NieR Automata 1.2A 23

Эм 1: Цамхагт цуглаарай. Илүү тоглоё! Цамхагт цуглаарай. Илүү тоглоё! Тоглоё! Тоглоё! Тоглоё! Тоглоё!

Эр 1: Тоглоё!

Попола: Девола.

Девола: Попола.

Попола: Бид... нүглээ наманчилж чадсан уу?

Девола: Попола.

Эй-Тү: Найн-Ээс ингэсэн үү?

Под эр: Мэдэгдэл. Урдаас андройдын амин дохио сул илэрлээ.

Эй-Тү: Арай... Та нар...

Девола: Бид... Хэрэг болсон болов уу?

Под эр: Анхааруулга. Андройд Девола халдвар авсан нь батлагдлаа. Халдварын гүн 4-р түвшинд очжээ. Энэ нэгжийн боловсруулах системээс вирусийг салгах нь боломжгүй.

Девола: Бид... хэрэг болсон болов уу?

Эй-Тү: Тийм ээ.

Девола: Тийм бий. Ашгүй дээ, Попола? Хэрэг болжээ—

Под эр: Мэдэгдэл. Үлэмж байгууламж гэгдэх Цамхаг хаалгаа нээлээ.

Под эм: Санал. Найн-Ээсийн явах эд ангийн засвар үйлчилгээг дата шалгахтай хослуулах шаардлагатай. Энэ маягаараа ажиллагааг үргэлжлүүлбэл явах эд ангийн арчилгаа—

Найн-Ээс: Дуугаа тат. Одоо тэглээ гээд ямар ч утгагүй.

Под эм: Сөрөг. Энэ нэгж бол ЁоРХа нэгж Найн-Ээсийн тактикийн дэмжигч нэгж юм. Дааж авсан ЁоРХа нэгжийн байдалд санаа зовох эрх—

Эм 1: Сайн уу? Цамхгийн систем сервис байна. Цамхагт зочлон ирсэнд тань баярлалаа. Үүдийг нээж чадсан үйлчлүүлэгчийн сүүлийн ганц шагналыг

Найн-Ээс: ална даа.

Эм 1: үүний цаана байгаа өрөөнд бэлдсэн байгаа. Тухлан сууж таалан болгооно уу.

Найн-Ээс: Тү-Би.

Под эм: Анхааруулга. Дайсагнасан олон андройдууд ойртож байна.

Найн-Ээс: Тү-Би... загварууд уу? Энд уулзсандаа баяртай байна. Үнэхээр баяртай байна. Ганцыг ч үлдээхгүй... тасар татаж хаяна!

Под эм: Анхааруулга. Тү-Би загварын эсрэг тулалдах нь—

Найн-Ээс: Под 153-т тушааж байна. Тү-Би загварын эсрэг дайрч байх хооронд туслалцаа үзүүлэхийг хориглолоо!

Под эм: Ойлголоо.

Найн-Ээс: Тү-Би. Тү-Би... Ингэж хөдөлдөггүй юм! Ийм царай гаргадаггүй юм. Тү-Би... Та нар шиг хүүхэлдэй биш! Тү-Би! Тү-Би! Тү-Би! Тү-Би! Одоо одоо энд алаад өгье! Нэг үлджээ дээ.

Тү-Би: Найнз.

Найн-Ээс: Тү-Битэй ижил царайгаар наад үгээ ашиглахаа боль!

Под эр: Санал. Эй-Түгийн явах эд ангийн засвар үйлчилгээг дата шалгахтай хослуулж, амрах шаардлагатай.

Эй-Тү: Хэрэггүй ээ.

Под эр: ЁоРХа Эй-Түд тактикийн дэмжлэг үзүүлэх нь өмнөх дааж авсан нэгж Тү-Бигийн эцсийн тушаал байсан—

Эй-Тү: Үглэхээ боль. Санааг чинь зовоочихсон бололтой. Энэ байгууламжийн зорилго нь юу вэ?

Под эр: Тодорхойгүй. Санал. Нэмэлт дата цуглуулах.

Эй-Тү: Тийм дээ.

Бичиг: Номын сан

Эй-Тү: Энэ юун өрөө вэ?

Под эр: Таамаг. Номын санг дуурайсан загварчлал.

Эй-Тү: Номын сан? Тэр нь юу юм?

Под эр: Өмнө нь хүн төрөлхтний байгуулж байсан дата хадгалах байгууламж. Өвөрмөц механик биет Адам нь үүнтэй төстэй байгууламжтай байсан гэсэн баримт үлдсэн байна. Мэдэгдэл. Энд байгаа датаг бэхэлсэн хаалтаар хамгаалсан байна.

Эй-Тү: Өөрөөр хэлбэл датаг нь харахын тулд хакдах хэрэгтэй байх нь ээ? Под, туслахгүй биз?

