Doraemon 2025 70-72

70-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Сүнэогийн ээж

Эмэгтэй

Сүнэогийн аав

Эрэгтэй

 

Дораэмон:             Байгалийн ажиглалтын загвар цуврал

Нобита:          Пөөх! Аварга динозаврын модел! Ийм гайхалтай зүйлийг өмнө нь харж байгаагүй юм байна.

Сүнэо:             Энгийн загвар биш шүү дээ! Үүнийг “Гараж кит” гэдэг юм. Цөөн тоогоор үйлдвэрлэдэг болохоор их дэлгүүрүүдэд зардаггүй юм.

Жайан:           Гайхалтай юм аа!

Шизүка:         Бараг л хөдлөх гээд байгаа юм шиг санагдаж байх чинь ээ.

Нобита:          Иймэрхүү зүйлийг олж авах хэцүү биз дээ?

Сүнэо:             Та нар чадахгүй л болов уу, бараг боломжгүй.

Нобита:          Атаархчихлаа байна.

Шизүка:         Дараа уулзъя.

Нобита:          За!

Сүнэо:             За гэж хэлсэн нь нэг л сэжигтэй байна даа. Нобитад ямар нэг зүйл харуулбал тэр шууд Дораэмон руу уйлж гүйдэг дээ.

Нобита:          Дораэмон!

Сүнэо:             Тэгээд л гүйгээд очихоор нь Дораэмон ямар нэг зүйл гаргаж өгнө.
Бүр зуршил нь гээч. Сонин л юм даа.

Нобита:          Дораэмон! Нөгөө... Дораэмон!

Дораэмон:    Юу гэж? Ховор загвар уу?

Нобита:          22-р зуунд янз бүрийн загварууд байдаг биз дээ?

Дораэмон:    Мэдээж, олон зүйл бий л дээ.

Нобита:          Тэгвэл ямар загварууд байдаг вэ?

Дораэмон:    Тэгэхээр байна аа...Жишээ нь “Ирээдүйн Токио 22-р зуун” загвар нь маш алдартай. Хотын бүх барилга, метро, зам харилцааг зуу дахин жижигрүүлсэн загвар.

Нобита:          Хөөх! Би тэрийг чинь авмаар байна!

Дораэмон:    Гэхдээ тэрийг хийхэд цэнгэлдэх хүрээлэнгээс том өрөө хэрэгтэй, бас 30 жил болно шүү дээ.

Нобита:          Үүнээс арай хурдан хийх зүйл байхгүй юү?

Дораэмон:    Чи өөрөө хийх гэж үү? Больсон нь дээр дээ!

Нобита:          Яагаад?

Дораэмон:    Чи өмнө нь олон зүйлийг хийгээд… яг ганцаараа хийгээд дуусгасан нь байна уу? Яг дундаас нь орхидог биз дээ?

Нобита:          Битгий ингээд загнаад бай л даа!

Дораэмон:    За, ойлголоо доо, ойлголоо. Өө, яадаг юм билээ дээ. Байгалийн ажиглалтын хуванцар цуврал №1.

Нобита:          Энэ юу юм бэ?

Дораэмон:    Наадах чинь суурь нь байгаа юм. Энэ жижигхэн үрнүүд л гол нь байгаа юм даа. Энийг цавуугаар холбох хэрэгтэй.

Нобита:          Хэтэрхий жижигхэн болохоор хэцүү байна.

Дораэмон:    Би харин тавиурыг нь угсраад орхиё. Бэлэн болсон ширхэгийг навч дээр тавина.

Нобита:          Энд тавихад зүгээр үү? Хмм... За ингээд!

Дораэмон:    Бэлэн боллоо.

Нобита:          Юу гэнэ ээ? Боллоо гэж үү!? Энийг харуулбал бүгд инээж шоолох байх даа!

Сүнэо:             Энэ чинь юу болоод байгаа юм бэ? Нэг муу хуванцар загвар юм шив дээ. Бүр инээд хүрчихлээ байна.

Нобита:          Юун дуу гараад байна?

Дораэмон:    Зүгээр орхиё.

Нобита:          Тийм ээ, орхиё!

Дораэмон:    Нобита! Одоо энийг хар даа!

Нобита:          Хөдөлж байна! Тэгээд бүр хуванцар шүү!

Дораэмон:    Чиний хийсэн өндөг хагарлаа шүү дээ! Энэ загвар өсдөг юм шүү!

Нобита:          Үнэхээр тэгдэг юм уу?

Дораэмон:    Жинхэнэ авгалдай нэг өдөр өсөхийг 10 минутад харуулдаг болохоор
хэрвээ ажиглалтын тэмдэглэл хөтлөвөл зуны амралтын даалгавраа дор нь хийчихнэ!

Нобита:          Гайхалтай!

Дораэмон:    Хараач, одоо бүр авгалдай боллоо! Тэгээд тун удалгүй ар нуруу нь хагараад…

Нобита:          Хөөх! Эрвээхэй болчихлоо!

Дораэмон:    Бүрэн өсөөд ирэхээрээ буцаад өндөг болдог юм!

Нобита:          Сонирхолтой байна! Би дахиад үзмээр байна!

Дораэмон:    Энэ чинь тоглоом биш шүү дээ! Сурах зориулалттай юм!

Нобита:          Тийм үү! За юун сүртэй юм бэ дээ! Дахиад нэгийг өгчих! Тэгэх үү!
Шизүкад үзүүлэх гэсэн юм!

Дораэмон:    За тэг л дээ, Дора! Ингэж гуйгаад байхаар яах билээ дээ.

Нобита:          Аа, Шизүка! Түр хүрээд ирэх үү? Би чамд сонирхолтой загвар харуулна!

Сүнэо:             Дораэмонг ямар гайхалтай юм гаргаж ирэх бол гэж бодсон чинь навч, зүгээр нэг навч л байсан!

Жайан:           Нобитад яг тохирох л юм байна.

Сүнэо:             Хаашаа явж байгаа юм бэ, Шизүка?

Шизүка:         Нобита сонирхолтой загвар үзүүлье дээд дуудсан.

Сүнэо:             Аймаар их хөөрч, ядартлаа инээх байх даа!

Нобита:          Түргэлээрэй, түргэл! Одоо яг сайхан хэсэг нь!

Шизүка:         Юу гэж? Юу ч харагдахгүй байх шиг байх юм…

Нобита:          Сайн хараарай даа!

Шизүка:         Хүүе, тэр бөмбөг шиг юм юу вэ?

Нобита:          Өндөг!

Шизүка:         Хөөх, бүр авгалдай болчихлоо! Улам бүр томорч байна!

Нобита:          Жинхэнэ биш ээ! Хуванцар байхгүй юу даа!

Шизүка:         Миний дургүй амьтан байна, би мэлхийг үзэн яддаг!

Нобита:          Эргээд өндөг болчихлоо!

Шизүка:         Би гэртээ харилаа!

Нобита:          Аа, Шизүка! Уучлаарай! Би чамайг айлгах гэсэнгүй ээ!

Дораэмон:    Шизүка, би чамд илүү хөөрхөн зүйл гаргаж өгье!

Шизүка:         Айн?

Нобита:          Аль нь чамд таалагдаж байна?

Дораэмон:    Шувуу, загас гэх мэт төрдөг бүх амьтан бий!

Шизүка:         Би энийг авъя!

Дораэмон:    Хараацай юм байна!

Шизүка:         Гэхдээ өсөөд ирэхээрээ буцаад өндөг болдог гэж үү?

Дораэмон:    Хэрвээ электрон тогтворжуулагч тавибал тэр хэлбэрээрээ л үлдэнэ!

Шизүка:         Баярлалаа! Би одоо хариад хийгээд үзье!

Нобита:          Баяртай!

Сүнэо:             Шизүка? Ямар юм байна? Миний харахад тэнэг харагдаад баахан инээсэн.

