Нялх эзэн хаан: Дамжуулагчийн гарын авлагаа сайтар уншаарай. Миний бүтээсэн газрын зураг ч орсон байгаа. Яаралтай үед холбоо барьж болох ч, бие биенийгээ аврах тал дээр найдах хэрэггүй. Газар доорх гүн бөгөөд уудам болохоор өөрийнхөө байрлалаа үргэлж мэдэж байх. Дайсны бүсэд төөрвөл аминд чинь аюултай. Болгоомжтой байгаарай.
Мангас 1: Хөөе чи хамгийн хурдан баатар гялалзсан Флаш байх аа?
Гялалзсан Флаш: Хүүхдийг надад өг.
Мангас 1: Чамайг хүлээж байлаа. Чамайг энэ замаар нэвтэрч ирэхийг мэдэж байсан.
Мангас 2: Энэ нарийхан коридорт хамгийн сайн чаддаг хурдаа гаргаж чадах юм уу?
Гялалзсан Флаш: Хурдаараа бахархах мэтийн... туслах дүрийн хийх зүйлийг хийж байсангүй. Зүгээр л хурдан дуусгадаг гэж сонсож байлаа.
Бичиг: (Нинжагийн үлгэр)
Хүчит салхи: Гайхалтай. Гялалзсан... Сайн байна. Ийм байж л алах үнэ цэнтэй.
Тамын гал: Арай саяных дээд хурд чинь үү? Төгсгөлийн 44 хэргийг үйлдсэн хэрэгтэн. Гялалзсан Флаш.
Гялалзсан Флаш: Ойлголоо... анхнаасаа бай чинь би байсан уу?
Тамын гал: Эцэст нь уулзлаа. Энэ өдрийг хүлээж байлаа.
Гялалзсан Флаш: Энэ залуу... Салхины ирт өшиглөлт!
Тамын гал: Галт илтдий өшиглөлт!
Гялалзсан Флаш: Төмөр утас...!
Хүчит салхи: Ойрхон байлаа! Дахиад жаахан байсан бол хэдэн хэсэг болгож чадах байсан байтал. Арай ч ганцаараа хөдөлнө гэж бодсонгүй. Их л өөртөө итгэлтэй бололтой.
Тамын гал: Тэрний чинь ачаар чамайг зохицуулахад амар боллоо.
Гялалзсан Флаш: Чалчиж ханалаа.
Хүчит салхи: За, зугтаж үз. Салхи болон галд хөөгдөж аалзны торонд орох шавж мэт. Өөрийн чинь хурдаар хэдэн хэсэг болгоод өгье! Ханатай хамт цавччихлаа.
Гялалзсан Флаш: Аргагүй л тосгоны хүн байх шив? Мангастай нэгдэн барин намайг устгахаар ирээ юу?
Хүчит салхи: Энд давчуу юм аа. Өөр газар луу явцгаая.
Тамын гал/Хүчит салхи: Салхины ирт өшиглөлт!
Хүчит салхи: Дажгүй газар байгаа биз дээ? Мангасуудаас хүчээр булааж авсан юм.
Тамын гал: Энд бол хүссэнээрээ тулалдаж чадна. Бүх хүчээрээ.
Хүчит салхи: Чамайг арчиж хаях нэгний нэр бол...
Тамын гал: Алтан 37!
Хүчит салхи: Хүчит салхи!
Тамын гал: Тамын гал!
Гялалзсан Флаш: Хэн та нарыг хөлсөлсөн юм? Мангасын холбоог цэвэрлэсний дараа та нарын хөлслөгчтэй очиж мэнд мэдье.
Хүчит салхи: Бидний хөлслөгч? Хүний эрхтэн наймаалагч Скилфиш гэвэл яах юм?. Түүний удирддаг харанхуйн байгууллагын армитай чи ганцаараа үзэлцэх юм уу?
Гялалзсан Флаш/Хүчит салхи: - Тийм байх ёсгүй.\N- Яагаад?
Гялалзсан Флаш: Би алчихсан болохоор. Хэтэрхий их алуурчин явуулаад байсан болохоор.
