NieR Automata 1.2A 14

Командлагч: Дайсны сүлжээний цөм нэгж болсон Адам болон Ева нар устсаныг батжуулсан. Одоогоор дайсны удирдлагын гинжин хэлхээ бүрэн эмх замбараагүй байдалд орсон. Энэ боломжийг алдалгүйгээр хүн төрөлхтөн механик биетүүдийн эсрэг бүх хүчин чадлаараа довтлохоор шийдсэн. Мэдээж манай ЁоРХа салаа ч мөн үүнд оролцоно. Санацгаа. Эх нутгаа алдахын зовлонг. Бид бууж өгөхгүй. Далайг, тэнгэрийг, газраа! Үзэшгүй механик биетүүдэд булаалгасан ертөнцөө эргүүлж авна! Энэ даалгаврын амжилтаар одоо энд энэ дайныг дуусгана! Хүн төрөлхтөн мандтугай!

Эм 1: Хүн төрөлхтөн мандтугай!

Командлагч: Том хэмжээний буух ажиллагааг эхлүүл!

Найн-Ээс: Ээс төрлийн нэгжүүдтэй дайсны довтолгооноос хамгаалах системийн байршлыг хуваалцаж дууслаа. Эхэллээ дээ. Эцсийн том хэмжээний халдах ажиллагаа эхэллээ. Гэхдээ би хараахан мэдээгүй байсан. Энэ тулааны төгсгөл, бидний хувь тавиланг.

Фоор-Ээс: Мэдээллийн дагуу бол энэ хавьд л байх ёстой. Илрүүллээ. Хакдаад! Фоор-Ээсээс Найн Ээс рүү. Дайсны агаарын довтолгооны эсрэг системийг амжилттай хакдаж, хурааж авлаа.

Найн-Ээс: Ойлголоо. Маш сэрэмжтэй ажлаа үргэлжлүүлээрэй.

Фоор-Ээс: Ойлголоо.

Найн-Ээс: Дайсан сүлжээнээсээ салсан байгаа. Одоо юунд ч захирагдаагүй байх ёстой. Энэ хөдөлгөөн юу вэ?

Тирти-Тү: ТиртиТү-Ээсээс Найн-Ээс рүү. Би ч мөн хакаа дуусгаж, өөрийн бүсээ цэвэрлэж байна.

Найн-Ээс: Ойлголоо. Үргэлжлүүл—

Тирти-Тү: Тэр яах вэ. Сонс доо, Найн-Ээс? Твелв-Би нэг мэдсэн толгой илж байдаг шүү.

Эм 1: Алив, алив.

Тирти-Тү: Хөөе, боль л доо! Ичмээр—

Найн-Ээс: Даалгавраа дуусгасан юм чинь хамаагүй дээ.

Эм 2: Тэн-Ээс байна. Ажиллагаа асуудалгүй явж байна.

Найн-Ээс: Ойлголоо.

Эм 2: Гэснээс Найн-Ээс. Надтай хамтардаг Эйт-Би надаас "намайг юу гэж боддог вэ" гэж их асуудаг. Би бүр яахаа мэдэхгүй—

Найн-Ээс: Юу вэ? Би ганцаараа ажиллаж байхад.

Элевен-Ээс: Элевен-Ээсээс Найн-Ээс рүү. Би дааж авсан бүс дээрээ ажиллаж дууслаа. Одоо—

Найн-Ээс: За, ойлголоо. Ойлголоо.

Элевен-Ээс: Ойлгосон бол Бункерт очихоороо датагаа нэгтгээрэй.

Найн-Ээс: Өө, тэрийг үү? Мартаж орхиж.

Элевен-Ээс: Чи тулааны датагаа өгөөгүй учраас Сканнер загварууд шинэчлэгдэж чадахгүй нь.

Найн-Ээс: Ойлголоо. Энэ ажиллагаа дуусахаар учрыг нь олъё.

Элевен-Ээс: Найдлаа шүү.

Найн-Ээс: Датагаа нэгтгэлийг зогсоосноо мартаж орхиж. Гэхдээ л бусад гишүүд хосоороо ажиллаж байхад яагаад би л...

21O: ТүУан-Өүгээс Найн-Ээс рүү. Бүх Ээс загварын менежментийн даалгавар сайн явж байгаа бололтой. Сайн байна. Энэ эрчээрээ хичээгээрэй.

