NieR Automata 1.2A 18

Паскал: Хараахан хөдлөөгүй нь дээр. Намайг Паскал гэдэг. Энэ тосгоны ахлагч—

Под эр: Мэдэгдэл. ЁоРХА нэгж Эй-Тү нь энд байгаа механик биетэд аврагдсан.

Эй-Тү: Би... Механик биетэд аврагдсан гэв үү?

Паскал: Аварга цагаан байгууламж гэнэт гарч ирсэн учраас мөрдөхөөр гарсан юм. Та тэнд хэвтэж байхыг олсон. Аюултай газар орхиж чадалгүй ийшээ зөөсөн юм.

Хүүхэд 1: Авга аа, түүний орцыг аваад ирсэн шүү.

Паскал: Аан, ойлголоо. Би түр холдъё доо. Гэртээ байгаа юм шиг байгаарай.

Эй-Тү: Чи хэн бэ? Бас энэ хаана вэ?

Под эр: Би бол тактикийн дэмжих нэгж Под 042. ЁоРХА нэг Эй-Түд галын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ бол механик биетүүдийн колоничилсон тосгон юм. ЁоРХа нэгж Тү-Бид байсан мэдээллийн дагуу энэ тосгоны иргэд энх тайванч үзэлтэй ба аюулгүй гэж дүгнэгдсэн.

Эй-Тү: Механик биетүүд... энх тайванч ий? Үүнд чинь итгэж харагдаач. Чи түрүүнээс хойш юу хийгээд байгаа юм? Ядаргаатай юм.

Под эр: Би бол тактикийн дэмжигч нэгж Под 042.

Эй-Тү: Наадхыг чинь сонссон. Чамаас гуйгаагүй.

Под эр: Зөвшөөрч байна. Эй-Түгээс ямар ч хүсэлт ирээгүй. Энэ үйлдэл бол өмнө нь дааж авсан нэгж Тү-Бигийн эцсийн тушаал юм.

Эм 1: Бүгдийг нь... ирээдүйг... найдлаа шүү, Эй-Тү.

Под эр: Санал. ЁоРХа нэгж Эй-Тү ямар зорилготойг сонсъё.

Эй-Тү: Айн?

Под эр: Дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл гэж үзлээ.

Эй-Тү: Хэлэх санаа алга. Намайг бүү дагаад бай. Тэр үлэмж эд юу вэ?

Под эр: Тодорхойгүй.

Эй-Тү: Намайг дагахаа боль гэж хэлсэн биз дээ?

Под эр: ЁоРХа нэгж Эй-Түд энэ тушаалыг давах эрх үгүй.

Эй-Тү: Чи муу. Дураараа л бол.

Эм 1: Ухаан орсон бололтой, Девола.

Эм 2: Өглөөний мэнд. Сайн унтжээ, Найн-Ээс. Бие нь яаж байна?

Найн-Ээс: Энэ хаана вэ?

Под эм: Хариулт. Эсэргүүцэгчдийн хуаран.

Эм 1: Чи ноцтой бэртчихсэн, хөндийн шалан дээр уначихсан байсан.

Эм 2: Засвар жаахан хоцорсон бол балрах байсан. Талархаж яваарай.

Найн-Ээс: Засвар.

Эм 1: Девола/Попола төрлийн андройдууд нь үзлэг, засварт зориулагдсан загварууд юм.

Эм 2: Гэхдээ тоо толгойн хувьд цөөхөн л дөө. Гэснээс би Девола, харин тэр Попола. Санаж байна уу?

Найн-Ээс: Тийм.

Под эм: Санал. Талархлын үг хэлбэл зохистой.

Найн-Ээс: Баярлалаа.

Эм 1: Зүгээр ээ. Ингэж нөхдөө аврах нь бидний нүглээ наманчилж буйн илрэл.

Найн-Ээс: Нүглээ наманчлах аа? Тэр юу вэ?

