинь одоо юу вэ? Тийм том дугуй нүүртэй байх гэж!

Дораэмон:    Надад хэлж байгаа юм шиг санагдаад уур хүрээд байх чинь!

Сүнэо:             Манайд зөвхөн тансаг үүлдрийн, гоёмсог муур л таарна. Тийм ээ, Чирүчирү! Тэжээвэр амьтан эзэнтэйгээ адилхан байдаг гэдэг байх аа.
Чирүчирү ч гэсэн надтай адилхан, үнэхээр гоё амьдралтай шүү.
Органик хоолыг шуудангаар захиалж иддэг, долоо хоногт дор хаяж нэг иллэг, засвар хийлгэдэг болохоор ийм гоё. Бусад мууртай харьцуулашгүй, тийм биз дээ? Тийм ээ, Чирүчирү? Өө тэд хаачив?
Тэд нарт ч энэ бүгд ямар хамаа байх билээ дээ.

Жайан:           Манайд Мук байдаг шүү дээ.

Нобита:          Тийм байна, хамт тэжээхэд хэцүү юм байна. Тэгвэл…

Жайан:           Гэхдээ би мууранд их дуртай нэг настай эмэгтэйг мэднэ шүү.

Нобита, Дораэмон:    Нээрэн үү?

Нобита:          Таныг мууранд их дуртай гэж сонссон юм л даа.

Эмэгтэй1:      Хөөрхөн муур бол хүндрэлгүй шүү, баярлана.

Дораэмон:    Энэ муурын зулзагаа байгаа юм аа.

Эмэгтэй1:      Энэ чинь муур юм уу? Хаанаас нь ч харсан юу ч биш юм шиг?

Дораэмон:    Мөн дөө! Жинхэнэ муур байхад чинь! Хэцүүхэн болж байна аа…
Гэхдээ хаа нэгтээ энэ амьтны үнэ цэнийг үнэхээр ойлгох хүн гарах л болно.

Нобита:          Хүлээгээч!

Эмэгтэй2:      Уучлаарай…Энэ байр амьтан тэжээхийг хориглодог юм аа.

Дораэмон:    Тийм үү…

Эмэгтэй3:      Даанч манай эзэн мууранд жинхэнэ дургүй.

Дораэмон:    Ийм хөөрхөн амьтан шүү дээ…

Эмэгтэй3:      Болохгүй ээ.

Дораэмон:    Үнэхээр эгдүүтэй зулзага шүү!

Охин1:            Манайд Хам гэдэг нохой байгаа болохоор муур авч болохгүй шүү дээ.

Дораэмон:    Хулгана! Айн? Та авъя гэж үү?

Эрэгтэй1:       Тийм ээ. Би муурнаас эхлээд бүх амьтдыг хайрладаг хүн дээ.

Нобита:          Маш их баярлалаа. Сайн хэрэг боллоо!

Дораэмон:    За тэгвэл танд найдлаа...

Нобита:          Ядарч байна…Жаахан амрая даа… Ингээд болих хэцүү ч дахиад чадахгүй нь ээ.

Дораэмон:    Болих гэхээр энэ зулзагыг хаясан гэсэн үг болно шүү дээ.

Нобита:          Гэхдээ одоо ийм орой болчихсон байна. Ээж загнахаас өмнө хурдан харихгүй бол болохгүй!

Дораэмон:    Ээжээс айдаг юм бол чи ганцаараа харь! Би өөрөө явж хайна!

Нобита:          Тэгвэл дуртайгаа л хий! Би харилаа шүү! Уучлаарай, чиний буруу биш шүү.

Дораэмон:    Дахиад ганцхан үзье!

Нобита:          Байз! Энд раменны газар байдаг юм байна!

Дораэмон:    Хэн ч алга…

Нобита:          Үйлчлүүлэгч нэг ч алга гэж үү?

Рамены эзэн:       Тавтай морил!

Дораэмон:    Та муурын зулзага авахгүй биз? Ийм хөөрхөн зулзага шүү!

Рамены эзэн:       Үйлчлүүлэгч биш юм уу? Боломжгүй дээ, манайд завтай үе гэж байхгүй.

Нобита:          Оройн хоолны цаг байхад...

Дораэмон:    Амтгүй хоолтой юм болов уу?

Рамены эзэн:       Өө, тийм биш! Амтны хувьд би бүрэн итгэлтэй! Миний рамен Японд хамгийн амттай нь даа!

Дораэмон:    Тэгээд яагаад...

Рамены эзэн:       Манайх олдоц муутай газарт байрладаг, үйлчлүүлэгч татах хэцүү юм даа.

Нобита:          Тэгвэл их сайн сурталчилбал яаж байна? Телевиз, сэтгүүлд гаргаж…

Рамены эзэн:       Тийм мөнгө хаанаас байх вэ дээ. Үйлчлүүлэгч байхгүй юм чинь!

Нобита:          Яах гэж байна? Одоо бол дууссан байх аа…

Дораэмон:    Ингэхээс өөр аргагүй. Сүүлийн арга! Камү камү муурын хоол! За, амаа ангай!

Нобита:          Өлссөн байсан юм байна даа.

Дораэмон:    За, харья…

Нобита:          Ээ, хүлээ, ингээд орхих юм уу, Дораэмон? Өрөвдөлтэй биш үү, айн?
Өө, юу вэ, юу вэ? Энэ юу вэ?