Жайан:           Наадах чинь юу юм бэ? Хараацайн загвар уу?

Шизүка:         Тийм ээ, их сонирхолтой юм байна лээ! Өндөгнөөс гарч ирээд өсдөг загвар юм байна! Тэгэхээр би хурдхан хариад хийж үзэх ёстой! Баяртай!

Сүнэо:             Үгүй байлгүй дээ! Загвар өснө гэж үү?

Жайан:           Тийм шүү дээ! Тэгж болохгүй биз дээ!

Сүнэо:             Тийм ээ, боломжгүй л дээ, боломжгүй!

Жайан:           Зуушны цаг боллоо! За тэгвэл концертын хоёрдугаар хэсэг зуушны дараа!

Сүнэо:             Хөөе, тэсэхгүй нь ээ!

Жайан:           Баяртай!

Сүнэо:             Баяртай шүү! Эргэж ирэх хэрэг байна уу даа! Гэхдээ хачин л байна даа… Хараацай нисэх цаг арай болоогүй баймаар юм аа? Яаж байна аа?

Шизүка:         Сүнэо, наашаа ирээд хар даа! Нобита надад өгсөн загварын өндөг нь өөрөө өндөг гаргачихсан.

Нобита:          Дораэмон?           

Дораэмон:             Юу вэ? Юу? Юу гэж? Яасан бэ, Нобита?

Нобита:          Дораэмон, Сүнэо нэгийг өг гээд байна!

Дораэмон:             Хүүш, дур мэдэж болохгүй шүү!

Сүнэо:                     Зүгээр дээ, нэгийг л үзье!

Дораэмон:             Болохгүй! Өө, хулганын өндөг! Хулгана! Хулгана! Хулгана! Хулгана байна! Хулганын өндөг байдаг гэж үү! Тэрийг авчихсан уу? Ямархуу юм?

Нобита:          Хамгийн гоё нь байсан! Тэгээд “тогтоох шингэн”-ийг бас…

Сүнэо:                     Бүр аймаар том юм байна шүү! Энийг ингээд нөгөөтэй нь наах юм уу?
Тэгээд энэ нь суурь юм байна л даа…За, ингэж хийгээд…Ингээд боллоо. Хурдан гарч ирээд зулзагаа сайхан өсгөх юм шүү!

Нобита:          За, Ноби...

Сүнэо:                     Баларлаа, Нобита, Дораэмон! Ямар нэг юм хийгээрэй! Хурдан ирээрэй! Өө, гэр минь…

Сүнэогийн аав:    Юу вэ энэ чинь? Юу болоод байна аа?

Сүнэогийн ээж:   Яана аа, магадгүй…Сүнэо, чи зүгээр биз?

Сүнэо:                     Тэр чинь?

Сүнэогийн ээж:   Юу вэ тэр? Тэжээвэр амьтан гэж хэлмээргүй л том юм!

Сүнэогийн аав:    Яасан аймаар том юм бэ!

Нобита:          Баларсан юм болжээ!

Сүнэо:                     Зогс! Улам бүр томроод байна! Хөөе, болиоч ээ! Манай гэр нурж унах нь байна!

Нобита:          Энэ чинь өсөөд, улам өсөөд л байдаг Суперзаурус байсан байна!

Дораэмон:             Асуудал боллоо шүү! Зогсоогч шингэнийг цацахгүй бол буцаад өндөг болохоосоо өнгөрлөө.

Сүнэо:                     Дуугүй бай даа! Яах вэ, Дораэмон туслаач дээ!

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Дэкисүги

Хүү

Цагдаа

Эрэгтэй

Эрэгтэй1

 

Охидууд

 

 

Нобита:          Толь харах болгонд дургүй хүрээд байна. Яагаад миний царай яг комик шиг байдаг юм бол?

Дораэмон:    Санаа зоволтгүй! Хүний үнэ цэн царайгаар хэмжигддэггүй! Тийм биз дээ!

Нобита:          Царай минь ийм байдаг нь буруу! Хүн бүр царайгаа мэддэггүй байсан бол ичих, биеэ тоох хүн ч байхгүй байхсан!

Дораэмон:    Тийм гэж үү?

Нобита:          Яг тийм! Бүх буруу толинд байна!

Дораэмон:    Тийм үү, тэгвэл туршаад үзье дээ!  Манай хуучин найдвартай хэрэгсэл! Мошимо хайрцаг!

Нобита:          Нээрэн тийм юм байна шүү дээ! Хэрвээ толь байхгүй, хүн өөрийн царайг мэдэхгүй байсан бол...Ямар болсон байгаа бол доо? Толь алга байна!

Нобитагийн ээж: Будалт хийх гэж хэцүү юм аа! Хөөе, ямар байна? Уруулын будгаа муруй будчихсан юм биш биз?

Дораэмон:    Жаахан баруун тийш будчих уу? Тийм тийм, жаахан, дахиад бага зэрэг!

Нобита:          Хөмсгөө ч бас жаахан доош нь зураарай.

Нобитагийн аав: Сайхан хуссан сахал минь...Хөөе, нэг хар даа!

Нобитагийн ээж: Миний нүүр будалт...

Нобитагийн аав: Миний сахал... Юу вэ, энэ царай чинь?

Нобитагийн ээж: Харин чинийх л тийм байна!

Нобит:            Хөөх, хар даа! Одоо бүр шилэн дээр ч дүрс ойхгүй байна!
Айн? Хөөх, усанд ч дүрс тусахгүй байна! Энэ газарт ч толь алга байна!

Үсчин эр:       Ямар байна даа?

Сүнэо:             Өө, энэ хэсэгт өөг нь аваад өг!

Үсчин эр:       За, өөг нь аваад өгье!

Жолооч1:      Өршөөгөөрэй!

Жолооч2:      Зүгээр дээ.

Нобита:          Машин жолоодоход ч төвөгтэй байх шүү.

Дораэмон:    Тэгэлгүй яах вэ.

Нобита:          Ямар хөгжилтэй юм бэ!

Охин1:            Дэкисүгиг сайн зураг зурдаг гэж бүгд магтдаг шүү дээ!

Дэкисүги:      Би голдуу байгалийн зураг зурахдаа сайн л даа.

Нобита:          Хөөх! Чадвартай юм аа!  Бүр гэрэл зураг шиг бодитой зурсан байна!

Дэкисүги:      Юу? Юу гэсэн бэ? Гэрэл зураг аа?

Нобита:          Айн, мэдэхгүй юм уу?

Дораэмон:    Тэдэнд фотоаппарат ч байхгүй биз дээ.

Нобита:          Тийм ч байж магадгүй.

Дэкисүги:      За, бэлэн боллоо, түр хүлээгээрэй!

Нобита:          Бүгдийг чаддаг хүн юм аа!

Охин1, Охин2:     Энэ чинь яаж байгаа юм бэ? Ерөөсөө адилхан болоогүй байна!
Ийм царай гэж хаана байсан юм бэ?

Охин1:            Дэкисүги чи тохирохгүй юм байна!

Охин2:            Сүнэод л эргэж очъё доо!

Нобита:          Сү... Сүнэо гэнэ үү?

Охин3, Охин4:     Аа! Яг адилхан зуржээ!

Охин5:            Сүнэо үнэхээр сайхан зурдаг юм байна!

Сүнэо:             За, одоо ямар байна?

Охин1, Охин2:     Хөөх! Яасан адилхан болооо вэ! Сүнэод хандсандаа үнэхээр баяртай байна!

Сүнэо:             За, дараагийн хүн!

Нобита:          Үгүй ээ, Сүнэо илүү алдартай болчих гэж!

Дораэмон:    Хүн өөрийнхөө царайг мэдэхгүй болохоор л ингэдэг байх нь!

Шизүка:         Ямар олон хүн дугаарлаж байна аа!

Нобита:          Шизүка хүртэл үү?

Сүнэо:             Зөв дарааллаараа зогсоцгоо!