Под эм: Хариулт. Өмнөх томоохон буух ажиллагааны дараа гарч ирсэн байгууламж. Механик биетүүд бүтээсэн харагдаж байна. Нарийн ширийн нь тодорхойгүй.

Найн-Ээс: Механик биетүүд. Тү-Би!

Эм 1: Зүгээр үү? Хараахан бүрэн эдгээгүй байгаа. Одоохондоо сайн амраад ав.

Механик биет 1: За, хар даа.

Механик биет 2: Юу хүсээ вэ?

Хүүхэд 1: Хэрэггүй! Би одоо хүүхэд биш!

Механик биет 1: Яана аа.

Механик биет 2: Би өндөр болсон!

Хүүхэд 2: Догь юм аа!

Хүүхэд 1: Ээж, хэр удаан бүгэх гээ вэ?

Механик биет 1: Гаднах ертөнц аймаар!

Эй-Тү: Тэд одоо юу вэ?

Под эр: Хариулт. Механик биетүүдийн...

Эй-Тү: Наадхыг чинь түрүүн сонссон.

Под эр: Санал. ЁоРХа нэгж Эй-Тү ямар зорилготойг сонсъё.

Эй-Тү: Үүнийг ч түрүүн сонссон. Тэр яах вэ, Бункер яасан бэ?

Под эр: 13-р хиймэл дагуулын бааз Бункер нь механик биетүүдийн тархаасан вирусийн улмаас өөрийгөө дэлбэлсэн. Халдвар авсан маш олон ЁоРХа цэргүүд болон командлагч нар Бункерын нуралттай хамт үхсэн. Үүний улмаас ЁоРХа цэргүүд бодитойгоор устсан гэхэд болно.

Эй-Тү: Тийм бий. Миний зорилго бол механик биетүүдийг хүйс тэмтрэх.

Под эр: Асуулт. Та энэ механик биетүүдийн колонийг устгахгүй байгаа шалтгаан юу вэ?

Эй-Тү: Би тэдэнд өртэй. Одоо явлаа. Ганц удаадаа өршөөе.

Под эр: Хүсэлт. Эндхийг орхихоос өмнө яаралтай засвар үйлчилгээг эхлүүлэх.

Эй-Тү: Хамаагүй. Битгий оролц.

Под эр: Уналтын хүчтэй доргилтод Эй-Тү ямарваа нэг—

Эй-Тү: Ярихаа боль.

Под эр: Дэмжих нэгж нь зорилтот бүлэгтээ аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл өгөхгүй бол хүсэлтийн явц автоматаар дахин давтахаар програмчлагдсан.

Эй-Тү: Айн?

Под эр: Хүсэлт. Яаралтай засвар үйлчилгээг эхлүүлэх. Яриаг шаардлагагүй давтан хэлэх нь эрчим хүчний нөөцийг үрсэн хэрэг.

Эй-Тү: Чи л дураараа яриад байна даг.

Под эр: Хүсэлт. Яаралтай—

Эй-Тү: Амаа. Татаж. Үз.

Хүүхэд 1: А-Аймаар хоолой.

Хүүхэд 2: Аймаар хүн байна.

Хүүхэд 1: Наашаа хараад байна!

Хүүхэд 2: Зугтъя! Зугтъя! Зугтъя!

Хүүхэд 1: Яах вэ? Яах вэ? Аваръя.

Эй-Тү: Зууралдаж байх хүсэл алга.

Хүүхэд 1: Гэхдээ аймаар юм...

Эй-Тү: Юу вэ?

Под эр: Ухаан алдсаныг нь нотлов.

Эм 1: Найн-Ээс. Лили ЁоРХагийн талаар асуух зүйл байна гэсэн.

Эм 2: Тэр...

Под эм: Нэгжийн засвар үйлчилгээ дутуу. Санал. Эсэргүүцэгчдийн хуаран руу буцах. Анхааруулга. Үзлэгт оролгүй үйлдэл хийх нь аюултай.

Хүүхэд 1: Сэрлээ! Сэрлээ!

Эй-Тү: Ю-Юу вэ?