Под эр: Ойлголоо. ЁоРХа нэгж Эй-Түд хакдах интерфейсийн хандалтын эрхийг олгож байна. Хандах эрх олгов.

Эй-Тү: Б-Баярлалаа.

Под эр: Эй-Тү талархлын үг хэлснийг батлав.

Эй-Тү: Наадхаа хэлэх шаардлагагүй! За. Хакдаад. Энэ чинь... Хүн төрөлхтний серверийн баримтууд. Механик биетүүд ийм хол нэвтэрчээ дээ? Энэ цамхаг нь саран дээрх хүн төрөлхтөн рүү онилсон их буу байх нь. Хүн төрөлхтөн... мөхсөн ий? ЁоРХа төлөвлөгөө... Хүн төрөлхтний оршин тогтнолыг өнгөлөн далдлах... ЁоРХа туршилтын салаа... Тү-И загварын ажиллагаа. Бункерыг устгал төлөвлөгөө. Угийн ийм ч гэж мэдсэн юм аа. Найн-Ээс энэ талаар мэдэх үү?

Найн-Ээс: Тү-Би. Уучлаарай, Тү-Би. Под, Тү-Бигийн гарын гадна болон булчингуудыг минийхтэй хүчээр холбо.

Под эм: Анхааруулга. Өгөгдсөн Тү-Бигийн явах эд анги нь дайсны механик биетүүдэд олзлогдсон байсан.

Найн-Ээс: Энэ бол тушаал! Хийгээч!

Под эм: Ойлголоо.

Эм 1: Сонирхолтой юм аа. Сонирхолтой юм. Түүнд энэ ертөнцийн нууцыг энэ удаад хэлж өгөх үү? Тэгвэл юу болох бол? Бүр илүү зугаатай болох байх. Догдолж байна шүү.

Под эм: Залгалт амжилттай.

Найн-Ээс: Тулалдана. Тулалдах ёстой.

Под эм: Анхааруулга. Гэмтсэн нэгжээс шилжүүлэн суулгасан эд ангиас вирус илэрлээ. Ажиллагааны 95% нь сэргэсэн. Санал. Вирус тарахаас өмнө өөрийгөө хакдаж устгах.

Найн-Ээс: Би тулалдана. Тулалдах ёстой.

Под эм: Хүсэлт. Вирусийг яаралтай арилгах. Орхивол вирусийг арилгах нь бүр хэцүү болох магадлалтай.

Эм 1: ЁоРХа нэгж Найн-Ээс. Цамхагт тавтай морил!

Найн-Ээс: Тэд одоо юу вэ?

Эм 1: Бид бол механик биетийн сүлжээнээс төрсөн ойлголтын ухамсар юм. Биднийг устгах нь боломжгүй. Бид андройдуудыг үргэлж ажиглаж ирсэн. Тэгээд олон мэдээлэл, мэдлэг олж авсан.

Найн-Ээс: Одоо та нарын хэн байх чинь хамаагүй. Бүгдийг чинь устгана. Та хоёрыг ч, энэ цамхгийг ч тэр.

Эм 1/Эр 1: Энэ хүртэл явж ирсэн чамд

Эр 1: чихэнд чимэгтэй мэдээлэл бий шүү. Нууц нэр нь... ЁоРХа төсөл.

Найн-Ээс: ЁоРХа төсөл?

Эм 1: Уулзалгүй уджээ, Дугаар 2 оо.

Эй-Тү: Чи муу!

Эм 1/Эр 1: Одоо бол Эй-Тү гэж дуудах уу?

Эр 1: Дурсамж сэргэж байна шүү. Бидэн шиг ойлголтод цаг хугацаа утгагүй л дээ. Гэсэн ч та нар шиг салааг арчиж хаях нь сэтгэгдэл үлдээлээ. Албан ёсоор байршуулсан ЁоРХа нэгжийн төлөө төрсөн... Хаягдсан туршилтын салаа.

Эй-Тү: Амаа тат!

Эр 1: Дугаар 2. Чиний довтолгоо утгагүй. Чиний оршихуй үнэ цэнгүй.

Найн-Ээс: Саран дээрх хүн төрөлхтний сервер нь хуурамч байсан. Хүн төрөлхтөн мөхсөн. ЁоРХа цэргүүдийг устгах гэсэн үндэслэлээр бүтээсэн. Бункерын арын хаалгыг нээхийг ч мөн төлөвлөсөн байсан. Энэ нь ЁоРХа төсөл. Тэгвэл бид... Тү-Би...