Нобита:          Түр хүлээ! Шизүкагийн царайг бол би өөрөө хэлж өгье!
Шизүкагийн царай чинь...том нүдтэй, хөөрхөн,
үзэсгэлэнтэй, гэгээлэг!

Шизүка:         Үнэн үү? Тэгвэл би чамд Нобитагийн царайг хэлж өгье!
Дугуй хэлбэртэй, тэгээд...

Нобита:          Миний царай бол, намхан хамартай, жижиг нүдтэй,
бага зэрэг сул дорой, ер нь тийм нэг комик шиг л царайтай!

Шизүка:         Гайхалтай! Яаж ингэтлээ сайн мэддэг юм бэ?

Нобита:          Ай даа, хэцүү юм аа...Тэгэхээр Шизүка ч бас тэгж боддог юм байна, тийм үү...

Шизүка:         Нөгөө...?

Жайан:           Өө, ингэж илж үзэхэд... би ямартай ч эр хүний хүчтэй царайтай юм аа гэж бодогдож байна! Өндөр хамар, чанга уруул, өдөр бүр илээд баймаар, уйддаггүй юм байна! Тийм байна! Би одоо од болно!
Тайзан дээр гараад, гэрэлт прожекторын дор зогсох...
миний ийм сүрлэг царайд яг тохирно доо!

Нобита:          Үнэхээр аюултай зүйл болох нь ээ!

Дораэмон:    Харин тийм!

Нобита:          Нээрэн! Тэдэнд толийг харуулъя л даа!                

Дораэмон:             Хэцүү юм аа, бид тольгүй ертөнц бий болгосон шүү дээ!

Нобита:          Гэхдээ хүн анх удаа өөрийгөө толинд харвал яах бол гэдгийг туршиж үзэх хэрэгтэй!

Дораэмон:             Мэдээж, сонирхолтой туршилт юм байна!“Тольтой хайрцаг”!

Жайан:           За, эхэлье! Энэ чинь юу вэ?

Нобита:          За, хар даа, хар! Дотор нь юу байгааг хар!

Жайан:           Юу байгаа юм бол? Ээ, энэ чинь хэн бэ? Бүр горилла шиг царайтай этгээд байна! Миний царайг хараад инээгээд байна шүү!
Зугт! Чамайг яасан ч зүгээр өнгөрөхгүй дээ! Шилний цаана нуугдчихаад, шударга биш байна шүү!

Шизүка:         Юу болчихов?

Сүнэо:                     Яагаад наанаа уурлаад байгаа юм бэ?

Жайан:           Энд чинь горилла шиг их зантай нөхөр байна!

Сүнэо:                     Айн, хайрцаг дотор уу? Өө хөөрхий, хуурдаг гар шив! Яасан өөдгүй зантай нөхөр вэ!

Жайан:           Тийм байгаа биз дээ?

Сүнэо:                     Гэхдээ горилла гэхээсээ илүү үнэг шиг юм.

Жайан:           Битгий солиор! Тийм үнэг хаана байсан юм бэ?

Сүнэо:                     Бүр яг үнэг шиг царайтай байна!

Жайан:           Үгүй ээ, энэ чинь горилла шүү!

Шизүка:         Би ч бас хараадхая. Худлаа байлгүй! Хөөрхөн охин байна шүү дээ!

Сүнэо:                     Хөөрхөн биш байна! Үнэг шиг байна!

Жайан:           Горилла шиг гээч!

Шизүка:         Та хоёр хараач, хөөрхөн охин байна!

Нобита:          Сонирхолтой юм аа! Үнэхээр сонирхолтой! Бүгдээрээ анхаараад сайн хараарай! Энд харж байгаа чинь та нарын өөрсдийн чинь дүр төрх шүү дээ! За хар! Энэ чинь би байна!

Шизүка:         Энэ чинь би гэж үү?

Сүнэо:                     Миний царай ийм байдаг байх нь ээ.

Жайан:           Миний царай ийм байна гэж байхгүй, би бол том од болох хүн шүү!

Дораэмон:             Байз байз, итгэнэ үү байна уу, өөрөө мэд. Ийм л царай байна!

Жайан:           Худлаа хэл! Би горилла шиг царайтай биш!

Нобита:          Горилла л байна шүү дээ!

Жайан:           Та нар хэтэрхий юм аа! Юундаа шоолоод байгаа юм бэ!

Шизүка:         Болиоч ээ, Жайан!

Сүнэо:                     Гэхдээ сайн харвал, тийм ч муухай биш юм байна. Үгүй ээ, бүр сайхан төрх байна! Ялангуяа энэ үсний засалт нь төгс байна! Ойроос харвал их сайхан царай байна гээч!

Эрэгтэй1:               Хөөе, магадгүй...? Алдаагүй байна! Арван жилийн өмнө оргоод явсан ихэр ах минь байна шүү дээ! Яагаад энд байгаа юм бол...?

Сүнэо:                     Үгүй дээ, ах гуай, энэ чинь тэгсэн юм биш ээ! Тэр чинь...

Эрэгтэй1:               Шилэн торонд хоригдсон байна шүү дээ! Өө, ямар муухай юм бэ! Би одоо авраад өгье! Битгий ай, ах нь чамайг гаргаад авна аа!

Сүнэо:                     Өө, түр хүлээгээрэй!

Жайан:           За яаж байна! Одоо ойлгосон биз дээ!

Нобита:          Өө, юу болоод байна аа?

Дораэмон:             Ингэж болохгүй шүү дээ!

Сүнэо:                     Тэрийг хар даа!

Эрэгтэй1:               Цагдаа ах аа! Туслаарай, гуйя! Миний ах энэ дотор хоригдчихоод байна!

Цагдаа:           Юу гэнэ ээ? Энэ чинь ноцтой хэрэг байна шүү!

Нобита:          Тэр зүйлийг хэн аваад явсан юм бол?

Дораэмон:             Одоо хаана байгаа бол?

Эрэгтэй1:               За, нээгээд үзье дээ!

Цагдаа:           Юу вэ энэ чинь? Цагдаа хүн байна шүү дээ, тийм үү? Гэхдээ чиний царай танил биш байна, хаанахын хүн юм бэ?

Эрэгтэй1:               Энэ чинь хуурамч цагдаа байна! Тэр гарцаагүй гэмт хэрэгтэн шүү!

Цагдаа:           Тийм байна! Тэгэлгүй яах вэ, ийм муухай царайтай юм чинь!
Хөөе, хөдөлж болохгүй шүү! Хөөх, эсэргүүцнэ гэнэ ээ! Битгий өөдөөс тэмцэлдээд бай! Хөөе!

Эрэгтэй1:               Өө бүр буу гаргаад ирлээ!

Цагдаа:           Аюултай, хол байгаарай! Би буудна шүү!

Нобита:          Тэнд байна!

Цагдаа:           Хуурамч хүн нэмэгдлээ!

Дораэмон:             Болохоо байлаа! Буцаад дэлхий болгоё!

Цагдаа:           Толийг яагаад буудсан юм бол?

Эрэгтэй1:               Толийг анхнаасаа яагаад авчирсан юм бол?

Дораэмон, Нобита:    Зугатаарай!

Дораэмон:             Толийг алга болгоод сайн хэрэг болсонгүй!

Нобита:          Нээрэн тийм, ингэвэл яаж байна?

Дораэмон:             Бас юу юм бэ?

Нобита:          Хүн бүрийн царайг миний царай шиг болговол ч....

Дораэмон:             Тэгж болохгүй ээ!

71-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

 

 

 

Дораэмон:             Аниме бүтээнэ гэж байдаггүй!

Сүнэо:                     За ямар байна даа? Хэлээд ч ойлгохгүй дээ...

Нобита:          Энд ер нь юу болоод байна аа?

Сүнэо:             Энд би агуулахыг хувиргаж байгаа юм. Миний хувийн студи болох гэж байгаа!

