Паскал: Би хүүхдүүдийг хамгаална. Хамгаалахын төлөө ална. Алаад өгье! Алаад өгье! Муу төмрийн сэг!
Эй-Тү: Паскал.
Паскал: Хүүхдүүдийг... Хүүхдүүдийг хамгаална! Үх! Алга болоод өг!
Эй-Тү: Бие минь цаашид...
Под эр: Мэдэгдэл. Гэмтлийн ангиллыг тогтоолоо.
Эй-Тү: Уучлаарай.
Под эр: Одоогийн нөхцөлд өршөөлөөс илүүтэй талархах нь зохино.
Эй-Тү: Б-Баяр...
Паскал: Э-Эй-тү!
Эй-Тү: Паскал!
Паскал: Жаахан өөрийгөө алдаж орхисон ч дайсныг цааш нь харууллаа! Би арай Эй-Түд төвөг удаагүй биз?
Эй-Тү: Үгүй ээ, чи хичээсэн.
Лили: Сонсож байгаа хүн байна уу? Эсэргүүцэгчдийн хуаран байна.
Эй-Тү: Лили!
Лили: Яаралтай нэмэлт хүч илгээ!
Эм 1: Хол бай!
Эр 1: Ирээд үзээрэй!
Эм 1: Новш! Бидний дайснууд механик биетүүд байгаагүй юм уу?
Лили: Сонсож байгаа хүн байна уу? Эсэргүүцэгчдийн хуаран байна. Ноцтой вирус хуаран дотор тархлаа. Одоогоор бэхлэлтийг тогтоож байгаа ч удаан тэсэхгүй. Яаралтай түргэн тусламж. Дуулж байгаа хүн байна уу? Эсэргүүцэгчдийн хуаран байна.
Эм 1: Одоо боль л доо!
Лили: Тайвшир! Нэмэлт хүч ирэх хүртэл бүү бууж өг! Галын хүчийг нэмэх аргагүй нь уу?
Эр 1: Энэ дээд хязгаар нь.
Лили: Эсэргүүцэгчдийн хуаран байна! Энэ хүүхдүүдийг байдал намжих хүртэл карго чингэлэгт хоргодуулъя.
Эр 2: Ойлголоо.
Эр 1: Энэ чинь...
Механик биет: Айж байна. Айж байна. Айж байна.
Лили: Хөөе, дуулж байна уу?
Эр 2: Тийм ээ. Май. Дахиж бүү унагаагаарай.
Механик биет: Б-Баярлалаа.
Эр 2: Механик биетээс талархал сонслоо гэж үү? Яана даа.
Механик биет: Эвдэрчхэж. Би айж байна.
Лили: Сонсоцгоо! Хуарангийн хамгаалалтыг бэхжүүлэх нь тэргүүний зорилт! Механик биетүүдийн бүтээсэн "Цамхаг" гээчийг одоогоор судалж буй. ЁоРХагаас ч мөн холбоо тасарсан байгаа. Бид дахин нэг анхнаасаа байлдаанд ашигладаг байсан тактикаа санах хэрэгтэй. Бүгдэд нь найдлаа шүү.
Эр 1: Лили. Механик биет хүүхдүүдийг агуулахад аваачих даалгавар амжилттай.
Лили: Сайн ажиллалаа.
Эр 1: Тэд ч үнэхээр ажиллагаатай байлаа шүү. "Айж байна, айж байна" гээд л байсан.
Эм 1: Хэдий хүүхдүүд ч гэсэн механик биетүүд шүү дээ.
Эр 2: Миний гар хугарах нь л гэж бодсон.
Лили: Уучлаарай. Дараад нь нэмэлт ногдол тос өгнө өө.
Эм 1: Янзтай!
Лили: Үргэлжлүүлэн хамгаалах үүргээ...
Эр 1: Хөөе, тэсэж үзээч...
Эм 1: Яасан?
Лили: Та нар яачхаа вэ? Энэ чинь...
Эр 2: Ахлагч аа! Онц байдал! Хуаранд вирус тарлаа!
Лили: Халдвар!
Эр 1: Новш! Хэдийн ухамсаргүй болчхож.
Лили: Бүгд хойшоо! Би хийе! Одоо үүнээс өөр арга байхгүй. Муу шүү! Бүгд бууд! Хөөе! Бушуу холд.
Эр 2: Ахлагч аа. Өдийг хүртэл мөр зэрэгцэн тулалдах нэр төрийн хэрэг байлаа.
Эм 1: Ингэж халдварладаг вирус байхад хэдийн...
Эр 2: Лили.
Жакасс: Холд, холд, холд! Бүгд хананаас холд!
Лили: Жакасс!
Жакасс: За, за. Жакасс эргэн ирлээ!
