Тү-Би: Хүн төрөлхтөн сар луу зугтаж амьд гараагүй. Тэнд байгаа нь өчүүхэн хэмжээний генетикийн өгөгдөлтэй сервер юм. Биднийг бүтээсэн хүн төрөлхтөн харь гарагийнхан дэлхийг эзлэхээс бүр өмнө цар тахлын улмаас мөхсөн. Үлдсэн үй олон андройдууд хүн төрөлхтнийг мөхсөнийг мэдэлгүйгээр харь гарагийнхантай тулалдсан. Тэгээд андройдууд үнэнийг мэдсэний дараа ёс суртахуун доройтох вий гэдгээс айж цэргийн командын зохиосон нь ЁоРХа төлөвлөгөө юм. Энэ нь Хүн төрөлхтний зөвлөл хүн төрөлхтөн мэт эсгэж шинэ андройдуудад тушаал өгч, хүн төрөлхтний оршин тогтнолыг хуурамчаар үйлдсэн юм. ЁоРХа цэргүүд бид энэ төлөвлөгөөний л төлөө оршдог. Миний... Миний жинхэнэ нэгжийн нэр бол ЁоРХа №2, И төрөл. Салаануудаас оргогч, тагнуулууд гээд төслийн нууцыг анзаарсан этгээдүүдийг устгах зорилготой бүтээгдсэн. Цаазлагч загвар. Ээс төрөл ялангуяа Найн Ээс нууц мэдээлэл амархан анзаарчих гээд байдаг. Цаазлуулсны дараа түүний ой санамж ахин сэргэдэг. Ахин дахин. Тэгээд одоо ой санамж нь эргэн ирсэн Найн-Ээсийг би хөнөөнө. Энэ удаагийн төлөвлөгөө амжилттай болбол механик биетүүдтэй хийх тулаан дуусаж бидний даалгавар дуусна. Тэгэх юм бол... Найн-Ээсийн хамт... Хуваарилагдсан газрыг эзэлж дууслаа. Хуваарьт хугацаанаас 10 минут оройтлоо. Под, дараагийн байн талаар мэдээлэл өгөөч.
Под эр: Ойлголоо. Мэдэгдэл. Эсэргүүцэгчид болон ЁоРХагийн хамтын ажиллагаа эхэллээ.
3B: Тета салааны ахмад Три-Би байна. Механик биетүүд олшроод тогтоож дийлэхгүй нь.
Тү-Би: Партизан салааны Тү-Би байна. Одоо дэмжлэг үзүүлэхээр очлоо.
Три-Би: Ойлголоо. Талархаж байна.
Под эр: Тета салааны байлдааны бүсийг газрыг зурагт тэмдэглэв.
Тү-Би: Бодсоноос илүү хэцүүдэж байгаа юм байна. Бушуулъя.
Найн-Ээс: Ээс төрлийн менежер Найн-Ээс байна. Хотын балгасанд газардсан бүх ЁоРХа нэгжид. Хотын балгасны гаднаас халдсан үлэмж механик биетүүдийг хакдаж, удирдлагадаа авлаа. Хотын хязгаар дотор байгаа ЁоРХа цэргүүд бүх механик биетүүдийг устгасаар бай. Болсон.
Тү-Би: Найн-Ээс.
Найн-Ээс: Энэ чинь урвуу хак байна.
Под эр: Анхааруулга. Аварга объектын уналт ойртож байна.
Эм 1: Тета салаа! Сонсож байна уу? Нисэж буй үлэмж механик биет манай хамгаалалтын шугамаас даваад явлаа! Бид чиглэлийг нь өөрчилж чадахгүй боллоо! Даруй холд!
Эм 2: Шархдагсдыг ав! Бүх нэгж тоноглолынхоо хяналтыг эргүүлж ав!
Три-Би: Аминд орлоо. Баярлалаа, Тү-Би.
Тү-Би: Талархах хэрэггүй дээ. Даалгавар юм чинь.
Под эр: Анхааруулга. Дээрээс олон тооны механик биетийн дайсагнасан дохио илэрлээ.
Три-Би: Бүгд тулалдахад бэлдээд!
Тү-Би: Энэ зэргийн олуулаа байхад...
Три-Би: Энэ юун чимээ вэ?
Тү-Би: Энэ чинь...
