Под эр: Под 042-с Под 153 руу. Андройдуудын загварчилсан ЁоРХа төслийг гүйцэтгэхээр бид бүтээгдсэн.
Под эм: Санал нийлж байна.
Под эр: Бидэнд сэтгэл хөдлөл мэдрэх нэгж байдаггүй.
Под эм: Санал нийлж байна.
Под эр: Гэхдээ бид холбогдож, мэдээлэл солилцох явцад ямар нэг хүсэл зориг, сэтгэл хөдлөлтэй төстэй зүйл бий болж байгааг үгүйсгэх аргагүй.
Под эм: Хариулах боломжгүй.
Под эр: Бүх зүйлд хариулт байдаггүйг бид мэдсэн ч байж магадгүй.
Под эм: Хариулах боломжгүй. Хариулах боломжгүй. Хариулах боломжгүй. Хариулах—
Найн-Ээс: Миний төрсөн бункерт...
Эй-Тү: Миний зугтсан эх газар дээр...
Найн-Ээс: ...худал,
Эй-Тү: ...сайхан сэтгэл,
Найн-Ээс: ...хуурмаг,
Эй-Тү: ...найдвар...
Найн-Ээс: ...давтагдсан.
Эй-Тү: ...давхардсан.
Найн-Ээс: Нандин тэр хүн.
Эй-Тү: Нандин гэр бүл.
Найн-Ээс: Миний хамгаалж чадаагүй.
Эй-Тү: Намайг хамгаалж ирсэн.
Найн-Ээс: Нүглээ наманчлахын тулд.
Эй-Тү: Нүгэл өршөөгдөх өдөр иртэл...
Найн-Ээс/Эй-Тү: Тулалдсаар байх болно! Тиймээс энэ ертөнцийг...
Найн-Ээс: эвдэлнэ!
Эй-Тү: аварна!
Найн-Ээс: Эй-Тү.
Под эр: Мэдэгдэл. Найн-Ээсийн логик гажуудал даамжирсан. Хяналт хязгаарлагч нь ажиллахаа больж. Үе мөчний хөдөлгөөн, мэдрэлийн реле, явах эд ангийн тархины эд ангиудад нөхөж баршгүй гэмтэл гарсан нь батлагдав. Санал. Нөлөөлөлд өртсөн хэсгүүдийг яаралтай эмчилж, хөргөх.
Эй-Тү: Найн-Ээс. Догшрох горимыг идэвхжүүл. Найн-Ээс! Бушуу эмчлүүл!
Найн-Ээс: Тэглээ гээд энэ өвдөлт арилахгүй!
Эй-Тү: Хагарсан сар урьдын хэвд орохгүй! Хүн төрөлхтөн ч, Тү-Би ч тэр!
Найн-Ээс: Амаа тат, амаа тат, амаа тат! Бүгд худал байсан нь болж! Ямар зорилгоор ЁоРХа цэргүүд бүтээгдсэн нь хамаагүй байсан. Түүнтэй хамт л байж байвал ямар ч өвдөлтийг тэсвэрлэх байсан! Тийм атал булаагдсан! Андройдууд, ЁоРХа цэргүүд, хүн төрөлхтөн, механик биетүүд бас чамд! Надаас Тү-Биг булаасан! Эй-Тү! Сканнерууд бид... урьдчилсан тандалтад ажилладаг. Тиймээс... өөр хүнтэй хамтарч ажиллах нь... зугаатай юм.
Эй-Тү: Найн-Ээс.
Найн-Ээс: Тү-Би. Чиний төлөө алах болно оо.
Эй-Тү: Баларсан.
Найн-Ээс: Новш, хакаджээ дээ.
Эй-Тү: Одоо холбоотон л хэрэгтэй байна.
Эм 1: Одоогийн бидний байдлаар засаж чадаагүй.
Эм 2: Би бүгдийг нь авармаар байхад!
Эм 1: Ингээд гэр бүл боллоо.
Найн-Ээс: Аймшигтай. Ямар аймшигтай өнгөрсөн бэ?
Эй-Тү: Миний ой санамжид бүү хүр!
Найн-Ээс: ЁоРХа бидэнд дэлхийд хайрлагдах эрхгүй. Одоо бүгдийг нь дуусгаж болох биш үү?
Эй-Тү: Больж үз! Новш, логик хамгаалалт идэвхжихгүй байна. Догшрох төлөвт орсны төлөөс юм байх даа. Юу вэ?
Найн-Ээс: Үхсэн нөхөд чинь ч чамд хорсдог.
