Doraemon 2025 73-75

Дораэмон хүүхэлдэйн кино 73-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

 

Нобита аврах баг.

Дораэмон:    Хөөе, болгоомжтой.

Нобита: Ямар байна? Би сайн жолоодож байна уу?

Тийм ээ. Эргээрэй.

Явцгаая.

Дораэмон:    Яана аа?

Ашгүй дээ.

Нобита: Би суут ухаантан юм аа!

Юу вэ!

Мотор зогсчихлоо.

Дораэмон:    Сургуулийн ард талын уулд уначихлаа.

Бяцхан болж, нисэх онгоц

жолоодмоор байна гэж хэлснээс болж байгаа юм.

 

Сүнэо:          Ээ, дээр үед хүмүүс сайхан байжээ.

Хайгуул хийж, зугаацах боломжтой.

Хязгааргүй үргэлжлэх ширэнгэн ой, давагдашгүй өндөр уулс

Өмнөд ба Умард туйл, дэлхий дээр нууцлаг

сонирхолтой газрууд дүүрэн байсан.

Жайан:  Тийм шүү.

Сүнэо:          Гэтэл тэр үетэй одоо үеийг харьцуул даа.

Булан тохой бүрийг нь хайгуул хийж дуусгаад,

бидэнд юу ч үлдээгүй!

Жайан:  Яг үнэн!

Уйтгартай юм аа.

Бид ч бас иймэрхүү адал явдал

үзэхийг хүсэж байна.

Сүнэо:          Санал нэг байна.

Өө, Дораэмон!

Ийм сандарсан байдалтай хаашаа явна вэ?

Дораэмон:    Тэр байна аа...

Жайан:  Аа, хүлээж бай.

Сүнэо:          Нобитагийн унаж явсан удирдах онгоц

сургуулийн ард талын толгойд осолдсон гэнэ ээ?

Дораэмон:    Тийм юм боллоо.

Яарахгүй бол болохгүй.

Сүнэо:          Тэр бүтэлгүй амвтан.

Жайан:  Нобита мөн дөө.

Сүнэо:          Аа, тийм ээ!

Жайан.

Бид агуу аялал хийж чадах юм байна.

Хөөе, Дораэмон!

Түр зогсож бай.

Жайан:  Сүнэо, тэр чинь юу гэсэн үг вэ?

Сүнэо:          Тийм учраас, жижигрүүлэх хонгилыг авъя.

Жайан:  Тийм байна.

Дораэмон!

Хүлээгээрэй!

Дораэмон:    Яарч байхад битгий дахин дахин

дуудаад бай!

Сүнэо:          Үгүй ээ, бид Нобитаг аврах ажилд

хамтарч туслах гэсэн юм.

Дораэмон:    Өө, шаардлагагүй, шаардлагагүй.

Тийм сүртэй юм хийх хэрэггүй, зүгээр л

жоохон хайх хэрэгтэй.

Сүнэо:          Юу яриад байна?

Хурдан олох хэрэгтэй.

Нобитагийн амь настай холбоотой.

Жайан:  Тийм ээ.

Сэтгэлийн анд минь.

Дораэмон:    Таагүй мэдрэмж төрж байна.

Шизүка:       Хөгжилтэй харагдаж байна.

Хоёул:           Өө, Шизүка!

Шизүка:       Та нар юу ярилцаж байгаа юм?

Сүнэо:          Шизукаг ч бас бидний агуу

адал явдалд нэгтгэе!

Шизүка:       Юу?

Агуу адал явдал аа?

Ямар адал явдал юм бэ?

Жайан:  Бүгдээрээ!

Нобитаг аврах хайгуулын багийг

байгуулж байна.

Сүнэо:          Хэзээ?

Жайан:  Одоо!

Сүнэо:          Тэгж хэлээгүй шүү дээ.

Шизүка:       Нобитад юу тохиолдсон юм бэ?

Нобита: Хэцүүдлээ шүү.

Энэ уулын аль хэсэг нь юм бол?

Зүгээр ээ.

Удахгүй Дораэмон намайг хайж ирэх байх.

Жайан:  Агуу адал явдал эхлэх гэж байна гэхээр

сэтгэл догдолж байна!

Сүнэо:          Ямар аюул хүлээж байгаа бол?

Жайан:  Багийн гишүүд ээ!

Та нарын амийг би хариуцна.

Шизүка:       Ойлголоо!

Дораэмон:    Хэтрүүлээд байна аа.

Илүү хөнгөн байдлаар явъя л даа.

Жайан:  Хүлээгээрэй!

Түүнээс өмнө биднийг жижигрүүлээч.

Сүнэо:          Мэдэхгүй байгаа юм уу?

Бид жижиг болчихвол, энэ толгой

маш том ширэнгэн ой болно гэдгийг.

Жайан:  Тийм, тийм!

Дораэмон:    Аа, болохгүй, болохгүй.

Яарч байна, удах юм бол Нобита уурлах байх.

Жайан:  Юу гэнэ ээ?

Нобита бид хоёрын хэн нь илүү

аймшигтай байна?

Дораэмон:    За, ойлголоо.

Жижигрүүлэх хонгил!

Сүнэо:          Тийм ээ, энэ шүү дээ.

Жайан:  За, хөдөлцгөөе.

Сүнэо:          За, Шизука ч бас!

Шизүка:       Хоёулаа урамтай байна шүү!

Жайан:  Гайхалтай юм аа.

Сүнэо:          Яг л ширэнгэн ой байна.

Аюулаар дүүрэн ширэнгэн ой шиг байна.

Жайан:  Хар даа.

Замыг хаасан том хад.

Сүнэо:          Энэ ойд ямар мангасууд

амьдардаг бол?

Шизүка:       Үнэхээр жижигхэн болоод харахаар

өөр ертөнц юм аа.

Дораэмон:    Тийм байна шүү.

Сүнэо:          Цаашдаа ямар ч аюул тохиолдсон...

Нобитаг заавал аварна.

Жайан:  Хайгуулын баг, урагшаа!

Сүнэо:          Ойлголоо.

Тийшээ юм уу?

Шизүка:       Хараач, Дораэмон.

Дораэмон:    Яаруу юм аа.

Жайан:  Бүгдээрээ, сонор сэрэмжтэй байгаарай.

Сүнэо:          Сонор сэрэмжтэй байгаарай!

Дайралт эхлэх дохио байна.

Жайан:  Дайсан ирж байна.

Шизүка:       Хараач!

Тэр чинь сургууль дээр бөмбөр

тоглож байгаа биш үү?

Сүнэо:          Мэдэж байна, гэхдээ тэгвэл уйтгартай биз дээ!

Жайан:  Сэтгэл санаа битгий үймрүүлээд бай.

Сүнэо:          Жайан!

Энэ бол эртний соёл иргэншлийн

ул мөр байна.

Жайан:  Одоо мөхсөн байна.

Шизүка:       Өө, ямар их хог хаячихсан юм бэ!

Дораэмон:    Дараа нь цэвэрлэхээр ирцгээе.

Шизүка:       Тийм ээ!

Жайан:  Битгий сэтгэл санаа үймрүүлээд бай.

Сүнэо:          Тийм шүү.

НОбита:       Удаан юм аа.

Дораэмон юу хийгээд байгаа юм бэ?

Багаж хэрэгслээ ашиглаад хурдан олчихгүй.

Бие жижигхэн болохоор шавьж ч бас

мангас шиг харагдах юм.

Жайан:  Ямар өндөр хавцал вэ!

Сүнэо:          Энэ үнэхээр амь сөрсөн ажил байна.

