Киноны нэр: Afterburn
Дүрүүдэд:
Жейк - эр, гол дүр
Дреа - эм, франц гол дүр
Аугуст - эр, хаан
Фёнтэс - эм, хааны баруун гар
Волков - эр, франц муу талын дүр
Горинич - эр, волковын баруун гар
Жолооч - эр, галт тэрэг жолоодогч
Мулин 2 - эр, франц багийн гишүүн
Танк удирдагч - эр, волковийн туслах
Эцэг Самсон - эр, франц санваартан
Цэрэг - эр
Нисгэгч - эр
Жейк: Дэлхийн төгсгөлөөс өмнө би хаанаас ч, юуг ч, хэнийг ч олж чаддаг байлаа. Онгирох гээгүй шүү. Зарим хүмүүс намайг дэлхийн хамгийн агуу эрдэнэсийн ангууч гэдэг байлаа. Надад олддоггүй зүйл гэж үгүй байв. Би ихэнх цагаа усан дор олон зууны турш алдагдсан зүйлсхайхад өнгөрүүлдэг байв. Миний ажил ихэнхдээ ганцаарчилсан судалгаа хийж, дараа нь даалгаврууддаа гардаг байлаа. Энэ нь ч таалагддаг. Би өөрийн хувь заяаг удирдаж, хэнд ч тайлагнах шаардлагагүй байлаа. Гэвч нарны дэлбэрэлтийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Дэлхий үймээн самуун, харанхуйд автав. Бүх орчин үеийн цахилгаан хэрэгсэл гэмтэж, ихэнх зүйлс ажиллахаа больсон. Хүмүүс засгийн газар үүнийг хариуцаж, бүхнийг засна гэж бодож байлаа. Ердөө хүсэл л байж. Дарангуйлагчид орон нутгийн засгийн газруудыг булаан авч, Европын томоохон хэсгийг эрхшээлдээ оруулсан. Бүх зүйл зүгээр болно гэж бүгд бодож байв. Мэдээж би цаашдыг харж байлаа. Өлсгөлөнд нэрвэгдсэн хотууд оршуулгийн газар болж, мөнгө ямар ч хэрэгцээгүй болов. Эм, шатахуун огт олдохоо больсон. Өвчин улам тархсаар. Би үүнд арай илүү бэлтгэлтэй байж. Би амьд үлдэгч байв. Байнга хийдэг зүйлээ удахгүй хийдэг болох байв. Юмс хайх. Үүнээс эс тооцвол дэлхий одоо илүү аюултай газар болсон.
Жейк: Арай л амархан байна.
Жейк: Адажио.
Жейк: Үзэсгэлэнтэй.
Хүмүүс: Тэр тэнд байна.
Жейк: За, за. Цэнхэр хөвгүүд ирсэн юм биз дээ?
Эр: Сайн уу, найз минь? Наанаа юу хийж байгаа юм бэ дээ?
Жейк: Түр хүлээгээрэй. Та нар жинхэнэ цагдаа нар биш биз дээ?
Эр: Тэр юугаа яриад байна аа? Үгүй ээ, эрхэм ээ.
Эр: Наад сагсанд чинь юу байгаа юм?
Жейк: Мэдэхгүй ээ, хийл, эсвэл нөгөө хийл нь юм болов уу? Би ялгааг нь мэддэггүй юм аа. Чи тоглодог юм уу?
Эр: Наашаа өгөөд аль.
Жейк: Хүсэхгүй л болов уу. Гэхдээ энэ доторхыг бол өгнө шүү. Сумаар амаа угаана биз.
Эр: Чи бүгдийг нь барна гэж байхгүй ээ.
Жейк: Тийм ээ, үнэн. Зөвхөн чамайг. Бас чамайг, чамайг. Эсвэл чамайг. Гэхдээ л чамайг.
Эр: Түүнийг бариад ав, залуус аа.
Жейк: Хэлбэртэй тэсрэх бөмбөг.
Эр: Бүгд цэвэр.
Жейк: Яагаад энэ дээр хүртэл гарах ёстой юм бол оо? Хөөе.
Фёнтэс: Авсан уу?
Жейк: Тийм ээ. Яг хэлсэн газраас чинь.
Жейк: Хамаг л сайн залуучууд явуулсан ч бүгд хоосон буцаж ирсэн. Зарим нь огт буцаж ирээгүй. Страдавариус. Брескийн үе, 1690-1700 он. Үзэсгэлэнтэй.
Фёнтэс: Аугаст хаанд чамд зориулсан өөр нэгэн ажил байгаа.
Жейк: Тэр хаан болчихсон юм уу? Хэвийн байдлыг сэргээж чадах зүйл бол хаант засаглал. Тэр чамтай уулзъя гэсэн.
Жейк: Түүний төлөө энэ хийлийг авахын тулд бараг л үхэх шахлаа. Тэгэхээр, хэрэггүй ээ. Гэртээ харьж завиа заслаа.
Фёнтэс: Тэр чамд нөхөн төлбөр өгөхөд бэлэн. Хангалттай хэмжээг. Мөрөөдлийн завинд чинь хангалттайг.
Жейк: Ажил нь хаана юм?
Фёнтэс: Эргийн нөгөө талд.
Жейк: Хамтарч ажиллахад таатай байлаа.
Фёнтэс: Бодоод үзээрэй, Жей. Шинэ эхлэл болж болно шүү дээ.
Жейк: Шинэ эхлэл хүссэн бол ингэж толгой руугаа лав буудахгүй.
Фёнтэс: Бид чамайг аюулгүй хүргэх болно оо.
Жейк: Тэнд чинь өвчин, дарангуйлагчидаас өөр юу ч байхгүй. Уулзахад таатай байлаа.
Фёнтэс: Жейк.
Жейк: Наад хүрэм чинь таалагдлаа, их гоё харагдаж байна.
Аугуст: Тэр татгалзжээ.
Фёнтэс: Завиа зассан нь дээр гэнэ ээ.
Аугуст: Итгэж байна уу? Харамсалтай түүх юм. Түүнд зөвшөөрөхийн аргагүй санал тавьцгаая.
Жейк: Сайн уу, найз аа? Энд байсан юм уу? Олсон шүү. Чиний дуртай Тэрияаки. Тийм ээ. Сайн жаал. Сайн жаал шүү. Таалагдаж байна уу? Гайхалтай. Дээд зэргийн.
Эр: Битгий буудаарай!
Жейк: Энд юу хийж байгаа юм?
Эр: Хаан намайг явуулсан юм аа.
Жейк: Ажлаар бол түүнд чадахгүй гэж хэлээрэй.
Эр: Өөрөө очоод хэл ээ. Тэр чамайг хашаанд хүлээж байгаа. Намайг буулгахгүй юм уу?