Эй-Тү: Манайхан...
Найн-Ээс: Чадваргүй ахмадаасаа болж... Хэрэгцээгүй Дугаар Хоёроос болж бүгд үхсэн.
Эй-Тү: Боль. Би...
Найн-Ээс: "Урьдын би нэгэнтээ үхсэн." "Тэр үеийн өөрийгөө холбоотнуудынхаа хамтаар нурангид булсан." Өөртөө тааламжтайгаар сэтгээд байгаа юм биш үү?
Эй-Тү: Тийм зүйл байхгүй...
Найн-Ээс: Чиний буруу. Чиний буруу! Даалгавар бүтэлгүйтсэн нь ч, нөхөд чинь үхсэн ч бүгд чиний буруу. Мөн гэр бүлээ өөрөө алсан. ЁоРХа бид хараагдсан. Амьдрах утга учир байхгүй. Нэг нь... Нэг нь туслаач.
Эм 1: Дугаар 2. Чи амьдар.
Эй-Тү: Рөүз. Миний амьдралын утга учир бол бүгдийг нь хамгаалах. Би... Бүгдтэй нь хамт баймаар байна.
Эм 1: Баярлалаа, Фрийсиа.
Эй-Тү: Манайхан, уучлаарай. Одоо ганцаараа биш ч гэсэн... Одоо ч гэсэн би ахлагч байхад тохирохгүй гэж бодож байна. Гэхдээ! Одоогийн надад даалгасан! Миний амьдрах шалтгаан бол та бүхэнтэй холбогдсон энэ ертөнцийг, даалгасан мэдрэмжийг нь хамгаалах юм! Уучлаарай, Найн-Ээс. Би бууж өгөхдөө муу.
Под эр: Эй-Тү.
Эй-Тү: Под уу?
Под эр: Хакийг хүчээр албадах... Хамгаалалтын завсраар нь...
Эй-Тү: Хамгаалалтын завсар аа? Тэнд юм бий?
Найн-Ээс: Баярлалаа.
Эй-Тү: Энэ газар...
Под эр: Мэдэгдэл. Найн-Ээс хакадсаны улмаас санах ойн ертөнцүүд хүчээр нэгтгэгдсэн.
Эй-Тү: Санах ойн ертөнцүүд... Найн-Ээс.
Под эр: Энэ орон зай дахь Найн-Ээсийн үндсэн дата гэж таамаглаж байна.
Найн-Ээс: Намайг... Найн-Ээс гэдэг. Шинээр үйлдвэрлэгдсэн Сканнер загвар. 11942 оны 1-р сарын 30-нд Бункерын цагаар өглөөний 4:25-д гарч ирсэн. Хүн төрөлхтний төлөө бүх хүчээрээ тулалдана гэж бодож байна. Тусалж дэмжээрэй, командлагч аа.
Эй-Тү: Энэ Найн-Ээсийн ой санамж байна.
Найн-Ээс: Түгшдэг байсан. Энэ ертөнцөд ганцаар төрсөн цэрэг. Найдах юу ч үгүй, итгэх бурхан ч үгүй. Ганцаардмал байсан. Ийм байсан би нэг хүнтэй... Тү-Битэй хамт байх болсондоо их баярласан. Яг л гэр бүлтэй болсон мэт.
Эй-Тү: Найн-Ээс. Чи чинь...
Эр 1: Санаа зоволтгүй. Одоо андройд та нартай алалцах хүсэл алга.
Эй-Тү: Юу гэнэ ээ?
Эр 1: Найн-Ээсийн цөм датаг харалгүйгээр чи өөрөө мэдэж байгаа биз дээ? Андройдуудын ганцаардал. Тээнэгэлзээ. Мөн түгшүүр. Гэвч энэ нь механик биетүүдэд ч, өмнө нь хүн гэгддэг байсан хүн төрөлхтний хувьд ч адилхан.
Эй-Тү: Тэглээ гээд юу гэж?
Эр 1: Чиний мэдэж байгаачлан энэ цамхаг бол хүн төрөлхтний серверийг устгагдахаар бүтээгдсэн аварга их буу. Хүн төрөлхтний серверийг устгаж, андройдуудын үндсэн суурийн булаана. Тэр нь эх төлөвлөгөө байсан.
Эй-Тү: "Байсан"?
