Doraemon 2025 67-69

 

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

 

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

 

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

 

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

 

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

 

Нобисүкэ

Нобитагийн аав

 

Ноби Тамака

Нобитагийн ээж

 

 

Утасны эр, цагдаа,

 

Гарчиг:           Дэлхийн сүйрэл.

Нобита: Наашаа, энэ завинд суугаарай!

Аав:                 Нобита биднийг аварлаа.

Жайан:           Зүрхний анд минь шүү!

Сунэо:             Баярлалаа.

Шизүка: Баярлалаа.

Дораэмон:    Нобита! Нобита! Зүгээр биз дээ?

Нобита: Тэгэхээр үүгээр ирээдүйд болох зүйлийг үнэхээр хардаг гэж үү?

Дораэмон:    Нээрээ шүү. Хараач, үүнийг 10 цагийн дараа гэж тохируулсан байгаа биз дээ? Чи дөнгөж сая өнөө шөнө 12 цагт үзэх ёстой байсан дүр зургийг харлаа шүү дээ. Тэгээд юу харсан бэ?

Нобита: Дэлхий сөнөж байгаа юм шиг л харагдсан.

Дораэмон:    Дэлхийн төгсгөл байх нь ээ? Дэлхийн төгсгөлийг харсан гэж үү? Тэгэхээр яаж?

Нобита: Тэр байна аа, аймшигтай аадар бороо ороод, бараг л далайд уначихсан юм шиг л байсан. Нүд ирмэхийн зуур ус улам нэмэгдээд, хормын дотор хүмүүс, байр сууц гээд бүх зүйл урсчихсан!

Дораэмон:    Ширүүн үер үү?

Нобита: Бодохоос ч аймаар. Гэхдээ, тийм зүйл байх боломжгүй шүү дээ.

Дораэмон:    Үгүй ээ, наад нүд чинь худлаа хэлдэггүй юм! Гарцаагүй харснаар чинь болох болно!

Нобита: Юу, үгүй байлгүй дээ!

Дораэмон:    Ингээд суугаад байж болохгүй ээ! Яаралтай цаг уурын газарт хэлэх хэрэгтэй! Өнөө шөнө тэнгэр цэлмэг гэж үү? Үгүй дээ, бороо орно. Тэгээд бүр маш хүчтэй аадар бороо! Тэгэхээр бусдад анхааруулах... Тоохгүй байна аа.

Нобита: Мэдээж шүү дээ.

Утасны эр:    За?

Дораэмон:    Жаргах нар телевиз үү? Дэлхийн төгсгөл болоход ойрхон байна. Шуурхай мэдээ дамжуулаарай.

Утасны эр:    Юу гэнэ ээ? Битгий тоглоод бай!

Дораэмон:    Ийм юмаар тоглоно гэж үү? Итгэхгүй байна аа.

Нобита: Мэдээж шүү дээ. Одоо хэрэггүй юм биш үү дээ.

Дораэмон:    Тэгвэл НҮБ-н ерөнхийнарийн бичгийн даргад хэлнэ дээ! Намайг явуул, Нобита!

Нобита: Тэгж болохгүй шүү дээ!

Дораэмон:    Тавиач дээ, тавь! Ямартай ч эхлээд бусдадаа дуулгая.

Шизүка: Дэлхийн үү?

Сунэо:             Төгсгөл өө? Сонсов уу, Жайан?

Жайан:           Та нар чинь зүгээр биз? Яалаа гэж дэлхий сүйрэх вэ дээ? Тийм биз дээ?

Сунэо:             Сүйрэхгүй ээ.

Дораэмон:    Өнөө шөнө 12 цагаас өмнө өндөрлөг газар луу зугтаарай. Шизүка, ойлгосон уу?

Жайан:           Өнөө орой цэлмэг байх болно.

Сунэо:             Энэ хоёрыг дагалтгүй л юм байна даа.

Дораэмон:    Ерөөсөө ойлгохгүй юм аа.

Нобита: Гэхдээ эрүүл ухаанаар бодоход угаасаа л утгагүй л дээ. Дэлхийн төгсгөл ч гэж шиг. Юу гэж тийм юм болох вэ дээ. Ингэхэд тэр багаж эвдэрчхээгүй биз?

Дораэмон:    Итгэлгүй л байна.

Ээж:        Ашгүй нэг юм гэртээ ирэв үү? Ээж нь гадагшаа гарах ажилтай болчихлоо. Орой болтол ирж амжихгүй болохоор гэрээ сайн харж байгаарай. За, явчхаад ирье.

Нобита: Сайн яваарай.

Робот:             Эвдрэл гараагүй.

Дораэмон:    Гэдэг чинь...

Нобита: Гэхдээ ахиад нэг удаа шалгаад үзье.

Дораэмон:    Хөөе, Нобита! Юу харсан бэ?

Нобита: Энэ гарцаагүй эвдэрчихжээ. Сая ээж харагдлаа шүү дээ.

Дораэмон:    Ээж үү?

Нобита: Ээж орой болтол ирэхгүй гэсэн биз дээ? Ашгүй дээ, эвдэрчхэж. Юу вэ? Яагаад ирчхэв ээ? Хар л даа, би хэлсэн биз? Хүмүүсийг сандаргаад байх юм! Ашгүй дээ. Одоо жаахан дуг хийе, байз!

Ээж:        Хөөе, Нобита! Автобусанд суух гээд цүнхээ онгойлготол энэ хар! Чиний хийсэн ажил биз?

Ноби, дора:  Одоо яана аа!

Нобита: Яах вэ? Аадар бороо орох нь байна!

Дораэмон:    Дэлхий маань үнэхээр сөнөнө гэж үү?

Ээж:                Юун хачин хачин юм яриад байгаа юм бол доо?

Нобита: Яана аа!
Дораэмон:    Аадар орох нь байна!

Нобита: Зугтаарай!

Дораэмон:    Завь хийцгээе! Автомат хөрөө. Автомат алх. Материал бол хангалттай байгаа юм чинь!

Жайан:           Та 2 үнэхээр дэлхий сүйрнэ гэж бодоод байгаа юм уу?

Нобита: Шизүка!

Сунэо:             Үнэхээр инээдтэй байгаа биз дээ!

Жайан:           Ингэхэд Шизүка ч гэсэн дэлхий мөхнө гэж бодохгүй л байгаа биз дээ?

Шизүка: Аан...

Нобита: Шизүка, би чамайг аварна аа.

Жайан:           За, хичээгээрэй дээ.

Сунэо:             Хичээгээд бай.

Дораэмон:    Санаа зоволтгүй дээ! Ноаг ч бас шоолцгоодог байсан юм.

Нобита: Ноа гэдэг чинь хэн билээ?

Дораэмон:    Мэддэггүй юм уу? Алдарт үерийн домог шүү дээ. Эрт цагт, бурхан дэлхийг үерээр сүйтгэх гэж оролдох үед зөвхөн Ноа л бурхны үгийг сонсоод,том хөлөг онгоц барьсан юм. Тэгээд ганцхан тэдний гэрийнхэн л аврагдаж чадсан гэдэг.

Ноби, Дора: Хөөх! Болчихлоо шүү дээ! Ашгүй дээ, ашгүй.

Нобита: Ингээд аврагдлаа шүү, тийм ээ?

Дораэмон:    Одоо баярлаж байх цаг биш ээ. Хурдхан хүнсээ цуглуулъя.

Нобита: За! За, явцгаая!

Ээж:                Юу хийцгээгээд байна даа?

Дораэмон:    Загнуулсан ч хамаагүй, орхиж чадахгүй шүү!

Нобита: Одоо бол жирийн үе биш шүү.

Ээж:                Хүлээж бай даа!

Аав:         За, тайвшир даа. Дэлхий живэх хэмжээний аадар бороо байдаг гэж бодож байна уу?

Нобита: Гэхдээ, томоохон үерийн тухай домог дэлхий дээр байдаг шүү дээ.

Дораэмон:    Энэ нүдээр тодорхой харсан шүү. Үнэн гээд байна! Үүгээр ирээдүйг хардаг юм аа.

Нобита: Өнөө шөнө 12 цаг болоход дэлхий… дэлхий сүйрчихнэ шүү дээ!

Дораэмон:    Тийм болохоор гуйя, бидэнтэй хамт тэр завин дээр суучих л даа.

Аав:                 Одоо хангалттай!

Ээж:                Тийм шүү.