Хүүхэд 1: А-Аймаар юм!

Хүүхэд 2: Биднийг идэх нь!

Эй-Тү: Х-Хөөе, юу хийгээд байгаа юм. Больж үз! Бие хөдлөхгүй байна.

Под эр: Мэдэгдэл. ЁоРХа нэгж Эй-Түгийн хөдөлгөөний системд доголдол илэрлээ. Гэмтлийн шалтгаар нь түлшний шүүлтүүр.

Эй-Тү: Шүүлтүүр?

Под эр: Санал. Даруй солих.

Эй-Тү: Энэ нөхцөлд яаж чадах юм— Та нар түрүүнээс хойш яагаад байгаа юм? Яг юу хийх гээ вэ?

Хүүхэд 1: Аймаар! Аймаар! Аймаар!

Эй-Тү: Аймаар байгаа бол бүү ойрт!

Хүүхэд 1: Г-Гэхдээ бие чинь хөдлөхгүй.

Хүүхэд 2: Өвдсөн байх.

Хүүхэд 1: Тиймээс өвдөлтийг эмчилнэ.

Эй-Тү: Айн? Механик биет юм байж намайг эмчилнэ ээ?

Хүүхэд 1: Номоос хайж үзсэн юм.

Хүүхэд 2: Эхлээд толгойг норгоно.

Хүүхэд 1: Дараад нь биеийг дулаацуулна.

Хүүхэд 2: Илүү дулаацуулна.

Эй-Тү: Хөөе, арай... Боль, тэнэгүүд ээ! Наадхаа бүү ойртуул! Хөөе, хайрцаг аа! Тэднийг зогсоо!

Хүүхэд 1: Чанга хоолой! Аймаар!

Под эр: Санал болгохгүй. Эмчилгээнд ашиглахад тохиромжгүй.

Хүүхэд 2: Болохгүй юм уу?

Под эр: Болохгүй.

Хүүхэд 1: Тэгвэл дараад нь эм уулгана. Хамтдаа хийсэн юм. Эм уулгана.

Эй-Тү: Х-Хөөе, үүнийг ч бас бушуу зогсоо.

Под эр: Хортой бодис олдоогүй. Аюултай биш гэж үзлээ.

Эй-Тү: Битгий хуц! Тэгвэл чи уу!

Хүүхэд 1: Алив, уугаарай.

Паскал: Хөөх, их шуугиантай байх чинь.

Хүүхэд 1: Паскал ах.

Паскал: Садаа болоогүй биз? Энэ хэвээр үргэлжлүүлнэ биз ээ.

Эй-Тү: Байз чи!

Паскал: Тоглосон юм. Хүүхдүүдийн түрүүний явдлыг уучлаарай. Дахин хэлэхэд намайг Паскал гэдэг. Энэ тосгоны ахлагч. Хөдөлж чадахгүй байгаа гэж сонслоо.

Эй-Тү: Битгий ойрт.

Паскал: Хүүхдүүд санаснаас илүү төвөг удчих шиг боллоо. Гүнээ хүлцэл өчье. Гэхдээ тэр хүүхдүүд өөрсдийнхөөрөө их л бодож, танд туслах гэсэн биз ээ. Арга барил нь жаахан зөрсөн ч гэлээ.

Эй-Тү: Хэвийн бус гэмээр айж байсан.

Паскал: Айн?

Эй-Тү: Түрүүний жижиг биетүүд. Ийм байдалтай доройтсон ганц андройд ч алж чадахгүй.

Паскал: Би тэр хүүхдүүдэд зааж өгсөн юм. Айдсын талаар.

Эй-Тү: Айдас?

Паскал: Тийм. Би янз бүрийн сэтгэл хөдлөл, мэдлэгийг хүүхдүүдэд зааж ирсэн. Эдэн дотроос аюулаас өөрийгөө хамгаалахын тулд хамгийн чухал нь болох айдсыг зааж өгсөн. Айх талаар мэдэх хэрэгтэй гэдгийг зааж өгдөг.

