Попола: Эрт дээр үед тэнгэрээс үлэмж биетэн болон луу унаж иржээ. Тэр хоёр алалцаж үхсэний дараа эдгэршгүй өвчин тархжээ. Өртсөн хүмүүс нь давс болж үхэх үү, эсвэл догшин болж ижил хүмүүс рүүгээ дайрах мангас болох л сонголт байв. Хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээрээ ирсэн юм.
Девола: Тэгээд хүн төрөлхтөн ийн сэтгэжээ. "Хүний биеийг сүнснээс нь салгая." "Өвчин эдгэхээр нь сүнсээ хүнтэй ав адилхан хийгдсэн сав руу хийхэд болно!" Хүн төрөлхтөн үүнийг "Гешталт төсөл" гэж нэрлэжээ. Девола болон Пополагийн эх бие нь Гешталт төслийг ажиглагч болгон бүтээгдсэн ихэр андройдууд байсан юм. Тэр хоёр нэг өдөр хүн төрөлхтний сүнс савдаа эргэн ирэх тэр өдрийг хүлээж ажлаа ягштал хийсэн боловч
Попола: Хүн төрөлхтнийг аврахаар бүтээгдсэн савнууд нэг мэдэхэд Девола, Пополад удирдагдахааргүй болсон юм.
Девола: Үүний үр дүнд Девола, Попола нар үүргээ гүйцээж чадаагүй. Аймшигтай бүтэлгүйтэл. Мэдээж Гешталт төлөвлөгөө ч мөн бүтэлгүйтсэн.
Девола/Попола: Ингэж хүн төрөлхтөн мөхсөн юм.
Попола: Дахиад л... хамгаалж чадсангүй.
Девола: Тийм ээ.
Попола: Гэхдээ... бүгд... Бид—
Девола: Попола. Битгий хэл.
Попола: Энэ мэдрэмж... хэр удаан үргэлжлэх бол?
Девола: Тэр ч...
Эм 1: Сайн уу? Цамхгийн систем сервис байна! Бүх дэд нэгжүүд онгойлоо. Өнөөдрөөс үндсэн нууц кодыг эзэмшсэн хүмүүс Цамхагт нэвтрэх боломжтой боллоо. Та бүхний тасралтгүй ивээлд талархаж онцгой шагнал бэлдсэн байгаа. Та бүхнийг дараа зочлохыг зүрх сэтгэлийн угаас хүлээж байна.
Под эм: Асуулт. Яагаад энэ цамхагт үүд байгаа юм бол? Нөөцийн тээвэрлэлтийг агаарт хийдэг нь батлагдсан. Гаднаасаа орох хаалгатай байх нь зүй бус. Таамаг. Урхи.
Найн-Ээс: Урхи энэ тэр надад хамаагүй. Ердөө л ална.
Эм 1: Өнөөдрөөс үндсэн нууц кодыг эзэмшсэн хүмүүс Цамхагт нэвтрэх боломжтой боллоо.
Найн-Ээс: Нууц кодоор онгойхгүй байсан юм уу?
Под эм: Санал. Ухрах.
Найн-Ээс: Амаа тат! Хакдаад! Хакдаж чадав уу? Хаалганы бариул? Урхи уу Энэ чинь... Энэ газар... Миний хуулагдсан дата юу?
Найн-Ээс2: Хуулбар биш ээ. Би бол урьдын чи.
Найн-Ээс: Урьдын би?
Найн-Ээс2: Бушуулъя. Цаг алга.
Найн-Ээс: Хөөе! Чи юу юм бэ?
Найн-Ээс2: Хэлсэн биз дээ? Би бол урьдын чи гэж. Тэр ч бас урьдын чи. Мөн урьдын би.
Найн-Ээс: Урьдын...
Найн-Ээс2: Явъя.
Найн-Ээс: Тэр ч бас...
Найн-Ээс2: Тийм. Урьдын би.
Найн-Ээс: Байз! Урьдын гэж хэзээ? Яг хэзээний би юм бэ?
Найн-Ээс2: Эцсийнх. Эцсийн мөчтэй таарсан чи.
Найн-Ээс: Харваас ойлгомжтой байна! Миний хэлэх гэсэн нь...
Найн-Ээс2: Чи хараахан хараагүй байна. Жинхэнэ үнэнийг хараагүй байна. Явъя.