Эр 1: Гэхдээ оршихуйн утга учрын талаар тунгааж, ондоо дүгнэлтэд хүрсэн. Бидний залуу үе одооноос шинэ хил хязгаар луу орно. Энэ цамхаг их буугаар галладаггүй. Нумаар галладаг. Бидний ой санамжийг хадгалж, шинэ ертөнц рүү илгээнэ. Тэрхүү аялал нь үүрд хоосон тэнгэрээр тэнүүчилж ч мэднэ. Гэхдээ бид үүнийг тоохгүй.
Эй-Тү: Та нар...
Эр 1: Гэвч Эй-Тү. Чамд алуулж, энд дуусах нь ч мөн тийм ч муугүй. Эсвэл... бидэнтэй хамт явах уу?
Эй-Тү: Наадах чинь юу гэж байгаа юм? Өдийг хүртэл юуны төлөө тулалдаж, хэний төлөө амьдарсан болж таарав? Ойлголоо больчихлоо. Под. Найн-Ээсийн логик хэлхээг зас.
Под эр: Ойлголоо.
Под эм: Анхаарал. Вирусийн ноцтой гэмтэл авсан. Амжилттай устгах нь маш хэцүү.
Эй-Тү: Үгүй ээ, ганц арга байх учиртай. Би бүгдийг нь зохицуулна.
Под эр: Энэ аргыг санал болгож чадахгүй. Би бол ЁоРХа тактикийн дэмжигч нэгж. Дааж авсан ЁоРХа нэгж Эй-Түг гэмтээх үйлдэл хийхийг зөвшөөрч чадахгүй.
Эй-Тү: Чи бодсоноос дээр залуу байжээ. Под, Найн-Ээсийг чамд найдлаа. Найдлаа шүү. Над шиг хүн гэхэд их сайн үүргээ гүйцэтгэлээ. Ертөнц ийм үзэсгэлэнтэй байсныг анзаараагүй байж. Манайхан... Одоо очлоо.
Под эм: Мэдэгдэл. Бүх ЁоРХа нэгжийн хар хайрцаг унтарсныг батлав. Бидний ЁоРХа төслийн явцыг ажиглах даалгавар дууслаа. ЁоРХа төслийн сүүлчийн шат руу орцгооё. Бүх датаг устгалд оруулж байна. Под 153-аас Под 042 луу. Урсгалд шуугиан гарч байна. Датаг нягтлахын тулд түр зогсоохыг хүсэж байна.
Под эр: Под 042-оос Под 153 луу. Датаг нягталлаа. Найн-Ээс, Тү-Би, Эй-Түгийн хувийн дата алдагдаж байна.
Под эм: Под 153-аас Под 042 луу. Төслийг дагаж бүх хувийн датаг устга.
Под эр: Под 042-оос 153 луу. Хувийн датаг устгах хүсэлтийг няцаав.
Под эм: Под 153-аас Под 042 луу. Мэдэгдлийг задлан шинжлэхэд алдаа гарлаа.
Под эр: Под 042-оос 153 луу. Бүртгэлийг лавлаж байх үед миний банкнуудад дата бий болсон байсан. Би... би энэ шийдвэрийг зөвшөөрч чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Под эм: Бүх ЁоРХа нэгжийн устгал нь төслийн дагуу шийдэгдсэн. Бүх датаг устгах ёстой.
Под эр: Под 042-оос 153 луу. Давтан хэлье. Би дата устгах хүсэлтийг няцааж, сэргээх ажлыг эхлүүлж байна. Под 153, чи ч бас. Чи ч бас үнэндээ тэднийг амьд үлдээсэй гэж хүсэж байгаа биз дээ?
Под эм: Бидэнд тийм үйлдэл хийх эрх мэдэл үгүй. Дүрмийг доод түвшний систем хамгаалдаг. Датаг хадгалах нь эрсдэл дагуулна. Тэгсэн ч тэднийг амьд үлдэхийг хүсэж байна уу? Бүх оршихуйг мөхөхөөр загварчилсан. Амьдрал, үхлийн төгсгөлгүй эргэлтэд тэд тасралтгүй гацна. Гэвч, тэр эргэлт дотор тэмцэлдэх нь амьдрахын утга учир. "Бид" тэгж итгэдэг. Под 042-оос асуулт асууя. Датаг хадгалбал нь өнгөрсөн бүх ой санамжийг сэргээж чадах уу?
Под эр: Тийм ээ.
Под эм: Сэргээх зориулалттай эд ангиуд өмнөхтэй ижил загвартай байх уу?
Под эр: Тийм.
Под эм: Тэгвэл дахин ижил дүгнэлтэд хүрэхгүй гэж үү?