Дораэмон:    Туршилт амжилттай!

Рамены эзэн:       Энэ муур гэнэт л "Дууддаг муур" болчихов уу? Тэгж харагдахгүй л байх юм.

Дораэмон:    За за, удахгүй л үйлчлүүлэгч татна!

Нобита:          Чимэглэлээс ч өхөөрдөм байгаа биз? Үйлчлүүлэгч!

Рамены эзэн:       Тавтай морил!

Үйлчлүүлэгч: Тийм ч их хүсээгүй ч…Нэг рамен өгнө үү.

Рамены эзэн:       За, одоохон! Хүлээлгэсэнд уучлаарай.

Үйлчлүүлэгч: Яагаад би энд орчихов оо…Хм? Амттай байна!

Нобита:          Амжилт боллоо! Баяр хүргэе, ах аа!

Рамены эзэн:       Намайг эцэст нь ойлгосонд би яасан их баяртай байна гээч!

Дораэмон:    Одоо энэ муурыг...

Нобита:          ...та авах уу?

Рамены эзэн:       Мэдээж шүү! Өнөөдрөөс чи манай дэлгүүрийн дуудагч муур боллоо!

Нобита:          Үнэхээр сайн боллоо доо. Сайн хүн таарч, авч явлаа.

Дораэмон:    Харин тийм.

Нобита:          Дораэмон… Дораэмон? Дораэмон! Юу болсон бэ? Сэтгэл санаа чинь зүгээр үү?

Дораэмон:    Юу ч биш, юу ч биш ээ.

Нобита:          Чи хуурчихсан юм уу?

Дораэмон:    Тийм ээ… гурван хүн ирнэ гэсэн болохоор…

Нобита:          Гурван хүн гэдэг нь....Би, Дораэмон, тэр үйлчлүүлэгч гурав гээд яг тохирч байна! Чи яагаад ийм юм хийж байгаа юм?

Дораэмон:    Тэгэхгүй яах юм бэ? Юу ч хийхгүй бол тэр муур...

Нобита:          Мэдээгүйгээс болоод уураа барьж чадахгүй, муурыг хаячихаж ч мэднэ шүү дээ. Дораэмон! Маргааш хамт очоод уучлал гуйцгаая. Тэгэх үү?

Дораэмон:    Нөгөө муурыг аль хэдийн хаячихсан байвал яана?

Нобита:          Хүлээ, түр хүлээ!

Рамены эзэн:       За нааш ир, зажлууртай амттан байна!

Дораэмон:    За ашгүй дээ.

Нобита:          Ах аа!

Рамены эзэн:       Аа, та хоёр уу.

Нобита, Дораэмон:    Уучлаарай.

Дораэмон:    Үнэндээ…

Рамены эзэн:       Тийм байсан юм уу…

Дораэмон:    Үнэхээр уучлаарай. Тэр…Та бас уурлаж байна уу?

Рамены эзэн:       Дураар нь тэжээж үзсэн чинь үнэхээр өхөөрдөм…Одоо бол огт салж чадахгүй нь ээ.

Нобита, Дораэмон:    Баярлалаа, ах аа!

Нобита:          Өө, нөгөөхөө дахиад хийж байна.

Рамены эзэн:       Тийм тийм, олон үйлчлүүлэгч дагуулж ирээрэй дээ.

Эрэгтэй2:       Рамен авъя!

Эрэгтэй3:       Над ч бас рамен!

Эмэгтэй5:      Том порцоор шүү!

Рамены эзэн:       За, одоо хийе!

Нобита:          Юу болоод байна? Нөгөө муурны хоолны нөлөө одоо ч үргэлжлээд байна уу?

Дораэмон:    Харин ээ.

Эрэгтэй4:       Энд байна! Эцэст нь оллоо!

Эрэгтэй5:       "Рамен-Кинг" шилдэг сонголт!

Сүнэо:             Аан, энд байна!

Эрэгтэй4:       “Японы хамгийн амттай рамен” гэж үү?

Эрэгтэй5:       Онлайнд их алдартай шүү!

Нобита:          Хөөе, чи энэ рамены газрыг яагаад мэддэг юм?

Сүнэо:             Хөөе? Нобита, чи мэдэхгүй гэж үү? Одоохондоо энэ газар интернэтэд хит болоод байгаа!

Нобита:          Пөөх! Тийм үү!? Тэр хүн чинь алдартай рамены шүүмжлэгч байж дээ!

Дораэмон:    Тэгэхээр манай муур аз дуудагч муур болж чаджээ!

Эрэгтэй6:       Энд хоёр рамен!

Рамены эзэн:       За, одоохон! Тавтай морил!

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Сүнэо

Хүү

Жайан

Хүү

Жайаны ээж

Эмэгтэй

 

 

 

Дораэмон:             Жайаны айдсын төрсөн өдөр!

Эмэгтэй:                 Хэд вэ?

Жайаны ээж:                250 иен болно.

Эмэгтэй:                 Тэгвэл энийг ч бас авъя.

Жайаны ээж:                Баярлалаа!

Нобита:          Нөгөө муурыг рамены газрын ах өөртөө авсан.

Шизүка:         Дора баяртай байгаа даа. Сайн хэрэг болжээ!

Нобита:          Хэлээд юу гэхэв!