Найн-Ээс: Хүүхэд шиг хандаад л.

21O: Найн-Ээс. За? Тулааны үеэр аль болох ажиллагааны бүсээс холдоорой.

Найн-Ээс: Тэгвэл би туслалцаа үзүүлж чадахгүй шүү дээ.

21O: Чам шиг сканнер загварууд байлдаанд зориулагдаагүй.

Найн-Ээс: Надад санаа зовоо юу?

21O: Үгүй ээ, тулаанд оролцлоо ч садаа л болно.

Найн-Ээс: Муухай гэдэг нь.

21O: Энэ удаагийн ажиллагаанд би ч гэсэн... За, юу ч биш дээ. Болсон. Тасаллаа.

Оператор 1: Гамма цэгийн алдагдал батлагдлаа. Эхний хиймэл дагуулын лазер хөргөлтийн дараалалд орно. Ингээд бидний мэдэж байгаагаар дайсны үйлдвэрлэлийн хоёр үйлдвэр үлдсэн.

Командлагч: За. Хөргөлт дууссаны дараа шууд дараагийн бай руу галла.

Оператор 1: Ойлголоо!

Зөвлөл: Дайсны сүлжээний нэгж болох Адам, Ева нар устгагдсан. Тэдний эзэн нь болох харь гарагийнхан ч мөн мэдээллийн дагуу устсан нь баттай болсон. Удаан хугацааны туршид хайж байсан харь гарагийнхан ийм байдалтай олдсон нь санаанд оромгүй зүйл болсон ч энэ ялалт, үнэн нь дэлхийг нөхөн сэргээх том алхам болно.

Командлагч: Тийм бол харь гарагийнхны устаж үгүй болсон үнэнийг илчлэхгүй юм?

Зөвлөл: Саран дээрх хүн төрөлхтөн баяр хөөрийн хоолойгоор дүүрээд байна.

Командлагч: Мэдлээ. Маш их баярлалаа.

Зөвлөл: Та бүхний цаашдын тулаанд эр зоригтой оролцохыг найдаж энэхүү том хэмжээний буух даалгавраар командлагч таны удаан хугацаанд хүсэж байсан хиймэл дагуулын лазерыг ашиглахыг зөвшөөрнө. Мөн ЁоРХа цэргүүдийн зарим зэвсгийг Эсэргүүцэгчдэд түр хэрэглэхийг зөвшөөрч байна.

Командлагч: Айн? Тэр нь юу гэсэн үг вэ?

Зөвлөл: Уайт командлагч аа. Бидний төлөвлөгөө амжилттай болох эсэх нь энэ ажиллагаанаас шалтгаална. Үүний төлөө бүх хүчээ ашиглахад ямар нэг санаа зовоосон асуулт байна уу?

Командлагч: Үгүй ээ. Гүнээ талархъя. Заавал механик биетүүдийг устгаж, дэлхийг эргүүлж авах болно.

Зөвлөл: Найдаж байгаа шүү. Хүн төрөлхтөн мандтугай.

Механик биет: Ал... ал... Ал... ал...

Паскал: Бүгд надаас холдож болохгүй шүү! Тү-Би... Найн-Ээс... Найдаж байгаа шүү.

Лили: Онилоод! Галла!

Жакасс: Гоё байлаа! Дарийн хэмжээ ч чухал юм аа. Ийм хүчирхэг зэвсэг зээлдэж байдаг. ЁоРХагийн Уайт командлагч ч өгөөмөр юм аа!

Лили: Хамгийн сүүлийн үеийн ЁоРХа зэвсгийн түрээс. Дайсны үлэмж механик биетийн мэдээлэл цуглуулах. ЁоРХагийн мэдээллийн дагуу байна шүү.

Жакасс: Сэжигтэй санагдаж байгааг нь ойлгож байгаа ч түрдээ хойш нь тавих уу даа?

Лили: Тэгье ээ. Гэхдээ л ийм хүчирхэг зэвсгүүдийг нэг дор ашиглаж болж байгаа юм байх даа?

