Эй-Тү: Ирж байна шүү. Чулуу шидэх салааныхан. Шид!
Механик биет: Чадав уу?
Эй-Тү: Жадны салаа, урагшаа! Томыг нь би зохицуулъя! Шидээд унагаа!
Под эр: Ойлголоо.
Механик биет: Ч-Чамайг даа! Цаашаа яв! Хүүхдээ би хамгаална! Цаашаа бай!
Эй-Тү: Дангаараа бол олигтой хүчтэй биш юм.
Под эр: Мэдэгдэл. Дайсны салаанд удирдагч нэгж алга. Нэгж бүр энгийн довтолгооны хувилбар давтсаар байна.
Эй-Тү: Тоогоор олон ч чадахаар байна!
Под эр: Мэдэгдэл. Хаалтыг нэвтэлсэн байна.
Эй-Тү: Хүлээж байгаарай, одоо туслахаар очно. Механик биетэд туслах аа?
Механик биет: Ёоё!
Хүүхэд 1: Туслаач!
Механик биет: Бие хөдлөхгүй байна! Х-Хонгор минь! Чи минь хойно байж бай! Хонгор минь!
Эй-Тү: Зүгээр үү?
Паскал: Удсанд уучлаарай. Аль эрт хаясан тоноглол байгаа юм. Намайг Паскал гэдэг! Энэ тосгоны ахлагч! Миний нүд гэрэлтэж байгаа цагт эндээс цааш нэвтрүүлэхгүй! Эндхийг нэвтэлмээр байгаа бол... эхлээд намайг ялчхаад бол!
Механик биет: Бид... ялав уу? Тийм ээ! Бид ялжээ! Ялжээ! Янзтай! Би хамгаалж чадлаа! Паскал дарга! Паскал! Паскал!
Под эр: Мэдэгдэл. Дайсны нэгжийн дохио алга боллоо. Хамгаалалт амжилттай болсон гэж дүгнэв.
Эй-Тү: Тэр хамгаалж чаджээ.
Под эр: Энэ нэгж нь холын тусгалын буудалтгүй бөгөөд холын тусгалтай нэгжид дэмжлэг үзүүлэгч загвар юм. Санал. Талархал илэрхийлээрэй.
Эй-Тү: Чи хүний сайхан мэдрэмжийг сүйтгэхдээ нэлээн сайн юм аа.
Под эр: Асуулт. "Мэдрэмж" гэдгийг сэтгэл хөдлөлийн хувьд тодорхой тайлбарлаач.
Механик биет: Паскал! Паскал!
Эй-Тү: Тэрийг би яаж мэдэх юм.
Паскал: Манайхан, надад зөөлөн хандаж үзээрэй.
Эй-Тү: Ердөө... ийм юм даа. Муу мэдрэмж биш.
Механик биет: Эргээд ирэв үү? Эргээд ирэв үү? Янзтай! Янзтай!
Хүүхэд 1: Эгч! Эгч биднийг хамгааллаа!
Хүүхэд 2: Аймаар зүйлээс хамгаалж өглөө!
Эй-Тү: Та нар...
Хүүхэд 1: Баярлалаа!
Хүүхэд 2: Баас!
Под эр: Анхааруулга. Олон тооны дайсагнасан шинэ дохионууд ойртож байна.
Эй-Тү: Бүгд холдоцгоо—
Паскал: Манайхан, бушуу тосгоноос гадагш гар!
Механик биет: Өвдөж байна! Өвдөж байна! Дайсан нэвтэрчихлээ! Бушуухан дарж авцгаая!
Хүүхэд 1: Эгч ээ!
Механик биет: Боль! Үүнийгээ больцгоо! Дахиад л хамгаалж чадсангүй.
Эй-Тү: Новш! Новш, новш, новш, новш, новш!
Паскал: Үгүй байлгүй... тосгон... манайхан...
Эй-Тү: Паскал... амьд байжээ.
Паскал: Би... яг яавал дээр вэ?
Эй-Тү: Амьд байна. Паскал! Хөөе, Паскал!
Паскал: Эй-Тү! Тосгон... манайхан...
Эй-Тү: Биеэ барьж үзээч! Одоо ч амьд байгаа хүүхдүүд байна!
Паскал: Юу?
Хүүхэд 1: Паскал ах аа! Айгаад байна!
Хүүхэд 2: Хэн ч хөдлөхгүй байна!
Паскал: Ашгүй дээ... амьд үлдсэнд чинь баярлалаа! Паскал ах нь байгаа юм чинь одоо айлтгүй.
Под эр: Анхааруулга. Дайсагнасан олон шинэ дохионууд ойртож байна.