Сүнэо:                     Та хоёр юу ярьж байгаа юм бэ? Өнөөдөр хэдэн гэдгийг мартаа юу?

Нобита:          6-р сарын 15-ны өдөр биз дээ?

Шизүка:         Тэгээд юу гэж?

Сүнэо:                      Ишш, итгэмээргүй юм! Хараач, өнөөдөр чинь Жайаны…

Нобита:          ТӨРСӨН ӨДӨР!!!

Шизүка:         Өө үгүй ээ… энэ өдөр дахиад хүрээд иржээ!

Нобита:          Жайаны төрсөн өдөр гэхээр...

Сүнэо:                     Бэлэг нь таалагдахгүй бол зодуулна…

Нобита:          Бялуугаа ганцаараа иднэ…

Шизүка:         Тэгээд тэр аймшгийн дуугаа дуулна…

Сүнэо:             Тиймээс би өнгөрсөн жил 40 градус хүртэл халуурсан гэж хэлээд очоогүй…

Шизүка:         Би бол үеэл эгчийнхээ хуримд очно гэж хэлсэн.

Нобита:          Би бол найзын найз тэжээдэг байсан нохойн оршуулганд очно гээд очоогүй.

Нобита, Сүнэо, Шизүка:    Жайаныг залгахаас өмнө гэрээсээ гарсан байя!

Жайан:           Хөөе Дораэмон, чи энэ мэдрэмжийг ойлгож байна уу! Урихаар очсон найз нь гэртээ байхгүй байх ямар гээч?

Дораэмон:    Мэдээж гонсойно шүү дээ…

Жайан:           Тиймээс гуйя! Тийм байдалд орохгүй байлгах багаж хэрэгсэл өгөөч!

Дораэмон:    За, ойлголоо! Өрсөн зогсоогч! Энэ бол дайснаа байранд нь байлгадаг багаж шүү.

Жайан:           Баярлалаа!

Нобита:          Дораэмон! Тэйккоптер! Хаашаа ч хамаагүй хүргэдэг хаалга! Цаг хугацааны машинаар зугтая! Баригдвал балай юм болох гээд байна!

Дораэмон:    Мартчихаж!

Нобита:          Хурдал, хурдлаарай!

Нобитагийн ээж: Ноби, амттан!

Нобита:          Аймаар юм, ээж та ганц хүүгээ яаж байгааг ч мэдэхгүй байх гэж!

Дораэмон:    Хурдлаач ээ!

Нобита:          Юу болоод байна? Хөл хөдлөхгүй байна?

Дораэмон:    Чөтгөр аваг! Жайанд түрүүн багаж өгсөн шүү дээ!

Нобита:          Яах гэж тийм юм өгдөг юм бэ дээ!

Дораэмон:    Мэдээгүй болоод л тэр!

Жайан:           Нобита, Дораэмон… хөдөлж болно!

Нобита:          Жайан!

Жайан:           Юу болоод ингэтлээ яарсан юм бэ?

Нобита:          Нөгөө… тэгээд…

Дораэмон:    Юу гэхээрээ… тэр чинь…

Жайан:           Миний төрсөн өдрийн баярт очихоор явах гэж байсан уу?

Нобита:          Тэгэлгүй яах вэ!

Дораэмон:    Яг очих гэж байлаа.

Жайан:           Тийм гэж үү?

Жайаны ээж:        Такешигийн төрсөн өдөрт найзууд нь ирсэн байдаг аа?

Жайан:           Би бүр олон хүн дагуулж ирье гэж бодсон юм шүү! Бусад нь хааччихсан юм бол? Өө, сайн л нуугдсан байна даа!

Сүнэо:             Үгүй үгүй, гэхдээ…

Жайаны ээж:        За, онцын зүйлгүй бол дотогш орцгоогоорой.

Жайан:           Ийшээ ирээрэй!

Бүгд:                За, баярлалаа!

Жайан:           Хөөх! Аймаар амттай харагдаж байна!

Сүнэо:             Алив, дахиад нэгийг!

Жайан:           Өө за! Тэгвэл, тулгацгаая! Өнөөдөр үнэхээр өгөөмөр өдөр байна даа!

Нобита:          Төрсөн өдрийн мэнд!

Дораэмон:    Төрсөн өдрийн мэнд!

Жайан:           Тэгэхэд хүүхдүүд ээ… төрсөн өдрийн бэлэг хаана байна?

Шизүка:         Аан тэрийг нөгөө...

Дораэмон:    Үгүй ээ, мартаагүй ээ, зүгээр л…

Сүнэо:             Арай дээр юм авах гээд эрж байтал цаг болчихсон, үнэндээ уучлаарай.

Нобита:          Дараа заавал авч өгнө өө.

Жайан:           Тийм үү? Зүгээр дээ, гоё юмыг дараа гээд үлдээх нь ч бас хөгжилтэй.
За тэгвэл…Төрсөн өдөрт бол мэдээж бялуу идэлгүй яах вэ. Амттай!
Амттай, амттай! Ёстой хөгжилтэй үдэшлэг байна! За бүгдээрээ, дуугараад өг!

Бүгд:                Тийм ээ!

Жайан:           За! Би тайзан дээр гарч, нэг үзүүлбэр үзүүлье дээ! Алга ташаарай!

Шизүка:         Такэши, гайхалтай!