Нобита: Үер болох хүртэл 4 цаг 40 минут үлдлээ. Тэд ер ойлгохгүй юм байна л даа.

Дораэмон:    Цаг нь ирэхээр ойлгож л таарна. Энэ үзэмжтэй газар ч удахгүй харагдахаа болино! Энэ тэнгэр ч бороо орох нь битгий хэл од унах гэж буй мэт л цэлмэг байна шүү.

Сунэо:             Хөөе, хоёр оо!

Дораэмон:    Жайан! Сунэо!

Нобита: Та 2 завин дээр хамт суухаар ирсэн юм уу?

Сунэо:             Дэлхий хэзээ сүйрэх юм бэ? Хэзээ юм бэ?

Жайан:           Ийм завиар аврагдлаа юу? Одоо яана аа? Бид живэх нь байна!

Сунэо:             Үгүй ээ, живмээргүй байна! Ээж ээ!

Жайан:           Тийм үед чамайг аварч чадлаа юу?

Сунэо:             Тийм шүү дээ, Жайан. Яана аа, живлээ!

Жайан:           Туслаарай!

Нобита: Тэд шоолох гэж лирсэн юм байна!

Дораэмон:    Харж л байгаарай! Удахгүй хувхай цайгаад уйлах цаг ирнэ дээ!

Цагдаа:          Наанаа юу хийж байгаа юм бэ?

Дораэмон:    Хэлээд ч итгэхгүй болохоор хэлэхгүй ээ! Нобита, цаг хэд болж байна? Нобита! Цаг хэд болж байна вэ?

Нобита: 10 цаг 50 минут болж байна.

Дораэмон:    Одоо 1 цаг 10 минут л үлдлээ. Нойр яасан их хүрч байна аа. Яг унтах нь ээ. Ийм үед шүү... Кофе ууна аа!

Нобита: Ингэхэд хэрвээ бороо орохгүй бол яах уу?

Дораэмон:    Одоо ийм юм ярьж байх ч гэж дээ! Чи өөрөө харсан биз дээ? Үнэхээр тийм их ус байсан гэж үү?

Нобита: Нээрээ шүү, харсан! Энэ нүдээрээ сайн харсан юм чинь!

Дораэмон:    Хүмүүс нойрмоглохоороо бухимдаад байдаг юм. Бороо ороод эхэлбэл завгүй болно шүү. Тэр болтол амраад ав.

Нобита: Дораэмон!

Дораэмон:    Нобита, ирж байна шүү! Аймшигтай юм болох нь ээ! Энэ дэлхийн төгсгөл гэж үү?

Нобита: Миний харсантай адил байна.

Аав:                 Нобита!

Нобита: Ээж ээ! Ээж ээ!

Аав:                 Нобита!

Нобита: Та нартаа заавал тусална аа. Май!

Аав:                 Хүү минь, баярлалаа.

Ээж:                Ээж нь ямар их баярлаж байна гээч.

Жайан:           Шоолж байсанд уучлаарай.

Сунэо:             Нобита минь.

Шизүка: Нобита. Би чамд...

Нобита: Зүгээр дээ.

Шизүка: Бурхан гэж чамайг л хэлнэ.

Дораэмон:    Нобита. Нобита! Босооч!

Нобита: Үер!

Дораэмон:    Юу яриад байгаа юм бэ? Дусал ч бороо орсонгүй шүү дээ.

Нобита: Яахаараа... Энэ чинь...

Дораэмон:    Чиний харсан зүйл чинь...

Нобита: Ийм зүүд байсан гэж үү?

Дораэмон:    Ёстой нэг!

 

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

 

Эр, эм

 

 

 

Гарчиг:           Тестийн хос тэмдэг.

Нобита: Үүнийг хурдхан шиг уншмаар байна шүү. Түрүү долоо хоногийнх яаж үргэлжлэх бол доо?

Дораэмон: Хурдхан хариад уншицгаая.

Эр:           Чамайг даа!

Эм:          Чамтай хамт баймааргүй байна!

Эр:           Чамтай гэрлэсэн минь миний том алдаа байж!

Дораэмон: Ширүүн муудалцаж байна шүү.

Нобита: Өмнө нь ч бас муудалцаж байсан. Дандаа л тэгдэг юм байх даа?

Эм:          Одоо хангалттай! Юмаа аваад хурдан яв!

Эр:           Явах л болно! Ахиж хэзээ ч ирэхгүй, мэдэв үү!

Эм:          Битгий ирээрэй!

Эр:           Ирэхгүй ээ, ирэхгүй!

Дораэмон: Дараа ирж л таараа.

Нобита: Тэгвэл сайн л байна.

Эр:           Гэрээсээ яваад сайхан байна аа!

Дораэмон: Өвдсөн байх даа.

Нобита: Санаа нийлдэггүй хүмүүс хоорондоо гэрлэдэг нь л буруу даа. Би ч бас Шизүкатай хамт амьдарна шүү дээ. Ийм байвал ч хэцүүхэн л юм байна.

Дораэмон: Юу ярина вэ дээ, Нобита минь? Нобита. Энэ номыг арай гэж авсан биз дээ? Хар даа, түрүү долоо хоногийн үргэлжлэл шүү дээ!

Нобита: Дараа болъё оо.

Дораэмон: Шизүка, гэрлэлт.  Арай л эрт санаа зовоод байгаа юм биш үү дээ! За яах вэ, тэгж л их сонирхоод байгаа бол туслахаас даа. Тестийн хос тэмдэг!

Нобита: Хөөх, ямар гоё юм бэ! Ямар гоё чулуу шиг юм бэ!

Дораэмон: Энэ бол гэрлэлт нь амжилттай болох эсэхийг  урьдчилан туршиж үздэг тэмдэг шүү.  За, май.

Нобита: Үүнийг зүүчхэд л болох уу?

Дораэмон: Тийм ээ, нэг нь Нобита чинийх.  Харин нөгөөх нь Шизүкагийнх.

Нобита: За, шууд зүүчихье. Ямар байна?

Дораэмон: Окэй!

Нобита: За, явчхаад ирье.

Дораэмон: Яваад ир дээ.

Нобита: Ямар их догдолж байна аа.

Сунэо:             Хөөе, Нобита, хаашаа... Өө, явчихлаа.

Шизүка: Юу болсон бэ, Нобита? Би хараахан хичээлээ хийж дуусаагүй байна аа.

Нобита: Наадхаа дараа хийчих ээ. Би чамд гоё юм өгье.  Үнэхээр гоё зүйл шүү.  Юу вэ? Хааччихав аа? Алга. Эндээ хийчхэв үү? Яана аа! Байхгүй байна! Унагаачхаж ээ!

Дораэмон:    Юу гэнэ ээ? Чухал тэмдгээ алдчихсан гэнэ ээ? Яагаад тэгдэг байна аа? Чи ч угаасаа салан л даа. Ёстой нэг!

Нобита: Ахиад алдахгүй болохоор  ахиад нэгийг өгөөч? Тэгэх үү, Дораэмон? За, май.

Шизүка: Хөөх, ямар гоё юм бэ. Авч болох юм уу?

Нобита: Тэгэлгүй яах вэ. Зүүгээд үз дээ.

Шизүка: Хичээлээ хийж дуусчхаад зүүж үзнэ ээ! Баярлалаа, Нобита.

Нобита: Юу вэ? Хэтэрхий журамтай эхнэр ч бас төвөгтэй шүү.

Шизүка: Түр зүүж үздэг ч юм билүү? Хонгор минь!

Ээж:                Хөөх, тавтай морил Шизүка.

Шизүка: Би ирлээ.

Ээж:                Юу?

Шизүка: Нобита.

Нобита: Шизүка? Ирчхээ юу?

Шизүка: Мэдээж шүү дээ. Би чиний эхнэр юм чинь.

Нобита: Эхнэр ээ? Тэгэхээр би чиний... нөхөр... Гайхалтай тэмдэг байна шүү.

Дораэмон:    Тийм байгаа биз?

Нобита: Наашаа суу л даа.

Шизүка: За.

Дораэмон:    Хоёулаа ичингүйрээд л...

Нобита: Би яваад уух юм хийгээд ирье.

Шизүка: Зүгээр ээ, би хийгээд ирье. Суугаад хүлээж бай, хонгор минь.

Нобита: Хонгор минь гэнэ ээ? Хонгор минь гэнэ. Хонгор минь... хонгор минь...

Дораэмон:    Нэг ч үг хэлж чадахгүй байх чинь?

