NieR Automata 1.2A 17

Под эр: ЁоРХА нэгж Тү-Бигийн хар хайрцаг унтрав. Үхсэн нь батлагдлаа. Мэдэгдэл. Өмнө нь бүртгэгдсэн протоколын дагуу Эй-Түг ажиглах шинэ бай болгон тэмдэглэв. Эй-Тү нэгжийг идэвхгүй болгосон нь батлагдав. Дахин идэвхжүүлж байна. Мэдэгдэл. Эй-Түгийн ой санамжийн хэсэг гэмтсэн. Үлдсэн датаг нь дахин засаж, дахин тоглуулж байна.

Дугаар 1: Бункертай холбогдож байна. ЁоРХа цэргүүдийн ахмад Дугаар 1 байна. Газардах ажиллагаа сайн явж байна. Дайсан харагдахгүй байна. Төлөвлөсөн ёсоор нэвтрэлтийг эхлүүлнэ. Байд хүрэхэд 2400 секунд. Амархан ажил байна.

Командлагч: Сэрэмж алдаж болохгүй, Дугаар 1 ээ.

Дугаар 1: Командлагч санаа зовомтгой гэж. Санаа зоволтгүй. Ажлаа сайн хийнэ.

Эм 1: Хөөе, хөөе. Дэлхий гэж ямар газар бол?

Эм 2: Симуляцитай адилхан л байлгүй дээ.

Эм 1: Тийм утгаар хэлээгүй юм аа.

Эм 2: Тэр ямар ч байсан яадаг юм бэ?

Эм 1: Айн? Догдлохгүй байна уу? Тэгвэл Дугаар 13?

Эм 3: Аан, яах вэ.

Эм 1: Тийм шүү. Харин Дугаар 2?

Эй-Тү: Би бол тэсэн ядан-

Эм 2: Ажиллагаа явагдаж байна. Дэмий хоосон яриагаа больцгоо.

Бүгд: За.

Дугаар 1: Жаахан тайвширцгаавал амжилттай бүтэж ч мэднэ.

Эм 2: Аргагүй л Дугаар 1 мөн дөө.

Оператор: Дулааны эх үүсвэрүүд ойртож байна. Зай: 42,000. Өндөр: 60,000. Нэмэгдэж байна.

Эм 1: Нэгж...

Эм 2: Юу болоод байна?

Оператор: Соронзон долгион бөмбөг байна.

Дугаар 1: Бүгд, тайвширцгаа! Удирдлагыг гар ажиллагаанд шилжүүл...

Оператор: 12 болон 14 нар оногдлоо. 11 болон 22-н дохио алга болсон.

Командлагч: Яг юу болоод байна?

Оператор: 13 болон, 15 нар оногдсон.

Оператор-1: Дагадаг лазер. Газраас галладагтай ижилхэн.

Командлагч: Цуцлагч болон хаалт яасан бэ?

Оператор: 12 болон 14-н дохио саллаа.

Оператор-1: Нөлөө алга.

Эм 1: Удирдлагаа алдчихлаа!

Командлагч: Золигийн механик биетүүд хувьссаар уу?

Эй-Тү: Яавал дээр вэ?

Оператор: Хар хайрцгийн дохиог нягталлаа. ЁоРХа цэргүүдээс 8 нэгж үлдсэн байна.

Командлагч: Шинэ загваруудад найдлага тавьж байгаа шүү.

Эм 1: Сэрээ юу?

Эй-Тү: Өглөөний мэнд.

Эм 1: Унтаж байх цаг мөн үү? Зүүд биш учраас.

Эй-Тү: Байдал?

Эм 1: Тал маань алуулсан. Үлдсэн нь наймуулаа. Хөдлөхтэйгөө байгаа нь чамайг оролцуулаад дөрөв. Нөгөө дөрөв нь үхлийн ирмэг дээр.

Эй-Тү: Дугаар 1 яасан?

Эм 2: Ингээд долуулаа үлдлээ. Гэхдээ хөдөлж чадах нь дөрвүүлээ л байна. Яах вэ, ахмад аа?

Эй-Тү: Айн? Яагаад би гэж?

Эм 2: Ахмад Дугаар 1 үхсэн учраас Дугаар 2-т ахмадын тушаал шилжлээ. Болсон, ахмад аа.

Эй-Тү: Гэхдээ би...

Эм 1: Тэгвэл би хийе. Байлдааны чадвараар би илүү.