Эр 1: Бүгдийг мэдсэн чи одоо ч тулалдмаар байна уу? Хүн төрөлхтний үлдээсэн андройдууд нь яг л хүн болохыг хүсэх мэт аашилдаг. Харь гарагийнхны үлдээсэн механик биетүүд нь яг л хүн болохыг хүсэх мэт аашилдаг. Бид хүн төрөлхтнийг сонирхож, хэт ойртсон. Олон талт байдлыг олж авсан.

Под эр: Мэдэгдэл. Энэ нэгж хэдийн дайсны логик боловсролын функцийг хэрэглэж, сүлжээний биетийн өөрчлөгдсөн генийг өөртөө суулгаж—

Эй-Тү: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна!

Под эр: Хураангуй. Дайсан халдвар авсан. Цаг нь болтол хүлээ.

Эй-Тү: Тэр тал дээр ч би сайн л даа!

Эр 1: Бид бол нэг бөгөөд маш олон. Бид хязгаартай атлаа зэрэгцээд хязгааргүй. Андройдууд бидэнтэй адилхан. Гэхдээ сүлжээгээр холбогдсон бид илт давуу илүү. Бид бол төгс оюун санааны биелэл юм. Бид урагшилна. Эндээс цааших ирээдүй рүү. Бидэнд хувьслын дарамт хэрэгтэй. Эдгээр андройдуудыг устгахгүй бол илүү бэрхшээл бидэнд тулгарна. Тэрхүү бэрхшээлийг давснаар бид цаашдын хувьсалд орно. Тиймээс саран дээрх хүн төрөлхтний серверийг устгаж андройдуудыг шахаанд оруулах шаардлагатай. Санал нийлэхгүй байна. Эдгээр андройдууд аюултай. Устгах шаардлагатай. Тэгээд энэ цамхгийг ашиглаж гарагийг орхино. Хүчтэй нь амьд үлдэж, хувьсана. Шинэ газар нутагт шинэ бололцоо бий. Санал нийлэхгүй байна. Санал нийлэхгүй байна. Бидний ялалтад эргэлзэгч бол дайсан. Ялна гэж бодоод байна уу?

Эй-Тү: Тэр чинь... Найн-Ээс!

Найн-Ээс: Эй-Тү.

Под эр: Мэдэгдэл. Дайсны сүлжээний биетийн халдвар зорилтот түвшиндээ хүрчээ.

Эр 1: Гэрэл харагдаж байна.

Эй-Тү: Энэ цамхаг бол саран дээрх хүн төрөлхтний сервер лүү чиглэсэн аварга их буу. Энэ чигт нь орхивол хүн төрөлхтний үлдсэн дата устах болно.

Найн-Ээс: Хамаагүй ээ. Одоо наадах чинь ямар ч хамаагүй. Датагаар л оршдог хүн төрөлхтөн байх гэж. Мэдэж байгаа биз дээ? Бид энэ ертөнцөд хэрэггүй. Андройдуудад тулалдах утга учир өгөхийн төлөө бүтээгдсэн саран дээрх хуурамч сервер. Тэрхүү худлыг мөнхжүүлэхийн тулд бүтээгдсэн ЁоРХа цэргүүд. Бүх нотлох баримтыг устгахын тулд биднийг анхнаасаа устгагдахаар бүтээгдсэн. Бункерт тавьсан арын хаалга нь тодорхой хугацааны дараа идэвхжихээр програмчлагдсан. Командлаг ч, Оператор ч, би ч, Тү-Би ч. Бүгд шатрын хүү. Инээдтэй байгаа биз? Инээхгүй байна уу?

Эй-Тү: Найн-Ээс, бид—

Найн-Ээс: Амаа тат! Чи Тү-Биг хөнөөсөн шүү дээ. Бид нэгнээ хөнөөх хангалттай шалтгаан.

Эй-Тү: Тү-Би зовж байсан. Чамайг ахин дахин алахыг үзэн ядаж байсан. Өндөр ажиллагаатай Найн-Ээс төрөл үнэнд хүрэхийг урьдаас таамагласан байсан. Түүний "Тү-Би" гэх загварын нэр ердөө халхавч. Албан ёсны загвар нь Тү-И. Дугаар 2, И төрөл. ЁоРХа нэгжүүдийг цаазлахаар загварчлагдсан тусгай салааны нэг гишүүн. Угтаа бол анзаарсан байсан биз, Найн-Ээс?

Найн-Ээс: Амаа тат. Амаа тат! Тү-Би шаналлыг туулж намайг ахин дахин хөнөөсөн. Чи бидний талаар юуг мэдэх юм?

Под эм: Санал. Тулалдахаас зайлсхийх. Энд түүнтэй тулалдвал—

Найн-Ээс: Под 153-т тушааж байна. Чиний дурын логик сэтгэлгээ, яриаг хориглож байна. Энэ тушаалыг Эй-Тү бид хоёрын аль нэг нь үхсэн нь батлагдах хүртэл дага!

Back to episodes Go home