Аугуст: Жейк. Наашаа ирээд суу л даа. Суугаад ярилцая. Сайхан ярилцая. Хэлээч, хө.Чи яаж хийдэг юм?
Жейк: Юуг?
Аугуст: Чиний хийдгийг хийлгүүлэх гэж арваад хүн хөлсөлсөн ч бусад хүний хийгээд байдаггүйг хийдэг нь ганц чи л юм байна. Тусгай чадвар юм уу, эсвэл авьяас бэлэг уу? Бэлэг гэснээс, Страдивариус. Хамаагүй илүү. Гахайлтай хөгжим эр хүнийг ч уйлуулна.
Жейк: Симфони босгохынхаа өмнө эхлээд хоол хүнс, цэвэр усаа шийдсэн нь дээр байх аа.
Аугуст: Хүнсний хомсдол дээр ажиллахгүй байгаа гэж бодоо юу, Жейк?
Жейк: Ам дүүрэн стек махтай залуу хэлж гэнэ.
Аугуст: Би мах иддэггүй хүн. Засах нь амархан гэж бодож байна уу? Энэ чинь хуруугаа ингээд л гэрэл асаахтай адил амар биш. Бүх дэд бүтэц доголдсон. Бид бүгдийг шинээр босгох гэж өдөр бүр хичээж байна. генерал Волков шиг саад болох хүмүүсийг үл тоон байн.
Жейк: Тийм ээ, учир зүггүй устгаад байдаг соёлгүй залуу юу?
Аугуст: Тэр бол эмх замбараагүй хүн. Тэр дэлхий бүхэлдээ шатаж, үнсэн дээр нь ноёрхохыг л хүснэ.
Жейк: Чи өөрийгөө өөрөөр хардаг гэж бодоо юу?
Аугуст: Үл итгэгч. Үнэнээ хэлж байгаа шүү, Жейк, энэ миний хүссэн ажил биш. Нарны дэлбэрэлт болоход бид хүн чанараа гээсэн. Хүмүүс харанхуйд юу хийдгийг чи нүдээрээ харсан. Дэлхий ингэж хурдан шатна гэж хэн ч төсөөлөөгүй. Хүмүүс галзуурцгаасан. Зарим нь балмад болсон.
Жейк: Чамд аз таарсан байна. Чиний барьж байгаа энэ цамхгууд балмадыг хол байлгах болохоор та нар аюулгүй ээ.
Аугуст: Хүн бүр чам шиг овсгоотой биш шүү дээ, Жейк. Тэдэнд энэ шинэ ертөнцөд амьд үлдэх чинийх шиг чадвар, зориг байхгүй. Тэдэнд хамгаалалт хэрэгтэй. Эдгээр хана байгаагүй бол улам олон хүн нядлагдах байсан.
Жейк: Хананаас гаднах нь яах болж байна? Нуугдаж байгаанууд нь? Тэднийг ч бас оруулах уу?
Аугуст: Бүгд нээлттэй, Жейк. Чи ч гэсэн. Фёнтэс сайд чамайг эргийг гатлахаас татгалзсан гэсэн.
Жейк: Татгалзаагүй, эсэргүүцэж байна.
Аугуст: Том зургаар харж чадаагүй болохоор тэр биз.
Жейк: Би тэгж хармааргүй байна. Томоор харах чинь үзэмжгүй, аймшиг.
Аугуст: Үгүй ээ. Бүгд тийм биш ээ.
Фёнтэс: Бид анхны гоо үзэсгэлэнд нь буцаахад маш их цаг зарцуулж байгаа.
Аугуст: Чи эрх чөлөөтэй болно. Ямар ч саадгүй. Хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй.
Жейк: Би салхи л мэдэрмээр байна. Холоо яваад энэ бүх новшнуудаас салмаар байна.
Аугуст: Би болон хүмүүс дэлхийгээ буцааж авмаар байна.
Жейк: Тэгээд энэ удаа чамд би юуг хайх юм?
Аугуст: Мона.
Жейк: Мона Лиза юу?
Аугуст: Түүний гоо үзэсгэлэнгийн төлөө.
Жейк: Муу мэдээ дуулгах нь дээ, хаантан минь. Гэхдээ Парис хамгийн түрүүнд галд нэрвэгдсэн хот.
Аугуст: Тийм ээ, тийм. Гэхдээ чиний мэдэхгүй юм зүйл байна. Галд нэрвэгдэх үед Францийн засгийн газар бүх үнэт бүтээлүүдээ нууц агуулахдаа хадгалсан. Бүх урлагийн бүтээлээс ерөнхийлөгчийн шаазан сэнтий хүртэл.
Жейк: Би яаж тийшээ очих юм?
Аугуст: Хааны нисгэгчээр хөлөглөх хааны онгоцоор.
Жейк: Тэгвэл би завиа авна.
Аугуст: Нөөц, хоол гээд бүх зүйлийг өгнө. Шан харамж ч мөн адил.
Жейк: За, хэрэв Фёнтэс батлан хамгаалахын сайд, чи хаан бол, би юу болж таарч байна?
Аугуст: Соёлын солилцоо.
Жейк: Нээх удахгүй ээ. Мэдээгүй байхад чинь буцаад ирчихнэ.
Жейк: Юу байна даа?
Фёнтэс: Гайгүй ээ. Чи яаж байна?
Жейк: Буруу л гэж бодогдоод байна.
Фёнтэс: Чи үргэлж ялдаг юм шиг байдаг даа.
Жейк: Хэрэв би байнга ялж байдаг юм бол яагаад дэлхийн хамгийн новшийн газар луу явж байгаа билээ? Смөүкд хоол ус зөндөө үлдээсэн байгаа. Хэрэв би буцаж ирж чадахгүй бол түүнийг харна гэж амлах уу? Өөр асуух хүн алга.
Фёнтэс: Смөүк надад тийм ч дуртай биш байх аа.
Жейк: Чамд итгэнэ гэдэгт эргэлзэж байна.
Фёнтэс: Үхэхгүй байхыг хичээгээрэй.
Жейк: Би буцаж ирэх гэж хичээнэ ээ.
Фёнтэс: Угаасаа л ирдэг.
Нисгэгч: Алмайруулж байгаа биз дээ? Тийм ээ, энэ бол зөв нь.
Жейк: Энүүгээр нисэх юм уу?
Нисгэгч: Айн? Тийм ээ.
Жейк: Аюулгүй биз дээ?
Нисгэгч: Техникийн хувьд бол үгүй ээ.
Жейк: Сумны мөртэй юм байна шдээ.
Нисгэгч: Энэ хэд үү? Өнгөрсөн долоо хоногт л болсон юм. Хөвгүүдтэйгээ хийсэн бяцхан уулзалт. Өө, нээрээ хаан хүлээж байгаа шүү. Битгий удаарай.