Эм 2: Тэгж болохгүй.

Эм 1: Айн?

Эм 3: Бид яавал дээр юм? Тэднийг ч бас.

Эм 2: Бас ахмад аа. Цэргийн дүрмийг зөрчөөд байна.

Эй-Тү: ЁоРХа цэргүүд, довтлогч №2. Ахмадын эрх шилжүүлгийг нягталлаа. Цаашид үлдсэн 7 нэгжийн хамтаар даалгавраа үргэлжлүүлэх болно.

Эм 1: Тэднийг ч бас уу?

Эй-Тү: Амьд байгаа нөхдөө хаяад явж чадахгүй.

Эм 1: Юу л даа... Хаа нэгтээ нуувч руу зөөе.

Эй-Тү: Механик биетүүд хаанаас гарч ирэхийг мэдэхгүй учраас тэгж болохгүй.

Эм 3: Төлөвлөсөн газраасаа их хол газардсан учраас Каала уул их л хол байна даа. Тэгсэн ч явах юм уу?

Эй-Тү: Гуйж байна!

Эм 2: Нэмэлт хүч яах юм?

Эй-Тү: Давшиж байхдаа командад хүсэлт тавина. Командтай намайг холбоод аль.

Эм 2: Холбоо тасарсан байна. Одоо ч сэргээгүй.

Эй-Тү: Тэгвэл сэргэхийг нь хүлээе.

Эм 2: Хэзээ сэргэхийг нь мэдэхгүй шүү дээ.

Эй-Тү: Одоо урагшаа л яаравчилъя. Энэ дэлхий байх нь.

Эм 1: Дугаар 2. Тэд хэдийнээ...

Эм 3: Дугаар 2!

Эм 1: Хөөе! Дугаар 2!

Эм 2: Механик биетүүдийн дулаан мэдрэгдэж байна! Нэлээн олуулаа ийшээ ирж байгаа.

Эм 1: Хариу гал нээхдээ бэлтгэх хэрэгтэй биз дээ? Бушуу буулга!

Эй-Тү: Гэхдээ...

Эм 2: Гурвууланг нь аварч чадсангүй. Ойлгож байгаа биз дээ?

Эй-Тү: Би...

Эм 3: Тийм биш. Одоогийн бидний байдлаар засаж чадаагүй. Дайсан ойролцоогоор 128,000-уулаа байна. Ийм олны эсрэг тулалдаж чадахгүй. Дороо бүслүүлнэ. Яах вэ, ахмад аа?

Эй-Тү: Ухраад! ЁоРХа цэргүүдийн ахмад Дугаар 2 байна! Команд, сонсож байна уу? Хариу өгөөч, Команд аа!

Эм 2: Пээ.

Эм 1: Нээрэн гэж үү?

Эй-Тү: Аварсанд тань баярлалаа. Б-Бид танай холбоотон. Шинэ загварууд байгаа юм.

Рөүз: Ийм салааг явуулна гэж бидэнд мэдэгдээгүй дээ.

Эм 1: Бидний ажиллагаа маш нууц учраас газарт мэдээлэл очоогүй нь мэдээжийн хэрэг.

Рөүз: Маш нууц юм биз дээ? Тэгвэл энд алчихвал ямар ч асуудалгүй байх нь ээ.

Эм 3: Яах санаатай байна?

Рөүз: Механик биетийн серверийг устгах ажиллагаанд хамтрахыг хүсэж байгаа юм бий? Огт танихгүй та нартай юу?

Эй-Тү: Тийм. Манай ЁоРХа 16 нэгжийн салаатай байсан юм. Гэхдээ ажиллагааны үеэр олон нөхдөө алдаж орхилоо.

Рөүз: Бид ч гэсэн та нарыг сэжиглэмээргүй байна. Гэхдээ сүүлийн үед дайсны нэгжүүдээс түгшүүртэй хөдөлгөөн их ажиглагдах болсон.

Далиа: Ахмад аа, итгэж яав ч болохгүй.

Эсэргүүцэгч 2: Халдвар ч бас бий.

Рөүз: Тийм ээ. Мэдэж байгаа. Сарнаас ирэх нэмэлт хүч яасан бэ?

Эй-Тү: Тэр тухайд...

Далиа: Тийм бий. Та нар ч бас сарныханд хаягджээ дээ?

Эм 1: Айн? Яалаа гэж тэгдэг юм?

Далиа: Шинэ загвар атал ойлгохгүй л байна уу?