Под эр: Анхааруулга. Соронзон долгион дайралттай зэрэгцэн вирусийн халдлага нотлогдлоо. Санал. Яаралтай ш-ш-ш-шилжихийг—
Найн-Ээс: Под? Холбоо яаж байна?
Под эм: Механик биетүүдийн улмаас сүлжээний гацалт илэрсэн тул холбогдох боломжгүй.
Найн-Ээс: Бушуухан Тү-Би дээр очихгүй бол! Элевен-Ээс.
Тү-Би: Анхаарлаа сулруулчихлаа. Араас соронзон долгионы цохилтод өртлөө. Подоо дахин ачаалуулахгүй бол. Три-Би, зүгээр үү? Вирусийн халдвар! Бие...
Найн-Ээс: Түрүүний соронзон долгионтой зэрэгцэн арын хаалга тавьж, өргөн хүрээний вирус тараажээ. Тэгвэл Тү-Би ч мөн... Под, сүлжээ тасалдаад байгаа эх цэгийг нарийн тодорхойлоогүй л байна уу?
Под эм: Одоогоор шинжилж байна. Мэдэгдэл. Урд байгаа байлдааны бүсэд хэд хэдэн ЁоРХа цэргүүдийн болон Тү-Би, 042-р подын дохио илэрлээ.
Найн-Ээс: Тү-Би! Ашгүй амжлаа! Даруй эмчилье! Под, 042-г дахин ачаалуул.
Под эм: Ойлголоо.
Тү-Би: Найн-Ээс. Үүнээс өөрөөр... зогсоох арга байгаагүй юу?
Найн-Ээс: Үнэндээ... биднээс бусад ЁоРХа цэргүүдэд халдварын түвшин өндөр байсан.
Тү-Би: Тэр нь юу гэсэн үг вэ? Юу вэ? Үгүй байлгүй. Под!
Под эр: Зөвшөөрлөө. ЁоРХа цэргүүдийн эсрэг тулалдах онцгой хэргийг эхлүүллээ.
Тү-Би: NFC 2-р төлөв!
Под эр: Ойлголоо. NFC 2-р төлөвийг суллалаа.
Найн-Ээс: Гайхалтай. Под, сүлжээ тасалдлын эх цэгийн шинжилгээ явж л байна уу?
Под эм: Одоо 13 секундэд шинжилгээ дуусна.
Найн-Ээс: Тү-Би, зүгээр үү?
Тү-Би: Тийм ээ.
Под эм: Шинжилгээ дууслаа. Сүлжээ тасалдуулах цацраг ялгаруулж буй нэгжийг тогтоолоо. Газрын зурагт тэмдэглэв.
Найн-Ээс: Под!
Под эм: Ойлголоо.
Найн-Ээс: Ингээд тасалдуулалт зогсох ёстой.
Тү-Би: Командтай холбо! Байдлыг илтгэж нэмэлт хүч дууд! Под!
Под эр: Холбоо тасарсан. Командтай холбогдож чадсангүй.
Тү-Би: Новш. Одоо ч тасалдуулсаар уу?
Под эр: Сөрөг. Сүлжээний мэдрэгч цэвэр. Сервер талаас магадлалын алдаанаас үүдэж сүлжээ тасарсан.
Найн-Ээс: Юу гэсэн үг вэ?
Под эр: Одоогоор Командаас ямар ч суваг дээр хариу ирээгүй.
Тү-Би: Бункер чимээгүй болсон гэнэ ээ? Яг юу болов?
Под эм: Анхааруулга. Дайсны механик биетүүд болон ЁоРХа цэргүүдээс дайсагнасан дохио ирж байна.
Найн-Ээс: Новш. Ийм олон гэж үү?
Под эм/эр: Санал. Даруй ухрах.
Тү-Би: Муу шүү. Дэндүү олуулаа байна.
Найн-Ээс: Тү-Би! Бункерт онц байдлын арын хаалга бий. Тийшээ чи бид хоёрын бүх хувийн датаг хуулъя!
Тү-Би: Ойлголоо.
Под эр: Довтолгоо хамрах хүрээний хязгаарлалтыг цуцлах хүсэлт.
Найн-Ээс: Дата хуулалт 30%-тай.
Под эм: Довтолгоо хамрах хүрээний хязгаарлалтыг цуцлах хүсэлт тавилаа.
Найн-Ээс: Хязгаарлалт...
Тү-Би: ...цуцлагдлаа.