Найн-Ээс: Гурван нууц кодыг цуглуулсан.
Найн-Ээс2: Тийм.
Найн-Ээс: Яагаад урагшлахгүй байна вэ?
Найн-Ээс2: Урагшилж л байна шүү дээ.
Найн-Ээс: Яагаад Цамхаг дотогш орохгүй байгаа юм гэж асуугаад байна!
Найн-Ээс2: Илүү урагшилбал нээгдэнэ ээ. Цамхгийн үүд рүү.
Найн-Ээс: Энэ хэр удаан үргэлжлэх юм бэ?
Найн-Ээс2: Үнэнийг харах хүртэл.
Найн-Ээс: Хөөе. Үнэн гэж юу юм бэ?
Найн-Ээс2: Үнэн бол үнэн. Чи ч гэсэн анзаарсан л байлгүй. Учир нь би анзаарсан юм чинь.
Найн-Ээс: Юугаа яриад—
Найн-Ээс2: Хэнд алуулсан бэ?
Найн-Ээс: Дайсанд.
Найн-Ээс2: Дайсанд биш.
Найн-Ээс: Энэ чинь... Энэ... Би... Тү-Би. Тү-Бид алуулсан "бид" байна. Тийм биз?
Найн-Ээс2: Эцэст нь харлаа. Үнэнийг. Тү-Бигийн жинхэнэ загвар бол ЁоРХа дугаар 2, И төрөл. Оргодол болон тагнуулуудыг устгахаар бүтээгдсэн Цаазлагч загвар. Дүрээ нууж, урвагчтай ойртож хөнөөдөг.
Найн-Ээс: Би... ахин дахин Тү-Бид...
Найн-Ээс2: Тийм. Гярхай чи үргэлж л хэтэрхий их мэдээлэл олоод мэдчихдэг. Тиймээс цаазлуулсан юм.
Найн-Ээс: Үргэлж цаазлуулсан гэхээр... Тэгвэл би алдаатай нэгж юм биш үү? Тийм атал Команд яагаад намайг... Найн-Ээс загварыг үйлдвэрлэсээр байсан юм?
Найн-Ээс2: Тэрийг би мэдэхгүй ээ. Гэхдээ Найн-Ээс төрж, алуулсаар байсан нь тэр нь өөрөө ЁоРХа төслийн үндэс суурь нь болсон. Алдаатай нэгж биш.
Найн-Ээс: Өдийг хүртэлх харсан нь бүгд алдаатай би байсан.
Найн-Ээс2: Гэхдээ Тү-Бигийн хувьд даалгавраа дагаж байсан. Амжилт.
Найн-Ээс: Тү-Би баяртайгаар намайг алж байсан юм шиг ярихаа боль!
Найн-Ээс2: Алуулсан нь зөвхөн чи биш. Бид бүгд адилхан. Гэхдээ ахин дахин эхлүүлсэн. Тэрхүү үр дүн нь чи.
Найн-Ээс: Гэхдээ Тү-Би үхсэн!
Найн-Ээс2: Тийм. Энэ чухал хэсэг нь юм. Энд хүрсэн бүх чи өөрөөр хэлбэл бид Тү-Бид алуулсан. Гэхдээ одоогийн чи бол ондоо. Чи амьд үлдэж, оронд нь Тү-Биг алдсан. Үүрд. Өмнө нь ганц ч болж байгаагүй шинэ сүүлч. Шинэ төгсгөл. Тү-Бигийн үнэхээр биелүүлэхийг хүссэн амжилт нь энд одоо чи байгаа нь ч байж мэднэ.
Найн-Ээс: Ийм төгсгөл надад хэрэгтэй байгаагүй.
Найн-Ээс2: Бушуулъя. Энд ч бас цаг алга. Харагдлаа. За, би энд хүрээд зогсоно. Би... бид чиний дотор бий. Бас төгсгөл нь ямар байлаа ч Тү-Биг гэх мэдрэмж өөрчлөгдөхгүй.
Найн-Ээс: Тийм дээ. Чи ч бас...
Найн-Ээс2: Урагшил даа, Найн-Ээс.
Найн-Ээс: Урагшлах аа? Тү-Би одоо байхгүй шүү дээ. Яагаад би гэж? Яагаад зөвхөн би л...