Эм 1: Юу гэнэ ээ, чи муу?

Далиа: Амаа татаад хүрээд ир л дээ.

Эм 1: Болж байна!

Эй-Тү: Боль!

Далиа: Сонирхолтой байна!

Рөүз: Далиа, боль!

Эй-Тү: Сонсооч! Командаас нэмэлт хүч ирэхгүй, тусгаарлагдаад байна. Зөвхөн бид л ажиллагааг гүйцээхээс өөр замгүй. Одоо холбоотон л хэрэгтэй байна.

Далиа: Холбоотон, холбоотон гээд л. Ямар хүүхэд биш дээ.

Эм 1: Юу гэнэ ээ? Болно оо. №2, өөрсдийнхөөрөө аргалъя. Цагийн гарз.

Эй-Тү: Байз л даа.

Рөүз: Байз. Сонс. Сүүлийн хэдэн арван жил бидний тулаан үгүйрлийн дайн байсан. Ямар ч тодорхой арга хэмжээ аваагүйгээс нөхөд гэр бүлээ алдах өдрүүдийг туулахаас өөр аргагүй байсан.

Далиа: Тэр нь...

Рөүз: Тэд ч бас нэмэлт хүч авах хүсэлтээ цуцлуулсан. Хаягдсан салаа. Биднээс ялгаагүй. Гэхдээ... Тийм бол Номхон далайд байгаа тэдэнтэй яаж тулалдах гээ вэ? Энэ дайны талбарт бидний хийх зүйл нь аргацааж амьд үлдэх явдал биш. Тусалъя. Гэхдээ дайсан гэж шийдсэн тэр мөчид... гохыг дарна гэж мэд.

Эй-Тү: Ойлголоо.

Рөүз: Бид тасралтгүй гэр бүлийнхээ төлөө тулалдаж ирсэн. Энд. Гэр бүлээрээ амьдрахын төлөө.

Эй-Тү: Үнэхээр буудах нь уу?

Рөүз: Халдвар тархахаас өмнө алъя. Бид тэгж л ирсэн.

Эсэргүүцэгч 2: Алахгүй бол алуулна.

Эй-Тү: Гэхдээ... Дугаар 4, 16! Түүнийг барь. Дугаар 21! Лилиг эмчил.

Эм 2: Ойлгож байгаа биз дээ? Тэд хэдийнээ... Одоогийн бидний байдлаар засаж чадаагүй.

Рөүз: Наадах чинь боломжгүй! Уучлаарай. Лили.

Эй-Тү: Гэр бүл биз дээ? Би ахлагч байхад тохирохгүй. Би шийдвэр гаргахдаа удаан. Тийм атал түр зуурын арга сэдэж, бууж өгөхдөө муу. Рөүз шиг хурдхан, тээнэгэлзэлгүй шийдвэр гаргаж чаддаггүй.

Рөүз: Гэхдээ... Үүний ачаар Лили аврагдлаа. Байнга л зовниж байдаг. Би ч гэсэн өөрийгөө түргэн шийдвэр гаргадаг гэж боддог. Гэхдээ тэр нь хэтэрхий шийдэмгий л болохоос түр зуурын аргын тал дээр ижилхэн. Тэгээд алдах зүйлс ч олон. Чинийх шиг бууж өгөхгүй зан чанарын ачаар аврагдах зүйлс ч бий. Аль нь дээр юм бол доо. Зүгээр үү? Явъя.

Лили: За.

Эм 1: Гэхдээ л арай дэндүү хол уу?

Далиа: Хөөе, Дугаар 4! Хөл доорхоо харж яв! Цэцгэн дээр гишгэхээ боль!

Эм 3: Өө, уучлаарай.

Эсэргүүцэгч 1: Хэнийх юм бол оо?

Эм 2: "Хэнийх" ээ?

Эсэргүүцэгч 1: Бидний нэрийг цэцгээс сэдэвлэж өгсөн юм.

Эсэргүүцэгч 2: Ахмад бидэнд өгсөн юм.

Эм 1: Тэгээд энэ цэцгийг юу гэдэг юм?

Далиа: Үүнийг үү? Мэдэхгүй ээ.

Эм 1/Эм 2: Мэдэхгүй юм уу?

Рөүз: Нэр гэр бүлийг бэлгэддэг.

Рөүз: Тэгээд гэр бүлтэй байх нь бидний амьдрах утга учир болно.

