Тү-Би: Командлагч аа, бушуул!
Командлагч: Би явж чадахгүй нь.
Тү-Би: Командлагч.
Командлагч: Би ч мөн сервер лүү датагаа синхрончилж байсан.
Тү-Би: Тэгвэл Найн-Ээс бол...
Командлагч: Өнгөц тархалт биш гэдгийг нь мэдэж байна. Та хоёр бол сүүлчийн хоёр ЁоРХа цэргүүд. Амьд үлдэх үүрэг бий.
Найн-Ээс: Командлагч.
Командлагч: Тэгээд ч... Би бол энэ баазын командлагч. Ядаж эцсээ хүртэл удирдагч байхыг минь зөвшөөрөөч.
Найн-Ээс: Тү-Би, бааз цаашид...
Тү-Би: Командлагч аа!
Командлагч: Яв, Тү-Би!
Бичиг: Модоор нарны гэрэл тусах өглөө.
Тү-Би: Модоор нарны гэрэл тусах өглөө.
Найн-Ээс: Гэснээс, Тү-Би. Намайг сайн мэддэг хүмүүс намайг "Найнз" гэж дууддаг юм. Одоо ер нь тэгвэл яасан юм?
Тү-Би: Юу тэр вэ?
Найн-Ээс: Тиймээс Найнз гэж дуудаж болно шүү.
Тү-Би: Одоохондоо үгүй ээ.
Найн-Ээс: Тийм бий.
Бичиг: Бороотой балгасанд.
Тү-Би: Бороотой балгасанд.
Найн-Ээс: Тэгэхээр нэгтгэн дүгнэвэл... Чамд ч гэсэн би хэрэгтэй гэсэн үг... Худлаа, худлаа! Юу ч гээгүй шүү. Гэхдээ үнэхээр тийм байвал гоё доо л гэж.
Бичиг: Хүйтэн бункер
Тү-Би: Хүйтэн бункер. Бидний датаг эцсээ хүртэл Бункерт хуулдаг байсанд баярлалаа.
Найн-Ээс: Миний ой санамж тантай уулзсанаас өмнөх цэгт хүртэл л үлдэж.
Тү-Би: Тийм бий.
Найн-Ээс: Хүн төрөлхтөн мандтугай.
Тү-Би: Хүн төрөлхтөн... мандтугай. Итгэж байсан гол тулгуур... Өдийг хүртэл хамт тулалдаж явсан нөхөд ч... Бүгд эвдэрчихсэн. Бид бол ЁоРХа цэргүүд. Эвдрэх гэж оршдог. Далдлах функцийг ажиллуул.
Под эр: Ойлголоо. Далдлах функц ажиллалаа.
Найн-Ээс: Цаашид яах юм, Тү-Би? Бункер одоо үгүй болсон. Бид хаашаа харивал дээр вэ?
Тү-Би: Амьд үлдсэн ЁоРХа цэргүүдийг хайх хэрэгтэй.
Под эр: Анхааруулга. Олон элдэгчид тогтоогдлоо.
Тү-Би: Дайсан уу?
Найн-Ээс: Үгүй, тийм биш байна. Энэ дохио чинь...
Тү-Би: ЁоРХа цэргүүд!
Найн-Ээс: Өөр зугтааж чадсан нөхөд байгаа нь яамай даа.
Под эр: Анхааруулга. Пуужин ойртож байна. Түрүүний вируст халдвар авсан ЁоРХа цэргүүд болов уу гэж таамаглаж байна.
Найн-Ээс: Далдлагдсан төлөвт байхдаа зугтаавал...
Тү-Би: Болохгүй! Яваандаа баригдахаас цаашгүй. Найн-Ээс, удирдлагаа надад өгчих. Эндээс сэтэлж гаръя!
Найн-Ээс: О-Ойлголоо!
Под эм: Нислэгийн удирдлагыг Тү-Бид шилжүүлж дууслаа.
Под эр: Найн-Ээсийн нислэгийн удирдлагыг авлаа. Автомат чиглэл рүү тохируулав. Байлдааны агаарын орон зайгаас зугтах зам руу орж байна.
Найн-Ээс: Айн? Түр байзнаарай. Юу болоод байна? Болохгүй!
Тү-Би: Далдлах төлөвийг цуцал.
Под эр: ЁоРХа нэгж Тү-Бигийн далдлах төлөвийг цуцаллаа!
Найн-Ээс: Тү-Би! Под! Буц!
Под эм: Энэ нэгж нэмэлт 520 секундийн турш автомат жолоодлоготой байна.
Найн-Ээс: Буц гэж хэлээд байна, новш!