Жакасс: Юу яриад байгаа юм? Өдийг хүртэл дайсны суралцах, хөгжихөөс айж зэвсгээ багаар хөдөлгөж байхад яаж тэссэн гэж бодож байна? Энэ удаад устгах ажиллагаагаар хүссэнээрээ их галлаж болно. Гамнахгүй байж болно гэж хэлсэн биз дээ?

Лили: Ийм галын хүчгүй л бол бид хэд ийм олны эсрэг амжихгүй л дээ.

Конна: Лили! Дайснаас амьд үлдэгдсэд байсаар байна.

Лили: Юу гэнэ ээ? Тэгж их буудаж байхад дарж чадаагүй гэж үү? Дараагийн цэнэглэлт бэлэн болох даруйд байлдана! Муу шүү. Түрүүний дайралтаар манай довтолгоо муудчихсан. Ирэх болоогүй юу? Удлаа, Найн-Ээс.

Найн-Ээс: Уучлаарай. Ээс төрлийн нэвтрэх хакдалт бодсоноос удчихлаа. За, одоо эхлэх үү дээ?

Эм 1: Хүн төрөлхтний төлөө амьдрах андройдууд. Хүн төрөлхтний төлөө тулалдах андройдууд. Хүн төрөлхтний төлөө үхэх андройдууд. Хүн төрөлхтний төлөө... Хүн төрөлхтний төлөө...

Оператор 1: Маунт Витни II өөрсдийн харьяаллын томоохон механик биетүүдийг устгасан гэж мэдээллээ.

Оператор 2: Хотын балгас руу явж буй үлэмж механик биетүүдийг

Оператор 1: Эсэргүүцэгчидтэй хамтран хосолсон дайралтаар устгалаа.

Оператор 2: Зүүн зүгт байрлуулсан ЁоРХа цэргүүд дайсны механик биетүүдийг устгасан.

Оператор 1: Өмнө зүгт байрласан ЁоРХа цэргүүд баруун зүгт байршсан цэргүүдтэй нэгдэнэ үү.

Оператор 2: Ээс төрлийнхөн агаарын довтолгооноос хамгаалах системийг 90%-тай хянаж байна.

Оператор 1: Хотын балгасны гадна дайсны агаарын хяналтын байгууламж устжээ.

Оператор 2: Тэргүүн Дельта салаа дайсны механик биетүүдтэй туллаа.

Оператор 1: Дайсны ажиллагааны эх код одоо ч батлагдаагүй.

Оператор 2: Хотын балгас доторх дайсны нэгжийн тоо 100,000-с бага байгаа нь батлагдав.

Оператор 1: Цахилгаан соронзон импульсийн бөмбөг баруун 31А бүсэд хөгжүүлж байсан механик биетүүд дээр уналаа.

Оператор 2: Персийн буланд байрлах дайсны усан доорх серверээс холбоо тасарсан.

Оператор 1: Салааны 2-р дайралтын элэгдэл 30%-тай.

Оператор 2: Оаху арал дээрх дайсны сервер рүү хакдах болон газрын нэгжийн довтолгоог эхлүүллээ.

Оператор 1: Хотын балгасны баруун өмнө зүгт байрлах партизаны ангиуд Омега салаанд туслахаар явна уу.

Оператор 2: ЁоРХа салаа орж ирж байна.

Зөвлөл: За, зугаацуулаад аль. ЁоРХа цэргүүд ээ.

Найн-Ээс: Хакадсан үлэмж механик биетүүдийг ашиглаж гаднах дайснуудыг арчиж хаяна. Дараад нь хотын дотор механик биетүүдтэй тулалдаж байгаа ЁоРХа цэргүүдтэй нийлж цэвэрлэцгээе.

Лили: Механик биет үйлдвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагаа ямар шатандаа явна?

Найн-Ээс: Тэрийг командлагч хиймэл дагуулын лазераар нэг нэгээр нь устгаж байгаа. Энэ хэвийн тулаан намжихаар би Тү-Битэй нэгдэнэ.

Лили: Нэгдэх ээ?

Найн-Ээс: Тийм. Тү-Би партизаны ангитай Хотын балгасанд устгах даалгавар гүйцэтгэж яваа.

Лили: Тийм бий. Гэхдээ л Найн-Ээсийн сэдсэн төлөвлөгөө ийм амжилттай болно гэж санасангүй.