Эм 1: Үр биш шүү дээ.

Эм 2: Эрвэгэр дэлбээтэй цэцэг байсан уу?

Эм 3: Тийм цэцэг байдаг болов уу?

Рөүз: Дугаар 2. Амьдралын чинь утга учир юу вэ?

Эй-Тү: Минийх...

Под эр: Мэдэгдэл. Эндээс цаашаа Эй-Тү өөрөө устгасан ой санамжийн хэсэг орж ирлээ. Одоогийн үйл ажиллагаатай зэрэгцүүлээд сэргээхийг оролдох болно.

Оператор: Давтан хэлье. ЁоРХА цэргүүд одоо байгаа тоогоороо лифт рүү явж очицгоо. Энэ бол Командлагчаас шууд ирсэн тушаал.

Эй-Тү: Команд аа? Команд!

Лили: Маргарет. Гербера. Дэйси. Далиа. Анэмонэ. Дугаар 16. Дугаар 21. Би хар дарж байна.

Рөүз: Бид зүүдэлдэг гэж үү?

Эй-Тү: Зүүдэлдэггүй.

Рөүз: Зүүд байсан бол сайхан сан.

Лили: Ахмад аа... ахмад аа... Рөүз ахмад аа. Яагаад намайг?

Эй-Тү: Лили, та хоёр түрүүлээд явж бай. Дараа хойноос чинь очъё.

Лили: Үгүй ээ.

Эй-Тү: Лили!

Рөүз: Явъя. Лили.

Дайсан эм: Та нарыг ирэхийг хүлээж байлаа. Та нарыг ажиглаж байлаа.

Эм 1: Юу вэ?

Эй-Тү: Энэ хоолой?

Дайсан эм: Үргэлж. Үргэлж. Эдгээр андройдууд байлдааны талбарт хэвтэж байсан. Нөхдөө алдаж, сэтгэл нь эвдэрсэн. Тиймээс амьдрах утга учир өгнө. Тиймээс бид өөрсдийн талаа болгож дахин бичнэ. Тэдэнтэй ч гэсэн тулалдахгүй биз?

Эй-Тү: Чи муу!

Эм 1: Тайвшир, Дугаар 2. Эндхийг устгахад л болно.

Эй-Тү: Тийм ээ.

Дайсан эм: Энэ серверийг эзэлж авлаа ч утгагүй. Командлагчийн зорилго өөр газар бий. Хүн төрөлхтний зорилго өөр газар бий. Энэ бол маш чухал учраас сайн сонсоорой. Та нарын серверийг хакдаад олж авсан мэдээлэл шүү. Илүү хатуу, харгис байлдааны талбар дайчныг хүмүүжүүлдэг. Ингэж бодсон Командлагч төлөвлөөгүй тулаан, хүнд нөхцөл байдлыг урьдчилан сэдсэн байсан. Шинэ туршилтын зэвсэг ЁоРХа цэргүүдийн төлөө.

Эй-Тү: Юу?

Дайсан эм: Тэгээд үр дүн нь Командлагчийн төлөвлөснөөр болсон. Устаж үгүй болохын ирмэгт байсан ч та нар амьд үлдэж, энэ газарт ирсэн. Энэ туршилтын датаг ашиглавал тэд бүр илүү төгс автомат хүүхэлдэйн цэрэг бүтээж чадна. Энэ бол хүн төрөлхтний зорилго.

Эй-Тү: Тэгвэл... тэгвэл командлагч... Анхнаасаа биднийг...

Эм 1: Дугаар 2!

Эй-Тү: Дугаар 4! Үгүй байлгүй...

Дайсан эм: Сонирхолтой юм аа! Үнэхээр сонирхолтой! Явах эд анги нь эвдэрсэн ч ухамсар нь эргэж ирлээ. Эрүүл ухаантай хэр нь хамтрагчаа хөнөөх мэдрэмж ямар байна? Эрүүл ухаантай хэр нь хамтрагчдаа алуулах мэдрэмж ямар байна? Тэгсэн ч тулалдах уу? Тэгсэн ч эсэргүүцэх үү? Яагаад утга учиргүй зүйл хийнэ вэ?

Эм 1: Дугаар 2. Үлдсэнийг нь найдлаа шүү.

Эй-Тү: Болохгүй ээ. Наадах чинь.