Шизүка:         Сүнэогийн хувийн студи гэж үү?

Нобита:          Тэгээд энэ чинь агуулах гэж үү? Миний өрөөнөөс ч том юм байна шүү дээ!

Жайан:           Тэгээд энд юу хийдэг юм бэ?

Шизүка:         Би ч бас мэдмээр байна!

Сүнэо:             Чихээ дэлдийлгээд сонс доо! Би кино анимейшн хийгээд байгаа юм!

Жайан:           Юу? Анимейшн гэж үү?

Нобита:          Тэр телевизээр гардаг анимейшнүүдийн тухай юу?

Сүнэо:             Тийм ээ, яг тэр!

Шизүка:         Гайхалтай юм аа! Үнэхээр хөдөлдөг кино хийх юм гэж үү?

Сүнэо:             Хөдөлдөггүй бол анимейшн гэж хэлэхгүй шүү дээ! Дараа нь телевиз, кино театрт гаргах санаатай байгаа!

Нобита:          Үнэн үү?

Сүнэо:             Гэхдээ анимейшн хийх гэдэг чинь айхтар их хөдөлмөр шүү дээ!

Жайан:           Тэгэлгүй яах вэ!

Шизүка:         Маш хэцүү ажил!

Сүнэо:             Тийм болохоор та нартай зөвлөх юм байна. Мөнгө хангалттай байгаа ч, хүн хүч дутаж байна! Тиймээс та нарын тусламж хэрэгтэй байна!

Жайан:           Хөөх, сонирхолтой сонсогдож байна!

Шизүка:         Би ч гэсэн хийгээд үзье!

Нобита:          Би ч бас оролцмоор байна!

Сүнэо:             Үгүй ээ, болохгүй! Нобита чи бол чаддаггүй шүү! Чи зураг зурж чаддаггүй биз дээ!

Жайан:           Тийм ээ, үнэн хэллээ!

Нобита:          Юу гэнэ ээ! Тэгэх байсан юм бол анхнаасаа дуудаxгүй л байна биз дээ!
Юу гэнэ ээ, юу гэнэ ээ! Гомдмоор юм аа! Дораэмон! Анимейшн студи гаргаад өгөөч!

Дораэмон:    Юу болоо вэ, гэнэтхэн ингээд? Аа, Сүнэотой өрсөлдөж анимейшн кино хийх гэсэн үг үү? Гэхдээ чи анимейшн яаж хөдөлдгийг мэддэг үү?

Нобита:          Аа, тэр нь... тэгэхээр...Би сайн мэдэхгүй ч, магадгүй...Эхлээд ингэж зураг зурдаг байх...Тэгээд тэрийг камераар хөдөлгөдөг байх даа?

Дораэмон:    Үгүй ээ, огт буруу байна.

Нобита:          Хмм...

Дораэмон:    Комадори камераар гаргадаг хэрэгсэл Анимейшн гэдэг чинь заавал зургаа хөдөлгөдөг гэсэн үг биш ээ. Жишээ нь энэ сандлыг нэг кадраар авна. Нобита, сандлаа бага зэрэг урагшлуул даа!

Нобита:          Мхн. За, ингэвэл болох уу?

Дораэмон:    За, нэг кадр авлаа! Бага зэрэг урагшлуулаад бас нэг кадр! Ингэж давтан хийгээд явна.

Нобита:          Яг юу хийж байгаагаа ойлгохоо болилоо!

Дораэмон:    За, хөдөлгөөрэй! За за, хөдөлгө!

Нобита:          Хөөе, хэзээ дуусах юм бэ?

Дораэмон:    За, үзье дээ, проектороор гаргая! Өө, хүлээ! Бэлэн! Одоо дэлгэцэнд тусгана! Зургийг нь авсан сандал байхгүй болж, харин хөл дээрээ хөдлөөд байх шиг харагдаж байгаа биз?

Нобита:          Гайхалтай! Тийм байна шүү дээ! Сандал өрөөгөөр гүйж байгаа юм шиг харагдаж байна! Харин зургаар анимейшн хийх бол яах вэ?

Дораэмон:    Тэгэхийн тулд зургаа бага зэрэг ялгаатайгаар олон зурдаг юм.

Нобита:          Юу гэнэ ээ? Тийм төвөгтэй юм уу?

Дораэмон:    Тийм ээ.

Нобита:          Үнэхээр үү?

Дораэмон:             Хувийн хиймэл дагуулын дэлгэц. Одоо Сүнэогийн студи доторхийг харцгаая.

Нобита:          Юун Сүнэогийн студи гэж вэ?

Сүнэо:                     Ингэж зураад…Ингэж зургуудыг бага зэрэг өөрчлөөд давхарлаад...
Парапара гэж хөдөлгөнө! Хараач, хөдөлж байгаа юм шиг!

Жайан:           Үнэхээр тийм байна!

Шизүка:         Сүнэо үнэхээр мундаг юм аа!

Сүнэо:                     Тийм ч мундаг биш дээ!

Нобита:          Хн! Би дуртайяа зурна!

Дораэмон:             Тийм, энэ чинь л жинхэнэ сэтгэл шүү! Гэрэлтдэг дэвсгэр

Нобита:          Энэ чинь юуны багаж юм бэ?

Дораэмон:             Энэ гэрэлтүүлэгтэй дэвсгэр дээр өмнө зурснаа тавина. Дараа нь дээр нь өөр цаас тавиад, бага зэрэг өөрөөр зургаа зурж давтдаг юм.

Нобита:          Ойлголоо! Иймэрхүү байвал болох уу?

Дораэмон:             Хэтэрхий зөрүүтэй биш үү?

Нобита:          Би хараахан дасаж амжаагүй байна аа...Гэхдээ ийм хэмнэлээр хэдэн зураг хэрэгтэй бол?

Дораэмон:             Арван минутын анимейшнд дор хаяж хоёр мянган зураг хэрэгтэй.

Нобита:          Хоёр мянган зураг гэхээр чинь хэрвээ нэг зурагт 30 минут зарцуулбал
Хоёр мянга гэдэг чинь мянган цаг гэсэн үг!

Дораэмон:             Өдөрт 10 цаг зурахад 100 хоног болно!

Нобита:          100 хоног? Аймар хэцүү ажил юм байна аа...

Дораэмон:             Анимэ...Энийг ашиглавал анимейшнийг амархан хийж болно шүү дээ!

Нобита:          Тэгвэл эхэлье!

Дораэмон:             Хийж болохгүй ээ! Миний дүрийг гол баатраа болгохоо боль!

Нобита:          Юу гэж байгаа юм бэ!

Дораэмон:             Би ч бас чамайг ашигламааргүй л байна, гэхдээ өөр санаа алга! Тэгвэл “Дүр” товчийг дарвал дүрийг автоматаар бүтээдэг шүү! Хэрвээ зохиол оруулахгүй бол ямар дүр бүтээхээ мэдэхгүй шүү дээ!

Нобита:          Тэр чинь ч үнэн юм байна!

Дораэмон:             Ямар төрлийн түүх зохиох вэ?

Нобита:          Уран зөгнөлт зохиол байя! Би гол дүр болж, ид шид хэрэглээд гайхамшигт адал явдал туулдаг гэе!

Дораэмон:             Тэгвэл ямар түүх бичиж өгөх вэ? Хараач! Зохиол бэлэн боллоо!
Юу гэнэ ээ? Шидэт Нобитагийн агуу аявдал гэнэ үү?

Нобита:          Алив би харъя! Гайхалтай! Ямар сонирхолтой юм бэ!

Дораэмон:             Бас дүрийн хүснэгт! Зохиол нь ч бас бүрэн боллоо!

Нобита:          Хөөх! Би ямар мундаг юм бэ?

Дораэмон:             За ингээд, урт хэмжээний анимейшн! Шидэт Нобитагийн агуу адал явдалыг бүтээцгээе! Дижитал уу нүд үү, алингаар нь хийх үү?