Нобита: Ийм юманд дасаагүй болохоор л тэр.  Гэхдээ, би шийдлээ. Бид гэрлэнэ ээ.

Дораэмон:    Яг зөв!

Шизүка: За, май.

Нобита: Баярлалаа.

Дораэмон:    Баярлалаа, баярлалаа. Амттай байна шүү.

Нобита: Амттай юм аа! Шизүкагийн хийж өгсөн цай ч  үнэхээр амттай юм аа.

Шизүка: Нээрээ юу? Ашгүй дээ. Бялуу бас идээд үз дээ. Маш амттай шүү.

Нобита: Аль нь вэ?  Хөөх, амттай юм аа! Одоо би өгье. Амаа ангайгаарай.  Илүү том ангайгаарай.

Шизүка: Нээрээ тийм, үүнийг ч бас идээрэй.  Шоколад авсан юм.

Нобита: Шизүкагаас шоколад авна гэж бодож ч байсангүй.  Шизүка!

Шизүка: Яана аа, шоколад!

Нобита: Шизүка!

Шизүка: Нобита!

Нобита: Шизүка!

Шизүка: Нобита!

Нобита: Шизү...

Шизүка: Ноби...

Сунэо:             Азтай байна шүү. Над шиг сайхан залууд гоё зохиж байна шүү.

Ээж:                Тавтай морил.

Сунэо:             Би ирлээ!

Ээж:                Юу вэ, Сунэо ч бас уу?

Сунэо:             Нобита! Чи хаана байна аа?

Нобита: Ариун цэврийн өрөө ороод ирье.  Хурдан очно оо.

Шизүка: Хурдан ирээрэй.

Нобита: Мэдэж байна даа.  Ямар халуун байна аа.

Сунэо:             Энд байна!

Нобита: Юу вэ?

Сунэо:    Хайртай хүн минь! Намайг үлдээгээд хаашаа явчхав аа? Чамаас ахиж холдмооргүй байна.

Нобита: Холд! Ямар муухай юм бэ!

Сунэо:             Хөөе, үнсье л дээ. Үнсье ээ!

Нобита: Тавь л даа!

Сунэо:             Үнсье ээ!

Нобита: Боль л доо! Боль гэж байна!

Сунэо:             Аймаар юм аа! Хонгор минь, яагаад ингэж байгаа юм бэ?

Нобита: Баяртай! Ахиж битгий ирээрэй!

Сунэо:    Хүлээ! Энэ шоколадыг минь аваач! Францаас захиалж авсан маш үнэтэй эд шүү дээ! Энэ бол миний сэтгэл шүү! Сэтгэл минь шүү дээ!

Нобита: Надад хэрэггүй ээ.

Сунэо:             Яагаад? Мангар!

Шизүка: Их удлаа шүү. Ямар нэг юм болоо юу?

Нобита: Жаахан төвөгтэй зүйл болоод...

Шизүка: Надаас болсон уу?

Нобита: Яалаа гэж дээ, үгүй ээ.

Шизүка: Ашгүй дээ. Надад дургүй болчихвол  миний амьдрал утгагүй болно шүү дээ.. Надад хайртай юу?

Нобита: Мэдээж шүү дээ.

Шизүка: Хэр их хайртай вэ? Ийм үү?

Нобита: Үгүй дээ! Эндээс эхлээд... энэ үзүүр хүртэл. Бүр түүнээс ч их!

Шизүка: Нобита, би үнэхээр баяртай байна! Гайхалтай!

Нобита: Харин чи, Шизүка?

Шизүка: Би ичээд байгаа болохоор хэлж чадахгүй нь ээ.

Нобита: Яагаад вэ? Хэлчих л дээ.

Шизүка: Би... үгээр илэрхийлэмгүй их хайртай.

Нобита: Ахиад хэл дээ.

Шизүка: Яаж дээ!

Нобита: Гуйж байна шүү дээ.

Сунэо:             Хонгор минь! Хонгор минь!

Жайан:           Хөөе, яасан бэ?

Сунэо:             Тэгсэн ч би түүнд сайн. Гэхдээ би...

Жайан:           Сунэо, чи зүгээр үү?

Сунэо:             Юу вэ?

Жайан:           Энэ чинь юу вэ?

Сунэо:             Би энд юу хийж байгаа юм бэ?

Жайан:           Чамд хэрэггүй бол би авлаа шүү.

Ээж:                Ноби, Сунэо хоёр...Би буруу хараагүй дээ. За, тавтай морил!

Жайан:           Би ирлээ!

Ээж:                Чи ирчхэв үү?

Жайан:  Ноби! Ганцаардаад гунигтай байв уу? Удахгүй очлоо! Эхлээд гал тогоог чинь түр ашиглаж болох уу, ээж ээ?

Ээж:                Ээж гэнэ ээ? Дураараа л бол доо.

Нобита: Би ямар их жаргалтай байна гээч! Гайхалтай эмэгтэйг эхнэрээ болгоод л.

Шизүка: Би ч бас чамтай гэрлэх болсондоо жаргалтай байна аа. Хонгор минь.

Нобита: Юу болсон бэ, хайр аа?

Шизүка: Би дэлгүүрт нэг гоё гоёл харсан юм л даа. Авч болох уу?

Нобита: Бололгүй яах вэ дээ.

Шизүка: Ямар гоё юм бэ!

Нобита: Мэдээж шүү дээ.

Шизүка: Бас шинэ хувцас ч гэсэн авмаар л байна.

Нобита: Болно оо, хурдхан яваад авцгаая.

Шизүка: Баярлалаа!

Жайан:           Бэлэн болчихлоо! Ноби чамдаа сэтгэлээ илчилнэ ээ...

Ээж:                Хөөе! Сайн хаа л даа!

Жайан:           Миний сэтгэлийг хүлээн аваарай! Шизүка! Чи битгий Нобид наалдаад бай!

Шизүка: Юу хийгээд байгаа юм бэ? Нобита надад хайртай шүү дээ!

Жайан:           Битгий мөрөөд! Жаахан хөөрхөн байлаа гээд  усанд ороод л болчихдог юм биш! 

Шизүка: Дүлий юм байж  юу, юу гээд байгаа юм бэ? Нобита бол минийх!

Жайан:           Минийх!

Нобита: За за, хоёр оо, тайвшраад эвлэрцгээ л дээ.

Шизүка: Эвлэр гэдэг чинь юу гэж байгаа юм?

Нобита: Тэр чинь...

Жайан:           Би байсаар байтал...

Шизүка: 2 эхнэртэй байсан байна шүү дээ!

Жайан:           Арай ч дээ!  Нобита, намайг хуурлаа гэж үү?

Шизүка: Өршөөхгүй дээ!

Жайан:           Муу мангар, мангар, мангар!

Шизүка: Сайхан үгээр хуураад яаж чадав аа!

Жайан:           Чамайг даа!

Шизүка: Одоо салцгаая!

Жайан:           Би ч бас! Ноби муу тэнэг! Тэнэг, тэнэг, тэнэг!

Дораэмон:    Нобита! Хөөе, юу болоо вэ? Гэрлэлт чинь амттай байсангүй юу?

Нобита: Гэрлэлт бол үнэхээр аймшигтай юм байна!

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Дорами

Шар робот муур

Батз

Пакал улсын цэрэг

Хаан 1

Пакал улсын хаан

Хаан 2

Бокал улсын хаан

Зөвлөх

Пакал улсын хааны зөвлөх

Эмээ

Бокал улсын зөнч

Сарма

Эмээгийн охин

 

Цэрэг 1, 2, 3,   Хамгаалагч 1, 2, 3, 4

 

 

 

 

Гарчиг:           Газар доорх хаант улсыг судлах нь. (1-р хэсэг)

Дораэмон:    Эрэл хайгуул уу?

Дорами:         Тийм ээ, доузинг шүү дээ.

Жайан:  Болдоггүй ээ! Яагаад ч ойлгодоггүй ээ. 100 иений зоосыг мэдрэхгүй байна! Тэгвэл 10,000 иений зоосыг мэдрэх юм болов уу?

Нобита: 10,000 иений зоос гэдэг чинь…

Сунэо:             Тийм юм байхгүй шүү дээ.

Нобита: Итгээд хайсан юмсан. Тэгэхээр 100 иенийхээ зоосыг... Энэ хавьд л гэж бодсон юмсан даа. Хаана нуусан билээ? Шизүка?

Шизүка: Битгий хараарай гэхээр чинь нүдээ аньчихсан шүү дээ.