Эр 1: Чи зүгээр жолоодож чаддаггүй юм уу?
Эр 2: Бараг л хэдэн хэсэг болох шахлаа.
Лили: Зэвсгийн, хангамжийн наймаачин! Эсэн мэнд байжээ!
Эр 1: Явах эд ангийн эвдрэлээс болж үхэх арай эрт байна шүү, Лили.
Эр 2: Ахлагч аа, эхлээд засвар.
Девола: Тэсэж үз.
Эр 3: Уучлаарай.
Попола: Халдвар хараахан гүехэн байна.
Эр 1: Баярлалаа.
Эм 1: Талархаж байна.
Жакасс: Радио сонсоод яаран ирлээ л дээ. Энд яг юу болоо вэ?
Лили: Халдвар хурдацтай тархсан. Өдийг хүртэлх вирустэй харьцуулахааргүй хурдтай. Хуаран даяар тархсан. Гадуурх байдал ямар байна? Бусад нөхөд маань яасан?
Жакасс: Аягүй бол өөрийн ухамсартай байгаа нь энд байгаа хэд л байх.
Лили: Тийм бий. Гадна байгаа хүмүүсийн эмчилгээ яасан?
Девола: Хэтэрхий олуулаа байна лээ.
Попола: Тархалт хэдийн гүн тархсан...
Жакасс: Тэгээд? Тархалтын зам нь юу байв?
Лили: Механик биетүүд.
Жакасс: Айн?
Лили: Хуаранд хоргодуулсан Паскалын тосгоны хүүхдүүдээс халдвар авчихсан.
Эр 1: Үгүй байлгүй.
Лили: Би хоргодуулах гэж шийдсэнээс боллоо.
Жакасс: Тийм бий. Тэгвэл асуудал нь одооноос яах вэ л гэдэг байна.
Лили: Жакасс.
Эр 1: Алив ээ, энэ чинь 100 жилийн өмнө Хангамжийн наймаачин хуарангийн талыг сүйрүүлж байсантай харьцуулахад юу ч биш.
Эр 2: Юу яриад байгаа юм? Тэр чиний хураасан зэвсгүүдээс л болоо биз дээ?
Эр 1: Миний зэвсэг аюулгүй, найдвартай Аккордоос авсан зэвсгүүд байсан шүү
Эр 2: Аффорд гэдэг чинь хэн юм?
Лили: Та нар ачааны машин дээр суугаад эндээс зугт. Би халхалъя.
Эр 1: Халхална аа? Ахлагч яах юм?
Эр 2: Тийм шүү. Яагаад Лили ганцаараа үлдэнэ гэж.
Жакасс: Бүгдээрээ зугтахад болох биш үү? Одоо гоё хэсэг дээрээ явж байхад хэсэгтээ чимээгүй байцгааж үз! Тэгээд ахлагчийн үлдэх шалтгаан нь юу юм?
Лили: Чи гэж нээрээ...
Жакасс: Яасан? Дарийн хэмжээг жаахан өөрчилж болно биз дээ?
Лили: Халдвар авагсдыг хуарангийн гадагш гаргавал андройдуудын төгсгөл ирнэ. Бас ийм болсон ч тэд бол миний цэргүүд. Эцсээ хүртэл тэдний төлөө явмаар байна. Энэ бол ахлагчийн... Миний ажил.
Эр 1: Ахлагч аа.
Лили: Та нар...
Эр 1: Бид ч гэсэн үлдэнэ ээ.
Эр 2: Нөхдийнхөө сүүлийн мөчид хамт байхыг зөвшөөрөөч.
Эр 3: Хааяадаа сайн талаа харуулмаар л байна шүү дээ.
Эр 1: Хааяадаа шүү.
Жакасс: Ёстой нэг. Та нар ч дүүрчихсэн тэнэгүүд юм аа.
Эм 1: Жакасс ч гэсэн адилхан биз?
Жакасс: Амаа тат!
Эр 1: Ахлагч аа, тушаалаа өгөөч!
Лили: Ингээд халдвар авагсдын эсрэг цэвэрлэх ажиллагаа явуулна. Сонс. Ганцыг нь ч хуарангийн гадагш бүү гарга. Баттай үхүүлнэ шүү.
Бүгд: Мэдлээ!
Лили: Ихэр.
Попола: За!
Лили: Та хоёр даруй эндээс яв.
Девола: Бид ч гэсэн энд үлдэнэ ээ!
Лили: Болохгүй.
Попола: Гэхдээ...
Лили: Та хоёрт амьд үлдсэн андройдуудыг аврах даалгавар өгч байна.
Девола: Гэхдээ...
Лили: Хэрэв муугаар бодоход та хоёр үгүй болбол хэн шархыг нь эмчлэх юм?