Аугуст: Чамайг харанхуйн цэг дээр буулгана. Чиний хайх хэсэг чинь энэ жижиг тосгон. Тагнуулын мэдээлснээр босогчидгүй болсон гэсэн. Тэгээд хойшоо Гэгээн Күйнтин рүү өгсөнө. Эзлэгдсэн хот болохоор чимээгүй байх ёстой шүү. Шивнэх мэт. Хараал идсэн бяцхан харх шиг. Тэгээд хотын төв рүү яваад манай тагнуултай уулзах болно.
Жейк: Хотын төв. Том газар байна шүү дээ. Яаж түүнийг олох юм?
Аугуст: Санаа зоволтгүй, чамайг өөрсдөө олно. Чимээгүй явагдана. Цөөхөн хэдэн хүн л мэдэж байгаа.
Жейк: Тийм ээ, би ч бас мэдэх ёстой.
Аугуст: Юугаа мэдмээр байгаа юм?
Жейк: Яаж эндээс чинь гарч зугтахаа мэдмээр байна.
Аугуст: Чамайг Монаг авах үед тагнуул надтай холбогдох болно, за юу? Тэгээд би гурван цагийн дараа агаараар нүүлгэн шилжүүлэх төхөөрөмжийг унагаана.
Жейк: Гурван цаг.
Аугуст: Зүгээр үү?
Жейк: Тэр онгоц чинь нүхтэй байна шдээ.
Аугуст: Анзаараагүй юм байна. Онгоц хөөрнө. Орой 10 цагт. Эр хүн.
Нисгэгч: Бэлдээд, Жое. За, бүгд бэлэн, явцгаая.
Жейк: Суудлын бүс нь эвдэрчихсэн байна шүү дээ.
Нисгэгч: Нээх тоогоод хэрэггүй ээ, найз минь. Сүйрэх байсан ч бараг хэрэг болохгүй шүү дээ, тийм биз? За, явлаа шүү.
Жейк: Юу вэ, юу болоод байна?
Нисгэгч: Новш гэж.
Жейк: Зүгээр үү?
Нисгэгч: Тийм ээ. Зүгээр юм бодож байна. Хэмжүүр нь зөв ажиллахгүй байх шиг байна. Энэ байдлаараа замынхаа хагастшатахуунгүй л болох нь дээ. Юмыг яаж мэдэх вэ, шүхрээр буухдаа бэлдээрэй.
Жейк: За, за.
Жейк: Онгойлгохын тулд энийг татна, зөв үү?
Нисгэгч: Байзаарай, өмнө нь хийж байгаагүй юм уу?
Жейк: Үгүй ээ.
Нисгэгч: Шинэков оо гэж. Тийм ээ. Наад утсыг нь татна.
Жейк: Хэзээ татах билээ?
Нисгэгч: Мэдэхгүй ээ. Газарт хүрхээсээ өмнө юм биш үү? Тайвшир. Жаахан унтаад авахгүй юу. Чамайг гоё газраар дагуулж явъя, за юу?
Нисгэгч: Тайвшир.
Нисгэгч: За, ороод ирлээ. Волковийн залуучуудтай учраатай боллоо шүү. Алив ээ. Францад тавтай морил, анд минь. Энэ хэсгийг төвөггүй гарчихна аа. Бэлдээрэй. Гэхдээ жаахан эрт л буух нь дээ.
Жейк: Ойлголоо.
Нисгэгч: Таван минут үлдсэн шүү, анд аа. Мөнгө хийцгээе. 4000 фитийн өндөр лүү ороход чи үсрэнэ шүү. Ойлгосон уу?
Жейк: Ойлголоо.
Нисгэгч: Явж болно оо.
Жейк: Улаан утас, тэ? Онгойлмогц уу? Бүтэхгүй санаа гэж мэдээд байсан юм аа.
Нисгэгч: Одоо үсэр.
Жейк: Үнэхээр бүтэхгүй санаа байжээ.
Эр: Яг одоо зогс.
Эр: Амжилт, тэд чамайг хүлээж байгаа. Гэгээн Күйнтин баруун зүгт!
Цэрэг: Байх байрыг чинь харуулаад өгье л дөө. Наадхандаа үзүүлээд өг. Дараагийнх.
Горинич: Наанаа суугаад аль.
Волков: Хүчтэй өрсөлдөгч олох ч хэцүү шүү. Энэ тоглоом надад их юм сургасан. Гэхдээ хамгийн чухал нь өрсөлдөгчөөсөө айх гэдэг зүйл. Би шоронд байхдаа тоглож сурсан. Шорон бол гладиаторын тулааны талбар шиг. Нэг тулаанаас дараагийн тулаан. Байнгын эрх мэдлийн тэмцэл. Эхэндээ бол их аймаар байсан. Анх шатарыг хараад амьдралд өөрчлөх оруулах нэг юмыг олж харсан. Надаас илүү хүнтэй тоглох нь намайг улам илүү болгосон. Намайг сорих үед миний чадвар сайжирдаг учраас чамайг би хамгийн сайнаараа тогло гэж байна. Чи яаж тоглохыг ч мэддэггүй, зөв үү? Дараагийнх.
Горинич: Волков, цагийн өмнө манай том бууны нэг нь онгоц рүү галласан байна.
Волков: Ямархуу онгоц?
Горинич: Нэг сэнстэй онгоц. Антонов байж таарна. Нэг шүхрээр буугчтай.
Волков: Бүх бүлэг, бүх тагнуул, бүх цэргүүдэд дамжуул. Тэр зочныг олсон хүнд мянган сум өгөх болно. Галт тэргээ хөдөлгө. Хэр холдсон бэ? 80 км, сүүлд Гэгээн Күйнт дээр харагдсан.
Эр: Барьж байгаарай! Алив, хөдлөөд! Хаашаа явах нь вэ? Түүнийг энд аваач ир! Чимээгүй! Чимээгүй! Хангалттай гэж байна шүү! Юу хийж байна аа?
Цэрэг: Бүгд чимээгүй! Чимээгүй! Үнэнч иргэдэд хүнсний нормыг 16:00 цагт тараана. Хорио цээрийн дэглэм хүчинтэй хэвээр. Генерал Волковын тогтоосон дүрмийг зөрчвөл үр дүн нь яг одоо шууд, хатуу шийтгэл авах болно.
Хүмүүс: Үгүй ээ!
Цэрэг: Шоу дууссан. Талбайг цэвэрлэ.
Эр: Хөөе! Хөөе!
Жейк: Сайн уу, залуус аа?
Цэрэг: Цүнхээ буулга.