Под эм: Мэдэгдэл. Найн-Ээсийн санах ойн хэсэг дэх өөрийн ухамсрын дата алдагдсанаар лацыг нь суллалаа. Анхааруулга. Дайсагнасан механик биетүүд ойртож байна.
Найн-Ээс: Арай гэж хаалга онгойж байхад.
Под эм: Анхааруулга. Одоогийн нөхцөлд байлдаанд орох аюултай. Санал. Цамхаг руу яаралтай ухрах.
Найн-Ээс: Амаа тат! Механик биетүүдийг хөнөөнө! Новш! Та хоёр...
Попола: Найн-Ээс.
Девола: Ирнэ гэж бодсон юм. Чи эмчилгээнд орж байгаа. Томоотой сууж бай.
Попола: Эндхийг бидэнд даалгачих!
Девола: Жаахан тулалдаж чаддаг гэдгээ харуулахгүй бол!
Попола: Тийм шүү!
Девола: Ёстой нэг. Арчилгаатай юм аа, Найн-Ээс.
Попола: Энэ удаад эцсийг нь хүртэл эмчилгээ дуусгаад аль. Хэрэг алга. Хөдөлгүүрийн гадаргуу битүү нүх болчхож. Ийм байхад алхахад хэцүү.
Девола: Найн-Ээс, ингээд сонсож бай. Бидний байсан Эсэргүүцэгчдийн хуаран хүйс тэмтрүүлсэн.
Найн-Ээс: Яаж вэ? Лили, Жакасс тэр хэд яасан бэ?
Попола: Вирусийн асар хурдацтай тархсан. Ахлагч тэр хэд халдварыг зогсоох гэсэн.
Девола: Паскалын тосгоны хүүхдүүдийг орогнуулсан боловч халдвар авсан нэгж байсан.
Попола: Хурдан тархалттай вирус байсан юм. Анзаарах мөчид хэдийн...
Девола: Бусад андройдуудыг эмчлүүлэхээр ахлагч биднийг л зугтаалгасан юм.
Попола: За, ингээд зүгээр болсон.
Найн-Ээс: Баярлалаа. Лили, Жакасс... бүгд... Бүгд үхчхэж.
Под эм: Анхааруулга. Олон тооны механик биетүүд ойртож байна. Санал. Яаралтай цамхаг руу ухрах.
Попола: Бид аргалахад бэрх болжээ.
Девола: Явъя.
Найн-Ээс: Девола, Попола!
Под эм: Мэдэгдэл. Далд урхи идэвхэжсэнийг бататгав.
Найн-Ээс: Зүгээр үү? Босож чадах бол бушуу шилжье! Попола!
Девола: Эндэхийг бид яаж ийгээд зохицуулъя!
Попола: Хаалга хаагдахаас өмнө бушуул!
Найн-Ээс: Би дараад нь онгойлгоход болно шүү дээ! Та хоёр бушуу зугт!
Попола: Дуугүй бай! Бид... Бид хийсэн нүглээ наманчлах ёстой! Девола!
Девола: Чи бүү харамсаарай!
Найн-Ээс: Девола!
Девола: Девола болон Пополагийн эх бие нь Гешталт төслийг ажиглагч болгон бүтээгдсэн ихэр андройдууд байсан юм.
Попола: Болгоомжтой! Зүгээр үү?
Девола: Уучлаарай. Хальт зогтусчихлаа.
Попола: Боолт чинь суларчхаж. Аюулгүй урагшлахын тулд ингэсгээд солих уу?
Девола: Үгүй ээ. Энэ ч яах вэ. Одоо бол явъя. Бушуухан урагшлахгүй бол бороо орчихно. Хүн төрөлхтнийг аврахаар бүтээгдсэн савнууд нэг мэдэхэд Девола, Пополад удирдагдахааргүй болсон юм. Үүний үр дүнд Девола, Попола нар үүргээ гүйцээж чадаагүй. Аймшигтай бүтэлгүйтэл. Мэдээж Гешталт төлөвлөгөө ч мөн бүтэлгүйтсэн.
Бичиг: Ингэж хүн төрөлхтөн мөхсөн юм.
Попола: Доод мэдрэлийн хэлхээ гэмтжээ. Тиймээс л хөдөлгөөний хяналтад нөлөөлөөд байж.