Попола: Тэр ч...
Лили: Девола, Попола. Өдийг хүртэлх бүх зүйлд чинь баярлалаа.
Жакасс: Би ч гэсэн их л туслуулсан даа. Баярлалаа.
Эр 1: Баярлалаа.
Эр 2: Талархаж байна.
Эм 1: Сайн ажилласан шүү.
Эр 3: Баярлалаа.
Эр 1: Талархаж байна.
Лили: Би ч бас талархъя.
Девола: Б-Бид...
Жакасс: Сумны агуулах руу дайрсан бололтой. Хугацаа алга. Тийм учраас бушуухан үдэшлэгийг эхлүүлье!
Лили: Эцсийн дайсан механик биет биш байх гэж. Ёстой нэг. Онцгүй байна шүү. Рөүз ахмад аа. Амьд байгаа нь... тулалдах хүсэлтэй байгаа нь... Намайг дагаад яв!
Найн-Ээс: Новш, яаж...
Механик биет: Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ингээд асуулт асууя. Хэн бүхэнд заавал ирэх зүйл ч гэвч чамд л... и-ирэхгүй зүйл юу вэ? З-Зүйтэй...
Найн-Ээс: Больж үз.
Под эм: Анхааруулга. Тэнгэрээс байгууламж бууж ирснийг нягталлаа.
Найн-Ээс: Энэ чинь...
Под эм: ЁоРХа нислэгийн нэгжийг үлдэгдэл. Мэдэгдэл. ЁоРХа нэгж Тү-Бигийнх гэдгийг нягталлаа.
Найн-Ээс: Тү-Бигийн нислэгийн нэгж.
Под эм: Энэ бичгийг "Бурхны хайрцаг" гэж уншина.
Найн-Ээс: Бурхан. Нэг муу механик биет энэ нэрийг дуудаж зүрхэлж л байдаг. Тэнд бичиж л байдаг.
Тү-Би: ЁоРХа нэгж байна.
Найн-Ээс: Тү-Би юу?
Под эм: Мэдэгдэл. Нислэгийн нэгжийн санах ойд илгээгдээгүй зурвас олдлоо.
Тү-Би: Энэ бичлэгийг хэн нэгэн сонсвол дамжуулах зүйл байна. Хэрэв ЁоРХа нэгж Найн-Ээстэй уулзах аваас... Намайг түүнд... Уучлаарай, түүнд илгээх зурвас бол... Найн-Ээс. Чамтай өнгөрүүлсэн хугацаа миний хувьд гэрэл мэт дурсамж байсан юм шүү. Баярлалаа. Найнз.
Найн-Ээс: Одоо больж үз.
Под эм: Ухаан алдсаныг бататгав. Нууц код "Гэрлийн ой санамж"-ыг олж авав.
Эй-Тү: Паскал, илүү хурдан нисэж чадахгүй юу?
Паскал: Ойлголоо! Сайн барьдаг юм шүү!
Эй-Тү: Зүгээр үү, Лили? Яг юу болоо—
Лили: Хол бай! Вирусийн халдвар.
Эй-Тү: Тэгвэл бушуу эмчилье!
Лили: Одоо эмчлэх аргагүй болсон. Эмчлэхэд оройтсон.
Паскал: Үгүй байлгүй... яг хаанаас халдварладаг билээ?
Лили: Хүүхдүүд...
Паскал: Хүүхдүүд халдварын эх үүсвэр байсан гэж үү? О-Одоо хаана байгаа вэ?
Лили: Арын чингэлэгт бий.
Паскал: Эй-Тү!
Эй-Тү: За. Лили!
Лили: Дугаар 2 оо! Гуйя... Тэсэхээ болихоос өмнө... бушуухан...
Эй-Тү: Фрийсиа. Рөүзийн хамгийн сүүлд надад өгсөн нэр.
Лили: Бид... гэр бүл болжээ...
Эй-Тү: Тийм ээ.
Лили: Баярлалаа, Фрийсиа.
Паскал: Яагаад... Яагаад ийм зүйл...
Механик биет: Паскал ах.
Паскал: Юу болох нь энэ вэ?
Механик биет: Би айсан. Хөгжмийн хайрцаг эвдэрсэн. Ганцаараа үхэхээс айсан. Тиймээс идчихвэл бүгдтэй нь үүрд хамт байна. Гэр бүл. Найзууд. Үргэлж хамт.
Паскал: Би айдсыг зааж өгснөөс боллоо.
Механик биет: Хөгжмийн хайрцаг засагдсан уу?
Паскал: Тийм, засагдсан. Өнгөцхөн л гэмтсэн байж. Одоо зүгээр ээ. Зүгээр.