Найн-Ээс: 50% амжилттай!
Тү-Би: Бушуул!
Найн-Ээс: 70% давлаа!
Тү-Би: Баярлалаа, Под.
Найн-Ээс: Бараг л! 92% боллоо. Протокол дата хуулалт амжилттай! Тү-Би!
Тү-Би: Найн-Ээс!
Найн-Ээс: Командлагчид мэдэгдье! Тү-Би!
Тү-Би: Найн-Ээс!
Найн-Ээс: Энэ чинь...
Тү-Би: Командад хэн ч алга уу?
Найн-Ээс: Тү-Би, энэ дүрс дэлхий дээрхээс ондоо байна.
Тү-Би: Яг юу болоод байна? Арай Бункер ч бас...
Найн-Ээс: Тү-Би! Тэнд!
Тү-Би: Командлагч!
Командлагч: Тү-Би... Найн-Ээс ч бас. Яг юу хийгээд...
Тү-Би: Командлагч.
Найн-Ээс: Зүгээр үү? Бас бусад операторууд хаачсан бэ?
Командлагч: Юу? Яг юу гэсэн үг вэ?
Найн-Ээс: Дэлхий дээрх ЁоРХа цэргүүд вирусийн халдвар авцгаасан. Бид догширсон ЁоРХа цэргүүдийг хар хайрцгийн хариу үйлдлээр буулгаж авсан. Вирус? Юу яриад байгаа юм? Газраас тийм мэдэгдэл ирээгүй дээ.
Зөвлөл: Тулалдаж буй зоригт андройдууддаа дамжуулъя. Удахгүй удаан үргэлжилсэн механик биетүүдтэй хийсэн тулаан дуусна. Саран дээрх хүн төрөлхтөн баяр хөөрийн хоолойгоор дүүрээд байна.
Командлагч: Энэ мэдээлэл чинь...
Найн-Ээс: Энэ бол өнгөлөн далдлалт! Одоогоор Бункерын бүх холбоог тасалсан байна. Энэ дүрс, Хүн төрөлхтний зөвлөлийн хоолой ч гэсэн... Бүгд хакдуулсны үндсэн дээрх хуурамч зүйлс!
Командлагч: Хакдуулсан?
Тү-Би: ЁоРХа цэргүүд дата синхрончлолоор дамжуулж вирус суулгуулсан байсан. Бункер тэр чигтээ халдварласан байх магадлалтай.
6O: Зөв таалаа! Яаж анзаараа вэ?
Командлагч: Оператор Сикс-Өү?
Найн-Ээс: Биш ээ, тэр бол...
6O: Бид бол механик биетүүд. Сүлжээ болон вирусээр дамжуулан ярьж байна.
Тү-Би: Механик биет?
Командлагч: Үгүй байлгүй. Тийм зүйл байх учиргүй.
6O: Нэлээн удаан хугацаанд зугаацуулж чадсан ч гэсэн энэ бааз одоо дууссан. Тарьсан вирус минь ингэтлээ дэлбээлэх гэж. Энэ бүгдийг төлөвлөсөн байсныг мэдээгүй л байлгүй, командлагч аа?
Тү-Би: Юугаа яриад байгаа юм?
Командлагч: Бусад ЁоРХа цэргүүд хаана байна?
6O: Айн? Анзаараагүй юм уу? Бүгд наана чинь байгаа шүү дээ.
Эм 1: Хүн төрөлхтөн мандаг бадраг.
Эм 3: ЁоРХа цэргүүд, бүх нэгжийг илгээ.
Эм 2: Одоогийн нөхцөлийг мэдэгд.
Тү-Би: Одоо ч ухамсартай байна.
Найн-Ээс: Тү-Би, сэрэмж алдаж болохгүй!
Командлагч: Үгүй байлгүй! Та нар...
Найн-Ээс: Яах вэ, Тү-Би?
Тү-Би: Ухарлаа ч гэсэн Бункер...
Командлагч: Яагаад ийм зүйл хийв?
6O: Зугаатай учраас ойлгомжтой биш үү? За, дахиад жаахан тоглоё.
Под эр: Санал.
Тү-Би: Под?
Под эр: Биеийн системийг хөдөлгөөнгүй болгох. Идэвхжүүллээ.
Тү-Би: Командлагч аа!
Командлагч: Онц байдлын зугтаах гарц. Энэ чигтээ явбал онгоцны байранд хүрнэ.