Дораэмон:    Тэгвэл томруулдаг хонгилоор буцаж ороод

нэг алхаад л гарахад болно биз дээ.

Шизүка:       Тийм шүү.

Жайан:  Ийм юм ашиглавал адал явдлын утга

нь алга болно шүү дээ!

Сүнэо:          Тийм ээ!

Дораэмон:    Тэгвэл, нисдэг сэнсээр явъя.

Шизүка:       Сонирхолтой юм аа.

Жайан:  Хөөе!

Сүнэо:          Дораэмон!

Сүнэо:          Хэрэгтэй багажуудыг үлдээгээд явъя.

Жайан:  Адал явдалд хэрэггүй.

Хоёул:           За, хавцлаар өгсөцгөөе!

Дораэмон:    Аа, яаруу юм аа...

Шизүка:       Баярлалаа.

Миний хувцас бохирдвол ээжид

загнуулна даа.

Жайан:  Хувцас бохирдохоос санаа зовдог

хайгуулын баг гэж байхгүй!

Сүнэо:          Тийм ээ.

Шизүка, хичээл зүтгэл гарга.

Шизүка:       За.

Гэхдээ бохирдож байна...

Сүнэо:          Жайан?

Аюул!

Шизүка:       Үнэхээр их бохирдчихлоо...

Жайан:  Адал явдал гэдэг ийм хэцүү.

Сүнэо:          Мэдээж!

Жайан:  За, за!

Амралт дууслаа.

Сүнэо:          Бэлэн, Ахлагчаа!

Дораэмон:    Дууссан гэж үү?

Шизүка:       Би ахиад бага зэрэг амармаар байна...

Жайан:  Ингэж амарч байх хооронд Нобитагийн

амь насанд аюул учирч байна.

Сүнэо:          Нобита, хүчтэй байгаарай.

Хоёул:           Сайн байна, сайн байна!

Нобита: Болохгүй нь ээ...

Хурдан намайг аврахаар ирээч дээ.

Дораэмон!

Сүнэо:          Юу болов?

Жайан:  Ямар нэг дуу сонссонгүй юу?

Сүнэо:          Огт үгүй.

Жайан:  Аль зүг рүү явах вэ?

Дораэмон:    Ахлагч аа?

Жайан:  Юу болоо вэ?

Сүнэо:          Юу вэ, юу вэ?

Жайан:  Энэ, энэ юу вэ?

Сүнэо:          Аймаар юм аа.

Шизүка:       Чийгийн улаан хорхой биш үү?

Жайан:  Аварга том юм аа.

Сүнэо:          Харин тийм ээ.

Шизүка:       Аймшигтай юм аа.

Бүгд:             Динозавр байна!

Шизүка:       Гүрвэл биз дээ?

Дораэмон:    Зугтаарай.

Болиоч дээ.

Би амтгүй шүү дээ.

Сүнэо:          Тийшээ хар даа.

Жайан:  Юу вэ?

Чийгийн улаан хорхойг онилж байсан юм уу...

Шизүка:       Юу яриад байна аа?

Дараагийнх нь бид шүү!

Жайан:  Ухраарай.

Дораэмон:    Наашаа битгий ир!

Жайан:  Тэнд байна.

Тэр хадан цохионы цаана нуугдацгаая.

Энэ хооронд эсрэг талаар нь зугтацгаая.

Сүнэо:          Аяархан шүү!

Аяархан!

Жайан:  Амь гарлаа.

Сүнэо:          Гоё харагдаж байна.

Энэ л яг жинхэнэ адал явдал

байна даа.

Шизүка:       Сү, Сүнэо!

Сүнэо:          Яасан, Шизүка?

Шизүка:       А, ард!

Сүнэо:          Ард аа?

Ард яасан гэж?

Шизүка:       Сүнэо!

Жайан:  Дораэмон, хурдан ямар нэг юм гаргаад өг.

Дораэмон:    Ямар нэг юм гэхээр үлдсэн нь...

Жайан:  Дораэмон!

Хурдан!

Шизүка:       Сүнэо!

Сүнэо:          Туслаач!

Жайан, Шизүка, Дораэмон?

Жайан:  Хурдан!

Юу ч байсан хамаагүй.

Дораэмон:    За тэгвэл энэ байна.

Жайан:  Өгч бай.

Сүнэо:          Хурдлаарай.

Жайан:  Буудлаа.

Дораэмон:    Болчихлоо, бут цохилоо.

Шизүка:       Сүнэо!

Жайан:  Сүнэо, сэрээрэй.

Сүнэо:          Би аврагдсан юм уу?

Шизүка:       Такеши үнэхээр мундаг.

Сүнэо:          Ерөөсөө мундаг биш.

Яагаад намайг илүү хурдан

аварч болоогүй юм бэ!

Би бараг л, бараг л, чийгийн улаан хорхой шиг...

Жайан:  Уучлаарай, Сүнэо.

Гэсэн ч, ийм байдалд хэрэгтэй багажуудаа

орхисондоо харамсаж байна!

Дораэмон:    Ямартай ч, хурдан Нобитатай нийлээд,

энэ хайгуулыг дуусгая.

Сүнэо:          Тэгье.

Ийм байдалд дахин орохыг

хүсэхгүй байна.

Нобита: Нар шингэж байна даа...

Хурдан намайг аврахаар ирээч дээ.

Дораэмон!

Дораэмон:    Хөөх, их тогтоол ус байна.

Сүнэо:          Биш ээ!

Энэ бол асар том нуур юм.

Жайан:  Нэлээн гүн юм байна.

Яаж гатлах вэ?

Сүнэо:          тойрч явахад ч хэцүү байх шиг байна...

Сүнэо:          Юу?

Шизүка:       Үүнийг сал болгоё.

Дораэмон:    Сайхан санаа байна.

Шизүка!

Нэлээн аюултай байлаа шүү.

Шизүка:       Сая юу болох байсан бол гэж бодож байтал...

Дораэмон:    Харин тийм ээ.

Сүнэо:          Гэхдээ, жинхэнэ ширэнгэн ойд хайгуул

хийсэн юм шиг сэтгэгдэл төрж байна.

Жайан:  Иймэрхүү зүйлийг хийхийг хүсэж байсан юм.

Шизүка:       Гэхдээ, дахиж айхыг хүсэхгүй байна.

Сүнэо:          Одоо зүгээр ээ.

Жайан:  Тийм шүү.

Шизүка:       Аюул!

Ус!

Дораэмон:    Ус яасан бэ?

Шизүка:       Саланд ус орж ирж байна.

Сүнэо:          Нүх гарчихсан байна.

Жайан:  Эрэг рүү сэлүүрд.

Илүү хурдан!

Илүү, илүү, илүү!

Илүү, илүү, илүү, илүү, илүү!

Цааш явъя!

Нобита: Хэтэрхий удаан байна.

Дораэмон намайг орхисон юм

биш биз дээ?

Үгүй, тийм хүн биш шүү дээ!

Жайан:  Бид бараг л живэх шахлаа.

Бү, бүгд зүгээр үү?

Сүнэо:          Яахав дээ, зүгээр ээ.

Шизүка:       Үүл ихсээд ирлээ шүү.

Дораэмон:    Нобита энэ хавьд байх ёстой юмсан...

Төөрсөн юм болов уу?

Жайан:  Хөөе!

Одоо ийм зүйл ярьж болохгүй.

Сүнэо:          Тийм шүү дээ!

Хүн олдог ямар нэг багаж байхгүй юу?

Шизүка:       Сургуулийн ард талын ууланд төөрнө

гэж бодсонгүй.

Дораэмон:    Хэцүү юм даа...

Ашиглах боломжгүй юм болов уу...