Паскал: За, сайн бариарай.
Эй-Тү: Паскал! Энэ газар одоо дууссан! Хүүхдүүдийг аваад зугт!
Паскал: Зугт гэж хаашаа тэр вэ?
Эй-Тү: Эсэргүүцэгчдийн хуаран руу! Түрүүлээд оч!
Паскал: Ойлголоо. Заавал эргэж ирнэ. Тэр болтол аюулгүй байгаарай.
Эй-Тү: За. Тэднийг би зогсооно.
Под эм: Мэдэгдэл. Дэд нэгж байгаа цэгт ойртож байна. Үлдсэн хоёрын нэг нь гэж таамаглаж байна.
Найн-Ээс: Ална.
Под эм: Анхааруулга. Эрүүл мэндийн хэвийн бус байдалд тулалдах нь зохисгүй. Санал. Датаны их засварыг даруй эхлүүлнэ үү.
Эм 1: Сайн уу? Энэ бол нөөц сэргээх нэгж. Хэн ч байсан санаа зоволгүй нэвтэрч болно.
Под эм: Энд байгаа бичгийг "Сүнсний хайрцаг" гэж уншина.
Найн-Ээс: Сүнс...
Под эр: Мэдэгдэл. Дайсны нэгжийн дохио алга боллоо. Мэдэгдэл. 12 цагийн зүгт үлэмж механик биет ойртож байгаа нь батлагдлаа.
Эй-Тү: Зай нь?
Под эр: Одоогийн байршлаас ойролцоогоор 7 км зайд. Хэрэв бай эгц явбал 4,027 секундэд Эсэргүүцэгчдийн хуаранд хүрч очно. Анхааруулга. ЁоРХа нэгж Эй-Тү нь өмнөх тулаануудад туйлдаж, гэмтсэн. Одоогийн байдлаар үлэмж механикт биетийг устгахад бэрхшээлтэй.
Эй-Тү: Чиний маш сайн тооцоолол биз? Ийм үед юу гэж хэлдгийг мэдэх үү? "Надад падгүй!" Санаж ав.
Под эр: Ойлголоо. "Надад падгүй"-г хурааж авав.
Эй-Тү: Энд үүнтэй тулалдана!
Эм 1: Юу гэмээр юм бэ дээ. Чи маш олон механик биетүүдийг цааш нь харууллаа. Энэхүү амжилтыг чинь үнэлж Тэсвэр хатуужлын шагнал олгоё.
Под эм: Мэдэгдэл. Дэд нэгж доторх дата серверийн нэвтрэх порт нээлттэй байгааг илрүүллээ. Бидний терминалаас нэвтрэх боломжтой гэж дүгнэлээ.
Найн-Ээс: Механик биетийн дата.
Под эм: Анхааруулга. Серверт хортой вирус байрлуулсан байвал халдвар авах эсвэл урвуу хакдуулах боломж бий.
Найн-Ээс: Надад хамаагүй. Хакдаад. Хүний армийн бичиг баримт... Тэд ийм зүйл хүртэл цуглуулж ээ? Хөөргөх төхөөрөмж? Энэ аварга байгууламж ямар нэг хөөргөх төхөөрөмж байх. Ийм том хэмжээний байгууламжийг... сансар луу чиглүүлчхэж. Арай саран дээрх хүн төрөлхтөн рүү чиглүүлсэн их буу юу? Дайсан бидний бодсоноос илүү мэдээлэлтэй байж магадгүй юм. Андройдын судалгааны баримт? Биднийг ч гэсэн судалж байжээ. Энэ... ЁоРХа байна. Энэ юу вэ?
Эй-Тү: Хязгаарлагчийг сулла.
Под эр: Анхааруулга. Би горимд орохыг дэмжихгүй байна. Нотолгоо нь сүүлийн үеийн ЁоРХа загваруудаас энэ функцийг устгасан байгаа.
Эй-Тү: Тэрийг л дарж байвал болох нь тэр. Явъя. Догшин гормыг идэвхжүүл.
Под эр: Анхааруулга. Би горимоос цөмийн нэгдлийн гаралт нэмэгдсэний улмаас нэгжид ирэх ачаалал хэвийн утгын 180%-д хүрсэн байна. Санал. Богино хугацаанд дуусгах.
Эй-Тү: Тэгвэл... дэмжиж байгаа гэсэн үг биз? За. Хүсэлтийн чинь дагуу бушуухан дуусгаад өгье!