Нобита:          Яг юугаараа өөр юм бэ?

Дораэмон:             Дижитал гэх юм бол бүгдийг нь компьютер дотор хийдэг.
Тийм болохоор юу ч гарч ирэхгүй.

Нобита:          Нүд!

Дораэмон:             Болж байна! Эх анимейшний будсан нүднээс эхлээд
зураг зурах хүртэл бүгд нэг дор явагдана! Дэвсгэр зураг гараад ирлээ.

Нобита:          Яах аргагүй доод ертөнц шиг байна гээч!

Дораэмон:             Энэ удаад нүд бүрийн анимейшн гарч ирж байна. Эд нарыг нэг нэгээр нь дэвсгэр зураг дээр тавина.

Нобита:          Өө, яасан төвөгтэй юм бэ!

Дораэмон:             Тэгээд зураг авалт ч бас...

Нобита:          Ямар ашиг тустай төхөөрөмж вэ!

Дораэмон:             Салхинд гарах ирэх хооронд кино чинь бэлэн болчихно.

Нобита:          Ингэхэд дууг нь яах билээ?

Дораэмон:             Хөгжим тоглож, дуу зохиож ч чадна. Бүх дуу хоолойг ч бас цахим байдлаар синтез хийж болно!

Нобита:          Боломжоороо хамгийн шилдэг дуу хоолойг сонгоё! Жишээ нь, одоо хамгийн алдартай Мэгүми Охара гэх мэт!

Дораэмон:             Эсвэл энэ зууны хамгийн гайхамшигтай дуу хоолойтой Мизүта Васаби ч сайн шүү!

Эрэгтэй1:               Нойр хүрээд байна...

Эмэгтэй1:               Сэрцгээ! Бараг дуусаж байна! Бүгдээрээ хичээгээрэй!

Дораэмон:             Тоглож байгаад л кино хийгээд байдаг гэж үү!

Нобита:          Анимейшн чинь амархан юм байна шүү!

Сүнэо:                     Юу гэнэ ээ, энэ л гол дүрийн дүр төрх гэнэ үү? Жайан чи өөрийгөө л зурчихсан байна шүү дээ!

Жайан:           Дуугаа тат! Энэ хувилбар чинь илүү гоё байна!

Сүнэо:                     Яг хаана нь?

Жайан:           Энийг гол дүр болгоход ямар асуудал байна?

Шизүка:         Та хоёр тайвшир даа!

Нобита:          Хөөе бүгдээрээ!

Шизүка:         Хэн нэгэн ирлээ шүү!

Жайан:           Нобита анимейшн хийсэн гэж үү?

Нобита:          Тийм ээ, хийсэн! Яахав, гэрийнхээ хүрээнд л дээ!

Жайан:           Бодвол утгагүй түүх байх даа!

Шизүка:         Нобита, саяын яриа чинь үнэн үү?

Нобита:          Хүлээж байгаарай, үзүүлнэ ээ! Одоо ингээд үзүүлбэрээ эхлүүлье!
Шидэт Нобита ирлээ! Би дийлдэхгүй дээ!

Сүнэо:                     Яасан гайхалтай зураа вэ!

Жайан:           Гайхалтай!

Шизүка:         Бүр бүтэц нь адилхан!

Нобита:          Жинхэнэ үзвэр одоо эхэлнэ дээ! Шидэт Нобита!

Жайан:           Сайн байна! Боллоо!

Нобита:          Хараач!

Алмас:                    Чокозайгер!

Нобита:          Явъя!

Сүнэо:                     Ямар чанартай байв аа!

Жайан:           Гайхалтай байлаа гэж шидэт Нобитагийн тулаанд хэлмээр байлаа.

Шизүка:         Янзтай!

Жайан:           Нобита! Сайн хийжээ. Үргэлжлүүлэх хэрэгтэй!

Нобита:          Бид үнэхээр их хөдөлмөрлөсөн шүү! За тэгээд? Би аниме хийлээ шүү дээ.

Сүнэо:                     Хүлээн зөвшөөрье, энэ үнэхээр гайхалтай анимейшн байна!

Нобита:          За, маш их баярлалаа! Баярлалаа, баярлалаа!

Шизүка:         Анимека хийсэн гэнэ ээ.

Жайан:           Тэгээд Нобита яг юу хийсэн юм?

Нобита:          Айн? Би юу?

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Худалдаан1, Худалдаачин2, Худалдаачин3

Эрэгтэй хүмүүс

Жайко

Охин, Жайаны дүү

Нобитагийн ээж

Эмэгтэй

 

Дораэмон:             Нобитагийн хар нүх

Нобитагийн аав: Тонкацү амттай байна!

Нобитагийн ээж: Тийм байна уу?

Нобита:          Баярлалаа, сайхан хооллолоо!

Нобитагийн ээж: Болчихож байгаа юм уу? Бараг идсэнгүй шүү дээ? Бие чинь зүгээр үү?

Нобита:          Би аль хэдийн цадчихлаа...

Нобитагийн аав: Аав нь багадаа юу ч идсэн өлсдөг байлаа шүү дээ! Дахиад нэмье! Эхнээр! Эхнээр!

Дораэмон:    Аав ээж хоёр чинь их санаа зовж байсан шүү!

Нобита:          Идэх хүсэлгүй байхад би яах юм бэ дээ!

Дораэмон:    Би ингэнэ гэж мэдсэн юм! Сүнэогийнд чинь...

Сүнэо:             Аавын минь Египетийн аяллын бэлэг шүү! Надад зохиж байна уу?

Дораэмон:    Харин Шизүкагийнд бол...

Шизүка:         Би жигнэмэг хийсэн шүү! Амсаад үз!

Нобита, Дораэмон:    Гоё доо! Сайхан хооллоорой!

Нобита:          Амттай байна!

Дораэмон:    Битгий хэтрүүлээрэй! Тэгж их идэхээр оройн хоол идэж чадахгүй шүү!
Мм, амттай байна аа! Сануулаад байхад даа. Ээжийн санааг зовоохгүй байлгахын тулд Нобитаг өлсгөе дөө! Тэр зүйлийг ашиглая!

Нобита:          Ямар зүйлийг?

Дораэмон:    Жижиг хар нүх! Сансрын оршуулгын газар гэгддэг хар нүх гэдэг нь
бүхнийг татаж, бүхнийг залгидаг! Гэрэл хүртэл зугтаж чаддаггүй!
Энэ бол түүний жижиг загвар юм! Ийм хэмжээ байхад болно доо. Энэ хар нүх үнэхээр хүчтэй нөлөөтэй шүү! За, одоо идээрэй! Ам нээгээрэй!

Нобита:          Гэдэс өлсчихлөө. Өлсөж байна! Үнэхээр үр дүнтэй байна! Ээж, би хоол идмээр байна. Хоол...хоол хийгээд өгөөч.

Нобитагийн ээж: Аан за! Аваарай!

Нобита:          Нэмүүлье! Би бүр нэмж идсэн шүү!

Дораэмон:    Өө, тийм үү! Ээж ч тэр санаа зовохоо больсон байх даа.

Шизүка:         Хөөх, айхтар юм аа, зургаан аяга уу?

Нобита:          Сайн идэхгүй бол томрохгүй шүү дээ!

Жайан:           Хм! Олон юм яриад байж гэнэ! Би бол үргэлж 10 аяга иддэг шүү дээ!

Сүнэо:             Үнэхээр мундаг юм аа! Ямар байна даа?

Нобита:          Би бол......хэрвээ хүсвэл...20 аяга ч идэж чадна!

Жайан:           Юу гэнэ ээ? Битгий худлаа ярь!

Нобита:          Худлаа биш!

Жайан:           Худлаа!

Нобита:          Тэгвэл хоол идэлцэх уралдаан хийцгээе!

Жайан:           Тэгье ээ, дуртайяа!