Жейк: Залуус аа, асуудал үүсгэмээргүй байна.
Цэрэг: Цүнхээ буулга гэж байна.
Цэрэг: Чи ч үхсэн дээ!
Жейк: Бодвол чи манай холбогч байх.
Дреа: Жейк үү?
Жейк: Тийм ээ. Би аргалж чадахаар л байсан.
Дреа: Зүгээр дээ.
Жейк: Энд байгаад л байсан юм бол яагаад эрт гарж ирээгүй юм?
Дреа: Чамайг яаж аргалах нь уу гэдгийг чинь хармаар санагдаад.
Жейк: Би өөрөө чадна аа.
Дреа: Намайг Дреа гэдэг. Дагаад яв.
Жейк: Заваан юм аа.
Дреа: Би чиний хогийг чинь цэвэрлэсэн болохоор эртхэн хөдлөе. Энэ хэдийг хайгаад ардаас нь хүмүүс ирнэ. Юу вэ, чи байнга хүний хоолой хэрчээд явж байдаг юм уу? Аав маань нядлагч байсан. Алив.
Жейк: Сонин байхаа больж дээ.
Дреа: Толгойгоо доошоо.
Эцэг Самсон: Энэ нөгөө залуу юу?
Дреа: Тийм ээ, нөгөө залуу.
Эцэг Самсон: Цус алдаад байна шүү дээ. Янзалсан нь дээр. Тавтай морил.
Жейк: Баярлалаа.
Эцэг Самсон: Юм идэх үү?
Жейк: Үгүй ээ.
Эцэг Самсон: Тэгвэл уух юм?
Жейк: Үгүй ээ, үгүй, баярлалаа. Эцэг минь, хүндэтгэж хэлэхэд, би сая дайны бүс рүү нисэж ороод, амьдралдаа анх удаа онгоцноос үсрээд танканд дайруулах шахаад түүнийг хараад зогсож байх зуур цэргүүдэд золтой л алуулчихсангүй. Одоо хаашаа явахаа л мэдмээр байна. Намайг зөв замд минь чиглүүлээд өгвөл, би аргаа олчихно оо.
Эцэг Самсон: Тэвчээр бол сайн чанар шүү, хүү минь. Хамгийн түрүүнд хийх зүйлс бий.
Эцэг Самсон: Дом, Лулу хоёр энэ газрийн зургийг олсон.
Дреа: Тэр хоёр сая талбайд алуулчихсан.
Эцэг Самсон: Уучлаарай, Дреа. Тэд бурханы хязгааргүй хайранд амар амгалан нойрсох болтугай. Ийшээ.
Дреа: Яв даа.
Эцэг Самсон: Ор, ор.
Жейк: Хөөх! Энийг чинь л яриад байсан юм.
Эцэг Самсон: 1000 морины хүчтэй. Сум нэвтрүүлдэггүй.
Жейк: Янзтай.
Эцэг Самсон: Аан, тийм.
Жейк: Совилли?
Дреа: Суви.
Эцэг Самсон: Сүүдрийнхний нутаг дэвсгэр.
Жейк: Юу?
Дреа: Муу аз л таарлаа гэсэн үг. Энэ юу вэ?
Жейк: Код байж болох юм.
Эцэг Самсон: Би машин дүүргэе. Чи түүнийг эмчил.
Дреа: За, тэгье. Намайг дагаад яв.
Дреа: Таалагдаж байна уу? Тэр ханын зураг?
Жейк: Тийм ээ, тийм. Энэ бүх муухай зүйлд үзэсгэлэнтэй юм харах гоё юм.
Дреа: Чи үнэхээр Аугустийн хэлсэн шиг мундаг юм уу?
Жейк: Тэр юу гэж хэлсэн юм?
Дреа: Чамайг өөрийнх нь шилдэг нь л гэсэн.
Жейк: Түүний юу? Үгүй ээ, би... Би Аугустийн эдлэлүүдийнх нь нэг биш ээ.
Дреа: Аугуст ч их нөлөөтэй хүн шүү. Энд хүртэл. Энэ үү?Өөр намдаах юм алга даа. Бэлэн үү?
Жейк: Тийм ээ.
Дреа: За.
Жейк: Надад хүч чадал биш шудрага байдал илүү чухал. Би Аугустад итгэдэггүй.
Дреа: Тэгвэл яагаад энд байгаа юм?
Жейк: Би бас адилхан асуугаад л байна.
Дреа: Бүгдийн л адил Аугустад чиний хүсдэг нэг зүйл байна. Түүний аль нэг зүйл нь?
Жейк: Тийм ээ.
Дреа: Харин чи?
Дреа: Би, зүгээр л... чамайг А цэгээс Б рүү аюулгүй явуулах гээд л. Нээрээ шүү. Новш, явцгаая.
Танк удирдагч: Сүмийг эзэл!
Цэрэг: Ойр хавийг шалга!Яваад, яваад, яв! Хаалгыг бүсэл!
Дреа: Эцэг минь.
Эцэг Самсон: Чи түрүүлээд очих нь одоогоор нэн чухал байна.
Жейк: Та бидэнтэй хамт биш юм уу?
Эцэг Самсон: Үгүй ээ. Бид бүгдээрээ авралд хүрэх өөрсдийн гэсэн замтай. Минийх бол цаг хожих. Та хоёрынх бол эр зоригтоо итгэх. Одоо энэ бүх газрууд хөл хориотой болсон. Волков булан бүрт танк байлгадаг. Та хоёр хуучин үйлдвэрээр нэвт гарч, Зүүн замд хүрэх хэрэгтэй.
Танк удирдагч: Хараал ид, энэ хэсэг ч гоё шүү.
Эцэг Самсон: Сайн яваарай.
Жейк: Баярлалаа, эцэг минь.
Танк удирдагч: Сүмд байгаа хүн болгон үтэр түргэн гарч ирээд, гараа дээш өргө!
Эцэг Самсон: Хэн байж болох уу?
Танк удирдагч: Байгаа газраасаа гарч ир.
Эцэг Самсон: За.
Дреа: Баярлалаа.
Эцэг Самсон: Дараа нь юу болох бол гэдгийг хүлээж чадахгүй нь.
Эцэг Самсон: Оройн мэнд, залуус аа. Бүгдэнд нь мэнд.
Танк удирдагч: Бид чамайг хэн гэдгийг мэднэ. Энд юу болоод байгааг ч мэдэж байна. Одоо нуугдаж чадахгүй ээ, Санваартан минь.
Эцэг Самсон: Надад нуугаад байх юм байхгүй. Бурхан бүгдийг харж байгаа.
Танк удирдагч: Бусад нь хаана байна?