Нобита: Юу? Энд юм болов уу? Үгүй ээ, энд ч алга!

Жайан:           Өөрөө булчхаад мартчихлаа гэж үү?

Нобита: Миний энэ сарын бүх хөрөнгө шүү дээ! Тэр100 иен чинь!

Жайан:           Хөөе, битгий уйлаад бай.

Нобита: Дораэмон! Дорами!

Дораэмон:    Үнэхээр болхи юм аа. Дорами туслаач.

Дорами:         Окэй. Мэдрэгч утас! 100 иен булсан газар чинь энэ хавьд биз дээ?

Нобита: Магадгүй, тийм ээ.

Дорами:         Алив, алив. Алив, алив.

Нобита: Хөөх, хариу өгч байна!

Жайан:           Юу вэ? Шал өөр газар байна шүү дээ!

Дорами:         Энд гэнэ ээ.

Нобита: Нээрээ юу? Олчихлоо! Ашгүй дээ.

Дорами:         Энэ төмөр утсыг үрэхэд, илүү гүн дэх зүйлийг ч гэсэн олох боломжтой байдаг юм шүү дээ.

Нобита: Ямар ч гүн байсан уу? Түр өгч бай даа. Хэрвээ үнэн бол их үрэх тусам, бүр далд байгаа эрдэнэст ч гэсэн хариу өгөх байх даа! Тэгвэл эрдэнэс хайж болох юм биш үү?

Дорами:         Яаж ингэж бодож байна аа?

Нобита: Зүгээр дээ, зүгээр.

Жайан:           Сайхан санаа байна! Алдах юм байх биш.

Сунэо:             Тийм шүү!

Нобита: За, тэгвэл илүү хүчтэй үрье. Хөөх, энэ чинь юу вэ?

Дораэмон:    Нээрээ юу вэ?

Дорами:         Хот шиг л харагдаад байна даа.

Нобита: Хот гэнэ ээ? Газар доор хот байдаг гэж үү?

Сунэо:             Үгүй байлгүй дээ!

Жайан:           Энэ ч том нээлт байж магадгүй шүү!

Нобита: Тийм ээ, судалж үзье!

Дорами:         Тэгж болохгүй шүү дээ.

Дораэмон:    Ийм ярвигтай зураглал гарч байхад... яаж ч бодсон үүгээр яаж тийм гүнзгий ухах юм бэ? Газар доорх хайгуулын машин! Үүнийг унавал газар доогуур чөлөөтэй явж чадна шүү. За, явж газар доорхыг судалцгаая!

Бүгд:                Явцгаая!

Нобита: Сайн байна, сайн байна! Ямар хурдан юм бэ. 50 метр. 60 метр. 70 метр! Одоохондоо юу ч харагдахгүй байна шүү.

Жайан:           Газар доорх хот гэж бодохоор л догдолж байна шүү!

Дорами:         Аль хэдийн 1000 метр давчихлаа шүү.

Сунэо:             Орчин огт өөрчлөгдөхгүй байгаач нэлээд гүнд орчихлоо!

Дораэмон:    Хэдийн 3000 километр давчихлаа! Энэ маягаараа дэлхийн төв рүү орлоо шүү дээ!

Нобита: Тэгээд яасан гэж?

Дораэмон:    Дэлхийн төв нь олон давхар бүтэцтэй байдаг юм. Төв рүү ойртох тусам халуун болж, аймшигтай их даралт өгнө шүү дээ! Тэгээд төмөр ч бай, юу ч бай хайлчихдаг юм.

Жайан:           Хөөе, зүгээр болов уу?

Дораэмон:    Газар доорх хайгуулын энэ машин уг нь тийм зүйлд тэсвэртэй ч гэлээ...

Нобита: Уг нь гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Дораэмон:    Уг нь тэгсэн ч энэ чиглэл жаахан аюултай байж магадгүй…

Жайан:           Яагаад ч юм гэрэлтэй болоод байна шүү.

Дораэмон:    Лав дотор орчихлоо шүү дээ!

Дорами:         Зүгээр дээ! Тайвшраарай!

Сунэо:             Ээж ээ!

Дораэмон:    Зогсчих шиг боллоо.

Жайан:           Бүгд шатчихлаа л гэж бодлоо шүү.

Дорами:         Ах аа!

Дораэмон:    Дорами, зүгээр биз дээ?

Дорами:         Тийм ээ.

Нобита: Шизүка!

Шизүка: Ашгүй дээ, бүгд аюулгүй байна!

Сунэо:             Ёстой баларлаа л гэж бодлоо шүү.

Нобита: Хар даа!

Жайан:           Ямар том газар доорх хот вэ!

Сунэо:             Энэ ч асар том нээлт шүү!

Шизүка: Газар доор ийм том хот байдаг гэж хэн санах вэ дээ?

Нобита: Газар доорх хүмүүсийн улс байх даа!

Дораэмон:    Газар доорх хүмүүс ээ?

Нобита: Урьд нь комикоос уншиж байсан юм аа. Тэд газар дээрх хүмүүсийг бариад... тэднийг зажлаад идчихдэг гэсэн! Манайхаан!

Дорами:         Энэ балгас нэлээн эртнийх юм байна.

Жайан:           Эртнийх гэж яг хэдий үеийнх юм бол?

Дораэмон:    За, үүнийг ашиглая. Цаг үе тодорхойлогч машин! Үүгээр хэзээ бүтээгдсэнийг шууд л мэдэх боломжтой. Ойролцоогоор 1400 жилийн өмнө хийгдсэн эд байна.

Дорами:         Хүн амьдардаг ул мөр алга даа. Үүнийг барьсан хүмүүс аль хэдийн эндээс явчихсан бололтой.

Нобита: Ашгүй дээ. Газар доорх хүмүүсийн хоол бололгүй өнгөрлөө шүү.

Жайан:           Хөөе! Энэ чинь ямар гайхалтай балгас вэ! Асар том эрдэнэс байж магадгүй шүү!

Сунэо:             Тийм ээ, яг тийм! Байгаа нь лавтай!

Жайан:           За, энэ хүртэл ирсэн юм байна явж эрдэнэс хайцгаая!

Нобита: Тийм ээ, хайцгаая!

Сунэо:             Түрүүлж олсон нь авна шүү!

Шизүка: Би ч бас хайна аа!

Нобита: Урагшаа!

Дораэмон:    Битгий хэтэрхий хол яваарай!

Бүгд:                Окэй!

Жайан:           Одоо л доузингийн хүчийг үзүүлэх цаг ирлээ!

Нобита: Тэгэхээр...

Сунэо:    Иймэрхүү зүйл өмнө нь үзэж байсан шүү! Энэ пирамид Маяагийн үеийнхтэй адилхан юм байна!

Жайан:  Хөөх! Ийшээ л заагаад байна даа. Яваад үзье, байз. Ёоё, ёо! Юу вэ!? Ингээд мухар гэж үү дээ?

Нобита: Нууц хаалга нээх түлхүүрийг кинонд иймэрхүү газраас л олоод байдаг даа. Уг нь иймэрхүү газар л нууц хаалга нуугдаж байдаг даа... Юу вэ? Энэ чинь! Юу ч өөрчлөгдөхгүй л байна даа!

Жайан:  Тийм ээ! Би ч сүрхий юм аа. Ямар ч нууц хаалгыг миний доузинг олж чадах юм чинь!

Сунэо:             Энэ ч гайхалтай эд байх даа. Жайанд харуулчихвал булаалгачхаж ч магадгүй л юм.

Жайан:           Хөөе, манайхан, нааш ир! Хар даа! Би үүнийг доузингаараа оллоо шүү дээ!

Нобита: Эрдэнэсийн авдар биш үү?

Дораэмон:    Үнэхээр байсан байж шүү!

Сунэо:             Дотор нь юу байна?

Жайан:           Хараахан үзээгүй байна аа. Та нартай хамт нээж догдолъё гэж бодоод.

Нобита: Түгжээтэй юм биш биз?

Жайан:           Үгүй ээ, түгжээгүй байна. За, нээлээ шүү.

Нобита: Юу ч байхгүй байна.

Сунэо:             Харамсалтай юм аа!

Шизүка: Аль хэдийн хэн нэгэн нь аваад явчихсан юм болов уу?

Нобита: Хөөе, байз даа!

Дораэмон:    Яасан бэ?

Нобита: Одоо хоосон байгаа ч өмнө нь бол дотор нь ямар нэг юм байсан нь лав.