Найн-Ээс: Ойлголоо. Цаашаа нисэх нэгжээр явлаа.
Тү-Би: Командлагч аа?
Командлагч: Яагаад та хоёр халдвар аваагүй билээ?
Найн-Ээс: Өмнө нь Тү-Би бид хоёр дата синхрончлох гэж оролдоход Бункерын серверийн датад шуугиан гараад, санаа зовоосон юм.
Командлагч: Дата синхрончлолыг хойшлуулсан байжээ.
Найн-Ээс: Тийм. Тү-Би газар дээр биеэрээ шүргэлцэн халдвар авсан ч халдварын гүн нимгэн байсан учраас вакцинаар эмчилж чадсан.
Командлагч: Тийм бий.
Тү-Би: Командлагч аа!
6O: Тү-Би, Би... оператор...
Тү-Би: Сикс-Өү!
6O: Хамт... хамт... явахгүй биз? Командлагч ингэж харагддаг ч гайхмаар хайнга. Х-Хувцсаа тайлахдаа зүгээр л тэнд нь хаяад овоолчихдог.
Найн-Ээс: Тү-Би, Сикс-Өүгийн тархалт хэдийн...
6O: Пүрэвийн мэргэ... Оператор Сикс-Өүгээс Тү-Би рүү. Хуваарийн дагуу тайлангаа өгөх цаг чинь боллоо. Т-Т-Т-Т-Тү-Би!
Командлагч: Командлагч аа!
6О: Ууч...лаарай.
Командлагч: Өршөөгөөрэй, Сикс-Өү.
Тү-Би: Сикс-Өү.
6O: Намайг аллаа гээд нэмэргүй! Нэмэргүй! НЭМЭРГҮЙ! Б-Бункер өөрийгөө дэлбэлэх дараалалд орлоо.
Найн-Ээс: Командлагч аа, бушуулъя! Командлагч аа!
Командлагч: Уучлаарай. Бушуулъя.
6O: Би чамтай нэг баг болж хуваарилагдсандаа үнэхээр баяртай байсан, Тү-Би.
Найн-Ээс: Тү-Би, бушуул!
6O: Ц-Цаашид ч мөн хамт байх юм сан. Хичээцгээе, Тү-Би.
Тү-Би: Командлагч аа, бушуул!
Командлагч: Би явж чадахгүй нь.
Тү-Би: Командлагч.
Командлагч: Би ч мөн сервер лүү датагаа синхрончилж байсан.
Тү-Би: Тэгвэл Найн-Ээс бол...
Командлагч: Өнгөц тархалт биш гэдгийг нь мэдэж байна. Та хоёр бол сүүлчийн хоёр ЁоРХа цэргүүд. Амьд үлдэх үүрэг бий.
Найн-Ээс: Командлагч.
Командлагч: Тэгээд ч... Би бол энэ баазын командлагч. Ядаж эцсээ хүртэл удирдагч байхыг минь зөвшөөрөөч.
Найн-Ээс: Тү-Би, бааз цаашид...
Тү-Би: Командлагч аа!
Командлагч: Яв, Тү-Би!
Бичиг: "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер:Автомата "Түгжээтэй шүүгээнээс болгоомжил"
Найн-Ээс: За, сайн байна уу? Өдөр бүр хүн төрөлхтний төлөө тулалддаг андройд, ЁоРХа Дугаар 9 буюу өөрөөр Найн-Ээс гэдэг. Тэр яах вэ, бушуухан элдэгчдээс салахгүй бол! Тү-Би, дахиад жаахан тэсээрэй! Ийм үед түгжээтэй шүүгээ байж таарах гэж! Нуугдъя, Тү-Би!
Эр 1: Гараад ир, хөөе!
Найн-Ээс: Новш! Үнэхээр л баригдаж орхилоо! Би энд өгөөш болъё, Тү-Би зугт!
Три-Би: Би... Три-Би байна.
Найн-Ээс: Айн? Айн? Тэгвэл... Тү-Би хаана байгаа юм?
Бичиг: Вирус Тү-Бигийн төв мэдрэлийн системд хүрчээ. Бүх мэдрэхүйгээ алдаж, хүчдэлгүй болох хүртлээ энэ тэрүүгээр гүйж явжээ.
Бичиг: Үргэлжлэл бий.
Back to episodes Go home