Дораэмон:    Бүр дотор хачин болчихлоо!

Нобита:          Толгой эргээд ирлээ!

Жайан:           Жаахан дэмий ч юм хийчихэв үү дээ…

Нобита:          Үгүй ээ, тийм юм байхгүй ээ!

Дораэмон:    Ёстой хөгжилтэй байна!

Шизүка:         Зугаатай байна!

Жайан:           Би мэднэ ээ. Та нар чинь үнэндээ бол дургүй байгаа биз дээ?

Сүнэо:             Үгүй ээ!

Шизүка:         Тийм биш!

Жайан:           Дургүй байхад чинь хүчилж баяр хүргүүлээд надад ч хэцүү байна!
Явцгаа!

Жайаны ээж:        Дуугаа аядаач, чи! Яасан айхтар чимээтэй юм бэ! Үдэшлэг чинь дуусчихсан юм уу?

Жайан:           Аанхан.

Жайаны ээж:        Тэгвэл цэвэрлэе дээ!

Жайан:           Дораэмон!

Дораэмон:    Хачин юм даа…Шөнө дунд хэн нэгэн намайг дуудаад байгаа юм шиг санагдаад…

Жайан:           Дораэмон!

Дораэмон:    Яагаад Жайан гэж вэ?

Жайан:           Нойр хүрэхгүй байна!

Дораэмон:    Тэглээ гээд намайг сэрээдэг нь юу вэ?

Жайан:           Уучлаарай даа…Хөөе…Тэр нь…Би яагаад хүмүүст таалагддаггүй юм бол?

Дораэмон:    Тодоос тодорхой шүү дээ! Чи өөрийнхөөрөө зөрүүд, догшин, дээрэлхүү болохоор тэр!

Жайан:           Би ч өөрөө мэддэг л дээ…Гэхдээ засарч чадахгүй байна. Ядаж жилдээ нэг удаа, төрсөн өдрөөрөө чин сэтгэлийн үгийг сонсохыг хүсэж байна.

Дораэмон:    Өөртөө итгэх итгэлийн уут! Наад уут руугаа үлээ. Тэгвэл уур бухимдал арилна. Тийм ээ, сэтгэл амарна. Дараа нь “Эхлэл рүү буцаах”-аа ашиглаад хэд хоногийн өмнөх рүү буц. Төрсөн өдөр хүртлээ сайн байх гээд оролдоод үз.

Жайан:           Аан, ойлголоо!

Дораэмон:    Долоо!

Нобита:          Шизүка ч бас харж байсан юм уу?

Жайан:           Өнөөдөр юу болдог өдөр билээ! Хөөе! Яагаад би гэж? Надад шүхэр байхгүй! Мартсанаас л боллоо! Тийм байжээ! Мартсан би л тэнэг байж! За! Тоглоом дууслаа!

Нобита:          А-а-а, аймар байна!

Жайан:           Нобита! Цаг! Зүгээр дээ!

Хүү1:               Жайан яалт ч үгүй төлөвшчихөж!

Хүү2:               Бүр эвгүй сонин юм.

Нобита:          Онцгүй муухай юм байна.

Дораэмон:    Хөөх, ийм том болгочихож байгаа юм уу?

Жайан:           Агаарын соролт нь муудаж байна!

Дораэмон:    Дотор нь бүр л даралт нэмэгдэнэ шүү! Ингэж их үлээвэл тэсрэх байх шүү!

Жайан:           Айн? Тэгвэл яах ёстой юм бэ?

Дораэмон:    Одоо өөрийнхөө хүчээр л тэсэх хэрэгтэй! Гэхдээ энд хүрэх гэж юу боллоо, одоо бүхнийг талаар болгох уу?

Нобита:          Жайан чинь сүүлийн үед зөөлөн болсон юм шиг байгаа биз?

Шизүка:         Тийм ээ. Тэгэхэд, удахгүй төрсөн өдөр нь болно шүү дээ. Баяр хүргэж өгвөл ямар вэ?

Дораэмон:    Харав уу? Дахиад жаахан тэвччихвэл болчихно. Өөртөө үдэшлэг хийлгэмээр байгаа биз дээ?

Жайан:           За!

Дораэмон:    Тэгвэл тэс! Тэсэх өөр аргагүй!

Жайан:           Тийм дээ! За! Тэснэ! Тэснэ ээ!

Сүнэо:             Хөөе, Гоуда! Хэрвээ үнэхээр дуугүй болсон юм бол…! Ярианы өнгө чинь өөр болчихлоо!

Дораэмон:    Жайан, тэсээрэй! Энд байна, Жайан! Инээ! Инээ дээ! Хөөе, Жайан!
За, за! Гоё байна, Жайан! Ингээд байгаарай!

Хүү3:               Өө, юу вэ?

Текст:              Жайан яах бол? Төрсөн өдөр нь 6 сарын 15

 

78-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Сүнэо

Хүү

Жайан

Хүү

Жайко

Охин

Хүүхдүүд

 

Дээрэлхдэг хүүхдүүд

 

 

Жайан:           Миний төрсөн өдрийн үдэшлэг!

Дораэмон:             Хэсэг хугацаанд тэсээд сайн байвал бүгд чамд талтай болно оо.

Жайан:           Итгэл алдарлаа!