Ёо ёо.

Жайан:  Өө өвдөж байна.

Сүнэо:          Ёоёо

Шизүка:       Бороо өвтгөж байна.

Нобита: Хурдан ирж туслаач дээ.

               Дораэмон!

Жайан:  Дораэмон!

Хаа нэгтээ борооноос хоргодох газар хай.

Дораэмон:    Хичээгээрэй!

Сүнэо:          Жайан!

Дораэмон:    Яана аа...

Ямар нэг юм, ямар нэг юм...

Жайан:  Туслаач!

Шизүка:       Энэнээс атгаарай.

Хурдан!

Үүгээр татъя.

Хурдан!

Бүгд:             Татаад, татаад, татаад.

Жайан:  А, аврагдлаа.

Баярлалаа, Шизүка.

Чи миний амийг аварлаа.

Багийн ахлагчийн үүргийг чамд өгье.

Зөвшөөрч байгаа биз дээ?

Та хоёр.

Хоёул:           Мэдээж бүрэн зөвшөөрч байна.

Нобита: Бүр норчихлоо...

Дораэмон:    Нобитагийн байгаа газар энэ хавьд

байх ёстой юмсан...

Шизүка:       Энэ юу вэ?

Тэр утаа!

Дораэмон:    Нобита байна.

Тэр гал түлж, байрлалаа зааж байна.

Шизүка:       Нобита ч бас хичээж байгаа юм байна!

Жайан:  Хүлээж байгаарай, Нобита.

За, нэг амьсгаагаар явцгаая.

Нобита: Дулаахан байна.

Халуун байна.

Дораэмон:    Яараарай!

Бараг ирлээ.

Жайан:  Яасан бэ?

Шизүка:       Ямар нэг юм бидэн рүү ирж байна.

Жайан:  Ямар нэгэн юм гэж үү?

Дораэмон:    За, буугаа бариад бэлдэж байна.

Юу ч байсан хүрээд ир.

Хулгана.

Шизүка:       Дораэмон, сэрээч дээ.

Жайан:  Аа, тийм.

Энийг хүрт.

Шизүка:       Болчихлоо.

Сүнэо:          Жайан үнэхээр мундаг!

Жайан:  За, одоо зугтацгаая!

Шизүка:       Дахиад ирлээ.

Жайан:  Дахиад нэг удаа.

Энийг хүрт.

Юу вэ?

Сүнэо:          Дуусчихсан байна.

Жайан:  Юу?

Шизүка:       Зугтацгаая.

Жайан:  З, за!

Дораэмон!

Босоорой.

Өөр ямар нэг юм гаргаад ирээч.

Сүнэо:          Болохгүй нь.

Ухаан алдчихсан байна.

Шизүка:       А, мухар зам байна.

Жайан:  Баларлаа.

Сүнэо:          Уучлаарай!

Битгий ир л дээ.

Жайан:  Хараал ид!

Сургуулийн ард талын ууланд үхнэ гэж үү?

Хараал ид!

Шизүка:       Аюултай!

Дораэмон:    Аа, үхэх нь.

Өө, Нобита!

Нобита: Дораэмон юу хийгээд байсан юм бэ?

Оройтлоо шүү дээ!

Дораэмон:    Өө, уучлаарай, уучлаарай.

Үнэндээ...

Жайан:  Одоо уурлах цаг биш шүү дээ.

Сүнэо:          Тийм шүү, хулгана...

Шизүка:       Ирлээ!

Жайан:  Зугтаарай.

Нобита: Дораэмон!

Ухаан алдахаасаа өмнө ямар нэг юм гарга.

Дораэмон:    Үүнийг хэрэглэе.

Үүгээр муу зүйл болохоос өмнө буцацгаая.

Нобита: Ойлголоо.

Бүгдээрээ, хурдан суу!

Шизүка:       Ирлээ!

Дораэмон:    Яараарай, Нобита.

Нобита: Дахиад жоохон.

За!

Жайан, эргүүлээрэй.

Жайан:  Надад даатга!

Гурав аа ий. Эргээрэй.

Шизүка:       Хурдан!

Сүнэо:          Жайан!

Дораэмон:    Жайан, дахиад нэг удаа.

Жайан:  Энэ удаа болно доо.

Болчихлоо.

Дораэмон:    Нобита!

Нобита: Мэдэж байна!

Хөдөллөө.

Сүнэо:          Жайан, хурдан суу!

Жайан:  Мэдэж байна аа.

Сая би үнэхээр сайн эргүүллээ шүү.

Яана аа...

Хүрч чадахгүй дээ, май!

Одоо хурдан хөөрөөрэй.

Нобита: Мэдэж байна, мэдэж байгаа ч гэсэн...

Шизүка:       Дахиад ирлээ.

Жайан:  Юу?

Нобита?

Нобита: Мэдэж байна аа.

Дораэмон:    Нобита урагшаа хараарай.

Нуур байна.

Сүнэо:          Ийм байж болохгүй ээ, ээж ээ?

Шизүка:       Сүнэо?

Жайан:  Нобита, хурдлаарай.

Нобита: За, хөөрөөд.

Дораэмон:    Чадчихлаа, Нобита.

Нобита: Тэглээ шүү.

Бүгд:             Чадлаа.

Жайан:  Баяр хүргэе, Нобита.

Үнэхээр агуу адал явдал байлаа шүү.

Шизүка:       Тийм шүү, үнэхээр адал явдал байлаа.

Сүнэо:          Би дахиад ийм аялалд гарвал заавал

хамт явна.

Жайан:  Би ч гэсэн.

Шизүка:       Би ч гэсэн. Адал явдалд дуртай.

Нобита: Агуу аялал гээд юу яриад байгаа юм?

Дораэмон:    Зөндөө их юм болсон доо...

 

Дораэмон хүүхэлдэйн кино 74-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Икэүчи

Нобитагийн бага ангийн багш

Үрасава

Нобитагийн аавын талархаж явдаг хүн.

 

Талархал.

Жайан:  Хөөе, Нобита.

Сүнэо:          Нобита, Нобита.

Нобита: Яасан бэ?

Жайан:  Бид нар ингээд бэйсбол тоголно.

Сүнэо:          Тэгээд Нобитаг...

Нобита: Болно оо. Өнөөдөр төлөвлөгөө байхгүй.

Сэтгэл санаа сайхан байна.

Сүнэо:          Цүнхнүүдийг гэрт аваачиж тавиад ир.

Нобита: Юу? Яагаад би гэж?

Жайан:  Зүгээр ээ, аваачиж тавиад ир.

Сүнэо:          Төлөвлөсөн ажил байхгүй гэсэн биз дээ?

Нобита: Би яавал сэтгэл амар хөгжилдөх юм бол оо?

Хөөе чи, Сүнэогийн гэрийг мэднэ биз дээ?

Энийг тавьчихаад ирээч.

Чи чинь Жайаны нохой биз дээ?

Бас зугатаад гараад ирчихсэн үү?

Болохгүй шүү дээ.

Энийг аваад гэртээ хариарай.

Дургүй байвал яахав дээ...

Баяртай.

Дораэмон:    Нобита яагаад харьж ирэхгүй байна?

Ямар нэг юм болоогүй байгаа?

Олчихлоо!

Ийм газар юу хийж байгаа юм?

Нобита?

Яасан бэ?

Нобита: Би энэ байдлаас үнэхээр залхаж байна.

Хэн нэгэн надад юм хэлвэл би шууд

хийж өгдөг.

Тэгсэн хэрнээ хэн ч миний хэлснийг

сонсож өгөхгүй.

Би ийм л заяатай төрсөн юм байна.