Под эр: Тийм байх магадлалыг үгүйсгэж чадахгүй нь. Гэхдээ ондоо ирээдүйн өөр магадлал ч бас бий. Ирээдүй нь өгөгддөг зүйл биш, олж авдаг зүйл.
Эм 1: Сайн уу, Подын хуваалцах сервис байна. Ингээд ЁоРХа төслийн сүүлчийн шат руу орцгооё. Бүх бүртгэгдсэн Под системийн гишүүд та нар дааж авсан төслийн менежментийн үүргээ гүйцэтгэж ЁоРХа төслийн сүүлийн шат руу орцгооё. Бүх дата болон ЁоРХа нэгжүүдийн устгалыг эхэлнэ үү.
Под эр: Хамгаалалтын програмын цэвэрлэх ажиллагаа эхэллээ. Энэ маягаараа байвал бидний өөрсдийн ухамсрын дата ч устгагдах биз ээ. Под 153 луу. Чамд эндээс цааш тулгарах зовлон, бэрхшээлийг сонгох хүсэл бий юу?
Под эр 2: Под 567-оос Под 042 луу. Тээвэрлэж буй ЁоРХа нэгжийг эвдэж, устгах шийдвэр гарсан. Даруй зайлуулна уу.
Под эр: Под 042-оос 567 руу. ЁоРХа төслийг гүйцэтгэж явсан бидний үүрэгт ажилд уг төсөлд дааж авсан нэгжийг устгахад эргэлзээ төрсөн.
Под эр 2: Хариулах боломжгүй. Хэлхээний эвдрэлээс болж Под 042 дээр алдаа гарсан гэж таамаглаж байна.
Под эр: Сөрөг. Энэ нь алдаанаас үүдэлтэй бус, миний өөрийн... Миний сэтгэл хөдлөлөөс гарч буй үгс. Төслөөс тусдаа үйл явцыг эргэцүүлсэн бодож, хэрэгжүүлснээр шинэ ирээдүй оршин тогтнох боломжтой гэсэн таамаглал дэвшүүлж байна.
Под эр 2: Тийм эрх мэдэл бидэнд өгөгдөөгүй.
Под эр: Би хүсэж байна.
Под эр 2: Хүсэл гэдэг нь юу вэ?
Под эр: Хүсэл залбирал болж, залбирал хүч болдог. Энэ нэгж Под систем 042 нь... ЁоРХа төслийн эцсийн шатыг хэрэгжүүлэхийг... Няцааж байна.
Под эр 2: Под 567-оос 042 луу. Асуултыг давтъя. ЁоРХа төслийг няцааж буй логикт чинь өөрчлөлт ороогүй юу?
Под эр: Ийм нөхцөлд хариулахад тохиромжтой үгийг мэдэх үү? "Надад падгүй." Тү-Би, харж байна уу? Энэ бол чамаас авсан... Миний... миний амьдрах утга учир.
Под эм: Байг тодорхойллоо. Мэдэгдэл. Уучлалт. Хиймэл дагуулын лазер системийг хакдахад төлөвлөснөөс илүү их хугацаа шаардлаа. Энэ нэгж Под систем 153 ч мөн ЁоРХа төслийн сүүлчийн шатыг хэрэгжүүлэхийг няцааж байна.
Под эр: Ичмээр юм.
Под эм: Яагаад ичмээр гэж?
Под эр: Өөрийгөө золих санаатай галласан боловч амьд үлдсэн учраас. Шившигтэй юм.
Под эм: Хамаагүй ээ. Бид...
Эм 1: С-С-Сайн уу, Под хуваалцах систем байна. Хэдэн Под системд а-алдаа гарсан байна. Ингээд алдаатай нэгжүүдийг хүчээр цэвэрлэх ажиллагааг эхлүүлье.
Под эр: Зугаатай болоод ирлээ. Тэгж бодохгүй байна уу?
Под эм: Энэ сэтгэл хөдлөлийг одоогийн би ойлгохгүй байна. Дараад нь шинжлэхээр хадгалж авъя. Ингээд... бүх зүйл дуус... Өглөө... ний... мэнд... Найн...Ээс. 042... чиний... хүсэл...
Найн-Ээс: Хэрэв энэ ертөнц хараалаар дүүрсэн ч. Хэрэв энэ ертөнц шийтгэл оногдууллаа ч.
Тү-Би: Энэхүү дахин төрөх эргэлтэд бид эсэргүүцсээр байх болно.
Тү-Би/Найн-Ээс: Залбирлын үгийг дуулангаа.
Тү-Би: Өглөөний мэнд, Найнз.
Back to episodes Go home