Хүчит салхи: Мансууруулах бодисын шогун Хэраүд?
Гялалзсан Флаш: Түүнийг ч бас алсан.
Хүчит салхи: Зүрх цуглуулагч Бүлигүла?
Гялалзсан Флаш: Алчихсан.
Хүчит салхи: Аймшигт хулгайч Чимагүса?
Гялалзсан Флаш: Алчихсан.
Хүчит салхи: Дийлдэшгүй дээрэмчдийн ахлагч Жама шуурга?
Гялалзсан Флаш: Тийм нөхөр бас байсан юм байна.
Хүчит салхи: Аллагын холбооны дээд албан тушаалтнууд?
Гялалзсан Флаш: Бүгд далайн ёроолд байгаа. Байнга хэлээд байдаггүй болохоор хэн ч мэдэхгүй л байх. Намайг хөөж ирсэн бүх хүнийг алсан. Утгагүй үгэн тоглоомоо дууссан уу? Тэгээд та нарын ард байгаа хүн чинь хэн юм?
Хүчит салхи: Сая хэлсэн хэд бол чамайг алсны дараа дуусгах ёстой байсан хүмүүсийн нэр. Гэхдээ тэгж цаг үрэх хэрэггүй болсон бололтой. Талархъя. Баярлалаа. Одоо үх! Баатруудаас илүү тосгоны чадварлаг нөхдүүд илүү төвөгтэй.
Гялалзсан Флаш: Тосгоноос гадна ч нинжа байгаа.
Хүчит салхи: Тосгонтой харьцуулахын аргагүй. Тэдний дунд бид түүхэн дэх шилдэг гэж хэлэгддэг... алтан 37 гишүүд. Тэр дундаа шилдэг нь бид хоёр байсан. Тийм бидний эсрэг хэр удаан тэсэх бол 44-р хэсгийн өмнөх гишүүн минь! Муугүй юм.
Тамын гал: Саяных дээд хурд чинь уу?
Гялалзсан Флаш: Хүчээ дараад байлгүй. Хурдхан мангасын хүчээ... хэрэглэвэл яасан юм?
Хүчит салхи: Мэдэж байжээ.
Гялалзсан Флаш: Анх түүнтэй тулалдсан эвгүй мэдрэмжээс гадна тулалдах газраа солихыг хүссэнийг чинь хараад баттай болсон. Мангас болоод удаагүй байгаа та нар... өөрсдийнхөө дээд хурданд хараахан дасаагүй биз дээ? Тиймээс уудам зай хүртэл намайг урхидсан.
Хүчит салхи: Яана даа. Мэдсээр байж бидний урхинд орсон гэж үү? Даварчихсан амьтан сэнпайгаа басаж байх шив!
Гялалзсан Флаш: Би л харин хэт хөөрчихсөн дорд амьтдад мэдрүүлээд өгье. Мангас боллоо гээд намайг давах боломжгүй гэдгийг.
Хүчит салхи: Саяны үгээ буцаах боломжгүй шүү. Цаашид харц бууруулах хэрэггүй шүү.
Тамын гал: Галын тэсрэлтэд цавчилт. Мангас болсон миний илдийн эрдмийг тэссэн үү?
Хүчит салхи: Аз уу? Үгүй ээ...
Гялалзсан Флаш: Дээд хурдны цавчилт.
Тамын гал: Зэвсгийг минь устгах гээ юу?!
Гялалзсан Флаш: Удаан юм. Тархигүй болохоор хэрэггүй юм аа.
Хүчит салхи: Бидэнтэй адилхан гоц авьяастай гэж хэлүүлэхээр л юм. Бас техникийн тал дээр Флаш хамаагүй илүү. Хурд болон хүчний сул талыг мэдэгддэггүй төрөл байх нь. Наад хүчээрээ биднээс өөр мангасыг ялах боломжгүй шүү...