Эй-Тү: Яагаад?

Паскал: Үүнийг мэдэхгүй бол... үхэхээс айхгүй. Ялангуяа зэвсэг барьж, дайсагнасан авир гаргагчдаас айж бай гэж сургасан.

Эй-Тү: Би механик биетүүдийг үзэн яддаг. Та нараас ганцыг ч үлдээхгүй устгана. Энэ бол миний зорилго!

Паскал: Гэхдээ та устгаагүй. Үнэнийг хэлэхэд санаа зовсондоо нууцхан харж байсан юм. "Ганц удаадаа өршөөе." Үүрэг хариуцлагын хүчтэй мэдрэмжтэй юм.

Эй-Тү: Тэр бол...

Паскал: Аюултай андройд гэж тэмдэглэгдсэн байсан. Ингээд яриад үзсэн чинь бодсоноос нэлээн өөр байж. Тиймээс хүүхдүүд ингэтлээ дагасан байх л даа.

Эй-Тү: Дагасан юм биш.

Паскал: Үнэхээр аймаар нэгэн байсан бол ойртох ч үгүй. Чамайг муу хүн биш гэдгийг анзаарсан байх л даа.

Эй-Тү: Надад падгүй!

Паскал: Одооноос ч мөн тэдэнд сайн хандаж байгаарай.

Эй-Тү: Новш. Бүгд бүгдээрээ хүний үг сонсохгүй юм.

Под эр: Асуулт. "Бүгд бүгдээрээ" гэдгийг нарийн тодорхойлж өгнө үү.

Эй-Тү: Чамайг хэлээд байна!

Хүүхэд 1: Гоё газар байгаа биз? Энд байнга тоглодог. Тэргэнд суух ямар байна?

Хүүхэд 2: Гоё байгаа биз?

Эй-Тү: Новш, бие хөдөлж байсан сан бол... Тэгээд ч хэзээдээ ийм юм бэлдчихэв?

Хүүхэд 1: Паскал ах шаардлагатай гэсэн юм.

Хүүхэд 2: Бид материал цуглуулсан.

Хүүхэд 1: Огт хөдлөхгүй байсан болохоор өрөвдөөд.

Эй-Тү: Дэмий л зүйл хийж дээ. Ёстой нэг. Яачихсан газар вэ? Дайсагнал үгүй механик биетүүд... Хүүхдүүд... Дайсан ингэж хувьсдаг байх нь ээ? Миний зорилго бол механик биетүүдийг устгах. Үүний төлөө л амьдардаг. Юм сан.

Под эр: Хариулт. Шүүлтүүрийг соливол дороо ажиллагаагаа эргүүлж авна.

Эй-Тү: Нээрэн чи байгаа шүү дээ. Даруй яваад солих шүүлтүүр олоод ир.

Под эр: Сөрөг.

Эй-Тү: Айн?

Под эр: Энэ тушаалыг дагаж чадахгүй нь.

Эй-Тү: Намайг дагаж явна гэсэн нь чи биз дээ?

Под эр: Хариулт. ЁоРХа нэгж Эй-Түд тушаал өгөх эрх мэдэл үгүй. Түүнчлэн Эй-Тү өөрийн биеэр хөдлөх боломжгүй тул аюулгүй байдлыг нь хангахад 100 метрээс илүү холдох боломжгүй.

Эй-Тү: Муу хэрэгцээгүй хайрцаг.

Под эр: Өөр хувилбар санал болгоё. Паскалаас гуйж үзэх.

Эй-Тү: Үүнээс илүү механик биетэд төвөг удсанаас үхсэн нь дээр биз.

Хүүхэд 1: Тэр найз уу?

Эй-Тү: Биш!

Хүүхэд 1: Тэгвэл гэр бүл үү?

Эй-Тү: Надад тийм зүйл байхгүй!

Хүүхэд 1: Уучлаарай! Уурлачхаж! Аймаар!

Хүүхэд 2: Аймаар! Аймаар!

Эй-Тү: Х-Хөөе, яасан бэ?