Эцэг Самсон: Бусад аа? Өөр хүн байхгүй ээ, зөвхөн би. Тэдний олж чадах ганц зүйл их эзний үйл л байх. Сүм одоогоор хаалттай, гэхдээ та хэд хүсэж байвал орж ирээд нүглээ наманчилж болно шүү.
Танк удирдагч: Би шашингүй л дээ.
Эцэг Самсон: Мэдээж. Тэгсэн нь дээр байх аа. Бурханы өршөөл ёс суртахууны ухамсар, улам дээрдэх хүсэл тэмүүллийг шаарддаг. Эдгээр чанар чамд байхгүй нь мэдээж. Учир нь чи энэ зовлонт дэлхийн нүүрэн дээрх харанхуйн нэг хэсэг нь. Чи ноёрхоно гэж байхгүй. Одоо хийх гэж буй үйлсийн төлөө намайг өршөөг.
Цэрэг: Битгий хөдөл! Машинаас гар!
Эцэг Самсон: Илчлэлт 3:57-ийг ишлэмээр байна.
Жейк: Би ингэж байх ёсгүй, ингэх ёсгүй. Ингэж байх ёсгүй.
Дреа: Хэтрүүлж байна. Битгий хэтрүүлээд бай.
Жейк: Тэгээгүй л байна шүү дээ!
Танк удирдагч: Муу хараал идмэр! Новшийн санваартан. Яадаг новшийн санваартан бэ?
Дреа: Чи хэтрүүлээд байсан.
Жейк: Тэгээгүй ээ.
Дреа: Тийм ээ.
Жейк: Сайн суугаарай.
Дреа: За, за.
Жейк: Энэ дуунд ч хайртай шүү.
Танк удирдагч: Наад хаалгаа дэлбэл! Яваад!
Дреа: Буруу зүг рүүгээ яваад байна шүү дээ! Гөлөг! Новш!
Жейк: Бариарай!
Танк удирдагч: Ардаас нь! Яваарай!
Дреа: Чи танкын дээгүүр харайчихсан уу?
Жейк: Бид танкын дээгүүр харайлаа.
Дреа: Новш гэж, шалган байна. Бид тойрч чадахгүй ээ.
Жейк: Үгүй ээ, бид шууд гарах болно.
Цэрэг: Новш!
Жейк: Новш гэж, нээрээ сум нэвтэрдэггүй юм байна.
Танк удирдагч: Галлаад!
Дреа: Огцом баруун! Огцом баруун!
Жейк: Аль зүг рүү вэ?
Дреа: Туннэл рүү ор.
Жейк: Новш гэж!
Дреа: Яваарай, яваарай!
Дреа: Жейк!
Жейк: Энэ залууд чинь хэдэн танк байгаа юм бэ?
Дреа: Жейк!
Жейк: Хараал ид.
Жейк: Дайрлаа шүү.
Дреа: Би аргалъя.
Дреа: Баруун тал, баруун талд гараад ирлээ!
Жейк: Санаа зоволтгүй ээ. Харин энд санаа зовж байна.
Дреа: Зүүн эргэ! Зүүн, зүүн!
Дреа: Танк байна!
Жейк: Мэдэж байна аа.
Дреа: Жейк.
Жейк: Мэдэж байна аа.
Дреа: Жейк!
Жейк: Мэдэж байна!
Жейк: Хараал идсэн Аугуст! "Явж тэр хараал идсэн Мона Лизаг аваад ир. Сүр хүчийг харуул. Соёлын солилцоо болгоно." Зайлаасай, Аугуст! Хаанаа ч хат даа!
Аугуст: Манай босогч найзууд ямар мэдээтэй вэ?
Фёнтэс: Жейк Дреа хоёр даалгавраа дуусгах ёстой Суви Армийн бааз дээр ирчихсэн байгаа. Харамсалтай нь Эцэг Самсон үйл хэргийн төлөө тэмцэж байгаад үхсэн байна.
Аугуст: Эрхэм зорилго шүү дээ. Амгалан нойрсог.
Фёнтэс: Хаантан минь.
Жейк: Надад нэг асуулт байна.
Дреа: За, хэл.
Жейк: Тэр зургийг авахад минь яагаад ингэтлэ их тус болоод байгаа билээ?
Дреа: Чамд ямар хамаатай билээ? Чи өөрийнхөө хувийг авж байгаа биз дээ?
Жейк: Нэг л ойлгохгүй байна. Мэдээж гоё бүтээл л дээ, гэхдээ арай биш үү?
Дреа: Яах вэ, зарим хүмүүс зурганд дуртай, зарим нь завинд.
Жейк: Аугуст. Эцэг Самсоны талаар харамсалтай байна.
Дреа: Би их эртнээс Эцэг Самсоныг мэддэг байлаа. Солир ирхээс ч өмнө. Тэр үйл хэргийн төлөө маш их золиослол хийсэн.
Жейк: Тийм ээ, энийг чинь л хэлээд байна л даа. Энэ бүх зүйл тэр зурагны төлөө юу? Ойлгомжгүй байгаа биз дээ?
Дреа: Волковоос болсон.
Жейк: Тэр Мона Лизатай ямар холбоотой юм?
Дреа: Волков ч бас сейфийг хайж байгаа. Хэрэв тэр биднээс өрсөх юм бол тэр дотор байгаа бүгдийг өөрийн болгох болно. Тэнд зургаас илүү өчнөөн юм байгаа. Хоол унд, нөөц, зэвсэг. Тэгээд бид тийшээ хүрэхийн тулд...
Жейк: Намайг гээд байгаа.
Дреа: Яг зөв.
Жейк: Ойлголоо. Хэрэв бид түүнээс өрсвөл, та хэд зэвсгийг аваад Аугуст зургийг харин би завиа авах нь ээ?
Дреа: Тийм.
Дреа: Хөөе, Жейк.
Жейк: За.
Дреа: Энэ бүхэн яаж ч дууссан чамайг өөрийнхөө төлөө яваасай гэж хүсэж байна. Энэ завийг чиний төлөө хийлээ.
Жейк: Баярлалаа, их хөөрхөн юм аа.
Дреа: Эмээ маань оригами хийхийг зааж өгч байсан юм. Бусдыгаа олохын тулд мах олныг хийж үлдээдэг байлаа. Бас би танкыг бэлдлэх чадалтай тэсрэх бөмбөг ч хийж чадна.
Жейк: Хөөх. Энэ шиг хөөрхөн биш ч, энэ муухай өдрүүдэд яах вэ хэрэгтэй л юм.
Дреа: Тийм шүү.
Жейк: За, за.
Дреа: Хөдөлцгөөе.
Горинич: Би хот руу дөхөж байна, Волков.
Волков: Сайн байна.
Волков: Гар чинь яачихсан юм?