Ийм хөөрхийлөлтэй амьдралаар яах юм?

Дораэмон:    Тэнэгтээд байгаарай, Нобита.

Нобита: гэж бодсон ч сэлж чадахгүй

болохоор больчихсон.

Дораэмон:    Тэгэхээр, бүгд чиний үгийг сонсвол

болох нь тэ?

Нобита: Тийм ээ.

Дораэмон:    Тэгвэл...

Талархал багаж.

Нобита: Энэ юу вэ?

Дораэмон:    Үүнийг зүүчихвэл хэн ч чиний үгийг сонсоно.

Нобита: Үнэхээр үү?

Дораэмон:    Юу ч хэлсэн талархлын үг шиг сонсогдоно.

Нобита: Хөөх, туршиж үзье.

Энийг тэрийг Дораэмон.

Ягаан манан дотор цэцгийн дэлбээ?

Ямар нэг ариун зүйл болж байгаа мэт байна.

Дораэмон:    Нобита минь, намайг дуудан соёрхсон уу?

Ямар нэгэн хэрэг гараа юу?

Нобита: Тэгвэл энэ цүнхийг Сүнэо, Жайан хоёрын

гэрт хүргээд өгөөч.

Дораэмон:    Ямар талархмаар үг вэ?

Би Дораэмон, ийм сайхан зүйлийг

анх удаа сонсож байна.

Тэгвэл би хүргэж өгчихөөд ирье.

Нобита: Хэтрүүлээд байх шиг байна.

Албаар хийгээгүй гэж үү?

Би ирлээ.

Ээж:              Нобита, хаагуур тэнэж байгаад ирэв?

Нобита: Уучлаарай.

Ээж:              Аа, уучлаарай гээд ямар сайхан

талархмаар үг хэлж байна вэ?

Нобита: Үгүй ээ, тийм ч биш ээ.

Ээж:              Дахиад ямар нэг юм хэлээч.

Нобита: Тэгвэл, заримдаа гэрийн даалгаврыг минь

хийж туслах уу?

Ээж:              Заа.

Гэрийн даалгавар, гэрийн даалгавар,

гэрийн даалгавар

Нобитагийн гэрийн даалгаврыг хийнэ дээ.

За, тухтай унтаарай.

Хүлээж бай.

Яахлаараа ээж нь гэрийн даалгавар

хийдэг бил ээ?

Нобита: Хийж өгнө гэсэн болохоор л гуйсан шүү дээ.

Ээж:              Тийм, тийм байсан. Хийж өгье.

Баяртайгаар хийж өгье.

Хачин. Яаж бодсон ч хачин.

Хачин байна.

Нобита: Гайхалтай! Энэ хэрэгсэл жинхэнэ

юм шиг байна.

Энэ байхад одоо бүгд миний хүслээр байна.

Дораэмон:    Талархлын багажийг буцаагаад авъя.

Яагаад гэвэл Нобита чинь...

Нобита: Хөөе!

Дораэмон?

Дораэмон:    Нобита талархлын багажийг буцаагаад өг.

Нобита: Чадахгүй ээ.

Дораэмон:    Чи тэгээд л шууд хөөрч,

үймээн тарьдаг шүү дээ!

Хүлээж бай.

Нобита: Хөөх, нохойд ч үйлчилдэг юм байна.

Гараа өг.

Дээшээ бос.

Эргээд.

Илүү хурдан.

Бүр илүү хурдан.

Сайн байна.

Үнэхээр сайн үйлчилж байна.

Жөйан:  Хөөе! Юу хийгээд байна! Хурдан шид!

Нобита: Хийж байна, хийж байна.

За, би ч бас орж тоглоё.

Жайан:  Юу гэнэ ээ!? Чадахгүй байж битгий олон

юм ярь. Чаддаг ч юм шиг.

Гайхалтай үг байна. Бид дэлхийн

хамгийн аз жаргалтай хүмүүс.

За, ор, ор! Миний оронд.

Нобита: За.

Сүнэо:          Нобитаг оруулах юм бол үнэхээр

хожигдоно шүү.

Жайан:  Чимээгүй. Нобита гуай орохыг хүсэж байхад.

Сүнэо:          Гэхдээ л... за, за.

Энийг барьж чадах уу?

Нобита: Сайн шидлээ.

Сүнэо:          Хараач дээ.

Нобита: Баригдахгүй бөмбөг шидэхээ боль.

Сүнэо:          Тийм, тийм байсан. Ямар сайхан зүйл

хийж байна аа?

Нобита: Би цохигч хийх дуртай.

Хүүхэд: Тэг, тэг.

Нобита: Гэхдээ, юм хийх болгонд

манан гарч ирээд хэцүү юм аа.

Жайан:  Банзай! Нобита гуай цохих нь.

Сүнэо:          Тэгвэл шидлээ шүү.

Сүнэо хүчтэй шидэх юм аа.

Сүнэо:          Ямар талархмаар үг вэ?

Нобита: Бөмбөг хөдөлгөөнтэй болохоор

цохиж чадахгүй байна.

Сүнэо:          Та хичээгээрэй.

Жайан:  Нобита гуай! Хоумран хийгээрэй.

Нобита: Саяынх тоглосон шүү.

Хүүхэд: Тэгэлгүй яахав.

Нобита: Юу?

Юу?

Хоумран биз дээ?

Хүүхэл: Тийм ээ.

Сүнэо:          Та үнэхээр Хоумран хийж чадлаа шүү дээ!

Нобита: Тоглох хүсэл алга.

Бүгдээрээ бэйсбол тоглохоо боль.

Бүгл:             Тийм ээ, больцгооё. Больцгооё.

Нобита: Шизүка ч бас нааш ир.

Шизүка:       За. Тэгье, тэгье.

Би Нобитагийн хажууд үргэлж байх болно.

Бүгл:             Сайн байна! Сайн байна! Нобита гуай!

Нобита: Жүүс уумаар байна.

Бүгл:             Таалагдвал уугаарай.

Нобита: Зууш байхгүй юм уу?

Бүгл:             За, май.

Май.

Сайн байна! Сайн байна! Нобита гуай!

Дораэмон:    За байз, Нобита хаашаа явчихав?

Талархлын багажийг заавал буцааж

авна даа.

Тэр юу вэ? Очъё.

Нобита: За, бүгдээрээ сонс.

Хэрээний өнгө цагаан биз дээ?

Сүнэо:          Тийм ээ, цав цагаан байна.

Бүгд:             Цагаан байна, цагаан байна.

Нобита: Нар баруунаас манддаг биз дээ?

Жайан:  Мэдээж хэрэг. Нар баруунаас манддаг.

Бүгл:             Баруунаас! Баруунаас!

Нобита: Би энэ ертөнцийн хамгийн мундаг хүн.

Бүгд:             Нобита гуай дэлхийн нэг номер.

Дораэмон:    Нобита?

Хөөрч баясаад байхаа боль.

Нобита: Ямар ч хамаагүй үг сонсдог учраас

болихгүй ээ.

Дораэмон:    Үнэхээр талархмаар үг байна.

Бүгл:             Нобита гуай! Нобита гуай! Нобита гуай!

Жайан:  Нобита!

Хүлээж бай, зэвүүн амьтан минь.

Нобита: Хүлээгээрэй, хүлээгээрэй.

Хүлээж байгаарай.

Үнэхээр талархмаар үг байна шүү.

Үнэхээр хөгжилтэй байна.

Хийе! Баяртайгаар хийе.

Хөөх ямар талархмаар үг вэ?

Хөгжилтэй байна.

 

Зочны өрөөнд байгаа хүн.

