NieR Automata 1.2A 19

Под эм: Мэдэгдэл. Аварга байгууламжийн төвөөс гарч ирж буй хэсгээс хөдөлгөөнт тээврийн тавцан илэрлээ.

Найн-Ээс: Хакдаад!

Эм 1: Сайн уу? Цамхгийн систем сервис байна. Тух алдуулсанд хүлцэл өчье. Одоогоор нэвтрэх эрхгүй байна.

Найн-Ээс: Өдөж байх шив.

Эм 1: Цамхаг руу нэвтрэхэд зөвшөөрлийн түлхүүр шаардлагатай. Дараа дахин үйлчлүүлэхийг тань хүлээж байя.:

Найн-Ээс: Оператор оо? Яагаад?

Под эм: Оператор загвар ТүУан-Өү нь өмнөх газардах ажиллагааны үеэр өөрийн хүслээр ерөнхий байлдааны зориулалттай Би загвар луу шилжсэн. ТүУан-Би болж байлдааны шугам руу илгээгдсэн. Дөрвөн цагийн дараа алга болсон гэж бичигджээ.

Найн-Ээс: Үгүй ээ... Оператор оо!

21О: Хол бай!

Под эм: Анхааруулга. Хэт ойртвол халдвар авах эрсдэл нэмэгдэнэ.

Найн-Ээс: Под. Операторын эвдрэл хэр гүн байна?

Под эм: Олон халдвар авсан ЁоРХа нэгжүүд идэвхэжлээ. Санал. Даруй ухар.

21О: Бушуухан... зугт...

Найн-Ээс: Яаж орхиж явах вэ дээ? Заавал... Заавал хоёулаа эндхийг давж гаръя!

21О: Би... Оператор ТүУан-Өүгээс Найн Ээс рүү. Сонсож байна уу?

Найн-Ээс: За, за. Сонсож байна.

21О: За гэж ганц л хэлэхэд болно.

Найн-Ээс: За.

21О: Тулааны үеэр аль болох ажиллагааны бүсээс холдоорой.

Найн-Ээс: Тэгвэл би туслалцаа үзүүлж чадахгүй шүү дээ.

21О: Чам шиг сканнер загварууд байлдаанд зориулагдаагүй.

Найн-Ээс: Надад санаа зовоо юу?

21О: Үгүй ээ, тулаанд оролцлоо ч садаа л болно. Би гэр бүлтэй болохыг хүссэн... Найн-Ээсийг хамгаалах гэж оролдсон.

Найн-Ээс: Яг юу болоо вэ?

Под эм: Дүгнэлт. Энэ хэсгийн халдвар авсан ЁоРХа нэгжүүдийг урьдын ТүУан-Өү төвөө болгож синхрончилсон. Үйл ажиллагаа нь зогссон.

Найн-Ээс: Тэгвэл...

Под эм: Оператор оо!

Найн-Ээс: Үгүй ээ... яагаад? Под! Цус тогтоогч гелээр анхны тусламж үзүүл. Оператор.

21О: Энэ цамхгийг судалсан. Оператор хувьд сүүлийн минь ажил.

Найн-Ээс: Тэр одоо хамаагүй ээ!

Под эм: ТүУан-Өүгээс мэдээлэл авлаа.

21О: Хичээ...гээрэй.

Найн-Ээс: За.

21О: Нэг магтчихъя... сайн хүү шүү...

Хүүхэд 1: Жорлон! Жорлон!

Хүүхэд 2: Эгч ээ! Жорлон!

Хүүхэд 1: Жорлон! Жорлон!

Хүүхэд 2: Жорлон! Жорлон!

Эй-Тү: Амаа тат! Та нар жорлон хэрэглэдэггүй биз дээ?

Хүүхэд 1: Жорлон! Жорлон!

Эй-Тү: За, ойлголоо доо! Жорлон нь хаашаа юм?

Хүүхэд 1: Тийшээ, тийшээ!

Эй-Тү: Та нар даажигнаж байгаа биз? Болихгүй юм бол...

Паскал: Хөөрхөн байна шүү.

Эй-Тү: Хөөе! Хараад байлгүй нэг юм хий, Паскал!

Паскал: Чамд их дасжээ дээ.

Эй-Тү: Тэр одоо хамаагүй! Бушуухан захисан материал өгөөд аль!

Паскал: Одоо бэлдэж байгаа учраас хэсэг зуур хүүхдүүдийг харж байхгүй юу?

Эй-Тү: Юу...

Хүүхэд 1: Шээе!

Паскал: За, за. Эй-Тү эгч нь аваад явна аа.