Найн-Ээс: Эсэргүүцэгчид бүгд хамтран ажилласны ач. Гэхдээ нэг л хачин байна.

Лили: Хачин?

Найн-Ээс: Тэд бүгд сүлжээнээс салсан атал урьдчилан тохиролцсон мэт нэг цэг дээр цугларч байна. Өөр газар ч бас төстэй зүйл олон болж буй.

Лили: Тохиолдол байж болох уу?

Под эм: Мэдэгдье. Дайсны үлэмж механик биетүүд дахин ачаалж буй нь илэрлээ.

Найн-Ээс: Дахин ачаалах аа? Хяналтыг нь авсан байх учиртай даа. Найн-Ээс байна! Дахин нэг нэвтрэх хакад бэлдээрэй. Яасан бэ? Нөхцөл байдал яасан?

Твелв-Би: Миний... зөвхөн минийх л болгоно. Өөр хэнд ч... өгөхгүй...

Найн-Ээс: Энэ чинь урвуу хак байна. Үгүй байлгүй!

Твелв-Би: Минийхийг бүү булаа!

Лили: Лили байна! Хак бүтэлгүйтсэн! Бүгд дайрахад бэлд... Тэр юу вэ?

Найн-Ээс: Ээс төрлийн нэвтрэх хак уу? Биш байна. Урвуу хак цуурайтаж байна уу? Лили! Бушуухан соронзон орны эсрэг хаалт тавьж, нүүлгэн шилжүүлэх тушаал өг!

Лили: Бүх нэгж соронзон орны эсрэг хаалт тавь! Бушуул! Ухар! Хурдлаарай!

Найн-Ээс: Яв, Лили!

Лили: Найн-Ээс!

Эм 1: Ахмад аа, Омега салаанаас дэмжлэг үзүүлэх хүсэлт ирлээ.

Эм 2: Ойлголоо. Өөрсдийн харьяаг дараа нь болъё.

Эм 1: Тэр соронзон долгион бөмбөгний гэрэл үү? Ийм ажиллагаатай гэж сонсоогүй дээ.

Эм 2: Ахмад аа! Шинэ дайснууд!

Эм 1: Новш! Ар араасаа гарч ирээд байх юм! Юу вэ?

Фоор-Ээс: Зүгээр үү, Твелв-Би? Новш. Түрүүний соронзон долгионы довтолгооных байх. Яаж байна? Хөдөлж чадахаар байна уу? Арай вирус уу?

Эм 1: Намайг... үзэн яддаг уу?

Фоор-Ээс: Бушуухан вакцин хийхгүй бол.

Эм 1: Намайг... ...үзэн яддаг уу?

Фоор-Ээс: Үгүй... байлгүй...

Эр 1: Хамтдаа... бункер луу... харья...

Эм 2: Зөвхөн миний... зүйлийг өгөхгүй!

Твелв-Би: Зөвхөн намайг л хар.

Найн-Ээс: Анхнаасаа Ээс загварыг зуучлагч болгон урвуу хакдах санаатай байж. Урхинд орсон нь бид байжээ.

Лили: Зүгээр үү, Найн-Ээс?

Найн-Ээс: Лили, эсэн мэнд байжээ. Соронзон долгионоос болж дайвалзсан ч энэ зэргийнх бол зүгээр ээ.

Лили: Тийм бий. Аюулд оруулсанд уучлаарай.

Эм 1: Лили, амжиж зугтаагүй хэдийг дахин ачаалуулъя.

Лили: За, ойлголоо.

Под эм: Мэдэгдье. Найн-Ээсээс вирусийн халдварын дохио илэрлээ. Халдварын түвшин маш нимгэн. Яаралтай устгал дууслаа.

Найн-Ээс: Түрүүний соронзон долгионтой зэрэгцээд өргөн бүсэд вирус тохируулсан байж.

Лили: Найн-Ээс!

Жакасс: Зугтаж амжихгүй өрөвдөлтэй гэдэг нь.

Лили: Дахин ачаалахыг цуцал! Цуцал!

Жакасс: Яасан, ахлагч аа?

Лили: Наад хоёроосоо холд! Халдвар авсан!

Эм 1: Цаашаа!

Конна: Үгүй ээ... Гар өөрөө хөдлөөд байна. Бүгд зугтаарай!

Жакасс: Хөөе! Бушуухан эмчил!