Девола: Уучлаарай.
Попола: Уучлалт бүү гуй даа. Чиний буруу биш. Уучлаарай. Үүнээс цааших эмчилгээг хангалттай тоног төхөөрөмжтэй газар хийхгүй бол.
Девола: Яагаад чи уучлалт гуйгаад байгаа юм?
Попола: Бид хоёул уучлалт гуйж, хоёул уучлалт гуйх хэрэггүй гэцгээх юм. Үүнээс хойш зөвхөн андройдууд л дэлхийг орхисон юм. Хүн төрөлхтний мөхлийн талаарх нууц нууц хэвээр үлдсэн. Аймшигтай бүтэлгүйтлүүд болох Девола, Пополатай ижил биетэйнүүд нь бүгдэд нь үзэн ядагдсан юм. Шинэ хуаран руу очиж чадвал Деволагийн хөлийг эмчилж чадна.
Девола: Тийм бол гоё л байна. Нөгөө хөлийг ч бас ижил хувь тавилан хүлээж байгаа биз.
Попола: Зүгээр ээ. Би хамгаална.
Девола: Гэхдээ зүгээр ээ. Энэ мэдээжийн зүйл юм чинь.
Попола: Адилхан Эсэргүүцэгчид хөлөө цавчуулсан шүү дээ! Хамтрагчид байсан атал. Яагаад уурласангүй вэ? Яагаад тайван байгаад байгаа юм?
Девола: Чи өөрийгөө алдсан учраас би тайван байж чадсан юм. Миний өмнөөс уурласан болохоор зүгээр дээ гээд орхисон.
Попола: Тэглээ ч гэсэн... Засвар бүтэлгүйтсэн нь ижил загварын өөр нэгжээс болсон шүү дээ. Биднээс болоогүй.
Девола: Гэсэн ч ихэр загварууд бид хавчигдах нь зүйн хэрэг.
Попола: Ийм байдал хэр удаан үргэлжлэх бол?
Девола: Тэр ч... Бидний үйлдсэн нүгэл нэг өдөр цайрах хүртэл.
Попола: Тийм бол тэр нь үүнээс цааш үүрд үргэлжлэх нь.
Девола: "Гэхдээ тэгсэн ч гэсэн яах ч аргагүй." Бүх Девола, Попола тэгж боддог. Учир нь тэднийг бүтээсэн хүн төрөлхтнийг хамгаалж чадаагүй тэд солиорохоос сэргийлэхийн тулд гэм буруугийн мэдрэмжийг тасралтгүй төрүүлэхээр санах ойг нь програмчлалаар цэвэрлэх шаардлагатай болдог.
Попола: Хоёулаа байсан нь ашгүй дээ. Ганцаараа бол тэсэхээргүй байсан байх.
Девола: Хоёулаа байсан учраас л тэслээ.
Попола: Бүх Девола, Попола нар "уучлаарай, уучлаарай" гэж бусдад тал засаж амьдарч ирсэн. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай, уучлаарай. Девола. Уучлаарай.
Девола: Битгий уучлалт гуй, Попола. Цаашид бүү уучлалт гуй.
Найн-Ээс: Юуны чинь "бүү харамсаарай" гэж. Ийм мэдрэмжийг би аль эрт...
Эм 1: Сайн уу? Цамхгийн систем сервис байна! Нууц кодыг эзэмшсэн хүмүүс Цамхагт нэвтрэх боломжтой боллоо.
Под эм: 153-аас 042 луу. Найн-Ээсийн талаар мэдэгдэл байна. Датаг хуваалцъя.
Под эр: Ойлголоо.
Под эм: Найн-Ээсийн сэтгэлзүйн төлөв байдал ёроолдоо хүрээд байна. Аюултай нөхцөл рүү ойртож байна. Бушуухан зохицуулах хэрэгтэй.
Под эр: Санал нийллээ.
Под эм: Гэхдээ эмчлэх арга нь тодорхойгүй.
Под эр: Санал. Дата шалгах, засвар үйлчилгээтэй хослуулж амраах.
Под эм: Ойлголоо. Тэгвэл даруй эхлүүлье. Хүн төрөлхтөн мандтугай.
Под эр: ...мандтугай.
Back to episodes Go home