Танк удирдагч: Бид хүнээр дутчихлаа, эрхэм ээ. Хүн болон зэвсгээр.
Горинич: Хөгшин санваартанд уу?
Танк удирдагч: Нэг муу хөгшин санваартанд, тийм биз? Өөр хүмүүс ч бас байсан.
Горинич: Хэр их?
Танк удирдагч: Хоёр. Гэхдээ тэдэнд маш том машин байсан. Хараал идсэн нисдэг машин.
Волков: Гэтэл чи зөвхөн танк болон 20 хүнтэй л байсан.
Танк удирдагч: Тэд гэнэт л гараад ирсэн, эрхэм ээ. Хаанаас ч юм. Нэг том залуу, бас нэг хүүхэн. Машинд суугаад зүүн тийш зүглэсэн.
Горинич: Өөр юм байна уу?
Танк удирдагч: Бидэнд санваартанд байгаа. Эрхэм ээ, би одоо ч танд зүтгэх хэвээрээ шүү. Та намайг алах шаардлага байхгүй ээ.
Волков: Би алахгүй ээ.
Танк удирдагч: Үгүй ээ.
Волков: Бүх мэдээлэгч нарыг сэрэмжтэй байлга.
Горинич: Бид тэр хүмүүсийг удахгүй олно оо.
Волков: Мэдэж байна. Мэдэж байна.
Жейк: Совилли.
Дреа: Суви.
Жейк: Хэрэв энэ баазад агуулах байгаа бол дотор нь л байгаа гэсэн үг дээ. Чи зүгээр үү?
Дреа: Үгүй ээ, үгүй, үгүй, зүгээр биш. Энэ бол Врайтын нутаг дэвсгэр юм. Цаанаасаа л жийрхээд байна.
Жейк: Врайт гэж юу юм?
Дреа: Галаас өмнө тэд хамгийн өндөр аюулгүй байдалтай шоронд хоригдож байсан. Тэд бол хүн идэгчид, ойлгож байна уу? Энэ залуучууд, алсан зүйлээ шууд иддэг. Тэгэхээр яаж ийж байгаад хурдхан шиг дуусгацгаая.
Жейк: Биднийг ирснийг мэдэж байна.
Дреа: Алив.
Жейк: Түр хүлээ.
Дреа: Золиг гэж! Арай л хожимдож.
Жейк: Үгүй ээ, энэ хаалга саяхан дэлбэрээгүй байна. Сумны нүх, эвдрэл алга. Онгойлгох гэж ч оролдоогүй байна. Тэд энд байсан бүхнийг аваад илүү аюулгүй байранд шилжүүлчихсэн бололтой. Наад газрын зургаа хаанаас авсан юм?
Дреа: Парис дахь бааз командлагчийн гэрээс. Генерал Стефан Матю.
Жейк: Энэ хавиар харъя.
Жейк: Энд байлгаж байх шиг байна.
Дреа: Стефан Матю. Тэр байна.
Жейк: Хэрэв тэд нүүлгэсэн бол баазын командлагч бүртгэл хөтөлсөн л байх ёстой.
Дреа: Тийм ээ.
Жейк: Олцгооё.
Жейк: Оллоо.
Жейк: Францаар байна.
Дреа: За, за. За, тэгэхээр... "Үймээр самуун гарч, ус алдагдав. Хоёр том машин алга болсон. Тагнуулууд Врайтынхан ирж байгаа гэв. Уулын хормойд гал гарсан. Тэд ирж байгаа. Бүх үнэт зүйлсийг 48, 58 руу шилжүүлэв." 48, 58...
Дреа: Үгүй байлгүй дээ. Юу?
Жейк: Хэтэрхий амархан байна. Ингээд хэн ч олж болох газрыг бичээд үлдээнэ гэж байхгүй. Буруу чиглэл байна.
Дреа: Тийм гэж үү?
Жейк: Тийм ээ, тэр код бичсэн нь гарцаагүй.
Дреа: Золиг гэж, одоо яах вэ?
Дреа: Алив, хурдлаарай.
Жейк: Тийм ээ, энэ бол нууц үг. Үсгүүдийг нь надад уншаад өгөөч. Дарааллаар нь сүүлийн хоёроос эхлээд.
Дреа: За, бэлэн үү? 48. 34, 58, 05, 57, 35.
Жейк: "Имшер." Ямар нэг утгатай юу?
Дреа: Үгүй ээ. Врайтууд, тэд ирчихлээ. Алив, алив, бид хурдлах хэрэгтэй байна.
Жейк: Түр хүлээ.
Дреа: Явах хэрэгтэй гээд байна!
Жейк: "Шимшерхоф"
Дреа: Ouvrage du Simserhof. Мажинот шугам дээрх цайз байна. Энэ хавиар байгаа даа. Ээ дээ, тэр. Симсерхоф, хөдөлцгөөе! Жейк! Нээрээ шүү, одоо явъя.
Дреа: Мулин 2,Мулин 1 байна. Мулин 2, намайг сонсож байна уу?
Мулин 2: Мулин 2 байна.
Дреа: La Joconde-ийн байршил нь Ouvrage du Simserhof юм байна. Давтан хэлье. La Joconde-ийн байршил нь Ouvrage du Simserhof юм байна.
Мулин 2: Ойлголоо, Мулин 1. Бид 1400 цагийн дараа Симсерхоф дээр баг очих болно. Давтая. Бид 1400 цагийн дараа Симсерхоф дээр баг очно.
Дреа: Ойлголоо, Мулин 2. Мулин 1, гарлаа. Яг даа.
Эр: Яваад! Яваад! Тойргийн бүсийг чөлөөл! Хөдлөөд!
Волков: Нисдэг машин ч бол доо!
Горинич: Волков, хар даа.
Волков: 48, 58... Тэд Нанси агаарийн бааз руу явж байгаа юм байна. Үгүй юм байна аа. Бид Симсерхоф руу явах болно. Тэгээд онцгой эмэгтэйтэй уулзах болно оо. Машинистад гүүр рүү явах замаар явна гэж хэл.
Горинич: Ойлголоо.
Горинич: Тэр шагналаа авмаар байгаа бололтой. Мянган сум.
Волков: Тэр хэдийг авна гэж бодож байна?
Горинич: Гурав.
Волков: Тохирлоо.
Жейк: Ямар ч түлхүүр код, давхар цоож, биометрийн сканнер ч алга. Аргалах юмгүй. Гэхдээ тэнд камер байна. Бас тэнд. Тэд энэ газрыг ямар нэг аргаар тогтой байлгаж байна. Хар даа.
Жейк: Нэг юм ажиллаад л байна.
Дреа: Тийм ээ.
Жейк: Үгүй ч юм уу.