Гялалзсан Флаш: Одоо ч намайг өөрсдөөсөө дор гэж бодоо юу? Та нар ч бас. Хүчит салхи, Тамын гал... Та нарын дайралтыг мэдээж мэдэж байгаа. Хэнээс ч илүү бэлтгэл хийсэн нь би болохоор. Чадварлаг байх тусам үндсэн барилаа алддаггүй. Хэчнээн хурдан байсан ч... чадварынх нь үндсэн барилыг мэдэж байвал амархан арга хэмжээ авч болно.
Хүчит салхи: Тийм байх нь. Одоо хангалттай биз дээ?
Тамын гал: Тийм ээ, хангалттай. Нинжагийн арга барилаар тулалдахаа болилоо. Техник, зэвсэг ч хэрэггүй. Мангасын хувьд чамайг алахаар дайрна.
Хүчит салхи: Үнэндээ тэр л хамгийн харгис байх болно. Одооноос болох нь илүү энгийн... илт давамгай хурдаар хүүхэд дээрэлхэж байгаа юм шиг л зүйл болно. Бидэнд үлдсэн байсан нинжагийн бахархлыг минь хаяулсан чамд. Хүндэтгэл үзүүлэн өөрсдийн хориглосон байсан дээд хурдаар дайрч алах болно. Хүн болон мангасын ялгааг мэдрээд үхэж далд ор.
Тамын гал: Баяртай. Гялалзсан Флаш.
Хүчит салхи: Одоо болсон хойно зугтаж чадна гэж бодоо юу? Битгий урам хугалаарай даа.
Гялалзсан Флаш: Гялалзсан өшиглөлт!
Бичиг: (Гялалзсан өшиглөлт)
Хүчит салхи: Баларлаа. Хэт ойрхон байна.
Тамын гал: Хурдан буцаад байрлалдаа орох хэрэгтэй.
Гялалзсан Флаш: Үнэмлэхүй техник. Гялалзсан цавчилт.
Хүчит салхи: Новш гэж. Уур хүрч байна. Нууц техник байгаа юм бол эртхэн ашиглаач.
Гялалзсан Флаш: Хоёуланг чинь зэрэг дуусгах цагийг хайж байсан юм. Хэрвээ нэгийг чинь зугтаалгавал дараад нь ядаргаа болно гэж бодсон юм. Надаас өөр S зэрэглэл байсан бол та нарын хурдыг гүйцэхгүй байсан байх. Та нарын шилдэг нүүдэл надтай тулалдахгүй байх байсан юм.
Хүчит салхи: Өрсөлдөгч минь чи байсан бол гэж үү... Үнэхээр дургүй хүрмээр амьтан юм.
Тамын гал: Алуурчид сүүдэрт амьдардаг. Хэзээ ч хүнд итгэж болохгүй. Тэд чамайг ашиглаад л хаях болно. Бид ч бас булаадаг тал, захирдаг тал нь болохыг хүссэн. Хүчтэй болохын тулд... чадах зүйлсээ бүгдийг нь хийсэн... Гялалзсан Флаш... бидэнд юу дутуу байсан юм?
Гялалзсан Флаш: Бэлтгэл хангалтгүй байлаа. Би хаана байна аа? Одоогийн байрлалаа шалгая.
Нялх эзэн хаан: Дээд хурдаар хөдөлж байсан нь Флаш-сан уу? Дараад нь зогссон. Дамжуулагч нь эвдэрчхэв үү? Бусад нь онцгой хөдөлгөөн хийгээгүй. Ямар нэг зүйл болбол өөрсдөө даваад гарчих хүмүүс. Үнэхээр аюулд орвол, дохиолол илгээх ёстой. Яахав тэдэнд санаа зовохгүй байгаа ч. Барьцааны хүнийг л аварч чадаж байвал энэ тулааны үзүүлж буй сэтгэл зүйн дарамт хөнгөрөх болно. Тэднийг бүх хүчээрээ үймүүлж чадахаар болгохын төлөө би хөдлөх хэрэгтэй. Төвөгтэй болохоор хэлээгүй ч бага зэргийн мэдээлэл байгаа.