Нобита: Ээж ээ.

Шизүка:       Нобита?

Нобита?

Гэрийн даалгавраа хамт хийнэ гэсэн хэрнээ

унтаад л байх юм.

Нобита: Яаж бодохыг биш, хариултыг хэлээд өгөөч.

Тэгээд хурдхан дуусгаад тоголъё.

Шизүка:       Тийм юм ярьж байгаа чинь үнэхээр муу байна.

Нобита: Би угаасаа тэнэг шүү дээ.

Шизүка:       Тэгж хэлээгүй байна шүү дээ.

Мэдэхгүй ээ, харьлаа.

Нобита: Харьж л байхгүй юу.

Дораэмон:    Тэр чинь чиний буруу.

Шизүка чамд санаа тавьж хэлж байгаа юм.

Чамд ингэж сайн ханддаг

өөр охин байхгүй биз дээ?

Шизүка болохоор чам шиг бардам,

тэнэг зантай хүнтэй гэрлэх ч юм билүү.

Нобита: Тэр чинь...

Дораэмон:    Тэгээд чи иймэрхүү зүйл хийгээд байвал

юу болохыг мэдэхгүй шүү дээ!

Аав:               Дораэмон, ямар нэг зүйл хийж өгч болох уу?

Би энэ хүнд маш их төвөг удсан.

Гэнэт нүүгээд явчихаж.

Баярлалаа ч гэж хэлж чадаагүй.

Тэр л санаа зовоогоод байдаг юм.

Дораэмон:    Тэр хүнтэй уулзмаар байна уу?

Аав:               Тийм ээ, баярлалаа гэж хэлмээр байна.

Гэхдээ хаана амьдардгийг нь мэдэхгүй.

Дораэмон:    Уулзаж болно оо.

Аав:               Нээрээ юу?

Дораэмон:    Надад даатгачих.

Зочны өрөөнд байгаа хүн.

Энэ тус хүргэсэн хүн эсвэл

уучлалт гуйх хүнийхээ нэрийг хэлээд нээвэл

тэр хүнтэй уулзуулдаг юм.

Аав:               Нээрээ юу?

Дораэмон:    Хаалганы өмнө зогсоорой.

Уулзмаар байгаа хүнийхээ нэрийг хэлээрэй.

Аав:               Үрасава гуай.

Үрасава:       Өө, Ноби.

Аав:               Үрасава гуай!

Үрасава:       Огт өөрчлөгдөөгүй байна шүү.

Аав:               Үрасава гуай ч гэсэн.

Нобита: Гайхалтай.

Дораэмон:    Орон зайн зам болж байгаа юм.

Нобита: Хөөх.

Үрасава:       За дараа уулзъя.

Аав:               Маш их баярлалаа.

Сайн сууж байгаарай.

Үрасава:       Дахиж холбоо барина аа.

Аав:               Баярлалаа. Зүрхэнд байсан удаан хугацааны

хүнд ачаа арилчихлаа.

Дораэмон:    Үнэхээр сайн болжээ.

Аав:               Баярласнаа илэрхийлээд Дораяки авч өгье.

Дораэмон:    Хөөх тийм үү?

Аав:               Хэд ч байсан болно шүү.

Дораэмон:    Тэгвэл зөндөө ихийг авахуулъя.

Нобита: Шизүкатай уулзъя.

Шизүка.

Шизүка:       Аа, Нобитад хамгийн дургүй.

Нобита: Бүрмөсөн дургүй болчихлоо.

Одоо болохгүй нь.

Шизүкагаас өөр надад сайн ханддаг

охин байхгүй.

Байгаа юм байна. Тэр охин.

Нэгдүгээр ангид байхад... Гадаа...

Том юм аа.

Жайан:  Нобита, тэнд хар өнгөтэй

цагаан баавгай байна лээ шүү.

Нобита: Нээрээ юу?

Сүнэо:          Тас хар өнгөтэй цагаан баавгай байсан.

Нобита: Нээрээ юу?

Би үзчихээд ирье.

Нээрээ тийм байна. Хар өнгөтэй

цагаан баавгай байна. Гайхалтай.

Бүгдээрээ хаашаа явчихав?

Жайан? Сүнэо?

Шизүка? Багш аа?

Тийм ээ, тэр охин байсан.

Ганцхан удаа ч гэсэн надад сайн хандсан.

Шизүка байхгүй ч гэсэн надад

сайн ханддаг хүн байгаа.

Гэхдээ...

Хэн гэдэг юм бол оо?

Царай ч тэр, нэр нь ч тэр толгойд

орж ирэхгүй байна.

Тэр үед юу хийхээ мэдэхгүй байсан

болохоор сайн санахгүй байна.

Тийм ээ, багшаас асуувал болох юм байна.

Икэүчи багш 3-р ангид байхад

манай сургуулиас явчихсан.

Одоо зүгээр байгаа болов уу?

Икэүчи багш.

Багш аа?

Икэүчи: Нобита?

Нобита: Тийм ээ.

Икэүчи: Хөөх, удаан уулзсангүй шүү.

Тийм, тийм. Тийм явдал болсон шүү дээ.

Нобита: Та тэр охиныг мэдэх үү?

Икэүчи: Сайн санахгүй байгаа ч...

Ботако биш үү?

Нобита: Ботако?

Икэүчи: Хорхой шавьжнаас айдаггүй болохоор

тэр байсан юм болов уу?

Нобита: Ботако байсан юм уу?

Үгүй, үгүй, багшийн буруу байж

магадгүй шүү дээ.

Жайан:  Ботако биш үү?

Сүнэо:          Харин тийм.

Нобита: Сайн санаач дээ. Амьтны хүрээлэнд,

намайг тоглоом тохуу хийхэд...

Жайан:  Чамд хэдэн зуун удаа тоглоом хийж

байсан гэж бодож байна?

Сүнэо:          Нэг бүрийг нь санахгүй шүү дээ.

Нобита: Үнэхээр Ботако байсан юм болов уу?

Үнэхээр хорхой шавжнаас айдаггүй охин

байсан шүү.

Одоо ингэхээс өөр аргагүй.

Нэгдүгээр ангийнхан бүгд!

Нэг нэгээр нь асууя.

Дораэмон:    Юу хийж байгаа юм?

Нобита: Гуйя, туслаарай.

Дораэмон:    Хэрэгсэл ашиглах аргыг сайн мэдэхгүй байж

дураараа ашиглахаар ингэж байгаа юм.

Тэр хүн энд байхгүй ээ.

Нобита: Ашгүй дээ.

Дораэмон:    Хэнтэй уулзмаар байсан юм?

Нобита: Тийм зүйл боллоо.

Дораэмон:    Нэрийг нь мэдэхгүй ч байсан зүгээр ээ.

Нобита: Юу?

Дораэмон:    Төвөг удсан тэр үеийг эргээд бодвол

уулзаж чадна шүү дээ.

Нобита: Нээрээ юу?

Дораэмон:    Тийм ээ, туршаад үзээч.

Нобита: За тэгвэл.

Үнэхээр Ботако юм болов уу?

Дораэмон:    Хэн байсан ч яах вэ дээ,

тус хүргэсэн юм чинь.

Нобита: Тийм шүү.

Нэгдүгээр ангид амьтны хүрээлэнд

төөрсөн байхад

Багш руу аваачиж өгсөн хүүхэд.

Жайан:  Нобита! Дахиад л чи юу?

Нобита: Түр хүлээгээрэй.

Жайан:  Яасан?

Нобита: Би саначихлаа.

1-р ангид амьтны хүрээлэн үзэж байхад...