Эй-Тү: Чи муу...

Хүүхэд 2: Намайг ч гэсэн!

Эй-Тү: Новш. Лилиг дээ. Айн? Яагаад би гэж?

Лили: Материал авахаар л очно шүү дээ.

Эй-Тү: Ийм хүргэлтийн ажлыг хэн ч хийчих бус уу?

Лили: Хүн хүч хангалтгүй байна.

Эй-Тү: Тэглээ гээд яагаад би гэж?

Лили: Тэр шүүлтүүр их үнэтэй байсан юм сан. Нэг хүнийг аврах гээд ашиглачихсан болохоор бидний материал хангалтгүй байдаг. Баларсан юм. Найдаж байгаа шүү, Дугаар 2 оо.

Эй-Тү: Чи онцгүй хүн болжээ дээ.

Лили: Том хүн болсон гээч.

Хүүхэд 1: Төсөөллийн жорлон зугаатай байлаа.

Паскал: Тийм. Зугаатай байлаа.

Хүүхэд 1: Дараа дахиад ингэе.

Паскал: Сайн ажиллалаа, Эй-тү.

Хүүхэд 2: Баас.

Паскал: Тэгвэл би ингээд явъя даа. За, яасан билээ?

Эй-Тү: Баас.

Паскал: Айн? Явбал болох биш үү? Тоглосон юм даа. Алив, Паскал ахтайгаа хамт явъя.

Эй-Тү: Хөөе, материал яасан бэ?

Паскал: Аан. Аль эрт бэлдсэн учраас хэзээ ч хамаагүй авч явж болно.

Хүүхэд 1: Баас!

Эй-Тү: Чи албаар ингэсэн биз? Албаар хүүхдүүдтэй тоглуулсан биз?

Паскал: Би механик биет учраас төвөгтэй зүйлсийг сайн ойлгодоггүй.

Эй-Тү: Чи муу.

Под эр: Анхааруулга. Олон тооны дайсагнасан механик биетүүд одоогоор Паскалын тосгон руу ойртож байна.

Найн-Ээс: Оператор. Ийм зүйл хийгээд ямар утга учир байгаа юм бэ?

Под эм: Мэдэгдэл. ТүУан-Өүгээс авсан мэдээллийг дүгнээд үзэхэд үндсэн цамхаг руу нэвтрэхэд гурван дэд нэгжийн түгжээг тайлах шаардлагатай. Дэд нэгжүүд нь үндсэн цамхаг руу нөөц тээвэрлэдэг бөгөөд—

Найн-Ээс: Тэрийг эвдэлбэл бүх механик биетүүдийг устгаж чадна биз?

Под эм: Одоогоор механик биетүүдийг зохицуулж байгаа нь тэрхүү цамхаг гэж таамаглаж байна.

Найн-Ээс: Хамгийн ойрх дэд нэгж нь хаана байна?

Под эм: Одоогийн цэгээс 2.7 км зайтай байна.

Найн-Ээс: Хамгийн богино замаар нь чиглүүлээд аль.

Паскал: Олон дайсагнасан механик биетүүд энэ тосгон руу ирж байна аа? Яг яагаад?

Хүүхэд: Баас?

Паскал: Зүгээр ээ. Юу ч биш. За, тийшээ очоод тогло.

Хүүхэд: Баас! Баас!

Паскал: Энэ баттай мэдээлэл үү?

Эй-Тү: Харин л дээ. Ямар юм?

Под эр: Мэдэгдэл. Хуурамч мэдээлэл байх магадлал маш бага. Тактикийн дэмжлэг үзүүлэгч нэгжүүд бид дэмжлэг үзүүлэх зорилтот нэгжээс гадуурх бүс бүрд тоо томшгүй хяналтын терминал байрлуулсан. Подууд тус тусын мэдээллээ сүлжээ холбооны системээр солилцож байдаг.

Эй-Тү: Та нар тийм олуулаа юм уу?

Под эр: Одоогийн байршлаас ойролцоо 3,313 нэгж ажиллаж байна.

Эй-Тү: Худлаа биш бололтой.

Хүүхэд 1: Эгч ээ, тоглоё! Дахиад тоглоё!

Хүүхэд 2: Тоглоё л доо, эгч ээ!

Эй-Тү: Хөөе, Паска... Алга байх шив. Новш.

Хүүхэд 1: Эгч ээ.

Хүүхэд 2: Хаа нэгтээ өвдөө юу?

Хүүхэд 1: Өвдөө юу?

Хүүхэд 2: Тоглож чадахгүй юу?

Под эр: Мэдэгдэл. Дайсагнасан механик биетүүд ойртсоор байна.