Дайсан эм: Тийм. Серверийн өрөөг устгахад хангалттай галын хүчтэй эд. Команд өөрсдийг чинь дэлбэлүүлэх гээд албаар өгсөн юм. Энэ бол төлөвлөгдсөн байсан та нарын ялалт. Энэ бол төлөвлөгдсөн байсан бидний ялагдал. Гэхдээ механик биетүүд бидэнд ямар ч үр нөлөөгүй. Энэ серверийг устгалаа ч бид өөрчлөгдөхгүй. Хүчирхийлэл, оюун ухаан, зориг, даруу байдал. Хүн төрөлхтний зөвлөл та бүхнийг маш ихээр хувь хүнч үзэлтэй байхаар бүтээсэн. Тиймээс нэгнээ сайжруулж чадна. Тиймээс нэгнээ алж чадна. Инээдтэй байгаа биз? Инээдтэй байна.

Эй-Тү: Рөүз. Яагаад.

Рөүз: Амариллис. Ликорис. Каталеяа. Фрийсиа. Ингээд гэр бүл боллоо. Үүрд. Дугаар 4! Гуйя.

Эм 1: Дугаар 2. Чи амьдраарай.

Дайсан эм: Амьдрал, үхэл байдаг учраас та нар оршдог биз?

Эй-Тү: Мартахгүй. Нөхдөө аварч чадахгүй байхын шаналлыг. Гэр бүлээ алдахын өвдөлтийг. Хэзээ ч мартахгүй.

Под эр: Өөрөө устгагдсан санах ойн секторуудыг оруулалгүйгээр засвар дууслаа. Эй-Тү нэгжийн идэвхжилт нягталлаа. Өглөөний мэнд, Эй-Тү.

Эй-Тү: Механик... биетүүд...

Под эр: Санал. Хангалттай амраад ав.

Паскал: С-Сэрчихсэн байсан юм уу? Яана аа.

Под эр: Мэдэгдэл. Ухаан алдсан нь батлагдав.

Паскал: Зүгээр үү? Түр хүлээж байгаарай!

Под эр: Дахин идэвхжүүлж байна. Өрөө устгасан засагдсан датаг дахин тоглуулж байна.

Лили: Юу гэмээр юм. Бид... үргэлж хамт байх уу?

Эм 1: Юу вэ? Инээдтэй юм!

Далиа: Инээхээ боль!

Эм 2: Түүний царайг хараад залхчихлаа.

Эсэргүүцэгч 1: Би ч гэсэн.

Эсэргүүцэгч 2: Ердөө 7 хоног болсон шүү дээ.

Эм 3: Нарийндаа бол 6 өдөр, 12 цаг, 48 секунд.

Эсэргүүцэгч 1: Тийм утгаар биш.

Лили: Тэгж харагдсан юм даа! Ёстой нэг!

Рөүз: Байвал сайхан сан.

Лили: Тийм!

Эй-Тү: Рөүз. Миний амьдралын утга учир бол бүгдийг нь хамгаалах. Би... Бүгдтэй нь хамт баймаар байна.

Рөүз: Адилхан юм байна.

Эй-Тү: Үргэлж хамтдаа!

Эм 1: Янзтай! Ойлгосонд чинь баярлалаа, Дугаар 2!

Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна. Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.

Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Ууж болно, гэхдээ тасарчхав аа, 2-р хэсэг"

Лили: Энгийн андройдууд ч гэсэн хүн төрөлхтний төлөө өдөр шөнөгүй тулалдаж байна.

Жакасс: Тийм шүү, тийм!

Лили: ЁоРХагийн цэргүүд хичээж байгааг ч мэдэж байна. Удаан нөхөрлөлөө. Хааяадаа нэгэндээ туслах үе ч бас байлаа!

Жакасс: Тийм шүү! Тийм! Амар загас аваад ир!

Лили: Арай ч энэ бүгд ердөө ганц зураг болчих юм гэж санасангүй. Энэ бүгдэд механик биетүүд буруутай! Тийм ээ, уушийн газрын эзэн?

Жакасс: Тийм шүү! Бүгдийг нь дэлбэлж орхи!

Жакасс/Лили: Амттай юм!

Лили: Уушийн газрын эзэн, энэ юу гэдэг архи вэ? Айн? Юу вэ? Бие яагаад ч юм...

Бичиг: Нэгэн солиотой андройдын үйлдлээр энх тайван механик биетүүдийн тосгон арчигдаж, устаж үгүй болжээ.

Бичиг: Үргэлжлэл бий

Back to episodes Go home