Төөрсөн байсан намайг багшид аваачиж өгсөн хүн

Жайан байсан биз дээ?

Жайан:  Аа, тэгж хэлэхээр тийм зүйл болсон байх.

Нобита: Тийм зүйл болоо юу?

Жайан...

Жайан:  Юу вэ? Яасан?

Нобита: Жайан, тэр үед тусалсанд баярлалаа.

Жайан:  Юу вэ? Эвгүй юм бэ!

Нобита: Хорхой шавжин дунд уйлж байсан

намайг аварч өгсөнд.

Жайан:  Шавьж аа?

Сая ч бас тийм юм яриад байсан.

Би биш шүү!

Тэр үед үнэхээр...

Нобита, энд байсан юм уу?

Ашгүй дээ.

Нобита: Тийм үү? Тийм байсан юм уу?

Жайан:  Гэхдээ тэр ямар ч хамаагүй. Хаачих нь уу?

Нобита: За яг энэ удаа.

1-р ангид байхад төөрсөн байсан намайг

хорхой шавьжнаас аварч

Жайан дээр аваачиж өгсөн хүүхэд.

Шизүка?

Шизүка:       Нобита?

Нобита: Шизүка, гэхдээ чи хорхой шавьжинд

үнэхээр дургүй байж...

Саначихлаа. Нээрээ тийм.

Шизүка байсан байна.

Шизүка:       За, битгий уйлаарай.

Нобита: Шизүка байсан юм байна.

Шизүка:       Яасан бэ, Нобита?

Нобита: Шизүка, баярлалаа.

Түрүүний явдалд уучлаарай.

Шизүка:       Намайг ч гэсэн.

Сая хэтрүүлчихсэн.

Нобита: Үнэхээр их баярлалаа.

Шизүка:       Яасан бэ, Нобита? Юу болоо вэ?

Хачин байх чинь.

 

Дораэмон хүүхэлдэйн кино 75-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

 

Шидэт Шизүка.

Эгч 1:            Баяртай, үнсгэлжин.

Эгч 2:            Бид хоёрын өрөөг сайн цэвэрлээрэй.

Хойд ээж:     Хувцсаа ч угаагаарай.

Эгч 1:            Хөгжилтэй байна байх даа.

Үнсгэлжин: Яагаад ганцхан би гэж...

Шизүка:       Уйлах хэрэггүй ээ, Үнсгэлжин.

За үүгээр үдэшлэг рүү яваарай.

Үнсгэлжин: Баярлалаа! Таны нэр хэн бэ?

Шизүка:       Би бол Шидэт Шизүка.

Зөв хүмүүсийн талд зогсдог.

Аз жаргалтай байгаарай! Баяртай!

Нобита: Хэн аз жаргалтай байна гэж?

Шизүка:       Юу ч биш ээ.

Нобита: Юу ч биш биш шүү дээ.

Ганцаараа үглэж, шүүрэн дээр мордоод...

Шизүка:       Хэнд ч хэлэхгүй гэж амла.

Нобита: Амлая.

Шизүка:       Хүүхэд шиг гэж битгий инээгээрэй.

Нобита: Шизүкагийн өмнө юу гэж инээх вэ дээ.

Шизүка:       Би багаасаа л шидтэн болохыг

мөрөөддөг байсан.

Үлгэр шиг ид шидээр хурдан,

хурдан юуг ч хийж

хүнд тусалж чадвал ямар хөгжилтэй

байх бол оо гэж боддог.

Нобита: Гайхалтай! Ямар сайхан юм бэ!

Шизүка:       Үнэхээр, үнэхээр тэгж бодож байна уу?

Нобита: Мэдээж! Хүнд туслахыг хүсэх чинь

гайхалтай шүү дээ!

Тэр мөрөөдлийг чинь би заавал биелүүлнэ!

Шизүка:       Нээрээ юу?

Нобита: Надад даатга.

Дораэмон:    Хүнийг шидтэн болгох багаж гэж

байхгүй шүү дээ.

Нобита: Байхгүй юм уу?

Дораэмон:    Байнга хэлдэг ч гэсэн чи маш хариуцлагагүй.

Сайн бодохгүйгээр шууд хийдэг.

Нобита: Миний буруу.

Хүнд тусалмаар байна гэсэн Шизүкагийн

сайхан сэтгэлд

сэтгэл хөдөлж би хариуцлагагүй

хандсан байна.

Шизүка сэтгэлээр унах байх даа.

Мөрөөдөлгүй ертөнц юм аа.

Дораэмон:    За...

Нобита: Тэгвэл шидтэн болгох багаж гаргаж өгөх үү?

Дораэмон:    Тийм багаж байхгүй гэсэн шүү дээ.

Нобита: Тэгвэл яах юм бэ?

Дораэмон:    Шизүка ид шидээр туслахыг хүссэн хүнээ

олвол би тохирох багаж өгье.

Тэгж болно биз дээ?

Нобита: Тэгж болох ч юм уу.

Шизүка:       Баярлалаа, Дораэмон.

               Тэгвэл эхлээд нисдэг шүүр өгөөч.

Түүгээр нисэж тус хэрэгтэй хүн хайна.

Дораэмон:    Такэкоптер болохгүй юу?

Шизүка:       Болохгүй ээ! Шидтэн юм чинь шүүрээр л

нисэх ёстой.

Дораэмон:    Амьгүй биетийг ховсдох мегафон!

Нобита: Амьгүй биет ээ?

Шизүка:       ховс оо?

Дораэмон:    Энэ бол амьгүй зүйлийг ховсддог багаж юм.

За харж байгаарай.

Чи бол нисдэг шүүр! Нисдэг шүүр!

Шүүрнүүд дотор ч сонин нь байдаг юм байна.

Нобита: Манай гэрийнхийг хэрэглэе.

Дораэмон:    За чи бол нисдэг шүүр!

Нисдэг шүүр болоорой!

Шизүка:       Яаж унах вэ? Сайн чадахгүй байна.

Дораэмон:    Нэлээн их дасгал хэрэгтэй юм байна.

Шизүка:       Унаж чаддаг болчихлоо.

Нобита: Шизүкагийн хөдөлгөөний мэдрэмж сайн юм аа.

Дораэмон:    Хаанаас ч харсан шидтэн шиг

харагдаж байна.

Шизүка:       Гэхдээ энэ хувцас жаахан...

Нобита: Хувцас?

Шизүка:       Нөгөө шидтэн шиг хувцас.

Дораэмон:    Хувцас солих камер!

Шизүка:       За энийг хийгээрэй.

Нобита: Гоё юм аа.

Шизүка:       Түр хүлээгээрэй.

Миракл Шизүрү!

За дараарай.

Дораэмон:    За ойлголоо.

 

Шизүка:       Дахиад хийе, Миракл Шизуру гэж

хэлэхэд дараарай.

Дораэмон:    За.

 

Шизүка:       Миракл Шизүрү.

Аа, гоё юм аа.

Нобита: Шизука, одоо тусламж хэрэгтэй хүнээ олох

хэрэгтэй байх аа.

Дораэмон:    Харин тийм ээ.

Шизүка:       Тийм. Хаа нэгтээ тусламж хэрэгтэй хүн

байгаа болов уу?

Дораэмон:    Тусламжийн малгай.

Нобита: Тусламжийн малгай?

Дораэмон:    Тусламж хэрэгтэй, тусламж гуйж байгаа

хүн байвал...

Ингэж зааж өгдөг юм.

Шизүка:       Баярлалаа.

Нобита: Үнэхээр сайхан зохиж байна. Одоо хаанаас ч

харсан Шизүка ид шидтэн шиг байна.