Дораэмон:    Магадгүй л юм.

Нобита: Тэгэхээр бүгдээрээ өнгөрсөн рүү очоод энэ авдрыг нээж үзвэл дотор нь юм байж л таараа!

Жайан:           Тэр ч тийм шүү!

Дораэмон:    Тэгвэл цаг хугацааны бүс ашиглая! За, 1400 жилийн өмнө рүү явцгаая!

Бүгд:                Тийм ээ!

Дораэмон:    Товчлуураа дараад марш!

Жайан:           Хөөх! Эрдэнэсийн авдар байхгүй байна!

Нобита: Яагаад алга болчхов оо?

Дорами:         Бид нэлээн эрт үед ирчихсэн бололтой.

Сунэо:             Юу гэсэн үг вэ?

Дораэмон:    Тэгэхээр тэр хайрцгийг энд хараахан авчраагүй байгаа юм байна.

Жайан:           Харамсалтай юм аа...

Дораэмон:    Ямартай ч эндээс гарч үзэцгээе.

Нобита: Хөөх, ямар гоё цэвэрхэн юм бэ!

Шизүка: Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа.

Дораэмон:    Дөнгөж баригдаад удаагүй байгаа юм чинь, аргагүй л дээ.

Нобита: Тэгвэл үүнийг барьсан хүмүүс одоо энэ хавьд байж магадгүй шүү.

Дораэмон:    Тийм шүү. Асуудал учрахаас өмнө 1400 жилийн дараах руу буцацгаая даа.

Жайан:           Битгий тэнэгт! Заавал эрдэнэсийг санг олох л болно!

Дораэмон:    Хөөе, Жайан! Бусдаасаа салж явж болохгүй ээ!

Жайан:           Зүгээр ээ, яав л гэж! Тийшээ явах юм байна!

Дораэмон:    Жайан! Жайан, болохгүй ээ! Хүлээж бай! Нобита, алив туслаарай! Бусад нь эндээ хүлээж байгаарай. Хөөе, хүлээ л дээ!

Нобита: Одоо яалтай билээ!

Дораэмон:    Хөөе! Жайан! Ингэж болохгүй ээ! Юу болохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Хүлээж бай л даа. Жайан!

Жайан:           Ядаргаатай юм бэ!

Нобита: Буцацгаая л даа.

Жайан:  За, ахиад жаахан яваад үзье. Маш том эрдэнэс байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна аа.

Нобита: Хүүе, нээрээ юу?

Жайан:           Тэгж санагдаж байна! Ойртож байна шүү. Эрдэнэс! Эрдэнэс! Эрдэнэс! Юу вэ?

Дораэмон:    Мухар байна аа!

Жайан:           Сонин л юм даа. Доузинг маань яг энд л хүчтэй хариу өгөөд байсан даа.

Нобита: Нээрээ юу?

Дораэмон:    Зүгээр л нэг мэдрэмж төдий шүү дээ.

Жайан:           Тэгэхээр... ийшээ!

Нобита: Тийм үү?

Дораэмон:    Хөөе, арай биш юм биш үү?

Жайан:           Амаа тат аа! Магадгүй ийшээ шүү. Гэрэл гарч байна!

Нобита: Юу болоод байна аа?

Дораэмон:    Гарах хаалга байна шүү дээ! Гарцаагүй гарах хаалга байж шүү.

Жайан:           Ой дунд юм байна шүү дээ!

Нобита: Ямар сонин газар вэ.

Батз:                Та нар газар доорх сүмээс ирсэн үү?

Зөвлөх:           Сэжигтэй л байна даа.

Дорами:         Нөгөө хэд маань удаж байна шүү.

Шизүка: Харин тийм.

Сунэо:             Тэд хаа нэгтээ тоглож байгаа юм биш биз дээ!

Дорами:         Хэдүүлээ явж харцгаах уу?

Шизүка, сунэо :   Тэгье дээ. Жайан!

Дораэмон:    Бид аюултай биш ээ!

Жайан:           Хөөе, тайвшир. Хүлээ л дээ, хүлээ.

Цэрэг 1: Аятайхан байж үз!

Нобита: Хүлээгээч!

Зөвлөх:  Хүмүүс ээ, сонс! Өнөөдөр газар доорх ариун сүмийн гарцаас сэжигтэй этгээдүүдийг баривчиллаа! Тэд Бокал улсын гар хөл байж таарна!

Цэрэг 1: Тийм шүү, гарцаагүй тийм байж таарна!

Цэрэг 2: Барьж аваад шийтгэх хэрэгтэй!

Дораэмон:    Больж үз, Нобита. Юу хийгээд байгаа юм бэ?

Нобита: Орчуулагч конняк гаргах гэж байна аа. Тэгвэл ойлголцох биз.

Цэрэг 3: Аюултай юм боллоо!

Цэрэг 1: Яасан бэ?

Цэрэг 3: Бокал улсынхантай тааралдаад бидний дунд мөргөлдөөн үүслээ!

Зөвлөх:           Хараал идсэн Бокалынхан!

Дораэмон:    Тэгвэл нөхцөл байдлыг ойлгох байх шүү.

Нобита: Юу вэ, байдал бүр эвгүйтэж байна шүү.

Сунэо:             Баярлалаа. Хөөе, Нобита!

Дорами:         Тэд байхгүй байна шүү.

Сунэо:             Нөгөө... энэ хавьд дэлгүүр байхгүй биз?

Дораэмон:    Нобита, Жайан, та 2 минь хичээгээрэй.

Зөвлөх:           Тэд энд байгаа. Батз, хаалгаа нээ!

Батз:                Мэдлээ!

Зөвлөх:           Хаантан минь, энэ хүмүүс байна.

Хаан 1:           Хөх элбэнх, 2 хүүхэд байх шив.

Дораэмон:    Бүдүүлэг байна шүү, би элбэнх биш!

Хаан 1:           Сэжигтэй этгээдүүд байна!

Зөвлөх:           Бокалын туршуул байхаас гарцаагүй!

Нобита: Биш ээ! Бид бол нөгөө юу...

Жайан:           Бид сайн хүмүүс. Ойлгож байна уу?

Хаан 1:           Ямар нэг чухал юм мэдэж байж магадгүй. Сайн шалгаарай.

Сунэо:             Өөр нэг улс уу?

Шизүка: Тэгвэл нөгөө хэд маань магадгүй тэнд байгаа гэж үү?

Дорами:         Тэгэхээр тэр нь ямархуу улс юм бэ?

Эмээ:      Манай Бокалын улс болон тэдний Пакалын улс энэ ариун сүмийн хоёр талд оршдог юм.

Зөвлөх:           Эрт үеэс бид найрсаг байж, хамтдаа тахил өргөдөг байсан юм.

Эмээ:              Гэвч цаг хугацаа өнгөрөхөд бид дайсагналцах болсон юм.

Зөвлөх:  Бид 52 жилд нэг удаа Хаш Ягуар хэмээх эрдэнэсийг ашиглан бурхандаа мөргөл өргөсөөр ирсэн юм.

Эмээ:              Гэвч хамгийн сүүлчийн ёслолын дараа нөгөө Хаш Ягуар маань алга болсон юм!

Хаан 1:   Бокалынхан нуучихсан нь лавтай! Ёслолын өдөр Хаш Ягуаргүй улс мөхдөг гэсэн домог бий!

Хаан 2:   Тийм ээ, ёслол дөхөж байна! Пакалынхан тэр эрдэнэсийг хувьдаа эзэмших бодолтой байгаа байх нь!

Эмээ:      2 улс хоорондоо нэг нэгнээ авсанд буруутгасан юм. Энэ эртний бичээст бичигдсэн байдаг. Хаш Ягуарыг өөрийн болгосон улс...

Сунэо, Шизүка, Дорами:           Энэ... энэ чинь!

Зөвлөх:           Хаш Ягуарыг өөрийн болгож чадвал энэ нутгийн захирагч болдог юм.

Эмээ:      Хоёр улсын хэнд нь ч байхгүй гэдэг нь магадгүй газар доорх ариун сүмд байгаа байх.

Дорами:         Юу, тэнд үү?

Эмээ:              Миний зөн билэг ч бас  түүнийг тэнд байгаа гэж хэлж байна.

Сарма:   Тэгээд л та нарыг энд  дагуулж ирсэн юм.  Та нарыг ариун сүмээс  гарч ирсэн болохоор чинь  ямар нэг юм мэдэж магад гэж найдаад л...