Механик биет: Бусад нь ч бас засагдах уу?
Паскал: Мэдээж. Бүгдийг нь бушуухан засаад дахин тоглоё. Уучлаарай, Эй-Тү. Үлдсэнийг нь найдлаа шүү.
Под эр: Мэдэгдэл. Паскалын нэгжийн дохио алга боллоо.
Под эм: Биеийн үзлэг дууслаа. Санах ойн үзлэг дууслаа. Засварын горим дууслаа. ЁоРХа нэгж Найн-Ээсийг идэвхжүүлж байна. Өглөөний мэнд, Найн-Ээс.
Найн-Ээс: Би...
Под эм: ЁоРХа нэгж Найн-Ээс нь үзлэгт оролгүйгээр ачаалал авсан тул яаралтай түдгэлзүүлэх горимд оруулсан. Системийн унтраагаад дахин идэвхжүүлж дууслаа. Санал. Эсэргүүцэгчдийн хуаран руу буцах.
Найн-Ээс: Байдлыг илтгэ.
Под эм: Цамхагт нэвтрэх түлхүүрийг олж авсан. Тиймээс Цамхгийн үндсэн нэгж рүү—
Эм 1: Сайн уу! Цамхгийн систем сервер байна. Та Цамхгийн дэд нэгжүүдээс бүх нууц кодыг олж авлаа. Өнөөдрөөс үндсэн Цамхаг руу нэвтрэх боломжтой боллоо. Та бүхний тасралтгүй ивээлд талархаж онцгой шагнал бэлдсэн байгаа. Та бүхнийг дараа зочлохыг зүрх сэтгэлийн угаас хүлээж байна.
Под эм: Найн-Ээс бүх дэд нэгжийн нууц кодыг олж авсан. Өдийг хүртэлх мэдээллийг хуваалцаж байна.
Под эр: Санал. Гэрэл асаах.
Под эм: Ойлголоо. Мэдээлэл хуваалцаж эхэлье.
Под эр: Ойлголоо. Товч ярианы горимыг идэвхжүүлье.
Бичиг: Далайн эргийн бүсэд "Махан хайрцаг" гэсэн дэд нэгж рүү нэвтэрсэн. Үй олон хэмжээний механик биетүүдийг устгасан.
Бичиг: Элсэн цөлийн бүсэд "Сүнсний хайрцаг" гэх дэд нэгжид нэвтэрсэн. "Цамхаг" нь илгээх төхөөрөмж гэж тодорхойлогдсон.
Бичиг: Ойлголоо. 3 дахь дэд нэгжийн талаар дэлгэрэнгүй хэлж өгнө үү.
Бичиг: "Бурхны хайрцаг" нэртэй байсан. Тү-Бигээс Найн-Ээст үлдээсэн зурвасыг хадгалсан Тү-Бигийн нислэгийн туслах нэгжийг эзэмшсэн байсан.
Бичиг: Үүний улмаас Найн-Ээсийн сэтгэлзүйн байдал доройтсон.
Бичиг: Гурван нууц код нь юу юм?
Бичиг: "Миний нүгэл", "чиний хараал", "гэрлийн ой санамж". Хүн төрөлхтний зөвлөл датабааз, Найн-Ээсийн хувийн зан авир болон Импульс бүртгэлтэй холбоотой эсэхийг судалж байна.
Бичиг: Гэвч шинжилгээ туйлын хэцүү байна. Чиний хувьд нөхцөл байдал ямар байна?
Бичиг: Паскалын тосгон руу дайсагнасан механик биетүүд дайрч хүйс тэмтэрсэн.
Бичиг: Амьд үлдсэн хүүхдүүдийг Эсэргүүцэгчдийн хуаран руу шилжүүлсэн боловч вирусийн халдвар авсан нэгэн нэгж байсан.
Бичиг: Хуаран ноцтой халдвар авч хүйс тэмтрүүлсэн.
Под эм: Товч ярианы горимыг дуусгая. Ойлголоо.
Под эр: Баталлаа. Эй-Тү болон Найн-Ээс нэгжийн аюулгүй байдлыг хадгалах.
Под эм: Ойлголоо. Тү-Бигийн үхлээс үүдэлтэй Найн-Ээсийн сэтгэлзүйн тогтворгүй байдал улам муудаж байгаа.
Под эр: Ойлголоо.
Под эм: Санал. Үргэлжлүүлэн мэдээлэл солилцох.
Под эр: Ойлголоо. Бидний нэгж хуваалцах сувгийг байнга нээлттэй байлгая.
Под эм: Нягталж дууслаа.
Под эр: Ойлголоо.
Под эм/Под эм: Хүн төрөлхтөн мандан бадраг.
Back to episodes Go home