Дораэмон:    Тусламж хэрэгтэй хүнд туслах багажийг

би өгөх болохоор санаа зоволтгүй.

Шизүка:       Баярлалаа, Дораэмон.

Яваад ирье.

Нобита: Үнэхээр сайхан нисэж байна.

Дораэмон:    Мөрөөдөл нь биелсэнд баяртай байна.

Шизүка:       За, хаа нэгтээ тусламж хэрэгтэй хүн

байгаа болов уу?

Энэ чиглэлд тусламж хэрэгтэй хүн

байгаа юм байна.

Ээж:              Арай ч дээ, манай шүүр хааччихсан юм бол?

Цэвэрлэгээ хийж чадахгүй болоод

хэцүү байна.

Хурдхан хайгаад ир.

Нэмээд гадаахыг ч цэвэрлүүлнэ шүү.

Шизүка:       Уучлаарай, би шүүрийг чинь авчихсан болохоор.

Нобита: Зүгээр ээ, зүгээр.

Шидтэн болсон юм чинь.

Шизүка:       Гэхдээ...

Тийм ээ. Амьгүй биетийг ховсдогч

мегафоныг түр өгөөч.

Дораэмон:    Өгч болно, гэхдээ юунд хэрэглэх гэж

байгаа юм?

Шизүка:       Чи бол шүүр! Шүүр болоорой!

За үүнийг хэрэглээрэй.

Нобита: За, цэвэрлэж байна, цэвэрлэж байна!

Дораэмон:    Шизүка шидтэний ачаар шүү дээ.

Шизүка:       Гэхдээ ингээд Дораэмоноос нэг нэгээр нь

багаж гуйх нь төвөгтэй юм аа.

Олон хүнд туслахыг хүсэж байна.

Дораэмон:    Ойлголоо.

Хэсэг хугацаанд илүү халаасаа өгье.

Шизүка:       Дораэмон, баярлалаа.

Энэ халаас байхад юуг ч хийж чадна.

Гэхдээ тусламж хэрэгтэй хүн тийм ч

олон байхгүй юм шиг.

Удаан явахаар өгзөг жаахан...

Шидтэнгүүд бүгд өвддөг байсан юм болов уу?

Энэ чиглэлд.

Ойрхон байна.

Тэр охин байна, тусламж хэрэгтэй юм байна.

Яасан бэ?

Одоо битгий уйл. Эгчдээ учрыг нь яриад өг.

Охин:            Найзынхаа төрсөн өдрийн

үдэшлэгт уригдсан ч

ээж миний хамгийн дуртай хувцсыг

хими цэвэрлэгээнд өгчихсөн.

Шизүка:       Зүгээр ээ. Шизүка шидтэн би ид шидээр

чамд тусалъя.

Хувцас сольдог камер.

Охин:            Хөөх, гоё даашинз байна.

Шизүка:       За, төрсөн өдрийн үдэшлэг рүү яваарай.

Охин:            Гэхдээ тэр хүүхдийнх рүү галт тэргээр нэг

цаг явдаг. Одоо амжихгүй.

Шизүка:       Зүгээр ээ. Эгчид нь хийж чадахгүй

зүйл гэж байхгүй.

Охин:            Тийм ээ, шидтэн эгчээ баярлалаа.

Шизүка:       Хөгжилтэй юм аа! Илүү олон хүнд тусалъя.

Хаа нэгтээ тусламж хэрэгтэй хүн байна уу?

Та хоёр хэцүү байдалд байх шиг байна.

Жайан:  Шизүка?

Шизүка:       Үгүй ээ, би бол шидэт Шизука.

Би та нарт тусалъя.

Ид шидийн гар.

Аваарай, шидэт гар минь.

За, май.

Сүнэо:          Баярлалаа.

Шизүка:       Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Хүүхдүүд ээ.

Сүнэо:          Юу болсон бэ?

Жайан:  Шидэт Шизүка?

Шизүка:       Баярлалаа, үнэхээр хөгжилтэй байлаа.

Нобита: Шизүка мөрөөдлөө биелүүлээд сайн боллоо.

Дораэмон:    Хөгжилтэй байсан бололтой.

Шизүка:       Тийм ээ, маш их.

Хувцас, шүүрнээсээ салах жаахан

гунигтай байна.

Нобита: Дараа дахиад шидтэн болж болно шүү дээ.

Дораэмон:    Хүмүүст туслах чинь сайн хэрэг.

Нобита: Тийм их аз жаргалтай байсанд би ч бас

баяртай байна.

Дораэмон:    Тийм ээ, энэ үнэхээр гайхалтай зүйл байлаа.

Нобита: Юу вэ?

Хэн нэгэнд тусламж хэрэгтэй байна.

Дораэмон:    Хэн юм бол оо? Ийм орой.

Шизүка:       Намайг уучлаарай, өршөө л дөө.

Би дахиж тэгэхгүй ээ. Хаалгаа нээ л дээ.

Шизүка ээж: Болохгүй. Ийм орой болтол гадуур тэнээд

манай гэрт ийм хүн байхгүй.

Нобита: Яах вэ?

Дораэмон:    Хүнд туслаад оройтсон шүү дээ.

Шизүка:       Ээж ээ, онгойлго л доо.

Уучлаарай, дахиж ингэхгүй ээ.

 

Шизүкагийн сэтгэлийн гүн дэхь нууц.

Охин 1: Сүнэо байсан биз дээ?

Шизүка:       Бүгдээрээ харсан уу?

Өчигдөр сайн байсан шүү.

Нобита: Юу зүгээр юм бол оо?

Толгой эргэчихлээ.

Ямар нэг арга хэлээч.

Мөнгө үрэхгүй ч баярлуулах Шизүкад өгөх

төрсөн өдрийн бэлэг хэлээч.

Дораэмон:    Өөрөөс нь асуувал зүгээр.

Нобита: Арай ч дээ. Төрсөн өдрийн

бэлэг гээд байхад.

Гайхшруулмаар байна.

Дораэмон:    Ойлголоо. Гэхдээ өөрөөс нь асуухгүйгээр

бодлыг нь мэдэж болно.

Нобита: Тэгж болдог юм уу?

Дораэмон:    Эхлээд надад Шизүкагийн нэг юм хэрэгтэй.

Нобита: Нэг юм аа?

Дораэмон:    1 ширхэг үс эсвэл хумсны хэлтэрхий гэх мэт.

Нобита: Ойлголоо.

Шизүка, нэг ширхэг үс өгөөч.

Тийм зүйл хэлж болохгүй шүү дээ.

Дораэмон:    Үс авах толь.

Энд чамайг харж байгаад

гараа оруулвал

Нобита: Хэн бэ? Өвдөж байна.

Дораэмон:    Ямар байна? Их хэрэгтэй багаж шүү.

Нобиат: Ойлголоо. Нөгөө хүн нь юу хийснийг нь

мэдэхгүй юм байна.

Шизүка:       Юу болоо вэ?

Нобита: Үгүй ээ, нээх сүртэй зүйл биш ээ.

Толинд харангаа...

Шизүка:       Гэнэт хорсоод явчих чинь...

Нобита: За дараа уулзая.

Дораэмон?

Дораэмон:    Анкет.

Биеийн бүх хэсгүүдэд хүний өвөрмөц

генийн мэдээлэл агуулагддаг.

Энд зөвхөн биеийн бүтэц төдийгүй,

хүний зан чанар, санаа бодол ч мөн агуулна.

Нобита: Тайлбар болно оо.

Ойлгохгүй байна.

Дораэмон:    Энэ үсийг мэдээллийг хайрцаг руу хийнэ.