Под эм: Удирдлага ЁоРХа 2 дугаарт Би төрлийн нэгжид шилжсэн.
Найн-Ээс: Хакдаад! Тү-Би! Бүүст! Зүгээр үү, Тү-Би?
Тү-Би: Найн-Ээс. Яагаад?
Под эм: Анхааруулга. Хар хайрцгийн хариу үйлдлийн улмаас томоохон дэлбэрэлт үүсэх магадлалтай.
Найн-Ээс: Тү-Би!
Тү-Би: Найн-Ээс! Сэтгэл хөдлөлтэй байхыг хориглодог. Юу?
Найн-Ээс: Тү-Би ааш муутай харагддаг ч их зөөлөн гэдэг нь.
Тү-Би: Тийм биш ээ.
Найн-Ээс: Үгүй ээ, тийм шүү. Би бол мэднэ.
Тү-Би: Яагаад инээв?
Найн-Ээс: Яагаад юм бол доо? Гэхдээ... Яагаад ч юм баяртай болгодог.
Тү-Би: Яагаад ийм мэдрэмж... Сэтгэл хөдлөлөөр дүүрээд байгаа юм бол?
Найн-Ээс: Сканнерууд бид ихэнхдээ ганцаар ажиллаж, урьдчилсан тандалтад ажилладаг. Тиймээс хэн нэгэнтэй хамтарч ажиллана гэхээр гоё байна.
Тү-Би: Анхнаасаа сэтгэл хөдлөлгүй, мэдэрдэггүй байсан бол...
Найн-Ээс: Үгүй дээ, сэтгэлийнхээ угаас талархах—
Тү-Би: Сэтгэл хөдлөлтэй байхыг хориглодог.
Найн-Ээс: Түр байз л даа!
Тү-Би: Би... Найн-Ээсийг...
Бичиг: "Би___ Найн-Ээсийг"
Тү-Би: Найн-Ээсийг хайх хэрэгтэй.
Под эр: Анхааруулга. Олон дайсагнасан дохио илэрлээ. Анхааруулга. Вирусийн халдвар илэрлээ.
Под эм: Найн-Ээс идэвхэжсэнийг бататгав.
Найн-Ээс: Тү-Бигийн хар хайрцгийн дохиог хай.
Под эм: Тү-Бигийн хар хайрцгийн дохиог хайж байна.
Найн-Ээс: Бушуулахгүй бол.
Тү-Би: Халдварыг арилгаж, дахин ачаал.
Под эр: Мэдэгдье. Вирус өөрийн алгоритмыг өндөр хурдаар өөрчилж, хөгжүүлж байна. Арилгах хэцүү. Анхааруулга. Вирусийн тархалт 16%-д хүрлээ. NFCS хэлхээнд доголдол илэрлээ.
Тү-Би: Найн-Ээсийг хайж явж чадахааргүй боллоо. Халдварын тархалтыг зогсоохгүй бол. Андройдын дохио цөөн байрлал руу явъя.
Найн-Ээс: Тү-Би. Тү-Би! Новш!
Под эм: Анхааруулга. Дайсагнасан дохио илэрлээ. Таамаг. Цөлийн бүсэд хувьсан, дасан зохицсон механик биетүүд. Анхааруулга. Одоогийн Найн-Ээсийн хувьд тулаанд орох нь ноцтой ачаалал учруулна.
Найн-Ээс: Нэгэн зэрэг хоёр уу?
Под эм: Санал. Даруй ухрах.
Найн-Ээс: Тү-Бигийн байгаа газарт очно! Наанаасаа холд!
Под эр: Анхааруулга. Вирусийг устгахгүй бол ЁоРХа нэгж Тү-Би ноцтой хохирол амсана.
Тү-Би: Мэдэж байгаа.
Под эр: Анхааруулга. Вирусийн тархалт 21%-д хүрлээ. Анхааруулга. Вирусийн тархалт 32%-д хүрлээ.
Тү-Би: Очих газар...
Под эр: Анхааруулга. Вирусийн тархалт 45%-д хүрлээ. Хараа боловсруулалтын системд доголдол илэрлээ. Зорьсон газартаа... удахгүй хүрлээ.
Под эм: Анхааруулга. Хурдтай ойртож байна.
Найн-Ээс: Би ийм газарт зогсож чадахгүй. Хакдаад!
Под эр: Анхааруулга. Вирусийн тархалт 57%-д хүрлээ. FFCS хэлхээнд доголдол илэрлээ. Анхааруулга. Вирусийн тархалт 70%-д хүрлээ. Систем хамгаалагдсан бүсэд нэвтэрлээ. Анхааруулга. Вирусийн тархалт 90%-д хүрлээ. Анхааруулга. Төв мэдрэлийн системд онцгой халалт үүслээ. Дотоод шаталт болох магадлалтай. Анхааруулга. Хар хайрцаг муудлаа.