Дреа: Энэ бол ажиллаж байна. Нарны зай хураагуураас л цахилгаан авч байгаа бололтой.
Жейк: Юм байна уу?
Дреа: Тийм. Тэр жингэнэх чимээ сангийн агаар шүүлтүүрийн системийн нэг хэсэг.
Жейк: Тийм ээ, бидний явах зүгт.
Мулин 2: Мулин 1,Волков өөдөөс чинь явж байгаа. 50 милийн цаана.Давтая, 50 милл.
Дреа: Мулин 1. Ойлголоо. Тэд ойртож байна.
Жейк: Тийм ээ, энэ шатаар явбал агааржуулалтын хоолой руу ирнэ. энэ босоо хоолойгоор доош буугаад агаарын сувагаар дагаад явж чадвал, шууд сангийн өрөөнд хүрэх ёстой.
Дреа: За за.
Жейк: Хэрэв энэ сэнс ажиллаж байвал бид зогсоох хэрэгтэй болно.
Дреа: Тэгээд яана гэж?
Жейк: Аргыг нь олно оо, явцгаая.
Дреа: Хөөе, бидний харсан үйлчилгээний замыг санаж байна уу? Тэр нарны зай хураагууртай холбоотой байх. Би тэд нарыг авъя.
Жейк: За, ажилдаа. Энэ л байх ёстой.
Жейк: Ёстой муу санаа.
Дреа: Новш.
Жейк: Новш гэж.
Дреа: Золиг гэж!
Жейк: Новш. Новш гэж. Үерт автсан байна. Чамайг хараал идэг, Аугуст. Хэрэггүй санаа гэж мэдээд байсан юм. Соёлын булаан авалт, юу гээд хуцаад байлаа.
Дреа: Жейк? Жейк!
Жейк: Мэдсэн юм аа.
Дреа: Жейк! Жейк! Зүгээр үү? Жейк!
Жейк: Энэ одоо хүмүүст туслах уу?
Дреа: Би чамд хэлмээр байсан л даа. Гэхдээ Аугуст чамайг мэдчих юм бол туслахгүй гэсэн.
Жейк: Чиний ч зөв шүү.
Дреа: Америк улс Японд буулгах хоёр том бөмбөг хийсэн. Тарган залуу болон бяцхан хүү. Гэхдээ бас гурав дахь нь ч байсан. Московт зориулсан нь. Гэвч Улаан арми Манжуурт хүрээгүй. Энэ бол Мона Лиза. Энэ бөмбөг холоо хүрэх ёстой. Аюулгүй байдлын бүх юм нь бүрдчихсэн. Энэ залгуур орохгүй л бол бөмбөг дэлбэрэхгүй.
Жейк: Тэгээд Аугуст бөмбгийг аваад чи үлдсэнийг нь үү?
Дреа: Аугуст бөмбгийг хэрэглэхгээгүй ээ. Тэр зүгээр Волковоос л хол байлгах гэсэн.
Жейк: Түүнд итгээд байгаа юм уу?
Дреа: Өөр сонголт байгаа юм уу?
Жейк: Чамд байгаа шүү дээ. Намайг оролцуулахгүй байх байсан.
Дреа: Гэхдээ олдох байсан шүү дээ. Чи ч мэдэж байсан, Жейк. Би Аугустад итгэдэг. Волковоос арай илүү итгэдэг юм.
Жейк: Тэд хоёулаа нэг тэрэгний дугуйнууд. Би чамд итгэж байсан юм, Дреа.
Дреа: Сонс. Миний хүссэн амьдрал нэгэнт оройтсон байж болно. Гэхдээ магадгүй, Волковыг зогсоох юм бол өөр хэн нэгэнд тэр боломж ирнэ.
Жейк: Түүнийг зогсоохын тулд хэдэн хүн үхэх ёстой юм?
Дреа: Жейк, хүлээ! Алив ээ, бидэнтэй үлдээд тэмц л дээ. Харахгүй байна уу, энэ Волков гэгчийн ертөнцийг? Сайн хүмүүс юу ч хийхгүй байхад тэд ялж байна.
Жейк: Тэд угаасаа л ялах болно.
Дреа: Жейк! Жейк! Жейк!
Дреа: За, үүнийг хар. Энэ зам Калай руу явна. Аугустийн баг тэнд байгаа. Тэд Мона Лизаг эрэг рүү хүргэхээр хүлээгээд байж байгаа. Ойлгосон уу? Май, энийг маш аюулгүй байлгана шүү. За, амжилт, залуус аа.
Жейк: Чиний хийх юм биш ээ, Жейк. Чиний юм биш.
Эр: Волков! Волков!
Волков: Тэнд байх шив.
Цэрэг: Генерал аа, аюулгүйн залгуур.
Волков: Хөгжилтэй байгаа биз? Тэд биднийг дэлхийн хог новш шиг авч үзээд, торонд түгжиж, дахин хэзээ ч гэрэл хархааргүй болгосон. Гэвч гэрэл биднийг чөлөөлсөн. Одоо харин бид тэдний дэлхийг удирдах болно.
Горинич: Би Калай руу хөдлөнө. Дараа нь амрацгаана. Хөдлөөд!
Цэрэг: Хөдлөөд!
Жейк: Дреа? Дреа! Хөөе, хөөе, Дреа. Хөөе, хөөе. Намайг сонсож байна уу?
Дреа: Тийм ээ.
Дреа: Чиний зөв байж ээ.Энэ ямар ч утга учиргүй боллоо. Чи буцаж ирэх ёсгүй байсан юм. Чамд худлаа хэлсэнд уучлаарай. Чамайг үүнд оролцуулсанд уучлаарай.
Жейк: Чи намайг юунд ч оруулаагүй ээ. Харин ч гаргасан. Гэхдээ бид тэр бөмбгийг эргүүлээд авна аа.
Дреа: Оройтсоон, Жейк.
Жейк: Чи танкийг ч дийлхээр бөмбөг бүтээж чадна гэж хэлсэн байх аа? Галт тэрэг байвал яаж байна?
Дреа: Жейк...
Жейк: Галт тэрэг буцаад хот руу хөдлөнө. Тэнд очихын тулд гүүрийг гатлах ёстой. Бидэнд хэрэгтэй зүйл бол тэр залгуурыг аваад галт тэрэг зогсохгүй байх хэрэгтэй. Чи зүгээр л гүүрийг дэлбэл.
Дреа: Тэгээд л үү?
Жейк: Сонс. Бид чадна аа. Бид хийнэ гэсэн бол хийх л хэрэгтэй. За, чи бэлэн үү?
Дреа: Тийм ээ.
Жейк: Алив, явцгаая. Алхаж чадах нь уу?
Дреа: Тийм ээ.