001 гэж код оруулаад Шизүкагаас

хүссэн асуултаа асууж болно.

Гараад ирлээ.

За асуугаарай.

Нобита: За.

Нөгөө юу... чамд төрсөн бэлэг өгөх гээд...

Баярлаж байна уу?

Шизүка:       Ямар зүйл гэдгээс хамаарна.

Дораэмон:    Тэр ч тийм шүү.

Нобита: Тэгвэл би идэх юм өгвөл баярлах уу?

Бохь эсвэл шоколад, печень, чипс

Би 1 сарын хоолны мөнгөнөөсөө бага багаар

цуглуулсан.

Таалагдахгүй байх шиг байна.

Дораэмон:    Тийм ээ, таалагдахгүй байх шиг байна.

Нобита: За тэгвэл энийг бүтэн жил цуглуулсан.

Сэтгүүлийн цуглуулга ямар байна?

Цаашаа харчихлаа.

Дораэмон:    Мэдээж шүү дээ.

Асуултаа өөрчилвөл ямар вэ?

Чиний хамгийн их авахыг хүсэж байгаа зүйл юу вэ?

Шизүка:       Электрон төгөлдөр хуур.

Нобита: Тийм үнэтэй юм авч чадна гэж үү?

Дораэмон:    Хүсэж байгаа хоёр дахь зүйл нь?

Шизүка:       Гоёмсог даашинз.

Дораэмон:    Гурав дугаарх нь?

Шизүка:       Зөвхөн надад зориулсан теннисийн талбай.

Нобита: Чамайг ийм шуналтай хүн гэж

мэдсэнгүй явж.

Дораэмон:    Чамд хэр их мөнгө байгааг мэдэхгүй

байгаа шүү дээ.

Энэ байдлаараа бэлгээ сонгож чадахгүй

юм байна.

Сүнэо тэр хэд юу өгөх юм бол оо?

Нобита: Нээрээ тийм. Тэрийг судалж үзье.

Шизүка:       Хаа нэг тийшээ яарч байх шиг байна.

Нобита: Чи ёстой их үрэлгэн юм аа.

Сүнэо:          Миний бэлэг үү?

Үнэхээр гоё бэлэг шүү.

Шизүка үнэхээр их баярлах байх.

Гэхдээ юу гэдгийг нь хэлэхгүй ээ.

Нобита: Мэдье гэж бодохгүй байна.

Сүнэо:          Аа, тийм үү?

Нобита: За дараагийнх нь.

Тэкисүги гоё бэлэг бодсон байгаа

байх даа.

Жайан:  Чи яах гэж ирээ вэ?

Би завгүй байна.

Нобита: Үгүй ээ, тэр нөгөө...

Жайан:  Шизүкагийн бэлгийг бэлдэж байна.

Хурдхан яах гэж ирсэнээ хэл.

Нобита?

Өвдөж байна.

Хэн бэ? Муу новш. Хаана байна?

Дораэмон:    Нэг ширхэг л байхад болно шүү дээ.

Нобита: Айгаад хурдан авчихсан юм аа.

Дораэмон:    Код 002, 003, 004 бүртгэл амжилттай.

Нобита: Нөгөө... Шизүкагийн төрсөн өдрөөр Жайан

юу өгөх вэ?

Жайан:  Урлаг.

Би бүх зүрх сэтгэлээрээ бичиж зохиосон

дуугаа Шизүкад зориулах болно.

Нобита: Аа, юу вэ?

Тэрэнд огт хэрэггүй шүү дээ.

Дораэмон:    Хөөрхий Шизүка.

Нобита: Сүнэо Шизүкагийн төрсөн өдрөөр ямар

бэлэг өгөх вэ?

Сүнэо:          Манай аав телевизийн найруулагчтай

найзууд шүү дээ.

Ааваасаа гуйгаад номер нэг од

Тамака Хирошигийн гарын үсгийг авчихсан.

Дораэмон:    Шизүка чинь Тамака Хирошигийн

үнэнч шүтэн бишрэгч.

Нобита: Шизүка үнэхээр их баярлах байх.

Ялагдлаа, ялагдлаа.

Дораэмон:    Сандрахаа боль.

004 код байгаа шүү.

Нобита: Тэкисүги яаж ч хичээсэн Тамака Хирошигийн

гарын үсгээс илүү зүйл өгч чадахгүй.

Дораэмон:    Тэкисүги, Шизүкагийн төрсөн өдрөөр

ямар бэлэг өгөх вэ?

Тэкисүги:     Тод улаан өнгийн сарнай.

Өөрийн гараар маш болгоомжтой ургуулсан.

Цэцгийн баглаа болгоод өгвөл Шизүка

үнэхээр баярлах байх даа.

Дораэмон:    Сэтгэл хөдөлж байна.

Нобита, хоёулаа энэнээс илүү зүйл

бодож олох хэрэгтэй.

Нобита: Жишээ нь юу гэж?

Дораэмон:    Идэх юм байвал яах уу?

Нобита: Тийм, тэр хямд тусна шүү.

Шизүка юу хамгийн их идэх дуртай вэ?

Шизүка:       Чизкэйк миний 2 дахь дуртай зүйл.

Нобита: Хоёрдугаарх биш.

Дораэмон:    Хамгийн дуртай зүйл нь?

Шизүка:       Гурав дахь дуртай зүйл маань сүши.

Нобита: Хэлмээргүй байх шиг байна.

Дораэмон:    Тийм биш ээ. Багаж худлаа хэлж нуух

боломжгүй.

Хариулаарай. Шизүкагийн хамгийн

идэх дуртай зүйл нь юу вэ?

Нобита: Сонсогдохгүй байна.

Дораэмон:    Дууг нь чангалъя.

Нобита: Шизүка, чиний хамгийн идэх дуртай

зүйл чинь?

Шизүка:       Шарсан чихэрлэг төмс.

Хоёул:           Шарсан чихэрлэг төмс гэнэ үү?

Шизүка:       Би үргэлж уулнаас очиж түүж идэхийг

мөрөөддөг байсан.

Ичмээр байдалд орохгүйг хичээсэн.

Гэхдээ яалт ч үгүй шарсан чихэрлэг төмс.

Өлсгөлөн хүн шиг...

Дораэмон:    Тийм үү? Шарсан чихэрлэг төмс юм уу?

Нобита: Эцэст нь Шизүкагийн жинхэнэ сэтгэлийг

ойлгож авлаа.

Дораэмон:    Ням гарагийн тариалангийн сет.

Үүнийг ашиглаад их хэмжээний төмс ургуулъя.

Нобита: Тэгье.

Чадчихлаа.

Сүнэо:          Сайн байна, сайн байна.

Шизүка:       Баярлалаа.

Сүнэо:          Би энийг бэлэглэнэ. За май, Шизүка.

Шизүка:       Тамака Хироши? Хөөх!

Тэкисүги:     Миний сэтгэлийн бэлгийг хүлээн аваач.

Шизүка:       Сарнай?

Нобита: Та нар мэдэхгүй л байна даа.

Шизүкаг огт мэддэггүй юм байна.

Дораэмон:    Шизүка баяр хүргэе!

Нобита: Энэ бол зөвхөн сэтгэлийн бэлэг.

Гэхдээ чиний хамгийн дуртай зүйл.

Хоёул:           Шарсан чихэрлэг төмс. Шарсан чихэрлэг төмс.

Шарсан чихэрлэг төмс.

За, хүссэнээрээ идээрэй.

Шизүка:       Гэртээ харьцгаа.

Нобита: Яагаад тэгж их уурласан юм бол оо?

Дораэмон:    Харин ээ.

Back to episodes Go home