Нобита:          Газрын хоосон талбай дээр! Хоёр цагийн дараа! Болж байна уу?

Сүнэо:             Жайан ба Нобита хоол идэлцэнэ гэнэ! Сонирхолтой юм байна!

Жайан:           Юу идэх юм бэ?

Нобита:          За тэгвэл…

Сүнэо:             Идэх тэмцээнийг эзэнгүй талбайд хийнэ!

Жайко:           Ах аа! Ах маань идэх тэмцээнд оролцох гэж байна гэж үү…

Жайан:           Аа, Жайко байсан уу!

Жайко:           Ах аа, бүгдийг нь сонслоо шүү! Нобита чамайг идэх тэмцээнд дуудсан гэж байна!

Жайан:           Аль хэдийн мэдчихсэн гэж үү?

Жайко:           Битгий санаа зов, ах минь ялах нь гарцаагүй! Тэгээд би дараа нь комикс болгон зурна аа!

Жайан:           Жайко! Жайко!

Жайко:           Ах аа!

Худалдаачид:       Сонссон шүү, сонссон шүү!

Худалдаачин1:     Би энэ идэх тэмцээнд тусалмаар байна!

Худалдаачин2:     Манай худалдааны гудамжны сурталчилгаа ч болно доо!

Худалдаачин3:     Манай дэлгүүрийн барааг хэрэглээрэй!

Жайан:           Т-т-тэгье ээ!

Дэкисүги:      Одоо бол Такаши ба Нобитагийн идэх тэмцээн эхэлж байна!
Хэн нь ялах бол гэж бүгд тэсэн ядан хүлээж байна! Тайлбарлагч Сүнэо, та юу гэж бодож байна?

Сүнэо:             Өө, яаж хэлэх вэ дээ… Аль нь ялсан ч ялгаагүй дээ!

Дэкисүги:      Такаши тоглогч яг л гал цогтой байна! Нобита харин одоохондоо харагдахгүй л байна…

Шизүка:         Нобита их хоцорч байх чинь вэ…

Нобита:          Юу гэнэ ээ? Ингэтлээ том болсон гэж үү? Дораэмоноос хар нүхээ буцааж авах ёстой! Дораэмон! Алга байна… Тэгэхээр уучлаарай гээд өөрөө авчихъя! За энэ боллоо.

Дораэмон:    Тэд чинь Нобита, Жайан хоёр байна. Юу хийх гэж байгаа юм бэ?
Шизүка! Хоол идэж уралдана аа?

Дэкисүги:      Тэмцээн бүр 3 минут үргэлжилж, 3 тойргоор шийднэ! Хоол үлдээсэн хүн ялагдана!

Сүнэо:             Сонирхож байна уу? Эхний тойрогт идэх зүйл юу бол?

Дэкисүги:      Банш байна! Эдгээр баншийг Хятад хоолны Манчинро ресторан хандивлажээ!

Жайко:           Ах аа, хичээгээрэй!

Дораэмон:    Нобита аа, битгий бууж өг!

Нобита:          Дораэмон!

Дораэмон:    Орох гэж байгаа бол заавал ял даа!

Дэкисүги:      Эхэллээ! Гайхалтай! Тэр чинь аль хэдийн…

Сүнэо:             Итгэмээргүй юм!

Дораэмон:    Нобитагийн хоолны дуршил ямар их вэ!

Жайко:           Ах аа, дараагийн удаад ялаарай!

Дэкисүги:      Одоо хоёрдугаар тойрогт идэх зүйл бол будааны жигнэмэг!
Эдгээр будааны жигнэмгийг “Фүсуйдо” дэлгүүр өгчээ! Бэлэн үү? Эхэл!

Жайко:           Ах аа, амжилт хүсье!

Нобита:          Ямар амархан юм бэ!

Худалдаачин1:     Насанд хүрсэн хүн шиг идэж байна!

Худалдаачин2:     Хоол гаргасан дэлгүүрүүдийн борлуулалт нэмэгдэж байна!

Худалдаачин3:     Бүгд зарагдаж дууслаа!

Жайан:           Нобита чинь үнэхээр хүчтэй байна шүү!

Жайко:           Ах аа, дараагийнх чинь сүүлчийнх шүү! Хичээгээрэй!

Шизүка:         Нобита, гэдэс чинь зүгээр үү?

Нобита:          Дажгүй ээ, дажгүй.

Дораэмон:    Нобита ялах ч юм шиг санагдаад байх чинь…

Нобита:          Одоо юу гарах бол?

Дэкисүги:      За ингээд эцсийн тойрог эхэллээ! Хоёулаа бууж өгсөнгүй!
Хэн нь ялалт байгуулах бол?

Сүнэо:             Сүүлчийн тойрогт бол…Дораяки байна!

Дэкисүги:      Эдгээр дораякиг бидний ивээн тэтгэгч “Дорая” дэлгүүр өглөө.

Нобита:          Сайхан даа сайхан!

Дораэмон:    Нобита, надаа, би ч бас идмээр байна!

Жайко:           Ах аа, ялаарай!

Дэкисүги:      Бэлэн үү?

Жайан:           Цаашаа чадахгүй нь, дүүрчихлээ!

Жайко:           Ах аа!

Нобита:          Ямар сайхан амттай байсан бэ…

Дэкисүги:      А-аймаар юм! Зөвхөн 30 секундэд бүгдийг идчихлээ! Нобита яллаа!

Сүнэо:             Итгэмээргүй юм аа! Хүүхдүүд ээ, үүнийг бүү дуурайгаарай!

Дэкисүги:      Ходоод чинь өвдөнө шүү!

Шизүка:         Нобита, чи мундаг байлаа! Ходоод чинь зүгээр үү?

Нобита:          Зүв зүгээр ээ. За, харьцгаая.

Дораэмон:    Үлдсэнийг нь би идчихье өө!

Жайко:           Ах аа, сэрээрэй! Ах аа, сэрээч ээ!

Шизүка:         Нобита, чи зөндөөг идлээ!

Нобита:          Дахиад ч идэж чадахаар байна. Гэдэс бас өлсөөд эхэллээ.

Шизүка:         Дахиад идэх үү? Тэгвэл би юу авчиръя даа. Гэртээ хүлээж байгаарай!

Нобита:          Өлсөөд байна… бүр аймшигтай өлсөж байна… Бүр өдрийн нойр ч хүрэхгүй байна.

Нобитагийн ээж: Өө, Шизүка! Тавтай морил!

Шизүка:         Би жигнэмэг хийсэн, Нобитад өгөхөөр авчирлаа.

Нобитагийн ээж: Өө, баярлалаа. Тэр дээд давхарт байгаа, дээшээ гараарай.

Шизүка:         Өршөөгөөрэй, саад боллоо. Өө? Юу болоо вэ? Бүх юм нь байхгүй болчихож! Хэн нэгэн туслаарай, намайг залгих нь ээ!

Дораэмон:    Нобита, чи бүр хав хар болчихож! Хар нүхийг залгисан байжээ!
Ингээд! Чиний залгаисан тэр хар нүх чинь бүх гэрийг залгих гэж байна…Дахиад л ингэж байдаг. Энэ бол хар нүхийг задалдаг шингэнийг уугаад ариун цэврийн өрөө ор!

Нобита:          Дораэмон!

Дораэмон:    Хар нүх яасан бэ?

Нобита:          Тэр чинь зугтаагаад явчихлаа.

Дораэмон:    Болжээ, сайн байна.

Нобитагийн ээж: Энэ чинь юу болоод байна аа? Нобитаааа!!

72-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Нобитагийн ээж

Эмэгтэй

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Нон

Жаахан охин

Нон охины ээж

Эмэгтэй

 

Дораэмон:             Улаан гуталтай охин

Нобитагийн ээж: Жаахан цэгцэлсэн үү? Ээ, энэ чинь юу вэ? Ийм их хог новш цуглуулжээ дээ.