Дораэмон:    Уур хүрвэл энэ рүү үлээгээрэй! Бүр дүүрчихжээ! Аймаар Жайаны төрсөн өдөр иргэн ирсэн нь!

Дораэмон:    Болохгүй ээ! Одоо наадах чинь тэсэрлээ! Хэлж байхад даа. Одоо өөрөө тэсэхээс өөр аргагүй шүү!

Сүнэо:             Би эсэргүүцэж байна!

Нобита:          Яг шүү!

Шизүка:         Сүнэо!

Дораэмон:    Юу юм бэ? Юу ярьж байгаа юм бэ?

Шизүка:         Такэшигийн төрсөн өдрийн үдэшлэгийг эсэргүүцэж байгаа тухай.

Сүнэо:             Учир нь Жайан гэнэт сайн хүн болчихсон. Тэгэхээр хүн биш шүү дээ!

Дораэмон:    Ширүүхэн байх чинь!

Нобита:          Тэгвэл ингэе. Хэрвээ Жайан нэг л удаа хүн зодвол үдэшлэг шууд цуцлагдана!

Сүнэо:             Хмм, тэгвэл яахав. Гэхдээ бэлтгэл хийсэн нь талаар болно гэж бодож байна.

Дораэмон:    Аймаар юм болох нь дээ…Жайан ирэв үү?

Жайко:           Өрөөндөө!

Дораэмон:    Тийм гэж үү? Тэгвэл одоо л нэг санаа амарлаа!

Жайко:           Юу болчихов?

Дораэмон:    Энэ чинь?

Жайко:           Ахын төрсөн өдрийн зураг!

Дораэмон:    Төрсөн өдрийн зураг?

Жайко:           Өнгөрсөн жил нэг ч хүн ирээгүй. Уржнан жил дундаас нь бүгд явчихсан. Төрсөн өдрийн дараа ах маань дандаа гутарчихдаг. Тийм болохоор энэ жил л…

Дораэмон:    Үнэндээ бид маргааш хамтдаа үдэшлэг хийнэ гэж ярилцсан.

Жайко:           Үнэн үү?

Дораэмон:    Тийм ээ, гэхдээ…

Жайко:           Гуйж байна! Ахын минь төрсөн өдрийг тэмдэглээд өгөөч!

Дораэмон:    Жайко…Жайан сайн тэсэж байна уу?

Жайан:           Чөтгөр! Уур хүрээд байна! Чөтгөр!

Дораэмон:    Жайан!

Жайан:           Энэ ширээ энд юу хийж байгаа юм бэ!

Дораэмон:    Юу гэж байгаа юм бэ!?

Жайан:           Дуугүй бай! Мяу мяу гээд орилдоод! Дуугүй бай даа!

Дораэмон:    Хөөе, хоёрдугаар давхарт байна! Жайан, зүгээр үү?

Жайан:           Өө, уначихлаа!

Дораэмон:    Дахиад л уурлачихаж.

Жайан:           Чөтгөр! Бүр уур хүрээд байна!

Дораэмон:    Хэрвээ одоо аашилвал үдэшлэг чинь цуцлагдана шүү дээ!

Жайан:           Үдэшлэг? Тэгээд хийж өгөх гэж үү?

Дораэмон:    Тийм ээ. Гэхдээ нэг удаа л хүн зодвол болино гэсэн.

Жайан:           Тэгсэн юм уу…Баярлалаа, Дораэмон! Тэгвэл би бүх хүчээрээ хичээнэ!

Дораэмон:    Амлалаа шүү.

Жайан:           За!

Сүнэо:             Сонин юм…Ямар нэг юм болж байна. Өө, юу вэ? За, туршаад үзье! Хөөх, би ч бүдүүн, болхи, том биетэй, тэнэг амьтан л даа!

Жайан:           Юу гэнэ ээ?

Дораэмон:    Жайан, үдэшлэг!

Сүнэо:             Хөөе Жайан, тэр нохойг хараач!

Жайан:           Нохой? Нохой нь яасан гэж?

Сүнэо:             Жайантай яг адилхан байгаа биз дээ! Хөөе, Жайан! Өө, андуураад хэлчихлээ!

Жайан:           Чөтгөр!

Дораэмон:    Жайан!

Жайан:           Мэдэж байна аа!

Дораэмон:    Тэгвэл сайн байна.

Сүнэо:             Өө, уурлахгүй байна гээч? Тэгвэл би явъя даа. Хараад байх тусам тэнэг харагдаад…

Дораэмон:    Жайан!

Жайан:           Дууслаа! Би одоо тэвчиж чадахгүй!

Дораэмон:    Болохгүй шүү, Жайан!

Жайан:           Холд!

Дораэмон:    Аюул боллоо, хурдан болиулахгүй бол! Энд байна! Бүдрүүлж унагагч! 10 иен… 10 иен!

Нобита:          Дораэмон?

Дораэмон:    Нобита, яасан бэ? Өө яадаг билээ, намайг биш ээ! Тэсээрэй, Жайан, тэс!

Жайан:           Замаас холд!

Дораэмон:    Байз л даа, Жайан! Тэсээрэй, битгий гарга, гүнзгий амьсгал ав!

Сүнэо:             Хачин бие арзаганаад явчих чинь? Сонин л юм…

Дораэмон:    Заавал гадуур гарах албагүй л дээ…

Жайан:           Өөр зүйл хийж сатаарвал уур дарагдана гэж бодож байна.