Бичиг: (Мини-наймалж-Танк дугаар 8)
Нялх эзэн хаан: Ойрхон байна! Гайхалтай юм аа... Дээд зэргийн туршилт хийсэн хүлэг батаар ийм болчхож. Мангасын хаан Орочид ялагдсан гэж байсан. Яаж дайрахаараа ийм болгодог байна аа? Болж өгвөл уулзмааргүй байна. Тэр хэлэхгүй юм бол, биед нь үлдсэн мэдээллийг гаргаж авахад болно. Ямар ч мэдээлэл байсан болно. Бага зэрэг ч болов барьцааны хүний байгаа газрын талаарх мэдээлэл байвал. Гэхдээ энийг хэн нэгэн дахин засах гэсэн ул мөр байна. Ямар ч гэмтэлгүй цэвэрхэн задалж хаясан ул мөр үлдчихэж. Ийм зүйл дээр сайн нэгэн энд байгаа гэж үү? Мангасыг ялахын төлөөх технологи мангасад ашиглагдаж болохгүй. Дахиад л толгой өвдөөд эхэллээ... Олчихлоо!! Энэ чинь... Радар мэдрэгчээр барьцааны хүн дээр очиж болох байрлал хэдийн гараад ирчхэж! Тэр хүн ийм ихийг мэдэж байсан байж хамтарч ажиллахаас татгалзаж байдаг... Одоо уурлалаа гээд нэмэргүй. Арай гэж урагшлах зам олдлоо. Одоо өөдрөг байх хэрэгтэй! Очих газрынхаа мэдээллийг авчихлаа. Яаралгүй бага багаар урагшлах нь ялагч болохын төлөөх дөт зам. Уурлаад байвал эрүүлээр сэтгэж чадахгүй. Сахраа нөхөж тархиндаа амралт өгье.
Галт шувуун эр: Чи хийсэн юм уу? Хүүхдийн загвар юм. Энд тоглох сэтгэлгээтэйгээр ирээ юу? Хүүхдүүд санаа зовох зүйлгүй болохоор атаархаж байна. Гэхдээ би хүүхэд байсан ч өршөөл үзүүлэхгүй.
Нялх эзэн хаан: Удирдагчдын нэг үү?
Галт шувуун эр: Энд бол дундын менежер гэх үүргийг хариуцдаг. Удирдагч биш ч эргэн тойрныхон минь хүндэлдэг байр суурьтай. Зарим талаараа удирдагчдаас ч илүү чадварлаг. Ойлгож байна уу? Байгууллагад олон хэсэг байдаг гэхэд болох байх. Баатар гэх нэрэнд баригдсан жаалд ойлгоход хэцүү зүйл байх. Бага зэрэг ухаалаг хүүхэд цаг үеэс болж S зэрэглэлийн баатар гэгдэн шүтэгдэж... эрхлэх болсон. Тийм болсныхоо үр дүнд энд үхэх болохоор шударга бус биш байлгүй. Томчуудын магтсан үгэнд унах хэрэггүй байсан юм. Би өөртөө л итгэдэг. Энэ мангасын холбоо ч миний хувьд энгийн л нэг тулгуур чулуу. Хэзээ нэг өдөр би Орочигоос хааны нэрийг нь булаах болно. Би бол Галт шувуун эр. Шувууны өмсгөлөө тайлж чадахгүй болж нэг мэдэхэд мангас болсон нэгэн. Нялх эзэн хаан... эрийн үеийн золиос минь. Энд үхэх болж дээ. Ядаж зовоохгүйгээр шууд алж өгье. Хошууны дайралт!
Нялх эзэн хаан: Таныг чалчиж байхад утас татаад гаргаихсан юм. Энэ үл харагдах хальс гэнэтийн цочролд хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Эвхээд аваад явж болно. Чихэр ч боож болдог болохоор хэрэгтэй байгаа биз? Үүнийг "Үл үзэгдэх хана" гэдэг. Хэтэрхий уйтгартай ч юм уу? Тэгвэл уур хүргэм бамбай гэхэд болох айх. Чамтай ярилцаж болох бололтой. Амьдаар чинь барьж хөтөч болгох арга байсан ч... Одоо бол би муухай ааштай байна. Хүсэл тэмүүлэлтэй байж болох ч, үнэхээр чадварлаг бол Мангасын холбоонд орохгүй байсан юм. Тэр тал дээр би ч адилхан байх. Баярлалаа. Ингээд жаахан ч гэсэн тайвширлаа.