Хүүхэд 1: Аймаар! Аймаар!

Эй-Тү: Хөөе, хайрцаг аа! Нэг юм хий!

Под эр: Сөрөг. Энэ нөхцөлийг Эй-Тү өөрөө шийдэх ёстой.

Эй-Тү: Новш. Уйлахаа боль! Шуугилдахаа боль! Дуугаа байцгаа! Зугаатай байна. Ямар зугаатай байна аа. Ганцаараа биш байх үнэхээр зугаатай юм. Зугаатай. Зугаатай байна.

Хүүхэд 1: Аймаар! Аймаар! Зугаатай? Зугаатай?

Эй-Тү: Ганцаараа биш байна гэдэг сайхан юм аа.

Хүүхэд 1: Зугаатай? Зугаатай?

Эй-Тү: Би юу л хийгээд байна даа.

Хүүхэд 1: Ганцаараа биш гэж юу гэсэн үг вэ? Би ойлгохгүй байна. Ганцаараа гэдэг нь юу вэ?

Хүүхэд 2: Ганцаараа гэж амттай юу?

Эй-Тү: Ойлгохгүй байгаа юм уу?

Хүүхэд 1: Төрсөн цагаасаа хойш бүгдтэй нь энд байгаа.

Эй-Тү: Ганцаараа биш байна гэдэг нь одоогийн та нар шиг байхыг хэлнэ.

Хүүхэд 1: Бидэн шиг ээ?

Эй-Тү: Тийм ээ. Гэхдээ үргэлж хамтдаа байна гэсэн үг биш. Хэчнээн зугаатай байлаа ч нэг өдөр салж л таарна. Тэр нь яагаад ч орлогдохгүй нэгэн байлаа ч гэсэн. Тиймээс одоо нөхдөө, гэр бүлээ нандигнаарай.

Хүүхэд 1: Найзууд... гэр бүл... Одоог нандигнах. Ойлголоо, эгч ээ!

Эй-Тү: Э-Эгч ээ?

Хүүхэд 2: Эгч! Эгч!

Эй-Тү: Новш! Ингэж дуудахаа боль! Шуугилдахаа больцгоо! Дуугаа татацгаа! Чимээгүй болчихлоо гэж бодтол одоо больж үз!

Лили: Нэлээн ширүүн яриатай болжээ дээ.

Эй-Тү: Хэн билээ?

Лили: Өө, мартаа юу?

Эй-Тү: Арай... Лили?

Лили: Тийм, Дугаар 2 оо.

Под эм: Найн-Ээс, одоогийн биеийн байдал чинь сайнгүй. Санал. Эсэргүүцэгчдийн хуаран руу буц.

Эр 1: Хараагүй царай байх чинь. Энэ боолт... ЁоРХа юу? Үүнийг юу юм бол гэж бодоод байх шиг. Энэ бол булш.

Найн-Ээс: Булш?

Эр 1: Тийм. Хүмүүст үхэгсдийнхээ хойноос гашууддаг уламжлал байсан бололтой. Сүнс нь амар амгаланг олоосой гэж хүсэн, цэцэг тавьдаг. Бүгд нандин нөхөд минь байсан. Ердөө нэг дуурайж буй төдий ч миний ядах зүйл ердөө энэ. Чи ч бас гашуудмаар байна уу? Айн? Энэ царай... нандин хүнээ алдсан хүний царай биз? Хэрэв... Хэрэв бидэнд сүнс гэдэг зүйл байдаг бол гашуудах мэдрэмж утга учиргүй биш. Тийм бий. Чи одоо ч...

Лили: Зүгээр байна уу?

Эй-Тү: Тийм.

Лили: Сайн ажиллалаа.

Эм 1: Юу ч биш дээ.

Лили: Та нар байгаагүй бол амьд үлдсэн нөхдөө алдах байлаа. Талархаж байна.

Эм 1: Энэ бол бидний үүрэг шүү дээ.

Лили: Тийм бий.