Эй-Тү: Зорилго нь юу ч байлаа гэсэн дайран ирэгсдийг энэ гараараа... Яасан бэ?

Хүүхэд 1: Аймаар! Аюултай!

Эй-Тү: Яг юу тэр вэ? Энэ үү? Тайвшир! Үүгээр та нар луу дайрах гэсэн юм биш!

Паскал: Тайвшир, хүүхдүүд ээ! Наадах чинь та нарыг хамгаалах зүйл.

Эй-Тү: Паскал, чи...

Хүүхэд 1: Хамгаална...

Паскал: Мөн... Энэ ч мөн та нарыг хамгаалах зүйл. Ойлгов уу?

Хүүхэд 1: Янзтай! Догь юм аа!

Хүүхэд 2: Ойлголоо!

Паскал: Та нарыг хамгаалахын төлөө дайсныг устгана!

Хүүхэд 1: Устгана! Устгана!

Под эм: Мэдэгдэл. Дэд нэгж гэгдэх байгууламжид ирлээ.

Найн-Ээс: Энэ дэд нэгж байх нь.

Эм 1: Сайн уу? Энэ бол нөөц сэргээх нэгж. Одоо хамгаалалтыг суллах гэж байна. Хэн ч байсан санаа зоволгүй нэвтэрч болно.

Найн-Ээс: Яах санаатай байна? Эвдээд өгье. Бичиг үү?

Под эм: Сахиусан тэнгэрийнх гэгддэг эртний хэлээр бичигдсэн байна.

Найн-Ээс: Юу гэж бичсэн байна?

Под эм: "Махан хайрцаг" гэж уншигдаж байна. Нарийн ширийн нь тодорхойгүй.

Найн-Ээс: Цахилгаан шат? Угийн тэдний үйлдэлд утга байх биш.

Под эм: Мэдэгдэл. Нэгж дотроос олон механик биетүүдийн дохио ирж байна. Гэхдээ дайсагнасан шинж үгүй.

Найн-Ээс: Энэ барилга тэр чигтээ, доторх нь хүртэл механик биетүүдээр бүтээ юу?

Под эм: Дүгнэлт. Механик биеттэй холбоогүй маш олон хэрэггүй эд ангиуд илэрлээ. Эдгээр эд ангиудыг ашиглах шалтгаан тодорхойгүй. Энэ нэгжид байгаа механик биетүүд унтаа горимд байгааг нягталлаа.

Найн-Ээс: Унтаа? Юундаа ногоорцгоогоод байгаа юм? Муусайн төмрийн сэгнүүд!

Паскал: Энэ чинь...

Механик биет: Зүгээр үү? Зэвсэг бариагүй уджээ. Яах вэ?

Эй-Тү: Ямар байв?

Паскал: Маш олуулаа байна. Дайсны эсрэг бидний одоогийн хэрэгслээр эвгүй л санагдаж байна. Галын хүч хэрэгтэй. Намайг бэлэн болгох хүртэл эндхийг найдаж болох болов уу?

Эй-Тү: Бушуул.

Паскал: Маш их баярлалаа. Тэгвэл найдлаа шүү.

Эй-Тү: Сонссон биз? Паскал эргэн ирэх хүртэл би дааж авна! Заавраа дагаарай. Ойлгов уу?

Механик биет: За! Хамгаална аа!

Эй-Тү: Бушуулаарай, Паскал.

Механик биет: Боль! Болиоч! Битгий алаач! Өвдөж байна. Ө-Өвдөж байна.

Найн-Ээс: Механик биет яг өвдөж харагдаач.

Механик биет: Гуйя... гуйя!

Под эм: Механик биетүүдээс дайсагнасан шинж алга. Найн-Ээсийн явах эд ангид илүүдэл ачаалал илрээд байна. Санал. Байлдаанаас зайлсхийх. Механик биетүүдээс дайсагнасан шинж алга. Найн-Ээсийн явах эд ангид илүүдэл ачаалал илрээд байна. Санал. Байлдаанаас зайлсхийх. Санал. Байлдаанаас зайлсхийх.

Найн-Ээс: Амаа тат!

Механик биет: Үхмээргүй байна.

Найн-Ээс: Амаа тат!

Механик биет: Битгий алаач.

Найн-Ээс: Амаа тат, амаа тат... амаа тат! Амаа тат! Ална! Бүгдийг чинь алаад өгнө!

Механик биет: Айж байна, айж байна, айж байна, айж байна, айж байна.

Под эм: Мэдэгдэл. Энэ бүс доторх бүх механик биетийг устгасан нь батлагдав.