Шизүка: Уучлаарай.  Үнэндээ бид явах замдаа  зүгээр л үүгээр дайрч өнгөрсөн  хүмүүс байгаа юм.

Сарма:            Тийм байх нь ээ.

Жайан:           Ингэхэд, тэр хөрш улс чинь үнэхээр тийм муу хүмүүс юм уу?

Батз:                Би бол тэгж бодохгүй байна.

Нобита: Тэгвэл яагаад?

Батз:                Хаш Ягуар байхгүй бол  энэ дэлхий сүйрэх болохоор тэр!

Нобита: Юу? Энэ хэвээрээ бол тэдний хооронд дайн болж мэдэх нь!

Батз:                Хаш Ягуарыг олчихвол сайн сан.

Шизүка: Сарма, үнэхээр зүгээр гэж үү?

Сарма:   Зүгээр дээ. Нөгөө талд  миний танил байдаг юм. Танай найзуудыг чинь  Пакал улсад байгаа эсэхийг мэдье. Батз! Батз!

Батз:                Сарма!

Сарма:            Батз!

Батз:                Сарма!

Сарма:            Сайн сууж байсан уу?

Батз:                Тийм ээ, харин чи?

Сунэо:             Дурласан хосууд бололтой.

Дорами:         Романтик юм аа.

Шизүка: Гэхдээ ямар өрөвдмөөр юм бэ! Улс орнуудын маргаанаас болоод  ингэж нууцаар уулзах гэж.

Батз:       Гэгээн сүмийн ойролцоо  тэнэж явсан хүмүүс үү? Тэд мөн бол одоо манай шоронд   хоригдож байгаа.

Сарма:   Тийм байх нь.  Батз,  магадгүй тэр хүмүүс... манай хоёр улсыг  өөрчилж чадах ч байж мэднэ шүү.

Батз:                Чи ч бас тэгж бодсон гэж үү?

Сарма:            Тийм ээ, чи ч бас уу?

Батз:                Тэд жаахан сонин хүмүүс ч гэлээ... яагаад ч юм  тийм сэтгэгдэл төрсөн.

Сарма:            Тэдэнд дамжуулаад хэлээрэй.  Бусад найзууд нь  энд байгаа шүү гээд.

Батз:       Ойлголоо. Хөөе, санаа зовох хэрэггүй ээ. Танай найзууд чинь  Бокал улсад байгаа гэнэ. Миний нэг танил тэднийг  харж хандаж байгаа бололтой.

Нобита: Ашгүй дээ. Нөгөө хэд маань  хөрш улсад байгаа юм байна.

Жайан:           Ашгүй эсэн мэнд байж.

Дораэмон:    Жаахан ч гэсэн санаа амарлаа.

Жайан:           Гэхдээ бид...

Дораэмон:    Юу ч хийж чадахгүй нь дээ.

Сунэо:             Хөөе, одоо больё оо! Биднийг ч бас бариад хорьчхож  мэднэ шүү дээ

Шизүка: Юу яриад байгаа юм бэ?  Эр хүн чинь зоригтой байх ёстой!

Сунэо:             Харин би бол...  эр хүн ч гэсэн хайр татам байхад л  хангалттай гэж боддог.

Дорами:         Хөөе!

Хамгаалагч 1:       Сэжигтэй этгээдүүд байна! Барь!

Сунэо:             Хэлсэн биз дээ. Баригдчихлаа шүү дээ!

Зөвлөх:           Энэ удаа шар элбэнх үү?

Хаан 1:           Хэн надтай уулзмаар байна гэсэн бэ?

Сунэо:             Хэн ч гэж хэлсэн...

Дорами:         Зүгээр дээ, надад даатгачих.  Намайг Дорами гэдэг.  Бокал улсаас ирсэн,  ирээдүйн муур хэлбэрийн  робот Дорами байна! Бас эмэгтэй шүү. Би бялуунд их дуртай!

Цэргүүд:        Бялуу гэнэ үү?

Дорами:         Ахыгаа энд байгаа гэж  бодож байгаа болохоор ирлээ.

Нобита: Юун шуугиан бэ?

Жайан:           Талбай хавьд  нэг юм болж байх шиг байна даа.

Дорами:         Ахыг минь дуудаад өг!

Зөвлөх:           Амаа тат! Бокалын муу тагнуул!

Дорами:         Сэтгэлээсээ ярьж байхад  анхааралтай сонсохгүй байвал дургүй шүү!

Зөвлөх:           Ядаргаатай золиг вэ.

Дорами:         Одоо хангалттай! Ахыг минь дуудаад өгөхгүй биз?

Хаан 1:   Хүлээ, ямартай ч наадхаа  буулгаад ярилцвал яаж байна. Тэгээд надтай ямар хэргээр  уулзах гэсэн юм?

Дорами:         Бокал болон Пакал 2 улсын  хоорондох үл ойлголцол  Хаш Ягуар алга болсноос  болсон биз дээ?

Зөвлөх:           Тэдний үгэнд итгэж болохгүй шүү. Биднийг хуурах санаатай байна!

Дорами:         Би Бокал улсад ч бас  очоод асуусан юм.  Тэд бас аваагүй байна билээ.

Дораэмон:    Нээрээ юу?

Дорами:         Тийм ээ, тэгэхээр Хаш Ягуар  аль ч улсад байхгүй бөгөөд  өөр л газар байгаа бололтой.

Хаан 1:           Хаана гэж бодож байна?

Дорами:         Янз бүрээр бодож үзлээ л дээ.  Тэгээд нөгөө газар доорх  ариун сүм хамгийн сэжигтэй байна.  Тэндхийг сайн нягталбал  ямар нэг чухал зүйл илэрнэ гэдэгт итгэлтэй байна!

Зөвлөх:           Ариун сүм үү?

Дорами:         2 улс сайн харилцаатай байх үедээ  хамтдаа ашигладаг байсан биз дээ?

Хаан 1:   Гэхдээ энэ нь  манай 2 улсын хувьд аль аль нь ариун сүмд  орохгүй байхаар шийдсэн юм.  Үгүй, гэхдээ  үнэхээр тэнд   Хаш Ягуар байгаа бол  гайхах зүйл алга даа.

Нобита: Бид заавал олж авчирна аа.

Хаан 1:           Та нар уу?

Нобита: Тийм учраас  Хаш Ягуарыг олчихвол  хөрш улстайгаа  харилцаагаа сэргээгээрэй.

Хаан 1:           Зөвшөөрье!

Нобита: Шийдэгдлээ шүү! Тэгээд тэр Хаш Ягуар чинь  яг ямархуу зүйл юм бэ?

Дорами:         Зүгээр дээ. Би мэднэ.

Дораэмон:    Тэгвэл хурдхан явцгаая даа.

Зөвлөх:  Үгүй, түр хүлээж байна уу.  Тэр газар бол бидний ариун сүм. Та нарын хэлснээр  бүхнийг зөвшөөрөөд дур мэдэн оруулах боломжгүй. Тэгэхээр нэг нь энд үлдэх хэрэгтэй.

Нобита: Хүн барьцаанд үлдэнэ гэж үү!

Дорами:         Яаж дээ.

Сунэо:             Би юм хайхдаа сайн шүү дээ!

Жайан:           Миний доузинг  хэрэг болно гэж бодож байна.

Зөвлөх:  Барьцаа биш ээ. Хаш Ягуарыг  авч ирж чадахгүй бол… тэр хүн тахил болно. Маргааш үд дунд  52 жилд нэг удаа болдог  ариун ёслол болох болно.  Тэр хүртэл Хаш Ягуар олдохгүй бол түүний оронд  амьд тахил өргөх ёстой. Хаш Ягуарыг олохгүй бол  тахил өргөнө. Тахил өргөсөн улс л мөхлөөс аврагддаг учиртай.  Тэгэхээр тэр тахил нь… охин минь, чи байх болно!

Шизүка: Би юу?

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Дорами

Шар робот муур

Батз

Пакал улсын цэрэг

Хаан 1

Пакал улсын хаан

Хаан 2

Бокал улсын хаан

Зөвлөх

Пакал улсын хааны зөвлөх

Эмээ

Бокал улсын зөнч

Сарма

Эмээгийн охин

 

Цэрэг 1, 2, 3,   Хамгаалагч 1, 2, 3, 4

 

Хөтлөгч эм, Тайлбарлагч.