Эм 2: Тэгвэл бид ингээд явъя даа, ахлагч аа.

Эй-Тү: Ахлагч юм бий?

Лили: Гэхдээ л... Нэлээн өөрчлөгджээ. Юу гэмээр юм... зэрлэг болчхож.

Эй-Тү: Орхиж үз. Чи ч гэсэн уур амьсгал чинь нэлээн өөрчлөгдөж. Тэгвэл бусад хүмүүс...

Лили: Үүнийг чи хамгийн сайн мэдэж байх учиртай.

Эй-Тү: Тийм бий. Тийм дээ.

Лили: "Хамгаалахын төлөө ашигла." Рөүз ахмад надад тэгж даалгасан. Тиймээс ингэж ахлагчаар ажиллаж байна. Чамд ч бас дааж авсан зүйл байгаа биз дээ, Дугаар 2?

Эй-Тү: Би...

Лили: Бас дараад нь Паскалд талархаарай.

Эй-Тү: Айн?

Лили: Түлшний шүүлтүүрийг угтаа түүний тосгонд бүтээсэн юм.

Эй-Тү: Юу? Эрүүл ухаантай байна уу? Тэд чинь...

Лили: Мэдэж байгаа. Би ч гэсэн механик биетүүдийг үзэн яддаг. Гэхдээ одоо ахлагчийн хувьд үзэн ядалтаасаа түрүүнд тавих зүйл бий. Бас чи намайг хэлэлтгүй байх шүү. Паскалын тосгоны хүүхдүүдтэй их дотно болсон юм биш үү?

Эй-Тү: Жаалууд л дураараа тэгсэн юм! Тэдэнтэй дотно болсон юм биш. Ямар ч байсан эндүүрэл шүү. Эндүүрэл.

Лили: Яриа нь өөрчлөгдсөн ч дотроо бол тэр үеийнхээрээ байх шив. Дугаар 2 оо.

Эй-Тү: Чи гэж...

Лили: Үгүй ээ, сайн зүйл шүү дээ. Үнэхээр сайн зүйл.

Под эм: Найн-Ээс, одоогийн биеийн байдал чинь сайнгүй. Санал. Эсэргүүцэгчдийн хуаран руу-

Найн-Ээс: Амаа тат. Амаа татаад аль. Одоо болсон хойно тэглээ гээд яах юм? Учир нь... Тү-Би хэдийн... Ална... Бүгдийг нь ална... Механик биетүүдийг ч, Эй-Түг ч... Бүгдийг нь ална.

Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна. Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.

Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Паскалын хичээл, 2-р хэсэг"

Паскал: Бүгдээрээ сайн уу?

Хүүхэд 1: Сайн уу?

Паскал: Өнөөдөр зурагтынхаа урд суугаа сайн хүүхдүүдийн нэг Таура Такахисагаас нэгэн асуулт ирсэн байна.

Бичиг: Одоогоор ямар ч шинэ асуултууд хүлээж авахгүй байгаа.

Паскал: Үүнийг уншаад үзье. Тоглоом хийсэн хүн байна. Паскал ахаас асуулт асууя. "Олон газар их харагдаад байдаг хайрцаг шиг хэлбэртэй биетүүд юу вэ"? Энэ биет нь өмнө нь хүмүүсийн хэрэглэдэг байсан ундааны автомат машины хуулбар юм. Үнэндээ их айхавтар нууцтай. Тун эвгүй.

Эй-Тү: Хөөе.

Паскал: Эй-Тү, яг юу болоо вэ?

Хүүхэд 1: Аймаар, аймаар.

Паскал: Яг яах гээ вэ?

Эй-Тү: Паскал. Мэдээгүй нь дээр зүйлс байдаг юм.

Бичиг: Эй-Түд харсан даруйдаа тэр хайрцаг хэлбэртэй биетийг устгах гайхалтай санаа төржээ. Паскал болон хүүхдүүд гайхширсан харцаар харахаас өөрийг чадсангүй

Бичиг: Үргэлжлэл бий.

Back to episodes Go home