Механик биет: Андройд. Яагаад тулалдана вэ? Та нар манай хааныг хөнөөлөө. Гэхдээ би өшөө авах гэсэнгүй. Андройдуудтай ярилцах гэсэн юм...

Найн-Ээс: Үх.

Механик биет: Авраач. Айж байна... Авраач. Айж байна...

Найн-Ээс: Ингэж амь гуйвал өршөөгдөнө гэж бодоо юу?

Механик биет: Авраач... Авраач... Авраач...

Найн-Ээс: Энерги нэг цэгт бөөгнүүл.

Механик биет: Авраач.

Найн-Ээс: Ойрын зайн гал.

Механик биет: Авраач... Авраач...

Найн-Ээс: Дээд хэмжээгээр.

Механик биет: Авраач... Авраач...

Под эм: Найн-Ээс.

Найн-Ээс: Галла.

Механик биет: Авраач... Авраач...

Под эм: Цөмөөс нь мэдээлэл ирлээ. Нууц код нь "Миний нүгэл".

Эм 1: Нууц код олж авсанд чинь баяр хүргэе! Гурван нууц код цуглуулбал цамхаг руу урих болно. Нэрэлхэлгүй оролцоорой!

Найн-Ээс: Чадаж байгаа дээрээ даажигнаж л бай.

Механик биет: Хулчгар амьтан. Чи хэнийг ч аврахгүй. Хэнийг ч хамгаалахгүй. Тийм биз? Ганц намайг ч алж чадахгүй. Хэрэгцээгүй хулчгар.

Найн-Ээс: Амаа тат, амаа тат, амаа тат! Амаа тат! Зүгээр амаа тат.

Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна. Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.

Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Мэдээж, Девола, Попола хоёр..."

Найн-Ээс: Ална. Механик биетүүдийг ч, Эй-Түг ч ална. Девола! Попола!

Эм 1: Эцэст нь анзаарах шив.

Эм 2: Хүлээж цөхөөд байлаа.

Найн-Ээс: Айн? Байдгаасаа нэг л өөр байна уу даа?

Эм 1: Анзаарав уу? Энэ бол манай төрлийн андройдуудын өмсдөг байсан хувцас юм.

Эм 2: Хааяадаа хувцсаа сольж, уур амьсгалаа солих үе байдаг даа?

Эм 1: Тэр яах вэ, Найн-Ээс. Хуаран руу буцахгүй юм уу?

Эм 2: Энд их аюултай шүү.

Найн-Ээс: Механик биетүүд болон Эй-Түг алахын тулд... Би урагшилна!

Эм 1: Тийм бий. Тэгвэл аргагүй шив.

Эм 2: Аргагүй бололтой.

Эм 1: Чамд сонсгохыг хүссэн юм.

Эм 2: Үнэхээр сонсоосой гэж хүссэн.

Эм 1/Эм 2: Тиймээс сонсооч. Девола, Пополагийн "Эртний дуу."

Эм 1: Айн? Найн-Ээс алга.

Эм 2: Юу вэ? Дахиад 100 жил сонсгомоор байхад.

Эм 1: Девола, үүнийг эхлүүлэх үү дээ?

Эм 2: Тэгье, эхлүүлье.

Эм 1: Девола болон

Эм 2: Пополагийн Автомата дэлгүүр!

Эм 1/Эм 2: Алга ташаарай!

Эм 1: 666-р Автомата дэлгүүрийн ангиа эхлүүлье.

Эм 2: Өнөөдрийн танилцуулах зүйлийг юу гэж бодно?

Эм 1: Араатны илд!

Эм 2: Хоёр гарын гайхалтай илд!

Эм 1: Үүнийг хар даа! Механик биетүүдийг ийм амархан хувааж орхино.

Эм 2: Гайхалтай. Гэхдээ жаахан үнэтэй биш биз?

Эм 1: Үгүй ээ, Аккорд брендийн эд байгаа юм. Одоо захиалбал Галт шувууны чинжаал хүртэл бэлэгт өгөх наймаа шүү!

Эм 2: Ямар гоё наймаа вэ?

Эм 1: Үнэ нь... ю-юу гээч?

Эм 1/Эм 2: Ю-Ю-Юу?

Бичиг: Зүдэрсэн Девола, Попола нарт нэмэлт хүч ирсэнгүй. Мэдээж Девола, Попола хоёр үхсэн.

Эм 1: Угийн ийм юм ч болно гэж мэдсэн юм.

Эм 2: Ийм төгсгөл хэрэгтэй л юм байх даа?

Бичиг: Үргэлжлэл бий

Back to episodes Go home