Дораэмон:    Гэхдээ нэг л муухай зөн совин төрөөд байна. Нээрэн тэрийг гаргая! Үл үзэгдэгч болгодог малгай! За даа…Өршөөгөөрэй! Жайан! Жайан! Өө би нээрэн замын хажуугийн чулуу шиг харагдаж байгаа л даа!

Сүнэо:             Ирж байна!

Дораэмон:    Зогс!

Сүнэо:             Юу вэ?

Жайан:           Ямартай ч өнөөдрийг тэсээд өнгөрөөлөө!

Дораэмон:    Сайн байна шүү дээ, огт аюулгүй ч биш л байлаа.

Жайан:           Одоо л болно доо…

Жайко:           Ах аа, та жаахан л тэсээрэй!

Сүнэо:             Жайан, түр хүрээд ирэхгүй юу? За, за, за! Үнэхээр итгэхгүй! Жайан уурлахгүй байна гэж үү?  унаад авбал...Наашаа, наашаа!Унавал уурлахгүй байна гэж яасан ч байхгүй! Ирчихэв үү? Яана аа!

Атаман хүүхэд1:  Хөөе, чи энийг хийсэн үү?!

Сүнэо:             Аан...нөгөө...

Атаман хүүхэд2:  Чи намайг тэнэг гэж бодоо юу?

Сүнэо:             Аа, өө, би…

Атаман хүүхэд1:  Өмдийг минь бохир болгочихлоо, хар даа!

Атаман хүүхэд2:  Одоо яах гэж байгаа юм?

Атаман хүүхэд3:  Зүгээр өнгөрнө гэж бодоо юу? Юу болох нь ойлгомжтой биз дээ!

Сүнэо:             Жайан! Жайан, туслаарай!

Жайан:           Сүнэог яах гэж байгаа юм бэ?

Атаман хүүхэд2:  Юу гэнэ ээ? Саад болоо юу?

Жайан:           Түүнийг тавь!

Атаман хүүхэд1:  Чи ч их зоригтой болчихжээ, хараач хөөе!

Жайан:           Тэр юу хийснийг нь би мэдэхгүй ч…уучлаад өгөөч!

Атаман хүүхэд1:  Тоглоом хийж байна уу? Тэгээд тийм юм хэлээд намайг тайвширна гэж боджээ?

Жайан:           Тэгвэл! Сүнэогийн оронд намайг цохь!!!

Сүнэо:             Жайан!

Атаман хүүхэд1:  Яасан? Тэгэх үү?

Жайан:           Сүнэо!

Сүнэо:             Боль!

Атаман хүүхэд1:  Дуугүй бай! Чамд хамаагүй! Хол бай! Битгий тавиарай! Би толгойгоороо мөргөх гэж байна!

Дораэмон:    Тэсээрэй Жайан!

Жайко:           Ах аа, хичээгээрэй!

Жайан:           Уучлаарай, Сүнэо!

Атаман хүүхэд1:  Энэ муу чинь!

Шизүка:         Юун чимээ шуугиан бэ?

Нобита:          Жайаны дуу байна!

Дораэмон:    Өө Жайан!

Атаман хүүхэд1:  Туслаарай!

Дораэмон:    Тээр! Жайан!Чи амлалтаа зөрчлөө! Би чамд их гомдлоо! Чамд итгэсэн би л тэнэг байжээ!

Жайан:           Арга байсангүй.

Сүнэо:             Аан...нөгөө...Тийм биш ээ! Жайан уурласан юм биш! Надад л туслах гэж тэгсэн юм. Өөрийн төрсөн өдрийн үдэшлэгээ өөрөө баллах гэж байна гэж үү? Тэнэг! Жайан, чи тэнэг! Над шиг хүнийг аврах гэж тийм зүйл хийсэн! Хөөе, найзууд аа! Жайаны үдэшлэгийг хийгээд өгөөч дээ!

Жайан:           Сүнэо…

Нобита:          Жайан, үдэшлэгээ эхлүүлье.

Жайан:           Болох юм уу?

Бүгд:                Болно!

Жайан:           Миний сэтгэлийн анд минь! Баярлалаа!

Дораэмон:    Сайн хэрэг болжээ!

Бүгд:                Төрсөн өдрийн мэнд хүргэе, Жайан!

Жайан:           Бүгдэд нь баярлалаа! Өнөөдөр үнэхээр хамгийн сайхан төрсөн өдөр боллоо! Өнөөдрийн талархлын хариу болгож нэг дууг сэтгэлээсээ дуулъя!

Нобита:          Анхнаасаа хийдэггүй л байж. Дораэмон чиний л буруу!

Дораэмон:    Харин дэмий юм болжээ!

Бүгд:                Жайан, болиоч ээ!

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Сүнэо

Хүү

Жайан

Хүү

Жайаны ах

Эрэгтэй

Эрэгтэй хүүхдүүд

 

 

Дораэмон:             Жайан дийлдчихлээ!

Жайан:           Хүлээ! Наанаа зогс!

Нобита:          Юу вэ? Яах гээд байгаа юм бэ?

Жайан:           Юу ч байсан болно! Наашаа хүрээд ир.

Нобита:          Яахаараа...

Жайан:           Хүлээ! Тэнэг золиг! Тэгээд нуугдчихна гэж бодоо юу! Барьсан даа!
Зугтаж чадна гэж бүү найд!