Тү-Би: Миний... нандин...
Под эр: Анхааруулга. Дата нөөцлөх систем гэмтэв. Систем гэмтсэний улмаас нөөцлөлтийн үед ухамсраа хадгалах хэцүү болно.
Тү-Би: Бункер одоо үгүй болсон. Нөөцлөөд байх... утгагүй.
Бичиг: Нандин зүйлээ
Тү-Би: Нандин зүйлээ...
Бичиг: Эвдэлсээр ирсэн.
Тү-Би: Эвдэлсээр ирсэн.
Бичиг: Миний нүгэл
Тү-Би: Миний нүгэл.
Бичиг: "ЁоРХа №2 Би төрөл"
Найн-Ээс: Анх уулзахад хөндий санагдаж байж билээ.
Бичиг: Тү-Би
Найн-Ээс: Гэхдээ... Үнэндээ сайхан сэтгэлтэй байсан. Ааш муутай харагдсан ч үнэндээ их зөөлөн. Хамтдаа ажиллах нь зугаатай байсан. Жаргалтай болгосон. "Найнз" гэж дуудах өдрийг нь хүлээсээр л байсан. Гэхдээ... Сэтгэл хөдлөл тээх нь хориотой.
Бичиг: "ЁоРХа Дугаар 2 Би төрөл"
Бичиг: "ЁоРХа Дугаар 2 И төрөл"
Бичиг: "ЁоРХа Дугаар 2 Би төрөл"
Найн-Ээс: Тийм байсан ч... би...
Тү-Би: Эй-Тү... Энэ хүрээд... дуусах бололтой. Энэ бол миний ой санамж. Бүгдийг нь... ирээдүйг... найдлаа шүү, Эй-Тү.
Эй-Тү: Тү-Би, чи...
Под эм: Анхааруулга. Аварга үелзэл илэрлээ. Газар доорх хөрс тогтворгүй болсон байна. Өндөр магнитуудын газар хөдлөлт байх магадлалтай. Санал. Яаралтай холдох.
Найн-Ээс: Яг холдож харагдаач! Тү-Би, Тү-Би, Тү-Би. Тү-Би! Тү-Би, зүгээр үү...
Тү-Би: Найнз...
Найн-Ээс: Үгүй ээ... Тү-Би! Үгүй ээ! Үгүй. Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй! Эй-Тү! Ална. Чамайг ална! Чамайг ална! Чамайг өөрийн гараар ална даа! Эй-Тү!
Под эр: ЁоРХА нэгж Тү-Бигийн хар хайрцаг унтрав. Үхсэн нь батлагдлаа. Мэдэгдэл. Өмнө нь бүртгэгдсэн протоколын дагуу Эй-Түг ажиглах шинэ бай болгон тэмдэглэв. Эй-Тү нэгжийг идэвхгүй болгосон нь батлагдав. Дахин идэвхжүүлж байна. Мэдэгдэл. Эй-Түгийн ой санамжийн хэсэг гэмтсэн. Үлдсэн датаг нь дахин засаж, дахин тоглуулж байна.
Эй-Тү: ЁоРХа цэргүүд, довтлогч №2. Ахмадын эрх шилжүүлгийг нягталлаа. Цаашид үлдсэн 7 нэгжийн хамтаар даалгавраа үргэлжлүүлэх болно.
Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна. "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер:Автомата "Нуугдаж тоглох"
Найн-Ээс: Болоогүй юу?
Под эм: Зөвшөөрсөн. Болно.
Найн-Ээс: За, олно доо. Сканнер загвараас нуугдана гэж бодоо юу? Подыг олсон доо. Ийм амархан олдож л байдаг, болоогүй л байна даа.
Под эм: Сөрөг. Бид жинхэнээсээ нуугдвал Найн-Ээс олоход бэрхшээлтэй байх болно.
Под эр: Тиймээс иймэрхүү байдлаар нуугдаж, тулаантай холбоогүй энэ үйлдлийг бушуу дуусгах гэж—
Найн-Ээс: За, харин Тү-Би хаана байна? Тү-Би! Тү-Би! Тү-Би! Хаана нуугдсан бэ? Одоо болно оо. Тү-Би! Тү-Би! Тү-Би!
Бичиг: Найн-Ээс хэдэн арван жил Тү-Биг эргэж ирэхийг хүлээв. Гэвч тэр хэзээ ч олдоогүй юм.
Бичиг: Үргэлжлэл бий
Back to episodes Go home