Нобита:          Хог новш биш ээ, бүгд дурсамжийн зүйлс шүү дээ.

Нобитагийн ээж: Дурсамж энэ тэр гэж шалтаглаад бүхнийг хадгалдаг болохоор л ийм болчихож байгаа юм. Би үргэлж хэлдэг биз дээ? Өрөөгөө цэгцтэй байлга гэж! За, хурдан цэвэрлээд дуусга!

Дораэмон:    Хэрэггүй зүйлээ эртхэн хаяж байж л сэтгэл тайвширна шүү. Тэгэхгүй бол ээжийн уур улам хүрнэ дээ. Юу хийж байгаа юм бэ! Яагаад дандаа намайг зардаг юм бэ! Энэ одоо юу вэ? Жижигхэн гутал байна.
Яагаад ийм гутал хадгалсан юм бэ?

Нобита:          Энэ гуталд нэг дурсамж байдаг юм.

Дораэмон:    Дурсамж уу?

Нобита:          Одоо ч бодохоор сэтгэл өвддөг шүү.

Дораэмон:    Хэний гутал юм?

Нобита:          Нон охиных. Бор өнгийн үстэй нэг охин байсан юм. Манай хажууд амьдардаг байсан. Ээжтэйгээ хоёулаа ирдэг, бид өдөр бүр хамт тоглодог байлаа. Би цэцэрлэгт байхын л үеийн хэрэг дээ.

Нон охин:      За, өглөөний цай.

Нобита:          Сайхан хооллоорой!

Нон охин:      Амттай байна уу?

Нобита:          Тийм ээ, баярлалаа. Аав нь ажил руугаа явлаа шүү.

Нон охин:      Яваад ирээрэй. За, үдийн цай чинь энэ.

Нобита:          Энэ чинь Нон чинийх биш үү?

Нон охин:      Зүгээр дээ, Нон аль хэдийн цадсан.

Нобита:          Тэгвэл баярлалаа.

Нон охин:      Хурдан яваад хүрээрэй!

Нобита:          Явлаа шүү!

Сүнэо:             Айл гэр болж тоглож л чаддаг Нобита! Нобита чинь Нонд дуртай юм байна шүү дээ!

Жайан:           Дуртай юм байна шүү дээ! Тэр чинь талбайд байгаа шүү дээ!

Нобита:          Үгүй ээ, худлаа шүү дээ!

Сүнэо:             Нүүр нь улайчихаж байна!

Жайан:           Улайж байна, улайж байна!

Нобита:          Ноныг би үзэн ядаж байгаа шүү!

Жайан:           Нон гээд дуудаад, үнэхээр талтай юм байна!

Нобита:          Үгүй ээ! Үгүй шүү дээ!

Сүнэо:             Тэгвэл Нон охиныг нэг хашраачих! Тэр охиныг зовоовол бид чамайг баатар гэнэ шүү! Өө, сайн хүү минь, үзүүлээд өг дөө.

Нон охин:      Хариад ирэв үү? Оройн хоолыг аавдаа зөндөө ихийг өгнө өө!

Сүнэо:             Хурдан хий!

Жайан:           Алив ээ!

Сүнэо:             Сайн байна! Гутлыг нь авч яваад нуучих!

Жайан:           Болчихлоо, болчихлоо!

Сүнэо:             Эр хүн чинь ийм байдаг юм даа!

Нобита:          Түүний дараа юу хийж, яаж тоглосноо ерөөсөө санадаггүй. Шөнө болох хүртэл гэртээ орохоос айж байсан. Ноныг элдэвлэсэн намайг ээжид хэлсэн байх гэж бодсон. Би ирлээ!

Нобитагийн ээж: Хариад ирэв үү?

Нобита:          Гэтэл би эндүүрсэн байжээ. Нон хэнд ч юу ч хэлээгүй байсан. Дараагийн өдөрөөс Нон гадагш гарахаа больсон. Өвдсөн гэсэн.
Нэг долоо хоног өнгөрөөд цэцэрлэгээс ирэхэд Ноных нүүгээд яваад өгсөн гэж сонссон. Өвөө нь ирж тосоод, онгоцоор Америк руу явсан гэсэн. Ноны байшин хоосон, хэн ч байгаагүй. Би яагаад тийм тэнэг зүйл хийсэн юм бол? Энэ гутлыг буцааж өгөөд уучлалт гуймаар байсан. Бас сайхан салах ёс гүйцэтгэхийг хүссэн.

Дораэмон:    Тэгвэл одоо очоод уучлалт гуйя л даа!

Нобита:          Юу яриад байгаа юм бэ? Тэр чинь өнгөрсөн үеийн зүйл шүү дээ.
Аа, тийм байна! Цаг хугацааны машин байгаа шүү дээ! За, одоо л явъя! Ноны нүүсэн өдөр рүү очъё! Ямар дотно мэдрэмж вэ! Нон энд байгаа болов уу? Байна! Нон!

Нон охины ээж:   Нон! Явах цаг боллоо.

Нон охин:      Нобитой салах ёс хийж чадахгүй нь!

Нон охины ээж:   Яалт ч үгүй юм даа. Ноби чинь цэцэрлэгийн хүүхэд шүү дээ.
Уучлаарай. Ингэж гэнэт болчихно гэж санаагүй. Гэхдээ өвөө чинь ч бас чамтай хамт амьдрахыг хүсэж байгаа шүү дээ. Өвөөгийн чинь машин ирэхээр бид шууд гарна шүү.

Нобита:          Нон! Уулзаагүй удсан байна! Уучлаарай, уучлаарай!

Нон охин:      Ах аа, та хэн бэ?

Нобита:          Танихгүй байгаа юм уу? Би байна! Алив аа, би байна!

Нон охин:      Ээж ээ! Ээж!

Дораэмон:    Байж бай!

Нобита:          Яасан бэ? Тэглээ ч гэсэн гутлыг нь өгөх гээд ирж байхад!

Дораэмон:    Үгүй ээ, Нон чинь зөвхөн цэцэрлэгийн Нобитаг л мэддэг шүү дээ.
Гэнэт сургуулийн хүүхэд очоод "би Нобита шүү" гэвэл ойлгохгүй нь тодорхой.

Нобита:          Тийм байна! Уучлалт гуйж, салах ёс хийх хүн нь яг тэр үеийн Нобита байх ёстой юм байна. Тэгэлгүй яах вэ дээ! Тэгэхээр бид энд ирчихээд юу ч хийж чадахгүй нь дээ! Яах вэ, ингэж байтал тэд нэгэнт явчихаж магадгүй!

Дораэмон:    Бүү санаа зов! Цаг хугацааны бүтээлэг!

Нобита:          Тийм байна! Энийг тэгвэл...Ингэж хийвэл цаг хугацааг буцааж болно шүү дээ!

Дораэмон:    Аанхан, сайхан санаа байна!

Нобита:          Хэт жижиг болгож болохгүй шүү!

Дораэмон:    Мэдэж байна аа!

Нобита:          Амжилттай боллоо!

Дораэмон:    Хувцас нь арай томдож байгаа ч яах вэ дээ.

Нобита:          Зүгээр ээ! За, явъя! Нон! Нон!

Нон охин:      Ноби! Ноби!

Нобита:          Нон!

Нон охин:      Ноби, чи хүрээд ирлээ!

Нобита:          Нон, уучлаарай, би муухай аашилсан, чи надад уурлаж байгаа биз дээ?

Нон охин:      Нон ерөөсөө уурлахгүй ээ.

Нобита:          Үнэхээр үү? Тийм муухай зан гаргасан байхад шүү дээ?

Нон охин:      Тийм ээ, би Нобиг их хайрладаг.

Нобита:          Баярлалаа, Нон. Аа тийм байна! Энэ нөгөө гутал чинь!

Нон охин:      Баярлалаа! Нон энэ гуталдаа хамгийн дуртай! Ноби хүрээд ирсэн болохоор хар даа, бүрэн боллоо!