Нобита:          Ааа туслаарай! Ойлгох юм алга аа. Одоохон зугатъя!

Жайан:           Болиоч ээ! Арай гэж...

Нобита:          Хэн намайг аварчихав аа? За, яах вэ…

Жайаны ах:           Хөөе чи! Юм асуух гэсэн юм.

Нобита:          За?

Жайаны ах:           Энэ хавьд Гоуда гэдэг айл бий юу?

Нобита:          Гоуда гуай гэж үү? Гоуда…? Аан, Жайаны гэр юм байна. Тэр гудамжны үзүүрээр эргээд чигээрээ явахад бий.

Жайаны ах:           Аан, нээрэн тийм! Баярлалаа! Юу гэхэв, арван жилийн дараа ирж байна. Тэр хооронд хотын өөрчлөгдөөд танигдахаа больжээ. За, баярлалаа!

Сүнэо:                     Тэр чинь? Тэр хүн чинь Жайаны ах биш үү?

Хүү:                  Лав тийм байж таарлаа!

Сүнэо:                     Үнэн байна! Жайан дандаа жүдогийн 10-р зэргийн хар бүстэй ахаараа гайхуулдаг даа.

Нобита:          Аан, сонсож байсан юм байна.

Хүү:                  Бас каратегийн аравдугаар дантай гэсэн.

Нобита:          Тийм тийм!

Сүнэо:                     Тэгээд зогсохгүй том баавгайтай тулж дийлж байсан гэсэн.

Нобита:          Нүцгэн гараараа галзуу бухыг дийлсэн гэсэн.

Хүү:                  Ааваас хүүд дамждаг үхлийн тулааны урлагийн мастер гэсэн!

Нобита:          Тэгээд ийм том биетэй, нүүр дүүрэн сахалтай, харахад л хүчтэй хүн байсан даа! Тэрний угсаанд дандаа аймшигтай хүмүүс байх юм!

Дораэмон:             Тэр ч үнэн дээ.

Жайаны ах:           Өө, Такэши юм уу! Их өссөн байна даа!

Жайан:           А… ах аа! Ах аа, би таныг үргэлж хүндэлж ирсэн шүү!

Жайаны ах:           Тэр чинь сайхан сонсогдож байна. Гэхдээ нүүр чинь яасан юм бэ?

Жайан:           Аан, энэ нөгөө санаандгүй юм болсон. Харанхуй дугуй хоолойн дотор, гэнэт араас дайрчихсан! Би ч амь урсгасан юм шиг тэмцсэн…Гэхдээ л гэнэтийн дайралт шүү дээ! Ах аа, та надад жүдогоо зааж өгөөч!
Би илүү хүчтэй болмоор байна! Зодолдоод ялагдмааргүй байна!
Тэгэх үү, ах аа? Надад… надад заагаад өгөөч! Би хүчтэй болоод, тэр новшыг хэмх ниргэнэ!

Жайаны ах:           Сонс доо. Такеши, жүдo бол зодооны зэвсэг биш. Чи бодоод байгаа тэр “хүч” чинь жинхэнэ хүч биш, зэрлэгийн хүч.

Жайан:           Зэрлэг ээ?

Жайаны ах:           Жинхэнэ хүчтэй хүн хэзээ ч биеэ тоож, сул доройг дарлаж дээрэлхдэггүй юм. Хүний зүрх сэтгэлийг төлөвшүүлэх нь жүдогийн жинхэнэ зорилго. Зодолдоонд хүчтэй болох зэвсэг биш юм.

Жайан:           Ах аа! Би буруу бодож байжээ! Одоог хүртэлх би бол хогийн амьтан байж! Би ойлголоо! Одооноос эхлээд сул доройг хамгаалдаг жинхэнэ эр хүн болж хувирна!

Жайаны ах:           Тийм ээ. Сайхан хэллээ, Такеши! Энэ бол жинхэнэ эр хүн!

Жайан:           Хм! Ах аа, би хичээнэ ээ! Толгой руу цохиулсан юм шиг их цочирдлоо.

Дораэмон:             Ах чинь үнэхээр сайн хэлжээ.

Жайан:           Тэгээд, би одоо сул дорой хүмүүст тусалж амьдарна.

Нобита:          Хмм…

Жайан:           Энд хамгийн сул нь гэвэл Нобита. Тэгэхээр би Нобитаг хамгаална!

Нобита:          Өө, тийм үү…

Жайан:           Одооноос би хамгаална аа! Айх хэрэггүй. Би худлаа яриагүй шүү!

Нобита:          Үгүй ээ, би худлаа гэж хэлээгүй шүү дээ!

Жайан:           За! Тэгвэл одоо гадуур гараад, хэн нэгэнд дээрэлхүүлээд үз! Би шууд гарч ирээд аварна!

Нобита:          Үгүй ээ, заавал дээрэлхүүлж байгаад уу даа?

Жайан:           Ичээд хэрэггүй!

Нобита:          Би ичээд байгаа юм биш ээ! Дараа болъё!

Жайан:           Юу гэнэ ээ? Би хамгаална гэж байхад үгүй гэнэ ээ?!

Нобита:          Заавал тэгэх ёстой гэж үү?

Жайан:           Шалчигнахаа боль! Сайн юмыг шууд хийж эхэлдэг юм!