 

Гарчиг: Газар доорх хаант улсыг судлах нь. (2-р хэсэг)

Нобита: Шизүка! Түр хүлээ л дээ!

Батз:                Тайвширч үз!

Нобита: Гэхдээ бид охиныг яаж ганцааранг нь үлдээгээд явах юм бэ?

Сунэо:             Тийм шүү, тийм!

Жайан: Яагаад заавал охин байх ёстой гэж!? Би оронд нь үлдье!

Зөвлөх: Тахилын өргөл залуу бүсгүй байх ёстой гэж эртнээс тогтсон байдаг!

Дорами:        Тэгвэл би үлдье л дээ!

Зөвлөх: Чам шиг бяртай эмэгтэйг тахил болгож болохгүй ээ!

Дорами:        Арай ч дээ! Наадах чинь юу гэж байгаа юм?!

Шизүка:         Хүүхдүүд ээ! Зүгээр дээ. Би үлдчихье.

Нобита: Шизүка!

Шизүка:         Нобита. Би та нартаа итгэж байна аа. Надад санаа зоволтгүй дээ.

Бүгд:               Шизүка!

Зөвлөх: Ариун газарт маш олон занга тавьсан байдаг! Түүнийг хайхаар орсон хүн ч гэсэн амь насаа алдана! Сайн сонсоцгоо! Маргааш яг үд хүртэл шүү! Маргааш үд болтол Хаш Ягуарыг олж, ариун газрын дээр байдаг Нарны сүмд авч ирэх ёстой! Амжихгүй бол охиныг өргөл болгож бурхдад тахина!

Нобита: Бид заавал олж ирнэ

Дораэмон:    Тэгэхээр энэ пирамидын хамгийн гүнд байж магадгүй байх!

Нобита: Хаанаас ордог юм бол оо?

Жайан:  Нээрээ тийм! Миний хамгийн эхэнд авдар олж байсан газар байх нь! Тэр үед байсан нууц өрөө сэжигтэй байна! Тэнд л нууц хаалга байх нь гарцаагүй! Болдоггүй ээ! Хана байна! Яавал нээгдэх юм бол доо?

Сунэо:             Ямар нэг юм хийж байж л нээгдэх юм биш үү дээ?

Нобита: Саналаа! Түр хүлээж байгаарай! Юу билээ... Тийшээ шүү дээ! Ашгүй энд байна!

Бүгд:               Болчихлоо!

Нобита: Онгойсон биз дээ?

Дорами:        Нобита, мундаг байна шүү!

Сунэо:             Сайн байлаа.

Жайан: Энд байсан авдар алга болчхож!

Дораэмон:    Гэхдээ энд янз бүрийн занга их байх шиг байна шүү! Болгоомжтой байх хэрэгтэй.

Жайан: Тийм шүү.

Дорами:        Сэжигтэй товч харагдвал битгий дараарай.

Жайан: Яана аа, дарчихлаа. Өө, хав харанхуй болчихлоо!

Дораэмон:    Зөөврийн хиймэл жижиг нар! Хананы захаар нэлээн занга тавьсан бололтой. Тэгэхээр төв хэсгээр л алхаарай.

Жайан: Тэгье!

Шизүка:         Гуйж байна. Та нар минь хичээгээрэй. Гуйя.

Батз:                Зүгээр дээ. Би ч бас итгэж байна.

Шизүка:         Та Батз биз дээ?

Батз:                Тэд заавал саадгүй хүрээд ирнэ.

Дораэмон:    Явж байгаа газраа сайн анхаараарай. Шалан дээр нь хүртэл товчлуур байх шиг байна.

Сунэо:             Мэдлээ!

Нобита: Аюултай байлаа шүү!

Дораэмон:    Юу хийчхэв ээ, Нобита?! Дунд хэсгээс гарах хэрэгтэй байна! Ханаа дагаарай! 1, 2, 3!                          Нобита, сайн болгоомжтой бай л даа!

Нобита: Мэдэж байна аа. Жаахан амраадахъя.

Бүгд:               Ахиад ирж байна! Мухар байна шүү дээ!

Дора, Ноби, Сунэо:    Давчидмаар юм аа!

Сунэо:             Ингэж аврагдах гэж... Энд нэг хонгил байна!

Дораэмон:    Тийм байна!

Нобита: Гэхдээ ийшээ явах нь зөв гэж үү?

Жайан: Хэн мэдлээ. Гэхдээ явахаас өөр араггүй!

Дораэмон:    За! Яваад үзье!

Бүгд:               Тэгье!

Нобита: Үнэхээр энэ чиглэл зөв юм болов уу?

Дораэмон:    Харин л дээ. Дахиад л мухардчихсан бололтой.

Дорами:        Энд ямар нэг юм бичсэн байна.

Нобита: Харах нь ээ, уншиж болох бололтой.

Сунэо:             Гайхалтай! Орчуулагч коннякийн ач шүү дээ!

Бүгд:                Зөв тавцан дээр тавь.

Жайан: Тэнгэрт нисдэг амьтан гэж байна.

Дораэмон:    Харин энд сэлж чаддаг амьтан гэж байна.

Сунэо:             Энд.… модонд авирдаг амьтан.

Нобита: Хурц соёотой, том амтай гэнэ.

Жайан: Тэгвэл алийг нь хаана нь тавивал болох бол?

Дораэмон:    Сармагчин болон шувуу.

Дорами:        Загас бас... энэ матар биз дээ?

Жайан:           Тэнгэрт нисдэг гэвэл шувуу л биз дээ?

Дораэмон:    Тэгвэл сэлдэг амьтан нь гэвэл загас байх нь. Гэхдээ хэтэрхий амархан юм биш үү?

Дорами:        Матар ч гэсэн сэлдэг шүү дээ. Сармагчин ч гэсэн сэлж чадна.

Дораэмон:    Тийм билүү?

Сунэо:    Оцон шувуу хэдий шувуу ч гэлээ бас сайн сэлдэг шүү. Гэхдээ модонд авирдаг гэхээр эндээс бол ганц сармагчин л байгаа биз дээ?

Нобита: Зурагт номоос мод руу авирдаг загас байдаг гэж харж байсан юм байна.

Дораэмон:    Үүнийг болгоомжтой хийхгүй бол аюултай шүү.

Сарма:            Батз... Чамаас гуйя. Шизүкаг оргуулж өгөөч.

Батз:       Тэгж бол чадахгүй ээ. Гэхдээ ямар нэг юм тохиолдвол… би амь насаараа хамгаална. Зүгээр дээ. Тэд заавал буцаж ирнэ.

Жайан:  Зүгээр бодоод байвал ямар ч нэмэргүй ээ! Тэнгэрт нисдэг амьтан! Тэнгэрт нисдэг амьтан! Бурхан минь! Надад туслаач!

Дораэмон:    Юу ч өөрчлөгдсөнгүй шүү.

Зөв          хийчихсэн юм байх даа?

Жайан: Тийм ч юм болов уу?

Сунэо:    За, дараагийнх! Модонд авирдаг амьтан бол сармагчин! Үгүй ээ, жаахан хүлээ! Энэ занга ч байж магадгүй! За, шийдлээ!

Нобита: Юу?

Сунэо:             Модонд авирдаг амьтан бол модонд авирагч загас! Уучлаарай!

Дораэмон:    Юу вэ?

Бүгд:               Онгойчихлоо!

Дораэмон:    Юу гэдгийг нь мэдэхгүй ч

Бүгд:               Ашгүй дээ!  Яана аа!

Дораэмон:    Зугтах газар алга! Одоо зөвхөн яаж ийгээд урагшлах л үлдлээ!

Нобита: Яаж дээ, живээд үхчихнэ шүү дээ.

Дора, Дорами:    Чихний гуурс!

Дораэмон:    Нэлээн их цаг алдчихлаа. Түргэлцгээе!

Бүгд:                За!

Нобита: Аль зүг рүү явах ёстой юм бол?

Жайан:           За! Надад даатгачих!

Сунэо:             Наадах чинь сайн ажиллах болов уу даа?

Жайан: За, зүгээр л харж бай. Хөөх! За, тийшээ байх нь! Алив явцгаая!

Нобита: Гэхдээ…

Жайан:   Зүгээр л дагаад яв!

Нобита: Хэдэн цаг алхчхав даа?

Дораэмон:    Харин л дээ...

Сунэо:             Үнэхээр зөв замаар явж байгаа юм уу даа?

Дорами:        Буцаад явсан нь дээр биш үү?