Лили: Үүнээс өмнө хөдөлгөөнгүй болго!

Жакасс: Боль! Тэнэг ээ! Лили.

Лили: Уучлаарай.

Конна: Баярлалаа, ахлагч аа.

Лили: Ажиллагаа бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох нь. Бид түрдээ хуаран руу буцлаа.

Найн-Ээс: Лили. Ойлголоо. Под, команд руу яаралтай холбо.

Под эм: Холбогдох боломжгүй. Механик биетүүдийн улмаас сүлжээний гацалт илэрлээ.

Найн-Ээс: Сүлжээний гацалт? Эх цэгийг нь олж чадах уу?

Под эм: Одоогоор шинжилж байна. Анхааруулга. Дуудлагын дохионд хариу өгөхгүй байгаа ЁоРХагийн нислэгийн туслах нэгж ойртож байна.

Найн-Ээс: Оногдчихож!

Под эм: Осолдсон цэгээс хар хайрцгийн бүдэг дохио илэрлээ.

Найн-Ээс: Лили.

Лили: Яв даа. Бас энэ удаагийн явдалд санаа зовох зүйлгүй. Дахин ачаалахаас өмнө зохицуулсан бол аврагдах боломжтойг мэдвэл золиосны тоог бууруулахтай ижил. Ийм зүйл их болдог. Тийм. Их болдог зүйл. Эсэргүүцэгчид бидний хувьд.

Найн-Ээс: Элевен-Ээс. Тэр хэдийн... халдвар авчээ? Хачин юм. Элевен-Ээс хакдах багт байгаагүй. Иймхэн зүйлд халдварлах гэж.

Под эм: Мэдэгдье. ЁоРХа нэгж Элевен-Ээсийн халдварын тархалт 4-р түвшинд хүрчээ. Вирусийг салгах боломжгүй.

Найн-Ээс: 4-р түвшин? Өргөн хүрээний вируст би ч оногдсон доо. Шийдэж болох хэмжээнд байсан даа. Тэгтэл яагаад...

Под эм: Элевен-Ээсийн оролтын портоо шалтгаангүй онгойсон байна.

Найн-Ээс: Шалтгаангүй онгойсон? Тэгвэл нэвтрэх нь аргагүй шүү дээ!

Под эм: Портын дугаар 1423. Зөвхөн дата синхрончлоход ашигладаг байсан порт.

Найн-Ээс: Дата синхрончлол?

Элевен-Ээс: Ойлгосон бол Бункерт очихоороо датагаа нэгтгээрэй.

Найн-Ээс: Арай дата синхрончлолын портод арын хаалга суулгаад соронзон долгионы бөмбөлөг нээгдэх өдөөгч болоод тийш нь вирус... Тү-Би!

Бичиг: "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.

Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер:Автомата "Одоо болсон"

Эм 1: Хоёул нэгэндээ өршөөл үзүүлэх шаардлагагүй! Тэгвэл эхэлье!

Найн-Ээс: Колизей шиг байна шүү.

Тү-Би: Колизей?

Найн-Ээс: Оролцоод үзэх үү, Тү-Би?

Тү-Би: Даалгавартай хамаагүй үйл ажиллагааг больсон нь дээр.

Эм 1: За, дараагийн гайхалтай тулааныг үзүүлэх нь хэн байх вэ?

Эр 1: Алив, юм хэлээч! Юу хийж байна аа?

Найн-Ээс: Бодсоноос амархан байлаа шүү, Тү-Би!

Тү-Би: Тийм. Илүү эсэргүүцэх чадвартай өрсөлдөгч хэрэгтэй.

Эр 1: Мундаг юм. Энэ хүртэл хүрсэнд баяр хүргэе.

Эр 2: Бидэнтэй бэлтгэл хийхгүй биз?

Найн-Ээс: Айн? Юу? Захирал бас хуучин захирал уу?

Тү-Би: Юу болоод байна?

Бичиг: ЁоРХа үлэмж механик биетүүдтэй зэрэгцэж чадсангүй. Тэдний мөхөл цаг хугацааны асуудал болжээ. Хүн төрөлхтөн урьдын алдраа эргүүлж авч чадахгүй бололтой.

Бичиг: Үргэлжлэл бий.

Back to episodes Go home