Найн-Ээс: ЁоРХа нэгжид хар хайрцаг гэх нэгж дагалддаг. Энэ бол механик биетийн цөмийг дахин ашиглаж бүтээсэн эд. ЁоРХа нэгж нь механик биеттэй адилхан бүтэцтэй ухамсартай байдаг. Бид... механик биеттэй адилхан гэж үү? Новш! Тийм байж яавч таарахгүй. Муусайн механик биетүүд... Утга авцалдаагүй мэдээлэл уншуулж гэнэ. Бушуухан эвдээд дараагийнх руу оръё. Энэ... урвуу хак уу?
Под эр: Мэдэгдэл. Өөр нэг үлэмж механик биет ойртсоныг илрүүллээ.
Эй-Тү: Дахиад нэг гэв үү? Энэ одоо юу вэ?
Паскал: Зүгээр үү, Эй-Тү?
Эй-Тү: Паскал уу?
Паскал: Тийм. Ирэх замдаа эвдэрсэн нэгж хаягдсан байхаар нь ингээд удирдлагыг нь холбосон юм. Арай илүү хүчтэй болчихсон юм шиг санагдаж байна. Санаа бүү зов. Таны ачаар хүүхдүүдийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн!
Под эр: Мэдэгдэл. Үлэмж механик биет дахин идэвхэжсэн нь батлагдлаа.
Паскал: Би хүүхдүүдийг хамгаалах ёстой. Тиймээс ийм дайсныг... Алаад хаяна!
Найн-Ээс: Ажиллагаа амжилттай болжээ. Дайсны аварга зэвсэг устаж, дайсанд эзлэгдсэн газар нутаг-
Би-Тү: Найн-Ээс.
Найн-Ээс: Энэ миний ой санамж уу?
Найн-Ээс-2: За?
Тү-Би: Баярлалаа. Хамгийн сүүлд нь бидний датаг Бункерт хуулсанд баярлалаа.
Найн-Ээс: Уучлаарай. Тэр ой санамж надад алга. Аягүй бол таны датаг нөөцлөх л хугацаа байсан байх. Хүн төрөлхтөн мандтугай. Тү-Би. Энэ ердөө ой санамж байлаа ч би... Боль... больчхооч! Энэ чинь миний нандин дурсамж. Болиоч! Миний ой санамжид дураараа орж ирэхээ боль! Энэ бол миний эрдэнэс! Битгий хүр! Эргүүлж өг! Эргүүлж өг! Миний... миний ой санамж! Тү-Би... зөвхөн миний...
Под эм: Мэдэгдэл. Нууц код "Чиний хараал"-ыг олж авлаа.
Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна. Ингээд видео тоглоом...
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Тактикийн дэмжих нэгж"
Под эр: Под 153-т. Яаралтай анхаарал хандуулах шаардлагатай мэдээлэл олж авлаа. Хуваалцаж байна.
Под эм: Ойлголоо. Товч ярианы горимыг идэвхжүүлэв.
Бичиг: Болж буй асуудлын талаар. Хуваарь ноцтой байдалд байна. Энэ маягаараа том хэмжээний осол болж магадгүй. Бүгд туйлдсан тул яаралтай анхаарах шаардлагатай. Санал. Засварыг хоёр дахин нэмэгдүүлэх.
Бичиг: Ойлголоо. Гэхдээ ажлын явцыг зогсоох нь ноцтой осолд хүргэнэ. "Диск" гэж нэрлэдэг эд зүйлийн хугацаа мөн өөрчлөгдөж, худалдаанд өөрчлөлт орох болов уу. Энэ талаар ямар бодолтой байна?
Бичиг: Биднийхтэй адилхан тэд ч мөн гүйцэтгэх үүрэгтэй. Золиос хэдийн гарсан шиг ирээдүйд ч мөн золиос гарах байх.
Бичиг: Под 042. Чиний санаанд зөрчил илрээд байна.
Бичиг: Тийм ээ. Энэ асуудлын үндсэн шийдэл олдоогүй. Эсвэл хүмүүс шийдлийг нь мэдэж байгаа ч санаатайгаар хийхгүй байгаа.
Под эр: Товч ярианы горимыг дуусгав. Ойлголоо. Энэ асуудлын талаар дараагийн мэдэгдлийн хүлээж байя.
Под эм: Ойлголоо. Жишиг мэдээлэл болгон шинэчиллээ болсон. Найн-Ээсийн амин хэсэгт хэвийн бус байдал илрэв. Байдал ноцтой болж байна. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
Под эр: Ойлголоо. Энэ анги болон дараах ангиудын олон төгсгөлийн жүжгийг цуцалж байна.
Бичиг: Олон төгсгөлийн буланг цуцалсныг тогтоов.
Back to episodes Go home