Жайан: Ямар их чалчдаг юм бэ! Тэгвэл дагаад явахгүй байх чинь яасан юм!  Хэн ч дагаад яв гэж хэлээгүй шүү!

Дораэмон:    Ягуар гарцаагүй энд л байгаа даа!

Жайан: Хар даа! Би хэлсэн биз дээ! Намайг дагаад яв гээд.

Сунэо:             Тийм дээ.

Дораэмон:    Яаж байна? Нээж болох нь уу?

Дорами:        Болохгүй бололтой. Магадгүй энэ нүхэнд яг таарах түлхүүр маягийн юм хэрэгтэй бололтой.

Бүгд:               Юу?

Нобита: Одоо л мэдэж байдаг.

Жайан: Ийм юм хайж байх цаг байхгүй шүү дээ. Яасан бэ, Сунэо?

Сунэо:             Энэ! Газрын гүнд явдаг нөгөө машин дээрээс олсон юм… Энэ байж магадгүй...

Жайан: Наадах чинь яг мөн байх аа! Сайн байна, Сунэо!

Сунэо:             Баярлалаа. Баярлалаа.

Жайан: Нээгдчихлээ шүү. Гэхдээ ийм том байгууламж байж орох хаалга нь арай давчуу юм аа. Хөөх! Энэ яахаараа энд байдаг билээ?

Нобита: Энэ эрдэнийн авдрыг чинь Жайан анх олсон шүү дээ.

Жайан: Ямартай ч эхлээд доторхыг нь шалгая. Анх шууд л онгойсон байж одоо болдоггүй ээ.

Дораэмон:    Цаг бага байна аа. Эхлээд энэ хэвээр нь өрөөнөөс гаргая даа.

Жайан: Нэг хоёрын гурав аа! Алив!

Дораэмон:    Багтахгүй нь ээ.

Зөвлөх: Удахгүй тохирсон цаг болох нь. Тахилын охиныг өргөлийн ширээнд авч ир!

Нобита: Яаж ч оролдсон бүтэхгүй нь ээ. Яавал болох юм бол оо?

Дорами:        Ах аа, төд удахгүй цаг болох нь байна!

Нобита: Новш гэж! Ахиад жаахан жижигхэн байсан бол болох байсан юмсан.

Дораэмон:    Нобита, чи сая юу гэсэн бэ?

Нобита: Ахиад жаахан жижигхэн байсан бол гэсэн.

Дораэмон:    Багасгагч гэрэл!

Нобита: Яг наадах чинь!

Дораэмон:    За, хурдлаарай!

Шизүка:         Хүүхдүүд ээ!

Батз:                Тэд яагаад удаад байна аа? Ёслол эхлэх нь байна.

Сарма:            Дорами нар зүгээр байгаа болов уу?

Эмээ:              Тэдэнд итгэж байна аа.

Сарма:            Юу вэ?

Эмээ:              Энэ хэвээр байвал бүгдээрээ…

Хаан 2:   Пакалын нөхдүүд ээ! Хаш Ягуарыг нууж байгаад өөрсдөө ёслолоо хийх гэж байгаа юм биз дээ?

Зөвлөх: Бокалынхан ирцгээж байна!

Хаан 1:   Өнөөдөр бол 52 жилд ганц болдог ёслолын өдөр! Тэдэнтэй тооцоо бодоход тохирсон үе байна шүү. Цэргүүд ээ! Дайрахад бэлдээд!

Хаан 2:           Тэд бүр тулалдахаар шийджээ! Тулаанд бэлдээд!

Нобита: Шизүка!

Дораэмон:    Томруулагч гэрэл!

Нобита: За, өмнөхтэйгөө адил боллоо.

Ноби, Жайан:       За, түргэлье!

Жайан: Алив ээ!

Ноби, Сунэо, Дора:    Байна шүү! Хаш Ягуар!

Нобита: Ашгүй дээ! Үүгээр Шизүкаг аварцгаая!

Дорами:        Цаг алга аа! Хурдал, хурдал!

Зөвлөх: Ёслол эхэлснийг мэдэгдье!

Шизүка:         Нобита... Нобита, гуйя! Хурдлаарай!

Нобита: Энэ юун чимээ вэ?

Жайан, Дора:       Ёслол эхэлчхэж! Хурдлаарай, Нобита!

Хаан 2:            дураараа аашлахыг бүү зөвшөөр!

Батз:                Хүлээж бай! Тэд заавал буцаж ирнэ!

Зөвлөх: Батз, яаж байгаа чинь энэ вэ?

Нобита: Тулааны чимээ гарч байна! Үгүй байлгүй дээ! Уучлаарай!

Жайан: Нобита!

Нобита: Одоо тэгж байх цаг биш ээ!

Жайан: Урдахаа сайн харж чаддаггүй ээ...

Дораэмон:    Жайан, сүм тийшээ байгаа.

Жайан: Юу гэнэ ээ?

Шизүка:         Такэши?

Хүмүүс: Юу вэ?

Жайан: Ямар учиртай юу болоод байна аа?

Дорами:        Ах аа, яаж байгаа юм бэ?

Сунэо:             Юу болчхов оо?

Нобита: Юу ч байсан, одоо л боломж!

Сарма:            Аюул боллоо! Тэр сүм рүү чиглээд явж байна!

Эмээ:              Бурхан минь, авраач!

Батз:       Пакалынхан болон Бокалынхан бүгд сонсоцгоо! Бүгд хүчээ нэгтгээд сүмээ хамгаалцгаая! Энэ бол та бидний ариун сүм! Аварга биетнийг зогсоож чадвал биднийг бурхан ивээх нь гарцаагүй!

Хаан 1:           Тийм ч байж мэднэ!

Цэрэг 1:         Тийм шүү! Сүмээ хамгаалахад Пакал, Бокалын ялгаа юу байх вэ!

Цэрэг 3:         За! Хүчээ нэгтгээд аварга биетэнтэй тэмцье!

Хаан 1:           Цэргүүд ээ! Бүгд эр бяраа үзүүлээд өг!

Хаан 2:           Аварга биетээс сүмээ хамгаал!

Жайан: Ёоё, ёо, ёо! Юу вэ, энэ чинь? Ёоё, өвдөж байна! Энэ чинь юу болоод байна аа! Ёоё, ёо! Боль л доо!

Дорами:        Багасгагч гэрэл!

Нобита: Хаш Ягуарыг аваад ирсэн шүү!

Хаан 1:           Хөөх, гарцаагүй мөн байна!

Хаан 2:           Хаш Ягуар мөн байна!

Хаан 1:           Бурхан биднийг аварлаа.

Хаан 2:           Одооноос хуучны амар тайван байдал эргэж ирнэ ээ.

Шизүка:         Нобита!

Нобита: Шизүка!

Шизүка:         Нобита!

Дораэмон:    Амжлаа шүү!

Шизүка:         Нобита!

Жайан: Ямар их өвдөж байна аа. Ёстой аймаар юм боллоо!

Дораэмон:    Гэхдээ энэ бүхнийг  Жайан аварсан шүү!

Дорами:        Нэрэндээ таарсан баатарлаг байлаа.

Жайан:           Ёоё, ёо, ёо!

Сунэо:             Медалиа хаа нэгтээ унагаачихжээ!

Нобита: Дораэмон! Хурдал, хурдал! Мэдээгээр гарч байна!

Хөтлөгч эм: Шинээр олдсон  газар доорх туурь нь Маяагийн үеийн...

Дораэмон:    Тэр нууцлаг туурийг  илрүүлчихжээ дээ.

Хөтлөгч эм: Мэргэжилтнүүдийн дунд ч гэсэн…

Дораэмон:    Яагаад ч юм дотно мэдрэмж  төрж байна шүү!

Нобита: Ахиад тиймэрхүү адал явдал  эрэлхийлмээр санагдчихлаа!

Хөтлөгч эм: Энэ олдворуудаас  хамгийн их анхаарал татаж байгаа нь энэ чулуун сийлбэр  юм!

Тайлбарлагч:       Ямар нэгэн амжилтыг  цохон тэмдэглэж  үүнийг хийсэн гэж бодож байна.

Хөтлөгч эм: Энэ голд нь байгаа нь...  элбэнх ч юм шиг байх юм.

Тайлбарлагч:       Яг сайн хэлж мэдэхгүй л байна.  Зарим нь каппа ч юм уу,  шилтэй сармагчин шиг ч харагдах юм.

Back to episodes Go home