Жейк: Чадна аа. Асааж байгаарай, би удахгүй ээ.
Дреа: За.
Жейк: Яв, яв, яв!
Дреа: Тэнд юу хийгээд байсан бэ?
Горинич: Яагаад ийм удаан байгаа юм?
Жолооч: Харанхуй, юу ч харагдахгүй байна шүү дээ.Удаан явах хэрэгтэй байна. Чигээрээ яваад гүүрээ давчих юм бол хурдаа авч эхлэх болно.
Горинич: Түүнд ч таалагдахгүй дээ.
Жолооч: Чадлаараа л хийж байна шүү дээ! Эргүү гөлөг.
Дреа: Бидэнд боломжит жижигхэн цонх л хэрэгтэй.
Жейк: Тийм ээ. Тэднийг гүйцэх хэрэгтэй.
Дреа: Тийм ээ. Тэнд байна.
Жейк: Баруун талаас нь.
Дреа: За.
Жейк: Гэрлээ унтраагаарай.
Волков: За, тэгээд?
Горинич: Харагдах байдлаас болоод байна гэнэ ээ.
Волков: Би ингэж санаа зов гэж тушаагаагүй л юм сан.
Горинич: Тийм ээ, тэгээгүй. Гэхдээ кондуктор чадлаараа л хийж байна гэсэн.
Волков: Чадлаараа гэнэ ээ? Тэр өөрийгөө доогуур үнэлээд байгаа бололтой.
Горинич: Чиний зөв.
Волков: Түүнд бүтэн чадвараа нээхэд нь туслах хэрэгтэй байх. Яг чам шиг. Шаг. Дахиад.
Жолооч: Тэсрэх бөмбөг авч явж байгаа болохоор удаан явж байна.
Волков: Энэ чинь л чиний бүтэн чадвар.
Жейк: Гүүрний харалдаа намайг буулгаарай. Энэ гүүр.
Горинич: Тэгээд?
Волков: Зарим нэг хүнд жаахан л түлхэц хэрэгтэй байдаг юм шүү дээ.
Горинич: Энэ чиний хайгаад байгаа зүйл үү? Энд байна аа, хаашаа ч явахгүй.
Жейк: Мона Лиза минийх!
Волков: Мона Лиза чамаас хэтэрсэн зүйл.
Жейк: Би бөмбгийн төлөө ирээгүй.
Волков: Чи хэн юм,Аугустийн туслах уу?
Жейк: Үгүй ээ, би бол сарниулагч.
Жейк: Сайхан сахал байна.
Волков: Новш!
Волков: Шаг мад.
Дреа: Жейк? Жейк? Жейк!
Жейк: Хөөе.
Дреа: Жейк! Яасан бэ? Зүгээр үү?
Жейк: Тийм ээ, зүгээр ээ. Харин чи зүгээр ээ?
Дреа: Зүгээр ээ.
Жейк: Таа даа?
Дреа: Юуг?
Жейк: Би энийг авчихсан.
Дреа: Жейк!
Аугуст: Бурхан минь гэж, Жейк. Чи бүүр яг Дайны Машинд зажлуулаад, шингээгдээд, буцаад баагаад гаргачихсан юм шиг л байна.
Жейк: Тийм ээ, зөв л сонсогдож байна. Чиний Мона Лиза чинь хавцлын ёроолд байгаа. Ямар байдалтай байгааг нь мэдэхгүй ч үүнгүйгээр дэлбэлж чадахгүй.
Аугуст: Новш гэж, шинэ соёлын хулгайчтай болсон бололтой шүү.
Жейк: Эсвэл үгүй.Чи зүгээр л орхиж бас болно.
Аугуст: Үгүй ээ, үгүй, Жейк. Дэлхий дээр өөр Воловкууд байхгүй гэхээр тэнэг биш шүү дээ, чи.
Жейк: Үгүй ээ. Чи тэдний нэг нь биш байгаасай.
Аугуст: Чамайг хөлгөнд чинь суух цаг болжээ, Жейк. Бяцхан завиндаа тухтай аялаарай. Би хаант улсаа байгуулах ажилтай байна.
TRAILER
ЖЕЙК – Маш амархан.
ЭР 1 – Сайн уу, найз минь?
ЖЕЙК – Та нар жинхэнэ цагдаа биш биз дээ? Новш гэж.
ТЕКСТ – ЭНДЬЮРЭНС МЕДИА.
АУГУСТ – Нарны дэлбэрэлт болоход бид хүн чанараа гээсэн. Чи хүмүүс юу хийж болдгийг харсан. Тэд мангас болцгоосон. Хэрэв бид бүх гайхалтай зүйлийг эргүүлэн авч дахин барих аваас... Жейк, чамд юм олох гайхалтай авьяас байна.
ЖЕЙК – Энэ удаа тэгээд юу хайх юм бэ дээ?
АУГУСТ – Мона.
ЖЕЙК – Мона Лиза юу?
АУГУСТ – Түүний гайхамшигт үзэсгэлэнгийн төлөө.
ТЕКСТ – ЭНЭ ОНД...
ЖЕЙК – Чи манай холбогч байх. Бид дэлхийн хамгийн аймшигт газар луу явах болно. Тэнд чинь өвчин, дарангуйлагчаас өөр юу ч байхгүй шүү дээ. Тийм ээ, яалт ч үгүй муу санаа байж.
ТЕКСТ- ...НАР МАНДАХ БОЛНО.
ВОЛКОВ - Шорон бол гладиаторын тулааны талбар. Хүчтэй өрсөлдөгч олох ч хэцүү шүү.
ЖЕЙК – Би өөрөө аргалчих л байсан.
ДРЕА – Талархах хэрэггүй.
ТЕКСТ –ЗЭВСЭГ Ч МӨН АДИЛ ГАРАХ БОЛНО.
ЖЕЙК – Би сая дайны бүс рүү ороод, амьдралдаа анх удаа онгоцноос үсрээд, танканд дайруулах шахлаа. Энэ бүхэн тэр зургийн л төлөө гэж үү? Ойлгохгүй байна. Юу болоод байгаа юм бэ? Бүгд л үхээд байх юм.
АУГУСТ – Бид дэлхийг буцааж авмаар байна, тэр аймшигт хүмүүсээс.
ЖЕЙК – Бид хийх хэрэгтэй. Би энэ дуунд хайртай.
ДРЕА – Хөөе.
ЖЕЙК – Хаа сайгүй байна. Энэ залуу чинь хэдэн танктай юм бэ?
ТЕКСТ – AFTERBURN.
ЖЕЙК – Новш гэж. Хараал идсэн Мона Лиза, тэрийг аваад ир, соёлын солилцоо гээд хуцаад байсан, хараал идээсэй билээ.
Back to episodes Go home