Нобита:          Чамайг зовоосонд үнэхээр уучлаарай. Би үнэндээ шууд л уучлалт гуйхыг хүссэн юм. Гэхдээ Нон чамайг дахиж хараагүй. Би санаа зовоод хүлээж байлаа. Тийм байсан юм байна шүү дээ. Тэгээд өнөөдрийг хүртэл уучлал гуйж чадаагүй. Энийг онгоцондоо идээрэй.

Нон охин:      Маш их баярлалаа. Түр хүлээж байгаарай! Энэ бүгдийг чинь Ноби чамд өгье.

Нобита:          Хөөх, баярлалаа! Би үүнийг сайн хадгална аа.

Нон охин:      Ноби…

Нобита:          Нон…

Нон охин:      Баяртай…

Нобита:          Нон, би чамайг хэзээ ч мартахгүй ээ!

Нон охины ээж:   Нон, өвөө чинь ирчихлээ. За, одоо гарах цаг боллоо.

Нобита:          Баяртай Нон! Баяртай!

Дораэмон:    Явчихлаа даа.

Нобита:          Удаан хадгалсан харамсал минь ингээд шийдэгдлээ! Энийг Нон гэж бодоод нандигнаж хадгалъя.

Нобитагийн ээж: Юу вэ? Юу гэж хэллээ? Даанч дахиад хог новш нэмэгдчихэж!

Нобита:          "Хог новш" гэнэ ээ? Энэ бол миний хувьд үнэт дурсамж шүү дээ!

Нобитагийн ээж: Бүгдийг нь гаргаж хая!

Нобита:          Болохгүй ээ!

Нобитагийн ээж: Хэлээд байхад дахиад хог цуглуулаад байх юм!

 

72-р анги

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Нобитагийн багш

Эрэгтэй

Эрэгтэй1, Эрэгтэй2

 

 

Дораэмон:             Сул талбай дахь загасчлал

Нобита:          Тайван байна шүү, уйдчихлаа! Шизүка байна шүү дээ!

Сүнэо:             Тэр чинь сашими идмээр байна гэж байгаа юм! Тэгээд аавтайгаа далайд загасчлахаар болсон! Загасчлах завь гаргуулсан байгаа!

Шизүка:         Гайхалтай!

Сүнэо:             Хязгааргүй цэнхэр тэнгэр! Давалгаанд савлагдангаа…Нам гүмхэнд загасны уурга шидэх тэр мөч! Хэрвээ загас баригдвал төгс байхсан!

Дораэмон:    Энд тавьчихвал зүгээр байх. Загас дууддаг хаалга. За, орц нь бэлэн боллоо. Одоо гарцыг нь хийнэ. Мэдээж энэ орчим тохиромжтой байх.
Загас барьдаг хаалга. Энэ хаалгыг газрын дор булаад нуучихъя. Тэд удахгүй ирнэ дээ.

Нобита:          Дораэмон!

Дораэмон:    Аан, ирэв үү? Атаархсандаа “би ч бас далайд загасчлах юмсан” гэх гэж байгаа биз? Бэлтгэл аль хэдийн хийгдсэн байгаа!

Нобита:          Мэдээж шүү дээ, ойлголоо!

Дораэмон:    Ордог хаалгаар орсон загаснууд гардаг хаалгаар нь гараад ирнэ. Энд газар дор сэлж байгаа.

Нобита:          Тэгвэл энэ орчимд…

Дораэмон:    Далайн загаснууд дүүрэн байгаа! Газар доорх загасны уурга

Нобита:          Ингэж амрах сайхан байна аа.

Дораэмон:    Тийм биз дээ?

Жайан:           Одоо бүр хоёулаа нийлээд тэнэг юм хийж байх шив.

Дораэмон:    За за, анхаарах хэрэггүй дээ. Зүгээр л нэг том загас бариад бүгдийг нь гайхшруулчихъя!

Нобита:          Амжилттай боллоо! Хөөе та хоёр, энийг хар....Өө яваад өгчихөж! Энэ юу вэ?

Дораэмон:    Тэгэхээр…Хурдан наанаасаа холд!

Нобита:          Яах вэ? Яах вэ?

Дораэмон:    Аймшигтай зүйл ирчихлээ дээ!

Нобита:          Ямар нэг юм хийгээч ээ! Дийлчихсэн үү?

Дораэмон:    Үгүй ээ, дуу ба гэрлээр айлгасан л болохоос тэрийг хаалганд шахаж, далай руу буцаахаас өөр аргагүй! Май! Чи буудахдаа итгэлтэй биз дээ? Ирэхээс нь өмнө буудаарай!

Нобита:          Гэхдээ харагдахгүй байна!

Эрэгтэй1:       Энэ чинь юу вэ? Юм хазсан юм шиг байна шүү?

Дораэмон:    Тэр талбайгаас гарсан байна. Одоо орхивол хүн хазуулж ч мэднэ.
Хоёулаа салж явъя. Би энэ талаас, чи тэр талаас! Махчин загасыг талбай руу шахъя!

Нобита:          Ойлголоо.

Дораэмон:    Болгоомжтой байгаарай!

Нобита:          Гараад ирлээ! Юу вэ, зүгээр хог юм байна.

Дораэмон:    Эцэст нь хүн хохироочихов уу? Бурхан минь гэж, зүгээр нүхэнд унасан байж!

Эрэгтэй2:       “Сайн боллоо” гэнэ ээ? Тоглоод байна уу?

Дораэмон:    Ирлээ! Сүнэогийнх!

Сүнэо:             Дуугаа намд! Миний зөвшөөрөлгүй цэцэрлэгт минь тоглоно гэнэ ээ!

Дораэмон:    Тайвшраад сонсооч! Махчин загас наашаа ороод ирсэн байгаа!

Жайан:           Махчин загас гэнэ үү? Хөөе, хүлээ, хүлээж бай!

Нобита:          Шизүкагийнх байна! Шизүка, болгоомжтой!

Шизүка:         Нобита?

Дораэмон:    Махчин загас хааччихав аа? Дахиад шумбаад орчихов оо доо.
Нээрэн тийм! Донбүра хий! Одоо ч газар доор хэвээр байна. Тэгвэл би газрын доор орж хайж олъё!

Нобита:          Үнэхээр аюултай байсан юм аа, надад итгээрэй!

Шизүка:         Өөдгүй Нобита!

Нобита:          Ээ л дээ, намайг ойлгооч! Яадаг ч байсан дээшээ гарах хэрэгтэй!
Багш аа!

Нобитагийн багш:       Ноби! Чи өөрийн хийсэн зүйлээ ойлгож байна уу? Тийм юмыг хүн рүү чиглүүлж буудах гэж! Арай дэндүү юм!

Нобита:          Зогс!

Нобитагийн багш:       Хөөе, Ноби! Багшийнх нь нуруу хөшчихлөө! Туслаарай!

Нобита:          Дараа болъё оо! Холдоорой!

Дораэмон:    Муу юм болжээ. Энэ тохиолдолд чинь...

Нобита:          Хаашаа явчив? Хөөе, махчин загас аа! Заавал ононо доо! Бараг хүрлээ! Сум дуусчихлаа!

Дораэмон:    Боллоо! Махчин загасыг далай руу гаргачихлаа!

Нобитагийн багш:       Буруу юм хийжээ! Ямар аймшигтай тоглоом хийж байна аа!
Хүмүүсийг айлгадаг гэж байгаа!

Нобита:          Бид харин бүгдийг хамгаалсан шүү дээ!

Дораэмон:    Харамсалтай юм аа!

Сүнэо:             Ёстой тэнэгүүд юм даа!

Нобита:          Тэнэг гэж юу гэсэн үг вэ? Чи ч бас тэнэг шүү дээ!

Нобитагийн багш:       Ер нь хот дотор махчин загас байна гэж юу байх вэ дээ!

 

 

Back to episodes Go home