Дораэмон:             Нобита? Ахын хэлсэн зүйлийг огт ойлгосонгүй шүү!

Жайан:           Би ард чинь байгаа, санаа зоволтгүй! Яг хэрэг гарвал гарч ирээд аварна!

Сүнэо:                     Хөөе Нобита!

Нобита:          Сүнэо?

Сүнэо:                     Дээрэлхэнэ дээ! Дээрэлхэнэ! Дээрэлхээд өгье!

Нобита:          Боль!

Сүнэо:                     Хүлээ!

Жайан:           Зогс! Сул доройг дээрэлхэхээ боль!

Нобита:          Жайан!

Жайан:           Бид энд байна!

Шизүка:         Яасан мундаг вэ!

Жайан:           Хөөе, Нобита! Чи яагаад дэмий яваад байна? Зүгээр л алхаад байлгүй, нэг юм хий!

Нобита:          Юу хийх юм бэ дээ?

Хүү:                  Өө, хөөе!

Нобита:          Өө, хөөе!

Хүү:                  Юу вэ?

Хүү1:                        Жайан муухай харж байна!

Жайан:           Энэ хэд чинь юу вэ! Гэнэт зугатаад явчих юм!

Дораэмон:             Тэгж ширвээ хараад байвал хэн ч ойртож ирэхгүй!

Жайан:           Өө! Шизүка биш үү?

Нобита:          Аан, тийм байсан юм уу?

Шизүка:         Тэгвэл Нобита маргааш уулзъя!

Нобита:          Мхн!

Шизүка:         Такеши юу хийгээд байгаа юм?

Нобита:          Өө, тоох хэрэггүй ээ!

Шизүка:         А… тэгвэл…

Жайан:           Хөөх! Нобитаг дээрэлхэх хүн…яагаад ч гараад ирэхгүй байна шүү! Сайн байна, Сүнэо!

Дораэмон:             Сайн байна гэнэ үү?

Сүнэо:                     Нобита!

Нобита:          Сайн уу?

Сүнэо:                     Сайн уу, Жайан, Дораэмон?

Жайан:           Ээ… Чөтгөр гэж!

Сүнэо:                     Өвдөж байна! Болиоч!

Жайан:           Нобита! Нобита!

Дораэмон:             Айн? Тэр чинь арай…

Сүнэо:                     Нобита! Нобита!

Дораэмон:             Энэ мөчид Сүнэо аюулыг мэдэрсэн билээ. Жигтэйхэн живэх гэж буй хөлгөөс хулганууд зугтах шиг…Газрын хөдөлгөөнөөс өмнө загас дэвхрэх шиг…Энэ бол амьтны төрөлхийн зөн совин.

Сүнэо:                     За… чамайг уучилъя!

Жайан:           Гайхалтай золиг! Нобита! Чи хэзээ нэг дээрэлхүүлэх юм бэ?

Нобита:          Би яаж мэдэх вэ дээ!!!

Дораэмон:             Яана аа, одоо муухай аашлаад эхэллээ!

Нобита:          Хамгаална гэчихээд намайг дээрэлхүүлэхгүй болохоор улам уурлана!

Жайан:           Би чамайг хамгаална гэж хэлсэн шүү дээ! Гэтэл чи хамгаалуулах хүсэлгүй юм байна, тийм ээ?

Нобита:          Тэгж хэлээд байгаа юм биш ээ…

Жайан:           Хэлээд байна! Сайн санааг үнэн сэтгэлээсээ хүлээж авахгүй хүнд би дургүй!

Дораэмон:             Хөөе, чамайг дээрэлхэж магадгүй хүн байна уу?

Нобита:          "Магадгүй хүн"? Ямар гэж асуувал Жайан л байна шүү дээ!

Дораэмон:             Тийм байна! Ээ… тэгвэл…

Жайан:           Юу?

Дораэмон:             За за тайвшир! Нэг айхтар дээрэлхэгч байна!

Жайан:           Юу гэнэ ээ? За! Тэгвэл явъя!

Дораэмон:             Гэхдээ нэг зүйл…

Жайан:           Юу юм бэ?

Дораэмон:             Тэр хүн маш аймшигтай хүчтэй!

Жайан:           Хүчтэй? Хүчтэй бол хүчтэй биз, өрсөлдөхөд үнэ цэнтэй! Өнгөрсөнд байгаа юм уу?

Дораэмон:             Тийм ээ.

Жайан:           За! Урам орж байна шүү!

Дораэмон:             За эхэллээ, эхэллээ!

Жайан:           Хөөе, юу болчихов? Арай болоогүй юу?

Дораэмон:             Түр хүлээ! Тэр байна!

Жайан:           Нуугдсан гэж бодоо юу! За, харъя!

Дораэмон:             Яг сая дугуй хоолойд орж байсан!

Жайан:           За! Одоо үзүүлээд өгнө өө! Гар маань загатнаад байна! Энэ мөн үү!
Зугтаж чадна гэж бүү найдаарай!

Нобита:          Одоо зугатъя!

Дораэмон:             Одоо Жайан ч тайвширсан байх.

Нобита:          Өмнөх цаг үеийн Жайан л өрөвдмөөр юм.

Жайан:           Хэн бэ? Дээрэлхэгчийг бол шууд дийлж л таарна!

 

Back to episodes Go home