Мангас 3: Хөөе, амаа тат.
Мангас 4: Яасан бэ?
Мангас 3: Жаал үймээд эхэлчихлээ.
Мангас 4: Гайтай юм аа. Идчих үү?
Мангас 5: Хэдийн баатрууд нэвтэрчихсэн. Барьцааны хүний аюулгүй байдал хамаагүй биз дээ?
Мангас 6: Болж байна.
Мангас 5: Хмм? Энэ юу вэ?
Мангасууд: - Айн?\N- Айн?
Мангас 5: Баларлаа! Битгий амьсгал!
Нялх эзэн хаан/Ваганма: - Ваганма юу?\N- Айн?
Нялх эзэн хаан: Чамайг аврахаар ирлээ. Эндээс явцгаая.
Мангас 6: Хедро даралт!
Нялх эзэн хаан: Хорт хий нөлөөлдөггүй төрөл үү?
Мангас 6: Арай чи сүйдтэй нөхөр биш юм уу?
Нялх эзэн хаан: Тастах ч нөлөөлөхгүй нь.
Мангас 6: Тоглосон юм! Хэлээд байна, цавчиж, дүрлээ гээд нөлөөлөхгүй ээ. Намайг алж чадах аргагүй гэж харлаа. Эцэст нь миний ээлж ирлээ. Их амархан S зэрэглэлийн толгойг авч болох нь. Юу вэ...?
Нялх эзэн хаан: Шатамхай тос. Муухай үнэртэй болохоор хурдан холдъё.
Ваганма: За.
Нялх эзэн хаан: Багаа авч болно. Бие чинь хэр байна?
Ваганма: Бүүр өлсчихлөө. S зэрэглэлийн баатар нялх эзэн хаан биз дээ? Ямар уддаг юм? Ёстой нэг! Уучлаарай, уучлаарай.
Нялх эзэн хаан: Миний ард ор.
Ваганма/Нялх эзэн хаан: - Айн?\N- Дахиад ямар нэг зүйл байна.
Нялх эзэн хаан: Удирдлагатай танкаар зохицуулаад хөдөлье.
Ваганма: Хөгжилтэй харагдаж байна.
Машин бурхан G5: Баатар биз дээ? Хэн гэдгээ хэлэх хэрэггүй. Дорхноо устгаад өгье.
Нялх эзэн хаан: Механик уу? Тийм бол... Механикийг хүчингүй болох шавжийн тор! Өндөр хүчдэлтэй торонд хорьж хүчээр ачаалах дохиолол явуулсаар байх болно.
Ваганма: Сайхан юм! Тэр роботыг авч харимаар байна.
Нялх эзэн хаан: Юу? Хүнд дайсан байна! Ваганма, ухар! Новш. Хэрэгслээ хэт их ашиглах ч хамаа алга. Гараад ир! Үнэнч хоточ нохойнууд! Дугаар 23, 24, 25! Нэгдээд! Зэрлэг нохой хоточ Керберус! Хүчтэй харагдаж байна. Тийм ээ! Роботын тулаан. Тийм байна.
Машин бурхан G5: Нохой зэргийн хиймэл оюун ухаантай адилтгаж байгаа чинь дургүй хүргэж байна.
Нялх эзэн хаан: Харандаан пуужин! Шувууны дайны толгой! Зэрлэг нохойн эргэлттэй цохилт!
Ваганма: Тийм ээ, урагшаа!
Нялх эзэн хаан: Ваганма зугтъя.
Ваганма: Айн?
Нялх эзэн хаан: Зүгээр л хурдал.
Ваганма: Хүлээ... яагаад вэ...?
Нялх эзэн хаан: Дэмий зүйл бодох хэрэггүй. Одоо Ваганмаг аюулаас холдуулах талаар л бод.
Бичиг: (Зоригт хүү)
Back to episodes Go home